Love me, love my voice-9
Үргэлжлэх хугацаа:45мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүрүүд:
Лин: эм, дуучин Линлон
Бай: эр Мой Бай, госплей жүжигчин
Гарчиг: Миний дуу хоолой. 9-р анги
Мо: Би болзож үзээгүй. Чи?
Шен: Би ч гэсэн.
Мо: Би төрөх ёсгүй байсан юм. Миний хувь тавилан хараагдсан. Жианнанд намайг хүлсэн хүн нь... чи... Тэр жил... чи төрсөн болохоор би амьд үлдсэн...
Ч: Сэтгэл хөдөлчихлөө. Шеншен, аргагүй л чиний олон жил шүтэж явсан хүн мөн дөө. Гайхалтай.
Эр: Ямар олон сэтгэгдэл ирж байна аа. Энийг хар даа. Намайг цэцэглэсний дараа бусад цэцэгс гунддаг. Сайхан хэлж. Чиан Чианци багшдаа баярлалаа.
Мо: Тэр дүрийг тодорхой тайлбарлаагүй болохоор оролцогчид маань өөрсдийн хүссэн дүрийг бүтээж болно. Ямар ч дүр бүтээсэн бай буруудахгүй. Хамгийн чухал нь сонсогч бидний сэтгэлийг хөдөлгөх.
Эр: За, баярлалаа. Баярлалаа. Чиан Чинци багшийн өгсөн зөвлөгөөнд баярлалаа. Оролцогчдод маань тус болно гэдэгт итгэлтэй байна. Эхний оролцогчидддоо баярлалаа. Тайзны ард ороод амарч байгаарай. Баярлалаа. Одоо оролцогчдынхоо хоёрдугаар хэсгийг урих гэж байна. Тэднийг тайзан дээр гарч ирэхийг урьж байна.
******************
Шен: Шууд нэвтрүүлэг хэцүү байдаг байх аа. Үзэж байгаа бид нар хүртэл ядарчихлаа. Тэнд бичлэгт орж байгаа хүмүүст бүр хэцүү байдаг байх.
Ч: Тэрнийг өрөвдөөд байгаа юм уу?
Шен: Би тэнд байгаа хүмүүсийг хэлж байна. Гэхдээ тэр эмч болохоор... 36-48цаг ажиллах нь энгийн үзэгдэл. Тэрний хувьд амархан байх.
Ч: Чиан Чинци эмч юм уу? Өөрөө тэгж байна уу?
Ш: Үгүй. Бид нар хэдхэн удаа уулзсан болохоор чамд хэлэхээ мартчихаж.
Ч: Гү Шен. Чи өөрчлөгдчихөж. Гэн Шиаошин, бид хоёр чамаас юугаа ч нуудаггүй. Би та нарт найз залуутайгаа яаж үнсэлцсэнээ хүртэл ярьж өгсөн. Чи яахаараа болзож байгаагаа ярьдаггүй билээ? Тийм биз дээ?
Ш: Тий-тийм. Үнэнээ хэл.
Ч: Аан.
Шен: Хөөе. Хөтлөгч гараад ирлээ. Хурдан хар.
Ч: Нааш ир.
Эр: Ингээд өнөөдрийн тэмцээн маань өндөрлөж байна. Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн шүүгч нар, үзэгчид болоод нэвтрүүлэг дээр ажилласан ажилчидда оролцогчдод маань урам зориг өгсөнд маш их баярлалаа. Шууд нэвтрүүлэг дууссаны дараа манай онлайн лайв сувагт та бүхнийг гэнэтийн бэлэг хүлээж байгаа.
Ч: Бонус байгаа гэж байна.
Эр: Та бүхэндээ нууцлаг бэлэгээ задлах болно. Том дэлгэц рүү хамтдаа харцгаая.
Ж: Завтай үед чинь хамт хоол идье.
Эр: Тэгье.
Ч: Фен Яасон. Дудубин. Ван Кө, Фейшао. Бүгд Төгс хоолой студийнх байна. Бүгд ирчихэж. Өнгөрсөн жилүүдийн дуу хоолойнууд. “Өнгөрсөн дуу хоолойнууд” байна. Хэдэн зочин урьсан юм болоо?
Эр: Энэ манай тэмцээнд тусгайлан зориулагдсан юм шүү. Мэдээж тэд бүгд энд байхгүй, хаа сайгүй тархсан байгаа. Тийм болохоор интернэтээр холбогдож байгаа юм. Тэвчээртэй хүлээж байгаарай.
Ч: Ганц Төгс хоолой студийнх биш байна. Хамгийн анхны шилдэг дөрвөн клуб бас байна. Тэд нарыг шоунд уриагүй байсан даа. Чиан Чинци, Жумей хоёр урьсанаас зайлахгүй.
