Love me, Love my voice 1

Love me, love my voice-1

Үргэлжлэх хугацаа:45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Гол  дүрүүд:

Мо: эр, Мо Чин Чен/Чиан Чин Ци-тайзны нэр/тогооч, эмч, дубляж хийдэг жүжигчин гэх мэт

Шен: эм, Гү Шен/Шен Шен Ман-тайзны нэр/их сургуулийн оюутан, хөгжмийн найруулагч  

Ш: эм, Гэн Шиао Шин/тайрмал хар үстэй/, Гү Шений найз, дотуур байрны нэг өрөөнд амьдардаг

Ч: эм, Чи Яао,/буржгар үстэй/ Гү Шений найз, дотуур байрны нэг өрөөнд амьдардаг

Ф: эр, Фен Яа Сон-дуу оруулдаг/дубляж хийдэг жүжигчин

Ду: эм, Ду Бин -студийн менежер

Ж: эр, Жумей багш/Жоу Жен / дубляж хийдэг жүжигчин

Ах: эр, Гү Жиа, Гү Шений ах

Аав: Гү Шений аав

Ээж: Гү Шений ээж

Өвөө: Гү Шений өвөө

 

 

ГарчиШ: 1-р анги  

Мо: Шен Шенман.

Шен: Би энд байна.

Эм: Хурдлаарай, өглөөний цайнаас хоцрох нь.

Эр: Ах аа.

Ш: Шеншен би ороод ирлээ. Утсаар ярьчихаж болохгүй юм уу? яагаад заавал дуут мессежээр ярья гэсэн юм?

Шен: Би И Экс Пи-гээ нэмж байгаа. 

Ш: За яах вэ. Чи арга хэмжээний хөгжмийн найруулагчаар ажиллана шүү. Ажлаа сайн хийгээрэй.

Шен: За.

Ш: Гэхдээ цалин байхгүй шүү. Хөөе, чи юу идээд байгаа юм?

Шен: Би хэлээд өгье. Ёстой амттай мантуун бууз байна. Үнэн шүү. Би дараа чамд авч өгнө өө. Өө, автобус ирж байна. Автобусанд суучихлаа. Дотуур байрандаа очоод залгая.

Ш: Битгий тасал аа. Ярьж л байя. Үеэлтэйгээ төрсөн өдрийн зоог барих ямар байсан? Нөгөө купоноос ашигласан уу?

Шен: Ашигласан.    Тахианы махтай гахайн гэдэс ёстой амттай байсан.

Ш: Шеншен. Чи өөрийгөө зовоож байна уу, эсвэл намайг уу?

Шен: Чи сонс доо. Би анх удаа л энэ хоёрыг хамт чанахаар тийм амттай байдгийг мэдэрсэн. Бодоод үз дээ. Шөл нь цагаан өнгөтэй болчихсон, олон төрлийн амтлагч, перц үнэртээд л. Ген Шиаошин. Би дараа чамайг аваачиж идүүлнэ ээ. Тангараглая. Ардын нэгдүгээр эмнэлгийн хажууд байдаг газар хамгийн шилдэг нь. Чи яагаад дуугүй болчихов оо?

Мо: Энэ бол кантоны алдартай Хакка хоол. Энийг гэртээ хийж үзэж болно.

Шен: Чиан Чинци. Нээрээ Чиан Чинци байна. Яагаад миний дуут чатанд ороод ирдэг байна аа?

Мо: Гэхдээ хугацаа их ордог юм. Бас гахайн гэдэс цэвэрлэх нь жаахан төвөгтэй. Гэхдээ эрүүл мэндэд сайн. Миний санаж байгаагаар улаан чавга, даншен, цагаан гаа, бас үзэм ордог. Бас зарим нэг байнга хэрэглэгддэг амтлагчууд. Тахианы махыг гахайн гэдсэнд шүдний чигчлүүрээр хатгаж тогтооно. Тэгээд сайтар чанана.

Шен: Чиан Чинци. Чи, намайг сонсож байна уу?

Ш: Шеншен. Шеншен. Би эргээд ирлээ. Чи байна уу? Дотуур байрны менежер ирээд шалгаад явсан. Үргэлжлүүлж болно. Гахайн гэдэстэй тахианы мах.

Шен: Чи сая Чиан Чинцигийн ярихыг сонсоогүй юм уу?

Ш: Чиан Чинци? Тэр чинь юу юм?

Шен: Алдартай дуу оруулалтын жүжигчин Чиан Чинци. “Төгс хоолой” студид ажилладаг.

Ш: “Төгс хоолой” студи. Би мэднэ. Би тэр студийг мэднэ шд.  Нэрийг нь яаж хэлдэг гэнэ ээ?

Шен: Чиан Чинци. Чиан гэдэг нь Ч-И-А-Н.  Чин гэдэг нь өнгө гэсэн утгатай. Ци нь дур булаам гэсэн утгатай. Ойлгосон уу? Чиан Чинци үнэхээр миний чатанд орсон байна. Надад хоолны жор зааж өгсөн.

БичиШ: Төгс хоолой студи.

Эр: Энэ Чиан Чинци.

Эр: Би нэг оролдоод үзье.

Эр: За тэг.

Эм: Жумей багш аа, сайн уу.

Ж: Өглөөний мэнд.

