Миний сайн найзын түүх – 8
Үргэлжлэл: 00:45:24 мин.
Дүрүүд:
Эр:
Сяо Чжан Нань Суны найз залуу
Ван Юн Чжэн Туслах багш
Аав Нань Суны аав
Фань Чжин Ган Цзинь Ян Группын туслах
Ян Ке Борлуулалтын менежер
Тони
Е ерөнхийлөгч
Эм:
Чжу СоСо Нань Суны найз
Нань Сунь
Ээж Нань Суны ээж
Эмээ Нань Суны эмээ
Чжоу
Эйпл
--------------------------------------------------------------------------------------------------
Нан: Бид хамт хооллох үеэр тэр их сургуульд ажилтай болоод юу хийх тухайгаа ярина гэдгийг би мэднэ. Тэгээд тэр бүх зүйл сайхан, асуудалгүй гэж хэлэх байх. Хэн нэгний сул талыг илчилсэний ачаар бид байр суурьтай болсон гэдэгтэй би эвлэрч чадахгүй.
Ээж: Чи сая надад хэлсэнээ түүнд хэлсэн үү?
Нан: Үгүй. Тэр хүлээж авахгүй. Гэхдээ тэр өөрөө бүгдийг зохицуулж чадна гэж хэлэх байх, би мэднэ, тэр бууж өгөхгүй.
Сосо: Тэгсэн ч гэлээ, чи түүнд их сургуульд үлдэх боломж өгөхгүй гэсэн үг үү? Тэр үел чи хэн болох вэ? Чжан Ань Жэнь шиг болох уу?
Ян: Энэ өөр хэрэг шүү. Чи юу хүртэх ёстой тэрийгээ л хүртэнэ. Чи юу хүртэх ёсгүй тэрийгээ хүртэхгүй. Сайн уу, би Ян Ке. Би түүний дарга нь. Уучлаарай, бид хоёр ярилцах хэрэгтэй байна. Надтай хамт караоке бар луу явцгаая.
Сосо: Яах гэж?
Ян: Гонконгоос хэдэн үйлчлүүлэгч тэнд очсон байгаа.
Сосо: Энэ надтай ямар холбоотой юм?
Ян: Чи дуулж чаддаг уу?
Сосо: Тийм ч сайнгүй.
Ян: Харин бүжигт?
Сосо: Энэ... би суралцаж чадна.
Ян: Чи ийшээ машинтай ирсэн үү? Хараад байхад, чи ч гэсэн харих дургүй байгаа бололтой. Та хоёр миний машинд суувал яасан юм? Би замдаа чамд хэдэн санаа хэлж өгье. Тооцооны хуудсаа.
Сосо: Хөөе, хүлээ, хүлээ. Би хувцсаа солих хэрэгтэй юу?
Ян: Тиймээ. Би чамд хувцас бэлдсэн.
Сосо: Би чамайг даргатайгаа танилцуулъя. Явцгаая.
--------------------------------------------------------------------------------------------------
Ян: Бүсгүй, хэрэв энэ үхэл амьдралын асуудал биш бол тэр Ван Юн Чжэнээс уучлалт гуйхыг би чамд зөвлөе. Чи түүнээс уучлалт гуйх хэрэгтэй. Бид хүмүүс болохоор хүссэн хүсээгүй хүмүүсийг гомдоож байдаг. Нэгэнт чи гомдоосон бол тэдэнтэй харилцаагаа сэргээхийг хичээх хэрэгтэй. Хэрэв чи харилцаагаа сэргээж чадахгүй бол тэдний өмнө чин сэтгэлээсээ уучлалт гуйх ёстой. Тэд бусад хүмүүсийг ч гомдоож мэднэ. Тэр гомдоосон хүн хэн байх хамаагүй, удирдлага, үйлчлүүлэгч, найз нөхөд, эцэг эх, эсвэл эмэгтэйчүүд, бүгд яг адилхан. Хэн ч үүнээс зайлсхийж чадахгүй.
Нан: Тэгвэл миний найз залуу Чжан Ань Жэнь сургуульдаа үлдсэн нь буруу юу?
Ян: Чи дэндүү гэнэн залуу байна. Тэр сургуульдаа үлдсэн нь яагаад буруу гэж? Хамгийн гол нь тэр сургуульдаа үлдсэний дараа юу хийх нь чухал, тийм үү? Тэр сайн багш байж болно. Эсвэл ажилдаа маш нухацтай ханддаг байж болно. Энэ л чухал. Сосо?
Сосо: А?
Ян: Би чамд өмнө нь хэлсэн үгийг санаж байна уу?
Сосо: Хэтэрхий шүүмжлэгч хүнд хань нөхөд байдаггүй.
Ян: Хэтэрхий шүүмжлэгч хүнд хань нөхөд байдаггүй. Харин Чжу Сосо дэндүү болчимгүй зантай. Гэхдээ энэ өөр асуудал. Та хоёр ердөө л зөв тэнцвэрийг олох хэрэгтэй. За, охид оо, бид удахгүй ирлээ. Бид хоёр ажлаа хийнэ. Харин чи бааранд юу ч юм авч уу. Дараа нь такси дуудаад гэртээ харина биз. Өглөө чамайг сэрэхэд хорвоо хосгүй сайхан хэвээрээ л байх болно.
--------------------------------------------------------------------------------------------------
Эр: Ноён Ян, би өнөө орой үнэхээр баяртай байна. Энэ ажлыг хамт хийцгээе, тэгэх үү?
Эр: Тулгацгаая.
Эр: Дахиад нэг.
Эр: Энэ сайхан архи байна.
Эр: Асуудалгүй ээ. Би ууна.
Ян: Би дахиад ууж чадахгүй нь.
Эр: Чи дахиад уух хэрэгтэй.
Ян: Үгүй ээ, би гэртээ харимаар байна. Би бөөлжих гээд байна.
Эр: Чи яагаад ингээд байгаа юм бэ? Тэр үнэхээр өрөвдмөөр юмаа._
Эр: Тийм байна.
