Монгол Телевиз
Төрөл: Орос ОАК Хуудасны тоо: 20
Нэр: Өмгөөлөгчид-12 Бичлэгт орсон:.... он .... сар .....өдөр
Орчуулагч: Ч.Ганчимэг Эфирт гарсан:..... он ...... сар ..... өдөр
Дик Та бүхэн анхаарлаа хандуулна уу. Одоо тайзнаа залуу хэдий ч туршлагатай загвар зохион бүтээгч Валентин Истомины урласан шинэхэн бүтээлээс толилуулж байна. Залууст зориулсан шинэхэн загварын хувцас. Маш загварлаг, цагаан хар өнгийг чөлөөтэй хослуулсан чамин тансаг дэгжин хослол, даашинзыг та бүхэн харж байна.
Маш Чамайг ийм даашинз өмсөөд шүүх хуралд сууж байна гээд төсөөлчихлөө.
Нин Тийм ээ. Тэгвэл бүх хэрэг миний талд шийдэгдэнэ. Прокурор нар амаа ч ангайж чадахгүй.
Дик Эдгээр дэгжин хослол орос уламжлалаа шинэчлэн хөгжүүлсэн нь харагдаж байна. Оросын уламжлалт хувцасны загвар. Оросын хус мод.
Нин Тайз гэхээсээ шатрын хөлөг юм даа.
Дик ...авьяаслаг залуу загвар зохион бүтээгчийн уран сэтгэмжийн илрэл юм. Та бүхэн анхааралтай хараарай...
Маш Энэ нөгөө Алла Крамская. Хамгийн шилдэг нь!
Дик Залуу авьяаслаг загвар зохион бүтээгч Валентин Истомин. Истомины гайхалтай сайхан шинэхэн бүтээлийг та бүхэн үзэж сонирхлоо. Оросын уламжлалт өнгө төрхийг хадгалсан шинэхэн загвар.
Маш Истомин мэдээж сайн л даа. Гэхдээ Пинхасовтой харьцуулах ч юм биш.
Нин Пинхасов? Хэн юм?
Маш Сод ухаантан. Тэрний загварыг гадаадынхаас ч ялгах аргагүй!
Нин Оёдолчин юм уу? Намайг танилцуулчих.
Маш Биш ээ, өөрөө оёдоггүй. Оёдлын цехтэй.
Нин Цех ээ? 89-р зүйл анги. Хуулийг уландаа гишгэсан л юм байна!
Дик Ингээд манай үзүүлбэр дуусаж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.
Жак За яасан, Сеня минь? Ажиллаж дуусах шив. Социалист өмчийг ингэж их идэж шамшигдуулвал...
Эр Буудан хорооно.
Жак Хөрөнгийг нь хураана.
Тим Мезенцев Щербинин нарын гэм буруутайг зөвхөн тэдний л мэдэх зүйлийн тухай байцаагдах үеэрээ хэлснээр тогтоосон юм. Жишээ нь яллагдагч Мезенцев Уткинагийн дотуур өмдийг тодорхой дүрсэлж ярьсан. Харин яллагдагч Щербинин хохирогчийн биений аль хэсгийг гэмтээснээ хэлсэн байдаг.
Нин Нөхөр шүүгч ээ, өмгөөлөх тал яллагдагч Мезенцевээс асуух зүйл байна. Та зөвшөөрнө үү.
Кош Зөвшөөрье.
Нин Яллагдагч Мезенцев, Лида Уткинагийн дотуур өмд ямар байсныг та яаж мэдсэнээ шүүхэд ярина уу?
Тим Эсэргүүцэж байна. Өмгөөлөх талын асуултын хариу тодорхой.
Кош Эсэргүүцлийг хэрэгсэхгүй. Яллагдагч Мезенцев, та хариулна уу.
Мез Мөрдөгч Юрьев надад гэрэл зургийг нь харуулсан. Костя бид хоёрт.
Нин Хүндэт шүүгч ээ, хоёр хөндлөнгийн гэрчийн гарын үсэг зурсан протоколд Юрьев мөрдөгч Лида Уткинагийн дотуур өмдний гэрэл зургийг үнэхээр харуулсныг тодорхой дурдсан байна лээ., Би Пинхасовыг өмгөөлмөөр байна.
Рыб Чи Волоховагийн хариуг нэхэх гээ юу? Энэ чинь тэнэг хэрэг. Би чамайг мэднэ. Чи өөрийгээ гайхуулаад өнгөрнө. Дараа нь бид салбараараа чиний ялыг үүрнэ шүү дээ. Пинхасовыг нямбай өмгөөлөөрэй дээ.
Нин Нямбай гэж яаж? Дүр үзүүлэх юм уу?
Рыб Пинхасовын гэрээс 3,5 сая рубль олсон. Өөр бас нэрийн хадгаламжийн дэвтэртээ төдий хэмжээний мөнгө байршуулсан байсан. Бас тэрний хамсаатан, сэтгэцийн эмнэлгийн ерөнхий эмч Горецкийгээс 2 саяын үнэтэй валют, үнэт эдлэл хураасан. Эмнэлэгт бүхэл бүтэн сүлжээ ажиллаж байсан гэнэ. Бөөндөгч-худалдан авагч, бараа борлуулагч, түүхий эд нийлүүлэгч гээд нийт 15 хүн баривчлагдсан. Бүгдэд ялын дээд хэмжээ өгнө. Яана даа... Ийм байна. Тэр оёдлын нууц цехед оёдолчид гурван ээлжээр ажиллаж, үйлдвэрийн тоног төхөөрөмжтэй байсан. Энэ нь зөвлөлтийн эдийн засгийн үндэс суурийг эсэргүүцсэн том гэмт хэрэг юм. Ял шийтгэлийг нь ч зохих төвшинд өгч таарна. Элдвээр гайхуулаад байвал чамайг сольж орхино шүү.
Нин Харж л байя.
Рыб За...
Нин Маша...
Маш Өөв...
Нин Загварын үзүүлбэрийн үеэр чи Пинхасовын тухай ярьснаа санаж байна уу?
Маш Тийм ээ.
