Монгол Телевиз
Төрөл: Орос ОАК Хуудасны тоо: 24
Нэр: Өмгөөлөгчид 1-5 Бичлэгт орсон:.... он .... сар .....өдөр
Орчуулагч: Ч.Ганчимэг Эфирт гарсан:..... он ...... сар ..... өдөр
с1 Хаалгаа тайл, тайлаач, сэргийлэх байна!
эм1 Бүгд тарчихсан юм байх даа. Олон хүн байсан, би яг харсан.
эх Дотор нь байж магадгүй ш дээ?
с1 Тайвшир. Учрыг нь олно оо! Онгойлго!
эх Тэр Гурам гэж хэн юм? Охиныг минь яасан бол?
с1 Хаалгаа тайл!
Тайл гэж байна шүү!
эх Амьд болов уу?
эр1 Яахав? Цоож эвдэх үү?
эх Вера! Вера! Охин минь...
эц Юундаа хөдөлж цөхсийм? Би мөрлөчихье.
Оруулаадах!
с1 Арилчихжээ! Тагтаар дамжаад явчихаж.
эц Вера!
эх Верочка, охин минь!
Тайвшир, тайвшир! Бүх юм дууссан. Тайвшир!
вэр Ээж ээ! Тэр...тэр...тэр
эх Яасан? Яасийм?
вэр Намайг...намайг хүчиндчихсэн...
Өмгөөлөгчид
Тавдугаар анги
ир Гурам бол миний дүү. Шууд утгаараа... Ойлгож байна уу?
ив Гурам тэгээгүй. Гайхалтай сайн хүний нэр төрийг та хамгаалаад өгөөч?
нин Ямар зүйл анги юм?
ив Гуржээр ярина
нин Хүчин, хүндрүүлэх нөхцөлгүй.
бру Өршөөгөөрэй.
Манай ёсонд танхимд орохдоо малгайгаа авдаг.
нин Хүмүүс ээ, би сайн бодож үзье. Харин одоо завгүй байна.
ив Танаас хичээнгүйлэн гуйя. Та аль болох хурдан шийдэж үзээрэй. Бутырийн гянданд очиж Гурамтай танилц. Хичнээн сайн хүн гэдгийг та харна. Та л ганцхан чадна. Баярлалаа танд. Баяртай!
ир Сонирхолтой ном шүү.
бр Муугүй ээ! Үйлчлүүлэгчийнхээ араас ингэж л гүйх хэрэгтэй.
нин Нөхөд өө! Төлбөрөө касст тушаадаг. Хэдийг төлөхийг тэнд заачихсан. н байдаг.
Энэ мөнгөө ав, авахгүй бол би татгалзана шүү.
ив Сэтгэл гарган биднийг өршөөнө үү, Нина Владимировна. Зөвхөн та л хэрэгтэй.
рыб Та эрсдэл гаргахын хэрэггүй дээ. Энэ хэргийг Бруштэйнд өгчих. Ужгийг нь тайлчихна.
нин Би яасийм?
рыб Та бол үе тэнгийнхнийхээ бахархал. Энд бичсэн шиг "онцгой авьяастай, чин
сэтгэлээсээ ханддаг". Тээр!
нин Шоол, шоол:
рыб Харин ч зөв бичсэн байна.
нин Би өөрөө учрыг нь олно оо.
рыб Үг авахгүй хүн юм даа.
нин Сайн байна уу, Гурам Георгиевич.
Намайг Нина Владимировна Метлицкая гэдэг. Өмгөөлөгч. Танд урьдчилж хэлэхэд гэрээнд би зүгээр л гарын үсгээ зурсан. Тантай ярилцсныхаа дараа таны хэргийг авах эсэхээ шийднэ.
гур Чи шийдлээ. Гэртээ харь. Ээждээ оч.
нин Нөхөр Хопуа! Та биеэ зөв авч явна уу.
гур Чи хэрэггүй ээ. Ийм байна. Манайханд өгчихөөрэй.
нин Юу бичснийг нь би мэдэх ёстой. Шекспир "14 мөрт", Овидий "Хувирал", Ювенал
"Хошин дуулал". Юу юм?
гур Номны нэрс. Надад авчираг. Охин явна гэнэ.
бор Сайн уу?
эхН Борис, орооч дээ.
Борис Аркадыч, та ямар дэгжин байна аа?
бор Энгэртээ цэцэг хатгах л дутуу байна.
нин Иргэн Серебряников?
бор Хөөх...
нин Явах уу?
бор Үгүй ер өө! Явъя, явъя. За, баяртай, баяртай. Владимир, бид явлаа. Том болоорой.
Нөхөр шүүгч ээ, ардын хурлын төлөөлөгчид өө. Та бүгдийн шударгаар олгосон
туршилтын хугацаа бидэнд үр дүнгээ өгсөн.
нин Тийм ээ.
бор Энэ удаад бидний буруугаас нийгмийн анхдагч нэгж үүсгэснийг салгаж өгөх тал
дээр бидний сэтгэл нэгдлээ.
бас Та яагаад гараас нь бариад байна?
бор Өө...ёсыг бодоод... Бидний хамт байх эцсийн мөч гэх үү дээ... Цаашид би атгахгүй ээ!
бас Үнэндээ эцсийнх мөн эсэхийг би шийднэ. Шүүгдэгч... Үгүй ээ... хариуцагч та юу гэхэв?
нин Хоёр тал зөвшилцөлд хүрсэн тул бидний гэрлэлтийг цуцлахыг чин сэтгэлээсээ хүсье.
бор Тийм ээ.
нин Бид гэр бүлийн хүмүүс шиг байхаа больсон. Тиймээс биднийг...
бор ...холбодог...
нин ... баярлалаа, холбодог тухайлбал хүүхэд, дундын эзэмшлийн орон сууц, эд
хөрөнгө байхгүй.
