Миний сайн найзын түүх-5

Миний сайн найзын түүх – 5

Үргэлжлэл:            00:45:24 мин.

Дүрүүд:

Эр:

Сяо Чжан               Нань Суны найз залуу

Ван Юн Чжэн       Туслах багш

Аав                   Нань Суны аав

Аав                   Ло-ийн аав

Ло Цзямин           

Ма                   жолооч         

Фань Чжин Ган    Цзинь Ян Группын нарийн бичиг

 

Эм:

Чжу СоСо       Нань Суны найз

Нань Сун                Туслах багш

Ээж         Нань Суны ээж

Ээж         Ло-ийн ээж

Эмээ       Нань Суны эмээ

Цзя          Цзян овогтын гэрийн үйлчлэгч

--------------------------------------------------------------------------------------------------

Ван:  Чиний том асуудал юу гэдгийг мэдэх үү? Дүр үзүүлэгч. Хэрэв чамайг шударга байдаг бол хүндэлж чадна.          

Нан:  Тэр чамд тэвчээртэй хандаж байна. Ядаж энэ сэтгэлийг нь бодож болохгүй юу? Чи Дон профессорын дэргэдээс огт холддоггүй.  түүнд  тал засаад байдаг юм уу?

Ван.  Аан... Лилиан 2-р түвшний тамирчин. 4-р ангиасаа эхлэн теннис тоглосон. Лилиан чиний бардам занг чинь хөндөхгүй гэсэндээ тоглоогүй байх. Дахиад нэг юм... Профессор Дон өөрөө надад мэйл бичиж, намайг энд урьсан юм ш дээ.

Нан:  Тэр миний харж байсан залуучуудаас хамгийн яршигтай нь!

Чжан:     уурлах хэрэггүй. Гэртээ харьцгаах уу? Явцгаая.

--------------------------------------------------------------------------------------------------

Чжан:     чамд нэг юм хэлье, Ван Юн Чжэн юу ч гэж ярьсан бай түүнийг зүгээр л анхаарахгүй орхиж бай. Аз болоход чи маргааш Сунцзян руу явна.

Нан:  Хэдийн шийдчихсэн юм уу? Ван Юн Чжэнд сануулга өгдөг нэгэн хэрэгтэй. Үгүй бол тэр улам даврах болно. Өөрийгөө бүгдээс дээгүүр гэж бодно.

Чжан:     Түүн шиг хүмүүс хөнгөн амьдралд дассан байдаг. Тийм болоод өөртөө сэтгэл хангалуун байдаг. Амьдралын бэрхшээл гэж юу болохыг мэдэхгүй. Би хүүхэд байхаас нь л мэднэ. Амьдралын шатаар дээш өгсөхөд тэвчээр хэрэгтэй. Тийм болохоор түүнд гомдохгүй.  Гуниглах үе байхад баярлах цаг ирдэг. Би тэгнэ гэдэгт итгэдэг.

Нан:  Тэр чамаас ч сул дорой гэж байна уу?

Чжан:     Түүнд хүчтэй талууд байдаг. Түүнээс гадна, даруухан байх нь дутагдал биш харин давуу тал.

--------------------------------------------------------------------------------------------------

Эмээ:      Өнөөдөр энэ шувууны үүр хэврэг байх чинь /Шувууны үүр гэдэг нь шувууны үүрээр хийсэн залуужуулах үйлчилгээтэй хятадын уламжлалт ханд юм шүү, нөхөд өө/. Бас олигтойхон ч цэвэрлээгүй байна.

Цзя:  Эзэн худалдаж ав гэсэн юм. Түүнд амсуулаад үзье.

Аав: Яасан бэ, ээжээ?

Эмээ:      Хар даа. Амсаад үз.

Аав:  Ээж. Та хоолны мэргэжилтэн болмоор юм. Амт нь арай өөр байна. Зүгээр ээ. Би маргааш шинийг авч өгье. Тэгэх үү?

Эмээ:      Гал тогоо руу яв. Намайг энэ хямдхан шувууны үүрээр хооллох ч гэж. Бүх мөнгөө хувьцаанд үрчихсэн үү? Тэртээ тэргүй мөнгө бага үлдсэн байхад.

Аав:  Үгүй ээ, яг ч тийм биш. Дэлгүүрийн эзэн хэлэхдээ бүтэн бас жижиглэсэн шувууны үүрийг бэлтгэсний дараа амт нь бараг адилхан, үнэ хямд байдаг гэхээр нь авчихсан юм. Амт нь өөр гэдгийг мэдээгүй. Санаа зоволтгүй. Маргааш танд шинийг, огт өөрийг авч өгнө, за юу?

Эмээ:      Сонс, өөртөө хэрэгтэй ажил ол. Хэрэв би хадан гэртээ очиж, харин чи манай гэр бүлийн хамаг хөрөнгийг үрвэл юу болох вэ? Ядаж л чи өөрийгөө, бас эхнэрээ тэжээж чадна.

Аав:  Надад бас охин байдаг.

Эмээ:      Охин? Тэр гэрлэж, нөхөр нь түүнд санаа тавих биз.

Аав:  Тэгж таарахгүй. Үгүй шүү.

Сосо:      Би ирлээ. Цзян ах аа.

Аав:  Сосо! Сосо!

Сосо:      Та юунд баярласан юм бэ? Хязгаартай захиалга авсан юм уу? /Хязгаартай захиалга – бирж, брокерийн мэргэжлийн хэллэг/

Аав:  Бүр тэрнээс ч илүү.

Сосо:      Би хүнс авсан, одоо оройн хоол бэлдэе.

Аав:  Хүлээ, наадахаа нааш нь өг. Ийшээ суучих. Суугаарай. Чамтай ярилцах юм байна. Сосо.

