Монгол Телевиз
Төрөл: Орос ОАК Хуудасны тоо: 22
Нэр: Өмгөөлөгчид-15 Бичлэгт орсон:.... он .... сар .....өдөр
Орчуулагч: Ч.Ганчимэг Эфирт гарсан:..... он ...... сар ..... өдөр
Анд Хүний эрхийг хамгаалагч, дэмжигч, өөрөөр сэтгэгч, Оросын дайснууд бүгд толгойгоо өндөлзүүлэх боллоо. Өнөө Дөрвийн хэргийг хар л даа. Санасныг бодоход онцсайн болж өнгөрлөө, тийм ээ, Олег Васильевич? Дуугараач. Таны элсүүлсэн хүмүүс биеэ тэгэж авч явахад та яагаад толгой дохиод сууж байдаг билээ?
Оле Миний буруу. Юрий Владимирович, би арга хэмжээ авъя.
Анд Бүх хүнд дуулдахаар чанга хэл дээ. Эртээд нэг удаа Олег Васильевич миний өрөөнд гүйж орж ирээд би нэрт өмгөөлөгч Борис Серебренниковыг өөртөө элсүүлчихсэн гэж учиргүй гайхуулж байсан. Би үнэн ярьж байна уу, худлаа хэлээгүй биз? Гэтэл өнөө элсүүлсэн өмгөөлөгч юу хийсэн гээч, зөвлөлтийг эсэргүүцэгч Образцовыг өмгөөлж эрс шулуун үг түс тас хэлж байх юм. Би бүр тэр элсүүлсэн гэгч нөхрийг яахаа ч мэдэхгүй байна.
Оле Би өөрөө учрыг нь олно оо.
Анд Танд өөр ямар ч арга алга.
Бор Нөхөр хамгаалагч, хагас хамгаалагч, довтлогчид оо. Юу гэж бичсэн байна?
Сте Гойд сонин юм алга аа. Өнөөдөр манайхан Чехүүдтэй яаж тоглохыг хүлээж байна.
Мас Яаж тоглох нь мэдээж шүү дээ. Тэд танк оруулсны хариуг бидэнд барих байлгүй. Манайхан эхний удаа хоёр тэгээр хожигдсон. Хоёр тэг.
Бор Тэгсээн.
Нин Би ойлгохгүй юм. Хөгжөөн дэмжих ямар хэрэг байсийм? Энэ чинь хоккейн тэмцээн биш улс төрийн зөрчилдөөн болчихсон байна ш дээ. Жинхэнээсээ дэмжье гэвэл чехүүдийг л дэмж.
Бор Харгис, утгагүй, гэхдээ шударга байна аа.
Сте Метлицкая, чи эх оронч биш юм аа. Хоккейчид ямар буруутай юм?
Нин Тайвшир, Василий Васильевич.
Бор Нинка дэмжих л дутаж дээ...
Нин Нэгдүгээр салбар сонсож байна.
Маш Байна уу? Нина, сайн уу? Чи өнөөдөр манайд ирж чадах уу? Яаралтай хэрэг байна.
Нин Обухова, юу болсийм?
Маш Чи ойлго, би...би утсаар ярьж болохгүй нь ээ. Чи зүгээр л манайд хүрээд ир. Маш чухал шүү.
Нин Би ажил тараад 7-оос хойш очвол, болох уу?
Маш За, хүрээд ир. Тохирлоо. Би чамайг хүлээж байя.
Нин Уулзалтлаа баяртай.
Маш Баяртай.
Нин Чи яаж орхио вэ?
Мез Энд Нина Владимировна, нэг бол чи хүн зодно, аль эсвэл чамайг зодно. Би эхнийхийг сонгосон. Та намайг ойлгох хэрэгтэй.
Нин Би яагаад ойлгохгүй гэж, би чамайг ойлгосоор өдий хүрсэн. Ийм болсон чамайг би яаж дээд шүүхийн хурлаар оруулна аа? Чи хэнтэй адилхан болсноо мэдэж байна уу? Гэм буруугүй өсвөр насны хүүхэдтэй юу, аль эсвэл зартай гэмт хэрэгтэнтэй юу? Сайн бод.
Мез Муугаар бодож л байг.
Нин Чи надтай битгий тэгэж ярь. Хоёулаа эцсээ хүртэл хамт тэмцэнэ. Би чамайг тэндээс татаж гаргана гэж амалсан. Хэлсэн үгэндээ ч хүрнэ.
Оле Нина Владимировна, оройн мэнд. Хоёулаа түр уулзаадах уу? Би удахгүй ээ, бас хоккей үзчихмээр байна. Өнөө орой чухал тэмцээнтэй. Улс төрийн хандлагатай, нармайгаа нээлцэж ч мэднэ.6
Нин Намайг яагаад Маша дуудсаныг сая л ойлголоо. Та хоёр тохиролцсон юм уу?
Оле Эртээдхэн чиний салсан нөхөр миний ажлын өрөөнд давхиж орж ирээд манай байгууллагын нэг ажилтан руу гар далайсан чиний ирээдүйн нөхрийг өршөөж үз гэж өвдөг сөгдөн гуйж, ачийг чинь мартахгүй, хүссэн бүхнийг чинь биелүүлнэ гээд бөхөлзөөд л байсан. Би яахав итгэсэн. Асуудлыг шийдэж зохицуулж өгсөн. Гэтэл ямар хариу барьсан гээч? Борис утасдаж хэлж, анхааруулах ч үгүй Дөрвийн шүүх ажиллагаанд оролцож тэр ч байтугай гутамшигтай үг хэлсэн.
Нин Та намайг, бас Борисыг хар. Чи бид хоёрыг нууц мэдээлэгч болно гэж үнэхээр бодлоо гэж үү?
Оле Би ч дээрээ даргатай, захиргаатай хүн. Дарга зүгээр байлгахгүй байна. Чамтай тохирох л гэж би дуудсийм. Чамд шууд л хэлье. Цаашид би та нараас байгууллагынхаа өмнөөс юу ч гуйхгүй, шаардахгүй, гэхдээ надад Борисын гарын үсэг хэрэгтэй байна. Яг энд. Тийм ээ, ёс төдий л зүйл. Энд гарын үсэг зурахгүй бол хэн хэндээ хэцүү, зурчихвал амьдрал хэвийн үргэлжилнэ. Юу ч болоогүй юм шиг. Зөвшөөрч байна уу? Өнөө нэг найз Гурамаа санах гээд үз дээ. Гурам алагдсаныг чи мэдсэн үү? Та нарыг Тбилисид яг байх үзэр. Хэн тэгснийг чи тааварлаж байна уу? Аль эсвэл хэлээд өгөх үү? Хардснаасаа болж хүн алах явдал их л түгээмэл сэдэл. Тийм биз? Би чамд үнэнийг л хэлье. Би Борисыг хамгаалсан. Гурамыг алсан хэрэгт өөр хүнд ял өгсөн. Гэхдээ энэ хэргийг дуртай цагтаа задалж чадна шүү.
