Love me, love my voice-4
Үргэлжлэх хугацаа:45мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүрүүд:
Жан: эм, Гү Шений клубийн дарга Шө Жан
Г: эм, хамтлагийн бөмбөрчин Гуай Гуай,
Гит: эр, гитарчин Ши Шао
И: Эм, Дон Ирү, дэлгүүрийн цагийн ажилтан
Гарчиг: 4-р анги
Мо: сайн уу, Шеншен. Чиан Чинци байна.
Эм: Вейбогоо шалгасан уу?
И: Би бүр уйлмаар л байна. Чи ойлгож байна уу? Миний хайртай хүн хорин минутын өмнө өөрийнхөө дуртай хоолойг зарлачихаад байна. Сэтгэл их хөдөлсөн. Би ажил дээрээ байна. Гэртээ очоод ярья за юу? Тасаллаа.
Шен: Ийм тохиолдол гэж байх уу? Ирү.
И: Аан?
Шен: Хоолоо идсэн үү?
И: Үгүй ээ. Гэхдээ би аавыг чинь ирэхээр чамтай хамт ажлаасаа тарна.
Шен: Аан.
И: Шеншен.
Шен: Аан?
И: Чамд дуртай дуу оруулдаг жүжигчин байгаа юу?
Шен: Би сайн мэдэхгүй байна. Бүгдээрээ л сайн юм шиг санагддаг.
И: Интернэтэд олон гоё хоолойтой хүмүүс байдаг. Жишээлбэл манай зарим кинон дээр жүжигчин ярьж байгаа юм шиг харагддаг ч, хоолой нь өөрийн нь биш байдаг. Үнэндээ өөр жүжигчин дуу оруулчихсан байдаг.
Шен: Аан. Мэднэ ээ.
И: Бас адилхан сонирхолтой дуу оруулдаг жүжигчид цуглараад өөрсдийнхөө дуртай жүжгийг амилуулсан радио жүжиг олон байдаг. Ёстой гоё.
Шен: Тийм үү.
И: Тийм.
Шен: Чиан Чинци. Сонсохыг хүсээгүйдээ биш. Фен чинь миний дэргэд байна.
Эм: Ажил дээрээ байгааг чинь мэдэж байна, гэхдээ нэг том юм болоод байна. Чи мэдсэн үү? Чиан Чинци арван минутын өмнө манай дууг нийтэлсэн. Тэрний ажлын гараагаа эхэлсний 16жилийн ойд зориулж арав хоногийн өмнө бид нарын гаргасан дууг.
И: Өө. Би... Уучлаарай. Би чанга яригч тавьчихаж.
Шен: Зүгээр ээ. Үйлчүүлэгч байхгүй байгаа юм чинь. Зүгээр ээ.
И: Баярлалаа. Баярлалаа.
Эм: Би амьсгаа аваадахъя. Дахиад нэ цочирдмоор мэдээ дуулгая. Тэрнийг манай дууг хуваалцахаар нь бид нар удахгүй хайр дурлалтайгаа учраарай гэсэн. Тэгсэн чинь тэр... Түр хүлээгээрэй. Би амьсгаа аваадахъя. Хариуд нь ингэж бичсэн байна лээ. “Баярлалаа, хичээж байгаа”. Сонс доо. Хичээнэ ээ биш. Хичээж байгаа гэсэн байсан. Одоо үргэлжилж байгаа цаг дээр. Шеншенман гэдэг дээр би машин дүүрэн өргөст хэмх тавилаа.
И: Би... Би бооцоог өсгөлөө. Шеншенман гэдэг нь гарцаагүй.
Шен И: Тавтай морил.
Шен: Гү Шен, тайван. Чиан Чинци шүү дээ. Сүртэй юм хэлээгүй. Тэгээд ч хэлсэн байсан ч надад хамаагүй. Үгүй ээ, тайван байж чадахгүй нь. Алдартай хүтэй холбоотой байх хэрэггүй юм шиг байна. Олон юм бодогдоод дэмий юм байна.
Аав: Сайн ажиллалаа. Нэг нь ажлаасаа тараад, нөгөөх нь гэртээ харьж хоолоо ид дээ.
Шен: Баярлалаа, аав аа.
И: Баярлалаа, захирал аа.
Аав: Шиао Дон, ажил нь ямар байна? Ажилдаа дасч байна уу?
И: Сайн байгаа. Сайн байгаа. Баярлалаа, захирал аа.
Мо: Одоо л завтай болж байна. 1цаг хүртэл унтах байх. Хэрэг гарвал мессеж үлдээгээрэй. Би сэрэхээрээ уншина аа.
И: Би явлаа.
Аав: За за. Баяртай.
