Миний сайн найзын түүх – 10
Үргэлжлэл: 00:45:24 мин.
Дүрүүд:
Эр:
Сяо Чжан Нань Суны найз залуу
Ван Юн Чжэн
Аав Нань Суны аав
Фань Чжин Ган Цзинь Ян Группын туслах
Ян Ке Борлуулалтын менежер
Е ерөнхийлөгч
+ Се Хун Цзу тэрбумтны хүү
Эм:
Чжу СоСо Нань Суны найз
Нань Сунь
Ээж Нань Суны ээж
Эмээ Нань Суны эмээ
Чжоу
Эйпл
Юань Юань
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Хүлээ. Би гутлаа тайлаадахъя.
Ян: За.
Сосо: Боллоо. Аль нь юм бэ?
Ян: Б үсгээр эхэлсэн завь.
Сосо: Энд нэг байна. Энэ мөн үү? Б-А-Л-И.
Ян: Мөн байна. Тиймээ. Ноён Се. Ноён Се. Энд байна. Ноён Се.
Се: Та ирэв үү, Ян ах.
Ян: Та нарыг танилцуулъя. Се Хун Цзу, ноён Се бол агааржуулагч үйлдвэрлэгч тэрбумтан Се Цзя Инийн цорын ганц хүү нь. Энэ эмэгтэй манай ажилтан.
Сосо: Сайн уу, би Чжу Сосо.
Се: Сайн уу.
Ян: Ноён Се Дунли дахь бидний төслийг их сонирхож байгаа. Түүнд энэ тухай ярьж өг.
Сосо: За. Дунлигийн тухайд...
Се: Та нар надад энийг ярих шаардлагагүй. Зүгээр л материалаа явуулчих, би дараа нь ээжид үзүүлье.
Ян: За тэгье. Гэхдээ би таныг завтай үедээ тэр газрыг очиж үзэхийг санал болгож байна. Бидэнд бүх төрлийн байшинд тохирсон янз бүрийн байшингуудын загварууд байгаа. Гэхдээ газар дээр нь арай өөр байх болно. Ландшафт, барилгын хийц.
Се: Ян ах аа. Би зөндөө олон байшин үзлээ. Би бүр тэднээс залхаж байна. Дээр нь байшингууд бүгдээрээ адилхан загвартай. Би та нарын Дунлийн байшингуудыг муу гэж хэлээгүй. Санаа зовох хэрэггүй. Би... Би харин шийдвэр гаргаж чадахгүй л байна.
Ян: Би ойлгож байна.
Сосо: Үгүй ээ, Донглигийн архитектурын үзэл баримтлал бусдаас ялгаатай. Би дэндүү минималист нийтлэг жишиг загваруудыг дахиж ашиглахаа больсон. Үүний оронд, бид барилга, байгаль хоёрын хоорондын харилцаанд анхаарлаа хандуулж байна. Өөрөөр хэлбэл, бусад нь барилгыг нэгдүгээрт, ландшафтыг хоёрдугаарт тавьдаг байхад бид ландшафтыг нэгдүгээрт, барилгыг хоёрдугаарт тавих үзэл баримтлал дээр тулгуурладаг. Бид энэ хотод амгалан ертөнцийг бий болгоно гэж найддаг.
Ян: Тиймээ. Энэ бол бидний үзэл баримтлал.
Се. Би таны юу яриад байгааг ойлгосонгүй, гэхдээ би та нарыг ойлгохыг хичээнэ. Баасан гаригт уулзацгаая. Материалаа өгөөч.
Сосо: Энэ манай дизайнеруудын анхны үзэл баримтлал нь.
Се: Бизнес картаа өгөөч.
Сосо: Түр хүлээнэ үү. Энэ миний нэрийн хуудас.
Се: Баяртай. Энэ хүртэл ирсэнд баярлалаа.
Ян: Явцгаая.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ян: Чи энэ өгүүлбэрийг хэзээд нь цээжилчихсэн юм бэ?
Сосо: Санал болгох хуудсанд байсан. Дизайнерууд өөрсдийн санаа оноотой, маркетингийн хэлтэс өөрсдийн мэргэжлийн хэллэгтэй. Борлуулалтын албаны хувьд, бид гэрээ хэлэлцээр хийх ёстой.
Ян: Чи сая сайн ажиллаа. Дараа би манай албаны бүх ажилтнуудаар энэ өгүүлбэрийг цээжлүүлнэ. Тэд бүгдийг нь цээжилсний дараа гэртээ харина.
Сосо: Ян менежер ээ.
Ян: Аан?
Сосо: Би чамаас нэг юм асуумаар байна. Чи гарах талаар...
Ян: Аа. Би өөр компани руу шилжих төлөвлөгөөтэй. Е чамаас энэ талаар асуусан уу?
Сосо: Хэзээ вэ?
Ян: Донглиг нээсний дараа. Чи надтай хамт явмаар байна уу? Яг одоо хариулах хэрэггүй. Чамд дахиад бодох хугацаа байна. Би чамайг компанид хүргэж өгье. Надад хийх ажил байгаа.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Фань: Сосо. Аан тийм. Би өнөө орой чамайг хоолоор дайлах гэсэн юм.
Сосо: Та намайг хоолоор дайлах аа?
Фань: Тиймээ. Нааш ир. Ийшээ суучих. Суу, суу. Зүгээр үү? Сайн байна.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Фань: Сосо. Чи нэг юмыг мэдэхгүй. Би Е ерөнхийлөгчид олон жил ажиллаж байна. Би олон ч удаа өгсөж уруудаж явлаа. Аз болоход би тэсээд гардаг. Харин энэ удаа Е ерөнхийлөгч надад тушаал өгсөн. Хэрэв намайг Ян Кегийн хэтийн төлөвлөгөөг нь олж мэдэхгүй бол хална гэж хэлсэн.
Сосо: Би Ян Ке-ийн төлөвлөгөөг үнэндээ мэдэхгүй. Би мэдсэн байсан ч танд, бас Е ерөнхийлөгчид энэ тухай хэлэхгүй.
