Монгол Телевиз
Төрөл: Орос ОАК Хуудасны тоо: 23
Нэр: Өмгөөлөгчид 1-6 Бичлэгт орсон:.... он .... сар .....өдөр
Орчуулагч: Ч.Ганчимэг Эфирт гарсан:..... он ...... сар ..... өдөр
нин Нээрэн, миний найз надад ямар эгдүүтэй зүйл бэлэглэснийг хар даа. Май барьж бай. Гоё байна уу?
бор Тийм дээ. Шидэт тор. Ийм зүйлийн ачаар чиний Гурамын чулуун цамхаг сүндэрлэсэн дээ.
нин Тэр ямар хамаатай юм?
бор Яахав...нууц үйлдвэр. Гүржийн хүн амын тал нь хувийн үйлдвэр, хоршоонд ажилладаг. Тэнд хоршоолол цэцэглэсэн газар. Харин чи Гурамыгаа зүгээр л нэг самартай амттан хийдэг гэж бодоо юу?
нин Юу ч гэж бодоогүй., Энэ нам гүм байдал чамд жигтэй санагдахгүй байна уу?
эм1 Нөхөд өө, бид маш гашуун сургамж авлаа даа. Бидний дунд шургалсан тэр хоёр зэрлэг араатны үнэн төрхийг илчилсэн нөхөр мөрдөн байцаагч Юрьев Павел Ивановичид талархъя. Мөнх нойрс доо, Лидочка. Хөрс шороондоо амгалан орштугай.
вал Намайг уучлаач, Лида охин минь! Би бүгдийг сонссон. Чамайг хороох гээд яргачид чирч явахыг би харсан. Манай байшингийн хажуугаар өнгөрөхөд би саад хийгээгүй.
утк Валя, чи харсан юм уу? Валя...
вал Уучлаач дээ...
утк Валя...
юрь Валентина...
утк Валя...
вал Лидочка...
юрь Анна Петровна, та хүлээ. Анна Петровна...
вал Намайг өршөө...
юрь Та яагаад бүтэн жил таг дуугүй явсийм, эгч минь. Май...
нин Энэ хэн гээч вэ?
вал Намайг уучлаач...
нин Хавтаст хэрэгт огт дурдагдаагүй байсан.
юрь Та хаана суудагийм? Би танайд ярилцахаар очъё.
вал Юу?
юрь Ярилцахаар очъё гэж байна.
вал Тэгээ. Заавал ирээрэй.
нин Буцаад явъя. Буцъя, буцъя. Сашатай уулзъя...
Өмгөөлөгчид
Нэгдүгээр бүлгийн 6-р анги
нин Саша, чи надад бүх үнэнээ хэлсэн үү? Хоёулаа зөвхөн үнэнийг ярина гэж тохирсноо санаж байна уу?
мез Нина Владимировна, намайг хүн алсан гээд хүлээчих гэж Звенигородын урьдчилан саатуулахад хамт хоригдож байсан Ваня ах ятгасан юм аа.
нин Яагаад ах гэж?
мез Настай хүн. 50 хүрчихсэн байх. Амьдралынхаа тухай дандаа ярьдаг байсан. Их ч хүнд амьдрал туулсан, насаараа шорон, засан хүмүүжүүлэхээр явсан гэж байсан.
нин Тэр хүнтэй хамт хоригдоод хэрэг хүлээсэн гэж үү?
мез Ваня ах хэлэхдээ, насанд хүрээгүй хүүхдийг яадаг ч үгүй. Байцааж шахаж байгаад сулалчихдаг. Хамгийн гол нь тэд хэрэг хаахыг хүсдэг. Харин хүлээхгүй бол Петровын 38 руу явуулдаг. Тэнд...хүнийг мал шиг л нядална. Хүүхдүүдийн бөөрийг сугалаад аманд нь чихдэг гэж байсан.
нин Саша, чи юун дэмий юм сонсдог хүн бэ? Чи чинь том болсон залуу. Шүүх хурал дээр чи нөгөө Ваня ахынхаа тухай... заавал хэлнэ шүү.
мез Дараа нь засангийн хулгарууд намайг төмсөгнөөс дүүжилвэл яах юм.
нин Чи хоригдохгүй ээ. Ямар хэрэг хийсэн биш дээ.
мез Тийм ээ, хийгээгүй.
нин Валентина гэгч та нарыг харсан гэсэн.
мез Ямар Валентина?
нин Лидагийн хөрш.
мез Ямар ч Валентина байгаагүй. Тэгээд ч тэр Лидагийн хөрш биш. Үнэн шүү, Нина Владимировна.
нин Сашаг хэдийд нь худлаа ярьж, хэдийд нь үнэнээ хэлээд байгааг би ялгахгүй нь. Хоригдол ахын тухай ярьвал маргааш нь ч үгүйсгэж мэднэ. Аль эсвэл Щербинин Мосальскийгээс татгалзсан шиг надаас ч бас тэгэж мэднэ. Валентина авгайг Лидагийн хөрш биш, тийм хүн байгаагүй гээд байна.
бор Хоёулаа архаг хулгарыг насанд хүрээгүй хүүхэдтэй хамт хорьсон баримтыг өлгөж авъя. Тэгвэл мөрдөгч Юрьев хязгаар муж руу ум хумгүй зугтана биз.
нин Яагаад ч юм дандаа бүтэхгүй зүйлтэй учрах юм шиг санагдаад байна. Ойлгохгүй юм. Би яагаад тэрэнтэй зууралдчихав даа. Яагаад?
бор Хоёулаа явъя.
нин Хаашаа?
бор Малково. Валентинагийн талаар олж мэдье. Уулзаж ярилцъя.
элч Энэ хавар Новаковскийн элсүүлсэн хоёр оюутанд цаазын ял өгсөн байтал тэр өмгөөлөгч эмэгтэй амжилттай давж заалдаад ялыг 5 жил хорихоор солиулсан. Ажил байдлын тодорхойлолтонд нь англи хэл сайн эзэмшсэн гэж байна лээ. Энд англи хэлтэй өмгөөлөгч их ховор. Өөр бас онцгой хэрэг өмгөөлөхөд оролцдог.