И: Баяртай. Аан. Шеншен. Яваагүй байгаа юм уу. Өлсөхгүй байна уу?
Шен: Явлаа явлаа. Одоо явлаа.
И: За.
Шен: Түлхүүрээ олохгүй байна. Түлхүүр хааччихав аа?
И: Би мэднэ. Хүлээж бай, би аваад ирье.
Шен: Хэрэггүй ээ. хэрэггүй.
И: Наанаа байж бай.
Аав: Яасан?
И: Шеншен түлхүүрээ мартчихаж. Баяртай, захирал аа.
Аав: За.
И: Хар даа, энэ байна. Мартчихсан байна.
Шен: Өө. Баярлалаа.
И: Зүгээр ээ. Шеншен, нүүр чинь улайчихаж. Чи зүгээр үү?
Шен: Аан? Тийм байна уу? Аав үрэлгэн гэдэг нь. Халаалтаа тултал нь тавьчихаад. Тэгээд л би халууцахгүй юу.
И: Аан. За за. Тэгвэл би явлаа.
Шен: Баяртай.
И: Баяртай, баяртай.
Шен: Баяртай.
*****************
Эр: Гэртээ хариад залгаарай.
Эр: За за. Тэгнэ ээ. Хурдан ор ор.
Эр: За.
Шен: Ашгүй дээ. 11 болчихож.
Мо: Сэрчихлээ.
Шен: 1 хүртэл унтана гээгүй билүү? Орой болтол ажиллах хэцүү байх тийм үү? ус уучихаад буцаад унтахгүй юм уу?
Мо: Мм. Имейлээ уншиж байна.
Шен: Тэгэхээр, завгүй байгаа гэсэн үг үү?
Мо: Завгүй байна уу?
Шен: Дөнгөж сая нэг дуугаа дуусгасан, одоо завтай байна.
Мо: Юу юм? Чи зохиосон уу?
Шен: Үдшийн бүрий юу, үүрийн гэгээ юу, залуу ноёны хоолойгоор.
Мо: Лусын дагина мөрөг загас унаад явах гэж байна. Хаврын шөнө нулимс дуслуулан улаан нүдэлнэ. Үүр ч бай, үдэш ч бай... арван хундага сайн дарс ч намайг согтоож үл чадна. Хайрын аахар шаахар асуудлууд хэзээ дуусах бол? Биеэ барих чадвар л хэн гэдгийг харуулна.
Шен: Сайхан сонголт байна. Дууны дараагийн үгнүүд яг мөн байна. Наад дуу чинь мөн.
Мо: Үг нь сонирхолтой санагдаад. Саяхан олсон юм. Дараа ингэж битгий оройтож байгаарай. Хоолойнд муу шүү. Гал тогоондоо очоод гүнжидийн тос олоод жаахан балгачих. Маргааш хоолой чинь зүгээр болчихно.
Шен: Тус болох уу? Гүнжидийн тос. Нээрэн дээрдэж байна... Уучихаад ирлээ.
Мо: Бичихээр ядаргаатай юм. Дуут мессежээр харилцах уу?
Шен: За.
Мо: Байна уу?
Шен: Сонсож байна.
Мо: Тэгвэл үргэлжлүүлээд ярь.
Шен: Юу? Юу үргэлжлүүлэх билээ? Аан. Би сая гүнжидийн тос уучихаад ирсэн. Нойр чинь хүрэхгүй байна уу?
Мо: Сая л сэрлээ. Одоо юм олж иддэг юм уу.
Шен: Чимээгүй байх эвгүй юм аа. Би сая гал тогоонд ээж дунгийн мах бэлдчихсэн байхыг харсан.
Мо: Тийм үү?
Шен: Маргааш өдөр манай шарсан дунгийн мах идэх байх. Миний дуртай хоол. Би жорыг нь хараадахъя.
Мао: Өө, сэрчихээ юу?
Мо: Та нар хэр удахаар байна?
Мао: Цаг болох байх. Бараг дуусч байна. Нээрэн, явж болохгүй шүү. Тэд нарыг бичээд дуусахаар чиний хэсгийг бичнэ. Бичлэгээ хийж дуусчихаад, бүгдээрээ гарч хоолонпд оръё.
Мо: Окей.
Мао: За.
Шен: Тэгвэл би уншиж эхэллээ шүү. Дунгийн махыг том том хэрчээд цэвэр халуун усаар зайлна. Цэцэгт байжж, мөөгөө халуун усаар зайлна. Жижиглэсэн сонгино, цагаан гааг будааны дарс, устай холиод шүүс бэлтгэнэ. Дараа нь тахианы махаа татаж, 1см орчим диаметртэй жижиг бөөрөнхий хэлбэрт оруулна. Дараа нь хэрчсэн дунгийн махаа, тахианы махтайгаа буцалж байгаа усанд хийнэ. Ингээд бусад орцуудаа бүгдийг нь шөлөн дээрээ нэмнэ. Ингээд идэхэд бэлэн болно.