Шен: Хүмүүсийн танил болоогүй байхдаа бүгд найзууд болсон байсан гэхээр атаархаж байна.
Ч: Харин тийм ээ. Надад битгий саад болоорой, би жаахан баясаадахъя.
Ш: Ямар олон зочин бэ?
Ч: Хөөх.
Эр: Тэд бүгд цугларч байна. Нөхөд өө, та нарын дуртай хүн энэ дотор байна уу?
Бүгд: Байна. Тийм ээ. Байна аа.
Эр: Тийм ээ. Өнөө орой олон гэнэтийн зүйлээр дүүрэн үдэш болох нь. Энийг бас Валентины бэлэг гэж ойлгож болно. Тэгэхээр би ч гэсэн та нарын адилаар фен нь болохоор ямар бэлэг барихыг нь хүлээж байя.
Эр: Сайн уу. Уулзалгүй удсан байна. Би нисэх буудал руу явж байна. Утасны сүлжээ сайнгүй байж магадгүй. Тэгвэл намайг уучлаарай.
Эм: Зүгээр ээ. Хуучны найзууд дунд маань би л ганцаараа интернэтийн хөтлөгч хийж байгаа. Тийм болохоор өнөө оройны нэвтрүүлгийг би хөтөлье. Өнөөдөр ганц хоёр боломжгүй хүнээс бусад нь бүгд энд цугларсан байгаа. Тийм ээ, Чиан Чинци багш аа?
Мо: Тийм ээ.
Ш: Бүгдээрээ тэрнийг цаашлуулах дуртай байх аа.
Эм: Өчигдөр Валентины өдөр байсан. Чиан багш аа, та өчигдөр завгүй байсан байх даа. Та юу хийсэн бэ?
Ш: Та хоёр юу хийсэн бэ?
Мо: Би юу? Хийх ёстойгоо л хийсэн.
Ш: Хийх ёстойгоо хийсэн.
Ч: Хаана байснаа үнэнээр нь хэлээдэх.
Шен: Эхлээд нэвтрүүлгээ үз ээ.
Ш: За за.
Эм: Өнөөдрийн шөнө дундын эхний дуу бол холимог дуу. Яагаад гэж үү? Энэ үдшийн бидний хүсэн хүлээж байгаа дөрвөн хүн энэ үдшийн тоглолтыг нээж тайзыг байлдан дагуулах болно.
Эр: Сайн байна уу. Намайг Бейду Шаиошин гэдэг.
Дуулна:
Ж: Тэрний дуулахыг сонсолгүй удсан байна.
Эр: Тийм ээ. Сайхан байна.
Эр: Дараагийн дуучин бол Линлон.
Бүгд: Тийм ээ. гайхалтай.
Лин: Сайн байна уу. Линлон байна.
Дуулна:
Ж: Сайхан шоу болж байна.
Бүгд: Линлон. Линлон.
Лин: Дараагийн хүн болох Ван Көг хүлээн авна уу.
В: Бүгдээрээ сайн уу,Ван Кө байна. Алгаа чанга ташаарай.
Дуулна.
Бүгд: Ван Кө. Ван Кө. Ван Кө. Ван Кө.
В: Баярлалаа. Дараагийн дуучин Чиан Чинци.
Дуулна.
Ч: Ийм дуу дуулах тэрэнд их зохих юм аа.
Мо: Түүхчид миний хэдэн хүн алсныг баримтжуулж. Ордны дэнлүүний доор нүүрийг чинь будахыг надад зөвшөөрөөч. Тэр үеийнх шиг. Анхных шиг.
Эр: Энд хүрэлцэн ирсэн болоод онлайнаар хүлээн авч байгаа үзэгчиддээ Баярлалаа. өнөөдрийн нэвтрүүлэг маань үүгээр өндөрлөж байна. Та бүхэндээ маш их баярлалаа. Бүгдэд нь баярлалаа.
*****************
Шен: Завгүй байна уу?
Мо: Мм. Жаахан ажил байна.
Шен: Тэгвэл ажлаа хий.
Мо: Түр зуур хүлээж байгаарай. Би дуусахаараа залгана аа.
Шен: За.
**********************
Мо: Ажил дууссан. Их орой болсон болохоор чам руу залгахаа больчихлоо. Сайхан амраарай. Эсвэл өглөөний мэнд.
Ч: Санаа юу? Үгүй ээ. Тэрнийг санасан уу?
Шен: Чи... Цаашаа яв.
*************
Эм: Та дахиад шөнийн ээлжинд гарч байгаа юм уу?
Мо: Тийм. Түр ирсэн юм. 19-р орны өвчтөн ямар байна?
Эм: Сайн байгаа. Өнөөдөр эмнэлгээс гарч байгаа. Гэрийнхнийгээ ирж авахыг хүлээж байгаа. Таны таньдаг хүн юм уу?