Фань: Алив. Дахиад идээрэй. Ингэвэл яаж байна? Чи надад юу ч хэлэх хэрэггүй. Нээрэн яг тэгье. Энэ чинь сайхан санаа. Би чамаас дараа нь асуулт асууна. Хэрэв Ян Ке компаниас гарахаар төлөвлөсөн бол чи дахиад нэг шарсан төмс иднэ. Чи юу ч хэлэх хэрэггүй, харин би Е ерөнхийлөгчид мэдсэнээ хэлнэ. Хэрэв Ян Ке манай өрсөлдөгчийн компани руу шилжих гэж байвал энэ стейкээс хазаарай. Тэгэх үү? Чи юу ч хэлэх хэрэггүй.
Сосо: Ах аа, би идэж боллоо.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эйпл: Доошоо бууж кофе ууцгаая.
Сосо: Би тийшээ дахиж явахаа больсон. Одоо би өөр кофе шоп руу явж байгаа. Чи кофе уумаар байна уу? Би даая.
Эйпл: Чи юунд тэгж сольж байгаа юм?
Сосо: Би нэг найзаа тагнах гэж. Чи ойлгохгүй л дээ. Явцгаая. Зүгээр л надтай хамт явж кофе ууцгаая.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Тиймээ.
Эйпл: Чи дахиад л мөстэй кофе уух уу?
Сосо: Би чамд нэг юм хэлье. Нэг л өдөр...
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Чжан: Хар. Энэ чиний ихэнхдээ иддэг юм уу?
Сосо: Чжан Ань Жэнь?
Чжан: Сосо.
Юань: Сосо эгч ээ.
Сосо: Ингэж таарах гэж.
Чжан: Юань Юанийн ходоод нь үргэлж өвддөг байсан юм. Сүүлийн үед ажлын хуваарь нь тогтмол биш болсон. Үүнээс болж бие нь сайгүй байгаа. Тэгээд л би түүнд эм авчирлаа.
Сосо: Бие чинь өвдсөн юм уу? Хэрэв чи өвдсөн бол ажилдаа ирж болохгүй. Үгүй бол бүр ч илүү ноцтой юм болж мэднэ.
Юань: Би одоо хамаагүй дээрдсэн.
Сосо: Хэрэв цаашид чи өвдөх юм уу, бие чинь эвгүйрхэж байгааг мэдвэл надад хэлээрэй. Би хажууханд чинь ажилладаг. Чамд эм авч өгөөд байж чадна. Чи Чжан Ань Женийг зориуд нааш нь дуудаж ирүүлсэн байна. Түүний цагийг дэмий үрж байгаа юм биш үү?
Чжан: Тэртээ тэргүй энэ явах замд байсан юм.
Сосо: Чи явж ажилдаа ор.
Юань: За. Би түрүүлээд явлаа.
Чжан: Май.
Юань: Баярлалаа.
Сосо: Биеэ бодож бай.
Юань: Ойлголоо.
Чжан: Би түрүүлээд явъя даа.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Нань Сунь, би хэнийг харсныг таа даа.
Нан: Би мэднэ. Чжан Ань Жэнь хэдийн утасдаад энэ тухай хэлсэн. Юань Юаны бие нь тавгүй байсан болохоор тэр очсон гэсэн. Эцсийн эцэст Юань Юань энд шинэ хүн. Тэгээд ч явах замд нь таарсан байна лээ.
Сосо: Замд аа? Нань Сунь. Чи сэрж болох уу? Танай сургуулиас ийшээ хүртэл яагаад ч замаараа дайрах боломжгүй. Чи баян айлын охин. Харин тэр үгүй. Хэрэв чи түүнтэй зөөлөн хандаад байвал тэр удахгүй хоолойг чинь тас мэрэх байлгүй.
Нан: За, за, би ойлгосон.
Сосо: Тэгвэл ашгүй дээ. Баяртай.
Эйпл: Ийм үнэнч. Ян чамайг зөв үнэлсэн байна. Явцгаая. Би чамайг кофегоор дайлъя.
Сосо: Уур хүрч байна.
Эйпл: Би чамд бас бялуу авч өгье.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Ах аа, эгч ээ, би ирлээ. Эгч ээ. Эмээ. Эмээ.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Ах.
Аав: Ай даа, үнэхээр итгэмээргүй.
Сосо: Юу болсон бэ?
Аав: Гайхалтай. Орооч, ийшээ суу, суу. Сосо. Е ерөнхийлөгчид ажилладаг Фань нарийн бичиг өнөөдөр үдээс хойш манайд ирсэн. Тэр энэ бэлгийг чамд өгөөрэй гэж надад хэлсэн.
Сосо: Фань нарийн бичиг үү? Тэр өөр юм хэлсэн үү?
Аав: Тэр юу ч хэлээгүй. Би түүнийг орооч гэсэн чинь тэр татгалзсан. Би түүнийг арайхийж зөвшөөрүүлсэн, тэр миний үнэтэй Цзин Цзюнь Мэй цайнаас хоёр балгачихаад яаран гарсан. Е ерөнхийлөгчийн хувийн нарийн бичиг их завгүй хүн. Түүний хувьд секунд бүр чухал. Эхлээд би түүнээс одоо ямар компанийн хувьцааг худалдаж авч болохыг асууъя гэж бодсон. Гэхдээ...
Сосо: Яасан бэ, ах аа?
Аав: Сосо.
Сос: Аа?
Аав: Тэр Фань нарийн бичиг чамайг халамжилдаг юм уу? Энэ үнэн үү?
Сосо: Ах аа, энэ боломжгүй. Энэ компанид тэр надад хэнээс ч илүү дургүй.
