Masha skoopys stories 21-26

                             Метраж : 5 минут

Дүрүүдэд :

Маш -   Маша охин

Харилцааны зарчим :

Ганцхан Маша ярьна

                                                     ххх

Бичиг “Машагийн аймшигт түүхүүд”.

Маш -   Аянга ямар аймшигтай цахилж байгааг харав уу? Аянга аймаар чанга дуугарч байна. Айж байна уу? Одоо улам аймшигтай болно.

Бичиг “Аянга цахилгааны тухай аймшигт түүх”.                                                

Маш -   Хаврын эхний аянга дуугарлаа. Гэхдээ бүгдийг дэс дараатай яръя, хаврын нэг өдөр нар жаргаж байсан маш халуун үдэш Ваня Валей сандал дээр сууж байжээ. Тэгээд бүлээхэн жүржийн ундаа ууж өөр өөртэйгөө ямар халуун юм бэ гэж ярьж суужээ. Ядаж бороо ордог ч болоосой. Би одоо жаахан сэрүүхэн болохын төлөө хүссэн бүхнийг чинь өгөхөд бэлэн байна. Хүчвэл ухаалаг утсаа өгье, эсвэл гоё тоглоомоо өгье. Хэрвээ хүсвэл бүхэл бүтэн компьютерээ өгье. Түүнийг ингэж хэлмэгц, гэнэт аянга бууж, хүчтэй дуу чимээ гарч, тэнгэр дуугарч товчхондоо аянга дуу чимээтэй, мөндөр орж эхэлж гэнэ. Ваня бороо ороосой гэж гуйсандаа өөрөө ч гэмшиж эхэлжээ. Тэгээд жаахан хүүхэд шиг уйлж чанга дуугаар айж байна, айж байна гэж хашхирч эхэлжээ. Яагаад гэвэл Ванюша аянганаас айдаг байж. Аянга дуугармагц тэр шууд уйлна. Тэр айсандаа болоод нүдээ тагладаг ч гэсэн аянга цахилж байгааг харсаар байдаг. айсандаа тэр чихээ тагласан ч гэлээ дуу чимээ гарч байгааг сонссор байдаг. гэтэл аянганаас аймшигтай чимээ яг Ванюшагийн толгой дээр гач гэнэ. Чамд хэцүү байна уу, одоо улам хэцүү болно. Би бол үлгэрийн хаан Кощей байна. Миний хамгийн дуртай ажил бол хүүхдүүдийг айлгах. Би шулуухан хэлэхэд аянга, цахилгаан бас борооны үүлийг удирдаж чадна. Ваня Кощейг хараад юу ч ойлгохгүй байлаа. Харин тэр огт ичихгүй илүү айлгахыг хичээж байлаа. Аадар бороо орж байна, чи өөрөө бороо ороосой гэсэн биз дээ. Аянга цахилж байна, агаар цэвэршүүлж байна. чи амласан ёсоороо