Love me, love my voice-7
Үргэлжлэх хугацаа:45мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүрүүд:
Лин: эм, дуучин Линлон
Бай: эр Мой Бай, госплей жүжигчин
Гарчиг: 7-р анги
Шен: Энэ болзоо юу?
Мо: Би бас Жумейтэй байр хөлсөлж байгаа. Амралтын өдөр очдог юм. Энд манай аав, ээж хоёр амьдардаг. Бас тоглолт болох газар эндээс ойрхон болохоор машинаа энд тавьчихвал амар.
Шен: аан. Тэгвэл та багадаа энд амьдардаг байсан уу?
Мо: Тийм.
Шен: Нам гүм газар байна.
Мо: Миний утасны дугаарыг авах уу? Хүн ихтэй газар нэг нэгнээсээ төөрчихвөл... холбоо барихад амар.
Шен: За.
Мо: Нааш нь өгчих.
Шен: Аан...
Мо: Энэ байна.
Шен: Болчихлоо.
Мо: Явъя.
******************
Эм: Валентины өдрийн мэнд.
Шен: Аан, баярлалаа.
Мо: Өнөөдөр, хүн их байна.
Шен: Хөөх. Тэнд госплейгийн хосууд байна.
Мо: Чи ч гэсэн дуртай юм уу?
Шен: Үгүй ээ. Гэхдээ би дуу бичиж өгч байсан юм.
Мо: Ийм тохиолдол байх гэж?
Шен: Тохиолдол оо?
Мо: Тэнд очиж харъя.
Шен: За.
Бай: Чиан Чинци? Хөөе хөөе хөөе.
Мо: Хөөе.
Бай: Өнөөдөр яаж зав гаргаж над дээр ирээ вэ?
Мо: Өнөөдөр завтай байсан болохоор харахаар ирлээ.
Эм: Уучлаарай. уучлаарай.
Шен: Зүгээр ээ.
Мо: Зүгээр үү? Энэ...
Бай: Шеншенман. Мэднэ ээ. Олон жил даруухан байсан чинь. Энэ удаа мэдэхгүй хүн байхгүй болсон.
Мо: Энэ хүн Мо Бай.
Бай: Сайн уу. сайн уу.
Шен: Сайн уу.
Эм: Чиан Чинцигийн “Honor of king” /Оонор ов кинг/-д зориулж дуулсан дууг сонссон уу?
Эм2: Сонссон, сонссон. Би дуудлаганы аян дээрээ тавьчихсан.
Мо: Аан.
Эм3: Би амжаагүй байгаа.
Шен: Даанч тохиолдол гээд байсан юм.
Бай: Фенүүд нь бүчээд авч магадгүй, болгоомжтой байгаарай. Шеншенман.
Эм: Мо Бай багш аа, тайзан дээр гарах цаг болчихлоо. Муму таныг хүлээгээд байна.
Бай: За. Би тайз руу явахаас. Дараа уулзъя.
Мо: За, яв яв.
Бай: Баяртай.
Шен: Баяртай.
Мо: Баяртай. Хамтрагчийг нь Муму гэдэг юм.
Шен: Аан.
Мо: Тэр хоёр удахгүй тайзан дээр гарна.
Шен: Хөөх...
Мо: Тэр цагаан үстэй нь Муму.
Шен: Нэг нь Жугө Лиан, нөгөө нь Жао Юн байна.
Мо: Бэлэг дурсгал худалдаж авах уу?
Шен: Тэгье.
********************
Эм: Гоё цэцэг байна.
Эр: Таалагдсан уу?
Эм: Таалагдсан.
Эм: Баярлалаа, хайр аа. Хайртай шүү.
Эр: Би ч гэсэн.
Эм: Юу идэх вэ?
Эр: Халуун тогоо идье.
Эм: Тэгье.
Эр2: Хайр аа, баярын мэнд.
Эм2: Хөөх. Надад өгч байгаа юм уу?
Эр3: Гар чинь даарч байна уу?
Эм3: Жаахан л.
Эр3: Би дулаацуулаад өгье.
Эр2: Таалагдаж байна уу? би чамд зориулж сонгосон юм.
Эм2: Таалагдалгүй яах вэ. Баярлалаа.
Эм3: Одоо дулаацчихлаа, баярлалаа.
Ш: Өнөөдөр хосуудын баярын өдөр биш гээд хэлчих вий гэсэн юм шиг.
Ж: Баярлалаа.
Эр: Амттай байна уу?
Эм: Жумей.
Ж: Сайн уу. Сайн уу. Сайн уу. Чи чинь...
Эм: Тийм ээ.
Ж: Аан. Намайг Жумей гэдэг.
Эм: Энд болзоонд ирээ юу?
