Заступники 7

Монгол Телевиз

Төрөл: Орос ОАК                              Хуудасны тоо: 22

Нэр: Өмгөөлөгчид 1-7                      Бичлэгт орсон:....  он ....  сар .....өдөр 

Орчуулагч: Ч.Ганчимэг                           Эфирт гарсан:..... он ...... сар ..... өдөр

ник        Дараагийн удаа би ярьж өгнө өө. Баяртай. Дараа, дараа би бүгдийг ярина.,              Одоо болсон, болсон. Одоо бүгдээрээ харьцгаая.

с1         Өлгүүрийн өрөөнд нэгжлэг хийнэ.

ник        Юу болоо вэ?

с1         Музейд хулгайн хэрэг гарсан. Шуурхай алба ажиллаж байна.

ник        Өө, чи намайг нэгжмээр байна уу? Дайнаас тахир дутуу болсон намайг уу? Аль вэ, тэг, тэг. Ичих хэрэггүй. Хиймэл хөлөө авах уу?

             Чимээгүй ээ, хүүхдүүд ээ. Захиргаатай л байгаарай даа! Зөвлөлтийн армийн       музейд нэгжлэг хийнэ гэнэ! Явцгаая, хүүхдүүд ээ.

с2         Бүгд, анхаараарай! Энэ хэний цув бэ?

пр         Минийх.

с2         Энэ юу болж байна?

нин       Хүндэт шүүгч ээ! Манай хоёр өмгөөлүүлэгчийг нэг өрөөнд насанд хүрсэн хүнтэй хорьж байсан байна. Тэр этгээд манай өмгөөлүүлэгчдийг худал хэрэг хүлээхийг ятгасан. Тийм учраас өмгөөлөлийн зүгээс шүүхэд хүсэлт гаргаж байна. Нэгдүгээрт, Звенигород хотын урьдчилан хориход насанд хүрээгүй Мезенцев, Щербинин нарыг том хүнтэй хорьсон нь хуулийн дагуу байсан эсэхийг шалгах, хоёрдугаарт, Мезенцев, Щербинин нарын Ваня ах, Коля ах гэх иргэдийн хэн болохыг тогтоож, шүүх хурлын танхимд авчирна уу.

шүү       Яллах тал мэдээж эсэргүүцнэ биз?

ряб       Мэдээж эсэргүүцэж байна! Эрс эсэргүүцнэ! Яг одоо өмгөөлөл шүүх хурлыг санаатай хойш нь татаад байна. Иш үндэсгүй энэхүү мэдэгдэлд хууль зөрчсөн гэх ямар ч нотолгоо алга.

нин       Тэгэж хорих нь хуулинд харшилдаг. Тэгээд л учрыг нь олох гэсийм.

шүү       Талууд сууна уу. Өмгөөлөх талын хүсэлтийг хэрэгсэхгүй.

ряб       Нөхөр шүүгч ээ, улсын яллагч бас хүсэлт гаргаж байна.

шүү       За.

ряб       Хэрэг мөрдөх үеэр хууль зөрчсөн гэж өмгөөлөл гүтгэхийг завдлаа. Тиймээс  шүүх хурлын танхимд багш, тодруулвал Малково тосгоны дунд сургуулийн математикийн багш, нөхөр Свиридовагаас гэрчийн мэдүүлэг авах зөвшөөрөл хүсэж байна. Свиридова багш насанд хүрээгүй яллагдагчдад сургуулиас томилсон хууль ёсны төлөөлөгч байсан тул тэдний бүх байцаалт, нүүрэлдүүлэх үйл ажиллагаанд оролцсон. Иймээс мөрдлөгийн үеэр хууль зөрчсөн эсэхийг шүүхэд үнэн зөвөөр мэдүүлнэ.

шүү       За, ойлголоо. Дараагийн хуралдаанд Свиридова багшаас мэдүүлэг авна. Бүгд чөлөөтэй!

нин       Прокурорын энэ авгай ёстой дургүй хүргэж байна аа.

бор       Алив, би. Гараа ав. Одоо өмс.

нин       Баярлалаа.

бор       Өнөөдөр чи яасан уцаартай байх юм. Эртхэн унтаж амармаар юм.

нин       Нэг ширхэгийг өгөөч., Намайг оронд минь оруулж, бүүвэйлэх гэсний      хэрэггүй!

бор       Итгэлтэй байна уу?

нин       Тийм.

бор       Нягт хамтарч ажиллана... нэгнээ үг цухуйлгангуут ойлгоно гэсэн чинь яалаа? Нина, чи ер томоожихгүй юм аа. Эв зүйгээ яаж ийгээд олно ш дээ.

нин       Бид эв зүйгээ олчихсоон. Одоо хоёулаа зүгээр сайн найзууд. Бараг л              хамаатнууд. Харин цус холилдох хэрэггүй.

бор       За, за. Автусаараа харь.

нин       Харина аа.

шес             Галя бол хулгай хийх хүн яасан ч биш. Би бүр тангараглая! Та өмгөөлчих л дөө,      Ниночка Алексеевна.

нин       Владимировна.

шес      Тэр тусмаа. Галя Прядихинаг би олон жилийн өмнөөс мэднэ. Бие муутай нэг              охинтой. Ямар гэлээ дээ нэг өвчтэй, яс нь хэврэгшсэн... Дандаа мөнгө зээлж явдаг. Өр нь бараг 3 мянга хүрчихсэн. Бие муутай охиноо бодоод байрны нөхцлөө сайжруулах гээд нийтийн байраа орон сууцаар сольсон.   Зөрүүд нь тийм их мөнгө өгсөн.

люд      Өө, уучлаарай. Би харьлаа. Та хаалгаа түгжчих үү?

нин       Тэгье, тэгье.

шес      Харин одоо Галяг хулгай хийсэн гээд байна. Фашист Германы тэр одонгууд ямар гээч...алт, алмаас эрдэнэ, үнэт чулуун чимэгтэй. Ядаж явахад нь энэ хулгай нэмэрлэчихлээ. Галя буруугүй ээ.

нин       Гэрээнд гарын үсэг зур даа.

