Заступники 9

Монгол Телевиз

Төрөл: Орос ОАК                                     Хуудасны тоо: 21

Нэр: Өмгөөлөгчид-9                                 Бичлэгт орсон:....  он ....  сар .....өдөр 

Орчуулагч: Ч.Ганчимэг                           Эфирт гарсан:..... он ...... сар ..... өдөр

Мар      Миний хэлэхийг сонсооч!

Бру       Үгүй ээ, чи миний хэлэхийг сонс. Нэгэнт чи манайд байж, би чамайг тэжээдэг тул бидний дүрмээр амьдар!

Мар      Аав аа, би нас биенд хүрсэн. Надад эрх бий...

Бру       Чамд ямар ч эрх байхгүй, үүрэг л бий.

Мар      Аав, түлхүүр өгөөч, би явлаа.

Бру       Софочкагийн төрсөн өдөр болно. Чамайг урьсан.

Мар      Та л уригдсан байх. Харин би найз охиноо өөрөө сонгоно.

Бру       Ямар охин гэдгийг мэднэ ээ. За, за, яриа дууслаа. Нөгөө  чамд зориулж Ефимээр оёулсан хослолоо өмсөөрэй.

Мар      Би маргааш аялан тоглолтоор Одесс явна.

Бру       Сургууль руу чинь утасдаад аялан тоглолтын чинь тухай олоод мэдчихнэ.

Мар      Дуртай тийшээ залгаарай.

Бру       Хаашаа... би дуусаагүй байна.

Мас      Тийм ээ, тийм, тийм. Ажилтай байна.

Өмгөөлөгчид. Есдүгээр анги

Зэр       Камачэба.

Нин       Сайн байна уу?

эхГ        Нина Владимировна...

эцГ       Нина Владимировна, та л зөвхөн бидэнд хэрэгтэй. Бид зориуд Тбилисээс ирлээ.

эхГ        Бидэнд туслаач, хонгор минь. Зовлонд нэрвэгдээд байна. Бидний цорын ганц ачхүү, өнчин юм. Таны тухай бид сониноос уншсан. Жүжигчин Журавлеваг өмгөөлсөн тухай бичсэн байсан.

эцГ       Тийм, тийм.

эхГ        Тэгэхээр та хамгийн шилдэг нь гэсэн үг. Сонинд хэн дуртайг бичээд байдаггүй ш дээ.

Нин       Та нар намайг Гүржид гарсан хэрэг өмгөөлөхийг санал болгож байна уу?

эцГ       Санал болгох биш гуйж байна. Таныг музузани дарс шиг гэдэг юм байна лээ.

Нин       Чанга уу?

эцГ       Чанга, ямар ч хүн согтоод ойчдог.

Нин       Та нарыг арай Гурам Хобуа явуулсан юм биш биз?

эцГ       Винари ис Хобуа.

эхГ        --гүржээр ярина—

эцГ       Хобуа гэж хэн юм?

Нин       Нөлөө бүхий хүн, ямар ч байсан Тбилисийнх гэсэн.

Бор       Хулгайч л байхгүй юу.

эцГ       Үгүй ээ. Таны тухай өгүүллийг шүүгч харуулсан. Москвагаас өмгөөлөгч авах бол зөвхөн нөхөр Метлицкая тохирно гэсэн.

эхГ        Нина Владимировна, туслаач дээ. Гияд минь гай дайрлаа. Бид таныг зүгээр орхихгүй ээ.

Бор       А цэгээс Б цэг рүү хамгийн хурдан очих онгоцыг зохион бүтээсэн байдаг. Тэгсэн байхад галт тэргээр явах ямар хэрэг байсийм?

Нин       Гэхдээ л би нугарч атирч суулгүй бүх биеэрээ хэвтээд сайхан унтаж амарлаа.

Бор       Чамайг угтсан унаа чинь байна даа.

Нин       Хүссэн хүсээгүй ажиллах л болж дээ.

Бор       Бусад нь яахыг хэлж мэдэхгүй, харин би зөвхөн амарна.

Жол      Сайн байна уу, хүндэт зочид оо!

Бор       Өө, сайн уу?

Жол      Өдрийн мэнд!

Бор       Намайг Борис гэдэг.

Жол      Гоги жолооч, Нина Владимировна.

Нин       Сайн байна уу?

Жол      Өдрийн мэнд! Машин тэнд бий. Салхи татуулан давхина аа.

Бор       Яг. Баярлалаа. Явъя. Би дээр үед, дайнаас өмнө энд нэг ирж байсан., Ирчих шиг боллоо.

Нин       Зоогийн газар байна ш дээ!

Бор       Тийм ээ. Хэлснээр нь хий. Хүн гуай, уул нь бид эхлээд буудалдаа бууж, усанд орж, замын ядаргаагаа тайлах байлаа.

Жол      Хэлсэн газар нь би хүргэлээ.

Бор       Өө., Алив...

Нин       Нөхөр Чинадзе хаана байна? Би уулзмаар байна.

Жол      Та санаа зоволтгүй ээ, дотогш ор доо. Та нарыг хүлээж байгаа!

Зөө       Сайн байна уу!

Нин       Сайн байна уу!

Зөө       Тавтай морилно уу...

Бор       Гуржийн зочломтгой зангийн золиос боллоо доо. Тийм л ёс заншилтай.

--бичиг: Тусгай ажилтай тул хаасан—

эцГ       Сайн байна уу, Нина Владимировна.

Нин       Сайн байцгаана уу?

эцГ       Борис Аркадьевич үү?

Бор       Яг биеэрээ.

эцГ       Ширээнд суугаарай.

Нин       Нөхөр Чинадзе...

эцГ       Намайг Автандил гэнэ үү. Сууж болгоо.

Бор       Сайн байна уу? –давтана—, Танилцахад таатай байна.

