Миний сайн найзын түүх – 15
Үргэлжлэл: 00:45:24 мин.
Дүрүүд:
Эр:
Е Цзинь Ян Цзинь Ян Группын ерөнхийлөгч
Фань Чжинь Ган Цзинь Яны нарийн бичиг
Се Хун Цзу тэрбумтны хүү
Сяо Хэ Се-ийн найз
+Эдвард Дэйзийн найз залуу
+Ван Юн Чжэн
---------------------------------------------------------------------------------------------------------
Эм:
Чжу СоСо Нань Суны найз
Нань Сунь Сосогийн найз
Цзян Нань Суны ээж
Эмээ Нань Суны эмээ
+Дэйзи Цзян хатагтайн дүү
+Жулиа Сосогийн гэрийн үйлчлэгч
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нан: Санаа зоволтгүй.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нан: Эгч ээж бид хоёрыг Итали руу авч явна гэсэн.
Сосо: Та нар хэзээ явах вэ? Би чиний оронд байсан бол айхгүйгээр явах байсан. Чи энд болсон зүйлийг бодохоо болих хэрэгтэй. Зүгээр л хар дарсан зүүд байсан юм шиг бод. Чи сэрэхэд аль хэдийн өөр улсад очсон байна. Чи хүссэн бүхнээ хийж болно. Ном уншиж, цаашид үргэлжлүүлэн суралцана. Шинэ хүмүүстэй танилцана. Тэр ч байтугай шинэ найзуудтай болно. Хэсэг хугацаа өнгөрсний дараа чи энэ газраас өчүүхэн хэсгийг нь санах байх. Үгүй ээ, энэ бүхэн тэртээ ард хоцроно. Хэрэв би ирээдүйд баяжаад цаг зав гарвал Итали явж чамайг олно.
Нан: Би явахгүй. Би шийдсэн. Би энд үлдэж ажил хайх болно. Би эмээгээ асрах хэрэгтэй. Үгүй бол түүнийг асрамжийн газар руу явуулна. Ер нь би эмээгээс болсон юм биш. Би ээжтэй хамт явж эгчийг зовоомооргүй байна. Эцсийн эцэст тэр чинь гадаад орон. Би ганцаардах болно. Харин энд чи байдаг, Чжу Сосо.
Сосо: Харин надад чи байдаг, Цзян Нань Сунь. Чи намайг айлгачихлаа! Би чамайг үнэхээр явах нь гэж бодсон! Чамд энд үлдэх шалтгаан байхгүй! Хэрэв чи намайг энд ганцааранг минь орхивол би яах вэ гэж бодсон! Би чамд өмнөх шигээ юм хэлмээр санагдвал яах вэ? Хэрэв чи өөр улс руу явчихвал бидний цагийн бүс өөр болно! Тэгвэл би чамайг яаж олох вэ? Үнэндээ надад хэлмээр санагдсан зөндөө юм байдаг! Жишээ нь... Жишээ нь, Фань Цзинь Ган, тэр намайг хажууд нь суу гэж хэлсэн. Жишээ нь, Е Цзинь Янь байна, би түүн рүү ямар олон удаа нүд ирмэсэн гээч! Тэр над руу хараагүй! Би чинь Чжу Сосо, ойлгож байна уу? Е урд нь зөвхөн тэр тарган Фань Цзинь Ганыг л хардаг байсан! Харин одоо тэр над руу харах ёстой, учир би Чжу Сосо! Гэтэл тэр над руу харахгүй юм! Тэр үргэлж л намайг тоодоггүй! Шал дэмий цаг заваа үрлээ. Харин өнөөдөр Е захирал намайг маргаашийн үдийн хоолонд хамт яваач гэсэн. Бодоод байхад би түүнд юм бодуулсан бололтой. Чи яагаад инээсэн юм бэ?
Нан: Эгч Е Цзинь Яныг маргааш өдрийн хоолонд урьсан гэсэн. Тэгээд л тэр чамайг хамт яваарай гэж хэлсэн байхгүй юу.
Сосо: Аа?!
Нан: Уг нь...
Сосо: Уг нь юу гэж?
Нан: Уг нь Е Цзинь Янь эхлээд чамайг хамт авч явахыг хүсээгүй гэнэ лээ. Тэр бүсгүйчүүд дагуулж явж сураагүй юм байх. Эгч та хоёулантай нь уулзана гэж хэлэхээр нь зөвшөөрсөн гэсэн.
Сосо: Тэр хүүхнүүд дагуулж явж сураагүй гэнээ ээ? Тэгвэл тэр бүдүүн Фань Цзинь Ганыг дагуулж явбал дургүйцэхгүй байх нь ээ? Бурхан минь! Тэр хэдэн онд төрсөн хүн бэ? Тэр бүр эртний олдвор. Би түүнийг ойлгохгүй юм. Захирал эгчид чинь дурласан л гэж битгий хэлээрэй.
Нан: Үгүй дээ. Харин манай эгч түүнд дурласан байх. Ер нь эгч Е Цзинь Янь-аас болж салсан гэж би боддог байлаа. Мэдээж тэдний хооронд энэ боломжгүй гэдгийг эгч мэдэж байсан ч хэмжүүрт нь нийцэх ганц хүн нь танай захирал.