пря       Манайх долоо хоногоор хаачихсан байсан. Музейн нээгдсний ойг угтаад үзмэрээ сэргээж баяжуулах гээд тэр. Тэр өдөр нийтэд үйлчлээгүй.

нин       Хүүхдүүд музейд ирсэн гээ биз дээ?

пря       Өө, тэр үү, дарга өөрөө тушаасийм. Улсын баатар Никитин...гэдэг хүн пионер сурагчдад эр зоригийн тухай хичээл заана гэсэн учраас музейд орохыг зөвшөөрсөн. Оруул л гэсэн. Тэгээд ч хүүхдүүд зэргэлдээх танхимд байсан.

нин       Таныг эзгүйд тэдний нэг авах боломжтой байсан уу?

пря       Яалаа гэж дээ! Тэд чинь балчир хүүхдүүд ш дээ. Тэгээд ч би сайндаа л хоёрхон минут гарч явсан. Эмнэлгээс утасдаад ... охиныг гараа хугалчихлаа гэсэн. Охин минь, одоо яанаа?

эм         Беляков! Чамд хэд хэлэх болж байна?

эм1       Манай пионерийн бүлгэм нөхөр Никитиний нэрэмжит шүү дээ. Та нөхөр              Никитинийг мэдэх л байлгүй.

нин       Тийм ээ, мэднэ.

эм1       Тэр хүний тухай ном хүртэл бичсэн байдаг. Тиймээ. Дайчин замнал,    баатарлаг гавьяаны тухай тууж. Энэ ном. "Үхлийн суман дор".

нин       Би энэ номыг түр авч болох уу?

эм1       Бололгүй яахав. Унш, унш. Бидний хувьд маш чухал ном. Сергей Геннадьевич манай пионеруудтай тогтмол уулздаг. Зориг хатуужлын тухай    хичээл заадаг.

нин       Тэр өдөр музей рүү ямар хүүхдүүд явсан бэ?

эм1       Зургаадугаар ангийн 25 хүүхэд. Сайн хүүхдүүд. Шилдэг сурагчид.

эм         Беляков, чамд хэд хэлэх болж байна?

бэл       Намайг тавь л даа.

эм         Юу хийснээ чи харж байна уу?

бэл       Би явахгүй.

эм         Миний тэвчээр барагдаж гүйцлээ!

нин       Энэ хүү тэр өдөр музей явсан уу?

эм1       Явсаан... Манай хүүхдүүд гайхалтай сайн шүү.

нин       Сайн уу, Костя., Чамтай ярилцаж болох уу?

бэл       Бас л гомдол мэдүүлж явна уу?

нин       Үгүй л дээ. Гэхдээ тийм хүн ирэх үү?

бэл       Мэдэхгүй ээ. Бүгд л намайг буруутгадаг.

нин       Музейд хулгай хийсэн тухай л мэдэх гэсийм.

Бэл       Би танай медалиудыг аваагүй ээ. Зүгээр л харах гэсийм. Сонин санагдаад. Их мөнгө хүрдэг гэсэн. Би аваагүй ээ, үнэн шүү. Би хүүхдүүдтэй л хамт байсан. Хэнээс ч хамаагүй асуу. Тэнд хулгай хийвэл дороо баригдана. Би ямар тэнэг биш. Та нар бүгд адилхан ш дээ. Ээж дандаа л алганы амт үзэж байхдаа таарна гэдэг. 

бор       Хүндэт шүүгч ээ! Би нөхөр Метлицкаятай хамт хэрэг үйлдсэн газар очиж үзсэн. Гэрч нар манай өмгөөлүүлэгчдийг хараагүй гэх хорин минутын хугацаанд тэд Малково дахь гар бөмбөгийн талбайгаас алимны модон төгөлөөр дайран далан хүртэл явж, замдаа тэдэнд тулгасан хэргийг  гүйцэтгэх боломжгүй байсныг бид туршилт хийгээд тогтоосон. Тийм учраас хэрэгт авагдсан нотлох баримтыг няцаахын тулд хэргийн газар дахин шалгалт хийхийг өмгөөлөх тал хамтдаа хүсэж байна.

ряб       Эсэргүүцэж байна, нөхөр шүүгч ээ! Хэрэг мөрдөж байхдаа шаардлагатай бүхий л туршилт хийж, бүгдийг баталгаажуулж кино зураг авсан нь шүүхийн мэдэлд бий.

бор       Тэгвэл тэр материалаа өмгөөлөх талд өгнө үү. Бүх материалтай нэг бүрчлэн танилцахгүй юм бол хэрэг хэлэлцэхэд яаж хамаг хүчээ дайчилж оролцох вэ дээ. 

шүү       Нөхөд өө! Нөхөд өө! Хэв журамаа сахина уу? Одоо гэрчээс мэдүүлэг авахаа дуусгая. Дараа нь хэрэг хэрхэн үйлдснийг тогтоох явцтай танилцангаа, кино материал хамтдаа үзье., Нэлли Владимировна, гэрч Свиридоваг дуудна уу.

ряб       Нөхөр гэрч ээ, та сургуулийн албан ёсны төлөөлөгчийн хувиар Мезенцев,              Щербинин нарыг байцаах үед байлцсан уу?

сви       Тэгсээн. Хоёр удаа байцаахад нь, нэг удаа нүүрэлдүүлэхэд байсан.

ряб       Өөр асуулт байна. Байцаалтын үеэр мөрдөгч хуулинд харшлах арга              хэрэглэсэн үү? Хүүхдүүд рүү орилж хашгичсан удаатай юу?

сви       Намайг байхад огт тэгээгүй.

ряб       Хүүхдүүдийг гутаан доромжлох юм уу, гар хүрч байсан уу?

сви       Яалаа гэж! Маш эелдэг зөөлөн харьцсан. Багш нар бид хүүхдүүдтэй арай л ширүүн харьцдаг юм шиг санагдсан шүү.

ряб       Нөхөр шүүгч ээ, надад өөр асуулт байхгүй.

шүү       Сайн байна. Нэлли Владимировна, та сууна уу. Өмгөөлөл гэрчээс асуух зүйл байна уу?

