Миний сайн найзын түүх-15

Миний сайн найзын түүх – 15

Үргэлжлэл:            00:45:24 мин.

Дүрүүд:

Эр:

Чжан Ань Жэ        Нань Суны найз залуу

Аав Цзин                Нань Суны аав            

Фань Цзинь Ган Цзинь Яны нарийн бичиг

Ян Ке               Борлуулалтын менежер

Е Цзинь Ян            Цзинь Ян Группын ерөнхийлөгч   

Се Хун Цзу             тэрбумтны хүү

Дон                  профессор

+Сяо Хэ

---------------------------------------------------------------------------------------------------------

Эм:

Чжу СоСо       Нань Суны найз

Нань Сунь     Сосогийн найз

Ээж         Нань Суны ээж

Эмээ       Нань Суны эмээ

+Дэйзи           Цзян хатагтайн дүү

+Эйпл

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Чжан:     Нань Сунь аа, надад үнэхээр харамсалтай байна. Би мэдэж байгаа. Сүүлийн үед олон юм болж өнгөрсөн. Би өөрийнхөө сонирхолыг бодож юугаар ч тусалж чадаагүй. Гэхдээ надад итгээч дээ. Энэ амьдралд би үргэлж хамгийн их санаа тавьдаг байсан хүн нь чи. 

Нан:  Одооноос чи өөрийгөө тэгж зовоох хэрэггүй. Чи надад санаа зовохгүй байж болно.

Чжан:     Олон зүйл болж өнгөрснийг би мэднэ. Тэдний аль нь ч миний төлөвлөгөөнд ороогүй байсан. Гэхдээ надад жаахан хугацаа өгчих. Бүгдийг сайтар эргэцүүлж байгаад дараа нь ярилцъя, тэгэх үү? Чи бидэнд тулгарсан тэр бүх таагүй явдлуудаас болж бидний тэр сайхан дурсамжуудыг мартаж болохгүй, тийм биз дээ?

Нан:  Би тэр сайхан дурсамжуудыг мартахгүй. Гэхдээ чи бидний одоогийн асуудлыг шийдэхийн тулд түүнийг ашиглах ёсгүй.  

Чжан:     Нань Сунь, би сүүлийн үед нилээн амжилттай байгаа. Би шинэ диссертацаа нийтлүүлсэн. Би бусад туслахуудыг бодвол арай хурдан багш болно.

Нан:  Тэгвэл урьдчилаад баяр хүргэе. Чи амьдралдаа хүссэнээ авах гэж өөрийн гэсэн аргыг ашигладаг. Би үүнийг ойлгодог. Харин би үүнтэй санал нийлэхгүй. Би хүссэн зүйлээ өөр аргаар авдаг. Яахав, би удаан урагшилж, үүнд ихээхэн хүч гаргах байх. Гэхдээ би чамд өчүүхэн ч атаархахгүй. Бүр би эцэст нь юунд ч хүрэхгүй байсан хамаагүй.

Чжан:     Чамайг нэг юманд хүрнэ гэж итгэж байна. Одоо чи Дон профессорын аспирант болсон. Баяр хүргэе.

Нан:  Баярлалаа.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эмээ:      Бид чиний бүх өрийг хүүтэй нь хамт төлсний дараа бидэнд хэр их юм үлдэж байна? Бид энд үүрд байж болохгүй. Ядаж л ямар ч хамаагүй шинэ байшин худалдаж авах эхний урьдчилгаанд хүрэх л ёстой. Гол нь өөрсдийн байранд бид илүү тайван байна.

Аав:  Хэрэв бид миний бүх өрийг төлбөл бидэнд ердөө 10,000 орчим юань үлдэх нь. Үүгээр шинэ байр авах боломжгүй. Би ажил олно.

Эмээ:      Чи юу хийж чадах юм?

Аав:  Надад дөрвөн мөч минь байна. Би заавал ажил олж хийнэ.

Эмээ:      Хэрэв чи ажил хийвэл их хэцүү.

Аав:  Би амьдралынхаа талд нь юу ч хийгээгүй. Хэрэв энэ хүнд байсан ч би хийх л болно. Энэ миний төлөөс.

Эмээ:      Чи дахиж хувьцаа худалдаж авахгүй бол сайн байхсан.

Аав:  Би... хэрэв дахиад хувьцаа худалдаж авбал би хоёр нүдээ сох хатгаж, хоёр гараа хугална.    

Эмээ:      Чи миний ганц хүү. Өөрийгөө яллахаа боль.