Сте Чи хааш нь шайбаа өгөөд байна аа...
Мас Шайбаа цохь! Шайбаа цохь! Аль вэ!
Сте Дүрэм зөрччихлөө.
Рыб Гүйцээ. Завсарлага.
Мас Манайханд хатуурхаад байна...
Сте Яг үнэн.
Бор Эхнийх шигээ тэгээрээ хусуулчихгүй юм сан.
Нин Чамтай ярих юм байна.
Сте Энэ дэлхийн аваргын шинэ схемийн учрыг би ер ойлгохгүй юм. Бидэнд алт авах боломж бий юу?
Мас Бий. Хэрвээ канадуудыг хожвол.
Сте Тийм байх нь... харин шинэ гурвал Михайлов, Петров, Харламов нар маш сайн тоглож байна шүү.
Нин Боря, чи Аюулаас хамгаалахад гарын үсэг зуруулах хүрэхдээ надтай зөвлөлдөж болсонгүй юу?
Бор Би туслах л гэсэн.
Нин Туслах... Тэгээд мэдээлэгч болох чинь дутаа юу?
Бор Чиний Олег намайг хулхидсан зүгээр болж байна уу?
Нин Миний Олег биш ээ.
Бор Алексей тэдний хүнийг зодчихсон гэж бид ойлгосон. Гэтэл зүгээр л нэг архичин байсан! Олег энэ тухай мэдэж байсан! Тэгээд л тэрний нууцыг мэдснээ хэлээгүй юм! “Б.Серебренников” гэдэг шар тос аманд нь ороод ирсэн хэрэг. Харин би өрсөж мэдээд эхэлж хөдлөхөөр шийдсэн. Чамд туслах л гэж тэр. Харин Олегт би ямар ч өргүй.
Нин Чи Гурамыг алсан уу?
Бор Чи чинь солиотой юм уу?! Түргэн дуудах уу? Гурамыг нууц аж ахуй эрхлэгч нарынх нь нэг Тбилисид нухчихсан. Хэрвээ би тэгсэн бол аль хэдийн шоронд дуртайяа сууж байх байсан. Тайван байж үз. Тэгсэн бол Олег мэдээж энийг ашиглаад Образцовын хэргийг үзүүлбэр болгох байсан. За, дэмий чалчихаа больж үз. Би ажилтай байна. Маргааш хүнд өдөр. Тэгээд ч хоккейгоо үзэж дуусгая.
Нар Бүгд босно уу, шүүх ирж байна. Та нар сууна уу.
Бэр Дээд шүүхийн хяналтын шатанд өмгөөлөгч Метлицкая Нина Владимировна, Серебренников Борис Аркадьевич нар давж заалдах гомдол гаргасан байна. Сайн байцгаана уу? Уг гомдолд Мезенцев А.М., Щербинин К.Н. нарт Москва хотын шүүх хийгээгүй хэрэгт нь ял өгсөн гэж бичжээ. Хэрэг мөрдөлтийн материал өмгөөлүүлэгч нарыг нь хэрэгт буруутгасныг нотлоогүй, тэр ч байтугай хэрэг үйлдсэн гэдгийг нь үгүйсгэсэн гэж тэд гомдолдоо дурджээ. Эцэст нь Зөвлөлт Орос Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэрэг хариуцсан Шүүхийн коллегт хандан Москва хотын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүх ажиллагааг дуусгавар болгоно уу гэж бичсэн байна. За эхлэх үү? Та нарыг сонсоё.
Нин Нөхөр шүүгч ээ, бид шүүх танхимд гэрчийн хувиар Иван Потаповыг дуудах хүсэлт гаргасан. Хууль зөрчин түр саатуулан хорих өрөөнд насанд хүрээгүй Мезенцев тэр хүнтэй хамт хоригдож байсан юм.
Бэр Та нарын хүсэлтийг урд нь Юрьевтэй хамт уг хэргийг мөрдөж байсан шинэ мөрдөгчид дамжуулсан. Игорь Алексеевич, юу болж байна даа?
Мак Нөхөр шүүгч ээ, бид хөөцөлдөж байна. Гэхдээ одоогоор гайхуулах юм алга аа.
Нин Хэрэг мөрдөх явцад нэр нь дурдагдсан Потапов гэгч нь үнэн хэрэгтээ Иван Федотов байж болох юм. Иймд нөхөр мөрдөгч жинхэнэ нэрээр нь эрж хайвал амархан олдоно байх.
Бэр Игорь Алексеевич, та Потаповыг эрж ол. Бид тэрний юу хэлэхийг сонсмоор байна. Чухал гэрч нарыг хүлээх явцад та нарт шүүхэд хандах өөр хүсэлт байна уу?
Нин Байна. Бид бас шүүх танхимд гэрчийн хувиар мөрдөгч Юрьевыг дуудахыг шүүхээс хүссэн байсан.
Бэр Нөхөр прокурор, та энэ хүсэлтийг эсэргүүцэхгүй биз дээ?
Тим Аа... эсэр...эсэргүүцэхгүй ээ.
Бэр Прокурорыг дэмжиж байна. Гэрч Юрьевийг байцаана уу.
Нин Баярлалаа.
Але Хүн байна уу?
Вас Ямар асуудлаар ирээв?
Але Өө, би нөгөө Лёша байна. Павелын хүү. Төрсөн хүү. Бид танайд 7 жилийн өмнө трактор засдаг байсан. Санаж байна уу?
Вас Санаж байна аа, Алёша. Одоо трактор хүлээж авахгүй. Энэ долоо хоногт хийх ажил овоорчихсон.
Але Ойлгомжтой. Үнэндээ бол би трактор засуулах гэсэн юм биш. Лида Уткинаг алуулдаг шөнө юу болсныг чи надад яриад өгөөч? Санаж байна уу?
Вас Хүмүүс худлаа бураагүй байх нь. Нэг мөшгигч тосгоноор яваад байна гэсэн. Чи ингэж явж байгаад нударганы амт үзнэ гэдгээ мэдэх үү, Алёша?
Але Битгий хүн сүрдүүлээд бай, би ч бас ууртай хүн шүү. Чухам юу болсныг надад хэлчих. Тэгээд л явлаа.
