Заступники 3

Монгол Телевиз

Төрөл: Орос ОАК                              Хуудасны тоо: 28

Нэр: Өмгөөлөгчид-3                          Бичлэгт орсон:....  он ....  сар .....өдөр 

Орчуулагч: Ч.Ганцэцэг                            Эфирт гарсан:..... он ...... сар ..... өдөр

Нин:            Маша, би ахиж тэрнийг харж чадахгүй нь.

Маш:           Нина?

Нин:            Ойлгож байна уу, би хүүхдээ аварч чадсангүй.

Маш:           Тайвшир. Бүх зүйл сайхан болно. Сонсож байна уу? Нин? Битгий уйл л даа.

Нин:            Би яаж амьдрах юм бэ? Цаашид би яах болж байна аа? Би...

Маш:    Нин, намайг сонс. Чи ахиад хүүхэд төрүүлнэ, сонсож байна уу? Нин, бүх зүйл сайхан болно. Би дэргэд чинь байна.

Нин:      Ахиж төрүүлж чадахгүй шдээ.

Маш:    Чи чинь юу яриад байгаа юм бэ? Ахиад хүүхэдтэй бололгүй яадаг юм?

Нин:      Эмч намайг ахиад хүүхэдтэй болж чадахгүй гэж хэлсэн.

Маш:    Уйлах хэрэггүй, одоо тайвшир л даа. Би дэргэдээс чинь холдохгүй, ойлгосон уу? Одоохон.

Нин:      Би ахиад хүүхдтэй болж чадахгүй шүү дээ.

Маш:    Нина? Нина, чамтай нэг хүн уулзъя гэнэ ээ.

Нин:      Надтай юу?

Маш:    Тийм ээ. Эрэгтэй хүн байна.

Нин:      Боря юу?

Маш:    Юун Боря вэ? Боря энэ тухай мэдээ ч үгүй биз дээ? Олег Васильевич гэнэ үү?_ Өө, Нинка?

Оле:     Хонгорхон Нина Владимировна? Таныг хайж олох гэж, би гэдэг хүн нааш цааш хөлөө эргэтэл явлаа.

Нин:      Яаж олсон юм?

Оле:     Өмнө нь мөрдөгч байсан хүн өөр л байдаг юм байна. Энийг танд. Ямартаа ч юу болсон тухай асууж зовоохгүй ээ. Царай тань цонхийсон байхыг бодоход цус нэлээн алдсан бололтой. Тэгэхээр.. танд нэмэр болох эм энд байна. Гемоглобин-ыхоо хэмжээг нэмэх хэрэгтэй шүү дээ., Нэг хундага тулгачихъя. За, таны эрүүл мэндийн төлөө. Алив.

Маш:    Нөхөрлөлийн төлөө ууцгаая.         

Бичиг: Өмгөөлөгчид 

             Гуравдугаар анги        (02:19)     

Бор:      Нин, чи чинь солиорчихоогүй биз? Хаашаа алга болчихдог юм бэ? 7 хоног эрж хайлаа. Ээж чинь партизан шиг ам нээхгүй. Чиний тухай мэдэж байгаа хүн байхгүй., Хөөх, үсний хэв чинь маяг өөрчлөгдчихөж. Тайрчихсан юм уу? Зохиж байна шүү. Аан гээч, ингэхэд чи хаана байсан юм бэ? ., Нин, хүлээ л дээ. Хэрвээ надаас болсон бол.. хоёулаа уулзаж ярилцъя л даа. Орой кино үзэж, зоогийн газар хоол идсэн ч болно. Би утасдаад захиалга өгчихье.  

Нин:      Өглөөний мэнд.

Люд:     Ниночка, өглөөний мэнд. Хэл сураг ч үгүй, юу болоо вэ?

Нин:      Ханиад хүрээд, хэд  хоног эмчилгээ хийлгэж байгаад ирлээ.

Люд:     Аятайхан тайрсан байна шүү. Танд зохиж байна.

Нин:      Баярлалаа.

Бор:      Сайн уу?

Мас:     Өө, алга болсон амрагийг чинь олсон шүү. Ямар үзэсгэлэнтэй болсныг нь хар даа.

Бор:      Харж байна аа.

Мас:     Өглөөний мэнд., Та хэнтэй уулзах гээ вэ?

Саш ээж:    Метлицкая Нина Владимировна.

Мас:     Аан. Ор л доо. Дотор байгаа.

Нин:      Сайн байна уу, Елена Петровна?

Саш ээж:    Бидэнд ахиад л...

Нин:      Юу тэр вэ? Юу болоо вэ? Та хэл л дээ.

Саш ээж:    Сашка-г хүчингийн хэрэгт буруутгасан. Бас хүн амины хэрэгт.

Нин:      Хүн амины хэрэг гэнэ ээ?

Саш ээж:    Костя Щербинин гэх найзынх нь хамт.

Нин:      Юу болсон талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч.

Саш ээж:    Хороо дүүргийн боловсролын хэлтсийн арга зүйч гэсэн нэг хүн ирсэн. Сашкагийн тухай бас Костя Щербинин-ий тухай асуусан. Сашка ирэв үү үгүй юу аваад явчихсан.

Нин:      Ямар үндэслэлээр буруутгаж байгаагаа тэр хүн хэлсэн үү?

Саш ээж:    Саша гэм буруугаа хүлээж бичсэн захидлыг нь бидэнд өгсөн., Өнөөдөр би хийсэн хэргээ хүлээсэн.

Саш:     Өнөөдөр би... хийсэн хэргээ хүлээсэн.

Саш ээж:    Костя-тай хамт.. Лида Уткин-ыг хүчирхийлсэн тухай бүх үнэнээ хүлээсэн.

Саш:     Костя-тай хамт Лида Уткин-ыг хүчирхийлсэн тухай бүх үнэнээ хүлээсэн., Бас цөөрөм рүү шидсэн тухайгаа., Ийм хэрэг хийсэндээ би маш их харамсаж байна., Таны хүү.. Саша.

Нин:      Ёстой чадахгүй юм байна. Хүүгийн ээжид хэргийг нь авч чадахгүй гэж хэлнэ ээ. Энэ зурагнуудыг харах арга алга. Үнэхээр аймшигтай.

Маш:    Зүрх сэтгэлдээ хайр багтааж явахгүй бол дэлхий ертөнц тэр чигтээ уй гашууд автсан юм шиг санагдана. Үнэндээ тийм биш шүү дээ. Ингэхэд Боря та 2 юу болж байна? Цэг тавьчихсан уу эсвэл найдвар үлдсэн үү?  

