Миний сайн найзын түүх-7

Миний сайн найзын түүх – 7

Үргэлжлэл:            00:45:24 мин.

Дүрүүд:

Эр:

Сяо Чжан               Нань Суны найз залуу

Ван Юн Чжэн       Туслах багш

Аав                   Нань Суны аав            

Фань Чжин Ган    Цзинь Ян Группын туслах

+Ли И Фань Биржийн мэргэжилтэн

+Ян Ке                     Борлуулалтын менежер

+Тони

+Е ерөнхийлөгч

 

Эм:

Чжу СоСо       Нань Суны найз

Нань Сун                Туслах багш

Ээж         Нань Суны ээж

Эмээ       Нань Суны эмээ

+Чжоу

+Эйпл

+Цин

+Ву

--------------------------------------------------------------------------------------------------

Чжан:     Эгч ээ, та бодвол ядарсан байх даа. Та хотод байнга амьдардаг хүн. Энэ газар танд хол санагдсан байх. Ийшээ орцгоо.

Ээж: Энэ байр арай жижигхэн юм. Гэхдээ манай гэрт байснаас энд амьдарсан нь дээр.

Чжан:     Санаа зоволтгүй, эгч ээ. Нань Сунь манайд нүүж ирэхээр нь би сайтар санаа тавина.

Ээж: Нань Сунь чамтай хамт амьдрахгүй. Чиний хажуугийн байр хоосон байхыг би харсан. Би түрээслэгчтэй нь ярилцаж аль болох хурдан түрээслэнэ. Та хоёр зөвхөн хөршүүд болно. Энэ цорын нөхцөл. Үгүй бол би Нань Сунийг энд амьдрахыг зөвшөөрөхгүй байсан. За, ингээд боллоо. Байшингийн асуудлыг шийдлээ. Чамд машин авах төлөвлөгөө байдаг уу?

Нан:  Ээжээ.

Ээж: Нань Сунь өдөр болгон хичээлдээ явдаг. Харин их сургууль эндээс нилээн зайтай. Би охиноо өдөр болгон нийтийн унаагаар явахыг зөвшөөрөхгүй.

Чжан: Би ойлгож байгаа. Би хурдхан машин авахыг хичээнэ.

Ээж:    Хэрэв чамд мөнгө хүрэлцэхгүй байвал би зээлж болно.

Нан:    Ээж. Бид өөрсдөө үүнд санаа тавьж чадна.

Ээж:    Тэгвэл дээр байхсан. Бид чамд төвөг удчихлаа.

Чжан: Би танд амлая, би байшинтай холбоотой бүх асуудлыг шийднэ.

Ээж:    Чжан Ань Жэнь. Үнэн хэрэгтээ... би охиноо чамд итгэж өгөөд санаа зовж л байна. Чи түүнд сайтар санаа тавина гэж найдъя.

Чжан: Би хичээнэ.

--------------------------------------------------------------------------------------------------

Эм:      Чамд самар ямар байна?

Эм1:   Гурав дахь нь хамгийн амттай. Надад нэгийг өгчих. Тиймээ, наадах чинь.

Эм:      За.

Эм1:   Нэгийг надад авчих. Би тархиа тэжээмээр байна.       

Эм:      Тэр ч сайн шүү. Энэ Чжу Со Со мөн үү?

Эм1:   Тиймээ.

Эм:      Тэр яагаад ингэж хувцасласан юм бол?

Эм1:   Харин тиймээ.

Эм:      Миний сонссоноор, өмнөх Айринтай харьцуулбал энэ Чжу Сосо ихээхэн амжилтанд хүрсэн гэнэ. Ян Ке түүнийг чухал үйлчлүүлэгч болгонд дагуулж очдог. Аан гээч. Тэр үнэндээ Айринаас арай л өөр юм. 

Эм1:   Айрин бусад хүмүүс юу гэж бодох бол гэж санаа зовдог байсан. Харин энэ Чжу Сосод ер хамаагүй байх юм. Тэр өдөр болгон...

Фань: Ямар Чжу Сосо вэ?

Эм1:   Дөнгөж сая хажуугаар гарсан хүүхэн.

Эм:      Юу болсон бэ? Цааш нь үргэлжлүүлээч.

Эм1:   Тэр өдөр болгоныг Ян Кетэй өнгөрүүлдэг.

Ян:      Фань туслах, та яагаад энд ирэв?

Фань: Е ерөнхийлөгч сүүлийн улирлын тайланг хармаар байна гэж хэллээ.

Ян:      Сүүлийн улирал...  Би сүүлийн тайланг явуулсан байгаа. Та ийшээ ирж тайлан авах шаардлаггүй.

Фань: Би өглөө кофе уугаагүй. Буруу яриад байна.

Ян:      Би танд аяга кофе бэлдэж өгье.

Фань: Хүлээ. Чи Е ерөнхийлөгчид шинэ хүнийг танилцуулмаар байна гэсэн байх аа?

Ян:      Наашаа. Явцгаая.

--------------------------------------------------------------------------------------------------

Ян:      Хүрээд ир. Танилц. Энэ хүн...

Сосо:  Фань туслах.

Фань: Үнэхээр чи байна! 

Сосо:  Би Чжу Сосо, борлуулалтын албаных. Уулзсандаа баяртай байна.

Фань: За. Чиний зөв байна. Бид түүнийг Е ерөнхийлөгчтэй танилцуулах ёстой. Би алдаа гаргаж. Би яг одоо Е ерөнхийлөгчид энэ тухай дуулгана.

Ян:      Ойлголоо. Баяртай, Фань туслах аа. Чи түүнийг таних уу?

Сосо:  Урд нь уулзсан.

Ян:      Түүнтэй зөрж болохгүй шүү. Тэр Е ерөнхийлөгчийн нарийн бичиг. Фань нарийн бичиг энэ компанийн бүх хов живийг баздаг. Тэр онцгой байр суурьтай хүн.

Сосо:  Хөөе? Миний хувцас ямар байна?

Ян:      Хэрэв чамд таалагдаж байвал зүгээр байна. Харин ханиад хүрэв.

--------------------------------------------------------------------------------------------------

Фань: Е ерөнхийлөгч өө. Энэ дээр гарын үсгээ зурна уу.

Е:         Би үдээс хойш ажилладаггүй.

Фань: Ян Ке-ийн тантай танилцуулах гэсэн шинэ ажилтан хүүхэн хэн байсныг та мэдэх үү? Чжу Сосо. Ма жолоочийг халагдахад хүргэж, бас таныг хуурч 80,000 юань авсан хүүхэн бол Чжу Сосо. Гэтэл Ян Ке тэр Чжу Сосог Борлуулалтын албанд ажилд авсан байна. 

