Заступники 11

Монгол Телевиз

Төрөл: Орос ОАК                                     Хуудасны тоо: 19

Нэр: Өмгөөлөгчид-11                               Бичлэгт орсон:....  он ....  сар .....өдөр 

Орчуулагч: Ч.Ганчимэг                           Эфирт гарсан:..... он ...... сар ..... өдөр

бор       Нөхөр шүүгч ээ, өмгөөлөх тал яллагдагч Мезенцев, Щербинин нарын хэргийн газар өгсөн мэдүүлгийн дуу бичлэг, мөрдөн байцаагч Юрьев Павел Ивановичийн яллагдагч нараас авсан байцаалтын протокол зэргээс  илрүүлсэн шаардлага хангаагүй зүйлсийн нэрийн жагсаалтыг гаргасан. Бид шаардлага хангаагүй 26 зүйл илрүүлсэн. Энэ жагсаалтыг хэргийн материалд хавсаргахыг хүсэж байна.

нин       Тэрнээс гадна, та бүхнийг нэг зүйлд анхаарахыг хүсэж байна. Хэрвээ байцаалтын тэмдэглэлийг бичлэгтэй тулган уншвал дуу нь бичигдээгүй хэсгийн хугацаа уншиж байгаатай тохирохгүй илүүдээд байна. Энэ нь        байцаалтын тэмдэглэлд яллагдагчдын хэлээгүйг нэмж бичсэн гэсэн үг., Та      нар хэл дээ. Мөрдөн байцаагч Юрьев бичлэг дууссаны дараа та нарыг байцаасан уу?

мез       Үгүй.

щер      Юм асуугаагүй.

кош       Нөхөр өмгөөлөгчид юу... чухам юу олж тогтоох гэснийг би ойлгохгүй байна. Тэмдэглэлийг хуулийн дагуу хөтөлсөн байх ёстой. Өөр хэлэх юм байна уу?

нин       Байна аа. Зөвлөлт Орос Улсын эрүүгийн хэргийн хуулийн 294-р зүйлд заасны дагуу яллагдагчийг өмгөөлөхөд нэн шаардлагатай хэргийн материалыг нягталж үзэх зөвшөөрөл шүүгчээс хүсэж байна. Шүүх өмгөөлөл хийх эрхээ эдлэх гэсэн өмгөөлөгчид татгалзах ёсгүй.

кош       Шүүх шаардлага хангаагүй зүйлийн нэрсийн жагсаалттай бүрэн танилцахад хугацаа хэрэгтэй. Гурван цаг хүртэл завсарлаж байна.

эр         Завхай өмгөөлөгч рүүгээ тонил!

але       Ээж ээ?!

кош       Шүүх өмгөөлөх талын өргөн барьсан материалыг ач холбогдолгүй гэж үзлээ. Нягталж үзэх зөвшөөрөл олгохгүй.

нин       Вера Павловна, тантай уулзаж болох уу?

куч        Нина Владимировна, өмгөөлөх тал олон нийтийн яллагчтай уулзах нь хэрэг хэлэлцэх үр дүнд сөргөөр нөлөөлж болзошгүйг та надаар хэлүүлэлтгүй сайн мэдэх учиртай. Бид өөр өөр талын хүмүүс. Азтай тохиолдол эсэхийг цаг хугацаа харуулна.

бык       70-р зүйл анги, хүнд хэрэг дээ. Зөвлөлтийн эсрэг ухуулга, сурталчилгаа хийсэн. Өмгөөлөгчийн хувьд зүрхэнд хүрмээр хэрэг. Эгээ л хутганы ирэн дээгүүр явахтай адил. Учиргүй улайрахгүй, бас үйлчлүүлэгчээ ч живүүлэхгүй байх хэрэгтэй. Энэ удаад албадан эмчилгээтэй салвал дээдийн заяа даа.

рыб       Тэр дээдийн заяа ямар гэдгийг та мэднэ. Хагас жилээс 7 жил албадан эмчлүүлдэг. Тэрэнд орвол хоригдсон нь дээр.

бык       Лев Юрьевич, та битгий тэнэг юм шиг царайлаач! Энэ хэргийг онцгой хянаж байгаа, хаана гэдгийг нь та мэднэ. Барууныхны хүсээд байдаг улс төрийн хоригдол манайд байдаггүй. Тийм учраас нэг бол та өмгөөлөгчөө сонго, үгүй гэвэл би томилно! Ер нь ингэе. Волховаг Метлицкаяд даатгая.

рыб       Болохгүй ээ, болохгүй. Би яасан ч зөвшөөрөхгүй. Тэгээд ч Метлицкая  Малковын хүүхдүүдтэй зууралдаад завгүй.

бык       Инээд битгий хүргэ. Тэдний шүүх хурал сунжирна аа. Гүйцээ. Өөр нэр        дэвшигч байхгүй.

нин       Хийсэн үйлдэлдээ харамсаж байна гэж чи шүүх дээр хэлэх хэрэгтэй.        Тэнэглэж, бухуу зүйл хийснээ сайтар бодож тунгаасны эцэст ойлгосон:

тан        Үгүй ээ, тийм биш. Би харамсахгүй байна. Дараа нь би яаж Кириллийн нүүрийг харах юм?      

нин       Кирилл гэж хэн юм?

тан        Миний найз залуу. Кино урлагийн дээдийн зураглаачийн ангид сурдаг. Намайг авсан ш дээ. Гэхдээ Кириллтэй хамт байснаа би шүүхэд хэлэхгүй ээ.

нин       Таня, та ээжийгээ бодооч дээ. Танд долоон жил өгч магадгүй. Ээж чинь чамгүй яаж тэсэх юм?

тан        Тэгээд би төөрөлдсөн гэж хэлэх болж байна уу? Ёстой шившигтэй явдал. Тэгэж болохгүй.

