Заступники 8

Монгол Телевиз

Төрөл: Орос ОАК                              Хуудасны тоо:

Нэр: Өмгөөлөгчид-8                          Бичлэгт орсон:....  он ....  сар .....өдөр 

Орчуулагч: Ч.Ганчимэг                     Эфирт гарсан:..... он ...... сар ..... өдөр

Эр1       Нэг бичиг оллоо.

Дар       За...Яшины гэр бүл 5 мянган рубль, Терентьевийн гэр бүл 7 мянга 450. Гусева 4 мянган рубль., Ирина Игнатьевна, та тайлбарлаад өгөөч.

Пуз       Хүмүүсийн өгсөн мөнгө.

Дар       Юун мөнгө юм?

Пуз       Би өөртөө сохор зоос ч аваагүй.

Дар       Тэмдэглэж ав.

Пуз       Тэмдэглэ, тэмдэглэ.

Дар       Тэгэхээр... энэ хүмүүсээс авсан мөнгөний тоо байх нь ээ?

Пуз       Мөнгөний тоо...мөн, мөн, яг мөн.

Дар       Та тэр мөнгийг эхдээ аваачиж өгсөн үү?

Пуз       Биш ээ, эх биш, гэгээн эх гэдгийм. Гэгээн эх хүмүүст тусалдаг, санаа тавьж, энэрч хайрладаг. Хүн төрөлхтгий төлөө үргэлж залбирч, хичээн зүтгэдэг.

Дар       Гэгээн эх гэж хэн юм?

Пуз       Гэгээн  эх бол гэгээн эх.

Бор       Эхэлье. Нөхөр шүүгч ээ, өмгөөлөгч Метлицкая бид хоёр гэрч Маркинаг сонсголын бэрхшээлтэй хүн гэж үзэж байна.

Шүү      Юу?

Ряб       Юу?

Шүү      Чимээгүй.

Бор       Маркина дүлий.

Ряб       Эсэргүүцэж байна! Ямар үндэслэлээр та нар настай эмэгтэйг ингэж доромжилдэг билээ?

Шүү      Чимээгүй, нөхөд өө!

Ряб       Нөхөр шүүгч ээ. Энэ удаа өмгөөлөх тал дахиад хурлын дэг зөрчөөд байна.

Бор       Гэрч Маркинаг өндөр настай гэж таны хэлсэнтэй би ёстой санал нэг байна.

Ряб       Тийм ээ.

Бор       Цаас аа... цаас аа өгөөдөх. Энэ бол гэрч Маркинагийн өвчний түүхийг дүүргийн эмнэлэгээс шаардах хүсэлт юм.

Шүү      Нөхөр Маркина!

Вал       Аан!

Шүү      Та намайг сонсож байна уу?

Вал       Аа...

Шүү      Тээр сонсож байна. Гэрч маш сайн сонсож байна. Тийм учраас хүсэлтийг хэрэгсэхгүй. Эсэргүүцэхийг ч хэрэгсэхгүй!

Бор       Хуучны хашир хүн, “тээр” гэж баярлаж гэнэ. Татгалзаж орхилоо?! Чи яаж орхио вэ, аан, Нин? Хаана байна аа?

Нин       Надад битгий хүр!

Бор       Нина... хэзээнээс чи ийм болчихоов?

Нин       Хэзээ ч гарнаас минь битгий барь! Дахин... хэзээ ч... битгий барь!

Эр1       Энэ дээ.

Нин       Болж байна аа. Хэд юм?

Эр1       100 рубль.

Нин       50 гэчихээд яагаад одоо 100 гэж байгаа юм?

Эр1       150 л даа. Зүгээр л... Гурам Георгиевич зуугийг нь төлсийм. Гурам Георгиевичийн танил гээд 25 рубль хасаж болох юм.

Нин       Хэдийг ч хасах хэрэггүй! Энэ хоёр сарын төлбөр. Май.

Эр1       Баярлалаа.

Нин       Түлхүүр ээ?

Эр1       Сайн сайхныг хүсье.

Нин       Баяртай., Гурам Георгиевич...

Бру       Үгүй гэж байна. Үгүй ээ, би маш... за, би эргээд залгая., Танд төвөг удсан бол намайг өршөөж үзээрэй, гэхдээ миний бодоход та бид хоёр ярилцах болсон байх аа. Та зөвшөөрч болгоо...

Нин       Илья Аронович... Та бид хоёрт ярих юм байхгүй л болов уу.

Бру       За, зүгээр дээ, та надад битгий уурлаач дээ. Хоёулаа найрамдая! “Урвагчийн” хэргээс болсон биз дээ? Резниковт чи хамгийн доод хэмжээг өгсөн. Энэ чинь том ялалт байсан.

Нин       Таны оролцоогүйгээр чадсаан. Та үйлчлүүлэгчээ хамгаалахгүй мөртөө манай залууг золигт гаргасан.

Бру       Энэ чинь өмгөөллийн хамгийн наад захын стратеги.

Нин       Гэхдээ ёс зүйгүй.

Бру       Хонгор минь ээ, та ойлгооч. Өмгөөлөл, ёс зүй хоёр хэзээ ч нэг шугаманд байдаггүй. Жил өнгөрөх тусам чи энийг улам сайн ойлгоно. За, тэгээд сайндах уу? Нээрэн дээ. Та аль хэдийн авьяастай, гайхалтай сайн өмгөөлөгч гэдгээ бусдад батлан харуулсан. Би өөрийн зүгээс таныг од гэж нэмж хэлье! Гурамыг ямар хэргээс татаж гаргалаа. Манайхан атаархсандаа бараг л шээс алдсан! Тэгээд яахав... Сайндах уу?

Нин       Сайндая.

Бру       Ашгүй дээ. Нина Владимировна, сайндсаны тэмдэг болгож би танд бяцхаан  “презент” өгье.

Нин       Нэг л болгоомжилмоор санагдчихлаа. Юун презент вэ

Бру       Ниночка Владимировна, нэг хэрэг... алдар нэрд хүргэх хэрэг. Би өөрөө өмгөөлмөөр байвч... Молдав явах болчихлоо. Тэнд нэг сангийн аж ахуйн тэргүүний дарга цаазлуулах гээд байна.

