Монгол Телевиз
Төрөл: Орос ОАК Хуудасны тоо: 19
Нэр: Өмгөөлөгчид-10 Бичлэгт орсон:.... он .... сар .....өдөр
Орчуулагч: Ч.Ганчимэг Эфирт гарсан:..... он ...... сар ..... өдөр
нин Арай үгүй байлгүй дээ. Марк маш зөөлөн мэдлэгтэй залуу ш дээ. Би мэднэ ээ. Яасан ч тэгэх хүн биш.
сте Тэр өөрөө цагдаа дуудаад аллага үйлдсэнээ хүлээсэн. Тэгээд ч бүх юм тодорхой байсан гэнэ лээ. Залуу цусанд будагдчихсан, хутган дээр хурууны хээ нь байсан.
бор Ёстой мөрөөрөө залуу, номын санд өнжиж, хөгжмийн дээд сургуульд сурч, хийл тоглож, хөгжим бичдэг байснаа гэнэт толгой нь яаж эргэхээрээ эцэг эхээ хороочихов оо. Өөдгүй хог юм даа.
нин Боря, чи юу хэлж байгаагаа мэдэж байна уу? Тэгэж болно гэж үү? Нэг шалтгаан байсан ч юм бил үү?
бор Шалтгаан? Харин чи өөрөө юу хэлээд байгаагаа мэдэж байна уу? Ямар шалтгаан байна гэж...
сте Тайвшир...
бор Эцэг эхээ хорооход ямар шалтгаан байдаг гэж? Алив, чи ээжийгээ тэгнэ гэх нэг шалтгаан бодоод хэлээдэх.
нин Юу?
бор Яагаад болохгүй гэж?
нин Миний ээж энд ямар хамаатай юм? Чи бүр...
сте Тайвширцгаа. Гадны хүн байна ш дээ.
рыб Ямар амьдрал гэж ийм байна аа? Төрсөн хүү нь. Илья минь яагаад вэ?
ум Давсалсан байцааг хамгийн муухай гэж Бруштэйн хэлэх байсан даа. Архийг улаан манжингийн шөлөөр даруулвал сайхан.
бор Тийм ээ.
рыб Би нэг юм хэлье. Илья Аронычтэй...Сайн уу?
соф Сайн байцгаана уу? Намайг Софья Рахлис гэдэг. Би Марк Бруштэйний сүйт бүсгүй. Бидэнд өмгөөлөгч хэрэгтэй байна.
рыб Та...та хаана ирснээ мэдэж байна уу? Энд дан Илья Аронычийн найз нөхөд байна. Бидний хэн ч, хэн нь ч эцэг эхдээ гар далайсан өөдгүй амьтныг өмгөөлөхгүй. Та эндээс явж үз.
соф Гэхдээ та нар юу ч мэдэхгүй ш дээ.
рыб Яв гэж байна.
соф Илья Аронович, Галина Соломоновна нар Маркийг зовоодог. Амьсгалах боломж ч олгодоггүй байсан.
мас Зайлаач.
рыб Эндээс гар. Наашаа битгий дахин зүглээрэй.
соф Зөвлөлтийн хүн бүр өмгөөлүүлэх эрхтэй.
мас Зайл гэж байна.
соф Та нар үндсэн хууль зөрчиж байна.
нин Байзаач...
рыб Чиний хайртыг хэн ч өмгөөлөхгүй. За, зүгээр, зүгээр. Гүйцээ. Бүгд тайвшир, тайвширч үз. Тайвшир, нөхөд өө.
бор Нинка...
рыб Хаачих нь вэ? Хаачиж байгаа юм?
бор Би гаръя...
ум Больцгоо. Бүгд тайвшир.
бор Би өөрөө, та нар санаа зоволтгүй.
ум Алив, тайвшраадах. Лидка, чи ядаж идэж уугаач дээ. Битгий босож гүйлдээд бай. Тайвшир.
рыб Тэнгэр минь...
мас Уучлаарай, нөхөд өө...
ум Чөтгөр ав гэж...
нин Софа... хүлээгээч...
соф Марк ямар ч буруугүй ээ. Надтай хамт байсан. Харин гэртээ ирээд тэднийг тийм болсныг харсан. Миний нэрийг сэвтүүлчихнэ гэж айгаад юу ч хэлэхгүй байгаа юм.
нин Гэхдээ хэргээ хүлээсэн ш дээ. Яагаад хүлээсийм?
соф Мэдэхгүй ээ. Сандарч мэгдсэн биз. Юу харсныг нь төсөөлөхөөс ч аймаар.
нин Намайг дагаад яв. Дотогшоо оръё. Хоёулаа гэрээ байгуулъя. Тэгээд би та нарын өмгөөлөгч болно.
бор Нина Владимировна, түр уулзаж болох уу?
нин Чи орж бай, би удахгүй.
бор Нинка, болохгүй шүү.
нин Юу тэрэв?
бор Буруу алхам хийх хэрэггүй. Чамайг бүгд нүд үзүүрлэнэ. Талийгаач, тэрний эцэг төдийгүй бидний хамтран зүтгэгч байсан. Хэдий дургүй хүргэмээр зантай байсан ч энэ чинь хүн алах шалтгаан биш шүү дээ.
