Миний сайн найзын түүх-9

Миний сайн найзын түүх – 9

Үргэлжлэл:            00:45:24 мин.

Дүрүүд:

Эр:

Сяо Чжан               Нань Суны найз залуу

Ван Юн Чжэн      

Аав                  Нань Суны аав            

Фань Чжин Ган    Цзинь Ян Группын туслах

Ян Ке               Борлуулалтын менежер

Тони

Е ерөнхийлөгч    

 

Эм:

Чжу СоСо       Нань Суны найз

Нань Сунь    

Ээж         Нань Суны ээж

Эмээ       Нань Суны эмээ

Чжоу

Эйпл

+Юань Юань

--------------------------------------------------------------------------------------------------

Чжан:     Ах аа, би хоёр хоногийн өмнө мэдээ харсан. Хөрөнгийн зах зээл одоогоор сайнгүй байгаа бололтой.

Аав:  Хөрөнгийн зах зээлийн уналт түр зуурынх. Тэр үүрд үргэлжлэхгүй.  Тэр өөрийн гэсэн муруйтай. Бас өөрийн гэсэн өсөлттэй, уналттай. Хөрөнгө оруулалт хийхэд хэзээ тохиромжтой байсныг чи мэдэх үү?

Чжан:     Би мэдэхгүй ээ.

Аав:  10 жилийн өмнө. Тэгвэл хоёр дахь хамгийн сайн цаг нь хэзээ болохыг мэдэх үү?

Чжан:     Би мэдэхгүй.

Аав:  Яг одоо. Хувьцааны ханш өсөнгүүт худалдаж авдаг, унахад нь зардаг. Ийм арга хөрөнгө оруулалтыг дампууруулдагийг би мэднэ. Эсрэгээр,  бусад нь эмээж байхад чи хөдлөх хэрэгтэй. Бүр үүнд мөнгө зээлэх байсан ч хамаагүй. Харин би хөрөнгө оруулалт хийсэн. Тултал нь хийсэн. Ойлгож байна уу? Хөрөнгийн зах зээлд ийм яриа байдаг. “Бусад хүмүүс эмээж байхад чи тооцоотой байх хэрэгтэй. Бусад хүмүүс тооцоотой байхад чи эмээх хэрэгтэй” гэж. Ойлгов уу?

Чжан:     Сайн уу, эгч ээ.

Ээж: Сайн уу.

Эмээ:      Чи гэртээ яагаад оройтож ирэв?

Ээж: Би алтан бугуйвч авахаар явсан юм. Таиландаас ирсэн. Ганцхан ширхэг. Би өнгөрүүлж чадсангүй.

Аав:  Чи хэдэн өдрийн өмнө нэгийг аваагүй билүү? Чи алт мөнгийг ногоо шиг худалдаж авах юм. Тэгсэн атлаа банкинд очоод биржийн данс нээлгэх тухай ер бодохгүй.

Ээж: Алт үнэ цэнээ алддаггүй. Мөн хугацаа дуусна гэж байхгүй.

Эмээ:      Чи өдөр болгон оройтож гэртээ ирдэг. Ингэж болдог юм уу?

Ээж: Хүү чинь гэртээ байгаа үед яав л гэж дээ. Хэрэв тэр энд байхгүй бол надад ч гэсэн энд хийх юм байхгүй.

Аав:  Суугаарай. Хоолоо идэцгээ.  

--------------------------------------------------------------------------------------------------

Нан:  Ээж, миний саяны хэлснийг та сайтар бодож үзээрэй. Аав Е Цзинь Яны хэлсэн гэх хөрөнгийн зах зээлийн тухай сайхан мэдээг үргэлж ярьдаг. Сосо энэ тухай огт сонсоогүй гэсэн. Энэ бол ноцтой асуудал гэсэн үг.

Ээж: Энэ он жилүүдэд аав чинь бидний амьдралыг хэдэнтээ унагааж, босгосон. Харин би зөвхөн бидний амьдралд санаа тавьсан.

Сосо:      Эгч ээ, би ахад хөрөнгийн зах зээлийн талаархи одоогийн муу мэдээг дуулгая.

Нан:  Та машин, бас тэр бүх алтан бугуйвчуудыг авсан. Танд дахиад мөнгө байгаа юм уу?

Ээж: Ямар ч алтан бугуйвчууд байхгүй. Үгүй бол би бүх мөнгө хаашаа алгас болсныг яаж тайлбарлах юм? Энийг ав. Аавдаа битгий хэлээрэй.

Чжан:     Эгч ээ, бид таны мөнгийг авч чадахгүй.

Ээж: Чи манай гэр бүл ямарыг мэднэ. Би чамд зүгээр л нэг юм хэлье. Та хоёр энэ машин, мөнгийг хувааж хэрэглэж бай. Тэгээд хэзээ гэрлэхээ өөрсдөө шийднэ биз. Харин одоохондоо та хоёр хамт амьдарч байхдаа чи Нань Суньд сайтар анхаарал тавиарай. Охин бүр бага байхаас хүндрэл бэрхшээл огт үзээгүй өссөн.

Нан:  Ээж үргэлж ингэж хэлэх юм. Би тахир дутуу биш. Би өөртөө сайтар анхаарал тавьж чадна.  

Сосо:      Эгч ээ, санаа зоволтгүй. Хэрэв Чжан Ань Жэнь манай Цзян Нань Суньд муу хандвал хамгийн түрүүнд түүний толгойг авах хүн нь би.

Нан:  Ээж, би явлаа.

Ээж: Тэг ээ, болгоомжтой яваарай.

Сосо:      Болгоомжтой жолоодоорой. Биеэ бодож байгаарай. Орцгооё, эгч ээ. Гэртээ оръё л доо.

--------------------------------------------------------------------------------------------------

Нан:  Сосо нүүж орох байр хайж байгаа. Хэдэн өдрийн дараа ээжтэй ярилцах ч хүнгүй болно.

Чжан:     Эгч нэг их дургүйцэхгүй байгаа бололтой.

