Миний сайн найзын түүх – 14
Үргэлжлэл: 00:45:24 мин.
Дүрүүд:
Эр:
Сяо Чжан Нань Суны найз залуу
Ван Юн Чжэн
Аав Нань Суны аав
Фань Чжин Ган Цзинь Ян Группын туслах
Ян Ке Борлуулалтын менежер
Е ерөнхийлөгч
+ Се Хун Цзу тэрбумтны хүү
+Дон профессор
---------------------------------------------------------------------------------------------------------
Эм:
Чжу СоСо Нань Суны найз
Нань Сунь
Ээж Нань Суны ээж
Эмээ Нань Суны эмээ
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Уучлаарай, Е ерөнхийлөгч өө.
Е: Фань Цзинь Ган. Түүнийг аваад яв.
Фань: Хаашаа вэ?
Е: Түүнийг Хүний нөөцөд аваач! Чжу Сосо, чи өөрийнхөө ажилд ноцтой алдаа гаргалаа. Тиймээс чи...
Сосо: Е ерөнхийлөгч өө. Та надад дахиад нэг боломж өгч болох уу? Би үнэхээр энэ ажлыг алдмааргүй байна. Би нэг алдаагаа дахиж давтахгүй. Тэгэх үү? Би танаас гуйж байна. Та надад ганцхан боломж өгч болох уу?
Е: Үнэндээ энэ чамд маш сайн сургамж. Чи үүний дараа засрах байх.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ян: Би чамайг битгий залгаарай гэж аль хэдийн анхааруулсан.
Сосо: Би зүгээр л оролдоод үзье гэж бодсон. Би чадах ч юм билүү. Хэрэв би дахиад нэг байр зарвал ахиухан мөнгө олж чадна. Тэгвэл ядаж л би Нань Суньд тусалж чадна.
Ян: Чи одоо тэдэнд тусалж чадах уу? Одоохондоо өөрийнхөө юмнуудыг орхичих. Би яваад Е Цзинь Яньд байдлыг тайлбарлая.
Сосо: Хэрэггүй ээ, Ян менежер ээ. Би өөрөө алдаа хийсэн миний буруу.
Ян: Чи хэдийн халагдсан. Чи алдааныхаа төлөө шийтгүүлсэн. Чи надад ажилладаг. Тэд чамайг зүгээр ингээд халж таарахгүй.
Сосо: Баярлалаа, Ян менежер ээ. Хэдийгээр би энд удаагүй ч одоо надад байгаа үнэт мэдлэгүүдийг чи өгсөн.
Ян: Буцаж очоод амар. Надаас мэдээ хүлээж бай.
Сосо: Чамд үүгээр төвөг удсанд уучлаарай.
Ян: Явж үз.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нан: Хэрэв ээж, эмээ хоёр бид энийг яаж идэж байгааг харвал муурч унах байх.
Сосо: Чиний эмээ, ээж хоёр ирээд бид хоёртой хамт уух хэрэгтэй. Ээж чинь яагаад эмээг гэрт нь аваачсан юм?
Нан: Би үүнээс болж өнөөдөр ээжид үглэхгүй байж чадсангүй. Тэр өнөөдөр үдээс хойш явсан. Нэг бол ухаан нь самуурсан. Эсвэл аргаа барсан байх. Ээж гэртээ очиж зарим юмаа авмаар байна гэсэн. Харин минийхээр бол, зүгээр л очиж байшингаа эргэх гэсэн байх. Ээж тэнд бүх насаараа амьдарсан. Гэтэл гэнэт л нүүх болчихсон. Одоо бодоход, ээжийн зовлон бидний төсөөлдөг шиг юм биш юм байна.
Сосо: Санаа зоволтгүй. Хэрэв би Донглид байр зарж чадвал би хаана ч гэсэн байр зарж чадна. Хэрэв би байр зарж чадахгүй бол машин зарсан ч чадна. Одоо машин зарах бас ашигтай.
Нан: Би цагийн багш болно.
Сосо: Үгүй ээ. Чи сайн сурдаг. Чи сурлагаа үргэлжлүүлсэн нь дээр. Чи Дон профессорыг дагаж, төслүүдэд нь оролцох хэрэгтэй.
Нан: Яг Чжан Ань Жэнь шиг үү? Би Чжан Ань Жэнийг үзэн ядсан юм биш. Одоо бүх юм өөр болсон. Миний төсөөлж байсан тэр амьдрал, хайр, ажил бүгд одоо өөр. Тэр бүхэнд хүрэх араггүй. Бид тэднийг зөвхөн сонсож, эсвэл номноос уншиж байсан байх. Би хана мөргөж, сэхээ орж байж л тэд юу болохыг эцэст нь ойлгосон.
Сосо: Би Чжан Ань Жэнийг үзэн яддаг. Чи түүнийг хайрладаг, түүнээс маш их хамааралтай байсан. Тэр өөдгүй новш, за юу? Түүнд сэтгэл байхгүй. Тэр надаас хол байсан нь дээр. Үгүй бол би тэрийг харах болгондоо харааж, нүдэх болно.
Нан: Би ганцхан юманд л харамсдаг, би түүний үнэн нүүр царайг ингэж мэдэх гэж маш их хугацаа зарцуулсан. Надад 2 жил хэрэгтэй болсон.
Сосо: Аз болж чи түүнтэй гэрлээгүй. Би түүнийг үхэн үхтлээ үүрд ганцаараа үлд гэж хараана. Өөрийнхөө тэр тэнэг байшинд ганцаардаж хөгширч үхнэ биз.