Нин Чи хувцасыг нь манай загвар зохиогч нарынхаас хамаагүй дээр гэж байсан.
Маш Дээр чиг, хямдхан чиг. Яасан, чи авах гэсэн юм уу? Оройтсоон. Сеняг хорьчихсон.
Нин Мэднэ ээ. Би өмгөөлөгч нь.
Маш Үгүй ер өө! Нээрэн үү?
Нин Тэгээд л тэрний тухай бага сага зүйл мэдэж авах гэсийм.
Маш Сенька хөнгөн үйлдвэрийн дээдэд сурч байсан. Гэвч тэрнийг гадаадынханд дэндүү ойртдог гээд эвтэйхэн хөөчихсөн.
Нин Валют уу?
Маш Больж үзээ, ямар юмны чинь валют?! Үгүй. Сеня тэднээс гадаадын хувцас загварын сэтгүүл худалдаж авдаг байсан. Тэгээд нэгэн нь матаад Сенягийн хичээл дууссан даа.
Нин Дараа нь яасан?
Маш Эвлэлийн гишүүнээс нь хөөсөн. Нэг хэсэг хувцас засвар, захиалгын газар оёдолчноор ажилласан, дараа нь комиссын дэлгүүрт, тэгээд хоёр жилийн өмнө сэтгэцийн эмнэлэгт төвхнөсөн гэнэ лээ. Бүгдийг хөл дээр нь босгоод бүхэл бүтэн үйлдвэрлэл явуулсан. Крамская хүртэл, яагаав, загвар өмсөгч хувцсаа захиалдаг., Бүр унтаж хэвтдэг гэсэн шүү.
Нин Чи энэ бүгдийг яаж мэддэгийм, Маша?
Маш Би ч бас Сенятай тэгсэн, гэхдээ эртний явдал. Удаагүй ээ., Сеня “Загварын ордонд” ажиллаж, гадаад орнуудаар явах л байсан. Даанч тийм намтартай хүнд бүх юм хаалттай шүү дээ. Хэн матчихсан юм бол? Тэрний бүх хүнийг баривчилсан гэсэн. Гадны хүн яавч нэвтэрч ороогүй. Дотроосоо л мэдээлсэн байх. Хөл нь тасарч унаасай. Нина, чи Сеняг аврах уу?
Нин Өө, би яаж мэдэхэв дээ, Маша.
Маш Аварч хайрла.
Сте Сайн уу, ажлын хамтрагч аа.
Нин Өглөөний мэнд.
Сте Пинхастай уулзах нь уу?
Нин Тийм ээ. Харин чи ерөнхий эмч Горецкийтой юу?
Сте Яг. Зүгээр л зай бөглөж суугаарай гэж Рыбак чамд сануулсан уу?
Нин Сануулсаан.
Сте Тэгвэл хурдан дуусах юм байна. Энэ сайн хэрэг шүү. Ийм хэргээс мөнгө, алдар нэрийн аль нь ч олдохгүй. Ядаргаатай хэрэг., Тийм л биз дээ?
Пин Уулзана гэж санасангүй шүү. Яасан? Та биднийг матсан уу?
Нин Яагаад тэгэж бодоов?
Пин Шалтгаан бий. Та манай цехэд төөрлөө гээд орж ирсэн. Гэтэл хоёр цагийн дараа хүмүүс ирсэн. Би ч 2 дээр 2-ыг нэмэхтэйгээ хүн шүү.
Нин Үнэнийг хэлэхэд, би тэгэхэд тэнд хууль бус үйл ажиллагаа явуулдаг гэдгийг мэдээ ч үгүй.
Пин Та өөр хүнд хэлж барьсан биз. Ер нь байна аа, би танаар өмгөөлүүлэхээс татгалзаж байна. Миний хэргийг өөр хүнд даатгаг.
Нин Би илэн далангүй шууд хэлье. Өөр хүнээр өмгөөлүүлвэл та ялын дээд хэмжээ авна. Надаар өмгөөлүүлвэл боломж олдоно.
Пин Яасан болоод?
Нин Та ухаантай залуу. Сайн бод доо. Яагаад цех ажиллуулдаг бүх хүн эцэстээ буудуулдагийм?
Пин Яахав дээ, зөвлөлтийн хууль төгөлдөр биш л байхгүй юу. Гадаадын ямар ч улсад би нэр хүндтэй нэгэн байх байсан. Харин энд бол би тийм дугаарын цогцос болохдоо тулчихаад байна. Та миний хийсэн хувцсыг харсан уу?
Эмэ Харсаан. Зөвлөлт даяар хамгийн шилдэг нь юм байна лээ.
Пин Тийм ээ. Миний хувцсыг хэн өмсдөгийг та мэдэх үү?
Нин Мэднэ.
Пин Манай ангийнхан миний санааг хулгайлдгийг та мэдэх үү? Валька Истомин байна. Би харамладаггүй ээ. Дахиад л шинийг зохиочихно. Одоо ч юугаа зохиохов. Цогцос хувцас оёх биш. Ингэхэд танд дунд зэргийн урттай, хүйтэн цэгцтэй өнгө зохино. Таны оронд би л байсан бол бүстэй цамц яасан ч өмсөхгүй. Муухай харагдана.
Нин Баярлалаа.
Бор Сайн уу? Чи ганцаараа... бараа бологчгүй явна уу?
Нин Хожимдлоо шүү.
Бор Нина, тэр хувиараа эрхлэгчийг дэмий л өмгөөлсийм.Ялзарсан хэрэг.
Нин Бидний бүх хэрэг ялзарсан байдаг. Чи Алла Крамскаяг таних уу?
Бор Танилгүй дээ. Мөрөөдлийн хүүхэн. Гэхдээ чам шиг биелшгүй мөрөөдөл биш л дээ. Биелэх боломжтой мөрөөдөл.
Нин Чи унтсан уу?
Бор Яасан...чи хардаад байна уу? Алла Крамская бол миний өнгөрсөнд байсан хүүхэн.
Нин Намайг танилцуулаач.
Бор Ядах юмгүй ээ., Харин хэзээ гэдгээ бодох хэрэгтэй. Ер нь ингэе, би өнөөдөр залгаад үзье., Сайн уу, Алла? Чи улам л сайхан болоод байна шүү!
