Миний сайн найзын түүх – 12
Үргэлжлэл: 00:45:24 мин.
Дүрүүд:
Эр:
Сяо Чжан Нань Суны найз залуу
Ван Юн Чжэн
Аав Нань Суны аав
Фань Чжин Ган Цзинь Ян Группын туслах
Ян Ке Борлуулалтын менежер
Е ерөнхийлөгч
+ Се Хун Цзу тэрбумтны хүү
Эм:
Чжу СоСо Нань Суны найз
Нань Сунь
Ээж Нань Суны ээж
Эмээ Нань Суны эмээ
Юань Юань
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ян: Ипотекийн зээлийн хямралаас үүдэн одоо манайд дэлхийн санхүүгийн хямрал нүүрлээд байна. Ийм мэдээ бидэнд ямар ч хамаагүй гэж бодож болохгүй. Дэлхийд тэргүүлэгч үл хөдлөх хөрөнгийн олон компаниуд хөрөнгийнхөө хөрвөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд хөнгөлөлт үзүүлж байна. Албадуудын зөвлөгөөнөөр бид Дунлиг борлуулахад хэцүү болно гэдгийг баттай мэдэж авсан. Гэхдээ та бүхэн энэ амаргүй нөхцөл байдалд авъяас чадвараа гаргана гэж найдаж байна. Хэцүү цаг үе баатруудыг бий болгодог. Зах зээлд мөнгө бий. Та тэр тэр хөрөнгийг хууль ёсны дагуу олох арга замыг олох хэрэгтэй. Ийм байна. Эцэст нь, бүх зүйл та нарын өөрсдийн ур чадвараас шалтгаална. Ажилдаа орцгоо.
Эм: За.
Ян: Сосо, үлдээрэй. Се Хун Цзу юу болж байна? Тэр өнөөдөр төлбөрөө хийх үү?
Сосо: Би өнөөдөр 11 цагт уулзахаар тохиролцсон, тэр над руу урьдчилж залгана. Гэхдээ би одоохондоо түүнээс дуудлага аваагүй л байна.
Ян: Тэдний гэр бүл нь агааржуулагч үйлдвэрлэдэг. Энэ нь үл хөдлөхтэй нягт холбоотой. Гэрээнд гарын үсэг зуртал түүнд ихээхэн анхаарал тавьж байгаарай.
Сосо: Ойлголоо, би одоохон түүн рүү залгая.
Ян: Үг хэлээ цэгнэж байгаарай. Аваад хариулаач.
Сосо: Сайн уу, ноён Се. Зүгээр. Эхлээд өөрийнхөө ажлыг амжуул. Та уулзалта хэзээ хойшлуулмаар байна? Санаа зоволтгүй. Боломжтой үедээ над руу залгаарай. Би Борлуулалтын албанд байна. Та боломжтой цагтаа ирээд намайг олж болно, за юу? За. Болж байна. Баяртай. Тэр одоо ээжтэйгээ уулзах гэж байгаа гэнэ.
Ян: Яахав ээ, ямар татгалзсан биш.
Сосо: Би ямар ч нөхцөл байдалд бэлтгэх ёстой.
Ян: Сэтгэл санааны бэлтгэлтэй байгаа чинь сайн хэрэг. Саяхан хөрөнгө оруулалтын банкууд ажилтнуудаа цомхотгосон. Тэдний авсан нөхөн олговорын хэмжээ 800,000-аас хэдэн сая болсон. Энэ талаар бодоорой.
Сосо: Надад таньдаг хэдэн хантерууд бий, би удахгүй жагсаалт гаргана. Бид тэдэнд байгаа бэлэн мөнгийг Донглийн үл хөдлөх хөрөнгийн эрхийг бичгээр солино.
Ян: Сайн байна. Чи тун яггүй сорилттой тулгарлаа, шинэков оо. Энэ сайн зүйл.
Сосо: Миний амьдрал дэндүү амаргүй. Би ажилдаа буцаж орлоо.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Томи: Иймэрхүү тансаг барилгууд жирийн үйлчлүүлэгчдэд зориулагдаагүй. Хөрөнгийн зах зээл унасан болохоор бүх баячууд хүртэл хэмнэлттэй болсон. Энэ бидэнд ч гэсэн нөлөөлнө.
Сосо: Чи юу хийхээ мэдэхгүй байна уу?
Томи: Зөвхөн чи бид хоёр ч биш, Эйпл, Чжоу Цин хоёр яг адилхан. Уг нь тэд нэг жилийн цалинг 30 минутад олдогоороо алдартай.
Чжоу: Өнөөдөр хэн эхний байраа зарах вэ гэдгээр мөрийцье.
Е: Ийшээ. Чиний бизнес цэцэглэж байгаа гэж би сонссон.
Чен: Зүгээр л миний бүх юм дажгүй.
Е: Гэхдээ одоогийн нөхцөл байдалд тайван байх амаргүй байна.
Чен: Энэ хүнд хэцүү үеийг хамтдаа давж гарцгаая.
Е: Сууна уу. Ямар байна? Манай байшингийн чанар нэлээд сайн байгаа биз дээ?
Чен: Хараад байхад, эхний байшингийн 12 давхарын 39 м2 байр зүгээр санагдлаа.
Е: Энийг бичээд ав.
Ян: За.
Чен: Би тэр байрыг өөрөө амьдрахаар худалдаж авмаар байна.
Ян: Та гайхалтай мэдрэмжтэй юм, ноён Чен. Тэр маш сайн төлөвлөлттэй байр. Түүний нэг онцлог нь та хаалгаар оронгуутаа шууд хоёр өрөөг харж болно. Ийм төлөвлөлт бусад барилгуудад ховор байдаг.
Е: Би танилцуулахыг зөвшөөрнө үү. Энэ хүн Борлуулалтын албаны менежер Ян Ке.
Ян: Сайн уу.
Е: Ян Ке, нааш ир.
Фань: Ян Ке. Ян.