надад өөрийнхөө компьютер, ухаалаг утас бас тоглоомоо өг. Гүй бол улам хүчтэй аянга бууж, аадар бороо орох болно. Ваня аясандаа яг л туулайн сүүл шиг чичирч эхэлжээ. Миний цахилгаан хэрэгслүүд ч алга болох нь байна. Хайртай тоглоомнуудаа алдах нь байна. Аянганаас айдаг болоод тэр. Гэтэл хаанаас ч юм гэнэт нөгөө хэн билээ, Ухаантай Василиса гараад иржээ. Тэр Кощей, аянга бас борооны үүл рүү хараад, аянга цахилахыг сонсоод ингэж хэлжээ, за Ванюша найзаа чи одоо ахй хэрэггүй. Яагаад гэвэл хүмүүс аянга зайлуулагч дэмий зохиогоогүй. Ваняг хартал Кощей аянга буулгасан ч гэлээ бүгд аянга буулгагч руу орж байна гэнэ. Василиса Ваняг өмнөө зогсоогоод ингэж хэлжээ, тогтоож ав, энгийн дүрэм байдаг юм. Аянга бол цахилгаан гүйдэл. Цахилгаан гүйдэл физикийн хуулинд захи рагддаг. 1-рт, аянга бууж байхад гудаа гар утсаар ярьж болохгүй. 2-рт, үүнийг бүгд сайн мэднэ, усан сангийн дэргэд байх аюултай. Дараа нь ил задгай газар зугаалж болохгүй. Ялангуяа шүхэртэй. Яагаад гэвэл шүхэрний бариул төмөр. Цахилгаан гүйдэл сайн дамжуулдаг. Ямарч өндөрдөг газар руу аянга илүү олон удаа буудаг. Тийм учраас ганц модны доор нуугдаж болохгүй. Ганц мод руу аянга заавал буудаг юм. Эсвэл мод салхинд ганхаад толгой дээр чинь уначихаж мэднэ. Ухаантай хүмүүс аянга ихэвчлэн хаашаа буудгийг мэднэ. Аюултай газруудаас хол байдаг. Ваня шууд л сэтгэл нь сэргэж инээмсэглэж эхэлжээ. Энэ чинь маш энгийн юм байна, айх юм огт алга. Харин Кощей аянга буулгасаар байсан боловч яаж ч чадаагүй. Харин өөрөө бороонд цохиулж даарч гэнэ. Тэр нилээн удаан уурлаж, баахан заналхийлсэн боловч эцэст нь ухаарч гэнэ, хурдхан шиг халуун гавь руугаа явах хэрэгтэйг ойлгожээ. Тоглоом, гар утас бас компьютергүй явж оджээ. Товчхондоо хэрвээ чи аянга дуугарахыг сонссон бол айх хэрэггүй, тайвшраад эдгээр дүрмүүдийг санаарай. Дүрмээ дагавал юунаас ч айх хэрэггүй. Хэрвээ дагахгүй юм бол хаа ч явсан аянга зайлулагч авч явах хэрэгтэй болно.