Нин       Биднийг урьсанд баярлалаа. Гэвч бидэнд хугацаа бараг байхгүй. Би хэргийн материалтай танилцах ёстой юмсан.

эцГ       Маргааш, маргаашт даатга.

Бор       Ёс заншлыг тойрох аргагүй ээ.

эцГ       Яг, яг, яг үнэн. Нөхрийн чинь зөв.

Нин       Та ойлго л доо. Хийх ажил их байна. Зөвшөөрөл авна, хүсэлт бичнэ, Гиятэй уулзах цаг авна.

эцГ       Хэн өгдгийм?

Нин       Уулзалтын цаг уу?

эцГ       Харин тийм.

Нин       Прокурор. Аль эсвэл мөрдөгч. Ер нь бол төвөгтэй л дээ.

эцГ       Мөрдөгч тэнд суугаад шарз хундгалж байна. Борис Аркадьевич та хоёрыг оройн хоол зооглох үеэр ажлын тухай юу ч ярихгүй. Эс тэгвэл би өөрийгээ хүндлэхгүй.

Бор       Юу идмээр байгаагаа надад хэл.

эцГ       Тавтай зоогло. Тавтай зоогло.

Нин       Баярлалаа.

Бор       Баярлалаа, баярлалаа, баярлалаа. –зэрэг зэрэг ярина--

Нин       Та намайг ойлгосонгүй. Жүмбэр, би өмгөөлүүлэгчтэйгээ уулзаж ярилцмаар байна.

Мөр      Яах гэж?

Нин       Юу яах гэж гэж? Би чинь өмгөөлөгч. Хавтаст хэрэгтэй  танилцаж, судалж, учрыг нь олох нь миний үүрэг.

Мөр      Бүх материалыг шүүхэд өгчихсөн.

Нин       Гэтэл би уншиж ч амжаагүй байдаг.

Мөр      Цагаан толгой уншвал арай хялбар. Бүх юм сайхан болно оо. Та санаа зовох хэрэггүй, Нина Владимировна. Явж ууя.

Нин       Би уудаггүй.

Бор       Үхлээ, үхлээ. Шарзыг усан үзмийн дарстай хольж ууна гэдэг Карибын хямрал юм байна.

Нин       Юугаа бувтнасийм?

Бор       Карибын хямрал гэж байна аа., Нина минь, чи шартсан ч сайхнаараа юм аа.

Нин       Би нэг л сайн ойлгосонгүй. Шартсан мөртөө би сайхан байна уу, аль эсвэл чи шартчихаад тийм байна уу?

Бор       Чиний өгүүлбэрийн бүтэц хэцүү шүү. Зааж өг. Чамайг үг хэлээр наадахад би дуртай.

Нин       Рашаанаа уу, Москва хотын шилдэг өмгөөлөгч минь.

Бор       Тэр Гиягаа орхичих, хоёулаа гадуур явж, хүхэртэй банид оръё.

Нин       Үгүй ээ. Чадахгүй ээ.

Бор       Метлицкая?, Чи хэдийдээ ийм хэнхэг болчихоов?

эцГ       Нина Владимировна, би юугаа ч хайрлахгүй, зөвхөн хүүг минь аварч хайрла. Эхнэр минь эмнэлэгт хэвтчихсэн. Зүрхний шигдээс ч байж мэднэ гэнэ. Хүүд тийм ял өгвөл  тэсэхгүй л дээ.

Нин       Автандил Микаэлович, би чадах бүхнээ хийнэ ээ.

эцГ       Баярлалаа.

Жиж     Өнөөдөр цэвэрлэгээний өдөр юм чинь би яахав дээ. Сар бүрийн хоёр дахь хагас сайнд цэвэрлэгээний өдөр байдаг. Нөгөөдөр хүрээд ир.

Нин       Гия Чинадзегийн хэрэгтэй танилцахаас нааш би эндээс хаашаа ч явахгүй.

Шүү      Сайн байна уу? Энд хэн танхайраад байна?

Нин       Нина Метлицкая. Гия Чинадзегийн өмгөөлөгч.

Шүү      Вахтанг Малхазович Мамашвили, шүүгч. Тэгээд танд юу тохиолдоов?

Нин       Миний ажлыг хийлгэхгүй байна.

Шүү      Таниас гуйя, та шууд бусдыг буруутгах хэрэггүй. Өнөөдөр цэвэрлэгээний өдөр. Хэдий тийм ч бид таны хүсэлтийг хүлээн авсан. Май, энэ хэргийн материал.

Нин       Баярлалаа, Вахтанг Малхазович.

Шүү      Зүгээр ээ.

Нин       Та доромжлоод байна уу?

Шүү      Яасан?

Нин       Энд дан гүржээр бичсэн байна.

Шүү      Аргагүй ш дээ. Бид Гүржид, Тбилисид байна. Зөвлөлт Гүржийн үндсэн хуулийн 156 зүйлд гүрж хэл бол улсын хэл гээд биччихсэн байдаг.

Нин       Би гүрж хэл мэдэхгүй учраас надад орчуулагч хэрэгтэй.

Шүү      Би хаанаас олох юм? Өнөөдөр цэвэрлэгээний өдөр гэж танд хэлээд байна ш дээ. Та Гүржийн шүүх хуралд оролцох гэж байхдаа юугаа бодсийм? Би танд нэг юм зөвлөе. Нарлаг өдөр зугаалж дарс шимж жаргаж суу. Хэрэг яахав дээ...

Нин       Юу хийж жаргахаа би өөрөө мэдье. Өмгөөлөгч хүний хувиар би үйлчлүүлэгчтэйгээ уулзахыг шаардаж байна. Би уулзах эрхтэй.

Шүү      Тийм ээ, эрхтэй. Таван цагт цагдан хориход очоорой.