Нин:      Мэдэхгүй юм даа. Би тэрнийг хайрламааргүй байна. Хүсэхгүй байна. Маша?

Маш:    Яасан?

Нин:      Би танайд ахиад хэд хоног байж болох уу?

Маш:    Асуух юу байна аа? Мэдээж болно.

Нин:      Баярлалаа._ Александр Гаврилович? Сайн байна уу? Би тань руу залгасан Нина Метлицкая байна аа.

Вла:      Сайн байна уу?

Нин:      Та Щербинин-ийг харин би Мезенцев-ийг өмгөөлөх юм байна.

Вла:      Тэгвэл, Мезенцев-ийн эх таныг ятгаж дөнгөсөн байх нь ээ? Хөөрхий эхчүүдийг өрөвдөх юм даа. Хөдөлмөрч, дайчин эмэгтэйчүүд. Гэтэл хүүхдүүдийг нь хар.

Нин:      Би хэргийн материалтай гүйцэд танилцаж амжаагүй яваа. Ямар нэгэн алдаа мадаг байсан болов уу? Та анзаарсан уу?

Вла:      Хоёулаа хэргээ хүлээсэн шүү дээ. Хэн ч тэднийг шахаж шаардаагүй байхад, болсон явдлыг бүгдийг нь ярьж өгсөн. Няцаах аргагүй нотолгоо. Ийм л байна даа.

Нин:      Шууд итгэхэд хэцүү л байна. Саша-г өмнө нь өмгөөлж байсан болохоор санаанд багтаж өгөхгүй юм.

Вла:      Хөөрхий охин.. 15-тай байсан. Манай охин ч бас 15-тай.

Нин:      Өмгөөлөгчид бидний ажил ийм л байдаг хойно яалтай билээ.

Вла:      Аймшигтай хэрэг. Бүр төсөөлөхөд ч бэрх санагдаж байна.

Нин/Ван:     Одоо тэгээд.../ Яалтай ч билээ.

Вла:      Ялыг нь багасгахыг л хичээе. Эцсийн эцэст хүүхдүүд шүү дээ.

Нин:      Тийм шүү.

Вла:      Намайг өршөөгөөрэй, нөхөр Метлицкая. Би шүүх орох ажилтай.

Нин:      Тийм үү?

Вла:      Сайхан хамтарч ажиллана гэж найдаж байна.

Нин:      Тэгэлгүй яах вэ.

Вла:      За за.

Нин:      Нөхөр Власов, баярлалаа.

Вла:      Зүгээр дээ.

Маш:    За, найз минь, яг одоо өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Өнөө орой манай нэг найзынд...

Нин:      Ямар найз?

Маш:    Нэг алдартай уран бүтээлчийн гэрт бүжгийн үдэшлэг болно. Тэнд коктейль байгаа. Кино ч гарч магадгүй. Хамгийн гол нь тэнд царайлаг залуус зөндөө очно. Чамд тохирох залуу олдож л таарна. Гоё доо.

Нин:      Үгүй ээ.

Маш:    Тийм ээ.     

Нин:      Дэмий байх аа.

Маш:    Юу дэмий гэж?

Нин:      Би юу өмсөж явах болж байна? Энэнтэй юү?

Маш:    Би чамд даашинз өгье. Санаа зовох хэрэггүй. Юу ч тохиолдсон бай, хайраа хамгаалж үлдээрэй. /дуулна/ Аятайхан даашинз байх л ёстой.      

Нин:      Хайраа битгий гомдоогоорой.

Маш:    Битгий гомдоогоорой., /дуулна/ Нина, явцгаая.

/Нина дуулна/

Эр 1:     Хүүе, сайн уу?

Маш:    Энэ бол Ромик. Миний хэлээд байсан уран бүтээлч.

Нин:      Таатай байна. Таны бүтээсэн киноны талаар сонссон шүү.

Эр 1:     Нина, энэ бол миний найзууд. Танилц.

Эм 1:    Москвагийн гудамжаар өөр бас хэн “миний хийсэн хэрэг, намайг шийтгэ” гэж хашхираад байсан бэ?

Эр 2:     Ингэж нэг.. гэрэл цацардаг юм байжээ? Болгооно уу.

Нин:      Би татгалзаж байна, баярлалаа.

Эр 2:     Ойлголоо. Хатуугаас нь ууя гэж үү?

Эр 1:     Гэм буруутай гэдэгт нь бүгд итгэсэн. Гэхдээ мэдээж хэрэг өвгөн Фисейский л итгээгүй.  

Эр 2:     Конъяк, чихрээр даруулах юм уу?

Нин:      Би уухгүй гэж хэлсэн шүү дээ.

Эр 3:     Уучлаарай, энд хүн байгааг мэдсэнгүй.

Нин:      Би гаръя даа.

Эр 3:     Та уйлчихаа юу? ., Хариулах хэрэггүй. Хамгийн гол нь нэрээ надад битгий хэлээрэй. Энэ л нууцыг эцсийн мөчөө хүртэл хадгалж яваад дуусмаар байна. 

Нин:      Нина.

Эр 3:     Та бүгдийг балллачихлаа. За яах вэ, Нина. Намайг Аркадий гэдэг.

Нин:      Би таныг танина. Кадочников-той хамт авахуулсан таны зураг манай гэрийн ханын тавиур дээр бий. Ахын маань эхнэр 5 жилийн өмнө тэнд тавьж байсныг тодхон санаж байна.

Эр 3:     5 жилийн өмнө. Би одоо ч, хэн ч биш хэвээрээ л байна., Явцгаая., Энийг танд.

Нин:      Би уухгүй ээ.

Эр 3:     Нээрээ юу боллоо гэж уух вэ. Та дарснаас биш харин надаас жийрхсэндээ ийм хариу өгч байгаа шүү дээ.

Маш:    Өршөөгөөрэй.

Эр 3:     Намайг шүтэн биширдэг бүсгүйчүүд яадаг гээч? Яг ингээд яваад өгдөг., Би өчүүхэн нэгэн ч гэлээ өөр бусадтай бас найзалж нөхөрлөмөөр санагдах л юм.

Нин:      Наад дарснаас чинь амсаад үздэг ч юм билүү? ., Та гитараа түр өгч байгаач.