Эр: Жумей багш аа, өглөөний мэнд.

Ж: Өглөөний мэнд. Чиан Чинци эргээд ирээ юу?

Эр: Ирсэн. Эмнэлэгт шөнийн ээлжинд ажилласан болохоор унтаж байгаа.

Ж: Дараа уулзъя. Би тэрэнтэй ярилцаадахъя.

Эр: За.

Ж: Чимээгүй байгаарай. Сэр ээ. Өдөр болчихоод байна. Чи студийн арван жилийн ойд ирэх үү?

Мо: Эмнэлгийн хуваарь гарахаар болъё. Жумей. Тахианы махтай гахайн гэдэс идмээр байна. Манай эмнэлгийн хажууханд амттайг хийдэг гэж байна.

Ж: За, би ширээ захиалчихъя.

Мо: За.

Ж: Чи хурдлаарай.

**************

Эм: Хүүдүүд ээ. Шинэ жилийн дараа сүүлчийн шалгалт болно. Сургууль төгсөхөөс өмнөх сүүлчийн шалгалт шүү. Сүүлчийн улирал болохоор сургуулиа төгсөөд сурах байсан ч, ажил хийх байсан ч хичээлдээ шамдаарай гэж захья. Асуух юм гарвал багшийнхаа ВиЧат руу бичээрэй. Өнөөдөртөө ингээд дуусгая. Тарж болно.

Бүгд: Баяртай, багш аа.

Ч: Та хоёр сурах газраа олчихсон болохоор атаархаж байна шүү. Ажил хийх шаардлагагүй, сургуулийн амьдралаар үргэлжлүүлээд амьдрах нь байна шд. Бид нар бүгд нэг өрөөнд амьдардаг. Би яагаад та нар шиг байж болдоггүй юм бол оо.

Шен: Чи Яао. Чи үргэлжлүүлж сурмааргүй байна уу?

Ч: Би хурдан ажил хийж, өөрийнхөө хүссэнээр амьдарна аа. Тэсэн ядан хүлээж байна.

Ш: Ямар хэцүү болохыг удахгүй ойлгоно оо.

Шен: Шиаошин, чи компани руугаа явах уу?

Ш: Үгүй ээ. Би одоохондоо дадлага хийж байгаа болохоор хийх ажлаа цагт нь хийчихвэл өдөр болгон очиж бүртгүүлэх шаардлага байхгүй.

Шен: Аан.

Ш: Би өнөөдөр “Төгс хоолой” студитэй холбоо барих ёстой.

Ч: Төгс хоолой студи ээ?

Шен: Төгс хоолой студи ээ?

Ч: Итгэмээргүй юм.

Ш: Миний дадлага хийж байгаа компани хийсэн апп-аа сурталчлахыг хүсч байгаа. Би хэлж байсан даа. Би Шенийг хөгжмийн найруулагч болгож байгаа гэж.

Шен: Чи намайг хөгжмийн найруулагч болгоно гэж хэлсэн л дээ. Гэхдээ Төгс хоолой студийн тухай хэлээгүй шд.

*****************

Ш: Амттай юм аа.

Ч: Махыг нь идээд үз.

Шен: Тэднийх онлайнаар дуу оруулдаг байсан. Эхэндээ нэг их хүн сонирхдоггүй байсан. Зүгээр л өөрсдөө дуртай болохоороо хийдэг байсан ч, дараа нь хүмүүсийн сонирхлыг татаж эхэлсэн.

Ч: Шеншен манай дээд ангийнх. Чиан Чинцийг шүтэн биширдэг байсан. Тэр үед тэр олны танил болоогүй байсан тийм ээ?

Шен: Аанхан.

Ш: Тэгвэл чи тэрнийг яаж мэдсэн юм?

Шен: Нэг тоглоомын сурталчилгааны бичлэг байсан. Би тэр бичлэгийг санамсаргүй үзсэн. Тэгэхэд анх хоолойг нь сонссон юм. Тэгээд, хоолойнд нь дурлачихсан.

Ч: Тэрний хоолой нь ямар юм?

Шен: Яг миний дуртай хоолой. Ёстой гоё сонсогддог.

Ш: Тэгвэл царай нь ямар юм?

Шен: Уулзаж үзээгүй. Тэрнийг харсан хүн байхгүй. Тэр царайгаа харуулдаггүй.

Ж: Наашаа.

В: Энд байна.

Ш: Мах нь ёстой амттай юм аа.

Ч: Аанхан.

В: Мо багш хамгийн шилдэг нь. Тоглолтын дараа үргэлж амттай хоол идэх юм.

Ж: Тэр хэзээ чамаас хоол харамлаж байсан юм? Ван Кө.

В: Тийм ээ. тийм тийм.

Ж: Хоолоо ид.

Мо: Хөөе. Би аяар ажилтай. Ууж болохгүй.

Ж: Өнөөдөр өөр ажил байхгүй шд. Дахиад эмнэлгийн ажил уу?

Мо: Хамт ажилладаг хүн маань төрж байгаа. Би оронд нь ажиллана.

Ж: Завгүй байх нь. Арван жилийн ойн баярын талаар. Чи шийдсэн үү?

Мо: Очиж чадахгүй байх. Завгүй.

Ж: Дандаа л тэгэх юм.

В: Төлөө.