Нин       Баярлалаа.

Шүү      Зүгээр ээ.

Нин       Залуу минь, таныг хэн гэдгийм?

Цаг       Рэзо.

Нин       Намайг Нина гэдэг. Та надад нэг тус болж, хэдэн хуудас орчуулаад өгөөч. Туслах уу?

Шүү      Нөхөр Метлицкая, энэ чинь зүйд нийцэхгүй зөрчил шүү.

Нин       Хууль дүрэмд саад хийх нь ч бас зүйд нийцэхгүй зөрчил шүү.

Шүү      За, тийм бол та маргааш өглөө ирээрэй. Орчуулагч гаргаж өгье.

Бор       Алив...

Нин       Хавтаст хэргээ ч би уншиж чадахгүй. Солиормоор юм аа. Одоо яахав, Боря?

Бор       Хэргийг надад даатгачих, харин чи зүгээр л сайхан амар. Ийм байхад гайхах явдалгүй. Ер нь гүржид эмэгтэй хүнийг, чам шиг нэрт өмгөөлөгч байсан ч тоодоггүй  юм.

Нин       Энэ хэргийг надад даатгасан учраас би дуусгана.

Бор       Энэ ч чамайг хөөдөх хэрэг дээ. Тийм болохоор тэнэглэхээ боль. Би чиний залуутай очиж уулзъя. Харин чи амраад, хоттой танилцаж, хэт ягаан туяаг биеэрээ мэдэр. Орой ирээд хоёулаа дарс шимж, шорлого идэж, бал сараараа жирийн хүмүүсийн хийдгийг хийж жаргая.

Нин       Боря, энэ миний хариуцсан хэрэг. Тийм болохоор чи өөрөө хэт ягаан туяанд биеэ шар.

Гия       Би Датог алаагүй ээ, Нина Владимировна, үнэн шүү.

Нин       Гэхдээ та хоёр зодолдсон.

Гия       Тамарагаас болсон. Дато зовоогоод байсан.

Нин       Хуриман дээрээ нөхөр болох залуу бүсгүйгээ зовоолоо гэж үү?

Гия       Тоглоом тохуу хийж. Хорлонтойгоор цаашлуулсан.

Нин       Тийм байж, та хоёр хүмүүсээс зайдуу очоод хэрэлдсэн. Тэгээд яасийм?

Гия       Би явсан. Гэтэл хашгирах чимээ сонсоод гүйгээд иртэл Датогийн зүрхэнд хутга зоочихсон байсан.

Нин       Англи детектив зохиол биш дээ. Гэрч, эд мөрийн баримт байхгүй.

Гия       Би биш ээ, үнэн шүү.

Нин       Гия сонсож бай. Ямар ч тохиолдолд хэргийг хүлээж болохгүй. Чи хэлсэндээ л бат зогсоно шүү. Өрөөл бусдын үгийг битгий сонс.

Гия       Вахтанг ахын ч гэсэн үү?

Нин       Шүүгч чамтай уулзсан юм уу?

Гия       Аавын найз шүү дээ.

Нин       Энэ шүүх засаглалд хууль үйлчилдэг юм болов уу?

Гия       Надад муу юм хэлээгүй ээ. Хэрэг хэлэлцэнэ л гэсэн.

Нин       Хэрэг хэлэлцэх явцад шүүгч хурлаас гадуур чамтай уулзаж болохгүй.

Гия       Тэр хүн ял өгнө.

Нин       Ийм уулзалтаас ямар ял өгөх нь харагдана. Ойлгосон уу?

Гия       Ойлголоо.

Орч       Цхевадзе, Чинадзе хоёрыг хэрэлдэхээс өмнө гэрч Бэридзе найрнаас явсан тул чухам юу болсныг тодорхой мэдэхгүй гэжээ.

Нин       Өмнө нь явчихсан бол юугаа мэдэхэв дээ. Ямар юмных нь гэрч байдагийм. Аль эсвэл тэр хоёрын нэгнийх нь эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн юм болов уу?

Орч       Үнэнээ хэлсэн байна лээ. Эхнэр нь тавдугаар төрөхөд хүүхдээ төрүүлэх гэж байсан. Хамаатны эгч тэнд ажилладаг.

эхМ      Хүү минь, чи шарсан төмс идэх үү, чанасныг идмээр байна уу?

Мез       Ээж, аль нь ч яахав ээ. Би аль алинд нь дуртай ш дээ.

эхМ      Тэгвэл ээж нь төмс шаръя. Халуун усны газраа ч халаая, гахайн өөхтэй төмс шаръя. Давсалсан өргөст хэмх ч бий. Мах дуусчихсан. Цалингаа удахгүй буухаар хиам, давсалсан загас авна аа.

Мез       Ээж... Би Костятай өглөө эрт загасчлахаар явна.

эхМ      За, за.

Ут         Сайхан байх шив. Зулбасгаа суллуулахын тулд чи хэдийг төлсийм?

эхМ      Болиоч ээ...

Мез       Ээжээс минь холд...

эхМ      Хүү минь...

ут          Ална даа, ална. Ална.

эхМ      Болиоч ээ, болиоч!...

Але       Тайвшир, тайвшир, тайвшир. Тэр хүү үнэхээр биш ч юм билүү. Та өөртөө нүгэл хурааж яах нь вэ?

--радиогоор ярина, тэр чигт нь явуулчих—

Орч       Манана Гурули өгсөн мэдүүлэгтээ Гверциани...

Нин       Гурули...

Орч       Тийм ээ. Цхевадзе Чинадзе хоёр аль эртний бие биендээ дургүй байсныг бүгд мэддэг байсан гэжээ.

Нин       Тэр залуу яагаад хуримандаа дургүй хүнээ урьсан юм бол?