Ал Сайн уу, Серебренников. Хийсээд л явна уу?
Бор Бүдүүлэг юм аа, Алла. Гаднаасаа тийм гэж харагддаггүй.
Ал Гадаад өнгө хуурамч. Гаднаасаа бол чи ч сахиусан тэнгэр ээ., Та ямар хэргээр явна?
Бор Өө, тийм. Уучлаарай. Танилц Нина.
Нин Нина. Арсений Пинхасовын өмгөөлөгч.
Ал Тун таатай байна. Алла.
Нин Та Арсенийг сайн мэдэх үү?
Ал Сеняг сайн мэднэ. Тийм ээ, Истоминийг бодох нь ээ тэнгэрээс заяатай загвар зохион бүтээгч. Истомин шиг намтартай сан бол Сеня мандаж байхгүй юу. Даанч, тэрээр тэмцэгч, нийгэмдээ баригддаггүй хүн. Уул нь...
Нин Гадаад яамны тал нь хувцсаа захиалж хийлгэдэг гэсэн.
Ал Та чинь солиороо юу? Юун тал нь гэж? Бүгдээрээ захиалдаг. Их театр хүртэл хувцас авдаг. Ойлгож байна уу? Сеня бол брэнд. Тийм хувцсыг өөр хаанаас ч авахгүй. Истомин яахав заримдаа Сенягийн санааг шуучихдаг. Харин Сеня инээгээд л өнгөрдөг, тоодоггүй юм. Загварын хэв маягийг нь харсан уу? Зартай Парисыг дагуулахгүй ш дээ. Ямар ч комиссын дэлгүүр ялгаж чаддаггүй юм. Энэ шударга бус тогтолцоо ёстой ойлгомжгүй шүү. Яасан гэж тэр вэ? Галзуу нарын амьдрал ахуй сайжирсан. Олсон мөнгөнөөсөө эмнэлэгт нэмэрлэж, амттай сайн хоол хийлгэдэг байсан. Тэдний хувьд ажил хийнэ гэдэг жаргал байсан гэсэн.
Нин Алла, та Арсенийг өмгөөлж шүүх дээр гэрчийн мэдүүлэг өгөх үү?
Ал Сенягийн төлөө дуртайяа өгнө. Өөр бас, нэмж хэлэхэд Сенькаг Истомин матсан. Атаархаж үхэх шахдаг юм. Истомин нэр хүндтэй гялалзаад явдаг хэдий ч тэр бол авьяасгүй, тэгээд л хорссондоо матчихсан биз.
Нин Баяртай.
Ал Баяртай.
Бор За, хонгор минь баяртай. Чамд баярлалаа.
Ал Зүгээр ээ.
Бор Утасдана аа.
Ал Тэгээрэй.
Бор Азаргалж байна уу? Тэгэж ярьдаг байх аа?
Бор Чиний олж мэдсэн зүйл ердөө л энэ үү.
Нин Гэрч Угнивенко, та сэтгэцийн эмнэлэгт ямар ажил эрхэлдэг вэ?
Уг Би тогооч. Эмнэлгийн хоол хариуцсан эрхлэгч. Сенька бидэнд өдөр бүр захаас шинэхэн төхөөрсөн үхрийн мах, шинэ ногоо авчирч өгөөд “Лена эгч ээ, өвчтөнүүдэд та амттай сайхан хоол хийж өгөөрэй. Тэд хэцүүхэн амьдралтай улс шүү” гэдэг байсан.
Нин Та хэлж өгнө үү. Яллагдагч Пинхасов хоол хүнсийг өөрийнхээ мөнгөөр авдаг байсан уу?
Уг Мэдээж ш дээ. Өөр хэнийх байна гэж?
Нин Өмгөөлөх талд асуулт байхгүй., Гэрч Волохова, таны охин сэтгэцийн эмгэгийг эмчлэн сэргийлэх нэгдүгээр эмнэлэгт хэвтдэг. Оёдлын цехэд ажилладаг байсан уу?
эхТ Тэнд ажилладаг болсноосоо хойш охин минь илт сэргээд ирсэн. Таня урьдын адил шүлгээ бичиж, бас даашинзны загвар гаргах гээд зурдаг болсон. Гэтэл оёдлын цехийг хаачихсан чинь Таня эргээд л муудчихсан.
Нин Өөрөөр хэлбэл оёдлын цех өвчтөнд эмчилгээний нөлөө үзүүлсэн байх нь ээ?
эхТ Харин тэгэж л таарах нь. Өвчтний гэр бүлийн хүмүүс бид уулзаад хоорондоо оёдлын цех манай хэдэд сайнаар нөлөөлсөн гэж бүгд хэлдэг л юм.
Нин Асуулт алга. Баярлалаа.
Оля Өөр бусад оролцогч нарт асуулт байна уу?
Лих Байна. Яллах талд асуух зүйл байна. Волохова, та хэлээч. Таны охин Татьяна зөвлөлтийн эсрэг ухуулга хийсэн хэрэгт шийтгүүлснийхээ дараа тэр эмнэлэгт хэвтсэн үү?
Нин Эсэргүүцэж байна. Өдөөн хатгасан асуулт байна. Тэгээд ч Пинхасовын хэрэгт ямар ч хамааралгүй.
Оля Эсрэгүүцлийг хэрэгсэхгүй. Гэрч та ярьж болно.
эхТ Тийм ээ. Гэхдээ шүүхээс Таняг буруугүй гэж тогтоосон. Нина Владимировнагийн ачаар.
Лих Ойлгомжтой. Аяганы хариу өдөртөө байх нь. Яллах талд өөр асуулт байхгүй.
Оля Хурал завсарласныг мэдэгдэж байна.
Ист Иргэд ээ, тайван, тайван. Гүйцээ. Хурдал, гүйцээ, гүйцээ. Хүмүүс ээ, тайван.
Нин Валентин, та надтай түр уулзах боломжтой юу?
