Love me, Love my voice 5

Love me, love my voice-5

Үргэлжлэх хугацаа:45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн  дүрүүд:

Жан: эм, Гү Шений клубийн дарга Шө Жан

Г: эм, хамтлагийн бөмбөрчин Гуай Гуай,

Гит: эр, гитарчин Ши Шао

И: Эм, Дон Ирү, дэлгүүрийн цагийн ажилтан

 

 

Гарчиг: 5-р анги 

Шен: Өнөөдөр сургууль руу хүргэж өгсөнд баярлалаа.

Мо: Бичлэгээ эхлэхээсээ өмнө эхлээд дуугаа мэдэрье. Сүүлд  дуулах энергиэ хэмнээрэй. Мао ах аа.

Мао: За?

Мо: Тэгвэл бид хоёр... Би хэсгээс эхэлье.

Шен: За.

Мао: За.

Мо: Дахиалтыг нь дуулаад үзье. Би үгийг нь цээжлэх гээд үзье.

Мо дуулна.

Шен: Үгийг нь харах ч үгүй байна. Намайг дасаг гээд  ингэж байна.

Ду: Сандраад байна... Ёстой гоё болж байна.

В: Шеншен, сандрах хэрэггүй. Гэнэтхэн Мо багш хараад байхаар хэцүү байж магадгүй, гэхдээ дасчихаар зүгээр болчихно оо.

Мао: Болно оо болно. Хангалттай. Одоо жинхнээсээ бичье. Шеншен сандрах хэрэггүй. Дараа нь хаана нь засмаар байна харж байгаад сайжруулчихна. За юу?

Мо: Хүлээгээрэй. Би дахилт нь болно гэж бодож байна. Чи “нэг аяганаас ууна” гэдэг хэсгийг дуул. Би “баяр, гунигаа хуваалцана” гэдэг хэсгийг дуулъя. Хоорондоо ярьж байгаа юм шиг.

Ша: Хар даа. Мэргэжлийн.

В: Тэгэлгүй дээ.

Мо: Нээрээ. Би хэсгийг дуулахдаа ээлжилнэ гэдэгээ битгий мартаарай.

Шен: Аан. За.

Мо: Дахиад дуулаад үзье.

Шен: За.

Мо: Амжилт. Мао ах аа.....  

Дуулна:

Мо: Шанлиний магтаалын сүүлчийн мөрийг бичиж дуусгаад би номоо хаалаа, хоёр амьдралдаа чам дээр эргэн очино гэж амалъя.

Шен: Дундуур нь үг нэмчихлээ.

В: Юу болоод байна аа?

Ду: Булхайцаад байна шдээ.

Ша: Энийг яах аргагүй урьдчилж бэлдсэн байна.

Мо: Энэ хорвоо оршин тогтнохоо больсон цагт л би чамаас сална.

Ша: Би тэсэхгүй нь ээ.

Мо:  Болчихлоо.

Ду: Гайхалтай, Мо Чинчен. Чиний дундуур нь хэлсэн үг, гоё байсан шүү.

Ж: Энэ хувилбар цацагдангуут л өмнөх коверууд нь мартагдах байх аа.

В: Үнэн шүү. Энэ хувилбар цацагдах л юм бол хүмүүсийн татан авалт, сонссон тоо нь  гурван цагийн дотор дээд амжилт эвдэх байх.

Ша: Дутуу үнэлээд байгаа юм биш шүү? Цагийн дотор дээд амжилт эвдэнэ гэж мөрийцье.

Мао: За за за за.  

Мо: Чи юу гэж бодож байна?

Шен: Төгс боллоо. Дуулалт, дундуур нь хэлсэн үг чинь бүгд төгс байлаа гэж хэлэх гэсэн юм.

Мо: Баярлалаа.

Ж: Шеншен, ямар вэ?  Таалагдсан уу?

Ша: Сэтгэл чинь хөдлөөд зүрх чинь дэлсэж байгаа биз дээ? Би эрэгтэй мөртлөө сэтгэлээ барьж дийлэхгүй байхад.

В: Хоёр өөдгүй амьтан.

Мо: Яасан?

Шен: Зүгээр ээ.

Мо: Тэгвэл гарч жаахан амаръя.

Шен: За.

В: Ирж байна.

Бүгд: Хөөх...

Ша: Хэл дээ. Чи тэр үгийг бэлдчихсэн байсан биз дээ? Шеншенд хэлэх гээд ирэхийг нь хүлээж байсан биз дээ.

В: Би ч гэсэн тэгж бодож байна.

Ду: Одоо болно оо. Тоглохоо боль. Тэгэхгүй бол Шеншен чонын үүрэнд ороод ирж гэж бодно шүү.

Мо: Мао ах аа, та юу гэж бодож байна? Энэ хувилбар зүгээр үү?

