Love me, Love my voice 2

Love me, love my voice-2

Үргэлжлэх хугацаа:45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Гол  дүрүүд:

Мо: эр, Мо Чин Чен/Чиан Чин Ци-тайзны нэр/тогооч, эмч, дубляж хийдэг жүжигчин гэх мэт

Шен: эм, Гү Шен/Шен Шен Ман-тайзны нэр/их сургуулийн оюутан, хөгжмийн найруулагч  

Ш: эм, Гэн Шиао Шин/тайрмал хар үстэй/, Гү Шений найз, дотуур байрны нэг өрөөнд амьдардаг

Ч: эм, Чи Яао,/буржгар үстэй/ Гү Шений найз, дотуур байрны нэг өрөөнд амьдардаг

Ф: эр, Фен Яа Сон-дуу оруулдаг/дубляж хийдэг жүжигчин

Ду: эм, Ду Бин -студийн менежер

Ж: эр, Жумей багш/Жоу Жен / дубляж хийдэг жүжигчин

Ах: эр, Гү Жиа, Гү Шений ах

Аав: Гү Шений аав

Ээж: Гү Шений ээж

Өвөө: Гү Шений өвөө

 

 

Гарчиг: 2-р анги 

Мо: Шеншенман... Би чамд хайртай.

Ж: Манай бизнесийн хамтрагчид сонсож байгаа. Нөгөө дууны найруулагч ч гэсэн. Шеншенман. Алив ээ, эргэлзэх хэрэггүй. Тусалчих л даа. Юу ч байсан болно. Юу ч байсан хамаагүй.

Мо: Шеншенман.

Шен: Аан?

Ж: Үргэлжлүүл л дээ.

Мо: Шеншенман.

Ш: Шеншен.

Шен: Байна. Би байна.

Мо: Надтай хамтарч ажиллах уу?

Шен: Тэгье.

Эр: Хөөх. Чиан Чинци бид нарт жүжиглэхийг зааж байна.

Ш: Яаж? Яаж хамтрах юм? Та нарт унших зохиол байгаа юм уу? Эсвэл сэдвийн дагуу юм уу?

Шен: Энд мэдээллийн самбар байна. Чатын админ нь энд хэлэх үгнүүдийг нь бичнэ.

Ш: Аан? Харагдахгүй л байна даа.

Шен: Бэлдэж байгаа байх. Удахгүй гарах байх.

Ж: Яасан бэ? Мөр байрлуулах гэсэн болохгүй байна. Шеншен, түр хүлээж байгаарай.

Шен: За. Яах вэ? Амархан л юм байгаасай.

Ш: Зүгээр ээ. Айх хэрэггүй. Чи чадна аа.

Ж: Юу ч хамаагүй хэлчих. Юу ч хамаагүй амархан юм. Хүн болгонд ойлгогдохоор. Алив ээ, бүгдээрээ хүлээгээд байна.

Мо: Сэтгэлээ илэрхийлэх амархан байдаг. Шеншенман...

Шен: Аан?

Мо: Би чамд хайртай. Чи... надад хайртай юу?

Шен: Тийм ээ. Хайртай. Чиний хоолойд...

Мо: Баярлалаа. Ингээд боллоо. Хайртай гэдэгээ илэрхийлэх үзэгдэл та нарын бодож байгаа шиг хэцүү биш. Заавал туршлагатай байх албагүй. Хамгийн чухал нь үзэгчдэд хэлж байгаа үг чинь чин сэтгэлийнх гэдгийг ойлгуулах. Сайн судал. Өөрийгөө мэддэг бол. Бэлтгэл сайн хий. Тэгээд л болно.

Ш: Гайхалтай. Үнэхээр гайхалтай. Яг үнэн юм шиг сонсогдсон.

Шен: Мэргэжлийн дуу оруулдаг жүжигчин юм чинь. Итгэмээр байх нь аргагүй. Энэ үгийг олон хэлж байсан биз. Би дараа чамд харуулна аа.

Ш: Хамт ажилладаг хүмүүсийг нь биширч байна. Ингэж хайраа илчлэхээр нь яаж тэсдэг болоо? Тэрэнд дурладаг бол уу?

Шен: Мэдэхгүй ээ.

Ш: Тэрний тухай цуу яриа байдаггүй юм уу? Хамт ажилладаг хүнтэйгээ болзож байсан бол уу?

Шен: Мэдэхгүй ээ.

Ш: Чи мэднэ дээ. Сайн бодоод үз.  

Шен: Цуу яриа байсан санагдаж байна.

Ж: Хөөх. Сайн байлаа. Шоунд сонсогддогоос ч илүү сайн байлаа. Зүрх чинь хурдан цохилж байгааг сонсож байна уу?

Мо: Чи дуу орж байхдаа “Би чамд хайртай” гэж хэд хэлж байсан бэ?

Ж: Санахгүй байна. Гэхдээ чинийхээс цөөхөн байх.

Мо: Сайн судал. Бэлтгэлээ сайн хий.

Ж: За за за. За залуус аа. Хэдүүлээ сайн судалж, бэлтгэлээ сайн хийнэ шүү.

*******************

Мо: Шеншенман... би чамд хайртай. Чи... надад хайртай юу?

Ч: Би ирлээ. Би та хоёрт удон авчирлаа. Унтчихсан юм уу? Ийм эрт унтчихсан юм уу? Би тэрэнд ч гэсэн авчирсан юмсан.

Ш: Юу гээч? Чиан Чинци тэрэнд “Би чамд хайртай” гэж хэлсэн.

Ч: Нээрээ юу? Хэзээ вэ?

Ш: Үнэн. Үнэнээсээ хэлсэн.

Шен: Тэр чинь бэлтгэл байсан.

Ч: Ингэж айх гэж.

Ш: Тэгсэн ч гэсэн чамд хэн нэг нь анх удаа тийм үг хэлсэн биз дээ. Тийм үү?