Орч       Яахав дээ, Нина Владимировна, хоорондын харьцаа бол харьцаа, хурим бол хурим шүү дээ.

Мас      Байж болно ш дээ.

Сте       Тийм ээ. Метлицкая одоо ямар байна! Сүрхий, авхаалжтай охин, ирээдүйн гэрэлтсэн пионерийн гишүүн! Тбилисийн ямар хэрэг шүүрч авав аа. Тэнд очоод сайхан амрахаас гадна гарыг нь сайн хүндрүүлнэ. Хэн ч байсан атаархана.

Мас      Шан харамж авахаасаа өмнө шүүхэд ялах хэрэгтэй.

Сте       Больж үз, тэнд нэг тал нь өгөхгүй байсан ч нөгөө тал нь заавал мөнгө атгуулна.

Ум        Атаархал бол адгийн зан.

Сте       Хэн атаархсийм.

Люд      Илья Аронович, өдрийн мэнд!

--зэрэг, зэрэг Илья Аронович, сайн байна уу, гэнэ—

Люд      Илья Аронович, юу болсон бэ?

Бру       Людочка, чи хүүхэдтэй юу?

Люд      Байхгүй.

Бру       Тэнгэр минь өршөө, тийм бол хүүхэд битгий заяагаач гэж тэнгэрт залбираарай.

Сте       За...

Мас      Яасан юм бол доо?

Сте       Хүүтэйгээ  сүрхий муудалцсан шиг байна лээ. 10-аад хоног ийм ууртай явна. Та нарт гэж хэлэхэд хүү нь ч бас зүгээргүй гэсэн. 

Мас      Хэрвээ би ийм эцэгтэй бол аль хэдийн амиа хорлочихсон, аль эсвэл эцгийгээ хороочихсон. Яасан? Шүүх намайг цагаатгачихна ш дээ.

Ум        Петя...

Мас      Юу?

Сте       Эцэг эхээ хүндлэх ёстой.

Але       Сайн байна уу, нөхөд өө.

Сте       Сайн уу?

Люд      Сайн байна уу?

Але       Нина Владимировнатай уулзах гэсийм.

Мас      Би ч бас уулзах юмсан.

Сте       Метлицкая байхгүй ээ.

Але       Би энд хүлээж болох уу? Чухал зүйл мэдээлэх гэсийм.

Люд      Удаан л хүлнээнэ дээ.

Але       Явчихсан юм уу? Гэр рүүгээ юу?

Сте       Тбилиси явчихсан, энэ сарыг дуустал өмгөөлөх ажилтай. Хэрвээ та хүсвэл зурвас бичээд үлдээчих. Би ирэхээр нь өгчихье.

Але       Зүгээр ээ, баярлалаа. Хувийн юм аа., Баяртай.

Люд      Энэ хэн юм?

Сте       Энэ хувийн харилцааг Серебрянников мэддэг л байгаа даа.

Мас      Василий Васильевич, та нууц мэдээлэгч болчихоо юу?

Сте       Яв.

Ум        Мат.

Орч       Дууслаа!

Нин       Баярлалаа.

Орч       --гүржээр ярина—

Бор       Метлицкая, чи эргүү юм уу? Өглөө 7-д явсан. Одоо оройн 10 болж байна.

Нин       Боря, битгий хүн загнаад бай. Толгой бүр задрах нь. Ядарчихсан чинь амьсгална гэхээс ч хүнд байна. Маргааш өглөө 10 цагаас шүүх хурал эхэлнэ. Шөнөжин ажиллаж таарах нь.

Бор       Над руу хар. Маргааш чи шүүх хуралд сэргэлэн цовоо, хатуу дарс шиг байх ёстой. Хэрвээ чи ийм нойрмог, царай алдсан байдалтай очвол чам руу чавга шиднэ, ойлгосон уу? Хонгор минь, чи чадна аа. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй бай.

Нин       Тийм ээ, чиний зөв. Боря, би өлсөж байна.

Бор       Хөгшөөн... Одоохон, зохицуулъя. Суугаарай.

Нин       Би шүүх хурлыг хойшлуулах хүсэлт тавина. Тэд татгалзах эрхгүй.

Бор       Эрхгүй ээ. Гэхдээ хэрэгсэхгүй. Юм бүхэн санаснаар болдоггүйг чи мэднэ.

Нин       Оролдоод үзнэ ээ. Бас би шүүгчээс татгалзана. Тэр хүн хууль зөрчөөд Гиятай уулзаж ярилцсан.

Бор       Энэ удаад бас л хэрэгсэхгүй. Энд чинь шүүх ажиллагаа хуулийн хүрээнд биш хамаатан садны хүрээнд явагддаг. Чи ойлгохгүй байна уу?

Нин       Ойлголоо, ойлголоо. Тийм, тийм. Гэхдээ талийгаач хэн нэгний хамаатан байсан гээд би хөөрхий залууг шоронд хатаахгүй ээ.

Бор       Өө! Хонгор минь, чи тэрнийг алаагүй гэдэгт итгэлтэй байна уу?

Нин       Мэдэхгүй ээ. Ямар ч байсан тэр залуу өмгөөлүүлэх эрхтэй!

Эр         Бүгд босно уу, шүүх орж ирлээ!

Мам      Хүрэлцэн ирсэн та бүхний амгаланг эрье. Ялангуяа Москвагаас ирсэн онцгой зочны. Хэрэг хэлэлцэхээс өмнө талуудад хүсэлт байна уу?

Нин       Байна. Нөхөр шүүгч ээ, хэргийн материалтай танилцахад хангалттай хугацаа олдоогүй учраас шүүх хурлыг хоёр өдрөөр хойшлуулна уу?

Про       Эсэргүүцэж байна. Өмгөөлөл цаг уяхыг хичээж бйна.