Нин       Би амжихгүй ээ. Хэрэг хэлэлцэх хуралтай.

Бру       Харамсалтай байна. Маш харамсалтай байна. Борис Аркадьевич, Уманская нар миний гараас шүүрээд л авна. Масальскийн хувьд хэлэхийн ч хэрэггүй. Гэхдээ энэ хэргийг та л авбал сайн юмсан. Та соргог мэдрэмтгий ... өмгөөлөгч хүний гүйлгээ ухаан, бусдыг энэрдэг ховорхон чаварынхаа ачаар  үйлчлүүлэгчээ аварна. Зөвхөн та л чадна.

Нин       Хүн хөөргөхөө больж үз. Ямар хэрэг юм?

Бру       Зүйтэй. Ниночка... нүдэнд дулаахан... ямар ч буруугүй...огтхон ч гэм зэмгүй эмэгтэй хүн бүрийг орон байртай байх ёстой гэсэн хуурамч үйл хэрэгт татагдан оролцчихжээ. Хүн бүр орон байртай шүү. Та ойлгосон  байлгүй. Өөрөө яаж ч чаддаггүй мөртөө өрөөл бусдад сэтгэл нь шаналдаг. Тэгээд л ядарсан хүмүүст туслах гээд намагт шигдчихсэн.

Нин       За, би уншаад үзье., Уншаад уншаад юу ч ойлгохгүй юм., Маня, сайн уу? Чи орой юу хийхэв?

             Ийм юм аа. Миний нэг найз... Татьянаг...таньдаг хүн нь хүчиндчихсэн.

Маш     Тэгээд?

Нин       Танил нь тэдний гэрт цэцэг, жимс, дарс бариад зочилж очжээ.

Маш     Байз. Танай найз хүүхэн тэр залууг өөрөө гэртээ оруулж, цэцгийг нь авч, дарсыг нь ууж, жимсийг нь идээ юу?

Нин       Тэгсээн. Гэхдээ...

Маш     Танай тэр Таня тэнэг юм уу, хэлээч?

Нин       Яагаад тэнэг гэж? Тэр залуутай зүгээр л найзалдаг.

Маш     Ингэхэд найз чинь залуугийн авчирсан зүйлээр цагийг сайхан өнгөрүүлжээ. Залуу цааш нь үргэлжлүүлэхийг хүсэх нь мэдээж. Тэгэх л гэж гэрт нь очсон. Тийм болохоор чиний найз өөрөө л өдсөн.

Нин       Огт өдөөгүй ш дээ! Хичнээн эсэргүүцсэн ч тэр залуу хүчээр эзэмдсэн. Тэгээд шүүхэд өгнө гээд байна.

Маш     Уучлаарай... намайг уучлаарай. Ямар инээдтэй юм бэ. Яг л циркийн сармагчингууд шиг юм аа. Тэгвэл найзыг чинь Москва даяараа шоолж инээнэ.  Ёстой элэг авчихлаа. Шүүхдэж байхаар бэлгийн замын өвчний шинжилгээ өгвөл таарна. Харин чи битгий өмгөөлж үзээрэй. Шившиг болно шүү.

Нин       Чиний зөв ч юм уу.

Маш     Нээрэн, Нина, манай Олег “тэнд” удирдах албан тушаалд очсон.

Нин       Тэнд гэж хаана?

Маш     Аюулаас хамгаалахад., Чи юугийг нь ингэж хараав? Яасан? Тэнд чинь дан гажиг амьтад байдаггүй, эрүүл хүмүүс ч бас ажилладаг юм шүү.

Нин       Энэ үгэндээ чи итгэж байна уу?

Маш     Мэдээж,... итгэдэг.

Пуз       Би бүх мөнгийг сайн үйлсэд зориулсан.

Нин       Ямар сайн үйлсэд?

Пуз       Ийм юм л даа... Олон хүн байртай болох ямар ч найдваргүй, бүгд аргаа барчихсан байдаг. Хүн бүр халуун хүйтэн устай, угаалгын өрөө, галын өрөөтэй байранд суух ёстой шүү дээ. Итгэл найдвараа алдах ёсгүй.

Нин       Ийм сайн үйлсийн төлөө та хүмүүсээс мөнгө авч эцэг ламтны эхнэр Таисия Поплавскаяд өгсөн юм уу?

Пуз       Харин тийм ээ. Би чинь сул дорой хүн, харин гэгээн эх тийм биш. Сайн үйлс бүтээ гэж тэнгэр эзэн гэгээн эхэд хүч хайрласан.

Бык       Нина Владимировна, сайн байна уу?

Нин       Сайн байна уу, Алексей Леонидович.

Бык       Сайхан харагдаж байна шүү.

Нин       Баярлалаа.

Бык       Нууц биш бол ямар хэрэг өмгөөлж байгаа юм?

Нин       Нууц биш ээ. Залилан. Нэг хатагтай байр авч өгнө гээд хүмүүсээс мөнгө авчихжээ.

Бык       Пузаковаг өмгөөлж байна уу?

Нин       Тийм.

Бык       Бруштейн алга болчихсон уу?

Нин       Молдав сүнгэнэсэн.

Бык       Ойлгомжтой... Өнөөдрөөс бид хамтран зүтгэх юм байна. Би эцэг ламтаны эхнэр Поплавскаяг өмгөөлнө.

Нин       Өө, тийм үү.

Бык       Надтай ажиллахаас зайлсхийгээд таныг урдаа барьчихаж л дээ. Хэргийн материалтай танилцсан уу?

Нин       Бага, сага.

Бык       Хоёр найз жил хагасын дотор дараалалд зогсолгүй байр авахыг хүссэн  хүмүүсээс 100-аад мянган рубль авчихсан байгаа юм даа. 100 мянга. Хүмүүс тэдэнд ховсдуулчихсан юм шиг нандинганан хадгалсан мөнгөө өгч орхисон. Миний бодоход тэд өөрсдөө буруутай. Хоёулаа хамтраад өмгөөлөх стратегээ хэлэлцэж боловсруулъя. Аль эсвэл бие биенээ жийх юм уу?

Нин       Бид ямар стратеги төлөвлөнө гэж?

