Love me, love my voice-6
Үргэлжлэх хугацаа:45мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүрүүд:
Жан: эм, Гү Шений клубийн дарга Шө Жан
Г: эм, хамтлагийн бөмбөрчин Гуай Гуай,
Гит: эр, гитарчин Ши Шао
И: Эм, Дон Ирү, дэлгүүрийн цагийн ажилтан
Гарчиг: 6-р анги
Шен: Валентины өдөр хоёулхнаа тоглолт үзсэн нь.
Шен: Би нэвтрүүлгийн үеэр хэдэн дуу дуулаад... Аан? Би та нарт зөндөө идэх юм авчирсан. Хар даа. Нэвтрүүлэг хийгээд ядарсан биз дээ. Зөндөө байна уу? Гахайн хатаасан мах, хатаасан манго, бас чипс.
Жан: Чамд бид нарт хэлэх өөр юм алга уу?
Шен: Ширтэхээ боль л доо. Ажлын шаардлагаар дуу бичүүлэх гэж очсон гээд байхад. Тэгээд л болоо.
Гит: Тэгээд болоо? Тэр хүн манай шууд нэвтрүүлгийг сонсохоор орж ирсэн.
Шен: Магадгүй... Өнөөдөр бичсэн дууны талаар надтай ярих гэж байсан юм. Тэгсэн чинь утасных нь цэнэг дуусаад ярьж чадахгүй. Тэгсэн байж таараа.
Гит: Аан.
Шен: За би сургууль руугаа явлаа. Баяртай.
Бүгд: Хөөе.
Г: Би хүргээд өгье.
Шен: Баяртай, баяртай.
Гит: Асууж дуусаагүй байхад явах гэж байгаа юм уу?
Шен: Юу? Баяртай, баяртай, баяртай.
Жан: Чи...
Гит: Хөөе.
Г: Баяртай, баяртай, баяртай. Дуулгаа...
Гит: Зугтаж байна. Яах аргагүй зугтаж байна.
Жан: Зугтааж байна.
Г: Чамайг дуулж байхад би Чиан Чинцийгийн мэдээллийг хайж үзсэн. Ямар ч нууц байгаагүй. Сайн хүн байна лээ.
Шен: Угаасаа л сайн хүн байсан. Тэгээгүй бол ийм олон жил алдартай байхгүй байсан.
Г: Тэрний ямар хүн байх нь надад хамаагүй. Чи шинэ найзтай болсон болохоор санаа зовоод л. Одоо санаа зовохгүй байна.
Шен: Явъя.
******************
Мо: Дотуур байрандаа ирчихсэн үү?
Ш: Сая ирлээ.
Мо: Нэг охины сургууль руу нь хүргэж өгөхдөө, энийг харсан юм. Миний дуу оруулж байсан сургуулийн хайр дурлалын тухай киноны сонсох дуртай дууг надад санагдуулав.
Дуу явна.
Ш: Зураг нь манай сургуулийн зураг. Дууных нь үгэнд Шеншенман гэдэг үг орсон байсан. Тэрнийг чамайг сонирхдоггүй гэж хэлэх юм бол би яасан ч итгэхгүй.
Шен: Тэр манай сургуулийг төгссөн. Зургийг нь тавих сүртэй юм биш. Тэгээд ч шүлгэнд нь Шеншенман гэсэн үг орсон дуу зөндөө л байдаг шд. Итгэхгүй байвал би харуулъя.
Ш: Заза, чамд итгэлээ. Тэр чамайг огтхон ч сонирхдоггүй юм байна. Эелдэг болохоороо л чамтай тийм удаан автобусаар явсан байх. Төгссөн сургуулийнхаа зургийг Вейбод тавиад л. Шүлэг нь ч гэсэн тийм байж таарсан... тохиолдол. Цэвэр тохиолдол.
******************
Мо: Тэр чинь миний төгссөн сургууль. Тэнд очсон болохоор л зургийг нь авсан юм. Та нар яагаад ургуулан бодоод байгаа юм?
Ша: Аан. Төгссөн сургууль. Төгссөн сургууль.
В: Аан.
Ж: Бид нарын амыг таглах гэсэн юм биз дээ. Тэгвэл...
Мо: Гахайн тагалцагтай исгэлэн шөл, өнөө оройны хоол.
Ж: Сайхан хоол.
Шен: Санаатай тэгсэн юм бол уу, санаандгүй юм бол уу? Ингээд байвал бүгд буруугаар ойлгох нь.
Ж: Сайхан үнэртэж байна. Чамаас энийг асуух үгүйгээ шийдэж чадахгүй байна.
Мо: Хувийн асуулт бол, асуух хэрэггүй.
Ж: Гэхдээ л өнөөдөр энэ хувийн асуултыг асуумаар байна. Чи жинхнээсээ сонирхоод байна уу?
Мо: Юу?
Ж: Мэдсээр байж.