Е:         Ян Ке түүнийг яаж таньдаг юм?

Фань: Тэр хүүхэн таалагдсан эрчүүдээ амархан урхидаж өөрийн болгож чадна. Та хүсвэл би наашаа Ян Ке-г дуудаж ирүүлэх үү? А? Та түүнд хэлэх хэрэгтэй. Тэр буруу хүнээ энэ ажилд авсан байна.

Е:         Хэдийн 12:30 болсон уу? Би дахиад нэг уулзалттай байгаа.

Фань: Би танд өдрийн хоол захиалж өгье. Танд Санбэйзийн цуглуулга, эсвэл...

Е:         Хэрэггүй. Надад зүгээр л сэндвич аваад ир. Надад улаан буудайн талхтайг.

Фань: Фань Цзинь Ган байна. Улаан буудайн талхтай сэндвич бэлдээд Е ерөнхийлөгчийн өрөө рүү явуул. Түргэлээрэй. Тэр Чжу Сосод явахгүй газар алга. Тэр гадна төрхөө өөрчлөөд Цзян Янь группт буцаад ирсэн байна. Би зүгээр л бодит байдлыг хэлж байна. Ян Ке үргэлж нэр хүнд муутай байсан. Түүний хийдэг юм нь зөвхөн дэмий ярих. Одоо тэр Чжу Сосотой нийлэхээр жинхэнэ хорт могойн үүр болно, тийм биз? Ян Ке тэр луйварчин хүүхэнтэй танилцаж, өнөөх нь одоо манай борлуулалтын албанд ажиллаж байдаг. Эцэст нь хэн хохирох вэ гэвэл Цзин Янь групп л хохирно! 

Е:         Үндсэн 4 нүгэл бий, тэд хүн бүхэнд байдаг юм. Надад энэ огт хамаагүй болсон. Би тэд нарын эцэг нь биш. Харин ч Ян Ке ухаантай залуу. Би улаан буудайтай сэндвичээ идмээр байна. Түргэлж үз. Би өлсөж байна.   

Фань: Одоо авчирч байгаа. Би бодсоор байдаг юм, энэ Ян Ке ер нь...

Е:         Юу гэж?

Фань: Би одоохон таны сэндвичийг аваад ирье.

--------------------------------------------------------------------------------------------------

Фань: Намайг Борлуулалтын албаны Чжу Сосотой холбоод өгөхгүй юу. Чжу Сосо юу? Би Фань Цзинь Ган байна, Е ерөнхийлөгчийн нарийн бичиг. Чи санаж байгаа нь сайн хэрэг. Хоёулаа доор кафед уулзацгаая. За. Удахгүй уулзъя.

--------------------------------------------------------------------------------------------------

Сосо:  Фань нарийн бичиг.

Фань: Суучих. Чи юу уумаар байна?

Сосо:  Юу ч авахгүй. Би Ян менежертэй хамт үйлчлүүлэгчтэй уулзаад сая ирлээ. Дэндүү их уучихаж. Хэрэв би дахиад юм уувал хагарах байх. Фань нарийн бичгээ. Хэрэв танд надад хэлэх юм байгаа бол тэрийгээ шуудхан хэлчих.

Фань: Нэгд, би Ян Ке-д Ма жолооч та хоёрын тухай хэлээгүй гэдгийг чамд хэлмээр байна.

Сосо:  Баярлалаа.

Фань: Гэхдээ байна аа, чи Ян Ке ямар хүн болохыг мэдэх үү?

Сосо:  Мэднэ. Тэр Борлуулалтын албаны менежер.

Фань: Би үүнийг яаж хэлдэг юм билээ? Ян менежер бүх тал дээр их сайн. Гэхдээ чи “хайр найргүй” гэдэг үгийн утгыг мэднэ биз? Чи мэддэг, тийм үү? Чи түүнд огт тохирохгүй. Тэр жинхэнэ могой. Ян чиний өмнөх найз залуу, шударга жолоочтой огт адилгүй. Тиймээс чи аль болох хурдан “Цзинь Янь групп”-ийг орхиж явбал өлзийтэй. Биднийг аль болох хурдан орхи.

Сосо:  Фань нарийн бичгээ. Та надад ингэж анхаарал тавьж байгаад баярлалаа. Гэхдээ, би өмгөөлөл хэрэгтэй сул дорой эмэгтэйчүүд шиг биш. Тэгвэл би тантай илэн далангуй ярилцъя. Ян менежер бид хоёрын дунд юу ч байхгүй. Тэр надад байшин хэрхэн борлуулж, мөнгө яаж олохыг заадаг болохоор л би түүнд ажилладаг. 

Фань: Мөнгийг хаанаас ч олж болно. Зөв үү? Гэхдээ бодоод үз дээ. Хэрэв Ян менежер хэтдээ Ма жолооч чамаас болж халагдсаныг мэдвэл байдал муугаар эргэнэ. Тиймээс, чи эндээс аль болох хурдан явах хэрэгтэй. Би чиний тусын тулд хэлж байна.

Сосо:  Ян менежер ээ. Зүгээр. Би зүгээр л шударга байж чамд нэг юм хэлэх гэсэн юм. Е ерөнхийлөгчийн Ма жолоочтой харилцаатай байсан хүн нь би. Тиймээ. Чи санаж байна уу? Бид хүлээлгийн танхимд таарсан ш дээ. Тэгэхэд би Е ерөнхийлөгчтэй асуудлыг зохицуулах гэж хайж байсан юм. Ингээд боллоо. Баяртай.

Фань: Хүлээ. Чи чинь...  

Сосо:  Энийг ингээд дуусгасан нь дээр.

Фань: Ян Ке юу гэсэн бэ?

--------------------------------------------------------------------------------------------------

Ян:      Ийм нөхцөлд чиний зөв байсан. Эр хүн алдаандаа хариуцлага хүлээх ёстой болохоос эмэгтэй хүн биш, тийм үү?

Фань: Гэхдээ энэ хүүхэн...

Ян:      Даргадаа төвөг удахгүй бай! Фань нарийн бичгээ, санаа зоволтгүй. Эмэгтэйчүүдийг халамжлах гэж зарцуулсан миний бүх мөнгө миний хууль ёсоор олсон мөнгө юм шүү. Би үүнийгээ сайн мэднэ гэдгийг Е ерөнхийлөгчид дамжуулаарай. Би зарчимч хүн.