нин       Тийм ээ, байна.

шүү       Асууна уу.

нин       Наталья Андреевна, би танаас математикийн багшийн тань хувиар асууж              байна шүү. Та нэг өгүүлбэртэй тоо бодоход минь туслаач. А цэгээс Б цэг хүртэл 2100 метр, Б цэгээс С цэг хүртэл 600 метр зайтай.

сви       Нийт хоёр мянга долоон зуун метр зайтай гэсэн үг.

ряб       Нөхөр шүүгч ээ, би эсэргүүцэж байна!

шүү       Нэлли Владимировна... Эсэргүүцлийг хэрэгсэхгүй. Цааш нь үргэлжлүүлнэ үү.

нин       Баярлалаа, Борис Борисович. Одоо анхаарна уу! Асуулт: Явган хүн А        цэгээс Б цэгийг дайран С цэг хүрэхийн тулд хэдий хэрийн хугацаа        зарцуулах вэ?

сви       Явган хүний дундаж хурд цагт 5 км байдаг. Минутанд хэдэн метр явах вэ гэвэл 5 мянган метрээ 60 минутанд хуваахад 1 минутанд 83,3 метр хурдтэй явна гэсэн үг. Бидний тохиолдолд 2 мянга 700 метр замаа 83,3 гэсэн дундаж хурдандаа хуваана. Тэгвэл хугацаа 32,5 минут гэж гарна. Дунджаар 33 минут явна.

нин       33 минут. Өөрөөр хэлбэл 20 минутанд  гар бөмбөгийн талбайгаас алимны модон дундуур явж далан хүрээд, тэгээд бас охиныг хүчиндэж хөнөөгөөд, цогцосыг живүүлэх боломжгүй юм байна.

ряб       Нөхөр шүүгч ээ! Эсэргүүцэж байна! Энэ чинь хэрэгт огт хамаарахгүй асуулт байна.

шүү       Чимээгүй! Чимээгүй! Чимээггүй! Нөхөр Метлицкая, та байрандаа сууна уу. Энэ удаад гэрч гэмт хэргийн гэрч биш, мэдүүлэг нь шүүхэд ямар ч ач холбогдолгүй байлаа. Би таныг хэрэг хэлэлцэхийг хойш нь татсан гэж. донгодож байна!

сви       Би нэг юм нэмж хэлж болох уу?

шүү       Тэг, тэг болно. Хэрэгт хамаатай бол шүү дээ.

сви       Нэг зүйлийг би гайхсан. Мезенцев өгсөн мэдүүлгэндээ гарын үсэг зурсныхаа дараа мөрдөн байцаагчаас "Одоо намайг суллах уу?" гэж яагаад ч юм асуугаад байсан. "Лидагийн хамаатан энд олуулаа байхад би яаж чамайг суллах юм бэ" гэж мөрдөн байцаагч хариулахад би бүүр ч их гайхсан.

там       Чи хүүхэд сэрээснээрээ бүүвэйл.

кос        Чи өдөржин гэрт байгаагүй ш дээ.

там       Юу вэ, чи? Тэгээд би гадуур зугаалж, кино үзээд ирсэн болж байна уу? Шорон шиг энд хоригдсноос худалдааны сургуульд сурмаар гэж чамд     хичнээн хэлэх болж байна!

кос        Одоо би яах юм? Боож үхэх бор шидмэсээ хайх уу?

там       Наад толгойд чинь өөр юу ч орж ирэхгүй байна уу? Тэтгэвэрээ хурдан тогтоолгоод хүүг минь хараад өгөөч гэж ээждээ нэг хэлээд үзэх юм уу? Чамд хүүхдээ харуулах асрагчийн мөнгө байхгүй юм чинь!

кос        Мөн ярив аа! Амныхаа зоргоор чалчиж гэнэ!

там       Чамаас л ухаантай байх шүү...

кос        Байна уу?, Нина, чамтай яръя гэнэ.

нин       За. Байзаарай, би юу ч ойлгосонгүй. Яасан тулгуу юм бэ? Маргааш болоогүй юу? Манайх хотын төвөөс зайтай л даа. Тэгээд ч би одоо унтах гэж байна. За, за, Гурам. Би очъё, очъё. За... Түр баяртай.

нин       Гайхалтай!

гур        Та баярлаж цэнгэмээр байна гэсэн ш дээ!

нин       Баярлалаа!, Баярлалаа. Гурам...Та ч гэнэтийн бэлэг барихдаа гаргуун юм аа. Их театр. Савж уналаа.

гур        Таны инээмсэглэхийг харах миний хувьд баяр баясгалан.

нин       За... Сайхан амраарай. Өө, тийм... Дараагийн удаа урьдчилж хэлж              байгаарай... Тэгвэл тохируулаад гоёод очно ш дээ.

гур        Гэнэтийн бэлэг минь биш болчихно оо., Сайхан амраарай.

эль       Саналгүй яахав, хонгор минь. Энэ чинь байгаль эхдээ гомдохтой адил... тэнэг зүйл шүү дээ.

нин       Намайг Нина Метлицкая гэдэг.

эль       Ор, ор, дотогшоо ор.

нин       Би Сергей Геннадьевичтай ...

эль       Ороод ир, наашаа ороод ир. Чи ч бас залгаж байгаарай. Үнсье, үнсье. 100    удаа үнсье., Номын зохиолч Эльвира Стремидловская.

нин       Тун таатай байна. Сергей Геннадьевич...

эль       Өрөөнд орно уу., Зүгээр ээ, зүгээр. Гуталтайгаа ор.

ник        Ямар тушаал ирснийг сайн санаж байна. Германы танкийг нэвтрүүлж болохгүй гэсэн... тушаал. Тэгэхэд манайхан ухарч байсан. Манайхан бүгд амь үрэгдсэн. Би л ганцаараа амьд үлдсэн. Германы танкийг давшихаар нь би гар бөмбөгөө...

эль       Гар бөмбөгөө...

ник        ...шидээд байлаа. Үзээд байлаа. Хэд хэдэн танк дороо зогсчихлоо. Хэдий    хир удсныг мэдэхгүй ээ. Харин ганцхан гар бөмбөгтэй үлдсэнээ л сайн     санадаг юм. Өнгөрч дээ. Одоо яах вэ дээ? Үхсэн ч ...