Ист Болно оо. Гэхдээ удахгүй шүү. Цагийн дараа би уулзалттай., Мэдээж бурхан Сеняг гомдоогоогүй ч уран бүтээлч лав биш. Гар урлалчин. Юу чаддагаа харуулах л гэж цех ажиллуулсан. Сеня амьдралдаа юунд ч хүрээгүй! Манайд эсгүүрчнээр ажилла гэж би санал тавьж л байсан. Гэвч Сеня бардам болохоороо тоогоогүй. Би зүгээр л туслах гэсэн. Харин одоо сайн ятгах байж дээ гэж өөрийгээ буруутгаж байна.
Нин Таныг Сенягийн хэд хэдэн загварын санааг авсан гэдэг юм байна лээ.
Ист Би Пинхасоваас уу? Больж үзээ. Би яахаараа Сенягаас санаа хулгайлна гэж? Би чинь дэлхийд данстай загвар зохион бүтээгч шүү. Миний оёсон хувцас Милан, Парис хүртэл явдаг. Харин Сеня гэж хэн юм? Бүтэлгүй амьтан, хулгайч, социалист өмч шамшигдуулагч.
Нин Та Арсенийг илчилсэн үү?
Ист Надад тантай яриад байх өөр юм алга.
Лих Гэрч Рубин, комиссын барааны дэлгүүрийн дарга хүний хувьд танайд нууцаар цехэд оёсон гар урлалын бараа нийлүүлдэг байсныг та мэдэж байсан уу?
Руб Иргэн шүүгч нар минь, би яаж мэдэх вэ дээ? Манайд ирсэн бараа бүгд хаяг шошготойгоо, Москвагийн их дэлгүүрэс худалдаж авсан баримттайгаа, тамга тэмдэг, гарын үсэгтэйгээ байдаг байсан. Бүгд ном журмаараа.
Лих Өөр асуулт байхгүй.
Оля Өмгөөлөх талд гэрчээс асуух зүйл байна уу?
Сте Надад байхгүй.
Нин Байна.
Оля Асуу даа.
Нин Гэрч Рубин, танайд нийлүүлдэг байсан бараа чанаргүй, гологдол бүтээгдэхүүн байсан уу?
Руб Юу л даа.. Үгүй.
Оля Нөхөр Метлицкая, та юугаа хийгээд байна аа?
Нин Нөхөр шүүгч ээ, гэрч Рубинд мэргэжилтнийх нь хувиар хандаж болох уу?
Лих Эсэргүүцэж байна! Яллагдагчийн өмгөөлөгч хурлын ажиллагааг уях гээд байна.
Оля Эсэргүүцлийг хэрэгсэхгүй. Харин та хурдалж үзээрэй, хурдал, нөхөр Метлицкая.
Нин Баярлалаа, танд!, Александр Викторович, энэ хоёрын алийг нь “Большевичка” үйлдвэрт, алийг нь сэтгэцийн эмнэлгийн цехэд оёсон бэ?
Руб Энийг бол...минийхээр бол..
Нин Тийм ээ, тийм.
Руб Энэ даашинз харваас дуураймал юм байна. Оёдол нь муруй, захыг нь эмжээгүй, утас нь хөвөрчихсөн, ханцуй нь урт богино. Харин энэ бол дээд зэргийнх. Манай зөвлөлтийн хөнгөн үйлдвэрт оёсон гэдгийг би хараад л шууд мэдэж байна. Миний хувийн бодол шүү.
Нин Протоколд тэмдэглэнэ үү. Нөхөр...
Оля Нааш нь өгнө үү....
Нин Рубины гараар урласан гэсэн бүтээгдэхүүнийг “Большевичка” гэдэг улсын үйлдвэрт оёсон. Харин дээд зэргийн гэж хэлсэн бүтээгдэхүүнийг нөхөр Пинхасовын цехэд оёсон байна. Таньж байна уу?
Пин Тэгэлгүй яахав, манай бүтээгдэхүүн.
Нин Тэгэхээр манай хөнгөн үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн нөхөр Пинхасовын хувийн хэвшилд оёсон барааг гүйцэхгүй байгааг дөнгөж сая нөхөр Рубин...
Оля Нөхөд өө, чимээгүй!
Нин ...бодитоор харууллаа.
Лих Эсэргүүцэж байна! Гүтгэж байна! Зөвлөлтийн хөнгөн үйлдвэрийг гүтгэж байна!
Оля Чимээгүй! Чимээгүй, чимээгүй. Танхимд чимээгүй! Чимээгүй байгаач! Үргэлжлүүл.
Сте За, яасан, Нина Владимировна, өмгөөлүүлэгчээ оршуулчихсан уу?!
Нин Үгүй чиш, яасан ч тийм юм болохгүй!
Сте Өөр арга байхгүй. Эртнээс бэлд дээ. Чи бид хоёрын хувьд хэрэг тэгэж шийдэгдвэл амар л байна.
Нин Хэзээ ч, дуулж байна уу? Өмгөөлөгч хүнд амар байна гээд би хэзээ ч өмгөөлүүлэгчдээ ялын дээд хэмжээ өгүүлэхгүй. Хэрвээ та ингэж бодож явдаг бол энэ мэргэжилд тохирох хүн биш гэсэн үг.
Сте Тэнгэр минь, яасан омогтой юм! Гэхдээ ямар улсад, ямар хуульд үйлчилдэгээ битгий март!
Нин Тамхилах уу? Гадаадынх.
Пин Нина Владимировна, та цагаа дэмий л үрж байна даа.
Нин Яагаад?
Пин Хувийн үйлдвэрлэл эрхлэгчид яаж дуусдагийг та өөрөө сайн мэднэ ш дээ. Та надад туслахаасаа өнгөрсөн, өөртөө муу юм хийх вий дээ. Горецкийн өмгөөлж байгаа ажил нэгт нөхрөө анхааралтай хар л даа. Тэвдэж сандрахгүй, биеэ оторлоод тайван сууж байна. Тэрэн шиг та тайван суу л даа. Хараваас та их сайн хүн юм.
Нин Та үнэхээр яасан ч яахав гэж бодлоо гэж үү?
Пин Буудан хороох, эсэхийн хувьд уу? Мэдээж үгүй. Гэхдээ одоо юу ч хийгээд нэмэргүй. Золигт гаргах хүн хэрэгтэй шүү дээ. Нэгээр тогтвол зүгээр юмсан.
