Миний сайн найзын түүх-11

Миний сайн найзын түүх – 11

Үргэлжлэл:            00:45:24 мин.

Дүрүүд:

Эр:

Сяо Чжан               Нань Суны найз залуу

Ван Юн Чжэн      

Аав                  Нань Суны аав            

Фань Чжин Ган    Цзинь Ян Группын туслах

Ян Ке               Борлуулалтын менежер

Е ерөнхийлөгч    

+ Се Хун Цзу тэрбумтны хүү

 

Эм:

Чжу СоСо       Нань Суны найз

Нань Сунь    

Ээж         Нань Суны ээж

Эмээ       Нань Суны эмээ

Юань Юань

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Фань:     Ян Ке-г Чжу Сосо мэтийн тэнэг юмнууд хүрээлж байдаг.  АйТи-ийн албаны ажилтан энэ тухай мэднэ. Энэ Чжу Сосо юу бодож байдаг юм бол? Энэ хар даа. Түүний интернетийн асуултуудыг харчих. Магнатууд яаж баяждаг вэ? Хэрхэн нэг шөнийн дотор баяжих вэ? Дарвуулт онгоц худалдаж авахаар яаж баяжих вэ? Е Цзянь Янь хичнээн их хөрөнгтэй вэ?

Е:       Тэр яагаад миний тухай мэдээлэл хайсан юм бол?

Фань:     Хувийн тийрэлтэт онгоц хэр үнэтэй вэ?

Е:       Тэр бас нисэх онгоц худалдаж авахыг хүсч ээ?        

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эм:   Сайн уу, Фань нарийн бичиг ээ.

Эм1: Сайн уу, Фань нарийн бичиг ээ.  

Эйпл:      Фань нарийн бичиг ээ, үүнээс уух уу? Энэ хүрэн элсэн чихэр.

Фань:     Хэлэх гэснээ шуудхан хэл.

Эйпл:      Манай захирал дотор инээж байгаа дуулдсан. Юу болоод инээсэн юм? Тэр их чанга инээж байсан. Гадна байсан бид бүгдээрээ сонссон. Энэ талаар бидэнд хэлээч. Хамт хөгжилдье л дөө.

Фань:     Чжу Сосо, хүрээд ир. Чи ажлын үер захирлын талаар ам хэлээ билүүдэж байдаг. Яагаад ийм сониуч байдаг юм? Чи ажилдаа төвлөрч чадахгүй байна уу? Чи шаргуу ажиллаж чадвал өөрийнхөө амьдралын мөрөөдлийг биелүүлнэ.

Сосо:      Тэр яачихсан юм бол? Та нар юун тухай ярилцсан бэ?

Эйпл:      Юу ч яриагүй.

Сосо:      Тэр орноос буруу хөлнөөсөө босож дээ.

Эйпл:      Тэр юмтай байх шүү.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:  Энэ маягтийг бөглөөд, зургаа наагаарай. Би үдийн цайнаар чамайг дагуулж явж бүртгүүлнэ. Эндээс холгүй байдаг. Бид хагас цагийн дотор амжуулж чадна. Дугтуй дотор энэ улирлын сургалтын төлбөр, энэ сарын амьжиргааны зардал байгаа.      

Юань:    Баярлалаа.

Нан:  Би чамд өрийн бичиг бэлдсэн. Гарын үсгээ зурчих. Одооноос чи надад сар бүр өрийн бичиг хийж өгнө, би чамд сар бүрийн зардлыг чинь шилжүүлнэ. Хорвоо дээр үнэгүй хоол гэж байдаггүй. Би буяны байгууллага биш. Чи мөнгөө яаран буцааж төлөх шаардлагагүй, гэхдээ л чи эргэн төлөх ёстой. Би чамд сайн хандаж, жилийн 0%-ийн хүүтэй зээл олгож байна.

Юань:    Би мөнгөө тоолж авъя.

Нан:  Чжан Ань Жэнь биднийг буруугаар ойлгохгүйн тулд чи түүнд энийг тайлбарлах хэрэгтэй.

Юань:    За, би түүнд хэлье.

Нан:  Манай гэр бүл чамд жаахан мөнгө өгсөн. Энэ мөнгөө ашиглаад бизнесийн англи хэлний дамжаанд бүртгүүл. Тэд чамд нийтийн байранд өрөө гаргаж өгнө.

Юань:    Би чөлөөт цагаараа урдын адил кафед ажиллаж амьдрах мөнгөө олно. Энэ миний сонголт. Энэ миний ирээдүйн хамгийн сайн шийдвэр. Би л чамаас энэ бизнесийн англи хэлний хичээлийн мэдээлэлийн олж өгөөч  гэж гуйсан. 

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Юань:    Нийтийн байр онцгүй байж мэднэ гээд Нань Сунь намайг энд үлдээсэн. Гэвч энэ газар манай сургуулиас дэндүү хол. Надад нааш цааш явах хэцүү байна. Дээр нь та хоёрт саад болох ёсгүй.

Чжан:     Уг нь бид эхэндээ чиний асуудлыг шийдэхийн өмнө би даалгавараа дуусгаж, Нань Сунь шалгалтаа өгөхийг хүлээе гэж бодсон. 

Нан:  Юань Юань дэндүү тэмүүлэлтэй. Тэр Шанхайтай танилцахыг тэсэн ядаж байгаа.

Юань:    Нань Сунь, энэ чиний тусламжийн ач. Тийм болоод л би бүгдийг нүд ирмэхийн зуурт амжууллаа.

Нан:  Ямар ч үед чамд тусламж хэрэгтэй бол чи биднийг хайж олоорой.

Чжан:     Юань, Юань, хүлээж бай. Энэ 1000 юань. Чи сургуульдаа ороод бүртгэл, хоол, унаа гээд бүх юманд мөнгө зарцуулах хэрэгтэй болно. Чамд хаана ч мөнгө хэрэг болно. Энийг ав.