Вас Намайг хүн алсан гэж чи хэлэх гээ юу? Би амьдралдаа хүний өөдөөс гар далайж үзээгүй, ойлгосон уу?
Але Цустай цамц.
Вас Амаа хамхи, эндээс тонил. Эргүү новш.
Але Зугтана гэдэг чинь буруутай гэсэн үг.
Вас Май, чи..., Чи юундаа марсайсийм? Юундаа марсайсийм, новш оо?
Але Хүний өөдөөс гар далайж үзээгүй гэл үү.
Вас Чи үнэнийг мэдмээр байна гэл үү, үнэн гэвэл энэ дээ. Тэр охиныг алсан үгүй гэдгээ би юу ч санахгүй байна. Намайг ойлго. Би юу ч санахгүй байна.
Бэр Танд зүгээр байна уу? Мөрдөгч Юрьев та нарын мэдэлд. Байцаах уу?
Тим Ингэхэд, та нар энэ хүний бие ямар байгааг хараач. Та нарт хүний мөс алга уу?
Бор Байцаая.
Бэр За, эхэл дээ.
Бор Павел Иванович, хэдэн жилийн өмнө та эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас таныг албан үүргээс чинь чөлөөлж Ярославлийн цагдаагийн нэг хэлтэс рүү шилжүүлсэн, тийм биз?, Хэсэг хугацааны дараа та нийслэл хотод эргэн ирэх боломж олдсон. Хөвгүүдийн хэрэг таны буцаж ирсний дараах анхны хэрэг үнэхээр мөн байсан уу?... Энэ хэргийг хурдан түргэн илрүүлэх гэсэн хүсэлдээ хөтлөгдөн, яахав, зарим нэг дутаад байсан эд мөрийн баримтыг та нүдээ анин хуурамчаар үйлдсэн үү?...
Тим Эсэргүүцэж байна.
Бэр Эсэргүүцлийг хүлээж авлаа. Буруу асууж байна.
Бор За, мэдлээ. Тэгвэл ингэж асууя. Хэдэн жилийн өмнөх та яаж албан тушаалаа хэтрүүлсэн бэ? Бас л хуурамч эд мөрийн баримт үйлдэж, хэргийг түргэн хуумгай шийдсэн үү?
Тим Нөхөр шүүгч ээ, энэ хэргээ хэлэлцэхийг санал болгоё.
Бэр Нөхөр прокурор, шүүх учрыг нь олно. Би бүгдийг харж байна. Үргэлжлүүлнэ үү.
Бор Ээ...надад өөр асуулт байхгүй.
Бэр За, тэгвэл энэ хүнийг явуулах уу даа.
Бор Өршөөгөөрэй.
Бэр За...
Бор Дахиад нэг зүйл асууж болох уу?
Бэр Тэг тэг.
Бор Павел Иванович, та Иван Потапов гэгчийг таних уу? Федотов ч гэдэг байж магадгүй.
Тим Нөхөр шүүгч ээ, саяхан мөрдөгч Юрьев хэн гэдэг нь тодорхойгүй хүмүүст зодуулсан. Гэтэл манай өмгөөлөгч нар тэрнийг асуултаар хоргоож, нэг мөр дуусгах гээд байна. Яасан гэж тэрэв? Алуурчдыг хаацайлахын тулд шүү дээ.
Бэр Тэгвэл асуулт байхгүй бол энэ хүнийг явуулъя даа.
Бор Тэгэлгүй яахав.
Бэр Нөхөр бага дэслэгч ээ, авч яв даа. Их баярлалаа. Хурдан эдгээрэй.
Тол Чи яах гээв?
Але Ачаагаа олигтойхон аваад явчихаж чаддаггүй хүн үү?
Тол Чамд ямар хамаатай юм. Өө, золиг...
Але Хагарсан шилтэйнх чинь төлбөрийг би хийчихье. Май.
Тол Мөнгө чинь илүүдээд байна уу?
Але Үгүй ээ. Мөнгө илүүдэнэ гэж хаана ч байхгүй. Сайн хүн болохоор чинь л өгч байна. Сайн хүнийг шагнах хэрэгтэй. Вася Лютыйг хүн амины хэрэгт сэжиглэхэд нь чи тэрнийг хамгаалсан уу?
Тол Чи буруу ойлгожээ. Өөр юм болсон байсан.
Але Тэгээд юу болсийм?
Тол Чи хагарсан шилтэйн мөнгө өгөх үү?
Але Тэгнэ ээ.
Бэр Игорь Алексеевич, гэрч Потаповын талаар шинэ мэдээ байна уу?
Мак Байна.
Бэр Тэр үнэхээр энэ хаяган дээрээ суудаг гэнэ үү?
Мак Тийм ээ, Потапов яг энэ хаяган дээрээ оршин суудаг. Харамсалтай нь бид тэрнийг олж чадсангүй. Гэрийнхэн нь эндээ бараг ирдэггүй гэсэн. Гэвч бид эрэн сурвалжилж байна.
Бэр Ойлгомжтой.
Нин Тэр Федотовыг нөгөө зуушийн газар байхад нь миний хэлснээр баривчлах байсийм. Болгоомжилсноос чинь л боллоо.
Бор Юу гэж?
Нин Юу ч биш ээ. Бидний хамар дор байхад нь бариагүй юм чинь одоо хаанаас олохов. Бид ялагдах нь дээ.
Бор Чи яагаад хүн рүү хашгичаад байсийм, Нина? Тэгээд миний буруу болж байна уу?
Нин Чиний буруу. Хамтарч ажилласанд баярлалаа, Боря. Финита ля комедия. Шог гараа дууссан.
Бор Баяртай.
Оле За, бидний ажил юу болж байна?
Нин Би ямар ч ажил чамтай хамтрааггүй.
Оле Хоёулаа хэлэлцэж тохирсон ш дээ. Чи надад нэг юм амалсан.
Нин Намайг зарим нэг хэсэгт дуугараагүйг чи тохирсон гэж ойлгосон уу?
Оле Чи цаас авсан ш дээ.
Нин Өө, нээрэн., Авсан шигээ цаасыг чинь эргүүлээд өгье, цаасан сэтгэлт минь.
Оле Энэ чинь юу гэсэн үг юм?
Нин Яахав бид хэзээ ч гар нийлж ажиллахгүй. Чи миний хэрэг, миний амьдрал, миний хамаатан саднаас холхон бай. Нээрэн, чи аюулгүй албаны хүн гэж Боряг чулуу хөөлгөсөн байсан. Танай хүн биш байсан.
Оле Нина Владимировна...