 

                                                     21-р анги төгсөв.

Метраж : 5 минут

Дүрүүдэд :

Маш -   Маша охин

 

Харилцааны зарчим :

Ганцхан Маша ярьна

                                                     ххх

Бичиг “Машагийн аймшигт түүхүүд”.

Маш -   Бүх хүүхдүүд аймшигтай түүх ярих дуртай. Би ч гэсэн дуртай. Гэхдээ бүх түүхүүд зохиомол, жинхэнэ биш. Харин өнөөдөр би та нарт аймшигтай үнэнийг ярьна. Жижигхэн байхаас айдаг байсан хүүгийн тухай түүх. Тэгэхээр ийм байна.

Бичиг “Жижигжхэн байх ямар аймшигтай тухай аймаар түүх”.

Маш -   Нэгэн асар том хаант улсад алсын орон нутагт нэг хүү амьдарч байж гэнээ. Үгүй ээ, дахиад л үлгэр болоод байна. Харин би үнэнийг ярьмаар байна ш дээ. Нэг байшинд жирийн нэг орон сууцны 139 тоотод нэг жаал амьдарч байжээ. Тэр жижигхэн байхаас маш их айдаг байж. Хэрвээ тэр том жаал байсан бол юунаас айхгүй байх байсан. Яагаад гэвэл том жаал бол том ах гэсэн үг. Харин ах нар хэнээс ч айдаггүй. Зөвхөн эгч нараас айдаг. Бага зэрэг л. Харин хэрвээ жижигхэн бол эргэн тойрны бүх юмс маш том. Амйшигтай юмс, жишээ нь жаал хүү ээж нь түүнийг усанд оруулахаар сулгачихна гэж айдаг байж. Харин усаа хаахаа мартчихна. Ус нэмэгдсээр, нэмэгдсээр далай шиг их болно. Далайн давалгаа болж хүчтэй долгиолж жаал уснаас гарч чадахгүй. Түүнийг ил задгай далай руу авч одно, эзэнгүй арал дээр шигдэнэ гэж айдаг байж. Жаал хажуугаар явах хөлөг рүү хашхирах боловч түүнийг хэн ч сонсохгүй. Яагаад гэвэл тэр маш жижигхэн. Дурангаар харсан ч харагдахгүй. Харин хөлгийн ахмадад микроскоп байхгүй. Тэр зугаалахаар гараад хав хар замын хар луу гишгэчихнэ. Замын хар бяцхан хөвгүүдийн номер нэг дайсан гэдгийг бүгд мэднэ. Хэрвээ чи том болсон бол хөлөө салгаад цаашаа явна. Харин жаахан хүүхэд замын хараас гарч чадсангүй. Яагаад гэвэл ээж нь үдээсийг нь маш чанга уячихсан байж. Гэнэт аварга том аймшигтай индүүдэгч иржээ. Бас хүү ганцаараа лифт рүү орвол өөрийнхөө гарах давхарын товчлуурт хүрч чадахгүй гэж айдаг байж. Зөвхөн 2 давхарт гарч чадна, дээшээ явган алхана. Харин шат маш том бас урт. Жаал дээшээ гарах гэж маш удна. Магадгүй бүтэн жил болох байх. Тийм учраас зөвхөн хөгширсөн хойноо гэртээ харина. Эсвэл гэнэт хоолой нь өвдчихвөл яах уу? Яаралтай бөөрөлзгөний чанамал идэх хэрэгтэй болно. Тэр хөргөгч рүүгээ очоод онгойлгож ч чадахгүй. Хөргөгч маш том ш дээ. Харин хаалга нь маш хүнд. Тэгээд жаалын бие чанамалын дутагдалд орж нас барна. Эсвэл бүр ч аймаар, тэр хөргөгчний хаалгыг онгойлгож чадсан ч гэлээ. Толгой дээр нь шилтэй чанамал унаад ирнэ. Гэвч хамгийн аймшигтай нь чи жижигхэн бол хэзээч том дугуй худалдаж авч өгөхгүй. Үргэлж 3 дугуйтаар явах болно, бүр гэрлэх хүртэлээ шүү. Товчхондоо жаал хүүд жижигхэн байх маш аймаар санагджээ. Тэр гадаа муурны зулзага харах хүртэл шүү, маш, маш жижигхэн. Араас нь нохой хөөж байсан учраас муужгай мод руу авирчээ. Жаал нохойг хөөгөөд муужгайг модон дээрээс авчээ. Тэгээд гэртээ аваачиж хамт амьдарчээ. Тэр муужгайд сүү өгөөд унтуулахаар хэвтүүлэхдээ жижигхэн байх аймаар биш болохыг ойлгожээ. Ялангуяа, хэрвээ чиний дэргэд том бас халамжтай нэгэн байгаа бол шүү. Муужгай одоо жаал хүүтэй болсон. Хари н жаал аав, ээжтэй байсан. Тэд муужгайг аварсаныг нь мэдээд хүүгээ магтжээ. Тэгээд хүүд том болж гэжээ.

 

                                                     22-р анги төгсөв.

Бичиг “Машагийн аймшгийн түүхүүд”.

Маш -   Би өнөөдөр та нарыг айлгаж өгнө. Энэ бол нэг жаалын тухай түүх юм. Тэр айдаг, айдаг байсан. Анхааралтай сонсоорой, жаал юунаас айдаг байсныг би ярьж өгнө.

Бичиг “Айдас хүргэм баяртай үйл явдлын тухай түүх”.