Сосо: Эгч чинь түүнд сэтгэлээ илчилсэн үү? Эсвэл Е Цзинь Янь гаднаа үл тоосон юм шиг загнаж болох юм, эгч чинь түүний зүрхийг эзэмдэж чадах байлгүй дээ.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Фань: Сосо, Е ерөнхийлөгч хэнтэй хамт өдрийн хоол идэх ээ хэлсэн үү?
Сосо: Үгүй ээ.
Фань: Тэр яагаад намайг дагуулж явахгүй байна?
Сосо: Магадгүй тэр чухал хүн биш байх. Тийм ч учраас та явах шаардлагагүй байж мэднэ.
Фань: Үгүй ээ. Тэр ийм хүмүүстэй хооллохгүй. Тэгээд ч тэр чухал хүнтэй уулзахаар бол түүнд чамайг дагуулж явах шалтгаан байхгүй. Е ерөнхийлөгч.
Сосо: Е ерөнхийлөгч.
Е: Бид явахад бэлэн үү?
Сосо: Тиймээ.
Фань: Е ерөнхийлөгч өө, би та нарыг дагалдаж явъя.
Е: Зүгээр л энд үлд.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Чи яагаад энд ирсэн юм?
Нан: Би эгчээс намайг авч явахыг гуйсан юм. Тэр хүчирхэг ноён Е-тэй уулзах гэж.
Сосо: Битгий сандараарай.
Е: Цзян Нань Сунь.
Нан: Ноён Е.
Е: Эгч чинь чамайг надад маш их магтаж ярьдаг. Чи ямар мэргэжилтэй вэ?
Нан: Архитектур.
Е: Бид нэг чиглэлээр ажилладаг байх нь. Чи төгссөн үү?
Нан: Би саяхан төгссөн.
Е: Ирээдүйд чамд ямар нэг төлөвлөгөө бий юу?
Нан: Би...
Е: Зүгээр л хэл. Санаа зоволтгүй.
Дэй: Хэрэв чи гадаадад явахгүй юм бол Цзинь Янь Группт ажилламаар байна уу?
Нан: Мэдээж би...
Дэй: Харин ноён Е шинээр ирсэн хүмүүст их хатуу ханддаг. Чи зүрхлээд оролдох юм уу?
Нан: Би энэ тухай бодъё. Гэхдээ намайг бодвол Сосо илүү тохирох байх гэж би боддог.
Дэй: Сосо маш их чадавхитай. Та түүнд анхаарал тавьж байгаарай.
Е: Би түүнд их санаа тавьдаг байсан. Би Фань Цзинь Ганд хандаж Сосог бүх хүмүүстэй танилцуул гэж хэлсэн байгаа. Одоо Сосо бүх албадуудад дадлага хийж байна.
Дэй: Е захирал аа, бид Фань Цзин Ганд найдаж болох юм уу?
Е: Мэдээж. Бүх зүйл өөрийн гэсэн дараалалтай байдаг.
Дэй: Та түүнийг биечлэн удирдах хэрэгтэй.
Е: Манай компани өөрийн дүрэм журамтай.
Дэй: Сосо, Е захирал энд байна. Хэрэв чамд ямар нэг хүсэл байвал түүнийгээ хэлэх цаг нь болсон.
Сосо: Е ерөнхийлөгч өө, би кофе худалдаж авахаас гэх мэт зүйлсээс гадна тэргүүн эгнээнд ажиллаж болох уу?
Е: Тэргүүн эгнээнд ээ? Юу гэсэн үг юм?
Сосо: Жишээл нь, борлуулалт хийх. Би борлуулалт хийхдээ сайн. Би Борлуулалтын албанд анх шинээр орохдоо гурван байр зарж чадсан. Тийм ч учраас би өөрийгөө борлуулалт хийхдээ сайн гэж боддог.
Е: Харин дараа нь?
Сосо: Одоогоор төсөл боловсруулах, төлөвлөх нь миний хувьд дэндүү хүнд учраас та надад жаахан хугацаа өгөх хэрэгтэй гэж бодож байна. Би тэднийг сурч чадна. Би тэр бүхнийг практик дээр эзэмшиж чадна.
Е: Чи их мөнгө олохыг хүсдэг байх аа, тийм үү?
Сосо: Та тэгж хэлэх хэрэггүй ш дээ.
Е: Нань Сунь, бид үл хөдлөх хөрөнгийн хөгжлийн бизнес эрхэлдэг. Харин чи архитектурын чиглэлээр мэргэшсэн. Бидний хөгжлийн жагсаалтад нэмж, өргөжүүлэх ёстой зүйлүүд байгаа гэж чи бодож байна уу?
Нан: Соёл урлаг. Жишээлбэл, номын сангууд. Жижиг урлагийн галерейнууд. Тэдэн шиг ашгийн бус олон нийтийн барилгуудыг бидний амьдрах орчинд хэрхэн нэгтгэж уусгах вэ гэдгийг. Та энэ талаар бодож магадгүй гэж бодож байна.
Е: Чиний зөв.
Сосо: Эгч ээ, өнөөдөр танд баярлалаа. Та Е ерөнхийлөгчийг үдийн хоолоор дайлж, түүний өмнө намайг магтлаа.
Дэй: Зүгээр дээ. Би түүнтэй анх уулзсанаас хойш их хугацаа өнгөрсөн. Бид ердөө л хоол идсэн. Чи Нань Суньд тусалж байсанд би талархаагүй байгаа.
