Үргэлжлэх хугацаа:45мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүрүүд:
Лин: эм, дуучин Линлон
Бай: эр Мой Бай, госплей жүжигчин
Гарчиг: 8-р анги
Мо: Би чамд сайн. Миний найз охин болох уу?
Мо: Өнөөдөр гэрээнд гарын үсэг зурахаар явсан гэж сонссон.
Ж: Аан? Тэгсэн.
Мо: Яасан? Амжилттай юу?
Ж: Маш амжилттай. Надад тэгж итгэж байгаа хараад сэтгэл хөдөлсөн. Аргагүй л сайн хамтрагч байна лээ. Тэгээд ч... Яагаад байгаа юм?
Мо: Маргааш эрт босоод хамт дэлгүүр явъя. Тоглоомын ярианы 20хэсэгээ өнөө шөнө бичээд дуусгачихъя.
Ж: За. Эхэлье.
Мо: Арван минутын дараа эхэлье. Би халаалт хийлээ.
Ж: За. Ажлын цаг... Ажлаа хийе.
********************
Шен: Ээж ээ, би... өнөөдөр би гэртээ хоол идэхгүй.
Ээж: Хөөе. Өнөөдрийн чинцай шив шинээрээ байна лээ. Чамд банш хийж өгөх гэж байсан юм. Сургууль руугаа буцах нь уу?
Шен: Ангийнхаа хүүхдийнд очино.
Ээж: Өнөөдөр хичээлдээ явахгүй юм уу?
Шен: Хичээл байхгүй.
Ээж: Байхгүй ээ? Тэгвэл дэлгүүр рүү яваад жаахан юм ав. Ангийнхаа хүүхэд ч гэсэн айлд гар хоосон очиж болохгүй.
Шен: За. баярлалаа, ээж ээ. Явлаа.
***************
Шен: Баярлалаа.
Эм: Зүгээр ээ, зүгээр.
Шен: 1602.
Ша: Зүүн зүгийн салхи.
В: Хөөе, хүлээ л дээ. Би ялчих шиг боллоо. Би ялсан. Би ялсан.
Ша: Байз л даа. Яахаараа чи ялдаг юм?
В: Зүүн зүгийн салхи биз дээ?
Ша: Үгүй ээ, тийм биш. Чинийх зургаа, долоо байна шд, ес биш. Ялаагүй байна аа. Ялаагүй байна.
В: Тэгвэл би дахиад тоглохгүй ээ.
Ж: Хүн ирж байна.
В: Хэн юм бол?
Ша: Хэн ббэ?
Ж: Би очоод ирье. Хүргэлт байх.
В: Оч оч. Очиж хаалгаа онгойлго.
Ша: Юун хүргэлт вэ?
В: Хэн захиалсан юм бол?
Ж: Өө. Шеншен. Ирчихсэн үү. Алив. Ийм их юм яах гэж авирчирсан юм бэ. Бид нар маажаан тоглож байна. Мо гал тогоонд байгаа. Шеншен ирчихлээ.
Ду: Шеншен ирчихсэн үү?
В: Шеншен.
Ша: Шеншен.
Ж: Шеншен, наашаа ор.
В: Наашаа ор ор.
Ду: Гадаа хүйтэн байна уу? ор ор.
В: Нааша аород ир ээ.
Ду: Мо Чинчен энийг чамд бэлдсэн юм.
Шен: За.
Ж: Та хоёр хүнээс суралц, аан. Өдөр болгон юу ч өгөхгүй байнга хүний юм идэж байдаг.
Ду: Үүргэвчээ өгчих.
Шен: За.Баярлалаа.
В: Сүртэй шдээ.
Ду: Нэрэлхэх хэрэггүй.
Ж: Дахиад ингэх юм бол би тоглохгүй шүү.
Ша: Хөөе хөөе. Шеншен ирчихлээ. Агааржуулагч аа одоо асаах болохгүй юм уу?
Ж: Тэг ээ тэг. Асаа саа. Шеншен ирсэн юм чинь.
Ша: Ялгаварлаж байна шүү... Хөлдөж үхэх шахлаа.
Ду: Шеншен, нааш ир. Энэ гүзээлзгэнэ. Би угаачихсан. Их амттай байна лээ.
Шен: За, баярлалаа. Ёстой амттай байна.
Ду: Тийм байгаа биз?
В: Шеншен ирчихсэн юм чинь бид нар ч гэсэн амсъя л даа
Ду: Тэг ээ. Одоо ганцыг идэж болно.
Ша В: Тийм ээ.
В: Баярлалаа, баярлалаа, баярлалаа.
Ду: Бохир гараараа.
В: Хамаагүй ээ.
Ж: Шеншен, бид нартай тоглооч.
Ша: ирээд тогло л доо.
В: Тэг тэг.
Ша: Тэрний оронд суучих.