--------------------------------------------------------------------------------------------------

Аав:    Нань Сунь өнөөдөр гэртээ ирэх гэж байна уу?

Ээж:    Тэгнэ ээ. Охин өөрийнхөө юмнуудыг бэлдэхэд нь би тусалж, маргааш хүргэж өгнө. Нань Суныг эндээс яв гэж хэлсэн хүн нь би. Хэрэв чамд үүнтэй холбоотой асуудал байвал би ч гэсэн явна.

Эмээ:  Чи ч гэсэн явна гэж юу гэсэн үг вэ? 

Ээж:    Би хүүгээс чинь салах өргөдөл өгнө.

Аав:    Чи охиноо эрхлүүлдэг. Чи түүний ирээдүйг баллаж байна.

Эмээ:  Хангалттай. Нань Сунь явдагаараа явна биз. Охидууд эрт орой гэрээсээ явдаг хойно. Чи явж болохгүй. Хэрэв чи ийм насан дээр салах өргөдөл өгвөл элэг доог болно. Чи өдөр болгон покер тоглож, бүжгийн дугуйланд явдаг. Зүгээр л түүнийгээ үргэлжлүүл. Бид чамаар бидний төлөө юу ч хийлгэхгүй. Өөр чи юу хүссэн юм?

Аав:    Охин гэрээсээ тийм хол явчихдаг. Харж л байя. Тэр удаан тэсэж чадахгүй. Охин хэдэн өдрийн дараа буцаад ирнэ. Чи надад итгэхгүй байна уу?

Ээж:    Чи энэ гэрт арай хэтэрч байна.

Аав:    Өнөөдөр чи яачихсан юм бэ? Чи яагаад ингэж хачин аашлаад байна?

Ээж:    Би өнөөдөр байдгаараа л байж байна.

--------------------------------------------------------------------------------------------------

Сосо:  Чжан Ань Жэнь. Энэ бүтэхгүй ээ. Шинэхэн засвар хийсэн байшингийн үнэр арай дэндүү байна. Нань Сунь энд амьдарч чадахгүй. Энэ түүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө.

Нан:    Ээж энэ байрны хажууханд надад байр хөлсөлсөн. Би хоёр хоногийн дараа тийшээ орно.

Сосо:  Чи байраа үзүүлээч. Хаана юм? 

Нан:    Яг энд.

Сосо:  Чи юунд баярласан юм бэ? Энэ бүтэхгүй ээ. Энд чинь юу ч алга. Чамд ахуйн хэрэгцээт юмнууд, тавилга, зурагт, хөргөгч ч алга. Чамд бүр агааржуулагч хүртэл байхгүй. Чи яаж энд амьдрах юм?

Чжан: Бид энэ байшинг саяхан худалдаж авсан. Би аажмаар хэрэгцээт зүйлс, тавилгууд нэмнэ. 

Сосо:  Аажмаар нэмнэ ээ?

Чжан: Би цагийн багш хийж мөнгө олдог. Мөн нэмж хагас өдрийн ажил олохоор төлөвлөсөн.

Нан:    Бидний гэр хоосон. Гэхдээ л сайхан гэж би боддог. Би ийм амгаланг, эрх чөлөөг хэзээ ч мэдэрч байсангүй.

Чжан: Ирээдүйд хоёулаа заавал мөнгөтэй болно. Гэхдээ чи жаахан тэвчих хэрэгтэй болох нь, гүнж минь. Энэ зөвхөн эхлэл. Бид хоосноос эхлээд боломжтой бүхнийг хийнэ.

Сосо:  Чи гүнжийг ийм байлгаж болохгүй. Чжан Ань Жэнь, үүнийг санаж яв. Би хоосон байгаад нэг юманд хүрч чадах ч Цзян Нань Сунь тэгж чадахгүй. Гүнжээ хамгаалах хэрэгтэй. Жишээ нь, Нань Суньд над шиг баян найз таарсан нь санаандгүй тохиолдол. Би чиний өмнөөс асуудлыг зохицуулна. 

--------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Сайн уу, танай гэр ахуйн бүх бараануудыг хүргэж ирлээ. Гарын үсгээ зурна уу.

Сосо:  Би шалгаадахъя.

Эр:      Боллоо.

Сосо:  Баярлалаа.

Эр:      Зүгээр.

Нан:    Чи сая хамаг мөнгөө энэ юмнуудад үрчихсэн үү?

Сосо:  Чи юу яриад байна аа? Би хараахан дампуураагүй байна.

Чжан: Хөөе. Хоол идэх болж. Би хүнс худалдаж аваад та хоёрт хоол хийж өгье.

Сосо:  Чжан Ань Жэнь, чи намайг ресторанд нэг сайхан хоолоор дайлах жаахан мөнгө гаргаж чадахгүй юу?

Нан:    Түүнийг өршөө л дөө.

Сосо:  Би чамтай тоглож байсан юм. Яв, яв.

Чжан: За. Би яваад ирье.

Сосо:  Нааш ир.  

--------------------------------------------------------------------------------------------------

Чжан: Хоол халуун байгаа дээр нь бушуухан идээд аваарай. Маш их баярлалаа, Сосо.

Сосо:  Надад талархах хэрэггүй. Би энэ юмнуудыг чамд аваагүй. Чжан Ань Жэнь, хэрэв чи Нань Суньтай өөдгүй харьцвал би энэ байранд байгаа бүгдийг буцааж авна, бүр Нань Сунь нүүсэн ч тэр. Би чамд цаасан хайрцаг ч үлдээхгүй.  

Чжан: Санаа зоволтгүй. Чамд тэгэх боломж гарахгүй.

Нан:    Би Кола уумаар байна.

Чжан: Би яваад чамд худалдаж авъя. Сосо, чи уумаар байна уу?

Сосо:  Би зүгээр. Баярлалаа. Би сая унтлагын өрөөний чинь орыг харлаа. Чиний оронд төмөр тулгуурууд нь алга. Би чамд маргааш авчирч өгье.

Нан:    Тийм юм хийх хэрэггүй ээ.

Сосо:  Нань Сунь, Энхрий гүнж одоо Үнсгэлжин болж сурах хэрэгтэй болох нь гэж би ер бодож байсангүй. Чи нээрэн буцаж очих бодолгүй байна уу?

Нан:    Миний амьдрал хичнээн хэцүү байсан ч би буцаж очихгүй. Би зөвхөн ээжийгээ эргэж очно.