Мо: Мэднэ ээ. Шандоны алдартай хоол. Улам өлсчихлөө.
Шен: Миний буруу. Шөнө болчихсон байхад хоол ярих хэрэггүй байж.
Мо: Зүгээр ээ. Орой болсон байна. Чи унтах гэж байна уу?
Шен: Аан. Унтлаа.
Мо: Тэгвэл эрт унтаж амар. Сайхан амраарай.
Шен: Сайхан амраарай. Сайхан амраарай.
******************
Мао: Юу хийж байгаа юм?
Мо: Бүгдэнд нь хоол захиалж байна.
Мао: Бичлэгийн студид цаг авсан гэж сонссон. Шеншенмантай уулзах гэж байна уу?
Мо: Ажил шдээ.
Ё: Мо багш аа. Та үнэхээр...
Мао: Аан. Манай дадлагын ажилтан. Ши Ёоу. Үүдний хүлээн авах дээр ажиллана. Юм канондох, хоол захиалах хэрэгтэй болбол тэрэнд хэлж болно.
Ё: Мо багш аа.
Мо: Ши Ёоу, сайн уу.
Ё: Сайн уу. Мо багш аа, танд интернэт нэр байдаг уу?
Мао: Хөөе хөөе. Ажил дээрх зураг нийтэлж болохгүй. Ажилчдын мэдээллийг тарааж болохгүй. Дуду чамд хэлээгүй юм уу?
Ё: Хэлсэн. Бас би нууцын гэрээнд гарын үсэг зурсан.
Мао: Тэгээд.
Ё: Тэгэхээр Мо багш аа, та үнэхээр Чиан Чинци юм уу?
Мо: Тийм ээ, мөн.
Ё: Би...
Мо: Хүмүүс юу идмээр байгааг надад мэдээд өгөөч. Өнөө орой би хоолоор дайлна. Баярлалаа.
Ё: За. Зүгээр ээ. Зүгээр. Мао... Мао ах аа.
Мао: Болно оо болно. Юундаа сүржигнэсэн юм.
Ё: Мао ах аа. Би олон жил фен нь байсан. Алдартай болохоор нь биш, надад үнэхээр ажил нь таалагддаг юм.
Мао: Ойлголоо. Сайн сонс. Төгс хоолой студид дуу оруулахыг сайн сурах юм бол... илүү олон сайн бүтээл төрөхийг харах болно.
Ё: За, Мао ах аа.
Мао: Энийг дээ...
Ё: Мао ах аа. Та орой юу идмээр байна? Би захиалаад өгье.
Мао: Тайван бай. Тайван бай.
*********************
Ё: Миний студид ажиллах анхны өдөр. Би анхны өдрөө шүтэж явдаг Чиан Чинцитэй уулзсан. Гэхдээ Чиан багш аа, санаа зовох хэрэггүй. Би амалж байна. Би яасан ч таны зураг, мэдээллийг задруулахгүй. Гэхдээ, би үнэнээр нь хэлж болох уу? та үнэхээр царайлаг юм аа. Шеншенман, чи азтай юм аа.
Жан: Чиан Чинцигийн царайг хармаар санагдахгүй байна уу?
Шен: Үнэндээ, зүгээр ээ.
Жан: Зүгээр ээ? Тэр олон жил чиний шүтээн байсан шд.
Шен: Интернэтэд царайгаа хараагүй мөртлөө олон жил найзалсан хүмүүс зөндөө байдаг шд Хэвийн л зүйл.
Жан: Нууж л бай.
Шен: Хэн нуусан юм.
Жан: Үнэхээр царайг нь хараах юмсан гэж жаахан ч гэсэн бодогдохгүй байна уу?
Шен: Тэгж бодогдохгүй байна. Би жаахан төгөлдөр хуур тоглоодохъё. Би хоёр хоногийн дараа студид очиж дуу бичнэ.
Жан: Юун дуу вэ? Баяр болж байхад.
Шен: Төгс хоолой студитэй хамтарч хийх урьдчилсан хувилбар. Би шинэ жилээр амалчихсан. Баярын үеэр демог нь бичиж өгнө гээд. Тэд нарын өөрсдийнх нь хийсэн нь таалагдахгүй байгаа юм шиг байна лээ. Тэгээд дахиад хийхээр болсон. Манай студи блээн болчихсон болохоор бичлэг хийхэд яг тохирох байх.
Жан: Зүгээр ээ. Би хаалганы карт өгөх болохоор очиж болно. Гэхдээ манай студи дууны инженерээ гэрээгээр авдаг. Баярын амралт болж байгаа болохоор дууны найруулагч олдохгүй байж магадгүй.
