Метраж : 5 минут
Дүрүүдэд :
Маш - Маша охин
Харилцааны зарчим :
Ганцхан Маша ярьна
ххх
Бичиг “Машагийн аймшгийн түүхүүд”.
Маш - За хайрт найзууд минь, харанхуйгаас айж байна уу? Би ч гэсэн өмнө нь ямар их айдаг байсан гээч. Бүр шөнийн цагаар гар чийдэнтэй суудаг байсан. Гэвч нэг удаа би бяцхан цохны тухай үлгэр сонссон юм. Тэр бас харанхуйгаас айдаг байсан.
Бичиг Маш аймшигтай түүх...
Маш - Нэгэн ойд бяцхан цох амьдардаг байжээ. Тэр бол хамгийн энгийн цох байлаа. Түүний амьдарч байсан ойд мод бусад ойгоос огт ялгаагүй байжээ. Гэхдээ харин шөнө болмогц ойд маш харанхуй болдог байж. Харин бяцхан цох айж навчин доор нуугдан айсандаа болж чичирдэг болжээ. Хөөрхий цохонд элдэв мангас төсөөлөгддөг байжээ. Хэн нэгний аймшигт ам чемодан шиг ангайж харагдана. Харин тэнд хэн нэгэн хустай савраа түүн рүү сунгана. Цаашлах тусам улам аймшигтай. Харанхуй болох тусам илүү аймшигтай болно. Эцсийн эцэст цох тэвчиж чадалгүй хашхирдаг байжээ, Яанаа айж байна, айж байна, айж байна гээд. Ээж ээ. Хэн нэгэн гэрэл асаагаач. Энэ хашхираанаас болж ойн бүх амьтад ямар их айдаг байсан гээч. Тэд бүрэн сэрж чадахгүй зугтацгаадаг байжээ. Харин цох ойгоор гүйлдэх амьтадын сүүдрийг хараад айсандаа болж илүү чанга хашхирдаг байж. Авраарай, амь авар. Харин цохны энэ хашхираанаас болж бяцхан ойн шидтэн хамгийн их зовдог байжээ. Тэр өглөө сургуульдаа явах явж элдэв ид шидэнд суралцах ёстой. Гэтэл тэр унтаж чадаагүй. Анхааралтай сонсохын оронд тэр шууд хичээл дээрээ унтчихдаг болжээ. Хэрвээ хичээл дээрээ унтах юм бол муу дүн авдагийг бүгдээрээ мэднэ. За тэгээд шидтэн маань шөнийн хашхирааныг зогсоохоор шийджээ. Тэр харанхуйд цох руу нисч очоод ингэж хэлжээ, цох минь, цох минь. Чи яагаад ийм чанга хашхираад байгаа юм бэ? Хараач, бүх амьтад зугтачихлаа. Хэнээс зугтсан гэж, цох айж сандарчээ. Чамаас, чамайг мангас гэж бодсон. Би мангас биш гээд цох уйлж гарчээ. Би жижигхэн учраас айгаад байна. тэгвэл би яагаад айдаггүй юм гэж шидтэн ауужээ. Би ч гэсэн жижигхэн. Тэгэлгүй яахав гэж цох гомдолложээ. Чиний чийдэн ийм тод асч байна. Ийм байхад хэнээс ч айхгүй. Шидтэн гүн санаа алдаж, ноцтой асуудал байна гэжээ. Түүнд яг ийм чийдэн хийж өгөхөөс. Ойн зараа мараа нэг. Сам, загас, амттан хоёр. Бяслаг, улаан лооль, гурав. Ид шид биелээрэй чийдэн гарч ирээрэй. Гэтэл гэнэт чийдэнгийн оронд цохны бөгс гэрэлтэж эхэлжээ. Хичээлээ анхааралтай сонсохгүй бол ийм л юм болно гэж шидтэн болжээ. Харин цох инээмсэглээд эргэн тойрноо хараад харанхуйд өөрт нь мангасын ам шиг харагддаг байсан зүйл зүгээр нэг хожуул байсныг олж мэджээ. Харин аймаар хумстай савруу нь гэрэлд жирийн нэг модны мөчир болж хувирчээ. Тэгээд гэрэлт цох маань ингэж боджээ, үнэн хэрэгтээ айгаад байх зүйлгүй. Тэр орой болгон өөрийнхөө гэрэлт бөгсөө асааж өглөө болтол нисээд, харин өдөр нь унтдаг болжээ. Харин ойн шидтэн маань унтахаасаа өмнө нам гүм шөнө мөчирнөөс мөчир дамжин нисч байгаа гэрлийг харан унтдаг болжээ. Тэгэхээр хүндэт найзууд минь, асуудал ийм байна харанхуйд та нарт ямар нэг юм төсөөлөгддөг. Тэгэхээр айх ямарч хэрэггүй. Товчхондоо ийм зөвөлгөө өгье. Сайн унтсаны дараа хичээлээ хийх амархан. Эрдэмтэй бол гэрэлтэй.
1-р анги төгсөв.
Бичиг “Машагийн аймшигт түүхүүд”
Маш - Хүмүүс амьдралдаа ямар олон зүйлээс айдаг гээч. Хэлэхэд ч ичмээр юм.
Бичиг Нэг жаал явж нүүрээ угаахаас айдаг тухай...