Аав:  Ээж, би таныг доош нь буулгаж, тантай хамт гадуур алхана. Дараа нь би ажил олно. Би танд, бас Дай Йнд хань болж алхана. Бид чөлөөтэй болсон үедээ Нань Суныгаа очиж эргэнэ. Та ач охиноо хараад баярлана, тийм үү? Харин одоо би усанд орлоо, за юу?

Эмээ:      За.

Аав:  Тохирсон шүү.

Эмээ:      Яв даа.

Аав:  Ээж. Ээжээ, намайг уучлаарай. Би таны байшинг зарчихлаа. Надад харамсалтай байна.

Эмээ:      Одоо нэгэнт болоод өнгөрсөн.       

Аав:  Ээж. Би явж усанд орлоо.

Эмээ:      Би чамайг хүлээж байя.

Аав:  За.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:  Нүүлгэлтийн компани маргааш ирнэ. Удахгүй бидний амьдрал шинээр эхлэнэ. Та айж байна уу?

Ээж: Чи айж байна уу?

Нан:  Үгүй ээ. Бид хүндхэн нөхцөл байдлыг туулсан. Дахиад дор юм болохгүй гэж итгэж байна. Одооноос зөвхөн улам сайжрах болно. 

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:    Нэг хүн байшингаас үсэрчихлээ! 

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Фань:     Нань Суны аав бурхан болсон?

Сосо:      Тиймээ.

Фань:     Тэр надтай бараг нэг үе. Юу болсон юм?

Сосо:      Фань нарийн бичиг ээ, би өнөөдөр, маргааш, нөгөөдөр чөлөө авмаар байна. Боломжоор нь ажлынхаа талыг гэртээ авъя. Харин би компанид ирж чадахгүй нь.             

Фань:     Хүлээ, би түүнийг 2 хоногийн өмнө харсан. Тэр нас барахаас өмнө ямар нэг шинж тэмдэг илэрсэн үү?

Сосо:      Би сайн хэлж мэдэхгүй. Фань нарийн бичиг ээ, би ажил хийдүүлэх гэсэн юм биш. Нань Суны эмээ одоо ч эмнэлэгт байгаа. Нань Суны ээж нь энэ насандаа хэзээ ч ажил хийж үзээгүй. Нань Сунь маш эмзэг. Түүний зүрх нь дийлэхгүй байж мэднэ. Ядаж л би тэднийг бодвол арай олон юм үзсэн. Би бушуухан буцаж очиж тэдэнд туслах хэрэгтэй байна.   

Фань:     Чи явж болно. Компанид сүүлийн үед яаралтай ажил байхгүй. Чи ирэх шаардлаггүй.

Сосо:      Баярлалаа, Фань нарийн бичиг ээ. Би одоо явлаа. Хөөе...

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эм /утасны оператор/:    Сайн уу. Таны залгасан дугаар холбогдохгүй байна.

Сосо:      Жолооч оо, та жаахан хурдан явж болох уу? Та боломжоороо аль болох хурдан.

Эр:    За.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Чи яагаад энд байгаа юм? Чи яаж байна аа?

Се:    Би эмгэнэл илэрхийлж байна. Би энэ тухай сонссон. Хэдийгээр би аавыгаа танихгүй ч яг ийм мөчид чамайг ганцааранг нь орхимооргүй байна.

Сосо:      Хүлээ, хүлээ, чи яг юу сонссон гэнэ ээ? Тэр миний аав биш. Харин Нань Суны аав нь. Надад цаг алга.

Се:    Хүлээ. Энэ миний сайн найз Сяо Хэ. Түүний гэр бүл оршуулгын бизнес эрхэлдэг юм. Тэр мэргэжилтэн. Хэрэв чамд тусламж хэрэгтэй бол чи зүгээр л над руу залгачих.

Сяо:  Тийм шүү. Намайг Сяр Хе гэдэг. Мөнх юм гэж байх биш дээ. Амьдрал бол ердөө л богинохон аялал...

Сосо:      Баярлалаа, баярлалаа. Чи нээрэн мэргэжлийнх байна. Нань Суньд ганцаараа бүх юмыг хийж чадахгүй. Бидэнд танай үйлчилгээ хэрэгтэй болж мэднэ. Хэрэв тусламж хэрэгтэй бол та нар луу залгая, за юу? Баярлалаа.

Сяо:  Наад...

Се:    Би болхи байсан уу?

Сяо:  Бага зэрэг.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:  Ноён Чжао, та аавын асуудлын талаар зөвхөн миний өгсөн зааварчилгааг дагаарай. Үдээс хойш би тантай очиж уулзаж бүх баримтуудыг шалгана.

Чжао:     Мэдлээ, би хүлээж байя.