Мао: Зүгээр ээ. Ялангуяа чиний зохиож хэлсэн үгнүүд сайхан зохицсон.

Мо: Шеншен.

Шен: Аан?

Мо: Жаахан ус уучих. Аяар зарим хэсгийг дахиад дуулах хэрэг  гарч магадгүй.

Шен: За.

Мо: Тэнд.

Шен: Аан.

Ша: Хөөх. Үнэхээр гайхалтай байлаа.

Ё: Ямар нэг юм хэрэг болоо юу?

Шен: Би ус уух гээд л...

Ё: За. Болгоомжтой, халуун шүү.

Шен: Аан, баярлалаа.

Ё: Манай студи гоё байгаа биз?

Шен: Би анх удаа л ийм дуу бичлэгийн студид ирж байна.

Ё: Шеншенман? Санаа зовох хэрэгүй. Би нууцыг чинь хадгална аа. Би мэргэжлийн ёс зүйг баримтална. Би саяхнаас энд дадлага хийж байгаа. Намайг Ши Ёоу гэдэг. Би сая Мо багштай дуулахыг чинь сонссон.

Шен: Аан. Чи нөгөө...

Ё: Би Вейбогийн тэр нийтлэлийг бичсэн юм. Чи Мо багштай яаж танилцсан юм?

Шен: Зүгээр л санамсаргүй таарсан юм. Нэг өглөө гэнэтхэн миний чатад орж ирээд надад хоол хийх жор зааж өгсөн гэж хэлж болохгүй байх, тийм ээ?

Ё: Хэлэх боломжгүй бол... ойлгож байна аа. Надад дахиад нэг...

Мо: Шеншенман. Чиний ээлж болчихлоо.

Шен: За. Баярлалаа. Би шууд орчих уу?

Мо: Өнөөдөр оройтсонд уучлаарай.

Шен: Би өнөөдөр ирэхгүй юм байх гэж бодсон.

Мо: Ирэхгүй байх дөхсөн.

Шен: Ажлаас чинь болоо юу?

Мо: Тийм. Ажил.

Мао: Шивнэлдэж байна уу? 

Шен: Үгүй ээ, үгүй үгүй. Ус ууж байсан чинь дуудсан юм.

Мао: Тайлбарлах хэрэггүй ээ. Та хоёр түр ярилцаад ав. Тэгээд ажлаа дуусгая, за юу?

Шен: Би түрүүлээд орлоо.

Мо: За.

Мао: Яасан?

Мо: Жаахан бэлдэх хугацаа өгчих, Мао ах аа.

Мао: За.

Ша: Ус уучихаад ирнэ гэж байхад араас нь дагаад л. Явчихна гэж айсан байх.

Ду: Явахгүй ээ. Үүргэвч нь энд байгаа. Аймаар хүнд байсан. Ийм хүнд цүнхтэй байж бид нар идэх юм авчирсан байсан. Эелдэг юм аа. Цүнх нь ч гэсэн идэх юмаар дүүрэн байгаа байх. Сургууль руугаа явж байгаа болохоор ээж, аав нь дүүргэж өгсөн байх. Намайг ч бас ингэдэг байсан. Тэр үед аав, ээж хоёр зөндөө идэх юм бэлдэж өгдөг байсан. Зөндөө ядардаг байж билээ.

В: Би сургуульд байхдаа үүргэвч үүрдэггүй байсан.

Ша: Тийм ээ. Тийм болохоор л би чиний авчирсан юмыг идэж үзээгүй.

Мо: Хүнд байна шүү.  Мао ах аа.

Мао: Аан?

Мо: Эхлэх үү?

Мао: За.

Ша: Энэ хүн хариуцах юм бол багадаа л хорин удаа давтах байх. 6цагаас нааш дуусахгүй байх даа. Явж юм олж иддэг хэрэг ээ. Өлсөж байна.

В: Би ч гэсэн явлаа.

Ж: Явъя. Би жаахан нүдний хор гаргаадахъя.

Ду: Би угаалгын өрөө орлоо.

Ж: Ажлаа сайн хийгээрэй. Хаалгаа хаагаарай. Хаалгаа хаа.

Мо: Шеншен, сайн хичээгээрэй. Ганц удаагийнхаар дуусгачихъя. Тэгвэл чамд дахиад ирэх хэрэг гарахгүй.

Шен: За. зүгээр ээ.

Мо: Амжилт. Эхэлье.

Шен дуулна

Мо:  Шеншен, ерөнхийдөө их сайн байлаа. Сэтгэл хөдлөлөө жаахан дарах гээд үз.  

Шен: За. Амжилт.

*******************

В: Мо багш аа. Мэргэжлийн дуучны хувьд хэлэхэд, энэ зэрэг байхад хангалттай сайн гэж бодож байна.

Ж: Би төгс гэж бодож байна.

Мао: Би  ч гэсэн болно гэж бодож байна.

