Masha skoopys stories 11-20

                                                                                          Метраж : 5 минут

Дүрүүдэд :

Маш -   Маша охин

 

Харилцааны зарчим :

Ганцхан Маша ярьна

                                                     ххх

Бичиг “Машагийн аймшигт түүхүүд”.

Маш -   Та нарын хэн чинь шавьжнаас айдаг вэ? Хэн аалз хараад чичирдэг вэ? Хэн соно хараад зугтдаг вэ? Одоо би та нарт аймшигтай түүх ярьж өгье. Анюта нэртэй охинтой тохиолдсон түүх. Анхааралтай сонсож айхтун. Анюта төрөл бүрийн хорхой шавьжнуудаас айдаг байж.

Бичиг “Хорхой шавьжны тухай аймшигт түүх”.

Маш -   Эрвээхэй хараад л шууд ширээн доогуур нуугддаг. Ээж ээ, шоргоолж харах юм бол шууд л мод руу авирдаг. Аав аа. Тэгээд нэг өдөр бага дүү бяцхан Вовкаг тоглохоор гарсан хойгуур ээж нь Анютаг гэрээ цэвэрлэхэд туслаач гэж гуйжээ. Алив Анюта харанхуй өрөөнөөс тоос соруулагч гаргаж ирээд зочны өрөөг соруул гэжээ. Анюта яаж харанхуй өрөө рүү орох юм бэ. Тэнд аалз шүлсээрээ тороо хийдэг. Анечка хаалгыг аажмаар нээлээ. Тэр гэнэтийн аймшигийг мэдэрлээ. Энэ өрөөнд тас харанхуй байна. Тэр яаж эндээс тоос соруулагч гаргах болж байна? Аймшигтай аалзтай өрөө рүү орохгүй ээ. Би тоос соруулагчийг тэмтэрч байгаад олчихно. Анюта өрөөний хаалгаг маш бага зэрэг онгойлголоо. Аалзанд өөрийгөө харагдуулахгүй гэж. Юу харахгүй гар хүрсэн болгоноо авна. Эхлээд аавын цаныг гаргаж ирлээ. Дараа нь бөмбөрцөг гаргаж ирлээ. Харин дараа нь цахилгаан утас тэмтэрч оллоо. Утсыг татаж гарлаа. Гэтэл харанхуй өрөөнөөс тоос соруулагчийн оронд түүний дээрээс эвдэрхий чийдэн, индүүдэх тавцан бас урд дугуйгүй хуучин дугуй унаж иржээ. Ээж ирээд пөөх гэжээ. Энд чийдэн байсан боловч тоос соруулагч алга. За тэгвэл га тогоонд очоод хог асгаад ир. Хог л биш шүү тэнд чинь жоом байгаа. Муухай сахалтай үлэмж биетэй жоом байгаа. Тэр намайг хормын дотор идчихнэ. Гэдсээ илээд хэхэрнэ биз. Сүүлчийн хүчээ шавхаж эр зориг ороод Анюта ийм зүйл хийхээр шийджээ. Хогоо аваад хурдхан шиг зугтая, тэгвэл жоом намайг идэж чадахгүй. Анюта хогын саваа аваад хаалга руу гүйлээ. Түүний ард муу дуу чимээ гарган сандал, ширээн дээгүүр, гал тогоогоор дүүрэн хог хогын савнаас асгарч эхлэв гэнэ. Ээж нь за яахав гэлээ. Хэрвээ хог асгаж чадахгүй юм бол тагтан дээр гараад цэцгээ усал гэлээ. Тагт гэдэг аймшигтай үг. Тэнд тагтанд дээр том дэнгийн эрвээхэй байгаа. Тэр аалз, жоомноос ч илүү аймшигтай. Тэр нисч чаддаг нь хамгийн аймаар. Над руу баруун талаас, зүүн талаас дайрч байна. Тэрнийг зайлуулах хүн алга уу? За яхав болгоомжтой цэцэгнүүд дээр очоод болохгүй бол устай саваа цацна. Анюта цэцэгнүүдийг усалж эхлэв. Гэтэл эрвээхэй нисч гарч ирээд далавчаа дэвж гарчээ. Охин тагтны нэг буланд очиж нуугджээ, 2 савтай цэцэг унагачихлаа. Нөгөө булан руу гүйхдээ савтай усаа унгачихлаа. Өрөөндөө ороод ширээн доор нуугджээ. Ус асгарчихсан, тагтан дээр шороо цацагдсан, харанхуй өрөөний юмнуудыг гаргаж хаясан, баахан хогтой. Энэ бүх эмх замбараагүй байдлыг хэн хийчихэв? Хэн бэ, эрвээхэй, жоом бас аалз уу? Ээж нь гунигтайгаар санаа алдаад тагтны шалыг арчихаар явжээ. Гал тогооны хогыг шүүрдэж бас хивсээ сорууллаа. Энэ үеэр дүү нь бяцхан Вовка гаднаас орж ирээд шууд Анюта руу гүйлээ. Надад ийм хөөрхөн цох байна, хар даа. Барьж үзмээр байна уу? Чи цохноос айхгүй байна уу, гэж Анюта асуужээ. Яалаа гэж дээ, цохноос айх юм бол гадаа гарч яах юм. Ийм жижигхэн цох, хари н би ийм том хүүхэд. Гэж бяцхан Вовка хэлжээ. Тэгээд Анюта ойлгожээ, муухай цохнууд бас бусад хорхойнууд бидэнд аюултай юм шиг санагддаг юм найзуудаа. Тэд чинь товчноос томгүй амьтад. Бид хэд дахин том учраас айх хэрэггүй.

 

                                                     11-р анги төгсөв.

Бичиг “Машагийн аймшгийн түүхүүд”.                        

Маш -   Паша гэдэг нэг жаал үлгэрийн мангасуудаас маш их айдаг байж л дээ. заримдаа үлгэр уншчихаад баахан юм төсөөлдөг. Дараа нь тэрнээсээ айгаад дээрээс нь бусад хүүхдүүдийг үлгэрийн мангасуудаараа айлгадаг.

Бичиг “Хөгшин зарааны тухай түгшүүртэй түүх”.