Сосо:      Аа?

Аав:  Чи Е Цзинь Яныг таньдаг байх аа? Хэрэв түүнийг таньдаг бол надад нэг тус болохгүй юу? Одоо ямар компани илүү ашигтай байгааг асуугаад өг. Би тэр компанийн хувьцааг худалдаж авна. Түүн шиг хүнээс багахан мэдээлэл авсан байхад л дороо баяжина.

Сосо:      Ямар Е Цзинь Ян?

Аав:  Цзинь Ян Группын Е Цзинь Ян.

Сосо:      Ойлгомжтой.

Аав:  Наньсун эгч чинь хүртэл түүнийг таньдаг. Гэхдээ Цзинь Янаас мэдээлэл авах гэхээр эгч чинь тусалдаггүй байсан. Ямар ч нэмэргүй. Би өөр яах ёстой юм? Ойлго, эхнэрийн дүү нь биржийн ажлыг минь ер дэмждэггүй юм. Биржийн зах зээл юун дээр үндэслэдгийг мэдэх үү? Нөгөө... мэдээлэлтэй байдаг... хүн. Хэн мэдээлэлтэй байна тэр хүн мөнгө олдог.

Сосо:      Гэхдээ Е Цзинь Яныг танихгүй ш дээ, ах аа.

Аав:  Түүний туслах нь энэ дугаарыг өгсөн. Чамайг ирэнгүүтээ энэ дугаар луу залга гэсэн.

Сосо:      Ах аа, би дараа залгая. Би эмээтэй ярих хэрэгтэй байна.

Аав:  яг одоо залгаа. Түүнд юу хэрэгтэйг нь мэдээдэх.

Эмээ:      Сосо буцаад ирж. Сосо, ахынхаа үгийг сонсох хэрэггүй. Тэр мөнгө бодоод бүр ухаангүй болсон.

Аав:  Сосо. Тэр чамайг залгаарай гэсэн. Тийм том хүнийг хүлээлгэх сайн юм биш шүү. Сосо. Сосо!

Сосо:      Эмээ. Нааш ир. Энэ байрны мөнгө.

Эмээ:      Би чамаас яаж мөнгө авах юм. Цааш нь хий.

Сосо:      Эмээ, би өөрийгөө буруутгах болно.

Эмээ:      Тэнэг гэдэг нь.

Сосо:      Эмээ. Хэрэв та энэ мөнгийг авахгүй бол би үүгээр танд бэлэг авч өгнө. Харин энэ мөнгийг авбал та надад амттай юм авч өгч болно.

Эмээ:      Ятгаж чадлаа.

Сосо:      ийшээ хийлээ.

Эмээ:      Сосо. Чи эрэгтэй хүүхэд болж төрсөн бол сайн байхсан.

Сосо:      Эмээ. Хэрэв би эрэгтэй байсан бол Нань Сунтай гэрлэж, таны ачийг гаргах байсан.     

Эмээ:      Үгүй ер!

Сосо:      Эмээ, өнөө орой би битүү чанасан гахайн мах, бас жаахан банш хийнэ.

--------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Ус буцалчихлаа. Мах жигнэхэд туслаач.

Нан:  Мах аа? Энэ үү?

Сосо:      Тиймээ.

Нан:  Бүгдийг нь хийх үү?

Сосо:      Тиймээ, бүгдийг нь. Болгоомжтой байгаарай.

Нан:  хаана ингэж хоол сайн хийж сурсан юм?

Сосо:      Энэ амьдралын үндсэн туршлага. Ус дахин буцалж эхлэнгүүт махаа хийх хэрэгтэй.

Нан:  Манай гэр бүл чамайг надаас илүү хайрладаг гэж хэлсэн дээ. Эмээ чамайг харахаар баясгалантай болдог гэж ээж хэлдэг. Ээж эмээгийн зүрхэнд дэх мөсийг хайлуулах гэж хэдэн арван жил болсон ч чадаагүй гэдэг юм.

Сосо:      Бусдад тал засаж, онцгойрно гэдэг чинь хүүхэд байхаас бусдын халамжинд өссөн хүмүүсийн анхны дүрэм. Тайван амьдралыг хүсвэл хүний дургүйг хүргэх хэрэггүй.

Нан:  Чи Е Цзинь Ян руу залгасан уу? Би эгчтэй ярих юм уу?

Сосо:      Тэгэх шаардлаггүй. Нарийн бичиг нь өнөө орой надтай уулзъя гэсэн. Бүх юм сайхан болно.

Ээж: Сосо оройн хоол хийж байна уу?

Сосо:      Эгч ээ.

Ээж: Цзя хаачсан юм?

Сосо:      Гэрт нь нэг юм болоод явчихсан. мажонг тоглосон гэхэд эрт иржээ.

Ээж: Хоолны дараа бүжгийн дугуйлан руу явна. Дасгалжуулагчтайгаа вальс эргэж сурна.

Сосо:      Эгч ёстой мундаг шүү.

Ээж: Энэ ядаж л амьдралын сайхныг мэдрэх нэг арга болдог юм.

Сосо:      Махаа үзээдэхье. 

--------------------------------------------------------------------------------------------------

Фань:     Хатагтай Чжу. өглөөнөөс хойш тань руу залгалаа, гэвч утас чинь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь өөр дугаараар, танай ах руу залгасан юм. Гэтэл таныг найзынхаа гэр лүү нүүсэн гэж хэлсэн.

Сосо:      Чамд хэлсэн байх нь.

Фань:     Тиймээ. Үнэндээ энэ тийм ч хэцүү биш. Танд төвөг удсан бол өршөөгөөрэй.