Нан:  Түүний зөв. Зүгээр л энэ мөнгийг ав. Хэрэв чи мөнгөтэй бол санаа зовох зүйл бага болно. 

Юань:    Баярлалаа, Нань Сунь, Чжан Ань Жэнь.  

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Ян менежер ээ, би зугаацуулах ёстой үйлчлэгч байгаа юу?

Ян:    Се Хун Цзу уг нь маргааш үзэсгэлэнгийн танхимд очно гэж байсан. Гэвч тэр даваа гараг хүртэл хойшлуулсан. Чи түүнийг ажиглаж байх хэрэгтэй шүү. Би чамд утасны дугаарыг нь өгсөн үү?

Сосо:      Үгүй ээ.

Ян:    Алив, утасныхаа түгжээг тайл.

Сосо:      Эйр-Кон ханхүү? Чи үйлчлүүлэгчээ ингэж нэрлэдэг юм уу?

Ян:    Мэдээж.

Сосо:      Тэд агааржуулагч зарж мөнгө олдог хүмүүс. Ханхүүд жинхэнэ эрх мэдэл байхгүй. Түүнд харьцахад амаргүй ээж нь байдаг. Үүнийг ойлгоход амархан.  

Ян:    Се угсаа залгамжлаагүй ханхүү хэдий ч бид түүнийг дутуу үнэлж болохгүй, ойлгов уу? Манай ханхүүгийн ард тооцоотой хатан хаан болсон эх нь байдаг ч Се олон тооны үл хөдлөх хөрөнгөтэй болоход энэ саад болохгүй. Дунли ирэх долоо хоногт урьдчилсан үнийг зарлана гэсэн. Хүлээлтийн жагсаалтад байгаа хүмүүс бол боломжит худалдан авагчид. Чи Се Хун Цзуг тийшээ аль болох хурдан очих ажлыг зохицуулах хэрэгтэй. Бид нөхцөл байдлыг ийм байдлаар дүгнэж болно. Би чиний анхны амжилттай гүйцэтгэлийг хүлээж байя.

Сосо:      Ойлголоо. Баяртай.

Ян:    Баяртай.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Е ерөнхийлөгч өө!

Е:       Энэ чиний дуртай хоол байх аа?

Сосо:      Шаомай юу? Та үнэхээр мундаг юмаа. Энэ юу вэ? Улаан хавч уу? Би үүнд дуртайг та яаж мэдэв ээ?

Е:       Чи энэ оройн цагаар яагаад ажиллаж байдаг билээ?

Сосо:      Би зарим нэг мэдээлэл хайж байлаа.

Е:       Ямар мэдээлэл?

Сосо:      Нэг баян эмэгтэйн хүүгийн тухай. Энэ ажлын шугамаар л даа. Тэр манай үл хөдлөх хөрөнгийг худалдаж авч магадгүй хүн. Баярлалаа, Е ерөнхийлөгч өө.

Е:       Та гэр компаниас хол байдаг уу?

Сосо:      Би найзынхаа гэрт амьдардаг. Би...

Е:       Чи яагаад найзтайгаа хамт байдаг юм?

Сосо:      Би анхны байрыг зарж мөнгөтэй болтлоо хүлээхээр шийдсэн. Дараа нь би байр түрээслэж амьдрана. Би Нань Суны гэрт амьдардаг. Нань Сунь миний хамгийн сайн найз.

Е:       Хэрэв чи дэндүү хол амьдардаг бол би Ян Ке-д чамайг эрт явуулж бай гэж хэлье.

Сосо:      Хол биш ээ. Хол биш.

Е:       Суу. Суу. Суучих. Халуун байгаа дээр нь  идчих.

Сосо:      Е ерөнхийлөгч өө, би танаас нэг юм асуух гээд. Та өнөөдөр яагаад тийм баясгалантай байсан бэ? Компанийн хүн болгон шалтгааныг нь олох гэж оролдсон.

Е:       Бүгд гайхсан байх, харин зөвхөн чи л асууж зүрхэллээ.

Сосо:      Тийм бол би болъё. Би сониуч байх ёсгүй.

Е:       Манай компанийн нэг тэнэгээс болоод.

Сосо:      Тэр хэн бэ?

Е:       Чи л байхгүй юу. Хоолоо хурдан дуусгаад гэртээ харь.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:  Чамд тусламж хэрэгтэй юу?

Юань:    Чи маргааш шалгалттай ш дээ. Чи сандрахгүй байна уу? Чамд бэлтгэх шаардлагагүй гэж үү?

Нан:  Би маргааш шалгалттай. Тиймээс би өнөөдөр сандарч болохгүй.

Юань:    Хэрэв чи шалгалтанд тэнцэж чадахгүй бол яах ёстой вэ?

Нан:  Хэрэв би шалгалтандаа тэнцэхгүй бол ажил олох юм уу, эсвэл ирэх жил хүртэл хүлээнэ. Энэ миний нөхцөл байдал, сэтгэл санааны байдлаас шалтгаална.

Юань:    Гарах гарцгүй болох ямар байдгийг чам шиг хүн мэдэхгүй. Өөрөөр, цөхрөл гэдгийг.

Нан:  Хүн бүр өсөхийн цагтаа тийм зүйл үзэх албагүй. Тэвчих чадвар бол чиний давуу тал. Надад ч бас давуу тал бий.

Юань:    Чи чинээлэг гэр бүлд төрсөн чинь чиний хамгийн том давуу тал. Чамд юунд ч санаа зовох хэрэггүй. Чи юу ч хийх шаардлагагүй.

Нан:  Чи энд байх нь миний сэтгэлийг маш их түгшээдэг. Чамайг холдуулах нь миний хийх ёстой зүйл. Хүн бүр өөр өөр байдаг. Би чиний туулж өнгөрүүлсэн зүйлийг туулаагүй. Чи ч гэсэн миний туулж өнгөрүүлсэнийг үзээгүй. Тиймээс бид бусдыг дорд үзэж болохгүй.