Утасны дуудлага хийгчийн нэр: Фань Цзинь Ган
Нан: Чи яагаад утсаа авахгүй байгаа юм?
Сосо: Би хэдийн ажлаасаа халагдсан. Тэгсэн ч тэр надад лекц уншмаар санагдаж л дээ. Үгүй гэж хэлнэ.
Нан: Хэрэв Ян Ке чамайг хамгаалж чадсан бол яахав? Алив, би.
Сосо: Фань нарийн бичиг. Та энэ шөнөөр яах гэж над руу залгасан бэ? Би хэдийн халагдсан биз дээ, тийм үү? Надаас өөр юу хүсээв?
Е: Чжу Сосо.
Сосо: Оройн мэнд, Е ерөнхийлөгч өө.
Е: Чи яг одоо Цзян Нань Суны гэрт яваад оч. Үгүй ээ, үгүй. Фусин-роудад байдаг гэрт нь хүрээд ир. Түүнд энэ тухай битгий хэлээрэй.
Сосо: За. Би тийшээ очиж яах юм?
Е: Чи тэнд очсон хойноо мэднэ.
Сосо: Би явж Е Цзинь Янь-тай уулзах хэрэгтэй боллоо.
Нан: Яах гэж? Яахаараа том захирал хүн халагдсан хэрэггүй ажилтнаа шөнөөр дууддаг юм?
Сосо: Би ч гэсэн мэдмээр байна. Би одоо явлаа. Би буцаж ирээд чамд учрыг нь хэлье. Би хурдхан ирнэ.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Чжан Ань Жэнь? Чи яаж энд ирж чаддаг байна? Би чамд юу гэж хэлснийг чи санаж байна уу? Хэрэв чи Нань Суньтэй өөдгүй харьцвал хохь чинь шүү гэсэн. Би тоглоогүй!
Чжан: Би орж түүнд үүнийг тайлбарлая.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Чжан: Би орж болох уу?
Нан: Хэрэггүй биз дээ. Хэрэв зээлдүүлэгчид чамайг миний гэр бүл гэж бодвол чамаас мөнгө нэхнэ, тэгвэл чи л хэцүүднэ.
Чжан: Нань Сунь. Чи ганцхан хором өөрийгөө миний оронд тавьж чадах уу?
Нан: Би хэзээ ч чиний оронд байж чадахгүй. Энэ яг чи миний оронд байж чадахгүйтэй адилхан. Надад энийг хэлсэн хүн нь чи. Би чамд хариуг нь буцааж байна.
Чжан: Би баян айлын хүүхэд биш. Чи миний гэр бүлийн байдлыг мэднэ. Надад байгаа бүхэн, бас надад байгаа бүх мөнгө миний уйгагүй хөдөлмөрийн үр дүн. Цзян ах өөрийнхөө өрийг төлөх гэж намайг байшингаа зарж өг гэсэн. Миний бодлоор бид өөрсдийн мөнгийг тэгээд зүгээр л өгч болохгүй.
Нан: Чиний зөв. Чи санаа зоволттой, харин би сэтгэлийн гутралтай болж мэднэ.
Чжан: Хоёр хүн хамт амьдрахад нэг нь тооцоотой байх хэрэгтэй гэж би боддог. Бид мухардалд орохгүйн тулд хойш ухрах замыг орхих хэрэгтэй. Би үүнийг зөвхөн чиний төлөө хийж байна гэж хэлж чадахгүй. Гэхдээ би үүнийг бидний ирээдүйн төлөө хийж байна. Би ойлгож байгаа. Чи надаар ямар ч бодлоггүй зүйл хийлгэхийг хүсэж байна. Гэвч энэ түр зуурын л шийдэл. Та нар энэ асуудлыг тийм ч хурдан шийдэж чадахгүй. Баасан гарагт их сургуульд лекц уншина. Дэниель лекц уншина гэсэн. Чи түүнийг бүтээлд их дуртайг санаж байна. Гуйя, энэ тухай бод. Хоёулаа хамт лекцэнд сууна гэж би найдаж байгаа. Тэгвэл бид хоёрын үл ойлголцол нэг дуусах байх.
Нан: Надад чамд өгөх юм байгаа. Энэ чиний экс найз хүүхэн Юань Юанаас надад өгсөн өрийн бичгийн баримт. Тэр бизнесийн англи хэл үзэж эхэлснээс хойш түүний сургалтын болон бусад зардлуудыг нь төлж байсан хүн нь би. Чи түүний оронд миний мөнгийг буцааж өгч чадна гэж найдаж байна. Одоо манай гэр бүлд бид олж болох бүх мөнгө хэрэгтэй байна.
Чжан: Би чамд буцааж төлнө.
Нан: Баярлалаа. Баяртай.
Чжан: Баяртай.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Фань нарийн бичиг ээ.
Фань: Чи яасан их уддаг юм?
Сосо: Би та нарын машиныг хараагүй ш дээ.
Фань: Энэ байшин мөн үү?
Сосо: Тиймээ. Энэ мөн. Хүлээ. Одоохондоо машинаас буух хэрэггүй.
Фань: Яагаад?
Сосо: Хэрэв та хатагтай Цзян, эмээ хоёртой уулзах гээгүй л юм бол. Тэд зарим юмаа авахаар ирсэн байгаа. Е ерөнхийлөгч өө. Та яагаад намайг ийшээ ир гэсэн юм?
Е: Чи чамаар тэр байшинг үзэхдээ туслуулах гэсэн юм.