Ж: Үгүй ээ. Өнөөдөр Валентины өдөр гэж мэдээгүй байсан юм.
Эм: Санаа зовох хэрэггүй. Би интернэтэд энэ талаар юу ч бичихгүй. Би интернэт зохиолыг чинь сонсоод арван жил болж байна. Гарын үсэгээ өгчих.
Ж: Чи... Чи Ген...
Эм: Гарын үсэгээ зурчихвал би явчихна аа. Найз охиныг чинь ирэхээс өмнө. Буруу ойлгочихож магадгүй.
Ж: Аан. Аан.
Эм: Зурагаа авахуулъя. Гараа ингээрэй. Гурав хоёр нэг. Тийм ээ. Танай дуу оруулалтын багт улам өндөр амжилт хүсье.
Ж: Баярлалаа.
Ш: Би ирчихлээ. Энд энд энд. Ген Шиаошин.
Ж: Сайн уу. Жумей гэдэг.
*************
Эм: Баярлалаа.
Эм: Зүгээр ээ.
Шен: Хөөрхөн юм аа.
Мо: Аль нь таалагдаж байна?
Шен: Хэрэггүй ээ. Би өөрөө төлье. Ингэх хэрэггүй ээ. би өөрөө төлчихье.
Мо: Сайн уу. Цуглуулгаараа байгаа юу?
Эм: Цуглуулга уу? Хосуудын цуглуулга хэлж байна уу?
Мо: Тийм биш ээ.
Шен: Найз охин чинь аль дүрд нь дуртай вэ? Тэгвэл би хосоор нь олоод өгье.
Мо: Аль дүрд нь дуртай вэ? Эсвэл бүгдийг нь авах уу?
Шен: Аан? Үгүй ээ. Энийг, бас энийг.
Эм: Энэ хоёрт охидууд илүү дуртай байдаг юм. Тэгвэл би боогоод өгье.
Мо: Муму, Мо Бай хоёрын гарын үсгийг авмаар байна уу?
Шен: Тэгье.
Мо: Хөөе.Одоохондоо боох хэрэггүй. Бид хоёр гарын үсгийг нь авах гэж байгаа юм.
Эм: За. Тэгвэл энэ.
Шен: Төлбөрөө хийчихлээ.
Эм: Та хоёр Госплейд дуртай юу?
Шен: Үгүй ээ.
Эм: Би түрүүн та хоёрыг Мо Байтай ярьж байхыг харсан. Тэгээд л та хоёрыг нүүрээ будаагүй ч гэсэн тэдний нэг байх гэж бодсон юм. Гэхдээ та хоёр үнэхээр царайлаг юм аа.
Мо Шен: Баярлалаа.
Мо: Тэгвэл очиж дугаарлая.
Шен: За.
Эм: Муму, Мо Бай гарын үсэгээ өгч болох уу? Баярлалаа.
Бай: Баярлалаа. Зүгээр ээ.
Му: Би буруу хараад байна уу?
Бай: Тийм биш ээ. Нөгөө алдартай Шеншенман мөн.
Мо: Сайн уу. Та нартай зурагаа авахуулж болох уу?
Бай: Ямар ч асуудалгүй.
Мо: Алив.
Шен: Баярлалаа.
Мо: Нэг хоёр гурав. Болчихлоо.
Шен: Баярлалаа. Надад гарын үсэгээ өгч болох уу?
Бай: Болно оо, болно. Болно. Алив. Ахдаа зориулаад зүрх зурчихъя.
Му: Юу бичүүлэх вэ? Аз жаргал хүсье гэж бичих үү?
Бай: Биш ээ. Удахгүй бяцхан хөлийн дуу сонсох болтугай гэж бич.
Мо: Болно оо. Хэтрүүлэх хэрэггүй.
Му: Өөрөө дагуулж ирчихээд, бид хоёр тоглож ч болохгүй юу?
Бай: Харин тийм.
Мо: За за за.
Му: Танилцсандаа баяртай байна.
Шен: Баярлалаа. Танилцсандаа баяртай байна.
Мо: За. Та хоёрт саад болохоо больё. Хүн ихтэй байна.
Бай: Хөөе. Аяар хамт хооль идье.
Мо: Хэрэггүй ээ. Бид хоёр явлаа.
Бай: За за.
Шен: Баяртай.
Бай: Баяртай.
Му: Баяртай.
Мо: Баяртай.
Бай: Чи бид хоёр дахиад л хоёулхнаа хоол идэх нь.
Му: Чамтай хоол идэх зав байхгүй ээ. Ажлаа дуусгаад дүүгээ очиж авна гээд ээжид хэлчихсэн.
Бай: Бүтэн сайн өдөр биз дээ?
Му: Өнөөдөр парк явж тоглоно гэсэн.