Нан:  Яагаад гэхээр энэ гэр, бас аав ээжийн тэвчээрийг бардаг. Би тэр хоёрыг салсан дээр гэж боддог. Тэгвэл хамаагүй дээр байхсан.

Чжан:     Гэр бүл болгон өөрсдийн гэсэн асуудалтай. 

Нан:  Хэрэв гэрлэлт там бол салалт өөрөөрөө үлдэх зам. Манай нагац эгчийн гэрлэлт бас л азгүй байсан. Харин салсныхаа дараа нөхөртэйгээ дотно хэвээрээ үлдсэн. Эгч Е Цзинь Яньтай хамтарч бизнес эхлүүлэхээр түүнтэй ярилцаж байгаа.

Чжин:     Ингэхэд, эгч чинь Е Цзинь Яньтай яагаад тийм сайн харилцаатай байдаг юм бэ?

Нан:  Тэр Цзин Янь Групп”-ыг байгуулах үед эгч түүний баруун гар нь байсан юм. Дараа нь өөр нэг эмэгтэй, би ажлыг нь хэлж байна, түүний энэ ажлыг нь авсан гэдэг. Тэгээд л эгч явчихсан. Е Цзинь Янь өөрийнх нь төлөө зүтгэж явсан эгчид талархаж явдаг юм.

--------------------------------------------------------------------------------------------------

Эм:   Сайн уу, энэ таны американо.

Эм:   За. Баярлалаа.

Эм:   Зүгээр.

Сосо:      Хөөе! Ян менежер ээ, надад туслаад нэг...

Эм:   Нэг мокко.

Эм:   Сайн уу, эрхэм ээ. Та юу захиалах вэ?

Ян:    Нэг рашаан.

Эм:   За.

Ян:    Баярлалаа.

Эм:   Зүгээр. Сайн уу.

Ян:    Өглөөний мэнд, Е ерөнхийлөгч өө.

Эм:   Мөстэй американо.

Эм:   Ойлголоо. Сайн уу. Та юу захиалах вэ?

Эм:   Латте.

Эм:   За.

Е:       Сосо.

Эр:    Нэг мокко.

Е:       Чи юу уумаар байна?

Сосо:      А?

Е:       Би чамайг дайлъя. Үүнийг дүрэм зөрчсөн гэж үзэхгүй.

Сосо:      Би мөстэй, хүйтэн тослоггүй сүүтэй нэг том американо авъя.

Е:       Хэцүү юм байна. Чи өөрөө хэл.

Эм:   Сайн байна уу, таны мока энэ байна. Сайн уу эрхэм ээ. Та юу захиалах вэ?

Сосо:      Сайн уу, би мөстэй, хүйтэн тослоггүй сүүтэй нэг том американо авъя. Баярлалаа.

Е:       Надад нэг латте.

Эм:   Мэдлээ.

Сосо:      Ноён Е, надад купон байгаа. Нэгийг худалдаж авбал нэгийг үнэгүй авах урамшуулалтай.

Е:       Хэрэггүй. Найздаа зориулж хадгалаарай.

Эм:   Болсон, эрхэм ээ.

Е:       За, баярлалаа.

Сосо:      Баярлалаа.

Эм:   Болгоомжтой бариарай.

--------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Ноён Е, та өдөр бүр кофе авдаг уу? Хэрэв тийм бол та тэдний дебит картыг худалдаж авч болно. Нэг мянган юань зарцуулаад 20 хувийн хөнгөлөлт эдлэнэ. Хоёр мянган юань - 30% хөнгөлөлттэй. Энэ их ашигтай.

Е:       Өө, баярлалаа.

Сосо:      Зүгээр.

Е:       Чи дараа ажилдаа ирэхдээ илүү тохиромжтой хувцас өмсөх хэрэгтэй.

--------------------------------------------------------------------------------------------------

Ян:    Е Цзинь Янь чамайг кофегоор дайлсан гэж би сонслоо.

Сосо:      Чи яаж мэдсэн юм?

Ян:    Энэ бол удирдах ажилтны гол чанар. Би түүний хийдэг бүхнийг мэднэ. Бас хэн нэгэн захирлаас чамд туслахыг хүссэн гэж сонссон.

Сосо:      Тэр хүн Нань Суны эгч нь. Тэр хоёр найзууд. Нэг тийм "хамгийн сайн" найзууд.

Ян:    Чжу эгч ээ, цаашид намайг харж үзээрэй гэж. Чи Е Цзинь Янаас над руу илгээсэн туршуул биш биз?

Сосо:      Юу?

Ян:    Миний нүд рүү хараад надад хариул.

Сосо:      Тиймээ. Би чамаас цалин авдаг. Бас захирлаас дуугай байсны төлөө мөнгө авсан. Маргааш би өөртөө том байшин худалдаж авна, за юу?

Ян:    Чи гэж ёстой...

--------------------------------------------------------------------------------------------------

Нан:  Би Сунцзян бутик зочид буудлыг барихад нэг их юм хийгээгүй. Гэтэл Дон профессор надад нээлтийн урилга илгээсэн байна.

Чжан:     Чи оролцох эрхтэй. Хэдэн зураг авахаа бүү мартаарай. Профессор Донын хажууд зогсоод хэдэн зураг даруулаарай.

Нан:  Чи нээлтийн ёслолд үлдэх үү?

Чжан:     Үгүй. Чамайг тийш нь явуулчихаад дараа би нэг найзаа вокзалаас тосох хэрэгтэй байгаа. Миний сургуулийн найз. Тэр Шанхайд ажиллахаар ганцаараа ирж байгаа юм. Түүнтэй хамт оройн хоол идэцгээе.

Нан:  Эрэгтэй юу, эмэгтэй юу?

Чжан:     Эмэгтэй. Би яг энэ талаар чамтай ярилцах гэж байлаа. Хэрэв чи дургүйцэхгүй бол бид түүнийг гэртээ хэдэн өдөр байлгаж болох уу? Тэр одоохондоо байр олоогүй байгаа.

Нан:  Манайд үлдэнэ ээ? Тэр эмэгтэй юу?