Эр: За, за. Би энэ үзэсгэлэнт бүсгүйтэй хамт ууна аа. Сайхан бүсгүй, хундагтайгаа авчих. Би чамтай нэг хундгыг ууя. Сайхан бүсгүй, чамайг сайн уудагийг би мэдэж байна. Чамайг сайн гэдгийг би мэднэ, Сосо.
Сосо: Та бид хоёр, бид...
Ян: Босооч. Чи юу хийгээд байгаа юм?
Сосо: Тэд юу яриад байгааг би мэдэхгүй байна.
Ян: Хэрэв чи олигтойхон ууж чадахгүй бол энэ ажлыг хийж чадахгүй. Яасан ч чадахгүй. Миний хувьд хангалттай. Нааш ир. Анд аа, алив, ууцгаая. Өнөөдөр сайхан өдөр байна. Миний зөв үү, анд аа?
Эр: Мэдээж.
Ян: Би мундаг уу?
Эр: Чи мундаг, найз минь.
Ян: Тулгацгаая.
Эр: Үүнийг ууцгаая.
Эр: Ууцгаая.
Сосо: Чи хөл дээрээ тогтож чадах нь уу? Яасан бэ?
Ян: Тооцоогоо хий.
Эр: Тэр урд нь сайн уудаг байсан юм.
Эр: Тийм гэж үү?
Чжан /утсаар/: Чи хаана байна? Хэзээ буцаж ирэх вэ? Би чамайг очиж авах уу?
--------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Ноён Ян, та өнөөдөр их л хачин байх чинь.
Эр: Дараагийн удаа, дараа дахиад нэг ууна аа.
Ян: Тэгнэ ээ.
Эр: Дахиад ууцгаана.
Ян: Баяртай.
Эр: Баяртай.
Эр: Баяртай.
Ян: Баяртай. Баяртай. Баяртай. Чи ажилдаа буцаж очих уу, гэртээ харих уу? Надад ажлаар орж хийх жаахан ажил байна.
Сосо: Чи худлаа согтсон юм уу?
Ян: Чи юу гэж бодоов?
Сосо: Ян менежер, чи ч гайхалтай юмаа. Кантоноор маш сайн ярьдаг, бас жүжиглэж чаддаг. Чи яагаад жүжигчин болоогүй юм?
Ян: Гонконгийн хүмүүс архи даахдаа муу. Би дахиад 5 хундага уусан ч чадна. Гэвч би эрүүл мэндээ бодох хэрэгтэй. Миний элэг муудна гэхээс би айдаг. Чи ирээдүйд кантоноор ярьж сурмаар байна уу? Нэг юмаа үргэлж давтаж хэлэх хэрэггүй. Тэд чамайг ашигласан байсан ч чи толгой дохиод л байх хэрэгтэй. Ойлгосон уу?
Сосо: Чи машинаа бариулах хүн дуудсан уу?
Ян: Тиймээ. Алив, хараадахъя.
Сосо: Тэр хэзээ ирэх юм?
Ян: Тэр бараг ирчихэж.
Сосо: Одоо эрт байна. Чамд жаахан бараа болж зогсоё. Тэр хүнийг ирэхээр би явна.
Ян: Би чамд такси дуудаад өгье.
Сосо: Хэрэггүй. Би метрогоор явж чадна. Би тэгж их уугаагүй.
Ян: Чи чадах уу?
Сосо: Мэдээж.
Ян: За яахав. Тэгвэл яв. Чи одоо явж болно. Би эндээ хүлээе.
Сосо: Нээрэн биз?
Ян: Зүгээр л яв.
Сосо: Яг биз?
Ян: Тиймээ.
Сосо: Чи гэртээ хариад надад хэлэхээ битгий мартаарай.
Ян: Ойлголоо.
Сосо: Тиймээ.
Ян: Ойлголоо. Одоо яв. Болгоомжтой байгаарай.
--------------------------------------------------------------------------------------------------
Аав: Би мөнгөө буцааж өгч чадахгүйд учир нь биш ээ, би хувьцааны занганд орчихоод байна. Би одоо тэднийг зарж чадахгүй байгаа. Хөрөнгийн бирж найдваргүй болчихсон. Бүгд занганд орсон. Надад хэлээч, би чамд өрөө төлөхийн тулд хаанаас мөнгө олох юм? Үгүй ээ. Санаа бүү зов. Би ханш нэмэгдсэн мэдээ авангуутаа л бушуухан бүх хувьцаануудаа зарж, мөнгийг чинь буцааж өгнө. Би чамтай дахиад холбогдоно, за юу? Надад хаалттай мэдээлэл байдаг. Шинэ бодлого ойрын хэдэн долоо хоногоос хэрэгжинэ. Би чамд нэг нууц хэлье. Би Е Цзинь Яныг мэднэ. Тиймээ. Цзинь Янь группын Е Цзинь Янь. Тэр хүн манай бэрийн найз. Сонс, чи энэ тухай ярих ёсгүй шүү. Хэнд ч битгий хэлээрэй. Тэгэхгүй бол би асуудалд орно. Тиймээ. Дараагийн хэдэн долоо хоногт би чамд мөнгийг буцааж өгнө, за юу? За. Баярлалаа.
--------------------------------------------------------------------------------------------------
Чжан: Нань Сунь.
Нан: Чи орж болно.
Чжан: Эгч өнөөдөр энд ирсэн. Тэр чамд машин авсан байна лээ. Бүр чамд үйлчлэгч хүртэл хөлсөлсөн. Тэр өрөөг чинь цэвэрлэж, чамд өдөр болгон хоол хийж өгнө.
Нан: За. Сургуульд үлдэх талаар чиний эцсийн шийдвэр юу болсон бэ?
Чжан: Нань Сунь. Нэг хүн чамд машин авч өгч, үйлчлэгч хөлсөлж өглөө. Энэ чамд хэвийн зүйл үү? Чи ийм зүйлийг ярилцах ёсгүй гэж бодож байна уу? Чи ирэнгүүтээ сургуулийн тухай ярьж байна. Энэ ямар учиртай юм?