Мо: Шеншен, одоо болсон.

Шен: Нээрэн үү? Нээрээ болчихсон уу?

Мо: Их сайн болсон. Бүгдээрээ сайн болсон гэж байна. Сайн байна. Гараад ир.

Шен: За, баярлалаа.

Мао: Сайн байлаа. Сайн байсан шүү.

В: Ёстой сайхан.

Ша: Харин тийм.

Ду: Тийм ээ, амаргүй шүү.

В: Нэг л сайхан сонсогдоод байх чинь?

Ду: Сайн байлаа.

Ж: Сайн байна.

Ду: Ёстой сайн дууллаа.

Мо: Одоо амар. Ядарсан биз дээ.

Ду: Хэтэрхий өндөр шаардлага тавьдаг хүн байгаа юм. Удахгүй дасчихна аа.  Тоох хэрэггүй. Чи сайн байсан.

Шен: Миний хийх ёстой зүйл.

Ша: Хар л даа. Та хоёр төгс төгөлдрийг эрэлхийлэгчид. Би өлсөж үхэх нь. Миний толгойд халуун тогоо, барбикю, шарсан мах л бодогдоод байна.

В: Бүр өлсчихлөө.

Ж: Та нар ойлгохгүй байна. Энийг чинь л сэтгэлээ солилцох гэж байгаа юм шд. Бүх сайхан харилцаа сайхан дуу хоолойн солилцоогоор эхэлдэг юм. Ойлгов уу?

Ша: Үглээ гэдэг нь.

В: Та хоёр уулзахаасаа өмнө хоёр сар чатаар харилцсан  гэж сонссон.

Ду: Шеншений авчирсан идэх юм амыг чинь таглаж хүрэхгүй байна уу?

В: Яана аа, мартах шахлаа.

Ду: Шеншен. Өнөө орой бид нартай хоол идэх зав байгаа юу?

Шен: Өнөө орой юу? Өнөөдөр би сургууль руугаа очих ёстой. Та нартай оройн хоол идэж амжихгүй байх.

Ж: Чи анх удаа энд ирж байгаа, тэгээд ч манай студид ирсэн шд. Чамайг зүгээр явуулах тиймхэн л байна.

В: Тийм ээ.

Ша: Харин тийм. Бид нар зочноо ингэдэг хүмүүс биш шүү. Манай ганц зочин байхад. Бид нар бүгд эндхийн хүмүүс. Чамайг дайлах хэрэгтэй шд.

Шен: Хэрэггүй ээ, хэрэггүй.

В: Шеншен, бид нар дайлъя л даа. Бид нар энэ хүнээр наргиа хийж чаддаггүй юм. Чамайг ирсэн болохоор энэ хүнийг цаашлуулах бид нарт ч гэсэн сайхан байна.

Ж: Цаашлуулсаар л байна уу? Дараа нь тасдуулна гэж айхгүй байна уу?

В: Боль оо боль.

Шен: Орой болж байна. Би сургууль руугаа явъя. Дараа. Дараа хамт хоолонд оръё.

Ду: Тэгвэл... бид нар гаргаж өгье.

Мо: Би ч гэсэн явна. Би хамт гаръя.

Ду: Тэгвэл гаргаж өгөх хэрэггүй юм байна.

В: Үлдэж хоол идэхгүй юм уу?

Ж: Болгоомжтой яваарай.

Мо: Нааш нь өгчих.

Шен: Хэрэггүй ээ, хэрэггүй.

Мо: Зүгээр ээ. Тэгвэл та хэд үлдсэнийг нь дуусгачих. Бид хоёр явлаа.

Ша: Зүгээр ээ. Бид нарын ажил юм чинь.

Ж: Бид нарт даатгачих.

В: Бид нарыг тоох хэрэггүй.

Мо: За, явъя. Мао ах аа. Бичлэгээ бүгдийг нь хадгалчихаарай. Бас надад хоолойнуудыг сонгоод өгөөрэй.

В: Бурхан өршөө. Таныг нэг хүн санаж  дээ.

Бүгд: баяртай. Баяртай. Сайн байлаа. Баяртай. Баяртай.  Болгоомжтой яваарай.

Ду: Баяртай.

Бүгд: Баяртай.

Ша: баяртай, баяртай, баяртай.

Ду: Ингэж цочих гэж.

*******************

Шен: Цүнх их хүнд байгаа. Би өөрөө барья.

Мо: Зүгээр ээ. Цаг гайгүй байна. Сургууль чинь эндээс хол юм уу?

Шен: Тийм хол биш ээ. Автобус цагаасаа хоцрохгүй бол 20минут л явах байх.

Мо: Аан. Сайн байна.

Шен: Анх удаа уулзчихаад цүнхээ бариулаад эелдэг хэрэг ч биш дээ.

