Миний сайн найзын түүх-13

Миний сайн найзын түүх – 13

Үргэлжлэл:            00:45:24 мин.

Дүрүүд:

Эр:

Сяо Чжан               Нань Суны найз залуу

Ван Юн Чжэн      

Аав                  Нань Суны аав            

Фань Цзинь Ган Цзинь Ян Группын туслах

Ян Ке               Борлуулалтын менежер

Е ерөнхийлөгч    

+ Се Хун Цзу тэрбумтны хүү

---------------------------------------------------------------------------------------------------------

Эм:

Чжу СоСо       Нань Суны найз

Нань Сунь    

Ээж         Нань Суны ээж

Эмээ       Нань Суны эмээ

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эмээ:      Би түүний ээж нь. Тэр та нарт хэр их өртэй болохыг мэдмээр байна. Ээжтэйгээ ярь. Хүрээд ир гэж хэл. Тэднийг оруулчих.

Чжан:     Та нар орно уу.  

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эмээ:      Тэр хэзээ мөнгө зээлсэн бэ?

Эр:    Гурван зээлийн баримтын нийт мөнгөн дүн нь 1,8 сая юань болсон. Тэр гурван жил хагасын өмнө зээлсэн мөнгө. Хүү болон торгууль нь нэмэгдээд 2,3 сая юань болсон.

Эмээ:      Тэр буцаж ирсэн ч энэ мөнгийг төлж чадахгүйг би мэднэ. Манайд ийм их мөнгө байхгүй.

Эр:    Та нар эхлээд тал мөнгийг нь бидэнд буцааж өгч чадах уу? Тэгвэл бид         буцаж очоод манай босст хэлэх үгтэй болно.

Эмээ:      Бид энэ талаар түүнтэй ярилцаж байгаад та нарт хариу өгье.

Эр:    За. Биднээс нэг нь энд үлдэнэ. Ноён Цзяныг хүлээж байгаад хамт үүнийг ярилцъя.

Эр1:  Төвөг удсанд уучлаарай.

Ээж: Би хатагтай Цзин байна.

Эр:    Сайн уу.

Ээж: Сайн уу. Бидэнд тийм ч их мөнгө байхгүй. Гэхдээ та нар надтай хамт банк руу явж болно. Яг одоо би та нарт 20,000 юань өгч чадна. Нэг бол намайг дагаж яваад 20,000 юань ав, эсвэл эндээ суугаад түүнийг хүлээ. Миний нөхөр алга болоод олон хонож байна. Би энэ тухай цагдаад мэдэгдэх гэж байгаа.

Эр:    Ойлголоо. Хатагтай Цзян, төвөг удсанд уучлаарай. Бид эхлээд 20,000 юанийг авъя. Бид маргааш дахиад ирнэ. Ноён Цзян маргааш гэхэд ирнэ гэж бид найдаж байна.

Ээж: Явцгаая.

Эр:    Тэгье. Төвөг удсанд уучлаарай.  

Нан:  Ээжээ, Чжан Ань Жэнь бид хоёр тантай хамт явъя.

Ээж: Аав руугаа залга, бас мессеж явуул. Өр цуглуулагчид өрөө авахаар энд ирсэн гэдгийг хэл. Чжан, хэрэв чи их сургуульдаа очих гэж яараагүй бол эндээ үлдээд Нань Сунь, эмээ хоёртоо бараа болж бай.

Чжан:     Тэгье.

Ээж: Баярлалаа. Би

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ээж: Явцгаая.

Эр:    Мөнгөө сайтар далд хийгээрэй.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Аав:  Ээжээ.

Эмээ:      Чи буцаад ирдэг нь ашгүй дээ. Алив, суу. Суучих.

Аав:  Ээжээ, намайг уучлаарай. Ээжээ, намайг уучил. Өр цас шиг нэмэгдэж байгааг би мэднэ. Энэ өр улам бүр их болж байна. Би одоохондоо төлж чадахгүй. Би байж болох бүх хувилбаруудыг бодож, таньдаг бүх хүмүүстээ хандсан ч хэн ч надад туслахыг хүсэхгүй байна.

Чжан:     Би яваад эгчийг аваад ирэх үү?

Аав:  Хүлээ, хүлээ, чи явах хэрэггүй. Энд байж бай.

Эмээ:      Пэн Фэй, би маш их тэвчээртэйг чи мэднэ. Чи үүнийг мэднэ. Надад шударгаар хэлээч. Чи яг хичнээн их өртэй юм бэ? Сая ирсэн хүмүүсээс гадна дахиад өр нэхэж ирэх өөр хүмүүс байгаа юу?

Аав:  Тийм болоод би Чжан Ань Жэнийг үлдээч гэсэн юм. Ойрын хэдэн өдрүүдэд танаас мөнгө нэхэж маш олон хүмүүс ирнэ. Ээж, тэд найрсаг хандах байх, гэхдээ тэд өглөө, өдөр, бүр шөнөөр ч ирнэ. Тэд биднийг мөнгө төлөх хүртэл янз бүрийн аргууд хэрэглэнэ. Тийм болохоор би бодсон... Нань Сунь, бид хэдэн өдрөөр явах хэрэгтэй байна.

Нан:  Хаашаа?

Чжан:     Ах манайд очиж байя гэж хэлж байна.