Аав: Чи мэдэх үү, ийм хүн энэ компанид зөвхөн ганцхан үгээр чиний ирээдүйг өөрчилж чадна. Тэр чамайг амжилтанд хүргэж, эсвэл ажлаас чинь халж чадна. Чи түүнийг гомдоож болохгүй. Чи түүнтэй болгоомжтой байх хэрэгтэй. Тийм бол надад хэлээч. Тэр чамд яагаад тийм үнэтэй бэлэг өгсөн бэ? Тэр чамайг халамжилдаггүй гэж үү?
Сосо: Ах аа, над шиг хөдөөний хүүхэн иймэрхүү брендийн юманд дуртай гэж бодсон байлгүй.
Аав: Чи магадгүй хэтэрхий мэдрэмжгүй, санааг нь ойлгохгүй байна уу?
Сосо: Юуг ойлгох юм?
Аав: Чамайг гэсэн сэтгэлийг нь чи анзаарахгүй байна.
Сосо: Түүнд намайг гэх ямар ч сэтгэлийн мэдрэмж байхгүй.
Аав: Үнэн үү?
Сосо: Тиймээ.
Аав: Чи тэгж болохгүй шүү. Чи түүнийг анзаарах хэрэгтэй. Түүнд илүү их анхаарал хандуул.
Сосо: За, за, ойлголоо. За би өгслөө.
Аав: Тэг ээ. Илүү анхаарах хэрэгтэй шүү!
Сосо: За!
Аав: Анхаарал тавь.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Фань нарийн бичгээ.
Фань: Түр хүлээ.
Сосо: Фань нарийн бичгээ. Би таны ширээн дээр бэлгийг чинь үлдээлээ. Фань нарийн бичгээ. Дараагийн удаад миний найзын гэрт ийм үнэтэй бэлэг сэлт авчрах гэж хичээх хэрэггүй. Настай хүмүүс гэнэн итгэмтгий, мэдрэг байдаг. Тэд таныг яг Ма жолооч шиг намайг халамжилж байна гэж бодоод байна.
Фань: Үгүй дээ.
Сосо: Фань нарийн бичгээ. Би мэднэ. Энэ хорвоо дээр тантай холбоотой байхыг хамгийн их хүсдэггүй хүн бол би. Тиймээс энэ бэлгээ буцааж ав. Би нэг их боловсролтой биш. Гэхдээ би хариутай бол бариутай гэдэг үгийг сайн ойлгодог. Би одоо ажилдаа буцаж орлоо. Та дасгалаа үргэлжлүүлж болно.
Фань: Е ерөнхийлөгч өө. Муу юм боллоо. Ян Ке биднийг үнэхээр орхих нь тодорхой гэж би бодлоо. Чжу Сосо өөрт нь өгсөн миний бэлгийг буцааж өгсөн. Бодоод үз дээ. Тэр хүүхэн мөнгө, эрх мэдэлд маш их дуртай. Гэтэл яагаад ийм үнэтэй бэлгийг буцааж өгөх болов?
Е. Санаа зоволтгүй. Ян Ке, Чжу Сосо хоёр бусад компаниудтай цахим шуудангаар харилцаж байгаа үгүйд анхаарлаа хандуул.
Фань: Ойлголоо. Би тэр хоёрын браузерыг хянаж бай гэж АйТи албанд хэлье.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нан: Чи намайг айлгачихлаа. Чи энд юу хийж яваа юм? Энд кофе уух гэж ирсэн үү?
Сосо: Чи энд юу хийж байгаа юм бэ?
Нан: Би Юань Юанийг хүлээж байна. Тэр удахгүй ажлаа дуусгана. Би түүнтэй хамт дэлгүүр явна гээд амлачихсан. Анхны цалингаа авсан, сайхан хувцас авмаар байна гэнэ ээ.
Сосо: Чи галзуурсан юм уу? Чи яагаад түүнтэй хамт дэлгүүр хэсэх гэж байгаа юм? Чи юу уумаар байна? Би чамд авч өгье. Хатагтай Цзян Нань Сунь, чи нүдээ илүү том нээсэн дээр.
Юань: Та бас энд ирчихэж, Сосо эгч. Нань Сунь эгч ээ, би бэлэн.
Нан: За.
Юань: Сосо эгч ээ, та бидэнтэй явахгүй юм уу?
Сосо: Зүгээр, зоволтгүй, өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Юань. За. Баяртай.
Сосо: Тэр бүр бэлтгэлтэй иржээ.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нан: Энэ будалт чамд зохиж байна.
Эм: Тиймээ. Энэ эмэгтэй их сайхан арьстай юм. Өнөө үед агаарын бохирдлоос болоод бидний арьс их гэмтэж байгаа.
Юань: Манай хотын агаар лав бохирдоогүй.
Эм: Чи саяхан Шанхайд ирсэн гэсэн байх аа?
Нан: Бид дэлгүүрээр явж дуусаагүй байна. Чжан Ань Жэнь. Одоо жаахан удах байх.
Юань: Энэ арай тод байна уу?
Нан: Би оройн хоолонд очно.
Эм: Тэгвэл би жаахан пудр түрхээд өгье. Чи наашаа ирэх хэрэггүй. Бид өөрсдөө харьж чадна. Санаа зоволтгүй.
Нан: Хөөрхөн болж. Энэ юмнуудыг ууталчих. Би картаар төлнө.
Эм: За.
Юань: Үгүй ээ, Нань Сунь эгч ээ. Би танд авч өгье л дөө.
Нан: Энэ ердөө л бяцхан бэлэг.
Юань: Баярлалаа.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосогийн мессеж: Энэ юу вэ?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нан: Чи Чжан Ань Жэнтэй ямар холбоотой юм?
Юань: Би түүнийн таньдаг, учир манай ээжүүд хамт бүжиглэдэг юм.
Нан: Чжан Ань Женийг их сургуульд дөнгөж орсны дараа чи түүнийг хайж нэг удаа энд ирсэн байх аа? Чжан Ань Жений ээж нь бага сургуульд багшилдаг. Тэр уран бичлэгт дуртай. Тэр бүжиглэдэггүй, түүнд үүнд цаг зав ч байдаггүй. Чжан Ань Женийг бага сургуульд байхад ээж нь түүнийг дагалдаж, унттал өдөр бүр хичээл хийлгэдэг байсан. Юань Юань. Хэрэв чи худлаа хэлмээр байвал илүү үнэмшилтэй ярьсан нь дээр.