Маш -   Нэг удаа 4 “Б” аялалд явжээ. Тэд газраа сонгож аваад майхнаа босгожээ. Тэгээд түүдгийн дэргэд цугларчээ. Харин Паша ингэж хэлжээ, бид шал дэмий энд буудалласан юм. Энэ ойд чинь жинхэнэ эмгэн шулам амьдардаг. Харж л байгаарай тэр удахгүй гарч ирнэ. Хэн нэгнийг авч яваад зууханд шарна. Хүүхдүүд мэдээж итгээгүй. Харин өглөө нь аймаар юм, энэ чинь хэн бэ? Пашаг шумуулнууд хазчихаж. Бүх танигдахааргүй болтол нь хазсан байна. За тэр харав уу гэж Паша хашхирлаа. Эмгэн шулам шумуулнуудад тушаасан байна. миний бүх цусыг сорохыг хүссэн байна. Мэдээж хэрэг түүнийг шоолж инээлдсэн. Харин Света охин тэрэнд өөрийнхөө шумуулнаас хамгаалах шүршигч өгчээ. Орой Паша майхнаа шумуулны эсрэг шүршигчээр шүршээд ингэж хэлжээ, сайхан мэдээрэй энэ шөнө эмгэн шулам заавал ирнэ. Биднийг бүгдээрэнг нь идээд ясаар маань тоглоно. Тэгээд шөнө ямар аймаар байсан гээч. Гэнэт түчигнээд, гэнэт дуу чимээ гараад харин өглөө нь Пашагийн гутал дүүрэн устай болчихсон байж. Энэ бороог эмгэн шулам ид шидээр оруулчихаж гэж Паша хашхираад гутланыхаа усыг асгав. Мэдээж бүгдээрээ түүнийг шоолж инээлдсэн. Гутлаа гадна талд үлдээх хэрэггүй байсан юм. Харин Дима хүү түүнд өөрийнхөө хуурай нөөц кедээ өгчээ. Хүхдүүд ой руу жимс түүхээр явлаа. Харин Паша ингэж хэлжээ, би та нартай хамт явахгүй. Яагаад гэвэл энэ харанхуй ойд тахиан хөлтэй байшинд эмгэн шулам амьдардаг. Эргэн тойрных нь хашааг алга болсон цанчдын цанаар хийсэн. Харин хашаан дээр ойд төөрсөн хүмүүсийн сагснууд байдаг. Мэдээж хүүхдүүд түүнийг шоолж инээлдсэн. Харин Таня охин түүнд шанага бас ууттай будаа өгчээ. Тэгээд кааш чана гээд, бид эргэж ирээд жимстэй кааш иднэ гэлээ. Хүүхдүүд ойгоос жимс түүгээд ирлээ, гэтэл Паша унтаж байна. Тогоон доторхи кааш түлэгдчихсэн. Харин түүдгийн гал тархаад хуурай өвсөөр дамжин майхан руу дөхөж байлаа. Хүүхдүүд галыг дэвсэж унтраагаад Пашаг татаж сэрээгээд ингэж хэлжээ, чи яагаад гал алдчихав аа бас кашаа түлчихлээ. Энэ би бишээ, харин эмгэн шулам намайг ид шидээрээ унтуулчихсан. Бидэнд жимс идүүлэхгүй гэж. Тэр өөрөө хувинтай нисч ирж байна. Шүүрээрээ агаарт шүүрдээд ул мөрөө баллаж байна. гэтэл үнэхээр ой дээр чимээ шуугиан гарч, салхи шуурч модод ганхаж талбай дээр нисдэг тэрэг газардлаа. Хөх өнгийн. Дотроос нь дүрэмт хувастай ах бууж ирлээ. Паша түүнээс ингэж асуулаа, та эмгэн шулам биш биз? Ах хариуд нь бишээ, бүр үхэшгүй Кощей ч биш гэлээ. Бид Онцгой байдлын түймэр унтраагчид, ойг шалгаж байна. Шатаж байгаа эсэхийг хардаг, танай түүдгийг харлаа дэргэд нь хүн хэвтчихсэн хөдлөхгүй байсан. Тэгээд түймэр гарсан эсэхийг шалгахаар ирлээ. Үгүй ээ, гэж хүүхдүүд хэллээ, Паша түүдгийн дэргэд унтсанд эмгэн шулам буруутай. Харин бид галтай болгомжтой харьцдаг. Та нар сайн байна гэж гал түймэр унтраагч хэллээ. Үүний чинь төлөө та нарт зайрмаг бас үнэгүй кино үзээрэй. Ойд түймэр гаргахгүй байх дүрэм. Харин унтамхай Пашаг бид аваад явъя. Нисдэг тэрэгнээс ойд эмгэн шулам байхгүй гэдгийг хараг. Өндрөөс айдаггүй биз дээ? Тэр цагаас хойш Паша эмгэн шуламнаас айх биш харин ойн түймрээс айх хэрэгтэйг ойлгосон. Бас ойд түүдэг эзэнгүй орхиж болохгүй.

                                                     12-р анги төгсөв.

Бичиг “Машагийн аймшгийн түүхүүд”.

Маш -   Өнөөдөр би та нарт маш, маш аймшигтай түүх ярьж өгнө. Нэг охин эмч нараас айдаг байсан тухай, түүнтэй ямар аймшигтай зүйл тохиолдсоныг сонсоцгоо.

Бичиг “Гэдэс өвдсөн ба эмч нараас айдаг охины тухай аймшигт түүх”

Маш -   Маш, маш орой болсон нэгэн үдэш охин тоглоомнууддаа оройн хоол хийж өгчээ. Баримлын шавраар тас хар котлетнууд хийжээ. Дээрээс нь хүүхдийн будаа хүртэл хийсэн байна. Тэгээд хүүхэлдэйнүүдээ суулгаад хооллож гарчээ. Эмээ төлөө нэг халбага, өвөөгийн төлөө нэг халбага, аваа манжигаас, нохой ач охины араас. Товчхондоо Сима хүүхэлдэйнүүдээ хооллож гарчээ. Бас өөрөө ч идээд авсан байна. тэгээд шөнө болжээ, Сима ч унтахаар орондоо орлоо. Гэтэл нойр нь хүрдэггүй ээ. Симагийн гэдэс нь намаг шиг л дуугарч эхэлж. Хурдхан шиг ээждээ хэлэх хэрэгтэй. гэхдээ ээж нь шууд эмч дуудна гэж Симочка айжээ. Ёстой аймаар жаахан тэвчсэн нь дээр. Харин гэдэс нь зүгээр болж өгөхгүй л байлаа. Гэнэт Сима яг дэргэд нь хэн нэгэн гүнээ санаа алдахыг сонсжээ. Сима орон дээрээ өндийгөөд олж харахыг хичээлээ. Тэнд хэн ч  байсангүй, буланд ганцхан цаазан хүүхэлдэй Луиза зогсож байна. Сима сарны гэрэлд Луизагийн хацар дээгүүр нулимас урсаж байгааг харжээ. Гэнэт Симкагийн орон доор хэн нэгэн ёолж эхэлжээ. Симаг харахад тэнд тоглоомон бамбарууш суучихсан уйлж ёолж байна гэнэ. Миний гэдэс өвдөөд байна, миний гэдэс. Гэтэл тал бүрээс тоглоомнууд ёолж эхэлжээ. Симочка түргэн дуудаарай. Бид хоёрын гэдэс өвдөөд котлет ходоод өвтгөөд байна. Сима хүчтэй чичирч эхэлжээ, бас юун түргэн бэ? Эмч нар чинь хорвоогийн хамгийн аймшигтай хүмүүс. Хэрвээ аймшигтай эмч аймаар машинаар хүрээд ирвэл бүгдэд нь муухай гашуун эм бичиж өгнө. Та нарыг бүгдийг чинь хэлээ гарга гэнэ. Бас ам руу чинь цайны халбага хийнэ. Харин уйлж гоншигносон хэнийг ч эмч барьж аваад эмнэлэг рүүгээ аваад явна. Гэвч тоглоомнуудад энэ хамаагүй байсан бололтой. Хэн тэднийг хаашаа авч явах юм? Ёоё миний гэдэс, гэдэс өвдөөд байна гэж тоглоомнууд уйлаад салахгүй байлаа. Нэтэл Симагийн гэдэс гэнэт ямар хүчтэй өвдсөн гээч. Бүр нүднийх нь өмнө өнгө өнгийн дугуйнууд гэрэлтээд, өнгө өнгийн үүлнүүд үзэгдээд. Үүлнүүд дээр ягаан луунууд суучихсан пончик идээд. Сима ердөө л луунууд ийм олон пончик идлээ гэж бодоод өөрөө ч хаашаа ч юм нисэн оджээ. Удаан унтсан уу, хурдан сэрсэн үү ямарч байсан Сима сэржээ. Гэдсээ дарж үзтэл өдөхгүй байгаа бололтой. Сима нүдээ нээгээд цагаан ханатай энэ танихгүй өрөөнд хэзээ ирсэнээ санахгүй байлаа. Тэгээд гялалзсан товчлуур дээр дарчихаж. Гэтэл гэнэт хаалга онгойгоод Цасан охин ороод ирлээ. Цэвэрхэн, цагаахан гэж жигтэйхэн. Инээмсэглээд л. Одоо Шинэ жилийн баяр хүргэх байх л даа гэж Сима боджээ. Гэтэл цасан охин ерөөсөө цасан охин биш харин эмч байжээ. Эмч Симад ямарч гашуун эм уулгаасангүй. Харин толгойг нь илээд Симкагийн гэдсийг илж үзээд ингэж хэлжээ, Сима чи баримлын шавраар хийсэн элдэв юм биш жүрж идэх хэрэгтэй гэжээ. Тийм муухай юм идээгүй бол эмнэлэгт ирэхгүй бахй байлаа. Энэ эмнэлэг чинь тийм ч муухай биш юм байна гэж Сима боджээ. Эмч ч гэсэн аймаар биш юм байна. тэгээд ч дараа нь эмчээс биш өөр хэн нэгнээс айх хэрэгтэй юм байна. Яг зөв, эмч нараас биш харин тогооч нараас айх хэрэгтэй. Тэд муухай бөөрөнхийтэй кааш хийдэг.