Мам      Нина Владимировна, хэргийг судлахад танд хүн саад хийсэн үү?

Нин       Үгүй ээ, нөхөр шүүгч ээ. Гэхдээ хэргийн бүх материал гүржээр бичсэн байсан. Би ганцхан өдөр материалтай танилцсан.

Про       Тийм бол хэргээс татгалзаж болно ш дээ.

Мам      Хэцүү биш ээ. Би хагас цагийн дотор л танилцчихсан. Эсэргүүцлийг хүлээж авлаа. За, тэгэхээр хэргээ хэлэлцэх үү?

Нин       Нөхөр шүүгч ээ...

Мам      Бас яасан бэ, нөхөр Метлицкая.

Нин       Хохирогчийн хамаатан Бэвидзе, Гурули, Гверциан нарын гэрчийг хэрэг хэлэлцэхээс хасна уу?

Про       Эсэргүүцэж байна. Өмгөөлөгч нутгийн онцлогийг мэдэхгүй юм шиг байна. Манай ард түмэн их ах дүүсэг. Тэгээд ч болзоот залууг хуриман дээр нь хөнөөсөн. Тэгэхээр тэнд хамаатнаас өөр ямар гэрч байна гэж. 

Мам      Өмгөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй.

Мам      За, одоо, яахав эхлэх үү.

Нин       Нөхөр шүүгч ээ, таныг энэ хэрэг хэлэлцэхээс чөлөөлөх хүсэлт гаргаж байна.

Мам      Солиотой юм байх даа.

нин       Нөхөр  шүүгч ээ, та урьдчилж таамагласнаа мэдэгдэнэ гэдэг чинь зөвлөлтийн шүүхэд байж боломгүй явдал.

мам      Хүсэлтийг хэрэгсэхгүй. Та сууна уу, нөхөр Метлицкая. Хэрэг хэлэлцэж эхэлснийг мэдэгдэж байна.

нин       Шүүгч надад үг хэлэх ч боломж олгосонгүй. Дуугүй бол гэж хэлээгүй нь яамай.

бор       Харсаан.

нин       Дэлгүүрт ирчихээд мах зардаггүй өдөр мах нэхсэн юм шиг үзэж гэнэ.

бор       Харсаан.

нин       Энэ чинь зөвлөлтийн шүүх, зөвлөлтийн хууль биз дээ., Хэрэгждэггүй юм байна.

бор       Битгий бухимд аа. Юуны өмнө юу хийх ёстойгоо мэдэж авъя. Хэргийн гэрч хэн хэн юм?

нин       Сүйт бүсгүй, бэлбэсэн эхнэр. Зочид, тал нь хамаатан садангууд.

бор       Байз л даа. Хурим Тбилисид болсон. Хаягийг нь мэдэх үү?

нин       Хохирогчийн хамаатнуудтай уулзах гэж үү?

бор       Би уул нь хууль ёсны амралтаа эдэлж яваа л даа. Гэхдээ мөрдөгчөөр дуртайяа ажиллана.

нин       Борька.

вах       Тэнд болсон.  Нааш ир. Би одоохон та нарт харуулъя, яг тэнд, тэнд. Яг энд Дато хэвтэж байсан. Гэхдээ Гия тэрнийг алаагүй.

нин       Та яасан итгэлтэй хэлж байх юм?

вах       Бүгд л мэднэ. Шатны дор суудаг цыган эр алчихсан. Тэр Датогоос мөнгө зээлсэн байсан. Их хэмжээний. Харин Дато тэрнийг харааж загнасан, гэхдээ Гия тэрнийг алаагүй. Би өөрөө харсан.

бор       Яаж өөрөө гэж?

вах       Яахав дээ, би тэрүүгээр явж байсан. Тэгсэн цыган эр Датог хутгалчихаад тийшээ зугтаачихсан.

нин       Тэр цыган одоо хаана байна?

вах       Явчихсаан. Датог хутгалчихаад шууд зугтчихсан. Би цыганууд руу очсон. Тэд хүнээ гаргаж өгөөгүй.

нин       Ваха. Таны мэдүүлэг хэргийн материалд байхгүй байсан. Сэргийлэхийнхэн тантай уулзсан уу?

вах       Уулзсаан. Миний үгэнд итгээггүй.

нин       Нөхөр Гевашвили, хэрэг гарсан өдөр та хаана байсан бэ?

вах       Хуриман дээр.

нин       Та шүүгдэгч, болзоот залуу хоёрыг хэрэлдэж байхыг харсан уу?

вах       Харсаан.

нин       Тэнд өөр хүн ирэхийг харсан уу?

вах       Хэн?

нин       Нэг эрэгтэй хүн ч юм уу?

вах       Ямар өөр хүн гэж?

нин       Асуултаа өөрчилье. Шүүгдэгчтэй хэрэлдэж маргасны дараа Дато өөр хүнтэй ярьсан уу?

вах       Яаж ярих вэ дээ. Тэр алчихсан юм чинь.

нин       Өмгөөлөлд асуулт байна уу?

нин       Байна. Гэрч худлаа мэдүүлэг өгөөд байна.

мам      Чимээгүй. Танхимд чимээгүй. Чимээгүй., Нөхөр Гевашвили, хэрвээ тахудлаа мэдүүлэг өгвал эрүүгийн хариуцлагад татагдана гэдгийг мартаагүй биз дээ

вах       Тэгэлгүй яахав.

мам      За, алив, үргэлжлүүл дээ.

нин       Датог шүүгдэгч алаагүй гэж Ваха та баталсан. Тийм учраас өмгөөлөх тал таныг шүүхэд дуудсан.

вах       Бүсгүй минь, та андуурсан шиг байна.

шүү       Чимээгүй!

нин       Нөхөр шүүгч ээ, хэрэгт миний хүсэлтийг хавсаргана...