ал Онцгой? Ховрын эрдэнэ юм биз дээ?
элч Тийм ээ.
ал Ямар цэвэрхэн тунгалаг царай вэ... Үнэхээр чадах болов уу?
элч Тийм ээ.
бор Тайван байдаг юм шүү.
нин Ямар...
--бичиг: Хүн араатан
бор Елена Петровна!
эхм Сайн байна уу?
бор Сайн байна уу?
эхм Саша яагаа вэ?
бор Үгүй ээ, Саша сайн, сайн. Бид зүгээр... нэг юм танаас асуух гэсийм. Та байна аа, Валентинаг таних уу?
нин Валентина Васильевнаг?
эхм Валя...Уйланхайг уу? Мэдэхгүй хэн байсийм. Оршуулга, найр хурим алгасдаггүй нэгэн.
нин Яагаад уйланхай гэдгийм?
эхм Залуу байхын талийгч нарын араас орь дуу тавин уйлдаг байсан. Уй гашуугаа үргээх гээд хүмүүс тэрнийг бүр хөлсөлдөг.
бор Ойлголоо. Тэр хүн Саша Костя хоёрыг харсан гээд байсан...
эхм Юу ч хараагүй ээ. Үнэд орох гээд зохиож ярьсан биз. Валя Маркина элдвийг сэтгэдэг, тэрэндээ өөрөө ч итгэчихдэг. Зэвүүн авгай.
нин Борь, бидэнд цаг алга. Америкуудыг ирэхэд би тосгон хотын дунд явж таарах нь.
бор Зүгээр ээ, амжина. Хүлээхэд л болно.
Хүн байна уу?
вал Байна аа. Байна.
нин Валентина Васильевна гэдэг.
бор За.
вал Одоохон очлоо.
бор Сайн байна уу, Валентина Васильевна.
вал Сайн уу?
нин Сайн байна уу?
вал Сайн. Та нар юун улс вэ?
нин Бид Саша Мезенцев, Костя Щербинин нарын өмгөөлөгчид байна. Лидаг амиа алддаг өдөр таны юу харсныг бид мэдэх гэсийм.
вал Тэд алчихсан. Манай Лидкаг алчихсан. Хөөрхий охиныг чирээд явахыг би өөрийн нүдээр харсан.
бор Уучлаарай, та чирч явсан гэлээ. Хэн чирч явсийм?
вал Алуурчид, адгийн амьтад чирээд явсан. Манай Лида чинь хөөрхөн охин байсан.
бор Валентина Васильевна, та...та яг юу харсан бэ?
вал Урт наслах охин байсан даа.
нин Та чухам...
бор ...яг юу харсийм?
нин Саша Мезенцев, Костя Щербинин хоёр Лидаг чирээд явахыг харсан уу?
вал Хэн, хэн? Та нар хэн юм?
бор Бид Саша Мезенцев, Костя Щербинин нарын өмгөөлөгчид. Өмгөөлөгчид байна.
вал Өмгөөлөгчид ий?
бор Тийм ээ.
вал Алив, эндээс хурдан зайлцгаа...
бор Валентина Васильевна...
вал Зайл гэж байна шүү...
бор Бүгдээрээ...
вал Би одоохон...
нин Та хэлчих л дээ.
вал Нохой тавьлаа шүү. Эндээс зайл!
бор Ойлголоо... За, алив, явъя. Ямар ч нэмэргүй юм байна.
вал Алуурчдыг өмгөөлнө гэнэ!
бор Тосгоны зөвлөлдөө илтгэ...
вал Дуугүй бай. Тэнгэрт тэрсэлсэн үйлдэл. Чи яагаад дуугүй хэвтээд байсийм? Хуцах ч үгүй шүү! Би л ганцаараа орилох ёстой юу! Шөнө хүн унтуулахгүй хуцаад байдаг байж!
нин Хачин юм аа...
бор Валентина юу? Юмтай байх аа.
нин Тийм ээ.
бор Нинка... хоёулаа байна аа... кино үзэх үү?
нин Америкуудтай уулзана гэж чамд хэлсэн ш дээ. Өөр хүнтэй хамт үз.
бор Чинийхээр болъё.
нин Мистер Андерсон, ю ар визаут транслэйтор? Ай эм эфрэйд, ай кэнт...
ал Нина, та оросоор ярь даа.
нин Та оросхэл мэддэг юм уу?
ал Би сайн багш нартай байсан. Дадлага хийвэл надад л сайн.
нин Ашгүй дээ. Зөвшөөрлийн хувьд хоёр гэрээнд гарын үсэг зурна. Нэг нь орос хэлээр, нөгөө нь англиар.
ал За тэгвэл ингэе. Бэнийг барьцаагаар суллах тухай хүсэлт одоо шууд бичнэ үү.
нин Барьцаагаар суллах боломжгүй ээ.
ал Яагаад вэ?
нин Учир нь манайд энэ зүйл ангийг бараг хэрэглэдэггүй. Хандалтгүй зүйл анги.
ал Гэхдээ хуулинд байдаг ш дээ.
нин Ёс төдий. Эрүүгийн хэргийн байцаан шийтгэх хуулийн 89-р зүйл анги.
ал Май, бичнэ үү. Юугаа хүлээсийм?
нин Хэрвээ та зөвлөлтийн өмгөөлөгч байсан бол манай тогтолцоонд хууль бүхэн үйлчилдэггүйг ойлгох байсан. Итс донт ту ворк.
ал Ха! Зөвлөлтийн өмгөөлөгч бишийг минь түмэнтээ уулчилна уу, Нина! Даанч би америк өмгөөлөгч. " Кейдж, Андерсон и партнеры" хуулийн товчоонд 35 жил хуульчаар ажиллаж байна. Миний үйлчлүүлэгч дунд Цагаан ордон, конгресс, Батлан хамгаалах, Женерал моторсын хүмүүс байдаг. Хангалттай юу?
нин Тийм хүсэлт гаргах боломжгүй гэж тайлбарлаад байна.