Сосо: Тэрийг үү? Тэгье. Та нар яагаад гэнэт энэ байшинг үзэхээр болчихов? Энд юу болоод байна аа? Е ерөнхийлөгч өө. Энд маш нам гүм газар. Е ерөнхийлөгч өө. Би танд доторхийг нь үзүүлж болно. Гэхдээ яагаад гэдгийг нь би мэдмээр байна.
Е: Нань Суны эгч нь над руу залгаад Цзян гэр бүлийн нөхцөл байдлыг хэлсэн юм. Тэд энэ байшингаа банкинд тавьсан гэж тэр хэлсэн.
Сосо: Тиймээ.
Е: Хэрэв би энэ байшинг өндөр үнээр зарж чадвал энэ банкны зээлнээс их мөнгө болно.
Сосо: Тэгвэл би танд бүгдийг нь үзүүлье. Би энэ газрыг сайн мэднэ. Нааш ир. Та ороорой, Е ерөнхийлөгч өө. Энэ гурван давхар байшин. Бараг 100 гаруй жилийн түүхтэй. Нань Суны эмээ хэлэхдээ, тэднийг нүүж ирэхээс өмнө энэ байшин нэг гадаад эмчийнх байсан гэсэн. Та нар... Тиймээ. Эргэн тойрноо харцгаа. Е ерөнхийлөгч өө. 1-р давхартай нь танилц. 1-р давхарт нь гал тогоо, зочны өрөөтэй. Цонхнууд, өрөөний төлөвлөлт нь хэвээрээ үлдсэн. Е ерөнхийлөгч өө, та гал тогоог нь үзэж болно.
Е: Дээд давхарууд нь ямар вэ?
Сосо: Намайг дагаад яваарай. Нань Суны гэр бүл 2-р давхарт нь амьдардаг байсан.
Е: Фань аа..
Сосо: Түүнээс гадна...
Е: Энэ байшингийн хэмжээг ав.
Фань: За.
Сосо: Нань Суны гэр бүлээс гадна, 2-р давхарт бусад айлууд ч байсан. Хэдэн арван жил өнгөрсөн байна. Та 3-р давхарыг нь хар даа. Та зургийг нь авч болно. Энэ таныг дээврийн хөндийд хүргэнэ. Нань Сунь бид хоёрт тэнд байсан. Энэ өрөө... Та үзэж болно.
Е: Харин энэ юу вэ?
Сосо: Энэ ч гэсэн өрөө. Шанхайн францын дүүрэгт ийм гайхамшигтай түүхэн барилгыг худалдаж авах боломж тун ховор, Е ерөнхийлөгч өө. Та мөнгөө байшин худалдаж авахад зарцуулахгүй. Та түүхийг худалдаж авна. Та байшинг засварлахад хичнээн их мөнгө зарцуулсан ч гэсэн мөнгө үнэртсээр л байх болно. Харин энэ байшин өөр. Энэ бол нууцлаг тансаг байдал.
Фань: Одоо болно, Сосо. Бид нэг компанийх. Чиний хэрэглэж байгаа Ян Кегийн бодож олсон ганган үгнүүдийг хэлэхээ боль. Е ерөнхийлөгч өө, энэ байшинг хэн худалдаж авах вэ? Е ерөнхийлөгч өө? Энэ байшинг хэн худалдаж авах вэ?
Е: Би.
Сосо: Е ерөнхийлөгч өө, та гайхалтай мэдрэмжтэй юмаа. Одоо энэ байшинг худалдаж авах хамгийн тохиромжтой цаг.
Фань: Одоо болно, Сосо.
Е: Би үүнд хангалттай төлнө. Тэд мөнгөнийхөө талыг нь банкны өрөө барагдуулахад ашиглаж болно. Үлдсэн мөнгөө тэд амьдралдаа зарцуулах байх.
Сосо: Тэгвэл би Нань Суны өмнөөс танд талархаж байна.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Е: Сосо.
Сосо: Е ерөнхийлөгч өө.
Е: Чи Цзян Нань Сунь туслахыг хүссэн болоод байрны борлуулалт дээр тэгж шаргуу ажиллаад байгаа юм уу?
Сосо: Тиймээ. Би хүүхэд байхаас орон гэргүй байсан. Харин Нань Суны гэр бүл намайг төрснөөс өөрцгүй хүлээж авсан.
Е: Би чамайг ийм үнэнч гэж хэзээ ч бодсонгүй.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Е: Чжу Сосо.
Сосо: За Е ерөнхийлөгч өө.
Е: Чи тэр 12Си байрыг авч болно.
Сосо: Таны найз яах болж байна?
Е: Чи тэр жаахан мөнгөнөөс болж өөрийгөө их зовоолоо.
Сосо: Би яах болж байна?
Фань: Ердийнхөөр, даваа гарагийн өглөө ирээд надтай уулзаарай.
Сосо: Баярлалаа, Е ерөнхийлөгч өө!
Фань: Е ерөнхийлөгч өө, та яах гэж ингэж байгаа юм?
Е: Мөнгөний төлөө.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Сайн уу, Се. Би Чжу Сосо байна. Тиймээ. Донглид чи худалдаж авах гэж байсан 12Си байрыг буцаагаад авчихсан. Би захиралд тэр байр бол Се Хун Цзу захиалсан онцгой байр гэж хэлсэн. Тэгээд захиралд хэрэв тэрийг надад үлдээхгүй бол би ажлаасаа гарна гэсэн. Чи хаана байна? За.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Се: Сяо Чжу, чи үнэхээр гайхалтай юмаа. Энэ олон жил миний уулзсан өчнөөн худалдааны төлөөлөгчдөөс чи хамгийн шилдэг нь.