Бай: Ёстой. Ганцаараа хоол идэхээр уйтгартай шд.
Му: Дүүтэйгээ болзоонд явах гэж байхад шавар хаах гээ юу?
Бай: Тэгье л дээ. Намайг аваад явчих. Тэгэх үү?
Му: За за. Тэртэй тэргүй манай дүү чамд сайн юм чинь. Хамт очвол баярлах байлгүй.
Бай: Тийм шд. Сайн уу.
Му: Сайн уу.
Эм: Зурагаа авахуулж болох уу?
Му Бай: Болно оо болно.
Эм: Би аваад өгье.
Бай: Голд нь зогсчих.
******************
Ш: Өнөөдөр Валентины өдөр гэж мэдээгүй гэдэгээ яаж хэлэх вэ?
Ж: Гэрээгээ одоо гаргавал дэмий юм бол уу?
Ш: Март март. Мэдээгүй юм шиг царайлахаас.
Ж: Март. Дараа нь болъё.
Эм: Сайн уу. Валентины өдрийн сет захиалах уу? Өнөөдөр “анхны харцаар дурласан нь” гэдэг цэсийг хүмүүс их авч байгаа.
Ж: Тэгвэл энийг авчихъя. Баярлалаа.
Эм: За, Түр хүлээгээрэй.
Ж: Өнөөдөр гэрээнд гарын үсэг зурах гээд уулзъя гэсэн юм. Хар даа.
Ш: За.
Ж: Энэ ажлын дараалал төдий зүйл. Манай удирдлагуудад ажлаа дарааллын дагуу хийхэд амар байдаг юм. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Энэ гэрээнд мөнгөний асуудал бичигдээгүй байгаа.
Ш: Та эхэлсэн болохоор, би шударгаар хэлчихье. Би өнөөдөр Валентины өдөр гэж мэдээгүй. Битгий буруугаар ойлгоорой.
Ж: Буруу ойлгоогүй ээ. Би ч гэсэн өнөөдөр Валентины өдөр гэж мэдээгүй.
Ш: Тийм үү.
*******************
Шен: Энэ болзоо мөн үү?
Мо: Түр хүлээгээрэй. Байна уу, Лиу захирал аа. За, ойлшголоо. Би одоо яваад очъё. За. Уучлаарай. Эмнэлэг дээр хэрэг гарсан болохоор явахгүй бол болохгүй нь.
Шен: Аан. Зүгээр ээ. Энүүгээр ихэнх газраар яваад дуусчихлаа.
Мо: Уучлаарай.
Шен: Уучлалт гуйх хэрэггүй. Би ойлгож байна. Манайд ч бас эмч нар байдаг гэж би хэлж байсан шд. Хурдан явъя. Би түрүүлээд сургууль руу явлаа гэж хэлдэг юм билүү. Ажилд нь саад болохгүйн тулд.
Эр: Чен.
Мо: Ах аа.
Эр: Уулзалгүй удсан байна. Энэ хүүхдийг дээ. Илүү царайлаг болчихож. Энэ... энэ чинь...
Мо: Аан. Гү Шен. Манай авга ах.
Шен: Аан. Сайн байна уу.
Эр: Гү Шен. Найз охин чинь уу? Чи мэднэ биз дээ. Манай Мо овогтын бэрүүд жирийн хүмүүс биш шүү. Аав, ээж хоёр чинь... тэр хоёрыг хараагүй долоо хонож байна. Тэр хоёрт амралтын өдөр уулзъя гэж байна гээд хэлээрэй.
Мо: Тэр хоёр байхгүй байгаа. Семинарт явсан. Эргэж ирэхээр нь би хэлнэ ээ.
Эр: Хамаатнуудтайгаа уулзах гадны хүнтэй уулзахаас ч хэцүү юм аа. Тэгвэл ингэе. Дараа Чентэй хамт манайд ирээрэй. Авга эгч чинь амттай хоол хийдэг юм. Бид нар сайхан хоол хийгээд хүлээж байя.
Мо: Ойлголоо ах аа.
Эр: Тэгж тохирлоо шүү. Би явлаа.
Мо: Ах аа, болгоомжтой яваарай.
Эр: За, баяртай.
Шен: Ах аа, баяртай.
Мо: Би эмнэлэг рүү явна. Чамайг дэлгүүр дээр буулгачихъя.
Шен: Аан. За.
Мо: Явъя. Би жаахан яараад байна.
Шен: За, тэгвэл явъя.
Мо: Цүнхээ өгчих.
Шен: Баярлалаа.
Мо: Халуун байна уу? Зузаан хүрмээ тайлах уу?
Шен: За.
Мо: Хөдөллөө шүү.
******************
Мо: Ирчихлээ.
Шен:Тэгвэл би явлаа.
