Заступники 13

Монгол Телевиз

Төрөл: Орос ОАК                                     Хуудасны тоо: 22

Нэр: Өмгөөлөгчид-13                               Бичлэгт орсон:....  он ....  сар .....өдөр 

Орчуулагч: Ч.Ганчимэг                           Эфирт гарсан:..... он ...... сар ..... өдөр

 

Ум        За, охид хөвгүүд минь. Ёстой гайхалтай юм болжээ! Зөвлөлтийн хамгийн догшин прокурор, хорт могой, харгис мангас, манай өмгөөлөгч нарыг нэг нүдээрээ үздэггүй этгээд...

Бор       Бид ч ялгаагүй дургүй...

Ум        ...хар хэргээ тайван гэгч нь хийж явжээ. Хэрэгтэнд буудан хороохоос эхлэн хүнд хүнд ял өгдөг байсан прокурор хээл хахууль авдаг байсныг нь  тогтоожээ. Нэгэн нь тэрнийг матсан гэнэ. Шалгаж эхэлсэн. Тэгээд өөрийг нь баривчлахаар ирж байгааг Высоковский мэдчихээд юмаа баглаж аваад арилаад өгч.

Нин       Арилсаан?

Бор       Тавхайгаа гялалзуулаад! Буудуулчихсан л юм байх гэж бодсон.

Ум        Бүгд л тэгэж бодсон, Боря минь! Энэ бүх хугацаанд тэрээр уралын нэг үйлдвэрт хуульчаар ажиллаж байсан гэнэ.

Зах       Гурван сарын өмнө гэнэт хүрээд ирсэн. Энэ хугацаанд юу эсийг хийсэн гэж санана. Баримт бичгийн ажил цэгцэрсэн. Ханган нийлүүлэлт хэвийн болсон. Ижил төстэй үйлдвэр тоног төхөөрөмж илүүчилсэн. Валерий Валентинович! Манай үйлдвэрт хийсэн бүхэнд чинь танд дахин талархаж баярласнаа илэрхилье.

Выс      Зүгээр дээ, зүгээр

Зах       Танд маш их баярлалаа! Хэрвээ та байгаагүй бол бид... Нөхөд өө, та нар ямар хэргээр явна?

Эр1       Пал Палыч Высоковский?

Зах       Юун Высоковский вэ?

Выс      Би ямар ч буруугүй ээ.

Эр1       Бидэнтэй явна уу.

Выс      Би зөвлөлтийн шударга ажилтан.

Эр1       Алив, явъя.

Выс      Би ямар ч...

Эр1       Явъя гэж байна шүү.   

Эр2       Зогс! Зогс гэж байна!

Люд      Ингэж хэлэх муухай л даа, гэхдээ тэрэнд болж л өгвөл олон жилийн ял өгөөсэй билээ.

Бор       Харгис хүүхэн бэ!

Нин       Ингэхэд, би Высоковскийн тухай анх сонсчихоод тэрнийг хахууль авсан гэдэгт үнэхээр итгээгүй. Таня Волоховагийн хэргийн яллагч байсан өөдгүй амьтан л даа. Гэхдээ их зарчимч новш байсан ш дээ.

Ста       Өдрийн мэнд!

Нин       Сайн байна уу?

Зэр       Сайн уу?

Ста       Би Нина Владимировна Метлицкаятай уулзаж болох уу? Намайг Наталья Старикова гэдэг. Прокурор Высоковскийн салсан эхнэр байна. Бид хагас жилийн өмнө гэрлэлтээ цуцлуулсан. Намайг өөрт нь хайргүй болсон гэж Паша үзсийм. Бидэнд сайн өмгөөлөгч хэрэгтэй байна.

Нин       Яагаад би гэж?

Ста       Таныг хүн өмгөөлөх юм бол дандаа амжилтанд хүрч дуусдаг гэж Паша ярьж байсан.

Нин       Уучлаарай, би таны нөхрийг өмгөөлмөөргүй байна.

Ста       Нина Владимировна, танаас гуйя, та Пашатай очиж уулзаад байдлыг нь харчих л даа. Паша хэцүү хүн. Гэхдээ хахууль авах хүн биш. Ямар ч буруугүй. Та бидэнд туслаач дээ. Пашад туслаач, танаас гуйя.

Нин       Сайн байна уу! Та намайг санаж байна уу? Намайг мэднэ гэдгийг чинь харж байна. За, ажил хэрэгтээ шууд оръё. Таны салсан эхнэр таныг шүүхэд өмгөөлөөч гэж надаас гуйсийм. Та зөвшөөрч байна уу?, Таныг буруугүй гэж хэлж байсан. Энэ үнэн үү?, Тэгвэл та яагаад оргон зайлаад гурван сарын турш өөр хүний нэр зээлдэн нуугдсан тухайгаа тайлбарлаж өгөөч?

Эм        Өдрийн хоол! Сэрээрэй. Хоолоо идэхэд бэлдээрэй! Өөрөө хоолоо идэх үү? Дандаа толгой дохидог, сайн залуу. Тархиа ингэж хагалуулах ч гэж дээ. Май таваг, барь, сайн барьж бай. Энэ халбага. За хоолоо ид. Дотор чинь муухай оргивол дуудаарай. Дандаа тэгдэг болсон.

Нин       Та намайг ойлгож байна уу?, Боря, сайн уу? Чи энд юу хийж яваа юм?

Бор       Нэгд чамайг бодлогогүй алхам хийхээс сэргийлэх гэсийм. Хоёрт гэвэл би Дээд шүүхийн давж заалдах шатанд гомдол бичсэн. Хэрвээ чи яг одоогийнх шиг бодлогошроод зогсоод байхгүй бол бид магадгүй өргөдлөө өгч амжина байх. Явцгаая!

Нин       За...

Бэр       Тэгэхээр яллагдагч нар хорь шахам хоног насанд хүрсэн хүмүүстэй хамт хоригдсон байх нь ээ. Нэг нь хоёр удаа ял авсан, нөгөө нь гурван удаа хоригдож байсан. Мөрдлөгийн явцад яагаад тэгсэн байхав?

Тим       Нөхөр шүүх хурал даргалагч аа, би тэгэхэд хяналтын прокуророор ажиллаагүй. Хэргийг зөвхөн хоёр дахь шатны хэлэлцүүлгийн үеэр л авсан.

Бэр       Тэднийг яагаад хамт хорисон шалтгааныг та тодруулсан уу? Тэдний мөрдөгч хэн байсийм, нөгөө Потапов өөр бас...