Мо: Найзын маань өвөө.
Өвөө: Жао. Чамтай ярих юм байна. Би эмнэлгээс өөрөө гарчихаж болохгүй юу? Өнөөдөр ажлын өдөр болохоор хүүхдүүд ирж авах завгүй байгаа байх.
Эм: Болохгүй ээ. Та өөрөө эмч хүн. Өөрөө сайн мэдэж байгаа шд. Гэрийнхэн чинь ирэхгүй бол, таны насны хүнийг яаж эмнэлгээс гаргаж болох юм?
Өвөө: За за за. Үгэнд чинь оръё.
********************
Ду: Өглөөний мэнд.
Эм: Дуду эгч ээ, сайн уу.
Ду: Хөөх. Ганцаараа байгаа юм уу? Бусад нь хаачаа вэ?
Ж: Мо дотор унтаж байгаа.
Ду: Санаа зовж байна шүү. Арай гэж найз охинтой болж байхад. Өнөөдөр хагалгаатай, маргааш хагалгаатай. Нөгөөдөр шөнийн ээлжтэй. Тэгээд бас эмнэлэг амралтын өдөр нь дуудна. Тэгж байгад найз охиноо алдах вий дээ. Юу идэх вэ?
Ж: Идэхгүй ээ. Би явлаа.
Ду: Хаачих нь вэ?
Ж: Юу... компани руу явлаа.
Ду: Би зөндөө юм авчихсан. Энэнээс ид л дээ.
Ж: Идэхгүй ээ. Энэ байхад болно.
Ду: Сүү ав л даа.
******************
Ш: Би-би биеийн тамирын хичээлтэй. Гэрээ... гэрээ хаана байна? Надад өгчих, би гарын үсэгээ зурчихъя.
Ж: Биеийн тамирын хичээл чинь хаана юм? Хол юм уу?
Ш: Тийм. Эндээс арван минутын зайд байгаа. Гэрээнд гарын үсэгээ зурчихъя.
Ж: Тэгвэл... би хүргээд өгье.
Ш: Аан?
Ж: Зүгээр ээ, явъя. Машинд суу. Яарч байна гэсэн биз дээ? Явъя.
Ш: Аа... ба-баярлалаа.
Ж: Явъя. Явъя.
Ш: Баярлалаа. Юу болоод байна аа? Биеийн тамирын хичээлд машинаар хүргүүлээд л.
Ж: Бүсээ зүүхээ мартав аа.
Ш: Аан.
Ж: Туслах уу?
Ш: хэрэггүй ээ, хэрэггүй. Зүгээр.
Ж: Тийшээ яаж явахыг заагаад өгөөрэй.
Ш: За. Амжчихлаа, амжчихлаа. Баярлалаа. Би... би явлаа шүү.
Ж: За...
Ш: Аан. Гэрээ. Хичээлийн дараа гарын үсэг зуръя... Сайн доош нь дараад өг.
Ж: Төгсөх ангид биеийн тамирын хичээл ордог юм уу?
Ш: Онцгой тохиолдол.
Эр: Гэн Шаиошин.
Ш: Багш аа, энд байна. Би тийшээ явлаа.
Эм: За.
Эр: Шалгалтаа өгөхөөр ирээ юу? Нөгөө тестийг хийчихсэн байсан. Одоо энэ хоёр тестийг өгөхөд болно.
Ш: Баярлалаа багш аа. Баярлалаа, багш аа.
Эр: За, бөмбөгнөөс эхэл.
****************
Мо: Өнөө орой юу идэх вэ?
Шен: Би өнөөдөр хичээлтэй. Оройноос нааш гэртээ харихгүй.
Мо: Тийм үү?
Шен: Энд юу хийж байгаа юм?
Мо: Өнөөдөр би амарч байгаа. Чамтай хамт хичээлд суугаад... хоол идчихээд, дараа нь гэртээ харина.
Шен: Энэ хичээлд суудгийг яаж мэдсэн юм?
Мо: Цагийн хуваарийг чинь авчихсан. Багш ирчихлээ.
Шен: Азаар нэмэлт хичээл болохоор таньдаг хүн байхгүй.
Эр: Хүүхдүүд ээ, түр хүлээж байгаарай. Би үзүүлэх материалаа хуулаадахъя.
Шен: Энийг ашигла. Нэмэлт хичээл болохоор зүгээр.
Эр: Өнөөдөр бид буудалцаантай тулааны кино үзнэ. Киногоо үзэж байхдаа хөгжим болон дэлгэцийн үйл явдлын хэмнэл хоорондын уялдааг анхаарч үзээрэй. Түр хүлээгээрэй... Тэр хөшгийг хаагаад өгөхгүй юу?
Эр2: За багш аа.