эль       Нэр төртэй...

ник        ...нэр төртэй үхье дээ л гэж бодсон. Тэгээд би, шууд л бүх биеэрээ босоод              өнөө гар бөмбөгөө нэг танк руу шидсэн... Тэгээд юу болсныг санадаггүй              юм. Дараа нь дуулах нь ээ, би гурван танк устгасан байсан.

эль       Тав.

ник        Яахав ээ.

эль       Тав.

ник        Ийм л дээ...

эль       Таван танк.

ник        Ямар ч ялгаагүй ээ. Дайчин нөхдөө л өрөвддөг юм. Ойлгож байна уу?              Тулалдааны дараа намайг баатар цолоор шагнасан.

эль       Баатар.

ник        Ийм л байна.

нин       Манай үеийнхэн бүгд та нарт өртэй шүү, Сергей Геннадьевич.

ник        Мөнхөд дурсагдаг даа.

нин       Сергей Геннадьевич, та битгий гомдоорой. Би одоо үндсэн ажилдаа оръё.            

ник        Өө, тэгэлгүй яахав.

нин       Танаас музейн тухай хэдэн юм асууя. Тэнд өөр гадны хүн байсан уу?        Жишээ нь... хажуугийн өрөөнд ч юм уу... Зориг хатуужлын тухай хичээл зааж байх үеэр чинь?

ник        Үгүй ээ, байгаагүй ээ. Тэнд би, музейн ажилтан л байсан. Өөр бас... хүүхэд багачуул байсан.

нин       Багачуул гэснээс тэдний хэн нэгэн нь гарч ороогүй юу?

ник        Нэг банди нааш цааш гүйгээд л байсан, дэлдэн чихтэй. Хэн гэж байлаа              даа?

нин       Беляков уу?

ник        Хэн..хэн гэнээ? Беля...Беляков.

нин       Беляков...

ник        Яг үнэн. Беляков гэж байсан. Хичээл орж байхад...тувт гүйж харайгаад томоотой ер зогсоогүй.

нин       Сергей Геннадьевич...

ник        За...

нин       ...эрхэм хүндэт нөхөр минь. Та шүүхэд очоод гэрчийн мэдүүлэг өгөөч.

эль       Сережа... Сережа! Сережа...

нин       Сергей Геннадьевич...

эль       Сережа, алив энийг хэлэн дороо хийчих. Биднийг уучлаарай. Та харж        байна шүү дээ. Уучлаарай.

нин       Тийм ээ.

эль       Сережа...Сережа..., Ниночка! Нина Владимировна, хонгор минь...

нин       Түргэн дуудах уу?

эль       Өө, хэрэггүй. Та ямар хэргээр яваагаа шууд хэлсэн бол би урьдчилж сэргийлэх байсан. Хонгор минь, Сережа дайны дараа тамд унасан.        Сталины хорихыг гүйцээсэн. Ямар гүн гүнзгий шарх олсныг та төсөөлөх ч үгүй. Цэргийн цол хэргэмтнээс жийрхэнэ. Шүүхийн байшинд орохоор хууч       нь хөдөлдөг. Явж явж гэмт хэрэгтэн прокуророос ч хүнлэг байдаг гэж ярьдаг юм. Котя Черновицкий гэдэг халаас суйлагч байсан. Тэр хүн        Сережагийн аминд олон удаа орж байсан. Хүнлэг чанар гэж тэрнийг л        хэлнэ.

бор       Хүндэт шүүгч ээ. Өмгөөлөх тал ЗХУ-ын ус цаг уурын төвөөс Малково тосгонд 1965 оны тавдугаар сарын 15-ны өдөр буюу аллага гарсан өдөр цаг агаар ямар байсныг тодруулах хүсэлт гаргаж байна. Бидний мэдэж байгаагаар тэр өдөр хэрэг үйлдэгдсэн гэх газар аадар бороо орж, улмаар  алимны модон төгөлийн газар бороонд угаагдаж норсон. Хэрвээ манай өмгөөлүүлэгчид       тэр өдөр тэнд очсон бол хувцас гутал нь норж, шавар шавхайтай хутгалдах        байсан.

ряб       Нөхөр шүүгч ээ, эсэргүүцэж байна! Орой гэхэд бүгд хатчихсан байж магадгүй шдээ.

бор       Нөхөр шүүгч ээ, магадгүй гэдэг үгийг магадлахгүйгээр...

ряб       Магадгүй, магадлахгүй. Үгээ давтахын хэрэг юу байсийм. Нөхөр              Серебрянников,та хэлэх гэсэн санаагаа ойлгомжтой тодорхой              илэрхийлээч.

шүү       Хоёр тал суугаарай. Шүүх танхимд битгий маргалдаад бай., Өмгөөллийн              хүсэлтийг хэрэгсэхгүй!

гур        Оройн мэнд, Нина.

нин       Оройн мэнд.

гур        Уулзмаар санагдаад тэсгэлгүй хүрээд ирлээ.

нин       Санаанд оромгүй ч гэсэн таатай байна аа. Бид зөвхөн анд найзууд байна гэж би танд хэлсэн. Хэлсэн байх аа?

гур        Нөхөрлөл өнөө үед олон утгатай. Оройн хоол идэх үү?

нин       Зүгээр ээ, би өлсөөгүй. Хүсвэл зайрмаг идэж болох юм.

гур        Дуртайяа. Явах уу?, Баярлалаа.

нин       Баярлалаа.

гур        Нина, та юунд санаа зовдог вэ? Юу ч дуугарахгүй, юу ч ярихгүй юм. Харваас та их л ядарсан байна.

нин       Бүх юм овоороод. Гэрт бөгс эргэх зай байдаггүй. Ах минь эхнэр, нялх              хүүхэдтэйгээ манайд байдаг. Хүүхдээ харуулах асрагч хөлслөх гэхээр хаана              байлгахаа ч мэддэггүй. Би өөрөө тусдаа гарч болох юм. Гэтэл түрээсийн              байр хайж явах цаг зав надад алга.