             /дуулна/

             Ойлгож байна уу, дээд шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаагүй байж бас хяналтын журмаар гомдол гаргаагүй байж ялагдсан гэж ярих эртдэнэ. Нөхөд өө, би, би юу гэж хэлэх гэсэн бэ гэхээр.. тэгэхээр байна аа, ерөнхий прокурор эсвэл түүний орлогч эсвэл дээд шүүх, тэд ямар ч тохиолдолд, ямар ч нөхцөлд аливаа нэг хэргийг хянаж үзэх боломж гаргаж ирж чаддаг.

Эр 1:     Үнэн үү?

Нин:      Үнэн байлгүй яах вэ. Шалтаг шалтгаан хэзээд олддог юм. Жишээ нь, шүүхийн дүгнэлт хэргийн нөхцөл байдалтай нийцэхгүй байж болно шүү дээ.

Эр 2:     За тэр, энэ хэрэгтэй огтхон ч таарч тохирохгүй байгаа юм. Ердөөсөө ч таарч тохирохгүй байгаа шүү дээ.

Маш:    Та Метлицкая-гийн хэлэхийг анхааралтай сайн сонс. Маш хэрэгтэй, зөв зүйтэй юм ярьж байна. Та надад итгэж болно шүү.

Эр 2:     Ниночка, таны гарт тамга байгаа гэсэн үг биш үү? За тэгээд, түүхэнд нэрээ мөнхлөхөд бэлэн биз дээ?

Нин:      Би юу?

Эр 2:     Тийм ээ.

Нин:      Нэр төрийн хэрэг.

Эр 1:     Нина, больж үз. Зүгээр л архины халуунд хэлж байгаа хэдэн үг шүү дээ. 

Эр 2:     Үгүй шүү, үгүй үгүй. Битгий тэгж хэл.

Нин:      Амлая.. амлаж байна. Олж авсан мэдлэг туршлага болоод өмгөөлөгч хүний нэр төрөөрөө андгайлъя. Би Журавлёва-гийн хэргийг хариуцан авч шүүх танхимд ялалт байгуулна гэдгээ амлаж байна.

Хүмүүс:      Тийм ээ. Зүйтэй. Зөв өө. Браво, Нина. Гайхалтай. Сайн байна. Браво.

Эр 3:     Өглөөний мэнд. Кофе аваад ирлээ. Бразилаас авчирсан. Тусгайлан танд зориулж чаналаа. Шөнө та ямар ширүүн байсан гээч? Орилж хашхичаад л., Тэгж их оргилж тэмүүлсэн бүсгүйтэй өмнө нь таарч байсангүй., “Намайг зүгээр орхи, эндээс тонил, жүжигчин нэртэй салбадай” гээд л.

Нин:      Би тэгж хэлсэн гэж үү?

Эр 3:     Тиймэрхүү л юм хэлээд байсан. Таны зүүд нойрыг сарниулахгүй гэсэндээ газар, хивсэн дээр унтахаас өөр арга надад үлдээгүй л дээ.

Нин:      Тэгвэл бид.. та бид 2-ын хооронд...

Эр 3:     Ердөө ч тийм юм болоогүй.

Нин:      Таны эрүүл мэндийн төлөө.

Маш:    Өө, Нинка? Ашгүй амьд байна уу? Гэхдээ таагүй харагдаж байна. Энийг барьж бай. Өө., За май., Яав аа?

Нин:      Маша, юу санал болгоод байгаа юм бэ? Би ажидаа явах ёстой., Толгой ангалзаад сүйд.

Маш:    Өөр яана гэж бодоо вэ? Ардын мэргэн үг байдаг даа. “Үдэш сайхан санагдсан зүйлс өглөө нь дордчихсон байдаг” аа гэж. Өчигдөр орой чи цагийг тун чиг зугаатай өнгөрүүлсэн. Ямар сайхан үгс хэлсэн гэж санана? Юу гэлээ дээ? Бид  хилсээр гүтгэгдсэн хүмүүсийг аварна ч гэлүү?

Нин:      Аварна гэнэ ээ?

Эр 3:     Тийм ээ.

Нин:      Бид гэнэ ээ? Хэнийг, бид хэнийг аварна гэж?

Эр 3:     Өчигдөр орой, та яг тэр өрөөнд, олны танил хэд хэдэн эрхмүүдийг байлцуулж байгаад амлалт өгсөн. Чухам ямар амлалт вэ гэхээр, Лариса Журавлёва-г суллах.

Нин:      Та юу ярина вэ? Тэгэхээр, би тийм амлалт өгсөн болж таарч байна уу?

Маш:    Тэгсээн.

Эр 3:     Хүлээгээрэй. Бүр долоон дор., Андгай тангараг өргөсөн.

Нин:      Тийм байж._ Танд намайг гаргаж өгөх шаардлага байхгүй байсан юм шдээ., Ердөө ч байхгүй.

Бор:      Хурд сайн аваагүй байхад хөдөлгүүр эвгүй дуугараад байх юм. Та нэг үзээд өгвөл.. уг нь сайн л байна.

Эр 3:     5-с ирж авъя.

Нин:      5-с уу?

Эр 3:     Та Фисейский-тэй оройн хоолны цагаар уулзаж, тэр танд хэргийн тухай ярьж өгөхөөр тохирсон шүү дээ.

Бор:      Баярлалаа, би тэр үеэр чинь утасдъя.

Нин:      Би хүлээж байя., Бүгдэд нь өглөөний мэнд.

Люд:     Ниночка уучлаарай. Энэ хүн нөгөө кино жүжигчин Неволин мөн үү?

Нин:      Энэ хүн үү?

Люд:     Тийм ээ.

Нин:      Тийм ээ, мөн.

Бор:      За Нина Владимировна, шинэхэн амраг чинь уу? Энүүгээр юугаа хийж сэлгүүцэж яваа юм?

Нин:      Сэлгүүцээгүй харин шинэ авсан хэрэг дээр тусалж байгаа юм.

Бор:      Аан, илт байна аа, Нина Владимировна. Илт мэдэгдэж байна., Ямар хэрэг? 

Нин:      Журавлёва-гийн хэрэг.

Бор:      Яах гэж тэр хэргийг авч байгаа юм? Чамд зугаагаа гаргах өөр юм олдохгүй байна уу?

Нин:      Олдохгүй л байна.