Сосо:  Хэдийгээр та хоёр нэг дээвэр дор амьдрах ч гэсэн чи өөртөө хувийн орон зай үлдээх хэрэгтэй. Цаадахаа үргэлжлүүлээд сориод бай. Намайг сонс. Эмэгтэй хүн дорд хүнтэй гэрлэж болохгүй. Энэ өнгөц зүйл биш. Ямар нэг зүйл дутагдсаар байдаг.

Нан:    Би сайхан амьдралын төлөө өдөр бүр шаргуу ажилладаг Чжан Ань Жэнь-ийг хараад тайван байдлыг мэдэрдэг. Миний ааваас ялгаатай. Аав ганцхан шөнийн дотор баяжих гэсэн буруу замыг сонгох гэдэг.

Сосо:  Би хэлээд байна, амьдралд нь нэг л юм дутаж байгааг аав чинь мэдрэнэ. Чи ааваасаа ч баян хүн. Тэр бардам зангаасаа болж чамайг доош хийсээр л байна. Чи дурласан үед ядуу, хачин жигтэй, сул дорой, тээнэгэлзсэн, хүйтэн, бардам байх нь ер бусын давуу тал юм шиг санагдана. Гэхдээ та нар хамт амьдраад ирэхээр тийм зүйлийг мэдрэхгүй байж ч мэднэ.

Нан:    Чжан Ань Жэнь өөрчлөгдөхгүй. Надад дурласан түүний сэтгэл хэзээ ч өөрчлөгдөхгүй.

Сосо:  Өө, бурхан минь. Чи харалган болжээ. Чи үүнийгээ мэдэх үү? Сэргэж үз, тэгээд ухаантай найзаасаа бүү сал. Одооноос эхлэн би чиний нүд, чих болно. Би чамд хэлье. Надад бусад хүмүүс хамаагүй.

--------------------------------------------------------------------------------------------------

Чжан: Унтаж чадахгүй байна уу, эсвэл сая босов уу?

Нан:    Орой болсон байна. Чи явж унтахгүй юм уу? Чиний санааг зовоосон юм байна уу?

Чжан: Ян профессор өнөө орой надтай утсаар ярьсан. Тэр намайг үлдэх, үлдэхгүй нь хамаагүй, төгсөлтийн үзэсгэлэнг дуусга гэж шахаад байна. Намайг энэ ажлаа хувийн хэрэгтээ нэмж болно гэж хэлсэн.

Нан:    Энэ тэгээд асуудал юм уу?

Чжан: Энэ юунд хүргэхийг чи харахгүй байна уу? Тэр надад нэг муу сонсгохоор бэлтгэж байх шиг санагдах юм.

Нан:    Чи үлдэх хүмүүсийн нэрсийн жагсаалт гарсан гэж хэлээд байна уу?

Чжан: Би ойлгохгүй юм. Тэр Ван Юн Чжэн надаас юугаар илүү юм бол.

Нан:    Мэдээж чи түүнээс илүү.

Чжан: Гэхдээ би яагаад тийм сайн биш болохоо мэдэхгүй байна. Чи Ван Юн Чжэнтэй хамт зочид буудлын төсөл дээр ажиллаж байхад тэр бүгдийг өөгүй сайн хийсэн үү? Тэр тэнд барилгын ажилчидтай муудалцсан гэж чи хэлээгүй билүү?

Нан:    Гэхдээ түүнд тэгэх шалтгаан байсан.

Чжан: Тэгвэл бусад зүйлсийн хувьд? Тэр хэзээ ч алдаа гаргаж байгаагүй юу? Жишээ нь, тэр ажил хийдүүлсэн үү?

Нан:    Үгүй ээ.

Чжан: Юман дээр ажилласан уу?

Нан:    Би анзаараагүй.

Чжан: Тэр урд нь халаасаа огт дүүргэж байгаагүй юу? Тэр аль нэг нийлүүлэгчтэй ойр дотно байсан уу?

Нан:    Зөвхөн ганцхан удаа л Ван Юн Чжэн бидний захиалсан будагнуудыг буцааж, тэднийг худалдан авах жагсаалтанд ороогүй өөр брэндээр сольсон. Гэхдээ түүнд мөн л ингэх шалтгаан байсан. Жинхэнэ брэндийн будагнуудын өнгө нь өөр байсан юм.  Бас тэр сайн гэрэлтэй газарт тод мэдэгдэж байсан. 

Чжан: Тэгсэн ч тэр худалдан авах жагсаалтанд ороогүй брэндийг авах ёсгүй байсан юм.

Нан:    Тэр будаг яг өөрийнх нь загвар шиг хурц тод гэж хэлж байсан.   

Чжан: Ойлголоо. Би ойлгосон. Харин одоо чи явж унт.

Нан:    Би энд чамд хань больё.

--------------------------------------------------------------------------------------------------

Эм:      Энэ таны американо.

Эм:      Баярлалаа.

Эм:      Сайн уу.

Сосо:  Ян менежер ээ, чи юу уумаар байна? Би чамд нэг юм авч өгье.

Ян:      Американо.

Сосо:  Ойлголоо, өөр юм авмаар байна уу?

Ян:      Би юм идмээргүй байна.

Эм:      Сайн уу, ноён Е.

Сосо:  Та юу авмаар байна, ноён Е?

Ян:      Юу ч битгий ярь. Чимээгүй.

Е:         Ноён Ян. Дүрэм журмаа баримтал.

Ян:      Ноён Е. Би...

Е:         Хэрэв бүгдээрээ чам шиг байвал хэн ч кофегоо авч чадахгүй.

Сосо:  Сайн уу, хоёр американо авъя. Томоос нь. Баярлалаа.

Эм:      За. Түр хүлээнэ үү.

--------------------------------------------------------------------------------------------------

Ян:      Тэнд зөндөө ажилтнууд дугаарлаж байсан, гэтэл нэг нь ч түүнд кофе авч өгч зүрхэлсэнгүй. Чи анзаараагүй гэж үү?

Сосо:  Тэд урд нь бүгдээрээ зэмлүүлсэн юм уу? Ерөнхийлөгчийг дайлах боломжийг хэн ч ашиглаагүйд гайхах юм алга. Энэ Е Цзинь Янь их хачин хүн юмаа. Нэг нэгэндээ хоол, кофе авч өгөх нь хэвийн зүйл, тийм биз? Тэр энэ асуудал дээр яагаад ийм хатуу байдаг юм?

Ян:      Одоо болно.

Ву:       Өглөөний мэнд, Ян менежер ээ.

Ян:      Өглөөний мэнд. Нүдний доорх хар хүрээг нь хараарай. Чи хэдэн өдөр илүү цагаар ажилласан бэ?