гур        Байрнаас гадна өөр зүйлд санаа зовдог уу? Ажил ч юм уу?

нин       Та далдыг харах юм аа.

гур        Ярь л даа.

нин       Ерөнхийдөө, гэвэл би нэг хүний найзыг олоод, дараа нь шүүхэд ирж, гэрчийн мэдүүлэг өгөөч гэж ятгах ёстой байдаг. Тэр найз нь хулгайч юм.

гур        Хулгайч аа? Хэн юм?

нин       Котя Черновицкий гэдэг гэнэ лээ. Ухтагийн хавьд шоронд сууж байсан. Гэхдээ суллагдаад удсан. Тэгээд яаж олохоо мэддэггүй ээ. Угаалгын өрөөндөө ороод, нялх хүүхдийн уйлах чимээн дор нэг арга бодож олно доо.

гур        Би олчихлоо. Надад хэлчихлээ.

вал       Хоёр давхараас ... би бүгдийг сонссон. Тэд Лидаг доор хана руу шахаад,              явуулахгүй байсан.

шүү       Чимээгүй, чимээгүй!

вал       Лидочка, мултрах гэж оролдсон. "Намайг явуулаач, тэнэгүүд ээ!", "Костя, гараа ав!" гэсэн. Костя "Боль доо, юундаа гонгиносийм?" гэхэд Сашка "Чи бид хоёрт таалагддаг! Бид чамайг хүүхэдтэй болгомоор байна!" гэсэн. Би энийг сонсоод хөшчихсөн. Тэнгэр минь, ингэж тоглодог юм байх даа. Тэнгэр минь, тэгэхэд би хашгирах минь яав даа?! Уучлаарай.

заг        Дуулав уу? Сонсов уу, адгийн амьтад! Тэднийг өмөөр, өмөөр!

шүү       Чимээгүй, чимээгүй гэж байна шүү!, Яллах тал гэрчээс асуух зүйл байна уу?

ряб       Байхгүй, нөхөр шүүгч ээ. Юугийг нь асуухав дээ.

шүү       Өмгөөлөх талд?

бор       Байна аа. Та хэлээч. Та яагаад одоо ийм мэдүүлэг өгсөн бэ? Бараг жил              өнгөрчихөөд байна шүү дээ.

вал       Би бол, нөхөр өмгөөлөгч өө, шударга хүн. Би зөвхөн үнэнийг л ярьдаг.

бор       Ямар...та тосгоныхоо хүмүүстэй ямар харьцаатай вэ?

вал       Малковод намайг хүндэлдэг. Шударга хүн учраас хүндэлдэг. Хэдий Лидочкаг авраагүй ч үнэнийг дэлгэлээ.

нин       Чи юу ч юм асуу л даа.

бор       Юу асуух юм?

нин       Тэр өдөр цаг агаар ямар байсныг асуу.

бор       Юу?

нин       Тэр өдрийн цаг агаарын тухай асуу., Алив ээ, асуугаач.

бор       Тэр өдөр цаг агаар ямар байсан бэ?

вал       Байгаль уу?

бор       Биш ээ...

вал       Манайх Москва орчмын тосгодоос хамгийн сайхан байгальтай!

бор       Би цаг агаарын тухай асуусийм, нөхөр шүүгч ээ.

вал       ...өргөн талбай, ой модтой.

шүү       Таны юу асуусныг би ойлгосоон. Чимээгүй! Одоо болно оо, болно. Чимээгүй, чимээгүй!

вал       Даанч энэ сайхан байгалиа Лидочка маань хэзээ ч харахгүй нь дээ...

шүү       Нөхөр Метлицкая, танд гэрчээс асуух юм байна уу?

нин       Валентина Петровна! Валентина Петровна! Валентина Петровна!, Байхгүй      ээ, нөхөр шүүгч ээ. Асуулт байхгүй.

вал       Костик Саша хоёр Лидочкаг хүчирхийлсэн. Лидочка нь "Намайг явуулчих л           даа, Костик!" гэхэд өнөөх нь "Үгүй ээ, үгүй!" гэсэн.

заг        Өө...өмгөөлөгчид явж байна. Өмгөөлөгчид...

вал       Тэдний яриаг сонссоноо л ярьж байна.

нин       Хар даа.

вал       Лидочка тэгэхээр нь...

нин       Тэр авгай дүлий юм байна.

бор       Чи яаж мэдэв ээ?

эр         Юу болсон бэ?

нин       Уучлаарай, бүх юм зүгээр.

бор       Яагаа ч үгүй ээ, зүгээр.

нин       Малковод байхын л надад хачин хүн шиг санагдаад байсан. Сая чиний асуултанд хариулаагүй юм байна. Зүгээр өөрөө л ганцаараа яриад байж.

бор       Тийм байна ш дээ. Чи сайн байна шүү!

нин       Сурч ав!

бор       Ашгүй, хэрэг шудрах нь.

нин       Тийм ээ. Дүлий гэдгийг нь батлахын тулд хүсэлт бичье.

бор       Өө, чиний бэрсүүт жүржийн гүнтэн морилон ирлээ. Болгоомжтой л байж              үзээрэй.

нин       Больж үз. Надад туслана гэж амалсан.

бор       Тусалж байна гээд чамд гай чирэх вий дээ.

нин       Чирэхгүй дээ. Баяртай.

гур        Сайн байна уу, Нина Владимировна.

нин       Сайн байна уу?, Сайн байна уу, та?

бор       Тэнэг хүүхэн!

зия        Чиний хайгаад байсан Котя Черновицкий энэ хорвоогоос явчихжээ. Олон              жилийн өмнө Ростовд хутгалуулж үхсэн. Танай тэр баатрыг өөр залуусаар              хашраах юм уу? Манайд ч баатар эрс бий шүү! Сайн эрс олон бий.

нин       Хэнийг ч явуулах хэрэггүй. Та намайг буруугаар ойлгожээ.

зия        Хэрэггүй бол тэр л биз.

нин       Үнэхээр улсын баатар, сайн ч хүн.

зия        Бид бүгд сайн хүн.