нин Би ойлгосонгүй.Чи юу хэлж ярьж байгаагаа мэдэж байна уу? Хүний гэм буруутайг зөвхөн шүүхээс тогтоодог, нэгдүгээрт, хоёрдугаарт, Марк хүн алсан байг хамаагүй өмгөөлөгч авах эрхтэй шүү дээ. Би үйлчлүүлэгч нараа өөрийн, хүнийх гэж хуваамааргүй байна. Энэ чинь ёс суртахуунд нийцэхгүй.
рыб Өмгөөлөгчийн дотоод дүрэм зөрчихийг чинь хэлэхээ байя. Гэхдээ чи ядаж биднийг хүндэлнэ биз дээ.
нин Өөр дүрэм журам байдаг.
рыб Дуугүй бай. Маркад өөр өмгөөлөгч гаргаж өгнө. Харин чи өөр зүйлд санаа тавьж үз. Май, унш. Ичих хэрэггүй ээ, чангаар дууд.
нин Таны сонорт хичээнгүйлэн хүргэхэд өмгөөлөгч Метлицкая Н.В. нь гэрч нарыг худалдан авч зөвлөлтийн өмгөөлөгчийн нэр төрийг гутааж байна. Биеэ үнэлж, хахууль авч, хууль завхруулдаг. Ер нь өмгөөлөгч байж таарахгүй хүн. Энэ юу юм?
рыб Хүндэт Нина Владимировна минь, энэ бол матаас. Энэхүү сонгодог бүтээлийн зохиогч нь Уткина, Загородская нар. Бид өдөр бүр ийм захиа багц багцаар нь авдаг болсон. Быков уурлаад, чамайг тэр хэргээс татаж ав гэж өдөр бүр загнаж хашгичих болсон.
нин Ямар хогийн юм бэ? Ёстой тэнэг, шал утгагүй, худал гүтгэлэг байна.
рыб Худал, үнэнийг хэн шалгах вэ дээ. Шүүгч Кондратьевийг ажлаас нь түдгэлзүүлсэн.
нин Яагаад түдгэлзүүлсийм?
рыб Яахав дээ. Шалгах гээд. Шүүгч Мезенцевийн ээжээс хахууль авсан гэж Уткина авгай буруутгасан. Тэгээд мужийн шүүхээс энэ хэргийг Москва хотын шүүх рүү түлхчихсэн. Маргааш Боря та хоёрын залуусын хэргийг шинээр хэлэлцэнэ. Марк яахав цаазлуулна биз.
нин Лев Юрьевич,таныг хэдий хүндэтгэдэг ч би өмгөөлнө өө., Зоя...Зоя... Та Бруштэйний гэр бүлийг сайн мэднэ. Тэд ямар харьцаатай байсныг яриад өг л дөө. Маркт ч нэмэртэй. Боря... Пётр...Василий Василыч... За, яахав! Мэргэжил нэгт нөхөд өө! Бид хүчирхийлэгч, дээрэмчин, алуурчин гээд адгийн амьтдыг өмгөөлж, тэр ч байтугай гар цайлгасан мөнгийг нь хүртэл авдаг. Бага биш мөнгийг шүү. Гэхдээ бид эмзэглэдэггүй. Гэтэл манай өмгөөлөгчийн давхаргад хэрэг гарангуут "би юу ч хараагүй, юу ч сонсоогүй" болчихдог. Та нар яасан ичдэггүй юм бэ? Та нар өмгөөлөгчид. Энэ хувийн ашиг сонирхолоо хол хая!
бор Нина Васильевна, та яг одоо нилээн муухан киноны сайн талын дүр шиг биеэ авч явж байна. Цуглаанд үг хэлж, бүгдийг уриалах нь таны хэв маяг, би ойлгоно. Гэхдээ одоо тэгэх цаг нь ч биш газар нь ч биш...
нин Уучлаарай... Энд байж та нарын дургүйг хүргэхээ болъё.
але Нина...
нин Өнөөдөр тантай уулзах л дутаж гэнэ. Юундаа марсайсийм, Алексей? Дахиад танхайрах нь уу?
але Өө, намайг уучлаарай. Тэгэхэд намайг юу хатгачихсийм, ёстой бүү мэд. Дэлбэртлээ уурлачихсан байсан. Сашка, Костя хоёр Лидаг минь тэгсэн гэдэгт би бат итгэчихсэн юм.
нин Харин одоо яасан? Итгэлгүй болчихсон уу?
але Би их бодсоон. Сашка, Костя хоёрыг ч ажигласан. Тэр хоёр ямар ч гэм хийгээгүй юм шиг байсан. Юу ч хийгээгүй юм шиг шүү, ойлгож байна уу? Харин тэднийг дахиад баривчлагдаад явангуут мөрдөн байцаагч тосгоноор нааш цааш яваад, амьтан хүнтэй уулзаж ярилцаад, нэг бичигт гарын үсэг зуруулаад байсан. Тэгээд нэг цуурхал тарсан. Таныг гэрч нарыг худалдаж авсан гэх болсон.
нин Би юу?
але Та. Гэхдээ би чинь таныг ямар хүн гэдгийг мэднэ.
нин Ямар юм?
але Шударга.
нин Би ажилтай байна, Алексей. Баяртай.
але Тэгвэл би таныг хүргээд өгье. Та хаачих юм? Гэр, шүүх, шорон?
нин Шорон явна.
але Явцгаая.
нин Явахаас биш дээ., За, тоолуураа асаа, Алексей.
але Яах юм бэ.