ал Таны урьдчилж дүгнэх надад падгүй. Тийм тохиолдол байдаггүй байсан бол бий болго! Бичигтүн!, Та юу хүлээсийм?
дик Бэнжамин...Та Зөвлөлт Холбоот Улсад яагаад ирсэн бэ?
Би Стэнфордын их сургуульд славян хэл уран зохиол судалдаг. Роман Якобсон, Нина Берберова бол манай профессор багш нар. Мөнгөн үеийн амьд төлөөлөгчид.
Ойлголоо, Бэн. Бэн, та яагаад тэр гайтай баавгайг хулгайлсийм?
Баавгайг уу...мэдэхгүй ээ. Зочид буудлын минь өрөөнд байдаг байсан. Би согтуу байсан. Тэнд нэг бүсгүй байсан. Нэрийг нь санахгүй байна. Яг л нар шиг алтан шаргал үстэй.
Би дахин шарсан хэрчим мах, хатаасан яргай загас, хар түрс авъя. Мөнгөө нарийлна гэвэл шууд л хэлчих.
Үгүй ээ! Надад зөндөө их мөнгө бий! Хүссэнээ л ид! Өлсөж болохгүй! Зөөгч өө! Өрөө рүүгээ явъя. Өрөөнд оруулаад өгнө.
Чи эхлээд явж бай. Би хойноос чинь очъё. Харин битгий унтчихаарай.
--англиар ярина--
нин Нөхөр шүүгч ээ, өмгөөлөх тал Зөвлөлт Оросын эрүүгийн хэргийг байцаан шийтгэх хуулийн 89-ийн 2-т заасны дагуу яллагдагчийг барьцааны мөнгө төлөн түр суллахыг хүсэж байна. Яллагдагч нь шүүх хурал таслах, гэрч дарамтлах, аль эсвэл ЗХУ-ыг орхин явах зэргийг үйлдэхгүй нэгэн.
зим Нөхөр шүүгч ээ, би эсэргүүцэж байна. Яллагдагч дипломат давуу эрхээр хаацайлж магадгүй. Яадгийг бид сайн мэднэ.
шүү Өмгөөлөгч та үндэслэлээ илүү дэлгэрэнгүй тайлбарлана уу.
нин Гадаад орон бүрийн иргэний сэтгэлгээ өөр өөр онцлогтой байдаг. Хөрөнгөтөн улсын иргэн яасан ч байсан, би цохон хэлье, ямар ч байсан их хэмжээний мөнгөө эрсдэлд оруулахгүй. Америкт мөнгийг шүтдэг. Ариун шүтээн. Шашин ч гэж хэлж болно.
зим Танай яллагдагч шашингүйн үзэлтэн байвал яахав?
нин Бүх зүйл мөнгөний хэмжээнээс шалтгаална, нөхөр прокурор оо. Хөрөнгөтний нийгэмд бүх зүйл мөнгөний хэмжээнээс шалтгаалдаг. Мөнгөний төлөө тэд ингэж зүйрлэсэнд уучлаарай, боож үхэхэд ч бэлэн. Гүйцлээ.
шүү Шүүх өмгөөлөгчийн хүсэлтийг ёсоор болгохоор тогтоож, шүүгдэгчийн цагдан хорьсныг 15 мянган америк долларын барьцаагаар суллахаар өөрчилсүгэй.
бэн Ес! Сори! Экскюзми!, Экскюзми.
--англиар ярина--
нин Тэр баавгай бол соёлын үнэт зүйл. Нэгж үнэ 3000 рубль. 2,5 мянгаас дээших үнийн дүнтэй зүйлийг их хэмжээний хулгай гэж үздэг.
ал Чамайг ГУЛАГ-т хорино.
нин ГУЛАГ-ыг татан буулгасан. ГУЛАГ воз клоусд. Одоо манайд улс төрийн хоригдол байхгүй.
бэн Нина?
нин Ес.
дик Танаас нэг зүйл хүсэж болох уу? Миний хувийн эд зүйлсийг өгсөнгүй. Надад маш хэрэгтэй байна.
Чухам юу юу юм?
Дотуур хувцас, Бухараас ээждээ авсан бэлэг, ном, толь бичиг, тэмдэглэлийн дэвтэр.
Хөөцөлдөөд үзье.
зим Эльга Брониславна, та урлагийн шинжээч үү?
эль Тийм ээ.
зим Та хулгайлагдсан ширмэн цутгамалыг мэдэх үү? Баавгайн баримал.
эль Мэдэлгүй яахав. Энэ бол оросын барималчин Иван Сергеевич Лопахины бүтээл. 1916 оны үеийнх гэж би дүгнэлтэндээ бичсэн. Каслины ширмэн цутгамал, гар урлалын бүтээл. Цорын ганц хувь байдаг.
зим Каслины ширмэн цутгамал баримал ямар үнэ цэнтэй болохыг шүүхэд тайлбарлаж өгнө үү.
эль Уралын уран гартнуудын цутгамалтай дүйцэхүйц баримал дэлхийн хаана ч байхгүй. Энэ баавгай хэдэн үстэй гээч? 2 мянга. Зөвхөн гар аргаар л урлана. Америк жуулчин каслины цутгамалын тухай дуулсан л байж таарна.
нин Эсэргүүцэж байна! Миний өмгөөлүүлэгчийн хувьд энэ бол зөвхөн өрөөний чимэглэл! Урлагийн үнэт бүтээлийг зочид буудалд биш музейд хадгалдаг.
эль Энэ бол оросын уламжлалт зочломтгой зангийн нэг илрэл л дээ. Бид ирсэн зочиндоо урлагийн жинхэнэ бүтээл танилцуулж баярлуулах дуртай.
шүү Өмгөөллийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй.
ном Таны асуусан Каслины ширмэн цутгамалын жагсаалт. Танд өөр зүйл хэрэгтэй юу?
нин Зүгээр ээ, баярлалаа...
Либерих.
Чи эртний үнэт эдлэлийн худалдагч таних уу?