Ж: Таван удаа тоглоход дөрвөн удаа худлаа хожсон хүн.
Ша: Ёстой тэвчих арга алга.
В: Боль оо боль боль. Би тэгээгүй шд.
Мо: Доор ирээд ярихгүй яасан юм?
Шен: Доор иртэл нэг хүн хаалга онгойлгоод. Тэгээд дээшээ гараад ирлээ.
Ша: Сайн л байна шд. Ёсорхох хэрэггүй.
Ж: Тийм ээ. Ёсорхох хэрэггүй.
В: Яг үнэн. Ингээд ёсорхоод байвал хойшид яах болж байна? Гадны хүн байгаа биш.
Ж: Яг үнэн.
Ду: Шеншен, бид нартай маажаан тоглох уу? Эсвэл Могийн хоол хийхийг харах юм уу?
Ж: Маажаан тонлоё оо.
Ша: Наашаа суучих.
Ж: Хурдан суу.
В: Миний оронд суучих аа.
Шен: Би хоол хийхэд тусалсан нь дээр байх.
В: За, яв яв. Гэхдээ чи нэг их тус болж чадахгүй л байх. Тийшээ ороод хоол хийхийг нь харж бай.
Мо: Ороод ир.
Шен: За.
В: Яасан? Ороод амар л гэж хэлсэн шд.
Ж: Чи нээрээ...
Шен: Надад хийх юм байна уу?
Мо: Хийх юм байхгүй ээ.
Шен: Би ногоо угааж хэрчиж чадна.
Мо: Ам чинь цангаж байна уу? Хөргөгчинд жүржийн шүүс байгаа.
Шен: За.
Ж: Би ууя.
Ша: Би ч гэсэн уумаар байна.
В: Би ч гэсэн.
Мо: Хөргөгчинд таван хайрцаг жүржийн шүүс байгаа. Уумаар байгаа бол өөрсдөө аваад уу. Уухгүй бол маажаанаа үргэлжлүүл.
Ша: Сүүлд хэн хожсон билээ?
Ж: Хуурсан шдээ. Тэрний буруу.
Ша: Худлаа хожсон гэж хэлсэн биз дээ. Би модоо харуулчихсан.
Мо: Аяга дээр байгаа.
Шен: За... Жүржийн шүүс уух уу?
Мо: За.
Шен: Тэгвэл...
Мо: Гар завгүй байна.
Шен: Аан...
Мо: Болсон. Баярлалаа.
Шен: Зүгээр.
Мо: Жоу Жен.
Ж: Аан?
Мо: Хоолны ширээгээ цэвэрлэчих. Хоолоо хийж эхэлж байна.
Ж: За.
Шен: Надад ч гэсэн хийх юм өгөхгүй юм уу?
Мо: Юм хиймээр байна уу?
Шен: Аан.
Мо: Тэгвэл хамт хоол хийе. Энэ халуун ногоотой шаржигнасан загас. Хийхэд амархан. Загасны махаа хоёр талаас нь ингэж зүснэ. Нөгөө талыг нь бас... За... Тэгээд урьдчилж бэлдсэн өндөг, цардуулын холимог дээрээ давсаа нэмж хутгана. Иймэрхүү. Хутгасныхаа дараа энийг загасан дээрээ асгана. Аяар шарахдаа загасаа бүтнээр нь хайруулын тавган дээрээ тавина. Алтан шаргал өнгөтэй болтол нь шараад, гаргаад таваглана. Хайруулын тавгандаа үлдсэн тосон дээр нь жижиглэсэн цагаан гаа, сармис хийгээд хуурна. Дээр нь чили, сой соус, давс, элсэн чихэр хийгээд шарна. Дараа нь энийгээ загасан дээрээ жижиглэж хэрчсэн жууцайтай хийнэ.
Шен: Аан?
Мо: Амархан байна уу? Бүгдийг нь санасан уу?
Шен: Бараг л.
Мо: Би эмч гэдгийг чи мэднэ.
Шен: Мэднэ.
Мо: Манай аав, ээж хоёр ч гэсэн. Бид нар байнга завгүй байдаг болохоор байнга уулзаад байж чаддаггүй. Тийм болохоор би зав гарахаараа дуу оруулдаг жүжигчин болсон. Би төвөгтэй хүн биш. Жирийн л нэг хүн. Жаахан ухарч бай. Тос үсэрч магадгүй.
Шен: За.
Мо: Хар даа. Алтан шаргал өнгөтэй байгаа биз. Хэтэрхий удаан шарж болохгүй. Тэгэхгүй бол мах нь хатуу болно.
Шен: Аан.
Мо: Шеншен.
Шен: Аа. Аан? Загасаа алтан шаргал өнгөтэй болтол нь шарна. Тэгээд цагаан гаа, сармисаа шарна, мөн билүү?