нин       Тэр хүний тухай ном хүртэл бичсэн. "Үхлийн суман дор" гэдэг.

--гүржээр ярина--

гур        Зоогийн газар орох уу?

зия        Тэгье.

бор       Нина!

нин       Борис?

бор       Чи цагаа хөгжилтэй өнгөрүүлдэг болоо шив!

нин       Харин чи шөнө дөлөөр хартай залуугийн дүр исгэж явна уу?

бор       Хартай? Чиний толгой ажилладаг уу, ер нь? Хэнтэй машинаар        зугаалснаа мэдэж байна уу?

нин       Би ажлаа хийж явсан.

бор       Ажил... За, за, чиний Гурам бусдын гар хөл юм байна! Харин тэрний машинд дархлагдсан хулгайч Зия Билашвили сууж явсан! Чи одоо шинэ Бруштэйнээр тодрох чинь дутаа юу? Хулгайч нартай сүлбэлдээд. Нэгэнт ийм үйлчлүүлэгчтэй болсон юм чинь этгээд хэлээр нь чалчих болж дээ.

нин       Боря...

бор       Юуны чинь Боря? Нин. Бруштэйн бол хашир хандгай. Харин чи нэг бол   шоронд, аль эсвэл шороонд булуулна.

нин       Өвдөөд байна! Гурам чамаас өөр хүн. Намайг хэзээ ч өвтгөж зовоодоггүй!

бор       Нина, Нина!

эль       Байна уу?

нин       Сайн байна уу, Эльвира. Би Нина Метлицкая байна. Бид дахин нэг уулзах              хэрэгтэй юм шиг байна.

эль       Хэрэггүй ээ.

нин       Нэг хүний эрх чөлөө шууд хамаарах гээд байна. Энэ юу болохыг Сергей              Геннадьевич маш...

эль       Сергей Геннадьевич шүүх хуралд оролцоно. Зарлан дуудахаа явуулаарай.

нин       Ойлголоо. Маш их баярлалаа., Сергей Геннадьевич, музейд очсон тэр              өдрийг та сайн санаж байна уу?

ник        Сайн санаж байна аа, нөхөр өмгөөлөгч. Би цээж сайтай хүн. Би зориг хатуужлын хичээлийг олон удаа зааж байсан  хэдий ч харамсалтай нь музейд заасан тэр өдрийн хичээлийг мартахааргүй тогтоосон доо. Би        хөвгүүд охидтой голын танхимд байсан. Музейнхэн тэр танхимаа юу гэдэг бил ээ?

эль       9.

ник        Дугаар нь?  9 үү? Есдүгээр?

эль       Ес, ес.

ник        Дугаар 9 гэдэг юм байна лээ. Харин нөхөр Прядихина тэгэхээр 8 дугаарын танхимд одон медалиудыг шилэн хоргонд өрж харагдсан.Тэгээд намайг Ржевийн цүлхэнд болсон тулалдааны тухай хүүхдүүдэд яриад дуусаж байхад нөхөр Шестакова наймдугаар танхим руу гүйхээрээ явж харагдсан. Дараа нь Прядихины хамт хоёулаа гарч ирсэн. Тэд ойролцоогоор, мартаагүй бол 12 хагаст гарч ирсэн дээ.

нин       Сергей Геннадьевич, хичээл орж байх үеэр хүүхдүүдээс хэн орж гарсан бэ?

ник        Нина Владимировна, хэн ч орж гараагүй. Бүх хүүхэд миний дэргэд байсан.

нин       Тэгвэл таны хичээл орж байхад, 50 минутын туршид ямар ч хүүхэд      танхимаас гараагүй гэж та хэлээд байна уу? Бүгд таны хараа хяналтанд    байжээ?

ник        Нина Владимировна, би дайны үеэр салаан дарга байсан гэж танд ярьж              байсан даа. Би хариуцсан хүмүүсээ хараанаасаа салгадаггүй юм. Ийм              дадалтай болчихсон. Бүх хүүхэд миний дэргэд байсаан.

нин       Беляков ч бас уу?

ник        Хэн, хэн гэнэ ээ?

нин       Яагаав дэлдэн жаал. Тэр гарсан ш дээ.

ник        Ямар Беляков бэ?

нин       Костя Беляков.

ник        Костя... Нээрэн тийм, тийм.

нин       Тээр...

ник        Костя Беляков, дэлдэн хүү тувт миний дэргэд байсан.

эль       Тувт, зөв өө.

нин       Байзаарай, та өөрөө хэлсэн шүү дээ...

лос       Нөхөр Метлицкая, та нэг зүйлийг гурав дахь удаагаа давтаж асуулаа. Сергей Геннадьевич танд маш ойлгомжтой тодорхой хэлсэн., Чимээгүй! Чимээгүй, нөхөд өө! Чимээгүй! ! Ингээд гүйцсэн бол...

дер       Гэрчээс нэмэлт зүйл асууж болох уу?

лос       Болно оо.

дер       Нөхөр Никитин...

ник        За...

дер       Таныг хичээл зааж байхад шүүгдэгч Прядихина түүхэн үнэт бүтээл улсын одон медалийн үзмэртэй 8 тоот танхимд тувт ганцаараа байсан гэж би зөв ойлгосон уу?

ник        Та яг зөв ойлгосон байна, нөхөр прокурор. Ийм л юм болсон... Тэгэж л таарсан. Өөр яалтай билээ?

дер       Өөр асуулт байхгүй. Баярлалаа.

лос       Шүүх хуралдаан завсарлаж байна.

ник        Өөр яах вэ дээ. Явах уу, хоёулаа... Дэндүү удаан зогсчихлоо.

эр1       За, орно уу. Энэ дээ, нөхөд өө. Цэцэрлэгт тойрууд гэж та нар захиалсан.              Бүх юм байр байрандаа. Ажиллагаатай. Өрөөний байрлал гайхалтай.

нин       Сэтгэлд нийцэж байна аа.

гур        Авах уу?

нин       Харин ээ.

гур        Авъя. Явж ярилцах уу?, Нина би чамд нэг юм хэлэх ёстой байдаг. Гэвч хэлж              болохгүй байдаг. Муу үр дагавартай.