Эр 2:     Би түүнийг анх жүжгийн сургуулилтан дээр, 19-тай настай байхад нь харсан юм даг. Адтай хэр нь агуу сэтгэлтэй гэдэг нь илт байсан. Намайг ад чөтгөрийн арганд унаж, залуухан хүүхэнд сэтгэл алдрах хүртэл бид аз жаргалтай сайхан амьдарч байлаа.

Эр 3:     Тэр үнээн.

Эр 2:     Би хэдэн зуун удаа гэм буруугаа хүлээж, уучлал эрсэн. Гэхдээ Ларочка миний үгийг тоож сонсохгүй болчихсон байсан л даа. Алдар нэрийн оргилд нь гарчихсан байсан үе. Товчхондоо, архинд орсон. Айхтар уудаг болсон.

Нин:      Михаил Константинович, талийгаач ямархуу хүн байсан бэ?

Эр 2:     Мөнгөнд дуртай, тосгоны маанаг. Ларочка-д тиймэрхүү булчинлаг бие хаатай залуус таалагддаг байсан. Спортод давгүй байсныг нь илтгэх ганц тэмдэг энгэрт нь байсан.

Эр 3:     Өөр онцгойроод байх юм ширхэг ч байхгүй.

Эр 2:     Гэтэл тэр залуу.. судсаа зүсээд, гүүрнээс үсэрчихсэн. Уулзаж учирдаг нэг бүсгүйтэй байж л дээ. Тюмень-ийнх гэсэн байх аа?

Эр 3:     Тобольск-ийнх. Инна.. Верещагина. Хүүхэд залуучуудын театрт ажилладаг.      

Эр 2:     Яг үнэн Хүүхэд залуучуудын театр. Бас тэр бүсгүйтэйгээ маргалдсанаас болоод 3 давхараас үсэрч байсан гэсэн. Тийм ээ. Ларочка өнөө залууд салахаар шийдсэн тухайгаа дуулгасан байгаа юм. Хайргүй болчихгүй юу даа. Үнэхээр уучлаарай. Тэр залуу юу ч бодож тунгаалгүй, жигтэйхэн том хутга шүүрч аваад Ларочка-г цааш харангуут шууд өөрийгөө  хутгалчихсан.

Эр 3:     Битгий өөр дээрээ үзүүл. Амиа хорлочихсон гэх үү дээ. Зүрхэн тушаа дүрсэн хутгаа өөрөө сугалж авсан гэсэн. Үлгэрт гардаг үхэшгүй мөнх амьдралтай баатар эр шиг л дүр зураг харагдсан юм байх.

Эр 2:     Тэгтэл, хэргийг ахин мөрдөх явцад, шинэ дүгнэлт гарч ирсэн. Ямарваа нэг хүн тийм байдлаар амиа хорлох боломжгүй болж таарсан. Хүн тийм дээгүүр, өөрийнхөө зүрхэн тушаа хутга дүрж чаддаггүй гэнэ. 10 см доор байсан бол өөр хэрэг гэж профессор Мареев дүгнэсэн. Гүйцээ. Ингээд л миний Ларочка хийгээгүй хэргийнхээ төлөө.. 10 жил суусан юм даа.   

Эм 2:    Баярлалаа, Тонечка.

Нин:      Сайн байна уу?

Эм 2:    Нина гэсэн байх аа?

Нин:      Тийм ээ.

Эм 2:    Намайг юуг ч өөрчлөх бодолгүй байна гэж Фисейский-д дамжуулаарай. Болох ёстой юм, болоод л өнгөрсөн. Миний дотор оршин байгаа хууль цааз намайг гэм буруутай гэж тогтоосон.

Нин:      Лариса Леонидовна, та хийгээгүй хэргийнхээ төлөө ял эдэлж байна шүү дээ.

Эм 2:    Тэр хэрэгт гэм буруугүй ч, өөр зүйлд би буруутай.

Нин:      Шинжээчийн дүгнэлтэнд дурдсан зүйлсийг.. хэрвээ сайн анзаарах юм бол...

Эм 2:    Бүсгүй, та миний төлөө юу ч хийх хэрэггүй. Би таныг нааш нь дуудаж авчраагүй. Би хамгийн дээд хууль цаазаар, бурхны хуулиар гэсгээгдэж яваа хүн. Энэ ертөнц тэр чигтээ гашуудлын хөндий юм бол, хаана ч гашуудаж суусан ялгаагүй биз дээ? ., Шүтэн бишрэгчид.

Мас:     Энэ бие барагдаагүй байгаа цагт би үхэшгүй мөнх

             Энэ ертөнцөд мэндэлж амжаагүй байгаа бүхний хувьд ч ялгаагүй

             Дайны цагийн холбоочин, ирээдүй цагийн харилцуур шиг

             Орон зайг тасчин оршсоор байх болно.

Эм 3:    Уйлах гээд байна аа.

Мас:     Таны төлөө.

Бүгд:     Ура.

Бор:      Эрүүл энхийг хүсье.

Мас:     Ура.

Эм 3:    Ура.

Бру:      Үгүй ээ мөн, уяхан сэтгэлтэй хүн шүү.

Бор:      Өнгөрсөн жил Петруша Политехникийн салбар руу шилжчихсэн гэж байна лээ.

Мас:     Би чамд хаягийг нь олж өгнө өө.

Нин:      Нөхөд өө?

Бор:      Тэгээрэй. Өө, Нина? Алив...

Нин:      Нөхөд өө?

Бор:      ... торгож нэг уулгана аа.

Мас:     За одоохон.

Бор:      Хувцсаа нааш нь.

Нин:      Би таг мартчихсан байна шдээ.

Эм 3:    Юу гэж байгаа юм бэ?

Бру:      Хундаганы үг тасалдуулах шахлаа.

Эм 3:    Мартаж болно гэж үү?

Мас:     Одоохон хундагалаад өгчихнө.

Нин:      Хонгор минь?

Эм 3:    Ниночка?

Нин:      Төрсөн өдрийн мэнд.

Эм 3:    Дарс, дарс аваад ир.

Нин:      За минийх хаана байна?

Бру:      Бидний хундага энд байна аа.

Мас:     Би танд энд хундагалаад хийчихлээ.

Нин:      Баярлалаа.

Эм 3:    За ерөөлийн үгээ хэлчих.

Нин:      Би таныг биширдэг.

Эм 3:    Та нар дуулав уу?

Бру:      Гайхалтай. Бүгд цуглалаа.

Эм 3:    Сайхан хэллээ.