Бык       Нина минь, бидний стратеги маш тодорхой. Манай өмгөөлүүлэгчид улсыг биш харин улсаа мэхлэхийг завдсан иргэдийг залилсан! Зөвшөөрч байна уу?

Нин       Нэг талаасаа бол тийм байж. Харин нөгөө талаасаа?

Бык       Нөгөө тал гэж байхгүй. Байдагггүй юм. Та яагаад... яахаараа дандаа бусдаас зөрдөг юм? Ийм хүүхдийн зөрүүд зан хэнд хэрэгтэй юм? Нөгөө тал байхгүй бол юу ч байхгүй гэсэн үг. Тэг /0/. Хэрвээ Быков Метлицкая намаа хамгаалаад нэгдвэл дайсан этгээд бууж өгөөд гараа өргөж таарна.

Нин       Би намын гишүүн биш ээ.

Бык       Тэгвэл элсчих. Би танд дүүргийн намын хороог гайхшруулам тодорхойлолт бичиж өгье. Муухай охин шиг зан гаргаад байхгүй бол шүү дээ. Та тэгэхгүй юм байгаа биз дээ. За, шүүхэд уулзатлаа баяртай юу?!

Нин       Баяртай.

Поп       Би өгөөмөр сэтгэл гарган хүмүүст санаа тавьдаг байсан...гэтэл Ирина мөнгө авах мөртөө нэрийг минь хөөдчихлөө. Тэнгэр чамайг тэтгэнэ гэж үү? Тэтгэхгүй.

Лих       Яллагдагч аа, санаа тавьдаг гэж чухам яадаг гэсэн үг вэ? Тодорхой хэлнэ үү?

Под       Москва хотын захиргааны орон сууцны хэлтсийн дарга Бергман Николай Константинович гэдэг хүн байсан. Би ноднин жил чинь тэдний босгыг элээсэн. Тэр бол сайхан сэтгэлтэй, маш сайн хүн. Бичиг баримтанд гарын үсэг зурахдаа л их хойрго байдаг. Гэхдээ биднийг тэнгэр ивээсэн. Тэр хүний санаа нь ч зовсон биз. Тэгээд олон хүүхэдтэй хоёр гэр бүлд байр өгөхийг зөвшөөрсөн юм. Даанч тэнгэрт хальчихсан. Орон сууцтай холбоотой сайн үйлс гэвэл энэ л байна.

Лих       Та иргэн Пузаковатай ямар холбоотой байсан бэ?

Под       Ирина Игнатьевна сайхан сэтгэлтэй, сайн хүн. Залбирал мөргөл хийж шашны үйлийг алгасалгүй хийдэг. Нөхөр бид хоёр тэр эмэгтэйг сүмдээ элсүүлсэн. Гэр орондоо олон удаа урьж байсан. Гэтэл... миний нэрийг барин хүмүүсээс мөнгө авсан байдаг! Ичихгүй байна уу? Ичихгүй байна уу, чи!

Пол       Яллагдагч Поплавская! Би танд сануулга өгч байна. Та тайван байна уу. Яллагдагч Пузакова, та иргэн Поплавскаягийн хэлсэн үгийг батлах уу?

Пуз       Тэгэлгүй яахав. Мөхөс би том нүгэлтэй. Гэгээн эх бүгдийг зөв ярьлаа. Ичиж байна! Үнэхээр ичиж байна!

Лих       Яллах талд асуулт...

Пуз       Би ичиж байна.

Лих       ... байхгүй.

Пол       Өмгөөлөх талд асуулт байна уу?

Бык       Байхгүй ээ.

Пол       Хуралдаан хорин минут завсарлана.

Лам      Сайн байна уу?, Намайг Кирилл, эцэг Кирилл гэдэг. Тамхиа тат, тат... Ийм л дээ, Таисия бол миний хүнд ачаа. Дааж давшгүй хүнд. Гэрлэлтээ цуцлуулах талаар бодоогүй гэх үү? Даанч би 4 хүүхэдтэй. Бидний хүүхдүүд.

Нин       Та надаас юу хүсээв? Өрөвч сэтгэл үү? Таны эхнэр Иринаг дарамтлаад байгааг та харахгүй байна уу? Ирина бол сул дорой эмэгтэй! Өвчтэй ч байж мэднэ.

Лам      Өвчтэй хүнийг шүүдэг гэж үү?

Нин       Үгүй ээ, өвчтэй хүнийг эмчилдэг. Гэвч бидэнд эмчийн дүгнэлт алга. Баяртай, эцэг ламтаан. Сайн сайхныг хүсье.

Лам      Би таныг нэг сэтгэл зүйчтэй танилцуулах юм уу? Манай сүмд залбирдаг. Сербскийн хүрээлэнгийн эмч. Та яриад үз. Би та хоёрыг танилцуулах уу? Намайг хэлвэл татгалзахгүй ээ.

Нин       Тэгье.

эрЯ       Танд юу гэж хэлмээр юм б дээ. Иргэн Поплавская, нэг их сүйдтэй юм хэлээгүй л дээ. Гэхдээ би хагас цагийн дараа шинэ байранд удахгүй орох болчихсон байсан.

Пол       Арай тодорхой тайлбарлаж ярина уу?

эрЯ       Уучлаарай. Галт тэрэгний дугуйн чимээн дор би Подлавскаяд молигодуулчихсан юм. Тийм ээ. Иргэн Поплавская мөнгө өгөх хүний хаягийг надад өгсөн. Одоо тэнд сууж байгаа Пузаковагийнх байсан. Дараа нь хагас жилийн турш би тэднийд очсон. Харин Пузакова зөвлөлтийн хүн намайг шашинд итгэдэггүй гэж зэмэлдэг байсан. Тэгээд л би муу хүн юм байх. Хачин юм шүү... Би Пузаковад итгэдэг байсан. Яг л циркийн илбэ гэх үү дээ. Ийм л юм болсон

пол       Хурал 18 цаг хүртэл завсарлаж байна.

Нин       Нохойны зураг авах ямар... хэрэг байсийм? Ямар уран сайхны кино биш.

Бор       Сайн дурынх биз...

Нин       Хаашаа... хааш нь заагаад байна аа?