нин       Тэгээд яамаар байгаа юм? Чадахгүй бол хэлээд хэрэггүй.

гур        Гэхдээ чиний ажилд маш чухал мэдээлэл байдаг.

нин       Үр дагавар нь хэр уршигтай юм?

гур        Яахав... эрсдэл дагуулж мэднэ.

нин       Сонирхолтой л юм. Чи хэлсэн нь дээр болох нь дээ.

гур        Ингэхэд Зия танай баатрыг мэдэж байсан. 

нин       Никитиныг үү?

гур        Тэрнийг Вовка Вэймар гэдэг. Дайнд оролцоогүй. Шоронгоос оргож яваад хөлөө хөлдөөчихсөн. Шилдэг жүжигчин. Луйварчин. Дөчөөд оны эцсээр Сталины 9 сайдыг мэхэлж явсан эр дээ. Тэдний зочдын өрөөгөөр аялан тоглож явсан.

нин       Болгоомжтой!

гур        Өөрийгээ ЗХУ-ын баатар гэж танилцуулдаг, ядуу тарчиг амь зуудгаа хүн үнэмшмээр ярьдаг. Тэгээд яамдын касснаас 56 мянган рубль шомбодсон хүн дээ. Төсөөлж байна.

нин       Үгүй ер өө! Байзаарай...тэгээд яаж яваад Никитин болсон юм бэ?

гур        Ингэж болсон гэнэ лээ. Тяжельников гэдэг нэг сайд байсан. Тэр хүн Вовкаг илчлээд баривчилсан юм даа. Даанч бүх юм буруугаар эргээд,   хэргийг нь дараад, сионистын туршуул гээд 58-р зүйл ангиар ялласан. Дараа нь цагаатгасан. Тэгээд хулгайгаа хийж яваад нэгэн ухаан муутай сэтгүүлчтэй танилцаж...гавьяаныхаа тухай чалчиж орхижээ.

нин       Стремидловская гэдэг үү?

гур        Тийм ээ. Тэрээр чадлаараа л магтаж бичсэн.

нин       Санаанд багтамгүй юм! Би яаж... үнэн төрхийг нь илчлэх вэ?

гур        Мэдэхгүй юм даа... Сайн бод. Нина... үнэндээ бол бид бие биенээ барьж өгдөггүй. Хэрвээ Зия мэдчихвэл...

нин       Боря! Чи яг одоо Гончарный гудамжинд ирж чадах уу? Чамаас гуйж байна. Маш чухал! Баярлалаа. Хүлээж байя., Сайн байна уу? Москва хотын лавлах уу?

бор       Нина, юу болсон бэ? Чиний царай авах юм алга.

нин       Би улсын баатар Никитиныг хулгайч, луйварчин Вэймар байсан гэдгийг батлах хэрэгтэй.

бор       Яаж батлах гэж?

нин       Яаж гэдэг нь хэнд ч сонин биш ээ.

бор       Ингэхэд хаачих юм?

нин       Хуучны сайд Тяжельниковынд очно. Биднийг хүлээж байгаа.

тяж       Би тэр новшийг сайн санаж байна. Ямар уран цэцэн худлаа ярьдаг байсан              гээч! Тэрнийг ахмад дайчин биш гэж хэний ч толгойд орж ирээгүй.

бор       Би машин барьж яваа.

нин       Виктор Степаныч, та яаж мэдсийм?

тяж       Нэг удаа өөдгүй амьтан чинь надад Павловын байшинг хамгаалж байсан гээд бурж байна аа. Би чинь тэнд тулалдсан бараг бүх дайчдыг биечлэн   таньдаг хүн. Би залуустай нүүрэлдүүлсэн юм. Тэгэж л баригдсан даа.

бор       Тэгээд яаж яваад өөр зүйл ангиар шийтгэчихсийм?

тяж       Гэрч байдаггүй. Ямар сайд нь хулхидуулснаа өөрийн биеэр гэрчлэх вэ дээ.

нин       Виктор Степаныч... та гэрчийн мэдүүлэг өгч чадах уу?

тяж       Чадахгүй ээ. Гавьяаныхаа амралтанд суучихаад амьтны доог болох гэж үү?              Гуйхын ч хэрэггүй!

нин       Гэм зэмгүй эмэгтэй шийтгүүлэх гээд байна. Ялыг хэрэгсэхгүй болгох юмсан.    

тяж       Би хаашаа ч явахгүй.

нин       Бодлоо өөрчилвөл маргааш 10 цагт Октябрь дүүргийн шүүх шүү.

бор       Ингэхэд... би сайдыг ойлгож байна аа. Энэ хэрэгт сайд бас тэнэг байдалд      орсон шүү дээ. Луйварчинг илчилчихээд байхад хэргийг нь дарж орхисон.

нин       Ойлгож байна аа, Борь. Гэрчээр очно гэж найдаж байсан юмсан. Одоо би бүр яахаа ч мэдэхээ байлаа. Өмгөөлүүлэгч маань гэм зэмгүй байж шоронд орж, намайг улсын баатар гүтгэсэн гээд ажлаас шүүрдэх байлгүй. 

бор       Шүүрдэнэ гэнэ шүү. Чи чинь өөрөө шүүр. Чиний овог Шүүржав шүү дээ.

лос       Шүүр хурал хаасныг мэдэгдэж байна. Шүүх хэргийн...

тяж       Болоогүй ээ!

лос       Та хэн гээч...

тяж       Зам харилцааны ардын комиссар, хожим зам харилцааны сайд байсан              Тяжельников Виктор Степаныч байна. Та зөвшөөрнө үү.

лос       За... тэг, тэг.

тяж       Намайг хүлээгээгүй биз? Энд юу болоо вэ? "Баатар" эрийн оронд хэнийг              тэнд суулгачихаав?

о1         Миний ээж! Ээж минь ямар ч буруугүй!

Тяж       Тайвшир, охин минь. Буруугүй гэдэг нь тодорхой. Вэймер луйварчин байсан газар хэн гэмт хэрэг үйлдэв гэж асуухын ч хэрэггүй. Энд өөрийгээ хэн гэж...танилцуулсийм?