мам      Танхимд чимээгүй. Танхимд чимээгүй.

про       Гевашвили гэрчийн мэдүүлгийг хэрэгт хавсаргахгүй гэсэн өмгөөллийн талын хүсэлтийг эсэргүүцэж байна.

мам      Танхимд чимээгүй. Танхимд чимээгүй! Эсэргүүцлийг хүлээж авлаа. Нөхөр Метлицкая, та хүсэлт гаргахаа болих юм биш үү. Хоосон санаагаа бодит болсон мэтээр нотлох гээд байгааг чинь бид сайн харж байна. Яллагч талд асуулт байна уу?

про       Байна, нөхөр шүүгч ээ.

мам      Асуу, асуу.

про       Гэрч Гевашвили, шүүгдэгч Датог  хутгалахыг та харсан уу?

вах       Харсан. Харсан. Дато цусандаа хутгалдаад шууд газар унасан. Дараа нь, дараа нь өнгөрчихсөн.

нин       Ёстой биш ээ, шүүх биш, циркийн тоглолтын ховс илбэ, алиалагчтай хоёрдугаар үзэгдэл л гэсэн үг.

бор       Жинхэнээсээ гэж батлахгүй ч би чамд урьдаас анхааруулж байсан.

нин       Ваха яагаад тэр цыганы тухай ярьсийм? Би тэрнийг яагаад дуудсан байхав?

бор       Нэг бол бидэнтэй уулзсаны дараа Вахатай хүн уулзсан, аль эсвэл тэр биднийг чулуу хөөлгөх гэсэн. Яадаг ч байсан яллах талд амттай зууш өгчихлөө.

нин       Би ёстой дүүрчихсэн тэнэг юм шиг санагдаад байна. Прокурор Гияд ялын дээд хэмжээ өгөхийг шаардана байх даа.

бор       За, Нина минь, тайвшир. Өмгөөлөгч хүн дандаа ялаад байдаггүй юм. Аваа өгөөтэй хорвоо юм чинь хаяа ялагдана шүү дээ.

нин       Тийм ээ, гүрж даяар шившгээ хутгана. Москвагаас өмгөөлөгч хүүхэн дуудсан чинь гээд.

бор       Ер нь бол, миний бодоход чи зөв юмаа олж харахгүй байх шиг байна.

нин       Яагаад?

бор       Чи хавтаст хэрэг, шүүгч, шүүгдэгчид л анхаараад байна. Тэр эмэгтэйг харж байна уу, ардын хурлын төлөөлөгч. Би ажиглаад л байсан. Хохирогчийг хөнөөсөн хүний тухай ярихаар царай нь цонхийгоод шүүгдэгч рүү буландаж хараад байсан.

нин       Садангийн хүн нь байх. Энд чинь бүгд садан төрөл шүү дээ.

бор       Тийм бол сайн л биз. Аль эсвэл Гиягийн үеийн хүүтэй учраас өрөвдсөн ч юм бил үү. Энэ эмэгтэйгээр дамжуулж шахалт үзүүлье.

нин       Боря! Би явж нүүр гараа угаалаа. Маш халуун байна.

бор       Нина, амжилт!

нин       Баярлалаа., Хэрэг хэлэлцэх үеэр бид уулзах ёсгүй. Гэхдээ та юу ч битгий хэл. Миний хэлэхийг л сонсчих. Гия буруугүй. Хэргийн газар өөр хүнийг харсан. Датогоос их хэмжээний мөнгө зээлсэн байсан...бас гэрч бий. Харин тэр нэг гэрч Ваха шүүх дээр худлаа ярьсан. Танай уламжлал ямар байдгийг би мэдэхгүй. Хамгийн гол нь Гиягийн эмээ одоо эмнэлэгт хэвтчихсэн. Эмээ нь Гияг төрсөн хүү шигээ өсгөсөн учраас залууд дээд хэмжээ өгвөл тэсэхгүй байх. Та хүүхэдтэй юу?

мам      Мэтгэлцээндээ оръё. Өмгөөлөх тал, та үг хэлэхэд бэлэн үү?

нин       Гэхдээ, нөхөр шүүгч ээ, хурлын дэг ёсоор гурван гэрч мэдүүлэг өгөх ёстой.

мам      Тэд явчихсаан.

нин       Яагаад явсан гэж? Хаашаа?

мам      Хаашаа гэдгийг нь би яаж мэдэхэв. Яараад байхаар нь явуулчихсан. За, та эхэл.

нин       Надад бэлдэх ганц минут өгнө үү.

мам      Бид таныг хүлээж байя., За, за, яарах хэрэгггүй дээ. Орой болчихож. Маргааш мэтгэлцээнээр эхэлье.

бор       Нинка, чи сайн байлаа.

нин       Боря, би нэг зүйл, маш чухал юм орхигдуулаад байна.

бор       За, за. Тэгвэл гэрч нараас эхлээд шүүгээд үзье.

нин       Бидэнд байхгүй гэрч...

бор       Хар даа, хуримаа хийж байна. Сайн байцгаана уу! Баяр хүргэе! Ая эвтэй байхыг ерөөе! Хөгжилтэй ард түмэн шүү!

нин       Ёстой тэнэг!

бор       Яагаад л өөрийгээ буруутгаад байна?

нин       Сүйт бүсгүй.

бор       Ямар сүйт бүсгүй?

нин       Сүйт бүсгүй нь тэр хоёрын маргааныг мэдэх ёстой. Тэгвэл сэтгэл хөдлөлдөө хэт автаад хүн алсныг нь би баталж чадна.

бор       Нээрэн, чиний зөв юм байна. Хоёулаа халуунд манарчээ. Ил байсан зүйлийг олж хараагүй юм байна. Явцгаая.

нин       Нөхөр Гугаева, та шүүгдэгчтэй ямар харилцаатай вэ?