Нан: Машин, үйлчлэгчээс сургууль хавьгүй чухал, тийм үү?
Чжан: Нань Сунь, энэ чинь бидний амьдралын ялгаа. Чи чинээлэг гэр бүлд төрсөн. Чи юу ч хийх шаардлагагүй, гэрийнхэн чинь чамд машин авч өгч, бас үйлчлэгч хөлсөлж байна. Чи тэдэнд хариу барих шаардлага ч байхгүй. Эцсийн эцэст тэд чиний эцэг эх. Би бүр бага байхаасаа олон нийтийн унаанд суух болгондоо өөрөө мөнгөө төлөх хэрэгтэй байдаг. Юун тэр машин, гэрийн үйлчлэгч. Би өөрөө бүх юмаа цэвэрлэж угаах ёстой. Надад угаагч бодис, угаалгын машины үнийг харьцуулах хэрэгтэй байдаг. Надад усанд илүү хэмнэлттэй байж болох угаалгын машин судлах хэрэгтэй байдаг. Яагаад гэхээр би өөрөө усны мөнгө төлөх болхоор.
Нан: Гэхдээ энэ чинь бусдыг ховлох шалтгаан биш ш дээ.
Чжан: Би үүнийг зөвшөөрнө. Энэ удаа би амиа бодсон. Хэрэв Ван Юн Чжэн үүнийг зөвшөөрөхөд бэлэн бол би биечлэн уучлалт гуйхад бэлэн. Харин би буруу зүйл хийсэн гэдгийг факультет даяар түүний өмнө хэлүүлэхийг чи хүсэж байвал энэ боломжгүй. Нань Сунь, миний хийж байгаа бүхэн би чамд тохирох хүн байхын тулд. Чи надаар бахархадаг байхын тулд. Би зөвхөн лектор болсны дараа чиний гэр бүл намайг чамтай гэрлэх эрхтэй гэж бодох болно.
Нан: Хэрэв чи түүний өмнө уучлалт гуйхгүй бол би түүнээс уучлалт гуйна.
Чжан: Чи яагаад түүнээс уучлалт гуйх гэж?
Нан: Би түүнд үнэнийг хэлсэн. Би өөрийн эрхгүй хэлчихсэн.
Чжан: Дөнгөж сая бид хоёр маш энгийн зүйлийг ярилцсан. Яахав, би нэг юм хэлье. Ван Юн Чжэ бүх зүйлийг сэтгэлээсээ хийдэг гэдгийг чи хаанаас мэддэг юм? Тэр дүрэм журмаа зөрчсөн. Чи яагаад намайг энэ хорвоогийн цорын ганц амиа бодогч гэж бодсон юм? Ван Юн Чжэг юу гэхэв? Тэр хувиа хичээгч биш үү? Чи, мөн бусад хүмүүс, тэр Ван Юн Чжэнг гэмгүй, шударга, надаас илүү гэж боддог юм уу? Би ямар их чармайлт гаргаж байгааг чи яагаад хардаггүй юм? Чи тэр шударга бус гэж хэлдэг зүйлээ эргэцүүлж бодож байсан уу? Уучлаарай. Би биеэ барьж чадсангүй.
--------------------------------------------------------------------------------------------------
Эм: Харин тийм. Яг үнэн.
Нан: Эгч ээ, Ван Юн Чжэн байгаа юу?
Эм: Тэр гараад явж байна.
Нан: Ван Юн Чжэн! Ван Юн Чжэн! Ван Юн Чжэн! Ван Юн Чжэн!
Ван: Уучлаарай.
Нан: Ван Юн Чжэн!
Ван: Би чамайг хайж байлаа.
Нан: Яах гэж?
Ван: Оффис руу явцгаая.
Нан: Би ганцхан чамтай ярилцах гэсэн юм. Чжан Ань Жэнь-ийг байхад яримааргүй байна.
Ван: Тэр миний өрөө биш, бас Чжан Ань Жэнь-ийн өрөө ч биш. Явж Дон профессортой уулзацгаая. Явцгаая.
Нан: Түүнтэй уулзаж яах юм?
Ван: Чи дараа нь түүнд бүгдийг тайлбарлах ёстой. Яагаад гэхээр, Дон профессорын бичсэн илтгэлдээ Чжан Ань Жэнь болон түүний найз хүүхэн, өөрөөр чамд сэтгэл дундуур байгаа гэсэн байсан. Тэр чамайг аспирантурт авахгүй байх гэхээс би эмээж байна.
Нан: Чи...
Ван: Чиний найз залуу новш. Харин чи үнэн тэнэг. Тэр ямар новшийн гэдгийг чи мэдэхгүй.
Нан: Чи хэнийг тэнэг гэсэн бэ?
--------------------------------------------------------------------------------------------------
Чжан: Профессор Дон, таныг ойлгоно гэж найдъя. Цзян Нань Сунь миний найз бүсгүй ч гэлээ тэр Ван Юн Чжэн бид хоёрын өрсөлдөөнд хэзээ ч хутгалдаж байгаагүй. Тэр Юн Чжэнтий оронд намай тавихын тулд түүнээс хэзээ ч өө хайх хүн биш. Харин ч Цзян Нань Сунь таны ажиллаж байгаа төслөөр бахархадаг. Тэр ердөө л өөрийнхөө ажлыг сайн хийхийг л хүсдэг.
Ван: Уучлаарай, бид хоцорчихож.
Нан: Баярлалаа.
Ван: Чи түүнийг хүлээх ёстой биш үү?
Нан: Тэгэх шаардлаггүй. Би чамайг аяга кофегоор дайлмаар байна.
Ван: Хэрэггүй, баярлалаа.
Нан: Тэгвэл чи юу уумаар байна? Би ч гэсэн ууж чадна. Би чамайг юугаар ч дайлж болно. Чи надад боломж өгөхийг л би хүсэж байна. Би чамаас уучлалт гуйх гэсэн юм.