Аав:  Хэдийгээр та нарын байшин жижиг ч гэлээ, энэ түр зуурын шийдэл. Бид тэнд хэдэн өдөр амьдрана. Тэгээд бүх асуудал шийдэгдсэний дараа буцаж ирнэ.

Нан:  Эмээ, ээж хоёр надтай хамт байг. Аав та Чжан Ань Жэнтэй хамт байж болно. Миний бодлоор тэр байранд бид багталцах байх.

Эмээ:      Та нар явж болно. Би эндээ үлдэнэ. Би ердөө л нэг настай хүн. Тэд намайг яаж ч чадахгүй.

Аав:  Ээж ээ, би мэдэж байна. Таныг хол газар явахыг хүсэхгүй байгааг би ойлгож байна. Гэвч энэ бол онцгой нөхцөл байдал.

Эмээ:      Онцгой нөхцөл байдал аа? Би нэг л явсан бол эндээ буцаж ирэхгүй гэхээс айж байна!

Аав:  Мэдээж бид буцаж ирнэ. Бид бүх юмнуудаа орхино.

Нан:  Ань Жэн бид хоёр хариад өрөөнүүдээ цэвэрлэж байя.  Та нар хувцас хунараа баглаад бэлдэж байгаарай. Ээжийг буцаж ирэхээр та нар очно биз.

Аав:  Тэгье, тэгье. Явцгаа. Хүлээ, хүлээ, чи Сосод бидэнтэй хамт явна гэж хэлээрэй. Харин одоо явцгаа.

Чжан:     Баяртай ах аа, эмээ.

Аав:  Ээж ээ, уйлахаа боль, тэгэх үү? Битгий уйл.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Чжан:     Нань Сунь, би үүнийг сайхан санаа гэж бодохгүй байна.

Нан:  Энэ түр зуурын шийдэл. Тэдэнд өөр байх газар байхгүй. Чи юу хэлэх гэсэн бэ?

Чжан:     Намайг сонс. Би өөрийнхөө төлөө хэлж байгаа юм биш. Нэгд, манай байр үнэхээр жижиг. Манай байр бүгдийг нь багтааж чадахгүй. Хоёрт, зээлдүүлэгчид бидний хэн болохыг их сургуулиас мэдвэл манай сургуульд асуудал үүснэ гэхээс айж байна. Энэ бидний хувьд муу юм болно. Гуравт, зочид буудал олох хэрэгтэй байх. Тэгвэл зээлдүүлэгчид бидний одоогийн хаягийг мэдэхгүй. Өнөөдөр үдээс хойш би чөлөөтэй байгаа. Би тэдэнд зочид буудал олж болно. Одоо үед зочид буудлууд удаан хугацаагаар байрлахыг санал болгодог болсон. Тэнд тохитой, хямдхан ч байдаг. Намайг сонс. Бид тэдэнд хэсэг хугацаагаар зочид буудал олох хэрэгтэй. Зээлдүүлэгчид тэднийг олж, бид сонголтгүй болбол тэднийг хоёулаа гэрт авчрая, тэгэх үү?

Нан:  Ингэвэл яаж байна? Тэднийг миний түрээсэлсэн өрөөнд оруулна. Түрээсийн мөнгийг ээж маань төлсөн. Чи тэднийг хөөж туух эрхгүй. Хэрэв чи асуудлаас айж байгаа бол өөрийнхөө өрөөнөөс гарах хэрэггүй. Зүгээр л биднийг танихгүй хүмүүс гээд бод. Би үүнийг гэр бүлдээ ойлгуулаад хэлчихнэ. Тэд чамайг хэзээ ч зовоохгүй.

Чжан:     Нань Сунь, би ингэж хэлэх гээгүй. Бидэнд нөөц төлөвлөгөө хэрэгтэй, ойлгож байна уу?

Нан:  Тэр чамд хэрэгтэй. Надад биш.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эмээ:      Зүгээр л хэрэггүй зүйлсээ үлдээчих. Нань Суны байр нь жижигхэн. Бид ийм их авч явж чадахгүй. Нэг хос ёслолын хувцас хангалтай. Бас гэртээ өмсөх гэрийн хувцас байх хэрэгтэй. Аан тийм, шүүгээний доод талд манай байшингийн гэрчилгээ, хадгаламжийн дэвтэр, байшингийн бичиг баримтууд байгаа. Аваад өг дөө. Байрын бичиг баримт хаана байна? Байрын бичиг баримт хаана байна аа? 

Аав:  Би барьцаанд тавьсан.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эм:   Та нар өөрсдөө үл хөдлөх хөрөнгө зардаг. Тиймээс та өөрсдөө харж байгаа. Би гайхуулсан юм биш. Энэ газар хамгийн сайн экологитой. Энэ бол байдаг л үл хөдлөх хөрөнгө. Энд их сургууль хүртэл байдаг. Маш олон сэхээтнүүд энд амьдардаг. Та нар зөвхөн хамгийн ухаалаг хүмүүстэй харилцах болно.

Ян:    Үгүй ер өө. Тэр гайхуулж байгаа юм биш үү?

Эм:   Бидний үзэх гэж байгаа байр бол...

Сосо:      Би утасны дуудлага аваадахъя. Байна уу? Нань Сунь?

Эм:   Энэ маш тохиромжтой. Мөн том орон зайтай байж болно. 

Ян:    Энэ хангалттай. Тэр ганцаараа амьдрана.

Сосо:      Юу болсон бэ? Тайвшир. Би нэг юм бодож олъё. За, баяртай. Уучлаарай, танай энд арай том байрууд байдаг уу?