Нин Таныг Истомин матсан байна лээ.
Пин Валька юу? Тийм байх ёсгүй дээ. Валька бол дундаж загвар зохиогч, гэхдээ тэгмээр хүн биш.
Нин Хавтаст хэрэгтэй чинь танилцсан. Тэгсэн байна лээ.
Пин Тэнэг хог. Намайг матсаныг нь мэдвэл яана аа? Өрөвдмөөр юм.
Нин Таныг цаазалж ч мэдэх аюулд унагасан хүнийг та өрөвдлөө гэж үү?
Пин Эрт орой алинд ч болов би баригдах л байсан. Валька биш гэхэд хэн нэгэн матна аа. Гэхдээ би тэрэнтэй гар барихгүй ээ. Би багаасаа ховчийг үздэггүй байсан.
Нин Гэрч Соловьев, та бол шинжлэх ухааны доктор, профессор, сэтгэл зүйг олон жил судалсан хүн. Өвчтөнд хөдөлмөрийн эмчилгээ ямар нөлөө үзүүлдэгийг та хэлж өгнө үү.
Сол Сүүлийн хоёр жилийн туршид нэгдүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн дунд эерэг нөлөө үзүүлсэн нь шууд ил харагдаж байна. Олон өвчтөн өөр бусадтай харьцдаг болж, зарим нь эмнэлэгээс гарч эмчийн хяналтанд байдаг болсон. Ийм эерэг нөлөө оёдлын цехэд ажилласан өвчтнүүдэд ихэвчлэн ажиглагдсан.
Нин Баярлалаа. Өөр асуулт байхгүй.
Оля Бусад оролцогчдод гэрчээс асуух зүйл байна уу?
Лих Яллах талд асуулт байна.
Оля За, за, асууна уу.
Лих Гэрч ээ, энэ эерэг нөлөөг тодорхой эмний үр дүнтэй холбон үзэж болох уу?
Сол Мэдээжийн хэрэг.
Лих Тэгэхээр өвчтөний биеийн байдал сайжирсныг оёдлын цехэд ажилласантай нь шууд холбон үзэж болохгүй нь ээ?
Сол Яахав...энэ асуултанд би яг таг хариулах арга байхгүй байна л даа.
Лих Яллах талд өөр асуулт байхгүй.
Маш За, тэгээд жолооч та хоёр юу болж байна даа?
Нин Дажгүй дээ.
Маш Тийм биш гээд нүүрэнд чинь бичсэн байна даа. Та хоёр тэгчихсэн үү?
Нин Тийм.
Ма Тэгээд хэн нь илүү юм? Таксин жолооч уу, Борис уу?
Нин Маша, чи яасан болдоггүй амтай юм бэ?
Маш Би ямар муухай үг хэлсийм? Ер нь тэгээд духан дээр чинь Борис гээд томоор биччихсэн байна даа... Удахгүй Леша хаягдах юм байна.
Нин Хаяхгүй ээ.
Маш Сайн хүн учраас хаяхгүй гэж үү? Метлицкая, чи тийм биш ш дээ. Өөр давхаргын эрээр чи яах гэсийм? Битгий тэнэглэ, Бористойгоо эргээд нийл. Дуулав уу?
Нин Зөвлөгөө өгсөнд баярлалаа, найз минь. Олег та хоёроор юу байна?
Маш Олег эхнэрээ хаяхгүй хүн шиг байна аа. Гэтэл би хайртай байдаг. Хүүхдийг нь гаргаж хүрэн манжинтай шөл идмээр байна.
Нин Хүрэн манжинтай шөл өө?Тийм бэртэгчин байж болохгүй гэдэг байсан яасан?Тэгээд ч чи дургүй ш дээ.
Маш Тийм ээ, муухай амттай. Гэхдээ идэхээс биш, Олег дуртай юм чинь. Эмэгтэйчүүд бидний тавилан юм даа. Хөөрхий бидний хүнд тавилангийн төлөө.
Нин Төлөө.
Маш Өө, нээрэн, надад юу байгаа гээч?
Нин Хөөх, үгүй ер өө! Хаанаас олсийм?
Маш Нууц. Гэхдээ хэнд ч битгий хэлээрэй, за юу? “Посев” гэдэг хэвлэлийн газар байдгийг чи мэднэ дээ. Романы бүтэн хувилбар. Манай утга зохиол хянахаас хассан хэсгийг бичмэлээр хэвлэсэн. Би Олегоос хүртэл нуудаг. Олчих юм бол намайг ална.
Нин Маша, би уншаад өгье. Гуйж байна. –давтана—
Маш За, за, авч үз. Унш, унш. Харин хэнд ч харуулж болохгүй, ярьж болохгүй.
Нин Хэнд ч тэгэхгүй ээ...
Але Нина, хараа чинь муудна. Боль оо, хариад унш.
Нин Энэ юу болохыг мэдэх үү? Булгаковын “Мастер Маргарита хоёр” бүрэн эхээрээ.
Але Аан. Яагаад энд “Посев”, Парис гээд биччихсийм?
Нин Энэ...энэ баруун германы хэвлэлийн газар хэвлэсийм.
Але Зөвлөлтийн эсрэг уран зохиол юм уу?
Нин Энэ роман “Москва” сэтгүүлд хэвлэгдсэн ш дээ. Заримыг нь утга зохиол хянахаас хасчихсан байсан. Харин энд бүрэн эхээрээ бий.
Але Тэгвэл Нина минь хаях хэрэгтэй.
Нин Чи цаашлуулаад байна уу?
Але Гэртээ элдвийн юм авч орж болохгүй. Хая, хая.
Нин Энэ миний гэр, хүссэн юмаа би авч орно!
Але Нина, хууль зөрчинө ш дээ.
Нин Лёша, намайг ээжийнд хүргээд өг.
Але Ойлголоо.
Ээж Номоо орхиод явчих. Би уншъя.
Нин Ээж, би дуусаагүй байна.
Ээж Гуйж байна.