нин       Болно. Өөрөөр яана гэж? Таныг шоронд хоривол хэн хожих юм? Та, Кирилл, ээж чинь үү? Хэн юм?, Та юу бичээд байна аа?

тан        Шүлэг. Би дандаа шүлэг бичдэг. Минийх яагаад ч юм хайр юм уу, хүүхдийн шүлэг болчихдог. Гэтэл би Роберт Рождественский шиг яруу найрагч      болмоор байна. "Уудам тэнгэр" гэдэг нэг дуу нь байдаг. "Уудам тэнгэр, уудам тэнгэрт, Бид хоёр дүүлэн ниснэ". Даанч минийх болохгүй байна аа. Би танаас нэг юм гуйя. Ээжид минь энийг дамжуулаад, намайг сайн байна гэж хэлээд өгөөч. Тэгэх үү?

нин       Любовь Петровна, би боломжтой бүхнээ хийнэ. Гэхдээ энэ их хэцүү зүйл анги. Тийм учраас та Таняг зөвтгөнө байх гэж горьдох ямар ч...

эхТ       Би бүгдийг ойлгож байна. Харин чамаас нэг л зүйл хүсье. Миний охиныг галзуугийн эмнэлэгт л битгий хориорой. Найман сард болсон цуглаанд оролцсон бүх хүнийг залхаан цээрлүүлэх сэтгэцийн эмнэлэгт хорьсон гэсэн.

нин       Зөвлөлт Улсад залхаан цээрлүүлэх сэтгэцийн эмнэлэг байдаггүй.

эхТ       Нина минь...

нин       Сайхан зураг байна. Таня танд дамжуулж өгөөрэй гэсэн. Би уншаагүй ээ.

эхТ       Таня багаасаа оросоор бас англиар шүлэг бичдэг байсан. Тэгээд л их сургуулийн англи хэл шинжлжлийн ангид элссэн. Муурын зулзага богинохон сүүлтэй. Тэгвэл муурын зулзага биш том муур болчихно. Хүүхдийн гэнэн, шүлэг.

нин       Сайхан сэтгэлтэй. Урьдчилан саатуулахад хоригдсон хүн бичсэн гэхэд итгэмээргүй.

эхТ       Танягийн аавыг 47 онд 58-ын 1-ээр буудан хороосон. Хрущевын үед нэрийг нь цагаатгасан. Таняг минь яах бол?... Одоо тэгсний төлөө буудахгүй биз дээ?

нин       Үгүй ээ. Гурваас 10 жил хорих ял өгнө.

але       Нина. Би чамайг хүлээж байгаад унтчихжээ. Уучлаарай. Москва хотын шүүх     рүү очиж амжсангүй. Дуудлагатай байсан.

нин       Ямар нэгэн юм болоо юу?

але       Үгүй ээ. Чамтай...чамтай л уулзах гэсийм.

нин       Лёша., Яагаад ийм болчихсийм?

але       Уначихсан.

нин       Лёша, хоёулаа тохиръё. Чи надад хэзээ ч битгий худлаа хэл.

але       Худлаа хэлээгүй ээ, би уначихсан.

нин       Лёша...

але       Яасан?

нин       Яачихсийм?

але       Яахав, ээж бид хоёрыг Малковод нүд үзүүрлэх болсон. Чи бид хоёрыг...үгүй        ээ, чамайг эргүүлдэг учраас.

нин       Ойлголоо.

але       Аюулаас хол байг гээд ээжийг Звенигородод хүргэж өгсөн.

нин       Харин чи өөрөө?

але       Найзындаа сууна.

нин       Чамд ямар ч найз байхгүй ш дээ.

але       Яагаад байхгүй гэж? Бий. Хоёрын хоёр.

нин       За, тэгвэл ингэе. Чи манайд ирээд суу.

але       Яасан гэж тэрэв?

нин       Ямар ч тайлбар байхгүй. Одоо хоёулаа оройн хоолоо хийж идье. Харин чи надад тусална шүү. Би хоол хийхдээ маруухан, тэгээд ч эрүүл хоол хүнс миний ширээний ном биш., Боря?!

бор       Сайн уу?

нин       Сайн.

бор       Маргаашийн шүүх хурлын талаар ярилцъя гэж бодоод ирлээ. Волховагийн хэрэг яасан? Танайд...ороод, хоёулаа ярилцах уу? Орлоо шүү.      

нин       Маргааш эрт уулзаад бүгдийг ярилцвал яасийм? Би одоо ядраад байна.

але       Нина, танай төмс хаана байдагийм?

бор       Ядарсаан?

але       Нина...

бор       Хөргөгчний доор байдаг. Сайн сайхныг хүсье.

але       Бүх юм зүгээр үү?

нин       Тийм.

маш      Өө, Серебрянников морилчихсон хооллож байх шив.

оле       Чиний Серебрянниковт хань болъё. Серёжа! Үдшийг сайхан өнгөрүүлж байна уу, Борис Аркадевич. Серёжа, миний захиалдагийг. Тогооч оо яаруулаарай.

маш      Боря, чи яагаад ганцаараа яваа юм? Нинаг алдчихаа юу?

бор       Энэ бол тусдаа асуудал, Маруся. Нина Владимировна шинэ эртэй болсон. Малковын арслан. Товчхондоо гэвэл Нина шинэ амрагтай болсон. Давгүй эр, тосгоны залуу, сэхээтэнд яг тохирох язгуур угсаагүй.

оле       Энэ чинь гуниглах шалтаг биш ш дээ. Борь, чамд мундахгүй олон хүүхэн байдаг.

бор       Хүүхэн олон ч Нина ганцхан.

оле       Чиний Нина зөвлөлтийн эсрэг суртал ухуулага хийсэн нөхрийг өмгөөлнө гэж дуулдсан. Битгий айхтар зөрүүдэл гээд чихэнд нь шивнэчихээрэй. Эс тэгвэл сайнаа үзэхгүй л байх.