сүй        Бид найз байсан. Багаасаа.

нин       Найзлаад зогсохгүй үерхдэг байсан уу?

про       Эсэргүүцэж байна. Гэрч гүйцэд хариулт өгсөн.

мам      Эсэргүүцлийг хүлээж авлаа. Цааш нь үргэлжлүүл.

нин       Шүүгдэгч танд хайртай юу?

про       Эсэргүүцэж байна. Гэрч энэ асуултанд бодитоор  хариулж чадахгүй.

мам      Хүлээж авлаа. Нөхөр өмгөөлөгч өө, гэрч бодитоор хариулчих өөр асуулт байна уу?

нин       Бий.

мам      Тэгвэл асуу даа. Би сонсож байна.

нин       Тамара, та Датотой гэрлэхээсээ өмнө хэдий хэр удаан үерхсэн бэ?

сүй        Нэг сар.

мам      Танхимд чимээгүй! Үргэлжлүүлээрэй.

нин       Болзоот залуу чинь таныг шүүгдэгчтэй харддаг байсан уу?

про       Эсэргүүцэж байна. Энэ бол гэрчийн хувийн бодол.

нин       Асуултаа өөр үгээр илэрхийлье. Болзоот залуу чинь таныг Гиятай уулзахыг хориглож байсан уу?

сүй        Үгүй ээ. Эрүүл байхдаа. Харин согтчихоороо над руу гар далайж, элдэв муу үгээр доромжилдог байсан.

мам      Танхимд чимээгүй! Чимээгүй! Цааш нь үргэлжлүүлнэ үү.

нин       Хуримын өдөр таны болзоот залуу согтуу байсан уу?

сүй        Дарс уух нь уусан, гэхдээ согтоогүй. Ялигүй л согтсон байх.

нин       Та хоёр муудалцсан уу?

сүй        Үгүй. Бид муудалцаагүй. Би Датод хайртай байсан. Сайн залуу байсан. Харин Гия тэрнийг минь алчихсан.

мез       Энд шоронд байснаас илүү юм алга. Гэрээс гараад явахаар хүн бүр хуруугаараа чичилж, чулуу нүүлгэнэ.

щер      Гэртээ байх сайхаан. Ээж дэргэд байна.

мез       Хэрэг хийгээгүй гэдэгт минь хэн ч итгэхгүй байна. Тэр мөрдөгчийн үгэнд дэмий л орж хэрэг хүлээлээ.

щер      Одоо тэгээд яах вэ дээ? Лизкаг алсан хүнийг хурдан бариасай.

мез       Барих болов уу? Яадаг бол...

щер      Манай сэргийлэх биднийг хамгаална.

с1         Иргэн Мещенцев, иргэн Щербинин! Та нарын гадагш явахгүй гэсэн баталгаа  өгөн суллах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорихоор өөрчилж байна. Бидэнтэй хамт явна уу.

мез       Манай сэргийлэх гэл үү...

гия        Тамараг цохиод авахыг нь би харсан. Надаас болж Тамараг банзал янханаар нь дууддаг. Тамаратай ингэж муухай харьцаж болохгүй, чи бол жинхэнэ эр хүн биш гэж би Датод хэлсэн. Тэгсэн чинь намайг цохиж аваад, Тамара бол адгийн биеэ үнэлэгч, хэн ч тоож гэрлэхгүй гэсэн. Тэгээд бид зодолдсон. Дараа нь би юу ч санахгүй байна. Нэг л мэдсэн Дато үхчихсэн байсан. Би тэрнийг алах ямар ч боломжгүй. Би алуурчин биш. Алуурчин биш.

гур        Оройн мэнд. Айх хэрэггүй ээ.

нин       Мэдсэн юм аа. Энэ хэргийг шүүх ажиллагаанд та оролцсон л байна даа. 

гур        Та юмыг таах чадвартай шүү. Мэдээж Гиягийн гэрийнхэнд таныг санал болгооч гэж би шүүгчээс гуйсан. Шүүгч надад аль эрт өрөө төлөх ёстой байсан. Тийм учраас би маргахгүй ээ.

нин       Надтай уулзаж яах гээв?

гур        Баярласнаа хэлэх гэсийм.

нин       Яасан гэж?

гур        Хийсэн зүйлд чинь.

нин       Би юу хийсийм?

гур        Дато миний загалмай зүүлгэсэн хүү. Одоо алуурчинг цаазлана. Чиний ачаар шүү дээ.

нин       Яах гэж намайг дуудсийм? Эндхийн өмгөөлөгчөө олоод хэргийг хүссэнээрээ шийдүүлж болох л байсан ш дээ.

гур        Зөвхөн гадны өмгөөлөгч л булайгаа дэлгэж ялагдана. Тэгээд чиний сэхүүн занг дарах болсон.

нин       Ваха үнэхээр өөр юм харсан уу?

гур        Ваха юу? Хуриманд очоо ч үгүй хүн. Санасан хэрэг минь сайхан бүтсэн. Үнэг өөрөө хавханд орчихсон доо.

бор       Нина. Иргэн Хобуа. Та энд ямар чөтгөрөө хийж яваа юм?

гур        Энэ нөгөө салсан нөхөр чинь шив. Харанхуй шөнө та сайхан эхнэрээ юунд ганцаарангийг нь явуулна вэ? Яах ч юм билээ. Манай эрчүүд халуун шүү, тийм биз, Нина Владимировна.

нин       Боря... гуйж байна.

бор       Холдоо...

нин       Боря хэрэггүй ээ. Гурам боль л доо...

гур        Ийм сайхан хүүхний төлөө зодолдохоос сийхгүй ээ. Сониноос надтай сайхан байсан шигээ чамтай ч бас тийм байдаг уу?