Мо: Тэд нар байнга ийм байдаг юм. Яараагүй бол хамт хоол идчихээд хүргээд өгье.

Шен: Аан?

Мо: Юу идмээр байна? Хулсны үндэстэй шөл уух уу? Тэгэх үү? Чамайг татгалзахгүй бол хулсны үндэстэй шөл ууя. Энэ улиралд уухад яг тохирдог юм. Ийшээ...

Шен: За.

Эр: Сайн яваарай. Дараа дахиад ирээрэй.

Эр: баяртай.

Эр: За, баяртай... Ирчихсэн үү. Ийшээ.

Мо: За.

Эр: Мо багш, өнөөдөр эрт ирж байх чинь.

Мо: Тийм ээ.

Эр: Хэн захиалга өгөх вэ?

Мо: Би өгье. Хулсны үндэстэй шөл уддаг болохоор бэлдэж байгаарай.

Эр: За. Та хоёр хоолоо сонгож бай. Би тогоочид хэлээд шөл хийлгэж байя.

Мо: За. Ван ах аа, баярлалаа. 

Эр: Зүгээр ээ. Хулсны үндэстэй шөл...

Эр2: За.

Шен: Би энэ газрыг сайн мэдэхгүй болохоор чи захиалчих.

Мо: Тэгвэл би захиалчихъя. Нэрийн хоол идье. Махтай хоол гурвыг, нэг ногоотой хоол. Бас хулсны үндэсттэй шөл.

Шен: Ихдэх байх аа. Хоёр махтай хоол, нэг ногоотой хоол байхад болно. Хүрэхгүй бол хүйтэн зууш нэмээд захиалчихъя.

Мо: Шорлог авах уу? За. Ундаа юу, цай юу?

Шен: Цай.

Мо: Ямар цай? Удвал цэцэг үү, Пу-арь уу?

Шен: Аль нь ч болно.

Мо: Тэгвэл пу арь. За. Түр хүлээгээрэй. Энэнээс нэгийг.

Шен: Баярлалаа.

Мо: Энэ газрыг манай хоолны өрөө гэж хэлж болно. Бид нар завгүй үедээ эндхийн эзэнд хэлчихээр хоолыг маань хүргээд өгчихдөг юм.

Шен: Эзэнтэй нь дотно харагдаад байсан юм.

Мо: Ямар байна? Хоол таалагдсан уу?

Шен: Тийм. Хулсны үндэстэй шөл нь гоё байна.

Мо: Миний дуртай шөл.

Шен: Минийх ч гэсэн. Манайд аав, ээж хоёр хоолоо хийчихдэг болохоор би бараг гадуур хооллодоггүй.

Мо: Манай аав, ээж хоёр ажилтай завгүй байдаг болохоор ихэвчлэн би өөрөө хоолоо хийдэг. Сургуулиа төгссөний дараа би Жумейтэй хамт амьдарч байсан. Хоол хиймээргүй санагдахаараа гадуур хооллодог байсан. Энэ  хоолыг хийж үзсэн үү?

Шен: Үгүй.

Мо: Их энгийн. Эхлээд хэрчсэн хулсны үндэсээ халуун усанд сойно. Дараа нь хүйтэн усанд давсалсан мах, усыг нь хатаасан хулсны үндэсээ дэвтээж, давсыг нь гаргана.

Шен: Баярлалаа.

Мо: Ногоон сонгино, цагаан гаагаа хүйтэн усанд хийнэ. Усыг нь буцлахаар давсалсан мах, хавиргаа хийнэ. Заримдаа би давсалсан үхрийн шийр хийх дуртай. Шөл нь ийм сүү шиг цагаан өнгөтэй болохоор нь галаа багасгаад дахиад нэг цаг чанана.

Шен: Дүпүг нь хэзээ хийх вэ?

Мо: Яарах хэрэггүй. Дараа нь дүпүгээ хийгээд 15минут зөөлөн гал дээр буцалгана. Дээрээс нь жижиглэж хэрчсэн халиараа хийнэ. Тэгээд л аягална даа.

Шен: Хоолны жор ярих дуртай юм шиг байна.

Мо: Үнэнийг сонсмоор байна уу?

Шен: Тийм.

Мо: Үнэнийг хэлэхэд чамтай юу ярихаа сайн мэдэхгүй байна. Гэхдээ чи хоолны жор сонсох дургүй биш юм шиг байсан.

Шен: Мэдээж, дуртай. Тэгээд ч надад таалагддаг. Хоолны жор хэлж өгөхөөр чинь би заавал бичиж авдаг. Дараа хийж үзэх боломж гарч магадгүй.

Мо: Тийм үү? Тус болсон бол сайн л байна. Цадсан уу?

Шен: Цадсан.

Мо: Эзэн.

Эр: Аан?

Мо: Тооцоогоо.

Эр: За. Энэ. 187юань. Энэ танай шинэ ажилтан уу? Залуухан юм аа.