нин Тоолуураа асаа, асаахгүй гэвэл би буугаад автуусаар явна. Өөрөө л мэд.
мар /энэ хүн маш их ээрч ярьдаг/ Ойл...ойлгож байна уу. Ээж намайг атгадаг байсан. Надад хайртай байсан ч намайг хааш нь ч хөдөлгөхгүй барьдаг байсан. Би хөгжимд маш дургүй. Гэтэл ээж аав хоёр намайг хөгжмийн зохиолч болгоно гээд шийдчихсэн. Би... тэр хараал идсэн хөгжмийн ноотоос залхаж гүйцсэн. Яг л жоом шиг, ёстой зэвүү хүрмээр. Би эцэг эхээ хөнөөсөн. Хэрвээ би тэднийг тэгээгүй бол би амиа егүүтгэх байсан.
нин Манай ажил дээр Софа ирсэн.
мар Ямар Софа?
нин Таны сүйт бүсгүй. Аллага гарах үеэр таныг манайд байсан гэж Софа хэлсэн. Дараа нь та хоёрыг танайд очиход тэд амьсгал хураачихсан байсан гэнэ лээ.
мар Үгүй ээ, тийм биш. Худлаа. Софа миний сүйт бүсгүй биш. Би дургүй. Яагаад тэгэж хэлснийг нь би мэдэхгүй. Ингэхэд, та яах гэж ирсийм? Надад өмгөөлөгч хэрэггүй, та явж үз. Эндээс зайл! Надад өмгөөлөгч...өмгөөлөгч хэрэггүй. Та эндээс яв. Эндээс зайл! Гүйцээ. уулзалт дууссан. Гүйцээ, гүйцээ! Хангалттай, хангалттай! Та явж үз!
нин Марк, суу л даа! Суугаад, тайвшир., Сайн байна уу?
мак Сайн байна уу?
нин Намайг Нина Метлицкая гэдэг, би өмгөөлөгч. Бруштэйны гэрт гарсан хэргийн талаар тантай ярилцаж болох уу? Танай хөрш байсан.
мак Тийм ээ, бололгүй яахав. Гэхдээ би тэр шөнө гэртээ байгаагүй ээ. Гэрийн эзэгтэй шалаа давирхайтай тосоор зүлгэсэн байсан тул үнэрт нь толгой өвдөөд би тэр орой яваад маргааш өглөө нь гэртээ ирсэн.
нин Тийм ээ, давирхай үнэртэж байна. Та Маркийг сайн таних уу?
мак Бага зэрэг л. Энд нүүж ирснийхээ дараа танилцсан, дараа нь Марк хөгжим зохиож, надад тусалсан. Миний курсийн ажлын бэсрэг кино. Би кино урлагийн дээдийн гуравт сурдаг. Найруулагчийн ангид.
нин Найруулагчийн гэнэ ээ?
мак Тийм. Максим Королёв.
нин Максим, тун таатай байна. Танайд орж болох уу?
мак Уучлаарай, би... хүнтэй байна. Тийм болохоор гэртээ оруулах боломжгүй байна. Хоёулаа энд ярилцъя л даа.
нин Тэгье, тэгье. Та хөрш Бруштэйний гэр бүлийн тухай яриад өгөөч.
мак Өө... юу ярих вэ дээ. Жирийн нэг сэхээтэн айл. Марк их даруухан, дуу муутай. Сайн уу гэж мэндлэхээс цааш мэдэхгүй. Тэрнийг одоо яах бол?
нин Хэрвээ онц хэрцгийгээр хүн алсан гэдгийг нь баталчихвал цаазын ял өгнө байх.
мак Цаазална аа?
нин Хэрвээ сэтгэл хөдлөлдөө хэт автан тийм аллага үйлдсэн гэж өөрчилж тогтоовол 10 жил хүртэл хорих ял өгнө.
мак Та өөрчилж тогтоож чадна биз дээ?
нин Одоогоор энэ тухай ярих эрт байна. Марк эцэг эхийгээ алаагүй ч байж мэднэ.
мак Тэгвэл хэн тэгсэн байхав?
нин Энэ чинь л асуулт болоод байна.
ээж Томочка, ингэж болохгүй ш дээ. Чи шөнөжин хаагуур явсийм? Коля шаналж үхэх шахсан.
там Шаналж үхэх шахсан. Яаж шаналдгийг нь мэднэ ээ. Хогийн архичин. Одоо миний араас ямар эрчүүд гүйдэг гээч. Танай Коля тэдний хаана нь ч хүрэхгүй. Гэхдээ зүгээр ээ. Би чинь үнэнч эмэгтэй. Танай Нинка гүнж бидэнд хоршооллын байр аваад өгчихдөггүй л юм байх даа. Аан? Тэгвэл та бидэнд төвөг удаад байхгүй, Коля ч уухаа болино. Балгах ч үгүй. Өө, миний хүү хаана байна? Аавыг нь яриад байна уу? Сонсчихсон уу? Хэн инээгээд байна?
эм Бүгд босно уу. Шүүх ирж байна. Бүгд сууна уу.
шүү Та үг хэлнэ үү.