Чжан:     Хэрэв дургүй байвал зүгээр л мартчих. Би эхлээд түүнд нэг гэст хаус олж өгнө.  

--------------------------------------------------------------------------------------------------

Ван:  Тэнд 3, энд 2 байна. Бэхэлгээнүүдийг нэгэн жигд хувиарлаагүй байна. Тэрийг хар даа. Тэр хөндөл булангийн холбоос дээгүүр давж гараагүй байна. Тэрийг дахиж хийгээрэй.

Ляо:  Хэн тэрийг анзаарах юм? Бид олон жил ингэж хийж ирсэн.

Ван:  Би харж байна.

Дон: Ирээдүйд бид зүүн бүс нутгийг ногоон бүс болгоно. Та нар түрүүлээд явж болно. Нань Сун.

Нан:  Профессор Дон.

Дон: Чи Ван Юн Чжэнтэй уулзсан уу? Тэр дөнгөж сая явчихлаа. 

Нан:  Ван Юн Чжэн буцаад ирсэн юм уу?

Дон: Тэр өчигдөр Шэньчжэнээс ирсэн. Тэгээд тэр шөнөжингөө зочид буудлын дотор болон гадна талыг шалгасан. Одоо тэр амрахаар явсан. Өнөө орой нэг хамтлагтай тоглоно гэж байсан. Явцгаая. Ёслолын ажиллагаа удахгүй эхэлнэ.

--------------------------------------------------------------------------------------------------

Ван:  Уучлаарай, би Ван Юн Чжэний хайж байна.

Эр:    Тэр саяхан тоглолтоо дуусгасан. Тэгээд дөнгөж сая нислэгтэй гээд явчихсан.

Нан:  Тэр хаашаа явж байгаа юм?

Эр:    Тэр хэсэг хугацаанд гадаадад амьдрана гэсэн.

Нан:  Баярлалаа.

Эр:    Зүгээр.

Ван:  Нань Сунь.

Нан:  Чи яваагүй юм уу?

Ван:  Чи намайг хайж байна гэж профессор надад хэлсэн.

Нан:  Чи онгоцондоо яардаггүй юм уу?

Ван:  Би хугацааг нь өөрчилсөн. Тиймээс, дотогш орж ярилцъя.

Нан:  Би ердөө ганцхан юм чамд хэлэх гээд. Би Чжан Ань Жэньтэй хамт оройн хоол идэх ёстой.

Ван:  Би чиний юу хэлэхийг сонсох гэж нислэгийн хугацаагаа өөрчилсөн. Түүнтэй маргааш оройн хоолонд ор.

Нан:  Тэгвэл би түүнд мэдэгдэе. Би 15 минут хоцроно гэж хэлье.

Ван:  15 минут хангалтгүй дээ.

Чжан:     Хамаагүй. Бид ресторанд байна. Бид хоол идэнгээ чамайг хүлээж байя. За тэг, баяртай.

Ван:  Чи юу идиээр байна?

Юань:    За. Ах аа, та Шанхайд суурьшжээ. Аль хэдийн машинтай, байртай. Манай хотын ихэнх хүмүүс чамд атаархадаг.

Чжан:     Намайг сонс. Шанхайд бага багаар ажилла. Тэгвэл энэ бүгд чинийх болно.

Юань:    Тусалсанд баярлалаа, ах аа. Нэгэнт би энд ирсэнийх, энд үлдэхийн тулд шаргуу ажиллах болно.

Чжан:     Тэгж ярих хэрэггүй. Би чамд туслах ёстой. Эцсийн эцэст би чамд өртэй.

Юань:    Болоод өнгөрсөн ш дээ. Чи захиал.

Чжан:     Чи сүрчиг түрхсэн юм уу?

Юань:    Энэ Гучи.

--------------------------------------------------------------------------------------------------

Ван:  Би анх удаа нэг бүсгүйгээс болж нислэгээ өөрчилсөн юм. Ингээд би түүнд зориулж нэг ая өргөмөөр байна. Тэр бүсгүй иймэрхүү дэмий шалтгаанаар дахиж намайг олохгүй гэж найдъя. Өө тийм, олон улсын нислэгийг өөрчлөхөд маш үнэтэй байдаг.

--------------------------------------------------------------------------------------------------

Ван:  Чи эхлээд намайг онгоцны буудалд хүргэж өгнө. Дараа нь сургууль руу машинаа аваачиж, Лилианд түлхүүрийг нь өгөөрэй. Би ойлгомжтой хэлэв үү?

Нан:  Асуудалгүй.

Ван:  Сайн байна. Чи дажгүй жолооддог юм байна.

Нан:  Би арван наймтай байхдаа ээжийнхээ машиныг анх жолоодсон.

Ван:  Би чиний уучлалтыг хүлээж авлаа.  Харин Чжан Ань Жэний уучлалтыг хүлээж авахгүй. Миний зөвлөгөө энэ. Чи түүн шиг хүнтэй гэрлэснээс огт хүнтэй суухгүй байсан нь дээр. Би тоглоогүй.

Нан:  Лилиан чамайг хүн болгонд хүнтэй суухгүй байхыг зөвлөдөг гэж байсан.       

Ван:  Би бодлоггүй гэрлэх хэрэггүй гэж байна. Хэрэв та хоёр тус бүртээ 24 цагийг хамт өнгөрүүлэхгүй байвал энэ 48 цаг болно. Тэгвэл та нарын хувийн орон зай нэмэгдэж, харилцаа чинь элэгдэх магадлал буурна. Харин та хоёр 24 цагийг хамт өнгөрүүлбэл энэ 48 цагаас ч бага болно. Та нар амьдралаа дэмий өнгөрүүлнэ.

Нан:  Ван гуай. Хайр, гэрлэлт бол хэлбэр биш. Чи оноонд үндэслэн ялагчийг тодорхойлох боломжгүй.

Ван:  Чиний зөв. Гэрлэхийн тулд чи бодлогогүй, бас хүсэл тэмүүлэлтэй байх хэрэгтэй. Тэг ээ, түүнтэйгээ гэрлэ.