Нан:  Баярлалаа. Би эхлээд ноён Чжаог гаргаж өгье. Би буцаж ирээд өрийн талаар ярилцъя. Хүлээж байна уу. Танд баярлалаа.

Сосо:      Хэрэв чи уйлмаар байвал уйлах хэрэгтэй. Хэрэв чи уйлбал дотор чинь онгойно.

Нан:  Уйлсанаар асуудлыг шийдэхгүй.

Сосо:      Эгч хаана байна?

Нан:  Өрөөндөө. Урд шөнө бараг унтаагүй. Толгой нь өвдөөд байгаа. Би ээжийг амар гэсэн юм.

Сосо:      Би ажлаас чөлөө авсан. Хэрэв чамд туслуулах юм байвал надад хэлээрэй.

Нан:  Тийм бол надад эмээг ятгаж тусал. Эмээ юу ч идэх хүсэлгүй байгаа, би уг нь түүнд зутан хийж өгсөн юм. Аав өнгөрснийг эмээ мэдэж байгаа. Гэвч тэр үүнтэй эвлэрч чадахгүй байна. Баярлалаа. Орж бай. Яваад эмээг шалгачих.  

Эр:    Эмэгтэй, чи их залуухан юм. Чи оюутан уу? Чи аавынхаа асуудлыг шийдэж чадахгүй. Ээжийгээ гараад ир гэж хэл. Бид түүнтэй энэ талаар ярилцана.

Нан:  Миний ээж сайнгүй байна. Одоо би манай гэр бүлийн бүх асуудлыг хариуцаж байгаа. Та нар нэг бол надтай ярилц, эсвэл явцгаана уу.

Эр:    Тайвширч үз. Би чамайг дорд үзсэн юм биш, гэхдээ энэ бол маш их мөнгөний асуудал. Үндсэн зээл, зээлийн хүүг оролцуулбал мөнгөн дүн нь хичнээн болохыг чи сайн ойлгохгүй. Мөн, надаас гадна, энэ хүмүүсийн нөхцөл байдал нь янз бүр.

Дэй:  Наад асуудлаа надтай ярилцаж болно.

Нан:  Эгч ээ. Ээж сайнгүй байгаа. Амармаар байна гэсэн.

Дэй:  Ээж чинь чамайг зай завсаргүй ажил амжуулж байгаа гэж хэлсэн юм. Жаахан юм идээд унтаж амар. Үүнийг надад үлдээчих. За, надад нэг нэгээрээ хэлээрэй. Надад нэг бүрчлэн хэлэх хэрэгтэй.

Эр:    Энэ зээлийн баримтууд.

Дэй:  Яваад амарч бай. Энэ түүний зээлтэй холбоотой биз дээ? Би зээлийн мэргэжилтэн. Санаа зоволтгүй. Би түүний зээлсэн бүх мөнгийг төлнө, гэхдээ та нар надаас нэмж нэг ч цент авахгүй. Эхнийх нь хэн бэ?

Эр:    Би.

Дэй:  Чи юу? За.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Одоо санаа зоволтгүй. Эмээ сая зутангаа идсэн. Эгч чинь буцаад ирсэн нь аштай юу даа. Одоо алзахгүй ээ. Бүх зүйл сайхан болно. Бүх юм болно.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ээж: Нань Сунь нэг шөнийн дотор ухаан суусан бололтой. Хэрэв энэ ухаан суулгах ганцхан арга юм бол тэр хүүхэд хэвээрээ үлдсэн нь дээр.

Дэй:  Лао Цзян одоо бурхан болсон. Та ирээдүйд юу хийхээр төлөвлөж байна?

Ээж: Би мэдэхгүй. Бид гэрлээд 20 гаруй жил болсон. Манай гэр бүл ингэж бутрах юм гэж би огт бодоогүй.

Дэй:  Би Лао Цзяныг өнгөрсөнд баярласан гэж хэлж чадахгүй. Би бодохдоо, тэр гэнэт явсан нь таны дотрыг уужруулсан байх.

Ээж: Би одоо юу мэдэрч байгаагаа мэдэхгүй байна. Талийгаачийн эх нь намайг 20 жил үзэн ядсан. Харин Лао Цзян 20 жил надад асуудал удаж зовоосон. Нан Сунь одоо том болсон нь сайн хэрэг.

Дэй:  Нань Сунь хэдийн том болсон. Харин та хараахан хөгшрөөгүй байна. Асуудал таригч одоо байхгүй. Одоо таныг үзэн яддаг тэр хүнийг орхих нь таны л сонголт. Би наашаа ирэхээсээ өмнө бодсон нэг төлөвлөгөөтэй ирсэн. Нань Сунь та хоёрыг итали руу хамт авч явах төлөвлөгөө.