*****************
Эр: Шалталтаа сайн өгсөнд баяр хүргэе.
Ш: Багш аа, баярлалаа. баярлалаа. Багш аа, та мундаг шүү... Хөөе...
Эр: Яв даа. Найз залуу чинь түрүүнээс хойш хүлээгээд байсан.
Ш: Үгүй ээ, үгүй. Найз залуу биш. Тэр... найз байгаа юм, багш аа.
Эр: Яв аа. Шалгалт чинь дууссан.
Ш: Баярлалаа багш аа. Багш аа, баяртай.
Эр: Баяртай.
Ш: Баяртай, тэнцчихлээ. Баяртай.
Эм: Баяртай.
Эр: Дараагийнх нь. Цэнхэр цамцтай, хэн билээ. Нааш ир...
Ж: Энд суугаад жаахан амар.
Ш: Шалгалт дууслаа. Баярлалаа. Намайг хүргэж ирсэнд баярлалаа. Тэгээгүй бол би тэнцэхгүй байсан юм. Шалгалтаа өгөөд дуусчихлаа.
Ж: Төгсөх ангид орчихоод байхад яагаад биеийн тамирын хичээл ордог байна аа?
Ш: Би эхний хоёр жил оюутан солилцоонд хамрагдсан юм. Тэгээд шалгалтаа өгч чадаагүй. Тэгээд шалгалтаа одоо өгч байгаа юм.
Ж: Аан.
Ш: Баярлалаа. Миний нүүрэнд юм наалдчихаж уу?
Ж: Энд. Энд байна...
Ш: Юу... гэрээндээ гарын үсэг зурчихъя.
Ж: Гэрээ... машинд байгаа. Жаахан амарчих. Дараа нь болъё.
Ш: Тэгвэл... амарч байгаад... хамт явъя.
Ж: За. Биеийн тамирын хичээлтэйг чинь мэдсэн бол баббл тий авчирдаг байж.
Ш: Би зүгээр ээ. Цангаагүй.
Ж: Би яваад аваад ирье.
Ш: Хөөе... Миний хэлэх гэсэн юм... шалгалтаа өгөөд дуусчихсан юм чинь. Хамт явж авъя.
Ж: За. Тэгвэл явъя.
Ш: За.
Ж: Ядарсан уу?
Ш: Жаахан л.
*******************
Мо: Энэ хичээл... Барууны сонгодог хөгжмийн түүх гэдэг хичээл биш юм уу? Гэрэл унтраачихлаа.
Шен: Багш нэрийг нь Кино болон дэлгэцийн мастер бүтээл гээд өөрчилчихсөн.
Мо: Аан?
Шен: Тохиолдол. Бид хоёр кино үзэх нь.
Мо: Сайн боллоо.
Эр: Багш аа, Надад сайн харагдахгүй байна. Суудлаа сольж болох уу?
Эр: Тэг ээ. Суудлаа солих хүүхэд байвал одо сольчих. Аяар солихгүйн тулд. За юу?
Мо: Уучлаарай. Баярлалаа.
Эм: Багш аа, юм идэж болох уу?
Эр: Нэгмөсөн попкорн идэх юм уу?
Эр3: Дараагийн хичээл дээр бэлдэж ирэхээс.
Эр: Болзох гэж байгаа хүмүүс хичээлийн дараа болоорой. Киногоо үзэхдээ анхааралтай үзнэ шүү.
Эм: Хэн бэ?
******************
Мао: Мо багш яагаа вэ? Дахиад л эмнэлгээс дуудаа юу?
Ду: Шеншентэй уулзахаар явсан байх.
Мао: Хөөх, мундаг юм аа. Тийм царайлаг байж, хайр дурлалын төлөө ингэж хичээж байдаг. Жумей хаачаа вэ?
Ду: Гэрээнд гарын үсэг зурахаар явлаа гэсэн. Компаний ажил байх.
Мао: Ийм баян юм байж. Жаахан амарч болдоггүй юм байх даа?
***************
Мо:Сүүлийн үед завгүй байгаа юу?
Шен: Аан? Үгүй ээ. Гайгүй байгаа. Кредиттэй хичээлүүдээ дуусгачихсан. Төгсөлт болохыг л хүлээж байна. Энэ улиралд чухал хичээл бараг байхгүй болохоор өнөөдөр нэмэлт хичээлд суусан юм. Зүгээр л... Сонирхолтой хичээл байдаг болохоор. Багшийн хичээл дандаа хошин шогийн тоглолт шиг байдаг.
Мо: Чамайг завгүй байх гэж бодсон юм.
Шен: Яагаад тэгж бодсон юм?
Мо: Ажлаа тараад утсаа харсан чинь чамаас мессеж ирээгүй байсан.
Шен: Би... юу бичихээ мэдэхгүй байсан юм.