Маш -   Нэг удаа хав харанхуй шөнө Филя зурагтаар аймшигтай хүүхэлдэйн кино үзэж байлаа. Ямар уйтгартай юм бэ гээд Филя боов идэж цайгаа уулаа. Гэвч хамгийн аймшигтай мөчид өрөөний хаалга аажмаар нээгдлээ. Филька цочоод хартал, түүний өрөөний босгон дээр аав ээж нь зогсож байхыг харжээ. Филя ёох гэж санаа алджээ. Боов идэж байгаа хүүхдийг ингэж айлгаж болдог юмуу. Айлгах гээгүй, бид чамагй баярлуулах гэсэн юм гэж аав ээж нь хэлжээ. Чи удахгүй дүүтэй болно. Удахгүй чи, удахгүй чи.. Филя баярласандаа сандал дээрээ үсэрчээ. Ураа нохой. Бас юун нохой вэ, гэж аав ээж нь гайхжээ. Аан та хоёр надад муужгай бэлэглэх үү? Үгүй ээ, муужгай бишээ. Чи бяцхан эмэгтэй дүүтэй болно. Филя аймара айсан учраас золтой л боовондоо хахчихсангүй. Юу гэнээ, дүүтэй байгаагүй гэтэл гэнэт дүү гараад ирэх үү? Ямар аймаар юм бэ. Нэг л өдөр хүн хөлийн чимээ гарна. Тэгээд нөгөө дүү орж ирнэ. Маш аймаар байх байх. Өрөөнд орж ирээд эргэн тойрноо ажиглаад, уруулаа долоогоод аймшигтайгаар инээгээд ингэж хэлнэ, одоо би энд амьдарна. Миний ээлж. Аймаар юм, тэр цагаас хойш Филка нойргүй болжээ. Хаа сайгүй түүнд нөгөө аймаар дүү нь харагдах болсон байна. тэр Филькагийн хайртай угсёардаг тоглоом руу дөхөж ирлээ. Тэр эргэн тойрны бүх юмнуудыг Филькагийн хайртай будгаар будаж байна. тэр одоо Филькагийн дуртай хар үртэй боовнуудыг идэж байна. Аймара юм, гэхдээ хамгийн аймаар нь одоо Филька хэнд ч хэрэггүй болсон. Үнэхээр хэрвээ энэ аймаар дүү нь боов идэж, хамаг юм будна. Тэгвэл Филька би ямар хэрэгтэй юм бэ? Тэгээд тэр борооны усан доор цор ганцаараа, хөөрхийлөлтэй үлдэнэ. Тэгээд Филька тэсэлгүй асгартал уйлж хурдхан шиг аав ээж рүүгээ гүйж очжээ. Ээж ээ, аав аа намагй битгий хаяарай, би та хоёрт хэрэг болно. Аав, ээж нь маш их айж золто йл идэж байсан боовондоо хахчихсангүй. Тэгээд ээж нь ингэж хэлжээ. Аав чинь боов идэж байхад ингэж айлгаж болдог юмуу. Харин Филя тайвширч өгөхгүй, надад муухай дүү хэрэггүй. Ямар нэг нохой худалдаж авсан нь дээр. Эсвэл ядаж муужгай. Аав ээж нь нээрэн тэгье гэж зөвшөөрчээ. Маш олон давуу талтай, нохой байшингаа хамгаална, муур хулгана барина. Харин хүүхэд яах уу, зөвхөн боов идэж хүүхэлдэйн кино л үзнэ. Филя байзаарай гэж уурлажээ, би уйдсандаа хүүхэлдэйн кино үздэг. Харин хүүхдүүд маш их тустай байдаг. Жишээ нь ямар гэж? Жишээ нь би өглөөний каашаа бүгдийг нь идсэн. Тийм учраас юу ч хог болж хаягдаагүй. Энэ чинь сайн хэрэг, өөр бас юу байна? Бас би аавд өөрийнхөө угсардаг тоглоомоор робот хийхэд нь тусласан. Ийм тустай. Үнэхээр тийм байна гэж ээж аав нь зөвшөөрчээ. Хүүхэд ч гэсэн ашигтай юм байна. тэгвэл жаахан дүүтэй болцгоое. За яахав, гэж Филя зөвшөөрчээ. Гэхдээ дараа нь, дараа нь эрэгтэй дүүтэй болно. Гэтэл Филя гэнэт яагаад ч юм айхаа больчихож. Эрэгтэй дүүтэй болцгоое. Эрэгтэй дүү маш ашигтай. Эрэгтэй дүүтэй хэзээч уйдахгүй. Тийм шүү.