Мо: Биш ээ. Оюутан байгаа юм.

Эр: Аан. Анх удаа эмэгтэй хүнтэй ирсэн болохоор би хямдрал үзүүлнэ ээ. 150 байхад болно.

Мо: Баярлалаа.

Эр: Энэ.

Мо: Болчихлоо.

Эр: За.

Мо: Баярлалаа.

Эр: Зүгээр ээ.

Шен: Баярлалаа.

Мо: Зүгээр ээ. За. Одоо явцагаая. Сургууль чинь хол байдаг гэсэн. Хурдан явсан нь дээр байх.

Шен: За. Нааш нь өгчих.

Мо: Зүгээр ээ.

Шен: Их хүнд байгаа.

Мо: Ороолтоо зүүчих.

Ша: Мо Чинчен.

Ду: Шеншен.

Ша: Тэрнийг сургуульд нь хүргэж өгнө гээгүй билүү? 40-50минут өнгөрчихөөд байхад. Студиэс холгүй байж байдаг.

Ж: Дуугүй болооч, тэнэг гэдэг нь.

Ду: Яасан? Эндхийн хоол амттай байгаа биз? Энд ирж байгаарай.

Шен: За.

В: Хөөх. Та хоёр хулсны үндэстэй шөл уусан юм уу? Бид нар найз гэж бодсон чинь. Хэд хоногийн өмнөөс л идмээр байна гээд байхад надтай ирэхгүй байсан.

Ж: Шеншен байхад чамд яаж зав гаргах юм. Би хамт идэж өгье.

В: Тэгье ээ, тэгье.

Ж: Наанаа зогсоод байлгүй, хурдан ийшээ суу.

Ша: Очилоо. Алив.

Ж: Та хоёр яв яв. Бид нартай таараагүй гээд бодчих.

Мо: Явъя. Явлаа. Хоолоо ид.

Ша: баяртай.

Ду: Тэрнийг хүргэж өгөөрэй.

В: Баяртай.

Ж: Баяртай, Шеншен.

В: Баяртй Шеншен.

Мо: Ван ах аа, явлаа.

Эр: За.

Ша: Ван ах аа. Хоолоо захиалъя.

Эр: Очилоо очилоо.

В: Би хулсны үндэстэй шөл авна аа.

Эр: За за. Би шөлийг чинь хийлгэж байя.

Ша: За.

В: Баярлалаа.

Мо: Надаар тоглосоор байгаад сурчихсан юм. Тоох хэрэггүй.

Шен: Зүгээр ээ. Интернэтээр уулзахад ч гэсэн байнга ингэж байсан. Нээрээ, цүнхээ өгчих.

Мо: Зүгээр ээ. Зүгээр гээд байхад. Надад тийм хүнд биш байна.

Шен: Өнөөдөр сургууль руу буцаж байгаа болохоор илүү их юм хийгээд хүнд болчихсон байгаа. Хүнд юм бариулаад санаа зовоод байна. Харанхуй болж байна. Би /сургууль руугаа/ өөрөө явчихъя.

Мо: Харанхуй болж байгаа болохоор хүргэж өгөх хэрэгтэй. Явъя.

Шен: За. Автобус ирж байна.

Мо: Ирж байна.

Шен: Нааш нь өгчих.

Мо: Эмнэлгээс ирж байна. Одоохон.

Шен: Би зүгээр ээ. Яарах хэрэггүй. Би таныг дуу оруулахдаа сайн, дуу дуулах дургүй юм байх гэж бодсон.

Мо: Яагаад?

Шен: Дуулахыг чинь бараг сонсож байгаагүй. Та их гоё дуулдаг юм байна лээ. Яагаад дуулахгүй, зөвхөн дуу оруулдаг юм?

Мо: Дуулахын тулд илүү хичээх хэрэгтэй.

Шен: Надад бол дуу оруулах хэцүү санагддаг.

Мо: Мэргэжил болгон өөрийн  гэсэн мастертай байдаг. Өөрийнхөө сайн чаддаг зүйлээ  хийсэн нь дээр.

Шен: Гэхдээ Чиан ах үнэхээр мундаг дуулдаг юм байна лээ.

Мо: Баярлалаа. Манай студи рүү явдаг зам дагуу гоё байгаа биз?

Шен: Мм.

Мо: Дараа ирэхээр чинь хоёулаа явган алхана аа.

Шен: За.

Мо дуулна.

******************

Эм: Гү Шен?  

Шен: Чи хэзээ ирээ вэ?

Эм: Өдөр ирсэн. Царайлаг юм аа.

Шен: Тийм биш ээ. тийм биш.

Эм: Тийм биш ээ. Ах чинь  юм уу?

Шен: Биш ээ.

Эм: Биш ээ? Тэгвэл буруу ойлгоогүй л юм байна. Саад болохоо болилоо.