Нан:  Дахиад хоёр минут. Үгүй ээ, нэг минут гучин секунд.

Ван:  Чиний машин сайн жолооддог чинь давуу тал.

--------------------------------------------------------------------------------------------------

Чжан:     Хоол ямар байна?

Юань:    Гайгүй амттай юм. Гэхдээ жаахан чихэрлэг.

Чжан:     Энэ бодвол гонконг маягийн кафе байх.

Нан:  Уучлаарай, би хоцорчихлоо.

Чжан:     Чи ирлээ. Та хоёрыг хооронд нь танилцуулъя.  Юань Юань. Цзян Нань Сунь.

Юань:    Сайн уу, Нань Сунь эгч ээ.

Нан:  Сайн уу.

Юань:    Хоол хөрчихөж. Өөр хоол захиалчих.

Нан:  Тэгье. Зөөгч өө. Би вааранд жигнэсэн луувантай үхрийн өвчүү авмаар байна.

Эм:   За.

Нан:  Малтуу мөөг, сам хорхойнд шарсан өндөг. Далайн алгана, даршилсан байцаатай шөл. Мөн өдрийн нэг шөл.

Эм:   Ойлголоо. Түр хүлээнэ үү.

Нан:  Баярлалаа.

Юань:    Бид идэж болсон.

Нан:  Би мэднэ. Би зүгээр л идэхийг хүссэн зүйлээ захиалсан.

Чжан:     Нань Сунь үргэлж ингэдэг юм. Түүний нүд нь ходоодноосоо том. Санаа зоволтгүй, хэрэв чи идэж барахгүй бол бид уутлаад аваад явна.

Нан:  Чи амьдрах газраа олсон уу?

Юань:    Хараахан үгүй. Чжан Ань Жэнь ах хэлэхдээ...

Чжан:     Тэр ганцаараа гэст хауст байх аюулгүй биш би бодлоо.

Нан:  Тэгвэл..

Чжан:     Тиймээс түүнийг одоохондоо манайд байлгасан нь дээр гэж бодож байна. Юань байр олонгуутаа нүүгээд явчихна.

Нан:  Энэ боломжтой гэж би бодохгүй байна. Тэгвэл чи миний өрөөнд ор. Би түүний хажууд байна.

Чжан:     Энэ чинь сайхан санаа.

Юань:    Чамд баярлалаа, Нань Сунь эгч ээ.

Нан:  Санаа бүү зов.

--------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Юу? Чи юу яриад байна аа? Яагаад түүний төрөлх хотоос ирсэн хүүхэн танайд амьдардаг юм? Тэр энд ажлаар юм уу, эсвэл аялаж байгаа юу? Хэрэв тэр яавахаас татгалзвал яахав? Чи машинтай яваа юу?       Тэгвэл Чжан Ань Жэнь тэр Юань Юань хоёр хаачсан юм? Эсвэл Цюань Цюань юм уу?

Нан:  Тэд өөр машинаар явсан. Тэр надтай хамт байх юм. Тэр Юань Юань гэмгүй бололтой. Би түүнийг үлдээх ёстой. Эцсийн эцэст бид хоёр байртай.

Сосо:      Мэдээж. Хэрэв тэр гэмтэй байсан бол тэр яаж танайд үлдэж болох юм? Эмээ чоно Улаан малгайтын хаалгыг тогшиход Улаан малгайт түүнийг гэмгүй гэж бодоод хаалгаа тайлж өгдөг. Цзян Нань Сунь, энэ тухай бод. Чжан Ань Жэнь хэзээ ч найз нөхөдгүй байсан. Гэтэл гэнэт найз гараад ирдэг. Тэгээд тэр нь эмэгтэй. Тэр чиний дэргэд эмэгтэй хүнд тийм эелдэг хандаж байхыг урд нь чи харсан уу?

--------------------------------------------------------------------------------------------------

Юань:    Шанхай үнэхээр сайхан юмаа. Чи буцаж очих дургүй байгаад гайхах юм алга.

Чжан:     Гэхдээ энд суурьших их хэцүү.

Юань:    Би үүнээс айхгүй байгаа. Эцсийн эцэст бид хүндхэн амьдралыг туулсан. Чи санал нийлэхгүй юу?

--------------------------------------------------------------------------------------------------

Юань:    Би товч намтраа явуулсан байгаа. Би хоёр газарт ажилмаар байна. Өдөр нь кафед, орой нь түргэн хоолны газарт.

Нан:  Чи хоёр газарт ажилмаар байгаа юм уу? Чи саяхан Шанхайд ирсэн. Арай хүнд биш үү? Ан Жэнь чамд их сургуулийн хоолны газарт ажил олбол яаж байна? Тэнд ажил нь тийм ч зүдэргээтэй биш. Чи сэтгэл хангалуун байж болно.

Юань:    Би ядрахаас айхгүй. Би зүгээр л хотын төвд ажиллмаар байна. Элитүүд, цагаан захтнууд хэрхэн ажиллаж амьдардагийг харах гэсэн юм. Тийм болоод би кафе сонгосон. Тэгээд миний ажил Шанхайн төвд байх ёстой гэж бичсэн.

Нан:  Чи нилээн шаргуу юмаа. Танай хотод ажилсаг хүмүүс зөндөө байдаг байх даа.

Чжан:     Чи Нань Суньд гомдох хэрэггүй. Тэр Шанхайд өссөн юм. Тэр бидний сэтгэлийг тийм ч сайн ойлгохгүй.

Юань:    Би түүнд яаж гомдох юм? Баярлалаа. Намайг гэртээ байлгахыг зөвшөөрсөнд. Шанхайд түрээс маш үнэтэй юм билээ. Та хоёр миний хамгийн том асуудлыг шийдвэрлэхэд тусалсан. Мөнгө олохын тулд шаргуу ажиллана гэдгээ амлаж байна. Мөнгөтэй болмогц байр олоод эндээс нүүнэ.