              

                                                     23-р анги төгсөв.

Бичиг “Машагийн аймшигт түүхүүд”.                  

Маш -   Харин одоо би та нарт байгалийн тайлагдашгүй нууцууд болон амьтны айдсын тухай ярьж өгнө.

Бичиг “Өндөр ба намын тухай аймшигтай түүх”.

Маш -   Нэг бяцхан анааш амьдарч байж гэнэ. Түүнийг Маркус гэдэг байжээ. Тэр жижигхэн байхад бүх зүйл сайхан байж гэнэ. Харин тэр жаахан том болж бараг наргил модны өндөртэй болжээ. Гэтэл аав нь ингэж хэлж гэнээ, чи ямар том болоо вэ. Удахгүй шувуудын нисдэг өндөрт хүрэх нь. Анааш дээшээ хараад шувуу хаана байгааг ажиглажээ. Харин дараа нь доошоо харжээ. Гэнэт толгой нь эргэж гэнэ. Ямар өндөр юм бэ. Би яагаад өмнө нь үүнийг анзаардаггүй байсан юм бол? Доор гүйж байгаа цохнууд яг л микроб шиг харагдаж байна. маш жижигхэн, бараг л харагдахгүй. Эжэ ээ гэдэс эвгүй оргиж байх чинь. Аав аа амьсгалахад хүнд болж байна. Өвдөг чичирч байна, анааш зулзагны зүрх амара нь гарах шахлаа, үгүй ч юмуу. Бүр туурай руугаа ороод арай ядан цохилж байна. гэдсэн дээрх толбонууд хүртэл өнгө нь бүдгэрчихлээ. Тэгээд бүр зүрх рүүгээ унаж эхэллээ. Туслаарай. Товчхондоо Маркус энэ өндөрөөс ямар их айсан гээч. Тэр толгойгоо газарт улам ойртуулжээ. Тэгээд ийм мяагаар явдаг болжээ. Анааш биш хачин амьтан болж. Тэмээн хяруул ийм хачин амьтныг хараад айж толгойгоогоо элсэнд нууж гэнэ. Зурамнууд шоолж инээлдэнэ. Харин гөрөөснүүд ч гайхсандаа хөшиж орхижээ. Толгойгоо уруу харуулж зугаалсаныхаа дараа Маркус бараг дасаад байж гэнэ. Удсан уу үгүй юу бүү мэд ямаргч байсан орой болтол толгойгоо гудайлгаж цөлөөр алхжээ. Нар ч жаргаж гэнэ. Одоо нарыг ч яаж харах билээ. Эргэн тойрны өвс маш өндөр ургасан. Харин анааш толгойгоо өндийлгөхөөс маш их айж байлаа. Ээж нь байхгүй, аав нь дэргэд нь байхгүй. Нам гүм орчин. Ээж ээ, хэн ч байхгүй. Аав аа, бас л байхгүй. Одоо би яанаа, одоо хаана унтах вэ гэж анааш уйлж гарчээ. Түүний хариуд өлсгөлөн цөөвөр чононууд инээлдэж гарч. Бас ховдог араатнууд архирч гарчээ. Сая нэг юм анааш маань зугтах ёстойг ойлгожээ. Анааш өндөр өвсөн дундуур гүйж гарчээ. Харин араатнууд улам бүр ойртсоор байлаа. Бараг толгой дээр араа шүдээ хавирч эхэллээ. Анааш тэсвэл алдаад толгойгоо элсэнд шаачихаж гэнэ. Айсандаа болоод яг тэмээн хяруул шиг. Яанаа, тэмээн хяруул яаж амьсгалдаг юм болоо? Элс хамар руу ороод байна. Одоо яах вэ? Товчхондоо араатнууд Маркусыг хаанаас нь идэж эхлэхээ мэдэхгүй байх хооронд Маркус анааш ч гэлээ хурдан сэтгэжээ. Ингээд байвал үхнэ гэдгээ ухаарчээ. Энэ юу болоод байна, би энэ чигээрээ хэн нэгний идэш болох юм гэж үү? ҮГүй шүү, би анааш байсан анааш хэвээрээ үлдэнэ. Толгойгоо өндөрт өргөнө. Анааш толгойгоо гаргаад шууд л аав, ээжийгээ олж харжээ. Харин дараа нь өндөрөөс араатнууд руу хараад өрөвдөлтэй амьтад вэ. Араатнууд маркус руу доороос харж байгаад ямар аймаар өндөр амьтан бэ гээд түүнээс дайжиж явахаар шийджээ. Яах ч юм билээ. Маркус ч өндөрөөс айхаа больж гэнэ. Тэгэхээр та нарт гэж хэлэхэд хэрвээ өндөрөөс айдаг бол, унахгүйн тулд сайн барих хэрэгтэй. Хэрвээ айж тэмэн хяруул шиг толгойгоо элсэнд нуух юм бол ямар нэг араатан чамагй заавал иднэ шүү.