Мо: Би ажлаа хурдан дуусгахыг бодно оо. Оройн хоол хамт идье.
Шен: Хэрэггүй ээ. Өнөө орой гэртээ очиж хоол иднэ. Дараа болъё.
Мо: За. хүлээгээрэй. Буухаасаа өмнө хүрмээ өмсөөд, үүргэвчээ үүрчих. Тэгвэл, би орой залгая.
Шен: Мм.. Баяртай.
Мо: Баяртай.
Ах: Валентины өдөр тэмдэглээ юу? Өнөөдөр энд ирэхгүй гэсэн чинь яасан? Яагаад эргээд ирээ вэ? Дэлгүүрээ түр харж бай.
Шен: Хөөе.
Ах: Би явлаа. Орой уулзалттай. Орой уулзалттай.
Шен: Ирү. Тэнд очоод уулзах юм уу?
Мо: Чи бид хоёр л байгаа. Миний утасны дугаарыг авах уу? Хүн ихтэй газар нэг нэгнээсээ төөрчихвөл... холбоо барихад амар.
Эм: Валентины өдрийн мэнд хүргэе.
Шен: Баярлалаа.
Эм: Уучлаарай. Уучлаарай.
Шен: Зүгээр ээ.
Мо: Зүгээр үү?
Эм: Найз охин чинь аль дүрд нь илүү дуртай вэ? Би хосоор нь сонгоод өгье.
Эр: Гү Шен. Найз охин чинь уу? Чи мэднэ биз. Манай Мо овогтын бэрүүд жирийн хүмүүс биш шүү.
Му: Юу бичүүлэх вэ? Аз жаргал хүсье гэж бичих үү?
Бай: Биш ээ. Удахгүй бяцхан хөлийн дуу сонсох болтугай гэж бич.
Шен: Ингэхэд тэр юу бодоод байгаа юм бол оо? Шеншенман, тайван бай. Тай-ван.
И: Шеншенман.
Шен: Аан?
И: Шеншенман. Бурхан минь. Мөн байсан байх нь ээ. Тэнгэр минь. Яагаад чамайг гэдгийг анзаардаггүй байна уу? Чамайг миний шүтээний найз охин гэдгийг мэдсэнээс хойш би төрсөн өдрийн үдэшлэг, тоглолтын бүх бичлэгүүдийг чинь сонссон. Яагаад чамайг таньдаггүй байна аа? Ёстой янзтай. Бурхан минь.
Шен: Би-би биш ээ.
И: Тийм байх ёсгүй. Чи мөн байх ёстой.
Шен: Би-үнэхээр биш.
И: Худлаа ярихаа боль. Би чамд итгэхгүй. Чи мөн байх ёстой. Нээрэн, санаа зовох хэрэггүй. Энийг надаас өөр хүн мэдэхгүй. Би хэнд ч хэлэхгүй. Би энэ нууцыг авсандаа аваад орно. Айх хэрэггүй.
Шен: Чи яаж... мэдсэн юм?
И: Үнэнийг хэлэхэд Мо Бай саяхан Вейбо дээр нийтлэл тавьсан. Хар даа. Энийг хар. Тэрний Вейбод тавьсан юм. Хүмүүс зөндөө шейрлэсэн байсан. Тэгээд Мо Бай устгачихсан. Би тэрийг нь хараад амжчихсан гэвэл чи итгэх үү? Бурхан минь, би ёстой азтай байгаа биз? Бурхан минь. Шеншен, битгий санаа зов. Би хэнд ч хэлэхгүй гэж амалъя. Гэхдээ чамайг гэдгийг мэдээд би ямар их баярласныг чи мэдэхгүй дээ. Чиний нэрэнд Шен байдаг шд. Би яагаад анзаараагүй юм болоо?
Шен: Тэр-тэр юу гэж бичсэн юм?
И: Та хоёрын араас чинь авсан зураг байсан. Би сая чиний барьсан байсан цүнх, тор хоёрыг анзаарсан. Бас хувцас, үсний чинь засалтыг. Тэгээд чамайг гэж шууд мэдсэн юм. Эхлээд Мо Бай зурагны тухай юу ч хэлээгүй. Тэгсэн чинь Муму тэрнийг нь шейрлэсэн. Тэгээд бүгд ойлгосон. Энийг хар даа. Энийг хар. Шейрлэхдээ юу гэж бичсэнийг нь хар даа. Чиан Чинци, эхнэртэйгээ явж байгаа юм биш үү? Чи мэдэх үү? Муму миний хайртай госплей тоглогч. Би тэрнийг байнга хардаггүй байсан бол энийг мэдэхгүй өнгөрөх байлаа шд. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Тэр тэр дор нь устгачихсан. Тэр дор нь. Олон хүн харж амжаагүй байх. Ганцхан би л... би... Бурхан минь.