Нан:  Хэт шаргуу хөдөлмөрлөх хэрэггүй. Чи эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэй.

Юань:    Би үүнийг мэднэ. Над шиг хүнд өвдөх эрх байхгүй.

Сосо:      Цзян Нань Сунь. Нань Сунь.

Чжан:     Сосо? Би та хоёрыг танилцуулъя. Энэ Чжу СоСо.

Сосо:      Чи Юань Юань мөн үү?

Юань:    Тиймээ.

Сосо:      Чжу Сосо. Нань Суны найз нь.

Юань:    Сайн уу.

Сосо:      Чжан Ань Жэнь. Би чамайг маш олон жил мэднэ. Гэвч чамайг найзтай гэж мэдсэнгүй. Суучих. Та хоёр хэзээ танилцсан бэ?

Чжан:     Бид дунд сургуульд байхдаа бэлтгэл ангид танилцсан юм.

Юань:    Би хүний анхаарал татахаар хүн биш. Ань Жэнь ах миний тухай ярих хэрэггүй байх.

Сосо:      Дунд сургуульд аа? Тэгвэл их олон жилийн өмнө байх нь.  Дунд, ахлах, их сургууль. Арав гаруй жил өнгөрсөн байна. Та хоёр энэ олон жилийн турш холбоотой байсан уу? Миний санахын Ань Жэнь нилээн олон жилийн өмнө Шанхайд ирсэн. Та хоёр яаж холбоотой байдаг байсан бэ? Захиагаар уу? Утсаар уу? Үгүй ээ. Чжан Ань Жэнь. Танай дотуур байранд утас байдаггүйг би мэднэ.

Чжан:     Бид хоёр... бид саяхнаас л харилцаж эхэлсэн.

Сосо:      Чи үнэхээр зоригтой юмаа. Чи Шанхайд ганцаараа ирсэн. Тэгээд удаан хугацаанд яриагүй байсан ангийнхаа эрэгтэйгээс тусламж хүссэн. Чи түүнд үнэхээр итгэж байна уу?

Чжан:     Ийм учиртай юм. Манай ээж, түүний ээж хоёр хамтдаа кадриль бүжиглэдэг. Манай гэрүүд хоорондоо их ойрхон. Саяхан ээж Юань Юанийн ээжид миний дугаарыг өгсөн байна лээ.

Сосо:      Өө, ойлгомжтой. Өө тийм, Нань Сунь, би чам руу нүүж ирнэ гэж хэлж байсан.

Нан:  Гэвч одоо...

Сосо:      Би тэгвэл хүлээе. Чи энд хэр удаан байхыг би мэдэхгүй байна.

Юань:    Би...

Нан:  Санаа зоволтгүй. Зүгээр. Сосо. Явж өрөө цэвэрлэе. Юань Юань дараа нь орж ирэг.  Ань Жэнь ээ.

Чжан:     Аа?

Нан:  Чи шинэ шүдний сойз хайж олоод Юань Юаньд өгөөрэй.

Чжан:     Тэгье. 

Сосо:      Баяртай, дараа уулзъя.

Юань:    За.

Чжан:     Би явж тэрийг нь хайя.

--------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Чи яагаад байна аа?

Нан:  Чи Чжан Ань Жэнийн нүүрийг бодох хэрэгтэй.

Сосо:      Би тэгж яах юм? Тэр ямар ч шалтгаангүйгээр нэг хүүхэн авчирсан. Би ч гэсэн өнөөдөр энд хононо.

Нан:  Чи яах гэсэн юм?

Сосо:      Тэр хүүхэн өнөө шөнө өөрчлөгдөх нь үү харъя.

Юань:    Нань Сунь эгч ээ. Өнөөдрийн төлөө танд баярлалаа.

Сосо:      Хэдийн орой болж. Би өнөөдөр эндээ хононо.

Юань:    Би энэ буйдан дээр, эсвэл шалан дээр унтсан ч болно.        

Сосо:      Мэдээж. Нань Сунь бид хоёр нэг өрөөнд хамт унтана. Юань Юань. Би нилээн шулуухан зантай хүн. Чиний түрхсэн сүрчиг дэндүү хурц үнэртэй юм. Хэрэв ажилмаар байвал энэ чамд тохирохгүй. Гэхдээ чи шөнийн клубт ажиллаж болно.

Чжан:     Чи одоо эртхэн унтаж болно.

Нан:  Санаа зоволтгүй.

Юань:    Баярлалаа. Сайхан амраарай.

Чжан:     Сайхан амраарай.

Нан:  Наад хаалгаа хаачихаарай. 

Юань:    Баярлалаа.

Нан:  Май.

Юань:    Баярлалаа.

--------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      6 цаг. Би явж тэрийг шалгая. Өндөгтэй бин үү?

Юань:    Өглөөний мэнд!

Нан:  Өглөөний мэнд.

Юань:    Өглөөний мэнд.

Сосо:      Ийм эрт... Чи энийг худалдаж авсан уу?

Юань:    Би өөрөө хийсэн. Гурилаа зуураад гараараа нухна. Тэгээд маш хурдан бэлэн болно. Энэ хүрэхгүй байж мэднэ гэж айж байлаа. Би хөргөгчинд хөлдөөсөн сам хорхойтой бууз харсан. Тиймээс, би та нарт бага зэргийг бэлдсэн юм.

Нан:  Чи чадварлаг юмаа. Чи ийм эрт босож бидэнд өглөөний цай хийж өгөх хэрэггүй байсан юм.

Юань:    Чжэн Ань Жэнь ах энэ бинг идэх дуртай.

Сосо:      Чи яаж мэддэг юм?

Юань:    Бид бэлтгэл ангид байхад тэр өглөө бүр өндөгтэй бин авч иддэг байсан. Бас тэр сам хорхойтой буузанд дуртай. Энэ их  хөнгөн, амттай байдаг. Та нар бас амсаад үзэх хэрэгтэй.

Сосо:      Баярлалаа. Дараагийн удаа чи бидэнд өглөөний цай бэлдэх хэрэггүй.

Юань:    Зүгээр.