Юань:    Би ирээдүйд гайхалтай сайхан амьдрал зохионо. Би чамайг бодлоо өөрчлөхөд хүргэх болно.

Нан:  Би үүнд итгэж байна. Бас энэ асуудал биш гэж би бодож байна. Хэрэв чи жаргалтай амьдарч чадаж байвал сайн хэрэг. Гэхдээ, чи буцаж ирж, намайд өдөхгүй байвал сайн. Сайхан амраарай.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Чжан:     Би чамайг өнөөдөр шалгалтанд хүргэж өгч чадахгүй нь. Өнөөдөр Юань Юаны хичээлийн анхны өдөр. Би түүнд бүртгүүлэхэд тусална.

Нан:  Бүх зүйл сайхан болно гэж найдъя.

Юань:    Нань Сунь аа, чи докторын шалгалтаа амжилттай өгнө гэж би найдъя.

Чжан:     Баяртай.

Сосо:      Хүлээгээрэй! Бурхан минь!

Нан:  Сосо?

Сосо:      Би жаахан амьсгаагаа аваадахъя! Би та нартай бараг зөрөх дөхлөө. Би чамайг өнөөдөр шалгалттай гэж бодсон ш дээ. Чамайг Юань Юанийг сургуульд нь аваачиж, бүртгүүлэх зав гарахгүй байх гэж бодлоо. Би өглөө эрт гэрээсээ гарсан ш дээ. Метро эвдрэх юм гэж бодсонгүй. Тэгээд л би арван минут хоцорчихлоо. Уучлаарай. Би та нарын цагийг тийм ч их уяагүй биз дээ?

Чжан:     Сосо, би өөрөө Юань Юаний сургуульд нь хүргэж өгнө.

Юань:    Тийм ээ, Чжань Ань Жэнь намайг тийшээ хүргэж өгнө. Сосо, чи үүнд санаа зовох хэрэггүй.

Сосо:      Миний хувьд энэ огтхон ч хэцүү биш. Нань Сунь, Чжан Ань Жэнь хоёр чамд санаа тавьдаг. Би тэднээс үлгэр жишээ авах ёстой хүн. Би тийшээ хамт явах хэрэгтэй байна. Тэгээд ч чи охидын дотуур байранд амьдрана. Чжань Ань Жэнь тийшээ орох эвгүй. Тэр чамтай хамт дотуур байранд орж болохгүй биз дээ? Би явах ёстой.

Чжан:     Тэгвэл бид явъя даа. Шалгалтанд чинь амжилт хүсье.

Нан:  Баяртай.

Юань:    Баяртай.

Сосо:      Шалгалтандаа л анхаарлаа хандуул. Бусдыг нь би зохицуулна.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Юань Юань, одооноос чи нэгэн зэрэг ажиллаж, сурах хэрэгтэй болно. Чиний чөлөөт цаг багасана. Чжан Ань Жэнь чамд Шанхайг үзүүлэхийг хүсдэг гэж Нань Сунь надад хэлсэн. Сонс, чи урд нь Шанхайд ирж байсан. Хэрэв чи тэр үед "Дорнодын сувд" цамхагт очиж үзээгүй бол харамсалтай л байна. Гэхдээ чи цаашдаа ангийн найзуудтай болно. Тэдэнтэй явж үзэж болно ш дээ.

Юань:    Ирээдүйд би өдөр бүр шаргуу суралцах хэрэгтэй гэж боддог. Миний англи хэл хэтэрхий сул. Би бусад хүмүүсээс илүү их ажиллах ёстой. Би ямар ч аялал, уулзалтад оролцохгүй гэж бодож байна. Одоо надад хамгийн чухал нь англи хэлээ сайжруулах.

Сосо:      Сайн байна, англи хэлээ сайжруулах нь сайн хэрэг, гэхдээ одоо чи маш турсан байна. Цаашид бие чинь эвгүйрхээд байвал зүгээр л надад хэлээрэй. Би чамд эм явуулна. Би ажлын уян хатан хуваарьтай. Би чам дээр ирэхэд зовлон байхгүй. Харин чи Чжан Ань Жэнь-д төвөг удах хэрэггүй. Тэр саяхан манай их сургуульд ажилд орсон.Түүнд шийдэх ёстой олон зүйл байдаг. Мөн хариуцсан олон ажлууд би. Энэ түүнийг эвгүй байдалд оруулна.

Чжан:     Тээш.

Сосо:      Санаа зоволтгүй. Би зохицуулна. Зүгээр, надад үлдээчих. Чи одоо явж болно. Чи одоо очиж Нань Суныг авна биз дээ? Надад даатгаад үлдээчих. Санаа зоволтгүй.  

Чжан:     За тэгье.

Сосо:      Түүнтэй баяртай гэж хэлээрэй.

Юань:    Баяртай, Чжан Ань Жэнь

Чжан:     Чамд амжилт хүсье.

Сосо:      Баяртай.

Юань:    Баяртай.

Чжан:     Баяртай.

Сосо:      Болгоомжтой яваарай.

Чжан:     Санаа зоволтгүй.

Юань:    Үнэндээ бол намайг хянаж цагдах хэрэггүй. Би Цзян Нань Суньд өгсөн амлалтандаа хүрч чадна.  

Сосо:      Тэгвэл чи бүгдийг мэдэж байжээ? Тэгвэл бүр ч амар. Нань Сунь бид хоёр чамайг элдэвлэж байна гэж битгий бодоорой. Цаашид чи юу хийх ёстой, юу хийх ёсгүйг сайтар бодож үзэх хэрэгтэй.

Чжин:     Би явлаа. Баяртай.