Нин       Дардыкин...

Бэр       Дардыкин нарын?

Тим       Аль эртний хэрэг учраас тодруулахад нилээн төвөгтэй байх. Гэхдээ бид бүхий л хүчээ дайчилна аа.

Бэр       Өмгөөлөгч нар хаана байсийм? Та нар яагаад анзаараагүй юм?

Нин       Өмгөөлөгч нар хөвгүүдийг үнэнээ хүлээхэд хамт хоригдож байсан хүн сэтгэл зүйн шахалт үзүүлсэн гэдгийг нэг биш удаа мэдэгдсэн. Гэвч анхаарахгүй орхигдуулсан.

Бэр       Сэтгэл зүйн дарамт... Тийм дарамт үзүүлснийг батлах хэрэгтэй...Хаана байна?

Нин       Бид хүсэлт гаргах гэж оролдсоон.

Бэр       Оролдсоон! За, хотын шүүхийн төлөөлөгч өө...

Кош      За...

Бэр       Юуны чинь за вэ? Елена Аркадьевна, кино хальс болон дууны бичлэгийг би үзэж, сонслоо. Ёстой баллаж хаясан байна лээ. Хоёр мэдүүлэг хоёулаа хэрчигдчихсэн, шаардлага хангахгүй болсон. Яагаад ийм зүйлийг хүлээж авсийм?

Кош      Нөхөр шүүх хурал даргалагч аа, ойлгомжгүй байгаа хэсгийг протоколоор нөхөж болно гэж шүүх үзсийм. Тийм.

Бор       Би үг хэлж болох уу?

Бэр       Юу тэрэв?

Бор       Өдөр тутмын шүүх хуралдаанд улсаас асар их мөнгө зарцуулдгийг бүгд мэднэ! Ард түмний өчнөөн их мөнгө салхинд хийсэж байна ш дээ. Яагаад гэхээр хотын шүүхийн нэг хүн энэ бичлэгийг тэнцэнэ гэж үзснээс болж шүү дээ. Баярлалаа.

Бэр       Зүгээр ээ. Серебренников...

бор       За..

бэр       Та өөрийнхээ мөнгийг л тоолж яв. Хэрвээ таны хэлснийг сонсоогүй гэвэл та л муу ажиллаж дээ! Тэгэхээр та нарын давж заалдах гомдлын талаарх шүүхийн шийдвэрийг ирэх тавдахид сонсоорой.

Бор       За, Нина Владимировна, танд баяр хүргэе!

Нин       Байз л даа. Зүгээр л хэргээ хүлээлгэж өглөө. Бие биендээ баяр хүргэх эсэхийг шүүх шийднэ шүү дээ.

Бор       Өнөөдөр юмыг муугаар бодохгүй байя, тэгэх үү? Ингэхэд чи хоол идэх юм биш биз?

Нин       Идмээр байна! Чи Высоковскийн хэргийн талаар надтай ярилцах уу?

Бор       Өөрөөр яалтай нь билээ... Үгүй гэвэл чи надтай хамт хоол идэхгүй, өлсөөд үхчих байлгүй.

Нин       Үхэхгүй ээ. Лёша хоолоо хийчихсэн байх.

Бор       Талархууштай эр шүү. Нээрэн. Гэхдээ танай Лёша Жорагийн гарын тугалын шарсан маханд хүрэх өдий биз ээ. Би чамайг дайлна. Явья.

Нин       Матаас бичсэн хүн нэрээ нууцалсан байсан. Гэхдээ маш дэлгэрэнгүй бичсэн байна лээ. Шалгаж эхэлсэн. Высоковскийн жолооч Прошин гэгчийг байцаасан. Тэрээр цааргалалгүй бүгдийг хэлсэн.

Бор       Тэгэхээр даргынхаа булайг дэлгэсэн байх нь ээ?

Нин       Маш дэлгэрэнгүй. Прокурор жолоочдоо үүрэг өгнө. Жолооч нь яллагдагч нарын ар гэр руу утасдаад ял шийтгүүлэхгүй гэх юм уу, аль эсвэл хамгийн доод хэмжээ өгнө гэж хэлдэг. Зөвшөөрсөн тохиолдолд жолооч нь урьдчилгаа авна, үлдсэн мөнгөө хүссэн ялаа сонссоных нь дараа авдаг байжээ.

Бор       Асуулт. Жирийн жолооч аймшгийн суут Высоковскийн итгэлийг яаж олсон юм бол?

Нин       Хариулт. Тэр хүн бараг гэр бүлийнх нь хүн. Дайны талбарт байх үеэс Высоковскийг зөөдөг байсан гэж салсан эхнэр нь хэлсэн. Тэрнээс хойш салаагүй.

Бор       Тэгээд жирийн жолооч яагаад даргаасаа тийм амархан урвадаг билээ?

Нин       Энэ чинь асуудал болоод байна.

Бор       За, миний зөвлөгөө. Прошиныг маш сайн сэгсэр. Хамгийн гол нь ямар ч хамаагүй шалтгаанаар шүүх хурлыг хойшлуул. Яллагдагчийн биеийн байдлыг хэлж болно ш дээ. Высоковскийг баашлаагүй гэдэгт чи итгэлтэй байна уу?

Нин       Би чамд нэг л юм хэлье. Тэрнийг хахууль аваагүй гэдэгт нь би яг итгэж байна.

Бор       Гэхдээ батлах маш хэцүү. Харин чи ямар ч бэрхшээлээс шантардаггүй.

Нин       Боря, би явлаа. Чамд их баярлалаа. Лёша намайг хүлээж суугаа.

Бор       Мэдээж, яв даа! Хуучин нөхрөөрөө хүргүүлэхийг чинь ирээдүйн нөхөр чинь харах ёсгүй. Чиний эрүүл мэндийн төлөө!

Нин       Чиний төлөө!, Сайн уу?

Але       Сайн уу! Яасан удав аа?

Нин       Салхинд алхсийм аа. Цэвэр агаарт явмаар санагдаад... Нэг хэцүү газарт очсийм.

Але       Хоол хөрчихөж. Халаах уу?

Нин       Зүгээр ээ. Хоол идэх хүсэл алга, уучлаарай. Би хаана очсныг чи мэдэх үү? Шоронгийн эмнэлэгт. Нэг л зүйлийг сайн ойлголоо. Хэрвээ хүн өөрийн ухаан мэдрэлгүй болчихвол маш аймаар байдаг юм байна. Тэгээд болоогүй шүүхээр хэргээ таслуулвал...маш...