нин Нөхөд өө, Москва мужийн шүүх энэ хэргийн урьдчилсан мөрдөлтийг үнэн зөв, бодитоор хийгээгүй, хууль зөрчсөн гэдгийг баталсан. Мөрдөн байцаагч Юрьев Мезенцев, Щербинин нарыг гэмт хэрэгтэн гэж урьдаас таамаглачихсан тул шүүхээс уг хэргийг эцэслэн мөрдөж дуусгахыг өөр мөрдөн байцаагчид даалгахаар тогтсон. Мөн яллагдагч нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж гадагш явахгүй баталгаа гаргуулаад сулласан. Гэтэл одоо яасан байх нь вэ, нөхөд өө? Зөвлөлтийн шүүхийн баталсан нэг ч тогтоолыг хэрэгжүүлээгүй байна. Тэдний сэтгэлд яаж нөлөөлсөн байхав? Зөвлөлтийн хууль тогтоолд тэд итгэх үү? Та нар сайн бодоод үзээч.
тим Яллах тал мэдэгдэл хийх гэсийм. Та нар сонсоно уу.
нин Уучлаарай, би хэлэх үгээ дуусаагүй байна.
шүү Шүүх яллах талын мэдэгдлийг сонсоход бэлэн.
тим Яллах тал өмгөөлөгч Метлицкаяг буруу үйлдэл хийсэн учраас чөлөөлөх хүсэлтэй байна. Өмгөөлөгч Метлицкая гэрчийг худалдаж авахыг завдсан.
нин Нөхөр шүүгч ээ. Би...энэ чинь худлаа. Би эсэргүүцэж байна.
тим Яллах талд нотлох баримт бий. Гэрч Мария Закатовагаас мэдүүлэг авахыг хүсэж байна.
шүү Гэрч Закатовагаас мэдүүлэг авах тул танхимд оруулна уу.
тим Гэрч Закатова, та яллагдагч Мезенцев, Щербинин нар хохирогчийг хүчиндээд хороох ямар ч завдал болоогүй гэж баталсан.
зак Тийм ээ, тэднийг ирэхээр бид хамт...
тим Гэрч Закатова, та нэг сарын өмнө 61 рубль 24 копейкний шинэ гадуур хүрэм худалдан авсныг бид мэдсэн. Та энэ үнэтэй хувцсыг ямар мөнгөөрөө авсийм?
бор Эсэргүүцэж байна. Хэрэгт хамааралгүй асуулт байна.
шүү Эсэргүүцлийг хэрэгсэхгүй. Гэрч Закатова, та хариулж болно.
зак Би сангийн аж ахуйд ажилд орсон. Цалингаараа энэ хүрмийг авсан.
тим Та 41 рубль 50 копейкны цалинтай юм байна лээ. Дутаад байсан 19 рубль 76 копейкийг хаанаас авсийм?
зак Ээж надад 20 рубль өгсөн. 17 насны минь төрсөн өдрийн бэлэг гэж.
шүү Төрсөн өдрийн бэлэг ээ?...
тим Өөрсөнд нь ашигтай мэдүүлэг өгсөн гэж өмгөөлөгч Метлицкая дутаад байсан мөнгийг чинь өгсөн юм биш үү?
нин Нөхөр шүүгч ээ, би эсэргүүцэж байна. Энэ чинь таамаглал байна.
шүү Эсэргүүцлийг хэрэгсэхгүй.
бор Нөхөр шүүгч ээ, би эсэргүүцэж байна. Нөхөр яллагчийн хэлсэн бүхэн таамаглалд үндэслэсэн байна.
шүү Эсэргүүцлийг хэрэгсэхгүй. Маргааш болтол шүүх завсарлаж байна. Шийдвэр гаргах хугацаа шүүхэд хэрэгтэй байна.
нин Яагаад хэргийг Москва хотын шүүхэд шилжүүлчихсийм? Кондратьев бол зүгээр л шалтаг, шалтгаан шүү дээ.
бор Чи ямар гэнэн юм бэ, гайхаад баршгүй нь. Юуны өмнө, мужийн ямар ч шүүгч ялын тогтоол уншихгүй. Хүүхдүүд буруугүй гэдэг нь илт байна шүү дээ.
нин Зөвтгөж болно ш дээ.
бор Энэ бол хоёрт. Төв Хороо анхааралтай ажиглаж байхад хэн ийм хүнд гэмт хэрэгт цагаатгах тогтоол гаргаж амиа хорлох вэ дээ. Цонхийж цайсан залуу цоргисон нүдээр харна! Залуу хархүү гуай, нэгийг сонгохдоо нөгөөг битгий хохироо гэж миний эхнэрт тайлбарлаад өгөөч.
але Таны салсан эхнэр нас биед хүрсэн эмэгтэй. Юу хийх, юу хийх ёсгүйгээ өөрөө шийднэ.
бор Нэг асуудал ар араасаа бусдыгаа дагуулна...
нин Серебренников Саша Черныйгээс иш татаж байна. Маяглаж байгаа юм.
але Хан боргоцой идэж, цангис жимсээ зажил. Харгуй замаас зайлах өдөр чинь ирнэ, хөрөнгөтөөн!
бор Боловсролтой Ромео байна шүү. Маяковскийгээс иш татлаа. Нинка, чи ёстой сэргэлэн хүүхэн шүү. Сүрхий ухаантай ажилчин анги олоод авчээ.
але Эртээд цохиулсан чинь багадаад байвал нэмээд өгөх юм уу?
бор Хэн нь хэнийгээ, таны хэлдгээр, цохисныг эхлээд тогтоох хэрэгтэй. Нинка, би явлаа. Чамайг ёс суртахуунаар доройтохыг харж төвдөхгүй нь. Чамд боломжийн нөхөр, маш сайхан ажил байсан. Гэтэл одоо таксины жолоочтой явалдаж, эцэг эхээ алсан залууг өмгөөлөх болсон. Сайн л бодоорой! Болгооно уу.