Шен: Тэгвэл...
Мо: Шарсан дунгийн мах ямар амттай байна?
Шен: Бурхан минь. Гү Шен, чи хоосон төсөөлөөд байгаа юм уу? Үгүй ээ, үгүй үгүй. Цуу ярианаас болоод тэгж бодогдож байгаа байх. Тэр надад сайн биш. Яасан ч сайн биш. Хэтрүүлж бодож болохгүй юмсан. Сэр сэр сэр сэр. Интернэтэд бичсэн юмыг тоох хэрэггүй. Амттай байсан. Хоолоо идсэн үү?
Мо: Бэлэн хоол идэж байн.
Шен: Гэртээ байхгүй юм уу?
Мо: Тийм. Вейбод нэг хүн чиний нэрийг дурьдаад, намайг студид харсан гэж бичээгүй байна уу?
Шен: Вейбо шалгаж амжаагүй л байна. Дууны демо таалагдахгүй байгаа гэж сонссон.
Мо: Студид бичвэл эффект нь хамаагүй дээр болох байх. Гэхдээ одоо байгаа эффект нь муугүй болсон байсан. Би төлөвлөгөөтэй ажилтантай тохироод студид бичүүлэх гээд цаг товлочихсон байгаа.
Шен: Сайн байна. Хэрвээ... Студи захиалчихсан гэсэн үү? Надтай хамт бичлэг хийнэ гэсэн үг үү?
Жан: Яасан?
Шен: Аан? Зүгээр ээ. зүгээр. Тэгэхээр... надтай уулзана гэсэн үг үү?
Мо: Одоохондоо ням гарагт 3цагаас товлосон байгаа. Бүтэн сайнд уулзъя.
Шен: Бүтэн сайнд уулзъя.
Жан: Бүтэн сайнд хэнтэй уулзах юм? Ямар демо бичих юм? Миний мэддэг хүн үү?
Шен: Үгүй ээ. Нэг найз маань дуу бичихэд туслаач гэнэ ээ.
Жан: Найз аа? Ямар найз?
Шен: Чиний мэдэхгүй найз. За, би төгөлдөр хуур тоглолоо.
*****************
Шен: 6-р байр. Зургадугаар байр нь аль юм бол? Хоёр хагас болж байна. Гурваас уулзана гэсэн. Эрт очих дэмий байх. Тийм ээ?
Ё: Сайн уу. Ор ор.
Шен: Сайн уу. Бичлэг хийхээр ирсэн үү?
Шен: Тийм ээ.
Мао: Өрөөнүүд бүгд дүүрчихсэн. Хэдээс цаг авсан юм?
Шен: Гурваас.
Мао: Гурван цагаас уу? Мо Чинчений найз уу?
Ё: Чиан...
Шен: Тийм ээ. тийм.
Мао: Ийшээ. Хамгийн цаад талын өрөө.
Шен: Сайн уу.
Ша: Сайн уу.
Ж: Шеншенман уу? Сайн уу. Би Чиан Чинци байна. Уучлаарай, тоглосон юм. Жунмей байна.
Шен: Аан.
Ж: Би бүгдийг нь дуудаадахъя. Хүлээж байгаарай. Шеншенман ирлээ.
Ша: Сайн уу. Сайн уу. Намайг... На-намайг Фейшао гэдэг.
Шен: Аан.
Ша: Би та хоёрыг болзож байхад халуун тогоо идэж байсан.
Шен: Аан аан.
Ж: Болно оо. Дуду. Битгий айлгачих аа.
Ша: Шеншенман, би... Шеншенман би чамайг айлгаад байна уу?
Шен: Үгүй ээ, үгүй.
Ду: Байж байгааг нь. Холд холд. Чиан багш ажилтай болчихсон болохоор ирж чадахгүй гэсэн. Та нар хүн айлгачихлаа шд.
Ж: Харин тийм.
Ду: Шеншенман, мөн үү?
Шен: Тийм ээ.
Ду: Наадахаа надад өгчих. Тэгээд суу л даа.
Шен: Хэрэггүй ээ, хэрэггүй. Хэрэггүй. Баярлалаа.
Мао: Тэгвэл би бэлдэж байя. Надад жаахан хугацаа өгчих.
Ж: За.
Ду: Тэг тэг.
Ж: Ийм юм авчирч яах гэсэн юм бэ.
Ду: Ингэж нэг уулзах гэж. Цүнхээ өгчих.
Шен: За. Хүнд шүү.
Ж: Үүргэвчиндээ юу хийчихсэн юм бол?
Ду: Намайг Дудубин гэдэг.