 

                                                     13-р анги төгсөв.

Бичиг “Машагийн аймшигт түүхүүд”.

Маш -   Өнөөдөр би та нарт харь гаригийнхан хулгайлахыг хүссэн нэг жаалын тухай ярьж өгнө.

Бичиг “Жаал хүү, зараа бас бас ногоон харь гаригийнханы тухай уран зөгнөлт түүх”.

Маш -   Нэг жаал хоёр зүйлд хамгийн дуртай байжээ. Ном бас мэдээж хэрэг чихэр. Тэр жаал эмгэн шулам ба 7 ишиг гэх мэт үлгэрийн ном уншдаггүй харин жинхэнэ ноцтой харь гаригийнханы тухай, сансар огторгуйн тухай уран зөгнөлт номнууд номнууд уншдаг байжээ. Тэр номоо шөнө хөнжил дотроо уншдаг байж. Яагаад гэвэл харь гаригийнхан биднийг ажигладаг. Тэгээд байнга элдэв юм хулгайлахыг хичээж байдаг. Зүгээр л хөнжил харь гаригийнханаас маш сайн хамгаалдаг юм. Энэ баталгаатай, нэг ч удаа нэг ч харь гаригийн хүн хөнжил доороос хүүхэд олоогүй. Гэтэл нэг орой жаал хүү харь гаригийнхан өөр дээр нь ирсэнийг мэджээ. Хөнжлийх нь яг дэргэд сэтгэл сэрдхийм чимээ гарчээ. Дараа нь хөлийн чимээ гарчээ. Энэ мөчид жаал маш аймшигтай аахилах чимээ сонсжээ. Түүний зүрх нь амаараа гарах шахаж байлаа. Жаалд зүгээр айгаад суух аймшигтай санагджээ. Тэр хөнжил дотроосоо цухуйж хараад хэн ч байхгүй байгааг олж мэджээ. Эргэн тойронд тас харанхуй. Гэтэл гэнэт энэ аймшигт харанхуйгаас аймшигтай хурц гэрэл гарчээ. Жаал хашхирах гэсэн боловч чадсангүй. Учир нь гэрэл түүний өмнө аймшигтай, ер бусын зараа харагджээ. Тийм ээ, зараа аймшигтай биш. Зүгээр л бяцхан зараа. Чихэр идэх гэж гэрт орж ирсэн. Шүүгэн дээр авирч гараад унтраалган дээр гишгэчихэж. Тэр зараа гэрэл асахад өөрөө маш их айсан тул чихрээ хүртэл мартжээ. Жаал зараа харь гаригийнх биш байсанд маш их баярлажээ. Тэгээд тэр хоёр найзууд болцгоолоо. Жаал зарааг эргүүлж тоглуулсан. Пуужинтай нисгэсэн. Зараанд энэ бүхэн таалагдаж байлаа. Зараанд ямарч туршилт таалагддаг. Гэхдээ дараа нь чихэр өгөх хэрэгтэй. Харин нэг өдөр хав харанхуй шөнөөр маш гэнэт зараа алга болжээ. Тэгэлгүй яахав, харь гаригийнхан сансарт нисэхэд бэлтгэгдсэн зарааг хулгайлахыг хүлээж байж. Үүнээс гадна харьт гаригийнхан зараатай хамт бүх чихэрнүүдийг хулгайлсан байна. Жаал айдсаа дийлээд зарааг аварч чихэрнүүдээ буцааж авахаар гүйлээ. Гэтэл тэр юу олж харсан гээч, яг байрны өмнө хүүхдийн тоглоомын талбай дээр элсэн дотор нисдэг таваг байж байлаа. Хоёр харь гаригийнхан, зараа бас ууттай чихэр байж байсан. Цаашлах тусам улам аймаар болно. Зараа зарааныхаа хувцасыг тайлаад хартал тэр ерөөсөө зараа биш байж. Харин ч хамгийн гол харь гаригийн хүн байжээ. Жаал гайхсандаа дуу алджээ. Тэгээд аймшигтай зүйл болжээ. Харь гаригийнхан маш их айсан учраас нисдэг тавгандаа суугаад нисчээ. Гэхдээ тэр дороо эргэж ирээд дахин айгаад буцаад нисчихжээ. Тэгээд жаал тэднээс дэмий айж байснаа ойлгожээ. Учир нь харь гаригийнхан бол зүгээр чихэр нь дуртай жижигхэн ногоон хүмүүс. Тийм учраас наашаа нисч ирдэг юм, амттан идэх гэж. Тэр цагаас хойш жаал үргэлж цонхны тавцан дээр чихэр тавьдаг болжээ. Өөрийг нь унтаж байх хойгуур гэнэт харь гаригийхан нисч ирвэл амттан идэг.

 

                                                     14-р анги төгсөв.

Бичиг .......

Маш -   Тэгэхээр ийм байна. Орондоо ороод хөнжлөө нөмрөөд айж эхлэх хэрэгтэй. Өнөөдөр би та нарт маш аймшигтай түүх ярьж өгнө. Та нар лав сонсоогүй байх. Нэг жаал хүүг шилжүүлсэн тухай. Өөр сургууль руу.

Бичиг “Жаал хүүг өөр сургуульд шилжүүлсэн тухай аймшигт түүх”.

