Миний сайн найзын түүх – 6
Үргэлжлэл: 00:45:24 мин.
Дүрүүд:
Эр:
Сяо Чжан Нань Суны найз залуу
Ван Юн Чжэн Туслах багш
Аав Нань Суны аав
Фань Чжин Ган Цзинь Ян Группын туслах
+Ли И Фань Биржийн мэргэжилтэн
+Ян Ке Борлуулалтын менежер
+Тони
+Е ерөнхийлөгч
Эм:
Чжу СоСо Нань Суны найз
Нань Сун Туслах багш
Ээж Нань Суны ээж
Эмээ Нань Суны эмээ
+Чжоу
+Эйпл
+Лилиан профессор Доны охин
--------------------------------------------------------------------------------------------------
Чжан: Ажлын хувьд, би өндөрлөгт хүрч чадна гэдэгтээ итгэдэг. Алхам алхамаар. шаргуу хөдөлмөрлөх болно.
Аав: Сайн байна. Хүн бүхэнд тэмүүлэл байдаг. Гэртээ ор.
Чжан: Гэртээ ор, тэгээд амарч ав.
Нан: Чи ч гэсэн харьж унтаж амар.
Чжан: Санаа зоволтгүй.
--------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Ван Юн Чжэн өнөөдөр чамайг ажлаас чинь хэдэн цагт гаргах бол? Зочид буудалд бууж, хоол идээд иллэг хийлгэе, тэгэх үү? Чи яагаад миний авч өгснийг өмсөхгүй байгаа юм?
Нан: Чи мэдэхгүй байна. Би тийм гоё хувцсыг барилга дээр өмсөж чадахгүй. Би ердөө л барилгачин. Мөнгөө гамнаж бай. Цаашид юу ч тохиолдож мэднэ.
Сосо: хүсэхгүй байна. Би жаахан мөнгө үрмээр байна. Эцсийн эцэст би анх удаа мөнгө олсон. Чамтай хуваалцмаар байна.
Нан: Би явлаа.
Сосо: Надад яасан ч хамаагүй. Өнөө орой бид хамт хооллоно. Чамайг оройтсон ч хамаагүй би хүлээнэ шүү.
Нан: Юу болохыг нь харъя.
--------------------------------------------------------------------------------------------------
Лил: Өнгөрсөн удаа чи Сунцзян явмаар байна гэж хэлсэн. Сунцзянд чамгүйгээр нэг ч юм бүтэхгүй. Энд хийгээд байх онц юмгүй юм шиг санагдсан.
Ван: Хэрэв аав чинь чамайг Сунцзянд ирснийг мэдвэл тэр намайг ална даа.
Лил: Үгүй ээ, миний аав тийм юм хийхгүй. Хэрэв чи үхвэл аавын ажлыг хэн үргэлжлүүлэх юм?
Ван: Тэрийг засаарай.
Ляо: За.
Лил: Би яг Цзян Нань Сунь шиг энд дадлага хиймээр байна гэж аавд хэлсэн.
Ван: Үгүй ээ, энэ чиний мэргэжил биш. Чи дадлагаар яах юм?
Лил: Би дүрслэх урлаг судалдаг. Архитектур бас дүрслэх урлагт хамаардаг.
Ван: Чамаас гуйя, намайг зүгээр орхи. Ляо, энэ тохирохгүй будаг юм шиг байна.
Лил: Яасан ч үгүй, чи надад таалагддаг. Бүр чамайг орхисон ч би өөр хэнийг ч хайрлахгүй.
Ван: Харин чи надад таалагддаггүй.
Лил: чамайг намайг хайрладаг болгоно. Хэрэв бид цагийг үргэлж хамт өнгөрүүлж байвал чи миний сайн талуудыг мэддэг болно.
Ван: Лилиан, би өөр хүнд дурласан.
Лил: Хэнд? Худлаа хэлж намайг хуурах хэрэггүй.
Ван: Энэ үнэн. Гэхдээ тэр чамтай адилхан нийтэч хүн биш. Тэр... их эгдүүтэй. Бурхан шиг.
Лил: Хэн бэ? Хэн юм?
Ван: Цзян Нань Сунь.
Лил: Энэ боломжгүй. Та хоёр үргэлж муудалцдаг.
Ван: Үзэн ядах нь дассан сэтгэл, муудалцах нь хайр. Тэр нэг хөгийн найз залуутай нь харамсалтай.
Лил: Цзян Нань Сунь. Чамд гэж хэлэхэд, чи үхдэл болсон.
--------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Ажлаасаа ийм хурдан бууж ирсэн чинь үнэхээр гайхалтай.
Нан: Ван намайг халхавч болгож ашигласан. Би яаж Лилианы нүүрийг харах юм бэ? Би Дон профессорын нүүрийг яаж харах юм?
Сосо: Чжан Ань Жэнь энэ тухай мэдэх үү?
Нан: Мэдэхгүй. Түүнд хэлж яах юм?
Сосо: Тэгвэл чи Ван Юн Чжэнтэй дахиж уулзахгүй байх нь ээ? Чи дахиж Сунцзян руу явахгүй юу?
Нан: Би мэдэхгүй.
Эм: Охид оо, өнөөдөр манайх арьс арчлах үйлчилгээнд зориулсан рекламын ажил явагдаж байгаа. Та нар энэ үйлчилгээг нэмүүлэх үү?
Нан: Хэрэггүй.
Сосо: Тэгье.
Эм: Хоёуланд нь уу?
Сосо: Тиймээ.
Нан: Сосо.
--------------------------------------------------------------------------------------------------
Нан: Чи дэндүү үрэлгэн юм.
Сосо: Ганцхан удаа ш дээ. Би мөнгө олдог болонгуутаа... өөрөөр, би мөнгийг тогтмол олдог болсон үедээ бид өдөр болгон зочид буудалд саатаж, стейк идэж байх болно.
Нан: Хэрэв Чжан Ань Жэнь биднийг мөнгөө хэрхэн үрж байгааг харвал эвгүйцэх байх даа.
Сосо: 20 жилийн дараа хэрэв чи гэрийн хоол идмээр санагдвал Чжан Ань Жэньтэй хамт хооллоорой. Харин наргимаар санагдвал над руу ирээрэй.
Нан: Чи ажлаа хэдийн ярьчихсан уу?
Сосо: Дахиад хэдэн өдөр дураараа дургина аа. Удахгүй байшин зардаг болно.
Нан: Дахиад нэг луйварчин уу?
