Монгол Телевиз
Төрөл: Орос ОАК Хуудасны тоо: 21
Нэр: Өмгөөлөгчид-16 Бичлэгт орсон:.... он .... сар .....өдөр
Орчуулагч: Ч.Ганчимэг Эфирт гарсан:..... он ...... сар ..... өдөр
Бор Онгойлголоо...
Рыб Болгоомжтой, юм эвдчихэв!
Мас Нин...Нин...Нина, энэ гадилыг яаж иддэг юм бэ?
Нин Ингээд...
Мас Залуу минь, энэ гадилны оронд чи бидэнд төмс аваад ирчихгүй дээ.
Але Өдийд төмс...
Бор Хөөп!
Мас Төмсийг хальстай нь ч хамаагүй иддэг ш дээ.
Але Хавар төмс хаанаас олохов дээ? Хаана ч байхгүй. Өнгөрсөн жилийнх дуусчихсан. Эрт ургацынх яагаа ч үгүй. Эрхэмсэг ноёд минь, шүүмжлээд байлгүй гадилаар даруулцгаая.
Нин Битгий маяглаад байгаач.
Ум Хэрэггүй ээ, Боренька. Энэ хийжүүлсэн исгэлэн эдийг чинь уухгүй ээ. Лев Юрьевич, та надад шарзнаасаа хундагалаач.
Бор
Рыб Өө, тэгэлгүй дээ.
Ума Нас намбандаа байна аа.
Рыб За, ийм байна. Хүндэт та нар минь...
Бор Очлоо, очлоо.
Рыб Боря.
Бор За.
Рыб Хүндэт та нартаа, баяр хүргэе! Энэ бол хамгийн чухал ялалт байлаа. Та нар удаан ч хөөцөлдсөн, эцэстээ ялалт байгууллаа. Би та нараараа бахархаж байна! Ура!
Зэр Ур-а-а-а!
Бор Баярлалаа.
Зэр Ур-а-а-а
Мас “Үнсэлцээрэй” гэх л дутуу байна!
Нин Инээд хүрээд цацаж үхэх шахлаа. /ууртай хэлнэ/
Мас Чиний гадилаар даруулаад хахчихгүй юмсан. ...
Бор Амттай байна.
Але Нөхөд минь, гэхдээ би нэг л зүйл ойлгосонгүй. Алуурчныг одоо хэн хайх болж байна аа?
Мас Залуу минь... Люда энэ гадил идээч.
Рыб Хэн ч хайхгүй байх аа даа.
Але Яагаад хэн ч хайхгүй гэж? Лида алагдсан байтал алуурчин чөлөөтэй явж байна. Хөвгүүдийг тэгээгүй гэдгийг нь та нар баталсан. Гэхдээ, нөхөд өө, хэн тэгсэн байхав?
Бор Аан гэж бай, Алексей, алуурчинг хайж олохгүй байх магадлал маш өндөр. Учир нь тэднийг хаацайлсан хүмүүс суудлаасаа ховхорно шүү дээ.
Але Би ойлгосонгүй. Та нар ямар баяраа тэмдэглээд байсийм?
мас Ээ-ээ /архины хойноос орилно/
але Сайхан хооллоорой!
Бор Лева,
Нин Лёша...! ! !
Бор За, бүгдээрээ Лёв Юрьевичмйн төлөө энэ хундагатайг тогтооё! Тангүй бол бид амжилтанд хүрэхгүй байсан.
Мас Тэгье!
Рыб Баярлалаа.
Нин За, энэ дээ. Бид ингээд зэмлүүлж байхдаа таарна!
Рыб Баярлалаа, нөхөд өө.
Мас Нина, хэрэггүй ээ, гуйя.
Ума Таны төлөө...
Бор Метлицкая, бид энд өмгөөлөгчид болохоос мөрдөн байцаагч биш. Бидний үүрэг бусдыг хамгаалж, хуулийн туслалцаа үзүүлж, гэм буруугүй гэдгийг нь тогтоох явдал. Хэрэгтэнг эрэн сурвалжилдаггүй.
Нин Би мэднэ ээ. Гэхдээ л үнэнийг хэлэхэд...
Рыб Хүүхдүүд ээ, та нар руу залгасан байх. Баяр хүргэж залгасан биз.
Нин Би авчихъя.
Мас Анх удаа гадилаар даруулж үзье.
Нин Нэгдүгээр салбар сонсож байна. Тийм. Юу болсон бэ? Чимээгүй! Тийм ээ, одоохон очлоо!
Бор Яасан?
Нин Ээжийн бие муудаж!
Мас Юу болсон бэ?
Нин Дөнгөж сая явсан гэнэ. Гэрт нэгжлэг хийжээ.
Мас За...
Бор Петя, суу! Нина!
Мас Мөн баярлав аа!
Кол Ингэх гээд л байсийм аа, Нина! Чиний улыг шагайж явна лээ. Ном зохиол хайгаад, гадаадын нэг сэтгүүл аваад явсан.
Ээж “Мастер Маргарита хоёр”-ыг.
Нин “Посев” сэтгүүл. Маша унш гэж өгсийм. Бүрэн эхээрээ.
Бор Сэтгүүл танайд биш энд байсныг танай Маша яаж мэдэж байсийм?
Нин Яалаа гэж дээ. Маша хэлээгүй. Санамсаргүй тохиолдол! Боря, чи яасан бэ?
Бор Үгүй дээ, Нина. Санамсаргүй тохиолдол биш. Битгий гэнэн царайл. Чиний Маша Олегт ховлодог юм байна! Баяр хөөртэй, чин сэтгэлээсээ.
Бор Татьяна Алексеевна, болох уу? За, ингэж тохиръё. Саяхан Немзерийг өмгөөлж байхдаа чи тэр гадаадын сэтгүүлийг ажлын шугамаар хэрэглэсэн. Харин сэтгүүлээ аюулаас хамгаалахын нэг ажилтны нууц амраг танил бүсгүйгээс авсан гэж хэлээрэй. Ойлгосон уу? Одоо би түр явчихаад удахгүй ирнэ.