Маш - Нэг удаа жаал хүү трамвайгаар явж байжээ. Харин хажууд нь байсан нэг эмээ хэрвээ хэн нэгэн тэмдэглэгээг давж гарч сэлбэл. Усанд живэх аюултай шүү. Тэр явдлаас хойш жаал хүү уснаас гал мэт айдаг болж. Зун жаал хүү хүүхдийн лагерьт амарч байжээ. Бүх хүүхдүүд усанд сэлж байхад тэр эрэг дээр суугаад ус рүү ширтдэг байж. Удаан ширтдэг байсан учраас уснаас өөр рүү нь хэн нэгэн хараад байх шиг санагддаг болж. Тэр жаал усанд сэлэхээр ормогц тэр хэн нэгэн хөлнөөс нь татаад усанд живүүлчих юм шиг санагдана. Аймаар юм. Товчхондоо тэр жаал уснаас маш их айдаг болсоноос болж өглөө нүүр гараа угаахаа больжээ. Дараа нь тэр юмыг яаж мэдэхэв гээд хоолны өмнө гараа угаахаа больжээ. Эцсийн эцэст тэр зуслангийн аварга болжээ. Нэг ээлжинд гар нүүрээ угаасангүй. Харин би та нарт хэлээд байна, гар нүүрээ угаадаггүй хүүхэд хэн ч болж хувирч магадгүй. Ерөнхийдөө хэсэг хугацааны дараа жаал эргэн тойрны хүмүүсийн хачирхалтай үйлдлийг анзаарч эхэлжээ. Эхлээд хүүхдүүд түүнээс айж зугтжээ. Хүүхдүүдийн араас ахлагчид ч зугтжээ. Ганцхан зоригтой тамирын багш зугтсангүй. Тэр багажнуудын араар орж нуугджээ. Гэнэн гэдэг нь жаал хүү түүнийг олохгүй гэж боджээ. Тэгэлгүй яахав, ийм бүдүүн тамирын багшийг хэн ч анзаарна. Олчихлоо, олчихлоо, би чамайг олчихлоо. Би олчихлоо гэж хэлэх гэсэн боловч жаал хүү гэнэт хрю хрю хрю гэж дуугарчээ. Тамирын багш эмэгтэй хүүхэд шиг л хашхирч гарч. Ээж ээ авраарай манайд чөтгөр ороод ирж. Тийм ээ, жаал гар нүүрээ угаагаагүй учраас гахай шиг харагдлах болжээ. Гэхдээ гахай болсон чөтгөрийн жаал энгийн хүүхдүүдтэй хамт амьдарч болохгүй. Тэгээд гахай-жаалыг амьтадтай хамт байршуулжээ. Жаал тэр үед нэг бол уснаас айхаа болих хэрэгтэй, үгүй бол ээлж дуустал цайны газрын тарвасны хальсаар хооллох болсоноо ойлгожээ. Тэр өөрийнхөө айдсыг ялан дийлж нүдээ аниад гүйж очоод ус руу үсэрчээ. Уснаас айдаг байсан нөгөө газар. Аймшигтай зүйл огт болсонгүй. Тэгээд гахай-жаал угаалтуур руу гүйж очжээ. Толгойгоо цоргоны доор хийжээ. Тэгээд тэр толинд жирийн нэг жаалын хамарыг олж харжээ. Тэгээд жаал саван аваад усан доор гахайн туурайгаа угааж гарчээ. Тэгээд туурай нь буцаад гар болжээ. Жаал өдөр болгон усанд сэлдэг болжээ. Нүүр гараа угааж шүдээ угааж, шүршүүрт ордог болжээ. Товчхондоо ээлж дуусах үеэр тэр халтар тооройноос цэвэрхэн жаал хүү болж гэнээ. Тэгээд бас усан сэлэлтэнд түрүүлж гэнэ. Харин ээж нь хүүгээ авахаар ирэхдээ түүнийг хоншгоор руу нь, бишээ хамар руу нь үнсжээ. Уснаас зөвхөн муур л айдаг. Харин та нар мартаж болохгүй шүү, хэрвээ усанд сэлмээр байгаа бол хязгаарыг давж гарч болохгүй шүү.
2-р төгсөв.
Бичиг Машагийн аймшгийн түүхүүд.
Маш - Та нар юу ч ойлгосонгүй, мангасууд аймаар. Аймшигт мангасууд, айж байна, айж байна. Гэтэл үнэн хэрэгтээ та нарын хэн ч тэднийг хэзээч хараагүй байдаг. харин нэг жаал харсан байна. Ийм зүйл тохиолджээ...
Бичиг Аймшигтай түүх, зарим хүмүүс мангасуудаас айдаг тухай...
Маш - Нэгэн тракторын үйлдвэрт энэ үйл явдал тохиолджээ. Учир юу гэхээр жаал хаа нэгтээ тоглоомон тракторынхаа түлхүүрийг хаячихжээ. Харин нөөц түлхүүрийг тэр үйлдвэрээс олно гэж найдаж байжээ. Нэг өдөр унтах цагаар томчуулаас хэн ч түүнийг хараагүй байх үеэр тэр үйлдвэр рүү явжээ. Жаал хашааг давж ороод өмнө нь харанхуй байшин сүндэрлэж байхыг харжээ. Зэвэрсэн том яндангуудтай, цонхнууд нь хагархай, гэрэл нь асахгүй харин ганцхан хазайсан цамхагийн жижигхэн цонхны гэрэл дөнгөж асч байж. Жаал тэр цамхагт оржээ. Харин тэнд толины өмнө сандал дээр муухай мангас сууж байжээ. Хамаг үс нь сэгчийчихсэн, өөрийгөө толинд харж инээмсэглэж уруулаа будгийн өнхрүүшээр будаж сууна гэнэ. Нэг үгээр аймшиг. Жаал хүү айсандаа болоод зогсуулчихаж гэнэ. Харанхуйд чанга дуугаарсан учраас мангас оцсондоо болоод амаа ангайгаад будгийн өнхрүүшээ ам руугаа унагачихаж. Жаал хүү айсандаа шатаар өнхөрч бууцээ. Тэгээд нэг чийгтэй подвал яаж орж ирсэнээ ч мэдсэнгүй гэнэ. Эргэн тойрноо хартал, ээж минь, хэдэн хайрцаг дээр бие биерүүгээ харан хоёр мангас сууж байна гэнэ. Бас тэдэнтэй хамт сахалтай нэг ах ажлын хувцастайгаа байж байжээ. Тэдний дунд кабель хураадаг модон дамар тавчихсан байна гэнэ. Тэд дамар дээр ямар нэг юмаар цохиод байжээ. Хайрстай бас цурхайн толготой, могойн сүүлтэй байсан нэг мангас нь гэнэт дамар дээр хүчтэй цохиод загас гэж чанга хашхирчээ. Урт хошуутай нөгөө нэг мангас нь бас дамар цохиод муухай инээж эхэлж гэнэ. Нөгөө жаалын нуруугаар шууд хүйт даагаад явчихаж гэнэ. Нөгөө мангасууд чинь сахалтай ахыг барьж аваад баахан нясалж