Сосо: Одоо үгүй. Би сайтар шалгасан. Тэр яг мөн. Нэг хаширсан хүн хоёр дахин болгоомжилдог. Би чамаас ч илүү сандарч байна. Нээрэн. Тулгая. Янзтай.
--------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Одоо хаачих вэ? Караоке орох уу?
Нан: Тэгье, би маргааш Сунцзян руу явахгүй.
Сосо: Чи Ван Юн Чжэнд хэлсэн үү?
Нан: Би профессор Донд хэлсэн. Хувийн шалтгаанаас болоод Сунцзян зочид буудалд дадлага хийж чадахгүй гэсэн. Маргааш өрөөнд нь очоод бүгдийг нь тайлбарлана.
Сосо: Энэ арай л бүдүүлэг биш үү? Хэрэв профессор өөр куратор томилвол чи л эвгүй байдалд орно.
Нан: Сунцзяны төсөл хагас жил үргэлжилнэ. Би бүр энэ удаа явахгүй байсан ч Ван Юн Чжэн дараагийн удаа намайг заавал албадана.
--------------------------------------------------------------------------------------------------
Чжан: Чи яагаад Сунцзян руу дахиж явахгүй байхаар шийдэв? Бид Лилианаас үүнийг арайхийж л гуйсан ш дээ. Гэтэл одоо бууж өгөх нь үү? Би ойлгож байна. Энэ маш хүнд. Харин би чамд туслана. Хэдийн тусалж байгаа. Ингэвэл яаж байна? Би чамтай хамт өдөр бүр Сунцзян руу явж байя, тэгэх үү?
Нан: Хэрэггүй, үүнээс болсон юм биш.
Чжан: Сонголт болгонд сайн, муу талууд байдаг. Чи тэрийг л ойлгох хэрэгтэй.
Нан: Чи мэднэ, би сонголтонд тийм ч сайн биш. Би профессор Донтой уулзах гэсэн юм.
Ван: Тэр алга.
Нан: Би түүнтэй уулзана гэж тохирсон.
Ван: Надад харамсалтай байна. Би хүүхэд шиг аашилсандаа чамаас уучлалт хүсье. Чи энэ төслөөс татгалзах хэрэггүй л байх.
Нан: Ван Юн Чжэн, дэмий юм ярихаа боль. Чи ертөнцийн төв биш. Хүмүүс зөвхөн чамаас болж шийдвэр гаргадаггүй.
Ван: Лилиан үнэхээр надад таалагдаггүй. Чи надад таалагддаг гэж би хэлэхдээ тоглож байсан юм.
Чжан: Юу болоод байна?
Ван: Надад харамсалтай байна. Би дэндүүлчихсэн байна. Гэхдээ чи энэ Сунцзян төслөөс татгалзаж болохгүй. Энэ чиний цаашдын сургалтанд их тус болно. Өнөөдөр өдөр би чамтай тэнд уулзана гэж найдъя. Сайн бодоорой.
Нээрэн. Тулгая. Янзтай.
--------------------------------------------------------------------------------------------------
Ян: Чжу Сосо. Би чамайг зүгээр л Сосо гэж байвал чи дургүйцэхгүй биз?
Сосо: Ян менежер.
Ян: Суучих. Тэгэхээр, чи Цзинь Янь группын тухай юу мэдэх вэ?
Сосо: Цзин Янь гэдэг чинь...
Ян: Юу байх нь хамаагүй, гол нь байшин борлуулдаг юм.
Сосо: Би урд нь борлуулалт огт хийж байгаагүй. Гэхдээ суралцаж чадна. Би хурдан сурдаг.
Ян: Энэ асуудал биш. Би өөрийнхөө мэдрэмжинд итгэдэг. Хэр өндөр вэ?
Сосо: Би...
Ян: Сайн байна, суучих. Хэрэв чи ажиллах гэж байгаа бол юу хүсэж байна? Хэл дээ.
Сосо: Хэрэв би энд, Цзинь Яньд ажилд орвол маш их баярлах болно. Надад өөр хүсэх юмгүй.
Ян: Тэгж таарахгүй. Юу ч шаарддаггүй ажилтан надад хэрэггүй. Хэрэв чи юу ч хүсэхгүй байвал би чамайг зоригжуулахын тулд юу өгөх болж байна? Хайр уу? Энэ цагаан хоолтнууд, эсвэл дуулаачдын байх газар биш. Энд бүгдээрээ яг чононууд, барсууд шиг иддэг. Заримдаа гүйцэтгэл, эсвэл ямар нэгэн урамшууллын төлөө тэдний идэх арга нь маш муухай болдог юм. Мэдээж би таатай нөхцөлд чонын өрсөлдөөнийг дэмждэг.
Сосо: Тэгвэл би хүслээ хэлье. Би компанийн ойролцоо байр хөлслөнө гэж найдаж байгаа. Би түрээсээ хасаад өдөр тутмын зардалд 5000 юань үлдээнэ. Ямар ч тохиолдолд цалин их байвал тэр тусмаа сайн.
Ян: Дипломтой юу?
Сосо: Байгаа.
Ян: Чи ямар нэг зүйл хүссэн нь сайн хэрэг. Чи хэзээнээс ажиллах боломжтой вэ?
Сосо: Хэзээ ч болно.
Ян: Иргэний үнэмлэхтэй юу?
Сосо: Байгаа.
Ян: Явж чамд байр хайя.
--------------------------------------------------------------------------------------------------
Ван: 026А, мөн энэ 036А. Тиймээ, энийг бичээд ав.
Ляо: За, 036А. Тэгвэл бид одоо...
Нан: Өнөөдөр бид юу хийх вэ?
Ван: Буцаах будагнуудыг шалгах жагсаалт.
Нан: Энэ өчигдөр авчирсан будагнууд биз дээ?
Ван: Өдрийн гэрэлд энэ будагнууд өөр харагдаад байна. Тийм болоод бид сольж байна.
Нан: Энэ брэнд худалдан авах жагсаалтанд алга.
Ван: мэднээ.
Нан: Энэ ноцтой асуудал.
Ван: үүнийг буудлын захиргаанд хэлнэ. Аа... эргээд тавтай морил.
Нан: Ах аа. Эднийг тоолцгооё.
Эр: Тэгье.
Нан: 4, 6, 8, 10. 12, 14, 16. Арван долоо... 17 байна.
Эр: Тиймээ.