Але       Нина, чиний ажил угаасаа аймшгийн. Чи ажлаа хаях юм уу?

Нин       Би ажилдаа дуртай, Лёша.

Але       Дурлах юу байдагийм, Нина? Чи алуурчин, хүчирхийлэгч, ард түмний дайсан гээд элдвийн л адгийн амьтдыг өмгөөлдөг!

Нин       Ямар ч ардын дайсан байхгүй! Жирийн хүн л байдаг, тэд шударга шүүхээр хэргээ хэлэлцүүлэх эрхтэй!

Але       Эрхгүй! Тэд шударга ёсыг зөрчсөн. Тийм учраас бүгдийг буудвал таарна. Гүйцээ!

Нин       Буудаж хорооно оо? Чи юмыг ямар амархан шийдчихдэг юм?

Але       Нина!

Нин       Тэгвэл чи Мезенцев Щербинин нарыг бас буудах нь ээ? Хэрвээ тэдэнд өгсөн яланд итгэвэл тэд ч бас гэмт хэрэгтэн, алуурчид байх нь.

Але       Яахав, алдаа гарснаас тэд шийтгүүлсэн. Тэдний хувьд онцгой тохиолдол байсан!

Нин       Тэгэхээр тэдний хувьд алдаа байжээ?

Але       Одоо, хэрэггүй ээ, хангалттай! Нааш ир. Хоёулаа хүүхэдтэй болъё, тэгэх үү? Бидэнтэй адилхан. Юра гэж нэрлэнэ. Том болоод сансрын нисгэгч болно. Хэн ч болсон яахав. Тэгэх үү? Чи ажлаасаа гарч, гэртээ суугаад хүүхдээ өсгөнө. Гоё биз дээ?

Нин       Гайхалтай ирээдүй байна., За, би явж унтлаа.

Эм        Бүгд босно уу, шүүх ирж байна.

Шүү      Сууцгаана уу.

Нин       Нөхөр шүүгч ээ, шүүх хурал эхлэхээс өмнө хүсэлт гаргахыг минь хүлээж авна уу?

Яр         Эсэргүүцэж байна.

Шүү      Эсэргүүцлийг хэрэгсэхгүй. Хэлж болно.

Нин       Нөхөр шүүгч ээ! Та яллагдагчийн биеийн байдлыг анхаарч үзнэ үү. Яллагдагч баригдах үеэрээ гавал тархиндаа гэмтэл авсны улмаас цагтаа эрүүл саруул хүчтэй эр байсан хүн одоо тахир дутуугийн тэргэнцэр дээр суусан, ямар ч чадамжгүй өвгөн болон хувирчихлаа. Өвчтний толгой байнга өвдөж, дотор нь муухайрдаг. Бас амьсгал нь давчиддаг гэж эмчлэгч эмч нь хэлсэн. Хүн бүр мэддэгчлэн зөвлөлтийн шүүх дэлхийн хамгийн энэрэнгүй шүүх тул яллагдагчийн биеийн байдал дээрдэх хүртэл шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүсэж байна. Юу болж байгааг эргэцүүлэх чадваргүй үед өөрийг нь шүүнэ гэдэг арай л хэтийдсэн явдал билээ. Хэлж дууслаа.

Яр         Нөхөр шүүгч ээ, би эсэргүүцэж байна! Өмгөөлөгчөөс илүү эмч нар өвчтний биеийн байдлыг сайн мэддэг. Хэрвээ эмч нар яллагдагчийг шүүх хуралд оролцохыг зөвшөөрсөн бол нөхөр өмгөөлөгч санаанаасаа зохиосон зүйлээр шалтаглан шүүх хурлыг хойш нь татах шаардлагагүй. Би гүйцлээ.

Шүү      Яллагдагч, та босно уу., Түүнд тусална уу., Таны бие ямар байна?

Выс      Толгой өвдөж байна.

Шүү      Та нэр, овогоо хэлнэ үү.

Выс      Павел Высоковский.

Шүү      Та насаа хэлнэ үү?

Выс      Тавин...тав

Шүү      55. Яг зөв байна. Яллагдагч, та буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна уу?

Выс      Үгүй, зөвшөөрөхгүй. Уучлаарай, миний толгой...маш их өвдөж байна.

Нин       Нөхөр шүүгч ээ, та суухыг нь зөвшөөрнө үү.

Шүү      Одоохондоо сууж бай даа. Нөхөр Метлицкаягийн хүсэлтийг хэрэгсэхгүй.

Яр         Нөхөр шүүгч ээ, гэрч Прошин Иван Игнатыч, яллагдагчийн жолоочийг дуудахыг зөвшөөрнө үү.

Шүү      Гэрчийг оруулна уу.

Яр         Гэрч Прошин, яагаад та яллагдагч Высоковскийн гэмт хэргээ хэрэгжүүлэхэд  оролцохыг зөвшөөрсийм?

Про       Би...би энэ хүнд өртэй. Намайг Москвад шилжүүлж, ажилд оруулж, орон байраар тусалсан. Надад хүнлэг хандаж байсан. Би Пал Палычид хэлдэг байсан л даа. “Хэрэгггүй юм биш үү. Хүмүүс тэртээ тэргүй зовж байна. Хулгайч хүртэл сүүлчийн юмыг нь авдаггүй шүү дээ" гэж. Гэтэл хэлснийг минь хий гээд...намайг сүрдүүлдэг байсан.

Яр         Яллагдагч юугаар сүрдүүлдэг гэж?

Про       Би орон сууцны дараалалд бүртгүүлчихсэн байсан. Намайг дарааллаас хасна шүү гэнэ...өөр бас намайг шоронд хийнэ гэдэг байсан. Би 10 жилийн өмнө машины осол гаргачихсан юм. Хэн ч үхээгүй, гэхдээ би хэргийн газраас зугтчихсан юм. Высоковский байнга энэ тухай сануулдаг байсан. 

Яр         Надад асуулт байхгүй.

Выс      Вань...анд минь...чи надаас битгий ай... Хэний заавраар энэ бүгдийг хийснээ  надад хэлчих. Чамайг зодсон уу?

Шүү      Яллагдагчийн асуулт хүчингүй. Өмгөөлөлд асуулт байна уу?

Нин       Байна. Иван Игнатьевич, та ямар нөхцөлд мөнгийг яллагдагчид өгдөг байсан бэ?

Про       Ямар гэдэг нь ойлгомжтой ш дээ. Машиндаа суухад нь дугтуйтайг өгнө. Тэр тоолоод цүнхэндээ хийдэг байсан. Гүйцээ.

