Love me, Love my voice 3

Love me, love my voice-3

Үргэлжлэх хугацаа:45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн  дүрүүд:

Жан: эм, Гү Шений клубийн дарга Шө Жан

Г: эм, хамтлагийн бөмбөрчин Гуай Гуай,

Гит: эр, гитарчин Ши Шао

И: Эм, Дон Ирү, дэлгүүрийн цагийн ажилтан

 

 

Гарчиг: 3-р анги 

Мо: Шеншен. Чи надад өртэй билүү? Энд алдартай болох хамаагүй. Чадвар чухал.

В: Тийм ээ. Бүгд л анх тэгж эхэлдэг биз дээ? Оролдоод үз. Тэртэй тэргүй урьдчилсан хувилбар юм чинь. Фенүүдээ зориулж байгаа бэлэг. Айх хэрэггүй.

Шен: За яах вэ. Оролдоод үзье. Бүгдээрээ миний дуртай дуучид. Тэд нартай хамтарч ажиллана гэж төсөөлж ч байсангүй. Би сайн хичээнэ ээ.

В: Шеншенман л ийм хүмүүсийн жагсаалт гаргаж чадах байх. Чиан Чинци л ийм олон хүн урьж чадах байх даа.

Мо: Хамтарч дуулаагүй удсан байна. Хааяа цуглах сонирхолтой шд.

Шен: Өвөө.

Өвөө: Баярын гала тоглолт үзэхгүй юм уу?

Шен: Би Вейбогоор үзчихсэн.

Өвөө: Цагаан сар болж байхад. Бид нартай сууж ярилцахгүй юм уу?

Шен: Би хэдэн хүнтэй ажил ярьж байна.

Ээж: Аав аа.

Өвөө: Аан?

Ээж: Та энд байсан юм уу?

Өвөө: Тийм.

Ээж: Шеншен, бүгдээрээ явах гэж байна. Хурдан доошоо оч.

Өвөө: Нээрэн тийм. Гаргаж өгье. гаргаж өг.

Шен:  За. Уучлаарай. Би жаахан завгүй байна. 

В: Өө. Шеншенман  чатнаас гарчихсан уу?

Мо:  Цагаан сарын битүүн болж байхад. Гэр бүлтэйгээ байх хэрэгтэй.

В: Мо багш аа, би таны гэр бүлд тооцогдох уу? Сэтгэл хөдөлчихлөө. Гэхдээ л сайхан байна. Би оройн хоол бэлдсэн. Явж идэх үү?

Мо: Хэрэггүй ээ, баярлалаа.

*****************  

Эр: Би буцаад явлаа.

Ээж: Яасан нимгэхэн юм? Хүйтэн байхад. Хүрэм өмсөхгүй яасан юм бэ?

4: Ах аа, эгч ээ. Бид нарыг гаргаж өгөх хэрэггүй ээ. Хүйтэн байна. Өвөө гэртээ ганцаараа байгаа.

Ээж: Зүгээр ээ. Гаргаж өгчихөөд харья. За за.

1: Зүгээр ээ.

Аав: За ингэе. За за за. Шеншен та хоёр харьж бай. Би гаргаж өгчихөөд очъё.

Ээж: За яах вэ. Тэгвэл дараа дахиад ирээрэй.

Ах нар:  баяртай.  Баяртай.

Шен: баяртай.

Ээж: Баяртай.

Ах нар: Чшш чшш... бид нар явлаа шүү. Явлаа.

Ээж: Дараа ирээрэй.

1: Заавал ирнэ ээ. Та хоёр хурдан харь аа.

Ээж: Чи чинь яагаад байна аа?

Шен: Ээж ээ.

Ээж: Оройноос хойш хачин байх чинь.

Шен: Би ярьж байгаад гэнэт  гараад ирсэн. буруугаар ойлгочихвол яах юм?

Ээж: Юуг нь бурууг ойлгоно гэж? Шөнө дунд болох гэж байхад. Хүмүүс унтчихсан байгаа.

Шен: Ээж ээ. Би явлаа. Тэд нар оройтож унтдаг юм аа. Ээж ээ.

Ээж: Чи...