Е: Суучих, Ян менежер ээ.
Чен: Чи сайн ажиллаа, Ян менежер ээ.
Ян: Энэ миний үүрэг.
Чен: Би тэрийг худалдаж авна, за юу? Миний эхнэр, ээж хоёр тусдаа амьдрана биз. Энэ тохиромжтой, мөн бид тайван амьдарч болно. Харин одоо би энд байх хэрэг алга.
Е: Чи дахиад үзэж хармааргүй байна уу?
Чен: Үгүй. Е. Чи надад байрнууд харуулах гэж дагуулж ирсэн. Мэдээж би чамаас нэгийг худалдаж авах ёстой.
Е: Тэгвэл чи хэзээ нь гэрээ хийх гэж байна?
Чен: Ингэж тохирьё. Би өнөөдөр гэрээ хийхээр өөрийнхөө хуулчийг явуулна, болох уу?
Е: Асуудалгүй.
Чен: Ингээд боллоо. Би явах цаг болж. Үлдэж болно.
Е: Завгүй хүн шүү.
Чен: За, баярлалаа.
Е: Зүгээр.
Чен: Дагалдсанд баярлалаа.
Сосо: Би тэр байрыг Се Хун Цзу-д хадгалсан ш дээ.
Ян: Тэр урьдчилгаа мөнгөө төлөөгүй.
Сосо: Тэгвэл би түүнтэй утсаар яръя.
Ян: Үгүй. Энэ хүн бол Е ерөнхийлөгчийн найз нь.
Сосо: Тэгвэл би түүнд юу гэж тайлбарлах вэ?
Ян: Би яаж мэддэг юм?
Сосо: Е ерөнхийлөгч.
Е: Би та нарын нээлтийг хийж өглөө. Үлдсэн нь та нараас шалтгаална.
Ян: Аз болоход та танил ихтэй байдаг. Үгүй бол Борлуулалтын албаны хувьд нээлтийн өдөр онцгүй байх байлаа.
Е: Бид нэг гэр бүл. Би Се Хун Цзу байр худалдаж авна гэж сонссон, үнэн үү?
Сосо: Түүнд гэр бүлийн зарим нэг асуудал байгаа. Тиймээс, тэр энд ирээгүй байна.
Е: Тэр байр худалдаж авах нь уу, үгүй юу?
Сосо: Тэр бүр хүссэн ч худалдаж авч чадахгүй.
Е: Яагаад?
Сосо: Яагаад гэхээр, түүний худалдаж авахыг хүссэн байрыг дөнгөж сая таны найзад зарсан.
Е: Би чиний орлогод нөлөөлчихсөн үү?
Ян: Се Хун Цзу байшин худалдаж авна гэдэгт чи итгэх хэрэггүй. Тэр байр үзэхээр ирсэн, гэвч яах нь тодорхойгүй байгаа. Та өнөөдрийн бидний нээлтэнд тусалсанд баярлалаа.
Е: Зүгээр.
Фань: Се Хун Цзу одоо ч гэсэн эх Се Цзя Ины үгэнд орохоос араггүй байгаа. Тэр спорт машиныг асуудалгүй унадаг. Харин тийм том байр худалдаж авахын тулд ээжийнхээ үгийг сонсохоос араггүй. Чи нэг залуухан, сайхан бүсгүйтэй хамт ууж, яриа дэлгэж суусан гэдгээр байр худалдаж авахгүй. Хэрэв тийм амархан байсан...
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Се: Энд хүн байна уу? Хатагтай Чжу. Сяо Чжу?
Сосо: Ноён Се. Таныг хүлээлгэсэнд уучлаарай.
Е: Энэ Се Хун Цзу юу?
Се: Хожимдож ирсэнд уучлаарай. Хэрэв би эндүүрээгүй бол одоо 12:00 цаг, мөн үү?
Сосо: Юу...
Ян: Ноён Се.
Се: Ноён Ян.
Ян: Ноён Се-д таалагдсан байр нь нөгөө...
Сосо: Си загвар. 12Си.
Ян: Си загвар аа? Гайхалтай төлөвлөлт. Та 8-аас 16 давхарын хооронд сонгож болно.
Се: Би хэдийн сонгосон. 12Си.
Ян: Та 16-р давхарыг сонирхож болно. Тэр өндөр. Танд агаарын чанар илүү, харагдах орчин сайтай. Дээр нь энэ азын тоо.
Се: Та нар түүнийг зарчихсан уу?
Сосо: Тиймээ. Түүнийг дөнгөж сая зарсан. Надад харамсалтай байна, ноён Се. Би...
Се: Зүгээр ээ. Би та нартай дараа холбогдьё.
Ян: Баяртай.
Тони: Баяртай, Е ерөнхийлөгч өө. Баяртай, Е ерөнхийлөгч өө, Фань нарийн бичиг ээ.
Эйпл: Баяртай, Е ерөнхийлөгч өө.
Сосо: Энд хамгийн сайн виски ямар үнэтэй вэ?
Ян: А?
Сосо: Би хаанаас авч болох вэ?
Ян: Хамгийн сайныг үнэлэх араггүй.
Сосо: Худалдаж авч болох хамгийн сайн нь.
Ян: Бараг 10,000 гэж бодож байна.
Сосо: Тэгвэл чи надад дахиад 10,000-ыг зээлж чадах уу?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Уучлаарай, та хэнийг хайж байна?
Сосо: Сайн уу, би Се Хун Цзу, ноён Се-г хайсан юм. Би түүнд ганц шил юм өгөхөөр ирлээ. Чи надад тусалж чадах уу?
Эм: Юу...
Сосо: Сонсооч. Энэ маш үнэтэй виски. Хэрэв би үүнийг түүнд өгөхгүй бол манай дарга намайг ална. Гуйя, надад туслаач.
Эм: Тэгвэл надтай хамт явна уу.
Сосо: Баярлалаа.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Се: Алив, өнөөдөр чи энийг уух ёстой.