Шен: Ингээд ирчихлээ. Баярлалаа.

Мо: За. Дараа уулзъя.

Шен: За, дараа уулзъя.

Мо: Ор доо. Би явлаа.

Шен: За. Яв даа. Хүнд юм аа. Энэ хүртэл барьж ирэхийг нь мэдсэн юм бол гэрээс юм авахгүй байхгүй юу.

Ш: Шеншен. Энд юу хийж байгаа юм? Энд юу хийж байгаа юм?

Шен: Аан?

Ш: Тэрэнтэй уулзах ямар байсан? Сэтгэл чинь хөдөлж, сандарсан уу?

 Шен: Тийм.

Ш: Хөөе. Жумей надад ВиЧат бичсэн. Чиан Чинци чамайг сургууль руу хүргэж өгөхөөр явсан гэсэн. Царайлаг юм уу? Царай муутай юм уу? Үгүй ээ, зүгээр. Хүнийг харагдах байдлаар нь дүгнэж болохгүй. Би тусалъя. Юу байгаа юм бэ? Ямар хүнд юм?

Шен: Махтай сарны бялуу, өндөгтэй боов, нугасны хатаасан мах, нугасны хүзүү, чипс, ясгүй тахианы сарвуу, хатаасан гахайн мах, бас олон төрлийн самар.

Ш: Ээж чинь чамайг таргалуулахаар шийдээ юу?

Шен: Тийм биш ээ. Манай дөрвөн үеэл ах бүгдийг нь авчирч өгсөн юм. Авахгүй бол хэн нэг нь гомдчихож магадгүй. Тэгээд би бүгдийг нь аваад ирсэн. Явъя.

Ш: Хөөе. Царайлаг юм уу?

Шен: Тэгж хэлж болно.

**************

Багш: Мо Чинчен.

Мо: Лин багш аа.

Багш: Мөн байх шив.

Мо: Уулзалгүй удсан байна.

Багш: Чи төгсөөд олон жил болж.

Мо: Тийм.

Багш: Сайн байна.  Сайхан харагдаж байна.

Мо: Та ч гэсэн. Залуугаараа байна. Бие тань сайн уу?

Багш: Сайн байгаа.

Мо: Та хэвлэл мэдээллийн сургуулийн талаар мэдэх үү?

Багш: Хэвлэл мэдээлэл ээ? Мэднэ ээ. Шинээр байгуулагдсан сургууль. Уран зохиолын тэнхимд харъяалагддаг. Байгуулагдаад хэдхэн жил болж байгаа.

Мо: Тийм байх аа. Энд сурдаг байхдаа сонсож байгаа юм шиг санагдаад.

Багш: Тийм ээ, тийм тийм. Хөөе. Чи Хэвлэл мэдээллийн сургуулиар яах гээ вэ?

Мо: Аан. Нэг таньдаг эмэгтэй дүү сурдаг юм.

Багш: Эмэгтэй дүү юу?

Мо: Лин багш аа, орой болчихож. Би ингээд явъя даа.

Багш: За. Биеэ бодоорой. Завтай бол ирж байгаарай.

Мо: Холбоо барина аа.

Багш: За. баяртай.

Мо: Биеэ бодоорой.

Багш: Баярлалаа.

Мо: Баяртай.

***************

Шен: Жумей өндөр. Бас тоглоом хийгээгүй үедээ жаахан сүрдмээр. Бичлэг дээр харагддагаасаа илүү сүрдмээр. Дараа намайг очихоор чи хамт оч л доо. Та хоёр зүгээргүй байгаа шүү.

Ш: Үгүй ээ. Юу ч байхгүй. Дэмий юм ярихаа боль.

Шен: Үгүй гэж үү? Интернэт хичээлээ хүртэл чамд сонсгоод байсан.

Ш: Тэр чинь...

Шен: Яагаад гарч ирээд байгаа юм бэ? Хүн ороо цэвэрлэж байхад.

Ш: Ямар ч байсан Чиан Чинци чамд сэтгэлтэй байх аа. Хар л даа, тэр чамайг сургууль дээр хүргэж ирсэн.

Шен: Эелдэг зан байх.

Ш: Эелдэг зан уу? Тэгвэл эелдэг болохоор л автобусаар нэг эцсээс нөгөө эцэс хүртэл бараг хорин буудал хамт явсан гэж үү? Энэ арай л хэтэрхий эелдэг юм биш үү?

Шен: Би хөгжмийн клуб рүү явах гэж байна.

Ш: Шеншен, чамайг сонирхож байгаа үгүйг нь бодоод үзээрэй.

Шен: Хоцорлоо...

Ш: Та хоёр үнэхээр үерхэх юм бол... Та хоёр зүгээргүй л байна даа.

*******************

Ж: Тэгээд сургуульд нь хүргэж өгчихөөд яасан?