Маш -   Хуучин сургууль нь сайн сургууль байсан. Гэвч засвар хийнэ гээд хаачихсан. Харин Серёжаг өөр сургууль руу шилжүүлжээ. Тэгээд жаал хүү тийшээ анх удаа очжээ. Явж байхдаа замдаа тэр өөр сругууль ямар юм бол гэж бодож байжээ. Тэнд бүх юм нь өөр байхаа. Бас аймаар. Тэр тааз нь өмхөрчихсөн, хаалга нь ганхчихсан, эвдэрхий хананы наана авс байна. Босго давмагц хаа сайгүй яснууд хөглөрнө, харин цонхоор нь араг яс авирч орж ирдэг. Гэхдээ одоо яая гэхэв аймаар ч гэсэн дунд боловьсролгүй бол бүр ч аймаар. Гэхдээ сургууль нь өөр бол багш нар ч өөр байх ёстой. Хүмүүсээс өөр байх. Нэг гартаа сурах бичиг барьсан, харин нөгөө гартаа матрын арьсан бүс барьсан. Харахад л шууд матрын нулимас унагамаар болно. Харин хичээл дээр бусад хүүхдүүд огт өөр зүйл хийдэг. Байгалийн дундаж бүс биш харин илүү хүнд хичээл үздэг. Эсвэл ямар нэг маш муухай зүйл хийдэг. Жишээ нь, тэдний цайны газар өгдөг хоол. Хэрвээ чи хичээл дээрээ муухай, үсэрхэг авгалдайн хөлийг тоолж чадаагүй бол чамд шууд муу дүн тавьна. Үгүй ээ, бүр 2 хасах шүү, бишээ 1 хасах тавьна. Хасах дээр хасах тавьж чадна гэнэ шүү. Харин өөр сургуулийн тамирын хичээл нь ерөөсөө ч биеийн тамирын хичээл биш. Харин дэвжээн дээрх аймшигт тулаан. Дүрэмгүй бокс. Бүр ахлах ангийхантай бокс тоглоно. Хэрвээ чи ялагдаад бас золоор амьд үлдэх юм бол чамайг сургуулийн жижүүрээр томилно. Гэхдээ бүтэн өдрөөр биш харин бүтэн шөнөөр. Тэгээд чи шөнөжингөө хүнгүй сургуулиар явж хархнуудыг үргээж үүрэгтэй. Хархнуудын анатомийн тэнхимд орж араг ясыг идүүличхгүй байх хэрэгтэй. Хэрвээ чи үүр цайтал амьд үлдэж чамагй ээж чинь авахаар ирэх юм бол тэр чинь огт өөр ээж байх болно. Огт танихгүй. Тэр чамагй гэр лүүгээ аваад явна. гэхдээ тэр чинь огт өөр гэр орон байх болно. Энэ үед Серёжа айсандаа болоод хашхирч гэнэ. Эргэн тойрноо харсан чинь өөрийг нь тойроод хүүхдүүд зогсож байна. хэн нэгэн ингэж хэлжээ, хүүхдүүдээ танилцаарай, энэ бол манай шинэ сурагч. Түүнийг манайх руу өөр сургуулиас шилжүүлсэн юм. Хүүхдүүд гэнэт хашхиралдаад тарж зугтаж гэнэ. Серёжа бүр гайхаж хоцорч. Хүүхдүүдээ та нар яачихав аа? Гэтэл нэг охин ширээний араас цухуйгаад ингэж асуужээ, харин чи чанга хаздаг уу? Серёжа үгүй гэж хариуллаа. Би огт хаздаггүй, би ямар солиотой биш. Чиний цүнхэнд ямар мангас байгаа юм? Энд жирийн сура бичиг байгаа, ямарч мангас байхгүй. Ингэхэд чи ямар нэг өвчтэй юм биш биз? Манай ангийхан бүгдээрээ өвдчихвөл яах юм? Би яагаад заавал өвдөж, хазаж бас цүнхэндээ мангастай явах ёстой гэж? Чи өөр сургуулиас ирсэн учраас гэж хүүхдүүд хариулжээ. Серёжа инээгээд ямарч өөр сургууль гэж байдаггүйг ойлгожээ. Бүх сургуулиуд адилхан. Бусад сургуулиудад ч гэсэн багш нар нь энгийн, энгийн хүүхдүүдэд хичээл заадаг. Хэнээс ч айх хэрэггүй. Харин шүүгээн доторхи араг яс сургууль болгонд анатомийн тэнхимд байдаг. Гэхдээ энэ бол огт өөр түүх.          

 

                                                     15-р анги төгсөв.

Бичиг “Машагийн аймшигт түүхүүд”.

Маш -   За яасан, хэн ой руу явахаас айдаг вэ? Шигүү ойн тухай, намгын тухай, гуу жалгын тухай сонсох уу? Тэгвэл сонсож бай. Нэг маш хуучны байшинд...

Бичиг “Тайрдас дээрх малчин хүүгийн тухай аймшигт түүх”.