Ву:       Өчигдөр би гэртээ хариагүй. Би шөнөжин зурж хонолоо. Сая өглөөний цайгаа уучихаад буцаж явна.

Ян:      Түүнийг Ву Ди гэдэг, тэр энэ компанид 10 жил ажиллаж байгаа юм. Тэр зөвхөн жилийн амралтаа л авдаг.

Сосо:  Сайн уу, намайг Чжу Сосо гэдэг.

Ву:       Би чиний тухай сонссон.

Ян:      Чамд тэгээд таалагдсан уу?

Ву:       Дажгүй шүү.

Ян:      Би чамд гольф тоглохыг заадаг юм уу гэж бодсон. Та дараагийн удаа хаашаа явах вэ?

Эр:      Та Ву Ди юу?

Ву:       Би Ву Ди.

Эр:      Таны хувийн эд зүйлс. Эднийг авна уу.

Ву:       Яах гэж?

Эр:      Танд албадан амралт өгсөн.

Ву:       Энэ тухай надад хэн ч мэдэгдээгүй. Би зургийнхаа дөнгөж талыг нь хийгээд байна.

Эр:      Та дараа нь цахим шуудангаар хүлээж авна. Та өөрийнхөө эд зүйлсийг авна уу. Та бидэнтэй хамт явна уу.

Ян:      Юу болсон юм?

Эм:      Миний сонссоноор, тэр хэдэн өдрийн өмнө үйлчлүүлэгчидтэй уулзах үеэр хэтэрхий согтоод компанийн талаар таагүй зүйл ярьсан гэсэн.  

Сосо:  Гэхдээ тэр энд 10 жил ажилласан ш дээ.

Ян:      Энэ бол чонын үүр. Энд өршөөл байдаггүй юм. 10 жил, эсвэл 20 жил байх нь хамаагүй, хэрэв энэ компанийн хувьд муу зүйл бол чамайг дор нь хална.

Сосо:  Хэн түүнийг халсан юм?

Ян:      Е ерөнхийлөгч.

Сосо:  Доор кофе авч байсан тэр хүн биш үү?

Ян:      Би мэднэ, за юу? Тэр кофе ууж байхдаа л хэн нэгнийг халдаг юм. Одоо чиний энийг мэддэг болсон нь сайн. Одооноос эхлэн болгоомжтой бай. Манай босс ад чөтгөр. Тэр өршөөлгүй, хүйтэн сэтгэлтэй хүн.  

--------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Ноён Чжан, баяр хүргэе.

Эр1:    Ноён Чжан, баяр хүргэе.

Чжан: Баярлалаа. Сайн уу, Нань Сунь. Би сайхан мэдээтэй. Би их сургуульдаа үлдэхээр болсон. Факультет дөнгөж сая энэ тухай мэдэгдсэн. Ван Юн Чжэн бид хоёроос намайг сонгосон. Нань Сунь. Би одоо л чамд гэрэлт ирээдүйг бэлэглэж чадах нь. Ойлголоо, удахгүй уулзъя.

Ченг:  Ноён Чжан.

Хуан:  Ноён Чжан.

2:         Баяр хүргэе.

Чжан: Баярлалаа, ноён Ченг. Баярлалаа, ноён Хуан.

Ченг:  Баяр хүргэе. Би чиний дисертацийг үзсэн. Гайхалтай болж.

Эр:      Найз аа. Тайвшир. Хөөе!

Ван:    Чжан Ань Жэнь, хэрэв чи үнэхээр л чадвартай...

Эр:      Хөөе, тайвшир. Тайвшир.

Чжан: Түүнийг тавьчих. Тэр ааш муутай байгаа. Тэр над руу дайрч л байг.  

Эр:      Та зүгээр үү, ноён Чжан?

Чжан: Энэ тухай мартаж үз.

Нан:    Юу болсон бэ?

Чжан: Зүгээр. Ван Юн Чжэн намайг их сургуульд үлдэнэ гэдгийг мэдсэн байх.

Нан:    Тэр дэндүү их мэдэх юм.

Чжан: Намайг сонс. Миний сайн мэдээ түүний хувьд муу мэдээ. Тэр өнөөдөр онцгүй байгааг би ойлгож чадна.

--------------------------------------------------------------------------------------------------

Сосо:  Эйпл, чиний сүүтэй халуун американо.

Эйпл: Баярлалаа.

Сосо:  Цин эгч ээ, таны цагаан кофе.

Цин:   Чи ой сайтай юмаа.

Сосо:  Тони. Чиний мокатай хоёр хувь эспрессо.

Тони:  Баярлалаа, Сосо. Энийг чамд. Энийг нэг уншаад үзээрэй. Шинэ ажилтнуудад их хэрэгтэй байдаг юм. Хэрэв чамд ойлгомжгүй юм байвал надаас асуугаарай.

Сосо:     Теннис, гольф, дарсны амталгаа, театр, марафон, хоол хийх хичээл. Энэ юу вэ?

Тони:  Энэ чиний суралцах зүйлс.

Ян:      Бидэнд шаардлагтай 6 чадвар. Хэрэв чи бүх насаараа зөвхөн байшин яаж борлуулахыг л мэддэг бол нэг ч сайн байшин борлуулж чадахгүй. 

Сосо:  Би бүгдийг нь цээжлэх ёстой юу? Би бүх зүйлд мэргэжилтэн болох юм уу?

Ян:      Тиймээ.

Эйпл: Бид бүгдээрээ үүнийг туулаад гарсан.

Ян:      Чи хичээлийн төлбөр хийхдээ төлбөрийн баримтаа битгий мартаарай. Чамайг хичээлээ дуусгасны дараа бид хагас төлбөрийг нь авч, хагасыг нь чамд буцааж өгнө.

Сосо:  Надад ажлын чөлөө өгөхгүй юу?

Ян:      Үгүй. Үгүй бол энэ ажилд чинь муугаар нөлөөлнө.

Цин:   Харин бидэнд хэн ч кофе авчирч өгөхгүй болно.

Сосо:  Тэгвэл би ажлын хувиараа гаргая.

Ян:      Өнөөдөр үдийн цайны цагаар чи эхлээд шаардлагатай гольфын хэрэгслүүд худалдаж авах хэрэгтэй. Хэрэв чи юу ч мэдэхгүй бол Эйппл, Чжоу Цин хоёроос асуугаарай. Хэдийгээр энэ хоёр догшин дүртэй, идэж байхдаа тийм ч сайхан харагддаггүй ч би л тэдэнд зааж сургасан. Бид нэг тал. Тэд чамайг хуурахгүй.