Кол Одоо тэгээд яахав?
Нин Яах вэ гэж үү? Тэр хориотой зохиол бол минийх. Миний сэтгүүл. Та нарын хэнд ч мэдэгдэлгүй нууцаар гэртээ авчирсан. Хэн ч мэдээгүй, ойлгосон уу? Ойлгомжтой юу? Ер нь тэгээд надаас харьцаагаа тасал! Би та нарын хувьд хэн ч биш!
Там Алив, уурлаж бухимдахаа боль! Суучих! Суу гэж байна шүү! Бидний хувьд хэн ч биш гэнэ ээ? Чи юугаа дэмийрнэ вэ?! Хамаатан садан заяа тавилангаар учирдаг. Найз нөхдөө л бид сонгодог. Тийм болохоор хүр дүү охин минь, хүссэн хүсээгүй тэвчих л болж. Бид бол чиний гэр бүлийн хүмүүс. Ойлгосон уу?! За, тайвшир, битгий уйл! Тайвшир, тайвшир. Миний хэлэхийг дуулж байна уу? Битгий уйл! Бүгд эрүүл саруул, амьд мэнд байна. Тийм биз дээ? Өөр бусдыг бид даваад л гарна. Бүх юм сайхан болно. Одоо би чамд амттай юм хийж өгье. Ээж чамайг тэвэрье гэнэ. Гайхалтай сайхан болно.
Оле Юугаар туслахав, суут өмгөөлөгч Серебрянников гуай?
Бор Намайг Метлицкаятай сольчих! Манайхаас дуртай хориотой номоо ол! Намайг танхайн хэргээс авахуулаад та нарын бусдад тулгах дуртай японы тагнуул гэсэн бүхий л зүйл ангиар ял тулгаж шийтгэ! Харин Метлицкая болон гэр бүлийг нь тайван орхи.
Оле Сонирхолтой хэдий ч утгагүй санал байна. Дөрвийн хэрэг дээр үг хэлснээс хойш чи бидний гарт орсон. Харин уран зохиол бол аймхай хулчгар танай Нина болон гэр бүлд нь яг тохирно.
Бор Залуухан, хөөрхөн, зоргоороо бүсгүй аясаар чинь хөдлөхгүй болохоор боож үхлээ юу? Яасан, таачихсан уу?
Оле Нээрэн, би чамд баяр хүргэхээ мартчихаж. Та нар хөвгүүдийн хэрэгт ялсан гэсэн. Би баяртай байна.
Бор Юундаа баярласийм? Биднийг ялагдал хүлээлгэхийн тулд чи чадах бүхнээ хийсэн.
Оле Серебренников, итгэж үз. Хэрвээ би ганц хуруугаа л хөдөлгөсөн бол та нар ялагдах байсан. Харин би зүгээр л маш сонирхон ажиглаж л байсан.
Бор Би сайн ойлгохгүй байна. Чи яах гэсийм?
Оле Ийм байна. Метлицкая өмгөөллийн ажлаа орхивол би тэрнийг тайван орхино. Яахав амар жимэр амьдарч, үр хүүхэд төрүүлнэ биз. Даанч үр хөндөлтийн дараа жирэмсэлвэл шүү дээ. Тийм ээ, тийм, би тэр дор нь мэдсэн. Чамайг мэдээгүй байхад би мэдэж байсан. Серебренников чиний энгэрийг биш, минийхийг түшээд Нина уйлж байсан. Тэр төрөөгүй хүүхэд чинийх гэдэгт чи итгэлтэй байна уу? Минийх ч юм бил үү? Чи доожоогүй эр шүү дээ, Серебренников. Тийм учраас л чамайг хаясан. Одоо миний нөхцөл өөрчлөгдсөн. Та хоёр хоёулаа өмгөөллөөс зайл. Тэгээд би тайван орхих эсэхээ бодож үзнэ.
Анн Лёша, хар аа, чиний өнөө өмгөөлөгч хүүхний тухай сонинд биччихэж., Миний охиныг хэн алсан юм бол? Алуурчин хорвоог бузарлаад явж байхад охин минь газарт булаастай хөлдсөн байдаг.
Але Би өөрөө олно, Анна эгч ээ. Танд амалъя.
Анн Бүгд л амалсан. Гэтэл юу болж таарав?
Але Хэн алсныг би мэднэ.
Нин Нөхөр Степанов, таны дэлгүүр онгойчихож.
Сте Өө, уучлаарай.
Ума Хөвгүүд ээ, та нар биеэ хайрлаж байгаач. Цагаан архи, оргилуун дарсыг хольж уу гэж хэн шахсийм. Дараа нь шарз шавхчихсан.
Бор Өглөөний мэнд. Өглөөний мэнд хамтран зүтгэгчид минь.
Люд Сайн уу, Боря минь.
Мас Зарим нэгд хэцүүхэн л байна.
Бор Шар тайлах баяр ид явагдаж байх шив.
Сте Таасангүй. Дөнгөж эхэлж байна.
Мас Серебренников, чиний тухай өчигдөр дайсны дуу хоолойгоор ярьж байсан. Дөрвийн хэрэг дээр хэлсэн чиний үгний тухай, манай улс удахгүй эрх чөлөөтэй болно, Зөвлөлтийн хуулийн хавар ирлээ гэж ярьж байсан.
Бор Ёстой энэ л дутаж гэнэ дээ. Чи өөрөө яг сонссон уу? Энэ тухай яаж мэдсэн юм бол?
Мас Би биш ээ. Миний нэг танил надад хэлсэн, тэрэнд танил нь хэлсэн. Би энд хамаагүй шүү.
Нин Одоо тэгээд яахав, Боря?
Бор Юу ч болохгүй дээ.
Рыб Нөхөд өө, дөнгөж сая дүүргийн намын хорооноос утасдаад биднийг намын хурал хий гэж байна. Намын үүрийн хурлаар бид Борис Серебренниковыг намын гишүүнээс хөөх тухай асуудал хэлэлцэнэ.
