Заступники 4

Монгол Телевиз

Төрөл:         ОАК                          Хуудасны тоо:  22

Нэр: Өмгөөлөгчид  1-4                     Бичлэгт орсон:....  он ....  сар .....өдөр

Орчуулагч: О.Ундрал                       Эфирт гарсан:..... он ...... сар ..... өдөр

Лид:      Үлгэрт гардаг цахлайг яаж үхсэнийг санаж байна уу? Хаанаас ч юм хэн нэгэн гарч ирээд гэнэт л цахлай газарт үхэдхийн унасан. Энэ бол нэгэн зохиолын хэсэг. Гэхдээ би зохиолын тухай биш харин жүжгийн талаар ярьж байна. Хуучны би байхаа нэгэнт больжээ. Одоо бол би аль хэдийн жинхэнэ жүжигчин болсон. Аз жаргалтайгаар, баяр хөөртэйгөөр жүжиж, тайзан дээр тарвалзаж, өөрийгөө хамгийн үзэсгэлэнтэйгээр мэдэрдэг. Амьд ахуйдаа би яваад л, алхаад л, бодолдоо живэн, мэдрэмжээр хөглөгдөж байна. Харин хувь тавилангаа бодох үед би амьдралаас айхаа больдог.

Кор:      Хөөрхий, Лида минь, хөөрхий дөө. Агуу авьяастай охин байж билээ, биширмээр.

Анн:      Тэд хайхгүй байна. Одоо бүр надтай ярилцахыг ч хүсэхгүй байна.

Кла:      Юу гээч, би хөршүүдтэйгээ ярилцаж үзсэн. Тэнд гавьяат ажилчид олон бий. Төв хороонд гомдол бичсэн байгаа. Хэргийг хяналтандаа авч, сайн мөрдөн байцаагч гаргаж өгнө гэж надад хэлсэн.

Кор:      Тийм ээ! Алуурчинг барьж шийтгэх ёстой!

Тим:     Насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэж, хөнөөсөн. Эргүүл, эргүүл. Мөрдөн шалгалт амжилтгүй. Сэжигтэн байхгүй.

Юрь:     Харж байна аа. Хэцүү хэрэг байна.

Тим:     Хамгийн гол нь цаг алдаж болохгүй. Энэ хэрэг Төв хорооны хяналтад байгаа. Ард түмэн дорвитой арга хэмжээ авахыг шаардаж байгаа., За яах вэ, чамд бүтэн 3 хоногийн хугацаа өгье. Хэргийг шийдвэрлэж, юмнуудаа баглах хугацаа. Хэрвээ чи чадвал 4 давхрын ажлын өрөөг чинь буцааж өгнө. Чамаас л шалтгаална.

Юрь:     Надад итгэл хүлээлгэсэнд баярлалаа.

Бичиг: Өмгөөлөгчид. (03:07)

Нин:     Хүүг чинь цаазаар авах гээд байгааг та ойлгож байна уу? Та энийг хүсээд байгаа юм уу?

Саш/ээж:    Вера минь дээ, Нина Владимировнагийн зөв. Танай тэр Власов чинь муу хүн.

Кос/ээж:      Би юу хийх ёстойгоо мэдэхгүй байна.

Нин:     Өмгөөлөгчөө соль. Яаралтай.

Вла:      Өмгөөлөгчдийн холбооноос асууя, яагаад миний үйлчлүүлэгчийг булаагаад байгаа юм? Энгийн л ажилчин эмэгтэй. Яах гэж Метлицкаягаар тархийг нь угаалгаад байгаа юм? Бяцхан зальтай үнэг ... Зэвүүн хүүхэн ...   Эсэргүү!

Рыб:     Чин сэтгэлээсээ уучлалт хүсье.

Вла:      Чиний хийсэн хэрэг үү? Ингэж болдоггүй юм шүү! Хоёулаа асуудлаа шийднэ ээ!

Бор:      Чи тэгээд оронд нь хэнийг хамтрагчаараа сонгох гэж байна даа? Санал болгох хамгийн сайн дэр дэвшигч бол би...

Нин:     Холдож үз, залуу минь. Чи нар хаагаад байна.

Бор:      Саад болохгүй ээ. Гэхдээ надаас гадна чамайг Петька л аварч чадна. Мэдээж хамтрагчаар сонгоход хачирхалтай хүн л дээ, гэхдээ их авьяаслаг шүү. Петька хэдэн жилийн өмнө Тамбов мужид ийм хэрэг дээр ажиллаж байсан. Ялагдсан л даа, гэхдээ арслан шиг л тулалдсан шүү. Тиймээс тэгж л санал болгох байна.

Нин:      Миний ярихыг сонсох ч үгүй байх. Масальский намайг тэвчиж чаддаггүйг чи мэднэ шүү дээ.

Бор:      Тийм ээ, мэднэ. Гэхдээ намайг бол сонсоно. Тэгээд яах вэ? Би ярилцаад үзэх үү?

Нин:     Баярлалаа, би өөрөө зохицуулж чадна. Тэгэхгүй бол чиний тусламж ихэвчлэн буруу тийшээ эргэчихдэг юм., Сайн байна уу?

Гри:      Сайн байна уу, надад өмгөөлөгч хэрэгтэй байна. Би асуудалд орчихлоо.

Бор:      Нина...

Нин:     Энэ залууд зай тавиад өгчихгүй юу? Та суучих.

Бор:      Нээрээ Вася, наадах чинь 52 хэсгээс бүрддэг...

Нин:     Би таныг сонсож байна.

Гри:      Бид хоёр салах үед найз бүсгүй маань жирэмсэн байсан юм. Гэтэл гэнэт... амиа хорлочихлоо.

Нин:     Амиа хорлосон шалтгаан нь? Яагаад танаас болсон гэж бодов? Гэрээслэл үү? Эсвэл хамаатан садных нь мэдүүлэг үү?

Гри:      Үгүй ээ. Ажлынхных нь мэдүүлэг.

Кат:      Хэлэлцэх асуудал бол инженер нөхөр Гринёвын ёс суртахууны шинж чанар юм. Мэдээж энэ бол хувийн асуудал, гэхдээ хамт олонд нууц гэж байхгүй.