Нин:      Ура.

Бүгд:     Ура.

Нин:      Ура, ура, ура.

Эм 3:    Баярлалаа.

Бүгд:     Ура.

Бру:      Гараараа аваад идчихэж болно шдээ.

Эм 3:    Ниночка, ямар баяр тохиолдоо вэ?

Нин:      Нөхөд өө?

Эм 3:    За.

Нин:      Журавлёва-гийн нэр дээр...

Эм 3:    За.

Нин:      ... нөгөө Журавлёва шдээ, давж заалдах гомдол гаргасныг прокурорын ерөнхий газраас Москва хотын шүүх рүү шилжүүлсэн.

Бор:      Байзаарай, чи өөрийнхөө амжилтыг гайхуулах гэж ирсэн юм уу? Больж үз. Ажил хэргийн талаар өнөөдөр ярихгүй байя л даа.

Люд:     Өмгөөллийн ёс зүйн талаар сайн мэддэггүй бололтой. Албан ёсоор мэдэгдэл ирэх хүртэл энд тэнд зарлах ёсгүй байдаг юм.

Нин:      Та энэ тухай мэддэг байсан уу?

Мас:     Би ёстой мэдээгүй юм байна.  

Эм 3:    Ниночка, бэлтгэлтэй байгаарай. Өмнөх ялыг нь хүчингүй болгож, илүү хүнд ял оноож мэднэ шүү. Хэн шүүнэ гэнэ?

Нин:      Ямпольский Альберт Николаевич.

Бор:      59 онд таарч байсан юм байна. Хэцүү хүн дээ.

Эм 3:    Өөрийгөө л гэхээс өрөөл бусад цаадхад чинь огт хүртээлгүй. Өөрийгөө л дөвийлгөөд байна гэж мэд.

Сте:      Яагаад тахианы махаа идэхгүй байгаа билээ?

Мас:     Харин тийн. /цаана бүдэг/

Люд/Эм 3:  Одоохон.    /цаана бүдэг/    / Хүндэт нөхөд өө?

Сте:      Сонсож байна.

Бор:      За?

Эм 3:    Энэ тахианы махыг “Елисеевский”-гээс /дэлгүүрийн нэр/ авсан. Еврей аргаар цэвэрлэж янзалсан.

Бру:      Надад дургүйцэх юм байхгүй шүү.

Эм 3:    Ашгүй дээ.

Бор:      Алив зүсээдэхээч.

Люд:     Зүсэх гэж байна аа.

Нин:      Уг нь өөрөө зөвшөөрсөн бол тун аятайхан... /цаана/

Сте:      Хонгор минь, болгоомжтой.

Бор:      Өөрийнхөө нууц жорыг ашиглаж амталсан байж таарна.

Нин:      Хүлээгээрэй.

Бор:      Бурхан минь.

Эм 3:    Нина?

Нин:      Би зүсэж болох уу?

Бру:      Бурхан минь.

Бор:      Люда?

Нин:      Би зүсээд хуваачихъя, тэгэх үү?

Бор:      Сүрхий хуваачихдаг юм.

Нин:      Зөвшөөрнө биз дээ?

Люд:     Май.

Нин:      Баярлалаа.

Эм 3:    Хүүхдийн цэцэрлэг л гэсэн үг.  /цаана бүдэг/

Бру:      Ингэнэ гэж огт бодсонгүй.         /цаана бүдэг/

Бор:      Юу хийгээд байгаа юм бэ?

Эм 3:    Бид одоо юу бодож энэ махыг идэх болж байна?

Сте:      Яг үнэн. Яаж байгаа чинь энэ вэ?

Нин:      Нэг төрлийн мөрдөн шалгах туршилт.

Бор:      Одоо л ойлголоо.

Эм 3:    Тийм байж.

Нин:      Нөхөд өө, комиссын дүгнэлтэн дээр бичсэн байсан.

Люд:     Герцен-д байдаг комиссын дэлгүүрт үү?

Нин:      Үгүй дээ. Шинжээчдийн эцсийн дүгнэлтэнд, дээрээс доош чиглэлтэй хүчтэй дүрвэл хутганы үзүүр хавирганд тулна гэсэн байсан. Ойлгож байна уу? Сая яг л туллаа, зүрхэнд арай хүрсэнгүй.

Сте/Нин:     Дэмий юм ярих гэж. /Тэгэхээр...

Сте:      Сайн харж байгаад сурч ав. За., Эр хүн яг ингэж л дүрдэг юм. Түрүүний чам шиг тэгж өнгөцхөн...

Нин:      Эр хүн.

Эм 3/Нин:   Василий Василич хүнтэй суу. / Василий Василич.

Нин:      Энийг би баталж нотлох л хэрэгтэй байна. Эрэгтэй хүний үйлдсэн хэрэг байж шүү дээ. Шүүх эмнэлгийн эцсийн дүгнэлтийг профессор Мареев гаргасан байсан. Баталж нотлох амаргүй байх нь ойлгомжтой.

 Эм 3:   Мареев, профессор биш. Одоо академич болсон. Тэрэнтэй холбоо тогтооход хүртэл амаргүй шүү.

 Нин:     Гурвын 3 шинжээч татгалзсны учрыг олчихвол бас зүгээр л байна. 

Люд:     Борис Аркадьевич, өнгөрсөн жил та нэг сүрхий шинжээчтэй танил болсон гэж яриад байлуу?

Бор:      Дэ Эвочка.

Нин:      Залуу бүсгүй юм биз дээ?

Бор:      Би тэгж дууддаг юм. Дорогомилов Эвальд. Шинийг эрэлхийлэгч, идэвх зүтгэлтэй, удирдлагуудыг бут ниргэж чаддаг. Жаахан солиотой ч юм шиг. Гэхдээ ажил мэргэжилдээ гаргууд сайн. Мареев-тай таарамж муутай. Хүсвэл чамайг холбоод өгье.

Нин:      Баярлалаа.

Эр 4:     Ойлгомжтой. Мэсний шархны талаар Мареев юу ч мэддэггүй юм байна. Хуучны ном зохиолоос иш татсан хэвээрээ. Муу зальтай хөгшин худал дүгнэлт биччихээд хэнд ч мэдэгдэхгүй өнгөрнө гэж санасан байх л даа. Аан гээч, би аль эртнээс л тэрэн рүү биоманекан чулуудъя гэж бодоод байгаа юм.

Нин:      Тэр чинь юу билээ?