маш Танина аа. ... Гэхдээ тэд шүүх хуралд очихгүй л болов уу. Яасан, хэцүүдээд байна уу?
нин Тийм ээ. Шинжээчийн дүгнэлт толгой эргүүлчихлээ. Ер нь хэн урлагийн үнэт бүтээлийг зочид буудлын өрөөнд байрлуулдаг байна аа? Эргүй амьтад л тэгнэ.
маш Тийм шүү. Үнэтэй үзмэр музей юм уу, комиссын дэлгүүрт л байдаг.
нин Тийм ээ. Нээрэн, Машка! Зөв сэтгэж байна шүү!
маш Тэгээд юу гэж?
нин Комиссын дэлгүүр! Тэнд үзмэр ч бий, шинжээч ч бий. Явцгаая!
маш Хаашаа? Цөллөг рүү юу?
нин Тэгэж хэлж болох л юм. Комиссын дэлгүүрүүдээр оръё.
маш За...
Энэ тав дахь комиссын дэлгүүр!
нин Машка!
маш Би хэрэгтэй гэсэн бүхнээ худалдаад авчихсан. Надад Клеопатрын алтан түмпэн л байдаггүй. Усанд орохдоо өөр зүйл хэрэглэдэг байсан юм болов уу?
нин Юу ч худалдаж авахгүй гэдэг үгэнд чинь би яасан ч итгэхгүй .
маш Аятайхан зүйл таарвал мэдээж худалдаж авна аа.
поз Сайн байцгаана уу, хатагтай нар аа.
нин Сайн байна уу?
поз Өршөөнө үү. Бид нэг мөчийн дараа хаана.
нин Ойлголоо. Та надад хэлээд өгөөч. Танайд Николай Иванович Либерихийн бүтээлээс бий юу?
поз Либерихийн үү? Хонгор минь, Либерихийн бүтээл үнэлж баршгүй, тэгээд ч хуруу дарам цөөхөн байдаг. Музейд л хадгалдаг даа.
нин Тийм ээ, мэднэ. Харамсалтай байна. Баярлалаа.
поз Гэхдээ би танд дажгүй нэг юм харуулъя. Хүлээж байна уу., За... 55-хан рубль.
нин Хэд гэнэ ээ?
поз Үнэтэй байна уу?
нин Маш их. Гэхдээ маш их таалагдаж байна. Маша, чамд 55 рубль байна уу?
маш Чи...чи энийг авах гэж үү?
нин Аанхан.
маш Та энэ юутай ч зүйрлэшгүй сайхан амьтныг цаасаар боож өгнө үү? Чи өөрөө өргөөд машинд аваачаарай.
поз Би тусална аа.
нин Сайн уу... /барималд хандана/
зор "Савой" зочид буудлын аж ахуйн эрхлэгчийн хувьд би энэ баавгайг 1962 онд эд хогшлын дансны дагуу хүлээж авсан. Барааны үнэ 3 мянга 226 рубль. Хотын захиргааны данснаас бидэнд шууд шилжүүлсэн, тэдэнд Челябинск муж бэлэглэсэн гэнэ лээ. Бид журамтай хүмүүст зориулан люкс өрөөндөө байрлуулсан.
нин Асууж болох уу?
шүү Болно.
нин Капитолина Антоновна, та анхааралтай харна уу? Танай баавгай мөн үү?
зор Манайх байна!
нин Нөхөр шүүгч ээ... Барималын үнийн баримтыг танд харуулахыг зөвшөөрнө үү. Энэхүү баавгайн барималыг би өчигдөр Горькийн гудамжинд байдаг комиссын барааны дэлгүүрээс 55 рублиэр худалдаж авсан. 55. Хэргийн материалд яг ийм барималын гэрэл зураг байсан. Өмгөөлөх тал шинэ гэрчээс мэдүүлэг авахыг зөвшөөрнө үү.
шүү За, яахав... дууд л даа.
Та хаана боловсрол эзэмшсэн бэ, нөхөр Позднышев?
поз Би юу? Техник урлагийн дээдэд. 1926 онд төгссөн.
шүү Өмгөөлөгч Метлицкая, та асууж болно.
нин Гэрч Позднышев, та энэ барималыг мэдэх үү?
поз Мэднэ ээ. Энэ барималыг иргэн өмгөөлөгч өчигдөр манай дэлгүүрээс худалдаж авсан.
нин Та цутгамалын үнэ цэний талаар юу хэлэх вэ?
поз Зүйрлэшгүй үнэтэй!, Биш ээ, энийг хэлсийм биш. Жинхэнэ эх хувийг хэлж байна. Эх зохиогч нь Либерих Николай Иванович. Өрөөнд байрлуулдаг хүрлэн баримал. 1866 оных. Сонин түүхтэй баримал гэсэн. Хоёрдугаар Александр эзэн хаан баавгайчин... биш ээ, мөнгөний авдар эвдэгч биш, баавгайн ан хийдэг байсан. Нэг удаа баавгай өөдөөс нь яваад ирсэн гэсэн. Эзэн хаан айж тэвдэлгүй, шууд буудаад унагачихсан. Тэгэж л ярьдаг юм байна лээ.
нин Тэгэхээр энэ баримал дор хаяж хоёр хувь байдаг гэж та баталж байна уу?
поз Энэ баримал ширмэн, жинхэнэ эх нь хүрлэн. Аль эрт хилийн чанадад гарчихсан гэсэн. Барималын хувилбар олон байдаг гэсэн. Хэдэн мянгаар нь Петрбург, Уралд цутгаж байсан. Каслины үйлдвэр 1800 оны сүүлчээр энэ баавгайг ширмээр цутгаж эхэлсэн. Үйлдвэрт цутгана гэдэг чинь, ойлгож байна уу, урлагийн үнэ цэнээ алдчихдаг юм шүү дээ. Би л гэхэд... 6-г худалдсан.
нин Асууж дууслаа., Тэгэхээр дамын наймаа хийсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, харин улсын өмч хулгайлсаныг хэвээр үлдээнэ байх.
ал Та цааш нь яах төлөвлөгөөтэй байна?