Юань: Чжан Ань Жень бид хоёр бага насны найзууд. Тэр Шанхайд ирснийхээ дараа чамд дурлаж, надаас харилцаагаа тасалсан. Гэхдээ тэр ирээдүйд надад санаа тавьж, Шанхайд үлдэхэд туслана гэж амласан.
Нан: Энэ тэгээд харилцаагаа таслах нөхцөл нь үү? Хэрэв чи Чжан Ань Женээс болж Шанхайд ирсэн бол төрөлх хот руугаа буцсан нь дээр.
Юань: Би буцаж явахгүй. Хэрэгтэй бол би энд үхсэн ч болно.
Нан: Хэрэв чи үнэхээр мөнгө олж, мэдлэгийн хүрээгээ тэлэх хүсэлтэй бол би чамайг ур чадварт суралцах мэргэжлийн сургуульд оруулж өгч чадна. Хэрэв чи энэ хангалтгүй гэж бодвол би чамд мөнгө өгч болно. Чи Шанхайд суралцах хугацаанд энэ мөнгө зардлыг чинь хангалттай нөхнө. Гэхдээ чи тэндээс хурдхан нүүх хэрэгтэй. Би чамд сар бүр мөнгө шилжүүлнэ. Харин чамайг Чжан Ань Женьтэй уулзаж байгааг мэдвэл чамд мөнгө шилжүүлэхээ болино.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Чжан: Та хоёр яасан орой ирж байх юм?
Нан: Бид удна гэж би чамд хэдийн хэлсэн ш дээ.
Чжан: Та нар хаашаа явсан юм бэ?
Нан: Луцзяцзуй руу.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нан: Одоо явж амар даа. Чи маргааш эрт хуралтай биз дээ?
Чжан: Та хоёр ч гэсэн бас амрах хэрэгтэй. Сайхан амраарай.
Нан: Сайхан амраарай.
Юань: Та маргааш өглөөний цайндаа юу идмээр байна?
Чжан: Зүгээр л өөртөө юм хий. Надад битгий санаа зов.
Нан: Энэ талаар сайтар бодоорой. Хэрэв чи одооноос Чжан Ань Женьтэй сээтэгнэх санаатай байвал төрөлх хот руугаа буцсан нь дээр. Ийм байшинг түрээслэхэд сарын 2000 орчим доллар төлнө гэдгийг чи мэдэх үү? Кофе шоп, түргэн хоолны сүлжээнээс олсон мөнгө чинь чиний тээврийн зардал, мөн энд ус, цахилгааны төлбөрийг ч төлж чадахгүй.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Аав: Сосо.
Сосо: Ах аа. Та өдийд яагаад унтаагүй байгаа юм?
Аав: Би чамайг хүлээж байлаа. Сосо. Чи Фань нарийн бичиг, Е Цзинь Янь хоёроос асууж...
Сосо: Та надаар юу асуулгах гэсэн юм?
Аав: Миний бүх хувьцаанууд түгжигдчихлээ. Чи надад тус болоод тэднээс хаалттай мэдээлэл авч чадах уу?
Сосо: Ах аа, би тэднээс асууж болно. Даан ч тэд надад үнэнийг хэлэхгүй.
Аав: Энэ хоосон байснаас хавьгүй дээр, тийм үү? Одоо надад ямар сонголт алга. Сосо.
Сосо: Ойлголоо. Би энэ талаар асуугаад үзье. Ах аа. Ах аа?
Аав: Маш их баярлалаа. Сосо, чамд баярлалаа. Мартсанаас, энэ тухай Нань Суньд битгий хэлээрэй. Охин бүр анхнаас нь одоог хүртэл миний хувьцааны хөрөнгө оруулалтанд үргэлж дургүйцдэг байсан. Би зүгээр л бүгдийг өөрчлөх гэсэн юм. Ойлгосон уу? Охинд битгий хэлээрэй. Би чамаас гуйя. Түүнд л битгий хэлээрэй.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Би чамайг нүдээд өгье, муу худалч! Чи бол хонины арьс нөмөрсөн чоно! Чамайг нүдээд өгье! Чиний ээлж.
Нан: Би тогломооргүй байна. Хэрэв надад эрч хүч байгаа бол би өөр хэрэгтэй юм хийсэн нь дээр.
Сосо: Чи уур хилэнгээ гаргах хэрэгтэй, үгүй бол өвчин тусна. Би чамайг цохино, Фань Цзинь Ган! Би чамайг цохино, Фань Цзинь Ган! Дарга аа уруу татсан гэж намайг гүтгэсэн та нарыг би балбана, учир нь та нар миний авъяас, гадаад төрхөнд атаархдаг! Би ядарч байна. Нань Сунь! Энэ тоглоомын дараа доошоо бууж ууцгаая. Доор одоо “азтай цаг” эхэлсэн. Бид хүссэнээрээ ууж болно.
Нан: Дайсан энд байсаар байхад би яаж уух юм? Би тэр хүүхнээс салсны дараа бид баяраа тэмдэглэнэ.
Сосо: Чжан Ань Жэнь одоо чамайг харсан бол айсандаа өвдөг сөхрөх байсан даа. Чи “Дорнын сувдан цамхаг”-ийн өмнө тэдний зургийг яаж авсан бэ?
Нан: Би Чжан Ань Жэний их сургуулийн найзуудаас нь авсан юм. Би тэдэнд бид гэрлэх гэж байгаа гэж хэлсэн. Тэгээд богино хэмжээний бичлэг хийхэд их сургуулийн амьдралынх нь гэрэл зургууд хэрэгтэй байна гэсэн.
Сосо: Тэр их сургуулийн найзууд юу боддог байна аа? Тэр зургийг юунд чамд өгсөн юм бол?