Нин       Хахууль өгдөг хүнийг та яаж сонгодог байсан бэ?

Про       Би сонгодоггүй байсан. Пал Палыч надад нэрийг нь хэлээд яахыг хэлнэ. Өөр бас...мөнгөний хэмжээг хэрэгтний боломж бололцоог харж байгаад хэлнэ.

Нин       Өмгөөлөх талд асуулт байхгүй.

Шүү      Шүүх хурал 15 минут завсарлаж байна.

Про       Наташа, Наташ, чи яагаад надтай тэгэж яриад байсийм?

Ста       Чи яагаад араас дагаад байна аа?

Про       Би ямар буруу юм хийсийм?

Ста       Яагаад хүн дагаад байна аа? Миний ямар хэрэг болсийм?

Про       Чи өөрөө мэднэ...

Ста       Тийм ээ, чиний юу ч хэрэггүй!

Про       Наташа, хүлээгээч.

Ста       Наад гараа ав!

Про       Натааш!

Нин       Иван Игнатьич... Та яагаад Высоковскийн эсрэг мэдүүлэг өгсийм?

Про       Надад өөр сонголт байсангүй. Тэд бүгдийг мэдэж байсан, ойлгож байна уу? Би Пал Палычийн тухай яриагүй, харин тэд надад ярьж өгсөн! Дэлгэрэнгүй, нэг бүрчлэн. Хэрвээ намайг мэдүүлэг өгөхөөс татгалзвал чамайг ч бас шоронд хийнэ гэсэн. Хам хэрэгтэн гээд... Би мэдээж хүсээгүй. Пал Палыч надад маш их тусалсан....

Нин       Та хэл дээ, Высоковскийн салсан эхнэр Стариковатай та ямар холбоотой юм?

Про       Ямар ч холбоогүй. Тэр эзэгтэй, би жолооч.

Нин       Яагаад тэд салсныг та мэдэх үү?

Про       Яагаад гэж үү... ер нь бол Пал Палыч эхнэрээ их харддаг байсан. Бараг л таарсан хүн бүртэй. Наташагийн нууц амрагийн тухай мэдэх үү гэж надаас байнга шалгаана. Би юугаа мэдэхэв дээ? Жирийн л жолооч... Тэгээд ч би одоо яарч байна. Одоо ажил руугаа явах ёстой. Автабааз руугаа. Би автуусны жолооч болсон. Ажил руугаа явах болчихлоо. Би явлаа.

Нин       За, яв даа... Яв.

эхН       Бид Ромкагийнхаа хуриманд гээд мөнгө хадгалчихсан байсан. Өөр яах вэ дээ. Жолоочид өгч таарсан. Прокурорын хэлснээр бид бүгдийг хийсэн. Хүүхдэд минь 8 жил өгнө гэснээс 4 жилийг нь л өгсөн.

З1         Миний зүйл анги хэцүү л дээ. Тэгээд прокурор нилээн их мөнгө нэхсэн. Бид бүх танил тал, хамаатан саднаа дайчилсан, сүүлдээ аавын машиныг хүртэл зарахад хүрсэн. Тэгээд 12 жилээс 6-г л өгсөн.

З2         Би танхайн хэргээр баригдсан. Уучихсан байхдаа бид зодоон хийчихсэн. Надад 4 жил өгнө гэсэн. Тэгсэн эмээ Пал Палычтай яриад жолоочоор дамжуулан мөнгө өгөхөөр тохиролцсон. Тэгээд гэрийн хамаг л үнэтэй цайтай гэсэн бүгдээ зараад би нэг жилийн тэнсэн авсан.

Эм        За, бүгдийг нь авчирлаа. Сонирхолтой цуглуулга байна даа. Высоковскийн авч байсан хэргүүд үү?

Нин       Тийм. Та таньдаг юм уу?

Эм        Тийм ээ. Их эелдэг хүн л дээ. Гэхдээ л нэг зэвүүн санагдаад байдаг байсан. За, та ажлаа хий дээ, саад хийхээ болъё...

Нин       Та эелдэг юм аа. Баярлалаа., Наталъя, та илэн далангүй хэлээч. Прошин таны нууц амраг уу?

Ста       За, юу гэж дээ! Ваня юу?! Пашатай гэрлэхээс өмнө, 10 жилийн тэртээд миний араас гүйдэг байсан... Би ер тоодоггүй байсан. Бидний хооронд хэзээ ч юу ч болоогүй. Сүүлд Ваня гэрлэсэн, жилийн өмнө байхаа, эхнэрээсээ салчихсан гэнэ лээ. Пашаг алга болсон чинь Ваня манайд ирээд намайг гэрлээч гэж санал тавьсан. Би татгалзсан.

Нин       Высоковский мэдээж харддаг байсан?

Ста       Тэрнээс л болж надаас салсан.

Нин       Ойлгомжтой.

Бор       Өө, Нинка, ороод ир! Ороод ир, ороод ир! Би чам руу яг залгаж байлаа.

Нин       Уучлаарай, би хожимдчихлоо. За, яасан?

Бор       Шуудхан хэлчихье. Шинэхэн мэдээтэй. Давж заалдах гомдлыг хүлээж авсан. Хурал эхлэх өдрийг нэмэлтээр зарлана.

Нин       Ура!

Бор       Тийм ээ.

Нин       Боря!

Бор       За, за, тайвшир, тайвшир.

Нин       Бид ёстой чадлаа.

Бор       Тэглээ.

Нин       Чи ёстой сайн байна. Маш сайн байна! Давж заалдахад гомдол гаргасанд баярлалаа! Тэр үед би бүүр шантарчихсан байсан.

Бор       Харин одоо чиний сэтгэл сэргэчихсэн биз дээ?

Нин       Тийм ээ! Чи төсөөл дөө...

Бор       За...

Нин       Высоковскийн бүх ялын шийдвэр хуультай яв цав нийцэж байсан.

Бор       Яаж вэ?

Нин       За, харж бай. Өөрийгээ хамгаалсан. Дөрвөн танхай этгээд зэрэг дайрахад хөгжимчин биеэ хамгаалаад нэгийг нь хутгалчихсан. Насанд хүрээгүй хүүхэд хөнгөвчлөх нөхцөлтэй. Өөр бусдын буруутай нь тогтоогдоогүй хэрэг ч байна.

Бор       Тэгэхээр хахууль авсан аваагүй эдгээр хэрэгт тийм л шийтгэл оноох байсан гэсэн үг үү?