Ван: За яахав. Өнөө орой миний өрөөнд хүрээд ир. Ганц шил дарс авчраарай.
--------------------------------------------------------------------------------------------------
Фань: Е ерөнхийлөгч өө. Тэр ирсэн.
Сосо: Ноён Е.
Е: Энэ чи юу?
Сосо: Таны хэлснийг ойлгосонгүй?
Е: Чи Чжу Сосо мөн үү?
Сосо: Тиймээ, би байна.
Фань: Хатагтай Нань Сунь чам шиг ийм сайн найзыг яаж олсныг би мэдэхгүй.
Сосо: Бодвол Нань Суны эгч нь танд миний тухай хэлсэн байх, тийм үү? Та ийм эелдэг байж намайг ирээч гэж хэлэх хэрэггүй байсан.
Е: Ян Ке-ийн удирдлага дор ажил чинь ямар байна?
Сосо: Сайн байгаа. Ян Ке миний дарга, ойлгож байна уу? Хэрэв тэр намайг хайж байвал би яах болж байна?
Фань: Чиний даргын дарга энд сууж байна.
Сосо: Е ерөнхийлөгч өө, уучлаарай.
Фань: Зүгээр, зүгээр. Тэгэхээр... Чинийхээр бол, чамд ямар алба илүү тохирно гэж бодож байна?
Сосо: Борлуулалтын алба их зүгээр. Би мөнгө сайн олж байгаа. Надад Борлуулалтын алба таалагддаг. Мөн Ян менежерийн удирдлаганд ажиллах таалагддаг.
Е: Үндсэн цалин бага ч гэлээ, чи урамшуулалын мөнгө өндөр авах боломжтой. Танай алба үндсэн цалинг оролцуулаад бусад албадыг бодвол илүү их мөнгө олдог гэж би боддог. Чи манай компанид шинэ хүн. Чамд туршлага гэх юмгүй. Яг энэ мөчөөс эхлэн чи Ян менежер болон бусдаасаа суралцах хэрэгтэй. Чи зөвхөн өөрийнхөө чадварыг дээшлүүлээд зогсохгүй мөн тушаал дэвшиж болно.
Сосо: Нээрэн үү? Баярлалаа, Е ерөнхийлөгч өө.
Е: Эгч чинь чамд сайтар санаа тавихыг надаас хүссэн юм.
Сосо: Тэгвэл би Нань Саньд эгчтэйгээ ярь гэж хэлье. Би түүнд талархах болно.
Е: Хэрэв чамд тусламж хэрэгтэй бол чи Сяо Фаньд хандаж болно.
Сосо: Мэдлээ. Танд баярлалаа, Е ерөнхийлөгч өө.
Е: Зүгээр. Нань Сунь та хоёр нэг ангийнх уу?
Сосо: Тиймээ. Бид хүүхэд байхаас нэг анги байсан. Тэр 5 сард төрсөн. Би 8 сард төрсөн. Тэр надаас 3 сараар эгч.
Е: Чи хэдэн онд төрсөн бэ?
Сосо: 1991 онд.
Е: Хятад зурхайгаар чи Хонины орд уу? Хэзээ чиний төрсөн өдөр вэ?
Сосо: 8 сарын 8 нд.
Е: 8 сарын 8 нд аа? Ингэж таарах гэж.
Сосо: Е ерөнхийлөгч өө, юу гэсэн үг юм? Е ерөнхийлөгч өө, юу гэсэн үг вэ?
Фань: Явцгаая.
Сосо: Тэр юу гэсэн бэ? Та яагаад намайг түлхээд байгаа юм?
Фань: Жулдрай чинь.
Сосо: Е ерөнхийлөгч юу хэлэх гэсэн бэ?
Фань: Намайг дагаад яв. Чи сая даргынхаа өмнө байсан. Үгүй ээ. Чи өөрийн чинь даргын дарга хүнтэй уулзсан. Ойлгож байна уу? Би хурдан мөнгө олно, эсвэл их мөнгө олдог гэж хэзээ ч бүү ярь. Чи энэ ажил надад таалагддаг, хамт олны соёл таалагддаг гэж хэлэх ёстой, ойлгосон уу? Бүр чи даргынхаа удирдлаганд ажиллах хүсэлгүй гэж хэлсэн ч энэ байх зүйл. Гэхдээ байна аа, чи юу хэлэх ёстойг мэдэх үү? Энийг л хэлэх хэрэгтэй. Дарга аа, надад хангалттай чадвар алга. Би суралцаж, бага багаар сайжрах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол таны удирдлага дор ажиллаж байхдаа асуудал гаргана. Миний зөв үү?
Сосо: Дарга аа, би үүнийг мартахгүй санах болно. Миний утас!
Фань: Чи юундаа яарсан юм?
Сосо: Ян менежер над руу байнга залгадаг. Би яаралтай үгүйг нь мэдэх хэрэгтэй.
Фань: Энэ ердөө хэдхэн хором болно. Үйлчлүүлэгч зугтаад явчихгүй. Явцгаая. Чи миний хэлэхийг дуусгаж болох уу? Сонс, та нар шиг залуу хүүхнүүд тууштай байж сурах хэрэгтэй. Та нар элдэв моод энэ тэр хөөх хэрэггүй. Ян Ке гэснээс... Өнгөрсөн жил Ян Ке зөндөө хүүхнүүдтэй орооцолдсон. Чамаас ч хөөрхөн хүүхнүүд түүнд байсан. Түүнд чамаас илүү ухаантай хүүхнүүд байсан. Чамаас ч царайлаг, ухаантай хүүхнүүд байсан юм. Эцэст нь тэгээд яасан? Тэр бүгдээс нь зайгаа барьсан. Яагаад? Хүнийг танихад хугацаа хэрэгтэй, тийм үү? Ян Ке тийм ч ухаантай биш. Манай энэ ер бусын хорвоод чам шиг залуухан бүсгүйчүүдэд том найдвар байдгийг Ян Ке мэддэг. Тийм болоод тэр та нарыг урхиндаа оруулах гэж зарим аргаа хэрэглэдэг юм.