Шен: Байж байгаарай. Байж байгаарай...

Ду: Чиан багш аа.

Мо: Аан, сонсож байна.

Ду: Бид нарт зориулаад бяцхан үзүүлбэр хий  л дээ.

Мо: За яах вэ.

Ду: Өө, Шеншен буцаад ирж. Тэгвэл нийтийн чатад оръё.

Шен: За.

В: Нөхөд өө. Чиан багш баяр болж байгааг тохиолдуулаад бэлэг бэлдсэн байна.

Эр: Хөөх. Ямар бэлэг вэ?

В: Фейшао, яасан уддаг юм бэ?

Ша:  Хүлээгээрэй. Би одоохон. Намайг уучлаарай. Хоолоо идэж байгаарай.

Эр эм: Тэгье ээ.

Мо: Тэгвэл ямар үзүүлбэр дээр вэ? Дуулбал болох уу?

Ж Шао Ду: Дуулах аа?  

Мо: Шеншен, бичээрэй.

Шен: Би удаан шивдэг. Бас урд нь бичиж үзээгүй болохоор... Чиан багштай зэрэгцэж явж чадахгүй байх.

Мо: Зүгээр ээ. Хүссэнээ л бич.

Шен: Тэгж болно гэж үү? За. Тэгвэл Чиан багш юу  дуулмаар байна? Би дууных нь үгийг хайгаад үзье.

Мо: “Элсэн доорх яс”.

В: Хөөх.

Мо дуулна.

Мо: /дууны дундуур өгүүлэгч: /

Дайн өргөн уудам нутгийг хамарч...

Элсэн доор яснууд дарагджээ ...

Төрсөн нутаг яасан ч булагдахгүй...

Уулс цасанд дарагдаж...

Хэн ч үгүй, хоосорч...

Эргэн харсан ч, хэн ч эргэж ирэхгүй...

Ша: Би дуулахаа больсон нь дээр юм шиг байна.

Ду: Тэрнийг Чиан Чинци гэж дуудахаа больё. Дууны бурхан гэж нэрлэе.

В: Хөөх. Ахан дүүс ээ. Та нар амьдаар сонссон бол ч. Хэлэх ч үг алга.  

Мо: Ингээд дуусгая.

Ду:  Хэрцгий гэдэг нь. Хүний сонирхол төрүүлчихээд. Уур хүрч байна шүү.

Ж:  Та нар Чиан Чинцийг мэддэггүй юм уу? Би та нарт бүүвэйн дуу дуулж өгөх үү?

Ду: Больж үз. Өнөөдөр энд олон сайн дуучин байгаа шүү. Чи дуугүй байж бай.

Ша: Тийм шүү. Би эхлээ ч үгүй байхад.

В: Би ч гэсэн байгаа шүү.

Ж: За  за. би микрофоноос унтраачихъя.

Ду: Яасан? Чиан багш аа. Фенүүддээ, бид нарт хэлэх үг байна уу? Шинэ оны ерөөл байна уу? Шөнө дунд болох гэж байна.

Мо: Бодоодохъё. Миний хэлэх үг. Хүнд хоолойноос нь бол хэтэрхий дурлах хэрэггүй. Тэр хоолойны цаана хэн байгааг мэдэх боломжгүй, тийм биз дээ?

Ж: Зүгээр л хоолойнд нь дуртай байж болно. Ухаантай байх хэрэгтэй. Ухаантай бай. Хоолойноос нь болж хүнд хууртаж болохгүй. Хүүхдүүд ээ, хол байгаарай. Цагаан сар гарч байна. Ирээд салют асаагаарай. Алив... Төгс хоолой студи та нартаа шинэ оны мэнд хүргэе.

Ду: Шинэ оны мэнд хүргэе.

Ша: Шинэ оны мэнд.

В: Бүгдэд нь баярын мэнд.

Мо: Бүгдэд нь шинэ оны мэнд хүргэе.

Шен: Шинэ оны мэнд хүргэе. Шинэ оны мэнд хүргэе.

Мо: Явах болчихлоо.

Шен: Багш аа. Хурдан яв.

Мо: ВиЧатыг чинь бүртгэж болох уу? Энэ минийх.  Баяртай.