Нан: Би тэдэнд өөрийгөө Юань Юань гэж хэлсэн.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нан: Чжан Ань Жэнь төгсөх курстээ надтай болзож эхэлсэн. Гэвч их сургуулийн ихэнх найзууд нь Юань Юанийг түүний найз охин гэж бодсон хэвээр.
Сосо: Тэр зэрэг яваад байгаа юм уу?
Нан: Үгүй байж мэднэ. Магадгүй Юань Юань Шанхайд суурьших гэж хуучин амрагаа ашиглахыг хүссэн байх. Харин одоохондоо би Чжан Ань Жэнтэй энэ тухай ярилцах бодолгүй байгаа. Би эхлээд Юань Юанаас ангижрах ёстой.
Сосо: Чиний энэ тал дээр ээжтэйгээ их адилхан. Чи ихэвчлэн гэмгүй туулай шиг харагддаг. Харин ямар юм болбол чиний оюун санаа, бие махбодь чинь тулаанд бэлэн болсон байдаг.
Нан: Ээж бид хоёр гэр бүлээсээ болж ийм байдалд хүрэхээс араггүй болсон. Бид ээлжит тулаанд бэлэн байх ёстой гэдгээ үргэлж мэддэг юм шиг.
Сосо: Тэгвэл би чамайг Цзян гүнж гэж дуудахаа болино.
Нан: Энэ хорвоо гүнжид тохирохгүй.
Сосо: Гүнжийг сул дорой гэж хэн хэлсэн юм?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Чжан: Би гэрлэх бодолтой байгаа. Гэхдээ тийм ч хурдан биш. Санаа зоволтгүй. Хэрэв би гэрлэхээр бол заавал урилга явуулна. За, баяртай.
Нан: Хэн гэрлэх юм?
Чжан: Манай их сургуулийн найз надтай ярилаа. Тэр намайг хурдхан хуримаа хий, хуриманд чинь очъё гэж байна.
Нан: Магадгүй тэр профессороос сонссон байх. Энэ. Аваарай.
Чжан: Чи удахгүй шалгалттай. Юань Юань тэнд чамтай хамт байхдаа саад болж байна уу?
Нан: Мэдээж үгүй. Тэр надад саад болох биш бүр миний үлгэр дуурайлал болсон.
Чжан: Юу гэсэн үг вэ?
Нан: Тэр энд амьжиргаагаа залгуулах гэж маш их ажилладаг. Тэр юуг ч тэвчиж, юу ч хийхэд бэлэн. Энэ нь надад нэг юм хийх урам өгсөн. Профессор Дон надаар бахархахыг би хүсдэг.
Чжан: Юань Юань чамаас тэс өөр. Түүнд найдах хүн байхгүй. Тэр зөвхөн өөртөө л найдаж чадна. Тиймээс тэр тулалдахаас араггүй.
Нан: Би ч гэсэн тулалдаж чадна.
Чжан: Чи юу? Би чамайг мэднэ ээ. Миний гүнж Цзян дархлагдсан энхрий гүнж.
Нан: Би жинхэнэ тулаанд зориулж цэргүүдээ бэлдэж байгаа. Чи үүнийг мэдсэн үү?
Чуан: Чи сүүлийн үед өөрчлөгдөж.
Нан: Нээрэн үү? Юань Юань хүрээд ирлээ. Чи оройн хоолоо идээд бид хоёртой ярьж суумаар байна уу?
Чжан: Зүгээр ээ. Та хоёр сүүлийн үед их ажилтай байгаа. Та хоёр амрах хэрэгтэй.
Нан: Чи ч бас амрах хэрэгтэй.
Чжан: Сайхан амраарай.
Нан: Сайхан амраарай. Чи иржээ. Чи юм идэж амжаагүй юу?
Юань: Би халааж идэх жаахан гоймон авсан.
Нан: Цаашид хоолоо саванд хийж битгий халаагаарай. Энэ бие организмд муу.
Юань: Намайг анхаарах хэрэггүй ээ. Би ердөө л ходоодоо дүүргэмээр байна. Чи түрүүлээд унтаж болно.
Нан: Би чамайг дуустал хүлээж байя.
Юань: Чи надтай ярилцмаар байгаа юм уу?
Нан: Тиймээ. Эхлээд хоолоо идчих.
Юань: Эхлээд надад хэлчих. Үгүй бол би хоолоо идэж чадахгүй байх.
Нан: Би чамд зориулж Шанхайн бүх мэргэжлийн сургуулиудыг төрлөөр нь ангилсан. Гоо сайхан, нягтлан бодох бүртгэл зэрэг мэргэжлүүд сурахад хялбар, сайн цалинтай. Эднийг үзээд удахгүй сонголтоо хийгээрэй. Бид маргааш очиж бүртгүүлнэ. Би чиний сургуулийн төлбөр, амьжиргааны наад захын зардлыг чинь даана. Гоо сайхны сургалт хамгийн бага хугацаа шаарддаг, чи түүнийг хурдан эзэмшиж чадна. Хэрэв чи нарийн боовны сургалт сонговол ирээдүйд өөрийн дэлгүүрээ нээсэн ч болно. Сургуулийн өмнөх боловсрол бас л ирээдүйтэй мэргэжил.
Юань: Би бизнесийн англи хэл сурмаар байна.
Нан: Энэ чамд хэдхэн сарын дотор сураад авчих зүйл биш.
Юань: Бүтэн цагаар сурвал шалгалт өгч, нарийн бичигээр ажиллах боломжтой. Тэгвэл би нэгэн зэрэг ажиллаж, сурч болно.
Нан: Чамд төлөвлөгөө байгаа бололтой.
Юань: Би өдөр бүр надаас кофе авдаг цагаан захтнууд шиг байхыг хүсдэг. Би шилдэг компанид ажиллаж, гоё дэгжин хувцас өмсмөөр байна. Би онгоцоор дэлхийг тойрон аялахыг хүсч байна. Би өөр өөр зочид буудалд байрлаж, өндөр зиндааны хүмүүстэй уулзахыг хүсч байна.