Эр 4:     Ар гэр ахан дүүсгүй, араас нь нэхэл дагал болох хүнгүй хөөрхий нэгний цогцос гэх үү дээ. Та харах уу?

Нин:      Боломжтой бол дараа харъя.

Эр 4:     Эхлээд манай даргаас зөвшөөрөл авах хэрэгтэй. Өөр олон зөвшөөрөл нэмж шаардах л байх. Гэхдээ бид учрыг нь олно оо. Яг одоогийн байдлаар би биоманекан-ыг зөвхөн сансрын нисгэгчдийг бэлтгэхэд ашиглаж байгаа.

Нин:      Мхм.

Эр 4:     Биоманекан-ыг онгоцонд суулгаж, хэр хэмжээний даралтанд нуруу нь хугарч байна вэ гэдгийг ажигладаг. Гэтэл бид юун дээр туршиж, нотлох болж байна? Мареев эсэргүүцсэн ч хамаагүй, тэрэнд үзүүлээд өгнө өө. Зөвшөөрөл авчих.

Нин:      Тохирлоо.

Эм 4:    Энд Серёжагийн 12 захидал, өдрийн тэмдэглэл, 5 гэрэл зураг байгаа. Хүссэнээрээ ашиглаж болно. Харин эргүүлээд өгөөрэй. Миний хувьд үнэ цэнтэй зүйлс.

Нин:      Ингэж тус хүргэж байгаад маш их баярлалаа.

Эм 4:    Та Серёжад амиа хорлох шалтаг шалтгаан байсан эсэх талаар асууж таарна. Надтай хамт байхдаа.. түүнд тийм сэдэл огт байгаагүй. Тэр надад хайртай байлаа., Надтай хамт байхдаа аз жаргалтай байсан. Журавлёва гэгч ивээн тэтгэгч.. гарч ирэх хүртэл шүү дээ., Надтай байхдаа л, жаргалтай байсан гэдгийг нь битгий мартаарай.

Нин:      Энд хоёрхон мөр бичсэн байна. Сонс доо. “1962 оны 5-р сарын 12. Өвс ногоо халиурсан үдэш цонхны дор, ханцуйгаа дэрлэн хэвтсээр, хүлээсээр”.

Маш:    Бараг л Есенин байсан юм биш үү?

Нин:      Харин тийм ээ., “Хайрт Инна минь, хэрэв чи маргааш үхснийг маань олж мэдвэл, сандрах хэрэггүй харин нэг л зүйлийг сайн ойлгоорой. Одоо би чамтай үүрд хамт байхаар, хайр сэтгэлээ өнө мөнхөд үргэлжлүүлэхээр одсон гэдгийг.. бас миний зөөлөн сэтгэл чамайг хатуу ширүүн энэ орчлонгоос хамгаалж явах болно гэдгийг санаж яваарай”., Маш? Маш, чи энэ залууг өрөвдөө юү?

Маш:    Үгүй ээ.. өөрийгөө өрөвдчихлөө. Би үзэсгэлэнтэй, аятайхан бүсгүй. 3 хэл мэднэ. Гэтэл хэн ч надад ийм үгс илгээж байгаагүй. Асеев-ын шүлэгнүүдээс л хуулчихсан байдаг. Гэтэл Тобольск-н хүүхэн ийм захиа хүлээж авсан байна шдээ.

Нин:      Маш, харин ч гайхалтай хэрэг биш гэж үү?

Маш:    Юу тэр вэ?

Нин:      Чиний сэтгэлийг хөдөлгөж чадсан бол, шүүгчдийн сэтгэлийг ч ялгаагүй догдлуулна гэсэн үг.    

Эр 4:     Бэлэн үү? Өнөөдөр бид дээрээс далайх байдлаар хүн рүү хутга дүрэхэд бие махбодод ямар өөрчлөлт гардаг тухай туршилт явуулах гэж байна. Техникийн шингэнд хордож үхсэн, хэн гэдгийг нь тогтоож чадаагүй 23 орчим насны эрэгтэйн цогцос дээр энэхүү туршилтыг хийхээр болсныг онцлоё. За бүгд байраа эзлээрэй.   

Эм 5:    Хэрэв өөр рүүгээ хутга дүрсэн бол далайх өнцөг, буух хүч зэргээс хамаарч шарх өөр харагдах учиртай.

Эр4:      Бэлэн үү?

Эм 5:    Хутга хавирганы мөгөөрсийг нэвтэлж гарлаа.

Эр 4:     Ойртоод ир дээ.

Эм 5:    Метро шиг шулуухан яваад орлоо доо.

Эр 4:     Сайн авна шүү. Бэлэн үү?

Нин:      Одоо яг юу хийж байна?

Эм 5:    Дүрсэн хутгыг хазайлгаж мурийлгалгүй шууд сугалж авах гэж оролдож байна. Та хар даа. Хавирга тулснаас болоод цогцос зүүн тийш хөдөлчихлөө.

Эр 4:     Гадны нөлөө байгаа мэт харагдаж байгаа ч өөрийгөө хутгалсан нь үнэн юм байна. Түрүүлж гадны нөлөө ороогүй гэдгийг баттай хэлж чадна.

Нин:      Эвальд Маратович, баяр хүргэе.

Эр 4:     24 настай залуугийн хавирганы мөгөөрс уян хатан байх ёстой. Мареев энийг л судалж уншаагүй хэрэг. Хутга саадгүй яваад орж байгаа юм.

Нин:      Танд талархаад баршгүй.

Эр 4:     Гэхдээ нөгөө талаар, Мареев-тай санал нэгдэж болно. Өөрийгөө ингэж гэмтээж, ноцтой шархдуулсан хүн.. уг шархыг огт хөндөхгүйгээр.. хутгаа сугалж авах боломжтой болов уу? Ямар ч боломжгүй.

Нин:      Эвальд Маратович, байзаарай. Гэхдээ байна аа, ахиад нэг туршилт явуулаад үзэж болохгүй гэж үү? Та ойлгож байгаа биз дээ? Гэмгүй хүн шаналж байна. Гэм зэмгүй эмэгтэй. Урлагийн салбарт гавьяа байгуулсан...

Эр 4:     Та надтай наймаалцах гээ юү?

Нин:      Яалаа гэж.

Эр 4:     Зүйтэй, дэмий. Надад шинжлэх ухааны баримт хэрэгтэй болохоос, тайлбар зүүлт хэрэггүй.