эм1 Байрныхаа гэрчилгээнд нэрийг чинь оруулаагүй юм чинь аргагүй ш дээ. Нударган. /хараалын үг/
бас Та нар дахиад гурван сар хөтлөлцөөд явбал яасийм?
бор Ольга Казимировна, хэрвээ таньд хүн чанар...
бас Зогс. Байрандаа очиж зогс.
бор Хэрвээ та хүн чанарын өчүүхэн хэлтэрхийтэй бол, бусдын зовлонг ойлгодог бол та эдгээр чанараа энэ бүсгүйд харуулж хайрла. Надтай нэр холбогдоод тарчилж гүйцлээ. Сэтгэл санаагаар төдийгүй бие бялдрын хувьд ч ялгаагүй туйлдсан. Би ч мөн адил. Энэ маань...нийгмийн анхдагч нэгжээ дахин шинээр цогцлоож чадахгүй байна.
нин Тийм ээ! Би нэхэмжлэгчийн хүсэлтийг халуунаар дэмжиж байна! Хамт амьдрах
маш хэцүү байна!
бор Ийм үг ч багадна.
бас Ойлголоо. Харин дараа битгий гоншигноод байгаарай! Би таны нэхэмжлэлийг ёсоор болгоё, нөхөр Серебреников.
бор Янзтай...
нин Баярлалаа!
бор Баярлалаа! Явъя, явъя. Миний овгийг аваагүй чинь ёстой зол боллоо. Авсан бол өдийд бүх бичиг баримтаа солиулахад хүрэх байсан.
нин Тийм ээ, би ч далдыг хардаг хүн шүү!
бор За яахав, Малково явах уу?
нин Тэгье. Гэхдээ тус тусынхаа замаар.
бор Ойлголоо. 40 минутын дараа уулзъя. Битгий хоцроорой.
нин Алексей, чи яагаад энд байдаг билээ?
але Ажлынхан чинь таныг ийшээ явсан гэсэн. Би шууд л ойлгосон. Одоо та эрх чөлөөт эмэгтэй болсон уу?
нин Бүрэн гүйцэд!
але Таныг зоогийн газарт урихыг минь зөвшөөрнө үү?
нин Зөвшөөрье, гэхдээ орой болъё. Харин одоо та намайг Малково руугаа уриач. Тэнд нэг үйлчлүүлэгч минь байдаг. Үнэндээ бол гэр бүл нь.
але Ёстой догь! Хэнийх юм?
нин Мезенцевынх.
але Машин хөдлөхгүй ээ. Би таныг тийш нь хүргэхгүй.
нин Алексей, яасан бэ?
але Хүргэхгүй гэж байна. Та бууна уу, Нина Владимировна.
нин Хөдөлье.
Нөгөө гар бөмбөгийн талбай.
бор За тэгэхээр, эхнээс нь яриад бай. Яг хорин хоёр цагт тэд гар бөмбөг тоглож байсан. Хэн хэн байсийм?
нин Маша Закатова. Хоёр цэрэг. Тэд Буденныйгийн зуслангийн байранд плита /пялта/ нааж байсан. Бас манай хэд: Костя, Саша, Лида Уткина нар байсан.
лид Би давууллаа.
эм Ура! Сайн байна! Ура!
ц1 Бид анги руугаа буцах болчихлоо.
саш Явцгаах уу?
ц1 Явцгаая.
бор Тэгэхээр Лидаг хамгийн сүүлд энд, талбайд тавдугаар сарын 15-нд харжээ. Тэд яагаад бусадтайгаа хамт яваагүй юм бол?
нин Учир нь Лида ноосон цамцаа авахаар гэр рүүгээ, Костя бөмбөгөө гэртээ оруулахаар явсан. Харин Саша Костяг дагаж явсан... Тэднийг хамт явахыг олон хүн харсан.
Бор Хөвгүүд Лидагүй далангаас буцаж ирсэн.
Нин Тийм.
Бор Ер нь ингэе. Хөлөө ажиллуулъя. 20 минутын дотор хүн хүчиндээд хороож амжих эсэхийг шалгая.
Нин Щербинины байшин. Костя бөмбөгөө гэртээ аваачсан.
Бор Зүгээр л хашаагаа давуулаад шидчихсэн.
Кос Болхи гэдэг нь.
Явцгаая.
Нин Боря!
Бор За...
Нин Явья. Цаг яваад байна.
Уткины гэр.
Бор Битгий гүй. Тэд чинь зугаалж явсан.
Нин Шумуул хазаад байсан учраас Лида цамцаа авахаар гэр рүүгээ явсан.
Бор Ойлгомжтой. Хөвгүүд хайчсийм?
Кос Май.
Саш /ханиалгана/
Нин Энэ хавьд тэд тамхилсан байх. Эхэндээ тамхи татснаа хэлэхээсээ айсан.
Бор Дараа нь оройтсон.
Нин Яг үнэн. Харин Лида ганцаараа далан руу явсан. Тал дундуур, алимны модтой цэцэрлэгээр.
Энд охиныг хороосон байсан.
Бор Алимны модны дор уу?
Нин Цаг дууслаа.
Бор Дууссаан? Тэгээд хэдийдээ хүчиндсэн болж байна?
Нин Боря... хөвгүүд Лидаг хүчиндээгүй ээ.
Бор Нина...
Нин Тэгвэл ингэе. Хүчиндээд хөнөөхөд хэдий хэрийн хугацаа орохыг жинхэнээсээ тооцъё.
Бор Дараарай. Ер нь хүн хороох хурдан байдаг.
Нин Энд Лидагийн цамц хэвтэж байсан.
Болсон уу? Хүчиндэж амжсан болов уу?
Бор Арай эрт байна.