Мо: Өмнө нь юу ч хамаагүй бичдэг байсан шд.
Шен: Өмнө нь...
Мо: Одоо ярих юмгүй болчихсон уу?
Шен: Тэгвэл, өнөөдөр ямар хэргээр ирсэн юм?
Мо: Би энд яах гэж ирсэн байх вэ?
Шен: Надтай уулзахаас гадна. Өөр хийх юм байгаа юу?
Мо: Чамтай уулзахаас өөр хийх юм байх ёстой гэж үү? Хоолны газарт хоол идүүлэхээр авчирсан юм уу?
Шен: Үгүй ээ. Санаандгүй явж байгаад хүрээд ирлээ. Тэгвэл би хоолоор дайлъя. Манай сургуульд Шинжиан хоол байдаг. Халуун ногоотой тахианы мах нь их амттай.
Мо: Тэгье.
Шен: За.
Мо: Явъя.
Шен: Халуун ноготой тахиа дуусчихаж.
Мо: Зүгээр ээ. Энийг идчихье.
Шен: Дараа эрт ирээрэй.
Мо: За. Чи халуун ногоотой тахианд дуртай юм уу?
Шен: Тийм.
Мо: Тэгвэл би дараа хийж өгье.
Шен: Тэгээрэй. Халуун ногоотой шарсан тахиа хийж чадах юм уу?
Мо: Мм. Чадна.
Шен: Аан? Яагаад хоол хийх дуртай юм?
Мо: Жаахан байхад аав ээж хоёр завгүй байдаг байсан. Гэрт хийх юм байхгүй болохоор нь хоол хийдэг болсон. Тэгээд хоол хийхдээ улам сайн болсон. Ээж аав хоёр миний хийсэн хоолыг эмнэлэг рүүгээ авч явдаг болсон. Дараа нь би тэр хоёрт хоол хийж өгдөг болсон.
Шен: Аан. Ачлалтай хүү байна.
Мо: Аан? Ачлалтай?
Шен: Үгүй ээ, авъяастай. Намайг бага байхад ээж аав хоёр завгүй байдаг байсан. Тэгээд би өвөөтэйгөө амьдардаг байсан. Хоол хийж сурахыг хүсдэг байсан. Даанч... Миний хийсэн хоол... үгээр илэрхийлэх аргагүй амттай болдог.
Мо: Амталж үзмээр санагдчихлаа.
Шен: Аан? Хоолоо идчихээд төлөвлөсөн юм байгаа юу?
Мо: Байхгүй.
Шен: Надад ч гэсэн байхгүй.
Мо: Тэгвэл нэг юм бодож олъё.
Шен: За. Болзоонд явахаараа юу хийдэг байсан вэ?
Мо: Би болзоонд явж байгаагүй.
Шен: Үнэн үү?
Мо: Үнэн. Чи?
Шен: Би ч гэсэн. Чамтай адилхан, болзож үзээгүй. Яагаад инээгээд байгаа юм? Чамаас дүү юм чинь хэвийн зүйл биш гэж үү?
Мо: Тийм байна... Зүгээр ээ. Чамайг идмээр байвал би халуун ногоотой тахиа хэзээ ч хйиж өгсөн болно. Амт нь эндхээс муу байхгүй л байх.
Шен: За.
Мо: Яасан?
Шен: Мартчихаж. Би өнөөдөр студи цэвэрлэх ээлжтэй шд.
Мо: Студи цэвэрлэнэ ээ?
Шен: Тийм. Бид нар хуучин хороололд нэг газар түрээсэлж байгаа. Тэгээд засвар хийгээд студи болгочихсон. Мэдээж танай Тианзи №1 бичлэгийн студитэй яаж зүйрлэх вэ. Саяхан нээсэн юм. Өнөөдөр миний цэвэрлэх ээлж. Тэд нар байнга цагтаа цэвэрлэдэг. Ингэе. Би тийшээ явахаасаа өмнө метроны буудал хүргээд өгье.
Мо: Би хамт явъя.
Шен: Тэгж болохгүй ээ. Надтай уулзах гэж энэ хүртэл ирчихээд миний цэвэрлэгээ хийхийг хараад суултай нь биш.
Мо: Өнөөдөр чамтай уулзахаар ирсэн. Бусад нь юу ч байсан хамаагүй. Явъя. Хамт явъя.
Шен: За. Явъя... Энд байгаа. Тэр хоёр давхрын өөр өнгөтэй цонх.
Мо: Аан? Орчин нь гоё юм байна.
Шен: Тийм. Тэ урд талд нь дахиад хаалга байгаа. Тэндээс доошоо харахаар их гоё харагддаг. Дараа тэр замаар явъя.
Мо: За.