Шен: Гэхдээ тэр үйл ажиллагаанд ч бараг оролцдоггүй.

Ч: Төгс хоолой студид өөр хоёр хүн байдаг. Тэр гурав салбартаа шилдэг нь. Чиан Чинци, Жумей Ша И, Фен Яасон. Бүгд өөрийн өөрийн гэсэн онцлогтой, бас олон фентэй. Хэрвээ чи гурвууланг нь урьж чадвал янзтай байхгүй юу.

Шен: Тийм ээ.

Ш: Би ч сорилтонд дуртай шүү.

В: Хөөх. Охин юм уу? Найз охин чинь уу?

Ж: Дэмий юм яриад л. Нэг хүн Апп-аа сурталчлуулахаар биднийг урьж байна.

В: Хэнийг авъя гэж байна? Би бараг завгүй байх аа.

Ж: Чамайг гээгүй болохоор айх хэрэггүй. Төгс хоолой студийн шилдэг гурван жүжигчнийг авъя гэсэн байна. Чи биш.

В: Аан. Шилдэг гурав. За за. Хөөе. Хүлээгээч. Фен Яасон та хоёрыг урьсныг нь ойлгож байна. Энэ хүн... энийг хэн тийм газар очуулж чадах юм?

Ж: Би жагсаалтыг нь шалгаж үзсэн.  Мэддэг хүн байхгүй байна лээ. Хар даа. Ген Шиаошин гэж мэдэх үү?

В: Мэдэхгүй.

Ж:Бусад хүмүүсийг нь ч мэдэхгүй юм байна. Бас хөгжмийн найруулагч гэж байна. Шеншенман. Мэдэх үү?

В: Мэдэхгүй ээ.

Мо: Шеншенман?

Ж: Яасан?

В: Мэддэг юм уу?

Мо: Нэг юм санаад.

Ж: Юу санасан гэж?

В: Юу санадаг билээ?

Бичиг: чат: сэжигтэй санагдахгүй байна уу?

Ж: Яасан бэ? Яагаад чат бичээд байгаа юм?

В: Мо ноён та тахианы мах ид. Мах их зөөлөн болж.

Ж: Шөл уу. Шөл. Хаачих нь вэ?

Мо: Амтлагч аваад ирье.

В: Чамайг дээ.

Ж: Аан?

В: Бодоод үз л дээ. Тэрэнд бидний танихгүй хэн байдаг билээ?

Ж: Аан.

В: Урилгыг нь зөвшөөрчих. Би Шеншенмантай уулзмаар байна.

Ж: Чи уулзаж яах юм?

В: Хов жив ярья. Чамтай ярих хэцүү юм аа. Ямар ч мэдрэмж байхгүй.

Ж: Хүндэтгэлтэй байхгүй юу...

Шен: Би яваад амтлагч аваад ирье.  

Мо: Олон зууны турш үргэлжлэх энэ жүжигт бид өөр өөрсдийн дүрийг тоглож байна. Дэнлүүний гэрэлд харагдах түүний дүр зугаа цэнгэл хөөх дуртайг нь илтгэнэ. Эмэгтэй тэрний ямар хүн болохыг ойлгож...

В: Сайн болсон байна шүү. Шууд л татагдаж байна.

Мо: Бүдэг гэрэл, сүүдрийн дор...

В: Мо багш аа, бас нэг мастер бүтээл болж..

Мо: Улс орноо хамгаалахын тулд тэр овоолсон араг яснууд дээр сууж байв.

Ч: Энэ Чиан Чинци байхгүй юу. Сэтгэл татам, гайхалтай биш гэж үү?

Ш: Үнэхээр гайхалтай.

******************

Ш: Хоол ёстой амттай байлаа. Шеншений хэлсэн газар аргагүй л амттай байлаа.

Шен: Жумей хариу өгсөн үү?

Ш: Нээрэн, би шалгаадахъя. Алга аа. Манай апп олны танил биш болохоор сонирхохгүй байгаа байх. Би уг нь манай хөгжмийн найруулагч Шеншенман гэж хэлсэн л юмсан.

Шен: Би олны танил хүн биш шдээ. Яаж над шиг хүнийг мэдэх вэ дээ.

Ч: Үгүй ээ, чи мундаг шдээ. Жаахан хүлээчих. Гэнэтийн юм болох ч юм билүү. Эерэг байгаарай.

Ш: Тийм ээ.

Ч: Машин ирчихлээ. Явъя, явъя.

Шен: Хурдлаарай. Хурдан. Явах нь.

В: Хөөе. Шеншенман гэдэг чинь шүлэгний нэр байх аа? Яасан бэ? Буруу юм хэлчихсэн үү?

Мо: Үгүй ээ. Энэ анхан  шатны мэдлэг.

В: Аан.

Ж: Бид хоёр жолоо барьж болохгүй. Чи машинтай ирсэн үү?

Мо: Машингүй ирсэн.

Ж: Тэгвэл яах вэ?

Шен: Картаа авсан биз?

Ч: Авсан, авсан.

Ш: Минийх энд байна.

*******************

Ду: Үнэн үү?

В: Үнэн.  Дуду эгч ээ.

Ду: Чиан Чинций гэхээр...

В: Гайхмаар байна уу?

Ду: Нэр нь хэн юм?

В: Шеншенман.