Хүмүүс:       Тийм ээ, байхгүй. Үнэн шүү. Яг тийм.

Кат:      Харж байна уу? Наталья Ромашкина хоёр жилийн турш Гринёвтой бэлгийн харилцаатай байгаа. Чимээгүй! Чимээгүй! Бие давхар болсон. Долоон долоо хоногтой. Харин нөхөр Гринёв гэрлэхээс эрс татгалзаж байгаа.

Хүмүүс:       Үгүй ээ, энэ чинь юу болоод байна аа? Яаж тийм юм байж болдог юм бэ?

Эм1:     Нөхөр инженер ээ, та яаж ингэж чадаж байна аа? Энэ охины эцэг, эх нь дайнд үрэгдчихсэн. Германчууд тосгоныг нь юу ч үгүй шатаасан. Чи ер нь юу хийчихсэн ээ ойлгож байна уу?

Эм2:     Гараа халааснаасаа гарга! Хариулт хэлээч!

Эм3:     Чамд хайран байна. Сэхээтэн гэнэ шүү.

Нин:     Та хойноос нь харамсаж байна уу?

Гри:      Маш их. Бас одоо хүмүүс бүгд миний эсрэг байгааг ойлгож байна. Намайг яасан гээч? Оршуулах ёслолд оролцохыг минь ч зөвшөөрөөгүй... Хэдийгээр бүгд дэмийрэл ч гэлээ.

Нин:     Гэрээ. Бөглөнө үү.

Дүү/эм:       Ээж ээ, тэд Сашаг аваад явчихлаа.

Саш:     Яг энд.

Мөр/эр:       Тэгэхээр яг энд Костя Щербинин та хоёр Уткина руу дайрч, хүчирхийлсэн, зөв үү?

Саш:     Тийм.

Мөр/эр:       Бичээд ав. Замын зүүн талд байгаа хоёр дахь алимны мод. Дараа нь юу болсныг ярь.

Саш:     Тэгээд тэнд цамцыг нь тайлсан.

Мөр/эр:       Ямар цамц байсан бэ?

Саш:     Шар өнгөтэй.

Мөр/эр:       Бичээрэй. Шар цамц. Цааш нь?

Саш:     Дараа нь гарыг нь хүлсэн.

Мөр/эр:       Охин яасан бэ? Орилсон уу?

Саш:     Тийм.

Мөр/эр:       Та хоёр яасан?

Саш:     Костя амыг нь дарсан.

Мөр/эр:       Тэгээд?

Саш:     Хашгирахаа больчихсон.

Мөр/эр:       Бичиж авсан уу? Яаж хөнөөсөн бэ?

Саш/ээж:    Холдоорой. Холдоорой. Саша! Саша!

Мөр/эр:       Яаж хөнөөсөн бэ? гэж асууж байна.

Саш:     Би санахгүй байна.

Саш/ээж:    Саша!

Хам/эр:       Зураасны ард гарна уу.

Саш/ээж:    Миний хүү тэнд байна шүү дээ!

Мөр/эр:       Хэн нь хөнөөсөн?

Саш:     Би.

Мөр/эр:       Тэмдэглэж авсан уу?

Эм4:     Алуурчин! Охиныг минь алчихсан!

Кат:      Натальяг голд шидсэн чулуу шиг л мартсан. Асуултаа хурал дээр асуу. Гэмээ ухаарна биз, эсвэл хамт олондоо тайлбарлаг. Халагдах өргөдлөө ч биччихсэн байсан. Энэ байна, унш.

Нин:     Гэхдээ ингэж болохгүй шүү дээ. Хамт олон нь гэрлэхийг шаардаж болно гэж үү? Тэр цаг өнгөрсөн.

Кат:      Яг тийм . Гэхдээ амьдралыг нь сүйрүүлж бол чадна. Би тэр үед өөрт нь зөндөө тайлбарласан. Надаас зөрөөд л байсандаг! Бид хоёр арван хоёр жил найзласан. Гэхдээ бидний амьдралын замнал таны харж байгаагаар өөр.

Нин:     Зураач хүн хийсэн үү? Энийг бичихийн тулд үзгэндээ гаршсан байх хэрэгтэй.

Кат:      Би бичсэн. Би өөрийгөө хөгжүүлж, суралцаж байсан. Харин Наталья энэ бүх хугацаанд хайр дурлал хөөж явсан. Гэтэл төсөөлөөд үз дээ, бүх эрчүүд тэрнийг хаясан.

Нин:     Сонин л юм. Үзэсгэлэнтэй эмэгтэй байж.

Кат:      Чамтай нэг оронд орох хүн олон ч, хамт сэрэхийг хүссэн хүн цөөхөн гэдэг дээ.

Нин:     Маш бага.

Кат:      Эдуард Асадовын шүлэг.

Нин:     Гэхдээ та ятгах гэж оролдоогүй...

Кат:      Би хэлсэн шүү дээ. Хүсвэл төрүүл. Алба биш, чамд туслана гэж ятгаж үзсэн. Үйлдвэрээс байр өгсөн. Хорин метр, төвийн дулаантай холбогдсон, халуун устай. Хөршүүд нь архидан согтуурдаггүй. Манай эмнэлэгт хоол сайтай, цэцэрлэг нь ч онц сайн, мах нь ч шим тэжээлтэй. Олон эмэгтэйчүүдийг тэнд ямар ч асуудалгүйгээр эх барьдаг.

Нин:     Тэгвэл хурал дээр биеэ яаж авч явж байсан бэ?

Кат:      Яаж гэнэ ээ? Та байсан бол нөхөр чинь таныг хаячихвал яах байсан бэ?

Нат:      Стасик! Хайрт минь! Хүлээгээч дээ!

Гри:      Битгий над руу ойрт.

Нат:      Стас би ингэхийг хүсээгүй...

Гри:      Юу хүсээгүй гэж? Чи намайг бүх хүний өмнө шившиг болгосноо ойлгож байна уу? Би чамайг харахыг хүсэхгүй байна. Адгийн амьтан! Гараа тат! Гараа тат гэж би хэлсэн шүү!

Нат:      Стас! Би чамд хайртай шүү дээ...

Кат:       Энэ үйл явдлын дараа дахиж амьдад нь хараагүй.