Сосо:      танд яаралтай хэрэг гарсан гэж Цзян ноёнд хэлсэн. Тийм болоод  надтай уулзахыг хүссэн байх. 

Фань:     Би ердөө л Е ерөнхийлөгчийн үгийг дамжуулах гэсэн юм. Таны найз залуу байсан Ма жолоочийн тухай. Тэр Е ерөнхийлөгчид 7 жил ажилласан хүн. Тийм учраас ерөнхийлөгч асуудлыг гадагш нь гаргах хүсэлгүй байна. Та маргааш манай компанид ирэхдээ Ма жолоочийн өгсөн бүх бэлгүүдийг аваад ирээрэй. Үл ойлголцолыг шийдэхэд компанид энэ л хангалттай. Е ерөнхийлөгч таныг үүнээс болж санхүүгийн алдагдалд оруулахыг хүсэхгүй байгаа.  

Сосо:      Е ерөнхийлөгчид талархаж байна. Бүгд ойлгомжтой.

Фань:     Сайн байна. Тэгвэл маргааш бид таныг компани дээр хүлээж байя.

Сосо:      Тэр хэзээ  завтай байх вэ?

Фань:     өглөөний 9 цагт таныг хүлээж байх болно.

Сосо:      9 цаг аа? Ойлголоо.

Фань:     Тийм бол... Тохирлоо, ингээд боллоо.

Сосо:      Фань туслах аа. Хэрэв надтай холбогдох хэрэгтэй бол шууд надруу  залгаарай. Цзян ахынх руу битгий залгаарай гэж хүсье. Тэр дугаарыг ашиглах хэрэггүй. 

Фань:     Мэдээж.  таньтай дахиж ярих шаардлага гарахгүй гэж найдаж байна. За, таныг хүргэж өгье.

Сосо:      Хэрэггүй. Та надад кофе авч өгсөнд баярлалаа. Баяртай, маргааш уулзъя.

Фань:     За, сайхан амраарай. Өнөөдөртөө ингээд боллоо.

--------------------------------------------------------------------------------------------------

Ма:   Сосо. Сосо, гуйя, намайг сонсооч. Зүгээр л намайг сонсчих, тэгэх үү?

Сосо:      юу хүссэн юм? Фань нарийн бичиг бүгдийг нь тайлбарласан. Миний хувьд, үеэл чамд бүгдийг нь хэлсэн байх. Бүгдийг хүндрүүлэхгүй байцгаая. 

Ма:   Би үнэхээр чамд хайртай. Зөвхөн чамд л хайртай. Хайраас болж л  чамд худлаа ярих хэрэгтэй болсон юм. Сосо. Би чамайг үргэлж хайрлах  болно.

Сосо:      Энэ хорвоод мөнхийн юм гэж байхгүй. Бүр таваг гурилтай шөл идсэн ч гурван цагийн дараа өлсөж эхэлдэг. Чи өөрөө ч итгэдгүй зүйлээ ярих ямар хэрэгтэй юм?

Ма:   Сосо. Би зөндөө буруу зүйл хийсэн. Би чамайг одоо л таньж байна. чамайг ойлгохгүй байна.

Сосо:      Би ч гэсэн ойлгохгүй байна. Чи яагаад ийм тэнэг худал хуурмаг арга ашигласан юм бэ?        

Ма:   Тиймээ. Сосо, би чамайг хуурсан. Би үнэхээр тэнэг. одоо юу ч хэлсэн чи надад эргэж ирэхгүйг мэднэ. Миний буруу байсан, Сосо.

Сосо:      Орой болж, би орж унтлаа.

Ма:   Надад сүүлчийн удаа хэлэх боломж өгчих, тэгэх үү?

Сосо:      Хэлээч.

Ма:   Би өөрийнхөө ажилгүйгээр амьдарч чадахгүй. Хүзүүний зүүлт, цүнх, бас ороолтнууд... тэднийг надад буцааж өгч болох уу? Би тэднийг компанид буцааж өгнө. Даргаас гуйж үзнэ, намайг уучилж магадгүй байх. Тэгвэл би ажилдаа үлдэнэ.

Сосо:      Чи бүр ичихээ больжээ. Хэрэв үгүй гэвэл яахав?

Ма:   Хэрэв чи татгалзвал компанийн журмаар намайг ажлаас хална. Тэртээ тэргүй би тэднийг буцааж өгөх ёстой. Сосо. Тоглоомгүй, би ажлаа алдмааргүй байна. хөгшин эцэг эхийгээ тэжээх хэрэгтэй байгаа.

Сосо:      Би үүнд ямар хамаатай юм?

Ма:   Чи юунд ингэнэ вэ? Би чиний төлөө л ингэсэн.

Сосо:      Миний төлөө? Энд чи худалч, харин би хохирогч. Чамайг эд мөрийн баримттай чинь илрүүлсэн. Би яагаад чамд туслах ёстой гэж?

Ма:   Чжу Сосо. Чи хүний сэтгэлийг ойлгодоггүй, зовлон ч мэдэхгүй байна.

Сосо:      Мэдэхгүй ээ. Хорвоод зовлонгоос дор юм гэж байдаггүй. 

--------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      унтаагүй юм уу?

Нан:  Чамайг хүлээгээд. Сайхан ханхүү чинь дор хүлээж байгааг харсан.

Сосо:      Бүх юм дууссан.

Нан:  чамд их таалагддаг байсан.

Сосо:      өнгөрсөн зүйл. Тэр худалч. Надад таалагддаг байсан бүх юм нь худал байсан. Би үнэнийг мэдсэн болохоор үнэхээр үзэж ядаж байна.

Нан:  Энэ чинь сайн. чамайг тэр худалчийг хаяхгүй байх гэж эмээж байлаа. Би чамд нэг юм хэлбэл гомдохгүй биз?