бор       Нюся! /Өөр хүнд хандсан байх/. Чи НАХ яамны зөөлөн суудалд оччихоод бүгдийг атгах санаатай юу? Нинаг залгих чинь дутаай юу? Шүд чинь даахгүй. Хуяг... Өө,       уучлаарай, уучлаарай, санамсаргүй юм болчихлоо.

оле       Согтсон бололтой, жаал аа. Би удахгүй ээ.

бор       Уучлалт гуйсан шүү., Хүний мууд дурлагч энэ эрийг хөөж явуулаач. Чамайг хөөднө шүү. Чекистүүд бүгд бууны нохой, матаасчид.

маш      Боря, чи чөтгөр рүүгээ тонил! Уухаа боль! Согттолоо уучихсан байна! Нина чамайг хаясан нь зөвдөж. Архичинтай амьдрахаас адгийн юм гэж байхгүй.

бор       Марусь, би гэр бүлтэй л болох гэсэн. Бусдын адил. Үр хүүхэдтэй, ядаж л хүү охинтой болно. Би ямар эцэг болно гээч, Марусь... Сайн эцэг. Би чинь өөрөө эцэггүй өссөн. Тийм болохоор... хамгийн сайн аав болно.

маш      Гэхдээ, Боря, би нэг зүйл ойлгохгүй байна. Нинаг хүүхдээ зулбахыг чи яаж тэсвэрлэсийм...

бор       Юун зулбалт вэ?

маш      Яагаав... хагас жилийн өмнө. Нина гэнэт цус алдаад, дараа нь цэвэрлүүлсэн.

бор       Больж үз!

маш      Тавиач, өвдөөд байна!, Боря!

кош       Өмгөөлөгч Серебрянников харагдахгүй байх чинь. Өмгөөлөх тал хэрэг хэлэлцэхийг мэдээж хойшлуулъя гэх үү?

нин       Зүгээр ээ, хүсэлт гаргахгүй. 1965 оны 5-р сарын 15-ны өдөр Малково тосгонд цаг агаар ямар байсныг тодорхойлсон Цаг уурын албаны баримтыг хавтаст хэрэгт хавсаргана уу. Тэр өдөр Малковод ширүүн бороо орсон. Тавдугаар сарын 13, 14-ний өдрүүдэд ч бас бороо орсон.

тим       Эсэргүүцэж байна. Энэ тодорхойлолт хэрэгт хамааралгүй.

нин       Хамаатай. Шууд утгаараа. Тэр өдөр ширүүн бороо орж байсан, хэрвээ тэдэнд  тохсон тэр хэргийг үйлдсэн бол яллагдагчдын хувцас заваан болсон байх ёстой байсан.

шүү       Эсэргүүцлийг хэрэгсэхгүй. Тодорхойлолтыг хавтаст хэрэгт хавсаргана уу.

нин       Өмгөөлөх тал гэрч Закатоваг дуудаж байна. Та бидэнд хэлж өгнө үү? Лидка Уткинаг алагддаг өдөр Мезенцев, Щербинин нар ямар хувцастай байсныг санаж байна уу?

зак        Үгүй ээ, яг санахгүй байна. Гэхдээ дандаа өмсдөг, Саша дөрвөлжин        судалтай цамцаа, Костя бэлтгэлийн хувцастайгаа л байсан байх.

нин       Лида Уткинаг гэрт нь хүргэчихээд ирлээ гэхэд тэдний хувцас өөрчлөгдсөн байсан уу?

тим       Эсэргүүцэж байна! Энэ санаа авахуулах асуулт байна!

шүү       Эсэргүүцлийг хэрэгсэхгүй. Гэрч хариулж болно.

зак        Өөрчлөгдөөгүй дээ... Өмссөн хувцастайгаа л байсан.

нин       Заваан болсон байсан уу?

зак        Үгүй ээ, норчихсон л байсан. Бороо орсон ч, цэвэрхэн байсан.

нин       Тэдний явахдаа өмссөн хувцас буцаж ирэхдээ нойтон ч цэвэрхэн хэвээрээ байсан гэж та хэлж байна уу? Өмгөөлөх талд асуулт байхгүй.

кош       Яллах талд асуулт байна уу?

тим       Байна. Закатова, та хэлээч. Яллагдагчдыг тэр хувцастайгаа явж байсан гэж та яагаад итгэлтэй хэлээд байна? Яллагдагчид хэд хэдэн өмд, ижил өнгийн олон цамцтай байж болно шүү дээ.

зак        Манай Малковод хэрвээ нэг цамцтай бол тэрнийгээ л өмсдөг. Олон цамцаар яах юм?

кош       Танхимд чимээгүй!

тим       Яллах талд асуулт байхгүй.

нин       Нөхөр шүүгч ээ, өмгөөлөх тал Макаров Сергей Петрович, Лыков Никита Андреевич нарыг шүүхэд дуудах хүсэлт гаргаж байна. Мөрдлөгийн туршилт хийх үеэр тэд хөндлөнгийн гэрчээр оролцсон.

кош       Хүсэлтийг хүлээж авлаа. Гэрч нарыг шүүхэд дуудан ирүүлэхийг даалгаж байна.

эм         Зогс! Авчихлаа! Дараагийн үзэгдэл 2-ын 15. Үзэгдэл солих хугацаа...

нин       Сайн байна уу, нөхөд өө! Би Кириллийг хайж байна. Хаана байгааг хэлээд өгөөч?

эр         Энэ Кирил.

нин       Сайн байна уу? Би Нина Метлицкая, Таня Волоховагийн өмгөөлөгч. Тантай түр уулзаж болох уу?

кир        Бололгүй яахав.

эм         Олны хэсгийн жүжигчид 15 минутын дараа нүүрээ будуулна.

нин       Кирилл, та Татьянад туслах хэрэгтэй байна.