Лид Болиоч ээ. Гуйя, би айж байна! Битгий л дээ! ! ! Битгий, битгий ойрт! ! !
Бор За, яахав. Одоо болсон болог.
Нин Одоо тэгээд далан руу явах уу?
Бор Нинка, гүйгээрэй. Алив, хурдал, хурдал!
Нин Одоо яана аа!
Бор Өө, золиг гэж!
Нин Боря!
Бор Аа... Алив, алчуур, алчуур аваад өгөөч. Дотуур халаасанд.
Нин Энд үү?
Бор Тийм ээ. Баярлалаа. Балай юм аа. Цайны хослол минь байсан юмсан. Унгараас авсан.
Нин Боря, аан гээч!
Бор За...
Нин Тэд ч бас шавар шавхай болсон байх даа.
Бор Байзаарай. Ноднин шүү дээ. Таван сарын 15.
Нин Тийм ээ, бороотой байсан.
Бор Рыбак эрхлэгчийн төрсөн өдрийг тэмдэглэсэн, санаж байна уу? Би согтчихоод...машинаа орхиод троллейбусны буудал руу гүйж байгаад шалба норчихсон.
Нин Санаж байна, санаж байна.
Бор Ер нь ингэе. Цаг уураас лавлая. Мэдээж хөвгүүд 20 минутанд охиныг хүчиндээд хөнөөж амжихгүй шүү дээ. Ямар ч байсан гүүр рүү гүйгээд живүүлэх боломжггүй. Тийм болохоор бороо, шавар шавхай, цаг хугацаа бидний гол хөзөр. Чи байна аа, эндээ хүлээж бай. Би машин руугаа гүйлээ. Намайг хүлээ.
Нин Тэнгэр минь! Та юу? Та чинь юугаа хийж яваа юм?
Але Лида Уткина бол миний үеэл дүү байсан. Би тэрнийг гэдсэнд байхаас нь мэднэ. Би дүүдээ усанд сэлэхийг зааж байлаа. Харин чи алуурчныг хаацайлж байх ч гэж дээ. Би бүгдийг харсан. Бүгдийг! ! !
Нин Яаж хөнөөхийг нь үү?
Але Костя өөрөө зааж үзүүлсэн! Тэрнийг энд авчирсан. Костя...хэргийн газарт юу болсныг тайлбарласан. Костя тэнд алимны модны дор зогсоод зогсоод л, яриад яриад л байсан. Тайван гэгч нь хаана Лидкаг хүчиндсэн, дараа нь яаж багалзуурдснаа ярьсан... Яаж живүүлснээ ч бас. Гэтэл чи тэрнийг хамгаалж байдаг!
Нин Костя тэнд зогсож байсан уу? Ямар алимны модны дор?
Але Тэнд, тэнд! Тэнд зогсож байсан!
Нин Ямар алимны модны дор вэ?
Але Тэр алимны модны дор. Мөчир нь унжчихсан. Би чамаас гуйж байна, Нина. Энэ хэргийг орхи, хая, хэрэггүй. Чамаас гуйж байна, Нина.
Нин Алексей. Чи надад ямар их тус хүргэснээ мэдэхгүй байна даа!
Боря!
Өөх, дажгүй амттай юм байна шүү. Идэх үү?
Бор Тэгье. Амттай юм аа. Тэгэхээр яасан байх нь вэ? Хоёулаа хүчиндсэн гэх, тэгсэн байж тус тусынхаа алимны модны дор. Алдаатай мөрдлөг! Гологдол.
Нин Хэлэх ч юм биш.
Хоёулаа цааш нь яахав?
Бор Минийх тодорхой. Би шоронд очиж золигийн Щербининтэй дахин уулзаж ярилцана. Мэдүүлэгнээсээ буцаж магадгүй.
Нин Буцнаа.
Бор Оролдоод үзье.
Нин Чи чадна аа. Би чамд итгэж байна.
Бор Нээрэн, чиний нөгөө гүрж эр яасан? Чамайг ч алтан хавчуургатай амтат бин хүлээж байна даа. Ийм... үгүй ээ, ийм зузаан.
Нин Яасан ч юмгүй ээ. Тэр надаас татгалзсан!
Бор Тэгээ юу?
Нин Харин тийм.
Баяртай.
Ив Нина Владимировна, та битгий айгтун. Бид таныг айлгах гэсэн юм биш. Биднийг өршөөн хэлтрүүл.
Нин Май, авна уу. Гурам та нарт дамжуулаарай гэсэн.
Ив Баярлалаа. Би танаас хичээнгүйлэн гуйя. Гурамын хэргээс битгий татгалзаач. Шан харамжийн хувьд бид гар татахгүй. Хүссэн бүхнийг чинь өгнө.
Нин Та доромжлоод байна уу? Гурам өөрөө надаас татгалзсан.
Ив Ха-ха! Нина Владимировна, би Гурамтай хэл амаа олчихно. Хамгийн гол нь та битгий татгалзаач. Хичээнгүйлэн гуйя. Гурам маш сайн хүн. Үнэхээр гайхалтай сайн хүн!
Нин Тэгэхээр та хохирогч Вера Клочкова болон тэдний ангийнхантай ноднин зун Батумид танилцжээ. Геологийн ангийн оюутнууд судалгааны дадлага хийхээр Батумид очсон. Тэгсэн үү?
Тавдугаар сарын 5-нд та Вера Клочковаг бусад оюутнуудтай хамт Опаха гудамжны 10-р байранд байдаг ахынхаа гэрт урьсан. Яагаад тэднийг урьсийм? Гурам Георгич...
Гур Гурам гэхэд л болно.