Нан: Энэ чинь нэг шөнийн дотор болох зүйл биш.
Юань: Би хүлээж чадна. Мөн би бусдаас илүү шаргуу ажиллах болно.
Нан: Ингээд шийдлээ. Явж дамжаандаа бүртгүүл. Өдрөөр сурах оюутан болно. Чи гэст хауст байрлана. Би дараа долоо хоногоос хэтрэхгүйгээр чиний данс руу мөнгө шилжүүлнэ. Цаашид сар бүр мөнгө шилжүүлнэ.
Юань: Баярлалаа. Би ирээдүйд чиний мөнгийг буцааж өгнө.
Нан: Хэрэв Чжан Ань Жэнь энэ яриаг мэдэж, түүнээс мөнгө авахаас араггүй болбол би чамайг дэмжихээ болино.
Юань: Би түүнд хэлэхгүй. Харин чи яагаад тэрнийг мэднэ гэж айсан юм бэ?
Нан: Би та хоёрыг харилцаагаа тасалсан гэдэгт итгэсэн. Чи Шанхайд сайхан амьдралтай болохоор ирсэнд би итгэдэг. Чжан Ань Жэнь чамд туслахыг хүсч байсан нь уучилж болох зүйл. Тэр үүнийгээ нууцалж байсан нь миний сэтгэлийг зовоохыг хүсээгүй учраас. Би ч бас санаа зовмооргүй байна. Хэдхэн хоногийн дараа би шалгалттай. Би цагаа дэмий үрмээргүй байна. Хэрэв би чамд мөнгө өгөх юм уу, эсвэл зээлж энэ асуудлыг шийдвэл энэ хамгийн тохиромжтой арга болно.
Юань: Би юу хийхээ мэдэж байгаа.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Өглөөний мэнд, Фань нарийн бичгээ.
Фань: Өглөөний мэнд. Аль хэдийн арав болж!
Сосо: Фань нарийн бичгээ.
Фань: Юу болсон бэ?
Сосо: Тэгэхээр...
Фань: Чи бодлоо өөрчилсөн үү? Ян Ке явах гэж байна уу? Тэр хэзээ явах вэ? Тэд түүнд хэр юм амласан бэ? Надад битгий хэл. Би таагаад үзье. Жилийн 5 саяын цалин санал болгосон уу? Найман сая уу? 10 сая гэж битгий хэлээрэй. Тэгээд хувьцаа, ногдол ашиг орохгүйгээр. Эсвэл тэр өөрийн компанийг байгуулахаар төлөвлөсөн үү?
Сосо: Фань нарийн бичгээ, , хэрэв би энэ талаар юм олж мэдвэл хэлье, за юу? Фань нарийн бичгээ, та Е ерөнхийлөгчөөс нэг юм асууж өгч болох уу? Нант Суны аавын хувьцаанууд нь эрсдэлд ороод байгаа юм. Тэр юу хийх ёстой вэ?
Фань: Чи галзуурсан уу? Нань Суны аавын хувьцаанууд эрсдэлд орсон гэнэ. Тэгвэл үйлчлэгчийн нөхөр нь эхнэрээ хуурсан бол би Е ерөнхийлөгчид бас хэлэх ёстой юу? Чи намайг түүнээс асуу гэж байгаа юм уу? Е ерөнхийлөгч намайг галзуурсан гэж бодно.
Сосо: Нант Суны аав нь Нант Суны ээжийн нөхөр нь. Нань Суны ээжийн дүү нь Дэйзи эгч. Дэйзи эгч Е ерөнхийлөгчийн хамгийн сайн найз.
Фань: Одоо үед ямарч захиралтай харилцаа тогтооход маш амархан болсон.
Сосо: Та үнэхээр надад туслахгүй гэж үү? Тэгвэл би Нань Суныг эгчтэйээ ярь гэж хэлэхээс араггүй боллоо. Таныг надад туслахыг хүсэхгүй байна гэж би эгчид хэлье. Тэгвэл би найзынхаа эгчээс намайг Е ерөнхийлөгчтэй уулзуулж өгөөч гэж гуйж болох нь.
Фань: Хүлээ, тэгэх хэрэггүй. Би тэр утгаар нь хэлээгүй. Ийм юмаар Е ерөнхийлөгчийн санааг зовоох хэрэггүй гэдгийг л хэллээ. Ингэвэл яахав? Нань Суны аавд худалдаж авсан хувьцаануудынхаа жагсаалтыг гарга гэж хэл. Би үүн дээр түүнд туслая.
Сосо: Баярлалаа, ах аа. Ах аа, би таныг цайгаар дайлъя.
Фань: Хэрэггүй. Бид цай ууж болно, гэхдээ би чамайг даана, за юу?
Сосо: Баярлалаа, ах аа.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Баярлалаа. Ах аа, тэвчээртэй бай. Тэр удахгүй энд ирнэ.
Аав: Сосо. Тэр бодлоо өөрчилсөн юм уу?
Сосо: Би тэгж бодохгүй байна. Магадгүй Е Цзян Янь жаахан саатуулсан байх. Гэхдээ тийм зүйл болохгүй байх. Ийм байвал яахав? Тэр хүн Е Цзянь Яны баруун гар. Ажил тарсны дараа хоёулаа гэрт нь очиж уулзвал ямар вэ? Эсвэл чи намайг Е Цзянь Яньтай танилцуулаач гэж түүнд хэлж болно
Сосо: Үгүй ээ. Би танд хэлье, ах аа. Е Цзинь Яныг бодвол Фань Цзин Гангтай ярилцах хамаагүй амар байдаг юм. Бид хоёр кофе авахаар дараалалд зогсож байхад тэр надад ямар их лекц уншсан гээч. Хувьцаатай холбоотой нөхцөл байдлын тухайд бол ярилтгүй, ах аа. Юу болсон бэ? Яасан бэ?
Аав: Е Цзинь Янь.
Сос: Хаана?