Шен: Сайн уу сайн уу. Үнэнийг хэлэхэд би та нарыг мэднэ.
Ду: Интернэтээр ярилцсан шд.
Ж: Тийм ээ тийм. Мэднэ.
Ду: Чамайг ийм хөөрхөн гэж төсөөлсөнгүй. Би эрэгтэй байсан бол ичээд чамтай ярьж чадахгүй байсан байх аа.
Шен: Чиан багш өнөөдөр ирэхгүй юм уу?
Ду: Чиан багшид гэнэтхэн ажил гарсан. Бид нараас хамгийн завгүй байдаг хүн. Санаа зовох хэрэггүй. Эд нар чамайг айлгачихаж магадгүй гээд, надад чамд анхаарал тавиарай гэж захиан.
Ж: Чамайг хэлж байна.
Ша: Хэн айлгасан юм бэ. Би биш...
Ж: Хүн айлгаад л...
В: Гол дүр ирсэн гэж сонслоо. Сонсчихсон чинь унтаж чадахгүй байна. Өөрийгөө танилцуулъя. Ван Кө.
Шен: Аан. Сайн уу. Сайн уу.
Ду: Тэрнийг айлгаж болохгүй гэж хэлсэн шүү. Тоох хэрэггүй. Бид нар нэг нэгнээ мэддэг болоод олон жил болж байгаа болохоор байнга тоглож байдаг юм.
Шен: Зүгээр ээ, зүгээр. Зүгээр.
В: Тоглож байгаа юм.
Ду: Ус хийж өгөөч ээ.
В: Аан.
Ша: Тэрний хэлдэг зөв шүү. Хурдан яв.
В: Өөрөө хийгээд ир.
Ж: Хурдан яв, хурдан яв.
Ша: За за.
Ё: Би хийгээд ирье.
Ша: Ши Ёоуг хар даа. Тэрнийг хар даа.
В: Тэгж л байг.
Ё: Бичлэгт орох гэж байгаа болохоор... би бүлээн ус хийгээд ирлээ.
Шен: Аа, баярлалаа.
Ж: Халамжтай байгаа биз?
В: Уу уу.
Шен: Юу... би удахгүй сургууль руугаа явах ёстой.
В: Аан.
Ж: Аан. Тэгвэл хурдан ажилдаа орцогооё. Тэгэх үү?
В: Тэгье тэгье.
Ша: Тэгье.
Ж: Тэгэхгүй бол Шеншенман оройтчихно.
Ду: Тийм ээ. Дууны үгийг хэвлээд студид тавьчихсан байгаа. Гэхдээ чи цээжилчихсэн болохоор бараг хэрэг болохгүй байх, тийм үү?
Ша: Мо багш ирж амжихгүй болохоор чи, бас Ван Кө, Дуду бид дөрөв бичлэг хийлгэх нь.
Ж: Аанхан.
Ша: Хоёр нь бичлэгээ шалгаад, цагийг нь тохируулах хэрэгтэй болно.
Ду: Шеншенман сургууль руугаа явна гэсэн болохоор эхлээд тэрний хэсгийг бичье.
В: Тэгье.
Шен: Зүгээр ээ зүгээр. Би зүгээр.
Ша: Зүгээр ээ.
В: Зүгээ зүгээр.
Ж: Хамаагүй ээ.
В: Бид нар угаасаа энд байж байх юм чинь.
Ж: Тийм ээ.
Шен: За за.
Мао: Шеншен түрүүлж бичихээр болсон уу?
Шен: Тийм.
Мао: Нааш ир. Би микрофоныг чинь тааруулаад өгье.
Ду: Үүргэвчээ надад өгчих.
Шен: Баярлалаа, баярлалаа. баярлалаа.
Ду: Ор ор.
Мао: Миний яриа сонсогдож байна уу?
Шен: Сонсогдож байна.
Мао: Микрофонд хэтэрхий ойрхон байна. Жаахан ухарчих. Болж байна.
Ша: Сандарчихаж.
Мао: За, бэлэн бол эхлэх үү?
Шен: За.
Ё: Би Шеншенманыг жирийн нэг хүн гэж бодохгүй байна.
Эм: Харин тийм.
Ё: Мо багш тэр хоёр... Мо багш аа. Ирчихсэн. Ирчихсэн ирчихсэн.
Мо: Мм...
Эм: Орчихсон уу? Орчихсон уу?
Ж: Ирчихээ юу?
Ду: Завгүй гэсэн биз дээ?
Ж: Намайг орлохоор ирээ юу? Дотор байгаа.
Мао: Муугүй байлаа.
Шен: За. Мо Чинчен, байнга л тараг ууж байх юм аа.
Мо: Сайн уу, Шеншен. Чиан Чинци байна.