Сосо:      Хэлээч.

Нан:  Үнэндээ би үнэхээр их азтай. Хэрэв тэр худалч биш харин жинхэнэ эр хүн байсан бол чи надтай хамт амьдрахгүй байсан.

Сосо:      Ингэж ярих хэрэггүй. Би энд амьдраад ердөө гуравхан хонож байна. Чамайг нөхөрт гарч, өөрийн гэсэн гэр бүлтэй болох гэж юунд тэгтлээ яардагийг одоо л ойлгож байна.

Нан:  Би яаж ч хичээгээд эмээ намайг үл тоосоор байх болно, яагаад гэхээр би эмэгтэй хүн.  

Сосо:      Чи Ань Жэнтэй гэрлэсний дараа тэр тэгш эрх хэнд хамаатай юм?

Нан:  Эмэгтэйчүүдийг дорд үздэг эмээд би дургүй. Заримдаа, хэрэв Ань Жэнь бид хоёр хэзээ ч юм хүүхэдтэй болбол эрэгтэй хүүхэд гарах байх гэж найддаг. Би эмээгийн нөлөөнд аажмаар автаад байна уу? Гэтэл би түүний өрөөсгөл бодлыг үргэлж үзэн ядсаар ирсэн.

Сосо:      Учир нь охин чинь яг ижилхэн тавилан туулахыг чи хүсээгүй байх. Нааш ир. Чиний амьдрал ээжийнхтэй чинь адилхан байх ёсгүй.

Нан:  Миний ээж... үнэндээ бүгдийг ойлгодог. Тэр энэ гэр бүлд олон жил амьдарч байна. Бүх гэр бүлээрээ түүний эсрэг байдаг. Ээж өөрийгөө хамгаалж чадахгүй гэдгээ мэднэ. Тэгсэн ч нэр нүүрээ хамгаалах гэж хичээдэг.

Сосо:      Ээж чинь эмээд таалагддаггүй юм уу?

Нан:  илэрхий биш байна уу? Энэ хорвоод эмээтэй хамт ганц сар хамт байж чадах хүн байхгүй байх. Чжан Ань Жэнийг хар. Тэдний гэр бүл манайх шиг баян биш, харин манай гэр бүл түүнд сайнаар ханддаггүй. Энэ нь түүнийг айлгасан байх гэж зовох юм.

Сосо:      Хэрэв тэр эмээж байвал хойноос нь гүйх гэсний хэрэггүй. Үнэндээ тэр чамд хайргүй гэсэн үг. Миний өмнөх харилцаанууд хоёр долоо хоног л болдог байлаа, гэхдээ би нэг л зүйлийг ойлгосон. Хэрэв хүн чамд үнэхээр л дурласан бол тэр юу ч бодолгүйгээр чиний төлөө бүхнээ зориулж чадна.

Нан:  Чи үүнийг дурлалын зохиолоос уншсан уу?

Сосо:      Тэгээд юу гэж? Тэр Зохиолд бичсэн зүйл үнэн гэдэгт би итгэдэг. Гэхдээ энэ бол би жинхэнэ хайраа олсон гэсэн үг биш. Хайр дурлалын асуудал маш төвөгтэй. Чи 10 жилийн өмнө Чжан Ань Жэньд дурлана гэж бодоогүй явсан. Харин би бах мэлхийн дүртэй сайхан ханхүүтэй таарна гэж огт бодоогүй.

--------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Чи өөр өнгө сонгохгүй юм уу? Энэ арай аятайхан юм.

Нан:  Үгүй ээ, би ягаанд дуртай.

Сосо:      Тэгвэл чамд уйтгартай хөвгүүд таалагддаг байх нь.

Нан:  Чи дажгүй хөвгүүд гэсэн байлгүй дээ. Надад... ухаантай, ажилсаг, халамжтай, анхаарал тавьдаг хүн таалагддаг. Баяр зовлонгийн алинд ч хамт байх тийм хүн. Яг Ван Лихомын дуунд гардаг шиг хамтдаа өтлөх хүн.

Сосо:      Надад тийм харилцаа таалагддаггүй.  Дэндүү уйтгартай. Надад гитар тоглож, бүжиглэж чаддаг тийм хүн таалагддаг.

Нан:  Дэндүү хөдөлгөөнтэй ш дээ.

Сосо:      Харин чинийх дэндүү уйтгартай.

Нан:  Ван Лихом чамд хайраа илчилсэн бол чи татгалзах байсан даа.

Сосо:      Мэдээж. Миний зүрх Николас Цег хайрладаг юм.

--------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Одоо энд Ван Лихом ч тэр, Николас Це ч алга. 

Нан:  Одоо Чжан Ань Жэньд миний тавих цорын ганц шаардлага бол хувьцаа, үл хөдлөхөөр хэзээ ч арилжаа хийхгүй байх.

Сосо:      Тэр аав шиг чинь байхыг хүсэхгүй байна уу?

Нан:  Хамгийн эхэнд хайр байх ёстой болохоос мөнгө биш.

Сосо:      Надад ганцхан хүсэл байдаг. Өөрийн гэсэн байшинтай болох. Унтацгаая.

Нан:  Скарлет О Хара юу гэж хэллээ? Яадаг ч байсан маргааш шинэ өдөр эхлэнэ.

--------------------------------------------------------------------------------------------------

Нан:  Ах аа, энэ барилгыг хариуцсан даамалыг хаанаас олж болох вэ?

Эр:    Дотор байгаа.

Нан:  Дотор оо?

Эр:    Тиймээ.

Нан:  Сайн уу. Би барилга хариуцсан хүнийг хайж байна.

Эр:    Саяхан энд байсан даа.

Ван:  Хөөе?

Нан:  Чи яагаад энд байгаа юм?