                                                     24-р анги төгсөв.

Бичиг “Машагийн аймшигт түүхүүд”.

Маш -   Та нар цирк үзэх друтай юу? Би маш дуртай. цирк маш инээдтэй. Гэхдээ тэнд ч гэсэн аймшигтай үйл явдлууд болдог гэдгийг би та нарт хэлье. Алиалагчийн тухай энэ түүх шиг аймаар үйл явдлууд болдог.

Бичиг “Циркэд болсон аймшигт үйл явдал”.

Маш -   Товчхондоо ийм байна. Эрт урдын цагт циркэд нэг алиалагч амьдарч байжээ. Хөгжилтэй хүн, гэвч тэр алиалагчид нэг хачин зуршил байж. Орой болж тоглолт эхлэх үеэр нөгөө хөгжилтэй алиалагч чинь яагаад ч юм шууд л гунигтай болчихдог байж. Тэр толгой гудайлган нэг булангаас нөгөө булан руу холхино. Алиалагч ямар нэг юмнаас маш их айж байгаа нь ойлгомжтой байлаа. Тэгээд нэг өдөр аймшигтай зүйл болжээ. Алиалагч гэнэт алга болчихож гэнэ. Тэр аймшигт орой бүх зүйл урьдын адил байлаа. Муу зүйл тохиолдоно гж хэн ч бодоогүй. Урьдын адил гимнастикчид, жонглёрчид, акробатууд, илбэчид, төрөл бүрийн сургуультай амьтад, амьтан сургагчид гарч ирнэ. Үзэгчид ч уламжлал ёсоор алга ташина, найрал хөгжим хөгжимөө тоглоно. Эхэндээ алиалагч байхгүй байгааг хэн ч анзаарсангүй. Тоглолт бараг дуусч байхад алиалагч нэг ч удаа гарч манеж дээр ирсэнгүй. Бүх хүүхдүүд алиалагчийг маш ихээр хүлээж байлаа. Зарим нь бүр тэсвэр алдаж уурлаж эхэлжээ. Харин нэг охин шулуухан хэлжээ, нэгэнт энэ циркэд алиалагч байхгүй юм бол жинхэнэ цирк биш байна. Жинхэнэ циркэд алиалагч байх ёстой гэжээ. Бүгд шууд л алиалагч үзмээр байна гэж хашхиралдаж эхэлжээ. Алиалагч гаргаач. Алиалагч үзье. Тэд ингэж хэлээгүй бол дээр байсан юм. Яагаад гэвэл алиалагч гэнэт нуугдахаа болиод манеж дээр гарч ирж гэнэ. Гэтэл бүгдээрээ гайхаж айж эхэлжээ. Айх шалтгаан ч байж. Ийм аймаар алиалагчийг хэн ч өмнө нь харж байсангүй. Хүүхдүүд шууд гэртээ харъя гэж уйлж эхэлжээ. Энэ үед алиалагч маш муухай инэж эхэлсэн учраас аав ээжүүд, эмээ өвөө нар ч айж эхэлжээ, төсөөлж байна