Нин       Тийм ээ. Хэрэг шийдэхэд хахууль огт нөлөөлөөгүй. Тэрнээс гадна чи Прошины талаар үнэн хэлсэн байна лээ.

Бор       Прошин гэж ...жолооч уу?

Нин       Тийм ээ, жолооч. Прошин Высоковскийг матсан. Би итгэлтэй байна. Тэрнийг зүгээр ч нэг гүтгээгүй. Анхаараарай! Тэр жолооч аль эртнээс Высоковскийн эхнэр Стариковад хайртай байсан. Салсан эхнэрт нь л дээ. Одоо тэд салчихсан л даа. Хэрвээ Высоковскийн шоронд хийчихвэл Старикова хуучин нөхрөө мартана гэж Прошин бодсон байгаа юм.

Бор       Харин Старикова мартсангүй. Учир нь салсан нөхрөө хэзээ ч мартддаггүй юм..., За, явлаа даа, тэнгэр минь явлаа. Уучлаарай, одоо та ор, ор. Явъя. Чи нөгөө Прошины тухай дэлгэрэнгүй яриарай.

Маш     Олег! Олег, юу болоо вэ? Би чамайг оройжин хүлээж, тэнэг юм шиг суулаа! Олег би чамтай яриад байна. Уухаа болиоч!

Оле      Яачаав...

Маш     Хоёулаа театр явах байсан ш дээ!

Оле      Брежневийг буудчихсан...аз болж өөр машинд сууж явсан. Сансрын нисгэгч Береговой, Николаев нар шархадсан. Жарков жолооч алагдсан.

Маш     Одоо тэгээд яана аа?

Оле      Чи дүүрчихсэн тэнэг үү? Нэгд, зарим нь суудлаасаа авахуулна, хоёрт эрэгийг чангална. Баруун зүүнгүй бүгдийг нь буудна. Яана даа. Одоо тэр муусайн ёрын тэрсүүт үзэлтнүүдийг нухчин дарна даа. Жоом шиг энэ тэнүүгээр гүйлдээд байх болсон. Дайсны дуу хоолой болж, Посев энэ тэрийн хэвлэл тараагаад давраад байсан...

Нэм      Нина Владимировна! Оройн мэнд! Би таныг хүлээж байлаа.

Нин       Оройн мэнд! Танаас цочлоо ш дээ.

Нэм      Уучлаарай.

Нин       Петр гэдэг байх аа? Та чинь сурвалжлагч, ямар хэвлэлийнх гэдгийг би мартчихаж.

Нэм      Өдөр тутмын мэдээ сонин.

Нин       Чөлөөт хэвлэл байх аа? Та яагаад намайг сонирхоно гэж бодоов?

Нэм      Энэ. Та хар даа. Энийг унш.

Нин       “...анх удаа зөвлөлтийн хууль тогтоох байгууллагад өмгөөлөгч Нина Метлицкая ... Нина Метлицкая...

Зэр       өмгөөлүүлэгчээ бүрэн гүйцэд зөвтгөхийг шаарджээ.

Нэм      улс төрийн хэргээр зүйлчлэгдсэн байсан. Та одоо бидний охин тэнгэр. Бид таныг гар дээрээ өргөөд дэлхийн бүх хэлээр магтуу бичнэ. Одоо тэд таныг хаана явсан газарт тань дагана. Таныг хараандаа авчихсан, тийм учраас та одоо шинэ аюултай бодит байдалтайгаа эвлэрэх нь дээ.

Нин       Ийм зүйл сонсчихоор жинхэнээсээ сэрэмжтэй болчих юм байна, Петр. Манайд оръё. Хүйтэн байна.

Нэм      Тэгье. Гэхдээ би ганцаараа биш.

Нин       Манайд орцгооё...

Нэм      Тэгье, тэгье..., Сайн уу.

Але       Та Нинаг хараагүй биз?

Эр         Та нөхөр нь үү?

Але       Лёша.

Орч       Лёша, танайхыг эзэлсэнд битгий уурлаарай. Нина нөгөө өрөөнд бий.

Ген       Хоёулаа уух уу? Эрх чөлөө, Набоковын төлөө ууя., Та “Лолита”-г уншсан уу?

Але       Уншаагүй, би Нинаг хайж байна., Би унтмаар байна. Энэ улс явах байгаа?

Нин       Лёш, хүмүүс ингэж л амьдардаг юм байна, ойлгож байна уу? Хэдий мэдлэг боловсролтой ч олдсоноо л хийдэг. Тэр Алик, физикч мэргэжилтэй гэвч ачигч хийдэг. Харин тэр бол Петя Немзэр. Манай үеийн суут ухаантан. Суут ухаантан.

Але       Чиний суут ухаантан лүү архичин юм аа. Яаж эрүүл байх юм. Мөнгө нь ч хүрэхгүй. Тэдний улстай тэрсэлддэгт би дургүй. Чи ч гэсэн тэдэнтэй битгий нийл.

Нин       Би хэнтэй нийлж, хэнтэй нийлэхгүйгээ өөрөө шийднэ., За, байна.

Бор       Сайн уу. Хэн чиний дургүй хүргэснийг би мэдэхгүй ээ. Гэхдээ би чиний сэтгэлийг сэргээх гээд үзье.

Нин       Чи яах гэсийм, Боря?

Бор       Гар хүндрүүлэх, авлига авах хоёр ямар ялгаатай байсныг чи мэдэх үү?

Нин       Ижил утгатай биз дээ?

Бор       Нина, хаант Оросын үед ялгаатай байжээ. Хоёр өөр төрлийн гэмт хэрэг. “Гар хүндрүүлнэ” гэдэг нь тодорхой нэгэн албан тушаалтанд хийсэн ажлынх нь төлөө өгдөг шан харамж, гэхдээ ямар ч хууль зөрчдөггүй. Харин авлига авах нь хэн нэгний зовлонг ашиглан баяжих гэсэн шуналыг хэлдэг гэнэ дээ.

Нин       Чи ухаантай шүү, Боря! /утас шажигнана/ Чинийх үү?

Бор       Үгүй ээ, чинийх л юм байх гэж бодсон. Гэв гэнэт миний хэлний мэдлэгийг сонирхох болсон нөхөр хошуучид би давтаад хэлсэн ч болох юм шүү. /утас чагнасан нөхөрт хандаж хэлж байна./

Нин       Битгий инээд хүргэ, Боря.

Бор       Нөхөр хошууч аа, инээдтэй биш байна.