Шен: Сайн уу. Тэрнийг нөгөө эмч байх юм гэж бодсонгүй.
Мо: Мао ах аа, сая бичсэнээ надад сонсгож болох уу?
Мао: Тэгэхээр ийм байна. Хүн болгон бичлэг хийлгэх дараалалтай. Шеншен хоёр дахь нь болж байна. Бүгдийг нь сонсох юм уу, ганцхан тэрнийхийг сонсох уу?
Мо: Бүгдийг нь. Шеншен, гарч ирээд амарч бай.
Шен: За...
В: Ийшээ, Мо багш аа.
Ду: Ямар байна? Царайлаг байгаа биз дээ?
Шен: Царайлаг юм аа.
Мо: Уулзсан хүн билүү гэж бодож байна уу?
В: Аан? Уулзаж байсан юм уу? Эртхэн хэлэхгүй дээ. Шеншенийг ирэхээс өмнө бид нар орой хаана хоолонд оруулах вэ гэж бодож байсан юм. Тэгэнгээ таныг хосгүй агуу хүн гэсэн сэтгэгдэл төрүүлэх гэж байсан юм.
Ж: Тийм боломж олдохгүй нь дээ. Бид нарыг харж үз л дээ. Хар л даа. Бид нар мэдээгүй шд.
Ша: Мо багш аа, бичлэг юм уу, зураг юм уу? Интернэтэд нууцаар бичлэг тавьчихаагүй биз дээ? Засваргүй, хориотой бичлэг?
Ду: Фейшао. Дэмий юм ярихаа боль.
Ша: За за за.
Шен: Бид уулзаж байсан. Гэхдээ таны санаж байгаа үгүйг мэдэхгүй байна
Мо: Санаж байна. Чи нохойгоо салхилуулж байсан.
Шен: Тийм. Таныг гэж үнэхээр төсөөлсөнгүй.
Мо: Би ч бас. Чамайг гэж төсөөлсөнгүй.
Ж: Байз байз. Та хоёр юу яриад байна аа? Бид нар ойлгохгүй байна.
Ша: Ингэхэд та хоёр танилцсан юм?
В: Харин тийм.
Мо: Бид хоёр яаж танилцсан нь бид хоёрын хэрэг. Та нарт ямар ч хамаагүй.
В: За яах вэ.
Ша: Уулзаж байсан байж, анх удаа гээд байна шд.
Мо: Аан. Би бичлэгтээ орлоо. Дараа нь ярилцъя.
В: Дараа нь асуучих.
Ша: Өөрөө асуухгүй юу?
В: Чи асуучих л даа. Асуу асуу асуу.
Ш: Шеншен. Та хоёр яаж...
Ж: Та хоёр яах гээд байгаа юм?
Ду: Шеншен. Энд зогсох хэрэггүй. Би чамд студиэ танилцуулъя.
В: Хөөе, Дуду.
Ду: Энэ миний дуртай хэсэг. Цайгаа уудаг хэсэг.
Эм: Дуду эгч ээ.
Ду: Энд уух юм, жимс, бас идэх юм байгаа. Аваад идээрэй.
Шен: Хөөх. Зөндөө юм байна. Бүр тоглоом, анхны тусламжийн хайрцаг хүртэл байна.
Ду: Тэд нар эрүүл мэнддээ анхаардаггүй болохоор бэлтгэлтэй байхгүй бол болдоггүй юм. Гэдэсний, ханиадны эм байдаг юм. Суу.
Шен: За. Ду багш, халамжтай юм аа.
Ду: Үгүй ээ. Олон жил хамт ажилласан болохоор гэр бүлээс өөрцгүй болоод л тэгж байгаа юм. Нээрэн би Жумейгээс чамайг энэ жил төгсөнө гэж сонссон. Ажил олчихсон уу?
Шен: Би урилгаар сурахаар болсон.
Ду: Шилдэг оюутан уу? Мо Чинчен та хоёр адилхан юм аа.
Шен: Тэр ч гэсэн сайн сурдаг байсан уу?
Ду: Сайнаас ч илүү. Шалгалт ч өгөхгүй анги дэвшдэг байсан. Тэгээд л та хоёрыг адилхан гэж байна. Шеншен, Мо Чинчен та хоёр хаана уулзсан юм? Хэлж болохгүй онцгой газар юм уу? Тэр битгий хэл гэсэн үү?
Шен: Үгүй ээ, үгүй үгүй. Тийм биш. Зүгээр л санамсаргүй таарсан юм. Манай ажиллуулдаг хүнсний дэлгүүрт.
Ду: Танай дэлгүүр гэнэ ээ? Сохор болзоо юм уу?
Шен: Биш ээ биш. Санамсаргүй.