Мо: Хариултыг нь мэдсээр байж. Асууж яах гээ вэ?
Ж: Хариултыг нь мэднэ ээ? Сайхан. Зургийг нь авна аа.
Шен: Аан?
Ш: Хийсэн гэж байна.
Ж: Шеншенмантай уулзаад сайхан байсан уу?
Мо: Идэх юм уу, үгүй юу?
Шен: Мессеж бичиж болох ч, битгий байнга хов жив хөөгөөд бай.
Ш: За за. Тоглохоо больё. Үнэнээр нь хэлээдэх. Та хоёр дахиад хэзээ уулзах вэ?
Шен: Дахиад уулзахгүй байх.
Ш: Үгүй байлгүй дээ.
Шен: Дуугаа бичээд дуусчихсан.
Ш: Энэ дөнгөж эхлэл. Бид нар Төгс хоолой студитэй хамтарч ажиллаж байгаа. Тийм болохоор та хоёр дахиад удахгүй уулзах байх.
*****************
Ша: Ганцхан мах үлдчихэж. Хэн нь идэх вэ?
В: Хараадахъя. Чи дөрвийг идсэн. Жумей дөрвийг идсэн. Бид хоёр гурав, гурвыг идсэн.
Ж: За болно оо, болно. Ярих хэрэггүй. Чи ид.
В: Болж л байна. Хөөе хөөе.
Ж: Тэр, хар л даа. Ярихаа боль гэж хэлээ биз дээ? Юу ч үлдсэнгүй.
Мао: Надад Чиан Чинцигийн хоолыг идэх боломж ховор гардаг. Эелдэг дүр эсгээд л. Хуурамч гэдэг нь.
В: Арай гэж Чиан багшийг барьцаалах юмтай болчихоод. Зөндөө хоол авахуулж иддэг байж. Гахайн тагалцагтай шөлөнд хууртчих ч гэж дээ. Өөдгүй гэдэг нь.
Ж: Болно оо, болно. Идэх юм байгаад баярла.
Ша: Жоу Жен. Шеншен тэр хоёр хэзээ танилцсан юм? Чиний ярихыг би сонсоогүй юм байна.
Ж: Би ч мэдэхгүй.
В: Та хоёр хамт амьдардаг биз дээ?
Ша: Харин тийм.
Ж: Тэгсэн ч гэсэн надад хэлээгүй юм чинь.
В: Хажуу дахь хүнээ ажигладаггүй юм уу? Хайран юм. Хамт амьдардаг байж.
Ж: За за за.
Мао: Хоолоо идчихээд ажлаа хий.
Ша: Цадаагүй байхад.
Ж: Дэмий юм ярихаа боль.
Ша: Очилоо очилоо.
Ж: Шөлөө бүгдийг нь уугаарай.
*******************
Эм: Эмчид үзүүлэх хэцүү болж.
Шен: Тавтай морил.
Эм: Өглөөнөөс хойш дугаарлаад өдрийн хоол ч идэж чадсангүй. Өлсөөд бүр толгой эргээд байна. Энэ гайгүй талх байна.
Эм2: Давгүй юм байна.
Эм: Чи хэн гэдэг эмчид үзүүлэх цаг авсан бэ?
Эм2: Мо Чинчен.
Эм: Мо Чинчен? Их залуу эмч байх шиг байсан. Туршлагатай эмчид үзүүлэхгүй яасан юм?
Эм2: Залуухан ч гэсэн олон хүн тэр эмчийг магтаж байна лээ. Өнөөдөр харсан сайн юм байна лээ.
Эм: Тийм үү?
Эм2: Чадвартай. Сайхан ч ааштай. Их анхааралтай.
Шен: 12.
Эм2: Би төлчихье.
Эм: За за, би төлчихье.
Шен: Дахиад үйлчлүүлээрэй.
Эм: Хурдан идье. Өлсөөд толгой эргээд байна.
И: Залуу босс.
Шен: Аан?
И: Их баярласан харагдаад байх чинь. Сугалаа хожоо юу?
Шен: Үгүй ээ. Хүмүүс ямар эмч нь сайн бэ гээд ярьж байна.
И: Манай дэлгүүр эмнэлгийн эсрэг талд байдаг шд. Өдөр болгон ийм юм сонсоод залхахгүй байна уу? Манай дэлгүүрээр хамгийн их үйлчлүүлдэг хүмүүс нь эмч, өвчтөнүүд бас гэр бүлийнхэн нь. Тийм болохоор ор гарахгүй удаан дугаарладаг, эмч нарын тухай яриа, бас өвчтөн үздэг эмч нарын тухай яриаг бид нар байнга сонсдог шд. Нээрэн. Чи үеэл ахыгаа ирэхээр явах уу?
Шен: Тийм ээ. Би долоогоос кино үзэх тасалбар авчихсан.
И: Хэнтэй?
Шен: Ганцаараа. Ганц тасалбар.