Ээж: Эмээг яах болж байна?

Дэй:  Бид түүнийг ахмадуудын асрамжинд өгнө. Одоо ихэнх настай хүмүүс тэнд амьдарч байна.

Ээж: Тэр аюугүй бол явахгүй гэнэ дээ.

Дэй:  Түүнд танаас татгалзах эрх байхгүй. Хэрэв тэр ямар ч үед юу ч тохиолдож мэднэ гэдгийг мэдэж байгаа бол энэ болзлыг зөвшөөрөх л ёстой. Одоо ахмадуудын асрамжийн газар их сайжирсан. Та нарын байрны түрээсэн төлж байгаа мөнгө асрамжийн газарт хангалттай хүрэлцэнэ.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Фань:     Ван эмч ээ, та хурдалж үзээрэй. Надад эмнэлэгийн шинжилгээ хийх хэрэгтэй байна. Аль болох хурдан. Хамгийн дэлгэрэнгүй шинжилгээ. Сүүлийн үед би нэг л сайнгүй байх шиг байна. Ойлголоо. За тэгье, баярлалаа. 

Фань:     Чэн хуульч аа, та өнгөрсөн удаа миний гэрээслэлийн жагсаалтыг гаргана гэж хэлсэн. Түүнийг аль болох эрт бичсэн нь дээр байх. Та энэ тухай хэлсэн нь зөв болж. За, тэгье, тэгье. Ойлголоо. За, би үүнийг хурдхан хийе. Би бүгдийг сайтар бодолцоно. 

Е:       Би ойлгосон. Сайн байна, өөрийнхөө ажлыг хий.

Фань:     Е ерөнхийлөгч.

Е:       А?

Фань:     Ноён Цзян нас барсан гэнэ.

Е:       Цзян Нань Суны аав уу?

Фань:     Тиймээ. Сосо түүнд туслахаар дөнгөж сая явсан. Би хүртэл үхтлээ айлаа. Харин Нань Сунь яг тоос ч хүрээгүй цэцэг шиг өссөн охин. Тэр бүр их айсан байх.

Е:       Ийм байна. Чи Сосо байхгүй байгаа өдрүүдэд түүний эндэх  ажилд нь туслах хэрэгтэй.

Фань:     За.

Е:       Мартсанаас, надад энийг хуулбарлаж өгч тусал.

Фань:     Би хамгаалалтын хүрэм өмсье.

Е:       Хөөе, хөөе. Чи хэтрүүлээд байгаа юм биш үү? Цацраг туяаны хамгаалалт уу? Буруу өмссөн байна.

Фань:     Яг зөв, хамгийн гол нь бамбай булчирхайгаа хамгаалах хэрэгтэй.

Е:       Энд товчлогдоогүй байна.

Фань:     Гэдсээ хаана.

Е:       Чангахан бэхэл. За боллоо. Одоо чи найдвартай 99 наслана. Гэхдээ энэ нас чамд арай ихдэнэ.  

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:  Дон профессор? .

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:  Дон профессор.        

Дон: Чжан Ань Жэнь надад энэ тухай хэлсээ. Тэгээд надад чиний хаягийг өгсөн юм. Би чамтай уулзах хэрэгтэй гэж бодлоо. Энийг авна уу. Энэ надаас багахан тусламж.

Нан:  Баярлалаа, Дон профессор оо.

Дон: Багш хүн нэг өдрийнх, буурал аав насан туршийнх гэдэг. Хэрэв чи хүсвэл, цаашдаа чамд тусламж хэрэгтэй болбол би аав шиг чинь байж чадна. Чи юу цаашид юу хийхээр төлөвлөх нь хамаагүй, би чиний шийдвэрийг хүндэтгэнэ. Хэрэв чамд ямар хэрэг болбол надад хандаарай. Яарах хэрэггүй. Би чамайг хүлээж байя.

Нан:  Баярлалаа.

Дон: Чжан Ань Жэнь энд ирсэн. Машинд байгаа. Хэрэв чи түүний тусламжийг авахыг хүсч байвал тэр туслах хэвээрээ байгаа гэж хэлсэн.

Нан:  Надад түүний тусламж хэрэггүй. Миний өмнөөс түүнд талархаарай.

Дон: Би түүнд мөнгө, чиний үгийг дамжуулсан. Түүнд жаахан хугацаа өгчих.