нин Алексей, мөрдөн байцаагч Юрьев Малковод ирээд Загродская, Уткина нартай уулзсан уу?
але Тийм ээ. Бас Маркинатай уулзсан. Би өөрөө харсан.
нин Тэгвэл ойлгомжтой. Юрьев авгай нараар булай юм хийлгэсэн байх нь.
але Ямар булай юм?
нин Та мэдээгүй нь дээр ээ.
але Орой болчихож. Би харьлаа. Жаахан эвгүй юм аа...
нин Тийм ээ. Бидэнтэй нэг өрөөнд байдаг хүмүүс юу ч гэж бодох юм билээ...
але Нина...
нин За...
але Би танд хайртай. Та энийг сайн мэднэ. Хэрвээ би танайд үлдчихвэл надад итгэл найдвар төрчихөж магадгүй.
нин Яагаад бидний хооронд юу ч болохгүй гэж?
але Мэдэхгүй ээ. Та надад яагаад ч дурлахгүй байх.
нин Яагаад?
але Учир нь та тэр нөгөө Бористоо хайртай.
нин Би чамд нэг том нууц хэлье. Борис харханд пологтчихсон. --инээнэ-- Алексей, би таныг оройн хоол идэхээс нааш хааш нь ч явуулахгүй. Чанасан төмстэй зайдас. Та тэр төмс арилгасан шүү дээ.
мар Эхлээд ээжийг хутгалсан. Шууд зүрхэнд нь туссан. Дараа нь аав галын өрөөнд орж ирээд ээжийг шалан дээр унахыг хараад ээж рүү ухасхийсэн. Тэгэхээр нь би ар нуруунаас нь хутгалсан. Хэд хэдэн удаа. Би ална гэж бодоогүй, зүгээр л хурц иртэй хутга таарсан.
нин Юуны өмнө алуурчин өндөр хүн байсан. Танаас хамаагүй өндөр. Хоёрдугаарт, та жирийн хүн. Харин алуурчин солгой хүн байсан. Би таны танилуудтай уулзсан, бүгд л нэг дуугаар таныг хүн алах, тэр тусмаа эцэг эхээ тэгэх хүн биш гэж байсан. Би таны найз, таны сүйт бүсгүй, хөрш Максимтай чинь ярилцсан.
мар Максим ямар хамаатай юм?
нин Танай хөрш шүү дээ. Нэг юм харж, юу ч юм сонссон байж магадгүй ш дээ. Даанч би тухтай уулзаж чадаагүй, гэртээ хүүхэн бий гээд намайг оруулаагүй.
мар Ямар хүүхэн?
нин Мэдэхгүй ээ. Ганцаараа биш л гэж хэлсэн.
мар Тэднийд хэн байсныг хэлээд өгөөч?
нин Марк, би мэдэхгүй. Тэднийд Софаг байсан гэж бодоо юу? Максим Софа хоёр явдаг юм уу?
мар Тийм ээ. Софа байсан байх гэж санагдаад. Би Софад хайртай. Намайг хаях вий гэхээс айдаг.
нин Эртээд намайг ирэхэд Софад дургүй гэсэн ш дээ.
мар Тэгэхэд би юу ярьж хэлснээ санахгүй байсан. Уучлаарай. Би цаазлуулахгүй нь тулд юу гэж хэлэх ёстой вэ?
нин Сэтгэлийн хэт хөөрөлд автсан үедээ аллага үйлдсэн гэдгийг чинь батлах л ганц боломж байна. Хэрвээ та эцэг эхтэйгээ ямар харилцаатай байсан, тэд тантай хэрхэн харьцдаг байсан, тэр орой чухам юу болсныг яривал...
мар Юм болсоон. Намайг Софотой уулзахыг тэд хориглосийм.
нин Худлаа хэлээд байна даа. Худлаа хэлсэн болов уу? Лёш, Марк хэнийг ч алаагүй. Хэнийг хамгаалах гэсэн юм бол? Софаг уу?
але Үгүй ээ, чамд юу ч гэж хэлмээр юм б дээ. Би таны тэр өмгөөлөх ажлын талаар А-ч байхгүй хүн шүү дээ.
нин Сайн харж бай. Хавтаст хэрэгт зүүн гараараа хутгалсан гэж бичсэн байсан.
але За...
нин Гэтэл Марк солгой биш.
але Тэгээд...
нин Юу тэгээд гэж? Энэ чинь өөрийгээ ялласан гэдэг нь илт байна. Яг л Сашагийн хэрэг шиг. Гэхдээ тэнд мөрдөгч хэрэгээ хүлээчихвэл суллана гэж худлаа амалсан. Харин энд яасан байхав? Бүүр илүү аймшгийн хэрэг далдлах гээд аллагын хэрэг хүлээсэн байж болно.
але Аллагаас илүү аймшгийнх гэхээр юу байж болох вэ?
нин Хоёрын хоёр хүн алахаас ч аймшигтай хэрэг., Эх орноосоо л урвах байх даа., Ээж ээ, сайн уу? Таныг ямар их санав аа. Ээж ээ, би маргааш танайд яг очих гэж байлаа.
ээж Тээр харав уу? Би чамайг хүлээж тэвчсэнгүй.