Ч: Харин тийм. Надад тийм аз таардаггүй л юм байх даа? Тэр олон жил хүнтэй хамтарч ажиллаагүй. Шеншен, чи азтай юм аа. Тэр чамд сэтгэлээ илэрхийлсэн анхны залуу боллоо шд. Чи үнэхээр азтай юм аа.

Шен: Намайг цаашлуулахаа болихгүй бол хичээлээ хуулуулахгүй шүү.

Ч: Гуйя, бид нар бүгд чамд найдаж байгаа шүү. Би чамд идэх юм авчирсан. Идээд үз.

Шен: Хэрэггүй ээ. Би шүдээ угаачихсан. Би унтлаа. Та хоёр ч гэсэн унт. Маргаашаас шалгалт эхэлж байгаа шүү. Сайхан амраарай.

Ш: Тэгвэл сайхан...

Ч: ... унтана гэж найдъя.

Шен: Та нар...

Ш: Бид хоёр атаархаад л тэгж байна.

Ч: Харин тийм. Атаархаад байна.

Шен: Би жинхнээсээ унтлаа.

Ш: Заза.

Ч: Сайхан зүүд зүүдлээрэй. Явъя.

*****************

Ш: Нээрэн, чи өчигдөр Чиан Чинцигийн цуу ярианы тухай ярьсан. Тэрний найз охин гэгддэг албан ёсны хүн байгаа юм уу?

Ч Шен: Байхгүй.  

Ш: Яагаад? Хэн ч ярьдаггүй юм уу?

Шен: Тэр анх студид орж ирэхдээ өөрийгөө товч танилцуулж байсан.

Гү Мо: Намайг Чиан Чинци гэдэг. Би ганц бие. Найз охинтой болохоороо би хэлнэ ээ.  

Шен: Маш нухацтай хэлсэн.  Хэн ч шоолж зүрхлээгүй.

Ч: Тэгээд ч, тэрний фенүүд аймаар. Тэдний уурыг хүргэхгүй байсан нь дээр.

Шен: Тийм ээ.

Ш: Аан? Тийм аймаар юм уу?

Шен: Заза, хурдан ид. Өнөөдөр шалгалттай.

Ш: Нээрэн тийм. Шалгалттай шд.

**************

Эр: Хүүхдүүд ээ, алгалт эхлэх гэж байна. Утасныхаа дууг нь хаагаад, эсвэл унтраагаарай. Цаасаа тарааж дуусаад дээр нь нэр, анги, бас ангийнхаа дугаарыг бичээрэй. Мартаж болохгүй шүү. Шалгалтын үеэр  чимээгүй байх ёстой. Хоорондоо ярьж болохгүй. Ямар нэг юм хэрэг болбол гараа өргөөрэй.

Шен: Сүүлчийн шалгалт хоёр долоо хоног үргэлжилнэ. Ингээд сургуулиа төгсөж байна гэсэн үг. Шалгалтаас болоод би нэг хэсэг Төгс хоолой студи, Чиан Чинцийг мартсан.

********************

Ду: Босоорой. Өглөөний цайгаа уу.

Мо: Очилоо.

Ду: Жоу Зен, хурдал.

Мо: Өглөөний мэнд.

Ду: Өглөөний мэнд. Чиний идэх дуртай ороомог  авчирсан.

Мо: Хөөх. Баярлалаа. Жоу Жен, хурдлаарай. Баярлалаа. баярлалаа.

Ж: Нөгөө л хоол уу?

Ду: Чи амттай байна гээд байсан биз дээ. Хөөе. Нөгөө хандивын апп юу болсон бэ?

Ж: Ямар апп? Аан? Шеншенманыхыг хэлж байна уу? Аан? Би ярилцсан. Тэд нар хоёр долоо хоног шалгалтаа өгч байгаа гэсэн. Шалгалт нь илүү чухал болохоор би дараа нь ярилцъя гээд хэлчихсэн.

Ду: За, тэгвэл дуустал нь хүлээж байя.  Бидэнд яарах юм байхгүй.

****************

Ч: Миний ор. Миний галуу. Намайг санасан уу?

Ш: 14хоногийн тамлалт.

Шен: Ингээд энэ улирал дууслаа.

Ч: Тэмдэглэе. Би маргааш явна.

Шен: Тэгье ээ, болж байна. Өнөө орой юу идэх вэ?

Ш: Би захиалчихъя. Барбикю.

Ч: Барбикю? Болж байна. Хөөе. Би зөндөө юм захиалчихсан. Би аваад ирье.

Ш: Тусламж хэрэгтэй юу?

Ч: Зүгээр ээ. Хэрэггүй.

Шен: Би Вейбогоо шалгаадахъя.

Ш: Аан? Мартаагүй л байгаа юм уу? 200фен чинь, байсаар л байгаа юу?

Шен: Ядаж л тэд нарын дунд ганц ч робот байхгүй. Би ихэнхийг нь танина. Намайг олон жил дагаж байгаа хүмүүс. Нээрэн, манай клубийн дарга шалгалтын дараа намайг хаягаа баталгаажуулаарай гэсэн. Тэгвэл албан ёсны болно гэсэн. Чи надад туслаарай. Би сайн мэдэхгүй. Би яагаад ийм олон шинэ дагагчидтай болчихов оо?

Ш: Хөөх. Тийм байна. 2999. Чи шинэ дуу тавьсан юм уу?

Шен: Үгүй ээ.

Ш: Тэгвэл шалгаад үз. Шеншен, чамайг Чиан Чинци дагасан байна шд. Яагаад чамайг дагасан юм бол?

Шен: Аан? Мэдэхгүй ээ. Юу болоод байна аа?

Ш: Юу болоод байгаа юм бол? Тэр чамд “би чамд хайртай”гэж хэлсэн.