Юань:    Чи Цзян Нань Суньд үнэхээр сайн хандах юмаа.

Сосо:      Тийм учраас л хэрэв чи Цзян Нань Суныг гомдоох юм бол намайг ч гэсэн гомдоож байна гэсэн үг. Нань Сунь чинээлэг гэр бүлээс гаралтай бол харин би тийм биш. Би юу ч хийж чадна.

Юань:    Тэр бас тийм ч амар хүн биш.

Сосо:      Чи үүнийг мэдэж байгаа нь сайн хэрэг. Урагшаа.

Юань:    Явцгаая.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Чжан:     Чиний шалгалт юу болсон?

Нан:  Чи Юань Юаныг байрлахад нь тусалсан уу?

Чжан:     Сосо түүнийг байрлуулсан. Сосо  бүр намайг энэ хоёр өдөрт чамд санаа тавиарай гэж хэлсэн. Нань Сунь, чамд баярлалаа.

Нан:  Яасан гэж?

Чжан:     Юань Юаньд санаа тавьж байгаад баярлалаа. Эхлээд би чамайг дургүй байх гэж бодсон.

Нан:  Хэрэв би дургүй байсан бол чи яах байсан бэ?

Чжан:     Би чамайг дургүйцэхгүй гэдгийг мэдэж байсан. Юань Юань  манай ангийн хүүхэд, над шиг нэг хотоос ирсэн. Тэр надаас тусламж хүсч ирсэн. Чи яагаад үүнд сэтгэл дундуур байх ёстой гэж? Үнэнийг хэлэхэд, чи миний бодсоноос ч илүү зөөлөн сэтгэлтэй.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Чжан:     Сам хорхойтой банш.

Нан:  Өнөөдөр манай тэнхимийн үзэсгэлэнгийн хаалтын ажиллагаа болж байгаа. Чи очихгүй юм уу?

Чжан:     Чамд санаа тавих нь илүү чухал.

Нан:  Та хариуцаж байгаа. Чи хариуцсан хүн нь. Чи зохион байгуулагчдын нэг нь гэдгээ мэдэх үү?  Чи ийм чухал арга хэмжээнд оролцохгүй гэж үү? Чи ингэх хүн биш.

Чжан:     Үнэнийг хэлэхэд, манай албаны шинэ дарга  хөдөлгөөнтэй хүмүүст дургүй. Тэр идэвх муутай хүмүүст дуртай. Өнөөдөр гайхалтай тэмдэглэлт өдөр. Хэрэв би очихгүй бол даргад миний талаар сайхан сэтгэгдэл төрөх байх. Бид эхлээд бэршээл хүндрэлийг тэвчиж байж хожиж, ялж чадна. Ер нь тэгээд энэ хэдэн өдрүүдэд чи шалгалтуудаа өгөх ёстой. Чамайг харж халамжлах нь илүү чухал. Чи яагаад хий хоосон гөлөрчихөв өө? Хоолоо ид.

Нан:  Чи үргэлж халамж анхааралтай байсан. Чи залхаж байна уу?

Чжан:     Алив хамтдаа тэмдэглэцгээе. Хоёулаа хаалтын ёслолыг эндээ тусдаа тэмдэглэх болно. Одоо миний хувийн хэрэгт шинэ амжилт бий болсон. Чжан Ань Жэнь би өөрийн чадварыг ахин нэг алхамаар урагшлууллаа.

Нан:  Чи өөрийнхөө зорилгыг биелүүлэхдээ яг Юань Юантай адилхан байх юм.

Чжан:     Бид зөвхөн өөрсөддөө л найдах хэрэгтэй.

Нан:  Юань Юань бас яг ингэж хэлсэн.

Чжан:     Чи яг юу хэлэх гэсэн юм бэ?

Нан:  Чи миний нүдэн дээр цаг хугацааг яллаж, нөхцөл байдлыг ашиглахгүй байх гэж  хэлмээр байна. Чи надад үнэнчээр хандана гэж найдаж байна.

Чжан:     Би чамд үргэлж үнэнч байдаг.

Нан:  Юань Юань чамайг их сургуульд сурч байх үеийн чиний экс найз охин байсан.

Чжан:     Чи үүнийг яаж мэдсэн юм?

Нан:  Чи чинь сэтгэлээсээ хүмүүст туслахад бэлэн хүмүүсийн нэг биш. Нэг бол чи тэдэнд өртэй, эсвэл тэднээс нэг юм авахыг хүсдэг.

Чжан:     Нань Сунь, бид нэлээд эрт харилцаагаа тасалсан. Энэ удаад би зүгээр л туслах гэсэн юм. Намайг Шанхайд ирээд их сургуульд орсноос хойш бид хоёр өөр өөр амьдралтай болсныг Юань Юань мэдэж байсан. Бид хоёр дахиад хамт байх боломжгүй. Тэгээд ч тэр намайг найз бүсгүйтэй гэдгийг мэддэг.

Нан:  Чжан Ань Жэнь, анхааралтай сонс. Цаашдаа экс найз хүүхэн чинь байна уу, нутгийн найз хүүхэн байна уу хамаагүй, тэдэнтэй нийлж намайг дахин хуурвал чи тэднийгээ миний найз хүүхэн бол гэж хэлээрэй. Хоёрдугаарт, чи миний өмнө хоёр нүүр гаргах хэрэггүй. Чи зүгээр л өөрөөрөө бай. Үзэсгэлэнд чинь баяр хүргэе. Шалгалтанд надад амжилт хүсээрэй.