Сосо: Та надад талархаж яах гэсэн юм? Энэ чинь миний ажил. Би түрүүлээд явлаа. Би завгүй байгаа.
Нан: Чи хаашаа явах юм бэ? Чи надтай хамт явахгүй гэж үү?
Сосо: Се Хун Цзу зогсолтгүй залгаад байна. Хэрэв би цадтал идсэн бол түүнтэй хэзээ ч хамт зугаалахгүй байсан. За, би явлаа.
Дэй: Одоо яв. Чи эртхэн ирэх ёстой шүү.
Сосо: Тэгнэ ээ. Баяртай.
Дэй: Нань Сунь, би чамтай ярилцах хэрэгтэй байна. Чи бидэнтэй хамт ядаж ганц удаа Итали руу явах хэрэгтэй гэж би бодох юм. Би хэлэх үгээ дуусгая. Нэгд, энэ богинохон аялал байна. 20 хоног ч юм уу, нэг сар байж мэднэ. Яваад амарч ав. Орчин тойрноо нэг хар. Хоёрт, чи ээжийгээ дагалдаж явж болно. Амьдрал нь ийм ноцтой өөрчлөгдөхөд хэн ч байсан барьц алддаг. Дээр нь тэр залуухан биш. Гуравт, учир нь би хүйтэн сэтгэлтэйдээ биш. Миний бодлоор, бид эмээд хэсэг зуур ганцаараа байж бодох боломж өгөх ёстой. Эмээ шалтгаан-үр дагаврын холбоо гэдгийг ойлгож аваг. Талархалыг мэдрэг. Түүнд хэн ч үргэлж захирагдах ёсгүйг ойлгог.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сяо: Баярлалаа.
Се: Би хэр удаан хүлээх вэ?
Сяо: Дор хаяж нэг цаг.
Сосо: Бид яагаад өөр газраар сольж болохгүй гэж?
Сяо: Хэдүүлээ солих уу?
Се: Зүгээрээ. Бид эндээ үлдэнэ. Зүгээр л жаахан хүлээцгээе. Бид хүлээж байх зуур би чамтай үргэлжлүүлээд ярьж л байя.
Сяо: Мэдээж, та нар ярилцаж болно. Би тэнд хүлээж байя.
Сосо: Баярлалаа.
Се: Чамд Цзянь Янь Группт ажиллах таалагддаггүй гэж чи хэлсэн байх аа, тийм үү? Ингэвэл яаж байна? Чи надад ажиллах хэрэгтэй. Чамд таалагдсан ямар ч албан тушаалыг чи сонгож болно. Чи өөрөө цалингаа тодорхойлж болно. Надад юу ч байсан хамаагүй.
Сосо: Би хүсэхгүй байна. Би залхуу, мөнгөнд дуртай боловч би ямар нэг юмыг зүгээр л үнэгүй авч чадахгүй. Надад хүн чанар байдаг.
Се: Үгүй ээ, чи үүнийг үнэгүй авахгүй. Чи надад ажиллах болно. Үгүй ядаж л чи Е Цзинь Яны туслах байснаас энэ хавьгүй дээр.
Сосо: Чамд Сяо Хэ байна. Зүгээр л найзууд байцгаая. Ойлго, хэрвээ би чиний туслах болох үед чи кекс идмээр санагдвал би ард чинь дараалалд зогсох хэрэгтэй болно. Би чамд таваг авчирч, таваглаж өгнө. Энэ чамд, бас надад зугаатай юм биш, тийм биз дээ?
Се: Би зүгээр л чамайг тэнд ажиллахад хэцүү байгаа гэж бодсон.
Сосо: Чи намайг дутуу үнэлж байна. Зовлонгүй бол зоос олдохгүй гэж чи мэдэх үү?
Се: Би мэдэхгүй ээ. Яасан? Чи яагаад мушилзаад байгаа юм?
Сяр: Та нар... Сая ээж чинь залгах үед чи утсаа аваагүй байна. Тэр над руу залгасан. Тэр чамайш Чжао Ма Линьтэй хамт балетийн тоглолт үз гэнэ ээ.
Се: Чжао Ма Линьтэй хамт балетийн тоглолт үзэх ээ? Би явахгүй. Би кексээ авмаар байна. Балетийн тоглолт миний гэдсийг дүүргэхгүй. Ингэвэл яасан юм? Чи миний оронд явчих.
Сяо: Би юу?
Се: Тийшээ эртхэн очоорой.
Сяо: Би өөрийнхөө утсан дээр бинго тоглосон нь дээр.
Се: Чи тоглоом тоглосоор байгаа юм уу? Чи хэзээ илүү боловсронгуй болох хүн бэ?
Сяо: Би балетийг ойлгодоггүй.
Се: Тасалбар машинд байгаа.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Чи яаж байна аа?
Се: Тэнд нэг юм...
Сяо: Би тасалбарыг ханасан үнээр зарчихлаа. Тэд надад үнэхээр баярласан шүү.
Сосо: Хоол хөрсөн байна уу? Чи халаалгаж идэх үү?
Сяо: Сосо, хоолоо идсэний дараа хамт тоглоцгооё.
Сосо: Би явахгүй ээ.