Мо: Би чамд сайн. Миний найз охин болох уу? Би үнэнээсээ хэлж байна.
Шен: Бид нар хэдхэн удаа л уулзсан.
Мо: Хэдэн удаа уулзсан нь чухал биш.
Шен: Нэг нэгэндээ тохирохгүй бол яах вэ?
Мо: Тохирох ч юм билүү? Хийж үзэхээс нааш мэдэх боломжгүй. Тийм биз дээ? Хайруулын тавганд үлдсэн тосондоо цагаан гаа, сармисаа хуурна. Гоё үнэртэж байна уу?
Шен: Тийм.
Мо: Тэгвэл сайн идээрэй.
Шен: За.
Ж: Ширээ бэлэн болсон. Өөр хийх юм байна уу?
Мо: Бараг болчихлоо.
Ж: Шеншен, царай чинь яагаа вэ?
Шен: Аан?
Ж: Мо багш аа, хар л даа. Загас шарж байна гээд Шеншений царайг улаан болгочихсон байх юм. За за, би хоол хийхэд чинь тусалъя. Сайн байна, Мо багш аа. Болчихлоо. Хоол бэлэн боллоо.
В: Сайхан.
Ду: Хөөх.
Ша: Гоё харагдаж байна.
Мо: За, Тийшээ очоод хүлээж бай. Энд хиншүүтэй байна.
Ду: Шеншен, ийшээ суу.
Ж: Шеншен, нааш ир. Дуду бид хоёрын дунд суучих. Энэ загасны амттай хаш байна. Будаатай идэхээр их амттай.
В: Хөөх, зөндөө хоол байна шүү. Хар л даа. бүр гурав, дөрвөн төрлийн шөл байна. Гахайн шарсан хавирга, сам хорхой бас байна.
Ша: Энэ энэ энэ. Дунтай шөл байна. Гахайн гэдэс, бас тахианы шөл. Бас хулсны үндэстэй шөл байна. Тэнгэр минь.
Шен: Бид хоёрын ярьж байсан хоолнууд байна.
Ша: Энэ... чилитэй шарсан загас байна.
Ж: Тийм.
Шен: Чилитэй шаржигнуур загас.
Ж: Та хоёр хоолонд нэр өгөхөө боль. Мэддэг царайлах хэрэггүй.
Ду: Та хоёроос дээр мэдэж байна.
В: Шеншен мэддэг юм байна. Өнөөдөр ийм олон амттай хоол идэж байгаа нь Шеншений л ач.
Ду: Шеншен. Чи яаж анх ардын хөгжмийн салбарт орсон юм?
Шен: Аан. Анх нэг найз маань хөгжмийн найруулга хийгээд өгөөч гэсэн юм. Тэгээд би энэ тухай мэддэг болсон.
Ж: Тэгээд чи клубт элссэн үү, эсвэл эхэндээ ганцаараа байсан уу?
Шен: Эхэндээ ганцаараа байсан. Дараа нь миний хэдэн дууг сонсоод клубийн дарга надтай холбоо барьсан. Тэгээд би клубт орсон.
Ж: Аан. Авъяастай хүн аргагүй.
Ду: Тэрний бүтээлүүд их алдартай.
Ша: Тийм ээ, тийм. Би мэднэ. Бид нар ч гэсэн сонсож байсан байх.
В: Тийм ээ. Сонссон. Сонссон.
Ша: “Чам дээр эргэж очино” гэдэг дууг нь сонссон шд.
Ду: Тэгээд ч хөгжим зохиодог, бас найруулгаа өөрөө хийдэг хүн ховор. Дээр нь бас дуулж чаддаг. Юу гэж хэлдэг юм билүү? Бүх зүйлийг багтаасан машин л гэсэн үг. Ховорхон суутан.
Ж: Юу яриад байна аа? Бүх зүйлийг багтаасан машин?
Шен: Үгүй ээ, үгүй. Би яаж мэргэжлийн дуучдыг гүйцэх вэ. Би хөгжим зохиож, найруулга л хийдэг.
В: Хэтэрхий даруухан байна шүү.
Ду: Харин тийм.
В: Хөгжим зохионо гэдэг хичнээн сайхан. Манай клубт хөгжмийн зохиолч байхгүй.
Ша: Тийм ээ.
В: Танай клубийн дарга азтай байна.
Ша: Би өөрөө мэдээд шийдвэр гаргачихъя. Шеншен, манай клубт орчих. Манайх Тианзигийн шилдэг дуу оруулдаг клуб, бас номер нэг дууны студи шүү. Манайд бас ардын дууны клуб байгаа. Бид хоёр дарга нь.
В: Тийм. Бид хоёр дарга нь.
Шен: Үгүй ээ, үгүй үгүй. Би клубийнхэнтэйгээ их дотно байдаг.
Ша: Манайд орчих л доо.