Маш -   Нэг маш эртний ойн дэргэд нэгэн хуучны байшинд нэг ах амьдардаг байжээ. Түүнд нэг нохой байж гэнэ. Түүндээ ч хайртай байж гэтэл нохой махыг нь идчихэж. Тэгээд эзэн нь загнана гэж айгаад ой руу зугтачихаж гэнээ. Одоо явж гүнжийг олох хэрэгтэй. гэвч Сеня ахад ганцаараа ой руу явахад аймаар санагдаж байж. Яагаад гэвэл тэр төөрөхөөс маш их айдаг байж. Гэвч одоо яая гэхэв. Тэр гүнзгий амьсгаа аваад айсандаа нүдээ аниад явж гэнэ. Гүнжээ, гүнжээ чи хаана байна аа? Явж байхдаа юм мөргөөд, модонд тээглээд байсан боловч нүдээ нээсэнгүй. Айгаад тэр. Зүүн талд нь уууу гэх чимээ сонсогдов. Баруну талд нь ыыыы. Харин дээрээс нь аааарррр. Аймаар. Сеня ах намаг ба дов жалгаар удаан явсаны эцэст ашгүй нэг 3 нарсан дээр ирж гэнэ. Тэгээд тэндээ нэг мөсөн төөрч гэнээ. За би ч баларлаа л гэж бодож. Миний нохой ч бүр алга боллоо. Миний хөөрхөн гүнж минь дээ. гэтэл гэнэт Сеня ах өөрийг нь хэн нэгэн дуудаж байгааг сонсжээ. Ах нүдээ нээгээд хартал бурхан минь, нар жаргаад тэнгэрт үүл хуримтлагдаад, ой ч тас харанхуй болж бас нам гүм. Над рүү нүүрээ харуулаад ой руу нуруугаа харуул. Ах бүр хөшиж орхижээ. Тэр аажуухан эргээд хартал түүний өмнө хожуул дээр жаал зогсож байна гэнэ. Нэг ч үг дуугарсангүй, тэгээд нүд рүү нь ширтээд байна гэнэ. Сеня ах айсан боловч харагдуулахгүйг хичээж, сайн уу залуу минь гэжээ. Үүгээр явж байтал чамагй харлаа, ширүүн байх чинь гэжээ. Чи хаанаас гараад ирэв? Үгүй ээ, үгүй би будилчихлаа. Ингэсэн юм байна. Жаал самар цөмж байна гэнэ. Сеня ах руу хараад эелдэгээр ингэж хэлжээ, хаан ханхүү, ноён ноёны хүү, гуталчин оёдолчин, харин чи хэн бэ? Хурдхан хэлээрэй. Битгий шударга, үнэнч хүмүүсийг битгий хүлээлгээрэй гэжээ. Харин Сеня ах бүгдийг ярьж өгч гэнэ. Зугтсан гүнжийн тухай бас төөрсөн тухайгаа ярьжээ. Харин би бол Макарка малчин байна гэж жаал хүү хэлжээ. Ах та их хол явж иржээ. Би ийшээ малаа ч тууж ирдэггүй. Надад туслаач Макарушка, гэртээ харих зам заагаач гэж Сеня ах гуйжээ. Би сургуульд сурч байхдаа газар зүйн даалгавраа хийдэггүй байсан. Хаана ямар зүг байгааг ч мэдэхгүй. Азимутаар явж чадахгүй. Тийм учраас ой руу орохоос айдаг юм. Макарушка санаа алдаад, ах минь дээ. тань шиг ийм боловсролгүй мөөг түүгчид энд олноороо төөрсөн шүү. За яахав би танд туслая. Гэж хэлээд ойн гүн рүү алхжээ. Алхаж байхдаа Сеня ах руу чимээгүйхэн харна. Тэгээд түүнийг араасаа дагуулаад яваад байж. Өөрөө чимээгүйхэн толгой дохино. Эргэн тойронд ой улам шигүүсэж, аймшигтай болж байлаа. Гэнэт урд талд гэрэл үзэгджээ. Нэг, хоёр, гурав. Сеня ахыг харсаар байтал төрөлхи тосгон нь байна гэнэ. Макарушка чамд баярлалаа гэж Сеня ах талархаж эхэлтэл малчин хүү байхгүй байна гэнэ. Алга болчихож. Огт байгаагүй юм шиг. Сеня ах өөрийнхөө маш хуучин байшиндаа дөхөж очиж гэнэ. Гэтэлд гүнж босгон дээр суучихсан сүүлээ хөдөлгөж байна гэнэ. Гүнж төрөөгүй учраас гэртээ харих замаа хурдан олж гэнэ. Яагаад гэвэл тэр замаа сайн мэддэг байсан. Нохойнууд төрөлхийн тийм байдаг. Харин хүүхдүүд заавал газар зүйн мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэгвэл ой руу явсан ч айхгүй.

 

                                             16-р анги төгсөв.

 

Бичиг “Машагийн аймшгийн түүхүүд.”

Маш -   Дугуйнаас яахаараа байдаг байна гэж бодлоо. Тэгвэл айдаг юм. Өнөөдөр та нарт дугуйны тухай маш аймшигтай түүхийг ярьж өгье.

Бичиг “Хий үзэгдэл дугуйны тухай аймшигтай түүх”.

Маш -   Жилд нэг удаа хүүхэд болгон заавал төрсөн өдөр нь болдог. Төсөөлөөд үз дээ, энэ хэнийг ч айлгахгүй. Харин Гоша маш их снааа зовж байж. Яагаад гэвэл түүнд төрсөн өдрөөр нь,аймаар юм, дугуй бэлэглэнэ гэжээ. Гоша дугуйнаас маш их айдаг байж. Тэр өөрийгөө энэ аварга том 2 дугуйтай мангасаар давхиж байгаагаар төсөөлжээ. Дугуйнууд аймара хурдтай эргэлдэнэ. Төмөр раам нь чичирнэ, муруй жолоо нь мөд удахгүй гарнаас мултарлаа. Бүр барьж чадахгүй болоод газарт унана. Хамаг хүчээрээ нуаад өвдөгөө шалбална. Толгой дээр чинь хавдар үүснэ. Хөөрхий Гошаг аврах хэн ч байхгүй. Ихэвьчлэн Гошаг бүх гай зүтгүүрээс эмээ нь хамгаалдаг байж. Хүү мниь битгий савлуур дээр суугаарай. Уначихна шүү. Хүү минь битгий шатаар авираарай, бэртчихнэ шүү. Хүү минь битгий тармуур аваарай гараа шалбалчихна. Эмээ үргэлж Гошагийн аюулгүй байдалд санаа зовж байжээ. Хамгийн гол нь ямарч хурдан эмээ байсан гэсэн унадаг дугуйг гүйцэхгүй. Бас хүүг хамгаалж эсвэл тэвэрч авч амжихүй, аймаар юм. Товчхондоо Гоша бүр сэтгэлээр унаад байжээ. Тэр ч бүү хэл аймшигтай дугуй Гошад шөнө зүүдэнд нь орж эхэлжээ. Тэнгэрт сар гармагц гэнэт хий үзэгдэл дугуй хүрээд ирнэ. Хий үзэдэл дугуйгаараа хий үзэдэл дөрөөгөөө эргүүлсээр гараад ирнэ. Тэгээд хонхоо муухай дугаргаж эхэлнэ. Бас гэрлээ аймшигтайгаар анивчуулна. Гоша ямар их айсныг төсөөл дөө. Ашгүй нэг хүүгийн төрсөн өдөр болж Гоша үнэхээр бэлгэнд жинхэнэ дугуй авчээ. Гоша 2 дугутай гайхалтай зүйлийг гадаа түрж гаргаж гэнэ. Гэнэт ямар сайхан дугуй вэ гэх танихгүй хүний хоолойг Гоша сонсжээ. Гошка нүдээ нээгээд хартал түүний өмнө нэг охин зогсож байна гэнэ. Түүний толгой дээр дуулга, тохой болон өвдгөн дээр нь өнгө өнгийн хамгаалалтууд. Дэргэд нь хуучирсан скейтборд байна. Дугуйг чниь ганц унаж болох уу, гэж охин гуйжээ. Тэгээд Гошкаг гайхаж байх хооронд шууд дугуйн дээр суугаад авч. Гоша маш их айсан учраас охин минь болгоомжтой гэж хашхирчээ. Унах нь байна, бэрчихнэ ш дээ гэсэн ч охин инээд алдаж янз бүрийн үзүүлбэрүүд үзүүлж байлаа. Гоша бүр атаархаж орхижээ. Охин ашгүй нэг Гошагийн дэргэд огцом тоормослож зогсчээ. Ёстой гоё гэж охин хэллээ. Чи айхгүй байна гэж үү? Унана гэж айсангүй юу? Харин чи дугуй руу биш урагшаа харах хэрэгтэй тэгвэл унахгүй. За алив ээ, алив туршаад үз, айх хэрэггүй. Харин би хажууд чинь явж чамайг түшинэ. Товчхондоо тэд хамтдаа дугуй унаж эхэлжээ. Тэд мэдээж аажуухан явж байлаа, харин дараа нь уралдаж эхэлсэн байна. харин энэ өдөр хэн хамгийн их санаа зовсон гээч, үгүй ээ Гошка биш, эмээ нь. Эмээ нь цонхоор тэднийг харж уулга алдаж байж. Харин Гоша эмээгийнхээ санаа алдахыг сонсоогүй. Тэр зөвхөн дугуй унаад зогсохгүй бас скейтээр гулгаж сурчээ. Түүний төрсөн өдөр ингэж л өнгөрчээ. Дурсамжтай. Найзууд аа, би та нар нэг зүйл хэлье, эмээ нараа дэмий санаа зовоохгүйн тулд тэднийг өөрсдийг нь дугуй унаж сургаарай. Эсвэл скейтборд ч юмуу. Ролик байсан ч болно доо. Тэгвэл тэд огт аймаар биш гэдгийг ойлгоно. Харин ч хөгжилтэй бас тустай.