Шүү      За, сонирхолтой байлаа.

Нин       Маш их. Нөхөр шүүгч ээ, намайг уучилж өршөө. Кино зурагт мөрдлөгийн туршилт хаагуур харуулчихав аа? Энэ кино бидэнд юу баталсийм?

Бор       Тийм ээ. Бид кино үзэх дуртай. Гэхдээ энэ юу ч баталсангүй.

Ряб       Хальс нь жаахан гэмтэлтэй байсан гэсэн.

Нин       Яг үнэн!

Ряб       Ийм л хальстайг өгсөн. Энэ кино зургийг залуу дадлагажигч авсан гэсэн.

Бор       Дадлагажигчийг ойлгож байна аа, харин юу ч харагдахгүй, ойлгомжгүй байна.

Ряб       Бүх хүн олж хараад байхад та нар юу ч харахгүй байна гэж үү? Заргач!

Нин       Юу харагдаж байна гэж?

Шүү      Тэгэхээр, Борис Аркадьевич таны хүсэлтийг хэрэгсэхгүй. Малковогоос ямар ч гадны гэрч дуудахгүй. Дууссан. Эхлэхийн ч хэрэггүй. Гэрч нараас мэдүүлэг авч дууслаа!

Нин       Нөхөр шүүгч ээ, бид нэг зүйлийг заавал тодруулах шаардлагатай байна. Алимны төгөлд очоод хөвгүүд чухам ямар, ямар мод заасан бэ? Гэтэл энэ кино тодруулах биш, эргэлзүүлж орхилоо.

Шүү      Шүүх яллагдагч нарын дуу хураагуурт бичсэн байцаалтыг судалж үзье. Өнөөдөр хангалттай. Хуралдаан дууслаа. Бүгд чөлөөтэй.

Бор       Тэр бичлэгийг дадлагажигч хийгээгүй байгаасай.

Нин       Дадлагажигч гэж хашааны цэвэрлэгч Петя ах л гэсэн үг. Нэг л муу юм зөгнөөд байна.

Бор       Надад ч мөн адил.

Нин       Хэд болж байна? Яана аа, болохоо байлаа! Баяртай.

Лам      Сайн байна уу, Нина.

Нин       Сайн байна уу?

Лам      Танд амалсан ёсоороо Александр Федоровичийг авчирлаа. Харин намайг өршөөн соёрхоно уу. Би хагас цагийн дараа талийгаачийн хойтын ерөөл унших ёстой.

Кл         Клянцевич. Сэтгэл зүйч. Хүрээлэнд ажилладаг.

Нин       Нина Владимировна Метлицкая, өмгөөлөгч. Нэгдүгээр салбарт ажилладаг.

Кл         Тун таатай байна. Би өвчтөнг хэзээ, хаана үзэж болох вэ?

Нин       Хагас цагийн дараа дүүргийн шүүхэд. Эндээс холгүй байдаг. Хамт явах уу?

Лих       Иргэн Поплавская, та хамсаатан Позаковатай нийлэн иргэн Яшин, иргэн Денисова, иргэн Гринштэйн, Уваровын гэр бүл, иргэн Перетрухин нарыг залилан мэхлэх замаар, тэдний мэдүүлснээр, 102 мянга 500 рубль авсан байна. Тэр мөнгө одоо хаана байна вэ?

Поп       Энэ хүмүүсийн заримыг би танина. Гэхдээ би тэднээс мөнгө аваагүй. Тэр тусмаа мөнгө хаана байгааг би мэдэхгүй.

Лих       Иргэн Пузакова, тэр мөнгө хаана байгааг та мэдэх үү?

Пуз       Би...би мэдэхгүй. Гэгээн эх... Таисия тэр мөнгийг өөрөө зохицуулсан.

Лих       Иргэн Поплавская, та иргэн Пузаковагийн үгийг баталж байна уу?

Под       Чи хүн рүү харж байгаад олон хүний дэргэд сийхгүй худлаа хэлэхээсээ яасан ичдэггүй юм бэ? Чи, чи өөрөө тэднийг гэртээ дуудаад мөнгийг нь аваа биз дээ!

Пуз       Авсаан! Би авсан!

Шүү      Иргэн Поплавская!

Пуз       Гэгээн эх минь, би авсан! Намайг өршөө!

Шүү      Иргэн Поплавская!

Поп       Хангалттай!

Пол       Би танд дахин сануулга өгч байна!

Лих       Иргэн Пузакова, тэгэхээр та луйвар хийж мөнгө авснаа хүлээн зөвшөөрч байна уу?

Поп       Үнэнээ хүлээ. Сэтгэлдээ битгий нүгэл хураа.

Пуз       Хүмүүс ээ, тэнгэрийн зараал, нүгэлт намайг чадвал уучлаарай. Үнэнээ хүлээж байна.

Лих       Иргэн Пузаковагийн үнэнээ хүлээснийг хэрэгт хавсаргана уу.

Пол       Тэгээд мөнгө хаана байна? Шүүгдэгч Пузакова, та бидэнд тодруулж хэлээч.

Пуз       Би мартчихсан...хаана нууснаа.

Поп       Санаач, Ирина.

Пуз       Би санана аа. Би заавал санах болно.

Пол       Санаж үзээрэй дээ. Өнөөдрийн хуралдаан дууслаа.

Нин       Алексей Леонидович, та бидний хамтарч өмгөөлөх стратеги маш сайн хэрэгжлээ дээ.

Бык       Би яасийм, Нина Владимировна? Дуугүй суухыг минь та харсан. Тэд өөрөө өөрснийгөө...

Нин       Харж байна аа.

Кл         Танай Пузакова яах аргагүй сэтгэцийн өөрчлөлттэй хүн байна. Бусдын нөлөөнд хэт автамтгай, эмнэлгийн хэлээр бол өндөр суггестив эмгэгтэй эмэгтэй байна. 

Нин       Суггестив ээ?