лос       Никитин...ахмад дайчин.

тяж       Ойлгомжтой... Гэхдээ би таныг буруутгахгүй ээ. Хэн байсныг нь та яаж мэдэхэв. Цагтаа миний толгойг ч бас эргүүлж явсан эр! Өөр хэд хэдэн сайдын ч бас. Гавьяа байгуулснаа, хөлнийхээ тухай яриад л...  Гэхдээ бид алдаагаа залруулсаан. 48 онд баривчилж шоронд хорьсон. Цөөн жил өгсөн бололтой юм. Нялуураад байлгүй шууд буудчих байсийм. Веймар шиг адгийн амьтантай Зөвлөлтийн шударга иргэд нэг агаараар амьсгалах ёсгүй ээ!

эль       Нөхөд өө! Та нар яаж байна аа? Учир утгагүй, худлаа ярьж байна ш дээ! Эрхэм хүндэт, нэр төртэй хүнийг гүтгэж байна! Нөхөр шүүгч ээ, та өөрөө эрхбиш мэдсэн байлгүй... Энэ чинь бузар гүтгэлэг! Ямар ч Вэймар байхгүй! Тэр чинь Никитин! Маш даруу хүн! Авьяаслаг! Насан туршдаа хүмүүст тусалж байсан! Улсын баатар...

лос       Харуул аа, одоохон тэр Никитинийг барвчил... хэн гээд байлаа даа.

ник        Ёо, өвдөж байна! Ёо, ёо! Намайг аллаа! Өвдөж байна!

эль       Сэтгэл чинь ханаж байна уу? Яв, яв. Миний номыг хураасныхаа төлөө оргилуун дарсаа задал! Миний амьдралыг баллаж орхилоо.

нин       Нэгд гэвэл бид хундага тулгаж, анд нөхөд болоогүй. Хоёрт гэвэл, та миний ачаар айх аюулгүй боллоо. Та чинь нэг гэрт гэмт хэрэгтэнтэй амьдран сууснаа ч гадарлаагүй. Аль эсвэл...мэдэж  байсан юм уу? Дуугүй байжээ.

эль       Амьдралд үнэнээс илүү чухал зүйл байдаг.

нин       Хэвлэсэн тоо юу?

эль       Хайр сэтгэл.

нин       Очлоо., Одоохон., Хэн бэ?, Гурам?

гур        Нина. Уучлаарай, таныг шүүх хуралд ялалт байгуулсан гэж дууллаа. Тэгээд              шинэ байртай болсонд тань баяр хүргэхээр ирлээ.

нин       Тийм ээ, ялсан. Таны хичээл зүтгэлийн оролцоотойгоор. Баярлалаа. Та байгаагүй бол шинэ байранд орохгүй байлаа. Би одоо унтах гэж байна. Маргааш өглөө эрт босно. Гурам?

гур        Нина, та... чи маш сайхан бүсгүй.

нин       Баярлалаа., Гурам, та яах гэж байна? Гуйя, битгий л дээ.

гур        Нина...

нин       Гурам, яаж байна аа?

гур        Нина...

нин       Болиоч ээ... Өвдөж байна.

гур        Ингэхэд, надад татгалзсан хүнд би дургүй.

яш        5 сар өнгөрлөө, Ирина Игнатьевна. Ёстой мэдэх юм алга, алга. Хэдий        болтол маргааш гэж хойшлуулах юм, аан?

пуз        Гэгээн эх хөөцөлдөөд л байна. Хотын захиргаанд ажил удаан явдагийг та нар мэднэ. Нэгнийх нь гарыг хүндрүүлнэ, нөгөөхөд... Та нар        түгших хэрэггүй ээ. Хэдий хүнд ажил ч найдвартай бүтнэ.

яш        Байртай болгох уу, үгүй юу? Хотын захиргаанд юу гэж байна?

эр1       Бид бүх хадгаламжаа танд өгсөн! !

яш        Хөдөлмөрлөж олсон. Хүний мөнгө авч тусална гэчихээд таг болчихдог.    Тийм юм гэж хаана байсийм. Ирина Игнатьевна та луйварчин юм байна!

эр2       Өглөөний мэнд, хүмүүс ээ. Энд юу болоод байна, Ира?

эр1       Ийм юм болоод байна, нөхөр гуай, таны гэргий луйварын шалбаагт              уначихлаа.

яш        Тийм ээ.

эр2       Ямар луйвараа яриад байна аа, Ирина?

пуз        Ямар ч биш.

эр1       Юу? Эндээс явъя. Шууд прокурор руу очъё!

пуз        Юу болсийм?

яш        Гусева гомдол гаргана! Терентьевых ч мөн адил. Ирина Игнатьевна, та яасан ичдэггүй юм бэ? Ханаараа дүүрэн бурханы хөрөг өлгөчихөөд нэрийг нь барьж наймаа хийнэ гэнээ! Чи...ёстой шүтлэггүй хүн юм! Явъя.

эр1       Явъя, явъя.

пуз        Тэд бүгд манайд ирээд...асууж сураад, прокуророор сүрдүүлээд байна.

поп       Чамд юугаар ч тусалж чадахгүй гэж би чамд хэлсэн.

лам       Таисия эх минь... Хүнд тусламж хэрэгтэй байна. Татгалзана гэдэг их нүгэл              шүү.

под       Яв, яв. Бид өөрсдөө учраа олно. Эмэгтэйчүүдийн хувийн яриа. Эрчүүдийн              чихэнд халгаатай. Чи яах гэж ирсийм? Битгий ир гэж чамд хэлсэн ш дээ! Хаана ч байсан Тэнгэр эзэнд залбирах юм уу үйлчилж болно.

пуз        Би яахын болж байна?

под       Үнэнээ хэл! Мөнгө авсан. Хувьдаа завшсан.  Хүмүүсийг мэхэлсэн гэдгээ хүлээ! Дуулав уу?... Харин одоо яв!   

Нэгдүгээр бүлгийн долоодугаар анги төгсөв. 

2022 оны 12 сарын 18. Орчуулсан Ч.Ганчимэг.

Back to episodes Go home