Шен: Надаар тоглохоо боль л доо.

Ш: Чи дуу оруулдаг жүжигчин болж чадахгүй байх аа. Чи амархан улайдаг юм чинь. Нийтэлсэн юмнуудаа шалгаад үзээрэй. Хүмүүст муу сэтгэгдэл төрүүлж болохгүй. Сайхан сэтгэгдэл үлдээх хэрэгтэй.

Шен: Юу ч алга. Хэдэн гомдол л байна. Өнөөдөр, маргааш юу идэх вэ гэсэн талаар л юм бичсэн байна.

Ш: Доош нь явуулаад үз.

Шен: За за. Чухал юмаа хийе. Би яаж нэрээ баталгаажуулах вэ?

Ш: За. Эхлээд хуудсыг баталгаажуулах гэдэг дээр дар. Тэгээд мэдээлээ оруулчих.

Шен: Найзуудаараа батлуулах хэрэгтэй гэж байна.

Ш: Тийм ээ. Нэрээ баталгаажуулсан  гишүүдээр баталгаа гаргуулах хэрэгтэй. Хэд хэрэгтэй юм? Надад баталгаажуулсан найз олон байхгүй шд.

Ш: Гурав байхад хангалттай байх. Хар даа. Цаанаасаа систем нь санал болгох ёстой.

Шен: За.

Ш: Төгс. Чиан Чинци чамайг дагасан нь сайн болж. Ингээд гурав боллоо. Хөөе, тэр байгаагүй бол чи баталгаажуулж чадахгүй байх байж. Бүгдийг нь идэвхжүүлээд явуулчих.

Шен: Бүдүүлэг санагдахгүй байгаа? Төвөгтэй санагдах бол уу?

Ш: Юу нь төвөгтэй гэж? Системээс тэрэнд хувийн чат явуулна. Тэр ганц товчлуур дарахад л хангалттай. Тэгээд ч тэр өөрөө л чамайг дагасан шд. Тийм болохоор баталгаа гаргаж өгөхөөс татгалзахгүй байлгүй. Аан? Тийм үү? Хурдан явуул. Явуул аа. Болчихлоо. Би хажуу өрөөний охидоос хамт явж барбикю идэх үү гээд асуугаадахъя. Өөр дуудах хүн байвал надад хэлээрэй. Бас хаяг чинь баталгаажихаар хэлээрэй. Бай бай.

Шен: Бай бай.

Мо: Надад явуусан анхны мессеж чинь хаягаа баталгаажуулах хүсэлт байна гэж бодсонгүй.

Шен: маш их баярлалаа.

Мо: Зүгээр ээ.

Шен: Багш аа, карритай, үхрийн махтай пүнтүүз идэж үзсэн үү? Хоолонд дуртай болохоор чинь би жороор хариу барья. Үхрийн махаа дөрвөлжин хэрчээд... нитэг гаргахгүйн тулд чанахаасаа өмнө усаар сайн угаана. Пүнтүүзээ халуун усанд дэвтээнэ. Үхрийн мах, ногоон сонгино, цагаан гаа, лаврын навчаа усандаа хийнэ. Буцлахаар нь нитгийг нь авна. Дээр нь үнэрийг нь дарахын тулд  цагаан цуу хийнэ. Бага гал дээр буцалгана. Карригаа хийгээд таван минут буцалгана. Дээр нь пүтүүзээ хийнэ. Ингээд бэлэн болно. Өө, нээрэн. Яншуйгаа мартаж болохгүй. Ёстой амттай шүү. Би энэ хоолонд дуртай.

Мо: Миний мэддэг жор байна.

Шен: Хм...

Мо: Хм. Үнэн.

Шен: Хариу барих гэсэн  чинь. Тэгвэл би өөр олон жор цуглуулах хэрэгтэй юм байна.

Мо: Хариу барих аа?

Шен: Мэдээж, миний хаягийг баталгаажуулахад тусалсан юм чинь. Хариуг нь барих хэрэгтэй.

Мо: Үнэнээсээ хэлж байна уу?

Шен: Мэдээж.

Мо: Надад дуу дуулаад өг.

Шен: Дуулах аа? Одоо юу?

Мо: Одоо?

Шен: Үгүй ээ, үгүй. Одоо болохгүй. Би зүгээр л намайг одоо дуул гэж байгаа юм уу гэж асууж байна.

Мо: Түр хүлээгээрэй.

Шен: Тэгвэл одоо болог.

Мо: Одоо ярьж болно. Энд өөр хүн байхгүй.

Ш: Би эргээд ирлээ.

Шен: Юу... би дуулах гэж байна.

Ш: Тэг л дээ. Би дасчихсан юм чинь.

Шен: За. Юу дуулах вэ?

Мо: Чи юу сайн дуулдаг вэ? Ардын дуу?

Шен: Аан. Ардын дуу.

Мо: Тэгвэл “Амьд байсан нь дээр” гэдэг дууг дуулаад үз.  

Шен: Амьд байсан нь дээр ээ?

Мо: Тийм. Сонирхолтой дуу шд.

Шен: Тэгвэл би аяыг нь олоодохъё.  

Мо: За...

Шен: Хөөе.

Ш: Яасан?

Шен: Би хачин дуу дуулах гэж байна. Чимээ гаргаж болохгүй шүү. Шоолж болохгүй.

Ш: Ямар дуу юм?

Шен: Амьд байсан нь дээр.

Ш: Наадахаа фенүүддээ дуулж өгөх гэж байгаа юм уу?

Шен: Үгүй. Чиан Чинцийд.

Ш: Чи хэзээ Чиан Чинцитэй ийм дотно болчихсон юм? Яагаад тэрэнд дуу дуулж өгч байгаа юм?

Шен: Миний хаягийг баталгаажуулж өгсөн. Хариуг нь барьж байгаа юм.

Мо: Аяыг нь олчихсон уу?