Нин:      Ойлголоо.

Эр 3:     Өө.. Юу болоо вэ? ., Үхсэн хүн босож ирээд татаж чангаагаа юу? Залуу бүсгүйн сүнс адар дээгүүр нисээ юү?

Нин:      Сүнс ниссэн бол хамаагүй дээр байсан юм.

Эр 3:     Юу болсон юм?

Нин:      Дэмий баахан гүйжээ. Шинжээч, Мареев-тай санал нэг байна лээ. Дүгнэлтээ шүүх рүү явуулна гэсэн.

Эр 3:     Яах вэ, амьдралд сэтгэлээр унах үе тохиохыг алийг тэр гэх вэ. Харж байгаарай, одоо миний азгүйтэх ээлж ирнэ. Яг одоо би таныг гэртээ урьж, хамт цай ууя гэж хэлнэ. Харин та татгалзана.

Нин:      Би зөвшөөрч байна. Цайнаас татгалзах юм алга.

Эр 3:     Болгооно уу., Таны үйлдлийг таахад үнэхээр хэцүү юм._ Энэ аав бид 2 байна. Аав маань тэнгисийн цэрэгт алба хашсан. Намайг урлагийн хүн болох гэж байгааг мэдсэн бол ч... Харин энэ бол.. тийм ээ, манай ээж.

Нин:      Үзэсгэлэнтэй юм аа.

Эр 3:     Саяхан өөд болсон.

Нин:      Эмгэнэл илэрхийлье.

Эр 3:     Нээрээ.. энд.. миний тухай бичсэн нийтлэл бий. Хаана нь байлаа даа? Хамгийн анхных нь байх шүү. Ингээд л өөдрөг үзэлтнүүдийн дүрд тоглож эхэлсэн дээ. Саяхнаас даргын дүрд тоглодог болсон. Одоо ч эргэж буцах аргагүй болсон биз.

Нин:      Энэ Лариса Леонидовна мөн үү?

Эр 3:     Тийм ээ, мөн. Цус ханхалсан үг урсгаад л. Сонирхуулж хэлэхэд, энэ киног Пьета-тай /Микеланжелогийн бүтээл, цовдлогдсон Есүсийг ээжийнх нь өвөр дээр байгаагаар дүрсэлсэн/ адилтгаж болно. Амь эрсэдсэн хүүгээ тэврээд уйлж суугаа эх хүн. Энэ кино гадны үзэгчдийн хүртээл болоогүй. Тоотой хэдэн удаа дотооддоо гаргасан. Тэгээд л нам гүм болсон. Энэ хэсэгт зураглаачийн тухай бичсэн байгаа. Зураг авалтын дараахан өнгөрчихсөн.

Нин:      Би энэ киног үзэх хэрэгтэй байна.

Эр 3:     Маргааш нааш цааш ярьж байгаад зохицуулах гээд л үзье.

Нин:      1963 он. Сергей Левченко-гийн өдрийн тэмдэглэлийн хэсгээс уншиж өгье. Энэ хэсэгт, талийгаач сэтгэл санаагаар унаснаас гадна гутранги байдалд орж улмаар.. амиа хорлох бодол тээж явсныг нь гэрчилж байгаа юм. “Бурхан минь, тэдэнд үнэнийг олж мэдэх боломж бүү олгооч. Бусдын гарт газар дээрээ амиа алдсан гэж бодог. Тэд үнэнийг мэдчихвэл яах вэ? 2, 3, 4 хоног шаналсаныг минь мэдчихвэл яах болж байна?”

Эр 5:     Тийм ээ, ойлгомжтой бичиж. Гэхдээ өөрөө бичээгүй нь харамсалтай. 1963 онд оюутан Левченко, Всеволод Михайлович Гаршины бүтээлээс сэдэвлэсэн радио жүжигт оролцон тоглосон., Сэтгэлээр унах хэрэггүй. Ахиад оролдоод үз.          

Нин:      1964 он. Бичсэн захидлынх нь хэсгээс уншиж танилцуулъя., “Намайг эндээс явсан хойно ч, тэд ууж идэж, наргиж цэнгэсэн хэвээрээ л байна. Бас..” Хэлж боломгүй үг биччихэж. Цаашаагаа “... хайртай Серёженька нь цэл залуугаараа хорвоог орхисныг дуулаад тэд гуниглах биз”.

Эр 5:     Үхлийн тухай бодож байж. Гэхдээ үхлийн тухай боддоггүй хүн гэж байдаг юм уу? Хүн болгон л.. боддог шүү дээ. Хангалттай үндэслэл гарч ирээгүй гэж үзэж байна. Маргааш хүртэл завсарласныг мэдэгдье.

Эм 2:    Васенька? Хүү минь? ., Хайртай хонгор үр минь?

Эр 2:     Венецийн кино наадмын үеэр Пикассо бүр уйлсан юм даг. Харин Феллини-гийн нүдэнд нулимс цийлэгнэж байсан юм шүү.

Нин:      Михаил Константинович, энэ үнэхээр агуу бүтээл болж.

Эр цаана:   Чи чинь яаж байна аа? Үхчихлээ шүү дээ., Амьтай голтой байхад нь мэсийг сугалж авч болдоггүй юм.

Эм 2:    Би алчихлаа. Алчихлаа.

Нин:      Үнэхээр агуу кино юм.

Эр 6:     Өмгөөлөх тал, цэргийн нэгдүгээр эмнэлгийн төв лабораторид ахин шүүх эмнэлгийн шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч,  зөвшөөрсөн. Тун сонирхолтой хариу гарсан байна. Танилцуулахыг зөвшөөрнө үү.

Эр 5:     Хэсэг хугацааны дараа танилцуулаарай. Гол санаа нь бүгдэд ойлгомжтой байгаа гэж бодож байна. 1-рт, өөрийгөө бэртээсэн байх боломжгүй гэсэн өмнөх дүгнэлтийг үгүйсгэсэн. 2-рт, шинээр гаргасан дүгнэлт, өмнөх дүгнэлтийн агуулгатай бүрэн нийцсэн. Өмгөөлөх талд хэлэх үг байна уу?

Нин:      Нөхөр шүүгч ээ, өмгөөлүүлэгчид асуулт тавихыг зөвшөөрнө үү.

Эр 5:     Зөвшөөрч байна.