Ду: Шеншенман. Гоё нэр байна. Хосууд шиг сонсогдож байна.

В: Тийм байгаа биз дээ? Би ч гэсэн тэгж бодсон.

Ду: Гэхдээ чи зөв сонссон гэдэгтээ итгэлтэй байна уу? Мо багш интернэтэд бараг ордоггүй шд. Онлайн хөгжмийн найруулагчийг яаж мэддэг билээ?

В: Танд хачин санагдаж байж магадгүй. Гэхдээ надад итгэ. Надад итгэж болно. Би яг үнэн...

Ду: Мо багш аа.

Мо: Сайн уу.

Ду: Мо багш аа, та надад энэ сард тоглоомонд дуу оруулж өгөх өртэй шүү.

Мо: Мэднэ ээ. Мартаагүй. Хэзээ хэрэгтэй вэ?

Ду: Тэдний тал сарын дотор хэрэгтэй гэсэн. 100орчим мөр үг байсан. Хоёр цаг болох байх. Та хэзээ завтай вэ?  Би студи захиалчихъя. 

Мо: Тэгвэл нөгөөдөр орой 10цагт захиалчих.         

Ду: За, тохирлоо шүү.

Мо: Санаа зоволтгүй.

В: Баяртай, Мо багш аа.

Мо: Баяртай.

В: Үнэн шүү. Үнэн, үнэн.

****************

Эр: Энд захиалга өгөх хэцүү шүү.

Эм: Тэр ч үнэн шүү.

Эм: Харин тийм.     

Шен: Дахиад ирээрэй. Ингээд  болоо юу?

Эм: Тийм.

Шен: Таван юань.

Эм: ВиЧатаар хийе.

Шен: За. Дахиад үйлчлүүлээрэй.

Эм: Баярлалаа.

Эр: Шеншен.

Шен: Аан?

Эр: Наашаа ирээд надад туслаадахаач.

Шен: Өөрөө хийж чадахгүй байна уу? Дандаа л хүн дуудаж байх юм. Яагаад ийм залхуу юм бэ?

Эр: Туслах хүнтэй бол сайхан шд.  Энийг.

Шен: За.

Эр: Нааш нь. Пробиотик тараг их сайн зарагдаж байгаа. Ахиухан тавьж байгаарай.

Шен: За.

Ах: Дахиад нэгийг авчихав уу?

Шен: Аан?

Ах: Чамайг үнэгүй юм идүүлэх гэж манайх дэлгүүр ажиллуулдаг гэж боддог юм биш биз? Наадахаа бичсэн үү?

Шен: Өөрийнхөө нэр дээр биччихнэ.

Ах: Мөн тэгэх байх даа.

Шен: Уух уу?

Ах: Хэрэггүй ээ. Цаашаа, цаашаа. Саад болоод. Хөөе, надад туслахгүй юм уу?

Шен: Өөрөө хий.

Ш: Шуурхай мэдээ. Тэд зөвшөөрсөн. Төгс хоолой студи хамтарч ажиллана гэсэн. Шуурхай мэдээ 2. Гүнзгий амьсгаа ав. Өнөө орой зургаан цагт бид нартай онлайн уулзалт хийнэ гэсэн. Зургаан цагт шилдэг гуравтай холбогдоно.

Шен: Ах аа, цаг хэд болж байна?

Ах: 5:40. Яасан?

Шен: 5:40. Дугуйгаар явбал хорин минут явна.   Тэгвэл амжихгүй гэсэн үг. Машинаар арван минут явна. Компьютераа таван минутанд асаана. Цаг бага байна. Ах аа. Надад ажил гарчихлаа. Би гэртээ харилаа. Дэлгүүрээ харж байгаарай.

Ах: Ажлын цаг дуусаагүй байна шдээ. Чи хаачих гээ вэ?

Шен: Их чухал ажил.

Ах Байз. Хаашаа яараа вэ?

Шен: Чухал ажил. Ах аа, баяртай. Баяртай.

Ах: Хүрмээ өмсөөч ээ. Гадаа хүйтэн байгаа.

Шен: Баярлалаа, жолооч оо.

Эм: Шеншен ирчихсэн үү?

Шен: Сайн уу, эгч ээ.

Хүү. Сайн уу, эгч ээ.

Шен: Аав аа.  Өвөө.

Аав: Ирчихсэн үү.

Шен: Би өрөөндөө орлоо.

Өвөө: Аан?

Аав: Энэ хүүхдийг дээ. Юунд яарсан юм бол доо?

Шен: Чихэвч.

Ду: Шиаошин би төслийн чинь төлөвлөгөөг харсан. Надад таалагдсан Сайн болсон байна лээ.

Ш: Баярлалаа, Дуду эгч ээ.

Ж: Манай дараагийн том ажил бол студийн арван жилийн ой.

Шен: Орж ирээгүй байна.

Ш: Бид нар сурталчилгаа явуулах гэж байгаа. Хамтарч ажиллах нь сайхан боломж гэж бодож байна.

Ду: Жумей, би яг тэгж бодож байсан юм.

В: Миний санаж байгаагаар...

Шен: Би ирчихлээ...

В: Манайх жил болгон нэг дуу гаргадаг байх аа. Энэ жил яах гэж байна, Дуду?

Ду: Хэвээрээ. Гэхдээ та нарт бичлэг хийх зав байгаа юм уу?