Ду: Санамсаргүй? Тийм тохиолдол байдаг юм уу?
Шен: Би ч гэсэн гайхаад л байна.
В: Дуду эгч ээ. Мо багш бичлэгээ дуусчихсан. Ороод ир гэж байна.
Ду: Ийм хурдан уу? Улам л хурдан болоод байх юм аа.
В: Наашаа.
Мо: Мао ах аа, дахиад тоглуул даа.
Мао: Ямар байна?
Мо: Өмнөдийн лимбэ маань анхилуун үнэртэй, цаст мөчир түшихийг хүснэ. Хөндий биеэр нь салхи үлээж, хаш чулуун биений сүүдэр нь тэнгэрт нисч буй хөвсгөр үүл мэт үл баригдана.
Мао: Энэ сайн болж.
Мо: Алслан одож, чи бид хоёр үүлэн дээгүүр хөвнө. Мао ах аа, дараагийнхыг нь тавь даа.
Мао: Дахиад уу?
Мо: Өмнөдийн лимбэ маань анхилуун үнэртэй, цаст мөчир түшихийг хүснэ. Хөндий биеэр нь салхи үлээж, хаш чулуун биений сүүдэр нь тэнгэрт нисч буй....
Мао: Энэ ч гэсэн боломжийн болж.
Мо: ... хөвсгөр үүл мэт үл баригдана. Алслан одож, чи бид хоёр...
Мао: Сүүлийн хоёр нь хоёулаа боломжийн байна.
Мо: ... үүлэн дээгүүр хөвнө. Надад хоёр дахь таалагдаж байна. Шеншен.
Шен: Аан?
Мо: Чамд аль нь дээр байна?
Шен: Хоёулаа таалагдаж байна. Хоёулаа сайн болж.
Мо: Сонгохгүй юм уу?
Шен: Сонгож чадахгүй нь.
Ж: Залуу охидод зуун хувилбар байсан ч бүгдээрээ сайн гэж хэлнэ. Өөрийнхөө хоолойд итгэхгүй байгаа юм уу?
Мо: Тэгвэл би бодоод үзье. Мао ах аа...
Мао: Аан?
Мо: Дахиад хоёуланг нь тавь даа.
Мао: Хоёуланг нь уу? За.
Мо: Өмнөдийн лимбэ маань анхилуун үнэртэй, цаст мөчир түшихийг хүснэ. Хөндий биеэр нь салхи үлээж, хаш чулуун биений сүүдэр нь тэнгэрт нисч буй....
Ша: Шеншенман, хачин биш байна уу?
Мо: ... хөвсгөр үүл мэт үл баригдана. Хуруугаараа идэж байгаа нь.
Ша: Эрхий, долоовор хуруугаа хайрлаж байгаа юм. Ажлаасаа болоод сургуульд байхаасаа л чипсийг ингэж иддэг байсан юм.
Шен: Аан.
Ша: Итгэчихлээ.
В: Тоглож байна аа. Хэдэн зуун удаа хэлсэн ч энэ зуршлаа өөрчлөхгүй байгаа юм.
Ша: Би ч гэсэн чадна. Хар л даа.
В: Ёстой нээрээ.
Ша: Ингэж барьж байгаад.
Мо: За за. Орой юу идэхээ бодъё. Энийг дараа эвлүүлгийн үеэр болъё.
Мао: Эвлүүлэг гэхээр надад үлдээж байгаа гэсэн үг биз дээ?
Ду: Ашгүй дээ. Өлсөж байна.
Ж: Явъя.
В: Хөөе хөөе. Байз байз байз. Байж бай. Суу суу. Сууж бай. Түр сууж бай. Түр сууж бай л даа.
Мао: Аан? Яасан бэ?
В: Алив ээ. Нэг санал байна. Явахаасаа өмнө нэг дурсгал болох юм үлдээвэл ямар вэ?
Мао: Юун дурсгал вэ? Юу л сэдэж байгаа бол доо.
В: Сонс доо. Шеншен Мо багшийн хоолойд дуртай гэдэг нь илт байна. Мо багш ч гэсэн Шеншений хоолой таалагддаг гэсэн. Дуу бичлэгийн студид байгаа юм чинь... энэ ховор боломжийг ашиглаад яагаад дахиад хэдэн дуу дурсгал болгоод бичээд авч болохгүй гэж? Миний бодлоор... та хоёр нэг нэгэндээ сайн юм чинь.. хоолойд нь... хамтарч дуу дуулбал ямар вэ? Ямар вэ?
Мао: Давгүй санаа байна.
Ша: Зөвшөөрч байна.
Ж: Дэмжиж байна.
Мо: Болж байна.
В: Мо багш, намайг ойлгодог шүү.