бор       Чи тэрэнтэй унтсан юм уу? Чи...чи яаж чадав аа?

нин       Боря, би зөвшөөрөөгүй ээ...Тэр л...

бор       Яасан? Боловсон царайлаад үнэтэй буудалд дагуулж ороо юу? Тэсгэл алдсан уу?

нин       Болиоч Боря. Огтхон ч тийм биш.

бор       Чамайг яасийм?, Ална аа!

про       Шүүгдэгч зүгээр нэг хүн амины хэрэг үйлдээгүй. Тэрээр дөнгөж гэр бүлээ батлуулсан тийм сайхан мөчид  цэл залуу хүний амь насыг хохироолоо. Хөгжилтэй найр хуримд ирсэн зочид цуст аллага үйлдсэн газар ирж таарсан. Би шүүгдэгч Чинадзе Гия Михаиловичид ялын дээд хэмжээ цаазаар авах шийтгэл оногдуулахыг хүсэж байна.

мам      Өмгөөлөгч Метлицкая, та бэлэн үү?

нин       Тийм.

мам      За, хэлнэ үү.

нин       Хүндэдт шүүгч, ардын хурлын гишүүд ээ.

мам      Та үргэлжлүүл, үргэлжлүүл. Бид хүлээж байна.

нин       Би бичснээ харж уншихгүй, цээжээр яръя даа. Хүн бол сул дорой нэгэн. Амьдралын ямар ч тохиолдолд хүн дандаа биеэ барьж, өөртөө итгэлтэй явдаг уу гэвэл хүний хүч чадал хэмжээ хязгаартай гэж та нар хариулна. Гия Чинадзеэд ялын дээд хэмжээ өгөхийг прокурор шаардаж байна. Хардлагын улмаас анд найзаа хуримынх нь өдөр хутгалж алсан цэвдэг дотортой залуу гэж харсан учраас тэр. Харин та нар хэнийг харж байна? Тогтож сайн харна уу? Энэ бол залуухан, маш даруу, шүүх танхимд нэг ч удаа хүний яриа тасалдуулж, өөрийнхөөрээ зүтгэж зоргоороо аашлаагүй хүн. Миний өмгөөлүүлэгчийн гэм буруутайг шүүх тогтооно. Гия ийм хүнд ялаар шийтгүүлэх гэм хийгээгүй гэж би хувийн зүгээс үзэж байна. Тийм учраас Гия Чинадзег цагаатгаж, хэргийг дахин мөрдүүлэхээр буцаахыг шүүхээс хүсэж байна., Би дууслаа., Та ирэх хэрэггүй л байсийм. Та эмнэлгээс дэмий л гарсийм.

эхГ        Та ойлгооч, би яаж эмнэлэгт хэвтээд байхав дээ. Зүрх минь тэсэхгүй. Энд ядаж хүүгийнхээ барааг харж байна. Сүүлчийн удаа ч юм бил үү.

нин       Бүх юм хараахан шийдэгдээгүй байна., Танд юу гэж хэлсэн бэ?

эцГ       Харамсаж байна гэсэн.

мам      Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын нэрийн өмнөөс Зөвлөлтийн эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 102-р зүйлийн а, б, г-д заасны дагуу Тбилиси хотын шүүхийн эрүүгийн хэрэг хариуцсан шүүх бүрэлдэхүүн Гия Михайлович Чинадзэг гэм буруутайд тооцож, 10 жилээр хорих шийтгэл оноож, ялыг засан хүмүүжүүлэх хорих ангид эдлүүлэхийг тогтоож байна., Шүүгдэгч, танд шүүхийн тогтоол ойлгомжтой байна уу?

гия        Намайг буудахгүй юу?

бор       Хэдэн жил өгсийм?

нин       10 жил.

бор       Өө... нарийлсангүй шүү.

нин       Уур чинь хүрч байна уу? Юу дуртайгаа асуу. Хэний ч тухай, Гурамын тухай ч хамаагүй асуу. Би хариулъя.

бор       За, зүгээр дээ. Гурамыг март. Үүрд март.

нин       Чи шөнөжин хаана байсийм?

бор       Дандаа хоёр хувилбар байдаг. Нэг бол хүүхэн эргүүлнэ, аль эсвэл ууна.

нин       Наад царайгаараа бол чи шөнөжин уугаад, одоо шараа тайлж байна.

бор       Дүгнэн бодох гайхалтай чадвартай хүүхэн шүү.

нин       Борька, чи Тбилисид уугаад ногоорох юм байна.

бор       Чиний зөв өө, зөв. Гэртээ харъя, нутаг буцъя., Алив, гараа., Цаг агаар дандаа муухай байх юм.

нин       Маргааш сайхан болно оо. Гүржүүдийн бидэнд бэлэглэсэн юмыг хар даа.

бор       Амсаж үзье. Өө, сайн уу, анд минь. Чи энд юу хийж яваа юм? Май.

сте        Сайн уу? Та нарыг л тосож байна.

бор       Биднийг үү? Өглөөний 6-д уу?

нин       Анзаарсаан. Нойр хүрдэггүй юу?

сте        Тийм.

бор       Биднийг халчихаа юу, аль эсвэл тушаал дэвшүүлээ юу?

сте        Хараахан үгүй. Гэхдээ сайхан мэдээ дуулгаж чадахгүй нь. Танай хүүхдүүдийг суллах  таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж дахиад хорьчихсон. 

бор       Бидний явахыг...

сте        Тийшээ явъя.

бор       ...хүлээж байжээ.

сте        Өөр бүүр ч муу мэдээ бий.

нин       Бүүр ч муу? Ямар мэдээ?

сте        Бруштэйн алагдчихсан.

Есдүгээр анги төгсөв. 2022 оны 12 сарын 22. Орчуулсан Ч.Ганчимэг.

Back to episodes Go home