гарч. Жаал хүү айсандаа болоод подвалаас гүйж гарч явсаар өөрийн мэдэлгүй том цехэд орж иржээ. Эргэн тойронд нь нам гүм, бүрхэг. Нилээн хол ямар нэг юм хаашаа ч юм дуслаад байж. Харин цехийн голд сэнтий байна гэнэ. Баахан гавлын ясаар дүүрсэн сэнтийд яст мэлхий-мангас сууж байж. Хуягтай бас гартаа лазеран илд барьчихсан байна гэнэ. Тэр хүүг олж хараад уурласандаа дэлбэрэх шахжээ. Гэтэл гэнэт гэрэл асч хэн нэгний нарийхан хоолой зогс, зогс, зогс гэж хашхирчээ. Яагаад гадны хүүхэд кадрт ороод ирэв? Марь Иванна би гуйсан ш дээ. Би яаж ийм нөхцөлд зураг авах юм бэ? Завсарлага. Хаанаас юм дээрээс камер бууж ирлээ, сэнтий дээрх мангас лазеран илдээ шидэж орхилоо. Дахиад завсарлага уу, 150 дубль авчихлаа. Энд кино зураг авч байжээ. Сахалтай ах түүнийг хашааны хаалгаар гаргасны дараа хүү ойлгожээ. Мангасууд бүгдээрээ жинхэнэ жүжигчид байж. Хэрвээ тэд жүжиглэж байсан юм бол би гэж тэнэг яах гэж айсан юм. Ийм л байна даа найзуудаа. Номнууд, кинонуудад гардаг бүх мангасууд бүгдээрээ жинхэнэ биш, зохиомол. Яг уран зөгнөл шиг. Харин жинхэнэ мангас хармаар байвал, томруулдаг шилээр ялааг хараарай.
3-р анги төгсөв.
Бичиг “Машагийн аймшигт түүхүүд”.
Маш - Хүндэт найзууд минь та нар хэзээ нэгэн цагт, хаа нэгтээ төөрөхөөс айж байсан уу? Би өмнө нь зөвхөн айгаад зогсохгүй бас төөрч байсан. Харин дараа нь муужгайн тухай нэг түүх сонссон. Товчхондоо, эрт урдын цагт нэг байшинд жирийн нэг муужгай амьдарч байжээ.
Бичиг “Алдагдсан муужгай тухай түгшүүртэй түүх”.
Маш - Тэр ямарч онцгой зүйлгүй муужгай байжээ. Харин гэрээсээ гарах болгондоо үргэлж төөрдөг байж гэнэ. Жижигхэн бөмбөгний араас гүйж гараад бага зэрэг гүйхэд л хаана байгаагаа мэдэхгүй болчихно. Тэгээд сандал доор эсвэл буланд шигдээд тэндээ айгаад суучихна. Эргэн тойронд дандаа танихгүй зүйлс. Гэр хаана байгаа нь ойлгомжгүй. Гэтэл хурдхан шиг эзэгтэй дээрээ эргэж очмоор байдаг. харанхуй ч болж эхэллээ, эргэн тойронд өндөр байшингууд. Бас хажуугаар эрхэмсэг нохойнуудыг зугаалуулж байна. Тэднээс асуух уу, үгүй ээ, айж байна. Муур явж өнгөрөх үү, нохой юу хамаагүй, муужгайг тоож харахгүй томчуул царайлна. Харин цаг явсаар байна. Нилээн орой болчихлоо, муужгай өлсөж эхэллээ. Гэтэл юу ч байхгүй. Өлссөн гэдэс нь муужгайг зовоож байлаа. Ходоод хоосон сэтгэл санаа гунигтай. Удахгүй үхэх нь байна. Гэтэл гэнэт дээр шувуу нисч харагдав. Яанаа, энэ бас хэн бэ? Шонхор руу, муужгай үхтэлээ айсан байсан, гэтэл одоо бүр ч их айлаа. Тэр за ингээд баларлаа гэж боджээ. Харин шувуу бууж ирээд ингэж хэлжээ, сайн уу, би шууданч тагтаа байна. чи яагаад уйлаад байна, котлет идэх үү? Бяцхан амьтан төөрчихөж. Чамд хаяг чинь байхгүй биз дээ. Муужгай толгой дохиод би баларч байна гэжээ. Гэвч котлет амтархан идэж эргээд сэргэлэн цовоо болж эхэлжээ. Тагтаа аймшигтай байгаагүй учраас ингэж асуужээ, чи гэртээ харих замаа санаж байна уу? Муужгай санахыг хичээсэн боловч чадахгүй л байлаа. Сүүлэн дээрээ бичиж авдаг байж. Хаягаар хайвал хурдан олно. Би шууданч тагтаа. Над шиг шувуунууд төөрдөггүй юм. Хаанаас хамаагүй заавал гэрээ олно. Гэхдээ муужгай би шууданч биш л дээ. Би гэрээ олж чадахгүй ээ. Хэрвээ чи гэнэт хаа нэгтээ төөрчихсөн бол сандарч болохгүй шүү. Бас бусдаас айж эмээх хэрэггүй. Том хүн дээр дөхөж очоод юу болсоноо хэлэх хэрэгтэй. Муужгай мэдлээ гэж баярлажээ, энэ чинь амархан. Миний эзэгтэй огтор хамартай бас сэвхтэй. Чихрэнд дуртай, халаас нь үргэлж чихэрний цаасаар дүүрэн байдаг. үс нь шулуун бас шаргал. Толгой дээрээ бантиктай. Маша гэдэг нэрэнд хариу үйлдэл үзүүлдэг. Гэтэл тагтаа шууд нисээд явчихаж. Харин муужгай дахиад айж эхэлжээ. Тэр дахиад л ганцаараа, би ямарч алдар хүндгүй ингээд үхэх нь гэж боджээ. Гэтэл хэн нэгэн гэнэт муужгай гэж хашхиран тэвэрч авч өөртөө наажээ. Бас тавганд сүү хийж өглөө. За алив дуустал нь уугаарай. Муужгай эзэгтэй нь ирсэнд баярлажээ. Охин түүнийг яг л хүүхэд шиг тэвэрч байлаа. Харин өөрөө үглэж эхэлжээ, бохир болчихсон бас сүүлэнд юм наалдчихсан. Хаяг чиний сүүлэн дээр биш хүзүүвчин дээр бичээстэй байгаа ш дээ. Тагтаанд баярлалаа, нисч ирээд чиний хаана байгааг хэлсэн. Түүнд баярлалаа гээд чихэр өгье. Тэр хамаг хүчээрээ нисч одлоо. Машаг хартал муужгай аль хэдийн унтаад өгсөн байлаа. Найзууд минь ийм л түүх болсон юм даа. Хэрвээ чи төөрсөн бол хамгийн гол нь сандрахгүй байх хэрэгтэй. Гэрийнхээ хаягийг санахыг хичээгээрэй. Эсвэл утасны дугаар аа, том хүмүүсээс тусламж хүсэхээсээ битгий ичээрэй. Сандрах хэрэггүй, айдсыг хөөж явуул, төөрсөн бол олдож л таараа.