Эм: Өргөөрэй. Алив ууцгаая.
Се: Дуустал нь. Хэрэв чи уухгүй бол үл хүндэтгэсэн болно.
Эм: Би хундгыг чинь дүүргээд өгье.
Эм: Юу вэ? Хундага хоосон үлдээх хэрэггүй.
Се: Байз. Чи яагаад энд байдаг юм?
Сосо: Чи энд үргэлж найзуудтайгаа хамт ирдэг гэж хэлсэн. Тэгээд л би энд ирлээ.
Се: Хэрэв би энд байгаагүй бол яахав?
Сосо: Би маргааш ийшээ ирж болно. Хүлээгээрэй, энэ шилтэй юм... Энэ шил виски, чи амтлах гэж үзэсгэлэнгийн өрөөнд авчраад дуусгаагүй. Тиймээс би чамд авчирлаа. Бас энийг. Би чамд амласан. Гэвч би чамд 12Си-г хадгалж чадсангүй. Уучлаарай.
Се: Энэ надад хэрэггүй.
Сосо: Уучлаарай.
Се: Энэ надад нээрэн хэрэггүй. Сяо Чжу, би чамд нэг юм хэлье. Би энэ амьдралдаа бараг 20 байшин худалдаж авч зарсан. Миний харсан гэрээнүүд чиний уулзаж байсан үйлчлүүлэгчдээс хамаагүй олон байх. Тиймээс надад ийм заль хэрэглэх гэсний хэрэггүй.
Сосо: Энэ виски үнэндээ зүгээр л чиний өмнө уучлалт гуйсны тэмдэг. Чамд шударгаар хэлье. Би үүнийг чамд авах гэж даргаасаа мөнгө зээлсэн. Эхлээд би энд ирээд чамтай гэрээ байгуулахын тулд сайхан загнаж байгаад энэ вискиг задалж чамд уулгая гэж бодсон. Гэвч чамайг харсан даруйдаа чамаас уучлалт гуйх ёстой гэдгээ ойлгосон. Яагаад гэхээр энэ миний алдаа. Бүр энэ удаа бид гэрээ хийхгүй байсан ч чи намайг найдваргүй хүн гэж бодохыг би хүсэхгүй байна. Би энийг энд тавилаа, тэгээд шийтгэл болгож нэг шил шар айраг ууя.
Се: Хөөе... Ингээд боллоо. Та нарт төвөг удсанд уучлаарай. Чамд төвөг удсанд уучлаарай.
Эр: Алив, үргэлжлүүлцгээе.
Эр1: Хөөе, юу болсон бэ?
Эр2: Саяны хүүхэн бүтэн шилийг уучихлаа.
Эр3: Хөөе, энэ юун хүүхэн бэ? Дажгүй царайлаг юм байна.
Се: Тэр үл хөдлөхийн агент. Үргэлжлүүлээд наргицгаа.
Эр3: За, за.
Се: Үргэлжлүүлцгээ.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Се Хун Цзу, гарч ирээд намайг гүйцээч. Намайг битгий явуулаарай.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Ян менежер ээ, би эхлээд чамд вискиний мөнгийг өгөх ёстой. Би загасаа өгөөштэй нь хамт алдчихлаа. Тоглоомгүй, би түүнийг миний араас ирнэ гэж бодсон юм. Би маш удаан алхаж явсан. Эсвэл бизнесменүүд ийм байдаг байх. Тэд сэтгэлгүй. Ян менежер ээ, Се Хун Цзу залгаж байна. Би утсаа таслахгүй хэрэгтэй. Хүмүүс өрөвчхөн байдаг л юм байна. Байна. Ноён Се? Ойлголоо, би яг одоо тийшээ очлоо. Намайг хүлээж байгаарай. Баяртай. Ах аа, та анх намайг авсан газартаа буцаад очиж болох уу? Баярлалаа. Та жаахан хурдан явж болох уу?
Эр: За.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Е: Фань нарийн бичиг ээ. Дараа нь ноён Хуаныг Дунлигийн байшингуудыг ирж үзэхийг уриарай. Чжу Сосо түүнд үйлчлэг.
Фань: Та тэр залуу бүсгүйд үнэн сэтгэлээсээ хандах юм, Е ерөнхийлөгч өө. Бид тэдгээр залуу хүмүүсийг хөгжүүлэхийн тулд тэдэнд зарим бэрхшээлийг туулах боломжийг нь өгөх ёстой.
Е: Чи дэндүү их ярих юм.
Фань: Би ойлголоо.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Се: Сонсооч. Би нэг юм хэлье. Чи үнэхээр гайхмаар. Чи нээрэн гайхмаар.
Сосо: Би юугаараа гайхмаар гэж?
Се: Чи эргэж ч харалгүй явчихсан. Одоо ажилдаа орцгооё. Миний хочр найз байр худалдаж авмаар байгаа. Та хоёр 15Си, 16Си-г юу гэж бодож байна?
Сосо: Хоёр байр аа? Би буруу сонсоогүй биз?
Се: Үгүй ээ.
Эр: Хатагтай Чжу. 16 давхар барилгын хамгийн өндөр давхар нь уу?
Сосо: Барилгын 8-аас 16 давхар нь хамгийн сайн төлөвлөлттэй.
Се: Тэгэхээр, би та нарт хэлье. Миний туршлагаар бол өндөр давхар заавал сайн байх албаггүй. 30 давхараас дээш барилгуудыг хар. Өвөл нь хүйтэн, зун нь бүгчим. Доод давхарт үнэ, чанарын харьцаа нь хавьгүй дээр. Тийм үү, Сяо Чжу?
Сосо: Тиймээ, тийм. Та нарт маш их баярлалаа. Би энэ салбарт орсоноос хойш энэ миний анхны төсөл. Хэрэв та нар надаас хоёр байр авбал энэ миний анхны наймаа болно. Санаа зоволтгүй. Манай байшингууд ярих юмгүй сайхан. Та нар сэтгэл хангалуун үлдэнэ.