Эм:   Энэ байр 90м2 талбайтай. Хатагтай Чжу танд хэр том талбай хэрэгтэй вэ?

Сосо:      130, 150, эсвэл бүр том. Би шууд нүүж орохоор тийм байр авмаар байна.

Эм:   Бид эндэхийг дуусгаад би таныг тийш нь аваачъя.

Сосо:      Хэрэггүй. Шууд л том байрыг нь үзье.

Ян:    Юу болчихов?

Сосо:      Би чамд дараа нь хэлье.

Эм:   Намайг дагаад явна уу.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эм:   Болгоомжтой байгаарай. Намайг дагаад явна уу. Энэ гал тогоо. Энэ байр 3 өрөөтэй. Энэ хамгийн том өрөө нь. Нөгөө хоёр өрөө нь энд байдаг. Бас энд. Нийт 156 м² талбайтай. Энэ байр бүрэн тавилгатай. Тэргүүний ЭйАй технологийн цахилгаан хэрэгслүүдтэй. Нэг гэр бүл өглөө ирж үзсэн. Тэд энийг түрээслэх бодолтой байгаа.

Сосо:      Би энийг авлаа.

Эм:   Тэд дараа нь надтай гэрээ хийнэ гэж хэлсэн.

Сосо:      Би яг одоо гэрээ хийе.

Эм:   Ийшээ явцгаая.

Сосо:      Баярлалаа.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Юу болсон? Чи зохицуулсан уу?

Ян:    Чи дараагийн удаа үйлдэл хийхээсээ өмнө сэтгэл хөдлөлөө хянаж байж болох уу? Чиний догдолж байгааг төлөөлөгч овжноор ашигладаг юм.

Сосо:      Тэр Чжан Ань Жен тэднийг гэртээ байлгамааргүй байна гэж надад хэлсэн юм. Миний уур хүрээд бараг дэлбэрэх шахсан.

Ян:    Тийм байсан ч чи ингэж хөнгөн хандаж болохгүй. Энэ бол бизнес, ойлгож байна уу? Үгүй ер. Тэр байрыг түрээслэхийг хүсч байгааг чинь тэр хүүхэн дор нь мэдсэн. Би түүнтэй нэлээд удаан тохиролцлоо. Тэр түрээсийн төлбөрийг 200 юаниар бууруулая гэсэн.

Сосо:      Баярлалаа, Ян менежер ээ.

Ян:    Чи сайтар бодож үзсэн үү? Гэрээ нь хоёр жилийн хугацаатай. Энэ хямдхан ч биш. Чи бүх цалингаа түрээсийн төлбөрт зарцуулдаг компанийн цорын ганц эмэгтэй боллоо.

Сосо:      Нэгд, энэ онцгой нөхцөл байдал. Хоёрт, би хүслээ биелүүлж, асар том байшин худалдаж авсан юм шиг санагдлаа. Би чамаас ихийг сурахыг хичээнэ, тэгвэл дараа нь илүү олон байшин зардаг болно.  Чи юу бодсон юм бэ?

Ян:    Фань Чжин Ган өнөөдөр надтай ирж уулзсан.

Сосо:      Аан. Тэр миний талаар гомдоллосон уу?

Ян:    Тэр намайг үнээ хэл гэсэн.

Сосо:      Тэд чамайг удахгүй явахыг мэдэж байна уу? Ян менежер ээ, би тэдэнд юу ч хэлээгүй.

Ян:    Би чамайг сэтгэлзүйн бэлтгэлтэй байгаарай гэж байна. Магадгүй тэд ойрын хэдэн өдрүүдэд чамтай ч холбогдох байх.

Сосо:      Чи үнэхээр явах юм уу?

Ян:    Тэд намайг үнээ хэл гэсэн. Өвгөн Е намайг тийм ч амархан явуулахгүй байх.

Сосо:      Тэгвэл би чамайг дагаж явна.  Би Е Цзинь Янтай энэ талаар ярилцсан.

Ян:    Чи түүнтэй ярилцсан? Гэхдээ энэ гэрээн дээр бичигдээгүй. Е Цзинь Янь энэ албан тушаалд олон жил болж, хэн ч түүнийг байрнаас нь хөдөлгөж чаддаггүй. Энэ ямар учиртайг мэдэх үү?

Сосо:      Ямар?

Ян:    Тэр ер бусын өршөөлгүй хүн. 

Сосо:      Тамга нь хаана байна?

Ян:    Би чамайг гарын үсэг зурахыг хүлээж байна.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:    Сайн уу, таны илгээмж.

Сосо:      Та нар орцгоо.

Эр:    Сайн уу. Би энийг хаана тавих вэ?

Сосо:      Зочдын өрөөнд.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Ах аа, эгч ээ.

Ээж: Хөөе, Сосо.

Сосо:      Болгоомжтой. Эмээ бид ирлээ. Нань Суны байр дэндүү хол гэдгийг би мэднэ. Та тийшээ очмооргүй байгааг ч би мэднэ. Харин би маш том байр хөлсөлсөн. Энд цэцэрлэгтэй, холгүйхэн дэлгүүр байгаа. Энэ маш тохиромжтой газар.        

Эмээ:      Баярлалаа.

Ээж: Сосо, төвөг удаж байгаад уучлаарай. Бид хоёр хоногийн дараа явна.