Чжан:     Баярлалаа, Дон профессор оо.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:  Эмээ. Та өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Бид удахгүй явна. Явж аавыг сүүлчийн удаа харцгаая. Хэрэв та одоо аавыг харахгүй бол та дахиж түүнийг хэзээ ч харахгүй. Та миний юу хэлснийг ойлгож байна уу? Та бүгдийг мэдэж байгаа. Та хэдэн өдрийн турш нуугдлаа. Гэвч үргэлж нуугдаад байж болохгүй. Би таны хувцсыг бэлдсэн.  

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Дэй:  Нань Сунь хөгшний өрөөнд байсаар л байна уу?

Сосо:      Тиймээ, эмээг юмаа бэлдэхэд нь тусалж байна.

Дэй:  Сосо, хэрэв эмээ явмааргүй байвал чи эндээ үлдээд түүнд бараа болж бай. Биднийг буцаж ирэхийг хүлээ.

Сосо:      Зүгээр л надад даатгачих. Би доошоо буугаад машин ирсэн үгүйг харъя.     

Дэй:  Тэг ээ, баярлалаа. Сууж бай.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:  Эмээ, та надад нэг зүйлийг амла. Бид тэнд очих үеэр битгий уйлаарай.

Эмээ:      За.  

Нан:  Бид хоёулаа уйлах ёсгүй шүү.

Сосо:      Сяо Хэ? Чи яагаад энд байгаа юм?

Сяо:  Сосо. Се надад машинаа үлдээгээд энэ доор хүлээж бай гээд явсан. Би явж чадсангүй, тусламж хэрэгтэй байж мэднэ гэж бодоод.

Сосо:      Намайг уучил. Чи буцаж очоод амрах хэрэгтэй. Би такси дуудсан.

Сяо:  Санаа зоволтгүй. Би тэр газрыг мэднэ. Би та нарыг хүргээд өгье. Би та нарт туслая. Тэгвэл дээр байх болно.

Сосо:      Чи чадах юм уу? Чи урд шөнөжин унтаагүй, тийм биз дээ?          

Сяо:  Зүгээр ээ. Чи такси дуудсан гэсэн байх аа? Би машинаа энд үлдээгээд та нартай хамт явъя. Би та нартай ярилцаж явъя. Тэгвэл та нарт дээр санагдах байх, тэгэх үү?

Сосо:      Чамд баярлалаа.

Сяо:  Зүгээр.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Эйпл.

Эйпл:      Ашгүй нэг чи ажилдаа ирлээ.

Сосо:      Шинэ менежер ямаршуу байна? Би мессеж үзсэн. Тэрийг Малин гэсэн байх аа?

Тони:      Сосо эргээд ирлээ.

Сосо:      Цин эгч ээ.

Цин: Чи буцаад ирсэн үү?

Сосо:      Сяо Ван.

Ван:  Сосо буцаад ирсэн үү?

Эйпл:      Манай Борлуулалтын албаны дарга хүүхэн надаас ч илүү царайлаг. Цаашид би яаж бусдын царайг харах юм? 

Сосо:      Их л ноцтой бололтой. Чамайг анзаарахгүй болсон юм шиг санагдсан уу?

Эйпл:      Би тоглоогүй байна. Би яаж ч чадахгүй байна. Тэр өдөр болгон үдээс хойш биднийг цайгаар дайлдаг. Хар даа, би өөрөө ийм сүүтэй цай хийж чадна.

Сосо:      Одоо би энд ажиллахгүй, харин Фань нарийн бичигт ажиллахаар болсон.

Эйпл:      Чи зүгээр л түүнийг тоох хэрэггүй. Чи Ганыг оронд суухын тулд захиралд ойр байх хэрэгтэй. Үгүй бол чи захирлын зүүн гар, харин тэр баруун гар нь болно. Чи бушуухан тушаал ахиж, бидэнд туслах хэрэгтэй.   

Сосо:      Фань нарийн бичиг хэнийг ч Е Цзинь Янь-д дөхүүлэхгүй байгаа. Чи суудлаа хамгаалаа гэж Е Цзинь Яны урдуур хаалт болдог.

Эйпл:      Юу? Түүний төсөөлдөг дайсан нь Ян Ке.

Сосо:      Ян менежер хаана байна?

Эйпл:      Тийшээ яв. 

Фань:     Чжу Сосо.

Сосо:      Фань нарийн бичиг.

Фань:     Чи ажилдаа орсноо яагаад надад хэлдэггүй юм? Дагаад яв.

Сосо:      Би уг нь тантай уулзах гэж...

Фань:     Чжу...  Чжу Сосо? Чжу Сосо? Би чамайг барьж чадахгүй гэж бодсон уу? Би соёлтой эр хүн. Би уурлаагүй байна.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Баяр хүргэе, дэд ерөнхийлөгч Ян.