Нин За, тэгье Гурам. Яллах дүгнэлтэнд “Яг 19 цагт гэрч Березин, Прокошина, Малин, Дементьева нар танайхаас гарч явж, харин хохирогч Клочкова танайхыг цэвэрлэж, аяга таваг угаана гээд үлдсэн гэсэн байна.
Гур Би Вераг хүчиндээгүй.
Эр Нэг, хоёр, гурав, дөрөв.
Зэр Жолооч оо, тоормос оо гишгэж үз.
Чи биднийг гурван цаг сэгсжиж зайллаа
Ашгүй бид Охотный ряд, Охотный рядад ирчихлээ.
Эртээ урьдны цагт наймаачдын хашгирах дуунаар
Эрхэмсэг Москва нойрноосоо сэрдэг байлаа
Цаснаар давхих гурвалсан морьдын хонх...
Юра Зогс, зогс! Уучлаарай, жаахан намдуу...
Зин Мэдлээ. Цаснаар давхих гурвалсан морьдын хонх...
Зэр Охотный ряд, охотный ряд гэж жигнэнэ /гудамжны нэр/
Цаснаар давхих гурвалсан морьдын хонх...
Юра За, хүүхдүүд ээ. Зогс. Чи битгий орил л доо. Дуу битгий гутаагаад бай. Зина... За, залуус аа, дахиад. Нэг, хоёр, гурав, дөрөв.
Зин Вера мэдээж хөөрхөн охин. Гэхдээ хөөрхөн байлаа гээд хүссэн бүхнээ хийж болохгүй ш дээ.
Нин Жишээлбэл...
Зин Жишээ нь гэхэд, зоогийн газарт хамт орно, бэлэг авна. Тэгсэн байж тэр хүндээ хайргүй шүү. Шуудхан хэлэхэд Гурам Вераг гомдоох хүн биш ээ. Гурам Верад сэтгэл алдарсан. Москвад ирээд бэлэг сэлт өгдөг. Нэг сайхан шуб бэлэглэсэн. Харин Верагийн эцэг маш хатуу хүн. Сэргийлэгч. Вера ааваасаа үхтлээ айдаг. Тэгээд Гурамын бүх бэлгийг надад хадгалуулахаар өгчихсөн. Тээр, Вера надад энэ өсгийтэй шаахайг бэлэглэсэн.
Нин Гурам зөвхөн хувцас л бэлэглэдэг байсан уу?
Зин Үгүй ээ. Өөр бас кассетны магнитофон бэлэглэсэн.
Нин Ямар, ямар гэнэ ээ?
Зин Кассетны. Дамартайгаас өөр, авсаархан жижигхэн дөрвөлжин хайрцагт хальс нь эргэдэг. Ховрын бараа. Харин та хэнд ч хэлж болохгүй шүү. Эцэг нь мэдчихвэл Вера алуулна.
Нин За.
Зин Гурам маш сайн хүн... Тэр хоёр үнсэлцээ ч үгүй. Би сайн мэдэж байна. Гурам ямар ч буруугүй! Та намайг ойлго. Би мэдэмхий хүн биш ээ. Гэхдээ хүн чанартай байх ёстой шүү дээ. Вера Гурамын бэлгийг аваад зогсохгүй, хажуугаар нь тэр... Юрка Березинтэй үерхдэг!
Нин Баярлалаа!
Юра Сая чи хэнтэй ярьсан бэ?
Зин Гурам Хобуагийн өмгөөлөгчтэй. Юу гэж?
Юра Залуус аа! Тэр эмэгтэй хүчирхийлэгчийн өмгөөлөгч шүү. Харьцсан хүн урвагч гэж мэдээрэй.
Кл Танд л гэж хэлэхэд ёстой алт шиг хүн. Маш дэгжин.
Нин Клавдия Петровна...
Кл За...
Нин Танай тагт тэднийхтэй зэрэгцээд байдаг. Таванд, пүрэв гариг гэсэн үг, та Гурамыг тагтнаасаа үсрэхийг харсан уу?
Кл Та юу ярина вэ? Гурам шиг эр хүн тагтнаас үсэрдэггүй юм. Тэр чинь соёлтой боловсон хүн. Тэдэнтэй огт адилгүй.
Нин Өө. Хэн ч тусламж хүсээгүй юу?
Кл Та юу асууна вэ? Тэнд бүх зүйл нам тайван, ёс зүйтэй. Тэр чинь шүлэг уншдаг. Уншиж байхыг нь би хүртэл сонссон. Ингэхэд өнөөгийн охид ямар болсон гээч, өөрсдөө өдчихөөд, харин дараа нь...
Үнэндээ бол би шагайвраараа бүгдийг харсан. Гурам орой болсон хойно биеэ... хохирогчтой хамт ирсэн. Орой шүү. Үүдэндээ үнсэлцсэн. Ямар юмных нь хүчин байхав дээ.
Нин Орой?
Кл Тийм ээ.
Нин Чухам хэдний орой вэ?
Кл Гуравдахийн орой. Хэрэг явдал дөрөв дэхэд болсон. Тийм ээ, та эргэлзэх хэрэггүй. Миний ой санамж тагнуулчийнх л гэсэн үг.
Нин Баярлалаа.
Кл Зүгээр дээ.
Цэп Эхлээд Поотийн, дараа нь Батумийн усан боомтын орлогч даргаар ажилладаг байхдаа яллагдагч ердөө л 156, 1964 оны 4 сарын мөнгөний шинэчлэлтийн дараа 174 рублийн цалинтай байсан. Энэ хугацаанд Чаква...
Гур Чакви.
Цэп Юу?
Гур Өршөөгөөрэй. Чакви гэдэг.
Цэп Чакви тосгонд болон Цихисзири тосгонд шүүгдэгч байшин бариулсан. Чахви дэх байшин 360 метр квадрат, Цихит...
Гур Цихисзири.