Шен: Тайван, тайван.
И: Шеншен. Би ямар олон жил Чиан Чинцигийн фен байсныг чи мэдэхгүй байх. Би энэ олон жил яаж тэсч байсныг чи мэдэх үү?
Эр: Уучлаарай, танайд түмпэн байгаа юу?
И: Тавтай морил.... Шеншен. Хүлээ хүлээ. Хүлээж бай. Хүлээж бай. Надад нэг асуулт байна. Эртээд дэлгүүрт ирсэн эмч залуу... Чамайг эргүүлээд байгаа юм уу? Чамайг булаах гэж байгаа юм уу? Миний шүтээнээс үү? Би зөв таасан биз дээ?
Шен: Үгүй ээ, үгүй үгүй. Үгүй. Тэр манай хажуугийн сургуулийн дээд ангийн ах байгаа юм. Сайн ах байгаа юм. Дуу муутай л болохоос.
И: Тийм бол яах вэ. Санаа амарчихлаа.
Шен: Тэгвэл би явлаа.
И: За. баяртай. Нээрэн... Миний шүтээнд мэнд дамжуулчихаарай. За. Баяртай.
Шен: Баяртай.
И: Хажуугийн сургуулийн ах гэнэ ээ. Тийм байж болох уу?
*****************
Ж: Ирчихлээ.
Ш: Баярлалаа. Валентины өдөрт чинь саад болсонд уучлаарай.
Ж: Зүгээр ээ. Өнөөдөр угаасаа завтай байсан юм. Баяртай. Баяртай.
****************
Шен: Ээж ээ, би ирлээ.
Ээж: Өө. Ирэх гэж байгаагаа эртхэн хэлэхгүй яасан юм бэ? Би чамд хоол үлдээгээгүй шд.
Шен: Зүгээр ээ. Би ойрхон байдаг нэг найзындаа байж байгаад ирсэн. Ээж ээ, та юун хувцас баглаад байгаа юм?
Ээж: Өнөөдөр аав бид хоёр чинь явж өвөөг чинь асрахаар болсон.
Шен: Өвөөг асарна аа? Өвөө гэртээ байхгүй юм уу?
Ээж: Өвөө чинь эмнэлэгт байгаа.
Шен: Эмнэлэгт үү? Зүгээр үү? Аль эмнэлэгт байгаа юм? Өвөө яасан юм?
Ээж: Манай дэлгүүрийн эсрэг талд байдаг эмнэлэгт. Яасныг нь мэдэхгүй ээ. Ганцаараа үзүүлнэ гээд явсан. Эмнэлэгт очсон чинь эмч нэгмөсөн бүтэн үзлэгт хамрагд гэж хэлсэн гэнэ. Тэгээд өвөө чинь надад утсаар хэлсэн. Өвөө чинь нас нь явж байна. Эмнэлэгт сайн шинжилгээ хийлгээд авсан нь дээр.
Шен: Тэгвэл би хамт явъя.
***************
Шен: Өвөө, дараа эмнэлэгт ирэхдээ бид нарын нэгийг нь дагуулж ирж байгаарай. Ганцаараа ирж болохгүй шүү.
Өвөө: Зүгээр ээ. Өвөөгийнх нь шавь нар удаан шинжилгээ өгөөгүй гэж мэдээл л тэгж байгаа юм. Намайг хэд хоног хэвт гээд байна. Шинжилгээнүүдээ хийлгээд дуусчихвал эмнэлгээс гарчихна.
Шен: Зүгээр бол ашгүй дээ. Өвөө, гадаа амттай юм байна уу харчихаад ирье. Би танд авчирч өгнө өө.
Өвөө: За за.
Шен: За, би явлаа шүү.
Ээж: Хамаагүй юм битгий аваарай.
Шен: Мэднэ ээ.
Аав: Алив, аав аа. Жүрж ид.
Өвөө: Гэртээ харь гээд байхад даа.
Шен: Аль тасагт ажилладаг юм бол? Хэдэн давхарт юм бол?
Мо: Шеншен.
Шен: Ингэж таарах гэж.
Мо: Чи энд юу хийж байгаа юм? Энэ өвчтөн хэвтдэг тасаг.
Шен: Манай өвөө хэвтчихсэн.
Мо: Өвөө чинь эмнэлэгт хэвтсэн юм уу?
Шен: Зүгээр ээ. Шинжилгээ өгч байгаа юм. Хэд хоноод гарчихна. Манай өвөө эмч байсан болохоор өвдөхөөрөө эмнэлэгт ганцаараа ирэх дуртай. Ирэх болондоо ганцаараа ирдэг юм.
Мо: Хэддүгээр ор юм?