Ян:    Би чамайг маргааш ажилдаа орно гэж бодсон.

Сосо:      Нань Сунь, эгчтэйгээ хамт бүгдийг өөрсдөө зохицуулсан. Миний туслалцаа хэрэггүй. Би дахиад чиний удирдлагад ажиллахгүй гэхээр тэнэг юмаа.

Ян:    Тийм шүү. Намайг л ярьж байдаг та нар үгүйлэгдээд байх шиг надад санагддаг. Энд маш нам гүм. Ердөө туслах, нарийн бичиг хоёр. Харин миний ажил б албадуудын дарга нарт үүрэг даалгавар өгөх.

Сосо:      Чи намайг туслахаа болгох байж дээ. 

Ян:    Хөгшин Е чамайг харж хандана. Би яаж түүний ажилтныг хулгайлах юм?

Сосо:      Тэгж ярих хэрэггүй. Би тэр албанд очоод миний хийх ганцхан ажил бол Е захирлын хаалганы дэргэд зогсоод түүнийг хамгаалах. Би зөвхөн Фань Цзинь Ганы зааврыг хүлээнэ. Кофе худалдаж авна, хуулбар хийнэ такси захиална, надад Е ерөнхийлөгчтэй ч ярилцах боломж ч гарахгүй.   

Ян:    Энэ чиний бүх ажил уу? Фань Цзинь Ган хүмүүст заавардахаас өөр юу ч хийж чаддаггүй хүн. Дараа сар хүртэл жаахан тэвчиж бай. Хэрэв түүний чамд өгөх үүрэг даалгавар хэвээрээ байвал би чамайг өөртөө авна.    

Сосо:      Фань Цзинь Ганаас холдох миний ганц найдвар нь чи.

Ян:    Бид энэ талаар ярилцаж болно.

Фань:     Чжу Сосо! Чи яагаад энд байгаа юм? Юу болсон юм?

Сосо:      Фань нарийн бичиг ээ.

Фань:     Ян менежер ээ... Биш ээ, Ян дэд ерөнхийлөгч өө, би түүнийг аваад явлаа. Саад болсонд уучлаарай.

Ян:    Зүгээр. 

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Фань:     Баяр хүргэе, хатагтай Чжу Сосо. Одоо чи танхимд орж чадахаар боллоо.

Сосо:      Юу гэсэн үг юм?

Фань:     Чи гаднаас шууд энэ өрөөнд орж болно.

Сосо:      Энэ ширээ...?      

Фань:     Энэ ширээг дутуу үнэлэх хэрэггүй. Бас тэр хаалгыг дутуу үнэлж болохгүй. Тэндээс энэ хаалгаар ороод чи өөрийнхөө карьерт маш том алхам хийх болно.

Сосо:      Гэхдээ энд сандал алга.

Фань:     Би сандал дараа нь авчирна. Яваад өөрийнхөө юмнуудыг авчир.

Сосо:      Фань нарийн бичиг ээ, энэ ширээ дэндүү жижигхэн. Гэтэл би...

Фань:     Хүрч ирээд энд зогс. Чи юу харж байна?      

Сосо:      Е ерөнхийлөгчийн өрөөг. 

Фань:     Чи алтан орон зай гэж юу болохыг мэдэх үү? Чи газрын алтан сөөм гэж юу болохыг мэдэх үү? Чи энд сууж байхдаа захирлыг олж харна, харин захирал чамайг олж харна. Энэ жижигхэн булан бол “Цзинь Янь Групп”-ын хамгийн сайхан талбай. Эндээс чиний сурсан зүйлс чамд том байшин худалдаж авахад чинь туслана, ойлгосон уу? Одоо яв. Надад сандал аваад ир.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эмээ:      Энэ мөнгийг ав, тэгээд бидэнд байр ол. Бид Сосогийн байранд үргэлж байгаад байж болохгүй.

Ээж: Та өөрийнхөө мөнгийг өөртөө хадгал.

Эмээ:      Энэ юу гэсэн утгатай юм?

Дэй:  Би эгчийг охинтой нь хамт Итали руу авч явах төлөвлөгөөтэй.

Эмээ:      Аа? Итали руу явах аа? Та нар буцаж ирэхгүй юу?

Дэй:  Хэрэв эд нар Италид суурьшиж чадвал тэгнэ. Нань Суны хувьд гадаадад үргэлжлүүлэн суралцах нь хэрэгтэй. Би түүнтэй хэдийн ярилцсан. Тэр бодож үзье гэсэн.

Эмээ:      Нань Сунь миний ач охин.