Шен: За, яваа яв яв яв яв.

Ш: Хөөе. Дуул л даа.

Шен: Яв л даа, яв яв яв. Хүн ичээд байхад. За за. Чи... яв л даа. Эхэллээ шүү.

Мо: За.

Гү дуулна.

Лө: Юу нь инээдтэй байгаа юм?

Мо: чшш... Муугүй шүү. Нээрэн, чи хясаанд дуртай юу?

Лө: Би дуртай.

Мо: Яв аа.

Шен: Дуртай. Чи ч гэсэн дуртай юу?

Мо: Бараг л. Зарим аргаар бэлдсэнд нь л дуртай.

Шен: Хясаа юу?

Мо: Тийм. Шар буурцагтай халуун ногоотой хясаа идэж үзсэн үү?

Шен: Үзсэн. Гэхдээ би халуун ногоотой хоол бараг иддэггүй. Хоолойгоо хамгаалахын тулд.

Мо: Дунд зэргийн халуун, бас хийхэд амархан. Гэхдээ хясааг нь цэвэрлэх хэцүү.

Шен: За.

Мо: Хясаагаа давстай усанд гучин минут дэвтээнэ. Тэгэхээр хясааны элс гадагшилж, сайн цэвэрлэгдэнэ. Халуун усанд буцалгахаар хясаа нь нээгдэнэ.

Шен: Энийг бичиж аваад фенүүдэд нь сонсгох юмсан.

Мо: Хоёр амтлагч бэлдэнэ. Нэг нь сой соус, элсэн чихэр, хоолны дарс, цагаан перц, бас шөлөө хийнэ. Эдгээрийг сайн холино. Хайруулын тавгандаа тосоо хийнэ. Дарсан шар буурцагаа, бяцалсан сармистайгаа хийнэ. Ногоон сонгины үзүүрийн хэсэг, улаан чинжүү, жижиглэсэн цагаан гаагаа хийнэ. Дээрээс нь хясааны сүмсээ хийгээд өндөр гал дээр хуурна. Шөлнийхөө талыг ширгэтэл буцалгаад цардуултай усаа нэмээд байнга хутгана. Дараа нь ногоон сонгиноо нэмж хийнэ. Ойлгосон уу?

Шен: Ойлгосон. Баярлалаа.

Мо: Явах болчихлоо. Дараа хэзээ дуулж өгөх вэ?

Шен: Дахиад уу?

Мо: Ганцхан удаа дуулах юм уу?

Шен: Тэгвэл дараа завтай үед чинь дуулж өгье.

Мо: За. Тэгвэл... баяртай.

Шен: Баяртай.  

Ч: Яасан бэ? Хоолны газраа захиалчихсан уу?

Ш: Захиалчихсан. Чиан Чинци та хоёр сая хаана байсан бэ?

Шен:   Аан?

Ш: Та хоёр тэрний чатаар нууцаар уулзсан уу? Фенүүдээс нь айхгүй байна уу?

Ч: Тэрний хувийн чатанд орсон юм уу?

Шен: Зүгээр л дуу дуулж өгсөн юм.

Ч: Хувийн чатаар нь дуу дуулж өгсөн юм уу?

Шен: Тийм ээ. Тийм л юм шиг байна. Гэхдээ та хоёрын бодож байгаа шиг юм биш ээ.

Ч: Аан?

Ш: Оо?

Шен: Босоод ир. Хурдан хурдан. Хувцасаа хурдан соль. Шалгалтаа дууссан юм чинь явж барбикю идье.

Ч: Шеншен, та хоёр хэзээ ийм дотно болсон юм бэ?

Шен: Тийм юм биш ээ. Өө, би илгээмжээ авахаа мартчихаж.  Би яваад аваад ирье.  Бай бай.

Ш: Шеншен.

*****************

Лө: Мо эмч, Мо тогооч болоо  юу? Хясааны тухай яриатай чинь хоолоо идчихлээ.

Мо: Зүгээр ээ.

Лө: Мо Чинчен эмч бас тогооч.

Мо:  Завгүй биз дээ?

Лө: Завгүй. Цагаан сар болох гээд байдаг. Нээрэн, баяраар төлөвлөсөн юм байгаа юу?

Мо: Ажлаа хийнэ шдээ. Өөр юу байдаг юм?  Аан?

Лө: Адилхан ганц бие хүний хувьд эмгэнэл илэрхийлж байна. Хөөе. Жен ах аа. Надад юм уу?

Ж: Үгүй ээ, энэ ганц бие залууг шалгахаар ирлээ.

Лө: За за. Та хоёр ярилц.

Ж: За.

Лө:  Би үзлэг хийхээр явлаа.

Мо: За. Ямар хэргээр ирээ вэ? Удахгүй нисэх гэж байгаа биз дээ?

Ж: Чи ганцаараа өрөвдөлтэй харагдаад. Тэгээд чамд тан авчирлаа.

Мо: За за. баярлалаа.

Ж: Сүртэй юм биш ээ.  Цагаан сарын баяраар нэг бол эмнэлэгт, нэг бол студид ажиллах юм. Бодохоор л өрөвдөөд байх юм. 

Мо: Харин ч сайхан байгаа биз дээ? Хийсэн юмтай.  

Ж: Гайгүй байлгүй. Нээрэн би чамд тасалбар захиалчих уу? Цагаан сарыг хоёулаа хамт тэмдэглэе. Манай үеэл дүү нар бүгдээрээ том болоод гүйлддэг болчихсон болохоор хөгжилтэй байдаг шүү. Тэгээд ч зүүн хойд зүгт цас орчихсон гоё байгаа.

Мо: Би явж болохгүй ээ. Тэгээд ч бүр дасчихаж. Ганцаараа байх амар байдаг юм. Цагаан сараар амралтаа авсан гээд бодчих.