Цин:   Болиоч. Надад ЖейДи-ийн нэг жилийн ПЛАС карт байгаа. Би чамд авч өгнө өө.

Сосо:  Цин эгчид баярлалаа.

Эйпл: Хөөх, өглөгч гэдэг нь.   

--------------------------------------------------------------------------------------------------

Чжан: Би багш нарт ердөө л будагны тухай хэлсэн. Тэр будагнууд чанар, үнийн хувьд илүү сайн байсан ч энэ нь факультетийн журамтай харшилна, Ван Юн Чжэн үүнийг хийх ёсгүй. Би бүх төсөлдөө үргэлж маш болгоомжтой, ухамсартай байдаг. Би факультетийн журмыг хэзээ ч зөрчихгүй. Чи мөнгө олох эсвэл найздаа туслах нь байдаг л зүйл. Гэхдээ эхлээд чи амжилтанд хүрэх ёстой. Сургуулиа төгсөөд бидэнд цаг зав, боломж гарна.

Нан:    Гэвч Ван Юн Чжэн өөрийнхөө төлөө хичээж хийгээгүй.

Чжан: Багш нар түүний тухай ингэж ярихгүй байсан. Жагсаалтад байхгүй брэндийг хэрэглэх гэж байгаа бол эхлээд багш нараас зөвшөөрөл авах ёстой гэж тэд хэлсэн.

Нан:    Чи ажилдаа үргэлж сэтгэлээсээ ханддаг. Будагны асуудал гараагүй байсан ч багш нар чамайг үлдээх байсан.

Чжан: Хэрэв Ван Юн Чжэнд үнэхээр асуудал гараагүй, багш нар түүнийг үлдээсэн бол би ялагдлаа зөвшөөрөх байсан. Би ердөө л боломжийнхоо төлөө тэмцсэн. Тэгээд ч... Тэгээд ч эндээ үлдэж багш болох нь чиний аав, танай гэр бүлийнхэн намайг чамд тохирох хүн гэж харах цорын ганц арга гэж би боддог.

Нан:    Магадгүй Ван Юн Жэн үнэхээр асуудалтай байх. Надад хамаагүй. Би бүр түүнийг сайн мэдэхгүй. Гэхдээ чиний хийсэн үйлдлийг би жигшиж байна.

Чжан: Нань Сунь. Би чиний төлөө, бидний төлөө үүнийг хийсэн.

Нан:    Миний төлөө, бас бидний төлөө чи Ван Юн Чжэн, бас манай багш нараас уучлалт гуйна гэж би найдаж байна. Мөн факультетэд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтийг чинь дахин авч үзэхийг багш нараас хүсэх хэрэгтэй.

Чжан: Боломжгүй.

Нан:    Яагаад? Чи алдааныхаа төлөө уучлалт гуйвал зөв болно. Энэ яагаад боломжгүй гэж?

Чжан: Чи надад бодох цаг өгч чадах уу? Нань Сунь, хоёулаа ингэе. Эхлээд хоёулаа явж хоол идэцгээе. Би дэлгүүр ороод хүнс худалдаж авна. Тэгээд чамд хоол хийж өгье. Чи юу ч хийх хэрэггүй. Өөрийнхөө хийх юмыг хийгээд зүгээр л хоолоо ид, тэгэх үү?

Нан:    Би Сосод хамт хоол иднэ гэж амласан.

Чжан: Бид хамтдаа оройн хоол иднэ гэж чи хэлээгүй гэж үү?

Нан:    Миний хүсэх юм, чи миний хэлсэн бүхнийг зохицуулах хэрэгтэй. Чи надад хоол хийх тухай бодохыг би хүсэхгүй байна. Үдийн хоолонд би юу идэх нь хамаагүй. Харин юу ч болсон чи ухамсартай байх нь маш чухал.

Чжан: Тийм бол би чамайг хүргээд өгье.

Нан:    Санаа зоволтгүй. Зөвхөн өөрийнхөө хийх юмыг л хий.

--------------------------------------------------------------------------------------------------

Е:         Байна? Сайн уу. А? Тэр эмэгтэй манай компанид ажилладаг юм уу? Хэн бэ? Тэр ямар албанд байдаг вэ? Нань Суны хамгийн сайн найз байх нь. Тэгье, тэгье, би түүнд сайтар санаа тавих болно. Ойлголоо. Санаа зоволтгүй. Ер нь ингэе. Чи надад түүний нэрийг явуулчих, тэгээд аль албанд байгааг хэлээд өг. Чи наадахаа бас Сяо Фаньд илгээж болно. Тэгье, тэгье. Санаа зоволтгүй. Би түүнд санаа тавина. За, баяртай. Нань Суны хамгийн сайн найз. Тэр Нань Суны хамгийн сайн найз манай компанид ажиллаж байгааг би яагаад мэдээгүй байдаг билээ?

Фань: Бидэнд хэн ч хэлээгүй.

Е:         Нань Суны эгч нь сая түүнд санаа тавиарай гэж ярилаа. Тэр түүний хувийн мэдээллийг нь чам руу явуулна гэсэн. Тэр мөн үү?

Фань: Та Борлуулалтын албаны шинэ ажилтантай аль хэдийн уулзсан. Би үүнийг зохицуулсан нь дээр байх. Хэрэв тэр хүүхэн тийм ч сайн хүн биш бол энэ нь танд эвгүй байх болно.

Е:         Надад аваад ир. Би түүнтэй уулзах ёстой.

Фань: Та тэднийг бүгдийг нь харсан, бүгдэд нь зааж сургасан.

Е:         Гэхдээ тэр эмэгтэй хэн болохыг би мэдэхгүй. Би түүнд санаа тавих ёстой. Юу нь буруу байна? Чи ингэхэд явах уу, үгүй юу? Чи тэр хүнийг авчрах гэж байна уу?

Фань: Би одоохон яваад аваад ирье.

--------------------------------------------------------------------------------------------------

Эйпл: Би кофе авахаар доошоо буулаа. Харин тэр кофе авангуутаа эргэж хараад “Энийг чамд” гэдэг байгаа. Харин би: “Энийг надад уу?” гэж асуусан. Үнэхээр хуурамч.

Цин:   Ямар инээдтэй юм бэ. Би чамд нэг юм хэлье. Түүнтэй байх хэрэггүй.

Фань: Эйпл.

Эйпл: Фань нарийн бичиг.

Фань: Чжу Сосо хаана байна?

Эйпл: Тэр манай даргатай хамт гольф тоглохоор явсан.

Фань: Ян Ке түүнийг үргэлж хамт авч явдаг уу?