Ж: Зүгээр ээ, Шеншен. Наад хоёр чинь тоглож байгаа юм. Дэмий юм ярихаа боль.
Ду: Тэрний клубийн дарга азтайгаас гадна хүн танихдаа сайн байна. Бид нар азгүй юм аа.
Ша: Атаархахаас өөр юм алга. Манайд тэрэн шиг хүн алга.
Мо: За. Хоол бэлэн боллоо.
Ду: Баярлалаа.
Ша: Хурдан наашаа суу.
В: Чинжүүтэй сам хорхой. Баярлалаа, баярлалаа, баярлалаа.
Ду: Гоё харагдаж байна.
В: Би хэдэн үг хэлье. Шеншений ачаар бид нар өнөөдөр Мо багшийн бэлтгэсэн ийм олон хоолыг идэх гэж байна.
Ша: Зөв хэллээ.
В: За, бүгдээрээ тулгая.
Ша: За, төлөө.
В: төлөө.
Ду: Баярлалаа, Шеншен.
В: Шеншенд баярлалаа.
Ша: Танай гэрт байгаа юм шиг санагдчихлаа.
Мо: Хурдан идэцгээ.
В: За, идлээ шүү. Загас идээгүй удсан байна.
Мо: Гоё үнэртэй байна гэсэн биз дээ? Идээд үз.
Шен: За.
Ша: Хөөх. Энэ хулсны үндэстэй шөл яг Ван ахын хоолны газрынх шиг амттай болж. Идээд үз. Идээд үз.
В: За.
Ж: Та нар идэхгүй юм уу? Тэгэхгүй бол Мо багш загас идээд дуусах нь.
Ду: Хурдан хурдан.
Ша: Мо багшийн загасны амтыг өөр хаана ч гүйцэхгүй.
Шен: Амттай байна.
Мо: Амттай байна уу?
**********************
В: Хурдал аа. Яасан удаан юм.
Ша: Яарах хэрэггүй.
Ж: Бид нар удаан байвал маажааны машин аваад тоглохгүй юу.
В: Ша. Яг зөв. Тэгвэл өдөр болгон маажаан тоглох гэж ирнэ дээ.
Мо: Би өнөө орой онлайнаар нэг ажиллагаанд оролцоно. Би чамайг хүргээд өгье.
Шен: За.
Мо: Тэгвэл... би хувцасаа солиодохъё.
Шен: За. Тэгвэл, би гарч байя.
В: Хурдал л даа.
Ша: Эн мод ямар хэрэгтэй юм?
В: Хоёр...
Ду: Фацай.
Ж. Фацай? Конг чинь үхлээ дээ. Чиний ээлж.
Ду: Шеншен. Бид нар дөнгөж эхэлж байна. Чи тоглох уу?
Ж: Тэг тэг.
Ша: Наашаа хүрээд ир.
Ж: Ийшээ суучих.
Шен: Зүгээр ээ. Хэрэггүй хэрэггүй. Би та нарын тоглохыг харъя. Би зүгээр.
****************
Шен: Баярлалаа. Энэ газар эмнэлэгтэй ойрхон юм байна.
Мо: Тийм болохоор л энд байр түрсээлсэн юм.
Шен: Манай өвөө ч гэсэн тэгсэн гэсэн. Эмнэлэг рүү алхаад явчиаж болох болохоор байраа авсан гэсэн.
Мо: Эмч хүмүүс хэзээ ч дуудсан бэлэн байдалд байх ёстой.
Шен: Эмч гэдгийг чинь мэдээд онлайнд байнга байх боломжгүйг чинь мэдсэн.
Мо: Өмнө нь гайгүй байсан. Сургуулиа төгссөнөөс хойш завгүй болсон. Дараа нь улам л завгүй болоод байгаа.
Шен: Би өөрөө автобусаар явчихъя. Одоо яг ажил тардаг цаг. Намайг хүргэж өгвөл замын түгжрэлд ороод, онлайн ажиллагаанаасаа хоцорчихож магадгүй.
Мо: Тэгвэл метрогоор явъя. Метрогоор явбал түгжрэхгүй, бас хоцрохгүй.
Шен: За.
Эм: Санлинли хүрэх галт тэрэг зогсоолд ойртож байна. Аюулгүйн зураасны ард зогсоно уу. Хаалга налж бас хаалганаас барихгүй байхыг хүсье. Аюулгүй байдлаа хамгаалаарай.
Шен: Ажил чинь хэдээс эхлэх юм?
Мо: Найм хагаст.
Шен: Долоон буудал. Очоод ирэхээр цаг орчим болох юм байна.
Мо: Санаа зоволтгүй. Би цагаа тооцоолчихсон. Ажлаасаа хоцрохгүй.
Шен: За.
Мо: Утаар яриадахъя.
Шен: За.
Эм2: Хурдлаарай. Хурдан очоод нэвтрүүлгээ сонсоно.