Се: Тэгвэл чи хаашаа явах юм?
Сосо: Ер нь бол, ганцхан би ч биш, бас та нар ном их уншиж, илүү боловсролтой болох хэрэгтэй гэж бодох юм. Чи юундаа инээсэн юм?
Се: Е Цзинь Янь чиний тархийг угаасан уу? Сонс, та хоёр их сургуульд төгссөнийг мэднэ.
Сосо: Би бидний мэдлэгийг хүрээг тэлэх тухай ярьж байна.
Се: Мэдлэгийн хүрээг тэлэх ээ? Тэр нилээн мэдлэгтэй. Мэдлэгийн хүрээ...
Сосо: Би тоглоогүй байна.
Се: Би ч гэсэн тоглоогүй байна. Түүнд үзүүл дээ.
Сяо: Би чамд харуулах уу? Би эртний үеэс эхлэх ёстой. Хэрэв би эртний үеэс эхлэх юм бол Чуан Цзугийн "Аз жаргалтай аялал"-ын тухай ярих хэрэгтэй болно. Хэрэв чи жаахан ойлгож чадвал чиний амьдрал огт өөр болно. Би бол уудам ертөнцийн жижигхэн элсний ширхэг. Энийг юу гэх вэ? Би та хоёрт нэг хэсгийг нь уншиж өгье. Хойд далайд Кун гэдэг загас бий, тэр хэдэн мянган ли хэмжээтэйг би мэдэхгүй. Тэр Пэн гэдэг шувуу болж хувирдаг. Түүний нуруу нь хэдэн мянган ли өргөнтэйг би мэдэхгүй. Нисэх үед далавч нь үүл шиг тэнгэрийг халхалдаг. Тэр аялан нисэхээр бэлдэж өмнөд далайгаас эхлүүлдэг. Өмнөд далайг бас Тэнгэрийн нуур ч гэж нэрлэдэг.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Цзян: Эдгээрийг... Би эднийг авч явахгүй.
Нан: Та эднийг авч явмааргүй байгаа юм уу?
Цзян: Бид дахин боловсруулагчдыг дуудаж эднийг өгнө.
Нан: Энэ үрэлгэн биш гэж үү?
Цзян: Би наадахыг чинь 40 насны төрсөн өдрөөр өмсөж байсан. Би авмааргүй байна.
Нан: Та энийг миний төгсгөлтийн баяраар өмсөж байсан.
Цзян: Би эднийг авч явмааргүй байна. Надад дахиж өмсөх хүсэл алга.
Нан: Та эднийгээ энд үлдээж яагаад болохгүй гэж? Би танд хадгалж байя.
Цзян: Ямар хэрэгтэй гэж?
Нан: Та эднийг дахиад өмсөхгүй байж болно, харин би эднийг хаяж чадахгүй.
Цзян: Бүр би энэ юмнуудыг хаяхад бэлэн байхад чи хаяхгүй гэж үү? Чи сайхан сэтгэлтэй хэвээрээ байна.
Нан: Хатагтай Дэйзи. Би өөрийнхөө дурсамжинд харамсаж болно, харин та харамсах ёсгүй. Та эргэлзэлгүйгээр явах ёстой.
Цзян: Би одоо хөгширсөн болохоор уу?
Нан: Яагаад гэхээр, та жинхэнээсээ эрх чөлөөтэй, аз жаргалтай болж чадна гэж би найдаж байна. Одоо аав байхгүй. Та дахиад хатагтай Цзян байх хэрэггүй. Би насанд хүрсэн. Та дахиад Нань Суны ээж байх шаардлаггүй. Эмээг надад үлдээчих. Та дахиад эмээгийн бэр нь байх хэрэггүй. Та өөрөөрөө байх цаг нь ирсэн. Хэдийгээр хожуу ч гэсэн энэ сайхан зүйл.
Цзян: Үнэндээ би эхлээд маш их айсан. Би 10 гаруй жилийн турш мажонг яаж тоглохыг л мэддэг гэрийн эзэгтэй төдий байлаа. Харин чиний эгч, бас чи надад хэзээ ч байгаагүй зоригийг өгсөн.
Нан: Ирээдүйд та өөртөө илүү санаа тавьдаг болно гэж найдъя. Та аз жаргалтай байх ёстой.
Цзян: За. Тийм болоод би чамайг надтай хамт яваач гэж байна.
Нан: Би таныг хааяа дагаж явж байхаар эгчид амласан.
Цзян: Эмээг чинь яах вэ?
Сосо: Эгч ээ, эмээг надад үлдээчих.
Цзян: Хоёуланд чинь баярлалаа.
Сосо: Эгч, ээ та ийм эелдэг байх хэрэггүй ш дээ...
Нан: Тийм шүү. Та түүнтэй нялуун харьцах хэрэггүй.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Дай: Нань Сунь, явцгаая.
Сосо: Утгагүй элдэв балай юм бодох оо боль, одоо яв. Санаа зоволтгүй. Гэрийг надад даатгачих.
Дэй: Баярлалаа, Сосо.
Сосо: Зүгээр ээ. Энэ минийх зүйл.
Цзян: За. Чи одоо яв даа.
Сосо: За. Баяртай, эгч ээ.
Дэй: Баяртай, Сосо.
Сосо: Баяртай, эгч ээ.