Мо: Нэг хүн ирлээ.

В: Би бэлэн.

В: Энд байсан юм уу? Тэгээд яагаад дуугарахгүй байсан юм?

Мо: Би энд байсан. Гэхдээ чамтай яримааргүй байна. Микрофоноо  хаа.

В: За.

Мо:  Шеншенман.  

Шен: Би байна.

Мо: Шеншенман.

Ш: Шеншен, чамайг дуудаад байна.

Шен: Би байна.

Ш: Шеншен? Чи байна уу?

Шен: Би байна.

Ш: Юм идэж байгаа юм шиг байна. Идэмхий гэдэг нь.

Шен: Микрофоноо мартчихаж. Уучлаарай, микрофоноо нээхээ мартчихаж. Би байна.

Мо: Тахианы махтай гахайн гэдэсээ хийж үзсэн үү?

Шен: Санаж байна. Хийж үзээгүй байгаа. Хийх зав гараагүй л байна. Эелдэг биш сонсогдсон байх даа? Яаж хийхийг алхам алхмаар зааж өгч байхад нь. Ядаж сонирхсон дүр үзүүлэх хэрэгтэй байх. Жорыг нь өгсөнд баярлалаа. Дараа завтай болохоороо заавал хийж үзнэ ээ.

Бичиг: Рестарт хийх шаардлагатай.

Шен: Яагаад гарчихав аа? Уурлачихсан юм бол уу?

Ээж: Комптьютераа бариад сууж байна уу? Хурдан хураа. Хурдан. Буугаад ир. Шеншен, хурдан хүрээд.

Шен: Ойлголоо. Ойлголоо. Ээж ээ.

Ээж: Яасан? Үеэл чинь чамайг хоолоо ч идээгүй дэлгүүрээс явсан гэсэн. Юундаа тэгтэл яарсан юм?

Шен: Завгүй байсан юм аа. Ген Шиаошинтай яаралтай ярих хэрэг гараад.

Ээж: За за. Гоймонтой шөл хийсэн. Хурдан ид.

Шен: Ээж ээ, баярлалаа. Би дээшээ гарч идлээ.

Ээж: Хөөе. Энд идэхгүй яасан юм бэ? Тайван яваач.

Мо: Нэг юм хэлэхээ мартчихаж. Тэр хоолыг бас Галт шувуу эргэн төрсөн нь гэж нэрлэдэг.

Шен: Баярлалаа.

Мо: Зүгээр ээ. Чиний нэр надад нэг амттай хоолыг санагдуулсан.

Шен: Юу юм?

Мо: Сам хорхойн шанзтай чинжүү.

Шен: Амттай сонсогдож байна.

Мо: Би нэг удаа хийж үзсэн. Их амархан. Сам хорхойг нухаш болгоод... сонгино, цагаан гаа, ус нэмнэ. Бас хүнсний дарс, давс, амтлагч, цагаан перц хийнэ. Чинжүүний үрийг нь цэвэрлээд дотор нь сам хорхойтой шанзаа хийгээд жигнэнэ. Тайланд чихэрлэг халуун ногоотой соустай иднэ. Их амттай байсан.

Шен: Ээж ээ. Манайд мах, ногоо, сам хорхой байгаа юу? Эсвэл надад өндөг шараад өгөөч? Хоолонд дуртай байх нь ээ. Ярилцлагандаа хэлж байгаагүй юм байна.

****************

В: Мо багш аа, оройн хоолонд ийм юм идэж байгаа юм уу?

Мо: Аан.

В: Өрөвдөлтэй гэдэг нь. Зөндөө мөнгө олдог байж. Ингэж ч амьдрах гэж. Наадахаа идэх хэрэггүй ээ. Ямар ч шим тэжээлгүй. Юуны амттай юм? Алив харъя. Дотор нь юу хийснийг харсан юм аа. Би өөрөө хийгээд идчихье.

Мо: Гараа угаасан уу?

В: Үгүй. Ду эгч ээ, нэг удаагийн савх байгаа юу?

Ду: Май.

В: Баярлалаа.

Ду: Гоймон идэх үү?

В: Үгүй ээ, хэрэггүй. Та хоол хийж чаддаггүй шд. Мо багшийн чанасан гоймон илүү амттай.

Ду: Дураараа л бол. Тэр чанасан гоймонгоо хэнд ч өгдөггүй. Мөрөөдөж л байхгүй юу.

В: Би ямар өөр хүн биш. Надад үлдээж л таараа.

Мо: Май.

В: За яах вэ. Би хоол захиалж идлээ. Халуун тогоо.

Ду: Үгүй ээ. Эртээд тэрний чинь үнэр нь гарахгүй байсан. Энийг ав.

В: За яах вэ. Хоосон байснаас л дээр. Мо багш аа.

Мо: Аан?

В: Нэг юм асуумаар санагдаад болохгүй байна.

Мо: Аан.

В: Шеншенман та хоёр... яаж танилцсан юм?

Мо: Мэдмээр байна уу?

В: Тийм ээ. Мэдмээр байна. Надад эхнээс нь яриад өгчих.

Мо: Тэр... осол байсан. Идээд дуусчихсан уу?