Эм: Хоцрохгүй дээ. Эрт байна.
Мо: Байна уу?
Эм2: өнөөдрийн шүүгчид их том алдартай хүмүүс.
Мо: Тийм ээ.
Эм2: Яасан ч хоцорч болохгүй.
Эм3: Дуу оруулдаг тэмцээн үү?
Эм2: Тийм. Өнөөдөр уригдсан шүүгч нар бүгд алдартай хүмүүс.
Мо: Энэ жил...
Эм2: Хоолойг нь зөндөө сонсож байсан ч хэний хоолой гэдгийг нь мэдэх боломжгүй.
Мо: Үргэлжлүүлээд сурна гэвэл ирэх жилээс л болох байх. Энэ жилдээ амжихгүй.
Эм2: Ядарчихлаа.
Мо: За за. Аан, би тасаллаа шүү. Метро ирж байна. Үүргэвчээ надад өгчих.
Шен: За.
Мо: Хүн их байна. Нааш ир. Уучлаарай. Баярлалаа. баярлалаа.
Эм: Дараагийн зогсоол эмнэлгийн буудал. Эмнэлгийн буудал дээр буух зорчигчид хаалгандаа ойртоно уу. Баруун талын хаалгаар буугаарай. Буухдаа галт тэрэг, зогсоолын хоорондын зайг анхаараарай.
Шен: Түрүүн чиний оролцох онлайн нэвтрүүлгийг ярьж байсан уу?
Мо: Тийм. Сүүлийн үед манай салбар хөгжиж байгаа. Олон хүн мэддэг болсон. Өмнө нь хүмүүс бараг мэддэггүй байсан.
Шен: Тийм. Энэ талаар ихэвчлэн интернэтээр л ярьдаг байсан.
Мо: Чи анх хэзээ миний хоолойг сонссон бэ?
Шен: Анхны бүтээлээ гаргаснаас чинь хоёр жилийн дараа.
Мо: Аан. Их эрт юм байна. Тэр үед би энэ салбарт ороод удаагүй байсан. Тэгэхэд чи хаана байсан бэ?
Шен: Би дунд сургуульд.
Мо: Эртнээс мэддэг байж.
Шен: Тийм.
Эр: Уучлаарай, зөрье.
Мо: За.
Шен: Ажилдаа үнэхээр хоцрохгүй юу?
Мо: Ажил миний хувьд их чухал.
*******************
Ж: Гон Шиаошин яагаад холбоо барихгүй байна аа? Би буруу юм хэлчихсэн юм бол уу?
В: Жимс зүсэх амархан шд. Юундаа уурласан юм? Сэрээ ч алга.
Ша: Идэх юм уу, үгүй юу?
Ду: Иднэ шдээ. Та нар идэхгүй бол би идлээ шүү. Сайн хэрчсэн байна. Хөөе.
Ша: Бүгд чинийх. Чи ид.
Ду: Яагаад байна аа?
В: Яачихсан юм болоо?
Ша: Мэдэхгүй.
Ж: Ид.
Ша: Сэрээ авчраа юу?
Ду: Өнөөдөр дуулгавартай байх чинь.
Ша: Идээд үз.
В: Зүгээр л байна шд. Чихэрлэг байна.
Ша: Жүжигчин.
В: Чи асуу.
Ша: Өөрөө асуу.
В: Чи асуу.
Ж: Уучлаарай. Андуурчихаж.
Ш: Зүгээр ээ.
Ж: Юу хараад байгаа юм? Ид л дээ. Би аяар дахиад зүсээд өгье.
В: Их л хачин байна даа.
Ша: Стресснээс болсон юм бол уу? болзох хүн байхгүй, олон жил ганцаараа явсанаас болсон юм бол уу?
В: Хөгшин хүний юу бодож байгааг хэн мэдэх вэ дээ.
Ш: Эртээд би утсаа эвдэлчихсэн. Тэгээд саяхан шинэ утас авсан.
Ж: Уулзъя.
Ш: Яах гэж? Ингэж явуулдаггүй байж.
Ж: Өчигдөр гэрээг маань санаандгүй муухай болгочихсон байна лээ. Шинээр гарын үсэг зурах хэрэгтэй байна.
Ш: Имейлээр явуулчихаж болохгүй юм уу?
Ж: Маргааш танай сургуулийн тэрүүгээр явна. Маргааш өглөө уулзвал болох уу?
Ш: За. арван цагт. Миний хичээл тэр үеэр дуусна.
Ду: Юунд инээгээ вэ?
Ж: Аан?
Ду: Нэвтрүүлэгтээ явахгүй юм уу?
Ж: Арай эрт байна. Цаг нь болоогүй байна.
Ду: Цаг бага байна. Хурдан хувцасаа соль. Зохион байгуулагч нь чамайг нүдний шил зүүгээрэй гэсэн.