Чжан:     Нань Сунь, намайг уучлаарай.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Ноён Се, та орно уу. Манайд цахилгаан шат, машины зогсоол нь байшинтай холбогдсон байгааг та харж байна. Энэ маш тохиромжтой. Гадна хичнээн чимээ шуугиантай, бужигнаж байсан ч энд нам гүм, тайван байх болно. Ийшээ явна уу. Нэг давхарт нэг цахилгаан шаттай. Хэрэв та хөршүүдтэйгээ танилцахыг хүсэхгүй бол тэдэнтэй уулзахгүй байж болно. Папарацци, сурвалжлагч нарыг энд ярихгүй. Мөн энэ байшин хамгийн сайн хамгаалалтын системтэй. Та Лувр дахь Мона Лиза шиг аюулгүй байх болно.

Се:    Би дуудлагад хариулъя. Байна уу? Ээж ээ. Би таны ярьсан байшинг үзэж байна. Би дөнгөж сая ирсэн. Би тантай дараа яръя. Уучлаарай.

Сосо:      Зүгээр ээ. Энэ бол хоолны өрөө. Зочны өрөө урд нь байна. Манай бүх тавилгууд...

Се:    Байна уу, ээж ээ? Юу болсон бэ? Би утсаа таслаагүй ш дээ. Би танд үл хөдлөх үзэж байна гэж хэлээгүй билүү? Үгүй ээ. Үгүй. Түрхэн зуур хүлээж бай. Та өөрийн ухаантай байж болох уу? Би таныг ухаангүй гэж хэлээгүй. Би л өөрийнх ухаангүй.

Сосо:      Ноён Се, би таныг том унтлагын өрөөнд аваачъя.    

Се:    Дахиад л Чжао Ма Линь үү? Хүлээ, та яагаад үргэлж тэр хүүхнийг дурсдаг юм бэ? Ээж, манай нийгэм өөрчлөгдсөн. Тэр сайхан гэр бүлээс гаралтайг би мэднэ. Тэр бидний гэр бүлийн бизнест тусалж чадахыг би мэднэ. Гэхдээ... Гэхдээ тэр надад таалагддаггүй. Би... би өөртөө таалагдсан хүнийг олох ёстой, тийм үү? Үгүй дээ. Энэ Энни Ченд ч хамаатай. Үгүй. Би ямар... Зуучлагч эмэгтэй намайг дагалдаж байгаа. Үгүй. Ойлголоо. Би одоохон очлоо.

Сосо:      Ус уучих.

Се:    Уучлаарай, би гэртээ харих болчихлоо. Миний ээжийн зүрхний оёг нь хөдөлчихөж.

Сосо:      Та их азтай гэж би боддог.

Се:    Юу гэсэн үг юм?

Сосо:      Би төрсөн цагаасаа ээжийгээ нэг ч удаа хараагүй. Энэ танд хэрэгтэй байх.

Се:    Надад биш танд л илүү хэрэгтэй.

Сосо:      Хэрэв тийм бол ноён Се, би таныг гаргаж өгье.

Се:    Хэрэггүй. Баярлалаа.

Сосо:      Баяртай.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Сайн уу, Нань Сунь.

Нан:  Чи ажлаа дууссан уу?

Сосо:      Би хотхонд шар айраг ууж байна. Би хэзээ ийм виллатай болох бол? Надад вилла хэрэггүй. Багахан байшин байхад л болно. Би чамайг маргааш шалгалттай гэж бодсон. Чи давтаагүй юм уу? 

Нан:  Би буруу хүнээ сонгосон нь чамд харамсамаар зүйл биш үү? Би гэрээсээ явсан. Ам өчгөө өгсөн. Одоо би гэртээ харьж чадахгүй.

Сосо:      Тэгвэл хоёулаа байр хөлслөе л дөө. Хэрвээ би энэ баян залууд яг одоо энэ байшинг зарж чадвал хангалттай мөнгөтэй болохсон. Хангалттай мөнгөтэй болчихвол байшин түрээслэнэ. Тэгээд чи үлдэж болно. Чи Чжан Ань Жэнийг түр орхиж, зүгээр л хөөсөн ч болно. Маргааш шалгалт чинь дуусахаар өдрийн хоол идэцгээе. Чи бэлтгэх хэрэгтэй. Би чамд саад болохгүй. Сайн охин байгаарай. Баяртай.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:  Хэн бэ?

Чжан:     Нань Сунь, би байна.

Нан:  Би шалгалтандаа бэлдэж байна. Хоёулаа энэ тухай маргааш ярилцаж болно.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Ноён Се, би Чжу Сосо байна. Ээж чинь сайн уу. Зүгээр л. Танилцуулах байшин ихэвчлэн хоёр хэсгээс бүрддэг. Ингэхэд та хэзээ завтай вэ? Бид өөр үзүүлэнг зохион байгуулж болно.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Ноён Се, та яагаад энд ирдэг билээ? Та ямар нэг юмаа мартсан уу?

Се:    Бид байшинг дахин нэг үзэх хэрэгтэй гэж чи хэлээгүй билүү?

Сосо:      Ийм хурдан уу?

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Хэрэв дарга намайг танилцуулах танхимд үйлчлүүлэгчтэйгээ хамт уусныг мэдвэл намайг зэмлэх байх даа.  

Се:    Санаа зоволтгүй. Би зүгээр л энэ байшинг авна.

Сосо:      Би чамаас хэдэн юм асуумаар байна. Чам шиг баян хүмүүсийн хувьд манай компаниас байшин худалдаж авах асуудал биш үү? Энэ дэлгүүрээс бэлэн гоймон худалдаж авахтай адил уу? Чи бүгдийг сайтар бодох шаардлагагүй гэж үү?

Се:    Би үүнийг яаж хэлэх вэ? Ингэж хэлье л дээ. Чи ядаж л худалдаж авсан бэлэн гоймонгоо идэж болно, тийм үү? Би маш олон байшингууд үзэж, худалдаж авсан. Гэхдээ тэдний аль нь ч минийх биш. Би өөрөө бэлэн гоймонгоо худалдаж авсан нь дээр.