 

                                                     17-р анги төгсөв.

Бичиг ......

Маш -   Өнөөдөр би та нарт нэг түүх ярьж өгсөний дараа та нар унтаж чадахгүй. Өдөр ч тэр шөнө ч тэр, тэр ч бүү хэл өглөө кааштай тавган дээрээ унтаж чадахгүй болно. Харин юу болсон гэхээр, нэг хүүхдийн зуны зусланд маш хөгжилтэй хүү ирж гэнэ.

Бичиг “Аймшигтай түүхийн тухай аймшигтай түүх”.

Маш -   Зусланд байсан хүүхдүүд ч хөгжилтэй байлаа. Гэвч тэр жаал хамгийн хөгжилтэй нь байлаа. Өдөржингөө гүйж харайгаад, яг л тогонд цохиулсан юм шиг. Эсвэл зай хураагуур идчихсэн юм шиг. Харин шөнө орой харанхуй болсоны дараа гадаа аймшигтай байхад, гадаа чононууд ульж эхлэхэд гадаа ярьж болохгүй хүмүүстэй адил сонсогддог байж. Харин тэр жаал энэ үед ч унтахгүй байж. Зай нь дуусаагүй байж л дээ. Тийм учраас тэр аймшигтай түүх ярьдаг болж. Хав хар гарны тухай, цав цагаан хий үзэгдлийн тухай, газар доорхи байрны тухай. Дугуйтай авсны тухай бас халзан толгойтой цус сорогчдын тухай ярьна. Энэ түүхүүдийг жаал хүү найзууддаа ярьж өгөөд унтаад өгчээ. Ахлагчийн бөх нойронд автжээ. Тэр тайван унтаж байтал гэнэт хар гар зүүдэнд нь оржээ. Жаал орон дээрээ босч суугаад хартал орон доороос түүн рүү үнэхэрэ хар гар ирж байна гэнэ. Хумс нь урт, бохир бас тайраагүй хусмтай. Муухай юм. Жаал зугтах гэсэн боловч шууд бүдрээд уначихаж. Яагаад гэвэл нөгөө орон доороос хар хөл цухуйж байна гэнэ. Жаал хүүг босоход өмнө нь нүдний шилтэй хий үзэгдэл байна гэнэ. Дээшээ үсрээд л, цав цагаан өнгөтэй бас маш аймшигтай. Одоо яадаг билээ, жаа хоёр ор давж үсрээд хаалгаар гараад хашхирч зуслангаас зугтжээ. Түүнийг чоно идчихвэл яах юм? Эсвэл өөр танихгүй хүмүүс ч юмуу. Танихгүй хүнтэй гудамжинд ярьж болохгүй. Гадаа гартал тэндл түүн рүү гар чийдэн тусгалаа. Дугуйтай авс зогсож байна. Жаал зугтсан боловч авс түүний араас, жаал аймшигтай айж гэнэ. Хашхираад л гүйгээд байж. Харин дугуйтай авснаас илүү чангаар хашхирч байна гэнэ. Зогс, чи хаачих нь вэ? Яагаад унтаагүй юм? Товчхондоо жаал зугтаж чадаагүй. Түүнийг цайны газрын дэргэд гүйцэж очжээ. Жаал нүдээ аниад ингээд дууслаа гэж бодож. Одоо энэ авснаас цус сорогч гарч ирээд миний цусыг сорно. Гэвч хэн ч цусыг нь сорсонгүй. Харин цус сорогч зуслангийн даргын хоолойгооор ингэж хэлжээ, Страшилкин чи чинь юу хийчихэв ээ? Хамаг хүүхдүүдийг айлгачихлаа. Тэнэг үлгэрийн түүхүүд ярьж өгөөд. Хар гарт орон доогуур орчихож. Сүнсжав даавуун дотор нуугдсан байна. хар хөлт ариун цэврийн өрөөнд орж түгжсэн. Одоо болтол тэнд сууж байгаа. Гарахаасаа айгаад байгаа. Чи бүр намайг, зуслангийн даргыг хүртэл сандаргаж орхилоо. Чиний араас хөөж байхдаа хамаг түлшээ барчихлаа. Страшилкин чи ямар ичдэггүй юм бэ. Мэдээж хэрэг ичиж байна. Жаал ийм зүйл хийсэндээ ичиж байлаа. Мэдээж хэрэг тэр хүүхдүүдээс уучлалт гуйсан. Унтахаасаа өмнө утгагүй зүйлс ярьсан гэж. Харин даргад түлш авч өгнө гэж амлажээ. Гэхдээ дараа нь том болоод мөнгөтэй болохоороо. Харин дарга итгээгүй байхаа. Яагаад гэвэл хүндээр санаа алдаад өглөө нь хүүгийн эцэг эх рүү ярьж мэдээж хэрэг ховлосон. Хав хар гарны тухай аймшигтай түүхийг ярьж өгчсөн. Өөрийнхөө дугуйтай авсны тухай бас өөрийг нь үймүүлсэн тухай ярьжээ. Гэвч яагаад ч юм ганцхан ээж нь айжээ. Харин аав нь айгаагүй. Тэгээд арга хэмжээ авна гэж амлажээ.

 

                                                     18-р анги төгсөв.

Бичиг ............

Маш -   Өнөөдөр би та нарт ашигтай эд зүйлсийн талаар маш аймшигтай түүх ярьж өгнө.                 

Бичиг “Аймшигтай эд зүйлс”.