И: Аан. Ганцаараа юу? Дараа надад хэлээрэй, хамт явъя.
Шен: Тэгье. Дараа хэлнэ ээ.
И: ВиЧатаа шалгачих уу?
Шен: Хүн байхгүй байгаа юм чинь гялс хариулчих.
И: Баярлалаа. Сонс доо, манай шүтээн сүүлийн үед их анхаарал татаж байгаа. Дуу шейрлэчихсэн байсан. Хамгийн чухал нь юу гээч? Хамгийн чухал нь дууных нь үгэнд Шеншенман гэдэг үг орчихсон байсан. Хэл дээ. Тэр хоёр хэр дотноссон бол? Гэхдээ тэр алдартай болоод удаж байгаа. Гэнэтхэн ингээд байхыг бодоход тэрний жинхэнэ хайр юм бол уу? Тэрэнтэй холбоотой бол юу ч яах вэ. Тэрэнд сайн байгаад бас жаргалтай байгаа бол би дэмжинэ. Өнөөдөр хамт байж байгаад маргааш гэхэд хаягдчихгүй л бол.
Шен: Баларлаа. Яриулж болохгүй. Тэгэхгүй бол Ирү хоолойг нь сонсоод Чиан Чинци гээд мэдчихнэ.
И: Сайн байна уу. Тавтай морил. Танд юугаар туслах вэ?
Шен: Би мэднэ. Би юу авахыг нь мэднэ. Ийшээ...
И: Байнгын үйлчлүүлэгч үү?
Шен: Тийм ээ, байнгын үйлчлүүлэгч. Өдөр болгон ирдэг юм. Чатандаа хариул хариул. Тэр таны фен. Хоолойг чинь сонсчихвол таньчихна.
Мо: Аан.
Шен: Юу авах вэ. Дуртайгаа ав.
И: Сайн сонс. Шеншенман хэтэрхий цөөхөн дагагчтай. Тэрнийг бүр алдартай хүнээс зүүгдсэн гэж хүмүүс буруутгаад байсан. Тэр үед ямар их уур хүрсэн гээч. Тэр тайзын ард ажилладаг хөгжмийн зохиолч.
Шен: Түрүүлээд гарч байх уу? Гарч бай. Би араас чинь аваачаад өгье.
И: Яаж ч байсан миний шүтээн сайн бол би ч гэсэн сайн. Би юу ч болж байсан тэрнийг дэмжинэ.
Шен: Фен чинь буруугаар ойлгосон юм шиг байна. Би тэрэнд Шеншенман гэдэгээ хэлээгүй.
Мо: Ойлголоо.
Шен: Таны жинхэнэ фен. Бүх шоуг чинь сонссон. Бас их сайн охин.
Мо: Тэгэхээр дэлгүүрт чинь ирэхээрээ би ярьж болохгүй гэсэн үг үү?
Шен: Баригдмааргүй байгаа бол бас фенүүд чинь эмнэлэг дээр ирж төвөг удаасай гэж хүсэхгүй байгаа бол дуугүй байхыг зөвлөе.
Мо: За за. Дуугүй явах аминд өлзийтэй.
Шен: Гэхдээ тэр энд байнга байдаггүй. Манай аав, ээж, бас үеэл ах энд ээлжээр ажилладаг. Бусад нь байгаа үед хамаагүй. Тарагнаас өөр юм авах уу?
Мо: Хоол. Танай хийдэг хоол их амттай.
Шен: Манай ээж өөрөө хийдэг юм. Хоолны газраас авдаг хоол биш. Гэрийн хоол.
Мо: Тийм үү? Эгчийн хоол амттай байдаг шд.
Шен: Тэгвэл эндээ хүлээж бай. Би аваад ирье. Би дайлъя.
Мо: Хөөе. Би байнга ирдэг болохоор чи өдөр болгон дайлж болохгүй биз дээ?
Шен: Хулсны үндэстэй шөлөөр дайлсан болохоор би дайлж байгаа юм.
Мо: Баярлалаа.
Шен: Орчихоод ирье. Хоол...
Ах: Уучлаарай. Зам тавиарай. Баярлалаа.
Шен: Энийг хийх уут өгчих.
И: За.
Шен: Бас энэ.
И: Гэхдээ энийг бичиж авах хэрэгтэй байх. Тэгэхгүй бол дараа нь ээж чинь асууна шд.
Шен: Биччих. Намайг идсэн гээд хэлчих.
И: Аан. Ойлголоо. Царайлаг юм байна лээ.
Шен: Царайлаг байна уу, үгүй юу надад хамаагүй.
И: Хамаагүй гэчихээд хоол өгч байгаа юм уу.
Шен: Эртээд намайг хоолоор дайлсан болохоор би хариуг нь барьж байгаа юм. Баяртай.
И: Хариу? Сая юу аваад явлаа?
Шен: Ах аа. Ирчихсэн үү?
Ах: Шеншен. Наадахаараа яах гэж байгаа юм?