кир        Би яаж тусална гэж? Танай тэр Чехословакийн тухай би юу ч мэдэхгүй. Үгүй ээ, мэднэ л дээ, тэнд үймээн болсон гэдгийг. Социалист бүтээн байгуулалтыг хамгаалахын тулд цэргээ оруулдаг нь зөв байсан. Харин Таня намайг хуурч тийшээ аваачсан.

нин       Таны яриа авцалдахгүй байна. Чехословакийн тухай мэдээгүй, Таня        хуурч аваачсан гээд. Камера өргөхийг чинь Таня албадсан уу?

кир        Албадаагүй. "Орой ирээрэй, сайхан сэдэв бий. Курсийн ажилд чинь тохирох баримтат кино" гэж надад хэлсэн. Улаан талбайн дэргэд нөгөө лоозунгаа барихыг нь хараад л намайг хааш нь аваачсаныг нэг юм ойлгосон. Мэдээж НАХ яамныхан дороо гүйлдэж ирээд биднийг баривчилсан.

нин       За, за, ойлголоо. Та Таняд хэл дамжуулах уу?

кир        Бидний хооронд бүх юм дууссан гэж хэлээрэй. Та ойлгооч. Одоо манайхныг бүгдийг нь 1-р хэлтэст дууддаг. Тэгээд ч урлаг улс төрөөс ангид дээгүүр байх ёстой болохоос нийгмийн бэрхшээл тэр тусмаа хэдэн жилийн ял өгдөг тийм зүйл тусгаж болохгүй.

нин       Таня таныг яагаад шууд таниагүй юм бол оо? Та чинь адгийн хулчгар юм байна ш дээ.

мит       Бид улаан талбайд эргүүл хийж байсан. Тэгсэн тэнд иргэн Волохова гартаа лоозунг барьчихсан зогсож байсан. Лоозунгаа буулга гэж хэлэхэд миний үгэнд ороогүй. Бүдүүлгээр эсэргүүцэж, чанга дуугаар хашгираад байсан.

нин       Волохова юу гэж хашгирсан бэ?

мит       Зөвлөлтийн эсрэг уриа, Чехословак, социалист бүтээн байгуулалтын тухай гээд манай улсыг гутаан доромжилсон утгатай үг хэлсэн.

выс       Гэрч ээ, та хэлнэ үү. Яллагдагч танд нэг л хачин санагдаагүй юу?

нин       Эсэргүүцэж байна! Хариулт гэрчийн субъектив санаа байна ш дээ.

иль       Эсэргүүцлийг хүлээж авлаа. Яллах тал асуултаа өөрөөр тавина уу.

выс       Ойлголоо. Тэндээс явахыг ятгахад Волохова биеэ хэрхэн авч явсан бэ?

мит       Үнэнээ хэлэхэд нэг тийм өөрийн ухаангүй юм шиг байсан. Гөлийчихөөд, утга авцалдаагүй үг бувтнаад байсан.

выс       Тийм ээ. Шүүх энэ дүгнэлтийг хавтаст хэрэгт хавсаргахыг хүсэж байна. Энэ бол Волохова Татьяна Александровнаг удаан явцтай шизофрениэр   өвдсөн гэсэн эмчийн дүгнэлт. Энэ дүгнэлтийг Сербскийн нэрэмжит хүрээлэнд хийсэн тул эргэлзэх явдалгүй. Яллах тал Волоховаг шоронгийн нөхцөлд албадан эмчилгээ хийлгэхийг шаардаж байна.

иль       Гэрч Митрофанов, та явж болно.

нин       Би оношны тэр дүгнэлтийг харж болох уу?

иль       Болно., Нөхөр Метлицкая, та хэрэг хэлэлцэхийг удаашруулаад байна. 

нин       Өмгөөлөх тал өвчний онош тавьсан профессор Соловьев Николай Алексеевичийг шүүхэд дуудах хүсэлтэй байна.

иль       Хүсэлтийг хэрэгсэхгүй.

выс       Яллах тал гэрч Кирилл Муратовыг шүүхэд дуудаж байна., Гэрч ээ, та хэлнэ   үү. Улаан талбайд та яагаад яллагдагчийн хамт байсан бэ?

кир        Санамсаргүй тааралдсан. Би "Улаан талбай манай эх орны зүрх" гэсэн зураглал хийж явсан. Тэгсэн Таня гадаадаар биччихсэн нэг лоозунг бариад зогсож байсан. Би гайхаад дөхөж очсон. Ямар ч утга авцалдаагүй үгхэлээд байсныг нь би ойлгоогүй. Ойлгож байна уу. Сүүлийн үед Таня нэг л хачин болчихсон байсан. Учиргүй яриасаг. Хичээлээ их давтсанаас болсон байх л гэж бодоод өнгөрсөн. Харин тэр өдөр "тийм" гэдгийг нь мэдсэн. Өөрөөр хэлбэл... солиотой юм байна лээ.

выс       Яллах талд гэрчээс асуух өөр зүйл байхгүй.

иль       Өмгөөлөх тал гэрч Муратоваас асуух зүйл байна уу?

нин       Байна. Иргэн Муратов, та Татьяна Волоховатай ямар харьцаатай байсан бэ?

кир        Ямар ч харьцаагүй. Мэндийн зөрүүтэй л өнгөрдөг байсан.

нин       Тантай амрагийн холбоотой байсан гэж иргэн Волохова хэлсэн. Дотно үерхдэг гэсэн.

кир        Тийм үү? Таня л тэгэж бодсон байх. Харин би хувьдаа тэр тухай мэдээгүй юм байна.

нин       Өмгөөлөлд  асуулт байхгүй.

оле       Суут өмгөөлөгч Метлицкаягийн амгаланг айлтгая. Уулзаагүй уджээ.

нин       Сайн байна уу? Яасан сонин хүн бэ.

оле       Сонинсоод байх юу байхав. Танай өмгөөлүүлэгчид 70-р зүйл ангиар ял төлөвлөсөн. Иймэрхүү хэрэг манай байгууллагад шууд хамаардаг. Тийм учраас би мэдэж байх ёстой.