Сосо:      Эгч ээ, яаж ингэж таарав аа. Би ганцаараа амьдрахад арай л том байр байна гэж бодож байлаа. Дээр нь та нар яг ирж таарлаа.

Аав:  Сосо, баярлалаа.

Сосо:      Ах аа, ийм эелдэг байх хэрэггүй дээ. Та нар намайг хүүхэд байхаас минь санаа тавьж байсан. Нань Сунь тээшийг нь авъя. Ах аа, эгч ээ, та хоёр эхлээд эмээг дотогш оруулж бай. 4 давхарт шүү. Зүүн талын хаалга. Хаалга түгжээгүй байгаа. Болгоомжтой.

Ээж: Ээж явцгаая. 

Аав:  Баярлалаа.

Сосо:      Зүгээр дээ. Та яв, яв. Болсон, баярлалаа.

Нан:  Баярлалаа.

Сосо:      Чи намайг гэртээ байлгасанд би чамд талархаж амжаагүй л явна.

Нан:  Чжан Ань Жэнь эд нарыг хүлээж авахад бэлэн биш гэдгийг би аав ээжид хэлээгүй.

Сосо:      Та нарыг энд амьдрахыг урьсан хүн нь би. Бүх зүйл улам дордохгүй гэж найдахаас.

2:       Маргааш шинэ өдөр болно.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Ах аа, эгч ээ, энэ хамгийн том өрөө нь. Та хоёр энд орж болно. Эмээ би танд бүгдийг нь үзүүлье. Энэ хоолны өрөө. Энэ зочны өрөө. Тэр өрөө таных. Нарны гэрлийн хамгийн сайн тусгалтай.

Эмээ:      Хөөх, орны даавуу, дэрний уут, та нар бас аваад ирсэн юм уу?

Сосо:      Үгүй ээ, эд нар шинэ. Нань Сунь таныг энэ брэндэд дуртай гэж хэлсэн юм. Тэгээд л би танд зориулж худалдаж авсан.

Эмээ:      Тиймээ. Эднийг маш сайн материалаар хийдэг. Зүгээр л таамгаар авахын араггүй.

Сосо:      Эмээ, би ширээн дээр толь тавьсан байгаа. Та тэр ширээг өөрийнхөө хэрэгцээнд ашиглаарай.

Эмээ:      Сайхаан, сайхан. Чамд яршиг удаж байгаад уучлаарай.

Сосо:      Эмээ, санаа зоволтгүй.

Эмээ:      Би наашаа ирэхээс өмнө санаа зовж л байлаа. Намайг гайхшруулах хэцүү гэж тэд хэлдэг юм. Гэхдээ энэ зуршил бүр залуу насных. Чи миний насанд ирээд хуучин зуршлаа мартах хэцүүг ойлгоно.

Сосо:      Эмээ би таны зуршилд дуртай. Би чинь ямар ч дүрэм, зуршилгүй гэрт өссөн ш дээ. Хэрэв үүнийг биелүүлэхэд амар, хөнгөн байдаг бол сайхан байхгүй юу. Тийм болоод би таны зуршил, журамд дуртай. 

Эмээ:      Чи надад төрснөөс минь өөрцгүй.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ээж: Өнөө орой бид юу идэх вэ? Энэ чамд хачирхалтай асуулт шиг санагдахгүй байна уу? Надад ч гэсэн хачин санагдсан.

Нан:  Бид наашаа үйлчлэгчээ авчраагүй.

Ээж: Тэгсэн ч бид юм идэх хэрэгтэй, тиймүү?

Нан:  Өнөө орой бид энгийн төсөр юм иднээ. Цаашдаа бид яарахгүй байж болно.

Ээж: Тиймээ.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ээж: Би оролдоод үзнэ.

Нан:  Би танд туслая.

Ээж: Хэрэггүй. Чи өнөөдөр надад тусаллаа гэхэд маргааш надад тусалж чадахгүй. Хэрэв би энэ гараар мажонг тоглож чаддаг бол гэрийн ажлыг ч хийж чадна.      

Аав:  Энэ өндөг нь сэжгийн харагдаж мэднэ,  гэхдээ л өндөг шиг амттай. Ээж чинь анх удаа бидэнд хоол хийсэн байна. Үүнийг харгалзаж үзвэл тийм ч муу биш болж. Хэрэв үүнд дасахгүй бол би хэд хоногийн дараа Цзяг дагуулаад ирье.

Ээж: Би өнөөдөр будааны усаа арай ихдүүлчихлээ. Дараагийн удаа би тийм ихээр хийхгүй ээ. Би анх удаа хоол хийж байна. Хоол сайхан амтгүйг би мэднэ. Цаашдаа... Цаашдаа би бүр сайн хоол хийдэг болно.

Нан:  Ээж, би таныг мундаг гэж боддог. Би дахиад хоёр шарсан өндөг идмээр байна. Хэрэв та өдөр бүр бидэнд хоол хийж өгвөл би өдөр бүр ирж иднэ.

Сосо:      Эгч ээ, би зутанд дуртай. Би будаанд дургүй.

Ээж: Та нар хөөрхөн шүү.

Аав:  Ээжээ, та юм идэх хэрэгтэй.

Нан:  Эмээ, хэрэв юм идмээргүй байвал жаахан шөл уучих.

Эмээ:      Надад идэх дур алга.

Нан:  Тэгвэл би танд энэ дажгүй харагдаж байгаа шарсан өндөгнөөс өгье. 