Шен: Зууш. Ах аа, мопедны чинь цэнэг дуусч байгаа байх. Би залгуур авчраад залгачихъя.
Ах: Хэрэггүй ээ, хэрэггүй. Би өчигдөр орой цэнэглэчихсэн. Нэг цэнэглэчихээр зуу гаруй км явчихна. Дахиад зөндөө явна.
Шен: Тэгвэл би явлаа.
Ах: Хөөе. Хүлээж бай.
Шен: Аан?
Ах: Тэр эртээд чиний сонирхоод байсан эмч биш үү?
Шен: Хэн сонирхсон юм? Хамт ажилладаг хүмүүсээ өмөөрдөг сайн хүн гэсэн болохоос. Тэгээд л хямдруулъя гэсэн шд.
Ах: Тэгвэл физиологийн...
Шен: Юун физиологи вэ. Хурдан ор. Би явлаа. Баяртай.
Ах: Болгоомжтой яваарай.
Шен: За, баяртай, баяртай, баяртай.
Ах: Дон Ирү.
Шен: Хурдан хурдан. Эртээд эмнэлгийн үүдэн дээр хамт ажилладаг хүнээ өмөөрч байхыг чинь харсан. Тэгээд ахтайгаа тоглож байсан юм. Дэмий юм ярьж байгаа юм. Тоох хэрэггүй.
Мо: Тэр өдөр... харсан юм уу?
Шен: Тийм. Нээрэн тийм, саяных манай үеэл ах. Тавдугаар ах.
Мо: Тавдугаар ах аа? Тийм олон үеэлтэй юм уу?
Шен: Тийм. Тавдугаар ах хамгийн бага нь. Нээрэн, энэ хоол. Бас өөр идэх юм хийчихсэн. Бүгдээрээ амттай болохоор идээд үзээрэй.
Мо: Ямар их юм. Баярлалаа.
Шен: Эмнэлэг рүүгээ буцах болсон байх.
Мо: Жаахан зав байгаа. Чи?
Шен: Би энэ долоо хоногт хичээлгүй. Дэлгүүрийн ажилд тусалж байгаа.
Мо: Тэгвэл завтай байгаа гэсэн үг үү?
Шен: Тийм.
Мо: Тэгвэл би кофегоор дайлъя. Бабл тий байсан ч болно.
Шен: Бабл тий.
Мо: Ийшээ явбал бабл тий зардаг газар байгаа. Тийшээ явъя.
Шен: За.
Мо: Явъя.
И: Үеэлийн чинь ирээдүйн найз залуу.
Ах: Тэр үү?
И: Царайлаг байгаа биз дээ. Яасан? Зөвшөөрөхгүй юм уу?
Ах: Тийм биш ээ. Яаж танилцсан юм болоо гэж гайхаад л.
И: Дэлгүүрт ирээд л танилцахгүй юу. Өнөөдөр уух юм аваад. Маргааш хоол аваад. Тэгж байгаад л танил болно шд.
Ах: Аан. Яагаад надад тийм танил байдаггүй юм? Би ч гэсэн давгүй царайтай шд.
И: Өөрөө өөртөө дүгнэлт хий.
******************
Эм: Орой болсон хойно юм идэхээр... Мо эмч ээ.
Эр: Мо эмч ээ.
Мо: Шөнийн ээлжтэй юм уу?
Эр: Тийм ээ.
Мо: Яв даа.
Эр: Явъя.
Эм: Хар даа. Харсан уу?
Мо: Би ч гэсэн шөнийн ээлжтэй.
Шен: Хэцүү байдаг байх. Манай хамаатнууд дунд ч бас эмч байдаг. Өвөө, эмээ хоёр эмч байсан. Заримдаа битүүний оройны хоол ч хамт идэж чаддаггүй.
Мо: Өнөө орой энд ажиллах юм уу?
Шен: Тийм. Яасан?
Мо: Зүгээр л асууж байна. Шөнө ирвэл чамтай таарч магадгүй юм байна.
Шен: Тэр... тэгж магадгүй л юм.
Мо: Тэгвэл би явлаа. Баяртай.
Шен: баяртай.
Ах: Юу хараад байгаа юм? Гэртээ хариагүй юм уу?
Шен: Өнөөдөр би шөнийн ээлжинд ажиллана.
Ах: Яагаад? Кино үзнэ гээ биз дээ?
Шен: Үзэхгүй ээ. Хэтэрхий их хүнтэй. Үзмээргүй байна.
Ах: Хүн ихтэй гэнэ ээ?
Шен: Сайхан үнэртэж байна.
Ах: Хэн ч алга...
******************
И: Хөөе хөөе. Ирж байна. Ирж байна.
Ах: Хэн?
И: Хар л даа. Манай дэлгүүр рүү ирж байна уу? Ирж байна. Ирж байна. Сайн уу. Тавтай морил. Танд юугаар туслах вэ?