Рай Намын хурлаар гишүүд Серебренниковыг хатуу донгодож, хувийн хэрэгт нь тэмдэглэж шийтгэхийг хангалттай гэж үзэж байна.
Рыб Ийм байна...
Рай Юу вэ энэ чинь!! Нэгдүгээр салбарын та нар яах чинь энэ вэ? Солиороо юу? “Намаас хөө” гэсэн үгийн юугийг нь ойлгохгүй байна? Аль эсвэл чи хамт хөөгдөх чинь дутаа юу?
Рыб Намаас яагаад хөөх гээд байгааг би ойлгохгүй байна?
Рай Би чамд хамгийн наад захын зүйл тайлбарлах болж байна уу? За, ингэ. Маргааш өглөө 10 цагт дүүргийн намын хороонд 1-р салбарын бүх коммунист ирчихсэн байна. Ойлгосон уу? Хождож болохгүй!, Хэлэлцэх асуудал, цорын ганц зүйл: Борис Серебренниковыг намын эгнээнээс хөөх явдал. Зөвлөлтийн иргэний хувьд зохисгүй үйлдэл гаргасан тул! Хурлаар хэлэлцэх асуудлыг бүгд ойлгосон уу?
Зэр Ойлгомжтой.
Рай За, тэгвэл хурлаа эхэлье.
Мас Метлицкая, битгий тэвдээч. Намаас хөөхгүй дээ, чиний Борисыг... Зүгээр л жаахан айлгана биз., Нина!
Рай Борис Серебренниковыг намын эгнээнээс хөөх саналыг хэн дэмжиж байна? Саналаа өгөөрэй.
Мас Би Коммунист намд хайртай. Хайртай.
Нин Петя, битгий холхиод байгаач?
Рай Гараа буулгана уу. Хэн эсэргүүцэж байна?, Ойлгомжтой. Хэн түдгэлзэж байна?, Тэгэхээр 2 хүн түдгэлзэж, 2 хүн Рыбак, Ведищева нар эсэргүүцэж, ихэнх нь дэмжсэн тул өмгөөлөгч Борис Серебренниковыг коммунист намын эгнээнээс хөөж байна. Та намын батлахаа өгнө үү.
Мас Боря!
Нин Хөөгөөгүй юу?
Бор Хөөгөөгүй. Хасагдсан! Шууд! Гэхдээ энэ тийм ч сүйдтэй зүйл биш шүү дээ, тийм биз? Тийм учраас, залуус аа, явж амттай үдийн хоол захиалж тэмдэглэцгээе. Чи хамт явах уу, Петя?
Мас Намайг дагуулаад явбал тэгэлгүй яахав. Эндээс холгүй нэг дажгүй гуанз байдаг. Тэнд үдийн...
Бор Гуанзаа орхи, Петя! Үдийн хоолны багц хэрэггүй! Прагад оръё. Би дайлна. Явъя, явъя.
Мас Найз нар аа, хувцсаа! Одоохон.
Бор Хувцсаа ав!, Торгон цэргийн хорооны...
Нин Цүнх авчихаарай.
Мас Авсаан.
Бор ... залуу арслан Борис Серебренников яаж үрэгдэхийг тэмдэглэцгээе!
Нин Би байцааны шөлөнд дургүй ээ?
Бор Яагаад? Чи зоогийн газар идэж үзээгүй. Эндхийн шөл юутай ч зүйрлэшгүй!
Нин Амттай санагдахгүй байна!
Бор Өө! Нөхөд минь, наад царай зүсээ? Хэнийг оршуулаав? Намайг бол арай эрт байна.
Рыб Боря, маргааш өмгөөлөгчдийн зөвлөлийн тэргүүлэгчдийн ээлжит бус хурлын зарын тов гарсан байна лээ. Чамайг зөвлөлөөс хасах тухай асуудал хэлэлцэнэ.
Нин Зөвлөлөөс хасна аа?
Ума Би зөвлөлийн тэргүүлэгч гишүүний хувиар эсрэг санал өгнө.
Сте Эсрэг ээ? Хэрвээ бид эсрэг санал өгвөл биднийг хамт тэгчихвэл...
Бор Та нар сонс, эсрэг санал битгий өг. Тэртээ тэргүй та нарын санал шийдэхгүй. Хэрэггүй. Би ойлгоно.
Мас Боря, би чамтай хамт шүү...
Анд За, хө, ажлаа сайн хийжээ. Чиний зохион байгуулсан “дайсны” дуу хоолойны тухай цуурхал цагаа олсон ажиллагаа болжээ. Суу, суу.
Оле Серебренниковыг намаас нь хусчихсан. Нөгөөдөр гэхэд өмгөөллийн зөвлөлөөс хөөнө байх.
Анд Итгэлтэй байна уу? Манай хамгийн шилдэг өмгөөлөгч шүү дээ.
Оле Итгэлтэйгээр барах уу.
Анд Болгоомжтой л байгаарай. Хэл ам татлаад хэрэг мандвал чи л хариуцна шүү.
Оле Хэрэг мандахгүй ээ. Хийсэн хэрэгтээ тохирсон шийтгэлээ л амсана.
Анд Ингэхэд би нэг зүйл ойлгосонгүй... Чи ийм зарчимч юм уу, аль эсвэл хонзогногч хүн үү?
Оле Би зүгээр л ажлаа хийж байна.
Мар Ажлаасаа халагдсаныг чи мэднэ. Хаа нэг гэрээр багшилж, хянан тохиолдуулах ажил хийгээд талхны мөнгөө олоод л байна. Яахав, Нина, чи голохгүй юу?
Нин Оюутан цагийн хамгийн сайхан дарс.
Мар Ура...Ура.. Мэдээж франц дарс биш, ядаж л гүржийнх биш. Гэхдээ л ажилгүй дэд эрдэмтэнд болоод л явчихдаг.