Нин Олег Васильевич...
Кол Өө, ахтайгаа мэндэлдэггүй ээ.
Нин Сайн уу?
Кол Сайн.
Нин Ямар баяраа тэмдэглэж яваа юм?
Кол Харин чи надад хэлээдэх. Томка бид хоёр Болгарт амрах эрхийн бичгээр шагнуулаад явах гэж байлаа. Тэгсэн өнөөдөр намайг дуудаад, “Чамайг Болгар явуулахгүй ээ” гэдэг юм байна. Чи яг хэний замд хөндөлдсийм? Яагаад намайг гэр бүлийн минь хүнтэй явуулахгүй гэв ээ? Аан?
Нин Би яагаа ч үгүй. Коля, харь харь. Чамайг Томка хүлээж байна. Аягүй бол намайг архи уулгаад согтоочихож гэнэ.
Кол Явлаа, явлаа. Дахин би ирэхгүй. Сайн тогтоож ав, чамд энэ мөчөөс хойш ах байхгүй, надад өмгөөлөгч Нина Метлицкая гэдэг дүү охин байхгүй. Чао какао.
Але Нина, сайн уу?
Нин Удаан хүлээж байна уу?
Але Хоёр л цаг болсон байх. Чиний хэлдэг зөв байжээ. Мөрдөгч хийх гээд барсангүй. Би жирийн л нэг таксин жолооч юм байна.
Нин Нина Метлицкая, жирийн л өмгөөлөгч.
Але Тун таатай байна.
Нин Надад ч мөн адил. Хундагалах уу?
Але Тэгье.
Нин Амьдралынхаа хамгийн чухал хэргийг тавиад туучих дээрээ тулсан жирийн нэг өмгөөлөгч байна даа.
Але Би хариад хэргийн анхны мөрдөгчтэй очиж уулзсан. Тэр мөрдөгч надад хэд хэдэн хүн сэжиглэж байсан гэсэн.
Нин Хөвгүүд, өөр өөр хэн байсийм?
Але Хөвгүүд биш ээ. Тэдний нэр жагсаалтанд ерөөсөө байгаагүй гэсэн.
Нин Яагаад байхгүй байсан гэж?
Але Вася Лютый гэж тосгоны архичин. Тэрнийг гэж батлах юу ч байхгүй.
Нин Өөр хэн юм?
Але Хоёр цэрэг байсан. Өөр бас нэг эмэгтэй байсан. Тэд ангидаа оройн 11 цагт биш, шөнийн 1 цагт очсон гэнэ лээ. Гэвч одоо юу ч олж долоохгүй. Ингээд гүйцээ.
Нин Чи гоц ухаантан шүү. Лёша, чи үнэхээр гоц. Ёстой их тус боллоо. Чиний төлөө.
Але Нина, би чамайг ойлгосонгүй. Хүн чамд бүтэлгүйтснээ ярьж байхад, чи надад тус боллоо гээд байх юм.
Нин Бүтэлгүйтээгүй ээ. Чиний зөв юм байна. Бид алуурчныг эрж олох хэрэгтэй.
Але Ойлгосонгүй. Чи яагаад баярлаад байна аа? Би алуурчинг олоогүй ш дээ.
Нин Одоо энэ чухал биш ээ.
Але Би өмгөөлөгч та нарыг хэзээ ч ойлгохгүй юм байна. Нина, хэзээ ч шүү.
Маш Олег, хүрээд ирдэг чинь юун сайн юм. Утсаар ярихад дууны өнгө чинь онцгүй байсан. Нэг л муу юм ...
Оле Алив, нааш ир. Суучих. Чи надад найзынхаа тухай бүгдийг мэдээдэх.
Маш Юу вэ, Олег. Чи бараг л бүгдийг нь мэднэ ш дээ.
Оле Бүгдийг нь гэж чи л хэлсэн. Өөрөө ч мэддэггүй тийм зүйл, эмзэг цэгийг нь надад хэлээд аль.
Маш Гуравхан л байдаг. Хөвгүүдийн хэрэг, чи мэднэ, гэр бүл, Борька.
Оле Чамтай чамгүй мэднэ ээ. Нинаг барьж аваад хананд шахах тийм тодорхой зүйл надад хэрэгтэй байна. Ярилцаад мэдээдэх.
Маш Олег, би чадахгүй.
Оле Яагаад чадахгүй гэж?
Маш Үгүй ээ, би тэгэж чадахгүй ээ...
Оле Яагаад чадахгүй гэж?
Маш Чи өөрөө төсөөлөөд үзээч? Нинаг гэртээ хуурч авчраад чамтай уулзаж яриулснаас хойш надад итгэхээ больчихсон, ойлгож байна уу?
Оле За, тэгвэл чи сонгох болж дээ. Нэг бол чи Нинагийн тухай бүгдийг олж мэд, үгүй гэвэл би одоо гарч яваад хэзээ ч энд ирэхгүй. Би явбал чиний гадаад улс оронтой найрамдлаар харилцах нийгэмлэгийн ажил чинь өнгөрнө. Ойлгомжтой юу?
Маш Нинагаас өөр бусад юу ч байсан надаас гуй.
Оле Би хэлдэгээ хэлсэн.
Мак Эрэн хайх ажиллагаа бүтсэнгүй.
Бэр Та шүүх хурлыг эсэргүүцээд байна уу?
Мак Гэхдээ Потапов газрын гаваар орсон юм шиг л алга.
Бэр Газрын гаваар ордог тухай үлгэрт л гардаг. Ер нь та ажлаа хий. Эс бөгөөс би удирдлагатай чинь уулзаж таныг мэргэжилдээ тэнцэх эсэхийг асуудал болгож тавина шүү. Танд нэг өдрийн хугацаа өгье. Ойлгомжтой юу, мөрдөгч Максимов?
Мак Мэдлээ.
Бэр Явж болно.
Мак Гүйцэтгэе.
Бэр Та юу хүсээв?
Нин Нөхөр шүүгч ээ, бид шүүхэд Потаповоос гадна дараах улсыг дуудахыг хүсэж байна.
Бэр Лютый Василий Иванович, Ланин Анатолий Георгиевич... бүхэл бүтэн жагсаалт байна ш дээ. Энэ юун улс юм?
Нин Хэрэг мөрдөх үеэр энэ улсыг байцааж байсан юм байна лээ. Мезенцев, Щербинин нараас гадна нилээн олон сэжигтэн байсныг та харж байна. Харин мөрдөгч Юрьев яагаад ч юм насанд хүрээгүй хоёр хүүхэд дээр тогтож сэжигтнээр татсан. Хэрэг мөрдөлтийг өргөн утгаар нь харуулах гэсэн миний хүсэлтийг биелүүлж өгнө үү.