Аав: Тэр ирж байна. Ноён Е.
Е: Ноён Цзян. Сайн уу.
Аав: Ноён Е. Би таныг энд ганцаараа ирнэ гэж бодсонгүй.
Е: Фань Цзин Ганг завгүй байгаа. Тэгээд би оронд нь энд ирсэн юм.
Аав: Аан, за, за, за.
Е: Суу, суу.
Сосо: Е ерөнхийлөгч. Ямар санамсаргүй юм болов оо.
Е: Энэ санамсаргүй юм биш. Би чамайг энд ирснийг мэдсэн. Сууцгаа.
Сосо: Та суу.
Аав: Та суу.
Е: Та надаас юм асуух гэсэн юм уу?
Аав: Тиймээ, тийм. Би үүнд үнэхээр талархаж байна. Би танаас хувьцааны талаар асуух гээд.
Е: Хувьцаа?
Аав: Тиймээ.
Е: Би биржид хэзээ ч тоглож байгаагүй. Гэхдээ надад хэл дээ. Та юу мэдэж авах гэсэн юм?
Аав: Би хувьцааны талаарх дотоод мэдээллийг сонирхож байгаа юм.
Е: Тийм байж. Санхүүгийн ертөнцөд надад танилууд бий. Гэвч тэд надад тийм мэдээлэл өгөхгүй.
Аав: Би өнөөдөр сонингоос таныг олж харсан. Та хоёр хоногийн өмнө Синьли Сток компанийн ноён Чжаотой хамт арга хэмжээнд оролцсон байсан. Та хоёр хамт байсан болохоор биржийн талаар ярилцсан гэдэгт би итгэлтэй байна.
Е: Бид тэр тухай огт ярилцаагүй.
Аав: Үнэн хэрэгтээ, би тань шиг түвшний хүнд байдаг зарим нэг зүйлээс мэдэж авах гэсэн юм. Хэрэв би ямар нэг мэдээлэлтэй болбол би дараагийн алхаам хийж чадна.
Е: Та хэр их хөрөнгө оруулалт хийсэн?
Аав: Бүгдийг нь хувьцаанд тавьсан. Гэвч одоо тэд түгжигдчихээд байна.
Е: Түгжигдсэн. Яг одоогийн зах зээлийн хандлагаас харахад та тэднийгээ зарсан нь дээр гэж би бодож байна.
Аав: Үгүй ээ. Надад дэндүү олон хувьцаа байдаг. Та миний нөхцөл байдлыг ойлгохгүй байна. Хэрэв би тэднийг зарж чаддагсан бол би тэгэх л байсан. Харин би чадахгүй байна. Тийм болоод би биржийн ямар нэг муу аргаас олж мэдмээр байна.
Е: Одоо муу арга гэж байхгүй. Тэрнээс гадна, мөрийтэй тоглоом сайн юм биш. Та бүх юмаа алдаж мэднэ.
Аав: Биржийн муу арга байхгүй гэж үү?
Е: Хэрэв надад тийм боломж гарвал би танд мэдэж өгье.
Аав: Хэрэв тэгвэл би танд баярлана.
Е: Болох уу? Гэхдээ баталгаатай биш.
Аав: Баярлалаа. Баярлалаа.
Е: Надад өөр хийх юм байгаа. Ингээд боллоо.
Аав: Би таныг УиЧатадаа нэмж болох уу?
Сосо: Ингэвэл яасан юм, ах аа. Хэрэв би мэдээлэлтэй болбол танд энэ тухай хэлье.
Е: Тийм шүү. Хэрэв ямар нэг хэрэгцээ гарвал Сосог, эсвэл Фань Цзинь Ганыг сураарай. Тэгэх үү? Чи үргэлж хүндтэй зочин болно.
Аав: За тэгье. Сонсоход сайхан байна.
Е: Сайн байна.
Аав: Баярлалаа.
Е. Зүгээр. Уучлаарай, би явлаа.
Аав: Баярлалаа.
Е: Уучлаарай, уучлаарай. Явцгаая.
Сосо: Ах аа.
Аав: Зүгээр л хувьцаануудыг зараад өг.
Сосо: Би одоо явах хэрэгтэй.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Е ерөнхийлөгч өө. Энэ би Фань нарийн бичгийг Нань Суны аавтай уулзаач гэж гуйсан юм. Фань нарийн бичигтэй ямар ч хамаагүй. Намайг уучлаарай. Компани руу очиход хэдэн минут болох вэ?
Эр: Ойролцоогоор 15 минут.
Сосо: Баярлалаа. Би та нарт нэг онигоо ярьж өгөх үү? Нэг удаа шүдэнз зам дээр явж байж. Тэр зам дээр явж байтал толгой нь загтнажээ, тэр толгойгоо маажиж гэнэ. Гэтэл эцэст нь... эцэст нь түүний толгой шатаж гэнэ. Тэгээд тэр боолгуулахаар эмнэлэгт очиж гэнэ. Эцэст нь тэр хөвөнд ороосон мод болжээ. Уучлаарай. Энэ инээдтэй биш гэж үү?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Энэ маш инээдтэй байхад харин та л инээсэнгүй.
Фань: Хэрэв Е ерөнхийлөгч инээгээгүй бол хэн ч инээж зүрхэлдэггүй юм.
Сосо: Тэгвэл цай уух үеэр та биш яагаад Е ерөнхийлөгч очсон юм?
Фань: Би түүнд явлаа гэж хэлсэн чинь хаачих гэж байна гэж асуусан. Би түүнд худлаа хэлэх эвгүй санагдаад. Тэгсэн Е ерөнхийлөгч Дейзигийн нэрийг сонсоод хамт явъя гэсэн. Гэхдээ чамд нэг юм анхааруулъя. Ноён Цзяны надад өгсөн жагсаалт нь түүний худалдаж авсан олон тооны хувьцаануудын багахан хэсэг нь байна лээ. Чи Нань Сунь, түүний гэр бүлд ноён Цзяныг сайн анхаар гэж анхааруулах хэрэгтэй. Ноён Цзян дампуурах вий гэж би эмээж байна. Дампуурлаас болж салсан гэр бүлүүд маш олон байдаг.