Нин Марина, надад танаас хүсэх нэг зүйл байна. Би “Юманитэ”-гийн сурвалжлагчид ярилцлага өгмөөр байна.
Мар Юу болсийм?
Нин Өнөөдөр Боряг намаас хөөсөн. Удахгүй өмгөөллийн зөвлөлөөс ч хасагдаж магадгүй.
Мар Гайгүй байлгүй. Арай бидний хэрэгтэй холбоотой юм биш биз?
Нин Өнгөн дээрээ тийм биш юм шиг. Манай дөрвийн хэрэг дээр өмгөөлөх үг хэлснээс хойш зүгээр байлгахгүй байна.
Мар За.
Нин Гэхдээ яг ч тэрэнтэй холбоогүй юм шиг байна. Хувийн тооцоо байна.
Мар Тэгвэл тэр ярилцлагыг би ярьж тохиръё.
Нин Лёша, чи яагаад энд байгаа юм?
Але Танайхаас явахдаа би түлхүүр авааггүй юм. Тэгээд л суугаад хүлээж байна. Хөөхгүй биз дээ?
Нин Чамд хэлэх нэг юм байна...
Але Хүлээ, Нина. Эхлээд би хэлье. Би чамд хайртай. Миний эхнэр болооч?
Нин Лёша... Одоо Борист их хэцүү байна аа. Тэгээд...
Але Тэр Боряг чөтгөр аваасай! Надтай гэрлээч гэж байна ш дээ. Чи зөвшөөрөх үү? Юу бодож байгаагаа хэлчих. Би жирийн л нэг залуу. Би нэг удаа гэрлэх санал тавьж байсан ч тэгэхэд бөгж цэцэг ч байхгүй, алдаа гаргасан. Харин одоо алдаагаа залруулсан. Нина... Би чамд хайртай. Бодол чинь өөрчлөгдвөл...чи намайг хаана хайхаа мэднэ.
Бык Нөхөд өө, өмгөөлөгчдийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 23 гишүүнээс хуралд ирсэн нь 5-хан хүн байна. Дуу алдмаар тохиолдол. Өглөөнөөс хойш над руу 12 хүн залгаад өвчтэй, дөрөв нь шүүх хуралтай гэж хэлсэн. Ийм учраас бид өмгөөлөгч Серебренниковыг өмгөөлөгчийн зөвлөлийн гишүүнээс хасах тухай санал асуулт явуулж чадахгүй нь ээ.
Бор Нэг гишүүнийг нь өчигдөр хасчихсан шүү дээ.
Бык Серебренников, битгий алиалагч шиг марзагнаад бай. Та циркийн дэвжээн дээр зогсоогүй шүү.
Бор Нэгэнт л гишүүнээсээ хөөгдвөл өөр мэргэжил эзэмших нь ёс шүү дээ.
Бык Өөр газар мэргэжил эзэмшинэ биз. Хурал дууссаныг мэдэгдье.
Рыб Баяртай.
Але Тэгэхээр та нар хөвгүүдийг Лидатай явахыг нь харсан байх нь ээ?
Раз Тийм ээ. Би тэгэхэд хөөрхөн охин байна гэж харж байсан. Тэр хоёр нэг л тийм... сэжигтай... муу юм хийх вий дээ гэсэн хар төрөөд явсан. Яг л миний санаснаар болсон. Харин тэднийг яагаад цагаатгачихсан юм бол доо?
Але Харин би нэг зүйл ойлгоогүй. Тэр хүүхэн яагаад та нарыг анги руугаа шөнийн нэг цагт очсон гээд байсан бэ?
Раз Би яаж мэдэх юм бэ? Тэрнээс хойш хичнээн ч хугацаа өнгөрөв, тийм биз?
Але Тийм л дээ.
Раз Магадгүй, мартчихаад хольж хутгасан байх.
Але Чиний зөв, чиний зөв. Бүдэг бадаг хэрэг юм аа.
Раз Дүү чинь л өрөвдөлтэй байна. Одоо юугаа батлах вэ дээ.
Але Шударга ёс, ойлгож байна уу? Хэрвээ Лидаг тэгсний дараа хоёр хөвгүүнийг харснаа найзтайгаа нийлээд чи яривал хэргийг дахин задална. Тэр адгийн амьтдыг шууд буудна.
Раз Бид тэднийг харсаан.
Але Харсан гэнэ ээ?
Раз Тийм ээ, харалгүй яахав. Хувцас нь нил цус болчихсон гүйлдээд бутанд нуугдчихсан.
Але Аан гээч, хамгийн гол нь, тэр цэнхэр цамцны тухай байна аа...
Раз Шар цамцны...
Але Нээрэн тийм, шар, шар цамц шүү дээ. Ингэхэд найзыг чинь хаанаас олж болохыг надад хэлээч? Тэр ч бас чиний хэлснийг батлаг. Тэгэх үү? Би та нарын мэдүүлгийг бариад шүүх рүү очно.
Раз Уул нь...би энэ хэрэгт ороолцолдмооргүй байна аа, ойлгож байна уу?
Але Яаж болдог юм бэ, нөхөр минь? Би чамд мөнгө өгье.
Раз За даа...
Але За, яахав. Чи байна аа, хэрэгцээгээрээ л ав. Ав, ав.
Раз За...
Але Ав, ав.
Бык Юмыг энэ байгаа чигээр нь орхих юм уу? Аль эсвэл бүх тэргүүлэгч гишүүдийг халж болно л доо. Гэхдээ тэглээ гээд ямар ашиг байна?
Оле Маш сонирхолтой кино болох нь ээ. Чи чинь өмгөөлөгчдийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүдийн дарга биз дээ? Гэтэл чи тэр тэргүүлэгч нартаа ямар ч нөлөөгүй хүн байна. Танай тэр хүмүүс хүсснээ хийж явдаг улс юм. Аль эсвэл суудал чинь чамд тохирохггүй байна уу? Рыбакт суудлаа өгөх юм уу? Чиний дэргэд нэр төртэй хүн шүү. Чи юу гэж бодож байна?
Бык Би...