Эмээ:      Би юм идмээргүй байна.

Аав:  Та юу ч хамаагүй идэх хэрэгтэй.

Нан:  Эмээ, хэрэв та идэх сонирхолгүй бол өнөө орой хоосон хононо ш дээ. Хэрэв та онцгүй хоол гэж бодоод идмээргүй байгаа бол та яаж ч байсан нэг юм идэхээс араггүй. Яагаад гэхээр, энэ хэдэн өдрийн турш, магадгүй хэдэн сарын турш бид энийг л идэх байх. Энэ илүү амттай болж ч мэднэ. Миний ээжийн хийх хоол сайжирна. Эмээ, бүгд л сайн сайхан амьдрахыг хүсдэг. Гэвч амьдралд бас азгүйтэл байдаг.

Эмээ:      Охид оо, та нар 30 ч хүрээгүй. Эд нар 50 орчим настай. Харин би бараг 80-тай.

Сосо:      Эгч ээ, эгч ээ, хоол амттай байна.

Ээж: Хоолоо идэцгээе.

Нан:  Үнэхээр амттай.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Эмээ, энэ Ван Цзя Ша-ийн талханцар. Нань Сунь худалдаж авсан юм. Таныг дуртай үүнд дуртайг тэр мэддэг. Та өнөө орой юу ч идсэнгүй. Та энийг идэх хэрэгтэй.

Эмээ:      Чи Нань Суны ээжийг ир гэж хэл.

Сосо:      За. Эмээ, эгч ирлээ.

Ээж: Ээж.

Эмээ:      Маргаашнаас эхлэн би чамд хоол хийхэд сургана. Би залуудаа чадварлаг сайн тогооч байлаа.       

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:  Аав аа, та хаачих юм?

Аав:  Миний найз надад жаахан мөнгө зээлдүүлнэ. Би тэрийг очиж авъя.

Нан:  Би тантай хамт явъя.

Аав:  Би ердөө л очиж мөнгө авна. Чи явах хэрэггүй.

Нан:  Та биднийг орхиж яваад эргэж ирэхгүй гэхээс би айж байна.

Аав:  Ээж, миний эхнэр, миний охин, та нар энд байна. Мэдээж би эргэж ирнэ.

Нан:  Та мөнгө олж чадахгүй байсан ч тэр, та хоосорсон ч тэр та эргэж ирэх ёстой шүү. Бидний санааг битгий зовоогоорой. Энэ бүхний эхлэлийг тавьсан хүн нь та. Юу ч болж байсан, танд энэ бүх замбараагүй юмнаас нуугдаж, эсвэл надаас, ээжээс, эмээгээс энэ асуудлыг шийдэхэд туслахыг гуйх эрх байхгүй.

Аав:  Би буцаж ирнэ.

Нан:  Би тань руу залгахаар та хариулах ёстой.

Аав:  Би хариулна. Мэдээж би тэгнэ. Би тийм үлбэгэр биш. Би чиний дуудлагад хариулна. Би яваад мөнгөө аваад ирье.

Сосо:      Та нар байшингаа буцааж авахын тулд банкинд хичнээн мөнгө төлөх ёстой вэ?

Нан:  10 саяаас ч их. Тэрнээс ч их байж мэднэ.

Сосо:      Тийм их үү? 

Нан:  Энэ маш их мөнгө.

Сосо:      Би баян гэр бүлтэй байсан ч болоосой.

Нан:  Хэрэв үнэхээр манай байшин зарагдвал бид бүх юмаа алдана, миний ээж, эмээ, аавд урд нь хэзээ ч ердийн ажил хийж байгаагүй. Бидний ирээдүй асуудалд орно.

Сосо:      Чи Чжан Ань Жэньта хоёр энд байна. Би бас энд байна.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Намайг уучлаарай. Фань нарийн бичиг ээ, та өнөөдөр бас хоцорсон уу?

Фань:     Би компанид өглөө 7 цагт ирсэн.

Сосо:      Тэгвэл та юунд энд байгаа юм?

Фань:     Би хэн нэгнийг хүлээсэн үү?

Сосо:      Хэнийг?

Фань:     Чамайг.

Сосо:      Фань нарийн бичиг ээ, та надтай уулзах гэсэн юм уу?

Фань:     Үгүй ээ. Е ерөнхийлөгч чамтай уулзъя гэсэн.

Сосо:      Е ерөнхийлөгч намайг хайж байгаа юм уу?

Фань:     Тиймээ. Чи нэг өдрийн дотор хоёр байр зарсан. Чжу Сосо чи үнэхээр ер бусын хүн.

Сосо:      Тийм болоод Е ерөнхийлөгч намайг хайсан юм уу?

Фань:     Тэгж хэлж болно.

Сосо:      Санаа амарлаа. Та намайг айлгачих юм. Тэр намайг зэмлэх байх гэж бодсон.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Е:       Чи байрнуудыг яаж борлуулсаныг би мэдмээр байна.

Сосо:      Тэд нартай зочин шиг харьцаж, тэд нартай ойлголцох замаар.

Е:       Тэгэхээр, чиний байр зарах, хүмүүсийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн зарах хоёрын хооронд ялгаа бий юу? Чиний мэргэжлийн ур чадвар хаана байна?