нин Та танилц, Алексей. Миний найз. Танилц, миний ээж, Ксения Алексеевна.
але Сайн байна уу, танилцсандаа баяртай байна.
ээж Сайн байна уу, Алексей. Тун таатай байна.
нин Гэрт орж, сайхан кофе ууцгаая. Өдөржин кофе уухыг мөрөөдлөө.
але Нина, уучлаарай. Би явах хэрэгтэй байна. Би дуудлага ирсэн. Нэг зорчигчийг Ленинградын галт тэрэгний буудал хүргэх ёстой.
нин Ийм л байна. За, тэгвэл баяртай.
але Маргааш болтол баяртай.
нин Баярлалаа.
але Баяртай.
ээж Сайн яваарай. Сайн залуу байна. Тогтуухан.
нин Та уух уу?
ээж Охин минь дээ, кофегоор л голоо зогоох юмаа даа.
нин Яалаа гэж. Жигнэмэг иддэг., Юу болсийм? Та надтай Борягийн тухай ярихаар ирээгүй баймаар юм.
ээж Ниночка. Би цаашид ингэж байж тэвчихгүй нь ээ. Байраа солиход минь чи туслаач. Тэдэнтэй нэг дор байж чадахгүй нь. Гуйж байна. Үнэхээр чадахгүй нь.
нин Ээж ээ... тайвшир..., Өст хүн өлийн даваан дээр гэгчээр. Хэрвээ чи дахиад миний ээжийг гомдоох юм бол...
там За...
нин Би чамайг дамын наймаа хийж, мөнгө идсэн хэргээр шоронд суулгана.
там Тэгээд...
нин Юу тэгээд гэж? Прокурорын газар өргөдөл бичнэ. Шоронд суугаад ял салвал зол чинь.
там Тийм үү? Муудаа яана гэж?
нин Чамайг буудна!
там Нина, чи юу ярина вэ?
нин Надад итгэ, би чамайг ёстой амархан тэгэж дөнгөнө. Хүүхдийг бид өсгөнө. Коляг битгий зовоогоод бай!, Софа, та хэлээч. Маркийн эцэг эх тантай үерхэхийг эсэргүүцдэг байсан юм уу?
соф Үгүй ээ, яалаа гэж, харин ч биднийг гэрлээсэй гэдэг байсан.
нин Өө. Максим?
соф Ямар Максим?
нин Бруштейны зэргэлдээ хаалганд байдаг хөрш.
соф Би Максимыг танихгүй ээ.
нин Танихгүй гэж үү?
соф Танихгүй.
нин Сонин юм даа. Максим та хоёрыг учиртай гэж Марк хэлж байсан.
соф Ямар тэнэг юм бэ, би тэр Максимыг нэг ч удаа хараагүй., Сайн уу?
ант Сайн. Соф, орой наймаас бэлтгэлтэй шүү. Битгий мартаарай.
соф За.
ант 15-р танхимд.
соф Баярлалаа, Антош, мартахгүй ээ.
нин Сайн байна уу?
ант Сайн уу?
мак Тийм ээ.
нин Энэ хэн юм?
соф Маркийн ангийн хүүхэд Антон. Маш сайн морин хийлч.
нин Марк тэр хоёр найз уу?
соф Урд нь найз байсаан, дараа нь яагаад ч юм муудалцаад хэрэлдчихсэн. Хагас жилийн өмнөөс.
нин Хагас жилийн өмнө муудалцсан. Баярлалаа, Софа. Та надад их тус боллоо., Нээрэн, хэрэг болдог өдөр Маркийн гэрт очсон гэж шүүх дээр битгий худлаа хэлээрэй. Таныг худлаа мэдүүлсэн гээд хариуцлагад татаж магадгүй.
ант Би тэр хэргийн тухай юу ч мэдэхгүй. Танд хэлэх юм надад байхгүй ээ.
нин Үгүй л болов уу. Та уржигдар Максимийн гэрт байсан. Та юу хийж байсийм?
ант Энэ танд хамаагүй юм биш үү?
нин Марк та хоёр хагас жилийн өмнө яагаад муудалцсийм?, Та хариулсангүй., Марк... Максим та хоёр амрагууд уу?
мар Та яагаад гаж донтон гэж хэлсэнгүй вэ? Биднийг тэгэж нэрлэдэг ш дээ. Гомо, бэлгийн гаж хүсэлтэн. Та буруутгаж байна уу? Тэгдэг учраас намайг шоронд хорих уу?
нин Би хэнийг ч буруутгаагүй. Би өмгөөлөгч, чиний эрхийг хамгаална.
мар Яагаад ч юм эрүүгийн хэргийн хуулийн 121-р зүйл ангид миний эрхийг зөрчдөг л юм даа. Яагаад ч юм манай улс миний хувийн амьдралд оролцох эрхтэй гэж үзээд байдаг. Би ямар муу юм хийсийм? 1928 онд Копенгагенд болсон "Бэлгийн харьцааны шинэчлэлтийн" холбооны их хурлаар ЗХУ-ыг бэлгийн цөөнхийн үлгэр жишээ болсон улс гэж үнэлсэн байдаг. Та энийг мэдэж байсан уу?
нин Үгүй ээ, мэдээгүй юм байна.