Оле Удирдлагагүй машин! Яг энэ мөчид нам засаг чамаас юу хүсэж байгааг мэдэхгүй бол чи ямар ч үнэ цэнгүй гэсэн үг! Би чамд нэг цагийн хугацаа өгье. Өмгөөлөгчдийнхээ нэрсийн жагсаалтыг бичээд юу юунаас айж сэрэмжилдгийг нь бичээдэх.
Бык За, за, за.
Оле Би чамтай уухгүй ээ.
Нин Эмээ уухаа мартуузай. Ээж минь, битгий сэтгэл зовоо. Хичээж үз. Миний бүх юм сайн байна аа. Борягийнх ч мөн адил. Алексей ч бас сайн байна. Ээж ээ, би маргааш тан руу залгана аа. Тамара, Коля хоёрт мэнд хүргээрэй. Вовчик дүүг минь дахин дахин үнсээрэй. Баяртай.
Маш Нинка, ямар аймаар юм бэ! Боряг намаас нь хөөчихсөн гэнэ ш дээ! Зөвлөлөөс нь бас хасна! Ер нь ингэе. Олегтой би ярилцъя. Яаж туслахаа мэднэ. Тэгэх үү?
Нин Манайд дахин хэзээ ч битгий ирээрэй, хуурамч гичий минь!
Маш Зайл аа, зайл. Мэдмээр байвал би чамайг Олегт матсан.
Нин Чи байх нь ээ? Би гэж тэнэг амьтан чамайг хамгаалаад, санамсаргүй тохиолдол гэж хэлсэн.
Маш Үнэхээр тэнэг амьтан. Энгүүн нэгэн гэгээнтэн! Хэрвээ би чиний тухай матаагүй бол Олег намайг хаях гээд байсан. Ойлгож байна уу?
Нин Ойлгож байна аа. Энүүгээр гүйцээгүй байлгүй. Чамд өөр юу амалсийм?
Маш Хэрвээ чиний тухай матахгүй бол гадаад орнуудтай найрамдлаар харилцах нийгэмлэгийн ажлаа алдана шүү гэсэн.
Нин Маша, тэр хүн чамайг ашиглаад байна. Өөр бусдыг хурууныхаа үзүүрээр хөдөлгөдөг шигээ.
Маш Мэднэ ээ, чөтгөр аваг! Яахав ээ, намайг ашиглаг!
Нин Боломж олдвол хамгийн түрүүнд чамайг барьж өгнө, Маша.
Маш Зайл аа, Нина.
Нин Олег зөвхөн өөрийгээ л хайрладаг. Чамтай зүгээр л унтдаг.
Маш Чи миний араас гүйж ирнэ ээ....
Нин Мулгуу амьтан.
Бык За, нөхөр Серебренниковыг өмгөөлөгчдийн зөвлөлөөс хасахыг хэн дэмжиж байна? Хэн эсэргүүцэж байна? Хэн түдгэлзэж байна? За, за. Олонхийн саналаар нөхөр Серебренниковыг өмгөөлөгчдийн зөвлөлийн гишүүнээс хасаж байна.
Нин Май.
Эр Баярлалаа. Баяртай.
Нин Баяртай., За, яасан?
Бор Хасчихсаан. Энүүхний төлөө гуниж гансраад юугаа хийхэв. Цадталаа идэх сайхан шалтаг гарч ирлээ.
Мас Ингэхэд Степанов яагаад чамайг хасахын эсрэг саналаа өгөөгүй юм бол? Тэгнэ гэж ёстой санасангүй!
Бор Би өөрөө ч гайхаж байна.
Мас Уманская хэн хэнээс илүү чанга дуугаар “Боря, битгий ай! Бид чамайг аваад үлдэнэ! Битгий санаа зов!” гээ биз дээ? Гэтэл өөрөө яасан байх нь вэ?
Бор Петя, Уманскаягийн хүү энэ жил дээд сургуулиа төгсөнө. Ирээдүйн хуульч шүү дээ. Энэ эмзэг талыг нь бариад авсан. Тэгээд шахалт үзүүлээ биз. Хэрвээ би хүүтэй байсан бол хүүгээ л сонгоно.
Мас Боря... би энэ улс оронд хүүхэдтэй болмооргүй байна. Чөтгөр рүүгээ тонилсон нь дээрээ!, Чиний Нина хаачаав?
Бор Хэн мэдэхэв дээ. Бас нэг хэрэг манаргаж явах вий дээ.
Нин Өнөөдөр Борис Серебренников Дөрвийн хэрэг дээр өмгөөллийн үг хэлснийхээ төлөө өмгөөлөгчдийн зөвлөлөөс хөөгдөж байна. Тэрнээс гадна бас намын гишүүнээсээ хөөгдсөн. Энэ нь манай орны хувьд Борис Серебренников “нон грата” буюу хүсэмжит бус, нийгэмдээ гадуурхагдсан хүн болсон гэсэн үг.
Жур Татьяна Волоховагийн хэргийг өмгөөлөх үеэр таныг дарамталж байсан уу?
Нин Үгүй ээ. Гэхдээ Татьяна Волоховад оноосон ялын тогтоолыг би огтхонч хүлээн зөвшөөрдөггүй. Волоховагийн хэвтэж байгаа сэтгэцийн эмнэлэг тэрэнд муугаар нөлөөлдөг.
Жур Та Зөвлөлтөд шийтгэлийн сэтгэцийн эмнэлэг байдаггүй гэж байсан ш дээ.
Нин Би төөрөлдөж байжээ. Манай оронд шийтгэлийн сэтгэцийн эмнэлэг байдаг, улс төрийн зүйл ангиар шийтгүүлсэн хүмүүсийг хорьдог юм байна лээ.
Жух Хатагтай Метлицкая, тантай хийсэн ярилцлагыг манай сонинд нийтлэхийг та зөвшөөрч байна уу?
Нин Тэгэлгүй яахав. Хурдан тусмаа сайн шүү.