Цэп Цихисзири дэх байшин 246 метр квадрат, 4 га мандарины модон ойтой. Энэ баримтыг протоколд хавсаргана уу?
Нин Эсэргүүцэж байна. Нөхөр шүүгч ээ, миний өмгөөлүүлэгчийн хөрөнгийн тухай баримт хэрэгт ямар ч хамааралгүй.
Шүү Эсэргүүцлийг хэрэгсэхгүй. Хүчингийн хэрэгт шүүгдэгчийн тухай бүх мэдээлэл хамаатай.
Хохирогч Клочкова, та хэргийн талаар тодруулахаар наашаа гарна уу.
Цэп Яллах талаас асуух зүйл байна. Хохирогч Клочкова, Батумид дадлага хийх үеэр шүүгдэгч өдөж хоргоож байсан уу?
Вер Өдөж хоргоогоогүй.
Цэп Яллах талд асуулт байхгүй, нөхөр шүүгч ээ.
Нин Зөвшөөрнө үү?
Шүү Зөвшөөрье.
Нин Хохирогч Клочкова, таван сарын 4-нээс 5-нд шилжих шөнө та гэртээ хоносон уу?
Вер Үгүй ээ, би Зина Прокошинагийнд хоносон. Сургуулийн АСК тэмцээнд бэлдэж бид хоёр зүсэн зүйлийн онигоо, хошин шог түүж бичсэн.
Нин Өнгөрсөн жилийн 8 сараас хойш та Гурам Хобуатай уулзаж байсан уу?
Вер Огт уулзаагүй.
Нин Өмгөөлөх талаас асуух зүйл байхгүй. Одоогоор.
Маш Нина! Нин! Хүлээ л дээ. Нина, намайг уучлаач. Хүчиллэх тусам улам элэгдэнэ гэдэг. Ийм зүйр үг мэдэх үү? Намайг уучил л даа. Миний ам болдоггүйг чи мэднэ. Дандаа амнаасаа болно. Болдогсон бол хэлээ таслаад хаях сан. Уучлах уу? Сайндах уу? Сайндлаа шүү!
Нин Ёо. Пирэшки, тараг авч өгөөрэй.
Маш Болж байна. Явья.
Нин Хар даа, хүүхдүүд элдвээр л үзэж байна. Дүрсгүй амьтад.
Гэртээ байх ямар байна? Бэр чинь мэрээд байна уу, аль эсвэл хайртай ах чинь.
Нин Тамара, Тамара.
Маш Хүсвэл манайд хүрээд ир.
Нин Чиний гадаад төрхнөөс харахад хувийн амьдрал чинь цэцэглэж байх шив. Сайхан өнгөтэй байна.
Маш Цэцэглэдээг, даанч үе үе л. Надтай хамт байхгүй гэвэл байр хөлслөөч дээ. Жишээ нь ганц удаа ахиухан хахууль аваад л байр хөлсөлчих.
Нин Ганц удаа ахиухан.
Маш Тийм ээ.
Нин Үгүй ээ. Бага багаар олон удаа. Хамгийн гол нь хахууль...
Маш ...авах хэрэгтэй.
Нин Ажлаа тараад хүлээж байгаарай, Маша.
Маш Тэгье.
Зин Гурам Георгиевич санаандгүй байтал гэнэт залгасан. Зина, би санаад байна, ангийнхнаа дагуулаад ирээч гэсэн. Бид бүгд очсон. Сайхан хөгжилдөж, наргисан. Ягаан дарс байсан.
Цэп Яллах тал гэрчээс асуух зүйл байна.
Шүү Зөвшөөрье.
Цэп Оройн хоолны үеэр та нар юун тухай ярилцсан бэ?
Зин Яруу найрагчдын тухай, Галактион, Тициан, Таб...
Гур Табидзэ.
Зин ...Табидзэгийн тухай ярилцсан. Соёлтой сайхан яриа өрнүүлсэн. Адгийн бэртэгчин, ялзарсан зүйлийн тухай яриагүй.
Цэп Яллах тал гэрчээс асуух зүйл байхгүй.
Шүү Өмгөөлөх тал гэрчээс асуухад бэлэн үү?
Нин Тийм ээ.
Шүү Эхэлнэ үү.
Нин Гэрч Прокошина, худлаа мэдүүлэг өгсөн тохиолдолд хариуцлагад татагдана гэж танд урьдчилж анхааруулсан байх учиртай.
Зин Тэгсээн.
Нин Вера Клочкова 5 сарын дөрөвнөөс таванд шилжих шөнө танайд хоносон уу?
Зин Тэгсээн. Би ганцаараа байдаг. Ээж минь ноднин өнгөрчихсөн.
Нин Зинаида Павловна, та гэртээ кассетны магнитофон хадгалдаг уу?
Шүү Ямар магнитофон гэнэ ээ?
Нин Кассетны. Авсаархан жижиг хайрцаганд хальс нь эргэдэг.
Зин Би танд итгээд...
Нин Дахин асууя. Та гэртээ кассетны магнитофон хадгалдаг уу?
Зин Тийм ээ.
Нин Гурам Хобуа энийг шинэ жилээр Верад бэлэглэсэн. Харин Вера гэртээ аваачихаасаа айсан. Тийм биз?
Цэп Эсэргүүцэж байна. Өмгөөлөгч гэрчид шахалт үзүүлээд байна.
Шүү Эсэргүүцлийг хэрэгсэхггүй. Гэрч хариулаарай.
Зин Тийм ээ, бэлэглэсэн.
Нин Гурам цагаан үнэгэн шуб, хэд хэдэн итали даашинз, өсгийтэй шаахай, өөр гоёл чимэглэл Вера Клочковад бэлэглэж байсан.
Зин Тийм.
Нин Ноднингийн найман сараас хойш Гурам Вера хоёр хэдэн удаа уулзсан бэ?