Шен: Мо. Мо... Мо Чинчен. Чинчен... Чиан Чинци багш аа,  би Шеншенман байна.

Мо: Мэднэ ээ, Шеншен.

Шен: Юу гэж хэлэх вэ?

Мо: Юу?

Шен: Чиан багш аа, надаар туслуулах юм байгаа юу? Хэтэрхий албархуу болчихов уу?

Мо: Өөр юм байхгүй ээ. Надад дууны өртэй байх аа.

Шен: Одоо сонсмоор байгаа юм уу?

Мо: Одоо юу?

Шен: Үгүй ээ. Миний хэлэх гэсэн юм...

Мо: Орой болчихсон байна. Маргааш болъё.

Шен: Завгүй байгаа байх. Алив дуу хайгаад үзье. Аан? Ямар олон дуут месссеж вэ?

Мо: Чамд хоолны жор хэлээгүй удсан байна. Хар перцтэй шарсан хавирганы мах. Ёстой амттай. Тугалны хавирганы мах орно. Хавирганы махыг яснаас нь салгаад дээр нь хар перц цацна. Хар перцний сүмс, будааны дарс хийнэ. Хайруулын тавгандаа тосоо хийгээд махныхаа өнгийг өөрчлөгдтөл ширүүн гал дээр хуурна. Дээр нь ногоон сонгино, өвлийн хулсны үндэс, өнгийн чинжүүнүүд нэмнэ. Ширүүн гал дээр болтол нь хуураад бэлэн болно. Хар перц барбикюны амт оруулдаг болохоор их амттай болдог. Тугалны хавирга хиймээргүй байвал үхрийн нурууны махаар хийж болно. Гэхдээ тугалны хавирга хамгийн тохиромжтой. За за, орой болсон байна. Эртхэн унтаж амар. Сайхан амраарай.

Шен: Сайхан амраарай, Чиан Чинци багш аа.

Ээж: Даанч гал тогоо гэрэлтэй байсан юм аа. Юу хийж байгаа юм?

Шен: Би... өлсөөд байна. Тэгээд сереал идэх гэж байна. Ээж ээ, та унтахгүй яасан юм?

Ээж: Орондоо хэвтэж байгаад гэнэтхэн гал тогооны цонх хаахаа мартсанаа санаад. Гэрлээ унтраахаа мартав аа. Аан?

Шен: За. Би жаргалтай байна. Яах вэ?  Үнэхээр жаргалтай байна. Юун олон сэтгэгдэл байдаг билээ?

****************

Эм: Сайн байна уу.

Эр: Сайн, сайн байна уу. Ингэхэд хаашаа явж байгаа юм?

Эм: хүүгээ эмээгийнд нь аваачих санаатай.

Эм: Хамаатныдаа очино оо.

Эр: Би ч гэсэн.

Өвөө: Шеншен, сэрээрэй.

Шен: Өвөө, дахиад жаахан унтаадахъя.

Өвөө: Найз  чинь ирчихэн байна.

Шен: Худлаа яриад л. Бүгдээрээ баяраар гэр рүүгээ явчихсан.

Эм: Хурдан босоод, амттай хоол ид ээ. Ээж чамд зонжитой мах явуулсан.

Шен: Очилоо. Очилоо. Та нар юу болоод хүрээд ирээ вэ?

Бүгд: Шинэ оны мэнд.

Шен: Шинэ оны мэнд. Шинэ оны  мэнд. Зонжи?

Жан: Энэ байна.

Ги: Яарах хэрэггүй. Чамд зориулсан гэнэтийн бэлэг байгаа.

Шен: Ямар гэнэтийн бэлэг?

Г: Хувцасаа солиод бид нартай яв.

Жан: Тэгээд хараарай.

Шен: Хаашаа явах юм?

Жан: Хурдан хувцасаа соль оо. Тэгээд хараарай.

Эр8: Булан тойроод байгаа. Хар даа. Тэр  шар байшин. Дуу чимээ багатай. Гоё байгаа биз?

Шен: Намайг хааш нь аваад ирэв ээ?

Жан: Дотор нь ороод аяндаа мэднэ ээ.

Эр8: Энд байгаа.