Се: Бодохоо болиоч. Зүгээр л тэр байруудыг ав. Энэ ашигтай наймаа.
Эр: За яахав. Тэгвэл бид худалдаж авъя.
Сосо: Баярлалаа. Чи сая хахсан уу?
Се: Би зүгээр. Зүгээр л би... Би чамд захиж хэлье. Чи тэр байруудыг энэ хоёрт үлдээсэн нь дээр. Хэрэв чи үлдээхгүй бол чи бид хоёулаа эвгүй байдалд орно.
Сосо: Санаа зоволтгүй. Би тийм зүйлийг дахин давтуулахгүй. Би амлаж байна. Би амлая.
Се: Би чиний уучлалтыг хүлээж авлаа. Лонхтойг нээ.
Сосо: Намайг уучлаарай. Би үүнийг мартчихаж. Би та нарт үйлчилье.
Эр: Баярлалаа. Зүгээр.
Сосо: Баярлалаа.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нан: Эмээ. Та хичнээн их хоол захиалсан юм бэ?
Эмээ: 16 төрлийн хоол. 4 хүйтэн хоол, 8 халуун хоол, 3 амттан, тэгээд 1 аяга гоймон. Төрсөн өдрийг ингэж л тэмдэглэх ёстой. Үгүй бол бид огт тэмдэглэхгүй байсан нь дээр.
Аав: Тэгэлгүй яахав, ээжээ.
Эмээ: Нань Сунь. Гэр бүл болгон өөрийн асуудалтай. Тийм учраас бид жилдээ ганц удаа уулзалдаж байх хэрэгтэй. Энэ хоолыг дуусгаж чадахгүй байсан ч бид дахиад 16 хоол захиалах ёстой. Энэ бол манай гэр бүл хамт байдагийг харуулах ганц арга.
Аав: Тийм шүү! Таны зөв, ээж ээ. Надад нэг санаа байна. Би 17 хоол захиалмаар байна. Арван долоо нь хамтдаа гэсэн үг.
Эмээ: Гайхалтай.
Аав: Миний зөв үү?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Би байна, Ян менежер ээ. Надад 15Си, 16Си-г үлдээгээрэй. Тэднийг хэнд ч зарж болохгүй шүү. Тиймээ. Чи зөв сонссон. Хоёр байр. Би шагналын мөнгөө авсны дараа мөнгийг чинь буцааж өгнө. Би мэднэ. Тайвшир. Гэрээнд гарын үсэг зурах хүртэл надад юу ч алга. Би мэднэ. Одоо би ярьж чадахгүй. Би тийшээ буцаж очих хэрэгтэй байна. За. Хэнд ч битгий өгөөрэй. Баяртай.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Аав: Чи сая уусангүй.
Ээж: Би дараа нь охиноо хүргэж өгөх ёстой. Тэр ганцаараа буцаж харин аюулгүй биш.
Аав: Наашир, надтай хамт уучих. Алив.
Ээж: Би уух дургүй.
Аав: Барьчих. Бариарай. Гараа зөрүүлж байгаад ууцгаая.
Ээж: Ээж чинь гунигтай байна ш дээ.
Аав: Үгүй ээ, тийм биш. Ээжийг анхаарах хэрэггүй. Битгий их уугаарай. Баярлалаа.
Ээж: Баярлалаа.
Аав: Баярлалаа. Нань Сунь өнөө орой буцаж харина гэж чи хэлсэн үү?
Ээж: Тиймээ.
Аав: Нань Сунь. Өнөө орой харих хэрэггүй. Хамтдаа гэртээ харьцгаая. Яадаг ч байсан тэр чиний гэр, тийм үү? Одоогийн хүүхдүүд зөвхөн гэр бүлээс нь тэдэнд авчирдаг зовлон, бэрхшээлийг л бодох юм даа. Чи хүүхэд байхаас өдий болтол их зоригтой, шазруун байсан. Яагаад гэхээр гэр бүл чинь чамайг өөртөө итгэлтэй болгосон, тийм үү? Хэн ч төгс байдаггүй. Чиний ээж ч тэр. Чиний эмээ ч тэр. Ямар ч гэр бүл төгс байдаггүй. Гэхдээ тэд бүгд төгс биш гэсэн үг бас биш. Танихгүй хүмүүс чамд сайн сайхныг хүсдэггүй юм. Зөвхөн чиний гэр бүлийн гишүүд чамд хамгийн сайн сайхныг хүсдэг. Заримдаа бид хангалттай чадвартай байдаггүй. Бид бүр асуудлаа ч зохицуулж чаддаггүй. Тийм учраас л бид чамайг анхаарахаа мартсан байна. Чи үүнийг том болоод ойлгоно.
Нан: Ээжээ. Та өнөөдөр ууж болно. Би өнөө орой тантай хамт харина. Би далимд нь Сосотой хэсэг хамт байя.
Аав: Нань Сунь, чи илүү аз жаргалтай байх ёстой. Чи энд байгаа хамгийн залуу нь. Миний хэлэх гэсэн зүйл бол, манай гэр бүл илүү сайхан болно. Надад итгээрэй. За юу? Бүх зүйл бүтнэ. За, би энэ хорвоод хамгийн их хайртай гурван эмэгтэйнхээ төлөө уумаар байна. Бариарай, ээж ээ. Тогтооцгооё.
Нан: Төрсөн өдрийн мэнд хүргэе, эмээ.
Ээж: Ээж ээ, төрсөн өдрийн мэнд хүргэе.
Эмээ: Хамтдаа аз жаргалтай байцгаая.
Аав: Төрсөн өдрийн мэнд хүргэе. Төрсөн өдрийн мэнд хүргэе.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Аав: Нань Сунь. Та нар түрүүлээд харьж бай. Надад нэг хийх юм байна.
Нан: Хаашаа явж байгаа юм?
Аав: Би явж машиныг чинь авна.