Жур Мэдлээ., Таны зургийг авъя., Мэрси.
Але Сайн уу, анд минь! Намайг санаж байна уу? Чи манай Малковод цэргийн албаа хааж байсан. Харин би зохиолчдын зусланд ажиллаж байсан. Би цахилгаанчин.
Стр Үгүй ээ, санахгүй байна.
Але Яахаараа? Хамт алба хаасан анд чинь санаж байхад. Өчигдөр бид баяр тэмдэглэсэн. Лидагийн тухай, тэрнийг хөнөөсөн хөвгүүдийн тухай ярилцсан.
Эм Хэнийг хөнөөсийм?
Але Миний зээ дүүг, Лида Уткинаг хүчиндээд, дараа нь алчихсан.
Стр Тэгээд?
Але Би гэрч хайж байна. Гарч тамхилах уу? Ярих юм байна.
Стр Тэгье. Би одоохон эргэж ирнэ ээ.
Бор Би шинэ амьдралынхаа төлөө уумаар байна. Нэгдүгээр салбаргүй, өмгөөллийн албагүй, эцэс төгсгөлгүй үргэлжлэх шүүх хуралгүй амьдрахын төлөө. Амьдрал ингээд зогсчихсон биш дээ. Одооноос би цэвэр шинжлэх ухаанд хүчээ дайчилна аа. Хичээл заана. Ура., Та нараас гуйя. Битгий оршуулганд минь ирчихсэн юм шиг гунигтай суугаач. Залуус аа, аль вэ, энэ чинь буяны будаалга биш ээ. За, алив, алив ууцгаая!
Мас Боря!
Бор Алив ээ, алив...Петя, Петя ууцгаая, ууцгаая. Даруулгаа ид. Василий Иванович, Василий Иванович, алив, уугаарай. Сайн байна. Маш сайн. Миний төлөө тогтооё. За, алив, тогтоогоорой. Сайн байна, Петя минь. Сайн байна, Лёва. Онц сайн. Зоя, алив, уугаарай, би гуйж байна. Людочка, алив уугаарай, даруулаарай.
Нин Нөхөд минь...
Бор Өө, Метлицкая! Бид чамайг алдчихлаа ш дээ. Чи хаагуур яваа вэ?
Мас Нина...
Ума Ниночка, сайн уу?
Рыб Ниночка...
Мас Нина...
Бор Сайн уу? Архи хундагалаад өгөөрэй.
Рыб Алив, гадуур хүрмээ.
Нин Би ажилтай байлаа. Та нарыг харсандаа баяртай байна. Би маш их ядарлаа. Их ч даарлаа. Би өлсөж байна. Уумаар байна.
Бор Май, бариарай.
Нин Даруулга...
Бор Яасан?
Нин Бос оо.
Бор Бос гэнэ ээ?
Нин Тийм.
Мас Зүйтэй, ерөөлийн үг заавал хэлнэ ээ. Тийм ээ. Одоохон. Одоохон. Хүлээж байгаарай.
Нин Би энэ хундагыг Борягийн төлөө, энэ дэлхийн хамгийн шилдэг өмгөөлөгчийн төлөө тогтооё!
Бор Хэрэггүй дээ...
Нин Уучлаарай.
Мас Шударга юм чинь.
Нин Уучлаарай. Дэлхийн шилдэг өмгөөлөгчийн төлөө, миний ирээдүйн нөхрийн төлөө! Серебренников, би чамтай хоёр дахь удаагаа гэрлэнэ ээ.
Ума Үнсэлцээрэй!
Мас Үнсэлцээрэй!
Сте Үнсэлцээрэй!
Зэр Үнсэлцээрэй! Үнсэлцээрэй! Хоёр..гурав..дөрөв..тав..зургаа..
Ума Нинаг яаж үнсэж байна аа!
Зэр ...долоо...найм...ес...Ура-а-а-а!
Сте Ёстой сайна байна!
Бор Алив ээ, тогтооцгооё. Лёва! Василий Васильевич! Охид оо, алив уугаарай! Нинка, чи арай намайг өрөвдөөд тэгсэн юм биш биз?
Мас За, за. Людмила, мах идэх үү?
Нин Чи тэнэг юм уу?
Люд Зүгээр ээ, баярлалаа.
Нин Би чамд хайртай.
Мас Өө, яалаа гэж?
Бор Чи хэрэг тарьчихаагүй биз? Зүгээр үү? Нэг л хачин байх чинь.
Мас Гаднаас нь харахад...
Нин Үгүй ээ, би яагаа ч үгүй.
Мас ...гайгүй ч юм шиг.
Бор Худлаа! Худлаа даа!
Нин Өглөөний мэнд, нөхөд өө.
Рыб Нина, энэ чинь юу болж байна?
Нин Миний ярилцлага байлгүй дээ.
Рыб Надад урьдчилаад хэлж болсонгүй юу? Зөвлөлдөхөө яахав байг гэхэд урьдчилж хэлж болмоорсон. Ингэснээрээ ямар хэрэг тарьсанаа мэдэж байна уу?
Нин Мэдэж байна. Би дэлхий нийтэд сайн өмгөөлөгчийг хэрхэн хорлож, буруутгаж байгааг хэлж, шударга нөхөр Борис Серебренниковын нэр төрийг хамгаалсийм.
Рыб Чи Борисын нүхийг ухаад зогсохгүй өөрийгээ бас хөнөөчихлөө. Одоо тэрнийг хязгаар нутгийн ТМС-т ч багшаар авахгүй, харин чамайг зөвлөлөөс дуутай шуутайхан хөөнө дөө! Ийм хувьсгалч байх ч гэж дээ!
Бык Та нар энд задарч гүйцжээ!
Рыб Сайн байна уу?
Бык Өөрснийгээ бурхан тэнгэр гэж бодоо юу? Хүссэнээ хийж болдог байх нь ээ? Чөтгөр шулам руу чинь тонилгоно доо! Чамаас эхэлж хар тамгатай хөөж явуулна!
Нин Лев Юрьевич юу ч мэдээгүй.