Ван:  Би энд нилээн удна.

Нан:  Би хариуцсан хүнийг нь хайж байна.

Ван:  Би байна. Энд дуулга өмсөхөө битгий мартаарай. Энэ шинэ.

Нан:  Хэрэггүй. Өөрөө чадна.

Ван:  Ийм хувцастайгаар хүмүүс чамайг миний найз хүүхэн гэж бодох байх.

Нан:  Тэд надад биш чамд хэлнэ.

Ван:  Лао Вэй. Лао Вэй! Энийг хар.

Лао:  Ажил бараг дууссан.

Ван:  Хүлээ, тэр бэхэлгээнүүдийг хар. Энд гурав, тэнд хоёр. Тэднийг тэгш бус хувиарласан байна. Бас тогтоогч гол төмрүүд нь ч гэсэн. Энд зүгээр байна. Харин тийшээ хар даа. Тэр тогтоогч булантай байх ёсгүй. Тиймээс түүнийг дахиж хийх хэрэгтэй.

Лао:  Хэн ч анзаарахгүй байх байсан. Бид олон жил энэ ажлыг хийсэн.

Ван:  Би анзаарсан.

Лао:  Дэндүү том талбайтай. Энэ боломжгүй.

Ван:  Яагаад вэ?

Ляо:  Сяо Ван. Чи надаас илүү боловсролтойг мэднэ, гэхдээ уян хатан байж сурах хэрэгтэй. Би 18-тайгаасаа барилгад ажиллаж байна. 1988 оноос. Тэгэхэд чи төрөөгүй л байсан.

Ван:  Энэ чинь таны туршлагагүйг харуулж байна. Хэрэв нүдээрээ ялгааг нь харахгүй байвал хэмжих багаж ашиглах хэрэгтэй.  

Ляо   Битгий ийм гөжүүд байгаач.

Ван:  Тэнд алдаа. Энд ч алдаа. Тэгэхээр төсөл тэр чигээрээ алдаа гэсэн үг. Ойлгож байна уу?

Ляо:  мэдэхгүй, ойлгохгүй байна. Би ганцхан юм мэднэ, хийц бөх бат, дажгүй харагдаж байна. Зургийг аваад хар. ялгааг нь олж харахгүй. Ийм хэмжээний ажлыг дахиж хийхэд нэг өдөр болно. Чи үүний төлөө мөнгө төлөх үү? Хэрэв тийм бол бид өөрчилж болно. Хэрэв чамд мөнгө байхгүй бол бид өдрийн хоолондоо орлоо. Залуус аа. Хоолны цаг. Өнөөдөр гоймонтой шөлтэй. Эрт хоолоо идвэл эрт ажлаа дуусгана. Хоолны дараа ажлаа гүйцээж дуусга.

Ван:  Танилцуулахыг зөвшөөрнө үү. Манай шинэ ажилтан. Тэр ажилтнуудын ирцийг  шалгана. Хэрэв та нар явсан бол ажлын байрыг орхисон гэсэн үг. дадлагжих эхний өдрөө л ийм дүр зургийг харлаа. Буцахад хараахан оройтойгүй байна.

Нан:  Би эрх хүүхэд биш.

Ван:  Тийм бол эхэлцгээе.

Нан:  Юуг? Тоглоод байна уу? Зөвхөн хоёулаа бүгдийг дахиж хийх юм уу?

Ван:  Тиймээ.

--------------------------------------------------------------------------------------------------

Ван:  Эрхэм дээдэс ээ. Бид барилга, архитектур судалдаг. Бидний ажил бол зүгээр л офист суугаад зураг төсөл гаргахад биш. Бас багаж хэрэгтэй. Ажилд алх, хөрөө ашигладаг юм. Аан... чи дэндүү турьхан юм. Их идэж бай. сая юу болсныг харсан биздээ. Хэрэв тэр чамайг цохих гэсэн бол зугтахаас өөр араггүй байх байлаа.  хуучныг нь шинээр солино. Май. Тэгж биш. Ингэж. Ингэж хийнэ. Эргүүл. Богино талаар нь түгж.  

--------------------------------------------------------------------------------------------------

Ван:  Энэ зөвхөн нэг тал нь.

Нан:  Тиймээ, нэг тал. Гэтэл энд 400 гаруй байгаа. Хэрэв нэг нь 3 минут гэж бодвол бид 20 цагийн дараа дуусгана.

Ван:  Сайн тооцож байна шүү. Хөөе. Хэрэв явбал ажил тасалсанд тооцно шүү.

--------------------------------------------------------------------------------------------------

Нан:  Сайн уу.

Эм:   Сайн уу, охин минь.

Нан:  Энэ ажилчид танд хэр өртэй вэ?

Эм:   Бодоод үзье. 268 юань.

Нан:  Тэд дахиад юм авах үгүйг асуугаад өгөөч.

Эм:   Та нарыг дахиад юм авах уу гэж энэ охин асууж байна. Тэр бүгдийг нь төлнө.

Нан:  Хүн бүрт нэг давтсан мах.

Эм:   Ойлголоо. Хүн бүрт нэг порц... 428 юань. Болсон, баярлалаа.

Нан:  Баярлалаа. Даамал аа. Ван Юн Чжэн тантай ярилц гэж хэлсэн юм. Хоолны дараа ажлаа дуусгаад өгөхгүй юу. Жаахан ажил үлдсэн. Цаашид бид та нартай олон удаа хамтарч ажиллана. Та наргүйгээр амжихгүй гэдгийг тэр мэддэг.

Ляо:  Тэр Ван Юн Чжэн гэгч зөвхөн тааз ширтдэг болохоос ажил хийдэггүй.