Нин       Нөхөр шүүгч ээ, бүгдээрээ хамт бодож үзье. Ийм нэг хэрэг байжээ... Харанхуй шөнө үүдний дэргэд дөрвөн согтуу нэг залуу руу дайрчээ. Залуу мэдээж биеэ хамгаална, тэгээд нэгийг нь хутгалчихжээ. Хэдий тэгсэн ч тэр залуу маш сайн тодорхойлолттой, гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Та залууд хэдийг өгөх байсан бэ?

Шүү      Улсын яллагч 12 жилийг шаардах л байх. Гэхдээ биеэ хамгаалсан тохиолдолд 6 жил байхад хангалттай. Зөв биз, Владимир Сергеич?

Яр         Зөв өө.

Нин       Бас ийм хэрэг байна. Насанд хүрээгүй хүүхдийг эцэг эх нь орхиод явчихсан. Эмээтэйгээ хамт байдаг. Эмээдээ чадах ядахаараа тусалдаг байж. Гэтэл гудамжны муу залуустай нийлчихжээ. Тэгээд тэрнийг танхайн хэрэгт буруутгасан. Та хэдэн жил өгөх байсан бэ?

Шүү      Энэ ч арай гайгүй хэрэг байна аа. Тийм ээ?

Яр         Нэг жилийн тэнсэн. Уучлаарай, нөхөр өмгөөлөгч өө. Таны энэ асуулт бидний хэлэлцэж байгаа хэрэгт ямар хамаатай юм бэ?

Нин       Шууд хамаатай. Хүндэт шүүгч ээ, хүндэт прокурор оо, та нар яллагдагч Высоковскийд хахууль өгсөн хүмүүст бараг л адилхан ял оноолоо.

Яр         Эсэргүүцэж байна! Энэ чинь ёс зүйд нийцэхгүй, доромжилсон харьцуулалт байна!

Нин       Нөхөр шүүгч ээ, хувьсгалаас өмнөх Оросод хээл хахуулийг хоёр төрөлд хуваадаг байжээ. Хахууль авах нь хууль зөрчдөг, гар хүндрүүлэх нь хууль зөрчдөггүй хахууль юм.

Шүү      Нөхөр Метлицкая, зөвлөлтийн эрүүгийн хуулинд авлига авах, гар хүндрүүлэх хоёрыг ялгадаггүй. Хээл хахууль л бол хахууль. Сая та сая прокурор бид хоёрыг яллагдагчтай харьцууллаа. Харин би танд бид ямар ялгаатайг тодорхой хэлээд өгье. Бид ажил үүргээ шударгаар биелүүлдэг. Хийсэн ажлынхаа төлөө хэнээс ч нэмэлт шан харамж, хахууль нэхдэггүй. Бидний хооронд ангал шиг ялгаа байна. Харамсалтай нь та энэ том ялгааг олж харахгүй байна. Хурал завсарлаж байна.

Маш     Нина!

Нин       Маша! Чи яагаад энд байгаа юм? Хаанаас ирээв?

Маш     Тэнгэрээс. Алив, явъя. Ярих юм байна.

Нин       Хаашаа?

Маш     Хаашаа ч яахав. Манайд юм уу, танайд ч юм уу, аль нь ч яахав.

Нин       Манайд Лёша бий. Бид хоёр сүүлийн үед жаахан...

Маш     Ойлгомжтой. Толхилцсон байх нь ээ.

Нин       Аяар гэм.

Маш     Манайх руу явъя. Олег өнөөдөр ирэхгүй.

Нин       Юундаа яарсийм?

Маш     Харьж очоод бүгдийг ярина аа.

Нин       Ирж авдаг чинь юун сайн юм. Тэгээгүй бол би нэг газар уйлж суух байсан.

Маш     Нина, чи яагаад уйлна гэж? Чи чинь зоригтой шүү дээ. Ээх, энэ ч аюултай мөртөө сэтгэл гижигдэм байх л даа. Ингэхэд, чи “Мэдээллийн хуудасын” редакторыг таньдаг байх аа?

Нин       Чи тэр “хуудасыг” яаж мэддэгийм?

Маш     Нина, би чамд нэг юм зөвлөе. Тэднийг бүгдийг нь шатааж орхи. Миний чамд өгсөн “Посевд” хэвлэсэн “Мастер Маргарита хоёрыг" ч бас устга. Тэгэхгүй бол...

Нин       Чамайг Олег явуулаа юу?

Маш     Юу гэж дээ, Нина. Өчигдрийн халдлагаас хойш юун тухай ч бодохоо больсон.

Нин       Ямар халдлага??

Маш     Өчигдөр Брежнев рүү халдсан. Энэ талаар мэдэж байсан учраас өөр машинд сууж явсан. Алуурчид сансрын нисгэгч нарыг буудсан.

Нин       Хэрвээ халдлага гарахыг мэдэж байсан юм бол яагаад урьдчилж арга хэмжээ аваагүй юм?

Маш     Яагаад гэвэл Андропов орлогч Цвигунтэйгээ таарахгүй дайсагнадаг болсон. Тэгээд л аюулаас хамгаалахынхан хөдлөөгүй. Олег согтуудаа ам алдчихсан. Харин чи хэнд ч ярьж болохгүй! Ам алдвал би толгойгүй! Ер нь Нина, чи комсомолын гишүүний зөв үйлсийн төлөө ханцуй шамлан ордог зангаа жаахан татаж хамжааргатай яв. Амьтны нүдэнд битгий өртөөд бай.

Нин       Надад аюул заналхийлж байна гэж бодоо юу?

Маш     Юу ч мэдэхгүй байх хулгай хийхээс дор гэдэг! Бодоогүй, мэдэж байна! Чи яагаад уухгүй байгаа юм?

Нин       Лёшатай халуун дотно, гэр бүлийн хоёр шиг үдшийг тайван өнгөрүүлэх гэсийм. Дахиад уурлуулмааргүй байна.

Маш     За, за.

Але       Нина!

Нин       Аан?!

Але       Нина минь... Сүүлийн үед хоёулаа хар элгийн улс шиг байх боллоо. Надтай юу ч ярихгүй юм.

Нин       Лёша... уучлаарай. Чи надад саад хийгээд байна. Би ажлаа хийх ёстой. Уучлаарай.

Але       Ойлголоо.

Нин       Хаана зогслоо доо?

Але       Тэгэхээр, би чиний хувьд хоосон орон зай байх нь ээ?