--------------------------------------------------------------------------------------------------
Эйпл: Надад цаг алга. Надад битгий саад болоод бай. Би завгүй байна.
Тони: Санаа зоволтгүй. Би чамд сагс үзье гэж дахиж хэзээ хэлэхгүй. Харин өнөө орой хамт хоол идье.
Эр: Тиймээ, би орлогынхоо 20%-ийг чамд өгнө.
Эр: 20%?
Ян: Анхаараарай. Ажлаа түр орхицгоо. Би та нарыг хооронд нь танилцуулъя. Энэ манай албаны шинэ ажилтан, Чжу Сосо. Яаж байна аа? Энэ... Аан тийм, мартах шахлаа. Эд нар хамт ажилладаг ч гэсэн байшингийн тоо, бас урамшуулал хязгаартай учраас хүн бүр маш хичээж ажиллах ёстой. Эд нарыг сайн таньдаг болсны дараа хоолонд эсвэл кафед урьж болно. Гэхдээ хэтэрхий ойртож дотносох хэрэггүй. Учир нь чин сэтгэлээс болж өндөр үнэ төлж мэднэ. Тэд чамайг хайрлахгүй. Үйлчлэгчийг чинь хулгайлж байхад над руу уйлаад нэмэргүй. Тийм үү? Ойртож танилцацгаа.
Эйп: Би Эйпл. Бүгд намайг Биг-Эйв гэж дууддаг. Намайг хүссэнээрээ дуудаж болно. Түүнээс гадна, бид аймшигтай биш. Бид нэгдмэл, хөдөлмөрч, эерэг, урам зоригтой хамт олон. Тавтай морил.
Чжоу: Ян менежер шинэ хүмүүст үргэлж ингэж хэлдэг. Үүнд нь дасах хэрэгтэй. Би Чжоу Цин.
Сосо: Сайн уу.
Тони: Би Тони.
Сосо: То... То..
Тони: Андгайлъя, би косметик, үс засах урлагын талаар юу ч мэдэхгүй. Гэхдээ би суралцаж чадна. Ян менежер ээ. Надад хүн дутаад байгаа. Сосог би авч болох уу.
Эйпл: Мартсан нь дээр. Хурдалж үз, тэгээд ажлаа дуусга. Ийм хөөрхөн бүсгүй миний багт заавал байх ёстой. Зөв үү? Надад даатгачих, би түүнийг чиглүүлж байх болно.
Ян: Би.... Би түүнийг чиглүүлэх нь. Явцгаая. Тэр надаас булаах гэж оролдож байна.
Тони: Яны байр байдлыг хар даа. Их зантай гэдэг нь. Тийм бол яваад наад хүүхнээ чиглүүл. Дажгүй царайлаг хүүхэн юм.
--------------------------------------------------------------------------------------------------
Лил: Ван Юн Чжэн хаана байна?
Чжан: Ван багш хаана байгааг мэдэхгүй
Лил: юу хийж байна?
Чжан: ойд зориулсан сургуулийн төслүүдийн үзэсгэлэнгийн хуваарьтай товхимол үдэж байна. Үүнд дизайнеруудын тухай мэдээлэл, бүтээл бүрийн тайлбар, дотроо бүтээлүүдийн зохион бүтээгчдийн тухай мэдээлэл, дизайнерын мэргэжлийн үнэлгээ, хэтийн төлөв зэргийг багтаасан. Мөн өмнөх үзэсгэлэнгийн тойм, энэ арга хэмжээнд бэлтгэх үйл явц, удирдагчдын үзүүлсэн дэмжлэг зэргийг багтаасан. Чи гартаа юу барьсан юм?
Лил: Бутик Сунцзян зочид буудлын дурсгалын номны загварууд. Ван Юн Чжэний хариуцаж байгаа зочид буудлуудын нэг нь. Чиний дахиад нэг уран бүтээлийн үзэсгэлэн.
Чжан: үзэж болох уу? Надад үнэнээр нь хэл дээ. Чинийхээр, эдний аль нь илүү сайхан харагддаг бэ?
Лил: Ван Юн Чжэнийх сайхан харагддаг. Чинийх ажил хэрэгч. Энэ хоёрыг харьцуулах араггүй.
Чжан: Мартсанаас, Лилиан. Би бодлоо, энэ дурсгалын номонд Цзян Сунь Нанын бүтээлийг тусгаж болох уу? Хэдийгээр түүний хийсэн нь тун жаахан ч гэсэн.
Лил: Сүүлчийн хуудсыг эргүүлээд үз.
Бичиг: Оролцсон дизайнерууд: Цзян Нань Сунь.
Лил: Ван Юн Чжэн аль хэдийн үүнийг бодолцсон юм.
Чжэн: Баярлалаа.
Лил: Тэгвэл би явлаа.
Чжан: За.
--------------------------------------------------------------------------------------------------
Чжан: Нань Сунь. Нань Сунь.
Нан: Чи юунд энд ирэв?
Чжан: Би чамд кофе, идэх юм авчирлаа. Ван Юн Чжэн байхгүй юм уу?
Нан: Тэр эгчийн байшинг шалгахаар явсан.
Чжан: чамд нэг сайхан мэдээ дуулгая. Өнөөдөр өглөө би Лилиантай сургалтын албанд таарлаа. Тэгээд түүнд захьсан. Тэр чиний нэрийг зочид буудлын дурсгалын номонд оруулахаар профессор Доныг ятгах болно.
Нан: Гэхдээ би юу ч хийгээгүй.
Чжан: Нэгэнт чи оролцож байгаа болохоор номонд нэр чинь орох ёстой. чамд туслах гэж их хичээлээ. Түүнээс гадна, энэ чиний оролцож байгаа хамгийн анхны чухал төсөл.
Нан: зөвхөн энэ мэдээг надад дуулгах гэж Сянцзян хүртэл хол зам туулсан хэрэг үү? зүгээр л надруу залгахгүй дээ.
Чжан: Чиний хувьд энэ маш чухал мэдээ. Дурсгалын ном бэлэн болонгуут чи Лилианаас, эсвэл профессор Доноос хэдэн ширхэгийг гуйж авч, дурсгал болгон хадгалж болно. Мөн хувийнхаа намтарт хавсаргасан ч болно.
Лил: Сүүлийн хуудсыг нь эргүүлээд үз.
Чжан: Тэгэхээр энийг хэдийн авсан байжээ?
Нан: Тавилгын дизайнер сургуулиас энд ирсэн юм. Лилиан нэг хувийг нь надад өгөөрэй гэсэн байна лээ.