нин       Чи ч бүгдийг урдаас мэдчихсэн биз.

оле       Намайг чимхэж байх шив. Сайн дураараа татгалз гэж чамд зөвлөе. 

нин       Тэгэхгүй бол яана гэж?

оле       Тэгвэл үү, чиний бүсгүй шоронгийн сэтгэцийн тасагт албадан эмчилгээ хийлгэнэ.

нин       Чамайг хэлсэн хэлээгүй би мэднэ.

оле       Намайг битгий мангас болгох гээд бай. ЗХУ-д улс төрийн үзэл бодлоос нь болж шоронд хорьдоггүй, харин сэтгэцийн эмгэгтэй хүнийг эмчлэх нь бидний үүрэг. Чиний өмгөөлүүлэгчийг ийм л зүйл хүлээж байна даа.

нин       Энэ юу юм?

оле       Волоховад өдөрт гурван удаа өгөх эм. Зөвлөлтийн анагаах ухаанд нэвтэрсэн шинэ эм. Завтай үедээ туршаад үз. Бүтнээр нь биш, талыг нь уугаарай. Айлтгүй дээ. Зүгээр л нэг эм.

мар       Таныг хараал идэг.

нин       Николай Алексеевич, ямар шинж тэмдэгээр нь та Татьянаг албадан эмчлүүлэх ёстой гэж тогтоосон бэ?

сол       Би энэ шинжлэх ухааныг 40 жил судалсан хүн. Тэгээд тавхан хоромд би танд тайлбарлах болж байна уу?

нин       Таны алдаатай оношноос болж...

сол       Хонгор минь! Миний мэргэжилдээ таарч тэнцэхэд эргэлзснээрээ та намайг доромжлох санаатай юу?

нин       Тийм биш ээ. Би учрыг нь л олох гэсийм. Та хэлээч. Ийм онош тавь гэж таныг албадсан уу? Миний ярихыг сайн сонсоод ойлгооч дээ. Татьяна тэндээс хэзээ ч гарахгүй, одоо жинхэнээсээ сэтгэцийн өвчтөн болчихоод байна., Онош дахин тодруулахыг би шаардана!

сол       Энэ бол таны эрх. Гэхдээ онош дахин тодруулсан ч үр дүн нь ижил л байна. Хэн гэдгээс нь үл хамаараад шүү. Одоо би үзлэгтэй.

эр         Эмч дууд! Яаралтай!

нин       Танечка, яах чинь энэ вэ? Чиний бие яаж байна?

тан        Сайн. Толгой өвдөж байна. Надад нэг эм өгдөг. Уйтгар гуниг шиг ногоон өнгөтэй. Тэрнийг уухаар бие сул оргиод, толгой эргэдэг.

нин       Та яах гэж амиа хорлох гэсийм?

тан        Би амьдармааргүй байна. Үзэл бодлоос нь болж хүнийг сэтгэцийн өвчтөн болгодог улс оронд амьдарч яах юм! Тэмцэх ч хэрэггүй, ямар ч утгагүй. Тэгээд л ганцхан гаргалгаа үлдсэн хэрэг.

нин       Кириллээс болж тэгээгүй юм уу?

тан        Үгүй дээ. Кирилл байхгүй. Манай тогтолцоо үгүй хийсэн. Зүгээр л айсан. Тийм хүнийг би хайрлахгүй ээ. Бид эцсээ хүртэл хамтдаа явна гэж итгэж байсан. Миний толгой өвдөөд, ядарч сульдаад байна. Би унтлаа. Та яв даа. Амьсгалахаас ч хүнд оргино. Хэнтэй ч уулзмааргүй байна.

нин       Амьдрал биллъярдны бөөн бөмбөлөгийг даран унаж, Авцалдаа холбоогүй зүүд зэрэглээ болон хөвөрч, Хар бараан үүлнээс үргэлжлэн орох бороо болоод, Ухаан мэдрэлгүйн бат цоожтой хаалганд хүрээд тогтлоо. --Уудам тэнгэр гэдэг дуу явна---

але       Нина, чи яасан?, Нина...

нин       Тэр бүсгүйгээс урвачихсан. Таня тэрнээс болж...

але       Хэн хэнээсээ урвасийм?

нин       Кирилл Танягаас. Кириллэс болж Таня амиа хорлох гэж оролдсон.

але       Нина, Нин...Нина.., Би чамд хайртай... Надтай гэрлээч. Бөгж, баглаацэцэггүй гэрлэх санал тавьдаггүйг би мэднэ ээ. Дараа би заавал авч өгнө. Бүгдийг ном дүрмээр нь хийнэ., Би чамайг яаруулахгүй ээ.

нин       Гэрч Макаров, мөрдлөгийн туршилт хийх үеэр яллагдагч Мезенцев Щербинин хоёр хохирогчид хүч хэрэглэсэн газраа заасан гэсэн.

мак       Тийм ээ, алимны мод заасан. Сонсохоос ч аймаар санагдаж байсан.

нин       Алимны мод. Яллагдагч Мезенцев ямар алимны мод заасан бэ?

мак       Шинэ цэцэрлэгийн зүүнээсээ хамгийн захын мод.

нин       Шинэ цэцэрлэгийн зүүнээсээ хамгийн захын мод. Гэрч Макаров, та зүүн гараа өргөнө үү.      

тим       Эсэргүүцэж байна!

нин       Нөхөр шүүгч ээ, "зүүн" гэдэг үгийн утгыг бид адилхан ойлгож байгаа эсэхээ л шалгах гэсийм.

кош       Эсэргүүцлийг хэрэгсэхгүй. Үргэлжлүүлнэ үү.

мак       Зүүн гар энэ байна.

нин       Гэрч Лыков, яллагдагч Щербинин ямар алимны мод руу заасан бэ?

лык       Баруунаасаа хамгийн захад байсныг. Хуучин цэцэрлэгээс харвал.