Нин       Лёша, би зүгээр л ажлаа хийе. Чи миний ажилд дургүй. Харин миний хувьд хамгаас чухал зүйл. Чи аан гэж бай. Надад ямар ч нотлох баримт алга, юу ч байхгүй. Высоковскийд хэрэг тохсон гэдгийг би мэднэ. Өөр бас эд мөрийн дам баримт л байна. Тийм байхад тэрний буруугүйг яаж батлахаа би өөрөө ч мэдэхгүй байна.

Але       Нина, нэг л аюултай хандлага ажиглагдаад байна. Чи надад ямар ч цаг гаргадаггүй. Зөвхөн саад хийдэг. Ажил, ажил... ажлаа дуусахаар салсан нөхөр, архины хамууд, өөр бас биеэ үнэлэгч найз... Би хаана байна? Нина, энэ бүгдийн хаана нь би байна? Аль эсвэл би "намайг тийшээ хүргэ, хоол хий, арил, битгий саад хий" гэдэг чиний тушаал биелүүлэгч юм уу?

Нин       Би чамтай ийм маягаар ярилцмааргүй байна.... Хэрвээ чиний санаанд нийцэхгүй байвал...

Але       Яана гэж?

Нин       Надад чамтай хэрэлдэж байх зав алга.

Але       Чөтгөр ав гэж! Чи надад хэзээ ч цаг гаргадаггүй!

Нин       Та шүүх дээр болохоор асуултанд хариулдаг мөртөө яагаад намайг асуухаар хариулдаггүй юм? Яагаад дуугүй байдагийм? Ийм байна. Та бид хоёр дандаа эсрэг талууд байсан. Гэхдээ одоо би таны талд байна. Өөрийгөө хамгаалаач дээ. Таныг хамгаалахад надад туслаач. Та яагаад эхнэрээсээ салчихсийм?

Выс      Миний араар тавьдаг байсан.

Нин       Хэн танд хэлсийм? Прошин уу?

Выс      Та яаж мэдсийм?

Нин       Мөн байх нь. Прошин таны эхнэрт гэрлэх санал тавьж байсныг та мэдэх үү?

Выс      Мэднэ ээ. Тэгэхэд миний эхнэр болоогүй байсан. 10 жилийн өмнөх явдал.

Нин       Таныг Натальяагаас салсны дараа гурван сарын өмнө тэгсэн. Прошин матаас бичснийг та мэдэх үү?

Выс      Тийм байх учиргүгй.

Нин       Павел Павлович, та авлига аваагүй. Авлигыг Прошин авсан. Тэгээд таныг дэгээдэж унагасан. Гэхдээ та буруугүй гэдгээ мэдэж байсан байж яагаад зугтаад нуугдсийм?

Выс      Та яах байсийм? Хэрвээ ямар ч нотлох баримт байгаад нэмэргүй, гэм буруутай нь 99 хувийн магадлалтай тогтоогдох хэрэгт татагдсан бол та зугтахгүй байсан уу? Тэгээд хоригдоно. Би бүр шоронд ч очиж амжилгүй наана урьдчилан хориход нухуулчих байсан.

Нин       Пал Павлыч, та айдаг байх нь ээ?

Выс      Айдаг. Авлигачин гэгдэж үхэхээс айж байна. Мэдээж та эсрэгээр нь баталж чадахгүй бол шүү дээ.

Нин       Нөхөр шүүгч ээ, өмгөөлөх тал гэрч Прошиныг дахин байцаах хүсэлт тавьж байна.

Яр         Эсэргүүцэж байна.

Шүү      Эсэргүүцлийг хэрэгсэхгүй.

Нин       Гэрч Прошин, Высоковскийн шалгаж байсан хэргийн яллагдагч нарын хамаатны утасны дугаарыг та яаж мэдсэн бэ?

Яр         Эсэргүүцэж байна. Гэрчээс ингэж асуусан бөгөөд тодорхой хариулт авсан шүү дээ.

Нин       Нөхөр шүүгч ээ, хэргийн явцад шинэ нөхцөл байдал үүссэн тус асуултанд хариулахыг гэрчээс шаардаж байна.

Шүү      Гэрч та хариулж болно.

Про       Дарга өгсөн.

Нин       Гэрч Прошин, худал мэдүүлэг өгвөл хариуцлагад татагдана гэдгийг та мэднэ биз дээ?

Про       Мэднэ.

Нин       Би асуултаа дахин давтъя. Яллагдагч нарын хамаатны утасны дугаарыг та яаж мэдсэн бэ?

Яр         Эсэргүүцэж байна. Өмгөөлөл гэрчид шахалт үзүүлж байна.

Шүү      Эсэргүүцлийг хүлээж авлаа.

Нин       За, за. Би өөр асуулт тавья. Танд Высоковскийн гэрийн түлхүүр байдаг уу?

Про       Байхгүй.

Выс      Худлаа яриад. Би өөрөө чиний гарт гэрийнхээ хувилсан түлхүүрээ өгсөн.

Нин       Яллагдагч аа, та албаны бичиг баримт гэртээ авч харьдаг байсан уу?

Выс      Нуугаад яахав, байсан. Гэхдээ зөвхөн хуулбар материалыг... Ингэх хориотойг мэддэг хэдий ч тэр бүр ажил дээрээ бүгдийг хийж амждагггүй байсан. Тэгээд л гэртээ ажилладаг байсан.

про       Тэрний тархи спиртэнд нэвччихсэн шүү дээ.

Яр         Эсэргүүцэж байна! Шүүх хурлыг жүжгийн талбар болгочихлоо!

Шүү      Эсэргүүцлийг хэрэгсэхгүй, цааш нь үргэлжлүүлнэ үү!

Нин       Гэрч Прошин, та Высоковскийн гэрт эзгүй хойгуур нь очдог байсан уу?

Выс      Байсаан. Хэрэгтэй бичиг баримт авчир гэж би нэг биш удаа явуулж байсан.

Нин       Гэрч Прошин, яллагдагч нарын хамаатнуудаас авсан мөнгийг та хаана хадгалсан бэ? Иван Игнатьич, та шүүхэд хариулна уу. Таны дуугүй байгааг би миний өмгөөлүүлэгчийг гүтгэхийг санаархсан гэж үзэж байна.

Яр         Эсэргүүцэж байна! Үндэслэлгүй нотолгоо.

Шүү      Эсэргүүцлийг хэрэгсэхгүй.

Нин       Та хариулна уу. Нийт 12 мянга 700 рублийг та хаана хадгалж байгаа вэ?

Про       Би...тэрнийг... хоршоололд өгөх гэж цуглуулсийм. Зуслангийн байшин бариулах гээд. Үнэт арьсан дээл, бөгж худалдаж авсан.