Сосо:      Чиний зөв шүү.  Аан гээ, чи бүр дахин төрсөн ч байршил нь маш чухал. Зарим хүмүүс хэдийгээр чинээлэг гэр бүлд төрсөн ч бусадтай адил жаргалтай байдаггүй.

Сосо:      Би багаасаа л баян байхыг хүсдэг байсан.

Се:    Баян байхад сайхан юм гэж үгүй. Чи кино, цувралуудад дүрслэгддэг тэр баячуудын дүрийг үнэхээр бодит гэж боддог уу? Хичээл тарангуут чамайг лимузин ирж авна гэж боддог уу? Бас чи хүссэн зүйлдээ мөнгө зарцуулж чадах уу? Үнэндээ тийм байдаггүй юм. Бидэнд юу ч байхгүй. Жишээ нь, хэрэв чи шинэ найзтай боллоо, гэтэл ээж чинь шинэ найзыг чинь зөвхөн миний улыг долоох гэж найзалсан гэж бодно. Тэгээд өөрөө найз олж өгнө. Явж явж сүүлдээ чи бүр найз нөхөдгүй болдог. Найз охидыг бүр ярилтгүй. Хэрэв надад нэг бүсгүй таалагдсан бол ээж түүнд далд бодол байгаа гэж бодно. Тэр бүсгүй манай гэр бүлийг ашиглахыг хүсдэг гэж. Ингээд ээж надад нэг бүсгүй олж өгнө. Баян айлын охид, хүүхэд насны найз гээд хэн ч байж болно, гэхдээ бүх юм ийм зохион байгуулалттай.

Сосо:      Ийм болоод баячууд зовлонтой амьдардаг гэж интернетэд бичдэг байх нь. Тэр бүхэн үнэн байжээ.

Се:    Би мэдэхгүй юм. Би магнат гэж хэзээ ч бодож байгаагүй. Зөвхөн миний ээжид хоёр хүсэл байдагийг л би мэддэг. Нэг нь компанидаа сайтар анхаарал тавих. Хоёрт нь, надад сайтар анхаарал тавих. Компанийн өв залгамжлагч нэр төртэй байх ёстой. Үнэндээ ээж компанидаа илүү их санаа тавьдаг хэвээрээ. Компани нь ирээдүйд их амжилтанд хүрнэ гэж найддаг. Гэхдээ ээж намайг чадваргүй, ухаалаг биш гэж боддог байх. Эсвэл намайг компанийг удирдахыг хүсэхгүй байна гэж боддог байх. Тэр намайг сайн айлын охинтой гэрлээсэй гэж хүсдэг.

Сосо:      Гэрлэх ээ?

Се:    Сонс доо, намайг сурч байхад зөвхөн сурах ч биш, бүх юм байлаа. Хэрэв чи эхний топ гуравт орохгүй бол хэзээ ч унтаж, ууж идэж, зурагт үзэж чадахгүй. Би бүр компьютер тоглоом тоглох боломжгүй байсан. Энэ бүгд өсвөр насныханд маш чухал гэдгийг чи мэдэх үү?

Сосо:      Гэхдээ л чи хамгийн шилдэг оюутан хэвээр байсан. Чам шиг хүмүүс маш олон дагагчтай болдог гэж би боддог. Хэн нэгэн чиний конспектыг бичиж, гэрийн даалгаварыг чинь хийнэ.

Се:    Чи тэгэх байсан уу?

Сосо:      Хэрэв чи надад талархвал би хийх байсан.

Се:    Чи үнэхээр реалист юмаа. Ямар ч байсан би гадаадад сурлаа. Тэнд намайг хэн ч хянахгүй гэж бодсон. Би дуртай чиглэлээрээ сурсан. Гэвч очоод юу сурснаа мэддэггүй. Надад хэтэрхий уйтгартай санагдсан байх. Сүүлдээ ч энэ надад утгагүй санагдсан. Тиймээс би буцаж ирсэн юм. Би ээждээ ажиллахаар буцаж ирэхэд бүгд л надтай Се Цзя Инийн хүү гэж харьцдаг. Харин би тэднийг хоёр нүүртэнгүүд гэж боддог. Тэд миний ардуур ямар нэгэн зүйл сэдэж байх шиг санагдсан. Тэд хэзээ нь үнэн ярьж, хэзээд нь худлаа хэлдэг юм бүү мэд. Нуруунд хутга зоох ч юм билүү. Эсвэл миний ардуур ээжид гомдоллох биз. Би мэдэхгүй. Би зүгээр л үнэ цэнэгүй юм шиг санагддаг. Сайн сурвал хүмүүс энийг хэвийн гэж үзнэ. Учир нь би Се Цзя Инийн хүү. Учир нь надад бүх нөөц бололцоо байдаг. Энд бахархаад байх зүйлгүй. Хэрэв би сайн сурахгүй бол бүгд намайг тэнэг гэж бодно. Бас авъяасгүй. Энэ нь хачин биш гэж үү?

Сосо:      Тэгвэл чи онцгой ганцаардмал байх нь ээ? Чамд жинхэнэ найз шиг ханддаг хэн нэгэн байхгүй гэж үү?

Се:    Нэг байгаа. Гэхдээ түүний гэр бүл нь... Би үнэхээр ганцаардмал. Яг одоо маш ганцаардаж байна. Надад туслаач.

Сосо:      Юу? Найз бүсгүй чинь шалгаад байгаа юм уу?

Се:    Энэ Чжао Ма Линь. Хамгийн сүүлд ээжийн надад сонгосон тэр бүсгүй. Чи зүгээр л миний экс найз бүсгүй гээд хэлчих. Миний жинхэнэ хайр байсан. Үүний дараа миний ээж биднийг салгасан. Тэгээд чи Австрали руу явсан. 