Чжан: Лилиан чамд өөр юм хэлсэн үү?
Нан: Юу ч яриагүй. Зүгээр л нэгийг өөртөө дурсгал болгож ав гэж надад хэлсэн.
Чжан: Нань Сунь. Миний хүсдэг... өдөр бүр чамд улам сайн болж харагдах гэж байдгаараа хичээдэг. Бүр илүүгээр. Би чамд тохирох хүн байж чадна гэж найддаг.
Нан: Хоолоо идэцгээе.
--------------------------------------------------------------------------------------------------
Эм: Залуу.
Ван: Эгч.
Эм: Бид цэвэрлэгээгээ дууссан. Хүлээгээрэй.
Ван: Та нарын үйлчилгээнд баярлалаа.
Эм: Зүгээр ээ.
Ван: Энэ.
Эм: Энэ арай их байна.
Ван: Тийм биш ээ.
Эм: Энэ их байна.
Ван: Зүгээр ээ.
Эм: Залуу, сайхан хуримлаарай гэж ерөөе. Сайхан хуримлаарай.
Эм1: Сайхан хуримлаарай.
Ван: Юун хурим билээ?
Эм: Энэ чиний хуримын өрөө биш үү? Маш сайхан тохижуулсан байна. Баяр хүргэе.
Ван: Баярлалаа.
Эм: За, бид явъя даа. Хэрэв чамд бидний тусламж хэрэгтэй бол залгахаа битгий мартаарай.
Ван: Тэгнэ ээ. Баярлалаа, эгч ээ.
Эм: Баяртай.
Ван: Баярлалаа.
--------------------------------------------------------------------------------------------------
Нан: За.
Ван: зурагнууд авсан уу? Наадуулаа дараа нь эгчдээ явуулж тус болооч.
Нан: Тэгье.
Ван: Барилгын ажил ямаршуу байна?
Нан: Бүх юм зүгээр.
Ван: Ойлголоо, тийм бол тийшээ очихоо болилоо.
Нан: Хүлээ...
Ван: хүүхэд шиг аашилсандаа уучлалт хүсье. Чи энэ төслөөс татгалзаж болохгүй.
--------------------------------------------------------------------------------------------------
Эм: Цзян Нань Сунь, өрөөнд хүлээж байж болохгүй юу? Ван Юн Чжэн хэзээ ирэхийг мэдэхгүй. Дөнгөж сая нэг хүүхэн ирээд түүнд нэг үс дамжуулсан. Тэр энд байгаагүй болохоор намайг түүнд өгөөрэй гэсэн.
Нан: Юу... юу дамжуулсан гэнээ?
Эм: Үс. Тэр хүүхэн гадаадад суралцах юм гэсэн. Тэгээд л үсээ тайрч түүнд бэлэглэхгүй юу. Би чамд өгчихье. Энэ эвгүй юмаа.
Нан: Ван Юн Чжэн хачин хүмүүсийг өөртөө татдаг.
Эм: Чи Чжан Ань Жэнь-ээс салсан юм уу?
Нан: Үгүй. Эгч ээ, би түүнтэй уулзмаар байгаа юм. Би хурдхан уулзчихаад л яваад өгнө. Санаа зоволтгүй. Бүр Ван Юн Чжэн энэ хорвоогийн цорын ганц эр хүн байсан ч түүнийг найз залуугаа болгохгүй байсан.
Эм: Зөв шүү. Чи Чжан Ань Жэнь шиг хүнтэй гэрлэх хэрэгтэй. Тэр илүү найдвартай. Энийг түүнд өгч тус болооч. Би түрүүлээд явлаа.
Ван: Чи яагаад энд байгаа юм?
Нан: Лилиан хэлэхдээ, дурсгалын номны ноорогт миний нэр байхгүй байсан гэж хэлсэн. Чи хэн нэгэнд хэлж, миний нэрийг оруулж, дахин хэвлүүлсэн байна. Тийм болохоор чамд талархах гэж ирсэн юм.
Ван: Зөвхөн үүний төлөө юу?
Нан: Тиймээ. Өөрийн биеэр чамд баярласнаа хэлье гэж бодоод. Дотуур байрны жижүүр чамд нэг бүсгүй бэлэг үлдээсэн гэж хэлсэн.
Ван: Энийг хаяж туслаач.
Нан: Гэхдээ энэ чамд зориулсан бэлэг.
Ван: Гуйж байна. Маргааш барилга дээр уулзъя.
Нан: За тэгье.
Ван: Бас нэг юм... Талархасанд чинь чамд баярлалаа. Миний төлөө юу ч битгий тайраарай.
--------------------------------------------------------------------------------------------------
Нан: Би 3 жилийн дараа буцаж ирээд чамайг олно.
--------------------------------------------------------------------------------------------------
Нан: Би 3 жилийн дараа буцаж ирээд чамайг олно.
Сосо: Юу? Юу гэнэ ээ? Хятад цувралын хачирхалтай түүх үү? Тайваний романтик драм уу? Ван Юн Чжэн ямар өрөвдмөөр юм. Өнөөдөр тэр үс авлаа. Маргааш хумс авах байлгүй. Хүлээ дээ. Нөгөөдөр хэн нэгэн түүнд биеийнхээ хэсгээс өгөх болов уу?
Нан: Тэр залуу шүтэн бишрэгч хүүхнүүдийг татах гэж хачин жигтэй үзэсгэлэн зохидог юм. Энэ нь урлагийн тусламжтайгаар хүүхнүүдийг урхидах гэдэг нэртэй.
Сосо: Чи тэрийг нь үзэж байсан уу?
Нан: Би хажуугаар нь гарч яваад орж үзсэн. Ваны үзэсгэлэн гэдгийг би мэдээгүй. Их сургуульд өдөр бүр янз бүрийн үзэсгэлэнгүүд зохиогддог.
Сосо: Ямар байсан бэ?
Нан: Ойлгомжгүй.
Сосо: Харин Чжан Ань Жэнь-ий хувьд? Тэр үзэсгэлэн гаргаж байсан уу?
Нан: Тэр тэгдэггүй юм. Тэр үүнийг илүүц ажил гэдэг. Заримдаа Чжан Ань Жэнь хэтэрхий ухаантай болчихдог. Чамд тэгж санагдаагүй юу?
Сосо: Чи түүнийг халамжтай гэж хэлээгүй билүү?
Нан: Энэ давуу тал уу, эсвэл дутагдал уу?