Кл         Яахав, танай үйлчлүүлэгч бусдын нэг тиймэрхүү харьцаанд хэт автдаг юм байна. Маш ширүүн доромжлол басамжлалыг аядуу зөөлөн өрөвдөхтэй ээлжлэн солих, бас дууны онцгой өөрчлөлт, онцлог хөдөлгөөнийг айхтар мэдрэмтгий хүлээж авдаг. Поплавская иймэрхүү зангаар танай эмэгтэйтэй  харьцдаг. Тийм болохоор эргэлзэх юмгүй Пузаковагийн маш айхтар суггестор гэдэг нь тодорхой юм.

Нин       Өө. Суггестор гэж нөлөөлөгч гэсэн үг үү?

Кл         Яг үнэн. Гэхдээ миний мэдээлэл танд тус болохгүй л байх. Хуулийн хувьд танай өмгөөлүүлэгч хэрэг хүлээх чадвартай.

Мез       Тийм ээ. Хоолойноос нь, бас гараас нь бариад...орилж хашгируулахгүй нь тулд амыг нь дарсан.

Юр        Хүчингийн хэрэг үйлдэж, хүн хөнөөсөн газраа дүрсэлж ярь.

Мез       Алимны цэцэрлэг дэх цөөрмийн дэргэд, яг орох газар...

Юр        Харин одоо цогцосыг хаана живүүлснээ ярь.

Мез       Тийшээ... ус руу аваачсан.

Нин       Уучлаарай, дахиад л гэмтэл.

Мез       Тийм ээ, чулуутай хамт живсэн. Бид юу ч уяагүй...

Ряб       Ямар мэргэжлийн дуу бичлэгийн студид хийсэн биш дээ.

Шүү      Тийм ээ. За, яахав.

Нин       Хүлээж ажаам уу. Бичлэгийг дахин нэг сонсож үзье. Тэгэх үү?

Ряб       Ёстой төвөгтэй юм аа.

Шүү      За, тэгье. Дахиад нэг удаа чагная., Харин дууны төвшинг боломжоороо нэмээд өгөөрэй.

Мез       Тийм ээ. Хоолойноос нь, бас гараас нь бариад...орилж хашгируулахгүй нь тулд амыг нь дарсан.

Юр        Хүчингийн хэрэг үйлдэж, хүн хөнөөсөн газраа дүрсэлж ярь.

Мез       Алимны цэцэрлэг дэх цөөрмийн дэргэд, яг орох газар...

Юр        Харин одоо цогцосыг хаана живүүлснээ ярь.

Мез       Тийшээ... ус руу аваачсан...Тийм ээ, чулуутай хамт живсэн. Бид юу ч уяагүй...

Мез       Тийм ээ. Гараас нь бариад бас орилж хашгируулахгүй нь... тулд амыг нь дарсан.

Юр        Хүчингийн хэрэг үйлдэж, хүн хөнөөсөн газраа дүрсэлж ярь.

Мез       Алимны цэцэрлэг дэх цөөрмийн дэргэд, яг ордог газар...

Юр        Харин одоо цогцосыг хаана живүүлснээ ярь.

Мез       Тэнд... ус руу аваачсан.

Нин       Уучлаарай, дахиад л гэмтэл.

Мез       Тийм ээ, чулуутай хамт живсэн. Бид юу ч уяагүй...

Мез       Тийм ээ. Гараас нь бариад бас орилж хашгируулахгүй нь... тулд амыг нь дарсан.

Шүү      За, хангалттай. Бид гурав дахь удаагаа сонсож байна. Тэвчээр барагдчихлаа. Аваад явна уу.

Юр        Хүчингийн хэрэг үйлдэж, хүн хөнөөсөн газраа дүрсэлж ярь.

Бор       Нөхөр шүүгч ээ, та нэг зүйлийг анхаарна уу? Бидний үзсэн, чагнасан бүх материалд маш чухал нэг л хэсэг алга байна. Хэрэг мөрдөх явцад энэ чухал хэсгийг санаатай устгасан нь тодорхой байна шүү дээ. 

Шүү      Эд мөрийн баримт хуурамчаар үйлдсэн гэх нь үү? Энэ чинь маш хүнд ял шүү.

Нин       Нөхөр шүүгч ээ, бид ямар ч байсан мөрдлөгийн туршилт явуулахад  байлцсан гэрч нарыг шүүхэд дуудахыг шаардаж байна.

Ряб       Нөхөр шүүгч ээ, эсэргүүцэж байна!

Шүү      Тайвшир, Нелли Владимировна. Өмгөөлөгч Метлицкая, та зөвлөлтийн шүүхээс юу ч шаардах эрхгүй! Харин шүүх танаас биеэ зөв авч явахыг ямар ч байсан шаардаж байна. Хүсэлтийг хэрэгсэхгүй!

Нин       Өмгөөлүүлэгч нар өөр өөр мод заасан! Өөр, өөр. Кино хальсыг зориуд тасалсан. Хуурамч баримт!

Шүү      Хэрэг мөрдөлтийг хэлэлцэж дууслаа. Мэтгэлцээндээ бэлдээрэй!

Нин       Дундад зууныг санагдуулчихлаа. Тэд бүгд нэгдчихээд манай хөвгүүдийн цусыг холих гэж зүтгээд байна. Ямар аймаар, шударга бус юм бэ... Нэг тамхи өгөөч?

Бор       Өгөхгүй. Чи сүүлийн таван хоромд“шударга” гэдэг үгийг 9 удаа хэллээ.

Нин       Би шударга ёсыг туйлгүй ихээр эрхэмлэдэг.

Бор       Чиний туйлгүй ихээр эрхэмлэдэгийг чөтгөр аваг! Энэ шүүх хурлын даргыг чөтгөр аваг! Прокурорыг ч бас чөтгөр аваг! Энэ бүхэн бүгд сэтгэл  хөдлөл. Гэтэл бид мэтгэлцээнтэй байдаг. Одоо өмгөөллийн шугамаа бидэнд байгаа  өчүүхэн боломжоо ашиглая. Хэрэг мөрдөхөд гаргасан олон зөрчлийг шүүх үгүйсгэх аргагүй болгох хэрэгтэй байна.  Бидний хэн нь мэтгэлцээнд үг хэлэхээ...

Нин       Хэн байх нь ямар хамаатай юм? Бид их бууны өөдөөс модон сэлэм доёлзуулаад байна.

Бор       Үнэн дээ... Энэ шүүх хуралд бид ялагдсан шиг байна.