В: Осол...Үгүй ээ. Хөөе. Тэгээд л болоо юу? Ямар осол болсон юм бэ? Хэн  нь осолд орсон юм? Нууж байх шив. Дуду эгч ээ.  Дуду эгч ээ.

Ду: Яасан?

В: Асуулт байна.

Ду: Асуу. 

В: Нөгөө апп-ны сурталчилгааны уулзалт хэзээ болох юм?

Ду: Зүгээр л Шеншенмантай хэзээ уулзах вэ гэж асуугаач.

В: Хэзээ юм?

Ду: Хоёр долоо хоногийн дараа.

В: Аан?

Ду: Гэхдээ манай студийн арван жилийн ой болж байгаа. Би тэд нарыг үйл ажиллагаанд урьж болох л юм.

В: Аан?

Ду: Гэхдээ ирэх үгүйг нь мэдэхгүй л байна.

В: Тэд нар ирэлгүй дээ.

Ду: Тэр хүн яах бол?

В: Шеншенман ирнэ гэвэл заавал ирнэ.

Ду: За яах вэ. Шинэ жилийн баяраар лайв хийгээд үзье.

Эм: Аав аа, шинэ оны мэнд.

Эм: Шинэ оны мэнд.

Эр: Алив, наашаа суу.

Шен: Эгч ээ.

Өвөө: Шинэ оны мэнд.

Бүгд: Шинэ оны мэнд.

Эм: Шинэ онц мэнд.

Эр: Алив...

Ш: Бичиг: Жумей, Фен Яасон хоёр орж ирсэн. Чи хаана байна?

Шен: Гэр бүлээрээ баярын зоог барьж байна.

Ш: Чиан Чинци ирнэ гэсэн. Боломжийг ашигла.

*****************

Ф: Энэ чинь охидын суваг биш үү? За за, зүгээр. Бүдэгхэн гэрэлтэй шөнө нам гүм ноёрхоно. Би нулимсаа залгин, нүүрэндээ инээмсэглэл тодрууллаа. Жумей. Надад асуух юм байна.

Ж: За, асуу асуу.

Ф: Чи ганц удаа эмэгтэй хоолойд дуу оруулаач? Дандаа л би оруулж байх юм.

Ж: Миний эрэгтэйлэг хоолойг хэн сонсох вэ дээ? Тийм биз дээ?

Ф: Хөөе. Манай Чиан хаачаа вэ?

Ж: Миний дэргэд байна. Компьютер нь эвдэрчихсэн гэсэн. Бид хоёр нэг сувгаар холбогдсон.

Мо: Би энд байна. Та нар үргэлжлүүл.

Ж: Чиний хоолойг сонсох гээд олон хүн хүлээж байгаа. Чи ямар нэг юм хэлсэн нь дээр байх.

Мо: Сонсогчдоосоо уучлалт гуйя. Өнөөдөр миний хоолой сөөнгө байна. Ядарсанаас болоод.

Ф: Хүмүүсийн сэтгэгдлийг хар даа. Чиан багшийг бүгд өмөөрч байна. Чи яагаад тэрнийг загнаад байгаа юм?

Ж:  Намайг гомдоож байна шүү. Би юу ч хэлээгүй байхад. Намайг загнаж байна гэж байдаг. Юу болоо вэ? Яадарсан юм уу? Эртхэн харьж амар л даа. Аан?

Мо: Ховорхон амардаг болохоор. Одоохондоо унтмааргүй байна. Өнөөдөр би нэг хоол идэж үзсэн. Амт нь гоё байсан.

Шен: Дахиад л хоол уу?

Мо: Орой болсон болохоор... хөнгөн хоол дээр байх... Надад одоо л боломж гарч байна. Та нар хоолонд дургүй юм уу? Тэгвэл би болилоо.

Ф: Битгий л дээ. Шүтэн фенүүд  чинь хүлээгээд байна. Хэл хэл. Бид нар сонсож чадна аа.

Ж: За за, тоглохоо боль. Орой идэхэд тохиромжтой зууш санал болго л доо.

Мо: За. Эхлээд. Загасны амттай хашны тухай ярьж өгье. Энэ хоолонд шарсан хаш орно. Бас загасны сүмс. Хоёр хаш орно. Нимгэн хэрчинэ... Дөрөвний гурав хүртэл нь хэрчинэ. Таслахгүй хэрчинэ гэсэн үг. Тэгээд завсраар нь амтлагчаа хийвэл амттай болно.  Өндөгтэй хутгасан гуриланд өнхрүүлнэ. Тэгээд хоёр талаас нь алтан шаргал өнгөтэй, шаржигнасан болтол нь шарна. Улаан перц, сармис хоёроо шарна. Дээр нь хашаа хийнэ. Амтлагчаа мартав аа. Сой соус. Перц. Элсэн чихэр. Амтлагч, бас  цуу. Халуун гал дээр сайтар шарна. Газрын самар, ногоон сонгиноо нэмнэ. Ингээд бэлэн болно.

Шен: Ээж ээ.

Ээж: Яасан?

Шен: Ээж ээ, манайд гоймон ч юм уу, Лижоу голын эмгэн хумстай будаа байгаа  юу?

Ээж: Хоолондоо цадаагүй юм уу?

Шен: Тийм. За за, хэрэггүй.  

Мо: Байна уу?

Шен: Байна.

Мо: Исгэлэн халуун ногоотой болохоор хоол идэх хүсэл төрүүлнэ.