Фань:     Хэрэв чи чадварлаг, бас царайлаг бол энэ давуу тал. Харин чи чадваргүй, өөрийгөө сайхан эмэгтэй учраас л мундаг гэж боддог бол чи тэнэг гэсэн үг. Учир нь энэ хорвоо үзэсгэлэнтэй бүсгүйчүүдээр дутдаггүй. Тэд үйлдвэрт үйлдвэрлэдэг савтай хийжүүлсэн ундаатай адилхан. Бусад хүмүүс сонголт хийхийн тулд тэдгээрийг тавиур дээр өрдөг. Ойлгосон уу?

Е:       Би чамд зөвлөгөө өгье. Ирэх даваа гарагаас эхлэн чи Фань нарийн бичигийг дагаж, түүнтэй хамт алба болгонд дадлага хийнэ. Мод сийлбэрлэхийн тулд эхлээд хутгаа хурцлах хэрэгтэй. Энэ ирээдүйд чамд л хэрэгтэй.

Фань:     Яриач.

Сосо:      Е ерөнхийлөгч өө, би Борлуулалтын албанаас явмааргүй байна. 

Е:       Яагаад?

Сосо:      Яагаад гэхээр би мөнгө олмоор байна.

Е:       Бүгд л мөнгө олохыг хүсдэг. Чи хэдийг олмоор байна?

Сосо:      Их байх тусмаа сайн. Дор хаяж 10 сая юань.

Е:       Хэд гэнэ ээ?

Сосо:      Е ерөнхийлөгч өө, би хэлсэн, 10 сая.

Е:       Чи их амбицтай юм гээч. 10 сая аа? Багагүй мөнгө шүү. Шэнь захирал, сайн уу. Бид энэ төслийг сонирхож байгаа. Би энэ төсөлд бэлдэж байсан юм. Тиймээ, бид санал бэлдэж байна. Тиймээ. Нөгөө Ван залуу юу? Энэ асуудалгүй. Хэрэв юу ч бүтэхгүй бол бид тэдэнд ашгийг нь буцааж өгнө. Бид энэ төслийг заавал авна. Тэр үед нь харж байя. За, баярлалаа. Баяртай, Шэнь захирал аа. Ян Ке удахгүй Борлуулатын хэлтсээс явна. Одоо Борлуулалтын алба тийм ч сайн байхгүй болов уу гэж би эмээж байна. Чи тэр 10 саяыг хаанаас авах юм?     

Сосо:      Тэр явна аа? Тэр хэзээ явах юм? Тэр надад юу ч хэлээгүй. Тэр та нарт өөрөө хэлсэн юм уу?

Е:       Шинэ менежер ирэх 7 хоногт ажлаа хүлээж авна.

Сосо:      Юу вэ?

Фань:     Ян Ке дэд ерөнхийлөгч болно. Тэр явахгүй.

Сосо:      Тэр явахгүй ээ?

Е:       Ян Ке маш авъяастай. Олон компани түүнийг ажилд авахыг хүсдэг. Харин манай групп одоохондоо түүнийг явуулж чадахгүй. Бид зүгээр л байраа сольж байна. Чи энэ бүгдийг мэдэх шаардлагагүй. Ямар ч байсан бид түүнийг энд нь үлдээсэн. Чи миний саналыг сайн бодох хэрэгтэй. Юу гэмээр байна? Би чамайг зургаан сарын дараа Борлуулалтын албанд шилжүүлнэ.

Сосо:      За, Е ерөнхийлөгч өө.

Фань:     Явцгаая. Би Хүний ​​нөөцийн албанд энэ талаар хэлэх ёстой. Явцгаая.

Сосо:      Е ерөнхийлөгч ирэх даваа гаригт гэсэн биз дээ? Би одоо ажилдаа орох хэрэгтэй байна.

Фань:     Чжу Сосо, сонс. Хэдийгээр Е ерөнхийлөгч үүнийг санал гэж хэлсэн, тэр зүгээр л эелдэгээр хэлсэн. Харин үнэндээ энэ бол тушаал. Тиймээс чи үүнийг ойлгох хэрэгтэй. Чи түүнтэй тохиролцоо хийх эрхгүй. Ойлгосон уу?

Сосо:      Тийм ээ, би ойлгосон, ойлгосон.  

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ян:    Нэг ч үг битгий хэл. Суу. Би өнөө өглөө хөгшин Е-тэй ярилцлаа. Би явахгүй. Би дэд ерөнхийлөгч болсон ч борлуулалтын албыг удирдаж байгаа. Одоогийн нөхцөл байдал ийм байна. Хэрэв борлуулалтын албаны ажилтнууд халагдахыг хүсвэл би тэдэнд сайн газар олж өгнө. Намайг энд байхад тэд үлдмээр байвал би та нарыг үргэлж дэмжиж байна. Хүссэн зүйлээ надад хэл.

Сосо:      Ноён Чен 12Си байрыг худалдаж авсан, чи түүнээс байраа 11Си эсвэл 9Си болгож өөрчлөхийг гуйж болох уу?

Ян:    Надад шалтгааныг нь хэл.

Сосо:      Тэгвэл би 12Си байрыг 12C Се Хун Цзу зарж чадна. Тэгвэл бид дахиад нэг байр зарна гэсэн үг. Өөрөөр би гэсэн үг.

Ян:    Ноён Чен бол Өвгөн Егийн эртний найз. Чи өөрөө харсан. Энэ нилээн хэцүү.

Сосо:      Тэгвэл би өөрөө түүнтэй тохиролцоно.