кош       Танхимд чимээгүй! Чимээгүй!

лык       Тэнд өөр нэг залуутай хамт хүчирхийлсэн. Араатнууд!

нин       Хуучин цэцэрлэгээс харвал баруунаасаа хамгийн захынх. Та баруун гараа өргөнө үү.

лык       Энэ.

кош       Гэрч Лыков, та явж болно.

нин       Эрхэм шүүгч ээ, баруунаасаа хамгийн захын, зүүнээсээ хамгийн захын алимны моднууд хоорондоо 100 метрийн зайтайг та анхааралдаа авна        уу. Яллагдагчид яаж хамтдаа өөр өөр алимны модны дор хохирогчийг хүчирхийлсэн байхав?

бор       Өө, Лёва!

рыб       Борис! Боря, би чамайг өөрийн гараар алчихъя. Чи хөвгүүдийн хэргийг тавиад туучихаж байна ш дээ.

бор       Тийм ээ, Лёва. Гэхдээ өмгөөлөгч Борис Аркадьевич Серебрянников өвчтэй учраас шүүх хурал хойшлогдсон. Борис Аркадьевичид эмчийн магадлагаа хүртэл бий. Тээр гурван өдрөөр сунгав. Би өвчтэй, Лёва. Өвчтэй!

рыб       Наадахаа өөртөө үлдээ. Чиний оношийг би мэднэ. Архи ууж ажлаа тасалсан,  хөдөлмөрийн сахилга бат зөрчсөн гээд чи ХАЭ-т ачуулах чинь дутаа юу? Би чамайг дор нь явуулна шүү!

бор       Тушаал буулгах нь л дээ. Ямар нэртэй газрын товчлол гээч? ХАЭ -Хөдөлмөрийн албадан эмчилгээ. Ёстой хоёр нүүртэн байна даа. Лёва... Лёва...Лёва, аан гээч. Чамд юу байдаг уу?

рыб       Боря, чи уур битгий хүргээд бай. Чи л муугаа үзнэ. Явж унт! Гурван өдрийн дараа сэргээд ирээрэй!

бор       Сэргээд?

рыб       Эндээс тонил! Зальхай золиг! Энүүгээр битгий эргэлд. Гэртээ харь.

бор       Өө, салсан эхнэртээ өмгөөлөгч хүний халуун мэнд хүргэе! Юу байна даа? Гэрлээгүй л байна уу? Гэрлэх санал тавихгүй юм уу? Нүгэл хураах вий дээ!

нин       Юу гэж дээ? Санал тавьсаан.

бор       Тийм үү? Надаас жирэмсэлж байсныг чинь танай найз залуу мэдэх үү?

нин       Чи яаж...

бор       Буруу асуулт байна. Зөв асуулт, чи яагаад надад хэлээгүй юм?

нин       Яагаад гэвэл чамд хамаагүй учраас.

бор       Хамаагүй ээ? Надаас биш байсан бол мэдээж хамаагүй байх сан! Нинка, Нин, хүлээгээч! Нина...

нин       Зайлаач. Намайг Рыбак хүлээж байгаа.

бор       Нина, Нина, Нина!

нин       Замаас зайл!

бор       Нина, би харж байна ш дээ. Сайн харж байна. Чи надад хайртай. Надад хайртай болохоос бичиг үсэггүй шахам тосгоны тэр тэнэгтээ биш!

нин       Архины үнэрийг нь ээ? Зовж гүйцжээ?! Хариад шараа тайл! Ер нь тэгээд Щербининыг өмгөөлөхөө боливол таарна! Бид шинэ өмгөөлөгч олоод        өгчихнө. Архи балгадаггүй.

бор       Степанов шиг хэр тааруухан өмгөөлөгч олоод өгчих!

нин       Олно доо! , Лев Юрьевич, ийм байна. Таняг тэндээс гаргах хэрэгтэй. Тэнд тэсэхгүй нь шиг байна.

рыб       Яаж тэр вэ? 70-р зүйл анги, нэмээд амиа хорлох. Энэ чинь 100 хувь шоронгийн сэтгэцийн эмнэлэг рүү ачигдана.

нин       Эхлээд 70-р зүйл ангийг өөрчилчихье, тэгвэл зөвхөн онош үлдэнэ. Дараа нь оношийг нь алга хийе. 

рыб       Хөөх, ингэхэд чи Зөвлөлтийн эсрэг суртал ухуулгыг өөр зүйл ангиар сольсон нэг ч гэсэн тохиолдлыг мэдэх үү? Зөвтгөсөн тогтоолыг оруулалгүйгээр.

нин       Тэгвэл хуулийн жишиг тогтооё.

рыб       Чи гэнэн юм уу, тэнэг юм уу? Зарчмын хувьд ялгаагүй л дээ.

нин       Намайг гэнэн тэнэг гээд бодчих. Тийм учраас би үйлчлүүлэгчийнхээ төлөө эцсээ хүртэл явна.

рыб       Метлицкая! Чи яг л хүүхэд шиг юм!

маш      Өө, Нинка! Ямар хэргээр ирэв дээ?

нин       Чи Боряд зулбасан тухай чалчсан уу?

маш      Нина би... санаандгүй ам алдчихсан. Үнэн шүү!

нин       Ойлгомжтой. Мэдсэн юм аа.

маш      Нина, ороод ир ээ! Чи намайг уучилчих л даа. Би тэнэг амьтан. Тэгэх үү? Хоёулаа хундага юм ууя, ярьж жаахан сууя.

нин       Дахиад миний тухай өөр бусдад чалчиг гээд үү? Дэлхий даяар?

маш      Ер нь байна аа, чи надад нууцаа битгий дэлгэж бай, тэгэх үү?, Та        хоёр ер нь тэгсэн үү?, Тэнэг байна даа. Тэгчихсэн бол чи тохирох хүн мөн эсэхээ мэдчихээд цаашдын асуудлаа шийдэж байхгүй юу.