Нин:     Тэгвэл өмнө нь? Иймэрхүү юм болж байсан уу? Ямар нэгэн байдлаар доромжилж, гар хүрч байсан уу?

Кат:      Үгүй ээ. Үгүй. Хэзээ ч үгүй. Би өөрөөс нь өмнө нь асууж байсан, уг нь их боловсон хүн байгаа юм., Үнэнийг хэлэхэд би энэ хүмүүстэй дахиж ажиллахгүй болсондоо үнэхээр баяртай байна.

Нин:     Ажлаасаа гарч байгаа юм уу?

Кат:       Би тушаал дэвшиж байгаа. Би энэ жил Намын дээд сургуулийг төгссөн. Унгарт манайхан метро барих гээд намайг тэнд аваачих гэж байгаа юм. Уучлаарай, би ээлжээ солих ёстой.

Эм1:     Чи яах гэж хүн зовоогоод байгаа юм? Тэр чинь адгийн амьтан! Наталья тэр новшоос болж толгойндоо гогцоо зүүсэн. Бүгдээрээ хүрээд ирцгээ! Охид оо! Бүгд ирээрэй! Энд Гринёвыг өмгөөлөх хүн ирсэн байна!

Эм2:     Өөр бас Гитлерийг өмгөөлөх үү?

Нин:     Байзаарай! Нөхөд өө! Шүүх хурал болно! Шударга шүүх хурал болно! Та бүхний хүсэж байгаагаар. Би Гринёв гэж яг хэн болохыг мэдэх хэрэгтэй байна. Надад тайлбарлаад өг.

Шар/эм:      Манай Наташаг бузарласан! Доромжилсон!

Нин:     Яаж доромжилсон гэж?

Шар/эм:      Бүр ээж рүү нь, эх рүү нь явуулчихсан. Бүр цохиод авмаар л байсан. Эмэгтэй хүнийг тийм нөхцөлд оруулж байдаг!

Эм2:     Тийм ээ. Бүгд бүгд хурлын дараа хоёр нүдээрээ харцгаасан! “Надаас холд, новшийн биеэ үнэлэгч” гэж хэлсэн!

Эм3:     Тэгсээн.

Нин:     Тэгвэл Наталья? Залуу нь араатан шиг аашилж байгааг мэдсээр байж яагаад болиогүй юм?

Шар/эм:      Хэн гэсэн бэ?

Нин:     ... харсаар байж болиулж болоогүй юм уу?

Эм2:     Чи Наташаг шүүдэг хэн гээч вэ?

Нин:     Би энд яах гэж ирсэн юм бэ, нөхөд өө?

Эм2:     Чамайг Наташа шиг хаяихвал чи ингэж ярьж чадахгүй л байсан байх даа?

Эм1:     Болно, ингэж ярьж болохгүй!

Шар/эм:      Яагаад болохгүй гэж? Зөв л ярьж байна шүү дээ!

Эм1:     Тарцгаа! Явж ажлаа хийцгээ! Уучлаарай!

Нин:     Машка, сайн уу?

Маш:    Сайн уу, сонсооч. Түр нэг газраар зугаалж байгаад ирээч. Музей үздэг ч юм уу, мэдэхгүй ээ. 10 цагт ирээрэй, за юу? Уучлаарай.

Нин:     Музей гэнэ шүү. _ Олег эхнэртэй гэдгийг нь чи мэдэж байгаа юу?

Маш:    Тийм ээ, эхнэр, хүүтэй гэдгийг нь би мэднэ.,Тэгээд юу гэж?

Нин:     Ямар хүн гэдгийг нь мэдэх үү? Чөтгөр. Хөзөр тоглож байгаа юм шиг л хүмүүсийг ашигладаг. Хазаад, зажлаад, дараа нь нулимана. Рыбак Олегийн талаар ингэж л ярьдаг. Аавыг чинь шимэгчлэх гэж магадгүй юм. Эсвэл зүгээр л ажлаасаа хөндийрч, чамаар зугаацаж байгаа байх. Маша, тэр чамайг үнэнээсээ хайрлана гэж байхгүй. Хэнийг ч хайрладаггүй юм.

Маш:    Хэн ч чиний талд байхгүй байхад миний өвөрт уйлж байсан байж одоо чи надад заах нь уу? Эндээс зайл., Эндээс зайл.

Нин:     Юмнуудаа авчихаад гарлаа.

Там:     Наана чинь юу болоод байна? Юу вэ? Хариулах юм уу, үгүй юу? Юу болоод байгаа юм?

Ник:      Нина маань ирж.

Там:     Ойлгомжтой. Найзтайгаа муудалцчихаж л дээ.

Ник:      Тамара, тайвшир л даа.

Нин/ээж:     Ниночка. Юу болсон бэ?

Нин:     Ээж ээ, би таньтай хэсэг байж болох уу?

Нин/ээж:     Бололгүй яах вэ, үр минь.

Там:     Ёо ёо.

Ник:      Яасан бэ? Юу болсон бэ?

Там:     Ёо ёо. Өвдөж байна. Ёо ёо. Өвдөөд байна.

Ник:      Хаана өвдөж байна?

Там:      Энд. Өвдөөд байна.

Ник:      Түргэн дуудаадахъя., Түргэн дуудаарай!

Нин:     Ээж ээ.

Нин/ээж:     Юу болсон бэ?

Нин:     Коля!

Нин/ээж:     Хүүхэд нь яасан бэ? Эрүүл саруул уу?

Ник:      Зүрхний цохилт нь сул байна. Сэхээн амьдруулахд шилжүүлсэн. Надаас холдоцгоо. Харж байна уу? Хүүхдийн талаар л асууж байна, Томд санаа зовохгүй байна. Өөдгүй, өөдгүй. Та хоёр хоёулаа! Үргэлж л та хоёрыг өмөөрч ирсэн. Хүүхдүүд намайг сургуульд яаж шоолдог байсныг мэдэх үү? Арина Родионовна. Бүх хөвгүүдэд хөл бөмбөг, унадаг дугуй байдаг байсан. Харин намайг угаах хувцас гэрт хүлээж байдаг байсан. Эцэст нь би гар урлалд орсон, тэтгэлэг авч, үнэгүй хувцас авдаг болсон. Гэхдээ би архитектур болохыг хүсдэг байсан, би физикд авьяастай байсан. Одоо гэтэл тэр авьяас хаана байна?