Нан: Гэхдээ та уучихсан ш дээ. Та яасан ч машин барьж болохгүй.
Аав: Заяагдсан жолооч гэж нэг юм байдаг. Гараад ир. Урд суучих. Чи гэртээ хариад тэнд аль болох удаан байгаарай. Сосог хүрээд ир гэж хэл, тэгээд хэсэг хамт бай. Гэр дүүрэн хүн байвал эмээ чинь их дуртай. Ойлгосон уу?
Нан: Ойлголоо.
Аав: Суучих. Дай Инь. Баярлалаа. Ээж ээ, та баяртай байна уу?
Эмээ: Тийм ээ.
Аав: Ашгүй дээ. Та жаргалтай байгаа нь сайн хэрэг. Та нар түрүүлээд харьж бай.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нан: Би ирсэн байгаа. Би өнөө шөнө өрөөнд чинь хононо.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Би хоёр байр зарлаа. Нэг байр ч зарж чадахгүй гэж бодож байтал хоёрыг зэрэг зарчихлаа. Удахгүй мөнгөтэй болно. Мөнгөтэй болчихвол өөртөө байр түрээслэнэ. Өөрийн гэртэй болно.
Нан: Хөөе? Тэнэг охин. Энэ чинь баярлах ёстой тийм зүйл.
Сосо: Миний хувьд энэ дахин төрсөнтэй л адилхан. Нань Сунь. Чи миний хамгийн сайн найз боловч яг одоо миний юу мэдэрч байгааг ойлгохгүй байж магадгүйг би мэднэ. Учир нь энэ чиний хувьд юу ч биш. Гэхдээ байна аа? Сүүлийн 10 жилд энэ миний хамгийн том мөрөөдөл байсан. Энэ миний хувьд том аз.
Нан: Би мэднэ ээ. Чиний юу ярьж байгааг ч ойлгож байна. Үгүйсэн бол би эндээс нүүж явахгүй байсан. Би гэрээсээ тийм хол нүүж явахгүй байсан. Чжан Ань Жэний төлөө ингэсэн юм. Гэхдээ энэ цорын ганц шалтгаан биш.
Сосо: Энэ дэлхий дээр төгс гэр бүлд төрсөн хүн байдаг гэж чи боддог уу?
Нан: Би тэгж бодохгүй байна. Чжан Ань Жэнийг хар. Түүний байдал манайхаас ч дор байж мэднэ. Юань Юаны гэр бүл нь бас тийм ч сайнгүй. Гэр бүл болгон өөрсдийн гэсэн асуудалтай. Гэхдээ аз болоход би чамтай таарсан, Чжу Сосо.
Сосо: Надад ч гэсэн Цзян Нань Сунь байдаг.
Нан: Харин одоо унтацгаая.
Сосо: Би унтахаас айж байна. Би сэрсний дараа тэд нөгөө байрнуудыг авахгүй болчихсон байх вий гэхээс би эмээж байна.
Нан: Тэгвэл битгий унт. Би чамд хань болъё.
Сосо: Чи надад аяга ус авчирч өгөөч.
Нан: Юу болсон бэ? Чи цангасан юм уу?
Сосо: Миний ходоод өвдөөд байна.
Нан: Чи яагаад ийм их уусан юм бэ?
Сосо: Би өөрөө уух юм худалдаж авсан юм. Тэр нь их үнэтэй.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Эндхийн байшингууд сайхан юм. За. Биднийг гаргаж өгөх хэрэггүй. Баяртай.
Ян: Баяртай. Баярлалаа.
Сосо: Баярлалаа, баярлалаа.
Ян: Би чамайг өчигдөр орой тэгж их уучихаад сэрэхгүй байх гэж бодсон.
Сосо: Тийм учраас л би унтаагүй юм.
Ян: Чи шагналын мөнгөө аваад ноён Се-г оройн хоолоор дайлахаа бүү мартаарай.
Сосо: Мэдээж. Мартсанаас, Ян менежер ээ. Надад эмнэлэгт очих чөлөө хэрэгтэй байна. Миний ходоод өвдөөд байна.
Ян: Чи надад түрүүн нь яагаад хэлээгүй юм?
Сосо: Гэрээнд гарын үсэг зурж, урьдчилгаагаа төлөхийг нь хүлээх хэрэгтэй болоод.
Ян: Санаа зоволтгүй. Чиний хүсэл биеллээ. Одоо яв.
Сосо: Тэгвэл би явлаа шүү.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Фань: Бид жаахан түрэгдсэн юм шиг байна. Бид Чжу Сосог баян хүмүүстэй танилцуулах гэж байсан юм. Бид түүнийг чадваргүй гэж бодсон. Гэтэл хэдийн мэргэжилтэн болчихож.
Е: Юу болсон юм? Өнөө өглөө 9 цагт Борлуулалтын алба нээгдэх үеэр Чжу Сосо хоёр байр зарж амжсан байна. С загвараас 39 м2-тай байр хоёрыг. Тэд урьдчилгаа мөнгөө төлж, гэрээ хийсэн. Тэгээд гурав хоногийн дотор мөнгөө гүйцээж төлнө.
Е: Энэ сайн хэрэг гэж бодож байна.
Фань: Асуудал нь гэвэл тэр хоёр Се Хун Цзугийн найзууд. Се Хун Цзу тэр хоёрт байр худалдаж авах санал тавьж. Гэтэл Чжу Сосо өчигдөр Се Хун Цзу-ийн сэтгэлийн гонсойлгосон. Гэвч орой нь Се тийшээ очоод найзууддаа манай байрнуудаас худалдаж авахыг санал болгосон байна. Энэ хоёр явдлын хооронд ердөө ганцхан шөнө өнгөрсөн. Бүгд л сонирхсон. Чжу Сосо урд шөнө юу хийсэн бэ гэдгийг.
Е: Бодох нь ээ, ганцхан чамд л сонин байгаа биз.