Маш -   Нэг удаа Гринка зурагтаар Мега тарины тухай зөндөө аймшгийн кино үзжээ. Тэр дэлхийг механик мангасуудын тусламжтайгаар эзэлж авчээ. Үнэхээр энэ бүх хэрэгслүүд аль хэдийн биднийг хүрээлчихсэн байна. Юу болохыг хэн ч мэдэхгүй, аймаар юм. Хөргөгч зүгээр нэг аймшигтай дугараагүй бол яах уу? Яагаад гэвэл довтлохыг хүсч байгаа. Хэрвээ лифтний хаалга өөрөө онгойгоогүй харин төмөр шүнүүд байвал яах уу? Хэрвээ зурагт зүгээр нэг нэвтрүүлэг цацаагүй харин бас зомби болгодог дохио цацдаг бол яах уу? Тоос соруулагч сорж авна. Угаалгын машин эргэлдүүлнэ. Уураар угааж дараа нь бас индүүднэ. Тэр цагаас хойш Гринка айж эхэлжээ. Метронд урсдаг шатнаас айдаг. Автобусны чимээтэй хаалганас Гринка айдаг. Тэр ч бүү хэл зуны паркын хүүхдийн тоглоомнууд ч Гринкад аймшигт төмөр мангасууд шиг санагддаг болжээ. Гринка одоо зуны паркийг алсуур тойрч гардаг болжээ. Зун ч дууслаа сургуульдаа явах цаг болжээ. Хичээл эхлэсний дараа бүх хүүхдүүлд төрөл бүрийн дугуйланд бүртгүүлж эхэлжээ. Харин ганцхан дугуйланд хэн ч бүртгүүлэхийг хүссэнгүй. Дугуйлангийн нэр нь маш хачирхалтай бас сэжигтэй байсан юм. Чадварлаг гартнууд. Гринка ч гэсэн бүртгүүлээгүй. Тэр ер нь хаашаа ч бүртгүүлэхгүй байхаар шийдсэн. Юмыг яаж мэдэхэв гэж бодож. Гэтэл тэр мөчид хамгийн аймшигтай зүйлс болж эхэлжээ. Хичээл эрхлэгч хүрээд ирж. Тэгээд ингэж хэлжээ, Гринка чи нэгэнт хаана ч бүртгүүлээгүй учраас Чадварлаг гартнууд руу оч. Одоо яая гэхэв, Гринка чадварлаг гартнууд дээр очтол маш их айдасд автжээ. Хаа сайгүй аймшигтай төмөр багажнууд байж байна. Төмөр эд зүйлс хүйтэн харагдана. Муухай дугараад, тачигнаад, ульж дуугарна. Гринка айсандаа нүдээ аньжээ. Гэтэл нэг дуу сонсогдож гэнэ. Ашгүй дээ, над дээр ядаж хэн нэгэн ирлээ. Энэ чинь Мега тархи байна ш дээ, механик мангасуудын удирдагч гэж Гринка бодоод гар доор таарсан нэг төмрийг бариад авч. Асуудал гарвал биеэ хамгаалах гэсэн санаа. Харин Мега тархи ингэж гэнэ, ямар хүчтэй жаал вэ, багаж гартаа барихаасаа өмнө аюулгүй ажиллагаатай танилцах хэрэгтэй. Гринка гайхсандаа доороо үсэрч гэнэ. Нүдээ бүлтийлгээд ингэж асуужээ, техник аюулгүй байна гэж байх уу? Би төрөл бүрийн техник маш аюултай гэдгийг мэднэ. Жаал аа, өнөөдрөөс эхлэн ямарч техник чамд захирагдах болно. Чиний олж мэдэх хамгийн тэргүүний, хамгийн нууцлаг мэдлэг бол аюулгүй ажиллагааны дүрэм. Ямарч багаж энэ дүрмийг мэдэж байхад огт аюулгүй байх болно. Үнэхээр Гринка сургалт хийж удалгүй бүх багажнууд, бүх хэрэгслүүд, бүх төхөөрөмжүүдийг мэддэг болжээ. Хамгийн гол нь тэр маш сонирхолтой болсон учраас чөлөөт цагаа энэ дугуйланд өнгөрүүлдэг болжээ. Гринка тэнд ямар хэрэгтэй зүйлс шинээр бүтээснийг та төсөөлөхгүй дээ. маш хэрэгтэй зүйлс учраас бүгд гайхаж орхисон байна. Би хэлээд байна, хэрвээ сайн сурах юм бол багажнуудаас айхгүй болно тэгээд хүмүүсд хэрэгтэй маш олон зүйлс бүтээж хийж чадна. Тэгээд шинэ санаануудаараа гайхшруулна. Бүгдийг хийдэг болно, бүгдийг нь гайхшруулна. Гэхдээ заавал аюулгүй ажиллагааг баримтлах хэрэгтэй.

 

                                                     19-р анги төгсөв.

Бичиг “Машагийн аймшигт түүхүүд”.

Маш -   Тэгэхээр ийм байна, намайг анхааралтай сонсоорой. Би та нарт маш аймшигтай түүх ярьж өгье. Бүх зүйл маш сайн байсан гэтэл гэнэт муудчихсан тухай түүх.

Бичиг “Хар дарсан зүүдний тухай муухай түүх.”

Маш -   Нэг удаа Гринка зурагтаар Мега тархины тухай аймшгийн кинонууд үзэж гэнэ. Тэр дэлхийг механик мангасуудын тусламжтайгаар эзлэн авчээ. Үнэхээр энэ бүх хэрэгслүүд биднийг эзлэн авсан. Одоо юу болохыг хэн ч мэдэхгүй ёстой аймаар. Хөргөгч зүгээр нэг ингэж дуугараагүй бол яах уу? Тэр дайрахыг хүсч байна. хэрвээ лифтний хаалгаа өөрөө онгойдоггүй харин төмөр занга бол яах уу? Зурагт зөвхөн нэвтрүүлэг гаргах биш бас зомби болгох дохио цацдаг бол яах уу? Тоос соруулагч сорно, угаалгын машин эргүүлнэ, уураар цэвэрлэнэ, дараа нь бүр индүүднэ гээч. Тэр цагаас хойш Гринка айдаг болжээ. Урсдаг шатнаас бас автобусны чимээтэй онгойдог хаалганаас Гринка айдаг. Тэр ч бүү хэл зуны хүүхдийн паркын тоглоомнууд ч Гринкад аймшигтай төмөр мангасууд шиг санагдах болж. Одоо Гринка хүүхдийн паркыг алсуур тойрч гардаг болж гэнэ. Зун ч дууслаа сургуульдаа явах цаг ч боллоо. Хичээлийн эхний өдөр бүх хүүхдүүд төрөл бүрийн дугуйланд бүртгүүлж байлаа. Харин ганцхан дугуйланд хэн ч бүртгүүлэхийг хүссэнгүй. Нэр нь маш хачирхалтай бас сэжигтэй байжээ, Чадварлаг гартнууд. Гринка ч гэсэн бүртгүүлсэнгүй. Тэр ер нь хаана ч бүртгүүлэхгүй байхара шийджээ. Юумыг яаж мэдэхэв. Энэ мөчөөс хамгийн аймшигтай зүйл эхэлжээ. Хичээл эрхлэгч хүрч ирээд Гринка чи хаана ч бүртгүүлээгүй учраас Чадварлаг гартнууд руу оч гэжээ. Одоо яая гэхэв, Гринка Чадварлаг гартнууд дээр ирж гэнэ. Тэгээд маш их айжээ. Хаа сайгүй аварга том төхөөрөмжүүд байна гэнэ. Төмөр эд ангиуд гялалзаж харагдана. Гэнэт л чимээ гарч, тачигнаж эхлэх юм шиг. Бас ууртай дуугарна. Гринка айсандаа нүдээ аничихаж гэнэ. Гэтэл нэг дуу гарч байна. Ашгүй нэг над дээр нэг ч гэсэн хүүхэд ирлээ. Төмөр мангасуудын удирдагч Мега тархи байна гэж Гринка боджээ. Тэгээд гар доор таарсан нэг төмөр зүйлийг барьж авчээ. Ямар нэг юм болбол биеэ хамгаалах гэсэн хэрэг. Харин Мега тархи ингэж хэлж байна, ямар хүчтэй жаал вэ, багажнуудыг авахаасаа өмнө аюулгүйн дүрэмтэй танилцах хэрэгтэй. Гринка гайхсандаа болоод доороо үсэрч гэнэ. Нүдээ бүлтийлгээд ингэж асуужээ, техник аюулгүй байна гэж байх уу? Би төрөл бүрийн техник маш аюултай гэдгийг мэднэ. Жаал аа, ээн цагаас эхлэн ямарч төхөөрөмж чиний мэдэлд очно. Хари н чиний олж мэдэх ёстой хамгийн эхний, хамгийн чухал мэдлэг бол аюулгүй ажиллагааны мэдлэг байх болно. Ямарч техник үүнийг мэдэж байхад чамд аюул учруулахгүй. Үнэхээр Гринка сурч эхлээд яваандаа бүх багажнууд, бүх төхөөрөмжүүд, бүх техникүүдийг эзэмшжээ. Хамгийн гол нь түүнд маш сонирхолтой байсан учраас бүх чөлөөт цагаа энэ дугуйланд өнгөрүүлэх болжээ. Гринка тэнд ямар олон хэрэгтэй зүйлс зохион бүтээсэн гээч. Маш хэрэгтэй зүйлс учраас бүгд гайхаж шагширчээ. Тэгээд би хэлээд байна, хэрвээ сайн сураад техникээс айхгүй бол хүмүүсд хэрэгтэй ямар олон зүйлс хийж болно гээч. Тэгээд ганцхан өдрийн дотор өөрийнхөө санааг хэрэгжүүлнэ. Сайхан санаануудаа шүү дээ. Бүгдийг гайхшруулна. Гэхдээ аюулгүй ажиллагааг чанд баримтална шүү.