--------------------------------------------------------------------------------------------------

Ян:    Чи “Элит эрчүүд”-ийг унших дургүй гэж мөрийцье.

Сосо:      Энэ ажил бол би нухацтай уншина.

Ян:    Яагаад ийм сүрхий байх юм? Чи ямар нэг буруу зүйл хийсэн үү? Эсвэл чи тусламж хүсмээр байна уу?

Сосо:      Би чамайг дагаж ажиллаад их мөнгө олж чадна гэж найддаг.

Ян:    Зүгээр л хэл.

Сосо:      Гэхдээ би хэзээ мөнгө олж эхлэхээ мэдэхгүй байна. Би бусдын сайн гүйцэтгэлээс ашиг хүртэх биш, харин өөрийнхөө борлуулалтын тухай ярьж байна. Би бие даан ажиллаж чадахгүй, үргэлж чамайг дагалддаг гэж чи бодохгүй байна уу?

Ян:    Би чамайг яг ингэж хэлэхийг хүлээж байлаа.

Сосо:      Би чиний... шавь нарын нэг.  Тиймээс би чамайг хардахгүй. Чиний хувийн амьдрал надад хамаагүй. Би чиний хүүхэлдэй болж, харин чи надад байшин борлуулахыг зааж өгнө.

Ян:    Би чамд зааж өгсөн.

Сосо:      Надад хоёр үйлчлүүлэгч өгөөч.

Ян:    Би чамд аль хэдийн нэгийг өгсөн.

Сосо:      Хаана байна? Энэ АйТи залуу юу?

Ян:    Би чамд үйлчлүүлэгч өглөө. Чи өгсөн даалгаварыг гүйцэтгэх хэрэгтэй. Түүний хамгийн сайн үзүүлэлт нь 77. Түүнтэй тоглохын тулд чамд тодорхой ур чадвар хэрэгтэй.

Сосо:      Би гольф тоглохыг үзэн яддаг.

Ян:    Гэхдээ чи мөнгө олох дуртай.

Сосо:      Би явлаа.      

--------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Сайн уу.

Эр:    Сайн уу.

Сосо:      Уучлаарай. Таныг гольф сайн тоглодогийг би анзаарлаа. Та надад зааж өгч чадах уу?

Эр:    Дуртайяа.

Сосо:      Үнэн үү?

Эр:    Энэ, миний нэрийн хуудас. Би энд байнгын дасгалжуулагчаар ажилладаг. Цагт найман зуун юань.

Сосо:      Би тэрийг төлөх ёстой юу?

Эр:    Тиймээ.

Сосо:      Тэгвэл март даа. Баярлалаа.

Эр:    Хэрэв танд тусламж хэрэгтэй бол надад хандаарай.

Сосо:      Тэгнэ ээ. Сайн уу, Нань Сунь. Чи гольф яаж тоглохыг мэдэх үү? Би маш их өлсөж байна, энэ талбайн бүх бөмбөгүүдийг ч идэхээр байна.

--------------------------------------------------------------------------------------------------

Нан:  Энэ бүгдээрээ Ян Кегийн найз хүүхнүүд үү?

Сосо:      Тэднийг найз хүүхнүүд биш, харин шавь нар гэж дууддаг. Борлуулалтын албанд царайлаг хүүхнүүд зөндөө бий. Ян Ке тэдний ихэнхээр нь оролдсон гэсэн. Тэдний заримыг нь түүний найз хүүхнүүд ч гэдэг.

Нан:  Тэр Ян Ке чинь гоонь эр. Бүх юм хоёр талын зөвшилцөлтэй. Үүнд буруу юм байхгүй.  Чи Ян Кег царай муутай гэдэг, гэтэл яагаад ийм олон хүүхнүүдтэй байдаг юм бол?

Сосо:      Бүр зарим нь түүнийг үгүйлдэг гэсэн. Би чамд гэж хэлэхэд, Ян Ке сэтгэл татахаар залуу. Тэр хэзээ ч худал хэлдэггүй, хэлсэн үгэндээ хүрдэг. Жишээ нь, тэр чамд сая юань өгье гэж хэлнэ, тэр тэгж хэлсэнл бол урд өдөр нь хэчнээн согтуу байсан ч маргааш нь олон юм ярилгүй сая юань өгч чадна.

Нан:  Тэдний утасны дугаарыг бичээд ав.Би тэдэнд мессеж бичнэ.

Сосо:      Дараа нь чи надад хариулт цуглуулахад тусална. Хүний тоог гаргахад туслаач. Би ресторанд ширээ, ундаа захиалах хэрэгтэй.

Нан:  Сосо. Би чамайг Цзинь Яньд ажиллахад яг тохирсон хүн гэж боддог.

Сосо:      Тиймэрхүү газарт л чи амьдрал ямар хэцүү болохыг ойлгодог юм. Жаахан ч гэсэн сул дорой байдлаа харуулбал тэд чам руу дайрч, үгүй хийж чадна. Тийм учраас би Ян Ке-г дэргэдээ байлгах ёстой. Би мөнгө олж, байшин худалдаж авсан нь дээр байх. Нүүгээд ганцаараа амьдрах болно. Зөвхөн өөртөө л найдна.

Нан:  Чамайг миний өмнөөс манай гэрт удаан байгаасай гэж хүсдэг. Би одоо гэрээсээ хол амьдарч байгаа болохоор гэрээ их санах юм.

Сосо:      Тэд ч бас чамайг санаж байгаа. Чи гэр бүлээ нэг хар. Та нарын хэн нь ч бууж өгөх дургүй. Тиймээс л би та нарын зуучлагч болохоос араггүй болдог. Чи өнөө орой надтай хамт гэртээ харьж яагаад болохгүй гэж?

Нан:  Одоо бол би тэгж чадахгүй. Хэрэв би явбал Пудунд Чжан Ань Жэнь, Юань Юань хоёр үлдэнэ.

Сосо:      Тэгвэл би чиний оронд Пудунд үлдье л дээ.