Дэй: За боллоо. Одоо хэдүүлээ явцгаая.
Сосо: Чи тэнд очоод надад хэлэхээ бүү мартаарай! Над руу залгаарай, за юу?
Нан: Намайг санахаа битгий мартаарай, за юу?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Фань: За, би ойлголоо. Тэгье, баяртай.
Сосо: Фань нарийн бичиг ээ, юу болсон бэ? Та ууртай байна уу?
Фань: Чамаас нэг юм асууя. Е ерөнхийлөгч та хоёр өчигдөр хаашаа явсан бэ? Тэр одоо яагаад чамд ийм сайн хандаад байгаа юм? Захирал энд буцаж ирээд чамайг дагаж явж бай гэж хэлсэн. Чи захиралд намайг муугаар хэлсэн үү?
Сосо: Фань нарийн бичиг ээ, би тийм хүн шиг харагдаж байна уу? Энэ Нань Сунь, түүний эгчийн гэр бүлийн уулзалт байсан. Тийм болоод таныг уриагүй юм.
Фань: Би одоо л ойлголоо.
Сосо: Харин ч би тухай зөндөө сайн зүйл хэлсэн. Би таныг маш сайн сонголттой, буурьтай суурьтай гэж хэлсэн. Бас та няцашгүй шударга хүн.
Фань: Би чамайг хоёр нүүртэн гэж бодож байна. Чи орой завтай юу?
Сосо: Хэрэв та надад даалгавар өгвөл би завгүй байх болно.
Фань: Е ерөнхийлөгч нэг чухал үйлчлүүлэгчтэй уулзах ёстой. Чи захиралтай хамт явах ёстой.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Фань нарийн бичиг ээ.
Фань: Цаана чинь бүгд чамайг хүлээж байна!
Сосо: Уучлаарай.
Фань: Чи яагаад ингэж хувцасласан юм бэ?
Сосо: Бид үйлчлүүлэгчтэй уулзахгүй юм уу?
Фань: Чи үйлчлүүлэгчтэй уулзахдаа ингэж хувцаслаж болохгүй.
Сосо: Бид ямар үйлчлүүлэгчтэй уулзах вэ? Бид түүнтэй хаана уулзах вэ?
Фань: Хурдхан явцгаая.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Фань нарийн бичиг ээ. Миний гараас татаарай.
Фань: Би чамд ийм хувцас битгий өмс гэсэн ш дээ.
Сосо: Та дараагийн удаа надад эртхэн хэлж болох уу?
Е: Цаашид чи барилгын талбай дээр ингэж хувцаслах хэрэггүй.
Сосо: Ойлголоо, Е ерөнхийлөгч өө.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Фань нарийн бичиг ээ, намайг шатнаас унавал үйлдвэрийн осол гэж үзэх үү? Над шиг залуу, авьяаслаг хүмүүст илүү их мөнгө төлөх үү?
Фань: Үгүй. Чи яг ижил төлбөр авна.
Е: Фань!
Фань: За.
Сосо: Фань нарийн бичиг ээ!
Е: За. Мэдээж. Одоохон. Фань.
Фань: За.
Е: Надад явах яаралтай хэрэг гарчихлаа.
Фань: Би хамт явж...
Е: Би өөрөө такси дуудна. Чжу Сосог гэрт нь хүргэж өг.
Фань: Ойлголоо. Санаа зоволтгүй.
Сосо: Фань нарийн бичиг ээ! Фань нарийн бичиг ээ! Та хаана байна? Эмэгтэй хүнтэй яаж харьцахыг огт мэддэггүй амьтан. Энэ арай хэтэрхий биш гэж үү?
Фань: Байна уу?
Сосо: Байна уу, би одоо дээвэр дээр байна. Та нар хаана байна?
Фань: Чжу Сосо, таагүй юм боллоо. Е ерөнхийлөгчид хойшлуулшгүй яаралтай ажил гарчихлаа. Би түүнтэй хамт явна. Тэгэхээр ингэе. Бид түрүүлээд явлаа. Харин чи такси дуудаад харьчих, тооцооны хуудсаа аваарай. Би маргааш мөнгийг чинь буцааж өгнө.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Эмээ, намайг уучлаарай. Би оройтчихлоо. Би хүргэлт захиалсан. Та хоолоо авч идсэн үү?
Эмээ: Би хоол идсэн, гэхдээ хүргэлт биш. Нань Суны эгчийнх нь найз саяхан надад хоол авчирч өгсөн. Тэр чамайг илүү цагаар ажиллаж байгаа, оройтож мэднэ гэсэн дээ. Тэгээд тэр нэг хүнээр оройн хоол явуулсан байна лээ.
Сосо: Е Цзинь Янь тэр бүдүүнийг танд хоол хүргэж өг гэсэн байх нь уу? Нэг ийм бүдүүн нөхөр үү?
Эмээ: Тийм байх шүү.
Сосо: Бурхан минь! Би маш их өлсөж байна, бүр ухаан алдах нь! Би тэр Е Цзинь Яныг тийм сайхан сэтгэлтэй гэж бодсонгүй. Тэр чөтгөр шиг харагддаг, гэтэл сахиусан тэнгэр байж. Эмээ, оройн хоолонд миний хувь байсан уу? Би ядаж л жаахан юм идье.