Ж: За яах вэ. Чиний бодлыг өөрчилж чадахгүйгээ мэдэж байна. Дуду студид чамд хоол бэлдээд тавьчихсан гэсэн. Битүүний өдөр өөрөө хоол хийж идээрэй. Бид нар интернэтээр чамтай холбогдоно оо.

Мо: За.

Ж: За, би нисэх буудал руу явлаа.

Мо: За. сайн яваарай. Дараа уулзъя.

Ж: Биеэ бодоорой.

Мо: За. Ээж аавдаа мэнд хүргээрэй.

Ж: Баяртай.

Мо: Болгоомжтой яваарай.

Ж: За.

******************

Эм: Шатар тоглож байгаа юм уу?

Эр: Тийм ээ.

Эр: Тэгшхэн наагаарай.

Аав: Санаа зоволтгүй.

Эр: Авга ах аа.

Аав: Аан?

Эр: Та надад улаан дугтуй бэлдсэн үү?

Аав: Хаа байсан болоогүй байхад. Хурдан ажлаа хий. Эгчдээ загас чана гэж хэлээрэй.

Эр: За.

Эр: Авга ах аа, орой ямар хоол идэх вэ?

Аав: Харж л байя. За за, хурдан  наа, хурдан наа.

Эр: Очилоо, өвөө.

Эр: Энд болох уу?

Өвөө:  Үгүй ээ, үгүй. Энийг зүүн талд нь  наа.

Эр: Аан за за.

Өвөө: Бичиг үсэг мэдэхгүй юу? За за. Алив хараадахъя.

Эр: Болж байна уу?

Өвөө: Болж байна. Болж байна. Энийг хөндлөнгөөр нь.

Эр: Ингээд наачих уу?

Өвөө: Тэг тэг. За за за.

Эр: За.

Өвөө: Сайн байна. Сайн байна.

Эр: Цагаан сараа гэж.

Өвөө: Азын биднийг ивээх болтугай. Аз жаргал, эд хөрөнгө авчрах болтугай.

*******************

Ш: Умардаас сар шинийн битүүний мэнд хүргэе. Сайхан баярлаарай.

Шен: Чамд ч бас баярын мэнд хүргэе.

Ах: Шеншен. Өнөөдөр эрт хаая.

Шен: Аан.

Ах: Утсаа тоглохоо боль л доо. Цэцэгнүүдээ оруулчих.

Шен:  Өрөө оруул л даа.

Ах: Би завгүй байна аа. Хурдан хурдан.

Шен: За.  

Эр: Энэ чинь эмнэлэг биз дээ? Ажлаа хийгээч.

Эр: Та тайвшир.

Эр: Манай хүүхэд шөнө дунд хүртэл эмч хүлээсэн.

Эм: Та тайван бай л даа.

Эр: Та буруугаар ойлгоод байна. Та сонс л доо.

Эм: Шалтаг хэлэхээ боль. Хэтэрхий олох хүүхэд байна гэсэн үү? Миний хүүхэд ч гэсэн өвдчихөөд байна.

Ах: Дахиад л маргаж байна уу?

Шен: Тийм.

Ах: Эмч нарыг ажлыг нь хийлгэхгүй саад болоод.

Шен: Тийм л юм шиг байна.

Ах: Байнга л ингэж байх юм. Эмч болох хүн олдохгүй болохоор л ойлгох байх даа.

Эм: Өвчтэй хүүхэд олон байна. Бид нар дарааллаар  нь л үзэж байгаа.

Эр: Чамайг эмэгтэй болохоор цохихгүй гэж бодоо юу?  Даргыгаа дуудаад ир.

Эм: Сонсож байна уу?

Эр: Та нар тайвшир л даа. бид нар тайлбарлаад өгье.

Мо: Маргах хэрэггүй. Маргахаа боль. Маргахаа боль.

Эр: Чи хэн юм? Чамд хамаагүй. Хол бай.

Ах: Яасан бэ? Хүн айлгачих юм?

Эм: Хамгаалагч аа.

Шен: Та зүгээр үү? Би тусалъя.

Ах: Хойно байгаа жижиг хайрцагтай юм аваад ир.

Шен: за.

Эр: Тайвшир л даа.

Мо: Чи зүгээр үү?

Эм: зүгээр ээ.

Лө: Та зүгээр үү?

Мо: Зүгээр ээ. Тэрнийг аваад орж бай. Зүгээр үү?

Эм: Зүгээр ээ, зүгээр.

Лө: Явъя. Явъя.

Эр: Бид нар тайлбар авах эрхтэй шүү.

Ах: Наанаа тавьчих.

Шен: За.

Ах: Юу хараад байгаа юм? Таньдаг юм уу?

Шен: Эртээд ирж тараг авсан эмч байсан.

Ах: Аан. Нөгөө чиний мэргэлдэг үү?

Шен: Тийм. Сайн хүн юм шиг байна. Тэр эмэгтэйг хамгаалаад байсан. Дараа ирэхээр нь би хямдрал өгнө өө.

Ах: Тэг ээ. Зөрүүг нь өөрөө төлөөрэй.

*****************

Эм: Мо эмч  ирсэн үү?

Эм: Дотор байгаа. Түр хүлээгээрэй. Нэг хүн хэл ам хийгээд. Мо эмч туслах гэж байгаад цохиулчихсан. Баяр болж байгаа болохоор ачаалал их байхад. Ийм юм хүртэл болох гэж.

Лө: Мөс олчихоо юу? Би мөс олоод авчирсан чинь. Хэрэггүй болоо шив.

Эм: Мо эмч ээ.

Эм2: Мо эмч ээ.   

Мо: Зүгээр ээ. Суу суу суу суу суу.

Эм: За.

Лө: Баярлалаа гэж хэлэхээр ирсэн гэнэ.

Эм: Уучлаарай, надаас л боллоо.