Нин/ээж:     Би Том дээр очлоо.

Нин:     Та чинь яав аа, Коля? Би бүгдийг нь санаж байна. Танд ямар их баярлаж явдгийг минь та мэднэ шүү дээ. Би нэг балгая. Юу, гэхдээ, бүх зүйл зүгээр дээ. Та сайхан үртэй боллоо. Хүүхэд гэдэг чинь өөрөө аз жаргал ... Харин надад танаас өөр хэн ч байхгүй ...

Ник:      Харин чи хүмүүсийн нүдэнд бага өрт. Энгийн л хүн шүү дээ, битгий их хичээ.

Нин:     Тийм ээ. Хичээхгүй. _ Өглөөний мэнд. Амжилттай юу?

Пет:      Тийм ээ. Хоёр нүүдлийн дараа мадлана гэж таамаглаж байна.

Нин:     Петь, та юунд намайг ингэж үзэн яддаг юм бэ? Хэлээч.

Пет:      Чи уучихаа юу?. Яагаад гэвэл чи бол увайгүй, зальтай новш. Зөөлөн хэлэхэд.

Нин:     Хатуу хэлвэл юу гэж? Явдалтай хүүхэн үү? Аан, янхан уу? Орноос ор дамжиж амьдардаг хүүхэн. 

Пет:       Де-факто. (Үнэн.)

Нин:     Магадгүй эрхэм нөхөр таны зөв байх. Нөхөр минь байгаагүй бол би энд ажиллахгүй л байх байсан. Салсан нөхөр. Энийг чамд.

Пет:      Юу юм?

Нин:     Тасалбар. Спасский, Петросяны тоглолт. Дөрөв дэх эгнээ, голын суудал. Чи хэнийг нь дэмжиж байна? Спасскийг уу, Петросяныг уу?

Пет:      Надаас юу хүсээд байгаа юм?

Нин:     Миний хариуцаж байгаа хэрэг дээр хамт ажиллая. Тамбовд адилхан төрлийн хэрэг хариуцаж байсныг чинь мэднэ. Чамд сонирхолтой байна байх., Авах уу?

Пет:      Чи дээрээс нь бас тэнэг юм байна. Мэдээж авна.

Саш:     Нина Владимировна, та бүр гэрэлтэж байна. Их ганган болчихож. Танд тамхи байна уу?

Нин:     Хүүхэд тамхи татах хориотой.

Саш:     Тэгээд асуу л даа. Алсан уу, эсвэл хүчиндсэн үү гэж.

Нин:     Алсан уу?

Саш:     Үгүй.

Нин:     Хүчиндсэн үү?

Саш:     Хэзээ ч үгүй.

Нин:     Үгүй юм бол яагаад хэргээ хүлээсэн юм?

Саш:     Тэгэх хэрэгтэй байса юм. Надад ашигтай байсан учраас.

Пед:     Яг ямар ном авахыг хүссэн юм?

Кос:      Тарлегийн “Наполеон”. Би ердөө хоёр бүлгийг л уншсан - Египетийг эзлэхээс өмнөх ...    

Пед:     Тийм үү? Сайн байна. Түүх сонирхдог юм уу?

Кос:      Тийм ээ. Археологийн дугуйланд явдаг. Байсан.

Нин:     Лида, Костя та гурав хамт волейболын талбайгаас явсан гэж Маша Закатова мэдүүлэгтээ хэлсэн байна. Гэхдээ та хоёр Лидагүйгээр хоёулахнаа далан дээр ирсэн. Яагаад?

Саш:     Лида цамцаа авах гээд гэрлүүгээ орчихсон.

Нин:     Та хоёр яагаад хүлээгээгүй юм бэ?

Пед:     Нэг асуултанд хариулж өгөөч. Зөвхөн үнэнийг хэлээрэй, за юу?

Нин:     Саша, та хаана байсан юм? Юу хийж байсан юм?

Саш:     Бид хоёр тамхи татаж байсан.

Нин:     Тамхи татаж байсан гэнэ ээ? Энийгээ яагаад мөрдөн байцаагчид хэлээгүй юм бэ?

Саш:     Хэлсэн бол ээжид минь намайг тамхи татдагийг хэлчих байсан юм. Гэхдээ та ээжид хэлэхгүй биз дээ?

Эр1:     Хэн нэгэнд тасалбар байна уу?

Эм5:     Бүсгүй, чамд илүү тасалбар байхгүй биз?

Нин:     Байхгүй ээ, уучлаарай.

Эр2:     Танд байна уу?

Эм6:     Бүсгүй?

Нин:     Үгүй ээ.

Пед:     Ээ, Спаский минь дээ, Спаский минь. Петросян ялах нь байна.

Нин:     Үйлчлүүлэгчээр чинь өөр юу байна? Петь?

Пед:     Юу юу байна гэж? ЗХУ-ын жирийн л нэг сэхээтэн, минийхтэй ижил шилтэй хүн байна. Уучлаарай. Энгийн нэг тариачин гэр бүлээс ийм хүмүүс төрдөг нь үнэхээр гайхалтай ...

Нин:     Бидний асуултанд юу гэж хариулсан бэ?

Пед:     Нина! Байшингийн араар тамхи татаж байсан гэсэн. Харин ээж нь мэдэх вий гэдгээс айсан байгаа юм. Гуйя, хоёулаа энэ тухай дараа ярилцаж болох уу?

Нин:     Миний үйлчлүүлэгч ч бас тэгж хариулсан. Тэгэхээр тэд худлаа яриагүй гэсэн үг, ойлгож байна уу?

Пед:     Нина, тэвчихийн аргагүй байна шүү. Костя энэ талаар мөрдөн байцаагчид нэг бус удаа хэлсэн гэсэн. Гэхдээ яагаад ч юм энэ талаар протоколд огт байгаагүй. Гуйя, одоо болно, битгий саад болоод бай.

Нин:     Гэхдээ яагаад хэргээ хүлээсэн юм бол? Тэр хоёр ямар нэг зүйлээс айж байна. Боллоо, боллоо, боллоо, боллоо... _ Дахиад хэлье: Щербинин болон Мезенцев нарыг дахин байцаах хүсэлт гаргаж байна. Шүүгдэгчид мэдүүлгээ дахин өгөх хүсэлтэй байгаа.