Шен: Би мэднэ. Би юу авахыг нь мэднэ. Би мэднэ. Хэлэх хэрэггүй.
И: Аймаар юм аа. Өөр эмэгтэй хүнтэй ярихыг ч зөвшөөрөхгүй байна.
Шен: Ажлаа хий. Энд юу хийгээд байгаа юм?
Ах: Ажлаа хйи. Юу хийгээд байгаа юм?
И: Тор аваадахъя.
Ах: Зүгээр л харж байхад.
И: 54,5юань. Савтай хоол 15юань. Нийлээд 69,95. Төлбөрөө яаж хийх вэ? Аан. За. За, түр хүлээгээрэй. Таны баримт. Баярлалаа.
Ах: Энэ залуу өнөөдөр яагаад ярихгүй байна аа? Яасан юм бол?
Шен: Харахаа боль оо. Харахаа боль. Ажлаа хий. Яв яв яв. Харахаа боль.
Мо: Юм ярих завгүй байлаа. Дараа ярья.
********************
Шен: Хуашен. Би... нэг хүний хоолойд дуртай. Тэгсэн чинь нэг л... Тэр ч гэсэн зүгээргүй юм шиг байна. Хэл дээ. Би хэтрүүлж бодоод байна уу? Би хэтрүүлж бодсон бол ичмээр юм болох байх даа, тийм ээ? Хэтрүүлж бодсон бол ичмээр юм болох нь баттай. Март. Хэлсэн ч чи ойлгохгүй юм чинь. Чшш... Орой болчихсон байхад. Чи намайг загнуулах гээ юу? Ийм орой унтахгүй байна гээд идээд байж болохгүй юмсан. Яавал дээр вэ? Жимс идэх үү? Аан? Явъя.
******************
Ч: Шеншенман.
Шен: Чшш... Тэр нэрээр битгий чанга дуудаад бай л даа.
Ч: Намайг хоолоор дайл.
Шен: Дахиад уу?
Ч: Манай сургуулийг мэдчихсэн. Хүмүүс Шеншенманыг хайх аян зарлавал яана? Надад авлига өг. Нээрээ Шеншен, удахгүй валентин болно. Валентины баяр.
Шен: Тийм байна. Удахгүй Валентин болно.
Мо: Болж байна. Фенүүддээ барих валентины бэлэг гээд бодчихъё.
В: Тийм ээ, тийм тийм. Удахгүй Валентины баяр болно.
Мо: Тэгвэл... “Чам дээр эргэж очино”. Болох уу?
Ч: Чиан Чинцийг бодож байна уу?
Шен: Аан? Үгүй ээ.
Ч: Утсаар яриадахъя.
Шен: Байна уу? Нөгөө дууны талаар асуух гэсэн юм...
Ч: Явъя.
Шен: Явъя.
****************
Эм: Мо эмч ээ, үзлэгээ дуусчихсан уу?
Мо: Тийм ээ. Гурав, аравдугаар орны өвчтөнүүдийг маргааш гаргаж болно.
Эм: Ашгүй дээ. Гэрийнхэн нь өдөр болгон асуудаг юм.
Мо: Би үлдсэн өвчтөнүүдээ үзэх ёстой. Явлаа.
Эм: За.
**************
Ч: Эгч ээ, энэ загасыг авъя.
Эм: За.
Ч: Баярлалаа. Шеншен, тэнд сууя.
Шен: За.
Ч: Би уух юм авчихъя.
Шен: За.
**************
Эр: Мо эмч ээ, би тасаг руу явлаа.
Мо: За. яв яв.
Шен: Байна уу?
Мо: Тоглоомын багт наадам болно. Чи явах уу?
Шен: Би үзэхийг хүсдэг байсан. Гэхдээ үзэж байгаагүй. Гэхдээ, та завгүй юм биш үү?
Мо: Тэр өдөр би завтай.
Ч: Яасан, багш дуудаж байна уу?
Шен: Үгүй. За.
Мо: За. Тэгвэл би бүтэн сайнд очиж авъя.
Шен: За. Бүтэн сайнд. Бүтэн сайн. 2сарын 14. Валентины өдөр.
Ч: Яасан бэ? Зүгээр үү?
Шен: Зүгээр ээ.
Ч: Будаа тийм амттай байна уу? Шеншен, ногоо ид.
***************
Лө: Хөөе.
Мо: Аан?
Лө: Би ядарч үхэх гэж байхад, инээгээд байх юм.
Мо: Цээжний хөндийн мэс заслын тасаг дандаа л завгүй байдаг шд.
Лө: Тийм ээ. Амралтын өдөр төлөвлөгөөтэй юу?
Мо: Амарна.
Лө: Яг валентины баяр. Би бусад тасгийн ганц бие залуустай хоолонд орохоор болсон. Баяр болж байхад. Чи ч гэсэн ирээрэй.
Мо: Би амжихгүй ээ. Төлөвлөсөн юм байгаа.