Сосо: Дарга аа.
Фань: Намайг ах аа гэж бай.
Сосо: Ах аа. Таны зөвлөгөө намайг энэ амьдралдаа урхинд орохоос хамгаалах байх. Та үнэхээр ухаантай юм.
Фань: Сонс, би анхандаа чамайг үл тоох бодолтой байсан. Гэтэл чи Нань Сунь хатагтайн хамгийн сайн найз, бас Е ерөнхийлөгч чамайг надад хандаж тусламж хүсэж болно гэсэн. Тийм болоод би чамайг тоомсорлохгүй байж чадсангүй. Миний зөв үү? Ян Ке маш зальтай зальхай нөхөр. Би чамайг түүний урхинд орохыг зөвшөөрч чадахгүй, ойлгосон уу?
Сосо: Дарга аа.
Фань: Намайг ахаа гээ.
Сосо: Ах аа. Миний хайртай ах.
Фань: Болно оо, болно. Энийгээ ав. Чи Ян Кегээс зайгаа барих хэрэгтэй шүү. Тэгээд надтай байнга холбоотой бай.
Сосо: За. Ойлголоо, ах аа.
Фань: Одоо яв.
--------------------------------------------------------------------------------------------------
Лил: Чжан Ань Жэнь.
Чжан: Лилиан, юу болсон юм?
Лил: Би чамтай уулзахаар ирлээ.
Чжан: Чи Ван Юн Чжэнээс болж наашаа ирснийг би мэднэ. Би тийм ч буруу зүйл хийсэн гэж бодохгүй байна.
Лил: Чиний боддог ганцхан юм бол зөвхөн түүний байр суурийг булаах. Чи эзэн суухын тулд яахад ч бэлэн.
Чжан: Байр суурьтай болох нь надад маш чухал. Мөн би Ван Юн Чжэнтэй холбоотой бүхнийг чамд тайлбарлах шаардлаггүй. Би тайлбарлаж хэлсэн ч чи намайг хэзээ ч ойлгохгүй. Яагаад гэхээр бид адилгүй байр суурьтай.
Лил: Тэгэхээр, чи зөвхөн өөрийгөө боддог байх нь. Чиний гаргасан шийдвэр зөвхөн чамд зөв, харин бусдад гай болдог. Миний аав, Ван Юн Чжэн тэр факультетэд ямар их хүчин чармайлт гаргасныг чи мэдэхгүй.
Чжан: Би санал нийлэхгүй. Энэ сургуульд бүгд хичээж ажиллдаг гэж би боддог.
Лил: Зарим хүмүүс ялагдахгүй байхын тулд шаргууд ажилладаг. Бид хоёр хүнээс нэгийг сонгохдоо авъяастай нэгнийг нь орхигдуулдаг. Бид тэр хүнийг яах ёстой вэ? Чи Ван Юн Чжэний нэр хүндийг баллах гэж хичээсэн. Харин миний аав та хоёрыг энд үлдээхийг хүссэн. Миний аавд Ван Юн Чжэн таалагддаг шиг чи ч гэсэн удирдлагад таалагддаг. Чжан Ань Жэнь, энэ хорвоод хүчтэй, сул дорой хүмүүсийн хоорондын тэмцлээс гадна хамтын ажиллагаа, хамтын ялалт гэж юм байдаг юм.
Чжан: Чи бодвол бүгдийг нь сонссон байх. Тэд намайг юу гэж боддогийг би сайн мэднэ. Хорвоо ийм л байдаг хойно. Магадгүй тэдний нүдэнд би энэ хорвоогийн хамгийн адгийн хүн байх.
Нан: Би юм идмээр байна. Хамтдаа хоол идье.
--------------------------------------------------------------------------------------------------
Ян: Фань нарийн бичиг, та ажиллаж байгаа юм уу?
Фань: Аа... би санхүүгийн албанд очих хэрэгтэй болоод. Чи тэр өдөр надад мюзиклийн тасалбар авч өгсөн байна лээ. Би өөрийн биеэр талархах ёстой.
Ян: Хэрэггүй дээ. Би туслахад үргэлж бэлэн. Бусдад туслах нь надад баяр авчирдаг.
Фань: Чиний ажил дууссан уу?
Ян: Би хэдэн үйлчлүүлэгчийг зугаацуулах хэрэгтэй байгаа.
Фань: Чи бас хамт явах уу?
Ян: Тэр шинэ хүн. Сосод бодит ертөнцөд туршлага хуримтлуулах нь маш чухал. Худгийн ёроолд хэвтсэн бах шиг байж болохгүй. Мөн бүгд чамд туслана гэж найдах хэрэггүй. Ойлгов уу?
Фань: Хэрэв чи бодит ертөнцийг таньж мэдвэл чиний ухаан бас тэлнэ. Ян, чи ч гэсэн урд нь үүнийг туулсан хүн.
Сосо: Баяртай ах минь.
--------------------------------------------------------------------------------------------------
Е: Өө. Баярлалаа. Чи эртхэн харьсан нь дээр.
Фань: Үгүй ээ, би одоохондоо явж чадахгүй. Танд миний туслалцаа хэрэгтэй болбол яахав?
Е: Надад чиний тусламж хэрэггүй.
Фань: Би танд холимог самар бэлтгэсэн байгаа. Энэ маш тэжээллэг. Бас маш амттай. Хэрэв энэ танд таалагдвал би танд өдөр болгон бэлдэж өгч байя.
Е: Аан, баярлалаа.