Зин Сайн санахгүй байна. Гурав, аль эсвэл дөрөв, таван удаа байх.
Нин Гурам Хобуа Верад дурлачихсан, гэрлэх санал тавьсан. Тийм биз?
Шүү Хариулаарай. Хэдий болтол дуугүй байх гэсийм?
Зин Уучлаарай. Тийм ээ, Гурам гэрлэх санал тавьсан. Ер нь бол тэд ариун нандин харьцаатай байсан.
Эц Учир нь миний охин биеэ үнэлэгч биш, би ам бардам хэлнэ...
Шүү Клочков, суугтун. Суухгүй бол танхимаас хөөнө шүү. Таныг суу гэж байна!
Эц Миний буруу.
Шүү Завсарлага.
Эх Верочка, Вера... Уйлахаа боль, боль Верочка. Тайвшир, тайвшир.
Вер Ээжээ, уучлаарай.
Эх Тайвшир, тайвшир.
Юра Нийллэг тараад бүгд тарж явсны дараа бид гурвуулаа үлдсэн. Вера аяга таваг угаана гэж байсан. Харин Гурам, биш ээ, яллагдагч Вера руу ширтээд л байсан.
Нин Яаж ширтсэн гэж?
Юра Нэг л сонин харцаар. Тэгэхээр нь би гарч хүлээхээр шийдсэн.
Нин Орцонд та хэр удсан бэ?
Юра Хагас цаг орчим. Дараа нь би бүхээгтэй утас руу гүйгээд Верагийн гэр рүү залгасан. Сэргийлэхэд мэдэгдэхээсээ айсан. Тэнд зүгээр байхад дэмий сандарсан байж мэднэ гэж бодсон.
Нин Гэрч нарын мэдүүлснээр танай найз нар орой 7 цагт тарж явсан. Гурамыг 7:58-т баривчилсан. Гурамыг орцноос гарч явангуут та утасдахаар гүйсэн. Тэгсэн байж болох уу?
Юра Тийм ээ, үгүйсгэх аргагүй.
Нин Өмгөөлөх талд асуулт байхгүй.
Шүү Гэрч Березин, та байрандаа сууна уу. Яллах тал үг хэлэх хүсэлтэй байна уу?
Цэп Тийм. Гэрч нарын мэдүүлэг болон тэдний уулзаж учирдаг байсан, бас Хобуа бэлэг сэлт өгдөг байсан зэрэг нь хэргийн ерөнхий дүр зургийг өөрчлөхгүй гэдгийг би цохож хэлмээр байна. Бидэнд шүүх эмнэлгийн шинжээчдийн дүгнэлт бий. Хохирогчийн гуяны дотор тал хөхөрч, арьс нь зулгарсан, онгон хальс нь урагдаад нэг их ...
Эц Энд чинь олон хүн байна. Эмэгтэйчүүдийн эмчийн дүгнэлтийг уншиж...
Шүү Клочков... Клочков!
Эц Намын гишүүн хүн байж шүү...
Шүү Клочков, дахиад анхаарулга авбал...
Эц Миний буруу.
Цэп Миний хэлэх үг гүйцлээ.
Шүү Прокурорын үндэслэл үнэмшилтэй тул протоколд хавсаргана уу. Нина Владимировна, танд нэг гэрч бий гэсэн үү?
Нин Тийм ээ. Яллагдагчийн хөрш эмэгтэй.
Шүү Дуудна уу.
Кл Би шагайвраар 35 жил харж байна. Харлаа гээд буруудах юм алга. Чухам шагайвраараа би дөрөвний оройн 11 цагт Гурам Георгичийг нэг бүсгүйтэй гэртээ орохыг харсан. Тэр охинтой...
Шүү Хохирогч та босно уу. Яг энэ охин яллагдагчтай хамт тэр орой байсан уу?
Кл Яг энэ охиныг харсаан. Улаан хүрэн өнгийн цувтай байсан.
Вер Энэ хүн худлаа яриад байна. Та нарыг мэхэлж байна.
Кл Би хэзээ ч худлаа ярьж үзээгүй. Хэзээ ч ярьдаггүй.
Нин Нөхөр шүүгч ээ, өмгөөлөх тал гэрч Прокошинагийн мэдүүлгийг дахин магадлах хүсэлтэй байгааг минь хүлээн авна уу.
Шүү Зөвшөөрч байна. Гэрч Мутко, та байрандаа сууж болно.
Кл Гялайлаа.
Шүү Гэрч Прокошина, та дахин мэдүүлэг өгнө үү. Зина Прокошина, та шүүхэд худлаа ярьсан байна. Худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэдгийг та мэдэх үү?
Зин Вера надаас тэгэж хэлэхийг гуйсан.
Шүү Хохирогч босно уу? Танд хэлэх үг байна уу?
Вер Байна аа. Би тэр орой Гурамын байранд хоносон. Гэхдээ ганцаараа. Зинагийнх тохигүй байсан учраас би явсан. Намайг хичээлээ давтаж бай гээд Гурам надад түлхүүрээ өгсөн юм. Аавыг уурлах вий гээд тэгэж хэлээрэй гэж би Зинкагаас гуйсан.
Шүү Маргааш хүртэл завсарлага.
Маш Чи хоол хийчихнэ биз дээ, би маруухан шүү.
Нин Үхрийн мах амталж шарахыг ч нэг дөнгөнө өө.
/Гүржээр ярьсаар Ивер Ираклий хоёр дэлгүүрт орж ирнэ/
Ив Сайн байна уу?
Ир Сайн байна уу?
Нин Сайн байцгаана уу?
Ив Давид... /гүржээр ярина/ Нина Владимировна, та урдуур орчих.
Нин Өө, яаж болдог юм бэ?
Ив Орчих оо, орчих...