Шен: 19. Өвчтөнүүдээ үзэж байгаа юм уу?
Мо: Нэг хүн үзэхээр ирсэн юм. Манай тасаг энд байдаггүй. Би зүрхний мэс заслын тасагт байдаг юм.
Шен: Аан.
Мо: Чи хэзээ явах вэ?
Шен: Удахгүй буцах байх аа. Зүгээр ээ. Яв яв. Намайг тоох хэрэггүй.
Мо: За. Баяртай.
Шен: Баяртай.
*******************
Шен: Өвөө. Сайн амраарай. Би харилаа. Очиж баяртай гэж хэлдэг юм билүү?
Аав: Аав аа, хоолны цаг болчихож. Шарсан өндөгтэй, улаан лооль.
Ээж: Эмч эхлээд ус сайн уу гэсэн шүү.
Аав: Ус.
Өвөө: Зүгээр ээ, би өрөө идчихнэ. Баярлалаа. Болно оо болно...
Мо: Эргээд ирэв үү?
Лө: Буцааж дуудаад болзоог чинь тасалдуулчихсан уу?
Мо: Зүгээр ээ.
Лө: Болзоонд явсан нь үнэн юм уу? Эртээд утсаар ярьсан хатагтай хясаа мөн үү? Эмэгтэй хүн хичнээн сайхан ааштай байсан ч гэсэн уучлалт гуйх хэрэгтэй шүү. Үнэн шүү.
Мо: Аан.
*****************
Шен: Завгүй байна уу?
Мо: Түр хүлээгээрэй. Шүршүүрт ороод гарч байна. Хувцасаа өмсөөдөхье.
Шен: Байна уу?
Мо: Яаралтай хэрэг гараа юу?
Шен: Яараагүй ээ. Нэг юм асуухаа мартчихаж.
Мо: Асуу асуу.
Шен: Тэр өдөр бид хоёрын бичүүлсэн дуу... Валентины өдөр цацагдана гэж байсан.
Мо: Нөгөө дуу юу?
Шен: Тийм. Тэр дуу. Яасан? Та тэр дууг шейрлэх үү гэж асуух гэсэн юм.
Мо: Тэгнэ ээ.
Шен: Бичүүлсэн дуугаа тавихгүй бол болохгүй байх. Гэхдээ тэгвэл хэтэрхий гайхуулсан болох бол уу?
Мо: Чи тавьмааргүй байвал өөр дуугаар сольсон ч болно. Гэхдээ хүмүүс өнөөдөр намайг бэлэг барина гэснийг мэдэж байгаа. Тийм болохоор шейрлэх л байх.
Шен: Аан. Нээрэн тийм.
Мо: Чамд өөр бодсон юм байгаа юу? Над руу явуулчих. Би дуулчихъя. Тэгэх үү?
Шен: За. бодоодохъё. Миний компьютер хамгийн сүүлд байсан нь Үүрийн гэгээ, үдшийн бүрий.
Мо: Өнөөдөр наад дууг чинь дуулъя. Чи хоолой гарга.
Шен: За. Би хэд хоногийн өмнө энэ дууг бичсэн. Би өөрөө ятга тоглосон аяа нэмчихсэн. Хөгжмөнд асуудал гарахгүй байх. Түр хүлээгээрэй. Би жаахан засвар хийгээдэхье. Тэгээд хагас цагийн дараа явуулчихъя.
Мо: За. Баяртай.
****************
Мо: Баярлалаа.
Лин: Сэрчихсэн үү?
Мо: Илүү цагаар ажиллаад завгүй байгаа биз дээ?
Эм: Завгүй ээ. Гэхдээ чи надаас илүү завгүй биз дээ? Тэгээд чамд жаахан зав гаргаж байна. Хөөе. Чи хэзээ гэр рүүгээ явах вэ? Намайг хүргээд өгчих.
Мо: Би юм хүлээж байна. Чамайг хүргэж өгөх зав алга.
Лин: За яах вэ. Хүйтэн сэтгэлтэй гэдэг нь.
*****************
Ж: Гэрээнд гарын үсэг зурчихсан. Хар даа. Би ямар ажил хэрэгч байна.
Ду: Дурсгалтай юм болж. 2сарын 14-нд гарын үсэг зураад л.
Ж: Юун дурсгал вэ? Би зам зуураа хийчихнэ гэж хэлээ биз дээ? Битгий бүх юмыг Валентины өдөртэй холбоод бай.
Ду: Өө...
Ж: Өө? Өө гэж юу гэж байгаа юм? Сургуулийнх нь хажуугаар явна гэж би чамд хэлээ биз дээ. Тэгэнгээ хувийн болоод хувьсгалын ажлаа амжуулчихлаа. Яасан?