Эйпл: Би таныг хайх гэж байсан юм. Та түр хүлээж бай.

Фань: Чи битгий чанга ярьж бай. Бусад хүмүүстээ саад болж байна. Энэ юу вэ?

Эйпл: Та нээж үзээд мэдэх болно.

Фань: Энийг олж авах амаргүй.

Эйпл: Мэдээж. Ирэх долоо хоногт та манай даргатай хамт Нью Йорк руу явна гэдгийг Ян менежер мэднэ. Тэгээд л тэр намайг үүнийг гүйцээгээд төлчих гэсэн юм.

Фань: Түүнд баярлалаа гэж хэлээрэй.

Эйпл: Та яагаад Чжу Сосог хайсан юм?

Фань: Тэр ажлаар явсан болохоор би дараа нь буцаж ирье.

Эр:      Фань нарийн бичиг.

--------------------------------------------------------------------------------------------------

Сосо:  Энэ, ноён Ван. Ус уу.

Ван:    За. Баярлалаа.        

Сосо:  Хөлсөө арччих.

Ван:    Тэгье. Өнөөдөр би яачихаад байгааг мэдэх юм алга. Энэ довцог дээр миний цохилт нэг бол хэтэрхий хүчтэй, эсвэл дэндүү сул байх юм.

Ян:      Тиймээ, би сая тоглохыг чинь харсан. Тэгэхээр, та өөрийнхөө биеийн байрлал дээр ажиллаж болно. Мөрөө сулла. Дараа нь ийм байрлал авсны дараа бугуйгаа дээш өргө. Та зөвхөн мөрөө ашиглаж болохгүй. Та бугуйгаа ашиглах ёстой. Дараа нь та энэ хэсэгт гараа шулуун  болго. Мөн та цохиураа хэтэрхий чанга барих шаардлагагүй. Атгалтаа сулруул. Та хэдий чинээ тайван байна төдий чинээ сайн. Хэрэв та цохиураа чанга барьвал баруун бөмбөг тийшээ дугуйрч ниснэ. Тэр шулуун шугамаар нисэхгүй.  Тиймээ. Бид дахиад нэг оролдоод үзнэ.

Ван:    Ойлголоо. Би гараа дээш нь далайх ёстой.

Ян:      Тиймээ.    

Ван:    Ойлголоо, би оролдоод үзье.

Сосо:  Би танд жаахан ус өгье. Аваарай.

Ван:    За. Баярлалаа.

Ян:      Хүлээ, ноён Ван. Уучлаарай. Та цохиураа далайхдаа түүнд хэмнэл олох хэрэгтэй. Та цохиурыг өргөхдөө хэтэрхий хурдан өргөх хэрэггүй. Олон хүмүүс яг тэгдэг юм.  Та цохиурыг далайхдаа өөрийгөө савлуур гэж төсөөл. Ингэж аажмаар дээш нь өргөөд ингэж буулга. Тиймээ. Жаахан хойш ухраад, тэр мэдрэмжийг олж мэдэр. Савлуур шиг бай.

Ван:    Нэгэн хэмнэлээр.

Ян:      Тиймээ. Хэмнэлээ олох хэрэгтэй.

Ван:    Ойлголоо. Би оролдоод үзье.

Ян:      Цохиорой.

Ван:    За. Муугүй шүү. Хар даа. Би чадвараа дээшлүүлж чадлаа.

Ян:      Тэглээ.

Сосо:  Чи гайхалтай юмаа, Ян менежер ээ. Чамд чадвар байна.

Ян:      Энэ түүнтэй тохиролцоход хангалттай.

Ван:    Ян, чи бол үнэхээр гайхамшиг. Чи гольфын талбайн гадна ч тэр,  дотор нь ч тэр үнэхээр гаргуун.

--------------------------------------------------------------------------------------------------

Ээж:    Сяо Чжан.

Чжан: Эгч үү?

Ээж:    Би ороод чамтай ярилцаж болох уу?

Чжан: Тэгэлгүй яахав, орооч. Сайн уу.

Ээж:    Сяо Чжан. Хэрэв боломжтой бол чи ийм түргэн хоол битгий идэж бай. Ву эгч, та суу.

Чжан: Эгч ээ, би сүүлийн үед их завгүй байгаа. Надад хоол хийх цаг байсангүй. Тэгээд л би бэлэн хоол авсан юм.

Ээж:    Тийм бол би чамайг нэг хүнтэй танилцуулъя. Энэ Ву.

Чжан: Сайн уу.

Ву:       Сайн уу.

Ээж:    Ву эгч чинь эхлээд миний найзынд ажиллаж байсан хүн. Харин одоо Нань Сунь та хоёрын гэрийн ажилд туслуулахаар би хөлсөлсөн юм. Тэр гэрийг чинь цэвэрлэж, угааж, та хоёрт хоол хийж өгнө.

Чжан: Эгчээ ийм зүйл санаа зовох хэрэггүй. Үйлчлэгч хөлслөх хэрэггүй. Би өөрөө хийж чадна.

Ээж:    Ингэх шаардлагтай. Энэ тийм ч хэцүү юм биш. Чамд үйлчлэгч хэрэггүй байх. Харин Нань Суньд хэрэгтэй.

Чжан: Эгч ээ. Би эрэгтэй хүн болохоор үйлчлэгч хэрэггүй. Харин энэ эгч Нань Суньд санаа тавьж байг.

Ээж:    Мэдээж. Асуудалгүй.

Чжан: Энэ чинь...

Ээж:    Нань Сунь хичээлдээ очих гэж өдөр болгон хол зам туулах хэрэгтэй болдог. Охин бүр бүр галт тэргээр явсан ч тэртээ тэргүй явган алхах хэрэгтэй болдог. Мөн түүнд орой таксигаар явах аюултай.

Чжан: Эгчээ, санаа зоволтгүй. Би орой болгон Нань Суныг ирэхийг нь тосож хүлээдэг. Би танд амлаж байна. Би түүнийг үргэлж тосож авч байна.

Ээж:    Би түүнд машин авсан, тиймээс түүнд машинтай эвтэйхэн байх болно.

Чжан: Тэгвэл машин ...

Ээж:    Би машиныг нь энд авчирсан. Хэдийн гудамжинд байгаа.

Чжан: Нань Сунь энэ талаар мэдэх үү?

Ээж:    Би охиндоо энэ тухай хэлэх гэж ирсэн юм.