В: Тэгээд л болоо юу?  

Мо: Болоо.

Ж: Хараад байгаарай. Хөөе. Яагаад хүний утас ухаад байгаа юм? Ингэж болохгүй шд.

В: Вай Фай-аа асаагаагүй юм шиг болохоор чинь...

Ж: Ямааны мах халуун дээрээ гэдэг байх аа.

В: Тийм шүү, Мо багш аа. Эмч хүн байж. Хоногт 36цаг байдаг юм шиг л амьдрах хэрэгтэй. Цагаан сарын амралтыг далимдуулаад ганц удаагийн оролдлогоор л сайн эмэгтэйгээ өөрийн болгоод авах хэрэгтэй.

Ж: Тэгээд ирэх жил найз охиноо гэртээ дагуулаад оч.

В: Тийм ээ. Дараа жил гэрлэх санал тавина.

Ж: Яараад байна.

В: Зүгээр ээ.

Мао: Эргээд ирсэн үү?

Мо: Тийм ээ. Өдөр бичсэн дуугаа сонсох гээд.

Мао: Хөөе хөөе. Дуусаагүй байна аа. Би дөнгөж хоолойг нь сонгочихоод, найруулж амжаагүй байна. Сүүлийн хэд хоног бие жаахан эвгүй байна. Ямар ч эрч хүч алга. Жаахан хүлээчих.

Мо: Эм авч уу л даа. Зүгээр ээ, би өөрөө хийчихье.

Мао: Чи хийх юм уу?

Мо: Тийм.

Мао: Өөрөө найруулга хийхийг чинь олон жил хараагүй юм байна.

Мо: Та өвчтэй байна. Дээр нь баяр болж байхад. Танд амрах зав өгөх хэрэгтэй шд.

Мао: Нээрэн үү? Чамд найдлаа шүү.

Мо: Тэг ээ. Дулаан хувцаслаарай.

Мао: Тэгнэ ээ.

Ша: Эм ууж байна. Мао ах аа, зүгээр үү?

Ж: Зүгээр үү.

Мао: Яах вэ дээ. Ханиад хүрчихэж.

Ж: Сайн амарч бай л даа.

Мао: Амрах уу? За за.

В: Манайд хувцас байгаа. Тэрнээс давхарлаад өмсчих.

Мао: Нээрэн. Өнөөдөр ямар өдөр юм бол? Тэр хүн өөрөө найруулгаа хийнэ гэж байна.

В: Мао ах аа.

Мао: Аан?

В: Чиан Чинци өнөөдөр бичлэг хийлгэхээр ирсэн Шеншенд арай л сайн хандаад байгаа юм шиг санагдахгүй байна уу?

Мао: Чиний хэлдэг зөв. Хөөе. Тэр хоёр өнөөдөр хоёр дахиа уулзаж байгаа гэсэн биз дээ?

Ша: Анхн харцаар дурласан бол яах вэ?

Мао: Үгүй байлгүй дээ. Чиан Чинци тийм хүн биш дээ?

В: Бид нар  ч  гэсэн тэгж бодож байсан юм.

Ж: Чиан Чинцийг ойлгох арга алга.

Ша: Дүр эсгэж байгааг нь.

Мао: Ууцагаая.

*********************

Шен: Буцаж очсон уу гэж асуух уу, яах вэ? Сайн танихгүй байж тэгж асуух дэмий юм бол уу?

Г: Гү Шен.

Шен: Ингэж цочих гэж.

Г: Наадахаа унагаачихсан бол би чамд туслах хэрэг гарах  байлаа.

Шен: Чи энд юу хийж байгаа юм?

Г: Чамайг авахаар ирлээ. Клубийн дарга чамайг замдаа аваад ир гэсэн. Тэгэхгүй бол чи удаан алхах хэрэг гарна. Таксигаар явах хэцүү болохоор.

Шен: Чи шинэ дугуй аваа юу?

Г: Хуучин нь цэнэг нь дуусчихаад байсан юм. Тэгээд шүдээ зууж байгаад шинийг авчихсан. Энийг арван жил ашиглаж болно гэсэн.

Шен: Тийм үү? Юу хараад байгаа юм?

Г: Царай чинь улайчихаж.

Шен: Тийм үү?

Г: Хэнийг бодоод байгаа юм? Инээгээд л.

Шен: Юу ч биш ээ. халуун байна.

Г: За за.

Шен: За.

Г: За суучих.

Шен: Явъя.

Г: Хөдөллөө шүү.

*******************

Жан: Бүгдэд нь баярлалаа. Түр завсарлаад, завсарлагааны дараа та нартаа дуулж өгнө өө.

Шен: Бид нар ирлээ.

Жан: Ашгүй дээ. Орлох хүн ирлээ. Хоолой хорсоод баларч байна. Бүгдээрээ сайн уу. Одоо манай клубийн гишүүн Шеншенман та нартай хамт дуулна. Түр хүлээгээрэй.