Ду: Надад тайлбар тавих хэрэггүй. Валентины өдөр ажиллаж байгаа залуухан, ганц бие бүсгүйд саад болох хэрэггүй. баярлалаа.
Ж: Үгүй э, хэн тайлбар тавьсан юм? Би... Уур хүргэчихлээ байна. Ингэхэд өнөөдөр яачихсан юм бэ? Тархи чинь ажиллахаа больчихоо юу? За яах вэ. Би ажлаа хийлээ.
Ду: Сайн дураараа ажиллаж байгаа юм уу?
Ж: Аан? Юу? Ажил... Би баяртай байна. Сэтгэл сайхан байна. Ажлаа хийж болохгүй юу? За за, явлаа.
Ду: Нэг л биш дээ.
*********************
Мо: Явуулчихлаа. Сонсоод үз.
Шен: Ийм хурдан уу. Ганц оролдлогоор уу? Аргагүй л...
Мо: Энэ дуу бид хоёрын та нарт барьж байгаа бэлэг. Валентины өдрийн мэнд.
Дуу явна:
Эр: Линлоныг дуу гаргах болгонд Чиан багш сонсдог байж таараа. Манай Чиан багшид сонсох дуу дутлаа гэж үү?
Эм: Шеншен. Гэхдээ Лон, Вейбод олон жил орж ирээгүй байж энэ сарын алдартныг яаж мэдсэн юм?
Эм: Би тэрнийг эртнээс мэддэг байсан.
Шен: Нэг нь шилдэг дуу хоолой. Нөгөө нь уламжлалт арга барилаар дуулдаг дуучин. Нэг нэгнээ олон жилийн өмнөөс мэддэг байх. Хоолоо идье.
****************
Ша: “Чам дээр эргэн ирнэ” биш ч гэсэн гүн гүнзгий утгатай дуу байна.
В: Тийм байгаа биз дээ? Олон жил Вейбод орж ирээгүй Линлон хүртэл ороод ирчихсэн байна. Энэ сэтгэгдлийг хар даа. Тэрнийг эртнээс мэддэг байсан гэж байна. Бодоод үз. Юу гэсэн утгатай байх вэ?
Ша: Ямар учиртай байх вэ? Бүр сонирхол төрчихлөө. Бодоод үз. Линлон нууцаар олон жил ажиглаж байсан гэсэн үг. Чиан багшийг магтахаар тэр чимээгүй байж чадахгүй. Өмнөх гол дүр, одооны гол дүр. Энэ удаа Чиан багш энэ удаа хүндхэн байдалд орсон бол уу?
В: Хүнд байдал аа? Яасан гэж? Чиан Чинцигийн ийм байхыг чи хэзээ харсан юм?
Ша: Хэлэхэд хэцүү л юм. Олон жилийн сэтгэл байгаа шд. Олон жилийн сэтгэл, анхны харцаар дурлах хоёр... хэн нь дээр гэдгийг хэлэх хэцүү шд.
В: Хөөе. Чиан Чинци Линлонд үнэхээр сэтгэлтэй байсан бол яах гэж ийм олон жил хүлээх юм? Аль хэдийн хөдөлсөн л байгаа шд.
Ша: Чи юугаа мэддэг юм? Чи хэдэн удаа дурлаж үзсэн юм? Тэр хоёр алдартай болохоосоо өмнө танилцсан.
В: За за.
Ша: Тэгээд ч... Линлонд ч гэсэн ардын хөгжмийн төрөлдөө алдартай. Чи яагаад гадны хүнд туслаад байгаа юм?
В: Чи хачин байна шүү. Хэн гадны хүнд тусалсан юм?
Ша: Ингэж цочих гэж.
В: Шеншен ч гэсэн ардын хөгжмийн салбарынх биз дээ? Чи ч гэсэн мөн биз дээ? Шинэ хүн гарч ирж болохгүй юу?
Ша: Би...
В: Ах нь байж ийм байдаг юм уу? Хэлэх ч үг алга.
Ша: Би тэгж хэлээгүй шдээ. Мао ах аа, та хэл л дээ.
Мао: Аан? Мм...
Ша: Хар л даа. Мао ах эрүүл ухаантай байна. Миний тэгж хэлээгүйг мэдэж байна шд.
Дуулна:
Ша: Би тэгж хэлээгүй шд.
В: Бүр урам хугарчихлаа.
Ша: Хөөе. Явах гэж байгаа бол яваач дээ. Яагаад идэх юм аваад явчихав аа?
***************
Лин: Мо эмч ээ. Ашгүй ингэж таарах гэж.
Мо: Чи нээрээ. Хаачих нь вэ?
Лин: Гэртээ харья. Чи манайхыг сайн мэднэ шд. Ээж амттай хоол хийсэн гэсэн. Одоо очвол халуунаараа байгаа.