Сосо: Чоно хэрцгий. Үнэг зальтай. Хүч чадал, сул тал гэж нэрлэгддэг зүйлс нь нөхцөл байдлын хүчин зүйлээс үүсдэг. Манай шинэ дарга, борлуулалтын менежер өнөөдөр надад үүнийг зааж өгсөн. Яасан? Би тэгж бодож чадахгүй байх байсан уу? А? Чадахгүй байх байсан. үүнийгээ хүлээн зөвшөөрнө.
--------------------------------------------------------------------------------------------------
Аав: Баярлалаа.
Сосо: Идээрэй.
Аав: Нань Сунь. Маргааш оройн хоолонд надад бараа болж яваач. 18.00 цагт. Ээжийгээ бас авчраарай.
Нан: Сосо, хэрэв завтай бол бидэнтэй нэгдээч.
Сосо: За тэгье.
Аав: Сосо, маргааш оройн хоол жаахан ер бусын онцлогтой.
Сосо: Тийм бол ах аа, та зөвхөн Нань Суньтай явчих. Надад хийх зарим юм байгаа.
Аав: За.
--------------------------------------------------------------------------------------------------
Ян: Хэрэв ноён Е чиний ойлгохгүй юмыг ярьж байвал бид гарсны дараа надаас асуугаарай, дэргэд нь асууж болохгүй. Ойлгосон уу? Юу ч битгий ярь.
Эйпл: Илгээсний дараа... Ян менежер, Сосо? Та нар юу хийж байгаа юм?
Ян: Зүгээр. Би Сосог Е ноёнтой уулз гэж хэлсэн юм. Та нар яагаад...
Эйпл: Үгүй ээ. Юу ч юм уухаар явж байна.
Ян: Тэг ээ.
Эйпл: Чиний бодлоор энэ шинэ хүүхэн Айриныг орлож чадах уу?
Чжоу: Ян менежерт юу таалагддагийг мэдэх хэцүү.
Эйпл: Гэхдээ энэ хүүхэн Айрин шиг хөөрхөн биш юм байна. Сүүтэй цай, баярлалаа.
Чжоу: Энэ удаа Яг менежер их сүрхий царайлчихаж. Өөрөө бүгдийг нь хийгээд л. Бүр үзэсгэлэнгийн байр үзэхээр шинэ хүүхэнтэй хамт Чжоупу руу явсан. Өөрөө жолоо барьж, газар үзүүлсэн шиг.
Эйпл: Ямар халамжтай юм.
--------------------------------------------------------------------------------------------------
Е: Энд бүгдийг тодорхой бичиж.
Фань: Би ойлгож байгаа.
Е: Бид өнөөдөртөө ингээд дуусгая. Хөөе, чи сүүлийн үед таргалаад байгаа шүү. Жаахан жингээ хас.
Эр: За.
Ян: Намайг эндээ хүлээ. Фань туслах аа. Манай алба шинэ ажилтан ажилд авсан. Түүнийг танилцуулах гэсэн юм.
Е: Яасан ч ёслол төгөлдөр юм. Хэн бэ?
Ян: Эмэгтэй хүн.
Фань: Залуухан бүсгүй юу? Мэдээж царайлаг бүсгүй байгаа. Үгүй бол энэ ингэж маяглахгүй.
Ян: Тэр үнэхээр царайлаг. Би түүнийг тантай танилцуулахыш хүссэн бас нэг шалтгаан байгаа юм. Дунли тун удахгүй нээгдэх байх аа? Бид энэ бүсгүйг сурталчилгаа, протоколын арга хэмжээнд ашиглаж болно гэж бодсон. Та нар түүнийг хараагүй. Түүний тэр зан чанар. Бас бие галбир нь.
Е: Бид үл хөдлөх хөрөнгийн компани болохоос кино компани биш. Сайхан царайтай байх нь маш чухал. Энэ л сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Гэхдээ энэ бүхнээс илүү чухал.
Ян: Тиймээ.
Фань: Хоёр хоногийн өмнө Ма жолоочийн толгойг эргүүлсэн нэг хөөрхөн бүсгүй энд ирсэн. Эцэст нь Ма жолооч ажилгүй болсон.
Ян: Ноцтой юм байна. Энэ бүсгүй тэгэх хүн биш. Би түүнийг лавлаж асуусан. Тэр сайн бүсгүй.
Е: Явж явж тэр чиний мэдлийн хүн. Зүгээр л түүнийг сайтар харж бай. Би түүнтэй уулзаад яахав.
Ян: Ойлголоо.
Фань: Номыг хавтсаар нь бүү дүгнэж бай.
Ян: Е ерөнхийлөгч завгүй хэвээр. Буцаад явцгаая.
Сосо: Чи миний талаар юу гэж хэлсэн бэ?
Ян: Би чамайг товчхон танилцуулсан. Энэ хоёр хөгшин чам шиг сайхан бүсгүйчүүдэд өрөөсгөлөөр ханддаг юм.
Сосо: Яагаад?
Ян: Би Е ерөнхийлөгчийн Ма жолооч нэлээд дажгүй хүүхэнд хууртсан гэж сонссон. Түүнийг бодохоор өрөвдмөөр.
Сосо: Жинхэнэ луйварчин хэн болохыг хэн ч мэдэхгүй.
Ян: Үгүй ээ, бид бүгдээрээ Ма жолоочийг сайн мэднэ. Тэр шударга хүн.
Сосо: Би үнэхээр тэгж бодохгүй байна.
Ян: Юу гэнэ ээ? Бэлтгэ, чамайг үйлчлүүлэгчтэй уулзуулахаар авч явна.
Сосо: Үгүй ээ.
Ян: Аа?
Сосо: За.
--------------------------------------------------------------------------------------------------
Ян: Чи саяхан компанид ажилд орсон. Элдэв дэл сул ярианууд сонсоогүй байгаа. Намайг эмэгтэйчүүдийг ашиглах гэж эрх мэдлээ ашигладаг гэж ярьцгаадаг. Чи өөрөө харсан. Манай албаны бүсгүйчүүд болгон царайлаг. Мэдээж чи ч гэсэн царайлаг. Чи гуравдугаарт эрэмблэгдэнэ. Нэгдүгээр, хоёрдугаар нь хэдийн нөхөрт гарцгаасан.
Сосо: Баярлалаа, Ян менежер ээ.