Жан: Ор ор.

Бичиг: Жаожао Муму хөгжмийн студи.

Шен: Энэ... Бурхан минь. Хөөх.  Та нар энийг хэзээ бэлдчихэв ээ? Би яагаад мэдээгүй байдаг билээ?

Эр8: Дарга хэлж болохгүй гэсэн. Чамд зориулсан гэнэтийн бэлэг.

Шен: Энд ширээ байна. Хөөх. Хөөх. Гал тогоо байна. Тэр  юу вэ? Хөөрхөн юм аа.

Жан: Өмнөх түрээслэгч нь хүүхдүүдэд зураг зурахыг заадаг байсан гэсэн. Хөөрхөн санагдаад би энд нь үлдээчихсэн.

Шен: Энэ бид нарын хийсэн ажлууд байна шд.

Жан: Одоохондоо хоёр л байгаа.

Шен:   Хөөе. Тэр өрөөнд юу байгаа юм? Энэ... энэ... Энэ үнэхээр биднийх гэж үү?

Г: Сайхан байна уу?

Шен: Сайхан байна.

Жан: Хэдүүлээ шалгаад нэг тоглоод үзэх үү?

Шен: Тэгье.

Г: Алив.

Шен: Лимбээ авчраагүй нь харамсалтай. Хөөх.

Ги: Би цалингаараа авсан юм. 

Шен: Би мөнгийг нь өгнө өө. Ажил хийж мөнгө олох амаргүй.

Ги: өнгөрсөн жил чи надад микрофон авч өгсөн шд.

Шен: Энэ манай клуб. Жаожао Муму. Байгуулагдаад хоёр жил болж байгаа. Дөрвөн гишүүнтэй. Энэ манай дарга, Шө Жан. Бэлэн бүтээл, урлагийн дизайн болоод сурталчилгаа хариуцдаг. Бас манай гоцлол дуучин. Энэ бол Ши Шао. Манай яруу найргийн хэлтсийн дарга. Гэхдээ хэлтэстээ ганцаархнаа... Энэ бол Гуай гуай. Гуай гуай бид хоёр хөгжим зохиож, бас найруулдаг.  Бид хоёр бас дуулдаг. Манай дуучид олуулаа байгаа биз. Одоо бид нар дуугаа бичихийн тулд студи түрээслэх хэрэггүй боллоо.

Гит: Манай Шеншен хүнтэй үерхэж байгаа гэж байна лээ.

Шен: Аан?

Гит: Хүн болгоны мэддэг хүн. Төгс хоолой студийн алдартай залуу.

Шен: Манай өрөөний найз тэдний студитэй хамтарч ажиллаж байгаа юм. Би хөгжмийг нь хариуцаж байгаа болохоор л танилцсан юм.

Жан: За за. Чи хэнийг таньдагийг бид нар мэдэхгүй. Зүгээр л энийг мэдээд бид нар их гайхсан.

Г: Тийм ээ. Хүмүүс чамайг тэрний алдар нэрийг ашиглаж гэж ярьж байсан. Ойн баяраар далимдуулаад Чиан Чинцийд наалдчихсан гээд л. Уур хүрмээр.

Гит: Тийм ээ. Олон хүн атаархаж байна лээ. Хэлж байгаа  үг нь хүртэл дургүй хүрмээр.

Жан: Зүгээр ээ. Цагаан сар болж байна. Ийм юмнаас болж уурлах хэрэггүй. Зүгээр ээ. Би зүгээр.

*****************

Шен: Хүмүүс бүгд буруугаар ойлгочихож. Тэрэнд  ч гэсэн нөлөөлөх байх. Би тайлбарлах ёстой юм бол уу? Надад нэг хэлэх юм байна. Юу гэж хэлбэл дээр вэ? Хэдийгээр би үнэнч фен чинь боловч... надад ямар ч далд санаа байхгүй. Хэтэрхий шулуухан ч юм уу. Эсвэл тойруугаар тайлбарлах уу? албан ёсны ажил байсан. Хэтрүүлэх хэрэггүй... болохгүй юм байна аа... Нэг секунд? Нэг секундэд хоёроос гурван үг л хэлэх байх.