Нан:  Би өөрөө хянаж баймаар байна. Надтай, Цзян Нань Суньтай хэн ч тэрсэлдэх ёсгүй.

Сосо:      Би чамайг тэнэгхэн хөөрхөн охин гэж үргэлж боддог байсан.

Нан:  Амьдрал надад зөгийн бал өгвөл би амтлана. Амьдрал намайг сорьвол би тэмцэнэ.

Сосо:      Тэгж хэлэх амархан Цзян гүнж минь. Чи туршлагагүй байна. Чи шударга бусын эсрэг зүгээр л сөрж чадахгүй.

Нан:  Хайр, үзэн ядалт хоёрыг мэдрэх сайхан биш гэж үү?

Сосо:      Тийм ээ, үнэн. Гэхдээ энэ дэндүү ярвигтай. Чамайг чадна гэж би найдъя.

Нан:  Би чадна. Би зүрх сэтгэлээ дагана.

--------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Юань Юань?

Юань:    СоСо эгч. Та яагаад...

Сосо:      Би энд ажилладаг.

Юань:    Нань Сунь эгч энэ тухай бас хэлсэн.

Сосо:      Тэр хэлсэн үү? Би кофе авахаар энд өдөрт хоёр удаа ирдэг. Өглөө, үдээс хойш. Би бас ажлаа тараад энд ирдэг. Энэ тохиолдолд би чам дээр өдөр бүр гурван удаа ирж байна. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол над руу залгаарай.

Юань:    Баярлалаа, Сосо эгч ээ.

Сосо:      Зүгээр.

Юань:    Та юу уумаар байна? Би одоохон танд бэлдээд өгье.

Сосо:      Эхлээд надад бялуу авчир.

Юань:    Ойлголоо. Кокостой бялуу юу?

Сосо:      Тиймээ.

--------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Бүгдэд кофе өгөөрэй.

Эм:   Баярлалаа.

Сосо:      Кофег би дааж байгаа юм.

Тони:      Баярлалаа.

Эр:    Баярлалаа.

Сосо:      Зүгээр. Ян менежер. Чиний кофе.

Ян:    Баярлалаа. Чи д кофе авах гэж яагаад ийм хол явсан юм?

Сосо:      Миний нэг танил тэнд ажилладаг. Надад дугаарлах хэрэг байдаггүй.

Ян:    Чиний гольфийн хичээл юу болж байна?

Сосо:      Муугүй ээ.

Ян:    Энэ тэгвэл тааруухан гэсэн үг. Хэнд аз таардаг вэ?

Сосо:      Бэлэн болсон хүнд.

Ян:    Бэлэн болсон хүнд. Сайн бэлд. За яв.

Сосо:      Ян менежер ээ. Чи өнөө орой завтай юу? Би үйлчлүүлэгчтэй уулзана, гэхдээ л би айгаад байна. Чи надтай хамт явж чадах уу?

Ян:    Өнөөдөр үү?

Сосо:      Тиймээ.

Ян:    Тэр чухал үйлчлүүлэгч үү?

Сосо:      Мэдээж. Үйлчлүүлэгч бүр миний хувьд чухал.

Ян:    Чамайг ингэж бодож байгаад би баярлаж байна. Мэдээж би чамтай хамт явна.

Сосо:      Баярлалаа, Ян менежер ээ.

Ян:    Зүгээр.

Сосо:      Би явлаа.

--------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Зүүн тийш эргэ. Ян менежер ээ, өнөөдөр танд маш их баярлалаа. Хэрэв чи байгаагүй бол би үйлчлүүлэгчидтэй харьцаж барахгүй байх байлаа.

Ян     Үйлчлүүлэгчид чинь тун дажгүй, энд ядаад байх юу байсан юм бэ?

Сосо:      Би шинэ хүн. Чиний тусламжгүйгээр би тэдэнтэй учраа олж чадахгүй ш дээ.

Ян:    Тэнд хэдэн хүн байна?

Сосо:      Найм.    

Ян:    Баярлалаа. Чи эднийг яах гэж ийш нь авчирсан юм?

Сосо:      Сюрприз. Чи хэтэрхий сандарчихаж.

Бүгд: Төрсөн өдрийн мэнд!

Ян:    Та нарт ямар байна?

Бүгд: Сайхан байна! 

Сосо:      Ян Ке. Би энэ үе мэдэр байгаа зүйлээ илэрхийлэхийн тулд интернэтээс нэг мөр хуулсан юм. За юу?

Ян:    Та нар бэлтгэлтэй иржээ. Бодолтой байж.

Сосо:      Хүлээ, хүлээ. Чимэээгүй.

Цин: Чи яагаад гар дээрээ бичсэн юм бэ?

Эйпл:      Чи бүр цээжлээгүй байна ш дээ!

Сосо:      Ян менежер ээ. Чамайг харах нь дэлхийг бүхэлд нь харахтай адил.

Бүгд: Төрсөн өдрийн мэнд хүргэе! Төрсөн өдрийн мэнд хүргэе! Сосо!

Ян:    Өнөөдөр Сяо Ке Кегийн хамгийн сайхан өдөр! Баяраа тэмдэглэцгээе!

Сосо:      Эхэлцгээе.

Цин: Эхэлцгээе.

Бүгд: Төрсөн өдрийн мэнд!

Ян:    Та нар чинь яагаад... Бурхан минь. Ямар гайхалтай тайз вэ. Баярлалаа.

Сосо:      Чи жаргалтай байна уу?

Ян:    Тиймээ.

Сосо:      Би чамд нэг юм хэлье. Энэ шоколад бялууны хамгийн амттай хэсэг нь. Бусад нь сайхан харагдаж байгаа ч идэх араггүй. Төрсөн өдрийн мэнд.

--------------------------------------------------------------------------------------------------

Фань:     Энэ бол Ян Кегийн завхарсан амьдрал.

Е:       Энэ сүртэй юм биш. Эцсийн эцэст тэд чинь залуус. Чи үүнд нэг их ач холбогдол өгөх хэрэггүй.

Фань:     Энэ ёс суртахуунгүй зүйл биш гэж үү?