 

                                                     19-р анги төгсөв.

Бичиг “Машагийн аймшгийн түүхүүд”.

Маш -   Тэгэхээр ийм байна, намагй анхааралтай сонсоцгоо. Би хамгийн, хамгийн аймшигтай түүхийг ярьж өгье. Бүх зүйл маш сайн байсан боловч, дараа нь гэнэт муу болсон тухай.

Бичиг “Нэг хар дарсан зүүдний тухай аймшигтай түүх”.

Маш -   Нэг маш зоригтой хүү амьдарч байж гэнээ. Түүнийг Толик гэдэг байж. Түүнийг дуудаад байсан боловч гарч ирсэнгүй. Толик, Толик гэж дуудсан боловч тэр байхгүй. Яагаад гэвэл тэр жаал өглөөнөөс орой болтол компьютер тоглоом тоглоод суучихдаг байж. Бишээ компьютерээр байлдаж тоглодог байсан гэж хэлэх гээд. Гэртээ тэр ноутбукээр тоглодог байсан. Мангасуудыг компьютерын төрөл бүрийн буугаар буддаг байж. Аав ээж түүнийг дагуулж айлд очиход тэр зөөврийн компьютер дээр тоглоно. Цахим морио унаж мангасуудтай тулалдана. Цахим илдээ эргүүлж, цахим сум харвана. Харин автобусаар явж байхдаа тэр утсаараа тоглодог байсан. Гарт баригдсан бүхнээр мангасуудыг цохино. Харин хэрвээ Толикийн тоглоомыг хурааж авбал тооны машинаар ч тоглож чаддаг байсан. Энэ мэдээж компьютер шиг сонирхолтой биш ч гэлээ бас л маш хөгжилтэй. Ингээд л өдөржингөө болдог байж. Гэвч хичэнээн их тоглосон ч гэлэ шөнө болно. Заавал унтах хэрэгтэй. тэгээд Толик унтаж гэнэ. Гэтэл хар дарсан зүүд зүүдэлж эхэлжээ. Тоглоомны аймшигтай мангасууд түүн дээр иржээ. Тэгээд ингэж хэлж гэнэ, чи компьютер тоглоомонд биднийг хөөж тууж, их зовоосон. Буугаар буудсан. Харин одоо жаал аа, бид чамайг оройн хоолоо болгоно. Ийм юм болж гэнэ. Мангасууд Толикийн араас хөөж эхэлжээ, харин Толик тэднээс зугтаж байлаа. Зугтаж байхдаа шидсэн зэвсэгнээс бултаж байлаа. Харин мангасууд хоцрохгүй хөөсөөр. Явдал дундаа таарсан бүхнээрээ Толик руу буудаж байлаа. Эргэн тойрны газар аймшигтай боллоо, хаа сайгүй балгасууд. Энийг хар, чи тэсэрдэг бодисоороо бидний байшинг нураасан, сүйрүүлсэн гэж мангасууд уурлаж байна гэнэ. Одоо чи үүнийхээ хариуг авна. Толик бутан дунд нуугдах гэсэн боловч чадсангүй ээ. Бутнаас нурам л үлдэж гэнэ. Чи энд бидний араас галаар шүршиж хөөгөөд байсан. Хамаг юм шатаасан. Толик мод руу авирах гэсэн боловч бүх моднууд өмхөрч унаж гэнэ. Энэ чи цахилгаан хөрөөтэй биднийг хөөж байсан. Бүх моднуудыг хөрөөдчихсөн. Худлаа, би огт тийм юм хийгээгүй. Энэ бүхнийг чи, чи хийсэн. Өглөөнөөс орой болтол биднийг элдэж туугаад. Харин одоо бид чамайг иднэ. Толик үхтэлээ айж гэнэ. Тоглоом тоглохоо болих хэрэгтэй гэж боджээ. Гэхдээ яаж ерөнхий хуудас руу гарах вэ? Чи өнөөдөр бидний хоол болно. Удахгүй чи байхгүй болно гэж мангасууд хэлжээ. Толик хариуд нь за сайхан мэдээрэй, сэрээд та нарын тэжээлийг таслана. Харин чи бидний тэжээл гэж мангасууд хариулж гэнэ. Чиний толгой ру чинь цохиод унтраачихна, тэгээд иднэ. Толикд зугтах газар алга гэнэ. Мангасууд түүнийг тал бүрээс нь бүслээд авчээ. Тэгээд Толик суугаад уйлж гарч. Гэтэл аз болж тэр эскейп товчлуур дээр суучихаж. Тоглоом болгонд ийм товлуур байдаг. Тэгээд шууд сэрчихэж. Тэр цагаас хойш Толик компьютер тоглоом огт тоглохоо больжээ. Харин огт өөр тоглоом тоглодог болжээ. Энгийн тоглоомнууд хоккйе, хөл бөмбөг бас кёрлинг гэх мэт. Эрүүл агаар ийм тоглооом тоглосны дараа ямарч муухйа зүүд зүүдлэхгүй. Ер нь ямарч зүүд зүүдлэхгүй, яагаад гэвэл маш их гүйдэг учраас арай гэж орондоо орно. Арай гэж оройн хоолоо идсэний дараа шүү. Компьютерын мангасууд ч гэсэн амар тайван амьдарч гэнэ. Байшингаа засаад будаж гэнэ. Моднууд суулгаж цэцэг тарьж гэнэ. Ёстой сайхан. Тэд ч гэсэн өдөржингөө хөл бөмбөг тоглодог болжээ. Харин заримдаа харанхуй шөнөөр мангасуудыг унтаж байхад тэдний зүүдэнд Толик орж ирнэ. Аймаар юм.

                                                     20-р анги төгсөв.

 

                                

                   

               

    

       

  

   

    

      

  

 

 

  

                          

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home