Сосо: Чи тэр байрыг сонирхохоо больсон гэж битгий хэлээрэй. Хэрэв чи авахгүй бол би захиралынхаа өмнө тэр 12Си-г идэх хэрэгтэй болно.
Се: Маргааш борлуулалтын алба онгойнгуут би тийшээ очоод гэрээгээ хийнэ.
Сосо: Үнэндээ надад нэг байшин байдаг. Гэхдээ хуучин байшин. Францчууд амьдарч байсан хуучны байшин. Маш гоё, нэртэй. Чи сонирхох уу? Намайг уучлаарай. Би дуудлаганд хариулах ёстой. Оройн мэнд, Фань нарийн бичиг ээ. Та намайг хайж байна уу?
Е: Чжу Сосо.
Сосо: Е ерөнхийлөгч.
Е: Чи Цзяны гэр бүлийн байшинг Се Хун Цзуд үзүүлэх хэрэггүй. Чи үнийг нь нэмэхээр оролдож байна уу? Хэрэв чи тэгвэл 12Си ч бай, Цзяны гэр бүлийн байшин ч бай хамаагүй, чи нэгийг нь ч борлуулж чадахгүй болно.
Сосо: Ойлголоо. Тэр хаанаас мэддэг байна? Намайг уучлаарай.
Се: Чиний ээлж.
Сосо: Миний ээлж үү?
Се: Нөгөө байшингаа үргэлжлүүлээд ярь.
Сосо: Тэр байшин зарагдсан.
Се: Зарагдсан?
Сосо: Тиймээ.
Се: Ийм шөнөөр хэн нэгэн худалдаж аваа юу?
Сосо: Тэр хөгшин зальтай үнэг.
Се: Чиний ээлж хэвээрээ.
Сосо: Би алийг нь онох вэ? Тавыг уу?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Наашаа, ийшээ явцгаая. Хоёулаа энэ хоолны газруудад өглөө болтол нэг нэгээр нь орно. Өглөө нь хоёулаа гэрээгээ хийнэ.
Се: Хүлээ. Энд юм идэхэд аюулгүй юу? Бага байхад ээж намайг ийм газар хоолловол үхнэ гэж хэлдэг байсан. Тиймээс би энд хэзээ ч хооллож байгаагүй.
Сосо: Харин би бага байхаасаа л хооллосон, үхээгүй байгаа биз дээ?
Эр: Хөөе, Сосо, энэ чи юу?
Сосо: Ах аа.
Эр: Та нар дуртайгаа газраа суучих.
Сосо: За тэгье. Намайг дагаад яв. Битгий төөрчихөөрэй.
Се: Тэр чиний төрөл үү?
Сосо: Би чамд жаахан байхын энд хооллосон гэж хэлсэн ш дээ.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Энэ бөөрнүүд үнэхээр амттай. Чи авах уу?
Се: Энэ хэд дэх хоолны газар вэ?
Сосо: Энэ бидний дөрөв дэх нь.
Се: Бүсгүй, чи үнэхээр өглөө болтол идэх гэж байна уу?
Сосо: Чи одоо яваад өгвөл өглөө нь миний дуудлагад хариу өгөхгүй гэхээс би эмээж байна. Тэгвэл чи надтай 12Си-ийн гэрээг хийхгүй.
Се: Шуудхан хэлэхэд, би маргааш ирэхгүй байсан ч 12Си-г зарах маш амархан.
Сосо: Би маргаашнаас эхлэн Борлуулалтын албанд ажиллахгүй. Энэ миний сүүлчийн боломж. Тиймээс энэ надад маш чухал. Чи ойлгохгүй л дээ. Учир нь маш баян. Ахиухан идээрэй. Хоол дэмий хаях хэрэггүй.
Се. Үгүй ээ, би дахиж идэж чадахгүй. Чи өнөө шөнө гэрээгээ хийж чадах уу?
Сосо: Одоо юу?
Се: Чи намайг зугтана гэж айгаад байгаа биз дээ? Хоёулаа одоо яваад гэрээгээ хийсэн ч болно.
Сосо: Түр хүлээж бай. Би тэднээс асуугаад үзье. Чи хар чавганы ундаа уух уу?
Се: Зүгээр.
Сосо: Ах аа, надад хар чавганы ундаа өгөөч. Баярлалаа. Шэнь Янь ах аа. Таныг ийм шөнөөр тух алдуулсанд уучлаарай. Би нэг юм асууя. Миний үйлчлүүлэгч яг одоо гэрээ хиймээр байна гэнэ, бид тэгж болох уу? Тэр маш чухал үйлчлүүлэгч. За. Ойлголоо. Баярлалаа, ах аа. Баяртай.
Се: Тооцоогоо.
Сосо: Хүлээ. Чи эхлээд урьдчилгаа мөнгө төлөх ёстой.
Се: Танай компани шөнөөр зээлийн картаар тооцоо хийж болдоггүй юм уу?
Сосо: Болно гэж бодож байна.
Се: Тэгвэл асуудалгүй. Тооцоогоо өгчих.
Сосо: Хүлээ. Ах аа, ногоон сонгинтой бэлэн гоймон, авч явахаар.
Се: Үгүй ээ. Хэрэггүй. Би үнэндээ дахиад идэж чадахгүй.
Сосо: Тэрийг чамд биш ээ. Харин Шэнь Янь ахад.
Се: Хэнд ээ?
Сосо: Шэнь Янь ахад. Би дөнгөж сая ярьсан нягтлан ах. Бид ийм шөнөөр түүнд төвөг удаж байгаа. Тиймээс би түүнд нэг юм авч өгөх ёстой. Үгүй бол дэндүү бүдүүлэг болно.