Юрь:     Хөөх, хараач. Пётр Евгеньич, овоо эр хүн шиг, баргил дуугардаг болж шүү.

Нин:     Нөхөд өө, та хоёр танилууд юм уу?

Юрь:     Их сайхан дурсамж шүү. Мэргэжил нэгт андтайгаа Тавбовскийн шүүхэд нэг тэрэгний хоёр дугуй шиг л гар нийлж ажиллаж байлаа. Нина Владимировна, над руу ийм харцаар битгий ширт гээд тэрэнд хэлээд өгөхгүй юу. Би бүр айчихлаа байна.

Пед:     Чамайг харахад таатай байлаа., Үр дүнтэй хамтын ажиллагаанд хүрнэ гэж итгэж байна.

Нин:     Баяртай, нөхөр хошууч аа.

Юрь:     Баяртай.

Эм2:     Алуурчид аа, та нар хэргээс мултарч чадна гэж бодож байна уу?

Нин:     Нөхөр Гринёв, битгий тоо. Ороорой.

Эм3:     Хөөрхий охины амьдралыг сүйтгэчихээд! За яах вэ, дараа нь би өөрөө чамд шанг нь өгнө!

Эм4:     Ийм хүнийг 100 сая байсан ч өмгөөлөхөөсөө ичээсэй! Өөрийгөө бас эмэгтэй хүн гээд байгаа шүү! Ичээч!

Вар:      ... намайг ороход гогцоонд дүүжлээстэй байсан. Намайг уяанаас нь тайлж авахад амьд байсан. “Стасикт минь намайг хайртай гэж хэлээрэй” гэсэн.

Нин:     Варвара Андреевна, надад хэлээч. Та хажуу өрөөнд нь, дөнгөж хананы цаана амьдардаг байсан. Өмнө нь Гринёв Натальягийнд ирдэг байхад та хэрүүл маргаан болохыг сонсож байв уу? Таны дэргэд Натальяаг доромжилж байсан удаа байгаа юу?

Вар:      Үгүй ээ, энэ хэлгүй юм шиг л байдаг. Нэг удаа “Бидэнд ирээдүй харагдахгүй байна” гэж хэлж байсан шүү. Тэгчихээд хийсэн хоолыг нь гудраад сууж байсан. Энэ тэгээд доромжлол биш үү? Тэгээд ч энхийн цагт шударга, сайн охин гогцоонд толгойндоо хийнэ гэдэг ямар аймшигтай хэрэг вэ?

Шүүгч/эм:   Танхим чимээгүй байхыг хүсье. Өмгөөлөгч өө, танд гэрчээс асуух өөр асуулт байна уу?

Нин:     Байхгүй ээ.

Шүүгч/эм:   Гэрч Кравченко, та сууж болно.

Вар:      Баярлалаа.

Хүмүүс:       Сайн байна. Сайн хэллээ.

Юрь:     Тэгэхээр чи шинэ өмгөөлөгчтэй болоод өмнө нь ярьсныхаа эсрэг мэдүүлэг өгнө гэнэ ээ? Энэ юу гэсэн үг вэ? Чи хэлсэндээ эзэн болдоггүй хүн гэсэн үг. Өөрийнхөө толгойгоор боддоггүй. Костя, чамд хувийн үзэл бодол гэж байхгүй. Лев Толстой Николаевичийн бичсэнээр “Хүмүүс үнэнийг ярьдаг болохын тулд эхлээд өөрөө өөрийгөө хуурдаггүй байх хэрэгтэй”.

Кос:      Гэхдээ та өөрөө мэдэж байгаа шүү дээ!

Юрь:     Би юу мэднэ гэж? Тийм ээ, чи намайг уурлуулсан, Костик. Сэтгэл дундуур байсан гэж хэлж болно... Надад өөр юу ч хэрэггүй. Үнэнээс өөр юу ч чамаас шаардаагүй. Чамайг өөр мэдүүлэг өгөхийг өмгөөлөгч чинь ятгаа юу? Миний нүд рүү хараад хэл! Тэгж тохироо юу?

Кос:      Тийм ээ.

Юрь:     Юу? Сонсогдохгүй байна!

Кос:      Тийм!

Юрь:     Харин орилох хэрэггүй.

Шүүгч/эм:   Шүүх гэрч Рыжоваг дуудаж байна.

Хүмүүс:       Больж үз! Чамаас залхаж байна! Болиочээ!

Кат:       Хурлын үеэр хүмүүс зохисгүй авирлаж, Гринёвыг доромжилсон гэж би бодож байна.

Хүмүүс:       Юу яриад байгаа юм бэ? Өөрийнх нь буруу! Ийм юм байдаг аа?

Кат:      Маргааш нь Наталья гэрээсээ гараагүй. Хүмүүсийн хэл амнаас айсан болохоор.

Шүүгч/эм:   Тэр нь яаж илэрсэн бэ? Тэр нь яаж илэрсэн бэ?!

Кат:      Хүмүүс Гринёвын дээрээс унтраагүй тамхиа хаяж байсан., Бас дараа нь янз бүрийн садар самуун хочоор дуудаж, хашгирч байсан. Нэг хүн рүү бүгд ингэж дайрах чинь буруу! Энийг дээрэлхэх гэж нэрлэдэг юм! Зөвлөлтөд ийм юм байж болохгүй!

Шүүгч/эм:   Бүгдийг чинь танхимаас хөөчихнө шүү! Екатерина Федоровна, асуултанд хариулна уу.

Прок/эм:     Гэрч ээ, надад хэлээч, та гэрлэсэн үү?

Нин:     Эсэргүйцэж байна. Энэ асуулт хэрэгт хамааралгүй байна.

Прок/эм:     Уучлаарай, хамаатай. Шууд хамаатай.

Шүүгч/эм:   Асуултыг зөвшөөрч байна. Гэрч Рыжова, асуултанд хариулна уу.

Кат:      Үгүй ээ, би нөхөргүй.