Тим Эсэргүүцэж байна.
Бэр Эсэргүүцлийг хэрэгсэхгүй. Зарчмын хувьд татгалзах зүйл алга.
Нин Баярлалаа.
Эр1 Николай Метлицкий юу?
Кол За... Юу болоов?
Эр1 Дагаад явна уу.
Кол Би дүүгийнхээ тухай юу ч мэдэхгүй ээ! Бид бараг л уулзалддаггүй. Тэр золигоос болж би Болгар явах эрхгүй болсон!
Эр1 Та Нина Владимировнаг зөвлөлтийг муулж, гүтгэхийг нь сонсож байсан уу?
Кол Үгүй чиш. Чапаевын тухай онигоо хүртэл ярьдаггүй юм. Зөвлөлт нийгэмээ хүндэлдэг.
Эр2 Нээрэн үү? Хориотой ном гэртээ авчирч байсан уу?
Кол Юу байдагийм? Би хэзээ ч тийм юм харж байгаагүй.
Эр2 Николай Владимирович, хэрвээ та юм санавал бидэн рүү утасдаарай, за юу.
Кол За, за.
Эр2 Би утсаа бичээд өгье. Болгар явах эрхийн бичгийг чинь дахиад өгөх ч юм бил үү.
Кол Болгар явбал сайхан даа.
Нин Таны хэрэгт холбогдолгүйг найз нөхдийн чинь яриа баталдаг ч та өөрөө болохоор саравчинд цус болчихсон цамцтай хэвтэж байснаа санадаггүй гэж хэлснийг би зөв ойлгосон байна уу?
Вас Ах дүү нар минь, надад итгээч. Би Лидаг алж чадахгүй ш дээ. Тэгэж л санагдаад байна.
Бэр Танд тэгэж санагдаад байна уу, аль эсвэл итгэлтэй байна уу?
Вас Би алаагүй ээ. Тэр цус бол Толя Хэдгэнийх. Би нармайгийг нь нээчихсийм.
Там Яасан эрт ирж байх юм? Коля, яасан? Ямар нэгэн юм болоо юу?
Кол Хоёр хүн ирсэн.
Там Хэн юм?
Кол Тэндээс.
Там Тэндээс ий? Яах гэсийм?
Кол Би өөрөө ч сайн ойлгоогүй. Манай Нинаг л ухаж төнхөөд байна. Ямар юманд бас орооцолдчихов доо.
Там Коля минь, хоёулаа чиний дүүгээс аль болох холхон байя. Тэгэхгүй бол биднийг бүгдийг нь хөлдөө чирч, бид муугаа үзэж мэдэх нь, ойлгож байна уу, Коля? Коля...
Кол Ийм байна, Томка...
Там За...
Кол Хэрвээ чамаас Нинагийн тухай асуувал чи...
Там Хэн асууна гэж?
Кол ...чи юу ч мэдэхгүй л гээрэй, ойлгосон уу?
Там Тэгэлгүй дээ.
Кол Нинка дургүй хүргэдэг ч би дүүгийнхээ тухай мэдээлнэ л гэж байхгүй.
Том Энэ хамрыг минь харж байна уу? Урд нь хүмүүс намайг жүжигчин Тихоновтой адилхан гэдэг л байлаа. Гэтэл тэр орой Васька шал согтуу зодоон хийгээд миний тэгшхэн хамрыг хугалчихсан. Шөнийн нэг цаг болж байсан. Одоо би ийм болчихоод явж байна.
Нин Хэдэн цагт болсныг дахиад нэг хэлнэ үү?
Тол Шөнийн нэг цагт.
Нин Энийг чинь батлах хүн бий юу?
Тол Байлгүй дээ. Миний хажуугаар ачааны машинтай цэргүүд өнгөрсөн. Тэдэнтэй хамт нэг хүүхэн сууж явсан. Тэгээд “шөнийн нэг болчихлоо, аав намайг ална аа” гээд тувт хашгираад явсан.
Нин Баярлалаа.
Бэр Та шөнийн нэг цаг, шөнийн нэг цаг гэх юм. Гэтэл Стрельченко, Разин гэдэг хоёр цэрэг оройн 11-т тосгоноос явсныг хэрэг мөрдөх явцад тогтоосон. Замын хуудсанд нь хүртэл бичсэн байна лээ.
Тол Хэрвээ та цэрэгт явсан бол яаж бүртгэдгийг мэдэж л байх учиртай.
Бэр Тэгээд яа..яагаад тэр хоёр цэрэг энд байхгүй байна? Мэдүүлэг авахын тулд тэднийг заавал энд дуудаж авчир. Бас машинд хамт явсан эмэгтэйг хэн байсныг олж тогтоо. Та явж болно.
Маш Нина... Нина, чи яагаад ирээгүй юм бэ? Би чамайг хүлээгээд л байсан. Чамтай ярилцах чухал хэрэг байсийм. Гомдмоор юм аа.
Нин Ичдэггүй амьтан. Олегтой халз мөргүүлдэх гэж намайг албаар дуудсан байж.
Маш Нина, чи өвчтэй юм уу? Би чамтай нэг юм хэлэх гэж байсан. Миний биений юм саатчихаад чамтай зөвлөлдмөөр байсан. Гэтэл чи биш Олег ирсэн. Ер нь тэр өдөр ирэхггүй байсан л даа. Тийм учраас би чамайг дуудсан байсан. Чамайг Олегт дургүйг би мэднэ ээ.
Нин Тэгэхээр чи ямар ч буруугүй байх нь ээ.
Маш Би чамд оросоор хэлээд байна. Тэрнийг орж ирэхэд би өөрөө савж унах шахсан.
Нин Намайг мөшгисөн байх нь ээ.
Маш Нина, аан гээч. Хоёулаа Олегийг дундаа хийхгүй байя, тэгэх үү? Шарсан махан таташ тусдаа байг, ялаа нь тусдаа байг. Хоёулаа одоо хувцас загварын ордон явъя. Шинэ загварын цувралтай. /коллекция/ Орчин үеийн охид юу өмсдөгийг очиж сонирхъё, соёлжъё. Явцгаах уу?
Нин Машка минь дээ...
Ум Манай багийг хожсоноо тэмдэглэж Чехословакт ард нийтээрээ өргөн зугаалж тэмдэглэж байна гэнэ.
Бор Оросуудад ажил нэмэгдэж шөнөөр би би си чагнадаг болж дээ. Зурагт хуудас барьсан ард түмэн гудамжинд жагссан гэнэ. Найман сард танк оруулсны хариуг тэнд авч байна даа.