Дэй:  Би танд бас нэг юм хэлье. Энэ бүх он жилүүдэд та миний эгчийг үздэггүй байсан. Мөн та Нань Суныг эмэгтэй болохоор нь дургүй байдаг байсан чинь бас үнэн. Байшинг зарсны дараа үлдсэн мөнгийг таныг ахмадуудын асрамжинд шилжиж байрлахад зарцуулна. Энэ хамгийн сайн сонголт. Бараг 20 жил таны үздэггүй байсан хүмүүс таныг өнгөрөх хүртэл дахиад 20 жилийг хамт өнгөрүүлнэ гэж найдах хэрэггүй. Бүр эцэг эх хүртэл тэгдэггүй юм. Хүмүүс 20 жил хамт байж дасалцах тийм амархан юм биш. Магадгүй, би та нарт тийм ч сайнгүй хандаж байсан байх, гэхдээ би та нарт хэзээ ч харамч хариг байгаагүй. Чи мөрийтэй тоглож, мөнгөө үрж байхдаа энэ гэр бүлдээ мөнгө хэмнэх тухай хэзээ ч бодож байгаагүй. Одоо манай гэр бүл асуудалтай тулгарсан. Буруудах ёстой цорын ганц хүн нь би гэж бодохгүй байна. Хүн бүхэн үүнд хариуцлага хүлээх ёстой. 

Ээж: Би танай гэр бүлийн маш их мөнгийг үрсэн. Үлдсэн мөнгөний хувьд, ахмадуудын асрамжийн газарт зарцуулахад хангалттай хүрнэ. Би гадаадад сав угаагчаар ажиллаад ч хамаагүй та нарын мөнгийг буцааж төлнө. 

Эмээ:      Та нар хэзээ явах вэ?

Дэй:  Ирэх сарын эхээр.

Эмээ:      Намайг ахмадуудын асрамжинд хэзээ аваачиж чадах вэ?

Дэй:  Хэзээ ч болно.

Эмээ:      Сайн байна. Намайг 3 хоногийн дараа хүргэж өгөөрэй. Би амрах хэрэгтэй байна.  

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Дон: Хүн болгон адилгүй. Жишээ нь, би хөгшин настай гэдэгтэйгээ эвлэрсэн. Би ахмадуудын асрамж руу дуртайяа явж чадна. Би ном уншиж, эсвэл нэг юм бичнэ. Харин зарим хөгшчүүл үүнд дургүй байдаг. Яагаад гэхээр тэд өөрсдийгөө яаж авч явахыг мэддэггүй. Тэд гэр бүлдээ амьдраад дассан байдаг. Олон хүмүүст ийм асуудал байдаг.

Нан:  Тэгвэл... та надад юу санал болгож чадах вэ?  

Дон: Миний санал үргэлж цаг хугацаа байсан. Хэрэв чи асуудлыг шийдэж чадахгүй бол цаг хугацаа тэрийг чинь шийднэ. Жишээ нь, чи одоогийн энэ амьдралаа орхиод итали руу явж болно. Гэвч магадгүй нэг сарын дараа чи энэ амьдралаа орхиж чадахгүйг мэдээд наашаа буцаж ирмээр санагдаж болно. Эсвэл чи эндээ үлдэхээр шийдэж болно, гэвч хагас жилийн дараа явмаар санагдаж мэднэ. Тэгвэл чи яг түүгээрээ л болно. Чи залуу байгаа нь том завшаан. Чамд цаг хугацаа байна. Харин надад хоёрдахь боломж байхгүй.

Нан:  Баярлалаа.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Фань:     Дүрэм 67, ажлын цаг. Би өдөр бүр Е ерөнхийлөгчийг ирэхээс хагас цагийн өмнө ажилдаа ирдэг. Харин чи надаас хагас цагийн өмнө ирсэн байх ёстой. Е ерөнхийлөгч ихэвчлэн ажилдаа ихэвчлэн 8:30-д ирдэг. Тэгэхээр чи 7:30-д гэсэн үг. Дүрэм 68. Ажлын өдөр дуусах. Би Е ерөнхийлөгчийг явснаас хойш хагас цагийн дараа гэртээ харьдаг. Харин чи надаас хойш хагас цагийн дараа харина. Е ерөнхийлөгч ихэвчлэн 18:30-д ажлаа дуусгадаг. Гэхдээ хэрэв түүнд хийх юм гарвал дуусах цаг нь тодорхойгүй. Бас миний ажлын цаг дуусах нь тодорхойгүй.

Сосо:      Фань нарийн бичиг ээ.

Фань:     Чи ч гэсэн хэзээ харих нь тодорхойгүй.