нин Барималын үнийг шинээр хийлгэх хүсэлт гаргана аа.
ал Таныг зоогийн газарт урихыг минь зөвшөөрнө үү.
нин Өө, маргааш би дахиад шүүх хуралтай. Тэрэндээ бэлдэх ёстой. Уучлаарай, яагаад ч амжихгүй.
ал Таныг албадахгүй ээ.
гур Сайн байна уу, Нина. Миний төлөө хийсэн бүхэнд тань талархаж завдахгүй өдийг хүргэсэнд уучлаарай. Таныг зоогийн газарт урихыг минь зөвшөөрнө үү.
ал Хэв э гуд ивнин.
гур Сэнк ю вери мач.
ал Хэв э гуд ивнин. /Нинад/
гур Гүд бай.
бэн Гүд бай.
гур Нина, Нина, Нина, Нина. Маш том алдаа болжээ. Би нэгэн сайн хүнийг талархахгүй орхигдуулсан байна.
нин Бидэнд ямар ч аваа өгөө байхгүй. Надад юу ч хэрэггүй.
гур Намайг битгий дорд үзээч. Явъя л даа... Нэг амьтан идье., Нина...
нин Явж хувцсаа солих хэрэгтэй.
гур Явцгаая.
Нина, надад танд хэлэх чухал юм байна. Та хийсэн ажлынхаа төлөө мөнгө авахгүй гэхээр дорд үзэгдсэн юм шиг санагдаад байна. Анд нөхрийн хувиар хэлж байна.
нин Гурам...
гур Сонсож байна.
нин Нөхөрлөлийг мөнгөөр хэмждэггүй. Аль эсвэл та намайг яваасай гээ юу?
гур Үгүй, үгүй, яалаа гэж. Та цэцэн ухаанаараа намайг дахиад л гайхшрууллаа.
нин Тэнд миний найз нар байна., Машка...
маш Нинка...
нин Оройн мэнд.
маш Нина, чи яг л зураг шиг байна. Санаандгүй учирлаа. "Арагвид" орно гэдгээ яагаад хэлээгүй юм? Тэгсэн бол хамтдаа...
нин Би өөрөө ч мэдээгүй. Найзтайгаа хамт явна.
гур Оройн мэнд.
маш Сайн байна уу?
нин Танилц, Гурам. Мария.
гур Тун таатай байна. Гурам Хобуа.
нин Олег Васильевич. /танилцуулна/
гур Оройн мэнд.
оле Таатай байна. Маш их. Хонгор минь, бид оройтох нь.
маш Дөнгөж сая ирсэн шүү дээ.
оле Чи мартчихаа юу?
маш Юуг?
оле Галт тэрэг...
маш Хаачих юм?
оле Юрмала явах.
маш Юрмала?
оле Хурдал, хурдал. Юмаа ав.
маш Юу болоо вэ?
оле Бидэнд цаг алга аа. Нина хосгүй бүсгүй шүү. Үдшийг хөгжилтэй өнгөрүүлээрэй. Явъя, явъя.
маш Олег, юу болоо вэ?
оле Миний доор нүх ухаад байна, чи харахгүй байна уу?
маш Хэн тэр вэ?
оле Нина миний янзыг үзээд байна. Хувийн аж ахуйтан баянтай гар бариулна гэнэ. Хөшигний ард зурагчин нуугдсан ч юм бил үү.
маш Битгий ингэж яриач. Нинка өөдгүй амьтан биш.
оле Тийм хүнтэй ирэхийг нь мэдэж байсан уу?
маш Нинаг энд ирнэ гэж огтхон ч мэдээгүй. Санамсаргүй л тааралдсан.
оле Нина биднийг шавартай хутгаад дээрээс дэвсэлнэ гэж мэдээрэй. Удахгүй би тушаал дэвшинэ. Хазгай гишгэвэл жийгдэнэ.
маш Юрмалагийн тухай худлаа хэлсэн үү?
оле Юрмала явна аа.
заг Чамаас болж цаазалдаг.
бор Холдооч. Зам тавиарай...
заг Фашист!
эр Нөхөд өө, тайвшир!
бор Зам тавиарай, зам тавиарай!
нин Тэр эмэгтэйг би хаа нэгтээ харсан! Оршуулгын газар. Загородская, настай большевик. Олон нийтийн яллагч. Цаг өөрчлөгдчихөөд байхад хэрэгтэнг цаазлахаа больсонд итгэдэггүй хэвээрээ. Явъя!
эм Бүгд босно уу! Шүүх ирж байна., Бүгд сууна уу.
кон Яллагдагч Щербинин! Танд оногдуулсан ялын дүгнэлтийг ойлгосон уу?
щер Тийм ээ.
кон Гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна уу? Яллагдагчтай битгий харц солилцоод бай.
бор Нөхөр шүүгч ээ, асуухыг зөвшөөнө үү? Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ямар зүйл ангид өмгөөлөгчийг ийш тийшээ харахыг хориглосон байдаг вэ?
кон Харц солилцохоо даруй больж үз. Аль эсвэл танхимаас гар!
бор Шүүгч Кондратьевыг биеэ зүй бусаар авч явааг эсэргүүцснийг минь протоколд тэмдэглэнэ үү.
кон Нарийн бичгийн дарга аа, нөхөр Серебренниковын эсэргүүцлийг протоколд тэмдэглэнэ үү. Яллагдагч Щербинин, би асуултаа дахин давтъя. Та гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна уу?
щер Үгүй ээ, хүлээн зөвшөөрөхгүй.
кон Яллагдагч Мезенцев! Та гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөх үү?
мез Үгүй ээ, хүлээн зөвшөөрөхгүй.
кон Яллах тал байцааж болно.
ряб Та нарын хэн чинь эхэлж Лидаг хүчиндсэн бэ?
мез Би хүчиндээгүй. Костя ч бас адилхан.
кон Гэхдээ мөрдлөгийн тэмдэглэлд та хэргээ хүлээсэн байсан. Магадгүй ингэж хэл гээд... нэг хүн танд зааж өгсөн юм биш биз? Чи яагаад дуугүй байгаад байна аа? Энд миний хамгаалалтанд дор чи бүх үнэнээ хэлэх юм биш үү?