Шен: Хөөе.

Жан: Май.

Шен: Ши Шаиа яасан юм? Тэр ирчихсэн байх ёстой биз дээ?

Жан: Болзоонд явсан. 20жил болж байхад анх удаа нэг хүн сэтгэлээ илчилсэн гэсэн. Тийм болохоор заавал тэр болзоонд явах ёстой гэнэ ээ.

Шен: Тэрнийг аз ивээг.

Жан: Өөрийгөө ядраах хэрэггүй. Хоёр дуу дуулаад цаг бараг дуусах байх.

Шен: За. Би өөрийнхөө хаягаар орчихъё.

Г: Би уух юм авчраад өгье.

Шен: За. Бүгдээрээ сайн уу. Шеншенман байна.

Мо: Гэртээ ирчихлээ.

Шен: Уучлаарай, утсаар ярих хэрэг гарчихлаа. Сайн юм боллоо. Өнөөдөр сургууль дээр хүргэж өгсөнд баярлалаа. Яагаад гэнэтхэн их дотно санагдаад байна аа? Хаана байгаагаа хүртэл хэлээд л. Би нэвтрүүлэгт орж байна. Дараа ярилцъя... Өнөөдөр “Ногоон чавга” гэдэг дуугаар эхэлье. Сая би нэг хүний дуулж байхыг сонссон юм.

Шен дуулна.

Жан: Би буруу хараад байна уу? интернэт сонсогчдын тоо арван мянга давчихлаа.

Гит: Хөөе хөөе. Хар даа. Энэ-энэ Чиан Чинци биш үү?

Г: Тийм байна.

Гит: Чиан Чинци мөн байна. Чиан Чинци манай шууд нэвтрүүлгийг сонсож байна. Тийм байгаа биз дээ?

Жан: Тавтай морил. Манай жижигхэн клубын хувьд ийм зочин орж ирнэ гэдэг нэр төрийн хэрэг. Дараагийн нэвтрүүлэгтээ таныг урьж болох бол уу?

Шен: Юу яриад байгаа юм бэ?

Мо: Ажил маань гайгүй байвал очиж болох байх аа.

Гит: Миний баатар. Миний баатар.

Г: Хөөе. Тайван бай л даа.

Жан: Шеншен. Юм хэл л дээ. Манай зочин шдээ. Бид нар гэрийн эзэн нь байна даа.

Гит: Хариул л даа, хариул хариул.

Шен: Юу... Би юу хэлэхээ мэдэхгүй байна аа.

Г Гит: Та хоёр уулзса юм уу?

Шен: Гэхдээ зүгээр нэг уулзалт биш ээ. Дуу бичүүлэх гэж уулзсан юм.

Гит: Та хоёр уулзсан байх нь ээ?

Шен: Тийм ээ. Гэхдээ тэнд олон хүн байсан.

Гит: Төгс хоолой студийнхэн үү?

Шен: Тийм.

Гит: Та нар сонсов уу? Тэр азтай байгаа биз дээ?

Жан: Дараа ярья. Шеншенийг зочинтой яриул. Ховор зочин орж ирж байхад. Зүгээр сууж болохгүй.

Шен: Яах уу? яах уу?

Гит: Шеншен. Хувийн мессеж. Мессеж.

Г: Хувийн мессеж шдээ.

Гит: Ээ л дээ.

Г: Хувийн орон зай олго л доо. Найз охингүй байх чинь аргагүй л юм байна. Шеншен, хурдан унш. Чиан Чинци хэрэг гараад холбоо барьсан байх.

Жан: Тийм ээ. Гэнэтхэн холбоо барьсан бол хэрэг гарсан байх.

Шен: Тэр биш ч байж магадгүй.

Гит: Хурдан хар л даа.

Г: Явъя аа, явъя.

Гит: Яав л гэж дээ.

Жан: Бид хэд гадаа хүлээж байя.

Мо: Утасны цэнэг дуусах гэж байна. Зүгээр л мэнд мэдэх гэсэн юм.

Шен: За.

Мао: Хөөх. Болчихсон уу?

Мо: Сонсоод үз дээ. Засах юм байна уу? Засах юм байвал хэлээрэй.

Мао: Өнөөдөр ирсэн охин... чамайг тэрэнд их сайн  байсан гэж сонссон.

Мо: Та эмээ уусан уу?

Мао: Уусан уусан. Чамд таалагддаг охинтой таарах амаргүй шүү. Сайн хичээгээрэй. Гэхдээ хэтэрхий яарч, бас айлгаж болохгүй. Хүчлэх хэрэггүй шүү. Сонсож байна уу? Би сонсоодохъё.

Шен: Би нэвтрүүлгийн  үеэр хэдэн дуу дуулаад...

5-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home