Нан:  Таны зөв. яршигтай байдаг юм. Гэсэн ч тэр энд бүгдийг хариуцаж байгаа. Нэр хүндээ бодохгүй бол болохгүй. Тэр надаас хоолны мөнгийг төлөхийг хүссэн юм. Бас нэмж хоол авч өгөөрэй гэсэн.

Ляо:  Тэр үү?  

Нан:  Тиймээ.

--------------------------------------------------------------------------------------------------

Нан:  Ван Юн Чжэн! Ван Юн Чжэн!

Ван:  Буцаад ирсэн үү? Ажлаа үргэлжлүүлцгээе.

Нан:  Чихэвчээ аваач. Буугаад ир, чамд хоол авчирсан. Барилгын даамал бүгдийг гүйцээж хийнэ гэсэн.

Ляо:  Тэнд, бас тэнд сольж хий. Бүгдийг шалгаад хагас өдрийн дотор дуусга.

Нан:  эд нарын өдрийн хоолны мөнгийг төлсөн гэж битгий хэлээрэй гэсэн. Харин би хэлчихсэн. Энэ зөв хандлага биз дээ?

Ван:  Би өдрийн хоолны талаар юу ч яриагүй. Тэдний хийсэн зүйл асуудал үүсгэсэн. Яасан гэж тэдэнд хоол  авч өгдөг юм? Талархах гэж үү?

Ляо:  Охин минь. Чи аль сайнаар хүссэн, харин түүнд энэ огт хамаагүй.

Нан:  Ван Юн Чжэн, чи яагаад ойлгодоггүй юм, асуудал шийдэгдсэн.

Ван:  Чи асуудлыг шийдээгүй. Харин үл харагдах аюулыг бий болгосон.

Ляо:  Мартаж үз. Өнөөдөр ингээд боллоо.

Нан:  Даамал аа.

Ван:  Вэй дарга аа. Маргааш цагтаа ирэхээ битгий мартаарай. Манай төслийн шаардлагыг биелүүлэхгүй бол ажилд гарахгүй байж болно.

Ляо:  Мөн айлгав аа!

Ван:  Хаачих гэж байна?

Нан:  Чи намайг ажил тасалсан гэж хэлсэн.

Ван:  Чи үлдээд энэ ажлыг дуусгах ёстой. Үгүй бол би профессор Донтой ярьж учрыг хэлнэ.

Нан:  Энэ сүрдүүлэг үү?

Ван:  Ажлын аюулгүй байдлыг мөрдөх хэрэгтэй.

Нан:  Би энэ хоолыг авсан юм.

Ван:  Гэхдээ надад биш. Чи тэд нартай хамт хооллосон уу?

Нан:  Үгүй.

Ван:  Дэглэм барьж байна уу?

Нан:  Би ийм хоол иддэггүй.

Ван:  Барилгын талбайд гурилтай хоол байсан ч баярлах хэрэгтэй. Идэх үү, би хуваалцая.

--------------------------------------------------------------------------------------------------

Фань:     Хатагтай Чжу, та зарчимч юм.

Сосо:      Фань туслах аа. Би аваад ирлээ.

Фань:     Наадуулаа надад үлдээчих.

Сосо:      Фань туслах аа. Би үүнийг өөрийн биеэр Е Цзинь Янд өгөх ёстой.

Фань:     Е ерөнхийлөгч их завгүй байдаг. Тэр өдрийн сүүлчээр ажилдаа ирж магадгүй.

Сосо:      Тэгвэл би дараа ирье.

Фань:     Хүлээ. Энэ юмаа зүгээр л надад өгчих.

Сосо:      Би маргааш дахиад ирнэ, Фань туслах аа. Намайг нэг удаа хуурсан. Тиймээс би хөндлөнгийн хүмүүст итгэхгүй. Би сэтгэл санааны хохирол амссан.

Фань:     За яахав, явцгаая.

--------------------------------------------------------------------------------------------------

Фань:     Зогс. Эндээ хүлээж бай. Би ерөнхийлөгч Е байгаа үгүйг шалгая.

Сосо:      За.

Фань:     Танд аз таарч. Е ерөнхийлөгч байна. Тэр утсаар ярьж байна. Хүлээх хэрэгтэй.

Сосо:      Фань туслах аа? Е ерөнхийлөгч айхтар хүн үү? Түүнтэй ажиллахад их хэцүү юу? Энэ зураг дээр та өөр харагдах юм.

Фань:     Цаг боллоо, явцгаая. Е ерөнхийлөгч өө.

Сосо:      Е ерөнхийлөгч өө. Сайн уу, би Чжу Сосо байна.

Е:       Сайн уу.

Сосо:      Би хулгайн эд зүйлсийг буцааж.... Би хулгайнх гэж бодож байна. Танд авчирлаа. Гэхдээ та үүнийг юу ч гэж бодсон би буруугүй, би ч гэсэн хохирогч.  Би эднийг өөртөө үлдээж болох л байсан. Энэ юмнууд их үнэтэй.

Е:       Хэр үнэтэй юм?

Сосо:      80,000 юань.

Е:       80,000 юань?

Фань:     Хатагтай Чжу. Миний тооцсоноор, таны авчирсан энэ эд зүйлсийн дотор хамгийн үнэтэй нь хүзүүний зүүлт. Энэ 20,000 юанаас багаггүй.

Е:       Фань туслах аа. Болно. Наад юмаа энд үлдээ. Би дараа нь чам руу мөнгө шилжлүүлнэ. Чи Фань туслахад дансы дугаараа үлдээгээрэй. Фань Цзин Гань, санхүүгийн албанд мэдэгд. Би чек бичиж өгье.

Сосо:      Уучлаарай, гэхдээ би танай компанийн хүмүүст нэг их итгэхгүй байна. Мөнгө хэзээ шилжүүлэхийг би мэдэж болох уу?