Ж: Яагаад? Шилээр яах юм?
Ду: Чамайг шил зүүвэл илүү царайлаг харагдана гэсэн.
Ж: За за. ойлголоо.
Ду: Хоцорч болохгүй шүү.
Ж: За. Шилтэй ч, шилгүй ч царайлаг юм чинь.
*****************
Эм: Хөөе хөөе хөөе.
Мо: Болгоомжтой.
Эм: Энэ зогсоол хүн ихтэй байна.
Эм2: Хүмүүсийн дамждаг буудал болохоор дандаа хүн ихтэй байдаг юм. Сайн бариарай.
Эм: За.
Шен: Наашаа жаахан ойртох юм уу?
Мо: За.
Шен: Дахиад хоёр буудал.
Мо: Тэнд очоод, буудал дээр буусны дараа чи шууд дээшээ гараарай. 2-р хаалгаар гарвал танай сургууль хүртэл таван минут алхана.
Шен: За...
Мо: Замд чинь танихгүй хүн яриа өдвөл тоох хэрэггүй.
Шен: За. Би жаахан хүүхэд биш.
Мо: Тэгвэл би чамайг дээш нь гаргаж өгөхөө болилоо. Би нөгөө талаас метронд суулаа.
Шен: За.
Мо: Дараа заавал дотуур байранд чинь хүргэж өгнө өө.
Шен: За. Бид хоёр найз охин, найз залуу болоод хоёр цаг гаран болж байна.
Эм: Зорчигчдын анхааралд. Жиадон их сургуулийн буудал.
Шен: Ирчихлээ.
Эм: Та эд зүйлээ мартсан үгүйгээ шалгаарай.
Мо: За, явъя. Уучлаарай. Зөрье. Баярлалаа.
Эм: Бид нар ч гэсэн бууна.
Мо: Би дээшээ гаргаад өгөх үү.
Шен: Буудлаас гарчихвал дахиад төлбөр төлнө. Би өөрөө явчихъя.
Мо: За.
Шен: Тэгвэл би явлаа. Баяртай.
Мо: Баяртай.
Шен: Баяртай.
Мо: Удахгүй уулзъя.
************************
Шен: Чиан Чинци бид хоёрын үерхэл ингээд эхэлж байгаа гэсэн үг үү?
Ч: Би ирлээ. Та хоёр юу хийж байгаа юм?
Шен: Чи Яао.
Ч: Яасан?
Шен: Чи найз залуутайгаа анх яаж эхэлсэн бэ? Албан ёсоор яаж үерхэж эхэлсэн юм? Чамд сэтгэлээ илчилсэн үү?
Ч: Эхлээд ундааны гуурсаа зажлаад, бас харандаагаа зажлаад байдаг байсан. Лонхтой ундааны амсрыг ч гэсэн зажлаад байдаг байсан. Надад тэнэг ч юм шиг, эгдүүтэй санагдаад, сэтгэл хөдөлдөг байсан.
Ш: Тэгэхээр...
Шен: Өвөрмөц.
Ч: Хүний сэтгэлийг тайлбарлах аргагүй. Тэгээд ч хүмүүсийн сэтгэл өөр өөр зүйлд хөдөлдөг. Бүгдээрээ адилхан байсан бол бүгд нэг хүнд сайн болно биз дээ?
Шен: Тийм байна.
Ч: Тэрэнтэй үерхэхээсээ өмнө би надад таалагддаг төрлийн хүн байдаг гэж боддог байсан. Гэхдээ би тэр чухал биш гэдгийг ойлгосон. Хамгийн чухал нь сэтгэл. Хөөе. Өнөөдөр нэг тэмцээн болж байгаа гэсэн шд. Чиан Чинци, Жумей хоёр шүүгч хийнэ гэсэн. Та хоёр үзэхгүй юм уу?
Шен: Нээрэн тийм. Мартчихаж.
Ш: Би хичээлээ хийх гэж байсан юм. Та хоёртой жаахан үзье.
*******************
Ч: Нэвтрүүлгийн баг нь ухаалаг байна шүү. Шүүгч нарыг олон фентэй гэдгийг мэдээж, нэвтрүүлгийн өмнө хүлээж байгааг нь хүртэл харуулж байна. Жумейгийн жинхэнэ нэр нь Жоу Жен байсан юм уу. Гоё нэр байна.
Ж: Намайг шил зүү гэсэн.
Эр: Шиао Оу. Шен ах аа.
Ж: Энийг зүүх эвгүй юм аа.
Эр: Тиан И.
Эр2: Сайн уу.
Эр: Хөөх. Жумей багш. Уулзалгүй удсан байна. Удсан байна.
Ж: Уулзалгүй уджээ. Хэд хоногийн өмнө Тианзи№1 дээр таараагүй билүү?
Эр: Эелдэг зан байхгүй юу.
Ж: Энэ шил ямар байна?