Мо: Фенүүддээ өгч байгаа валентины бэлэг гээд бодчихъё.
В: Зөв зөв зөв. Удахгүй Валентины баяр болно.
Ша: Цагаан сарын дараа болно шд.
Ду: Тийм.
Ша: Сайн өдрүүд үргэлжилж байна.
Мо: Тэгвэл... Чам дээр эргэж очино. Болох уу?
Шен: Энэ дуу...
В: Хоёр дахь удаагаа уулзаж байгаа гэсэн биз дээ? Чам дээр эргэж очино гэхээр? Хэтэрхий хурдан юм биш үү?
Ж: Хүнтэй үеэрхэж байгаагүй юм чинь. Шууд алгасч байхгүй юу.
Ша: Хэтэрхий яараад байна аа.
Ж: Та хоёр ярь ярь. Ярь ярь.
Мо: Би байнга дуулдаггүй болохоор... энэнээс өөр сайн мэдэх дуу байхгүй.
Шен: Би ч гэсэн энэ дууг мэднэ.
Ду: Энэ чиний зохиосон дуу биш үү?
Шен: Аан. Тийм ээ.
Ж: Энэ дуу чинь алдартай дуу биш дээ? Би жаахан байхын л...
Ду: Чи...
Ж: Үгүй ээ. Би энэ дууг зөндөө сонсдог байсан. Энэ дууг сонсохдоо би хоолойг нь л анхаардаг байсан. Найрлагыг нь анзаарч байгаагүй.
Мо: Тэгвэл дуулаад үзье.
Шен: За. дуулаад үзье.
Мо: Чи энийг ашигла.
Шен: За, баярлалаа.
Мо: Наашаа ойрт. Өндрийг нь хараадахъя.
Ша: Энэ. Үг нь.
Мо: Баярлалаа.
Шен: Баярлалаа.
Мао: Тэрнийг хар даа.
Мо: Дууныхаа үгийг сэргээх үү?
Шен: Би үгийг нь сайн мэдэхгүй. Хөгжимтэй нэг удаа дуулж үзсэн нь дээр байх. Яаж дуулбал дээр вэ?
Мо: Энэ хэсэг нь өндөр болохоор... эхний хэсгийг чи дуулсан нь дээр байх. Хоёрдугаар хэсгийг нь би дуулъя. Би хэсгийг хоёулаа ээлжилж дуулъя. Дахилтыг нь... хосолсон нь дээр байх. Би өөрөө ч сайн мэдэхгүй байна. Хөгжмөө сонсож байгаад тэр үедээ болох уу?
Шен: За. Энэ дууны өнгө нь өндөр. Энэ дууг зохиож байхдаа би эмэгтэй хүнд илүү тохиромжтой гэж бодож байсан юм. Дахилтыг нь дуулж чадах уу?
Мо: Зүгээр ээ.
Ду: Хөөх. Бид нарыг үл тоомсорлож байна.
Ша: Мэдээж шд.
Мао: Яасан? Бэлэн үү? Бэлэн бол эхэлцэгээе.
Мо: Үгүй ээ, үгүй. Мао ах аа. Дууныхаа үгийг санах хэрэгтэй байна. Хөгжмөө тавьчих...
Мао: Окей.
Шен: Болчихлоо, Чиан багш аа.
Мо: Намайг Чиан Чинци, эсвэл Мо Чинчен гэж дуудаж болно. Багш гэх хэрэггүй.
В: Зүгээр л Чинчен, эсвэл Чинци гэж дуудсан ч болно.
Ду: Шеншен. Мо Чинчен гэж дууд. Чиан Чинци гэхээр хөндий сонсогдож байна.
Ша: Санал нэг байна. Мо Чинчен гэхэд болно.
Ж: Жинхнээсээ найзууд болъё гэж бодож байгаа бол Мо Чинчен гэж дуудсан нь дээр. За юу?
Мо: Зүгээр ээ. Аль нь ч болно. Биеэ барих хэрэггүй.
Шен: Мо Чинчен.
Ша: Тийм ээ.
В: Тээр. Хамаагүй дээр сонсогдож байгаа биз дээ.
Шен: Болж байна уу?
Мо: Болж байна. Мэдээж. Бэлэн үү?
Шен: Аан.
Мо: Эхлээд сэтгэл хөдлөлөө тааруулах хэрэгтэй, тэгээд бичлэгээ хийе. Төгсгөлийн хэсэгт нь эрч хүчтэй байгаарай. Мао ах аа.
Мао: За.
Мо: Тэгвэл бид хоёр... Би хэсгээс эхэлье.
Шен: За.
Мо: Би хэсгээс.
Мао: За.
Мо: Дахилтын хэсгээс нь эхэлье. Би үгийг нь харж байя...
4-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home