мез Надтай нэг өрөөнд...Ваня ах суудаг байсан.
кон Тэгээд...тэр Ваня ахын овог хэн юм?
мез Потапов.
кон Ваня Потапов ах. Тэгээд Ваня Потапов ах...... чамайг яасан болж байна? Чамайг зодсон уу? Биеийг чинь оролдсон уу?
мез Үгүй ээ. Өдөр бүр Петровкийн 38-т хүмүүсийг яаж яргалдгийг ярьдаг байсан. Цорын ганц амьд үлдэх арга бол хэргээ л хүлээх. Тэгвэл чамайг насанд хүрээгүй гээд суллана. Шүүхээр оруулах ч үгүй гэсэн.
кон Тийм үү...Сонин л юм... Урд өмнө нь яагаад дуугүй байсийм?
мез Ваня ахыг би найзаа гэж бодсон.
кон Нэлли Владимировна, баярлалаа, та сууж болно.
Суугтун, Мезенцев.
мез Би нэг зүйл зарлан хэлмээр байна. Юу хэлэхээ өмгөөлөгч эгчээр бэлдүүлдэг гэж бусдад бодогдуулахгүйн тулд би шүүх хурлын туршид өмгөөлөгчтэйгээ уулзахаас татгалзаж байна. Худлаа хэлээгүй гэдгээ өөрөө батална.
кон За, за, ойлголоо, Мезенцев. Тийм эрх бий.
мас Залуус аа, залуус аа! Баяр хүргэе. Хүү Нинагаас татгалзсангүй ш дээ. Энэ чинь сайн хэрэг.
бор Юм юм үзнэ дээ, Петя.
мас 1912 онд нэг хэрэг болсийм. Люся Штэйн гэдэг нэг луйварчин бүсгүйг 3 хүн өмгөөлжээ. Нүдэнд тусмаар үзэсгэлэнтэй, зүйрлэшгүй хөөрхөн бүсгүй. Тэгээд батлан даалтаар сулалсан чинь Америк руу оргочихжээ. Өмгөөлөгч ятгасан гэж найз хархүү нь мэдэгдсэн. Тэгээд маргааш нь нэг өмгөөлөгч нь амиа хорложээ.
нин Хөөх.
мас Нөгөө хоёрыг нь шүүх буруугүй гэж үзсэн.
бор Өмгөөлөгч амиа хорлох бол прокурор нарын алтан мөрөөдөл.
мас Зайлчихад л болно. Найз нар аа, бид ажилгүй хоцрох биш. Нина, чи юу хийж чаддаг вэ?
нин Хатгамал оёдог.
мас Тээр. Харин би орон сууцны конторын дэргэд шатрын клуб нээнэ.
бор Е2 Е4.
мас Метлицкая...чи энэ хэрэгт ялна гэж надад амалсан. Би чамд итгэсэн. Харин Борька итгэдэггүй юм байна. Чи...чи манайдаа цор ганц шүү. Чи биш бол өөр хэн ч биш. --дуулна-- Чи биш бол өөр хэн ч биш...
бор Петька чамд дурлаж гүйцжээ. Бусдад ийм үг хэлэхийг нь анх удаа л сонсож байна. Чи хүнийг яачихдаг юм, Нина?
нин Явья, явья. Үгүй ээ, ингэхэд хэрвээ хөөгдчихвөл нээрэн юу хийнэ ээ? Би юм нэхэж чадахгүй. Шал угааж бүүр ч чадахгүй. Гэрлэлтээ цуцлуулж чадна аа. Бас хоол муугүй хийдэг.
бор Чиний хоол хийх шал угаахаас чинь дор байдаг. Чиний хоолыг идээд яаж амьд гарсан юм бол гэж одоо хэр нь гайхдаг.
нин Боря, чи миний хийдэг татсан махтай гоймонтой хуурганд дуртай л байсан ш дээ.
бор Би чинь зусарч хүн. Үнэндээ бол хоол биш хор байсан. Улаан манжингийн зууш чинь арай л дээр.
нин Зусар зулгуйч.
бор Нина, зууш гэснээс, өмгөөлөгч заавал зөвлөлтийн хүн шиг харагдах албагүй. Баян байна гэдэг амжилттай яваагийн илрэл. Шүүгч нар гярхай улс. Даржин явахыг сул доройн илрэл гэж үздэг. Нина, гар цайлгасан мөнгөнөөс битгий татгалз.
нин Бүгд авдагийг би мэднэ ээ. Гэхдээ би бусадтай адилгүй. Энэ чинь хуулинд харшилна.
бор Онолын хувьд тийм ээ. Амьдрал дээр яадаг байхав? Чи хамаг хүч, оюунаа шавхдаг. Шалбааган дундуур мөлхөхтэй адил шүү дээ. Тэгсэн байж яагаад сэтгэлийн өглөг авч болдоггүй юм? Ямар хулгайлсан биш дээ. Чи өөрийгээ хэзээ толинд харсийм?
нин Чи ичихггүй байна уу?
бор Нина...
дик Өмнөд Вьетнамын газар нутагт үхэл, сүйрэлийн үр цацсан америкийн түрэмгийлэгчид зоргоороо авирлаж байна.
ник Ээ! Ээ!
там Чамайг хүүгээ ав гэсэн шүү. Бүүвэйлээд тэвэр! Гэдэс нь хийгээр дүүрчихнэ!
ник Гэрт гурван авгай байна ш дээ!
там Энд ганц л авгай байдаг. Тэр нь бол чи!
ник Чи юу гэсэн бэ?
там Яадаг юм. Нөгөөдөр би шалгалттай!
ник Тэгээд юу гэж?
там Чи өөрөө дээд сургууль төгсчихсөн. Харин намайг цэвэрлэгч болгох гэж байвал саналтгүй шүү. Хичээгээд ч нэмэргүй!
ник Юу юу гэнэ ээ?!