Мо: Мм... Мм...

Шен: Та унтаж байгаа юм уу?

Мо: Мм...

Шен: Дахиад нэг секунд.

Мо: Мм...

Шен: Тэгвэл би сэрээчихсэн үү?

Мо: Ммм...

Шен: Тэгвэл би нэг юм хэлж болох уу?

Мо: Мм...

Шен: Март. Хэлэхээ больё. Би... хэлэх гэж байсан үгээ мартчихлаа. Үргэлжлүүлээд унт даа.

Мо: Зүгээр ээ. Хүссэн зүйлээ хэлж болно.

Шен: За. Юуны тухай ярих вэ? Юу ярих вэ? Байна уу?

Мо: Байна уу?

Шен: Чиан багш аа, та завтай байга юм уу?

Мо: Мм. Амарч байна.

Шен: Мм... Та амарч байхдаа юу хийх дуртай вэ?

Мо: Унтах. Бас бичлэгийн студид очдог.

Шен: Би тэгж их ажилладаг байсан бол зөндөө шагнал авах байсан байх даа. Яагаад ярихгүй байна аа? Өнөөдөр  ч гэсэн бичлэгийн студид очих уу?

Мо: Мм...

Шен: Тоглоом уу, эсвэл  жүжиглэлт үү?

Мо: Мм...

Шен: Тэгвэл... юу... Та студийн ойн баярт гурван жил оролцоогүй. Энэ жил яагаад оролцож байгаа юм?

Мо: Энэ жил арван жилийн ой болж байгаа. Оролцохгүй бол болохгүй.

Шен: Аан.

Мо: Ярилцлага өгч байгаа юм шиг санагдаж байна.

Шен: Чиан багш таны  юу ярих дуртайг мэдэхгүй болохоор л...

Мо: Би интернэтэд идэвхтэй байлгүй удсан. Намайг бодит амьдрал дээр таньдаг найзаа гэж бодоход болно. Юу ч хамаагүй ярьж болно.

Шен: За. Тэгвэл... Чиан багш, хоолоо идсэн үү? Тийм ээ. Энэ их уйтгартай асуулт байгаа биз.

Мо: Зүгээр ээ. Нэг нэгнээ сайн мэдэхгүй болохоор тэгж байгаа юм.

Шен: Би юу хэлэх гэж байснаа саначихлаа.

Мо: Тийм үү. Хэл л дээ. Зүгээр ээ. Хэл хэл.

Шен: Та надад дуучидтай хамтарч ковер дуулах боломж  гаргаж өгсөн болохоор... интернэтэд зарим нэг сөрөг яриа гарсан байна лээ. Уг нь би маш энгийн бодолтой байсан. Тийм мундаг хүмүүстэй хамтарч дуулна гэдэг дуучин хүн болгоны хүсэл. Гэтэл одоо, танд муугаар нөлөөлөх вий гэж санаа зовж байна.

Мо: Жишээлбэл?

Шен: Жишээлбэл... фенүүдээ алдах. Бас зөндөө цуу яриа.

Мо: Мм...

Шен: Хамаагүй юм шиг, тоохгүй байх шиг байна.

Мо: Ор ор.

Эм: Мо эмч ээ, гарын үсэгээ зураад өгөөч.

Мо: Намайг хүн дуудаж байна. Интернэтэд байгаа юм таалагдахгүй байвал компьютераа унтраачих.      Тэгвэл яах ч үгүй. Дуу оруулдаг жүжигчний хувьд надад ажил маань хамгийн чухал. Тэрнээс бусдаар, хүмүүсийн юу  гэж ярих надад хамаагүй. Шеншен, чи надад өртэй байх аа?

Шен: Нээрэн тийм, дууны өртэй шд. Мартаагүй ээ. Чиан багш аа, та ямар дуу сонсмоор байна?

Мо: Жумейгаас чамайг хөгжим тоглодог гэж сонссон.

Шен: Жаахан л. Би багадаа төгөлдөр хуур сурч байсан. Дараа нь ардын  хөгжимд дуртай болохоор өөрөө ятга, лимбэ тоглож сурсан. Чиан багш миний хөгжим тоглонгоо дуулахыг сонсмоор байна уу?