Прок/эм:     Гэхдээ удахгүй гэрлэнэ. Прокурорын зүгээс энэ баримтыг шүүхэд мэдэгдэх шаардлагатай гэж үзэж байна. Энэ оны 4-р сарын 11-нд шүүгдэгч Гринёв, гэрч Рыжова нар Ждановский дүүргийн бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлэхээр өргөдөл гаргасан байна. Надад магадлагаа нь байна. Танилцана уу.

Хүмүүс:       Хөгийн амьтад! Бүр ч дор байж! Яаж чадаж байна аа? Энийг чинь л бүдүүлэг гэдэг юм? “Зохисгүй авирласан” гэнэ шүү. Бүдүүлэг юм. Муу фашистууд!

Кат:      Тэгээд юу гэж? Яасан гэж?

Прок/эм:     Асуулт дууслаа.

Шүүгч/эм:   Нина Владимировна, асуултаа асууна уу.

Нин:     Өмгөөлөгчид гэрчээс асуух асуулт байхгүй.

Пед:     Хэн бэ? Нина.

Нин:     Ямар шалтгаанаар?

Пед:     Би... би дууссан. Тэд намайг зайлуулсан.

Нин:     Тэгэхээр...

Пед:     Намайг Щербининийг худал мэдүүлэг өгөхийг албадсан гэсэн шалтгаанаар Юрьев дахин мэдүүлэг авахаас татгалзсан., Быков саяхан ирээд над руу орилж, орилж өмгөөлөгчийн эрхийг минь хасна гэж уурласан. Намайг “луйварчин, ийм өмгөөлөгч байхгүй” гэж хэлсэн. Чи харсан биз дээ? Яаж намайг бөөсөн чинээ үзэж байгааг нь.

Нин:      Хэн? Быков уу?

Пед:     Чи ойлгоогүй юм уу? Юрьев! Нина, намайг үнсээч.

Нин:     Петя! Петя!

Пед:     Ядаж энэ хэрэг дээр чи ялаарай. Жилийн дараа ч бай. Эсвэл таван жилийн дараа ч бай.

Нин:     Ялсныхаа дараа үнсье.

Пед:     Би хүлээнэ ээ.

Нин:     Боря, ажил дээр хүрээд ирээч. Масальскийн бие муу байна.

Бор:      Яасан бэ? Тэгээд хаана байгаа юм?

Нин:     Чи хоцорчихлоо. Би такси дуудаад явуулчихсан.

Бор:      Энэ миний буруу. Петькаг оролцуулах хэрэггүй байсан юм.

Нин:     Хэрэггүй байсан, хэрэггүй байсан л гэх юм.

Бор:      Нина. Би тэр нөгөө хүүг нь хариуцаад авчихья л даа.

Нин:     Битгий наалдаад бай. Би авъя гэнэ шүү. Холдож ү.

Бор:      Өөр хэн ч зөвшөөрөхгүй шүү дээ.

Нин:     Зөвшөөрнө өө.

Бор:      Үгүй ээ, Толстый, Зойка гээд хэн ч, ялангуяа...

Нин:     Зөвшөөрнө өө.

Бор:      Нина, би чамайг гэрт чинь хүргээд өгье. Тэгэх үү?

Нин:     Тэгээч. Аймшигтай ядарч байна., Маргааш шүүх хуралтай.

Бор:      Ямар хэрэг юм? Нөгөө юу?

Нин:      Үгүй дээ, тэр биш. Амиа хорлолтын хэрэг.

Бор:      Бурхан минь. Алив, явцгаая. Замдаа ярьж өгөөрэй.

Эм2:     Тэр үед би Ромашкинатай таарсан. Наташа Ромашкинатай. Хормойгоо бариад уйлж байсан юм. “Дахиад авхуулахыг хүсэхгүй байна, хүүхэдтэй болохыг хүсэж байна” гэж надад хэлсэн.

Шүүгч/эм:   Баярлалаа. Өмгөөлөгч Метлицкая, гэрчээс асуултаа асууна уу.

Нин:     Өмгөөлөгчид гэрчээс асуух зүйл байхгүй.

Шүүгч/эм:   Үгүй ээ энэ чинь ямар гээч өмгөөлөгч вэ? Танхим чимээгүй! Та тэднийг хамтад нь олон удаа харж байсан гэж хэллээ шүү дээ. Ромашкинаг доромжилсон байдал ажиглагдаж байсан уу?

Эм1:     Байсан. Хамт хоолны өрөөнд ороход тэр бөгс рүү нь алгадаж байсан удаатай. Хүний өгзгөнд хүрэх чинь өөрөө гэмт хэрэг. Хэвийн эр хүн хэзээ ч хүний өгзөг рүү алгадахгүй. Ичгэвтэр юм!

Хүмүүс:       Тийм шүү! Тийм! Үнэн!

Шүүгч/эм:   Танхим чимээгүй! Тэгээд эмэгтэй нь яасан?

Эм1:     Яах вэ дээ, инээгээд л өнгөрсөн. Дурлалдаа бүр солиорчихсон.

Шүүгч/эм:   За за, ойлгомжтой. Өмгөөлөгч өө, танд гэрчээс асуух асуулт байна уу?

Нин:     Өмгөөлөгчид гэрчээс асуух зүйл байхгүй.

Гэр/эм:        Наташаг боомилж алах шахсан. Дараа нь шалан дээр шидээд адгийн амьтнаар нь дуудсан. Бид л биш бол хөөрхийг өөр хэн хамгаалах юм бэ?

Хүмүүс:       Тийм шүү. Өөр хэн байгаа юм? Үнэн шүү дээ.

Гэр/эм:        Наташагийн хувьд их хүнд цохилт болсон. Би өөрөө автобусаар хамт явж, гэртээ хүртэл дуудсан. Гэхдээ өөрөө “юу ч хэрэггүй, гэртээ л харьмаар байна” гэсэн. Би явуулах хэрэггүй л байж.

Шүүгч/эм:   Баярлалаа. Нөхөр өмгөөлөгч өө?

Нин:     Өмгөөлөгчид гэрчээс асуух зүйл байхгүй.

Шүүгч/эм:   Лидочка, өмгөөлөгч гэрчээс асуулт асуухаас татгалзсан гэж протоколд бичнэ үү.

Нин:     Энэ бол мөрдөн байцаагчийн хийж байгаа ажил, би итгэлтэй байна, эхлээд хэргийг хүлээлгэсэн, одоо болохоор өмгөөлөгчийг буруутгаж байна.