Ян:    Би чиний оронд Се Хун Цзиг 11 Си-д эсвэл 9Си-д байр ав гэж ятгасан нь дээр байх байсан.

Сосо:      Тэгвэл... чи байр зарсан шагналын мөнгийг чи аль болох хурдан өгч чадах ууе

Ян:    Чи бүр 10 байшин зарсан чи, Нань Суны гэр бүл зүгээр том түймрийг аяга усаар унтраах гэж оролдоод байна.

Сосо:      Юу ч байснаас энэ нь дээр.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ээж: Улаан лоольтой шарсан өндөг.

Эмээ:      Харин энэ чинь илүү дээр болжээ.       Бид гэртээ байхдаа бүх зүйл ном журмаараа байхад анхаарч байх хэрэгтэй. Хэрэв бид хоолоо хийхгүй, үсээ самнаж, эсвэл хувцсаа индүүдэхгүй, гэрт замбараагүй байвал амьдрал яг л тийм байна.

Нан:  Би хоолоо идсэний дараа явж Чжан Ань Жэньтэй уулзана. Би өөр нэг байрны гэрээг цуцал гэж түүнд хэлье. Бид жаахан ч гэсэн мөнгө хэмнэж болно.

Ээж: Тэр чиний найз залуу ч гэлээ, бид түүнд заагаад байж болохгүй. Бид журамтай хүмүүс байх ёстой.

Нан:  Би ойлголоо. Эмээ, та яагаад санаа алдав?

Эмээ:      Аав чинь гэрээс явсаны дараа, бүр Сосо буцаад ирэхэд энэ байшин дүүрэн эмэгтэйчүүд. Хэн ч аавд чинь тусалж чадахгүй юм.

Нан:  Тэр үнэн. Хэрэв би эрэгтэй байсан бол уурхайгаас эрдэнэс олборлож чадна. Гэтэл би тийм биш. Хүн чулууг алт болгон хувиргаж чадна. Харин би чадахгүй. Цзяны гэр бүлд тийм аврагч дутагдаж байна. Гэхдээ, эмээ та нэг юмыг мэдэх хэрэгтэй. Ийм байдалд хүргэсэн хүн нь эмэгтэй хүн биш, харин таны хүү. Аав гэрийн бүлийн цорын ганц эр хүн. Харин бидэнд тус болж байгаа нь Чжан Ань Жэнь нэртэй эрэгтэй биш харин Чжу Сосо гэдэг нэртэй эмэгтэй.

Эмээ:      Хоолоо идэцгээе.

Ээж: Хоолоо идэцгээе.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Чжан:     Нань Сунь.

Нан:  Чи миний дуудлаганд хариу өгөхгүй байсан. Намайг дагаад яв. Би чамтай ярилцах хэрэгтэй байна.        

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:  Юу болсон юм?

Чжан:     Чи над руу залгаж байхад аав чинь намайг хайж ирсэн.

Нан:  Тэр яах гэж чамайг хайсан юм?

Чжан:     Чи юу гэж бодож байна? Мэдээж тэр мөнгө зээлэх гэж ирсэн. Аав чинь намайг хайж байсныг чи мэдээгүй юу?

Нан:  Би мэдээгүй. Тэгвэл түүнийг тоохгүй бай.

Чжан:     Нань Сунь, энэ чинь их сургууль, ойлгож байна уу? Миний өрөөнд хүмүүс байхад аав чинь орж ирсэн. Тэр бүгдэд нь чиний аав, надаас мөнгө зээлэхээр ирсэн гэж хэлсэн. Тэр бүр манай эцэг эх өөрт нь жаахан мөнгө зээлж чадах уу гэж асуусан. Бас манай байшинг барьцаа болгон ашиглаж болох уу гэсэн. Тэр эдгэшгүй өвчин туссан болоод мөнгө зээлээч гэж хэлээгүй. Тэр бүх мөнгөө хувьцаанд алдсан болохоор тэр. Мөрийтэй тоглоом, хувьцаа худалдаж авах хоёр яг адилхан зүйл. Бид бүгдээрээ тэр өрөөнд байсан. Надад хэл дээ, чи миний оронд яах байсан бэ? Энэ бүх хүмүүсийн нүдэн дээр болсон. Би яах ёстой надад хэлээч?

Нан:  Чи аавд мөнгө зээлдүүлсэн үү, үгүй юу? Эсвэл гэр бүлийн чинь хэн нэгэн тусалж чадах уу?

Чжан:     Нань Сунь, чи миний байдлыг мэднэ. Би сар бүр тийм их цалин авдаггүй. Цалингаа авсны дараа би байрны түрээсээ төлөх хэрэгтэй болно. Аав ээж хоёр маань тийм ч их мөнгөгүй. Тэд тэтгэвэрт гарсны дараа амьдрах ямар нэгэн юм хэрэгтэй. Би ахад мөнгө зээллээ гэхэд тэр дараа нь өгч чадахгүй бол яахав? Дараа нь миний эцэг эх юу болох вэ?

Нан:  Хэрэв чи юугаа ч алдаагүй юм бол юундаа ингэж санаа зовоод байгаа юм? Чи хамт ажиллагсдынхаа өмнө өөрийгөө онигоо болсон гэж бодсон уу? Бид чиний их сургуулийн сэвгүй нэр төрийг баллах гээд байна уу? Хүн бүхэн чамайг энэ амьдралдаа азтай гэж боддог. Чи Ван Юн Чжэнийн байрыг эзэлж чадсан. Бас чи нутгийн нэг баяны охинтой гэрлэх гэж байгаа. Харин миний аав чамайг онигоо болгосон бололтой.