Шен: Хар даа. Энэ манай студи. Энэ манай хийсэн бүтээлүүд. Одоохондоо цөөхөн л дөө. Манайх танай студи шиг том биш. Гэхдээ жижигхэн бас тухлаг.
Гит: Гү Шен, ямар чанга ярьдаг юм бэ. Сайн унтаж амжаагүй байхад сэрээчих юм. Толгой өвдөөд байна.
Мо: Би ярьж болох юм уу?
Гит: Энэ буйдан хатуу юм аа. Нуруу өвдчихлөө.
Шен: Хүссэнээ ярьж болно. Гэхдээ хоолойгоо өөрчлөөд ярь. Чиан Чинци шиг ярьж болохгүй шүү... Чи яагаад энд унтаж байгаа юм?
Гит: Түлхүүрээ мартчихаад.
Шен: Аан. Тэгвэл агаржуулагчаа асаахгүй яасан юм? Ханиад хүрвэл яана...
Гит: Тог хэмнэх гээд. Энэ хэн бэ?
Шен: Энэ... миний... найз... Сайн найз.
Мо: Сайн уу.
Гит: Бид нар уулзаж байлуу?
Мо: Үгүй ... байх аа даа.
Гит: Хоолой чинь яагаад танил сонсогдоод байгаа юм бол?
Шен: Танил аа? Байдаг л хоолой шд.
Гит: Би явж шүдээ угаалаа.
Шен: Зүгээр ээ, зүгээр. Тэр сайн хүн. Ийшээ...
Гит: Шеншен, ярихаа болиод. Цэвэрлэгээгээ хий.
Шен: Энд сууж бай. Ганц цаг л болно.
Мо: За.
Гит: Хүлээ.
Шен: Яасан бэ?
Гит: Чиан Чинци чамайг эргүүлж байгаа биз дээ? Чи юу хийгээд байгаа юм? Нэг юмыг өөрийн болгочихоод шунаж болохгүй шүү.
Шен: Тийм биш ээ.
Гит: Биш гэнэ шүү. Та хоёр нэг нэг рүүгээ яаж харж байна. Хайртай хосууд шиг их сэжигтэй байна шүү.
Шен: Өг л дөө.
Гит: Сайн сонс, миний шүтээн сайн хүн шүү. Царай нь ямар гэдгийг мэдэхгүй ч гэсэн. Зан ааш нь яасан ч гологдохгүй. Чиан Чинци юм чинь. Олон хүний шүтдэг хүн.
Шен: Мэднэ ээ.
Гит: Мэдсээр байж өөр залуутай сээтэгнэдэг юм уу?
Шен: Манай сургуулийн хажуугийн сургуулийн дээд ангийн ах.
Гит: “Ах” гэдэг чинь хамгийн аюултай үг шүү.
Шен: Чи “ах”байж үзээгүй юм уу?
Гит: Би яасан ч доод ангийнхаа охинд санаархахгүй.
Шен: Өө. За за. Одоо ярихаа боль. Би цэвэрлэгээгээ хийлээ. Би хийе ээ, би хийе. Урьж авчирчихаад ажил хийлгэж яаж болдог юм?
Мо: Зүгээр ээ. Энд суухаас өөр хийх юм алга. Гялс хийчихье.
Гит: Миний шүтээн энэнээс доор байх ёсгүй дээ? Та хоёр ирээ юу?
Шен: Та нар яагаад хүрээд ирээ вэ?
Жан: Офф Кий хоолны мөнгөгүй гээд. Хоол өгөхөөр ирлээ... Энэ хэн билээ? Офф Кийи, чиний найз уу?
Шен: Манай найз.
Гит: Тийм ээ, тэрний найз. Хажуу сургуулийн дээд ангийн ах гэсэн.
Жан: Сайн байна уж.
Г: Сайн уу.
Мо: Сайн уу.
Жан: Яаж зочноороо студид цэвэрлэгээ хийлгэх юм? Алив, хурдан тусалъя.
Г: За.
Мо: Зүгээр ээ. Санаа зоволтгүй.
Жан: Шеншен.
Шен: Аан?
Жан: Найзтайгаа байж бай.
Шен: Үгүй ээ...
Жан: Яв аа, яв яв яв.
Шен: Үгүй ээ. үгүй. Бүгдээрээ зогс. Өнөөдөр миний ээлж. Би цэвэрлэгээ хийх ёстой.
Г: Тэнэг гэдэг нь. Чамаас өөр дүрэм дагадаг хүн байна уу? Өнгөрсөн долоо хоногт би Офф Кийгийн өмнөөс цэвэрлэгээ хийсэн.
Гит: Хөөе, тэгж ярихаа болихгүй юм уу? Би чамайг хоолонд даасан биз дээ?
Г: Өөрийгөө хэл.
Шен: Тэгвэл ингэе. Би та нарыг хоолоор дайлъя.