Сосо:      Сайн уу Чжао Ма Линь. Аа, манай нөхөр чамтай яримааргүй байна гэсэн. Би юу? Би хэн гэдгийг чи тааж чадах уу? Чамаас болоод би хүндхэн байдалд орчихоод байна. Тиймээ. Нөхөр бид хоёр байшин сонирхож байна. Энэ Цзинь Янь группын Дунли дахь байшин. Чи мэднэ биз дээ? Чи мэдэхгүй юу? Аан за. Сонсооч, үнэхээр сайхан байшингууд байна. Нээрэн шүү. Чи нэгийг авахгүй юм уу? Тэгвэл бид хөршүүд болно ш дээ. Тиймээ. Энэ байшин гайхалтай. Маш гоёмсог. Хэлэхийн араггүй. Үнэ цэнэ ирээдүйд өсөх нь гарцаагүй. Бас энэ бүх тавилга, ширээ, буйдан, тэр ч байтугай хаалганууд гээд бүгдийг Италиас авчирсан гэнэ. Би яагаад чамайг төлөөлөгчтэй нь танилцуулж болохгүй гэж? Хэрэв чи худалдаж авах боломжгүй би чамд хөнгөлөлт үзүүлэх хүн олж өгье. Сонс, энэ хаалга нь гэхэд тасархай. Хаалга нь 30 гаруй мянган юанийн үнэтэй. Тийм ээ, би Австралиас буцаж ирсэн. Тиймээ. Та юу хийж байгаа юм бэ? Надад дуудлага ирж байна. За, би одоо тасаллаа. Үлдсэнийг нь ээжид нь дуулгаарай, тэгэх үү? Баяртай. Уучлаарай. Би чадах бүхнээ хийлээ.

Се:    Баярлалаа Чжу хатагтай. Тэр хүүхэн үнэхээр байдаг, гэхдээ чи түүнээс ч илүү жүжигчин байна.

Сосо:      Чи намайг Чжу Сосо гэж дуудах хэрэгтэй. Намайг хатагтай Чжу гэх хэрэггүй. Надад хачин санагдаад байна, ойлгоорой.

Се:    Хатагтай Чжу, бид маргааш хэдэн цагт уулзах вэ?

Сосо:      Бид уулзаж яах юм?

Се:    Гэрээнд гарын үсэг зурах гэж.

Сосо:      Ийм амархан уу?

Се:    Яг ч тийм биш. Зүгээр л чи гайхалтай борлуулагч байна.

Сосо:      Хэдэд ч болно. Хэзээ ч хамаагүй залгаарай.

Се:    11 цагт болж байна уу? 

Сосо:      Уучлаарай, ноён Се. Чи согтсон уу?

Се:    Юу гэсэн үг юм?

Сосо:      Би чамайг согтуугийн халуунд байшин худалдаж авч байж мэднэ гэхээс эмээсэн юм. Өглөө сэрээд чи надад архи уулгалаа гэж намайг буруутгавал яахав? Ноён Се, тэгвэл би маргааш 11 цагт уулзъя.

Се:    Тэгье. Хоёулаа 12 цагт уулзъя.

Сосо:      Баярлалаа, ноён Се. Ноён Се, болгоомжтой яваарай.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:    Е ерөнхийлөгч өө, би өөрөө хоолойнууд, цахилгааны утаснуудыг шалгасан. Бүх юм найдвартайд итгэлтэй байгаа.

Е:       Сайн байна.

Сосо:      Е ерөнхийлөгч өө, Фань нарийн бичиг ээ, та нар яагаад ирсэн юм?

Фань:     Донгли удахгүй үнийн саналаа зарлана гэсэн байх аа? Е ерөнхийлөгч бид хоёр байшингуудыг үзэхээр ирлээ.

Е:       Үүнийг хэн уусан бэ?

Сосо:      Үйлчлүүлэгч бид хоёр дөнгөж сая байшингуудыг үзээд.

Е:       Хэн үүнийг уусан бэ?

Сосо:      Үйлчлэгч.

Е:       Чи хамт уусан уу? Дараа нь хэзээ түүнтэй бүжиглэх вэ?

Сосо:      Уучлаарай, Е ерөнхийлөгч өө, энэ миний буруу байсан.

Е:       Чи компанийн журмыг зөрчсөн байна. Энэ муу, ойлгосон уу? Энэ маш үнэтэй. Чи ганцхан балгасанаас болж компани мөнгийг нь төлөх болж байна. Фань нарийн бичиг. Дараа нь үйлчлүүлэгчид шинэ дарс явуул. Санхүүгийн албанд үүнийг арга хэмжээний зардлаар тооц гэж хэл.

Сосо:      Тэгэх хэрэггүй. Зүгээр л миний цалингаас суутгачих.

Е:       Чи тийм баян уу? Энэ хаалга арай хүнд байна.

Эр:    Би энийг даруйхан солиулъя.

Фань:     Бич, бич.

Е:       Энэ хаалганд яагаад бариул байдаггүй юм?

Эр:    Аае

Е:       Энд бариул алга. 

Эр:    Би үүнийг мартсан байна. Энэ миний алдаа.

Е:       Би чиний цалингаас суутгана.

Эр:    Намайг уучлаарай, Е ерөнхийлөгч өө. Хөөе? Чжу Сосо?

Сосо:      Аа. Е ерөнхийлөгч өө?

Е:       Цзян Нань Суны гэр бүл бүх хувьцаануудаа зарсан уу?

Сосо:      Би энэ талаар мэдэхгүй байгаа.

Е:       Дараа нь тэднээс асуугаарай. Хэрэв тэд хувьцаануудаа зарахгүй бол их л муу юм болно. Тиймээс, надад мэдэгдээрэй. Хэрэв үгүй бол тэд дампуурна. Тэд бүр байшингаа хүртэл алдаж мэднэ.

Сосо:      Ойлголоо. Би тэдэн даруйхан дуулгана.

Е:       Одоо яв.

Сосо:      Е ерөнхийлөгч өө, би явж болох юм уу?

Е:       Мэдээж.