Мас Прагийн хоёр дахь хавар болох юм биш биз? Та нар юу гэж бодож байна?
Рыб Эсрэгээрээ, харин ч эргээ улам чангална. Дубчикийг шууд хусаад манай талыг баримтлагч нэг хүн томилно биз.
Бор Прагт Аэрофлотын төлөөлөгчийн газрыг бөмбөгдсөн гэнэ.
Сте Юу? Харамсалтай юм бэ...
Мас Харин та мат боллоо доо.
Рыб За, та нар энэ улс төрийн яриагаа дуусгаж үз.
Мас Серебренников.
Бор Аан...
Сте Миний ээлж.
Бор Тэгэж үз, тэгэж үз.
Мас Өнөөдрийн хурлаар юу хэлэлцэв, яриач.
Бор Яахав...одоогоор хайнцсан, гэхдээ манайх руу эргэсэн шүү.
Дик Та бүхний анхааралд 1969 оны хаврын шинэ загварын цуглуулгаас толилуулж байна. Энэ удаагийн загварын онцлог зөөлөн дулаан тод өнгөний сонголт байлаа. Нил ягаан, гичний ногоон, ягаан сарнайн, маргад эрдэнийн ногоон гээд...
Нин Маша ёстой гоё, бүх сэжигтэнг шүүхэд дуудахыг зөвшөөрсөн. Тэгэхээр шүүгч бидний талд байна гэсэн үг.
Маш Нина, чи тэр хөвгүүдэд хамаг ухаан бодлоо зориулаад өөртөө анхаарах ч цаг зав алга! Энэ сайхан хувцсыг хараач!
Дик ...дэгжин загварын хослол, өнгөний сонголт бүгдийн сэтгэлд хүрнэ...
Маш Хавар болж байна. Шувууд жиргээд, сайхан хувцастай эрчүүд гудамжаар алхаад. Ингэхэд чи нэг нууц амрагтай болох юм уу?
Дик Та нар энэ хослол руу анхаарлаа хандуулна уу...
Нин Чи юу ярина вэ? Боря, Лёша хоёрын дунд эргэлдээд хэнийг сонгохоо мэдэхгүй байхад бас юун нууц амраг вэ...
Маш Больж үз ээ. Чи их сургуульд сурч байхдаа л Серебренниковыг сонгосон. Харин таксины жолооч бол нөөц хүн. Чи тэрэндээ хайргүй.
Нин Би энэ тухай энд ярилцмааргүй байна. Чиний хэлдэг үнэн, үнэн. Миний толгойд тэр хэрэг тувт эргэлдээд байна. Зөвхөн шүүхэд л найдаж байна даа. Хамгийн гол нь тэрнийг битгий шахаасай билээ.
Маш Больж үз ээ, хэн шүүгчийг шахах вэ дээ? Энэ чинь алдартай хэрэг ш дээ. Тэгэхгүй байх.
Нин Алдартай гэдэг нь үнээн.
Маш Нина, чи түр ч атугай сатаараач. Мастер Маргарита хоёрыг уншчихсан уу?
Нин Уншсаан. Ээжийнд орхичихсон. Зүгээр үү?
Маш Өө, зүгээр ээ, яахав ээж чинь уншиж л байг. Ингэхэд энэ...энэ...чамд зохих загвар байна, хар даа.
Дик Ингээд манай загварын үзүүлбэр дууслаа. Анхаарал тавьсанд баярлалаа.
Нин Та яллагдагч Мезенцевтэй нэг өрөөнд сууж байснаа хүлээх үү?
Фед Хүлээж байна.
Нин Хууль дүрмээрээ бол том хүнийг хүүхэдтэй нэг өрөөнд хорьдоггүй. Таныг яагаад тэнд хорьсийм?
Фед Мөрдөгчийн хэлснийг л би биелүүлнэ ш дээ.
Нин Та Мезенцевтэй хэрэг хүлээх талаар ярилцсан уу? Магадгүй та яриагаа тэр тал руу чиглүүлсэн юм биш биз?
Фед Дэлгэрэнгүй бол юуны ч тухай яриагүй. Энэ сэдвээр бол би юу ч яриагүй. Тийм биз Саша?
Бэр За, тайвшир, тайвшир.
Нин Та засан хүмүүжүүлэхэд яаж хорьдог, Петровка 38-ын нөхцөл байдлын тухай ярьсан юм биш биз?
Фед Үгүй ээ, хүүхэд айлгах ямар хэрэг байна.
Нин Миний олж мэдснээр бол та урд өмнө нт ял шийтгүүлж байсан гэнэ лээ.
Фед Аль эртний явдал болоод өнгөрсөн.
Нин Ямар зүйл ангиар шийтгүүлсийм?
Фед Хүнд гэмтэл учруулсан.
Нин Хаана хоригдсийм?
Фед Мордовид.
Нин Засанд очихоосоо өмнө хаана хоригдож байсийм?
Фед Петровка 38-т.
Нин Хэрвээ та яриагүй юм бол Мезенцев хаанаас Петровкын тухай олж мэдсэн байхав?
Фед Хаанаас ч байж болно ш дээ. Салхи цонхоор исгэрсэн ч юм бил үү.
Нин Иван Петрович, та цамцаа тайлна уу?
Тим Эсэргүүцэж байна. Энэ чинь одоо юу гээчийн шаардлага вэ?
Бэр Танхимд чимээгүй! Эсэргүүцлийг хэрэгсэхгүй. Гэрч та өмгөөлөгчийн хүсэлтийг биелүүлнэ үү., Таны гэдэс сорвитой байх нь ээ? Яллагдагч таны энэ сорвийн тухай мөрдөн байцаалтын үеэр ярьсан байна. Энэ сорвийг яаж мэдсэн байхав? Бас л салхи цонхоор исгэрсэн үү? Таны цамцны цаана ийм сорви байдгийг олон хүн мэдэх үү?
Фед Сорви харуулсан. Тэгээд юу гэж?
Нин Та энэ сорвио ашиглан хэрвээ гэм бурууг хүлээхгүй бол Мезенцевийг ийм аймшигтай яргалал хүлээж байгаа гэж айлгасан байсан. Баярлалаа. Та хувцсаа өмс, өмс.
Бэр Гэрч Потапов, Федотовын аль нь юм, та биеэ зөв авч яв. Битгий таахалзаад бай. Та засанд биш шүүх танхимд байна шүү. Засанг санагалзаад байвал тийш нь явуулж орхино шүү. Хурдан хувцаслаарай.