Нин За, яахав. Гэхдээ та болгоомжтой байна шүү. Томад харуулж болохгүй. За? Буруу зөвгүй бурна шүү дээ. Яах ч юм билээ.
Ээж Охин минь, чи намайг дүүрчихсэн тэнэг гэж боддог болоо юу?
Нин Та бол миний хувьд хамгийн ухаантай, сайхан хүн. Таныгаа байдагт баярладаг шүү., Хүндэд шүүгч ээ. Таны өмнө хоёр залуу байна. Тэд сургуульд сурч, үе тэнгийнхэнтэйгээ ярьж хөөрч, охидтой үерхэх байсаан. Гэвч энэ боломжийг нь булаагаад зогсохгүй Саша, Костя хоёр хийгээгүй хэргээсээ болж урьдчилан саатуулах төвд хоригдож байна. Энэхүү хүний ёсноос гадуурх гэмт хэрэг үйлдсэн этгээдийн өмнөөс шийтгүүлж байхдаа тэд юун тухай бодож суудгийг та нар нэг төсөөлөөд үзээч. Хэрэг хэлэлцэх үеэр өмгөөлөх тал хэрэг мөрдөх явцад гарсан алдаа завхралд шүүхийн анхааралыг хандуулсан. Эдгээр алдаанаас болж гэмгүй хүмүүс хоригдож, жинхэнэ гэмт хэрэгтэн сул чөлөөтэй зугаалж явна. Хэргийг хурдан хаахын тулд түргэн хуумгай мөрдлөг хийсэн байна. Тэгээд л жинхэнэ гэмт хэрэгтэн өнөөг хүртэл сул чөлөөтэй явж байна.
Эр Тэгээд алуурчин хэн юм?
Кош Танхимд чимээгүй! Чимээгүй. Үргэлжлүүлнэ үү.
Нин Хамгийн эмгэнэлтэй нь Мезенцев Щербинин нар гэмгүй байж зовж шаналсанд биш, харин жинхэнэ гэмт хэрэгтэнг өдий болтол олж тогтоогоогүй явдал юм. Манай өмгөөлүүлэгч нарыг зөвтгөхөөс нааш хэн ч тэр этгээдийг эрж хайхгүй. Мезенцев Щербинин нарыг Зөвлөлт Орос Улсын эрүүгийн хуулийн 102-рзүйлийн хэрэгт буруугүй гэдгийг тогтоож шүүх танхимаас суллахыг би хүсэж байна!
Үгүй ер өө! Мөн дөө!
Кош Чимээгүй! Танхимд чимээгүй! Танхимд чимээгүй! Шүүх шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаа руу явж байна. Шүүхийн шийдвэрийг хоёр өдрийн дараа 2 сарын 6-ны 10 хагаст танилцуулна.
Куч Нина Владимировна, таны хэлсэн үг танхимд суусан бүгдийг гайхшруулсан. Хэргийг манай хүүхдүүдийн талд шийдэхэд нэн тустай боллоо.
Бор Тийм ээ, Метлицкая, баяр хүргэе! Хамгийн гол нь сэтгэл хөдлөл!
Нин Баярлах эрт байна, нөхөд өө. Баярлах эрт байна.
Кош Нөхөр Метлицкая! Баяр хүргэе. Та маш сайхан үг хэллээ. Энэ тухай хэлэхгүй байж би тэссэнгүй.
Нин Новш! Новш!
Куч Та яагаад сэтгэлээр уначихав аа? Шүүгч таныг магтана гэдэг зөвтгөх шийдвэр гарна гэсэн үг биш үү?
Бор Учир нь энэ Кошкина өмгөөлөгч нарт хэзээ ч урмын сайн үг хэлдэггүй юм. Шийдвэр бидний талд гарахгүй ганцхан тохиолдолд л магтддаг юм., Нина, хүлээ. Нэг санаа байна!
Але Нина, сайн уу?
Нин Сайн.
Але Намайг уучлаарай. Миний буруу. Би чамд л санаа зовсийм.
Нин Тэгээд найрын ширээ бэлджээ.
Але Чи суу, суу. Чанасан төмс, тахиа. Цадталаа хооллоё.
Нин Би юу ч идмээргүй байна. Уучлаарай.
Але Өө, ойлголоо. Тэгвэл хундага юм ууя.
Нин Ийм байна л даа, маргааш шүүх хуралтай. Тийм болохоор би бэлдэх ёстой. Уучлаарай. Үнэндээ бол би маш их ядарлаа.
Але Нина, чи оройн хоолоо идчихсэн юм уу?
Нин Боря бид хоёр зүгээр л зуушийн газар орсон.
Але Борятай хоол иднэ гэхээр хоол идэх дуршилтай, надтай гэхээр алга болчихдог байх нь.
Нин Бид үйлчлүүлэгч нарынхаа тухай л ярилцсан.
Але Өө...
Нин Битгий л эхэлж үзээрэй, Лёша. Гуйя., Гэрч Крамская та шүүхэд хаана ажилладаг, юу хийдэгээ ярина уу.
Ал Би өлгүүр хийдэг.
Оля Чимээгүй!
Ал Загварын ордонд хувцас толилуулдаг.
Нин Та яллагдагч Арсений Пинхасовыг таних уу?
Ал Танилгүй яахав. Сеня бол улсын шилдэг загвар зохиогч.
Нин Та Арсений Пинхасовын хийсэн загварыг тайзан дээр өмсөөд гарч байсан уу?
Ал Тийм чиг, үгүй чиг. Өөрөөр хэлбэл Сенягийн зохиосон загварыг Истомин хулгайлчихсан юм. Валя, хонгор минь, хаачих нь вэ? Хулгайн хэрэгт шүүгдчих вий гэхээс айсан уу?
Нин Би үргэлжлүүлж болох уу?
Оля Тийм ээ, болно. Үргэлжлүүлнэ үү.
Нин Иргэн Крамская, та Арсенийг хувцас оёдог нууц цех удирдан ажиллуулдаг гэдгийг мэдэж байсан уу?