Мо: Чамд төвөгтэй биш бол.

Шен: За. Тэгвэл Чиан багш аа...  би бэлдээдэхье.

Мо: Яарах хэрэггүй. Би студи рүү явлаа.

Шен: Компьютер.

Эм: Мо эмч ээ, шинэ оны мэнд.

Мо: Шинэ оны мэнд. 

*****************

В: Яагаад ууртай царай гаргаад байна?

Ша: Хоолоор дайлуулах хэцүү болжээ.

Ж: Идэх юм уу, үгүй юу? Идэхгүй бол яв.

В: Өө, Мо хүрээд ирлээ.

Ж: Ашгүй хүрээд ирэв үү. Хурдан ирээд хэлээдэх. Эд нар хүнийг онгоцноос буунгууд хүнийг дэлгүүрээс баахан юм авахуулчихаад. Өөрсдөө ярихаас өөр юу ч хийгээгүй. Ам нь л хөдлөөд байна.

В: Танай баг бид нарыг цагаан сараар бичлэг хийгээд өг гэж гуйсан шүү. Хоолоор дайлах хэрэгтэй биз дээ?

Ша: Эрт ирж байхад халуун тогоогоор дайлж болохгүй нь уу?

В: Энэ чинь Мо багшийн төлөө. Чиний төлөө гэж бодоо юу?

Ша: Харин тийм.

Мо:  Одоо ирж болж байгаа юм уу?

Ша: Зүгээр ээ. Би сохор болзоонд явна гээд хэлчихсэн.

Ж: Үнэхээр сайн шалтаг олж дээ.

В: Яасан гэж? Харин ч сайн шалтаг байна.

Ша: Тийм.

В:  Ялангуяа гэрлэх насанд хүрсэн, ганц бие  залуугийн хувьд яг тохирно.

Ша: Амаа тат. Суугаад хамт ид л дээ.

Ж: Суу.

Мо: Надад хийх юм байна. Та нар ид.

В: Аан?

Ж:  Та нар уурыг нь хүргэчихлээ шд.

В: Идэхгүй юм уу?

Мо: Та нар ид ээ.

В: Хөөе. Миний бодлоор, Мо багш нэг л өөр байна.

Ша: Хэлэх хэрэг байгаа юм уу? Духны чинь үрчлээснээс илт байхад.

В: Гайгүй байлгүй. Надад үрчлээ байхгүй. Яв.

Ж: Энэ удаа олон жил ганц бие байсан Мо багш дурлах нь  гарцаагүй.

Ша: Хайр. Үгээр тайлбарлах аргагүй. Алив алив алив. Тулгая. Сайдъя.

Ж: За.

Ша: Сайдъя.

Ж: Өчүүхэн бодолтой.

Ша: Онгойлгоогүй байна шд. Дургүй байгаа юм уу?

В: Мартчихжээ.

Ша: Ёстой.

******************

Мо: Би ирчихлээ.

Шен: Би бэлэн. Тэгвэл чатанд ороод ир. Аан, дугаар нь...

Мо: Орчихлоо. Эртээд орсон болохоор, санаж байна.  

Шен: Тэгвэл админы эрхийг танд өгье.

Мо: За, баярлалаа.

Шен: Юу сонсмоор байна?

Мо: Чиний мэддэг дууг сонсъё.

Шен: Тэгвэл клубт орохдоо шалгуулсан дуугаа дуулж өгье. Би хөгжим тоглонгоо дуулж байсан юм. Нотыг нь ч санаж байна.

Мо: Чи гоё хоолойтой болохоор гоцлон дуулахад яг тохирно.

Шен: Тэгвэл эхэллээ шүү.

Мо: За.

Шен: Уучлаарай, уучлаарай. Би дахиад эхэлье.

Мо: Зүгээр ээ. Оршил нь сайхан сонсогдож байна.

Шен дуулна.

В: Манай хөгжмийн найруулагч авъяастай юм аа.

Ду: Тийм ээ. Хоолой нь ёстой гоё сонсогдож байна.

Ша: Хоолойн өнгө нь тунгалаг, яг өөрийнхөөрөө.