Маш Шинэ гэрчүүдтэй болсон. Хэрэг мөрдлөгийн эхэн үед сэжиглэж байсан. Эрээвэр хураавар улс. Гэхдээ тэдний мэдүүлгийг яаж ч эргүүлж болзошгүй гэнэ. Тийм учраас Нина зөвхөн шүүгчид л найдаж байна гэсэн.
Оле Чи ямар ч шинэ юм хэлсэнгүй ш дээ.
Маш За, өөр нэг юм бий. Хэрвээ Нина намайг ховлосныг мэдвэл... Ер нь ийм юм...
Оле Үргэлжлүүл.
Бор Нөхөр Максимов, сүүлийн үед та Одинцов дүүргийн газар нутагт гарсан хэрэг мөрдөхөд идэвхтэй оролцдог байсан. Та яагаад Иван Федотовыг Иван Потапов гэдэг нэрээр урьдчилан хорих төвд насанд хүрээгүй Александр Мезенцевийн өрөөнд хорих үүрэг заавар өгсөн бэ?
Мак Би энэ асуултанд хариулах эрхгүй ээ.
Бор Ямар шалтгаанаар?
Мак Шалтгаан гэвэл би шуурхай ажиллагааны нууцыг задруулах эрхгүй хүн.
Бэр Та асуултанд шууд хариулна уу. Нууц задруулсан бүх хариуцлагыг би хүлээе. Хариул, хариул. Худал мэдүүлэг өгвөл яадгийг танд анхааруулсан шүү дээ. Хариул, хариул, хариулаарай. Яагаад Федотов- Потаповыг Мезенцевийн өрөөнд оруулсийм?
Мак Энэ бол тусгай ажиллагаа байсан. Мөрдлөгөд оролцсон хүний жинхэнэ овог нэрийг нууцалсан юм.
Бор Энэхүү тусгай ажиллагаа гэгчийг таны санаачлагаар явуулсан уу?
Мак Энэ тусгай ажиллагааг би мөрдөгч Юрьевийн үүрэг болгосны дагуу биелүүлсэн.
Бэр Тэгэхээр... Танхимд чимээгүй!
Бор Нөхөр шүүгч ээ, гэрчээс өөр асуух зүйл өмгөөлөлд байхгүй., Нина...
Нин Боря энэ хэн бэ?
Бор Байз, чи баярласандаа болоод дэвхцэнэ дээ. Энэ нөгөө хоёр цэрэг, жолооч нар. Тэднийг олчихсон., Нина, чи зүгээр үү?
Жол 23 хагаст машин ангидаа явж очсон. Замын хуудаст тэмдэглэгээ хийсэн. Манайх дэглэмээ хатуу баримталдаг. Маш хатуу.
Стр Бид гар бөмбөг тоглочихоод 11 цагт явсан.
Раз Тийм ээ, 11-т
Нин Та нар замдаа зогссон уу?
Стр Ээ... зогссоон.
Раз Хоёр эр зам дээр зодолдоод байсан.
Жол Журамтай хүмүүс байна даа, яагаад туслахгүй гэж.
Нин Зодолдсон хоёрыг салгах гэж хэдий хэр удаан зогссон бэ?
Стр 11 өнгөрсөөн.
Раз За...11.15 байсан.
Жол Өөрсдөө бодоод үзээч. Бид яг 23 цагт хөдөлсөн. Анги хүртэл хагас цаг явна. Тэд яг замын дунд хавьцаа зодолдож байсан, тэгэхээр 23.15 юм уу, 23.10 хавьцаа л байх. Яаж тод санах вэ дээ...
ЭмП Юуны чинь 23 цаг вэ? Шөнийн 1 цагт болсон шдээ. Би тэдэнтэй хамт явж байсан.
Тим Та юу хийж явсийм? Шударга зөвлөлтийн бүсгүй шөнийн 1 цагт 3 залуутай хамт шүү.
Нин Эсэргүүцэж байна, нөхөр шүүгч ээ. Асуулт хэрэгт хамааралгүй.
Бэр Эсэргүүцлийг хүлээн авлаа.
Эмп Ер нь би шүүхэд туслах л гэж ирсэн.
Бэр Нөхөр прокурор, та хэрэгт хамааралтай зүйл асууна уу?
Тим За. Хэрэгтэй холбоотой зүйл ярина уу.
эмП Жолооч Сергей намайг авахаар манайд 9-д очсон. Намайг генералуудын зуслангийн байр очиж үзье гэж урьсан юм л даа. Тэгээд дараа нь бид цэргүүдийг ангид нь хүргэх ёстой байсан. Бид очиж үзэж харсан. Зуслангийн байранд ажиллаж байсан цэргүүд тэнд байхгүй байсан. Тэдний ирэхийг хүлээхэд хүрсэн. Гэтэл би цагаасаа хожимдоод байсан.
Нин Цэргүүд хаана байсийм?
ЭмП Малковод. Юу хийснийг нь мэдэхгүй ээ. Би яагаад тэр шөнийн цагийг яг таг санаад байгаа юм бэ гэвэл 12-оос оройтохгүй харина гээд аавд хэлчихсэн байсийм. Тэгээд л би цагаа тувт хараад байсан. Та нар над руу яагаад ингэж хараад байсийм? Би үнэнийг л хэлж байна ш дээ.
Нин Чамд бас энүүгээр эргэлдэх хүний мөс байсан байх нь ээ?
Оле Би чиний мартаад явчихсан бичгийг хувилаад авчирлаа. Нэг бол чи энэ бичгийг Борисын гарын үсэгтэй авчир. Тэгвэл танайх ялна гэдгийг баталъя. Үгүй гэвэл хөвгүүдтэйгээ салах ёс хий. Шүүхийн эцсийн мэтгэлцээн эхэлсэн байна лээ ш дээ. Би дуулсан. Чи эрчээ авчихсан байсан. Та нарыг ялагдуулахын тулд би чадах бүхнээ хийнэ. Танай яллагдагч нарт Зөвлөлтийн түүхэнд байгаагүй хамгийн хүнд шийтгэл онооно. Орой болтол хамтарч ажиллахыг зөвшөөрсөн гэрээг хүлээнэ, тэрнээс хойш би бүгдийг өөрийн дураар зохицуулна.
Нин Шууд тулган шаардсан байна. Одоо яахав?
Бор Хүнд их буугаа оруулахаар шийдэж. Ухаантай л юм.
Нин Хөвгүүд ямар ч буруугүй, тэдэнд огт хамаагүй ш дээ.