Ал Тийм ээ, Сеня сэтгэцийн эмнэлэгт ажиллаж хувцас оёдог гэдгийг би мэддэг байсан. Та нар надад хэлээд өгөөч. Манай дэлгүүрээс юу худалдаж авч болох вэ? Бусдын өмнө нүүр улайхааргүй хувцаслаад явах юу авах юм? Тэгвэл та нарт би хэлээд өгье, хүндэт нөхөд минь. Юу-ч- авах-гүй!!“Ээж” дотоожноос эхлээд “баяртай,залуу нас минь” гадуур хүрэмээр төгсөнө дөө.
Оля Чимээгүй, чимээгүй! Чимээгүй нөхөд өө!
Ал Тийм дотуур өмд өмсчихөөд эрчүүдийн өмнө байтугай толины өмнө зогсоод хувцсаа тайлахад ч ичмээр шүү дээ.
Оля Чимээгүй, чимээгүй нөхөд өө!
Ал Харин миний өмссөн хувцасыг хар л даа. Сайн харцгаа! Сенягийн эсгүүрээр “галзуунууд” оёсон. Дэгжин байна уу? Та нар ч бас авч өмсмөөр байна уу? Ямар ч гадаадын хувцсыг дагуулахгүй. Тэгсэн мөртөө үнэ нь боломжийн шүү, нөхөд өө.
Зэр Пинхасовыг сулал! Бидэнд бас оёж өг!
Оля Хэв журам зөрчсөн гэрчийг танхимаас зайлуулахыг шаардаж байна! Шаардаж байна... Чимээгүй! Чимээгүй, нөхөд өө! Чимээгүй
Лих Та нар дуугүй болооч!
Оля Чимээгүй! Чимээгүй! Гэрч Крамская, нэн даруй танхимыг чөлөөлнө үү!
Ал Би чамд хайртай, Сеня. Битгий л буудчихаарай даа., Баяртай
Оля Гүйцээ! Завсарлага!
эхТ Нина Владимировна, сайн байна уу?
Нин Сайн байна уу?
эхТ Бид Сеняд захидал бичсэн юм аа. Та дамжуулаад өгөөч?
Нин Дамжуулж өгөлгүй яахав.
эхТ Баярлалаа.
Нин За, явцгаах уу?
Лих Яллагдагч нар зүгээр ч нэг оёдлын нууц цех байгуулсан юм биш. Үүний зэрэгцээ тэд өөрийгээ хамгаалах чадваргүйгийг нь далимдуулан хүмүүсийн хүч хөдөлмөрийг хамгийн харгис хөрөнгөтнүүдийн нэгэн адил сорон мөлжиж байсан. Тэд хүмүүсийн биеэ хамгаалах чадваргүй, сул дорой байдлыг ашигласан. Би яллагдагч нарт ялын дээд хэмжээ – цаазаар авахыг шаардаж байна.
Нин Хүндэт шүүгч ээ! Миний өмгөөлүүлэгч буруутай юу? Тийм, бас үгүй. Тэрээр цагаасаа эрт, болдоггүй буруу газраа төрчихжээ. Арсений Пинхасов сэтгэцийн өвчтөний эмнэлэгт үйлдвэр байгуулсан нь ашиг орлоготой төдийгүй хүмүүст ч тустай байжээ.Дурын өөр улсад Арсений дэлхийд нэрт гарсан, тэрэнтэй зүйрлэдэг, жишиг тавьдаг тийм загвар зохион бүтээгч байх байсан. Арсений авьяаслаг загвар зохиогч төдийгүй, авьяаслаг аж ахуй эрхлэгч хүн юм. Тийм ээ, тэрээр хууль зөрчсөн, тэрэндээ ч шийтгүүлэх ёстой. Гэвч Пинхасов хүмүүст тусалсан. Энийг шийдвэр гаргахдаа хөнгөвчлөх хүчин зүйл гэж харгалзан үзээсэй. Миний гарт сэтгэцийн 1-р эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчтний ар гэрийн төлөөлөл болох хүмүүсийн бичсэн захидал байна. Арсенийд хаягласан юм. “Хүндэт Сеня минь! Хайртай хүмүүсийнхээ өмнөөс чамд баярлалаа. Эмч нарын чадаагүйг чи хийсэн шүү. Тэднийг минь түнэр харанхуйгаас татаж гаргасан. Чамайг амьд үлдээсэй гэж бид бүгд итгэж найдаж байна. Хайрлан хүндэтгэн ёсолсон Танягийн ээж, Людагийн эгч, Надягийн нөхөр, Светланагийн аав, Наташагийн эгч, Анфисагийн эмээ, Ольгагийн нөхөр, Тамарагийн ээж, Александрагийн аав, Софьягийн ах, Нинагийн аав, Клавагийн эгч, Глафирагийн нөхөр, Серафимагийн эмээ, Ленагийн эгч, Евгениягийн нөхөр, Аглаягийн өвөө, Любагийн аав, Катягийн нөхөр, Таисиягийн ах, Зинагийн өвөө, Зоягийн нөхөр, Аксиньягийн эгч, Машагийн аав” гэжээ. Хүндэт шүүгч ээ, би Арсений Пинхасовыг хатуу чанга шийтгэх, гэхдээ амийг нь хэлтрүүлэхийг хүсэж байна.
Оля Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын нэрийн өмнөөс Пинхасов Арсений Семеновичид 12 жил хорих ял оногдуулж, эд хөрөнгийг нь хураана. Горецкий Павел Алексеевичид ялын дээд хэмжээ цаазар авах ял оноож байна.
Нин За, би таваглалаа.
Бор Тэг, тэг. Нина...
Ал Тэнгэр минь, ямар сайхан байна аа?
Бор Алла, би чамд хундагалъя.
Ал Тэг ээ.
Бор За, Нинад хундагалъя.
Ал Тэнгэр минь, ёстой сайхан амттай байна!
Бор Тэгэлгүй дээ.
Ал Нина, чи загвар өмсөгч хэзээ ч битгий болоорой. Заримдаа би ийм төмсийг бүр зүүдэлдэг гээч.
Бо За...
Ал Мөрөөдөл дөө.
Бор Цагаан архи.
Ал Бүгдээрээ тогтооё.
Бор Тэгье. За...
Ал Сенька, бас чиний төлөө Нина! Чи ёстой хүн юм даа!