Ж: Чиан Чинцийд таалагдахаас аргагүй.

Ф: Чиан Чинци багш аа, Шеншенман. Болзоонд чинь саад болсонд уучлаарай.

Шен: Хэзээ ороод ирэв ээ?

Ф: Дуду намайг ийш нь оруулсан шүү.

Ду: Фей Шао намайг урьсан.

Ша: Ван Кө намайг оруулсан шүү.

В: Би Жумейтэй халуун тогоо идэж байна.

Ж: Би Гэн Шиаошинтай чаталж байна.

Ш: Би санамсаргүй орж ирсэн шүү.

В: Шеншен. Чиан багш их аминчхан юм аа. Бид нарыг бүгдийг нь хөөж гаргачихаад. Бид нар жаахан  л хэсгийг сонссон шүү.

Ду: Харин тийм. Тулаан шиг л. Бид нарыг гаргачихаар нь бид нар эргээд ороод ирсэн. Бид нар тэрнийг яаж гэдгийг  л мэдмээр байна...

Шен: Үнэндээ би...

Мо: Шеншен бид хоёр мөрийцсөн юм. Тэр ялагдсан. Тэгээд надад хэдэн дуу дуулж өгөхөөр болсон.

Шен: Тийм гэж үү? Гэхдээ энэнээс илүү тохиромжтой шалтаг олдохгүй байх.

Ду: Би яагаад мөрийнөөс хоцорчихдог билээ? Би улаан фен чинь шүү.

Ша: Одоо больж үз. Линлон шинэ дуу гаргах болгондоо Чиан багшид эхлээд сонсгодог. Манай Чиан багшид дуу сонсох хэрэг байгаа юм уу?

Ш: Тэгэхээр Линлон Чиан багшийг эргүүлж байгаа юм байна.

Ша: Линлоны хоолой нь нас биед хүрсэн бүсгүйн хоолойтой. Чианд таалагдахгүй нь лав. Тийм биш байсан бол аль хэдийн үерхэх байсан байлгүй.

В: Тийм байх.

Шен: Тийм байх.

Ж: Манай Чиан багш дуусчихлаа.

Ша: Ирж байна.

Ж: Мах дуусчихлаа. Би яваад аваад ирье.

Мо: Ногоо идчихье. Хөргөгчинд сам хорхой байгаа.

Ж: За, би аваад ирье.

Ша: Амтлаарай.

В: Энэ, шанцай, ногоон сонгино байна.

Ша: За.

Ж: Сам хорхой ирлээ. Уух юм аваад ирлээ. Май. Халуун тогооны үдэшлэгт тавтай морил.

В: Хөөе.  Мо багш зүгээгүй байгаа биз.

Мо: Ван Кө.

В: Аан?

Мо: Шувууны ханиад гарсан.

В: Мо багш аа, битгий айлгаад бай л даа.

Ду: Та нар өөдгүй юм аа. Энд хоол идээгүй гурван эмэгтэй байхад.

В: Дуду эгч ээ. Мо багш өлсөхөөрөө аймаар болчихдог юм. Тэрний идэж дуусахыг хүлээсэн нь дээр байх.

Ду: За за. Вейбо. Вейбо үз.

В: Юу болсон бэ?

Ж: Дуду ингэж сүржигнэхийг бодоход хов жив л байлгүй.

Ша: Хурдан хурдан.

Ду: Шеншен хурдан вейбо руу ороод хар даа. Вейбо.

Шен: Аан?

Эр: Хэрвээ Чиан багш дуртай хоолойгоо хуваалцаж, нийтлэх юм бол би нэг сэтгэгдэл бичсэн хүн болгонд хайрцаг Хаоши шоколад өгнө шүү.

Мо: Одоо төл.

В: Хөөх. Энэ хүн ч хоосорсон.

Ша: Мэдээж шдээ.

Ж: Чамайг хуваалцсаны дараа Шеншенман алдартай болчихлоо.

Ээж: Шеншен. Очоод үеэлийнхээ оронд ажиллачих. Тэгэхгүй бол болзоондоо хоцрох нь. Аав бид хоёр чинь дэлгүүр явлаа. Өдрийн хоолны дараа ирнэ.