Эр: Өнөөдөр царайлаг харагдаж байна.
Ж: Тийм үү?
Эр3: Чиан багш ирлээ. Тайзны ард хүрээд ирэхгүй юу?
Эр: За, ойлголоо. Чиан багш ирчихэж.
Ж: Зүгээр ээ. Ажлаа хий.
Эр: Сайн байна уу. Таны микрофоныг шалгаадахъя.
Эр: За.
Эр: За, болчихлоо. Баярлалаа.
Эр: Жумей багш аа.
Ж: Аан?
Эр: Таны микрофоныг шалгаадахъя.
Ж: За. Хүлээгээрэй. Хүлээ. Би өөрөө янзалчихъя. Бусдад нь тусалж бай.
Эр: За.
Ж: Уучлаарай. буруу юм дарчихаж.
Ш: Зүгээр ээ.
Ч: Яагаад бүгд Чиан Чинцигийн тухай бичээд байна аа? Тэнд очихгүй биз дээ?
Шен: Очино. Гэхдээ, тайзан дээр гарахгүй байх.
Ч: Хөөе. Царай нь ямар юм?
Шен: Юу... Царайлаг.
Ч: Хүмүүсийг бичиж байгаа юмыг хар даа. Жумей сая нэг хүнд мессеж бичээд байх шиг байсан. Найз охин нь юм бол уу? Жумей найз охинтой юу?
Шен: Үгүй байх аа. Тэр найз охинтой юу?
Ш: Би-би яаж мэдэх юм?
Эр: Давгүй харагдаж байна.
Ч: Өнөөдөр зөндөө хүн үзэж байна.
Мо: Би ирчихлээ.
Шен: За.
Ч: Сүүлийн үед дуу оруулдаг жүжигчид улам л алдартай болж байна. Сайн хэрэг. Тэр үед, бид нарыг... Та хоёр хэнд мессеж бичээд байгаа юм?
Ш: Аавдаа.
Шен: Ээждээ.
Ч: Би ганцаараа яриад байсан юм уу.
Шен: Хар хар хар.
Эр: Чиан багш аа. Та бэлэн үү? Тэгвэл бид нар эхлэхэд бэлэн.
Мо: Эхлэх гэж байна.
Ч: Хүмүүсийн сэтгэгдлийг хар даа. Бүгд Чиан Чинци, Жумей хоёрын тухай бичиж байна.
Шен: За.
Мо:Сайн үзээрэй. Би бэлдэж байна.
Шен: За.
Ч: Тэгж бодсон юм аа. Бүгд Төгс хоолой студийн фенүүд байна. Зөндөө байна.
Эр: Энд хүрэлцэн ирсэн болоод нэвтрүүлгийг маань үзэж байгаа үзэгчиддээ оройн мэнд хүргэе. “Дуу хоолой ба хайр сэтгэл” нэвтрүүлгийг шууд дамжуулан үзүүлж байна. Өнөөдөр тэмцээний маань эхний өдөр. Миний хоёр талд байгаа том дэлгэцэн дээр интернэтэд байгаа үзэгчдийн маань ирүүлж байгаа сэтгэгдлийг шууд хүлээн авах боломжтой. Хөөе. Манай шүүгчдийн фенүүд олон байна шүү. Эхлээд, өнөөдрийн тэмцээнийг шүүх таван шүүгчээ танилцуулъя.
Ч: Тэгнэ ээ.
Эр: Хатагтай Жан Шиао Юу.
Ч: Миний шүтээн байхгүй байна.
Эр: Шен Мин багш.
Эр: Сайн байна уу. Намайг Шен Мин гэдэг.
Эр: Жоу Жен багш.
Ж: Сайн байна уу. Намайг Жоу Жен гэдэг. Тайзны нэр маань Жумей Ша И.
Ч: Гоё юм аа.
Эр: Жао Тиан И багш. Бас бидний хүсэн хүлээж байсан Чиан Чинци багш.
Мо: Сайн байна уу, Намайг Чиан Чинци гэдэг.
Ч: Миний шүтээн байна. Хоолой нь үнэхээр гоё юм аа. Чамд атаархаж байна шүү, Шеншен.
Ш: Шеншен. Чиан Чинци өнөөдөр тайзан дээр гарах юм уу?
Шен: Үгүй ээ. Гарахгүй гэсэн.
Эр: Одоо өнөөдрийнхөө анхны оролцогчийг тайзан дээр урья. Ду Чиуфей. Тавтай морил.
Эм: Сайн байна уу, эрхэм хүндэт багш, шүүгчид ээ. би бол нэг дугаартай оролцогч Ду Чиуфей. Өнөөдөр би та бүхэнд “Жианнанд өнгөрүүлсэн амьдрал” бүтээлээс уншиж үзүүлнэ.