уу. Харин ганцхан бяцхан охин л айсангүй. Тэр алиалагч дээр зоригтойгоор алхаж очоод ингэж асуужээ. Алиалагч аа, алиалагч аа та яагаад ийм том шүдтэй юм бэ? Үгүй ээ, бишээ, охин ингэж асуужээ, та яагаад ийм ууртай юм бэ? Алив хар даа, чамаас болж бүх хүүхдүүд уйлчихлаа. Уйлж байгаа нь сайн хэрэг. Уйлж л байг, одоо хэн ч намайг шоолж инээхгүй. Охин пөөх, би мэдчихлээ, чи хүмүүс шоолно гэж айдаг учраас ийм ууртай болж, тийм үү? Тэгэлгүй яах вэ, хэрвээ би ямар нэг юм буруу хийвэл сэвэл буруу зүйл хэлчихвэл, ямар нэг алдаа гаргах юм бол бүгдээрээ шоолж над руу хуруугаараа чичлэх болно. Энэ ямар муухай байдгийг мэдэх үү? Охин ч тимй ээ, гэж хүлээн зөвшөөрчээ. Энэ үнэхээр гомдмоор шүү. За тэгэхээр тэднээр өөрийгөө шоолуулахгүйн тулд бүгдийг нь айлгана. Алиалагч ууу гэж аймшигтайгаар ульж эхэлжээ. Харин охин огт айсангүй, тэр ингэж хэлжээ зөвхөн тэнэгүүд бусдын алдааг шоолж инээдэг юм. Чи айх хэрэггүй, сайн хүүхдүүд хэн ч эрт орой хэзээч хамаагүй алдаж болдогийг мэднэ. Харин бусдын алдаг шоолж инээх нь бүр ичгүүртэй зүйл шүү. Тийм үү, хүүхдүүд ээ? Тэр цагаас хойш тоглолтонд гарахаасаа өмнө алиалагч хаана ч нуугдахаа больжээ. Тэр үзэгчдийн алга ташилтан доор инээмсэглэж манеж дээр гарч ирдэг болжээ. Бүх хүүхдүүд бас томчууд алиалагч алдаа гаргавал түүнийг дэмждэг болжээ. Бас түүний хөгжилтэй тоглолт, хошигнолыг үзээд чинь сэтгэлээсээ инээдэг болжээ. Харин хошин зангүй нэгэн инэдэггүй юм. Хошин мэдрэм байхгүй хүмүүс зөвхөн бусдын азгүйтэл дээр л инээдэг. 

                                                    25-р анги төгсөв.

Бичиг ”Машагийн аймшгийн түүхүүд”.

Маш -   За бэлдээрэй, өнөөдөр би маш их айлгах болно. Аймшигтай зүйл ярьна, ийм аймаар түүхийг хэн ч сонсоогүй, бүгдээрээ айна. Зарим нь мэлхийнээс айдаг, зарим нь харанхуйгаас айдаг, зарим нь өрөийнхөө сүүдрээс цочдог. Харин нэг охин бүх юмнаас айдаг байжээ.

Бичиг   “Бүх юмнаас айдаг охины тухай хачин түүх”.