Нин       Тийм ээ.

Бор       Тийм учраас бид дараагийн шатны шүүх хуралд одооноос бэлдье. Чи хэлэх үгээ бичихдээ тэдэнд юу хэлэх вэ гэхээсээ илүү дараагийн шатанд юу хэлэхээ давхар бод. Тэмцлийн замд эрж хайна гэдэг шүү дээ. Нинка!

Нин       Больж үз. Өөрснийгөө мэхлэхээ болъё. Дараагийн шатны шүүх хурал болохгүй.

Ээж      Чи яаж орж ирээв?

Нин       Хаалга дэлгээстэй байсан.

Ээж      Коля хаахаа мартчихаж л дээ.

Нин       Би нэг наркологийн эмч танина. Костяг шилдэж чирээд аваачиж үзүүлье. Асрагч хаачсийм?

Ээж      Аль нь вэ? Гурвын гурав байхад алийг нь ч Тамара таалаагүй.

Нин       За... ойлгомжтой., Гадаа гарах уу? Вова... Дахиад жаахныг уух уу, аан?

Эм        Гартаа тэвэрдэг байгаа даа. Хүзүү нь гилжийлээ. Анхны хүүхэд чинь үү? Илт байна аа. Сүүтэй юу... Гэртээ саасан юм уу?

Нин       Тэгсээн.

Эм        Аан, юундаа гайхуулсийм. Дэгжин тэрэгтэй байж, сүүг тоохгүй орхиж болохгүй. Халгай буцалгаж уу. Гоньд ч бас уу. Нөхөртөө хэлээд ... ингээдэх гэж...

Нин       Таны зөвлөгөө хэрэггүй ээ. Ирсэн замаараа явж үз, хатагтай.

Эм        Нөхөртөө хэл, нөхөртөө хэл гэж байна.

Нин       Бид өөрсдөө учраа олно.

Эм        Одооны хүүхнүүдийн байж байгааг ээ...

Нин       Зүгээр, зүгээр., Тийм ээ. Одоо надад маш хэцүү байна. Даанч чи мэдэхгүй малийтал инээгээд л байж байдаг. Намайг муухай гомдоосон доо. Өчнөөн олон хоног өнгөрсөн байтал саяхан юм шиг санаанаас гарахгүй юм. Чи охидыг битгий гомдоож байгаарай. За юу? Над шиг зэвүүн охиныг ч гэсэн шүү.

Там       Чи чинь ухаан мэдрэлээ алдчихаа юу? Хүүгий минь өгөөдөх! Хэн чамайг хүүхэд хар гэсийм. Унагачихвал яах юм. Бүгдээрээ адилхан шүү... Миний хүү... тайвшир. Хаанаас ийм баялагтай болсийм?

Нин       Дэлгүүрээс авсан.

Там       Дэлгүүрээс ий?

Нин       Тийм.

Там       Ашгүй нэг юм гэрийнхэндээ гар сунгах шив. Зөвхөн амиа л боддог байсан. Май, барьж бай.

Нин       Нааш ир.

Там       Ямар тэрэг вэ... Алив, доороос нь өргө. Доороос нь өргө өө. Өө, дотор тал нь ямар гоё бүрээстэй юм. Өргө, өргө, өргө. Энэ тэрэг ч өд шиг хөнгөн юм аа.

Нин       Тийм ээ. Өргөхөд чамд хөнгөн байна уу?

Там       Тийм ээ, маш гоё тэрэг.

Нин       Гэртээ орно оо.

Там       Өргө, өргөөрэй...

Пуз       Таныг шүүх хуралд хэнтэй хамт ирснийг мэднэ. Клинцевич, сэтгэл зүйчийг та дуудсан уу? Намайг солиотой гэж зарлах гээ юу? Би таныг зүгээр орхихгүй дээ.

Нин       Алив, суугаарай, Ирина Игнатьевна! Суу гэж байна шүү! Та яаж байгаа чинь энэ вэ? Ухаараач! Хүн танд туслах гэж байхад, та намайг занана гэнэ ээ? Та яасан ичдэггүй юм? Та яагаад тувт худлаа яриад байдагийм?

Пуз       Ниночка Владимировна, мэднэ ээ...чиний түмэн зөв. Миний толгой бүр эргэж гүйцлээ.

Нин       Эхэлье, Ирина Игнатьевна.

Лих       Иргэн Пузакова, та мөнгө хаана нууснаа шүүхэд ядаж хэлэх юм биш үү?

Поп       Санаж үз, Ирина, санаж үз.

Пуз       Гэгээн эх Таисия, би мартчихжээ, хонгор минь...

Нин       Эсэргүүцэж байна, нөхөр шүүгч ээ! Поплавская та энд хүн байцаах ямар эрхтэй юм? Та хэн юм? Шүүгч үү? Аль эсвэл та прокурор уу?

Поп       Би зүгээр туслах л гэсэн. Үнэнийг тогтооход.

Пол       Иргэн Поплавская, хэрэг хэлэлцэхэд таны тусламж бидэнд хэрэггүй. Бид өөрсдөө тогтоочихно. Нина Владимировна, та үргэлжлүүл.

Лих       Эсэргүүцэж байна! Би асуултаа дуусгаагүй.

Шүү      Эсэргүүцлийг хэрэгсэхгүй. Та сууж байна уу. За, та үргэлжлүлнэ үү.

Нин       Иргэн Пузакова, та хэлээч, та одоо юу хийж байна?

Пуз       Би юу...санахыг хичээж байна.

Поп       Сайн байна, Ирина. Тэнгэр эцэг тусална.

Нин       Танд үг хэлэх зөвшөөрөл өгсөн үү, иргэн Поплавская? Танд шүүгч анхааруулсан шүү. Ирина Игнатьевна, таныг одоо юу хийж байгааг би хэлээд өгье. Та сайн хүнийг удаан хугацаагаар шоронд хийж хорих гээд байна.

Пуз       Тэнгэр минь... Хэнийг вэ?

Нин       Пузакова Ирина Игнатьевнаг. Өөрийгээ. Энэ чинь амиа хорлолт. Өөрөөр хэлбэл маш том нүгэл.