Чжан:     Чи ингэж ярьж болохгүй. Бид олны өмнө бохир цагаан хэрэглэлээ угааж болохгүй ш дээ. Чи бид хоёр нэг хүн. Бид бусдын өмнө өөрсдийнхөө нэр төрийг бодох хэрэгтэй, миний зөв үү?

Нан:  Миний аавын буруу. Тэр миний найз залууг буруу бодож байж. Тэр их гэнэн хүн. Түүнийг уучлаарай.

Чжан:     Битгий ийм байгаач.

Нан:  Хүмүүсийн дэргэд надтай хамт битгий үзэгд. Үгүй бол би чиний нэр төрийг баллана.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:  Бодоод байхад, би Чжан Ань Жэнийг их сургуулийн хаалгаар гарахыг харсан тэр өдөр миний гэнэн оюутны амьдрал дууссан. Гоёмсог тайз, гоёмсог хивс шиг зүлэг. Бидний уйгагүй өгсөн амлалтууд. Би тэнэг байжээ. Би бүх зүйлд туршлагжсан гэж бодож байсан. Гэвч хувь тавилан ирээдүйд надад хүндхэн сорилт бэлдсэнийг би мэдээгүй. Харин надад үүнийг даван туулахад хүнд байх болно.

Дон: Цзян Нань Сунь.

Нан:  Профессор Дон.

Дон: Суу, суу. Юуны өмнө би чамд дуулгах сайхан мэдээ байна. Би Чжан Ань Жэнь, танай аав хоёрын зөрчилдөөний тухай дуулсан. Мөн танай гэр бүлд юу тохиолдсоныг ч сонссон. Энэ сайхан мэдээ чамайг тайвшруулна гэж найдаж байна.

Нан:  Би одоо таны аспирант болсон уу?

Дон: Энэ мэдээжийн зүйл байсан ч би чамд баяр хүргэх ёстой.

Нан:  Ямар гоё вэ. Ашгүй одоо би таны шавь болно.

Дон: Нэрсийн жагсаалтыг хоёр хоногийн дараа гаргах юм. Энэ чиний сэтгэлийг сэргээх байх гэж бодож урьдчилж хэлсэн нь энэ. Амьдрал зөвхөн золгүй явдал биш. Би чамд ямар нэгэн зүйлээр тусалж чадах уу? Одоо бүх албадууд тэр зөрчилдөөнийг мэдсэн. Ван Юн Чжэн над руу яриад чамд тусламж хэрэгтэй юу гэж асуусан. Бас чамайг цаашид сурахад чинь.

Нан:  Та хоёр л бидэнд санаа тавьдаг байсан. 

Дон: Заримдаа бидний хийдэг зүйл яаруу сандруу шинжтэй байдаг. Эцсийн эцэст энэ нь чамаас л шалтгаална.

Нан:  Би мэднэ. Би үүнийг шийднэ ээ.

Дон: Чи энэ асуудлыг шийдэж чадахгүй байсан ч цаг хугацаа чиний өмнөөс шийдэх болно. Өөртөө цаг гарга.

Эр:    Цзян багш аа.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Фань:     Чжу Сосо! Чи галзуурсан юм уу? А? Чи Еерөнхийлөгчийн найзтай утсаар ярьж яаж зүрхлэв! Чи бүр түүнээс байраа солихыг хүссэн гэнэ ээ! Надтай хамт яв! Хамт яв. Чи яаж чадаж байна? Чи одоо Е ерөнхийлөгчөөс уучлалт гуйх ёстой. Чи бас түүний найзаас уучлалт гуйх хэрэгтэй. Энэ удаад би чамайг зүгээр өнгөрүүлэхгүй шүү! Орооч!

Сосо:      Е ерөнхийлөгч өө.

Е:       Чжу Сосо, чи юу хийснээ мэдэх үү? Чи яагаад надад дандаа асуудал үүсгэдэг юм бэ?

Сосо:      Ерөнхийлөгч өө, та намайг өөр албанд шилжүүлбэл би ганц ч байшин борлуулж чадахгүй нь гэж бодсон. Би зүгээр л мөнгө олохыг хүссэн юм.

Е:       Чи ингэж мөнгө олдог юм уу? Чи юу хийснээ мэдэж байна уу? А?

Сосо:      Таны найз олон байшинтай гэж сонссон. Тэр үзэсгэлэнгийн танхимд байхдаа байшингийн төрөл, өрөө тасалгаа, тагтны талаар асуугаагүй, юу ч асуухгүй байсан. Тийм учраас л би...

Е:       Зогс. Тэр бүр 10 000 байшинтай байсан ч тэд түүний өмч. Бид түүнд тэр байрыг зарахаар тохиролцсон. Тийм учраас бид түүнд 12Си-г л өгөх ёстой. Чи буурцагтай зөөхий зарж байгаа бол хүмүүсийн сонгосон яг тэр байдлаар нь өгөх ёстой, миний зөв үү? Шударга байдал. Шударга байдал гэж юу вэ? Энэ бол шударга байдал, итгэлцэл гэсэн үг, тийм үү? Энэ бол чухал үндсэн зарчим. Харин чи яав?

Сосо:      Е Ерөнхийлөгч өө, намайг уучлаарай.

Төгсөв

 

 

Back to episodes Go home