Бык Дуугүй бай! Хоёр өдрийн дараа тэргүүлэгчдийн хуралтай. Метлицкаяг зөвлөлөөс хөөнө. Эсрэг санал өгсөн хүн Метлицкаятай хамт зайлаарай! Харин чамайг донгодно! Сүүлчийн сануулга шүү.
Рыб Өст хүн өлийн даваан дээр.
Нин Уучлаарай.
Бор Сайн уу? Яасан эрт явж байх юм?
Нин Бонжур. –францаар ярина—
Бор Энэ юу юм?, Чи чинь солиороо юу? Хөөнө гэнэ үү?
Нин Миний зураг гоё гарсан байгаа биз?
Бор Хэзээ тэрэв?
Нин Хоёр өдрийн дараа тэргүүлэгчдийн хуралтай.
Бор Ингэе. Цаг байна. Чи энд үлдээд өршөөл хүссэн үгээ суугаад бич. Би Москва явж, тэргүүлэгч нартай уулзая.
Нин Боря, намайг тэртээ тэргүй хасна ш дээ. Яах юм?
Бор Яагаад гэвэл чи өмгөөлөгч хүн! Чиний мэргэжил бусдыг хамгаалах! Хангалттай сайн өмгөөлж сурсан. Тийм болохоор одоо өөрийгээ хамгаал. Гэрт ороод кофе чанаж уугаад ажилдаа ор. Харин би Москва явлаа., Лев Юрьевич... чи Нинаг хасахын төлөө саналаа өгөхгүй биз дээ?
Рыб Боря, би саналаа өгөхгүй ээ...
Бор Баярлалаа, чамд.
Рыб Хэрвээ чи өөр бусад тэргүүлэгч гишүүдийг ятгаж, тохиролцож чадвал би саналаа өгөхгүй. Татгалзсан санал өгөх нь миний хувьд амиа хорлосон явдал болно. Намайг ч бас эндээс зайлуулна. Үнэндээ бол би хөөгдмөөргүй л байна шүү.
Бор Ойлголоо.
Нин “Бид эрх чөлөөтэй улсад амьдардаг. Хувьсгалын хамгийн чухал ололтын нэг бол үг хэлэх эрх чөлөө байсан.”, Шал утгагүй юм.
Ума Боря, чи миний байдлыг ойлгооч дээ. Би хүүтэй хүн.
Бор Ойлгож байна аа.
Ума Намайг уучлаарай. Би үнэхээр чадахгүй.
Бор Ойлгож байна. Гэлээ ч гэсэн би өөрийнхээ төлөө хэзээ ч ингэж гуйж явахгүй. Нинагийн өмнөөс гуйж байна.
Сте Тэргүүлэгч гишүүдийн хэн нь Нинаг хасахын эсрэг санал өгнө гэж байна?
Бор Би бүх хүнтэй хараахан уулзаагүй.
Сте Тэгэхээр хүн байхгүй гэсэн үг. Чамайг хэлэлцсэн хурлаас хойш надад шахалт үзүүлэх болсон. Хэрвээ энэ удаад тэгвэл намайг лавтайяа хална. Быков бүх хүнд анхааруулсан. Уучлаарай, Боря.
Эр1 Серебренников, гуйхын ч хэрэггүй. Дараа нь биднийг зүгээр байлгахгүй.
Бор Хөгшөөн, та нар юунаас ингэтлээ айгаа вэ?
Эр1 Айж байна аа, айж байна. Учир нь хэн ч чам шиг хоолноосоо салж ажил албагүй хоцрохыг хүсэхгүй байна ш дээ. Тийм болохоор Боря уучлаарай. Метлицкаягийн хувь заяаг аль эрт бидний оролцоогүй шийдчихсэн. Санал хураалт бол зүгээр л нэг өнгөн далдлалт. Тэсээрэй.
Бор Хэв маягаа битгий алдаарай, Саня.
Нин Сайн уу?
Бор Сайн.
Нин Би чамд юу бичсэнээ уншаад өгөх үү?
Бор Тэгээч дээ.
Нин Болохгүй нь үү?
Бор Онцгүй байсан гэе дээ. Гэхдээ бүх юм өнгөрчихөөгүй байна, Нина. Хоёулаа... цааш нь тэмцэнэ ээ. Эцсийн эцэст бид зүгээр нэг чамайг өмгөөлөөгүй. Бид чинь...гэр бүлээ хамгаалж байна. Тийм болохоор гутрах болоогүй шүү.
Нин Би гутраагүй ээ. Би чинь Усминус өмгөөлөгч ш дээ.
Бор Дайчин бүсгүй минь дээ. Алив, би чамд хоол хийж өгье.
Нин Тэгээч.
Рыб Наашаа.
Бык Өдрийн мэнд.
Рыб Сайн уу?
Бык За сууцгаана уу. Өдрийн мэн...Иргэн Серебренников, та танхимаас гарна уу.
Бор Ямар үндэслэлээр билээ?
Бык Та өмгөөлөгчдийн зөвлөлд ямар ч хамааралгүй хүн. Та гадны хүн.
Бор Алексей,...бид хичнээн шил хоосоллоо доо? Яахаараа би гадны хүн болчихдогийм? Чиний энэ танхимд суугаа хүмүүсээс өмгөөлөгч Серебренниковыг танихгүй хүн байдаг гэж чи бодоо юу? Би үг хэлэх эрхтэй учраас үг хэлэхийг минь зөвшөөрнө үү!
Бык Серебренников, хэрвээ таныг өөрөө явахгүй гэвэл албадан гаргана шүү.
Бор Та нар өнөөдөр миний гэргийг зөвлөлөөсөө хасах гэж байна! Би тэрнийг хамгаалж үг хэлэх эрхтэй биз дээ!
Бык Харуул дууд. Танхимаас гадны хүнийг гаргаг!