Пол       Нина Владимировна, та бид ямар сүмд байгаа биш дээ. Ямар...

Нин       Уучлаарай, нөхөр шүүгч ээ. Бүүр эхнээс нь эхэлье, иргэн Пузакова. Та ямар зорилгоор хохирогч нараас мөнгө авсийм?

Пуз       Эцэг тэнгэрийн ивээлээр туслах л гэсийм. Өөрөөр яаж тустай байртай болох вэ дээ.

Нин       Мөнгийг чухам хэнд өгөх зорилготой авсан бэ?

Пуз       Хотын захиргааны сайн хүнд. Амгалан нойрсох болтугай.

Нин       Тэр мөнгийг сайн хүнд хэн өгөх гэж байсан бэ?, Битгий хажуу тийшээ хар, Пузакова! Хэн мөнгө дамжуулж өгөх ёстой байсан бэ?

Пуз       Гэгээн эх.

Нин       Чанга хэл!

Пуз       Гэгээн эх.

Нин       Чанга хэл! Чанга хэлээч!

Пуз       Гэгээн эх.

Бык       Нөхөр шүүгч ээ, эсэргүүцэж байна! Өмгөөлөгч яллагдагчид шахалт үзүүлээд байна.

Пол      Эсэргүүцлийг дэмжиж байна.

Пуз       Би саначихлаа! Гэгээн эхэд бүх мөнгө бий. Би сохор зоос ч авалгүй бүгдийг нь өгсөн.

Нин       Тэр мөнгө одоо хаана байна, Ирина Игнатьевна?

Пуз       Гэгээн эхийн гэрт. Би гэрт нь аваачиж өгсөн.

Поп       Тэр чинь солиотой эмэгтэй. Нөхөд өө, та нар харахгүй байна уу? Өөрийн ухаангүй байна!

Пуз       Би солиотой биш ээ.

Поп       Өөдгүй амьтан! Өөдгүй амьтан! Тамд шатна даа!

Шүү      Пузакова Ирина Игнатьевна, Поплавская Таисия Валентиновна нар нь иргэний хувийн өмчийг шамшигдуулж, хууран мэхлэх, бусдын итгэлийг хортойгоор ашиглан залилан хийж, иргэдэд их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож байна. Зөвлөлт Орос Улсын эрүүгийн хуулийн 147-р зүйл ангийн гуравт заасныг үндэслэн, үйлдсэн хэрэгтээ гэмшснийг харгалзан үзээд Пузакова Ирина Игнатьевад гурван жил хорих ял оногдуулж байна. Поплавская Таисия Валентиновнад 10 жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, эд хөрөнгийг хураана.

Бык       Баяр хүргэе, Нина Владимировна.

Нин       Баярлалаа, Алексей Леонидович.

Бык       Та ч яг л Наполеон юм аа.

Нин       Банзалтай.

Бык       Бородиног санаж байна уу? “Ах аа, та надад яриад өгөөч.”  Наполеон тэнд ялалт байгуулаад...Москваг эзэлсэн. Цааш нь юу болсныг та сайн мэднэ.

Нин       Яана аа, юу болсийм?

Бык       Гэхдээ манай Москва толгой гудайлган тэрэнд бууж өгөөгүй. Тийм л байна... Нина Владимировна. Түүхээ сайн судал. Тэр Бруштэйнд Молдаваасаа эргэж ирэх хэрэггүй гэж дамжуулаарай.

Нин       Заавал дамжуулна., Нөхөр шүүгч ээ, ойлгож байна уу? Одоо хамгийн гол нь алдаж болохгүй. Өөртөө нүгэл хураахгүй шүү. Юун нүгэл вэ? Толгойд юу эргэлдээд байна аа? Солиорч гүйцжээ. За... Сайн уу, Борь.

Бор       Нина, юу болж байна?

Нин       Яахав дээ. Унтаагүй бэлдэж л байна. Толгой манараад.

Бор       Нина, байз, байз. Чи байна аа, ингэ, өөр юу ч юм хий.

Нин       Юу хийнэ гэж?

Бор       Юу юу гэж? Зүгээр л... шалаа угаа. Шалаа, цонхоо угаа, мэдэхгүй ээ, толгойгоо ч гэсэн угаа л даа. Би өөрөө шалаа угаамаар л байна. Даанч... ном дээрээс уначих байх гэж айж байна.

Нин       Энэ юу юм? Архаг өмгөөлөгчийн заль уу? Баяртай.

Бор       Саад хийхээ болъё., За, даа...Шүүхэд бүх юм ойлгомжтой байх шив.

Нин       Хэлэх ч юм биш.

Бор       Ноднин хоёулаа Гадаад яамны 22-р давхарт кино үзснээ санаж байна уу? Марлен Дитрихийн тоглосон “Яллагчийн гэрч”  гэдэг.

Нин       Би чамтай үзээгүй ээ. Бичиг хэргийн дэлгүүрт хулгай гараад завгүй байсан. Чи дандаа л хольж хутгадаг шүү дээ. Хэргийн тухай ярилцъя. Нарийвчилж үзье.

Бор       Намайг үнсчих. Тулалдаанд орохын өмнө сувилагч нар намайг дандаа үнсдэг байсан. Дуртайяа үнсдэг сэн. Ядаж хацар дээр үнсчих.

Нин       Муухай үнэртэй ус байна.

Бор       Би прокурор байсан. Өмгөөлөгч ч гэсэн. Одоо шүүгч, хэрэгтэн болох л дутуу байна. Шүүгч болохгүй, увайгүй зан гаргаж чадахгүй. Хоёр доход  би яг тохирно. Би нэг амьтныг бариад тамлаад, хэдэн хэсэгт хуваана. Дараа нь намайг мөрдөж илрүүлээд баривчилна. Намайг дүүжлүүр рүү чирэх үед чи намайг аварна. Хамгаална.

Нин       Магадгүй ээ. Явъя, хэрэгтэн минь.

Шүү      Нөхөд өө, мэтгэлцээн болохгүй. Чимээгүй. Чимээгүй. Чимээгүй, нөхөд өө! Чимээгүй! Шүүх ял тогтоохоор хэлэлцээрийн танхим явж байна. Тарахгүй байхыг хүсье.