Е:       Сосог хүрээд ир гэж хэл.

Фань:     За.

--------------------------------------------------------------------------------------------------

Фань:     Чи үнэхээр ёс суртахуунгүй юм.

Е:       Стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө. Үнийн зарчим. Төслийн амжилт. Эхлэх үнэ.

Фань:     Е ерөнхийлөгч.

Сосо:      Е ерөнхийлөгч.

Фань:     Чжу Сосо ирсэн.

Е:       А. Бид өнөөдөртөө ингээд өндөрлөе, тэгэх үү? Наадахаа энд, надад үлдээчих. За, бүгдэд нь баярлалаа. Суучих.

Сосо:      Баярлалаа, Е ерөнхийлөгч өө.

Е:       Чи ч гэсэн явж бай. Чи ус уух уу?

Сосо:      Тэгье. Би өөрөө хийе, ерөнхийлөгч өө.

Е:       Тэг, тэг.

Сосо:      Е ерөнхийлөгч өө.

Е:       За?

Сосо:      Та намайг яагаад наашаа дуудуулж ирүүлсэнийг би мэдэх юм шиг санагдлаа. Би Ян менежертэй сайн харилцаатай. Гэхдээ бид зүгээр л хамт олон. Өөр юу ч биш. Ян менежер намайг яагаад чадамжтай гэж боддогийг би мэдэхгүй. Тэр намайг маш их зүйлд сургасан. Би түүнд баярласнаа илэрхийлэх гэж төрсөн өдрийн үдэшлэг зохион байгуулсан юм. Энэ зөвхөн миний хувийн мөнгө байсан. Би компаниас нэг ч мөнгө аваагүй.

Е:       Тэгээд?

Сосо:      Тэгээд та намайг яагаад нааш нь дуудсаныг би мэдэхгүй байна. Би ямар нэг буруу зүйл хийгээгүй гэж боддог.

Е:       Би чамайг сайн ажилласан гэж боддог.  Яг Ян Ке шиг.

Сосо:      Юу гэсэн үг вэ? Би...

Е:       Би чамаас туслалцаа хүсэж нааш нь дуудуулсан юм.

Сосо:      Е ерөнхийлөгя, надаас хүсэх хэрэггүй. Зүгээр л би юу хийхийг хэлчих.

Е:       Чамд гэж хэлэхэд манай өрсөлдөгчид манай ажилтныг хулгайлахаар оролдож байгаа. Тэр хүн нь Ян Ке. Цзинь Янь группт Ян Ке хэрэгтэй хэвээр байгаа. Тэд түүнийг хулгайлахыг би хүсэхгүй. Би түүнийг үлдэхийг хүсч байна. Чи түүнтэй хамт ажилладаг. Хэрэв Ян Ке явах талаар бодож байвал чи энэ тухай надад мэдэгдэж чадах уу?

Сосо:      Би Ян менежерийн сайхан сэтгэлд өртэй. Намайг уучлаарай, гэхдээ би танд тусалж чадахгүй. Би түүний араар нь хов зөөмөөргүй байна.

Фань:     Чжу Сосо. Би чамайг дахиж тэвчиж чадахгүй нь. Чи яагаад ийм... Е ерөнхийлөгч зөөлөн сэтгэлтэй. Тэр чамтай найрсгаар ярилцаж байна.

Сосо:      Би мэдэж байна. Е ерөнхийлөгч надаас туслалцаа хүссэн. Үнэндээ энэ бол тушаал. Би үүнийг мэднэ. Бүр та намайг халагд гэж хэлбэл би тэгнэ. Харин яаж ч байсан Ян Ке-ийн ар нуруунд хутга зоож болохгүй.

Фань:     Чи энийг шуудхан ойлгочих, за юу? Чи Цзинь Янь Группт ажилладаг болохоос Ян Кед биш.

Сосо:      Намайг уучлаарай, Цзинь Янь Группт ажилладаг. Гэхдээ энэ дэндүү хуурмаг, улайн цайм зүйл. би Ян Кегийн албаны ажилтан гэдгээ мэддэг. Бодоод үз л дээ. Хэрэв бүгдээрээ мэдээллэгчид болчихвод энэ компани яахав? Намайг уучлаарай, Е ерөнхийлөгч өө. Гэхдэ би танд тусалж чадахгүй.

Е:       Ойлголоо. Маш сайн ойлголоо. Чи одоо явж болно.

Сосо:      Баярлалаа. Уучлаарай, Е ерөнхийлөгч өө.

Е:       Би бүгдийг ойлгосон гэж хэлсэн.

Сосо:      За. Баярлалаа, Е ерөнхийлөгч өө.

Е:       Зүгээр.

Сосо:      Баяртай, Е ерөнхийлөгч өө.

Е:       За.

Фань:     Е ерөнхийлөгч өө, би танд өөр хүн олж өгөх үү?

Е:       Ян Ке үнэхээ чадвартай хүн.

Фань:     Аа?

Е:       Тэр хэсэг агуу дайчдыг удирддаг.

Фань:     Агуу дайчид аа? Та Чжу Сосог хэлж байна уу?

Е:       Тэр хүмүүсийг яаж ашиглахаа мэддэг. Тэр өөрөө ч хамгийн авъястай хүн.

Ян:    Чи надаас урвасан уу? Миний нүд рүү хар. Надад хэл, чи надаас урвасан уу? Чи тэр үдэшлэгээс ч илүү сайн ажиллажээ. Бэлтгэ. Би чамайг нэг хүнтэй танилцуулна.

Сосо:      Хэнтэй?

Ян:    Чи хоёр үйлчлүүлэгч авмаар байна гээгүй билүү? Би чамд дахиад нэгийн өртэй байгаа.

Сосо:      Баярлалаа, Ян менежер ээ.

Ян:    Өчигдөр оройны зургуудыг явуулаарай. Би тэднийг Моментс-д постлох хэрэгтэй байна.

Сосо:      За, яг одоо явууллаа.

Төгсөв.

 

 

Back to episodes Go home