Мо: Зүгээр ээ. Тэр хүмүүс яагаад тэгж уурласан юм бол?

Эм: Сүүлийн үед халуунтай хүүхдийн тоо их нэмэгдсэн. Өнгөрсөн шөнө олон хүүхэд нэг зэрэг ирсэн. Энэ ганцаараа ажлаа дийлдэггүй. Тэгээд эцэг эхчүүд тэрнийг удаан байна гэж уурлаад, өнөөдөр төвөг удахаар ирсэн нь тэр. Мо эмч ээ. та зүгээр үү?

Мо:  Зүгээр ээ.

Лө: Ямар нэг юм хий л дээ. Санаа нь зовоод байна шд.

Мо: За за за. За, одоо зүгээр болчихлоо.

Эм: Мо эмч ээ, танд үнэхээр баярлалаа.

Эм2: Үнэхээр баярлалаа.

Мо: Санаа зовох хэрэггүй ээ. Явах гэж яарах хэрэггүй. Ус уу л даа.

Эм: За.

Мо: Жаахан амарч байгаад яв.

Эм2: Баярлалаа.

Эм: Баярлалаа.

Мо:  Хийх юм байгаа болохоор би түрүүлээд явлаа.

Эм: За.

Эм2: За.

Мо: Жан Лөлө. Дагаад яв.

Лө: Яасан бэ?

Мо: Тэнд баярлалаа гэж хэлэхийг нь сонсоод суугаад байлтай биш.

Лө: Тэгээд яадаг юм?

Мо: Хоолны цаг өнгөрчихөж. Эсрэг талын дэлгүүрт бэлэн хоол байгаа. Амттай шүү. Би дайлъя. Явъя.

Ах: Шеншен, наадахаа наачихаад агуулахад ирээд надад туслаарай.

Шен: Аан. За.

Лө: Юу идэх вэ?

Мо: Юу ч байсан яах вэ. Гэрэл нь унтарчихсан байна.

Лө: Тийм байна, яагаад унтраачихсан юм бол? Юу болоод байна? Өө. Ийм юм болох гэж.

Мо: За за. тэгвэл өөр газар очъё.

Лө: Явъя.

Шен: Явцагаая.

Ах: Би түгжээдэхье.

Шен: Байна уу. Шиаошин.

Ш: Өнөөдөр интернэтэд ороод ирээрэй. Төгс хоолой биднийг үйл ажиллагаандаа урьсан.

Шен: Бид нар юу хийх юм? Бэлдэх юм байгаа юм уу?

Ш: Байхгүй. Урьдчилсан хувилбарын талаар ярилцана гэсэн. Чи зүгээр л очиход болно. Би гэрийнхэнтэйгээ байгнаа болохоор очиж чадахгүй. Мартав аа.

Шен: За, ойлголоо. Бай бай.

Ах: Хамгаалалтын малгайгаа өмс.

Шен: За, ойлголоо.

Ах: Удахгүй уулзъя.

Шен: За. Удахгүй уулзъя.

*******************

Эм: Ёслолын буудлагаар шинэ оноо угтъя. Улс орон даяараа шинэ оныг хамтдаа угтаж байна. Манай сурвалжлагчтай хамт цагаан сарын битүүний өдрийн онцгой зоогийн талаар мэдээллийг хүлээн авна уу.

Эм: Том эгч ээ, Шарсан улаан лооль хийе.

Эгч: За.

Ээж: Ийм их хоол хангалтгүй байна уу?

Эм: Улаан лооль идмээр байна шд.

Эгч: Тавих зай ч алга.

Ээж: Нааш нь өгчих. Энэ хүүхдүүд дэлгүүрээ эрт хаачих юм.

Эм: Бүтэн жил завгүй байсан шд. Хэдхэн хоолны мөнгө яав л гэж дээ.

Ээж: Чи мэдэхгүй байна. Гудамжны эсрэг талд байдаг эмнэлгийн эмч нар миний хийдэг хоолонд дуртай байдаг юм.

Эм: Тэгвэл таныг тэд нарт ямар амттйа хоол хийж өгдөгийг хардаг хэрэг ээ. Хөөх, гоё юм аа. Гоё харагдаж байна, үнэр нь ч гоё байна. Энийг халаагаад хуваагаад идчихье.

Эгч: Тэгье.

Эм: Хясаа байна шдээ.

Ээж: Шен жорыг нь бичиж өгсөн юм.

Эм: Хөөе. Шеншен. Чи мундаг байна шүү.

Шен: Аан? Яасан? Яасан бэ? Хөөх. Гоё үнэртэж байна. Ямар их хоол вэ?

Эм: Чамайг хоолын жор бичдэг гэж сонслоо. Яасан? Ээжээсээ хоол хийж сурч байгаа юм уу?

Шен: Би юу? Миний хийсэн хоолыг Хуашен ч тоож идэхгүй байх.

Ээж: Энэ нөхөр хоол хийж чаддаггүй юм.

Эм: Тэгж болохгүй шүү. Ээж аав хоёр чинь хөгширчихөөр хэн хоол хийх юм? Өдөр болгон захиалгын хоол авчирч өгөх юм уу?

Ээж: Хоол хийж чаддаг хүнтэй бол.

Эм: Яг зөв.  Тэгвэл манай Шеншений нөхөр болох хүнд тавигдах гол  шаардлага, хоол хийж чаддаг байх.

Шен: Аа. Та нар хий. Би явлаа.

Эм: Хөөе. Тэр иччихлээ.

Ээж: Том болсоон.

*******************

Мо: Илүү цагаар ажиллаж байгаа хүмүүсийг ирж загнаж л байдаг. Энийг хүүхдийн тасгийн ажилчдад хүргээд өгчих.

Лө: Нэг нэгнээ сайн мэдэх хүмүүст. Ингэх хэрэг байна уу.