Мо: За. Би хүргээд өгье. Гэхдээ хоол идэж чадахгүй байх. Хүнтэй уулзана.
Лин: Тэгвэл, маргааш? Хоёр өдөр амарна биз дээ?
Мо: Маргааш ч гэсэн завгүй. Явъя, машинд суу.
Лин: За. Саад болсонд уучлаарай. Би цомог гаргах гэж байгаа. Надад хөгжим зохиож өгч болох уу? Хөлсийг нь дараа тохирч болно. Зах зээлийн үнээс яасан ч доогуур өгөхгүй ээ. Хамтарч ажиллах талаар ярилцах гэсэн юм.
Шен: Намайг өндрөөр үнэлсэнд баярлалаа. Гэхдээ би олон сэдвэр хөгжим зохиож байгаагүй болохоор миний туршлага дутах байх.
Лин: Би зохиосон дуунуудыг чинь бүгдийг нь сонссон. Бүгд таалагдсан.
Шен: Ингэе. Ямар стильд дуртайгаа надад хэлчих. Би бодож үзье.
Лин: “Манман” “Бэх бас бадамлянхуа” дууг сонсож байсан уу?
Шен: Сонссон. Би бодож үзье. За юу?
Лин: За. Би яараагүй. Удаан явж болно.
*********************
Мо: Байна уу? Сонссон уу?
Шен: Сонссон.
Мо: Хоолоо идсэн үү?
Шен: Аав, ээж хоёр өнөөдөр байхгүй. Надад талх үлдээсэн байна лээ.
Мо: Одоо идэж байгаа юм уу?
Шен: Аан.
Мо: Би сая л ажлаа дууслаа. Валентины өдөр илүү цагаар ажилласан болохоор өөрийгөө шагнаад чамайг хүлээж байгаад хамт хоол идье гэж бодож байсан юм.
Шен: Хоолоо идээгүй байгаа юм уу? Орой болчихсон байхад.
Мо: Мм. Завгүй байлаа.
Шен: Дараа болъё. Дараа хамт оройн хоол идье.
Мо: Маргааш болох уу?
Шен: Маргааш уу?
Мо: Маргааш Жуо Жен бас нөгөө хэдтэй студид бичлэг хийсний дараа бид хэд хоолонд орно. Би чамайг очоод авъя.
Шен: Тэгвэл надад хаягаа явуулчих. Би өөрөө яваад очъё.
Мо: Болж байна. Бид нар студид оройтож магадгүй. Хунаны замын 521тоот. 6-р байрны 1-р орц, 1602тоот. Энэ хаяг нь. Би чам руу явуулчихъя.
Шен: Хоолны газар биш юм уу?
Мо: Манай гэрийн хаяг. Жумей бид хоёрын хөлсөлдөг байр. Чиний очсон газар биш. Тохирсон уу?
Шен: Аан. Маргааш уулзъя.
Мо: Маргааш уулзъя.
***************
Ша: Маргааш уу?
Мо: Тийм.
Ша: Шеншенман зугтах гэж байгаа биш дээ. Өөртөө жаахан итгэлтэй бай л даа. Өдөр болгон араас нь гүйгээд л.
В: Тэгэхийг хүссэн ч гэсэн боломж байхгүй. Эмч нарт болзох зав гардаггүй юм. Тийм болохоор зав гарвал болзоонд явахгүй яах юм. Дэмжиж байна.
Ша: Хөөе. Урьдчилж хэлэхээ мартав аа. Мэргэжлийн онцлог гэдэгээ. Завгүй гээд өдөржин алга болчихож болохгүй шүү. Үнсэлцэж байсан чинь дуудлага ирээд явах болчихвол... Хэн тэвчих юм?
Мо: Туршлагаасаа хэлж байна уу?
Ша: Би онолын хувьд туршлага сайтай хүн шүү.
Мо: Нээрэн, маргааш ажлаа дуусгаад бүгдээрээ манайд очоорой.
Ша: Хүлээ. Та хоёр болзоод бид хэд дуу дуулж өгөх үү?
Мо: Эвгүй байж магадгүй. Олуулаа байвал дээр байх.
В: За. Маргааш уулзъя. Бид нар заавал очино оо.
Ша: Хөөе. Бид нарыг фон шиг байнга дагуулаад байх юм биш биз?
В: Боломж олдож байгаа дээр баярла. Дараа жинхнээсээ үерхээд эхэлчихвэл чамайг цуг явъя гэсэн ч авч явахгүй.
Ша: Би... яасан гэж тэр хоёртой хамт явах юм? Хачин юм.
Мо: Өнөөдөр гэрээнд гарын үсэг зурахаар явсан гэж сонссон.
Ж: Аан? Тэгсэн.
7-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home