Шен: Аан. За.

Ду: Шеншен, тасарчихсан уу?

Ж: Аан?

Шен: Юу... Уучлаарай.  Би гэнэтхэн ажилтай болчихлоо. Явахгүй бол болохгүй нь. Дараа холбогдъё. Баяртай.

В: Баларлаа. Айчихсан юм биш үү?

Ша: Айлгаад явуулчихлаа.

Ээж: Хурдан яв аа. Үеэл ах чинь яарч байгаа. Нээрэн, өнөөдөр очсон охин, шинэ хүүхэд байгаа. Сайн заагаад өгөөрэй.

Шен: За.

******************** 

Шен: Юун сүртэй юм? Сүртэй юм биш шд. Интернэтэд тэгж наргиж л байдаг шд. Тэгээд ч зүгээр л миний хоолой таалагддаг гэсэн. Зүгээр ээ, зүгээр. Гэхдээ их сэтгэл хөдлөм тайлбар бичсэн байсан. Би талархал илэрхйилэх хэрэгтэй байх. Тэрний бичсэн ганц магтаал, миний ковер дуунаас хамаагүй илүү үр дүнтэй. Баярлалаа. Багш аа, магтсанд баярлалаа.

Ша: Хэн юм бол?

В: Хөөе. Хэн юм?

Мо: Зүгээр ээ. Би хоолоо идэж байна. Бичих боломжгүй байгаа болохоор дуут мессеж явуулах уу?

Шен: За.

Мо: Тэгэхээр надад хэдэн дууны өртэй хэвээрээ биз дээ?

Шен: Багш та уйдахгүй бол би хэзээ ч дуулж өгч болно.

Ша: Инээж байна. Хөөе хөөе. Инээгээд байна.

Ж: Дуу нь нам болохоор сонсож болохгүй байна.

В: Хар л даа.

Мо: Гэртээ байхгүй байгаа юм уу?

Шен: Тийм. Би нэг тийшээ явах гэж байна.

Ж: Явах гэж байна.

Мо: За. Тэгвэл дараа ярья. Болгоомжтой яваарай.

Шен: За. Баяртай.

Ша: Бүр сониус зан хөдөлчихлөө. Шеншенманы царайг харах юмсан. Жумей, чи харсан уу?

Ж: Боломж гараагүй ээ.

В: Мо багш аа, та вейбогоор танихгүй хүмүүстэй харилцах дургүй биз дээ?

Мо: Хоолой нь давгүй болохоор л магтсан юм.

Ж: Сайхан хоолойтой.

В: Тийм ээ. тийм. Авъяасыг хүндлэх хэрэгтэй.

Ша: Бид нар чамд итгэж байна.

В: Тийм ээ.

Ж: Сам хорхой ид. Би чамд чаначихсан.

Мо: Мартчихсан байна шд.

Ша: Хийчих. Хийчих.

*****************

Шен: Ах аа.

Ах: Миний хөөрхөн дүү. Дахиад жаахан л оройтсон бол би найзууддаа загнуулах байлаа.

Шен: Сохор болзоонд явахгүй гэдгийг чинь мэдэж байсан юм аа. Багийн тулаан уу? Баяртай.

Ах: Баяртай, баяртай.

И: Сайн уу.

Шен: Сайн уу. Намайг Гү Шен гэдэг. Шеншен гэж дуудаж болно.

И: Мэднэ ээ, Гү Жиагийн үеэл дүү. Намайг Дон Ирү гэдэг. Өнөөдөр миний ажлын анхны өдөр. Надад чадахгүй юм байвал сайн заагаад өгөөрэй.

Шен: Үгүй ээ, үгүй үгүй. Зүгээр...

Д: Тэгвэл би ажилдаа орлоо.

Шен: За. баярлалаа.

И: Үгүй ээ, үгүй үгүй. Юу ч биш. Юу ч биш. Зүгээр.

Эм: Вейбо үзсэн үү?

И: Би бүр уйлмаар л байна. Чи ойлгож байна уу? Миний хайртай хүн хорин минутын өмнө өөрийнхөө дуртай хоолойг зарлачихаад байна.

3-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home