мар 1934 онд эл байдлыг халаад над шиг хүмүүсийг хөрөнгөтөн нийгмийн ёс суртахууны завхарсан этгээд гэж нэрлэх болсон. Би ямар буруутай юм? Би зүгээр л хүссэн хүнээ хайрлах л гэсэн. Та эрэгтэй хүнтэй юу? Нөхөр, амраг? Та хайртай юу?
нин Хайртай.
мар Таныг тийм гээд шоронд хорьдоггүй ш дээ. Би танаас юугаараа дутуу юм?
нин Та муу ч биш, сайн ч биш. Зүгээр л манай хууль нь тийм.
мар Тийм ээ... Та тэр хуультайгаа далд ор...
нин Максим чиний эцэг эхийг алсан уу? Тэдэнд баригдах үеэр ээ?
мар Би эцэг эхээ хөнөөсөн.
нин Чи эцэг эхээ хөнөөгөөгүй, би энийг амархан батална.
мар Үгүй ээ, баталж чадахгүй.
эмБ Сайн уу!, Илья!
бру Очлоо.
мар Аав аа хэрэггүй л дээ, гуйж байна! Аав, ээж...
эмБ Өөдгүй амьтан.
мар Ээж хэрэггүй л дээ...
эмБ Өөдгүй муу гаж донтон. Алив, чи намайг дагаад яв...
мар Битгий л дээ, ээж ээ...
эмБ Өөдгүй новш!
бру Чи Маркийг уруу татсан байна. Адгийн шаар. Гаж донтон.
мак Харин та өөрөө гаж донтон. Та биднийг бие биенээ хайрлахыг хориглож чадахгүй. Би Маркт хайртай, Марк надад хайртай. Та нар биднийг яавал ч яа.
бру Эндээс тонил.
эмБ Өөдгүй амьтан...
мар Намайг битгий зодооч ээ...
бру Наад гараа эхээсээ ав.---хашгичина--
нин Чи хайртай хүнээ хамгаалах гэж оролдож байгааг чинь би ойлгож байна. Гэхдээ Макс...
мар Би шүүхэд Софагаас болж эцэг эхтэйгээ хэрэлдээд, хутгалчихсан гэж хэлнэ. Сэтгэлийн хэт их хөөрөлдөө автаад. Максыг шоронд хорихгүй. Тэнд бидэн шиг хүнийг яадгийг та өөрөө эрхбиш сайн мэднэ. Харин Софад ингэж хэлээрэй. Софа чи сайн охин. Хэрвээ би хэвийн байсан бол чамтай л гэрлэх байсан. Та намайг аврах гэсний хэрэггүй ээ. Чи миний хувьд эрхэм хүн шүү гэж Максимд дамжуулж хэлээрэй.
нин Морин хийлч Антон та хоёр бас тийм үү?
мак Та яагаад бидний тухай муугаар боддогийм? Таныхаар бол бид хэнтэй ч хамаагүй унтаж хэвтээд явах нь ээ? Биднийг Ромео Жульетта хоёр шиг насан туршдаа нэг хүнийг чин сэтгэлээсээ хайрлана гэсэн бодол таны толгойд орж ирэхгүй байна уу? Жульеттагийн оронд Меркуцио ч юм уу? Би Маркийг мэхэлж байгаагүй ээ. Чадах ч үгүй юм байна лээ. Антон надад хайртай л гэдэг. Би мэдэхгүй. Гэхдээ Марк намайг харддаг л байсан.
нин Би зүгээр л, эртээд ирэхдээ танайд морин хийл байхыг харсийм.
мак Тийм ээ, энд ирсэн байсан. Маркийг эцэг эхийгээ тэгсэн гэж дуулаад надад сэтгэлийн дэм өгөхөөр ирсэн.
нин Цайндаа нимбэг хийж болох уу?
мак Бололгүй яахав.
нин Чи солгой юу?
мак Тийм. Намайг баруун болгох гэж хичээсэн боловч бүтэлтэй юм болоогүй. Миний баруун гар яг модон юм шиг юу ч хийж чаддаггүй.
нин Бруштэйний гэр бүлийг солгой хүн хутгалсныг та мэдэх үү?
бру Чи миний хэлэхийг анхааралтай сонсож бай. Тэр залуугаа эндээс хурдан зайл гэж хэл. Харин чи Софатай гэрлэнэ. Тэгэхгүй гэвэл би та хоёрыг садарлаж завхайрсан гээд шоронд хорино.
мар Тийм юм яасан ч болохгүй ээ, мэдэв үү?
бру Хорино гэж хэлээд байна.
мар Яасан ч тийм юм болохгүй.
бру Шоронд хийнэ дээ...
мар Чадахгүй ээ.
мак Тавиач! Маркийг тавь гэж байна!
эмБ Эндээс зайл, өөдгүй амьтан! Завхай золиг!
мар Та битгий гар хүр!
бру Чи эцэгтэйгээ яаж харьцаж байгаа юм!
мар Намайг зүгээр орхиоч!
мах Дараа нь Марк миний гараас хутга булааж аваад гаж донтон гэснээс алуурчин гэгдээд шоронд хоригдсон нь хамаагүй дээр гэсэн. Би хичнээн ятгасан боловч миний үгийг аваагүй.
нин Би ямар шугам баримталж өмгөөлөхөө ч мэдэхээ байлаа.