Эмээ: Би бүгдийг нь идсэн. Тэр надад ганцхан хүний оройн хоол авчирсан.
Сосо: Нэг хүнийх ээ?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Хэрэв би цус багадалттай, өлсөж ухаан алдсан бол Фань Цзинь Ган, та маргааш туслахаа алдах байлаа. Би үнэхээр ойлгосонгүй. Та хоол худалдаж авахдаа зөвхөн нэг хүний хоол авсан гэж үү? Танд ухамсар гэж огт байдаггүй юу?
Фань: Е ерөнхийлөгч надад захьсан юм. Тэр намайг Цзян эмээд оройн хоол аваачиж өг гэж хэлсэн. Би бүр түүнээс чамайг яахыг асуусан, ойлгож байна уу? Би түүний хэлснийг давтаад хэлье. Тэр намайг зөвхөн Цзян эмээд оройн хоол аваачиж өг гэсэн.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эд: Сайн уу, хонгор минь. Сайн явж ирсэн үү?
Дэй: Тиймээ, сайн явж ирлээ. Эдвард, миний найз залуу.
Эд: Сайн уу.
Нан: Сайн уу.
Дэй: Энэ бол Цзян Нань Сун. Энэ хүн миний эгч.
Цзян: Сайн уу.
Эд: Сайхан эмэгтэй байна.
Дэй: Баярлалаа.
Нан: Та найз залуутай гэж бидэнд хэлээгүй ш дээ.
Дэй: Одоо би түүнийг танилцуулъя. Кларк Кент.
Нан: Супермен үү?
Дэй: Тэр дэндүү жижигхэн. Бид түүнийг зоригтой болгох гэж ийм нэр өгсөн юм. Танилц, энэ Цзян Нань Сун.
Эд: Би та нарын тээшийг авъя.
Цзян: Баярлалаа.
Дэй: Орцгоо.
Цзян: Би бүх санаа зовчихлоо. Тэр чамаас арай л дүүмэд юмаа.
Дэй: Энд санаа зовох юм байхгүй.
Цзян: Тэр бас энд амьдардаг уу?
Дэй: Тэр өөрийнхөө гэрт амьдардаг. Хосууд болж хамт амьдрах хэцүү байдаг юм.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нан: Ээж, та энэ өрөөнд орж болно.
Цзян: Энэ арай том юмаа.
Нан: Та энд амьдарч болно ш дээ. Та дуртай өрөөгөө сонгоод орж болно. Би танд дахиад хэлье. Энэ мөчөөс эхлэн та зөвхөн өөрийнхөө төлөө бүгдийг хийх ёстой. Бас өөрийгөө бод.
Цзян: Би тэр жижиг өрөөнд ормоор байна.
Нан: Тэгвэл та тэр өрөөнд ороорой.
Цзян: Одоо цаг хэд болж байна?
Нан: 14:30.
Цзян: Шанхайд хэд бол?
Нан: Та Шанхайн асуудлыг надад орхичих.
Цзян: Би тэднийг шууд мартаж чадахгүй, тийм биз дээ?
Нан: Ядаж л та өөрчлөгдөхийн тулд сайн хичээх хэрэгтэй. Хэрэв үгүй бол та хэзээ ч өөрчлөгдөж чадахгүй, тийм үү?
Дэй: Нань Сунь!
Нан: Аа!
Дэй: Буугаад ир!
Нан: За.
Дэй: Эдвард чамайг өнөө орой тоглолтонд авч явна. Ван Юн Чжэн бас тэнд очно. Чи түүнийг санаж байгаа байх, тийм үү? Тэд сайн найзууд.
Нан: Би дараа тоглолт үзье. Бид дөнгөж сая Италид ирлээ. Би ээжийг дагуулж явж орчинтой нь танилцуулж дасгах гэсэн юм.
Дэй: Зүгээр л ээжийгээ надад үлдээчих.
Нан: Та найз залуутайгаа хамт байх хэрэгтэй. Та өдөржин завгүй байсан ш дээ.
Цзян: Чи намайг өөрийнхөөрөө бод гэж хэлж байсан. Гэтэл одоо чи бусдын өмнөөс бодох юм. Чи өөрийнхөө хэлснийг дагах ёстой.
Нан: Эдвард, бид хэдэн цагийн үед явах вэ?
Эд: 20:00 цагт.
Нан: Асуудалгүй. Би эхлээд алхамаар байна. Надад хаягийг нь өгчих. Би дараа нь чамтай уулзъя.
Эд: Чи хаашаа явах вэ? Би чамайг тийш нь хүргээд өгч болно.
Дэй: Түүнийг ганцааранг нь орхичих. Тэр том болсон. Одоо алзахгүй.
Эд: Би буцаад ирнэ. Надад бас хийх ажил байгаа. Би хатагтай Цзяныг шөнө дундаас өмнө буцааж авчирна. Тэр ганцаараа буцаж ирэх нь аюултай.
Цзян: Баярлалаа.
Нан: Баярлалаа.
Эд: Баяртай.
Дэй: Баяртай.
Эд: Дараа уулзъя.