Се: За, за, бид бэлэн гоймон авъя.
Сосо: Чи их хөөрхөн юмаа. Чи нээрэн дахиж идэхгүй юм уу?
Се: Үнэндээ би идэж чадахгүй. Харин чи чадах уу?
Сосо: Тэгвэл би гүйцээчихье.
Се: Тэг ээ, тэг.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Ийм орой болсон байхад ирж танд төвөг удсанд уучлаарай, Шэнь Янь ах аа.
Се: Уучлаарай.
Шэнь: Зүгээр ээ. Сосо. Та нар яагаад ийм шөнө орой болсон байхад гэрээ хийх ёстой юм?
Се: Намайг хоолоо идэж байтал үйлчлүүлэгч залгаад. Тэр маргаашийн нислэг нь өглөө болсон гэж хэлсэн. Тиймээс тэр өнөөдөр гэрээгээ хийх ёстой юм. Тийм биз?
Шэнь: Тийм бол та надад картаа өгнө үү.
Сосо: Чиний карт.
Шэнь: Гэрээнд заасан үнээр биз дээ?
Сосо: Тиймээ. Зөв үү?
Се: Хөнгөлөлт байхгүй юу? Зүгээр. Зүгээр л картаа уншуулчих.
Сосо: Май, энэ.
Шэнь: Залуу минь. Боллоо. Чи нууц дуугаараа оруулаарай. За, баярлалаа.
Сосо: Одоо болсон уу? Тэр энэ дээр гарын үсэг зурах уу?
Шэнь: Тиймээ. Чи үүнд дээр гарын үсгээ зурчих. Бал энэ байна.
Сосо: Энд. Алив, би.
Шэнь: Энэ нэг хувийг нь чамд.
Сосо: Энийг сайн хадгалаарай. Баярлалаа, Шэнь Янь ах аа.
Шэнь: Энэ чиний банкны карт. Энийгээ аваарай.
Сосо: Энэ тэрнийх. Явцгаая. Чи ийм зүйл хийсэндээ харамсаж байна уу?
Се: Үгүй ээ. Би өөрийгөө ямар уйтгартай хүн бэ гэж бодлоо. Бид хоёр шөнөжин хамт байлаа, юу ч уусангүй, секс ч хийсэнгүй.
Сосо: Юу л даа.. Уучлаарай.
Се: Миний найз бүсгүй болооч.
Сосо: Аа?!
Се: Чи найз залуутай юу? Би наадахыг чинь хэлээгүй. Чи бүр надаас татгалзсан ч гэсэн би гэрээгээ цуцлахгүй. Би зүгээр л... Зүгээр л сүүлийн үед би нэг юм ойлгосон, юу гэхээр... Би юу гэж хэлмээр юм? Би чамайг жаргалтай байгааг хараад жаргалтай болдог. Энэ миний амьдралын хамгийн жаргалтай мөч гэж би хэлж чадна.
Сосо: Чи надад ингэж хэзээ ч хэлдэггүй байсан.
Се: Чи тэгье гэж хэлэх үү?
Сосо: Би үгүй гэж болох уу?
Се: Ойлголоо. Тэг ээ. Энэ тухай бод. Энэ тухай бодоод надад хариугаа хэлээрэй. Би чамайг гэрт чинь хүргээд өгье. Явцгаая.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нан: Үнэн хэрэгтээ, түүний зөв. Тэр түүний байшин, түүний мөнгө. Тэр өөрийн гэсэн төлөвлөгөөтэй. Тэр тэднийгээ яаж ашиглах, зарцуулахаа сонгох эрхтэй.
Сосо: Хууран мэхлэх нь хуультай зөрчилдөхгүй. Гэвч бүгд л үүнийг үл тоодог.
Нан: Хэрэв тэр миний оронд байсан бол би энэ хүнд цаг мөчийг давахын тулд түүнд өөртөө байгаа бүхнийг өгөх байлаа. Гэхдээ тэр заавал над шиг байх албаггүй.
Сосо: Яагаад болохгүй гэж? Хэрэв чи түүнд хайртай атлаа түүний хамгийн хүнд цаг үед нь туслахгүй бол үүнийг яаж хайр гэж хэлэх юм? Тэгвэл чамд ийм хайр ямар хэрэгтэй гэж?
Нан: Бид бүгдээрээ адилхан бодолтой байдаг. Бид бусад хүмүүсийг яг өөрсөд шигээ гэж боддог. Гэвч ихэнх хүмүүс тийм бишийг би одоо л мэдлээ.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эмээ: Уучлаарай, ноён Фань. Би гарч чадахгүй байгаа. Тиймээс би таныг өөртөө урьсан юм.
Фань: Энэ асуудал биш. Зүгээр.
Эмээ: Цай хийж өг.
Ээж: Та цай уу.
Фань: Баярлалаа.
Ээж: Энэ.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нан: Ноён Е Цзинь Янь манай байшинд хэдийг өгөх бол? Бид түүнд яаж талархах вэ?
Сосо: Чи зөндөө их юм бодох юм. Би Е Цзинь Янь-тай ойр биш боловч надад байгаа жаахан мэдээллээс харвал тэр төлөвлөсөн байсан бололтой. Нэгд, тэр эгчид чинь тус болсон. Хоёрт, тэр наймаанаас мөнгө олж болно. Чи ойлгох хэрэгтэй. Бизнесменд юуны түрүүнд ашиг. Тэр чиний гэр бүлд туслах гэж харанхуй шөнөөр танай гэрт очих тийм сайхан сэтгэлтэй гэж чи бодсон уу?