Өм/эм: Нина, харамсалтай байна. Цагаа олж ухрах нь хуулийн урлаг юм шүү дээ.

Нин:     Ухрах. Ухрах. Зөвлөхүүд., Василий.

Сте:      Бигий мөрөөд. Нэг арван таван настай тэнэгээс болж амьдралаа дэнчин тавь гэж үү? Танай үйлчлүүлэгч дээр асуудал гараагүй л байна уу?

Нин:     Өчигдөр бол үгүй ээ. Харин өнөөдөр бол мэдэхгүй байна.

Сте:      Түр саатуулах газар очоод үзэхгүй юу. Одоо Быков баяраа тэмдэглээд сууж байгаа биз. Над дээр их олон тэнэгүүд ирж байсан. Гэхдээ өмгөөлөгчийг хүний амь аврах гэснийх нь төлөө өөрөөр нь шоглож байхыг би огт үзээгүй юм байна. Би чамд баттай хэлчихье, манайхнаас хэн нь ч энэ хэргийн хариуцахгүй. Тэгж ойлгоорой.

Рыб:     Битгий гомдоорой. Би энэ холбоог бүхлээр нь хариуцдагийг чи мэднэ шүү дээ. Сонгууль ч хаяанд ирчихсэн байна. Эрсдэл гаргаж чадахгүй гэдгийг минь ойлгоно биз. Намайг уучлаарай.

Прок/эм:     Шүүгдэгчид 5 жил хорих ангид ял эдлүүлнэ үү.

Хүмүүс:       Зөв шүү! Сайн байна! Яг зөв!

Шүүгч/эм:   Танхим чимээгүй! Чимээгүй! Нөхөр өмгөөлөгч, мэтгэлцэхээс татгалзаж байна уу?

Нин:      Үгүй ээ, яагаад тэгж бодоо вэ, нөхөр шүүгч ээ? ., Үнэнийг хэлэхэд надад хэцүү байна. Яагаад гэвэл миний үйлчлүүлэгч ёс суртахууны доголтой. Жирэмсэн эмэгтэйг хаячихаад, оршуулах ёслол нь болсноос хоёр долоо хоногийн дараа өөр эмэгтэйтэй гэрлэлтээ бүртгүүлсэн байна. Гэхдээ энэ үйлдлийг нь хуулиар хязгаарласан уу? Үгүй ээ, хууль ёсных биш. Гэм буруутай боловч хуулийн дагуу бол биш. Нөхөр Гринёвыг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлд зааснаар хохирогч нь яллагдагчаас санхүүгийн болон бусад байдлаар хараат, эсвэл хохирогчтой хэрцгий харьцаж, доромжилж амиа хорлоход хүргэсэн тохиолдолд гэм буруутайд тооцно гэж тодорхой бичсэн байдаг. Тиймээс өөрсдөөсөө асууцгаа, нөхөд өө. Ромашкина Гриневээс ямар нэгэн байдлаар хамааралтай байсан уу? Үгүй! Наталья бол амжилттай, бие даасан Зөвлөлтийн эмэгтэйчүүдийн төлөөлөл байсан. Тэд хамтдаа амьдардаггүй, хамтын өмч байгаагүй. Энэ бол хоёр эрх чөлөөтэй хүмүүсийн ухамсартай харилцаа байсан.

Гэр/эм: Гэхдээ боож алах гэж байсан шүү дээ? Тэр яах болж байна?

Шүүгч/эм:   Чимээгүй байхыг шаардаж байна.

Нин:     Санал нэг байна. Санал нэг байна. Гринёв Натальятай ширүүн харьцсан ганц л баримт тогтоогдсон. Гэхдээ нөхөд өө, энэнд хэн буруутай вэ? Натальягийн хамт олон, та бүхэн буруутай. Та нар хувийн амьдрал руу нь байнга өнгийдөг байсан. Хошуу дүрж байсан. Та нарын оролцоо тосгоны хов живээс юугаараа дээр гэж? Ямар ч ялгаагүй! Энэ бол харгислал! Энэ бол эмэгтэй хүний ​​нэр төрд халдсан хэрэг! Удахгүй Октябрийн хувьсгалын үр дүнд эмэгтэй хүнийг олон зуун жилийн дарлалаас чөлөөлнө. Орчин цагийн эмэгтэй бол эрх чөлөөтэй бие хүн. Хүнийг хайрлаж, хайр нь хөрж ч болно. Тэр ч бас хайрлаж, хайрлахаа больж болно. Учир нь сэтгэл зүрх гэдэг чинь их эмзэг эд,  нөхөд өө. Өнгөрсөн рүүгээ буцна гэж байдаггүй юм. Тийм учраас, талийгчийн дурсгалыг, мөн зөвлөлт эмэгтэйг хүндэтгэж эх орныхоо төлөө хийсэн сайн сайхных нь төлөө, хайрынх нь төлөө, эх хүний сэтгэлийнх нь төлөө Гринёв Станиславыг гэм буруугүйд тооцохыг хүсэж байна.

Гри:      Би бүр сэргээд л явчихсан шүү. Бүрэн цагаатгагдахын тулд тэдэнд ямар нэг зүйл бичиж өгөх хэрэгтэй байх гэж бодож байлаа.

Нин:     Унгар явах гэж байна уу?

Гри:      Тийм ээ. Катягийн зөвшөөрөл өчигдөр гарчихсан. Танд маш их баярлалаа. Өөрийгөө эрх чөлөөтэйгөөр мэдрэх үнэхээр сайхан байна.

Бор:      Сайн байна, Нинка. Ингэж л хийх хэрэгтэй шүү дээ. Тийм ээ., Миний ойлгож байгаагаар хайрт хамтран ажиллагсдаас маань хоёр дахь залууг хариуцаж авах хүсэлтэй хүн байхгүй юу? Сүүлийн удаа хэлье. Би хариуцахад бэлэн шүү.

Нин:     Хүсэхгүй байна.

Бор:      Гэхдээ би бэлэн гэж байна шүү дээ.

Нин:     Аан.