там Би яасан ч зөвшөөрөхгүй!
ник Тийм үү?
там Зөвшөөрөхгүй! Ойлгосон уу?! Хүүхдээ ав! Та дахиад л сургууль руугаа явах нь уу? Ксения Алексеевна, би таниас хичээнгүйлэн гуйя. Та тэт-гэвэр-тээ гараач! Таны насны эмэгтэй нэг бол удирдах алба хашдаг, аль эсвэл тэтгэвэртээ гардаг! Гэтэл та ямар ч нэр хүндгүй ажил хийдэг. Нэр хүндгүй! Ойлгож байна уу?
нин Битгий орилоод бай! Тайвшир, тайвшир. Юундаа орилсийм?! Хүүхэд айлгачихлаа.
шүү Яллагдагч аа, энэ дэвтэр таных уу?
бэн Ес...визор...Миний тэмдэглэлийн дэвтэр.
зим Тэмдэглэлийг орчуулсан. Баталгаатай. Хэрэгт хавсаргахыг зөвшөөрнө үү.
нин Эсэргүүцэж байна! Нөхөр шүүгч ээ, өмгөөлөх талд танилцах боломж ...
шүү Өмгөөлөх талд эд мөрийн шинэ баримттай танилцах гурван хоногийн хугацаа өгье.
--Нина англиар уншиж, Бэн орчуулна--
бэн Би Клоково тосгонд гурван цаг саатсан. Машин шаварт суусан. Ёстой л Африкийн хамгийн алслагдсан нутаг шиг байсан. Засмал зам, ус дамжуулах шугамгүй. Жорлон гэж бичсэн банзан бүхээгт орсон. Би үнэрт нь үхэнгээ алдсан. Бас нэг өндөр туранхай эмэгтэй согтуу эрийг мөрөн дээрээ дүүрчихсэн явж байсан. Өнөөдөх нь "Би чамайг хүүхдүүдийн чинь хамт ална" гэж орилохоор "Намын гишүүн байж ичээч" гэж амандаа гүвтнэж явсан. Коммунист гэж тийм л хүн байдаг байх. Бас зурагтаар Леонид Брежнев гэдэг италийн дэгжин явсан эртэй төстэй нэг хүнийг харсан. Хоосон сүр бадруулахаас цаашгүй улс.
нин Хоосон сүр бадруулахаас цаашгүй улс. Чи өөрөө хоосон толгойт.
бык Хэргийн зүйлчлэлийг өөрчилж таарна. Зөвлөлт байгуулалыг гүтгэнэ гэдэг тоглоом биш шүү.
але Ноён Быков, энийг ямар сонинд хэвлүүлж, ном гаргаад олны өмнө илтгэл тавьсан биш. Зүгээр л нэг толгойдоо байдаг тэнэг бодол санаагаа л бичсэн ш дээ. Ойлгож байна уу?
бык Ноён Бенжамин АНУ-д очсон хойноо тэр тэнэг бодол санаагаа хэвлүүлж мэднэ ш дээ. Тэгвэл бид яахав? Хамгийн түрүүн би ажлаасаа хусагдана. Нина Владимировнаг тосгоны жорлон угаая гэсэн ч ажилд авахгүй.
але За, за. Бид буулт хийхэд бэлэн. Хэлсэн бүгдийг чинь хийе.
бык Энэ байна. Лёв Юрьевичид дамжуул даа. Энийг "Комсомолын үнэн" сонинд хэвлүүлэх хэрэгтэй. "Залуусын дуу хоолой" гэсэн малгайн дор. Татгалзвал яахыг та нар мэднэ.
але За, яахав, бид харъя. Одоо л ойлгож байна. Суут сэтгэгч Андрэ Жид, Херберт Уэллс, Бернард Шоу нар 30 жилийн тэртээ яагаад ЗХУ-ын тухай сэтгэл хөдлөн бичдэг байсныг би одоо л ойлгож байна. Америкийн суртал ухуулга яагаад харлуулдаг байсныг мэдэж авлаа. Нина, ер нь бол суртал ухуулга дандаа л худлаа байдаг. Энэ ямар нээлт биш.
нин Нээлт биш ээ. Худлаа байдаг. Зөвлөлтийн иргэн энх тайван найрамдалыг тууштай дэмждэгээрээ америкуудаас ялгаатай байдаг. Улаан талбайд Лениний бунханы дэргэд зогсож байхдаа америкийн милитаристуудын хомхой дайн хүний оршин тогтнохын үндэстэй харшилдаг гэдгийг би гүн гүнзгий ойлгож авсан.
бэн Би зөвшөөрөхгүй ээ!
--англиар ярина--
але Товчхондоо гэвэл, Нина, бид зөвшөөрч байна. Гарын үсэг зурна аа.
--англиар ярина--
бэн Би хүлээн зөвшөөрөхгүй ээ. Хатагтай Метлицкая, та энэ мөнгийг аваад миний өмгөөлөгч болооч!
але Болохгүй шүү, Нина. Мөнгө авах хэрэггүй. Битгий зөвшөөр гэж танд зөвлөх байна. Хэрвээ зөвшөөрчихвөл та хүүгий минь ирээдүйг баллана. Бэнийн урхинд битгий орооч!
але Нина!
нин Маргаашийн хуралдаан дээр гэрээгээ авчирна аа.
рыб Сори, жаст момент!
--англиар ярина--
нин Нөхөр шүүгч ээ, өмгөөлөл шинэ эд мөрийн баримттай танилцаад миний өмгөөлүүлэгчийн өдрийн тэмдэглэлд зөвлөлтийн эсрэг үзэл суртал байхгүй байсан гэж үзэж байна.
шүү Эсэргүүцлийг хүлээж авлаа. Николай Семенович, протоколд зориулан ганц нэг хэсгээс уншина уу?
зим Дурамжхан л байна шүү. Жишээ нь, энд ингэж бичсэн байна. Москва бол горьдож царайчилсан харцтай валютийн биеэ үнэлэгчээр хахсан газар байна.