Фань: Үгүй ээ. Би сонирхоогүй. Гэхдээ, Чжу Сосод атаархдаг нөхдүүд, түүн дотроо ийм чадвартай ажилтантай Ян Ке-д атаархагчид Чжу Сосо-г маш муухайгаар ярьж байна.
Е: Тэд юу ярих юм?
Фань: Энэ маш муухай учраас би үүнийг амаар хэлэхээс ч ичиж байна. Харин би тэдэнд бид “Цзин Янь Групп”-ын хамт олон гэж хэлсэн. Харин бид ийм зүйл гаргуулж болохгүй. Тиймээс, үдээс хойш бүх албадуудын дарга нарыг цуглуулж, өөрсдийн ажилтнуудыг даруулгатай байлгахыг сануулах хэрэгтэй гэж бодлоо. Бид чинь үл хөдлөхийг жинхэнэ баг. Ямар өнгөт сэтгүүл биш дээ.
Е: Би яагаад үдээс хойш болтол хүлээх юм?
Фань: Ойлголоо. Би одоохон дуудаж ирүүлье. Гэхдээ, Е ерөнхийлөгч өө, энэ тухай ярих ёстой үгүйг би мэдэхгүй байна.
Е: Ярь.
Фань: Аан гээч. Чжу Сосо бол Нань Суны хамгийн сайн найз. Харин Дейзи танаас Сосод анхаарал тавихыг гуйж утсаар ярьсан. Бид түүнийг ийм уршигтай замаар хөтөлж болохгүй байх. Бодоод үз дээ. Тэр 20 гаруйхан настай, тийм ээ? Тэр энэ ажилд ороод удаагүй байж хоёр байрыг дор нь зарлаа. Түүний шагналын мөнгө нь 100,000 гаруй юань. Тэр маш амархан мөнгө олж болох юм байна гэсэн бодолтой болно. Зөвхөн гадаад төрхөөрөө юунд ч хүрч чадна гэж боддог болно. Дараа нь түүний амьдрал сүйрнэ.
Е: Санаа зоволтгүй. Ян Ке байхад Чжу Сосог төөрөгдүүлэхгүй.
Фань: Гэхдээ л...
Е: Чи хэтэрхий их юм ярьснаас болж үхдэг хүмүүсийн тухай сонссон уу?
Фань: Тиймээ.
Е: Мөн хэн нэгэн дэндүү их ярихаар амьд явснаас үхмээр санагддаг нэг хэсэг нь байдаг.
Фань: Би одоохон уулзалт зохион байгуулъя.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Энийг хар даа. Тэд яагаад хувьцаагаар тоглох ёстой гэж? 1993 онд үнэт цаас худалдаж аваад баяжсан хүмүүсийг хар л даа. Тэдний хэд нь одоо баян хэвээр байна вэ? Би тэднийг таван хуруундаа ч тоолж чадна. Арав ч хүрэхгүй.
Сосо: Ах аа, хэрэв та байр авахыг хүсэж байвал надтай уулзаж болно. Бээжин, Шанхайн орон сууцнуудын үнэ эрсдэлийн даатгалтай болсон. Таны үнэ даатгалтай, тайван амьдарч болно. Энэ бол найдвартай.
Эр: Үнэн үү?
Сосо: Мэдээж. Би “Цзинь Ян”-ы үл хөдлөх хөрөнгийн төлөөлөгч. Би үүнийг сайн мэднэ. Би танд нэрийн хуудсаа өгье. Энэ байна.
Эм: Тэр Цзинь Янь-аас гэнэ ээ.
Сосо: Тиймээ, би Цзинь Янь-аас.
Эм: Надад ч гэсэн нэгийг.
Сосо: Энийг тараахад надад туслаач.
Эм: Чамд дахиад байна уу?
Эр: Муугүй шүү, охин минь. Чи залуухан. Гэхдээ гайхалтай юмаа.
Эм: Чжу Сосо.
Сосо: Тиймээ. Намайг Чжу Сосо гэдэг.
Эм: Хөөе, хатагтай Чжу. Тэр байшин хаана байдаг вэ? Байршил сайтай юу?
Сосо: Мэдээж.
Эм: Хотын төвд үү, захад уу?
Сосо: Хотын төвд. Төв дөө.
Эм: Ямар сайхан юм.
Эм1: Одоо хүмүүс биржид тоглоод ухаанаа алдаж байна.
Эр: Би танд нэг юм хэлье. Та өнөөдөр биржид тоглоод саятан болж болно, харин маргааш гуйлагчин болж мэднэ.
Сосо: Тиймээ, би мэднэ.
Эр: Энэ хэтэрхий найдваргүй. Үнэхээр аймаар.
Сосо: Биржид тоглох үед эрсдэл маш өндөр байдаг. Бидэн шиг хүмүүст хувьцаанд хөрөнгө оруулах нь дэндүү эрсдэлтэй.
Эм: Тийм шүү.
Эр: Чиний зөв.
Сосо: Ах аа, би дөнгөж сая эндээс харсан. Энэ Дунли. Энэ манай компанийн шинэ орон сууцнууд.
Эр: Дунли.
Эм: Охин минь, тэгвэл бид чамтай уулзана аа.
Сосо: Тэгээрэй. Хүрч ирээд надтай уулзаарай.
Эм1: Бидэнд хөнгөлөлт үзүүлээрэй.
Сосо: Би та нарт хөнгөлөлт үзүүлэхийн тулд чадах бүхнээ хийнэ.
Эм: Боломжтой бүхнийг хийгээрэй.
Сосо: Ердөө л нэрийн хуудас дээрх дугаараар залгаарай.
Эм1: Энэ мөн үү? Аль нь вэ?
Эм: Энэ мөн үү?
Сосо: Тиймээ, тийм.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Е: Тэд яасан үнгэгдсэн харагдах юм?
Фань: Тийм байна. Жаахан бохирдсоноос болсон байх. Би нэгэнд нь хэлж цэвэрлүүлье.
Е: Тэг.