Дэй: Энэ боломжийг ашиглан та хоёр бүх түгшүүр, санаа зовоолтоо ардаа орхих хэрэгтэй. Нань Сунь, чи үүнийг мэдэх ёстой. Хэтдээ ээж чинь энд үлдсэн ч, Шанхайд буцсан ч чи эрт орой нэг л өдөр хорвоотой ганцаараа нүүр тулна. Чамайг жаргалтай байхад хүн бүр чиний аз жаргалыг хуваалцахгүй. Санаа зовох үед чинь хэн ч чамтай санаа зовнилоо хуваалцахгүй. Айдсаа даван туулж байж л чи хорвоог бүхэлд нь харах боломжтой болно.
Нан: Эгчээ, би ойлголоо. Одоо би хувцсаа сольж, гарч орчинтойгоо танилцлаа.
Дэй: Тэг ээ. Би таныг цэцэрлэгт аваачъя.
Цзян: Тэгье.
Дэй: Сайн уу, Пол!
Пол: Сайн уу, Дэйзи.
Дэй: Энэ миний эгч.
Пол: Сайн уу.
Цзян: Сайн уу. Энэ ямар сайхан цэцэрлэг вэ. Чи байгуулаагүй гэдгийг би анх хараад л ойлгосон. Учир нь чамд тийм тэвчээр байхгүй.
Дэй: Пол эндэхийн их сургуульд цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр хичээл заадаг. Бид бие биенээ таньдаг болоод удаж байна. Бас тэр миний хөрш. Тэгээд л тэр миний цэцэрлэгийг миний өмнөөс арчилдаг юм. Ороод хар даа. Пол. Энэ хүн миний эгч Цзин.
Пол: Италид тавтай морил.
Цзян: Баярлалаа.
Пол: Өргөснөөс нь болгоомжтой байгаарай.
Цзян: Гоё юмаа.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жолооч: Сайн уу хонгор минь. Мэдээж бид тийшээ очно. Би чам руу эргээд яръя. Тийм ээ, Дараа нь болъё. Би ажлаа дууссаны дараа. Тиймээ. Би ажлаа дуусгаад. Тиймээ. Асуудалгүй. Сайн байна. Санаа зоволтгүй. Санаа зоволтгүй. Тиймээ. Зүгээр. Бүх юм сайхан болно гэдэгт итгэлтэй байна. Удахгүй уулзая, хонгор минь.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эд: За, аваарай.
Нан: Баярлалаа.
Эд: Намайг уучлаарай. Би тийм ч сайн уудаггүй.
Нан: Чи уудаггүй юм уу?
Эд: Би хааяа л уудаг.
Нан: Чи миний эгчийг яаж мэддэг юм?
Эд: Бид мюзикл дээр танилцсан. Тэр өдөр би түүнийг үүдэнд дараалалд зогсож байхыг харсан юм. Гэтэл манай тасалбар дуусчихсан. Би Дэйзигээс мюзикл үзэхийг хүсч байна гэж асуулаа. Тэр зөвшөөрсөн. Тэгээд л би түүнийг оруулсан юм.
Нан: Чамд тасалбар байсан юм уу?
Эд: Би театрын ажилтнуудын нэг нь байсан юм. Би хэнийг ч урьж болно. Дараа нь, бидний тоглосон мюзикл эгчид чинь их таалагдсан байсан. Бид тэр өдөр бид үнэхээр баярласан.
Нан: Чи... Миний эгч яагаад чамд таалагддаг вэ? Эцсийн эцэст тэр чамаас хамаагүй эгч.
Эд: Би элдэв юманд дургүй. Би эндэхийн залуучууд шиг биш. Тэд архи уух, үдэшлэг зохиох, аялалд явах, хөлбөмбөгийн тэмцээн үзэхийг илүүд үздэг. Миний найз амьдралыг өдөр бүр эрүүл ухаанаар хардаг хүн байхыг би хүсдэг. Зохион байгуулалт сайтай, бодолтой. Юу хийхээ сайн мэддэг. Бусдын жишгийг дагахгүйгээр.
Нан: Чиний сонголт сайн юм.
Эд: Төлөө. Чи Ван Юн Чжэн аль нь болохыг мэдэх үү?
Нан: Би мэдэхгүй. Гэхдээ нэг удаа Шанхайд тоглолтыг нь үзсэн.
Эл: Бас яг ийм газар байсан уу?
Нан: Загвар нь өөр.
Эд: Уучлаарай. Би утсаа авах хэрэгтэй байна.
Ван: Сайхан дуу байна уу?
Нан: Тиймээ.
Ван: Хүлээ, хүлээ. Энэ би. Би байна.
Нан: Уулзалгүй удсан байна.
Ван: Тийм удсан гэж үү? Би өчигдөр орой чамд дуулж байсан санагдах юм.
Нан: Та нар тоглолтын үеэр яагаад баг зүүдэг юм?
Ван: Бидний нэртэй байдаг учир нь энэ. Ингэе тэгэх үү? Чи яагаад бидэнд дуулж өгч болохгүй гэж? Нэгэнт чи гадаадад ирсэнийх.
Нан: Би юу? Над шиг гадны хүн ийм газарт дуулна гэхээр санаанд багтахгүй байна.
Ван: Цзян Нань Сунь энд дуулж болно. Явцгаая.
Нан: Гэхдээ би яахаа мэдэхгүй байна.
Ван: Чи мэдэж байгаа.
Нан: Би дуулж чаддаггүй.
Ван: Өө, тийм, чи англи нэртэй билүү?
Нан: Үгүй.