Выс      Миний салсан эхнэр Наталья Стариковад өгөх гээд үү? Чамаас аваагүй юу?

Про       Чи өөрийгээ хорлож байсан ш дээ! Улаан зээрд болтлоо уудаг. Ойр тойрныхноо ер анзаардаггүй! Ер нь чи хэнийг ч анзаардаггүй байсан. Хүмүүс чиний хувьд хог шаар байсан. Адгийн новш чи яаж амь гарсийм?

Нин       Өмгөөлөх талд асуулт байхгүй.

Нин       Сайн байна уу?

Ста       Сайн байна уу!

Выс      Та маш сайн өмгөөлөгч юм байна. Бид дандаа дайсан байсан.

Нин       Ийм асуудалд орсныхоо дараа Таня Волоховагийн хэргийн талаарх таны бодол өөрчлөгдсөн гэж найдаж байна.

Выс      Яасан гэж тэрэв? Таняг сэтгэцийн эмнэлэгт биш, харин тусгай нөхцөлтэй шоронд 10 жил хорих ёстой байсан.  Би хойшдоо ч тийм хэрэг хийсэн бүх хүнд дээд зэргийн хатуу ял оноож байх болно.

Нин       Та ёстой хэрцгий хүн юм, Павел Палыч.

выс       Намайг өмгөөлсөндөө харамсаж байна уу?

нин       За, боль доо. Та хэргээ шудрагаар шүүлгэх эрхтэй. Харин би таныг өрөвдөхгүй байна.

выс       Баярлалаа.

бор       Өө! Сайн байна, сайн байна, Нина! Тэр аймшгийн мангасыг өр төлбөр, шоронгоос аварлаа даа.

нин       Битгий эхэл, гуйя. Надад муухай байна.

бор       Өө...мартаж үз! Тэр Высоковскийг мартаж үз. Би юу гэж хэлдэг билээ? Ийм хэрэг хэлэлцээгүй. Хэлэлцээгүй, тэгээд л гүйцээ! Сайхан юмны тухай бод!

нин       Юун тухай?

бор       Миний тухай! Тээр...тээр би харж байна. Танайд чиний хайргүй хүн байдаг учраас чи харих дургүй байна. Ганцхан Высоковскийгоос болж чиний дотор муухайраагүй.

нин       Би хийж дуусгах ажилтай учраас гэртээ хариагүй. Лёша бид хоёрын бүх юм сайн.

бор       Чи битгий миний толгой эргүүлэх гээд бай, за юу? Би чамд хайртай, Нина! Нина, чи тэнэг юм уу, эргүү юм уу, үнэхээр харахгүй байна гэж үү!...Эргүү амьтан. /өөрийгээ хэлнэ/.

але       Сайн уу?

нин       Сайн уу. Оройтож байх чинь.

але       Нэг новш дугуй хагалчихжээ. Дугуйгаа солих гээд удчихлаа.

нин       Хувцсаа тайлах хэрэггүй, хоёулаа салхинд гарангаа ярилцъя.,

але       Тэгье.

нин       Сайн байна уу?

эм         Сайн байна уу? Тэрэгнээс өргөлцөөд өгөхгүй юу?

але       Тэгье. Би одоохоон.

нин       Би эндээ хүлээж байя, Лёша!

але       За.

арх       Чи юугаа харсийм...

нин       Надтай ярьсан уу?

арх       Тэгээд өөр хэн байгаа юм? Аль эсвэл би чамд харагдахгүй байна уу?

нин       Уучлаарай.

арх       Би чиний хувьд хэн ч...

нин       Наад гараа аваач...

арх       Би бас юм хийж...

нин       Надад битгий хүр...

арх       чадахтайгаа эр шүү...

нин       Ээж ээ... надаас холдооч ээ!

арх       ...та нар бүгд адилхан...

нин       Ээ...туслаарай... Лёша ...

арх       ...чөтгөр рүүгээ...

але       Нина, чи зүгээр үү?

арх       Юу вэ, чи эргүү мал чинь!?

нин       Яана аа...

але       Май, чи...

нин       Болиоч ээ, гуйя, битгий зод оо!

эр         Та бэлэн үү?

бор       Аа...тийм ээ, тийм. Одоохон, миний хамтрагч ирнэ. Хоёрхон минут болно байх.

але       Намайг хүлээх хэрэгггүй. Ажил руугаа яв аа.

нин       Одоо шууд уу? Үгүй ээ. Зүгээр ээ, зүгээр. Дажгүй.

але       За, боль доо. Тийм биш гэдгийг би харж байна. Одоо юу ч тус болохгүй.

нин       Давж заалдах шатны комиссийн хуралтай. Таслахаас л биш... Болохгүй л дээ. Одоо яая гэхэв.

але       Хурдан гүй! Сүйдтэй юм болоогүй дээ. Би өөрөө аргалчихна.

нин       Лёша, би чамд хамгийн сайн өмгөөлөгч олж өгнө өө, амалъя., За, би гүйлээ.

бор       Нина, чи яачихав аа, аан?

нин       Ёо!

бор       Юу болсийм?

нин       Лёша сэргийлэхэд баригдсан. Барьж бай даа.

бор       Сэргийлэхэд ээ? Гайхах юм алга.

нин       Хүн зодчихсон.

бор       Огт гайхахгүй байна.

нин       Тэдний хүн...

бор       Гайтай юм. Харин одоо гайхаж байна. Чи яагаад дэргэд нь байдаггүй юм?

нин       Энэ хорвоогийн хамгийн сайн өмгөөлөгч олж өгнө гээд амалчихсан.

бор       Тэр өмгөөлөгчөө чи олчихсон.

нин       Хэн юм?

бор       Би. Дараа учрыг нь олъё. Одоо орцгооё.

эр         Ирсэн үү?

бор       Тийм ээ.

эр         Тэгвэл эхэлье дээ.

бор       Ороорой.

нин       За.

бор       Сайн байна уу, нөхөд өө.

мар       Чи надтай гэрлэсэнгүй дээ, өөдгүй хог.

нэм       Цөллөгдсөн хүний эхнэрт Пицундад амрах эрхийн бичиг өгдөггүй юм.

мар       Байна л биз. Би хойд туйлд амрах дуртай ч юм бил үү...

нэм       Болгоомжтой...Бидний үг бүрийг өлгөж авна.

мар       Яв даа.

нэм       Явах болчихлоо.

Арвангуравдугаар анги төгсөв.

2022 оны 12 сарын 30. Орчуулсан Ганчимэг.

Back to episodes Go home