Бор Нина. Аюулаас хамгаалахынхан юу хүснэ, тэрнийгээ л хийдэг. Миний гарын үсэг энд байх эсэх нь хамаагүй. Тэдэнтэй тоглоод нэмэргүй, ямар ч утгагүй. Хэрвээ шонгийн модны утсан дээр зэрэглэн суусан болжморын нэг нь л токонд цохиулвал бүгд хиарна.
Нин Бид бараг л ялах гэж байсан.
Бор Яг үнэн. Одоо тэр хорт могой Берсенев шүүгч рүү утасдаад л бүх юм өнгөрнө. Энд гарын үсэг зурах ямар ч хэрэг алга., Миний амьдралдаа харсан хамгийн сайхан гал байлаа.
Оле Байна уу...намайг Дээд шүүхийн шүүгч... Берсеневтэй... нэн даруй холбоодох.
Нар Бүгд босно уу. Шүүх ирж байна., Бүгд сууна уу.
Бэр Нөхөр прокурор, та сууна уу.
Тим Бүгд босно уу. Та бүхнээс амь үрэгдсэн мөрдөгч Юрьевийн гэгээн дурсгалыг хүндэтгэн нэг минут чимээгүй зогсохыг хүсэж байна. Урд шөнө эмнэлэгт нас барсан байна. Гэм буруутай этгээдүүдийг барьж шийтгэхийн тулд бүхий л хүчээ дайчлан зориулдаг байсан туйлын шударга хүн байсан. Гэгээн дүр нь үүрд дурсагдаг. Та бүхэн сууцгаана уу.
Нин Хэргийн урьдчилсан мөрдлөгийн үеэр ямар хувийн шалтгаанаар манай яллагдагч нарт анхаарлаа хандуулсныг бид шүүхэд нотолгоо баримт гаргаж өглөө.
Бор Хэрэг мөрдөлтийг бүтэн зургаар нь авч үзвэл эхэн үед буруутай нь бараг магадлалтай дор хаяж өөр гурван сэжигтэн байсан. Нотлох баримт гуйвуулсан нь бараг тодорхой байсан. Асуулт, мөрдлөгийн ингэж явуулах нь ямар хэрэгтэй байсан юм бол оо?
Нин Хэргийг хурдан илрүүлсэн гэж мөрдөгч сэтгэл ханаад зогсохгүй, ээлжит магтаал урамшуулал хүртэх гэсэн далд санаа агуулсан байж мэднэ. Мөрдөх ажиллагааг маш худал хуумгай явуулсан. Тэрнээс болж гэм зэмгүй хүн хохирохыг бид зөвшөөрнө гэж үү.
Бор Бүх ирээдүйн өмнө нь байх хоёр залуугийн амьдрал үрэгдэх нь байна. Тэд нийгмийн өмнө ямар ч буруугүй байж олон сар нийгмээс тусгаарлагдаж хоригдсон.
Нин Энэ хооронд жинхэнэ алуурчид чөлөөтэй явж байна. Хэрвээ одоо бид Мезенцев, Щербинин нарыг гэм буруутай гээд шийтгэчихвэл Лида Уткинагийн жинхэнэ алуурчид ял завших гээд байна.
Бор Манай яллагдагчдын цорын ганц онцлог нь тэд гэм буруугаа хүлээсэн явдал юм. Ингэхэд манай дэлхийн шүүхийн практик дахь шилдэг хүмүүс “гэм буруугаа хүлээх нь нотлох баримтын хатан хаан гэсэн үг биш ээ” гэж нэгэнтээ хэлж байдаг. Гэм буруугаа хүлээснийг бас шалгаж батлах ёстой байсан.
Нин Өөр бас манайд нэг дүрэм байдаг.
Бор Эргэлзээтэй юм бүхнийг яллагдагч нарын талд тайлбарладаг.
Нин Бидний түшсэн эдгээр баримтын ачаар та нарт ийм эргэлзээ төрсөн гэдэгт найдаж байна.
Бор Манай яллагдагч нарыг цагаатгахыг бид шаардаж байна.
Нин Өөр ял шийтгэл оноовол асар шударга бус явдал болох учраас хүндэт шүүхийг тэгэхгүй гэдэгт найдаж байна.
Бор Би хэлж дууслаа.
Нин Би хэлж дууслаа.
Бэр Шүүх эцсийн шийдвэр гаргахаар зөвлөлдөх танхим руу явж байна.
Бор Чи яаж байна?
Нин Гайгүй ээ.
Бор Ус авчрах уу?
Нар Бүгд босно уу, шүүх ирж байна.
Бэр Хэргийн материалыг шалгаж, гэрч нарын мэдүүлэг, яллагдагч нарын гэм буруутайг тогтоосон прокурорын хэлсэн үг, өмгөөлөгч нарын яллагдагч нарыг зөвтгөсөн үгийг сонссоны дараа Зөвлөлт Орос улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийг хариуцдаг шүүхийн зөвлөлөөс Александр Мезенцев, Константин Щербинин нарт оноосон ялыг батлагдаагүй гэж үзлээ., Чимээгүй нөхөд өө! Чимээгүй! Шүүхийн зөвлөл Александр Мезенцев, Константин Щербинин нарыг цагаатгах шийдвэр гаргаж, цагдан хорих таслан шийтгэх арга хэмжээг өөрчилж шүүх хуралдааны танхимд шууд чөлөөлсүгэй. Лидия Уткинагийн амь насыг хохироосон хэргийг дуустал мөрдөхийг даалгасугай. Шүүхийн шийдвэр эцсийнх бөгөөд давж заалдаж үл болно!
Нин Борис Алексеевич, танд их баярлалаа.
Бэр Яасан гэж надад баярлана вэ? Та нар ажлаа сайн хийсэн. Хүүхдүүд энэ бүгдийн дараа амархан сэргэнэ биз ээ.
Нин Танаас нэг юм асууж болох уу? Тэндээс утасдсаны дараа та яаж зөвтгөх тогтоол гаргахаар шийдсэн бэ?
Бэр Ямар утасны тухай яриад байгааг би мэдэхгүй. Гэвч би 54 оноос хойш эцсийн мэтгэлцээний өмнө Валентиновкад байдаг зуслан руугаа дандаа явчихдаг. Манай зуслан утасгүй. Хэн ч байсан, яаж ч хүссэн надтай холбогдож чаддагггүй юм.
Ээж Сайн байна уу? Та хэнтэй уулзах гэсийм?
Эр1 Тантай.
Төгсөв. Арван тавдугаар анги төгсөв. 2023 оны 1 сарын 10.
Орчуулсан Ч.Ганчимэг
Back to episodes Go home