4-р анги төгсөв.
Бичиг “Машагийн аймшгийн түүхүүд”.
Маш - Хамгийн аймаар баяр юу болохыг та нар мэдэх үү? Бишээ, 9 сарын 1 биш. Зарим хүүхдүүд Шинэ жилээс маш их айдаг. Яагаад гэдгийг хэлж өгье.
Бичиг Шинэ жилийн шүлгийн тухай буруу ойлголтууд.
Маш - Нэг өдөр Шинэ жилийн өмнөхөн Соня охиныг аав ээж нь ганцааранг нь гэрт нь үлдээжээ. Харин өөрсдөө Цөмөөхэй балет үзэхээр явжээ. Гэрт дулаахан, зурагтаар хүүхэлдэйн кино гараад л. Харин охин гацуур модны чихэрнүүдийг идээд ингэж бодож суулаа. Удахгүй шинэ жил болно зочид ирнэ бэлэг өгнө. Нээрэн хүмүүсийн өмнө дуу дуулж эсвэл шүлэг унших хэрэгтэй болох нь. Ямар аймара юм бэ. Хичээл дээр самбарт гарч хариулахаас ч аймаар. Гэнэт зурагтан дотор нэг чимээ гарч ярьж эхэллээ. Охин минь, хөөе охин минь зочид зэргэлдээх гудамжаар ирж байна. Соня гайхсандаа золтой л чихрэндээ хахчихсангүй. Харин зурагт үргэлжлүүлэн, охин минь, хөөе охин минь зочид шатаар өгсөж байна. Үнэхээр Соня шатаар хэн нэгэн өгсөж байгааг сонсжээ. Хүмүүс инээлдэж, хөгжилдөж байлаа. Харин зурагт ярьсаар л байна. Охин минь, хөөе охин зочид үүдний өрөөнд ирчихлээ гээд гэрэл унтарчихсан. Гэнэт багтай 3 хүн орж ирээд, Соняг сандал суур зогсоогоод түүнийг тойрон бүжиглэж эхэллээ. Инээлдэж, үс эрч, чих рүү хашхирна. Ямар хөөрхөн охин бэ, алив шүлэг уншаач. Дуу дуулаач, сайн охин шүү. Сонягийн толгойноос хамаг шүлэгнүүд нь гараад явчихаж. Гэдэс нь зангираад, толгой нь эргээд, өвдөг нь чичрээд. Тэр Өвлийн өвгөний өмнө гарах илүү аймшигтай гэж бодож байтал зочид ингэж хашхирчээ. Өвлийн өвгөнийг дуудаарай. Өвлийн өвгөнийг дуудаарай. Соняг хартал Өвлийн өвгөн аль хэдийн ирчихсэн байлаа. Гэнэт доор нь байсан сандал савлаж эхлээд бүр дээшээ өсөж эхэлсэн гээч. Соняг хартал шал бүүр холдчихсон харагдахгүй болоод байлаа. Харин тааз эсрэгээрээ улам ойртоод ч байх шиг. Соня гар хөлөөрөө сандалнаас тас зуураад, нүдээ аниад бодолд автлаа. Бүх зүйл хурдан дуусаасай гэж бодно. Харин тэр доороос Өвлийн өвгөн хашхирна, шүлэг уншихгүй бол Шинэ жил хэзээч болохгүй. Гэнэт хэн нэгэн Сонягийн мөрнөөс татлаа. Тэр нүдээ нээгээд харсан чинь гэрлийн бүрхүүл дээр хэн нэгэн Александр Сергеевич Пушкины багтай савлаж ярьж байна гэнэ. Дахиан нэг хормын дараа чи шүлгээ уншихгүй бол би таныг халз тулаанд дуудна. Соня хамаг хүчээрээ хашхирахыг хичээлээ. Амаа ангайсан боловч гэнэт ингэж хэлжээ. Би шүлэг уншихаас айдаг. Гэнэт алдчихвал яах юм. Би шүлэг уншиж чадахгүй бол баяр тэмдэглэхгүй, харамсалтай. Тайзан дээр гарах айдсыг чанамалаар дарж болдоггүй нь харамсалтай. Би хамаг юмаа мартчихлаа, намайг улаан өвлийн өвгөн хүлээж байгаа. Надад сандал дээрээс буулгаач, та нарт унших шүлэг алга. Тэгээд зочид шууд л браво гэж хашхирч эхэлнэ. Алга ташина. Бас баярласандаа болж сандал савлуулна. Соня тогтож чадалгүй нүдээ аниад доошоо уначихсан. Гэтэл тэр гэнэт сэрээд нүдээ нээтэл аав, ээж нь инээмсэглэчихсэн охиноо сэрээж байлаа. Соня босоорой, шинэ жилийн бэлгээ авалгүй алдах нь байна. Соня хартал үнэхээр Өвлийн өвгөн хүрээд ирж. Шуудайгаа газар дээр тавиад сандал дээр гарч ёслоод гэнэт л шүлэг уншиж эхлэв гэнэ. Бүгдээрээ тогтоож авах нь чухал шүү. Олны өмнө гарах аймаар бишээ. Үгээ мартсан ч гэлээ баяр заавал үргэлжлэх болно. Энэ үеэр Соня Пушкиныг санаад Өвлийн өвгөнийг сандал дээрээс буулгаад өөрөө уншиж эхэлжээ. Бүгдээрээ ойлгох хэрэгтэй, биднийг албадах хэрэггүй шүү. Сандал дээр гар гэж гуйгаад л бас шүлэг унш гэж шахаад. Хөгжилтэй байх юм бол бидэнд ч зугаатай байх байлаа. Тэгсэн цагт шүлэгч уншина, бүжиглэнэ бас дуулна.