Чжан: Уг нь ингэх хэрэггүй, эгчээ. Энэ маш тохиромжтой газар. Манай ойролцоо галт тэрэгний буудал байдаг. Хэрэв бид машинтай болчихвол зогсоол, шатахууны мөнгө төлөх хэрэгтэй болно. Дэмий мөнгө үрэгдэнэ.

Ээж:    Надад жаахан мөнгө бий. Та хоёр түүгээр зогсоол эсвэл цахилгааны төлбөрөө төлж болно. Та хоёр энэ картны мөнгөө дуусгахаар чинь би та нарт дахиад нэг карт өгнө. Хоолоо ид. Би одоо явлаа. Би ердөө л Ву үйлчлэгч хаана амьдрахыг нь зааж өгөх юм. Тэр маргаашнаас эхлэнэ. Баяртай. Ву үйлчлэгч ээ, явцгаая.

Чжан: Эгч ээ, би таныг гаргаж өгье.

Ээж:    Зүгээр.

Чжан: Болгоомжтой яваарай.

--------------------------------------------------------------------------------------------------

Тони:  Баярлалаа.

Сосо:  Эйпл.

Эйпл: Баярлалаа.

Сосо:  Ван.

Ян:      Чжу Сосо.

Сосо:  Очлоо. Ян менежер ээ.        

Ян:      Энэ нөхөр их нэр хүндтэй хүн. Маш олон боссуудад таалагддаг. Түүнийг найзын жагсаалтандаа нэмээд хоолонд урь. Түүний таньдаг үйлчлүүлэгч нар нь чамайг дор хаяж 3-5 жил ажилтай байлгана.

Сосо:  Баярлалаа, Яг менежер ээ.

Ян:      Зүгээр. Битгий яв. Жаахан хүлээчих. Энэ өвчин намдаагчийг наахад туслаач. Би өөрөө зөв нааж чаддаггүй.

Сосо:  Хаана?

Ян:      Бүсэлхий дээр. Гольф тоглосны дараа өвддөг юм.

Сосо:  Энд үү?

Ян:      Тиймээ.

Сосо:  Чиний цаг маш үнэтэй. Гэтэл чи зүгээр л шидчихдэг юм уу? 

Ян:      Заримдаа хямдхан ийм наалт үнэтэй цагнаас ч дээр байдаг. Яг байшин шиг. Байшингийн үнэ хэдэн саяас эхлэнэ, хамгийн хямд нь зургаагаас долоон сая хүртэл байдаг. Чи том байшин худалдаж авчихаад жаргалтай амьдрана гэдэгт итгэлтэй байх уу? Жижиг байшин авсан хүмүүс илүү аз жаргалтай, эрх чөлөөтэй байдаг.

Сосо:  Чи Ма жолоочийн тухай ярьж байна уу?

Ян:      Өнөөдөр бид Ма жолоочийн тухай ярихгүй. Өнөөдөр би зүгээр л эмийн наалт, цагны тухай яримаар байна. Бид алтан цаг зүүж, брэндийн хувцас өмсөж, нэг дор арван байшин авах боломжтой хүмүүстэй түншилдэг. Гэхдээ энэ бол бидний ажил. Мөн чи өөрийнхөө ч амьдралыг бодох хэрэгтэй. Дандаа элитүүд юм шиг хувцасладаг хүмүүст би дургүй. Фань Цзин Ган Лондонд тагтаа тэжээж, Парисын Монег харах тухай үргэлж ярьдаг. Тэр үнэхээр материалист гэдгийг чи мэдэх үү? Тиймээ. Би түүнийг үзэн яддаг ч америк явахыг нь мэдээд түүнд үнэтэй тоглолтын тасалбар авч өгсөн. Яасан? Дэндүү их мэдээл байна уу?

Сосо:  Чи маш хурдан ярих юм.

Ян:      Чи гол юмаа асууж болохгүй юу? Би үйлчлүүлэгчид болон өөртөө цаг хэмнэхийн тулд хурдан ярьдаг.

Сосо:  Чиний экс найз хүүхнүүд яагаад чиний төлөө юу ч хийхэд бэлэн байсныг одоо л би мэдэж авлаа.

Ян:      Тэд ээлжлэн нэг нэгээрээ яагаад надаас явдагийг чи олж мэдэхгүй гэж найдъя.

Сосо:  Хэрэв өвдвөл над руу залгаарай. Би чамд өвчин намдаах лент нааж өгнө. Би доошоо ресторан руу буух хэрэгтэй болчихлоо.

Ян:      Чи одоо ч ажилтай байгаа шүү.

Сосо:  Чи над руу хэзээ ч залгаж болно.

--------------------------------------------------------------------------------------------------

Сосо:  Юу болсон бэ? Энэ Ван Юн Чжэн, Чжан Ань Жэнь хоёроос болсон уу? Чи яах гэж Чжан Ань Жэньтэй муудалцсан юм? Тэгээд ч та хоёрын хувьд сургуульдаа хамт үлдэх нь сайхан юм биш үү?

Нан:    Гэхдээ л энэ нь шударга бус санагдаад байна.

Сосо:  Олон өрсөлдөөн шударга бус байдаг. Чи нагац эгчтэйгээ утсаар ярьж, надад санаа тавиарай гэж Е Цзинь Янд хэлүүлсэн шиг.  Энэ манай албаны бусад хүмүүст шударга бус зүйл, тийм үү?

Нан:    Тэгвэл чи намайг хэтэрхий мэдрэг гэж боддог юм уу?

Сосо:  Чи мэдрэг биш. Зүгээр л дэндүү сайхан сэтгэлтэй. Чи бүр хүүхэд байхдаа л бүгдэй нь, хэнтэй  ч таарсан сургуульдаа олж авсан зарчмын дагуу биеэ авч явдаг байсан. Чиний хувьд бүх юм хар цагаан. Гэвч амьдрал дээр олон хүн чам шиг сайн хамгаалалттай биш. Жишээ нь би. Мөн Чжан Ань Жэнь. Энэ тухай бод.

Нан:    Тэгвэл надад л асуудал байна. Гэхдээ тэр эрх ашгаа хамгаалж, би түүнтэй хамт их сургуульд үлдсэний төлөө баярлах хэрэгтэй гэж чи бодож байвал би лав чадахгүй. Би түүнтэй хамт хоол идэхээр харьсангүй, учир нь би мэднэ, гэрт очоод бид хоолны үеэр их сургуульд үлдсэнээр ямар ирээдүйтэй тухайгаа л ярилцана. Яг л бүх юм сайхан, өөгүй юм шиг.  Би үүнтэй эвлэрч чадахгүй.

Төгсөв

 

 

 

Back to episodes Go home