Нан: Тэгвэл Се Хун Цзу яах вэ?
Сосо: Тэр намайг өөрийнх нь найз бүсгүй болохыг гуйсан нь 12Си-г худалдаж авах гэрээ хийсэнтэй нь яг адилхан. Тэр зүгээр л хүссэн зүйлээ авсан. Тэр хичнээн юм хүссэнийг чи хэзээ мэдэхгүй. Үнэндээ тэр их сайн залуу. Тэр баячууд шиг их зангүй.
Нан: Урд нь баян гэр бүлүүд эрх танхил хүүхдүүдтэй, харин ядууд нь авъяаслаг хүүхдүүд байдаг гэж ярьдаг байсан. Гэвч заавал тийм байх албаггүй. Энэ хүмүүжил, бас туршлагаас шалтгаалдаг.
Сосо: Чжан Ань Жэнь үү?
Нан: Нэртэй архиктектор манай их сургуульд лекц уншина. Тэр надтай хамт лекцэнд сууна гэж бодоод байгаа.
Сосо: Яах гэж?
Нан: Түүний нийтэд танилцуулсан хүн болгон, найз ч бай, эсвэл найз бүсгүй нь ч бай түүнд илүү оноо нэмэх ёстой. Ердөө л түүний сайрхах одон нь. Ялангуяа энэ цаг үед.
Сосо: Гэвч та хоёрын харилцаанд цав гарсан. Чи түүний одон болмоор байгаа юм уу?
Нан: Тэр намайг гонсойлгосон ч гэсэн, ядаж л тэр миний дайсан биш. Түүнээс гадна Дэниель үнэхээр миний шүтээн.
Сосо: Тархи чинь хаачсан юм бол?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нан: Ноён Е энэ хүнд цаг үед тусламжийн гараа сунгасанд би их талархаж байна. Гэхдээ... шударгаар хэлэхэд, түүний санал болгосон үнэ зах зээлийн үнийг бодвол дэндүү бага байна. Та нар үнээ жаахан нэмж...
Фань: Ноён Цзян. Ийм учиртай. Нэгд, Е ерөнхийлөгч та нарт асуудалгүй төлнө. Тийм ээ. Тэр шууд төлнө.
Фань: Хоёрт, 2-р давхарт амьдардаг бусад түрээслэгчид байна. Хэрэв тэр айлуудын байрны асуудлыг нь шийдээд, нүүлгэж чадвал та нар Е ерөнхийлөгчид байшингаа бүтнээр нь зарж болно. Ингэсэн нөхцөлд би Е ерөнхийлөгчтэй хамт ярилцаад та нарын хэлсэн үнээр өгч болно.
Аав: Үгүй ээ. Хэрэв би үүнийг өнөөдөр...
Ээж: Баярлалаа, ноён Фань. Бид дээд давхарын айлуудтай ярилцаад дараа нь тантай холбогдоё.
Фань: Тэгвэл ингээд боллоо. Баяртай, настан. Баяртай, эмээ. Баяртай.
Аав: Баярлалаа, Фань нарийн бичиг ээ.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ээж: Энэ Сосогийн юм. Би эхэндээ миний дүү Сосод Цзинь Янийн компанид ажил олоход нь тусалж байна гэж бодсон. Одоо Сосо бидэнд туслах юм гэж би ер бодсонгүй.
Фань: Чжу Сосо энд амьдрахаар үлдэх үү?
Ээж: Шулуухан хэлэхэд, бид Сосогийн түрээсэлсэн байранд амьдарч байгаа.
Фань: Тэр яах гэж ийм том байр хөлсөлдөг байна?
Ээж: Миний охин хэлэхдээ тэр биднээс болж энэ том байрыг хөлсөлсөн гэсэн.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Фань: Энэ хэний цэцэгүүд вэ? Сяо Гао! Ресепшнээс нэг хүн дуудаад ир.
Сяо: За.
Фань: Надад яах гэж энэ цэцгүүдийг бэлэглэсэн юм? Тэр хүн надад яагаад эхлээд хэлээгүй юм бол? Миний ширээ цэцэгээр дүүрсэн байна. Энэ баглаа цэцгүүд маш үнэтэй.
Эм: Фань нарийн бичиг ээ.
Фань: Энд яагаад энэ цэцгүүд байгаа юм?
Эм: Энэ цэцгүүдийг Чжу Сосод авчирсан.
Фань: Чжу Сосод оо? Тэгвэл яагаад энд байдаг билээ? Та нар яагаад үүнийг зохицуулаагүй юм?
Сосо: Фань нарийн бичиг ээ, намайг уучлаарай.
Фань: Та нар яагаад ийм замбараагүй байдаг юм бэ?
Сосо: Намайг уучлаарай. Би энэ бүх цэцэгнүүдийг одоохон зайлуулъя. Намайг таны дор ажилладагийг тэд мэдээд ийш нь явуулсан байна. Үнэхээр уучлаарай. Би одоохон зайлуулаад өгье.
Фань: Үгүй ээ. Энэ... Чи энэ бүгдийг зөөх маш хэцүү. Энэ нэг...
Сосо: Танд таалагдсан уу?
Фань: Үгүй ээ.
Сосо: Таалагдсан. Энийг өөртөө үлдээ. Би танд ваар авч өгье.
Фань: Надад ваар авч өгөх хэрэггүй.
Сосо: Би танд яагаан ваар авч өгнө, Фань нарийн бичиг ээ. Талархах хэрэггүй.
Фань: Баярлалаа. Баярлалаа.
Сосо: Би явлаа.