Мо: Өнөөдөр битүүний өдөр. Аваачаад өгчих. Би явлаа. Чи аваачаад өгчихөөрэй. Өөрөө өгч байгаа гэж хэлээрэй.

Лө: Таны өмнөөс би гэж хэлэх юм уу? Тэгвэл... Болгоомжтой яваарай.

Мо: За, баяртай.

Лө:  За. Хүлээгээрэй. Миний ээлж бас дуусчихсан шд.

******************

1: Шеншен. Би дулааны компани дээр очсон. Хуучин байшинд халаалт нэмэх хэцүү гэж байна лээ. Тэгээд би чамд тень аваад ирсэн. Энийг залгаж бай за юу?

Шен: За, баярлалаа ах аа.

Бүгд: Том ахад баярлалаа.

1: Та нарыг дээ.

4: Би цонхыг чинь засчихсан. Одоо салхи орохгүй. Төгөлдөр хуур тоглохоор гар чинь даарахгүй. Тэр цааснууд таалагдаж байна уу?

Шен: Тийм.  Баярлалаа, 4-р ах аа. 

4: Зүгээр ээ.

3: Би агааржуулагчтай халаагч авчирсан. Тень болохгүй байвал энийг залгаарай.

Шен: Нэг байхад болно оо.

Эр: Наадах чинь  хэрэг болохгүй ээ.

3: Даарна шд.

4: Том ахын авчирсантай адилхан байна шд. асууж байгаад авахгүй яасан юм? Хэтэрхий халуун болчихно.

Ах нар: Харин тийм. Хэрэг болно гээд байхад. Гуравдугаар ах аа.

Шен: Тайван л даа. гуравдугаар ах аа, надад таалагдаж байна. Ёстой таалагдаж байна. Баярлалаа, ах аа.

1: За за за. Наадахаа нааш нь өгчих. Өгчих.

Шен: Би өөрөө хийчихнэ ээ.

1: Хойшоо бол.

Шен: Хэрэггүй ээ, хэрэггүй. та хаана хийхийг нь мэдэхгүй шд.

2: Шеншен. Нааш ир. Хоёрдугаар ах нь хоолны дэглэм барих жор бичсэн. Сүмс орсон байгаа. Халаагаад идэхэд л болно.

Шен: Хэрэггүй ээ. Манай яг хажууд дэлгүүр байдаг шд.

3: Тийм ээ. Наадах чинь хэрэг болохгүй.

2: Аан? Тэрийг чинь хийхээсээ өмнө угаах хэрэгтэй болно. Шен хоол бэлдэхийн оронд өвөөтэй цуг зурагт үзэж болно. Эсвэл төгөлдөр хуураа дараад, дуу бичсэн ч болно. Тийм биз дээ?

3: Үгүй ээ.

Шен: Хоёрдугаар ах аа, гоё юм аа. Зөндөө таалагдаж байна.

2: Би жимс хүртэл оруулсан.

Шен:  Хэрэггүй ээ. Том ах аа. Том ах аа.

2: Уух юм бас байгаа.

Шен: Наадахаа надад өгчих.

4: Чалчаа гэдэг нь.

1: Чийгшүүлэгч байгаа биз дээ?

Ах: Өвлийн амралт болоо л биз. Юундаа ингэж сандардаг байна аа?

Өвөө: Яасан? Атаархаа юу?  

Ах: Юу гэж дээ.  Яалаа гэж. Бид нарын ганц охин дүү шд. яаж атаархах юм. Төрөлхийн азтай хүн.

Өвөө: Тийм бол сайн байна. Явъя. Явж надад тусал.

Ах: Өвөө, би ч гэсэн завгүй байна шдээ.

*******************

Мо: Ван эгч ээ.

Эм: Мо багш аа. Гэртээ хариагүй юм уу?

Мо: Ээж аав хоёр байхгүй. Би ганцаараа байгаа.

Эм: Тэгвэл энд хэн ч байхгүй шд.

Мо: Мэднэ ээ. Ван эгч ээ, сайхан баярлаарай.

Эм: Сайхан баярлаарай. Сайхан баярлаарай. Мо багш аа, тэгвэл... би явлаа шүү.

Мо: Тэг ээ. болгоомжтой яваарай.

Эм: За. Тэгнэ ээ.

Ж: 9цагт.

**************

1: Ялуулж болохгүй шүү. Алгас. Алгас. Болохгүй.

2: Ялах гэж байна шд. харуулчих л даа.

1: Цаашаа цаашаа.

2: Өвөө, амжилт. Заавал хожоорой.

Өвөө: За.

Эр: Чамаар дуу зохиолгоно шүү.

Шен: Ийшээ суу.

Эр: Очилоо.

4: Ирэх жил бүгдээрээ хайр дурлал болоод карьертаа онцгой анхаарна шүү.

1: Шеншенд яагаад хайр дурлал яриад байгаа юм?

4: Яагаад болдоггүй юм?

2: Байз. Наадахаа хаанаас уншсан бэ?

4: Интернэтэд тэгээд биччихсэн байсан шд.

2: Интернэт үү?

4: Тийм. Интернэтээр болзож байгаа юм уу?

3: Яг тийм байна.

4: Үгүй ээ.

1: Интернэтээр болзож байгаа?

4: Би юу гэж дээ... Дэмий юм яриад. Надад тэгж байх зав хаана байгаа юм?

Ш: 9 болж байна.

Шен: Ах аа, би өрөөндөө орлоо.

Ах нар: Аан? Яасан бэ?

1: Идэх юм өгөөд явуул.

2: За одоохон.

Шен: Хөөе. Хэрэггүй ээ. Зөндөө байна. Одоо болно. Одоо болно оо.

3: Энийг аваад яв.

2: Энийг  ав.

Шен: Хэрэггүй ээ.

1: Энэ гахайн махтай. Галууны хүзүүний мах.

3: Энийг ав.