Ян: Жүжиглэх хэрэггүй. Ийм сайхан бүсгүй бага байхаасаа л магтуулаад сурчихсан байлгүй дээ. Хэрэв чи царайлаг байгаагүй бол би чамайг авахгүй байсан. Гэхдээ чамд нэг юм сануулъя.
Сосо: Миний тухай юу ч ярьсан би айхгүй.
Ян: Одоо чи миний дадлагжигч. удахгүй анхныхаа байшинг зарах болно. Цаг нь ирэхээр...
Сосо: Хүмүүс намайг уул шиг ийм нөмөртэй хүнийг түшсэн гэж ярьцгаана.
Ян: Тэд тийм ч найрсан байхгүй. “Бялдууч”. “Ичгүүргүй хүүхэн”. “Бие худалдаж мөнгө олдог”. Чи ийм үгнүүдийг сонсох хэрэгтэй болно.
Сосо: Надад энэ хамаагүй. Намайг дайрч л байг.
Ян: Чамд гэж хэлэхэд, царай муутай эр, царайлаг бүсгүй хоёр хосууд болонгуут хүмүүс таамаглал дэвшүүлж эхэлцгээдэг. Тиймээ, би үгүйсгэхгүй. Гоо сайхны талаас би тийм ч сайхан царайтай биш.
Сосо: Тэгвэл сайхан царай давуу тал уу? Үүнээс ичих ёсгүй, тийм үү?
Ян: Яг үнэн.
Сосо: Цэвэр ухамсар бол зөөлөн дэр л гэсэн үг. Чи намайг өөртэйгээ унтуулах гэж албадахгүй л бол.
Ян: Чи хов жив сонссон байх нь.
Сосо: Чиний ихэнх экс хүүхнүүд борлуулалтын албанд ажилладаг гэж ярьцгаадаг. Мөн энэ нь хоёр оронтой тоо.
Ян: Хэрэв тэр эксүүд найз хүүхэн чинь больё, бүр надтай гэрлэж, хүүхэд төрүүлэхийг хүсдэг байсан гэвэл чи итгэх үү?
Сосо: Үгүй.
Ян: чиний оронд бас л итгэхгүй байсан.
--------------------------------------------------------------------------------------------------
Аав: Ноён Ли.
Ли: Ноён Цзян.
Аав: Хоцорсонд уучлаарай. Замын түгжирлээс боллоо.
Ли: Санаа зоволтгүй.
Аав: Эхнэрээ танилцуулахыг зөвшөөрнө үү.
Ли: Сайн уу, хатагтай Цзян.
Ээж: Сайн уу.
Аав: Энэ миний охин Цзян Нань Сун.
Ли: Сайн уу, хатагтай Цзян. Алив, сууцгаа.
Аав: Сууцгаа.
Ли: та нарыг юунд дуртайг мэдсэнгүй. Тиймээс хэд хэдэн нэрийн хоол захиалсан. Бусдаар бол, та нар өөрсдийнхөө хүссэнээр дахиад хоёр хоол захиалж болно.
Аав: Хэрэггүй ээ, бид үүнийг танд үлдээе, ноён Ли.
Ли: Намайг ингэж дуудах хэрэггүй. Ли И Фань байхад л болно.
Аав: И Фань. И Фань бол Шанхайн биржийн нэртэй шинжээч. Тэр №1 хүн. Хоёр дахь ч биш.
Ли: Үгүй ээ, би тэгж хэлэхгүй байсан.
Аав: Та үнэхээр ховорхон авъяас. Миний охин Цзян Нань Сунь. Тэр хөгжим, урлаг, бүжигт сайн. Мөн удахгүй магистрын хөтөлбөрөө дуусгана.
Ли: Чи 24 юу? 25 настай юу?
Аав: 24 хүрч байгаа.
Нан: Ааваа. Та санхүүгийн талаар найзаасаа олж мэдэх юм байгаа гэж хэлсэн.
Аав: Тиймээ, хэлсэн. Гэхдээ бид өөр юмны талаар ярилцана.
Ли: Хатагтай Цзян, энэ сохор болзоо гэдгийг мэдээгүй юм уу даа? Одоо энэ сохор болзоо гэдгийг чи мэдсэн болохоор би шулуухан ярина. Би чамаас бага зэрэг ах байх. Би салсан, 7 настай хүүхэдтэй.
Ээж: Нөхөр өөрийн чинь тухай ярихдаа чамайг хүүхэдтэй гэж хэлээгүй.
Нан: Ээж, та мэдэж байсан юм уу?
Аав: энэ тухай хэлээгүй юу? Би чамд энэ тухай хэлсэн. Чи мартсан байна. Намайг битгий байдалд хий.
Нан: Ли ах аа.
Аав: И Фань. И Фань.
Нан: Ли ах аа. Би хэдийн найз залуутай. Бид бараг гэрлэхэд бэлэн болсон. Тэр ахлах курсынх. Бид их дотно харилцаатай.
Аав: Түүний дэмийрэхийг бүү сонс. Тэр нь онцгүй харилцаа.
Ли: Санаа зоволтгүй.
Аав: Энэ их ядаргаатай.
Ли: Би шулуухан хүн. Яагаад гэхээр, хүмүүст тойруулж ярих их таалагддаг. Хэрэв бид таарахгүй бол зүгээр л оройн хоол идэнгээ ордоогийн эдийн засгийн байдлын тухай ярьцгаая. Бид 21:00 цагт хоолоо идэж дуусгах ёстой гэж бодож байна.
Аав: Үгүй ээ, үгүй, гуйя. Би тоглоогүй. Хэн байтлаа хоолонд цаг тохируулдаг юм бэ?
Нан: Би ноён Лигийн саналтай нэг байна.
Аав: Хоолоо идэнгээ ярилцъя, за юу?
--------------------------------------------------------------------------------------------------
Ян: Баярлалаа.
Сосо: Баярлалаа.
Эр: Баяртай.
Сосо: Баяртай.
Эр: Дараа эргээд уулзъя.
Ян: Тэгэлгүй яахав.
Сосо: Баяртай.
Ян: Баяртай.
Эр: Баяртай.
Ян: Дараа уулзъя. Яарах хэрэггүй.
Сосо: Би явлаа, Ян менежер ээ.
Ян: Хүлээ, хүлээ. Энэ амралтын өдрөөр хоёр ээлжийн хувцас худалдаж ав.
Сосо: Байзаарай, миний хувцас юу нь болохгүй байна?