Жан: Тэгэх хэрэггүй ээ. Танай сургуулийн цайны газарт хоол идье. Чиний хоолны картаар.
Гит: Тэгье. Би халуун ногоотой тахиа амталж үзмээр байсан юм.
Шен: Халуун ногоотой тахиа өнөөдөр дуусчихсан байна лээ.
Гит: Дахиад уу?
Мо: Тэгвэл... би хийгээд өгье.
Шен: Төвөгтэй шдээ. Хоол захиалчихъя.
Мо: Захиалгын хоол миний хийсэн шиг амттай биш. Гү Шен идэж үзсэн болохоор мэдэж байгаа. Тэрнээс асуу.
Шен: Амттай. Ёстой амттай байсан.
Жан: Офф Кий, чи тэрэнтэй дэлгүүр яваад ир. Бид нар цэвэрлэгээгээ хийчихье.
Гит: Тэгвэл явъя, дээд ангийн ах аа. Би гадаа хүлээж байя.
Мо: За. Би явчихаад ирье.
Шен: Нааш нь өгчих.
Мо: За.
Жан: Болгоомжтой яваарай.
Г: Хэн юм? Чамайг эргүүлж байгаа юм уу?
Жан: Давгүй юм аа.
Г: Царайлаг.
Жан: Хичээнгүй, бас ажилсаг.
Г: Бас хоол хийдэг.
Жан: Чамд ямар санагдаж байна?
Г: Үерхэх юм уу?
Жан: Аан? Чиан Чинцийг яах юм?
**************
Гит: Залуу, чи зүгээргүй харагдаж байна.
Мо: Мэдчихсэн үү?
Гит: Тэгэлгүй дээ. Би ч гэсэн эр хүн. Ганц хараад л ямар бодолтойг чинь мэдэж байна. Хэл дээ. Тэрний араас хэр удаан гүйсэн бэ?
Мо: Их удаан.
Гит: Тэгсэн ч нэмэргүй. Үнэнийг хэлэхэд Тэрний араас гүйдэг хүн олон байгаа.
Мо: Тийм үү? Тэгвэл би илүү хичээх хэрэгтэй юм байна.
Гит: Нэмэргүй л байх даа. Тэрний араас гүйдэг алдартай нэг залуу байгаа. Дуу оруулдаг жүжигчин. Олон сая шүтэн бишрэгчтэй. Вейбогоор байнга сэтгэлээ илэрхийлдэг. Хүн болгон мэдэж байгаа. Ингэхэд чи хийдэг вэ? Ажил хийдэг үү?
Мо: Би эмч.
Гит: Эмч ээ?
Мо: Эмээ, та хаачих гэж байгаа юм?
Эм: Булан тойроод гэртээ орчихно оо.
Мо: Алив, би тусалъя.
Эм: Зүгээр ээ.
Мо: Өгчих.
Эм: Сайн хүү байна.
Мо: Зүгээр ээ, эмээ.
Эм: Манайх энд байгаа.
Мо: Энэ юм уу?
Эм: Тийм. Энэ байна.
Мо: За.
Гит: Эмч, сайн мэргэжил шүү. Царайлаг, гэрийн ажилд сайн, хоол хийж чаддаг.
Мо: Болгоомжтой, эмээ.
Эм: За.
Гит: Би Чиан Чинцигийн үнэнч фен ч гэсэн.. Шеншений найз шүү дээ.
Мо: Зүгээр ээ, зүгээр зүгээр.
Эм: За.
Гит: Сонгох хэрэгтэй болбол Шеншен илүү чухал.
Мо: Баяртай, эмээ.
Гит: Март даа. Шеншенд хэн нь таалагдахыг харж л байя.
Эм: Баярлалаа.
Мо: Зүгээр ээ.
******************
Шен: Надтай уулзахаар ирж байхад. Цэвэрлэгээ бас хоол хийлгээд л. Ичмээр юм аа.
Мо: Би чамд халуун ногоотой шарсан тахиа хийж өгнө гэж амалсан шд. Бүгдээрээ идмээр байна гэсэн болохоор, сайн юм боллоо.
Шен: Тэд нар надад их сайн байдаг. Манай клубийг хүмүүс сайн мэдэхгүй ч гэсэн, бид нар хоорондоо их сайн ойлголцдог.
Мо: Харагдаж байна.
Шен: Үнэнийг хэлэхэд Офф Кий, Гуай Гуай хоёр мөнгө бага олдог. Ялангуяа, Офф Кий. Тэгээд байр түрээсэлж чадахгүй байгаа. Компаний дотуур байранд амьдарч байгаа. Заримдаа энд ирж амьдардаг. Өрөөнийх нь нэг хүн гэрлэчихсэн болохоор... эхнэрийг нь ирэхээр өрөөгөө найздаа үлдээгээд гараад ирдэг гэсэн.