Лө: Аан? Валентины өдөр. Төлөвлөгөөтэй?
*******************
Эр: Жоу багш аа. Сайхан харагдаж байна.
Ж: Би хэзээ муухай харагдаж байсан юм?
Ду: Хөөе, Жуо Жен. Ашгүй дээ. Энэ нөгөө апп-тай хамтарч ажиллах гэрээ. Завтай бол энийг хүргээд өгчих тэгэх үү? Би гарын үсэгээ зураад, тамгаа дарчихсан
Ж: Илгээмжээр явуулчих л даа. Надаар яах юм?
Ду: Болохгүй ээ. Чи өөрөө оч. Угаасаа эндээс хол биш юм чинь.
Ж: За яах вэ. Би хэлчихье.
******************
Ж: Шинфу, уулзах зав байна уу?
Ш: Ямар хэргээр уулзах билээ?
Ж: Мэдээж, гэрээний асуудлаар.
Ш: Гэрээ бэлэн болчихсон уу? Илгээмжээр явуулчих.
Ж: Би тэгж хэлсэн шд. Дуду.
Ш: Эсвэл, бүтэн сайнд ямар вэ? Тэр үед би хотын төвд байна. Тэр үед холбоо барьж байгаад уулзъя.
Ж: Бүтэн сайнд? За. Бүтэн сайн чинь юу билээ? Хэдэн билээ? Үгүй байлгүй дээ. Үгүй байлгүй дээ.
Ду: Яасан бэ?
Ж: Дуду. Чи Валентины өдөр жирийн нэг найзтайгаа уулзах уу?
Ду: Би чамайг сонирхдоггүй.
Ж: Сонирхдоггүй гэнэ шүү. Би ч гэсэн чамайг сонирхдоггүй.
В: Бид хоёр ирлээ.
Ша: Жоу Жен, кофе байна уу?
В: Хөөе. Хослол өмсчихөө юу?
Ша: Үлдээгүй юм уу? Сүү яасан бэ? Яагаад сүү байхгүй байгаа юм?
В: Би өглөө кофе чанахдаа хэрэглэчихсэн.
Ша: Тэгээд би яаж кофе хийх юм?
В: Бэлэн кофе уучихаач дээ.
Ша: Юу болоо вэ?
В: Охин санаа юу?
Ж: Яав ч зүгээр биш дээ.
Ша: Юу зүгээр биш гэж?
В: Юу зүгээр биш байгааг хэл л дээ.
Ша: Сонсож байна.
В: Хүссэнээ ярь.
Ша: Анхааралтай сонсогч
В: Сонсогч. Сонсогчид хувиа авдаг.
Ша: Сайжрахыг бод аан.
В: Сайжруулалт. Чиний зөв.
Ж: За за за. Явцагаа. Хоёулаа явж үз. Саад болохоо боль.
В: Алив л дээ, хэлчих. Одоо бүр юм нуудаг болж.
Ша: Харин тийм.
В: Хүнд тулгаад л. Нэг хүн улам хэцүү болгоод байх юм.
Ша: Тэгвэл тойрч байгаагаас ялгаагүй биз дээ? Дахиад л...
Ж: Явуулчихлаа. Уучлаарай. Сая Ван Кө миний утсаар оролдож байгаад хоосон мессеж явуулчихлаа.
В: Хэн утсаар чинь тоглосон юм бэ? Худлаа яриад л.
Ш: Зүгээр ээ. Би тэр өдөр л завтай болохоор, зав чинь болж байна уу?
Ж: За, тэгвэл тэр өдөр уулзъя.
Ш: Тэгвэл...
Ч: Ген Шиаошин. Чамд хэлэх чухал хов жив байна.
Ш: Хэл хэл. Юун хов жив юм?
Ч: Бүтэн сайнд нөгөө хүн чинь Шеншентэй уулзана гэж байна.
Ш: Тэр хоёр ахицтай л байгаа юм байна. Дахиад болзоонд яваад.
Ч: Өөр хэлэх юм алга уу?
Ш: Өөр юу хэлэх юм?
Ч: Бүтэн сайн өдөр Валентины өдөр шд.
Ш: Тэгвэл яах аргагүй болзоо юм байна.
Ч: Тийм ээ. Бүр сэтгэл хөдөлчихлөө.
Ш: Тэр хоёр Валентины өдөр болзоонд явах нь.
Ч: Чиан багш тэрэнд хайртай гэдэгээ хэлэх бол уу? Эсвэл Шеншен сэтгэлээ илчлэх бол уу? Хэн ч байсан гэсэн амжилттай болох байх аа.
Ш: Баларсан. Буруу ойлгочихсон байх даа.
****************
Ша: Ашгүй Валентины өдөр болов оо гэж.
В: Тэмдэглээд байгаа юм уу. Чи ч гэсэн болзоотой юм уу?
Ша: Яасан? Чамд байгаа юм уу?