Ян: Энэ үйлчлүүлэгчтэй уулзахад тохиромжгүй хувцас. Чамд суралцах юм зөндөө гарна. Надад үр дүн хэрэгтэй. Тийм учраас, миний ажилтан цагаа үр ашиггүй хүчин чармайлтанд үрэхийг би хүсэхгүй. Ойлгосон уу?
Сосо: Ойлголоо.
Ян: Чи хаачих юм?
Сосо: Миний хамгийн сайн найз тусламж хүссэн юм. Би сургууль руу явж нэг хүнийг олох ёстой.
Ян: Би чамайг хүргээд өгье.
Сосо: Хэрэггүй. Би өөрөө явж чадна.
Ян: Юу?
Сосо: Би өөрөө явчихна. Чи одоо явж болно.
Ян: За, за, би явлаа.
Сосо: Баяртай.
Ян: Баяртай.
--------------------------------------------------------------------------------------------------
Ли: Хятад улс аж үйлдвэрийн дараах үе рүү орлоо. Энэ бол манай улс аж үйлдвэрийн эринтэй нэгэн зэрэг орсон үе шат. Энэ үе шатыг бусад улстай харьцуулах аргагүй.
Аав: Тиймээ.
Ли: Зөөгч өө?
Эм: За, эрхэм ээ.
Ли: Дахиад өөр хоол бий юу?
Эм: Нэг цагаан хоол. Нэг амттан.
Ли: Сайн байна. Тэднийгээ хамт өгчих. Бид 21:00 цагт явна.
Эм: Мэдлээ, эрхэм ээ.
Аав: Битгий яар, битгий яар. Хоол идэнгээ ярилцъя л даа. Бид яриагаа дуусгаагүй байна. Чиний ярьж байгааг би тэр бүр сонсохгүй юм.
Нан: Би ариун цэврийн өрөө явлаа.
Аав: Чи яагаад үргэлж тийшээ яваад байна? Чи гурван ч удаа явлаа.
Нан: Намайг авраач дээ.
Сосо: Сандрах хэрэггүй, би машинд явж байна. Чамд хэлэхэд, чи эцэг эхийгээ, мөн салж сэтгэцийн өөрчлөлттэй болсон наад залуугаа хамт авч гарна шүү. Тэгээд чи өнгөт хээтэй үүл хөлөглөсөн Жокер чамд туслахаар ирэхийг харах болно.
Нан: Чжан Ань Жэнь уу?
Сосо: Тэр бишээ. Би түүнийг хайсан боловч хаанаас ч олсонгүй. Тэр хийсэн ажлаа деканд танилцуулахаар явсан гэсэн.
Нан: Тэгвэл хэн юм? Жокер гэж хэн бэ?
Сосо: Хэрэв тэр чамд таалагдахгүй бол тэр л биз. Тэр их хүмүүжилтэй залуу байна. Чи эелдэг байх хэрэгтэй.
--------------------------------------------------------------------------------------------------
Аав: Ямар нэг сонин дуулвал надад дуулгаарай.
Ли: Санаа зоволтгүй, ноён Цзян. Хэрэв ямар нэг юм мэдэгдвэл би...
Ван: Нань Сунь. Ах аа.
Аав: Чи чинь Сяо Ван уу? Чи яагаад энд байгаа юм?
Ван: Нань Сунийг авахаар ирлээ. эгч та хоёрыг гэрт чинь хүргэж өгөх үү?
Аав: Хэрэггүй.
Нан: одоо сургууль руугаа буцах хэрэгтэй. Ли ах аа, бид явлаа. Манай гэр бүлийг хоолоор дайлсанд баярлаллаа. Бас манай аавд зөндөө олон хөндлөнгийн мэдээлэл өглөө. Аав хувьцаан дээр баяжихаараа таныг хоолоор дайлна биз.
Ван: За, бид явлаа.
Аав: Уучлаарай.
Ли:. Зүгээр, зүгээр. Би гэрт чинь хүргэж өгье.
Аав: Хэрэггүй.
Ли: Санаа зоволтгүй дээ. Миний машин ард байгаа. Явцгаая.
Аав: За.
Ли: Явцгаая.
Ван: Баяртай.
--------------------------------------------------------------------------------------------------
Нан: Баярлалаа. Сосо хаачсан?
Сосо: Ван Юн Жэн, чи өөрийгөө тайзны урлагийн төгсөгч биш гэдэгт итгэлтэй байна уу?
Ван: Биеийн тамирын багш надад биеэ хэрхэн авч явахыг зааж өгсөн юм.
Сосо: Чи дүрдээ сайн тоглоллоо. Сайн байна, Цзян Нань Сунь. Чамайг тийм сайн гэж би бодсонгүй. Бид ззэсгэлэнт бүсгүйг аварсан баатрууд биш үү? Аав чинь уурлахгүй байгаа?
Нан: Чи яаж ийм төлөвлөгөө сэддэг байна аа?
Сосо: үнэхээр намайг буруутгаж чадахгүй. чамд хэлье. Би чиний мессежийг авангуутаа шууд сургууль руугаа явсан. Би Чжан Ань Жэнийг олж чадаагүй. Харин Ван Юн Чжэнийг БМВ машинтай нь барьж чадсан. Тэгээд л би түүнийг хүчээр шахуу нааш нь чирч ирсэн нь энэ.
Ван: Тэр чинь өнгөт хээтэй үүл.
Сосо: Тиймээ. Өнгөт хээтэй үүл.
Ван: Цзян Нань Сунь. үнэнээ хэл дээ, чи надад дурласан уу?
Сосо: Чи дэндүү их юм бодож байна. Яаж тийм байх юм?
Ван: Тэр миний хувийн үзэсгэлэнг үзэх гэж овоо цаг зарцуулсан юм шүү. Миний богино хэмжээний кино №3-ыг үзээрэй. Чи гурван ч удаа миний нүд рүү харсан. Тэнд бараг 75 минут зогссон байх. 78 билүү?
Сосо: Чи тийшээ хэзээ ч очиж байгаагүй гэж хэлсэн биз дээ?
Нан: Би түүнийг жаахан л ажиглаж харсан. Бас хэдэн мессеж бичиж хэсэг зогссон.
Ван: Чи тэнд жаахан байгаагүй. Би яг чиний ард 30 минут зогссон. Би бүр бичлэгийг нь хийсэн. Тэр миний утсанд байгаа. Хатагтай Чжу миний утаснаас үз.
Сосо: бичлэгийг нь үзэж болох уу?
Нан: Чиний хэлсэн шиг тэгж их удаагүй.