нин       Би хувьдаа дандаа эсрэгээр нь боддог. Эхлээд надад тохирох эсэхийг нь сайн судална. Дараа нь өөр бусдыг шийднэ.

маш      Яахав, 18-тайсан бол тэгэж туршиж бариад зугаацаж  болох сон. Гэтэл бидэн шиг гуч хүрсэн хүүхнүүдэд тэгэж явах хугацаа алга шүү дээ.

нин       Чиний төлөө, чавганц найз минь...

кош       Улсын яллагчийг дэмжиж олон нийтийн яллагч нөхөр Кучарина үг хэлнэ.

нин       Ингээд өнгөрв өө.

куч        Эрхэм шүүгч ээ, энэ айхтар муухай гэмт хэрэг үйлдсэн буруутай этгээдэд маш чанга хуулийн арга хэмжээ авахыг би хүсэж байна., Нас биед ч хүрээгүй сайхан охин хүчиндүүлээд алагджээ. Амьдралд хөл ч тавиагүй гэнэн хонгор охин нэг ч мөрөөдлөө биелүүлж амжаагүй.

бор       Дүүрчээ. Тэд бидний үгийг сонсох ч үгүй юм байна.

куч        Бидний сэтгэлд Лида үүрд байна. Бид алуурчныг заавал олж хатуу чангаар яллаж шийтгэнэ! Зөвлөлтийн хууль хүний ёсноос гажууд аймшигт хэрэг үйлдсэн гэмт этгээдэд цаазын ял өгдөг шударга тогтолцоотой билээ., Гэхдээ Мезенцев, Щербинин нар энэ гамт хэргийг үйлдсэн гэж бид итгэл төгс хэлж чадах уу? Тэднийг алуурчид гэж бид чин сэтгэлээсээ хэлж чадах уу?!

бор       Ашгүй салхи эргэлээ.

куч        Нөхөр өмгөөлөгч нар энэ хэргийг мөрдөх явцад ямар их хууль зөрчиж, алдаа завхрал гаргасныг илчилж өглөө. Тэдний ачаар би жинхэнэ алуурчид олдоогүй юм байна гэдэгт итгэхэд хүрсэн. Жинхэнэ алуурчныг олж, харин хийгээгүй хэрэгт буруутгасан энэ хоёр хүүхдийг цагдан хорьсныг шүүхийн танхимаас шууд суллахыг би шаардаж байна!

утк        Яаж дээ? Яаж ...?

тим       Ээ...нөхөд өө!

эм         Эмч дууд!

кош       Шүүх хурлыг хойшлуулж байна.

нин       Николай Алексеевич, сайн байна уу? Та энд ямар хэргээр явна?

сол       Сайн уу, нөхөр Метлицкая. Ийм байна л даа. Таньтай уулзсанаа би нарийвчилж сайн бодлоо! Тэр охиныг үнэхээр өрөвдөж байна. Ер нь бол сэтгэл зүйн туршилтын дүгнэлтээ өөрчлөе гэж шийдлээ. Та дахин туршилт     хийхийг шаард. Би Волоховаг эрүүл гэж бичнэ ээ.

нин       Волохова амиа хорлохыг завдсан ш дээ. Амиа хорлоно гэдэг нь оношийг баталгаажуулдаг биз дээ.

сол       Яг ч тийм биш ээ. Сэтгэл судлал нь хууль зүйтэй адил маш нарийн шинжлэх ухаан. Ямар ч эргэлзээг яллагчийн талд ашигтайгаар тайлбарлаж болно.

нин       Тэгвэл Таня найз залуудаа хаягдаад амиа хорлохыг завдсан гэж тайлбарлаж болох нь ээ.

сол       Тийм ээ. Тэгснээр албадан эмчилгээ хийлгэхээс зайлсхийж болно.

нин       Дээрээс өгсөн тушаалыг яахав?

сол       Яахав ийм юм л даа. Би өөрийн салбартаа арай ч доогуур ордоггүй юм. Дээр суудаг хүмүүст ч бас миний мэргэжлийн туслалцаа хэрэг болдог. Танай Таня шоронгийн сэтгэцийн эмнэлэгт тэсэхгүй ээ. Надаас болж тэр охиныг үхчих вий гэхээс сэтгэл минь шаналж байна.

нин       Удахгүй шүүх хурал эхэлнэ. Та гэрчийн мэдүүлэг өгөх үү?

сол       Тэгье.

нин       Гэрч Соловьев, та миний өмгөөлүүлэгч Татьяна Волоховад удаан явцтай шизофренитэй гэсэн онош тавьсан. Үнэн биз?

сол       Яг ч тийм биш ээ. Миний даргалсан эмнэлгийн комисс ийм дүгнэлт гаргасан.

нин       Комисс байж. Онош тавихаасаа өмнө та Волоховаг өөрөө үзсэн үү?

сол       Тэгэлгүй яахав. Тэр үед өвчтөний биеийн байдал зөв онош тавьсанд эргэлзэхээргүй байсан.

нин       Харин одоо эргэлзэж байна уу?

сол       Эргэлзээгүй. Өвчтөнд тавьсан оношиндоо би одоо ч урьдынх шигээ итгэлтэй байна. Гэхдээ би Волоховаг заавал хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. Волохова өөртөө болон нийгэмд ямар ч хор хөнөөл учруулахгүй.

нин       Өмгөөлөх талд асуулт байхгүй. Баярлалаа.

иль       Яллах тал, гэрч Соловьевоос асуух зүйл байна уу?

выс       Асуулт байна. Профессор оо, та хэлнэ үү. Яллагдагч амиа хорлохыг завдсан байтал өөртөө аюул учруулахгүй гэснийг тань яаж ойлгох болж байна?