Нин       Энэ чинь яаж байна аа?

Эм        Бүгд босно уу.

Бор       Сайны шинж биш дээ.

эхЩ      Борис Аркадьевич... Тэнгэр минь, яах нь энэ вэ?

Эр         Хориглодог юм аа.

эхМ      Энийг авчих л даа. Зүгээр л жигнэмэг, ороолт, оймс л хийсэн.

Эр         Иргэн гуай, би танд гурав дахь удаагаа хэлж байна. Хориглодог.

Бор       Бид яах ч аргагүй байна. Хүлээхээс биш. Юу болоод байгааг бид өөрсдөө ч ойлгохгүй байна.

эхМ      Одоо ял шийтгэнэ. Би энийгээ бариад шорон руу явах болж байна уу? Бага ч атугай хөнгөлье л дээ.

Эр         Зөвшөөрөлтэй бол дамжуулаад л өгнө.

эхМ      Ядаж л гутлыг нь авчих. Хуучин нь багадаад бүүр урагдчихаж.

Эр         Та байрандаа суу.

эхМ      Энэ цүнхтэйг авчих л даа.

Саш      Ээж ээ, боль л доо.

эхМ      Саша...

эр         Та байрандаа очно уу.

эхЩ      Та нар хамаг хүчийг минь барчихлаа. Сэхээтнүүд... Дандаа худлаа ярина. жирийн иргэдийг хуурдаг. Костяг минь шоронд хорих нь. Тэр хаалганы цаана хэлэлцэж байна!

Заг        Бага насны хүүхэд цаазлахыг яагаад хуулиас хасчихсийм? Шударга ёс хаана байна? Хоолойгийг нь боосон шүү дээ.

Вал       Зөв ярьж байна. Үнэнийг хэллээ гээд ямар нэмэр байна? Ямар хэрэг байна?

Эм        Бүгд босно уу.

Шүү      Гэрч Маркинагийн сонсголын төвшинг тодорхойлох шийдвэр гаргуулах хүсэлтээс хойших долоон өдөр шүүх 1966 оны дөрөвдүгээр сарын нэгэн хоёронд явуулсан мөрдөн байцаах туршилтын материалтай дахин дахин танилцлаа. Энэ үеэр яллагдагч Мезенцев, Щербинин нарын гэрчийн мэдүүлэг яагаад зөрсөн, заасан газар яагаад хальсанд бичигдээгүйг нэмэлтээр шалган тогтоохыг шүүх шаардаж байна. Кино зургийн хальс болон дууны бичлэг үнэн бодит эсэхийг шалгаж, шүүгдэгч нарын мэдүүлэгийн бичлэгт яагаад гадны дуу чимээ орж тасалдуулаад байсан шалтгааныг олж тогтоо. Хэрэг мөрдөлтийн явцад ахлах мөрдөн байцаагч Юрьев Павел Иванович ажилдаа маш хайнга хандаж, олон тооны алдаа завхрал гаргасныг шүүх амаар тодорхойлж байна.

Ряб       Нөхөр шүүгч ээ! Миний зүгээс...

Шүү      Миний үгийг тасалдуулахгүй байхыг хүсье! Шүүгдэгч Мезенцев Алексей Михаилович, Щербинин Константин Николаевич нарын цагдан хорьсныг өөрчилж, тосгоноосоо явахгүй гэсэн гарын үсгийг нь аваад суллаж байна! Шүүх танхимаас шууд сууллана уу.

Заг        Новшнууд! Өөдгүй амьтад!

Шүү      За, нөхөр өмгөөлөгч Метлицкая, тантай танилцсандаа баяртай байна. Цаашид миний хэрэг хэлэлцэх хурлын үеэр уулзалдана гэж найдъя.

Нин       Танд маш их баярлалаа, Борис Борисович. Ингэж шийдэгдэнэ гэж хүлээж байсангүй.

Шүү      Юугийг нь хүлээгээгүй гэж?

Нин       Яахав, та бидний ийм ч хүсэлт, тийм ч хүсэлтийг хэрэгсэхгүй болгоод байхаар...би ингэж дуусна гэж ёстой төсөөлсөнгүй.

Шүү      Ийм юм л даа. Шүүхэд тодорхой бус үед өмгөөлөгчийн хүсэлтийг зөвшөөрдөг. Саяын тохиолдолд мөрдөн байцаагч бүгдийг завхруулсан байсан шүү дээ.

Нин       Борис Борисович бүх шүүгч тан шиг бодитоор шийддэг байгаасай.

Шүү      Сайн сайхныг хүсье.

Нин       Новшнуудыг суллачихаад юундаа баярласийм. Эелдэг зөөлөн, хөөрхөн Нина минь хэлээд өг дөө. Жилийн дараа өөр нэгнийг алаад хүчиндчихвэл яах болж байна? Чи яах юм? Чи юу хийж чадах юм? Чи яахав? ...

Бор       Нинагаас холдооч! Эндээс зайл! Тавиач чи!

Нин       Боря!

Бор       Цаашаа яв аа!

Нин       Боря болохгүй ээ! Болиоч ээ!

эхМ      Саша, болиоч!

Нин       Боря! Алексей! Та хоёр зодолдохоо болиоч!

эхМ      Саша, битгий оролц! Чамаас гуйя, гайгүй! Боль л доо.

Але       Болилоо, болилоо, дарга аа!

Нин       Боря...

Бор       Аан

Нин       Чиний түмэн зөв байсаан.

Бор       За, яахав ээ.

Нин       Миний буруу байсан. Өвдөж байна уу?

Бор       Үгүй ээ, үгүй. Зүгээр.

Гия       Тамара мөнгөнд чинь болж чамтай гэрлэсэн! Хэнд хайртайгийг нь мэдэх үү? Надад!

Дат       Наад өмхий амаа хамхиж үз! Тамара миний эхнэр!, Миний эмэгтэй! Чи дуулж байна уу?!

Там       Дато! Дато!

Гия       Би биш ээ!

Там       Дато!

Нэгдүгээр бүлгийн наймдугаар анги төгсөв.

2022 оны 12 сарын 22. Орчуулсан Ч.Ганчимэг.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home