5-р анги төгсөв.
Бичиг “Машагийн аймшгийн түүхүүд”.
Маш - Би та нарт маш аймшигтай түүх ярьж өгнө. Муу ёрд итгэдэг байсан Люся гэдэг охины тухай.
Бичиг “Муу ёрд итгэдэг охины тухай түүх”.
Маш - Зуны нэг өдөр охин аймшигтай хар дарж зүүдэлжээ. Гудамжаар аварга том матар явж байна гэж. Тэр, тэр өлсгөлөн байсан. Тэгээд нөгөө матар чинь Люсяг хазсан гэж зүүдэлжээ, гэвч энэ бол зүүд. Охин хүйтэн хөлс нь асгарч сэржээ. Тэр амандаа хөнжлийнхөө буланг хазсан байлаа. Тэр, тэр ногоон болчихсон байж. Айсандаа болоод. Ийм аймаар зүүд байдаг аа. Муухай зүүд муу ёр гэж Люся боджээ. Одоо би гэрээсээ гарахаас айж байна. Тэнд бутан дотор үнэхээр матар байвал яах уу? Би матранд идүүлмээргүй байна. Тэгээд тэр охин өдөржингөө гэртээ суужээ. Яагаад гэвэл муу ёр бас зөн билгийн зүүдэнд итгэдэг байсан. Маргаа өглөө Люся буруу хөлнөөсөө босчээ. Тэгээд бас л муу ёр гэж боджээ. Гадаа нар гарчихсан байна, шувууд жиргэж байна. Бас гадаа хүүхдүүд тоглож байна. тэгсэн гэлээ нэг л биш байна. Охин өөрийгөө толинд харжээ, тэгэлгүй яахав би футболка буруу харуулаад өмсчихсөн байна ш дээ. Энэ чинь ёстой муу ёр. Би хөөрхий охин зодуулах байх. Одоо яасан ч гадаа гарахгүй. Тоглоомын талбай дээр дээрэмчин бас нэг хөлт далайн дээрэмчин сууж байгаа. Мэдээж хэрэг хоёулаа над руу дайрна. Тэгээд таягаараа зодож гарна. Би гэртээ сууж байсан нь дээр байх. Би өнөөдөр гадаа гарахаас айж байна. Маргааш нь цаг уурч эгч цаг агаар сайхан байна гэж амласан. Баяртай Люся гадаа гарахаар бэлдэж байлаа. Толинд өөрийгөө харж гоёж байж гэнэ. Гэтэл зурагтаар одон орны зурхайч гарч гэнэ. Тэр хэлэхдээ цэнхэр туулай жилд төрсөн охины ордныхонд өнөөдөр муу өдөр гэж гарч байна. бас зүрхэндээ хоосон ноёнтой муу хөзөр буулаа. Люси цочоод толио унагачихаж гэнэ. Төрсөн жилээрээ охин яг цэнхэр туулай байж. Толь шалан дээр унаад баахан цуурчихаж. Люся бодохдоо муу ёр шүү, таагүй зүйл болно гэж боджээ. Дугуйтай явж байгаад уначихвал яах юм. Гэнэт гудамжинд галт уул дэлбэрвэл яах уу? Цэцэрлэгт гэнэт хуй салхи дэгдвэл яах уу? Би гадаа гарч зугаалахаа азная. Би гэртээ сууж байсан нь дээр. Үргэлж тэгдэг болж гэнэ. Өдрөөс өдөрт төрөл бүрийн муу ёр охиныг айсандаа болж чичрэхэд хүргэж байлаа. Өдөр хоногууд өнгөрсөөр, зун ч харвасан сум шиг өнгөрлөө. Товчхондоо муу ёронд итгэдэг Люся зуны амралтаараа өрөөндөө сууж өнгөрүүлжээ. Ийм юм ч байх гэж. 9 сарын 1 өдөр охин найзуудаа харжээ. Бүгдээрээ амарч авсан, борлочихсон бас хөгжилтэй байжээ. Тэгээд охин ингэж боджээ, би зунжингаа тэгэх ёстой юм шиг муу ёрлосоор байгаад өнгөрүүлсэн. Харин хүүхдүүд паркад тоглосон голд сэлсэн. Люсягийн амралт тэр чигээрээ муухай өнгөрсөн. Муу ёр зүгээр ч нэг өнгөрсөнгүй, амралтыг нь баллаад хаячихлаа. Муу ёр дандаа муу зүйл авч ирдэг. Та бүхэн хэлэх гээд байгааг ойлгосон байх. Орчин үед хүүхэд муу ёрд итгэдэг байх нь утгагүй хэрэг.
6-р анги төгсөв.
Бичиг “Машагийн аймшгийн түүхүүд”.
Маш - Нэг жаал элдэв халдвараас маш их айдаг байж л дээ. Ямар нэг муур дэргэд нь найтаах юм бол жаал хүү шууд зүрхээ дардаг байж. Би одоо та нарт энэ бүхэн ямар аймшигтай түүх болж хувирсаныг ярьж өгье. Бүх хүүхдүүд талд байдаг аймшигтай цөөрөм...
Бичиг Дүнсгэр жаалын тухай гунигтай түүх.