Эр: Тэсэн ядан хүлээж байна. Инээд тайзаа чиний мэдэлд үлдээе.
Эм: Чамаас өшөөгөө авах тухай бодож байхдаа би ингэж бодсон. Шен овгийн арми бут цохигдож үгүй болбол... би баригдах нь гарцаагүй.
Ч: Шеншен. Нэг хүн чиний тухай бичээд байна. Хар даа.
Шен: Би гарчихъя.
Ш: Болохгүй ээ, болохгүй.
Ч: Зүгээр ээ.
Ч: Хүмүүс бид нарыг нэвтрүүлэг үзэж байна гэж бодож байгаа. Зүгээр.
Ш: Тэгээд ч гарчихвал хүмүүс буруугаар ойлгочихно.
Ч: Яг зөв.
Шен: Надад өөр хаяг байгаа. Тэгэхээр...
Ч: Болохгүй ээ. Шеншенман гэдэг хаяг аль хэдийн хүмүүс харчихсан байгаа. Одоо гарчихвал бөөн юм болно. Зүгээр ээ. Байж л бай. Байж бай, байж бай. Гоймонгоо ид.
Эм: Тэгвэл би өшөөгөө авч чадна гэж бодсон.
Эр: Би төрөх ёсгүй байсан юм. Миний хувь тавилан хараагдсан. Жианнанд намайг хүлсэн хүн нь... чи... Тэр жил чи төрсөн болохоор би амьд үлдсэн...
Эр: Чен Шаожие-дээ баярлалаа. Гайхалтай үзүүлбэр байлаа. Одоо сая тайзан дээр гарсан оролцогчидоо бүгдийг нь тайзан дээр урья. Дараа нь Чиан Чинци багшийн эхний хэсгийн жүжигчдэд өгсөн үнэлгээг сонсох болно.
Ш: Чиан Чинци гэж байна.
Ч: Ирлээ.
Эр: Тавтай морил.
Мо: Энэ бол өнөөдрийн эхний оролцогчид. Зарим оролцогчдын дуу хоолойн жүжиглэлт сайн байсан. Хүчтэй бас хэлж байгаа үгээ үзэгчдэд хүргэж чадсан. Гэхдээ тэд нар яагаад өндөр оноо аваагүй юм бол? Үнэнийг хэлхээд шүүгчид бид нарын бодол адилхан. Хоолой чинь сайн байсан ч, хэлж байгаа мөрөө чин сэтгэлээсээ биш өнгөцхөн хэлж байна. Дүр болгон зан ааш, өссөн орчин нь гээд өөр өөр байдаг. Ярьж байхдаа тэр хүн өөрийн зан чанар, байр суурь, юу ярьж байгаагаасаа хамааран өөр өөрөөр өөрийгөө илэрхийлдэг. Мэдээж бид нар энэ тухай нарийн мэдээллийг та нарт өгөөгүй. Гэхдээ энэ та нарын сэтгэн бодох чадвар юм. Би нэг жижигхэн жишээ үзүүлье. Нэг оролцогч энэ дүрийг ингэж амилуулсныг би санаж байна. Би төрөх ёсгүй байсан юм. Миний хувь тавилан хараагдсан.
Ш: Яг адилхан хэлж байна. Яг тэр оролцогч шиг сонсогдож байна.
Ч: Үгүй ээ, үгүй. Тодруулах юм бол дууны тимбр нь адилхан ч гэсэн, хэлж байгаа нь, зогсолт, төрүүлж байгаа мэдрэмж нь адилхан байсан.
Мо: чи төрсөн болохоор би амьд үлдсэн... Ингэж хэлэхээр их эмгэнэлтэй, гунигтай сонсогдож байна. Гэхдээ сэтгэд хөдлөлийг хэтрүүлбэл, жүжигчин маань үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөхийг хэтэрхий их хүсэх юм бол... үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөх сэтгэл хөдлөл дутмаг болдог. Үзэгчдийн сэтгэлийг тухайн дүрийн өөрийнх нь сэтгэл хөдлөл хөдөлгөдөг. Тийм болохоор надад итгээрэй, жирийн хүн хэзээ ч ингэж ярихгүй. Энийг олон янзаар хэлж болно. Жишэээлбэл өөрийгөө шоолсон, үзэн ядсан байдлаар хэлж болно. Би төрөх ёсгүй байсан юм. Миний хувь тавилан хараагдсан. Жианнанд намайг хүлсэн хүн нь... чи... Тэр жил... чи төрсөн болохоор би амьд үлдсэн... Бас өнгөрсөнд гэмшиж байгаагаа харуулж болно. Бас дотроо байгаа итгэл найдварыг. Би төрөх ёсгүй байсан юм. Миний хувь тавилан хараагдсан. Жианнанд намайг хүлсэн хүн нь... чи... Тэр жил... чи төрсөн болохоор би амьд үлдсэн...
8-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home