Фань: Би сайн юманд нүдтэй шүү.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Е: Чи энэ цэцгүүдийг хаанаас авав?
Фань: Өглөөний мэнд, Е ерөнхийлөгч өө. Энэ цэцгүүдийг Чжу Сосогийн Се Хун Цзы-ээс ирсэн. Би таны өрөөг энэ цэцгээр гоёж өгөх үү?
Е: Хэрэггүй. Энд дээр харагдаж байна.
Фань: Миний бодлоор Чжу Сосо манайд удаан ажиллахгүй байх. Эрт орой тэр 2-р хойч үеийн баян залуу түүнийг зүрхийг эзэмдэх болно. Залуу бүсгүйчүүд одоо мөнгө л боддог. Тэдэнд жинхэнэ хайр сонин биш. Ялангуяа Чжу Сосод. Тэр сонгодог жишээ.
Е: Чжу Сосод хэрэв ажилд нь нөлөөлөхгүй бол юу дуртайгаа хий гэж хэл.
Фань: За.
Е: Тэгээд хаалгаа хаа.
Фань: За.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Дээд давхарт.
Ян: Намайг хүлээ. Хүлээж бай. Эндээ хүлээж бай. Би яваад тэд нартай яръя.
Сосо: Ян менежер ээ. Дээд давхарын настай эмэгтэй их зөрүүд. Нань Суны ээж түүнийг нүүхийг ятгасан байна лээ. Тэгсэн татгалзсан гэсэн. Чи түүнийг ятгаж чадах уу?
Ян: Чи түүнийг ятгаж дийлэх үү?
Сосо: Би чадахгүй.
Ян: Тэгвэл би чиний оронд түүнтэй учраа ололцъё.
Сосо: Түүнийг битгий хуураарай.
Ян: Би түүнд хамгийн сайн үнэ, сонголттойгоор хамгийн сайн байруудыг санал болгоно. Хэрэв би тэдний амьдралын нөхцлийг сайжруулж чадвал тэр яагаад нүүхгүй гэж? Чи борлуулалт хийхдээ тэдний оронд өөрийгөө тавьж, тэдэнд юу хэрэгтэйг бодох хэрэгтэй. Чи тууштай байх хэрэгтэй.
Сосо: Баярлалаа.
Ян: Зүгээр.
Сосо: Би чамайг хүлээж байя.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Чжан: Чи яагаад энд байгаа юм?
Нан: Би чамаас орох тасалбар авах гэж энд ирлээ.
Чжан: Би чамайг ирэхгүй байх гэж бодсон.
Нан: Мэдээж би ирнэ. Чи намайг ирэхгүй гэж найдаж байсан юм уу?
Чжан: Дөнгөж сая миний багшийн найз нь тасалбар хайж ирсэн юм. Харин чи энд ирээгүй, утасны дуудлагад хариу өгөөгүй. Тиймээс би чиний тасалбарыг миний багшийн найзад өгчихсөн.
Нан: Чи багшдаа тал засаж тэр тасалбарыг өгөхөөс өмнө ядаж над руу залгаад асууж болсонгүй юу?
Чжан: Чи яаж ингэж хэлж чадаж байна аа? Чи ийм ширүүн үг хэлэхгүй байж болохгүй юу? Чи ирнэ гэдгээ надад хэлээгүй. Лекц 10 минутын дараа эхлэнэ. Би чамд өөр тасалбар олж чадах үгүйг харъя. Ядаж ганц тасалбар үлдсэн үү?
Эм: Үгүй ээ.
Эр: Үгүй ээ.
Чжан: Баярлалаа.
Эр: Зүгээр.
Эр: Үүнийг сайн анхаараарай.
Чжан: Уучлаарай, та нарт илүү тасалбар байна уу?
Эр: Бүгд зарагдсан.
Эм: Байхгүй.
Чжан: Лекц тун удахгүй эхлэнэ. Түрүүлээд ор.
Нан: Энэ чиний тасалбар.
Чжан: Санаа зоволтгүй. Чи эхлээд орж бай. Би нэг арга бодно.
Нан: Чи багш руугаа ярьж тасалбар авах юм уу, эсвэл намайг оруулж өгөөч гэвэл яахав?
Чжан: Би түүнд ийм юмаар төвөг удмааргүй байна.
Нан: Чи миний тасалбарыг найздаа өгсөн. Энэ яагаад түүнд асуудал байдаг юм?
Чжан: Түрүүлээд орж бай. Би түүнтэй утсаар яръя.
Нан: Март даа. Чи орж болно. Би явлаа. Надад энэ цэцгийг Дэниелд дамжуулахад туслаач.
Чжан: Чи өөрөө өгвөл дээр байх. Эцсийн эцэст тэр чиний шүтээн. Чи өөрөө цэцэгээ өг.
Нан: Хэрэв чи орохгүй бол багш чинь чамайг факультетийн арга хэмжээг дэмждэггүй, ажлаас гадуур бусад төслүүд дээр ажилладаг гэж бодно.
Чен: Сяо Чжан.
Чжан: Сайн уу, ноён Чен.
Чен: Миний найзад санаа тавьсанд баярлалаа.
Чжан: Зүгээр ээ.
Чен: Энэ миний их сургуулийн найз Сюй.
Чжан: Сайн уу, ноён Сюй.
Чен: Энэ бол Чжан Ань Жэнь. Маш сайн багш.
Сюй: Сайн уу, ноён Чжан.
Дон: Цзян Нань Сунь хаана байна?
Чжан: Дон профессор оо. Бид хоёрт ганцхан тасалбар байсан. Тэгээд л тэр орж чадсангүй.