эр1 Энэ чинь худлаа! --хашгиралдана---
нин Зөвшөөрч байна. Бенжамин Андерсеныг аз дайрсангүй. Тэрээр жинхэнэ Москвагийн өнгө төрх, хөдөлмөрчин комсомолын гишүүн залуусыг хараагүй байна. Харин ч өрөвдөлтэй юм биш үү. Гэхдээ хувийн тэмдэглэлдээ алдаатай бодлоо бичих нь гэмт хэрэг гэж үү? Энэ чинь сурталчилгаа биш, америк залуугийн ахархан бодол төдийхөн.
шүү Нөхөр Метлицкая, Зөвлөлт улсын үнэн төрхийг санаатай харлуулах гэсэн хорон санааг шууд харж байна.
нин Нөхөр шүүгч ээ, өмгөөлөл миний үйлчлүүлэгчийн хувийн тэмдэглэлийг хэрэгт хавсаргахыг эсэргүүцэж байна.
шүү Тийм бол та үндэслэлээ хэлнэ үү.
нин Үг хэлэх эрх, чөлөөтэй бодож сэтгэх нь манай улсын агуу ололтуудын нэг билээ. Хүнийг үзэл бодлоор нь хавчина гэдэг Зөвлөлтийн үндсэн хуулинд халдаж байна гэсэн үг. Тийм учраас Зөвлөлтийн үндсэн хуулийн өмнөөс прокурорын хүсэлтийг хэрэгсэхгүй болгоно уу.
шүү Шүүх Зөвлөлт Орос улсын эрүүгийн хэргийн 70-р зүйл ангиар өөрчлүүлэх гэсэн прокурорын хүсэлтийг хэрэгсэхгүй болгож байна. Шүүх хэлэлцээрийн өрөө рүү явж байна.
ив Өршөөгөөрэй. Та Нина Владимировнагийн ээж үү?
ээж Яасан бэ?
ив Энэ илгээмжийг өмгөөлөгчид өгөх ёстой юм. Та дамжуулаад өгөөч.
ээж Та өөрөө Нинад минь өгчихөөч дээ.
ив Харамсалтай нь бид маш завгүй улс. Яаруу явна. Таниас хичээнгүйлэн гуйя. Нина Владимировнагийн гарт өгөөрэй. Баярлалаа. Баяртай.
шүү Хэрэгтэнд төлөвлөсөн ял, мөрдлөг болон шүүх хурлын явцад авагдсан гэрч нарын мэдүүлэгийг судлахын хамт хэрэгт хавсаргасан өөр бусад нотлох баримтыг дүгнэж үзээд, Зөвлөлт Орос Улсын эрүүгийн хэргийн байцаан шийтгэх хуулийн 314, 315, 316-р зүйлийг удирдлага болгон шүүхээс тогтоох нь. Бенжамин Андерсоныг Зөвлөлт Орос улсын эрүүгийн хэргийн хуулийн 89-ийн 2-т заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдоогүй учраас цагаатгаж байна. Таслан хорихыг шүүх хурлын танхимаас шууд суллахаар өөрчилж байна.
--гадаадаар ярина--
дым Нина Владимировна, гоц сайн өмгөөллөө.
нин Баярлалаа. Та хэн бэ?
дым Тэр чухал биш. Та хэд хэдэн удаа шударга ёс тогтооход болон улс төрийн хэрэгтэнг өмгөөлөхөд хүчин зүтгэсэн. Нарийн мэдрэмжтэй, нөхцөл байдлыг соргогоор анзаардаг. Цаашид улам үр бүтээлтэй ажиллаарай.
але Нина, та хүүгийн минь амьдралыг эрсдэлд оруулсан шүү. Энэ чинь байж боломгүй явдал.
нин Ямар ч эрсдэл байгаагүй. Бэнийг батлан даалтаар суллангуут би энэ шүүх хурал үзүүлэн юм байна гэдгийг ойлгосон. Зөвлөлтийн хуулийн үзмэр гэх үү дээ. Тэгээд ч та эрхбиш анзаарсан байх...шүүгч нэг хүнтэй харц солилцохыг...
але Саарал хослолтой хүнтэй юу? Бодвол Дотоод яамны хүн байх.
нин Аюулаас хамгаалахынх.
але Өө, өршөөгөөрэй. Нэр нь өөрчлөгдсөн ч үйлс нь хэвээрээ шүү дээ. Нина, хэрвээ та америкт цагаачилна гэвэл над руу утасдаарай. Энэ миний нэрийн хуудас.
--англиар ярина--
бэн Баярлалаа.
ээж Нина, чамд ирсэн энэ илгээмжийг гарт чинь өгөөрэй гэсэн.
нин Хэн өгсөн бэ?
ээж Нэрээ хэлээгүй. Хоёр кавказ эр, том саравчтай малгайтай., Чи зүгээр үү?
нин Тийм ээ. Баярлалаа, ээж ээ.
нов Ойлгомжтой юу, хүүхдүүд ээ. Эндэх бүх үзмэрийг тайлбарлачихлаа. Одоо бүгдээрээ өөр танхим руу орцгооё. Явъя, явъя. Битгий хоцроорой. Чимээгүй, чимээгүй. Бид музейд байна. Сайн байна уу?
пря Сайн байна уу?
нов Битгий хоцор гэж хэлсэн шүү. Ойртоцгоо. Яасан бэ? Бээрчихсэн ялаа шиг яасан удаан явдагийм? Хүүхдүүд ээ, хурдлаач.
эм Галя, эмнэлгээс залгаж байна. Танай Лилькаг гараа хугалчихсан гэнэ. Галочка, битгий сандарч тэвд ээ.
ник Одоо би та нарт илүү сонирхолтой юм харуулъя.
гал Байна уу? Прядихина гэж би байна. Лилигийн ээж. Тэнгэр минь, дахиад уу? Бас л нөгөө гараа юу? Дөнгөж сая шохойгийг нь авсан юмсан.
Нэгдүгээр бүлгийн зургаадугаар анги төгсөв.
2022 оны 12 сарын 16. Орчуулсан Ч.Ганчимэг.
Back to episodes Go home