Фань: Би нэг юм хэлмээр байна. Би шуудхан хэлнэ. Тэр Чжу Сосо тун найдваргүй хүүхэн юм. Ма жолоочид тохиолдсон явдлыг ярихгүй байя. Тэр манай компанид ажилд ороод Ян Ке-ээс алхам ч холдохгүй байна. Ян сүүдэр шиг хаа сайгүй дагаж явах юм. Ян Ке хаашаа явна Чжу Сосо тийшээ л явна. Ян Ке хаашаа ч явсан тэр дагаастай хэвээрээ. Хоёуланг нь нийлүүлээд цавуудсан юм шиг. Би зүгээр л санаа зовиноод. Энэ хоёр компани дотор хэл ам гаргахыг би хүсэхгүй байна. Үгүй ээ, энэ... Би жаахан хэтрүүлсэн байх. Гэхдээ л энэ үнэн. Миний бодлоор, та тэднийг яг одоо болиулах ёстой. Хэрэв үгүй гэвэл, хэрэв ямар нэг муу зүйл болбол энэ компанид нөлөөлнө.
Е: Чи цагаа дэмий үрж байх шиг санагдах юм. Чи борлуулалтын тайланг үзсэн үү?
Фань: Би үзсэн. Ян Ке бол... Гэхдээ энэ хоёр өөр асуудал.
Е: Тэд юугаараа ялгаатай гэж?
Фань: Хэдийгээр Ян Ке сайн ч гэлээ, түүний ашигладаг аргууд нь дэндүү жигшмээр муухай. Тэр байгууллагын соёл, компанийн нэр хүндийг сэвтээж мэднэ. Хэрэв бусад нь түүний жишгийг дагавал.. Энэ чинь..
Е: Хэрэв бусад нь түүний жишгийг дагавал тэд бүх байшингуудаа борлуулж чадна. Олон компаниуд түүний хойноос хөөцөлддөг. Би нэг юмыг боддог юм. Хэрэв Ян Ке халагдвал хэн түүнийг орлох вэ? Манайд тохирох хүн байхгүй. Бид юу ч болж байсан Ян Ке-г энд нь тогтоож байх ёстой. Фань нарийн бичгээ, хэрэв хэн нэгэн Ян Ке-г халагдахыг ятгаж чадвал би чамтай хариуцлага тооцно шүү.
Фань: Е ерөнхийлөгч өө, хэрэв Ян Ке таныг үнэлдэггүй, энэ он жилүүдэд түүний төлөө таны хийсэн болгоныг үнэлэхгүйгээр өөр компанид шилжинэ гэвэл надад сонголт үлдэхгүй.
Е: Надад энэ хамаагүй. Чи ямар арга хэрэглэх нь надад хамаагүй. Тэр халагдах хүртэл чи хариуцлагтай ажиллах ёстой. Хэрэв үгүй бол чи Хүний нөөцийн албанд өргөдлөө өгч болно.
Фань: Энэ таны надад даалгах албан даалгавар уу?
Е: Тиймээ.
Фань: Мэдлээ.
Е: Чи одоо амарч болно.
Фань: Би түүний бүх замуудыг хаана. Би Ян Ке-д “Цзин Янь Группээс халагдах боломж өгөхгүй.
Е: Хэрэв чи дуугай болбол үхэх үү?
Фань: Та юмаа ид. Сайхан амраарай.
--------------------------------------------------------------------------------------------------
Эм: Чи Ван Юн Чжэнтэй уулзахаар дахиад л ирэв үү? Өнөөдөр бүр хоёр дахь аа ирлээ. Чи Чжан Ань Жэнь-ийн чиний найз залуу хэвээрээ гэсэн байх аа?
Нан: Би түүнтэй зарим нэг албан ажил ярилцахаар ирсэн юм.
--------------------------------------------------------------------------------------------------
Эм: Очлоо. Хэнийг хайж байгаа юм?
Нан: Би Ван Юн Чжэнийг хайж байна.
Эм: Ван Юн Чжэн, энэ хүүхэн чамайг хайж байна.
Ван: Чи яах гэж ирээв?
Нан: Би уучлалт гуйхаар ирлээ. Би чамд уух юм авчирсан. Ингээд л болоо юу?
Ван: Чи дотогшоо орвол яасан юм?
Нан: Чи найзууд байгаа ш дээ.
Ван: Тэд чамайг хазахгүй. Зүгээр л ороод ир. Хаалгаа хаагаарай. Түүнийг Цзян Нань Сунь гэдэг. Найзууд аа, энэ бол Нань Сунь. Үүгээр тогло.
Нан: Би яаж тоглодогийг нь мэдэхгүй. Залуус аа, та нар хөгжилдөцгөө. Би одоо явъя даа.
Ван: Нань Сунь. Өнгөрсөн юм өнгөрсөндөө л үлдэг. Баяртай.
Нан: Баяртай.
Эм: Албан ажлаар гэлүү?
--------------------------------------------------------------------------------------------------
Нан: Дахиж битгий тэгээрэй.
Чжан: Уучлаарай. Уучил.
--------------------------------------------------------------------------------------------------
Чжан: Өглөөний мэнд, ноён Ли, хатагтай Чэнь.
Чэнь: Өглөөний мэнд.
Чжан: Ван багш хаачсан?
Ли: Тэр өчигдөр орой нүүсэн байхаа.
--------------------------------------------------------------------------------------------------
Нан: Эгч ээ.
Эм: Чи Ван Юн Чжэнийг хайж байна уу?
Нан: Тийм ээ. Тэр эндээ байгаа юу?
Эм: Тэр явчихсан. Тэр яагаад тийм завгүй байсныг би мэдэхгүй. Тэр энд үлдэж чадаагүйд гайхах юм алга. Чжан Ань Жэнь эндээ үлдсэн үү?
Нан: Тиймээ.
Эм: Хүмүүс үнэхээр адилгүй байх юм. Хэдийгээр тэд нэг нийтийн байранд амьдарч байсан ч надад Чжан Ань Жэнь илүү таалагддаг. Өө, нээрэн, түүнийг юмаа цуглуулахад нь хэн нэгэн туслаж байгаа. Чи дээшээ гарч болно.
Нан: Баярлалаа, эгч ээ.
--------------------------------------------------------------------------------------------------
Нан: Лилиан? Би түүний номнуудыг өгөхөөр ирлээ. Түүнийг ийм хурдан явна гэж бодсонгүй.