сол       Нөхөр прокурор, шизофренийг сэтгэл гутралтай хольж хутгах хэрэггүй ээ. Волохова жирийн амьдралын хэмнэлээсээ таслагдаад сэтгэл гутралд автсан. Ээжээсээ холдож, хайртай залуудаа хаягдсан. Энэ бүгд нийлээд Волоховаг амиа хорлохыг завдахад хүргэсийм.

иль       Хурал хагас цаг завсарлаж байна.

эхТ       Охин минь их тааруухан харагдаж байна. Бараг л солиорчихсон юм шиг санагдчихлаа. Над руу ширтээд байх мөртөө намайг харахгүй байна. Энэ албадан эмчилгээнээс болсон юм болов уу?

нин       Тийм ээ, харамсалтай нь тийм.

нэм       Өршөөгөөрэй, та өмгөөлөгч Метлицкая юу?

нин       Тийм.

нэм       Намайг Петр Немцер гэдэг. Энэ хүмүүс барууны тэргүүлэх сонин хэвлэлийн сурвалжлагчид. Тэд танай улс оронд хүний эрхийг хэрхэн мөрддөг, 70-р зүйл ангиар яллуулсан хүнийг үнэн шударгаар шүүнэ гэдэгт итгэж болохыг сонирхож байна.

нин       Тэгэлгүй яахав, тэгэлгүй яахав, тийм. Зөвлөлтийн шүүх хамгийн үнэн зөв шударга шүүдэг., Уучлаарай, нөхөд өө. Хүлээгээрэй.

оле       Хэр амжилттай байна даа?

нин       Ажиглагч танай хүн үү?

оле       Нина Владимировна, та ухаантай бүсгүй, өөрөө тааварлачихаж болмоорсон.

нин       Тааварласаан. Тэр сэтгүүлчид ч бас таны хийсэн ажил үү?

оле       Тээр харав уу? Би чамайг ухаантай охин гэж хэлээ биз дээ.

нин       Зөвлөлт Оросын эрүүгийн хуулийн 190-р зүйл ангид зааснаар илэрхий худал гүтгэлгийг амаар байнга хэлж ярьвал шийтгүүлнэ гэсэн байдаг. Миний өмгөөлүүлэгч ийм буруутай үйлдэл хийгээгүй болно. Мөн уг зүйл ангид гүтгэлгийн шинжтэй бүтээл хийвэл хариуцлагад татна гэсэн байдаг. Бидний яриад байдаг өнөө лоозунгийг уран бүтээл гэж хэлэх аргагүй байх. Энэ удаагийн хэрэг хэлэлцэх үеэр дурдагдсан хэргийн бүх материалд зөвлөлтийн эсрэг сурталчилгаа огт байсангүй. Тэгэхээр миний өмгөөлж байгаа хүний гэм буруутай нь тогтоогдсонгүй. Иймээс би шүүхэд хандан энэ тохиолдолд тавьдаг цорын ганц зүйл Таня Волоховаг бүрэн гүйцэд зөвтгөхийг хүсэж байна.   

иль       Шүүх Зөвлөлт Оросын эрүүгийн хэргийн 70-р зүйл анги, мөн хуулийн 190-р зүйл ангийн 1-т   заасан ёсоор Волохова Татьяна Александровнаг буруутай гэж үзэн үйлдсэн хэрэгт нь 1 жил тэнсэн харгалзах ялаар шийтгэж байна. Волохова Татьяна Александровнагийн биеийн байдлыг харгалзан үзээд шүүх Волохова Татьяна Александровнаг Москва хотын сэтгэцийн 1-р эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхийг санал болгож байна. Шүүх хуралдаан хаасныг мэдэгдье.

нэм       Нина, Нина, танд баярлалаа. Та яасан ч төсөөлөхгүй дээ., Энийг танд. Та юу хийснээ яасан ч төсөөлөхгүй. Зөвлөлтийн эсрэг ухуулгын хэрэгт анх удаа зөвтгөх тогтоол гарлаа. Ойлгож байна уу?

тан        Амьдрал биллъярдны бөөн бөмбөлөгийг даран унаж, Авцалдаа холбоогүй зүүд зэрэглээ болон хөвөрч, Хар бараан үүлнээс үргэлжлэн орох бороо болоод, Ухаан мэдрэлгүйн бат цоожтой хаалганд хүрээд тогтлоо

нин       Сайн байна уу.

пин       Сайн байна уу? Та юун хүн бэ?

нин       Нина Метлицкая байна.

пин       Нина, та энд юу хийж яваа юм?

нин       Энд миний өмгөөлүүлэгч хэвтсэн. Би төөрсөн шиг байна.

пин       Өө төөрчихсөн байх нь. Алив, эндээс хурдан гаръя. Та энэ гудмаа дагаад   чигээрээ яваад төв хаалга хүрнэ. Тэгээд чөлөөтэй гарна биз. Баяртай.

нин       Таня? Таня! Удахгүй бүх юм дуусна. Та гэртээ харих нь байна ш дээ.

тан        Яах юм? Энд сайхан байна. Удахгүй шинэ жил болно. Та шинэ жилд дуртай юу? Яагаад ч юм хаяа бие минь өвдөөд байдаг. Яг л зүрхийг минь сугалчихсан юм шиг!

нин       Зүгээр болно оо. Тэр эмийг уухаа больчихвол зүгээр.

тан        Харин ч тэр эмийг уухад биед сайн байдаг. Би юу ч санадаггүй. Би танд шүлэг уншиж өгөх үү? Маш сайхан. Сайн улсын сайхан залуусын шарил Нам гүмд амгалан оршино Баатарлаг залуусын дээрээс уудам тэнгэр Баяр жавхлантай тунаран мэлтийнэ. Уудам тэнгэр Уудам тэнгэр...

эр         Эргэлтийн цаг дууслаа!

тан        Уудам тэнгэр...

пин       Та нар юу хийж байна аа? Юу болсон бэ?

Арван нэгдүгээр анги төгсөв. 2022 оны 12 сарын 26. Орчуулсан Ч. Ганчимэг.

 

 

Back to episodes Go home