Ах: Байз байз байз. Ийм их идэх юм өгчихөөд. Ам нь цангавал яах юм? Энийг ав.

Шен: Баярлалаа. Ах нар аа, удахгүй уулзъя.

1: За.

Шен: Хүлээгээрэй. 4-р ах аа, та нээрээ хүнтэй болзоогүй юу?

4: Чи хүртэл яагаад байгаа юм бэ?

 Шен: За за би явлаа. Би өрөөндөө орлоо. Та нар тоглож бай.  

Бүгд: За за.

Ээж: Ямах их идэх юм бэ?

Эм: Шеншенман ороод ирлээ.

Шен: Аан? Би хэзээ админ болчихдог  билээ?

Мо: Хялбар байх бол уу гээд чамайг түр админ болгочихлоо.

Шен: За за. Баярлалаа.

Мо: Админы хэсэгт ороод ир. Бид нар дуу бичүүлэх тухай ярьж байна.

В: Төгс хоолой студийн удирдагчдын нэгний хувьд фенүүдээ бэлэг болгоод урьдчилсан хувилбар гаргахыг санал болгож байна. Тэгээд албан ёсны дуугаа ойн баярын өдөр гаргая.

Ж: Давгүй санаа байна. Тэгвэл албан ёсны дуун дээрээ ажиллах хангалттай хугацаа гарна. Урьдчилсан хувилбар нь энгийн байхад болно. Бүгдэд нь таалагдах юм хийе. Тэгэх үү?

Ду: Чи ахмад гишүүн. Би удирдагч нь байна. Гэхдээ бидний хэн нь ч шийдэх эрхгүй. Гурван жил өнгөрчихөөд байна. Манай гол дүр Чиан Чинци.

Мо: Шеншен.

Шен: Байна.

Мо: Чи Хятадын уламжлалт стильд дуртай байх аа.

Шен: Тийм.

Мо: Чи дуртай дуу юу вэ?

Шен: Миний дуртай дуу. Алтан үе.

Мо: Алтан үе ээ?

Шен: Тийм.

Мо: Тэгвэл тэгж шийдье.

Ж: Зөвшөөрч байна. Алдартай дуу шд.

В: Бас олон дуучин шаардлагатай. Зургаан дуучин, нэг өгүүлэгч хэрэгтэй. Манайх Төгс хоолой студи юм чинь. Бид нар шилдэг нь болж чадна.

Ж: Ийм олон дуучин уу? Гэнэтхэн үү? Бас шилдэг нь гэсэн үү? Баяр болж байхад. Тийм олох хүн яаж урих юм?

Мо: Шеншен. Чамд бодсон хүн байна уу?

Шен: Би юу?

Мо: Аан. Чи продюсер нь байсан бол хэнийг урих вэ?

Шен:   Фейшао, Линлон, Момо арь. Ван Кө. Бейдоу, Жианжиан. Өгүүлэгч нь заавал та байх хэрэгтэй.

Мо: Би юу?

Шен: Тийм.

Мо: Болж байна. Гэхдээ чиний хэлсэн дуучид...

В: Салбартаа  нэлээд нэр хүндтэй хүмүүс. Ихэнх нь зөвхөн тоглолт хийдэг, шинэ дуу дуулахаа больсон. Зарим нь тоглолтоо ч хийхээ больсон. Шуудхан хэлэхэд домог болсон хүмүүс. Жишээлбэл Момо арь.

Мо: Момо арь. Дудудубин, чи юу гэж бодож байна?

Ду: За за. Шеншен, нэр төрийн хэрэг байна. Би Момо арь байна.

В: Их гайхсан уу?

Шен: Дуду эгч ээ, та Момо арь юм уу?

Ду: Тийм. Би байна.

Шен: Дуду эгч ээ, та дуу гаргаагүй зөндөө удсан. Таныг Төгс хоолой студид нуугдаж байгаа гэж мэдсэнгүй.

Ф: Гайхсан уу? Манай Дудуд зөндөө олон дагагч байгаа.

Ду: Намайг магтаад байгаа юм уу? Яасан ховор тохиолдол вэ.

Ф: Үнэнийг л хэлж байна шд.

Ду: Ноён Чианы төлөө бусад нь нэгдэх үгүйг харж л байя.

Мо: За. Би асуугаад үзье.

Ду: Гэхдээ...

Ж: Гэхдээ миний санаж байгаа зөв бол Линлон Чиан Чинцигийн улаан фен байх аа. Улаан фен шүү. Шеншен, сайн л бодоорой. Чиан Чинцийг тэрэнд өгч чадах уу?

Мо: Тэрнийг дуудах хэрэггүй. Тэрний хэсгийг Шеншенманаар дуулуулъя.

В: Шеншен чи алдартай болох нь. 

Шен: Үгүй ээ. би болохгүй.

В: Аан? Өөртөө итгэхгүй байгаа юм уу?

Шен: Би яаж та нарын түвшинд хүрэх вэ дээ. Бүгдээрээ ахмад үеийн хүмүүс. Би дөнгөж шинэ хүн. Тэгээд ч би тайзны ард ажилладаг. Хөгжим зохиож, шүлэг бичдэг. Дуулна гэхээр...

Мо: Чадна гэдгийг чинь мэдэж байна. Алдартай болох чухал биш. Чадвартай байхад л болно.

В: Тийм ээ. тийм. Бүгд л юу ч үгүй анхнаасаа эхэлдэг биз дээ? Оролдоод үз. Тэртэй тэргүй урьдчилсан хувилбар юм чинь. Фенүүдээ зориулсан бэлэг. Хүндээр тусгах хэрэггүй.

Шен: За яах вэ. Оролдоод үзье. Тэд нар бүгдээрээ миний дуртай дуучид. Тэд нартай хамтарч ажиллана гэж төсөөлж ч байсангүй. Би сайн хичээнэ ээ.

2-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home