Лил: Тэр эцэг эхтэйгээ уулзахаар Шэньчжэнь рүү явсан. Их сургууль түүнийг аль болох хурдан өрөөгөө суллаж өг гэсэн. Би энд үлдсэн юмнуудыг нь баглаж бэлдэх гэж ирлээ.
Нан: Тэр буцаж ирэхгүй юу?
Лил: Би мэдэхгүй. Ван Юн Чжэн тэртээ тэргүй ирэх сард явах гэж байсан юм. Тэр энэ газарт дасаагүй бололтой. Энд бүгд л нэг нэгнийгээ мэхэлж байдаг.
Нан: Би түүний номнуудыг хаана тавих вэ?
Лил: Тийш нь тавьчих. Энэ үү? Ван Юн Чжэн болон түүний хамтлаг онлайн тэмцээнд оролцох гэж энэ багыг ашигласан юм.
Нан: Багтай дуучдын тэмцээн гэж юу юм? Энэ Ван Юн Чжэн үү?
Лил: Тэр ийм аядуу зөөлөн. Түүнтэй огт адилгүй байгаа биз?
Нан: Тэгэхээр, түүнтэй уулзахаар ирдэг байсан хүмүүс ийм юм хийдэг байжээ?
Лил: Тэр бүр өөрөө дуу бичсэн.
Нан: Тэр үүний хажуугаар хичээлээ хийх цаг гаргадаг байсан юм уу?
Лил: Тиймээ. Бусад хүмүүс хов живэнд цагаа үрж байхад тэр дуртай хөгжмөө зохиох гэж цагаа үрдэг байсан. Намайг уучлаарай. Гэхдээ л би ямар нэг бүдүүлэг үг хэлэхгүй байж чадахгүй юм. Уг нь Ван Юн Чжэн надад Чжан Ань Жэнь та хоёрт битгий юм санаарай гэсэн л дээ. Энэ гэнэтийн сайны тэмдэг байж ч мэднэ гэсэн. Ван Юн Чжэн ирээдүйд алдартай архитекторч болж ч мэднэ. Мөн Прицкерийн архитектурын шагналыг хэдэн удаа авах байх. Харин тэр үед надтай гэрлэнэ гэж бодохгүй байгаа. Тэр нэг алдартай эмэгтэйтэй гэрлэх байлгүй.
Нан: Тэр чамд тийм их таалагддаг уу?
Лил: Тиймээ. Би түүнд 100 удаа хайраа илчилсэн. Тэр 101 удаа надаас татагалзсан. Тэгсэн ч гэсэн тэр надад таалагддаг. Гэхдээ энэ миний сонгосон тэр амьдрал. Миний хайрладаг эрэгтэй яг өөрийнхөө хүссэнээр амьдрана гэж би найддаг. Бүр түүнд өөр эмэгтэй таалагдсан ч хамаагүй. Чи намайг хэзээ ч ойлгохгүй л дээ. Ван Юн Чжэнийг гэсэн миний хайр, Чжан Ань Жэнь-ийг гэсэн чиний хайр хоёулаа өөр.
Эм: Та хоёулаа энд байна уу?
Лил: Эгч ээ, танд ямар нэг юм хэрэгтэй юу?
Эм: Үгүй. Би зүгээр л энэ өрөөг шалгаж байна.
Лил: Эгч ээ, энд дараа нь хэн орох вэ?
Эм: Нэг охин. Дэмий юманд санаа зовох хэрэггүй.
--------------------------------------------------------------------------------------------------
Тони: Бид бүгдээрээ энд цугласан болохоор Ян менежерээр үг хэлүүлье.
Ян: Өнгөрсөн сард бид борлуулалтаар шинэ дээд амжилт тогтоосон. Үүний төлөө бүгдэд нь баярлалаа. Миний бодлоор үүнийг юутай ч харьцуулашгүй. Энэ бол хамгийн том урам зориг, хамгийн том ялалт. Хүн бүрт ийм боломж байгаа учраас та нар үүнийг ухаалгаар ашиглах хэрэгтэй.
Бүгд: Баярлалаа, Ян менежер ээ! Баярлалаа, Ян менежер ээ!
Ян: Тони...
Тони: Аа?
Ян: ...энэ сарын борлуулалтаар тэргүүлэгч хэн бэ?
Тони: Магадгүй би байх.
Ян: Хэн бэ?
Тони: Би.
Ян: Чи яагаад ийм итгэлгүй байдаг юм? Энэ чинийх. Юу болсон бэ?
Сосо: Надад ч гэсэн үү?
Ян: Тиймээ. Хүн бүхэнд нэгийг.
Сосо: Би шинэ хүн. Би энэ сар дадлага хийж байгаа. Би хараахан амжилт гаргаагүй л байна.
Ян: Чи шинэ хүн ч гэлээ одооноос манай багт орсон. Тиймээс чи бидний үр дүнд баярлаж, бидний амжилтыг хуваалцах эрхтэй. Тиймээ, хэрэв та нар амжилтанд хүрвэл бүгд та нарын амжилтыг хуваалцах болно. Харин багт ямар нэг юм тохиолдвол бүх багаараа нэгдэж үүнийг ч хуваалцах ёстой. Энэ шударга уу?
Сосо: Тиймээ. Баярлалаа, дарга аа.
Тони: За алив! Бүгдээрээ Ян менежерийн төлөө ууцгаая! Төлөө!
Ян: Та бүгдэд баярлалаа.
--------------------------------------------------------------------------------------------------
Чжан: Ах аа, энэ миний томилгоо. Та харна уу. Манай факультетад хоёр жил тутамд нэг орон тоо гардаг. Ерөнхийдөө, энэ мөчөөс эхлэн би 3 жил багшилж, 3 жил ажиллахаар үлдэнэ.
Аав: Муугүй шүү. Чи чадвараа сайжруулсан байна. Чи чадвараа сайжруулжээ. Нань Сунь, чи Сосотой утсаар яриад оройн хоолонд ирж чадах үгүйг нь асуу. Хэрэв чадна гэвэл бид хүлээнэ.