В: Байхгүй.
Ша: Инээгээд л. Чи хоёр сая фентэй алдартай дуучин биз дээ. Хувийн асуудлаа шийдчихэж чадахгүй байна уу?
В: Надад тэгж хэлж болж байгаа юм уу? Чи ч гэсэн уламжлалт хөгжмийн салбарт алдартай биз дээ? Амжилттайгаас гадна хөрөнгө оруулагч. Чи ч гэсэн ганц бие биз дээ?
Ша: Би жаргалтай байгаа.
В: Би ч гэсэн.
Хоёулаа дуулна.
Хэрвээ сайхан амьдарч байвал алгаа таш
Ша: Хэрвээ сайхан амьдарч байвал алгаа та
Мо: Яасан баяртай байх юм?
Ша: Баяр болох гэж байна.
В: Баяр баяр... Мо багш аа.
Мо: Аан?
В: Өнөөдөр ямар хоол хийх вэ?
Мо: Би өнөөдөр гэр рүүгээ явна, энд хонохгүй.
Ша: Энд хонохгүй гэнэ ээ?
Мо: Тийм. Яриагаа үргэлжлүүл. Баяртай Дуду.
Ду: Баяртай.
Мо: Баяртай.
Ша: Харилцаа нь их хурдан явж байх чинь. Би л лав энэ хурдыг гүйцэхгүй байх.
В: Гэнэтхэн ганц бие байх онцгүй юм шиг санагдчихлаа. Гэхдээ чи ойлгох хэрэгтэй. Мо багшийн нас нь явж байгаа.
Ду: Хамгийн хөгшин нь дотор байгаа шүү. Тэр ч гэсэн ганц бие.
Ша: Нээрэн тийм байна.
В: Хөөе. Явах нь уу?
Ж: Гадагшаа гарлаа. Бас өнөө орой би...
Ша В: Бас ирэхгүй юм уу?
Ж: Аан? Ирнэ ээ. Гэхдээ оройтох байх. Амралтын өдөр болохоор би ангийнхаа хүүхэдтэй уулзаж хоол иднэ. Явлаа, баяртай.
Ду: Бүдүүлэг.
В: Аан?
Ша: Яасан бэ? Юмаа мартчихаа юу?
Ж: Замдаа гэрээгээ хүргэж өгөхөөс.
Ду: Аан...
Ж: Юу? Бүх юмыг битгий Валентины өдөртэй холбоод бай. Явлаа.
Ша: Нэг хоёр гурав. Гурав хоёр нэг. Сайхан биш байна.
В: Жаргалиай байх амархан. Хүлээж бай. Мао ах аа... Нэг ажил байна.
****************
Шен: Өнөөдөр Валентин гэдгийг мэдээгүй, зүгээр л энэ өдрийг сонгосон байвал яах вэ?
Эр: Энийг чамд.
Эм: Удаан хүлээсэн үү?
Эр: Үгүй ээ.
Эм: Удаан хүлээсэн биз дээ. Өнөөдөр юу идэх вэ?
Эр: Дөнгөж сая ирсэн. Халуун тогоо идье.
Эм: Халуун тогоо. Хаана ч яах вэ.
Эр: Үгүй ээ, өөр газар идье.
Эр: Хэнийг хүлээж байгаа юм?
Мо: Гү Шен.
Эр: Гү Шен.
Мо: Мо багш аа. Ах аа.
Эр: Хөөе. Мо Чинчен, энэ манай сургуулийн доод ангийн дүү. Та ахлах сургуульд манай дээд ангид байсан. Чи миний дээд сургуулийн доод ангийн дүү. Та хоёр хэнийг юу гэж дуудахаа яаж шийдэх гэж байна даа? Таныг дагасан нь дээр байх. Би бэр эгч гэж дуудъя.
Мо: Бэлэн болчихсон уу? Бид хоёр явлаа.
Эр: Ах аа, болгоомжтой яваарай.
Шен: Ах аа, баяртай.
Мо: Явъя. Үүргэвч чинь хүнд үү? Би барих уу?
Шен: Хэрэггүй ээ.
Мо: Яасан?
Шен: Таныг хараад нэг хүнд дууны өртэй гэдэгээ саначихлаа. Хөгжим зохиож өгөх ёстой. Өнөөдөр хүн ихтэй байх байх. Амралтын өдөр хүн ихтэй байдаг, дээр нь өнөөдөр Валентины өдөр.
Мо: Тийм болохоор би машинтай ирсэн. Өнөөдөр хаа сайгүй хүн ихтэй байх байх. Машингүй бол орой чамайг хүргэж өгч чадахгүй байж магадгүй.
Шен: Хэрэггүй ээ. Манай гэрийн ойролцоо метроны бас автобусны буудал байдаг болохоор амархан харьчихна.
Мо: Машинд суу. Одоохондоо харих тухай бодох хэрэггүй.