Ян: Сайн уу, Е ерөнхийлөгч өө.
Е: Чжу Сосо өнөө өглөө хоёр байшин борлуулсан гэж би сонссон. Энэ үнэн үү? Үнэн.
Е: Тэр хаана байна?
Ян: Өнөөдөр чөлөө авсан.
Е: Юу болсон юм?
Ян: Чжу Сосо өчигдөр орой Се Хун Цзутай хэтэрхий их уусан бололтой. Тэр ходоодны шархтай байж. Хэдэн өдөр амрах хэрэгтэй байгаа.
Е: Чи ажилтнаа хамгаалах хэрэгтэй шүү.
Ян: Тиймээ.
Фань: Байна уу. Цзинь Яны борлуулалтын алба байна. Танд юугаар туслах вэ? Байз. Юу? Та эмнэлэгт байгаа юм уу? Та эмнэлэгт дусал хийлгэж байгаа гэнэ ээ? Дараа нь наашаа ирэх гэж үү? Хүлээ. Та яагаад наашаа утасдахаар шийдсэн байдаг билээ? Чжу Сосо тантай хамт дусал хийлгэж байна аа? Мэдлээ. Тэгэлгүй яахав. Бид тантай уулзахдаа баяртай байна. Та ирээд Ян Ке, Яг менежерийг сураглаарай. Тантай уулзахдаа баярлах болно. Баяртай. Гайхалтай. Аа. Энэ Чжу Сосо дусал хийлгэж байхдаа ч манай байрнуудыг зарсаар байдаг шүү. Түүнийг тийм шаргуу гэж би ер бодсонгүй. Тэр бүр надаас ч илүү ажиллаж байна гээч.
Е: Сайн байна.
Фань: Харин Ян Ке ажилтантайгаа ингэж харьцаж болохгүй, тийм биз дээ? Энэ чинь залууст сэтгэл санаа, бие махбодийн давхар цохилт болно. Би мэднэ, та ихэвчлэн албадуудын асуудлыг анхаардаггүй...
Е: Чиний утас байна.
Фань: Чи итгэлтэй байна уу? Мэдлээ. Е ерөнхийлөгч өө.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Фань: Би сая баталгаажууллаа. Ян Ке гарах гэж байна.
Е: Түүнийг үлдээхийг бод. Цаадахаа үнээ хэл гэж хэл.
Фань: Тэр байж боломгүй үнэ хэлбэл яахав?
Е: Тэрийг нь өг.
Фань: Бусад нь түүний жишгийг дагана гэхээс би эмээх юм.
Е: Юу ч болсон бай, түүнийг явуулж болохгүй. Ядаж л яг одоо биш. Нэг юм бодож ол. Чамд шийдэл байгаа биз дээ? Яг одоо хурлыг эхлүүлье.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Мэдээж. Хүрч ирээд надтай уулзаарай.
Эм: Би амралтын өдрүүдээр очно.
Сосо: Тэгээрэй. Манай компанийн байшингууд харьцангүй үнэтэй. Хэрэв та нарын найз нөхдүүд элит үл хөдлөх сонирхож байвал тэд надтай холбогдож болно. Хэрэв та нар байр худалдаж авмаар байвал, хэрэв ямар нэг асуух юм гарвал бас л надтай холбогдож болно. Ямар ч байсан би үл хөдлөхийн төлөөлөгч. Би та нарт хэд хэдэн байр санал болгож чадна. Энэ хэцүү биш.
Эр: Ойлголоо.
Се: Тэгэлгүй яахав.
Сосо: Чи энд юу хийж яваа юм? Тийшээ суугаач.
Се: Санаа зоволтгүй.
Сосо: Үгүй ээ, чи ийшээ суу.
Се: Надад суух хэрэггүй. Миний ээжийн найз нь Донглид очиж үзье гээд. Би дагуулаад тийшээ очсон чинь чи алга. Чамайг энд байгаа гэж хэлсэн. Тэгээд л би чамтай уулзахаар ирлээ.
Сосо: Эхийн чинь найз нь Донглиг үзмээр байна аа? Би энийгээ дуусгасны дараа очоод үзүүлж болно.
Се: Асуудалгүй.
Сосо: Сувилагч аа. Энэ зүүг сугалаад өгөөч, би зүгээр болсон.
Се: Хөөе, тайвшир. Санаа зоволтгүй. Тайвшраач.
Сосо: Би яаж тайвшрах юм? Се, чиний боломжит үйлчлүүлэгч нарт чинь баярлалаа. Гэхдээ... би нээрэн зүгээр. Би одоо хэвийн. Одоо надад өвдөх юмгүй. Би яг одоо түүнд үзүүлж чадна. Би...
Се: Тэр маргааш ирнэ.
Сосо: Маргааш аа?
Се: Дуслаа дуусгачих, дараа нь би чамайг хоолоор дайлъя.
Сосо: Чи надтай хамт хоолломоор байгаа юм уу?
Се: Чи бодвол цангасан байх. Би чамд ус авч өгье. Тэртээ тэргүй надад хийх юм байхгүй.
Эр: Энэ залуу хүү чиний найз залуу юу?
Сосо: Үгүй ээ, ах аа. Тэр миний үйлчлүүлэгч.
Эр: Чиний үйлчлүүлэгч ээ?
Сосо: Тиймээ.
Эр: Чиний үйлчлүүлэгч чамайг эргэж ирсэн юм уу? Муугүй шүү. Тэр шууд л нисээд ирсэн байна. Гайхалтай, охин минь.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нан: Юу болсон бэ? Аав хаана байна?
Ээж: Тэр буцаж ирээгүй.
Нан: Өчигдөр оройн хоолны дараа тэр эргэж ирээгүй юм уу?
Ээж: Тиймээ. Тэр эргэж ирээгүй. Бас тэр хэлснээсээ зөрж, найзыгаа машин буцааж авчир гэж хэлээгүй байна. Би түүн рүү өглөөжин залгасан. Гэвч тэр утсаа авсангүй. Тэр хэргээр бидний дуудлагад хариулахгүй байгаа байх.