Мо: Манай клуб ч гэсэн жижигхэн байсан. Эхлээд бүгдээрээ мөнгөө цуглуулж байгаад байр түрээсэлдэг байсан. Тэгээд дуу оруулах ажил нэмэгдэж орж ирсээр байгаад... сайжирсан. Дараа нь бүгдээрээ ажил хийдэг болсон. Цалинтай болоод хамаагүй дээрдсэн. Энэ хүрэхгүй байх. Жаахныг нэмчихье.
Жан: Чамайг хоол хийж сур гэж хэлээд байхад. Ийм олон гал тогооны хэрэгсэл, амтлагч авчихаад. Ирсэн зочноороо анхны хоолоо хийлгэж байдаг. Ийм байж болох уу?
Г: Сонсов уу?
Гит: Би хоол сайн хийж чаддаггүй шд. Хоол хийсэн ч та нар идэхгүй.
Г: Муугүй юм шиг байна.
Жан: Би ч гэсэн тэгж бодож байна.
Гит: Тийм ээ. Давгүй. Гэхдээ л надад сэжигтэй санагдаад байна. Эртээд би миний шүтээн Чиан Чинци шинэ дуу шейрлэчихсэн байсан. Тэр хоёр үзэгслэн үзэхээр явсан гэсэн.
Жан: Нээрэн үү?
Гит: Тийм.
Г: Гэхдээ, Шеншен, Чиан Чинци хоёр олон удаа уулзсан биш. Тэр хоёрын дунд юм болоогүй байх. Тэгээд ойлголцсон биз.
Жан: Тийм байх. Шеншен хүн хуурах хүн биш. Тохирохгүй гэдэгээ мэдсэн байх. Тэгээд л халуун ногоотой тахиа шарж чаддаг дээд ангийн ах ирсэн байх.
Гит: Үгүй ээ. Тэр хоёр эртний танилууд гэдгийг би түрүүн мэдсэн.
Жан: Аан?
Г:Аан?
Мо: Будааны дарс.
Шен: Будааны дарс. Энэ байна. Гоё үнэртэж байна.
Жан: Хөөх. Хөөх. Энийг хараач ээ. Сурч ав.
Мо: Би зарим юмаа бэлдэж амжаагүй байгаа. Та нар туслах уу?
Жан: Тэгье. Би гэртээ ээждээ байнга тусалдаг юм.
Г: Би тусалъя.
Жан: Өөр ямар хоол хийх вэ?
Шен: Өөр... Куминтэй хурганы мах. Гоймонтой хуурга. Бас жижиг шорлог бэлдсэн. Болохоор нь би гаргачихна аа. Нээрэн, ямар ногоотой хоол хийх билээ. Исгэлэн соустай байцаа ямар вэ?
Г: Мундаг юм аа.
Жан: Энэ...
Мо: Сүүлчийн хоол гоймонтой хуурга.
Бүгд: Хөөх.
Г: Миний дуртай хоол.
Мо: Халуунаар нь ид
Жан: Би иднэ ээ.
Г: Амттай харагдаж байна.
Гит: Алив амтлаадахъя. Өлсөж байна.
Жан: Ямар байна? Амттай байна уу?
Гит: Хоолны газарт хийдгээс хамаагүй амттай байна.
Жан: Нээрэн үү?
Мо: Амттай байвал сайн идээрэй.
Шен: Тийм ээ.
Гит: Энийг идээд үз. Энийг.
Шен: Амттай байна.
Г: Тахианы мах нь гоё зөөлхөн байна. Дээд ангийн ах аа, долоо хоног болгон ирж хоол хийж өгөхгүй биз? Би дэлгүүрээс орцыг нь авъя.
Гит: Ах аа. Би Шеншений оронд цэвэрлэгээг нь хийж байя. Долоо хоногт нэг удаа ирэхэд л болно.
Мо: Би ч гэсэн тэгмээр л байна. Даанч завгүй байдаг болохоор. Өнөөдөр шиг өдөр ховор байдаг юм.
Бүгд. Аан... Шеншен. Шеншен.
Шен: Тэр... худлаа хэлээгүй ээ. Ажил ихтэй, завгүй байдаг.
Гит: Тэгвэл өнөөдөр сайн иднэ ээ. Тэгэхгүй бол дахиад хэзээ ч идээ билээ.
Мо: Дараа... Би бодож үзье. Хоёр долоо хоногийн дараа болох уу?
Гит: Нээрэн үү?
Г: Нээрэн үү?
Мо: Илүү цагаар ажиллах хэрэг гарахгүй бол.
Гит: Тэгвэл тохирлоо.
Г: Хүлээж байя.
Мо: Хоолоо ид.
9-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home