Маш - ...очиж болохгүй газар гэдгийг бүгд мэддэг байсан. Цөөрөм өөрөө том бишээ. Бараг л ширгэчихсэн байсан гэхдээ манай охидууд тийшээ очихоос айдаг байлаа. Цөөрөмд муухай нялцгай мэлхийнүүд амьдардаг гэж ярьдаг байсан. Цус сорогч бас тэр ч бүү хэл жинхэнэ лусын савдага ч байж. Тэгээд хөвгүүд нийлээд лусын савдагийг барьж авахаар болж. Үүргэвчээ бэлдээд аялалд гарахад бэлэн болж. Кешка, Пешка хоёр хуучин банзнууд авч ирээд сал бэлдэж эхэлжээ. Салаараа цөөрмийг гатлах ёстой байв. Тэд алхаараа маш чанга балбаж байсан учраас Сёмушка айгаад нусаа татаж эхэлжээ. Та хоёр ямар чанга нүддэг юм бэ. Хамаг бие маань салгалчихлаа. Кешка, Пешка хоёр түүний үгэнд орсонгүй. Бүр дарвуулаа дэлгэж эхэлжээ. Дарвуулаа буулгаж салхи хүлээж эхэлжээ. Харин Сёмушка нусаа гоожуулж айсан хэвээрээ, ямар аймаар юм бэ, тэд одоо салхинд цохиулаад салхин цэцэг тусчихна ш дээ. дээрээс нь надад халдаачихвал яах юм. Сёмушка эмээгийнхээ үүргэвчинд нь хийж өгсөн эмийн сангаа гартаа чанга тэврээд суучихаж гэнэ. Харин Пешка, Кешка хоёр нэг модон гуалин олж аваад эргээс түлхэж салаа холдуулахыг хичээж байлаа. Сёмушка ингээд баларлаа гэж боджээ. Одоо тэд ингэж байгаад булчингийн өвчтэй болох нь. Булчингийн өвчин авахгүйн тулд Сёмушка нусгай хамартаа марлиар маск хийжээ. Эмээ нь юумыг яаж мэдэхэв гээд эмийн санд хийсэн байж. Кешка, Пешка хоёр аахилж салаа хүч гарган түлхэж байлаа. Нүүр нь улаа бутарч гарлаа, харин Сёмушка тэднийг улаан бурхан тусч эхэлж гэж боджээ. Тэр эмийн сангаасаа түрхлэг гаргаж ирээд өөрийгөө түрхэж гарчээ. Улаан бурхан тусчих вий гэж айжээ. Кешка, Пешка хоёр эрч хүчтэй болжээ. За гуалин минь түлхээрэй, за сал минь өөрөө яваарай. Тэр хоёр эргээс маш хүчтэй түлхсэн учраас хөл алдаж ус руу унажээ. Гэтэл Сёмушка айж сандарч эхэлжээ. Тэр айсандаа болоод хашхирчээ. Одоо энэ хоёр намайг усны өвчтэй болгох нь. Тэгээд усны хувцасаа өссөн байна. Хувцасыг эмээ нь юмыг яаж мэдэхэв гээд эмийн санд нь хийсэн байжээ. Пешка, Кешка хоёр уснаас гарч ирээд баярлан инээлджээ. Гэтэл салан дээр лусын савдаг сууж байдаг байгаа. Ногоон царайтай, марлин масктай. Кешка, Пешка хоёр айсангүй, лусын савдгийг барьж аваад охидыг айлгахаар аваад явж. Гэвч охидууд ч айсангүй, тэд энэ лусын савдаг биш харин Сёмушка гэдгийг шууд л ойлгожээ. Яагаад гэвэл Сёмушка хамарнаас нус гоожиж байж. Харин та нар ийм Сёмушактай таарч байсан уу? Өөрсдөө ханиалгаж, найтаагаад л, бүх өвчний тухай мэддэг. Бас эргэн тойрны хүүхдүүдийг элдэв халдвараар сүрдүүлээд. Үглээд л, элдэв хов жив яриад. Хүмүүсийг айлгачихдаг учраас эмийн сангаас баахан эмнүүд авчихдаг. Ыхэрвээ элдэв дэмий ярианд итгэхгүй өдөр болгон чирэгжиж, биеийн тамираар хичээллэж, ариун цэврээ сахиж, жимс ногоо идэх юм бол ямарч халдвар, өвчин, ямарч нян, зовиур чамайг ялан дийлэхгүй.
7-р анги төгсөв.
Бичиг “Машагийн аймшгийн түүхүүд”.
Маш - Одоо би та нарт нэг жаахан охин амьтадаас их айдаг байсан тухай түүх ярьж өгье. Гэхдээ үргэлж биш зөвхөн харах болгондоо.
Бичиг “Амьтадаас айдаг байсан охины тухай аймшигт түүх”.