Бор Юу? Яагаад дуугүй суугаад байсийм? Зүгээр л шидсэн юмыг нь залгиад суух уу? Аргагүй, аргагүй, та нарт эвгүй байгаа. Дасахад хэцүү л дээ. Өнөөдөр та нар Метлицкаяг хасна. Харин маргааш зөвлөл та нарын хэнийг ч хөөж мэднэ. Дээд дарга нарын сонорыг хорсгосон болгоомжгүй үг унагасан, бодол санаа, зарим нь бүр хэлж зүрхлээгүй үзэл санааныхаа төлөө хөөгдөнө. Та нар өмгөөлөгч мөн үү? Хувцасны гол, утсан хүүхэлдэй юу? Та нар шүүхийн танхимд зай бөглөөд суух уу? Дээдчүүдэд нийцүүлж үг хэлж байх уу? Халаасны өмгөөлөгч болохыг хүсээ юу? Та нар ядаж л шударга ёс гэдгийг санаж явах ёстой. Семенов, чи хорин ажилийн өмнө зоригтой байсан.
Ц1 Та дагаад явна уу!
Бык Эндээс гарга!
Бор ...Белорусын хоёрдугаар фронтод тулалдаж явахдаа. Одоо яах нь энэ вэ?
Бык Аваад гар!
Бор Өвөөг яаж буудсаныг бүгд санаж байгаа биз дээ? Новш гэж... Харуул дуудаа юу? Хэцүү байна уу, чамд?
Нин Боря, хэрэггүй ээ.
Бор Сайн харж ав. Уланы хорооны тусгай ангийн байлдагч яаж үхдэгийг харцгаа.
Нин Нөхөр хурлын дарга аа, үг хэлэхийг зөвшөөрнө үү.
Бык Хэл, хэл.
Нин Нөхөд өө, би өөрийгээ хамгаалах гээд үг бэлдсэн. Гэхдээ та нар шиг хүмүүстэй хамт байхыг хүсэхгүй байгаа учраас би бэлдсэн үгээ хэлэхгүй. Өмгөөлөгчдийн зөвлөл бол чөлөөтэй эвлэлдэн нэгдсэн холбоо гэж бодож байсан, гэтэл одоо харж байх нь ээ, малчин эзнийхээ туусан газар руу бэлчдэг хулмалзаж хулчийсэн сүрэг юм байна. Та нарын өмнөөс би сонголтоо хийчихье. Би өөрөө гарлаа.
Бык Золтой зүйл боллоо.
Нин Боря!
Бор Аваарай, хурдлаарай.
Нин Өнгөрсөөн! Хоёулаа хамаг талхаа түлчихлээ.
Бор Тийм байна. Нинка, хоёулаа тийшээ...тийшээ бүжгийн талбай явах юм уу, аан?
Нин Боря, би согтчихоод хөл дээрээ ч тогтож чадахгүй нь. Хоёулаа эндээ бүжиглэе.
Сте Энд байна аа, найзууд аа! Битгий хоцроод бай! Сайхан галд дулаацаж, идэж ууж, зөв боловсон амарна аа.
Мас Нөхөд өө!
Сте Тэр байна!
Ума Нөхөд өө!
Бор Хувирамтгай үзэлтнүүдэд юугаар туслахав?
Рыб Боря, Боря! Хэрүүл өдөхөө түр азна!
Бор Лев Юрьевич, би чамтай адил дайнд тулалдаж явсаан. Юу хэрэгтэй юм?
Мас Боря, Метлицкаяг хөөгөөгүй.
Нин Яагаад хөөгөөггүй гэж?
Сте Яг ингээд! Быков биднийг бүтэн өдөржин ухуулсан боловч бүгд эсрэг санал өгсөн.
Ума Ниночкая, чи хамгийн шилдэг үг хэлсэн байжээ! Тийм үг сонссоны дараа хэн ч чамайг хасахын төлөө саналаа өгсөнгүй! Ура! Боренка!
Рыб Нина, Нина, маргааш өглөө ажилдаа хоцролгүй ирээрэй дээ!
Оле Яаж ийм зүйл болдог байна аа?
Бык Би юу ч хийж чадсангүй! Бүгд эсрэг санал өгсөн. Би хэд хэдэн удаа дахин санал хураасан боловч ямар ч нэмэр байсангүй.
Оле Чи энэ албан тушаалд яагаад байдаг юм? Суудалдаа тэнцэхгүй болсныг харуулаад байна уу? Өөр хүн томилох юм уу? Ер нь хэнд ярих болж байна аа? Зөвлөлийн дарга нь зөвлөлтийн эсрэг үйл ажиллагаа явуулсан өмгөөлөгч охиноо халчихаж чадахгүй! Түмний шившиг!
Бык Би бүх тэргүүлэгч болон зөвлөлийн гишүүдийг халчихаж болохгүй ш дээ.
Оле Болно! Тийм учраас чи дарга нь! Ийм байна. Метлицкаяг чи халж явуул. Хөдөлмөрийн сахилга бат алдсан, аль эсвэл ажилдаа таарч тэнцэхгүй байна гэдгийн аль нь ч болно. Хурдан байх тусмаа чамд л сайн. Явж болно. Явж болно!
Рыб Энд юу гэж бичсэн байна? “Мөрдөгч магадлан шалгасан...” Магадлан шалгаагүй биш харин магадлан шалгасан... Нина, өглөөний мэнд! Ажилдаа тавтай морил! Сайн байна!
Ума Сайн байна!
Зэр Сайн байна! Сайн байна! Сайн байна!
эмА Сайн байцгаана уу?
Бор Эгч ээ, та хэнтэй уулзах гэсийм?
эмА Нина Владимировнатай.
Нин Сайн байна уу?
Рыб Сайн байна уу?
эмА Би тантай уулзах гэсийм. Би Алешагийн ээж.
Нин Сайн байна уу?
эмА Алёшад та хэрэгтэй байна. Алёша хоёр хүн хороочихлоо!
Төгсөв. Арван зургаадугаар анги төгсөв.
2023. 1 сарын 10. Орчуулсан Чойжилын Ганчимэг.
Back to episodes Go home