Эмээ: Тэр одоо Сосог илүү их анхаардаг болсон. Чи ээжийгээ хэзээ буцаж ирэхийг асуувал яасан юм? Гэр бүл бүтэн биш байна. Бид хамт хооллох үед энэ эвгүй харагдана. Ихэнхдээ зөвхөн бид аавтай чинь хамт хооллодог.
Нан: Эмээ, хүн бүхэн хийх ёстой өөрсдийн гэсэн ажилтай. Тэд цагтаа ирэхгүй ч байж мэднэ.
Аав: Тийм шүү. Ээжээ, тэд тантай хамт өдөр бүр хооллоод байж чадахгүй байх, харин би танд өдөр бүр бараа болж чадна. Тиймээс та тэдэнд нэг их найдлага тавих хэрэггүй.
Эмээ: Чжан, миний хүү л юман дээр маш сайн. Хүүхэд байхаасаа л миний дэргэд байсан.
Аав: Би үнэнч хүү.
Чжан: Эмээ, хэрэв та дургүйцэхгүй бол би энэ мөчөөс таны хажууд байх болно.
Эмээ: Ямар сайн юм.
Нан: Хоосон амлалт өгөх хэрэггүй. Чамд хаанаас цаг зав гарах юм? Хэрэв чи эмээд амлалт өгвөл тэр чамайг энд өдөр бүр 18:30-д ир гэдэг болно. Хэрэв чи оройн хоолонд хоцрох юм уу, ирэхгүй бол эмээ дургүйцэнэ. Чамайг талархалгүй хүүхэд гэж хэлнэ.
Эмээ: Бүр аав чинь хүртэл надад зааж зүрхэлдэггүй юм. Чи манай гэр бүлийн хамгийн журамгүй охин. Чи хурдхан нөхөрт гарах хэрэгтэй, тэгвэл би чамд санаа зовохоо болино.
Аав: Чжан Ань Жэнь, ийм болоод л би чамд танай байшин манайхаас дэндүү холдоод байна гэж хэлж байсан.
Сосо: Би ирлээ.
Аав: Сосо!
Сосо: Эмээ. Ах аа.
Аав: Чи ямар их юм авсан юм бэ?
Сосо: Би та хоёрыг ирнэ гэж мэдэж байсан юм. Тэгээд л би баяр тараад шууд ирлээ. Нань Сунь хаачсан?
Аав: Тэр гал тогоонд байгаа.
Сосо: Би бүр жаахан далайн гаралтай хүнс авчирсан.
Эмээ: Сосо мундаг шүү. Тэр бидэнд юу ч авч өгч чадна.
Сосо: Эмээ, өнөөдөр надад урамшуулалын мөнгө өгсөн. Би бараг юу ч хийгээгүй, гэтэл тэд надад 30,000 юань өгсөн. Би удахгүй баяжих байх гэж бодож байна. Цаашдаа би та нарт дуртай идэх юмыг чинь авч өгч байх болно.
Аав: Баярлалаа, Сосо. Одоо манайх нэг хүндтэй охинтой боллоо.
Эмээ: Тийм шүү.
Аав: Сосо одоо компанидаа том хүн болсон. Би интернетээс харсан. Цзинь Янь группын борлуулалтын менежер. Цзинь Янь бизнесийн салбарт их нэр хүндтэй хүн. Олон хүмүүс түүнтэй танилцахыг хүсдэг юм. Бүр би ч гэсэн танилцахыг хүсдэг.
Нан: Чи сая ирсэн үү?
Сосо: Тэглээ. Чи намайг санасан уу?
Нан: Тиймээ.
Сосо: Би чамд далайн бүтээгдэхүүн авчирсан.
Аав: Тэр гайхалтай хүн.
Нан: жан Ань Жэний гэрчилгээн дээр хэн хоол тавьчихав аа?
Чжан: Зүгээр, зүгээр. Би арчъя.
Нан: Намайг уучлаарай. Би мэдсэнгүй.
Аав: Одоо больцгоо. Энэ ямар байшингийн гэрчилгээ биш.
Сосо: Хувцсаа битгий завааруулчих.
Чжан: Чиний гар тос болчихож. Явж гараа угаа. Ахын зөв. Энэ ямар байшингийн гэрчилгээ биш.
Аав: Тиймээ.
Чжан: Хувцас чинь заваарна.
Сосо: Явцгаая. Хоёулаа угаалгын өрөөнд очъё.
Чжан: Яв, яв. Уучлаарай.
Сосо: Санаа зоволтгүй.
Чжан: Ахаа, би таны хувцсыг бохирдуулсан уу?
Аав: Үгүй ээ. Чжан, чамд нэг юм байдаг. Чи АйКю өндөртэй. Их ирээдүйтэй.
Чжан: Баярлалаа, ах аа.
--------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Би Чжан Ань Жэнийг мундаг гэж хэлнэ.
Нан: Миний аав арай дэндүү юмаа.
Сосо: Би чамд нэг юм хэлье. Чи эгчил энэ тухай сануулах хэрэгтэй. Би өчигдөр орой аав чинь утсаар ярихыг сонссон юм. Ах хүмүүсээс мөнгө зээлж хувьцаа авдаг бололтой. Тэр маш их мөнгө зээлсэн гэж бодохгүй байна. Учир нь одоо хөрөнгийн бирж тийм ч сайнгүй байгаа. Тиймээс айхтар санаа зовох хэрэггүй.
Чжан: Ах аа, би хоёр хоногийн өмнө мэдээ харсан. Хөрөнгийн зах зээл одоогоор сайнгүй байгаа бололтой. Одоо өндөр барилгуудад хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой цаг гэнэ.
Аав: Хөрөнгийн зах зээлийн уналт түр зуурынх. Тэр үүрд үргэлжлэхгүй. Тэр өөрийн гэсэн муруйтай. Бас өөрийн гэсэн өсөлттэй, уналттай. Хэзээ хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой байсныг чи мэдэх үү?
Төгсөв
Back to episodes Go home