Маш - Нэг удаа хав харанхуй шөнө, яг үд дунд охин зугаалахаар гарчээ. Гэтэл гэнэт түүний өөдөөс асар том, зэрлэг араатан гараад ирж. Хулгана. Охин айсандаа болоод хашхирч гарч. Гэвч мэдээж хэрэг аймшигт хулганад энэ нөлөөлсөнгүй. Одоо яах вэ, яах ч аргагүй. Зөвхөн мод руу л авирна. Харин доор үлдсэн хулгана жижигхэн муухай шүднүүдээ ярзайлган муухай инээж байлаа. Хулгана бараг инээдэггүй, харин өөрсдөөс нь айх үед элгээ хөштөл инээдэг юм шүү. Үүнийг харах нь ямар аймшигтай гээч. Гэтэл улам аймшигтай болж эхэллээ. Гэнэт газар доороос мэт 2 дахь амьтан гараад ирлээ. Зэрлэг муур, энэ аймшигт муужгай энэ аймшигт хулганыг идэх юм бол түүнд охиныг идэхэд ч хялбархан байх болно. Аймшигт хулгана айсандаа болоод хашхирч эхэлжээ. Тэгээд мэдээж хэрэг мод руу авирч эхэлсэн. Охин хулганаас зугтсан. Муужгай доор үлдэж тэднийг шоолж инээж эхэлжээ. Гэтэл бүр ч аймаар, жинхэнэ мангас хүрээд ирсэн. Хав үүлдрийн нохой. Муур нохойноос зугтаж мод руу авирсан. Хулгана муурнаас зугтаж, охин тэднээс бүгдэнгээс нь зугтсан. Харин хав бүгдийг нь ичтэл чангаа инээж эхэлжээ. Гэвч тэр удаан инээж чадаагүй. Арслан ирэх хүртэл жаахан инээсэн. Нохой ер нь мод руу авирч чаддаггүй. Гэвч арслан ирсэн бол авирч чаддаг болчихдог. Нохой арслангаас зугтаж мод руу авирлаа. Муур нохойноос, хулгана муурнаас, харин охин айсандаа болоод авирсан. Арслан харин модон доор шоолон инээж байлаа. Арслан амьтадын хаан ч гэлээ түүнээс илүү том, илүү хүчтэй бас илүү том аймаар амьтан байдаг. Заан хүрч ирлээ. Тэгээд тэр инээж эхэлжээ. Заан инээмэгц бүгдээрээ айж чичирдэг. Яагаад гэвэл айдаг учраас. Арслан мод руу авирсан, түүний өмнө нохой, муур, дараа нь хулгана харин хамгийн орой дээр охин байлаа. Охин яагаад бүгдээрээ түүний араас авираад байна гэж бодлоо. Энэ аймшигт түүхэнд төгсгөл гэж байхгүй. Харин модонд бол байгаа. Охин модны орой дээр удах байсан боловч тэр өдөр амьтан хамгаалагчид амьтан хамгаалах өдөрт зориулан бөмбөлгүүд хөөргөжээ. Охинд аз таарсан гэж хэлж болно. Харин жаахан азгүйтсэн. Модны орой дээр гарсан боловч тогтож чадалгүй зааны толгой дээр уначихжээ. Гэтэл яг энэ үед заан хамгийн том ч гэлээ бас хэн нэгнээс айдаг байж. Гэтэл заан хулганаас айдаг ажээ. Яг л охидууд шиг, ингээд байгаль дахь амьтадын тойрог зам эхэлжээ. Харин охинд амьтад огт хамаагүй болсон байлаа. Тэд бие биенээс тойрог болон айж байсан. Охин тэднийг хараад ингэж боджээ, би яагаад зугтах ёстой гэж. Дараа нь аав нь хүрч иржээ. Аав нь амьтанд маш хайртай байсан учраас амьтадын дунд маш хурдан эмх цэгц тогтоожээ. Би хэлээд байхад, амьтадыг хайрлах хэрэгтэй бас хамгаална. Амьтнаас айх хэрэггүй. Гэхдээ айхгүй байж чадахгүй бол айдаггүй хэн нэгнийг дуудаарай. Жишээ нь аавыгаа ч юмуу. Мод руу авирсанаас аав руугаа авирах нь илүү сонирхолтой бас аюулгүй.
8-р анги төгсөв.
Бичиг “Машагийн аймшгийн түүхүүд”.
Маш - Ингэхэд томчүүд ч гэсэн заримдаа ямар нэг юмнаас айдаг. Жишээ нь нэг эмээ ач хүүд нь хоол нь таалагдахгүй байх вий гэж байдаг байж. Эмээ гоё хоол хийх гэж элдвээр хичээдэг байж. Гэвч ач нь маш эрх байсан учраас юу ч иддэггүй аашилдаг байж. Энэ юу вэ, кааш уу? Үгүй ээ, үгүй. Эмээ нь түүнд идэх юм өгнө, жишээ нь улаан лооль. Харин ач хүү нь улам чанга гомдоллоно. Таны энэ амтгүй улаан лоольноос чинь залхаж байна. Би шоколадтай улаан лооль идмээр байна. тэгээд эмээгийн улаан лоолийг хана руу шидчихжээ. Хагарсан улаан лооль доошоо урсаж шалан дээр унажээ. Ханан дээр улаан толбо тогтжээ. Товчхондоо ач хүү хэсэг хугацаанд дахиад баахан эрхэлж гэнэ. Жаахан гомдоллож байгаад эргээд хартал эмээ нь байхгүй байж гэнэ. Яг энэ мөчид жинхэнэ аймшиг эхэлж л дээ. хөөрхий жаал үхтэлээ айж. Гэртээ ганцаараа үлдэх аймаар. Тэр эмээгээ дуудаж гарчээ. Эмээ, та хаана байна аа? Би ганцаараа айгаад байна. гэвч үүний хариуд нам гүм. Эмээг улаан толбо руу тоос соруулагч шиг сороод авчихаж. Ач хүү яагаад ч юм тэгж боджээ. Байранд нам гүм. Ганцхан хөргөгч дуугарган, яг л дотроо ямар нэг юм уусгаж байгаа мэт. Хөшиг хаалттай, харин бүрхэг өрөөнд ханан дээр улана толбо харагдана. Улаан лооль урсана. Ач хүү тэр аймшигт толбыг арилгахаар шийджээ. Гэтэл усны цорго дотор ямар нэг юм дуугарч хүчтэй буцалж байгаа мэт чимээ гарч, цорго чичирч эхэлжээ. Ач хүү өөрөө ч байдгаараа дагжин чичирч эхэлжээ. Яанаа, эндээс ямар нэг цоргоны мангас гарч ирэх байхаа. Эмээ, намагй авраарай. Би айгаад байна. Дахиад л хэн ч дуугарсангүй. Гадаа хүчтэй салхи шуурч байсан. Салхивч маш хүчтэй хаагдсан учраас золтой цонх хагарчихсангүй. Ямар аймаар юм бэ, ямар хүчтэй салхилж байна аа. Энэ аймшигт матар-шувуу нисч байгаа байх. Намайг хайж байгаа байхаа. Харин хөшигний цаана хүчтэй аянга цохилж, хүчтэй дуу гарч, чанга чимээ гарчээ. Яг тэр үед хаалганы хонх дуугарчээ. Ач хүү айсандаа хөдөлж чадсангүй. Мангас ирэх нь энэ. Би яасан ч онгойлгохгүй. Гэтэл цоожны түлхүүр аажмаар эргэж эхэлжээ. Би яачихав нь энэ вэ, ямар жаахан хүүхэд байгаа биш. Ач хүү шүүр шүүрч аваад тулалдахаар шийджээ. Цоож онгойж, хаалга хяхтнаж босгон дээр эмээ зогсож байлаа. Тэнгэр минь, хүү минь би чамд гоё юм авч ирлээ. Ид ид, амттан идээрэй. Тэгээд эмээ уутнаасаа амтат боов, төрөл бүрийн гүзээлзгэнэ бас гадил, цөцгий гарга ирээд тэр ч бүү хэл шоколадтай улаан лооль хаанаас юм аваад ирж гэнэ. Хөгшин эмээ нь чамайг ганцаараа айх байх гэж сандраад. Гэтэл чи им зоригтой, айгаагүй. Тийм ээ, эмээ би мэдээж айгаагүй гэж хүүхдийн хоолойгоо ач хүү хариулаад няцарсан улаан лоолийг шүүрдэж авчээ. Сая би цэвэрлэгээ хийхээр шийдээд байлаа. Юунаасаа айх билээ ямар жаахан хүүхэд байгаа биш. Тэгээд эмээ нь дахиад яваад өгөхөөс өмнө хурдхан шиг ханан дахь улаан толбыг арилгажээ. Хүүхдүүдэд хэлэхэд, Том хүмүүс ажилтай гээд түр гарсан бол сандрах хэрэггүй. Харин айхгүй нь тулд ямар нэг юм хийж болно. Айж уйлахын оронд өрөөгөө цэвэрлэсэн нь дээр.