Ван: Үнэн гэвэл, чи сэтгэлийнхээ гүнд надаар бахархаж явдаг. Шударга бай. их сургуульд Чжан Ань Жэнь бид хоёрын алийг нь сонгох байсан бэ?
Нан: шуудхан хэлье. Чжан Ань Жэнь-ийг.
Ван: Чи ердөө ч ойлгосонгүй.
--------------------------------------------------------------------------------------------------
Аав: Чи тэр Ван Юн Чжэнтэй ямар харилцаатай юм?
Нан: Ямар ч биш.
Аав: Чжан Ань Жэнь өөрийгөө тийм ч сайн биш гэдгийг мэдээд больсон юм уу?
Нан: Тэр Ли И Фань танд хувьцаа авахад тусалсан уу? Хэр юм олсон бэ?
Аав: чамаас асууж байна.
Нан: Би танаас асуулаа.
Аав: Би чамаас асууж байна!
Нан: Би ч гэсэн асуусан! Та сохор зоос ч олоогүй байж охиноо арилжих гэж байдаг. Та байшингаа хувьцаанд зарсан. Манай эмээгийн эртний ваар, тавилгыг ломбарданд тавьсан. Энэ эмээ та хоёрын хоорондын асуудал. Би хөндлөнгөөс оролцохгүй. Таныг мөнгөө алдсан ч би үүнд чинь оролцохгүй. Хэрвээ надад эрэгтэй хүн таалагдсан бол тэр хэдэн настай, гэрлэсэн үгүй, хэдэн хүүхэдтэй байх нь надад хамаагүй. Гэтэл та намайг хуурсан. Та намайг тэр бүх эрчүүдтэй танилцуулж, тэр бүрт миний дургүй хүрдэг. Тэд надад сайн ханддаг, харин таныг бол харахаас ч дургүй хүрмээр. Би өчигдрийн таны харцыг санах бүртээ үргэлж жигших болно.
Аав: Чиний Чжан Ань Жэнь дургүй хүрмээр биш үү? Чи түүнд яг эхнэр шиг нь ханддаг. Гэтэл тэр чамайг хэн гэж боддог вэ? Тэр үргэлж чиний үгэнд орно. Чи хэзээ ч юм тархиа ашиглаад энэ тухай бодож үзсэн үү? Ганц удаа ч эргэлзэж байсан уу? Тэр Шанхайд бэхжихийн тулд чамайг яг трамплин шиг ашиглахыг хүсдэг. Хэдэн жилийн дараа Шанхайн иргэн болж бүртгүүлэхийн тулд. Энэ тухай бодож байсан уу?
Нан: Би бэлэн байна. Би Чжан Ань Жэньий трамплин болоход бэлэн! Харин би Ли И Фанийн хүүхдийн эх нь болоход бэлэн биш! Энэ таныг зовоож байна уу? Хамгийн түрүүнд өөрийгөө хичээж үз.
Аав: Дахиад хэл дээ.
Нан: Хамгийн түрүүнд өөрийгөө хичээж үз.
Аав: Ойлголоо, би тэгнэ. Тиймээ, би хичээх болно! Би сайтар хичээх болно.
Ээж: Цзян Пэн Фэй, чи яаж байна аа?
Аав: Би хичээх болно.
Сосо: Яваарай.
Ээж: Чи яаж байгаа юм?
Аав: Боловсрол ямар хэрэгтэй юм?
Ээж: Дээшээ гарцгаа!
Аав: Чи намайг сургаж зүрхлэнэ гэнээ!
Ээж: Чиний ухаан самуурсан юм уу?
--------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Аав чинь яагаад чамайг зодов?
Нан: Би зүгээр. Намайг жаахан байхад тэр яг ингэж зоддог байсан.
Сосо: Тэгэхэд чи жаахан байсан. Одоо чи том болсон. Тэр чамайг зодох ёсгүй.
Нан: Би өчигдөр орой буцаж ирэхдээ тэр надад сургамж өгнө гэж мэдэж байсан. Би үүнд бэлэн байсан юм. Гэхдээ би түүнийг уурлуулсандаа харамсахгүй байна. Ээж. Та юу хэлмээр байна?
Ээж: Би бүгдийг бодолцсон. Чи Чжан Ань Жэнийн шинэ байр луу нүү. Бид түүнд түрээс эсвэл ус, цахилгааныг нь төлөөд байж чадна. Хэрэв чи тэндээ амьдарч чадахгүй бол өөр газар ол.
Нан: Эмээ зөвшөөрөхгүй ш дээ.
Ээж: Түүнийг тайван орхичих. Зүгээр л яв. Би гэртээ байна. Би тэдний учрыг олж чадна.
Нан: Ээжээ. Та яагаад надтай явж болдоггүй юм? Нэг газар олоод хамтдаа амьдрая л даа. Ааваас салчих.
Ээж: Би явж яасан ч болохгүй.
Нан: Та яагаад болохгүй гэж?
Ээж: Өчнөөн жил өнгөрсөн байна. Би тэднийг аргалж дөнгөнө. Гэхдээ, би мажонг тоглож амьдралынхаа талыг хий хоосон өнгөрүүлсэн. Би чамайг амьдралаа хий дэмийн өнгөрүүлээсэй гэж хүсэхгүй. Битгий уйл. Энэ одоо гэр чинь биш. Санаа зовох хэрэггүй. Би түрүүлээд буулаа.
Нан: Чи яагаад уйлсан юм?
Сосо: Би эгчийг үнэхээр гайхалтай хүн гэж боддог. Би эгчийг зүгээр л тоглодог гэж боддог байсан. Тэр эх хүнтэй адилгүй байсан. Гэтэл эцэст нь огт өөр хүн байж.
Нан: Би явлаа. Чи эндээ үлдэж болно. Чи эмээд таалагддаг. Чамайг Цзинь Яньд ажиллаж байгааг ааь мэдсэн, тэр чамайг явуулахыг хүсэхгүй байх.
Сосо: Надад санаа бүү зов. Би өөртөө санаа тавина. Харин чи... санаа зоволтгүй, зүгээр л яв. Тэгээд өөрийнхөө шинэ амьдралыг угт.
--------------------------------------------------------------------------------------------------
Нан: Бид бараг ирчихлээ.
Эр: Хэсэг хугацаа болно. Тийм ч хурдан биш.
Чжэн: Сайн уу, эгч ээ. Эгч ээ, та жаахан ядарсан байх.
Төгсөв
Back to episodes Go home