Маш -   Жишээ нь тэр охин ном уншихаар авлаа гэж бодъе. Тэгээд л шууд айж байна, айж байна гэдэг. Аймаар зурагтай ном байна. Эсвэл цонхоор харчихаад дахиад л, айж байна гэнэ. Тэнд хашаан дээр аймаар хэрээ байна. аймшигтайгаар гуаглаж байна. унтахаар хэвтэх гэж байхдаа бас л айж байна, айж байна. Хөнжил аймаар. Юу, юу гэнээ? Хөнжил гээд байна, намагй залгичихвал байх юм. Юу залгина гэж? Тэр яаж хөнжлийг залгисан юм? Тэр дотор нь байна ш дээ. Товчхондоо аймшиг. Зуны нэг өдөр охин сандал дээр сууж байжээ. Тэгээд аймаар муур аймшигтай саврараа аймаар нүүрээ угааж байгааг харж гэнэ. Харин муурны дэргэд аймаар нохой аймаар бутны доор хэвтээд аймара яс мэрж байна гэнэ. Ямар аймаар юм бэ гэж охин боджээ. Гэтэл гэнэт ард нь сэжигтэй чимээ гарахыг сонсжээ. Мөчирнүүд аймшигтайгаар хяхтнаж эхэлжээ. Тэгээд яг бутан дотроос аймаар жаахан хөвгүүн гараад ирж гэнэ. Гэхдээ тэр аймара байгаагүй жирийн л нэг жаал байсан. Жаахан сэгсгэр нүд нь хөхөрчихсөн бас өмд нь урагдчихсан байж. Тэр бутнаас гарч ирээд ингэж хэлжээ, би өмдөөрөө орооцолдооод маш их уурласан. Бүх цэцэгнүүдээс залхаж байна, ялангуяа энэ өргөстэй сарнайгаас. Охин цэцэгнээс айжээ. Чи яагаа вэ? Таалагдаж байна, бишээ айгаад байна. Хэнээс? Сарнайгаас, тэр өргөстэй ш дээ. Хурц өргөсөөрөө урах юм бол шууд л, шууд л бүх цусанд халдвар орчихно. Тийм ээ, энэ өргөс нь хортой байхаа. Пөөх ямар гоё юм бэ гээд жаал нүдээ бүлтийлгэжээ. Надад ямар нэг өөр аймшигтай зүйл ярьж өгөөч. Үгүй ээ, үгүй, үгүй гэж охин хариулж гэнэ. Би ярихгүй. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл би өөрөө айгаад байна. гуйж байна ш дээ гээд жаал уйлагнаж эхэлжээ. Гуйж байна гуйж байна, яриад өгөөч, яриад өгөөч, яриад өгөөч. Би уйдаад байна. Ганцаараа гадаа гарах уйтгартай. За яахав ярьж өгье, битгий уйлагнаад байгаарай. За тийшээ хар гэж охин хэлжээ. Муужгайг харж байна уу? За харж байна. Тэгвэл тэр муужгай биш харин ид шидэнд автсан хорон санаатай шидтэн байвал яах уу. Ямар нэг хар Лорд байвал яах уу. Тийм байх боломжгүй. Боломжтой, яасан айж байна уу? Маш их гэж жаал баярлажээ. Дахиад яриач. Дахиад уу, тэр нохойг харав уу? Тэгээд юу гэж? Нохой шиг л нохой байна, яс мэрж сууна. Тэр тийм сайхан нохой гэж бодож байна уу? Тийм хөөрхөн байна уу? Гэнэт тэр жүжиглэж байвал яах уу? Тэр ясаа мөлжиж дуусаад чиний араас хөөнө. Ёстой аймаар юмаа, бүр айчихлаа. Охин ёстой ургуулан боддог юм байна. Би яг ингэж аймшигтай түүх зохиодог ч болоосой гэж жаал хэлжээ. Тэгээд ингэж асуужээ, охин минь, охин минь чамтай найзалж болох уу? Найзлах гэнээ? Ээн чинь үнэхээр аймаар уу? Мэдэхгүй ээ, гэхдээ миний бодлоор хамтдаа айх нь ганцаараа айснаас хамаагүй хөгжилтэй байхаа. Нээрэн тийм. Ганцаараа айж чичрэх нь аймаар уйтгартай. Харин найзтайгаа хамт айх нь хамаагүй сонирхолтой.

                                                     26-р анги төгсөв.

         

           

                       

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         

Back to episodes Go home