Нин Үгүй дээ, энэ чинь зөвлөлт ёсонд нийцэхгүй ш дээ.
---дараалал дайрлаа гэж хүмүүс хашгиралдана--
Ир Тайван, тайван, тайван. /Ираклий, худалдагч хоёр гүржээр ярина/. Нааш ир, хүрээд ир. Наашаа хүрээд ир. Нааш ир...
Ив Иргэд ээ, битгий бухимдаач. Бүсгүйчүүлийг урдуураа оруулчих.
Эм Бид өчнөөн цаг дараалалд зогсож байна. Дэндүү юм аа...
Нин Сайн байна уу?
Цэп Шүүгдэгч Батуми Москва чиглэлийн 403 дугаарын нислэгээр тавдугаар сарын 5-ны өдөр москвагийн цагаар 11 цагт ирсэн. Шүүгдэгч байрандаа тавны 12 хагасаас наана ирэх боломжгүй байсан. Тиймээс гэрч Востриковагийн мэдүүлэг хуурамч гэдэг нь илт учраас тооцохгүй байхыг хүсэж байна.
Нин Эсэргүүцэж байна, нөхөр шүүгч ээ.
Шүү Эсэргүүцлийг хэрэгсэхгүй. Харин хүсэлтийг хүлээж авлаа. Завсарлага. Завсарлагын дараа мэтгэлцээнтэй.
Бор Метлицкая. Чамд сайхан мэдээтэй ирлээ. Үнэнээ хэлэхэд Щербининийхэн надтай гэрээ байгуулсан.
Нин Тун догь. Костя мэдүүлгээ өөрчилсөн үү?
Бор Юу ч өөрчлөөгүй. Тэгээд гарын үсэг авах гэж эх рүү нь очсон. Чи яасан, баларч байна уу?
Нин Ингэхэд, Боря, чи одоо завтай байна уу?
Бор Тийм болог.
Нин Хурлын дэгийг зөрчихөд минь туслаач.
Бор Гадагшаа гарч уух гэж үү?
Нин Чи надад нэг зүйл олоод ирээч.
Хурдлаач ээ, хурдал, хурдал.
Авчирсан уу? Баярлалаа. Ашгүй амжлаа.
Ив Гал цогтой охин шүү. Хайрлаж яваарай.
Бор Хичээх л юм. Тэрнээс намайг хамгаалах хүн олдоосой.
Нин Нөхөр шүүгч ээ, хавтаст хэрэгт эд мөрийн шинэ нотлох баримт хавсаргахыг зөвшөөрнө үү.
Цэп Эсэргүүцэж байна. Өмгөөлөх тал цаг уях гээд байна.
Шүү Эсэргүүцлийг хэрэгсэхгүй. Нөхөр Метлицкая, та яагаад дураараа аашлаад байна? Та шүүх хурлын дэгийг зөрчиж байгаагаа мэдэж байна уу. Тайлбарлаж болгоо.
Нин Тайлбарлая. Гэрч Березин, та энэ богино хүрэмийг мэдэх үү?
Юр Үгүй.
Нин Энэ таны хүрэм биш гэж үү?
Юра Биш ээ.
Нин Бид энэ хүрмийг Березиний гэрээс авсан. Энэ ээжийнх нь баталсан тодорхойлолт.
Цэп Эсэргүүцэж байна.
Шүү Эсэргүүцлийг хэрэгсэхгүй. Нина Владимировна, энэ юу гээчийн сараачсан бичиг вэ? Шүүх хүчинтэй гэж үзэхэд хэцүүхэн л юм.
Зин Энэ Березиний хүрэм. Хүрэмээрээ дандаа гайхуулдаг байсан. Нэг суган дор нь цоорчихсон.
Шүү Иргэн Прокошина, суудлаасаа дахин нэг л үг хэлвэл танхимаас хөөнө шүү.
Нин Нөхөр шүүгч ээ. Энэ нотлох баримтыг шалгаж үзэхийг нарийн бичигтээ зөвшөөрнө үү.
Шүү Зөвшөөрье. Нарийн бичиг шалгана уу.
Нин Гэрч Березин, хуурамч мэдүүлэг өгвөл хариуцлагад татна гэдгийг урьдчилан сануулъя. Энэ таны хүрэм мөн үү?
Юра Минийх ээ, минийх. Тэгээд юу гэж?
Нин Хаанаас авсийм?
Юра Худалдаж авсан.
Нин Хаанаас?
Юра Дэлгүүрээс.
Нин Нөхөр шүүгч ээ. Хүрэмийг шалгаж үзэхийг зөвшөөрнө үү.
Шүү Зөвшөөрье.
Нин Хүндэт шүүгч ээ. Энд үйлдвэрийн шошго байхгүйг анхаарна уу. Энэ бол батумд хувиараа оёсон хүрэм. Дэлгүүрт зардаггүй.
Шүү Хавтаст хэрэгт хавсаргаад протоколд тэмдэглэ.
Цэп Эсэргүүцэж байна, нөхөр шүүгч ээ.
Шүү Эсэргүүцлийг хэрэгсэхгүй.
Нин Би асуултаа үргэлжлүүлж болох уу?
Шүү Болно.
Нин Нөхөр Березин, би давтан асууя. Энэ хүрэмийг хаанаас авсан бэ?
Юра Вера өгсөн.
Шүү. Хохирогч оо, та баталж байна уу?
Вер Тийм ээ. Урагдчихаар нь Гурам хаяна гэж байсан.
Нин Нөхөр шүүгч ээ, энэ хүрэмийг Юрий Березинд өмсүүлэхийг зөвшөөрнө үү.
Цэп Эсэргүүцэж байна...
Шүү Эсэргүүцлийг хэрэгсэхгүй. Нарийн бичиг ээ, та тусална уу.