Дон: Тэгвэл сууж бай.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Дон: Цзян Нань Сунь.
Нан: Дон профессор.
Дон: Явцгаая. Би чамайг дотогш оруулна.
Нан: Санаа зоволтгүй.
Дон: Дэниель чиний шүтээн гэдгийг би мэднэ. Явцгаая.
Нан: Баярлалаа, Дон профессор оо.
Дон: Дараа дахиад ийм юм болбол над руу ирж бай. Чи ядаж утасдаж асуудаг байгаа даа. Санаа зовох хэрэггүй. Итгэмээргүй юм. Чи Ван Юн Чжэнээс суралцах хэрэгтэй. Тэр дэндүү нүүрэмгий.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Дэн: Өдрийн мэнд. Хүндэт багш нар, оюутнууд аа. Намайг Дэниель гэдэг. Өнөөдөр миний унших лекцийн хувьд, эхлээд өнөөдөр ирсэн бүх хүмүүст би талархмаар байна. Маш их талархаж байна. Хэрэв та нар хүсвэл... Баярлалаа. Баярлалаа. Ингээд, миний лекцийн үеэр та бүхэн тэмдэглэл хийх бол санаа зоволтгүй, төгсгөлд нь би та нарын бүх асуултанд хариулах болно. Ингээд эхэлцгээе.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Би энд 30 жил амьдарч байна. Энд миний залуу насны олон дурсамжууд байдаг.
Ян: Тиймээ. Мэдээж та энэ байшинд дассан байгаа. Гэхдээ шударгаар хэлэхэд та шинэ байраа харсан. Тэр үүнийг бодвол том байгаа биз?
Эм: Тиймээ.
Ян: Илүү том зайтай. Хамгийн чухал нь үүний төлөө таны өвдөг талархах болно. Та цахилгаан шат ашиглана.
Эм: Тийм шүү. Чиний зөв.
Ян: Надад итгээрэй. Та үүнд харамсахгүй.
Эм: За.
Ян: Эгч ээ. Би жолоочид таныг таны шинэ байшинд аваач гэж хэлнэ. Би таны эд зүйлсийг цуглуулж орой гэхэд гэрт чинь хүргүүлнэ. Болох уу?
Эм: Болно оо. Баярлалаа, залуу минь.
Ян: Зүгээр ээ. Алив, алгуурханаар. Болгоомжтой, эгч ээ. Сайн явж хүрээрэй.
Эм: За, баярлалаа.
Ян: Болгоомжтой яваарай.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ээж: Энэ бүхэн бүгд эмээгийн эд зүйлс. Тэр эднийгээ өөртөө авмаар байна гэсэн. Түүний хувьд энэ бүхэн дурсамж.
Сосо: Харин таны юмнуудыг яахав?
Ээж: Би өөртөө юу ч авмааргүй байна. Зүгээр л тэднийг дахин боловсруулалтанд өг. Хэрэв хэн нэгэнд хэрэгтэй бол тэдэнд өг. Хэрэв үгүй бол хая.
Сосо: Гэхдээ танд тийм ч олон юм алга.
Ээж: Тэд миний өнгөрсөнд ч хэрэггүй, ирээдүйд ч хэрэг болохгүй. Хэрэв би тэднийг дахиж авбал зүгээр л саад болно.
Сосо: Эгч ээ. Танд энэ байшингаас явах гунигтай байна уу? Яагаад?
Ээж: Яагаад гэхээр энэ байшингийн тухай сайхан дурсамж надад байдаггүй.
Ян: Хатагтай Цзян.
Ээж: Сайн уу, Ян менежер ээ. Намайг уучлаарай. Чи хэдийгээр завгүй ч гэсэн энд ирж тэр настанд санаа тавьж, бид төвөг удсанд уучлаарай.
Сосо: Чам шиг ийм сайн удирдлагтай таарсан би үнэхээр азтай.
Ян: Чи сайхан ярьж байх чинь. Үнэнээ хэлэхэд, Е ерөнхийлөгч өнөөдөр намайг ийшээ ирээч гэсэн юм.
Сосо: Е ерөнхийлөгч үү?
Ян: Тэр байшинг бүхлээр нь худалдаж авахыг хүссэн. Харин чамайг тэр хөгшний учрыг олохгүй гэж бодсон байх. Тэгээд л намайг чамд туслаач гэсэн юм. Мэдээж, би Сосод туслахад бэлэн. Хатагтай Цзян. Та яарах хэрэггүй. Битгий яар. Е ерөнхийлөгч танд тэгж хэлүүлсэн.
Ээж: Нэгэнт бид энэ байшинг зарсан болохоор аль болох хурдан гарах хэрэгтэй биз дээ?
Сосо: Нань Сунь сургуулиасаа ирээд өөрөө юмнуудаа зөөнө гэж байсан.
Ээж: Чи Ян менежертэй хамт компани руугаа буц. Би энд Нань Суныг хүлээе.
Сосо: Та өөрөө амжуулж чадах уу?
Ээж: Явцгаа.
Сосо: Та чадах юм уу?
Ээж: Явцгаа. Баярлалаа.
Ян: Тийм бол баяртай.
Сосо: Баяртай эгч ээ.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ээж: Дон профессор оо, баярлалаа.
Дон: Миний хэлснээр, хэрэв чамд туслалцаа хэрэгтэй бол надад хандаарай.
Чжан: Нань Сунь. Бурханы авралаар чи орж ирж лекцэнд сууж чадлаа. Намайг уучлаарай.
Төгсөв
Back to episodes Go home