мак Ямар ч шугам баримтлах хэрэггүй. Би маргааш очоод хүн алснаа хүлээчихье. Бруштэйнийхэн намайг галын өрөөнд байхыг харчихаад хулгайч дээрэмчин гээд над руу дайрсан. Би биеэ хамгаалах гэж байгаад алчихсан гэж хэлье. Үнэнийг хэнд ч дэлгэх хэрэггүй. Тэрнээс болж бүгд муугаа үзнэ. Ойлгож байна уу? Маргааш намайг баривчилна. Би Маркийг дахин хэзээ ч харахгүй. Дуусна. Тэр үнэнээр яах юм? Хэнд хамаатай юм?
нин Хамаатай. Үнэн бол үнэн шүү дээ.
мак За, за. Тэгвэл надад хугацаа өгчих. Маркт хайртайг минь тэрэнд дамжуулж хэлээрэй.
шүү Өмгөөлөгч Метлицкаягийн зан байдлын талаар хийсэн прокурорын мэдэгдлийг шүүх анхаарч үзээд дараах шийдвэрийг гаргаж байна. Шүүх өмгөөлөгч ...
нин Битгий үгээ зөөгөөд байгаач ээ...
шүү ...Метлицкаяг донгодсугай. Протоколд хавсаргана уу.
нин Намайг түдгэлзүүлсэнгүй юу?
бор Тийм ээ. Рыбакт баярлалаа гэж хэл. Гэхдээ тийшээ очих хэрэггүй. Бариад идчихнэ.
шүү Танхимд чимээгүй...
заг Нөхөд өө! Шударга ёс хаана байна аа?
шүү Чимээгүй! Танхимд чимээгүй!
заг Ингэж зоргоороо аашлахаа хэзээ болих юм?
бор Нөхөр шүүгч ээ. Өмгөөлөх тал олон нийтийн яллагч, нөхөр Загродскаяг эргүүлэн татаж, олон нийтийн яллагчийг солих хүсэлт гаргаж байна.
шүү Ямар үндэслэлээр?
бор Олон нийтийн яллагч Загродская манай өмгөөлүүлэгчид буруу таамаглалдаа хөтлөгдөн ханддаг байсан.
заг Би...
бор Мөн өмгөөлөгч Метлицкаяг байнга өдөөн турхирдаг, өөр эд мөрийн баримт, гэрчийн мэдүүлэг хуурамчаар үйлдсэн зэргээс үндэслэсэн.
заг Эсэргүүцэж байна. Би яасан ч зөвшөөрөхгүй.
шүү Чимээгүй! Танхимд чимээгүй! Шүүх дээрх мэдэгдлийг харгалзан үзээд олон нийтийн яллагчийг эргүүлэн татаж, улмаар дараагийн шүүх хуралдааныг шинэ олон нийтийн яллагчтай эхлэх шийдвэр гаргаж байна.
нин Юу болсон бэ?
эм Хөөрхий хүү үсэрчихлээ.
нин Марк, чи удахгүй суллагдана. Максим чиний эцэг эхийг алснаа хүлээсэн.
мар Яах гэж?
нин Өчигдөр би тэднийд очиж, бид ярилцаад тэгсэн нь дээр гэж тохиролцсон.
мар Хэнд дээр гэж? Тэгэх хэрэггүй гэж Максимд хэлээд өгөөч. Би таван жил суугаад л гарна. Максим намайг хүлээнэ гэдэгт итгэлтэй байна.
нин Танай үнэтэй эд зүйлсийг хулгайлах гээд үүдийг чинь эвдэж орсон. Гэтэл эцэг эх чинь гэртээ ирсэн тул тэднийг хутгалсан. Дараа нь чамайг хэрэг хүлээхийг тулгасан гэсэн үгтэй зурвас бичсэн байсан.
мар Байз даа, юун зурвас вэ?
нин Чамд хайртай байсныг дамжуулж хэлээрэй гэж надаас гуйсан. Максим одоо байхгүй болсон. Өнөөдөр амиа хорлочихсон.
мар Таныг хараал идэг.
ум Нина, биднийг уучлаач дээ.
сте Нина минь, битгий уурлаач дээ. Тийм юм байх шүү дээ.
бор Нина... Бүгд уучлалт гуйгаад байна. Ийм юм байдаг ш дээ. Маргаанаа тасалъя.
мас Нина Владимировна, Маркийг буруугүй гэдэгт яагаад итгэснээ яриач.
бор Тэнгэр минь, яагаад, яагаад л гэх юм. Яагаад гэвэл Нинагийн зөн совин чи бид хоёрынхтой адилгүй, ойлгосон уу? Бид бол ухаж ойлгохгүй. Нина, чи ёстой суут ухаантан, ойлгож байна уу? Гоц ухаантан.
рыб Хүмүүс ээ! Бруштейн... Марк Бруштейн дөнгөж сая шоронд өөрийгээ дүүжилчихлээ.
бор Нина... Одоо яах вэ дээ? Залуу хүү сэтгэлээ барьж дийлсэнгүй. Хэний ч буруу биш. Чи бүүр ч буруугүй.
нин Миний буруу, миний буруу. Надаас л бүх юм болсон. Хэрвээ би энэ хэрэгт оролцоогүй бол, хэрвээ би оролцоогүй бол Марк, Макс хоёр хоёулаа амьд байх байсан. Бүгд амьд байх байсан. Би л зөвхөн буруутай. Би..иии
Аравдугаар анги төгсөв. 2022 оны 12 сарын 24. Орчуулсан Ч.Ганчимэг.
Back to episodes Go home