Сосо: Ойлголоо. Баярлалаа, Фань нарийн бичгээ.
Фань: Тэгэхээр, чи надад Ян Кетэй холбоотой асуудал дээр туслах уу? Үнэндээ, чи надад туслахгүй байсан ч би яаж ийгээд олж мэднэ. Би ердөө л жаахан чармайл гаргах хэрэгтэй. Чи надад туслах уу?
Сосо: Үгүй. Аан гээч, Фань нарийн бичгээ. Би царайлагаас гадна найз нөхөддөө үнэнч байх миний хамгийн сайн чанар.
Фань: Би ч гэсэн чамайг найзаа гэж боддог. Би нээрэн чамайг найзаа гэж боддог.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ээж: Май.
Нан: Та яаж байгаа юм?
Ээж: Чи надаас 50,000-ийг зээлье гэсэн биз дээ? Наадуул чинь жинхэнэ.
Нан: Та одоо мөнгөгүй гэж үү? Танд бүр 50,000 ч байхгүй юм уу?
Ээж: Байхгүй. Би чамд даатгал худалдаж авах гэж бүх мөнгөө үрсэн.
Нан: Бүх мөнгөө юу?
Ээж: Өдөр тутмын зардалдаа мөнгө үлдээсэн. Манай гэр бүлд ямар нэгэн зүйл тохиолдох юм шиг байна. Өнөө өглөө аав чинь миний үнэт эдлэлийн хайрцгийг нээж хүзүүний зүүлт авсан байна лээ. Тэр нь хуурамч. Тэр хуурамч байсныг нь мэдэхгүй байгаа.
Нана: Жинхэнэ нь хаана байгаа юм?
Ээж: Үнэндээ би тэднийг бүгдийг нь зарсан.
Нан: Хэрэв аав түүнийг зарвал хуурамч гэдгийг нь мэдчихнэ.
Ээж: Тэр бүр хуурамч гэдгийг нь мэдсэн ч энэ тухай надаас асууж зүрхлэхгүй.
Нан: Хэрэв хэн нэгэн манай байшинг худалдаанд тавибал та юу хийх вэ?
Ээж: Тэд хүссэн бүхнээ авах байх. Гэхдээ тэд биднийг алахгүй. Бүр тэд биднийг алсан ч тэд мөнгөө буцааж авч чадахгүй. Харин би чамайг ийм юманд оролцуулмааргүй байна. Аав чинь муугүй хүн. Даан ч мөрийтэй тоглоомонд донтсон.
Нан: Аав даатгалын тухайд мэдэх үү?
Ээж: Санал болгосон хүний нэг нь тэр өөрөө. Аав чинь чамд даатгал авахыг санал болгосон юм. Би даатгалд маш их мөнгө зарцуулсныг тэр мэдэхгүй байгаа. Тэр үед аав чинь чамд жаахан мөнгө үлдээе гэж байсан. Тэр чамд хайртай. Гэхдээ тэр өөрийнхөө донтолтоос салж чаддаггүй.
Нан: Ээжээ. Та айх уу?
Ээж: Би яагаад айх ёстой гэж? Эцсийн эцэст би үүнтэй эвлэрэх ёстой. Би түүнтэй суухаас өмнө өөртөө юу ч авч чаддаггүй байлаа. Дараа нь би дуртайгаа авдаг болсон, гэвч би аз жаргалгүй байсан. Би анх байсандаа буцаж очихоос айхгүй. Чамд энэ 50,000 ямар хэрэгтэй юм?
Нан: Юунд ч биш. Таны асуудалтай харьцуулахад миний асуудал юу ч биш.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Энэ 20,000. Энийг ав. Энэ Юань Юаны асуудлыг хэдэн сар шийдэхэд хүрэх ёстой.
Нан: Би чамд ердөө 30,000 үлдсэн гэж бодсон.
Сосо: Надад санаа зовох хэрэггүй. Зүгээр л энийг ав. Би ажлынхаа хүнээс мөнгө зээлсэн юм. Би ажил дээр 8000-ыг олсон. Дараа нь Ян Ке-г шалж байгаад АТМ-рүү явуулж 10,000-ыг авахуулсан. Тэгээд л би чамд бараг 20,000-ыг олсон нь энэ. Энийг ав. Талархах хэрэггүй.
Нан: Хэрэв надад мөнгө хэрэгтэй бол би ч гэсэн зээлж чадна. Чи яах гэж ингэсэн юм? Чи Юань Юаныг зайлуулах гэж байгаа. Мэдээж би чамд туслах ёстой. Зээлэх нь бүү хэл, би чамд мөнгө олохын тулд өөрийнхөө цусыг ч зарна. Чжаны экс найз хүүхнийг би яаж чиний дээр гаргах юм? Одоо болно оо. Надаас зүүгдэхээ боль. Хүмүүжилтэй бай л даа. Энэ мөнгийг ав, тэгээд Юань Юаньд өг. За юу? Надад талархах хэрэггүй. Би чамайг сайхан амьдраасай л гэж хүсдэг. Энийг ав. Би завгүй байна. Би удаан ярилцаж чадахгүй. Юань Юаньд санаа тавиарай, ойлгосоон? Чи чадна аа. Би чамаас сайхан мэдээ хүлээж байна шүү.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Фань: Е ерөнхийлөгч.
Е: Чи яагаад ингэтлээ сандарсан юм? Яагаад намайг хайсан юм?
Фань: Энэ манай АйТи албаны тайлан.
Е: Энд онц гойд юм алга.
Фань: Тиймээ. Тэд товч намтраа илгээх гэж компанийн цахим хаягийг ашиглахгүй. Ялангуяа Ян Ке-г хүрээлсэн, түүнд ухаангүй үнэнч Чжу Сосо шиг тийм хүмүүс.
Төгсөв
Back to episodes Go home