Эмээ: Хэрэв тэр хувьцаанаас мөнгө алдсан бол яах вэ? Тэр яагаад эргэж ирсэнгүй вэ? Би ойлгохгүй байна.
Ээж: Түүний алдсан мөнгө нь бидний бодсоноос ч их гэж бодож байна.
Нан: Танд түүний найзуудын утасны дугаар байгаа юу?
Ээж: Би тэднийг аль хэдийн утасдсан. Тэд түүнийг хаана байгааг мэдэхгүй байна. Аав чинь тэднээс ч гэсэн мөнгө зээлсэн.
Эмээ: Бид цагдаа дуудах хэрэгтэй. Хэрэв түүнд ямар нэгэн зүйл тохиолдсон бол яах вэ?
Нан: Насанд хүрсэн хүн хувьцаанаас мөнгө алдаж, шөнийн турш бидний дуудлагад хариу өгөөгүй. Энэ тухайд цагдаа юу ч хийхгүй гэж бодож байна. Би аав руу мессеж бичиж, ядаж л аюулгүй байгаагаа бидэнд мэдэгд гэж хэлье.
Эмээ: Бушуухан мессеж бич. Чи хаачих юм?
Ээж: Би явж мажонг тоглоно. Би найз нартаа амлачихсан.
Нан: Өнөөдөр явах хэрэггүй.
Ээж: Хэрэв би гэртээ үлдвэл ямар ч асуудлыг шийдэж чадахгүй. Хэрэв ямар нэг хэрэг гарвал над руу залгаарай, би хүрээд ирнэ.
Эмээ: Чи түүнийг гэр бүлийн гишүүн гэж боддог хэвээрээ юу? Чи бүр санаа ч зовохгүй байна.
Ээж: Би түүнд санаа зовохгүй байгааг та хаанаас мэдэх юм?
Нан: Би түүнд мессеж бичсэн.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нан: Одоо өдрийн хагас. Эмээ, би танд нэг юм хийж өгье.
Эмээ: Энэ ааваас чинь ирсэн мессеж үү?
Нан: Тэр хэдэн өдрийн дараа буцаж ирнэ гэнэ.
Эмээ: Түүн рүү залга.
Нан: Чжан Ань Жэн.
Чжан: Би чамайг хараахан юм идээгүй байх гэж бодоод. Тэгээд л би чамд хоол, танъюань авчирлаа.
Нан: Наадуулаа гал тогоонд оруулчих. Би таваглая. Миний эмээ хоолыг шууд савнаас нь иддэггүй юм.
Чжан: За. Сайн уу, эмээ.
Эмээ: Сайн, сайн уу.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Чжан: Тэгээд хамгийн муугаар бодвол?
Нан: Би мэдэхгүй ээ. Тэр маш их өрөнд орсон байх. Бид түүний өмнөөс төлөх болох байх.
Чжан: Бид түүнийг буцаж ирэхийг ятгах хэрэгтэй. Эхлээд аавын чинь дансыг шалгацгаая.
Нан: Чи урд нь үргэлж ингэж хэлдэг байсан. Би дутагдах юмгүй амьдардаг гэж. Одоо чи дахиж тэгэж хэлэхгүй биз дээ, тийм үү? Сосогийн хэлснээр хүн бүхэнд бэрхшээл байдаг.
Чжан: Бидний бэрхшээл адилгүй. Над шиг хүн болохоор сурч, амьдрах мөнгөө олж, хүлээн зөвшөөрөгдөх гэж танихгүй хотод ирсэн. Бидний хүндрэл бэрхшээл нэг түвшинд биш.
Нан: Чамайг ингэж гомдоллохыг би огт сонсож байсангүй.
Чжан: Надад гомдоллож байх хугацаа, тэнхэл ч алга. Би зөвхөн бүх хүчээрээ хичээж чадна.
Нан: Өөр сонголт үлдэхгүй үед зөвхөн оролдох л хэрэгтэй. Чи өөр юунд ч санаа тавих хэрэггүй.
Чжан: Энэ чинь амьдрал. Чамайг аав, ээж, эмээ чинь дэмждэггүй. Одоо чамд сонголт байхгүй.
Нан: Хэрэв чамд сонголт байсан бол чи ямар амьдралыг сонгох вэ?
Чжан: Чи одоо болтол Ван Юн Чжэнийг бодсоор л байна уу?
Нан: Би чамайг хамгийн их үзэн яддаг гэж бодсон.
Чжан: Ван Юн Яжэн миний бүх насаараа зүтгэсэн тэр бүх юмтай хамт төрсөн.
Нан: Тэр тийм ч баян биш.
Чжан: Гэхдээ тэр эрх чөлөөтэй, өөртөө итгэлтэй байдаг. Тийм учраас би түүнийг үзэн яддаг. Тэр тэр бүхнийг авч төрсөн. Гэхдээ тэр үүнийгээ үнэлдэггүй төдийгүй дэмий үрдэг.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эмээ: Хэн бэ?
Эр: Сайн уу, настан гуай.
Эмээ: Та нар чинь...
Эр: Цзян Пэн Фэй, ноён Цзян гэртээ байна уу?
Эмээ: Тэр гэртээ байхгүй. Юу болсон юм?
Эр: Би ороод тантай ярилцаж болох уу?
Эмээ: Тэд аавыг чинь хайж байна.
Чжан: Та нар яагаад ноён Цзяныг хайсан юм?
Эр: Ноён Цзян биднээс их хэмжээний мөнгө зээлсэн. Тэгээд мөнгөө төлөхгүй байгаа. Бид түүнтэй холбогдож чадсангүй. Тиймээс бид энд зөвхөн мөнгөө авах гэж ирсэн юм.
Эмээ: Би түүний ээж нь. Тэр та нарт хэр их өртэй болохыг мэдмээр байна.
Төгсөв
Back to episodes Go home