Вани: Шайни.
Нан: Энэ муухай нэр.
Ван: Хүмүүс ээ. Хүмүүс ээ. Анхаарлаа хандуулна уу. Дараагийнх нь, бидэнд үзэсгэлэнт Шайни дуулна. Түүний дуулах...
Нан: Чи галзуу юм уу? Би дуулж чадахгүй гэж хэлсэн.
Ван: Хийлийн гоцлол.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Эмээ та яагаад эднийг өөрөө угааж байгаа юм бэ? Наадуулаа орхи. Эднийг угаах хэрэггүй. Би эднийг угаалгын машинаар угаана.
Эмээ: Чи энэ хувцаснуудыг угаалгын машинд угааж болохгүй. Энэ бол торгон хувцаснууд. Үүнийг гараар угаах ёстой.
Сосо: Эмээ, зүгээр л энд нь орхи. Зочны өрөө рүү явцгаая. Би танд өглөөний цай бэлдье. Би хувцсыг чинь угаана, за юу? Нааш ир, суучих. Эмээ, жаахан ус уучих.
Эмээ: Бид өнөө оройн хоолонд юу идэх вэ?
Сосо: Өнөөдөр үү? Би ажлаа тараад хот-дог авч өгье, за юу? Та тэднийг хэтэрхий энгийн гэж бодож байна уу? Тэгвэл би яагаад хоол хийж болохгүй гэж? Би жаахан хүнсний ногоо аваад ирье.
Эмээ: Би шинэхэн ногоо худалдаж авч чадна. Хэрэв чи шөл хийвэл сайн байхсан.
Сосо: Болж байна. Харин би ажлаа тарж дэлгүүр орж хүнсний ногоо авчраад, угаагаад, хоол хийвэл бид оройтож хооллох байх, энэ зүгээр үү?
Эмээ: Тэгвэл чи Олон улсын зочид буудлаас банш худалдаад авчих. Хэрэв би өлсвөл болгоод идэж болно.
Сосо: Болж байна. Эмээ, түр хүлээгээрэй. Би танд өглөөний цай бэлдье.
Эмээ: Сосо?
Сосо: Эмээ!
Эмээ: Юу болсон бэ?
Сосо: Эмээ, юу ч болоогүй. Эмээ, наашаа битгий ирээрэй!
Эмээ: Сосо, чи... Чамд миний тусламж хэрэгтэй юу?
Сосо: Шаардлагагүй! Эмээ, ийшээ орох хэрэггүй! Энд хэтэрхий бохир байгаа! Би одоохон энийг дуусгана. Эмээ та зүгээр л зочны өрөөнд сууж бай.
Эмээ: Энэ хэн бэ?
Жу: Сайн уу. Ноён Фань намайг нааш нь ирүүллээ. Би энд өдөрт хоёр цаг хоол хийж, гэрийн ажил хийхээр ирлээ.
Эмээ: Сосо, нэг хүн ирсэн байна.
Сосо: Сайн уу.
Жу: Сайн уу. Ноён Фань намайг энд ир гэж хэлсэн юм. Би энд өдөрт хоёр цаг хоол хийж, гэрийн ажил хийнэ.
Сосо: Фан Цзинь Ган уу?
Жу: Тиймээ.
Сосо: Эгчээ, би таныг хэн гэж дуудах ёстой вэ?
Эм: Зүгээр л намайг Жулиа гэж дууд.
Эмээ: Түүний овог хэн бэ?
Сосо: Та түүнийг Жу гэж дуудаж болно.
Эмээ: Тэр чамтай ижил овогтой юм уу?
Жу: Та нар юм идэж амжаагүй байгаа юу? Та нар амарч болно. Үлдсэнийг нь би өөрөө хийнэ.
Сосо: Баярлалаа Жу эгч ээ.
Эмээ: Би ийм чадварлаг үйлчлэгч харж байсангүй.
Сосо: Эмээ, би таныг түшээд явъя. Тэр удахгүй бэлдэж дуусна. Эмээ, энд суучих.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Фань: Надад талархах хэрэггүй. Чи Е ерөнхийлөгчид л баярлах хэрэгтэй. Е захирал үйлчлэгч нарт маш өндөр шаардлага тавьдаг. Гэхдээ тэр миний үйлчлэгчийг танайх руу явуулсан. Бодоод үз, би тэр үйлчлэгчийг 10 гаруй жил сургасан юм ш дээ. Үйлчлэгч бэлтгэх нь Харвардын их сургуулийн оюутан сургахаас ч хэцүү. Учир нь чи түүнийг амьдралын хэв маягт сонголттой хандахыг зааж сургах хэрэгтэй.
Сосо: Тэр үнэтэй юу?
Фань: Чи юу гэсэн бэ?
Сосо: Би Жулиад хэр их мөнгө төлөх ёстой вэ?
Фань: Тэр маш үнэтэй. Е ерөнхийлөгч чиний төлбөрийг төлсөн.
Сосо: Е ерөнхийлөгч өөрийн гэсэн үйлчлэгчтэй юу?
Фань: Тийм ээ, гэхдээ эрэгтэй хүн.
Сосо: Аа! Е ерөнхийлөгч эмэгтэйчүүдийг хараад чоно болж хувирдаг байх нь ээ?
Төгсөв
Back to episodes Go home