Е:       Удахгүй.

Сосо:      Баярлалаа, Е ерөнхийлөгч өө.

Фань:     Ноён Е. Та яагаад түүний нөхцлийг зөвшөөрч байгаа юм? Энэ чинь луйвар.

Е:       Энэ тийм ч чухал биш. Битгий ийм тооцоотой байгаач. Түүнтэй маргах ямар хэрэг байна?

Фань:     Ма жолооч түүний урхинд орсонд гайхах юм алга. Энэ хүүхэн дэндүү зальтай юм гээч.

Е:       Чи юу яриад байна аа? Хэн түүний урхинд орсон гэж?

Фань:     Би Ма жолоочийг түүний урхинд орсон гэж байна.  

Е:       Чи намайг ч гэсэн урхидуулсан гэж байна уу?

Фань:     Үгүй ээ, ноён Е. Ма жолооч л түүний урхинд орж, харин та энэ хүүхэнд өгөөмөр сэтгэл гаргалаа. Би санхүүгийн алба руу явлаа.

Е:       Хаалгаа хаа.

--------------------------------------------------------------------------------------------------

Ян:    Сайн уу. Уучлаарай. Сайн уу, чи аль албаных вэ? Би чиний энгэрийн тэмдгийг харсангүй.

Сосо:      Уучлаарай, би энд ажилладаггүй.

Ян:    Би Ян Ке, маркетингийн менежер.

Сосо:      Ян менежер, танилцсандаа баяртай байна.

Ян:    Чи энд хэн нэгэнтэй уулзах юм уу?

Сосо:      Тэгж хэлж болно. Би ярилцлагад орох байсан юм. Гэтэл нэг юм саад болоод.

Ян:    Чи ажлаар ирсэн юм уу? Суучих. Чамд мөнгө олох таалагддаг уу?

Сосо:      Мэдээж.

Ян:    Чи ямар мэргэжлээр суралцсан бэ?

Сосо:      Аялал жуулчлалын менежментээр.

Ян:    Аялал жуулчлалын удирдлага уу?

Сосо:      Энэ авцалдаагүй сонсогдож байгааг би мэднэ. Гэхдээ харилцаа чухал хэсэг болохоор нийтлэг зүйл байх л ёстой.

Ян:    Мэдээж, амьдрал яг аялал шиг зүйл. Үүнийг алдахгүй байхыг хичээх хэрэгтэй. Тийм үү? Чи надад ажилмаар байна уу? Цзинь Ян Групп өөрийнхөө ажилчдад давуу тал өгдөгөөрөө алдартай. Би чамд шуудхан хэлье. Чам шиг ийм зан чанартай хүн манай салбарт давуу тал ихтэй. Чи надад ажиллахдаа олон зүйлийг сурч авч болно. Хэрэв чи хангалттай ухаантай бол нэмэлт урамшуулал ч авч мэднэ. Чамд Шанхайд дундаж түвшинд хангалуун амьдрах тийм ч хэцүү биш. Энэ миний нэрийн хуудас. Би одоо яаралтай ажилтай. Миний саналыг сайтар бодож үзээрэй. Тэгээд шийдсэн цагтаа залгаарай. Болох уу?

Сосо:      Мэдээж, Ян менежер ээ.    

Ян:    Би явлаа.

Мессеж:        Орлого: Таны дансанд 80,000 юань орсон байна.

Сосо:      Сайн уу. Танай маркетингийн менежер хэн болохыг мэдэж болох уу?

Эм:   Ян Ке. Дөнгөж сая тантай ярилцаж байсан хүн.

Сосо:      Тэр танай менежер гэдэгт чи итгэлтэй байна уу?

Эм:   Би худлаа ярьж яах юм? Юу болсон юм?

Сосо:      Зүгээр. Би зүгээр л асуусан юм. Баярлалаа.

--------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Нань Сунь, чи хаана байна? Би чамайг хоолоор дайлъя, би дөнгөж сая баяжичихлаа.

Нан:  Би энд гацчихлаа. Магадгүй би энд шөнөжин ажиллах байх.

Чжэн:     Хоол нь халуун байна уу?

Нан:  Тиймээ. Гэхдээ тахианы мах нь жаахан хатуу юм.

Чжэн:     Тэгвэл наадахаа үлдээчих. Би дараа нь чамд өөр юм авчирч өгье.

Нан:  Санаа зоволтгүй, би сая идээд дуусгачихсан. Алив, би чамд туслая.

Чжан:     Хэрэггүй. Зүгээр л суугаад амарч бай. Чи өдөржин зөндөө юм хийж их ядарсан байх. Би үүнийг хийж чадна.

Нан:  Хэрэв хоёулаа хамт ажиллавал илүү хурдан ш дээ. Дээр нь, чи маргааш сургуульдаа очсон байх ёстой.

Чжан:     Үгэнд ороод энэ ажлыг надад үлдээчих.

Нан:  Энэ нэг юм өөрийгөө сүрхий гээд боддчихсон. Одоо бид түүнээс болж энд гацчихлаа.

Чжан:     За яахав, хоёулаа түүнтэй маргалдахгүй байцгаая.

--------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Өөр юм бас байгаа.

Эмээ:      Сосо. Чи яах гэж энэ бүгдийг авсан юм бэ? 

Сосо:      Эмээ, та зүгээр л энэ бэлгүүдээс дуртайгаа ав. Ямар ч асуулт хэрэггүй. Энэ, таны шувууны үүр.

Аав:  Чи... Е Цзинь Ян чамд ямар нэг хөндлөнгийн мэдээлэл өгч, чи хөрөнгийн биржид мөнгө хожсон юм уу?