Бор:      Аан. Хувийн ашиг сонирхол гэх үү дээ. Амиа хичээсэн гэж хэлж ч болно. Би өөрийнхөө зоргоор прокуророос өмгөөлөгч болоогүй. Энэ хүмүүстэй тооцоотой юм л даа.

Нин:     Мэднэ ээ, чи ярьж байсан.

Бор:      Одоо харин Масальскийг хэдэн хэсэг болгоод ураад хаячихлаа. Ер нь бол бидний хувьд энэ нэр төрийн шүүх. Нэр төр, эр зориг, баатарлаг байдал.

Нин:     За за, би чамайг ойлголоо. Чадна гэж байвал тохирлоо шүү.

Бор:      Нин. Тэгэхээр хоёулаа салах юм уу? Нина, чи ойлгож байгаа шүү дээ. Өмгөөлөгчийн гэр бүлийн гэрээг хүчингүй болгоно. Бас ёс суртахууны болон бэлгийн амьдралын талууд нийтлэг ойлголттой болсон. Тэгж л таарлаа, тэгэхээр Казимировнад толгой бөхийх хэрэгтэй юу?

Нин:     Тиймээ. Эртнээс л чамд салах цаг нь болсон гэж хэлмээр байсан юм.

Бор:      Эртнээс. Уналаа.

Нин:      Юу тэр вэ?

Бор:      Халаасанаас чинь таван зуутын дэвсгэрт уналаа. Чи ч ажил хийх шаардлагагүй болж байх шиг байна. Сайн байна, баяр хүргэе, цаг нь болсон.

Нин:     Гринёв. Муу новш.

Бор:      Тийм ээ, новш.

Нин:     Буцаад эргэ.

Бор:      Энд болохгүй ээ. Бурхан минь.

Нин:     Сайхан байх шив. Та яаж байна аа, нөхөр Гринёв? Нууцаар. Халаасанд мөнгө хийгээд л. Ингэж болохгүй.

Гри:      Аашлахаа больж үз. Ор л доо. Ямар баяртай явдал вэ?

Кат:      Нинка, дарс уух уу?

Нин:     Нинка дарс уумаар байна уу гэж үү? Харин л дээ, уухыг хүсэж байгаа болов уу? Дуртайяа. Болно биз дээ? Харцгаая, аяганууд энд байна. Авчихлаа. Гялайлаа. Баярлалаа. Надад хэлээч, сонирхсондоо асууж байгаа юм шүү. Яагаад шүүх хурал болохоос өмнө гэрлэлтээ батлуулах гэж яарсан юм бэ? Тэсэхгүй байсан юм уу? Гашуун байна. Үнсэлцэхгүй юм уу? ., Хөөх, ямар чанга юм бэ? Ойн жимснийх үү?

Кат:      Кинзмарули. Лонхон дээрх бичгийг нь хар л даа.

Нин:      Аан. Юуны талаар ярьж байлаа? Ганц бие хүмүүсийг гадаадад ажилд авдаггүй байх. Тэгээд л та хоёр гэрлэлтээ бүртгүүлэх шаардлагатай болсон байх нь.

Кат:      Тэгээд юу гэж?

Нин:     Юу ч биш ээ. Харин чи их сайн ажиллажээ. Царайлаг нөхөртэй болж, гадаад руу ч явах нь. Тиймээс л эхний ээлжинд хурал хийх хэрэгтэй байж л дээ. Натальягийн очихыг хүсээгүй хурал. Тэр энэ хурлыг хийгээд өгөөч гэж гуйгаагүй.

Кат:      Надад өргөдөл ирснийг та харсан шүү дээ. Өөрөө бичсэн.

Нин:     Хэн гэж? Та шүү дээ. Өргөдлийг бичгийн машинаар бичсэн байсан. Наталья шивж чаддаггүй байсан. Катерина чи боловсролтой эмэгтэй хэдий ч бичиг үсгэндээ тааруухан. "Ё-ё-ёс суртахууны дүр төрх", "Амьдро-о-олын жүжиг". Тэр самбар дээрхийг хэн бичсэнийг асуусныг санаж байна уу? Та өөртөө их итгэлтэйгээр “Би!” гэж хариулсан. Наталья зовлонгоо уйлаад л ярьсан чинь, сонссон даруйдаа уухайн тас орилоод бүгдийг нь цуглуулсан биз дээ?

Гри:      Та буруу бодож байна. Тэр үед Катерина бид хоёрын хооронд юу ч байгаагүй.

Нин:     Мэдээж! Хурлын дараа доромжлуулсан, хэнд ч хэрэггүй болсон эр дээр гүйж очоод, хайраа илэрхийлж, цоо шинэ аз жаргалтай амьдралыг амласан байх. Харин хүмүүсийн уур гэдэг яг л лонхонд байгаа архи шиг. Шаардлагатай бол гадагшлуулна.

Кат:      Юугаа яриад байгаа юм? Юун архи вэ? Би хатуу юм огт уудаггүй.

Нин:     Хөөх, ямар чанга юм бэ?

Кат:      Ухаантай прокурор минь, одоо миний гэрээс зайл.

Гри:      Чинийх болчихоо юу?

Нин:     Өө! Найрсаг занд чинь талархлаа. Аз жаргал хүсье, залуус аа! Үргэлж аз жаргалтай амьдрах болтугай!

Кат:      Статик, би биш шүү.

Нин/ээж:     Гарнаасаа хөтлөлцөцгөө! Эхэлье! Та-ма-ра! Та-ма-ра! Та-ма-ра!

Нин:     Та-ма-ра! Та-ма-ра! Та-ма-ра!

Ник:      Та-ма-ра! Та-ма-ра! Та-ма-ра!

Нин:     Хаана вэ?

Нин/ээж:     Тэнд байна!

Там:     Манай Нинка байна. Бидний гүнж. Хараач дээ.

Бру:      Сайн байцгаана уу, нөхөд өө. Хүлээж байлаа.

Гру:      Илья мөн үү?

Бру:      Тийм ээ.

Гру:      Бид Метлицкая Нина Владимировнатай уулзах хэрэгтэй байна.

Бру:      Өршөөгөөрэй, хэн гэнэ ээ?

Гру:      Нина Владимировна. Тэр хаана байна?

Бру:      Орно уу. Бүгд юунд нь болоод ингээд байдаг байна аа?

Төгсөв.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home