Шен: За. Валентины өдөр гээд хэлчихсэн чинь бүр иччихлээ.
Мо: Цүнхээ бариад л байх уу?
Шен: Аан?
Мо: Нааш нь өгчих.
Шен: Аан.
Мо: Эвдрэх юм байгаа юу? Эсвэл ус ч юм уу?
Шен: Байхгүй.
Мо: Бүсээ зүү.
Шен: Аан...
Мо: Замд удаан явна. Ам чинь цангавал энд ус байгаа шүү.
Шен: За.
Мо: Хөдөллөө шүү.
Шен: Бусадтайгаа тэнд уулзах юм уу? Та бид хоёроос гадна Дуду, Жумей хоёртой.
Мо: Бид хоёроос өөр хүн байхгүй.
Шен: Аан?
Мо: Өнөөдөр бүгдээрээ завгүй байгаа.
Шен: Амралтын өдөр завгүй байдаг.
Мо: Харин тийм. Өнөөдөр юу болоод байгаа юм бол. Өнөө өглөө нэг нь ч харагдаагүй дээ.
Шен: Бүгдээрээ баяр тэмдэглэхээр явсан байх.
Мо: Магадгүй л юм.
Шен: Валентины өдөр хоёулхнаа үзэгслэнд яваад л.
*********************
Мао: Донфен.
Эм: Ду багш аа, би явлаа. Валентины мэнд. Бүгдээрээ баяртай.
В Ша: Баяртай.
Ду: Баяртай.
В: Валентины мэнд.
Ду: Би яахаараа жил болгон Валентины баяраар та нартай байдаг байна аа?
Мао: Дургүй байгаа юм уу? Барь. Би өнөөдөр эхнэртэйгээ дэлгүүр хэснэ гээд амалчихсан.
В: Ах аа, эртхэн хэлэхгүй дээ. Тэгвэл та яв яв.
Мао: Чи өөрөө эрхтхэн хэлэхгүй. Одоо сайн найзтайгаа гоо сайханд орчихсон. Донфен.
Ша: Би болзоотой байснаа цуцалчихсан. Та нартай маажаан тоглож байхад, хангалтгүй юу?
Ду: Чамд юун болзоо байдаг юм?
Ша: Манай ээжийн сайн найзынх нь хоёр дахь охин. Сохор болзоо. Хэлэхээс ч ичмээр юм. Хонжон. Тэрнийг хүнээс салах болгонд нь аргаддаг ах нь байсан чинь. Тийм дотно байсан хүнтэй яаж болзоонд явах юм?
В: Дотно оо. Тэгвэл намайг танилцуулаад өгчих.
Ша: Аан?
В: Би яасан юм? Би ганц бие, бас ямар ч татлаа түтлээ байхгүй. Шалиг биш, бас тогтсон ажилтай.
Ша: Мао ахаас бусад нь бүгд л тийм байгаа шд.
В: За за за. Ганц бие байгаадаа баярлаад, хамтдаа өнөөдрийг өнгөрүүлцэгээе. Хөгшрөхөөрөө “Тианзи дугаар нэг. Хөгшчүүдийн байр” гэсэн самбар өлгөнө шүү.
Мао: Ганц биечүүдийн байр. Байбан.
********************
Эр: Мо эмч ээ. Уулзалгүй удсан байна. Машинтай явж байхыг чинь харалгүй удсан байна.
Мо: Өнөөдөр амарч байгаа. Баярлалаа.
Эр: За. баяртай.
Шен: Энд амьдардаг юм байх даа?
Мо: Би энд амьдардаг юм.
Шен: Аан?
Мо: Яасан?
Шен: Энд амьдардаг юм уу?
Мо: Манай дотуур байр болохоор энд амьдралгүй яах вэ.
Шен: Аан. Үзэгслэн үзнэ гэсэн биз дээ? Яагаад гэрт нь ирчихдэг билээ? Баярлалаа.
Мо: Энд ирж байсан уу?
Шен: Үгүй. Таныг хүнд тийм ч амархан хаана амьдардагаа хэлж өгөхгүй байх гэж бодсон юм. Интернэтэд ч зургаа тавьдаггүй болохоор чинь.
Мо: Гадны хүнд мэдээж хаягаа хэлэхгүй л дээ. Дуу бичлэгийн студи эмнэлэгт ойрхон байдаг болохоор би тэнд байх дуртай. Бас Жумейтэй хамт байр түрээсэлж байгаа. Амралтын өдөр очдог юм. Энд манай аав ээж хоёр амьдардаг. Тоглолт болох газар энд ойрхон байгаа.
Шен: Аан. Тэгвэл та багаасаа энд амьдарсан уу?
Мо: Тийм.
Шен: Нам гүм газар байна.
Мо: Миний утасны дугаарыг авах уу? Хүн ихтэй газар нэг нэгнээсээ төөрчихвөл... холбоо барихад амар байх болно.
6-р анги төгсөв.
Back to episodes Go home