Сосо:      Ах аа, би хөрөнгийн биржийг сонирходоггүй.

Аав:  Айн? 

Сосо:      Эгч, энийг танд. Та мажонг тоглохоор явахдаа өмсөж байгаарай. Энэ улаан болохоор танд аз авчирна.

Ээж: Энэ сайхан эд байна.

Сосо:      Ахаа, энэ ороолтыг танд.

Аав:  Би дулаахан байхын тулд ороолт хэрэгтэйг чи хаанаас мэдсэн юм?

Сосо:      Үлдсэн юмнууд нь Нань Сунийх. Нань Сунь гэртээ оройн хоолонд ирэхгүй гэсэн.        

Ээж: Тэр чамтай ярьсан юм уу?

Сосо:      Барилгын объектод шөнөжин ажиллах байх гэж хэлсэн. Ажлын байранд нь нэг юм болсон бололтой. Тэгээд л Нань Сунь илүү цагаар ажиллах юм шиг байна лээ.

Эмээ:      Залуухан бүсгүй шөнөөр гэртээ ирэхгүй хэрэг үү? Энэ буруу шүү. Үүнийгээ зуршил болговол бүр ч муу. Эрэгтэй хүүхэд карьер хөөх нь хэвийн зүйл. Харин эмэгтэй хүүхэд боломж байгаа дээр нь ердөө л нөхөрт гарах хэрэгтэй. Бүсгүй хүн дэндүү амбицтай байж болохгүй. Хүүгийнх нь эхнэр ухаангүй ажиллаж, гэр бүлээ тоомсорлохгүй байхыг нөхрийн талынхан лав хүсэхгүй байх. Эцсийн эцэст чи түүний эх нь. Охиноо сайтар хүмүүжүүлэх цаг нь болсон. Тэр уурандаа үсээ тайрч хаясан. Хэрэв чи тэр үед нь байсан бол болиулж болох л байсан. Чиний хийдэг бүх юм мажонг тоглож, бүжгийн дугуйланд явдаг. Энэ гэр чиний хувьд юу ч биш үү?

Сосо:      Эмээ, цай уу.

Аав:  Сосо. Нань Суньтай яриад Чжан Ань Жэнтэй хамт байгаа үгүйг асуу.

Сосо:      Үгүй ээ, ахаа. Нань Сунь барилга дээр ажиллаж байгаа. Чжан Ань Жэнтэй хамт биш.

Эмээ:      Хэрэв бид хүүтэй байсан бол ингэж санаа зовохгүйсэн.

--------------------------------------------------------------------------------------------------

Чжан:     Бид бүх бэхэлгээнүүдийг солилоо. Одоо зүгээр байх аа.

Ван:  Сайн байна. Түүнийг маргааш өдөр ир гэж хэлээрэй.

Чжан:     Нань Сунь амрах хэрэгтэй.      

Ван:  Харин чи л амрах хэрэгтэй. Тэр амраад авсан.

Чжан:     Энд аятайхан амрах ч газар алга.

Ван:  Уучлаарай, агааржуулагч асаахаа мартаж. Нэг бол чи насан туршдаа түүнд санаа тавина, эсвэл тэр чиний хувьд хэрэггүй хүн болно.

Нан:  Чи хэнийг хэрэггүй гэсэн бэ? 

Ван:  Чи сэрчихлээ.

Чжэн:     Түүнтэй маргах хэрэггүй.

Нан:  Ван Юн Чжэн, зүгээр л хүлээж бай. Би шүршүүрт орж, хувцсаа сольчихоод буцаад ирнэ.

--------------------------------------------------------------------------------------------------

Чжан:     Тэсээрэй, бид бараг гэртээ ирчихлээ.

Аав:  Одоо хэд болж байгааг та нар мэдэх үү?

Чжан:     Ах аа, бид шөнөжин ажилаад. Сая л барилгаас буулаа. Нань Сунь шөнөжин унтаагүй.

Аав:  Ор. Надад түүнээс асуух юм байна.

Нан:  Би үлдэнэ. Энд түүнээс асуу.   

Аав:  Тэгэхээр...  Би чамд эргэцүүлэн бодох хэдэн асуулт өгсөн. Чи шийдвэрээ гаргасан уу? Чи миний охинтой гэрлэхээс өмнө хэдэн жил хүлээж байгаад амжилттай карьер хийж болно. Эсвэл чи байшингаа зараад хөрөнгийн биржид хөрөнгө оруулалт хийж болно.  Ашиг олно. Энэ мөнгө ашиглан өөрийнхөө гэр бүлийг зохиож болно. Чи яаж шийдсэн бэ? Чи юу хэлэх вэ?

Нан:  Би түүний өмнөөс хариулсан. Бидэнд юу ч хүлээх шаардлага байхгүй, бас хөрөнгө оруулалт хийх гэж байшингаа зарахгүй.

Чжан:     Ах аа. Би эхний хувилбарыг сонгоно. Нань Сунь бид хоёрын харилцаа дахиад олон жил үргэлжилнэ гэдэгт би итгэдэг. Хөрөнгийн зах зээлийн хувьд, надад энэ талын хэрэгцээтэй мэдлэг байхгүй. Би мэдэхгүй зүйлдээ итгэж эрсдэл хүлээхгүй байх байсан. Би тогтвортой ажилд итгэдэг.

Аав:  Юу гээч, азаа үздэггүй хүн ямар нэг амжилтанд хүрэхийн тулд таваас дээш жил хэрэгтэй болдог юм.

Чжан:     Ах аа. Ажлын хувьд, би өндөрлөгт хүрч чадна гэдэгтээ итгэдэг.

Төгсөв

 

            

 

          

 

 

          

 

 

 

 

 

            

 

          

 

        

Back to episodes Go home