9-р анги төгсөв.
Бичиг “Машагийн аймшгийн түүхүүд”.
Маш - Хүүхдүүд сургуульдаа юунаас айдаг вэ, хэн надад хэлэх үү? Үгүй ээ, эцэг эхийн цуглаанаас зөвхөн эцэг эхчүүд айдаг. Харин зарим сурагчдын хувьд хамгийн аймаар зүйл бол, тэр бол хяналтын ажил. Жишээ нь Аркаша гэхэд хяналтын ажил гэдгийг сонсмогц шууд л хурганы сүүл шиг чичирч эхэлдэг байж. Хэрвээ түүхийн хичээл дээр хяналтын ажил хийх бол бүр ч аймшигтай. Тэр түүх үзэх дургүй байж. Элдэв нэрс, он сарууд, хүмүүс гээд. Толгой задрах нь. Үүнээс болж түүнтэй нэг аймшигтай түүх тохиолджээ. Намрын бүүдгэр бороотой үдэш болж байлаа. Түүхийн сурах бичгээ нээчихээд Аркаша сууж байжээ. Тэр зүүрмэглэж эхлэв. Тэр ингэж л маргаашийн хяналтын ажилд бэлдэж байсан юм. Ямар уйтгартай юм бэ, одоо яадаг юм билээ. Тэр бодож бодож өвчтэй болж жүжиглэхээр шийдэв. Тэр орондоо ороод хөнжлөө нөмрөв. Тэр 5 минут орчим ингэж хэвтжээ. Гэтэл гэнэт өрөөнд хүний хөлийн чимээ сонсогдов. Аркаша хөнжил дотроосоо гараад иртэл өмнө нь эмч зогсож байна. Эмч ширүүн дуугара ингэж хэлжээ, өвчтөн минь хувцасаа өмс та надтай хамт явна. Өвдсөн бол эмнэлэгт хэвтэх хэрэгтэй. тэгээд тэндээ эмчилгээ хийнэ. Тэгээд аянга дуугарч харанхуй нөмрөөд ирэв. Тэгээд Аркаша гэнэт л өөр газарт сэрж гэнэ. Өөрөө ч хаана байгаагаа мэдээгүй. Энэ эмнэлэг биш байлаа, яахаараа ийм зүйл болдог байна аа. Тэр мөчид Аркаша бүүдгэр өрөө нь сургуулийн танхим болохыг мэджээ. Хичээл аль хэдийн тарсан боловч багш нар яагаад ч юм орой болтол энд үлджээ. Яг л хэн нэгнийг хүлээж байгаа мэт. Хичээл эрхлэгч Марь Иванна жаахан хачин харагдаад байлаа. Тэр сурагчийн ширээний ард Клеопатра болчихсон сууж байна. Түүний дэргэд сурагчийн ширээний ард захиралтай төстэй Ромын кесарь сууж байлаа. Эзэн хаан Юлий Цезарь. Гэнэт жижигхэн бүдүүн тамирын багш морь уначихсан ороод ирлээ. Тэр хар малгайтай яг л Наполеон шиг харагдана. Багш нар инээмсэглээд хоорондоо харц шидэлцээд гэнэт Аркаша дээр дөхөж ирээд ингэж хэлж гэнээ. Чи хяналтын ажлаас айлаа гэж үү, одоо чи баригдах чинь энэ. Чи бүгдийг мэхлэх гэсэн боловч бидний гараас мултарч чадахгүй. Чиний мэдлэгийг шалгахын тулд бид чамд даалгавар өгнө. Ширээн дээрээс билет ав. Бид чиний хариултыг хүлээж байя. Тэгээд айсандаа болоод Аркаша буруу хариулт өгчээ. Тэр шууд хольж хутгаж эхэлжээ. Клеопатраг Бхатмапудратай хольжээ. Гэхдээ тэр сандралгүй Наполеон бол маш амттай бялуу гэлээ. Ямарч хүүхдийн дуртай бялуу гэж тэр утгагүй зүйл ярьж эхэлжээ. Цезарь бол салат. Тэгээд бас гунигтайгаар тахианы махтай бол маш амттай. Клеопатра маш их уурласан учраас золтой л хахчихсангүй. Цезарь бухимдсандаа болоод хашхичиж эхлэв. Тэнэг жаалыг цаазал. Харин Наполеон гэнэт илдээ сугалж аваад ширээн дээр байсан бөмбөрцгийг барьж аваад хамаг хүчээрээ Аркаша руу далайгаад. Энэ мөчид Аркадий сэрж гэнээ. Аймаар юм, тэд намайг золтой л алчихсангүй гэж Аркаша боджээ. Тэгээд дахиж зүүдэндээ айхгүй тулд тэр түүхийн хичээлээ давтахаар шийджээ. Хүүхэд тэр ууртай жанжингуудыг өөр яах юм? Зөвхөн мэдлэгээр ялна.
10-р анги төгсөв.
Back to episodes Go home