Шен: За. Би дараа хийж иднэ ээ.

Мо: За. Би гарлаа. Дараа тааръя.

Ж: Явъя. Юм олж идье. Оройн зууш.

Мо: Би идэхгүй ээ. Жинхнээсээ явахгүй. Би эмнэлэг явлаа.

Ж: Сэжигтэй байна даа.

********************

Аав: Гадагшаа гарах нь уу?

Шен: Тийм.

Ээж: Хаачих гэж байгаа юм?

Шен: Өлсөөд байна. Шорлог авч идье.

Ээж: Юм идэхгүй гэсэн биз дээ?

Шен: Дахиад өлсөөд байна.

Ээж: Дэлгүүрээр ороод гараарай. Үеэл ах чинь дэлгүүрээ хааж, тооцоогоо хийх ёстой. Тусламж хэрэг болж магадгүй.

Шен: За. Ойлголоо.

Аав: Шеншен.

Шен: Аан?

Аав: Нохойгоо авч гараад салхилуулчихаад ир.

Шен: За. Явлаа.

Ээж: Нохой салхилуулах чиний ажил биз дээ?

Аав: Би тооцоо хийж байна шд. Битгий оройтоорой.

Шен: За. Байж бай л даа. Хөөе. Хуашен. Хаачих гэж байгаа юм? Өлсөө юу? Зөөлөн л дөө. За яваарай. Ажилдаа явцагаая.

Эм: Хөөрхөн нохой байна.

Шен: Яваарай.

Эм: Баяртай.

Шен: Ах аа, Хуашен бид хоёр ирлээ. Хуашен, чи юм идмээр байна уу? Аан? Аан? Юу идмээр байна?

Эр: Мо эмч ээ. Ажил чинь дуусчихсан уу?

Мо: Тэндээс уух юм авдаг юм уу. Одоо буцаад очино.

Эр: Та илүү цагаар ажиллаж байгаа юм уу?

Мо: Нэг өвчтөнд санаа зовоод харахаар ирсэн юм.

Эр: Ёстой мундаг юм аа. Аргагүй л үлгэр жишээ Мо эмч мөн дөө. Би хүртэл гэртээ харимааргүй санагдчихлаа.

Мо: Юу уумаар байна?

Эр: Та өөрөө уу. Би явлаа.

Шен: Хуашен. Ах аа. Яагаад наадахаа тавьж байгаа юм?

Ах: Чиний бичсэн гоё дуу шд.

Шен: Болохгүй ээ. Хурдан унтраа. Олон жил өнгөрчихөөд байхад.

Ах: Эвгүй санагдаж байна уу?

Шен: Бодоод үз л дээ. Коллежийн оюутан дунд сургуульд бичсэн нийтлэлээ уншиж байгаа юм шиг. Эвгүй шдээ.

Ах: Хүн сурталчилж өгч байхад.

Шен: Унтраачих л даа.

Ах: За за.

Шен: Хурдан ажлаа дуусгачих. Явж хоол идье.

Ах: Би цэцэгнүүдээ янзлаадахъя. Тэгээд явж болно. Уучлаарай, манайх хаачихсан. За яах вэ. Сүүлчийн үйлчлүүлэгч болог. Нээрэн, хурдан юмаа сонгоорой. Манайх хааж байгаа шүү... Ингээд болоо юу? 27,6 юань болж байна. Бэлнээр үү, ВиЧатаар уу? Байна уу? Бэлнээр үү, ВиЧатаар уу? За. Дахиад үйлчлүүлээрэй. Яасан? Манайх хааж байна. Өөр авах юм байгаа юм уу? Дахиад үйлчлүүлээрэй... Яагаад ширтээд байгаа юм?

Шен: Ирээдүйг нь мэргэлж байна.

Ах: Чи мэрэг тавьдаг болоо юу?

Шен: Аан. Саяхнаас сурч байгаа юм. Нүд нь өвөрмөц хэлбэртэй байсан. Онолын хувьд ийм хүмүүс тууштай байх нь элбэг. Юу ч болж байсан бууж өгдөггүй. Ажил болон хувийн харилцаандаа үнэнч байдаг.

Ах: Ирэх болгондоо нэг юмаа л авдаг нь аргагүй юм байна.

Шен: Байнгын үйлчлүүлэгч юм уу?

Ах: Тийм. Гудамжны эсрэг талд байдаг эмнэлгийн эмч байх аа. Би цэцэг оруулаад ирье.

Шен: За.

******************

Эм: Мо эмч ээ.  

Мо: Нааш нь өгчих. Баярлалаа.

Эм: Мо эмч ээ. Мо эмч ээ. 17-р орны өвчтөний бие эвгүй байна. Та хараад өгөөч. Хурдлаарай.

Мо: За.

Эр: Аав аа. Эмч ээ, юу болоод байна аа?

Мо: Зүрхний судасны бөглөрөл байж магадгүй. Яаралтай мэс заслын өрөөнд мэдэгд.

Эм: Ойлголоо.

Эр: Тэсээрэй.

Эм: Холдоорой... тэсээрэй.

Эр: Аав аа. Аав аа.

******************

Мо: Өглөөний мэнд.

Лө: Өглөөний мэнд.  

Мо: Цайгаа уусан уу?