Сосо:      За, баярлалаа, Е ерөнхийлөгч өө. Би энэ дарсыг үйлчлүүлэгчид буцааж өглөө. Дахиад ийм зүйл хэзээ ч болохгүй. Намайг өршөөгөөрэй.

Е:       Хөөе?

Эр:    А?

Е:       Алив, тийшээ очицгооё.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эмээ:      Би хэдийн хөгширсөн, тийм ч их мөнгө өгч чадахгүй. Надад тийм их мөнгө ч байхгүй.

Аав:  Ээж ээ, танд мөнгө байгааг би мэднэ. Зүгээр л надад зээлчих, тэгэх үү? Тангараглаж байна. Би дуусгаад мөнгийг чинь буцааж өгнө гэж тангараглая.

Эмээ:      Чи надад мөнгийг минь буцааж өгөхгүй. Би чиний ээж. Би мэдэж байна. Би чамд чадлаараа мөнгө өгсөн. Би чамд үлдсэнийг нь өгөхгүй. Миний өмнө сөхөрч суусан ч би чамд юу ч өгөхгүй.

Аав:  Ээж ээ, би танаас гуйя. Би гадны хүн биш. Би таны хүү. Би танаас гуйя. Ээж ээ, би танаас гуйж байна!

Эмээ:      Чи миний хүү мөн үү? Удахгүй миний төрсөн өдөр гэдгийг санаж байна уу? Чи надаас яаж мөнгө гуйхаа л санадаг.

Аав:  Мэдээж би санаж байна. Би таны төрсөн өдрийг тэмдэглэх зочид буудал захиалъя, за ээжээ? Ээж ээ, надад мөнгө зээлээч дээ. Жааханыг л, тэгэх үү? Дахиад жааханыг, тэгэх үү? Ээж ээ!

Ээж: Яасан бэ? Надад одоо нэг ч мөнгө байхгүй.

Аав:  Чамд байхгүйг би мэднэ. Чи надад мөнгө зээлж өгөөч.

Ээж: Надад мөнгө байхгүй.

Аав:  Чиний гоёл чимэглэл яасан?

Ээж: Юун гоёл чимэглэл?

Аав:  Яагаав, жинхэнэ гоёл чимэглэлүүд? Мажонг тоглоод бүгдийг нь алдсан гэж битгий хэлээрэй. Чи тийм их алдсан юм уу?

Ээж: Мажонг тоглох нь миний хувьд цагийг өнгөрөөх нэг арга. Би хожигдохоос  илүү олон удаа хождог.

Аав:  Тэгвэл гоёл чимэглэлүүд чинь? Тэд хаана байна?

Ээж: Охин бид хоёр чинь яах юм бэ? Охин бид хоёрт нөөц төлөвлөгөө хэрэгтэй, ойлгов уу?

Аав:  Харин энэ маш яаралтай. Чи эхлээд надад туслах ёстой.

Ээж: Би аврагдах гэж хичээж байна.

Аав:  Надад тусал л даа, тэгэх үү?

Ээж: Намайг тавиач!

Аав:  Дай Инь! Дай Инь!

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:  Чи яагаад урд нь надад хэлээгүй юм?       

Сосо:      Энэ чиний шалгалтанд нөлөөлнө гэж айсан юм. Тэгээд би чамд шалгалтын дараа хэлж байгаа нь энэ. Юу болсон бэ?

Нан:  Аав машин аваад авчихсан.

Сосо:      Тэгвэл чи түүн рүү залгах хэрэгтэй ш дээ! Хэрэв бид жаахан удаан хүлээвэл машин чинь байхгүй болно!

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Аав:  Юу болсон бэ?

Нан:  Ааваа, миний машин хаана байна?

Аав:  Би найздаа түр өгсөн.

Нан:  Ямар найз вэ?

Аав:  Миний хөрөнгийн биржийн найз Лид. Чи түүнийг мэдэхгүй. Өнгөрсөн жил тэр надад хаалттай мэдээ дуулгаж байсан юм. Тэгэхэд би мөнгө олох боломжтой байсан. Тэр хоёр хоногийн өмнө машин нь эвдэрсэн гэж хэлсэн юм. Нинбо руу явна гэсэн. Би түүнд машиныг чинь түр өгсөн. Ли маргааш орой буцаж ирнэ.

Ээж: Чи өрөө дарахын тулд машиныг зарсан уу?

Аав:  Байж боломгүй юм! Чи юу бодоод байна аа?

Ээж: Надад үнэнээ хэлээч!

Аав:  Би сүүлийн хэдэн жил хувьцааны асуудалтай тулгарсан. Гэхдээ би үргэлж ийм азгүй байхгүй. Эрт орой хэзээ нэгэн цагт надад аз таарна. Үнэнийг хэлэхэд би хэдэн шинэ хувьцаа худалдаж авсан! Би хэдэн шинэ хувьцаа худалдаж авсан! Би хэдэн шинэ хувьцаа худалдаж авлаа ш дээ! Та нар баярлахгүй байна уу? Уг нь би та нарыг оройн хоолорх дайлах гэж байсан юм, даан ч өнөөдөр завгүй болчихлоо. Маргааш яаж байна? Маргааш эмээгийн төрсөн өдрийг тэмдэглэе, тэгэх үү? Бүгдээрээ хамтдаа явж, энэ баярыг тэмдэглэж болно. Чи Сосо руу залга, тэр ч гэсэн бидэнтэй хамт хооллог. Хүлээ. Ли над руу залгаж байна. Би түүнд аль болох хурдан буцаж ир гэж хэлье, за юу? Байна уу, Ли? Хэзээ вэ? Чи ажлаа амжуулсан уу? За, за. Чи аль болох хурдан буцаж ирэх хэрэгтэй. Ойлгосон уу? Маргааш уу? За, ойлголоо.

Төгсөв

 

Back to episodes Go home