Сосо:      Фань нарийн бичиг ээ, намайг уучлаарай. Тасалдуулсанд уучлаарай. Би танаас нэг юм асууя. Бидэнд хичнээн дүрэм байдаг юм бэ?

Фань:     Ердөө 89. Бидэнд дахиад 21 үлдсэн байна.

Сосо:      Би ерөнхийлөгчийн туслах юм уу, эсвэл ерөнхийлөгчийн нарийн бичгийн туслах юм уу?

Фань:     Чи энэ тухай бодсон чинь дээр. Хэрэв чи ерөнхийлөгчийн нарийн бичгийг сайн туслах болохгүй бол чи яаж манай ерөнхийлөгчийн туслах болох юм? 12:00 цаг болж байна. Түргэл. Е ерөнхийлөгчийн өдрийн хоолыг нь авах хэрэгтэй. Чи 13:30-д буцаж ирэх ёстой шүү. Халуун хоол халуунаар байх ёстой. Хүйтэн хоол хүйтнээр байх ёстой.

Сосо:      Байзаарай, Е ерөнхийлөгч ийм их иддэг юм уу?

Фань:     Чи үүнийг анхаарах хэрэггүй. Тооцооны хуудсаа авахаа мартуузай.

Сосо:      Фань нарийн бичигээ, ийм юм байна. Би өглөө нь кофе авах ёстой, тийм үү? Өдөр нь би хоол авна. Үдээс хойш дахиад кофе авна. Хэрэв энэ бүгдийг бодож үзвэл надад ажиллах цаг гарахгүй болох нь. Би манай компанийн 3 байрыг зарсан, тийм биз дээ. Энд миний авъяас зэврэх гэж үү?

Фань:     Санаа зоволтгүй. Чи өдрийн хоол худалдаж авсны дараа хурлын танхимыг хэрхэн бэлтгэхийг зааж өгнө. Чи юу гэмээр байна? Е ерөнхийлөгч.

Сосо:      Е ерөнхийлөгч.

Е:       Сосо, чи маргаашийн өдрийн хоолонд намайг дагалдаж явна.

Сосо:      Ойлголоо, захирлаа.

Фань:     Би яах вэ?

Е:       Энэ хувийн чанартай. Чиний хэрэг биш.

Фань:     Чи бушуухан хоолондоо яв. Одоо цахилгаан шат дараалалтай байгаа. Битгий ийм хайнга байгаач.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эмээ:      Ээж, бид пүрэв гарагт ахмадуудын асрамж руу явцгаана. Энэ танд зүгээр үү?

Эмээ:      Би эхлээд тэдэнтэй ярилцмаар байна. Би танихгүй хүмүүстэй үлдэж сураагүй. Тэд надад тусад нь өрөө өгвөл их сайн байхсан.

Дэй:  Мэдээж. Бид таны хүсэлтийг тэдэнд хэлсэн. Та явахаасаа өмнө эмнэлэгийн шинжилгээ хийлгэх ёстой. Шинжилгээний хариуны дагуу танд хамгийн их тохирох үйлчилгээг сонгоно.

Эмээ:      Хэзээ шинжилгээ хийлгэх юм?

Дэй:  Та пүрэв гарагт хийлгэж болно. Эсвэл даваа гарагт. Бараг тэр нь дээр. Таныг юм идэхээс өмнө цусны шинжилгээ авна. Тиймээс бид урьдчилаад бичүүлэх хэрэгтэй.

Ээж: Тэгвэл ирэх 7 хоногт. Бидэнд яарах хэрэг байхгүй.

Нан:  Бид хаашаа ч явахгүй. Пүрэв гарагт ч тэр, даваа гарагт ч тэр. Эмээ ахмадуудын асрамжийн газарт очих шаардлаггүй. Би Итали руу явмааргүй байна. Би үлдэнэ. Эмээ, та надтай хамт амьдарч болно. Би хүмүүст санаа тавьж чаддаггүй байж мэднэ. Гэвч эмээ манай гэр бүлийн нэг гишүүн.

Ээж: Би чамгүйгээр яаж явах болж байна?

Нан:  Та явах ёстой. Та бараг 20 жил дарамтанд байсан. Та дараагийн 20 жилийг өөртөө зориулах ёстой. Эмээгийн төлөө, эсвэл миний төлөө амьдрах хэрэггүй. Ядаж ганц удаа үзээд алд. Болохгүй бол та буцаад ирнэ биз.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:  Санаа зоволтгүй, би явахгүй ээ. Та надад юу ч өгөх хэрэггүй. Би амлаж байна. Би явахгүй гэсэн бол явахгүй.

Төгсөв   

 

Back to episodes Go home