Лө: Уучихсан. Хагалгаа ямар болсон?

Мо: Сайн болсон. Өвчтөний биеийн байдал тогтвортой байгаа.

Лө: Өчигдөр ус ч уух зав олдохгүй байсан. Одоо хоёр өвчтөн нэмэгдчихлээ. Надад туслаарай.

Мо: Тэгье ээ, санаа зоволтгүй.

Лө: Би хоолоор дайлна аа. Нээрэн. Дэлгүүр явлаа гэчихээд 20минут алга болчихсон. Хаашаа явсан юм?

Мо: Миний ээлжин дээр нэг хөгшин хос ирсэн. Өвөөгийн тархинд цус алдаж байсан. Хүүхдүүд нь ирээгүй болохоор, өвөө өөрөө яах ёстойгоо мэдэхгүй байсан. Тэгээд би ВиЧатдаа бүртгэж авсан. Өнгөрсөн шөнө үр зуур бие нь мэдээгүй болчихсон. Тэгээд би харахаар очсон юм.

Лө: Ээлжээ тараад уу?

Мо: Эхлээд над дээр ирсэн юм чинь. Хувь тавилан. Чи ганцаараа удсан болохоор хов жив хөөцөлдөх дуртай болж.

Лө: Хн.

Мо: Хурдан найз охинтой болсон нь дээр шүү. Жан Лөлө эмч ээ. Хөөе. Хахчихсан уу? Энийг уугаад үз. Хоол сайн шингээдэг юм.

Лө: Аан? Намайг тэгж дуудахаа болиорой. Өөрөө ч гэсэн  ганц бие юм байж.

*****************

Ду: Та нар манай өвлийн амралтын сургалтанд бүртгүүлж байгаа эхний хүмүүс. Дахиад хүмүүс ирэх байх. Манайх нийт 25 хүн авна. Дуу оруулдаг жүжигчид дуу хоолойгоороо түүх өгүүлдэг. Жүжиглэхтэй адил. Энэ манай Ай Ти-гийн Мао захирал. Тоног төхөөрөмжийн талаар асуух юм байвал тэрнээс асууж болно.

Мао: Та нарын зарим нь студи, тоног төхөөрөмж үзмээр байна гэсэн. Намайг дагаад яваарай. Би  харуулъя.

Эр: За.

Ду: Ирсэнд баярлалаа.

Эм: Жумей багш.

Эр: Жумей багш аа. Таны талаар би зөндөө сонссон.

Эм: Царайлаг юм аа.

Ж: Баярлалаа, баярлалаа.

Ду: Жумей багш ч аргагүй алдартай юм аа.

Ж: Баярлалаа.

Эм: Үнэхээр царайлаг юм аа.

Ж: Баярлалаа, баярлалаа.

******************

Шен: Унтах цаг болчихож. Дэмий юм хийхээ боль.

Ш: Өрөөний дугаар нь 6678919. Нууц үг нь Зургаан А. Хурдан ороод ир.

Шен: Аан?

Ш: Хурдан ороод ир ээ.

Ф: Сая зарим хүний дүрслэлийг сонслоо. Сэтгэл хөдлөл дутагдаж байна.

Шен: Чи энд байхгүй байна шд.

Ш: Би нууцаар сонсож байна. Жумей надад шинэ хүмүүсээ яаж сургадагаа КюКюгийн ВиЧатаар сонсгож байгаа юм.

Шен: Тэгвэл би гарлаа. Дотооддоо бэлтгэл хийж байхад зөвшөөрөлгүй сонсож болохгүй шд.

Ш: Зүгээр ээ. Би Жумейд хэлчихье. Шеншен. Болно гэж байна. Хичээлийг нь сонсож болно гэж байна.

Шен: За.

Ж: Фен Яасон анх манай салбарт орж ирж байхдаа ч гэсэн сэтгэл хөдлөлөө илэрхийлдэггүй байсан. Алив, Фен Яасон. Бүрхэг өдрүүдийнхээ талаар бидэнд яриач.

Ф: Би мэргэжлийн бус байсан. Хувийн туршлага ч дутмаг байсан.

Ж: Хоосон шалтаг хэлээд л. Чиан Чинцийг яах гээ вэ? Тэр хүнтэй үерхэж үзээгүй шд. Дандаа шалиг залууст дуу оруулдагаараа алдартай. Үнэндээ их үнэнч хүн.

Шен: Чиан Чинци найз охинтой байж үзээгүй юм уу?

Ш: Мэдэхгүй ээ.

Ф: Жумей, чиний дэргэд байгаа юм уу? Тэрнийг сонсъё. Дуудчих.

Ж: Би оролдоод үзье.  Хөөе. Нэг юм хэл дээ.  Алив л дээ.

Мо: Өнөөдөр ядраад байна.

Ж: Алив л дээ. Ярих сэдэв олдохгүй байна шд. Тэг л дээ. Гуйж байна.

Мо: Ядраад байна аа. Үнэнээсээ.

Ж: Манай бизнесийн хамтрагчид сонсож байгаа. Нөгөө дууны найруулагч ч гэсэн. Шеншенман. Алив ээ, эргэлзэх хэрэггүй. Тусалчих л даа. Юу ч байсан болно. Юу ч байсан хамаагүй.

Мо: Шеншенман.

Шен: Аан?

1-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home