Бор Тийм ээ.
Нин баярлалаа.
Ал Чиний төлөө! Сексдэхээс үнэхээр илүү! Борька, битгий эмзэглээрэй.
Бор Өө, яалаа гэж эмзэглэхэв дээ. Огтхон ч.
Нин Алла, таны л ач шүү.
Ал Намайг та гэхээ боль, Нина.
Нин Чиний л ач шүү, Алла. Чиний өгсөн мэдүүлэг бүгдийн хандлагыг өөрчилсөн.
Ал За, боль доо! Би санасан бодсоноо л хэлсэн. Тэглээ гэж намайг хөөсөн шүү дээ.
Бор За, охид оо, та нарын төлөө тогтооё, тэгэх үү? Дахиад хундагалая аа.
Ал Дахиад байцаатай пирошки, зөөлөн боов аваад өгөөч!
Бор Гэнэт идвэл гэдсэнд халтай шүү дээ...
Ал Яах ч үгүй дээ. Өнөөдөр онцгой өдөр.
Бор За, тэгвэл цадталаа ид, ид, ид.
Ал Сенька амьд.
Бор Тийм ээ.
Ал Тэрэнд хайртайг минь чи мэднэ. Намайг хүлээнэ гэдгийг чи мэдэхгүй дээ. Хүлээнэ ээ. Та нарын төлөө тогтооё. Тийм ээ. Та хоёрыг дотно гэдгийг би хараад л мэдэж байна. Бие биенээ битгий алдаарай. Эс тэгвэл насан туршдаа харамсана шүү.
Бор За, тогтооё, тогтооё. Үнэн дээ. Баярлалаа.
Ал Ой, жуумалзахаа болиорой. Би харж байна шүү. Өнөөдөр би согтчихсоон. Юу ч хийж болно. Сенька, Сенька шорондоо газардахгүй ээ. Харж л байгаарай. “Манай засан” гээд л өмд оёод эхэлнэ. Дажгүй нэр байна уу? Би өмсөөд Парис явна аа.
Бор Нина, болих юм биш үү, гурав угсруулаад татчихлаа. Ингэхэд...
Нин Яагаад асахгүй байна аа?
Бор ...галын өрөөнд Крамская бидний тухай хэлснийг л би тувт бодоод байна.
Нин Хоёулаа дотогшоо орцгоох уу?, Зөрөөдөх үү?
Эм Босно уу, шүүх ирж байна.
Кош Хүнд гэмт хэрэг үйлдснийг анхааралдаа аваад Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын нэрийн өмнөөс Москва хотын шүүхийн гэмт хэргийн тасгийн шүүх бүрэлдэхүүн Мезенцев Александр Михайлович, Щербинин Константин Николаевич нарын гэм буруутайг тогтоож Зөвлөлт Оросын эрүүгийн хуулийн 102-р зүйлийн 1-т заасны дагуу 10 жил хорих ялаар тус тус шийтгэж байна.
эхМ Ниночка Владимировна, танд баярлалаа. Их баярлалаа.
Нин Намайг уучлаарай.
эхЩ Та юу ярина вэ?
Нин Уучлаарай. Би...
эхЩ Хэрвээ та байгааггүй бол хөвгүүдийг буудан хороох байсан биз.
эхМ Тийм ээ. Цаазлах байсан. Борис Аркадьевич, баярлалаа.
Нин Бид ялагдчихлаа, гэвч би...
Бор Бид Дээд шүүхийн давж заалдах шатанд заавал гомдол гаргана.
эхЩ Баярлалаа, Борис Аркадьевич, танд баярлалаа.
эхМ Ниночка...
нин Шүүхийн хамгийн сүүлийн шат. Бид...би... уучлаарай...
эхЩ Яалаа гэж вэ, Нина Владимировна?
Эр Танхим чөлөөлнө үү!
эхЩ Баярлалаа, баярлалаа, Ниночка.
Эр Танхим чөлөөлнө үү!, Хурдлаарай!
Нин Ёстой новш, өөдгүй хог! Кошкина!
Бор Нинка, болих юм биш үү!
Нин Юу болих гэж?
Бор Харааж зүхэхээ боль Чамд зохихгүй байна!
Нин Өөдгий хогийн муур, өөдгүй новш!
Бор Тэнгэр минь! Тийм ээ, турсага, новш, адгийн хог! Хоёулаа дэлгүүрээс очиж шохой аваад шүүхийн байшингийн өмнө “Кошкина өөдгүй новш” гээд биччихье. Тэгэх үү?
Нин Өөдгүй новш!
Бор Зүгээр л энд шууд биччихье.“Кошкина өөдгүй новш”. Харав уу? Яасан бэ?
Нин Тэгвэл чи бид хоёрыг баривчлаад урьдчилан хориход хийж дараа нь Кошкина бидэнд 10, 10 жилийн ял өгнө. Өө, даруулга байна уу?
Бор Байна.
Нин Борька, гэрт хүргээд өгөөч.
Бор Гадаа тачигнаж байна. Машин асдаггүй. Троллейбусаар ирлээ.
Нин Боря, бид ажил дээрээ байна. Тэгэж үнсэлцснийг болоогүйд тооцоорой.
Бор Чи хүүхдүүдийн давж заалдах гомдлыг бичсэн үү?
Нин Ямар ч нэмэргүй ээ.
Бор Ямар ч нэмэргүй гэдэг чинь юу гэсэн хэлэв? Хүн өмгөөлөх нь чиний үүрэг.
Нин Битгий загнаад бай.
Люд Та нар яасан ч таахгүй дээ.
Бор Яасан? Юу болсийм?
Люд Высоковскийг баривчилчихсан.
Бор Прокурор уу?
Выс Яллах тал Волоховад шоронгийн нөхцөлд албадан эмчилгээ хийлгэхийг шаардаж байна.
Бор “Итгэхгүй байна” гэж хэлмээр л байна! Гэхдээ хүний мууд дурламааргүй байгаа ч юу болсныг олж мэдье. Явья.
Арванхоёрдугаар анги төгсөв. 2022 оны 12 сарын 28.
Орчуулсан Ч.Ганчимэг.
Back to episodes Go home