Юра Яах юм?
Шүү Та өмсөж болгоо.
Нин Таны хүрэм биз дээ?
Кл Мөн байна. Энэ залуутай хамт гэр рүү нь орсон. Өндөр нам нь Гурам Георгичийнхтэй адилхан юм.
Нин Баярлалаа, Клавдия Петровна. Юра Березин... та дөрөвнөөс таванд шилжих шөнө Гурам Хобуагийн гэрт Вера Клочковатай бэлгийн харьцаанд орсон уу?
Юра Тэгсээн.
Нин Өмгөөлөх талд асуулт байхгүй.
Вер Тэнэг амьтан. Тийм ээ, би Юраг Гурамын гэрт аваачсан. Та нар юундаа сүржигнээд байсийм? Бид гэрлэхийг хүссэн. Би Юратай хаачих болж байна? Тэднийд гэхээр давчуу нийтийн байр, аль эсвэл миний алхам бүрийг хянадаг манай аавынд очих уу? Бид хосууд шиг л хамт байх гэсэн.
Нин Гурам Георгиевичид Вераг эзэмдэх боломж байсан уу? Байсаан. Гэтэл үнэндээ бол тэрээр Вераг эелдэг зөөлнөөр, бүхий л талаар нандигнан хайрлаж, гэрлэх санал хүртэл тавьсан. Харин Вера Клочкова Юрий Березинд сэтгэлтэй учраас 5 сарын 4-нд миний үйлчлүүлэгчийн гэрт тэрнийг дагуулж очоод охин насаа үдсэн. Маргааш нь Гурам түлхүүрээрээ гэртээ орж ирээд тэр хоёртой учирсан. Насанд хүрсэн, ухаантай хүний хувиар Гурам Верагийн сонголтыг хүлээн зөвшөөрч, тэрэнд огтхон ч муу санахгүй гэдгээ харуулахын тулд тэр оройноо 5 сарын 5-нд Верагийн ангийнхныг гэртээ урьж, баяр тэмдэглэсэн. Гэвч өөрсдийнх нь тухай Гурам бусдад ярьчихна. Тэр нь явсаар аавынх нь чихэнд хүрнэ гэхээс Вера айсан. Тэгээд аавыгаа уурлахаас үхтлээ айсандаа тэр хоёр хүчиндүүлсэн тухай жүжиг тавьж, миний өмгөөлүүлэгчийг гүтгэсэн. Нийллэгний дараа угааж цэвэрлэхэд туслана гээд Вера Гурамтай хоёулхнаа үлдсэн. Дараа нь дарс, чихэр авч өгөөч гэж хүсдэг. Гурамыг орцноос гарангуут Юра утасны бүхээг рүү гүйж Верагийн эцэг эх рүү залгадаг. Цаашид үйл явдал хэрхэн өрнөснийг бүгд мэднэ.
Эц Өөдгүй амьтан. Чам шиг хүнийг дайны талбарт юу гэдгийг...
Шүү Клочков, шүүхийг хүндэтгээд болиоч! Суугтун! Суу гэж байна!
Юра Албаар тэгсэн юм биш ээ. Шүүх сэргийлэхэд хүрнэ гэж огт бодоогүй. Зүгээр л Гурамаас мөнгө...
Вер Тэнэг минь дуугүй болооч.
Шүү Нөхөр Метлицкая үргэжлүүлнэ үү.
Нин Гурам Хобуа дуугүй байсан нь баатар тайжийн хэв шинж юм. Гурам хайртай бүсгүйнхээ нэр төрийг сэвтүүлэхгүйн тулд өөрийнхийгээ золиосолж эрх чөлөөгөө алдахад ч бэлэн байсан. Би дууслаа.
Шүү Баярлалаа, Нина Владимировна. Яллах талд асуулт байна уу?
Цэп Асуулт байхгүй.
Шүү Яллагдач аа, та сүүлчийн үгээ хэлэхгүй л биз дээ?
Гур Би Верагийн эцэг эхэд хандаж үг хэлмээр байна.
Шүү Хэлнэ үү.
Гур Миний буруу. Ийм зүйл болсонд ах хүний хувиар би та нараас уучлалт гуйж байна. Хүндэт шүүгч ээ, Верад ямар ч ял шийтгэл оноохгүй байхыг хүсье. Вера юу хийснээ сайн ухаараагүй. Хэлж дууслаа.
Шүү Клочкова, хуурамч мэдүүлэг өгсний чинь төлөө шүүхээс ямар хариуцлага хүлээлгэхээ тогтоож, суралцдаг их сургуульд чинь шүүхийн шийдвэрийг танилцуулсан захидал илгээнэ.
Вер Өөдгүй амьтан. Адгийн худалдагдсан новш.
Шүү Шүүх хуралдаан дууслаа.
Ц1 Муурч уналаа.
Дар Бенжамин...Андерсон.
Бен Йес.
Эр Үнэрлэ...үнэрлэ...сайн үнэрлэ...
Дар Рашин биар? /Оросын баавгай юу гэсэн утгатай/
Бен Рашин бэар. Тат с райт. /орос, англи хоёрын дуудлага ялгаатай шүү/.
Дар Ее гуд.
Ц2 Ноён Андерсон, таны машины хөдөлгүүрийн хүчин чадал хэд вэ?
Бен 325 морины хүчтэй.
Ц1 Муужирлаа.
Дар Тийм ээ, баримал. Барааны дугаар: 13-5-14.
Бен Би явж болох уу, офицерууд аа?
Ц1 Хэв э найс трип, мистер Андерсон.
Дар Хил хаа.
Нэгдүгээр бүлгийн тавдугаар анги төгсөв.
Орчуулсан Чойжилын Ганчимэг. 2022 оны 12 сарын 14.
Back to episodes Go home