Нин:      Лариса Леонидовна, та өрөөнд орж ирээд Сергей Левченко-г харангуутаа чухам юу хийснээ шүүх бүрэлдэхүүнд тодорхой ярьж өгөхгүй юу.

Эм 2:    Би түргэн тусламж дуудсан.

Нин:      Асуултаа давтая. Сергей Левченко-гийн цээжинд хутга дүрээстэй байгааг хараад та хамгийн түрүүнд чухам ямар үйлдэл хийсэн бэ? 

Эм 2:    Би.. түр хүлээгээрэй., Би хашхирсан.

Нин:      Та хашхирсан. Тэгээд дараа нь юу хийсэн бэ?

Эр 6:     Эсэргүүцэж байна. Өмгөөлөгч шүүгдэгчид дарамт үзүүлж байна.

Эм 2:    Би хутгыг сугалсан., Би өөрийн гэсэн ухаангүй болчихсон байсан. Юу болоод байгааг ойлгоогүй.

Эр 6:     Тэгэхээр, та мөрдөн байцаалтын явцад мөн анхан шатны шүүх хурал дээр хутга шалан дээр байсан гэж хэлсэн шүү дээ. Та яагаад худал хэлсэн юм бэ?

Эм 2:    Би.. би айсан. Би Левченко-г сэтгэл санааны дарамтанд оруулаад зогсохгүй.. бие махбодийг нь ч бас сүйдэлчихлээ гэж бодсон. Гэхдээ би улаан манан дунд байсан.

Эр 6:     Улаан манан дунд байснаас гадна согтууруулах ундаа багагүй хэрэглэсэн байсан. Өөр асуулт байхгүй ээ.

Нин:      Өмгөөлүүлэгч маань цочмог хариу үйлдэл үзүүлэх төлөвт байсныг нотлох эмчийн магадлагаа хэргийн материал дунд бий. Нөхөр шүүгч ээ, өмгөөлүүлэгч Сергей Левченко-гийн цээжнээс хутга сугалж авах үедээ юу хийж байгаагаа ойлгож мэдээгүй. Мөн тэр залуугийн үхлийн шалтгаан юу байсныг, чухам юу болоод өнгөрсөн талаар өмгөөлүүлэгчид тодорхой мэдсэн зүйл байгаагүй, төөрөгдөлд орсон байсныг бид бүгд сонслоо. Харин “Би алчихлаа” гэж хашхирсан болоод дараа нь чухам юу болсон нь Алексеева, Бернацкий нарын өгсөн гэрчийн мэдүүлгээс тодорхой харагдана. Иймд энэхүү төөрөгдөл хэрхэн яаж бий болсныг та бүхэнд ойлгуулахын тулд “Ой хөвчид учирсан хайр” гэх уран сайхны киноны хэсгээс үзүүлэхийг зөвшөөрнө үү. 2-хон минут үргэлжилнэ.

Эр 5:     Энэ шүүх танхим болохоос, “Иллюзион” кино театр биш., Ямар үндэслэлээр ийм санал тавьж байгаа билээ?

Нин:      Ажил үүргээ гүйцэтгэж явахдаа ижил төстэй нөхцөл байдалд орж үзсэн гэдэг утгаар нь жүжигчний сэтгэлзүйд яаж нөлөөлснийг ойлгож мэдэх нь чухал гэж үзэж байна.

Эр 5:     Больж үз, Нина Владимировна. Хүсэлтийг үндэслэлгүй гэж үзэн хүлээж авахаас татгалзаж байна. Завсарлага.

Эр 3:     За, хаашаа хүргүүлэх вэ?

Эм 6:    Хар даа. Неволин явж байна.

Нин:      Намайг..

Эм 6:    Хүүе, Неволин мөн байна шдээ.

Эм 7:    Та бидэнд гарын үсгээ өгөөч.

Эр 3:     Бүсгүйчүүд ээ, дараа болъё тэгэх үү? Баярлалаа.

Эм 7:    Дараа гэж хэзээ вэ?

Эр 3:     Би чухал юм ярьж байна. Уучлаарай.

Эм 7:    За за.

Эр 3:     За?

Нин:      Уучлаарай, надад нөхөртэйгөө ярих хэрэг байна., Салах гэж байгаа.

Эр 3:     Ойлголоо. Шаардлагатай бол ярилцах л хэрэгтэй. Намайг хаанаас олохоо мэдэж байгаа биз дээ?

Бор:      Сонирхолтой хүнтэй уулзаж байх чинь вэ.

Нин:      Сайн уу? Хэнийг хүлээж байгаа юм?

Бор:      Найзыгаа хүлээж байлаа.

Нин:      Тэгвэл баяртай.

Бор:      Байзаарай. Нин, би чамайг хүлээж байсан юм аа. Хоёулаа чинь одоо найзаас өөрцгүй болсон биз дээ? Хаа нэг тийшээ хамт орох уу гэж асуух гээд л. Найзуудын хувиар. Кино үздэг ч юм уу эсвэл манайд зочилж очиж болно шүү дээ.

Нин:      Борь, би амжихгүй ээ. Номын сан орох ажилтай.

Бор:      Аан.

Нин:      Хүргээд өгөхгүй биз?

Бор:      Бололгүй дээ. Тусламж хэрэгтэй юу?

Нин:      Чи шүүгч Ямпольский-г мэднэ гэл үү? Шүүх танхимд таарч байсан уу?  

Бор:      Мэднэ ээ. Ухаалаг хүн. Нийтлэл бичнэ. Явах замдаа ярьж өгье.

Эр 7:     Таван минутын дараа манайх хаана шүү.

Нин/Бор:     Баярлалаа.

Нин:      Энд бас л алга. Ерөөсөө олдохгүй юм биш үү?

Бор:      Үглэхээ боль, өмгөөлөгч Метлицкая. Бидэнд ахиад 5 минут байна.

Нин:      5 минут. 5 минут дорхноо өнгөрчих байлгүй.

Бор:      Чимээгүй гэм. Юу ч болж байсан үзээд л алдах хэрэгтэй.

Нин:      “Шүүхийн үйл ажиллагаанд аливаа хэргийн хэнд, юунд хамааралтайг, тэдгээр хамаарлын учир шалтгаант нэгдлийн зарчмыг тэр бүр хэрэгжүүлдэггүй. Биет баримт сэлтээс гадна шүүгдэгчийн сэтгэл хөдлөл, оюун санааны ертөнц болон үүнд нөлөөлдөг хүчин зүйлсийн талаарх мэдээллийг шүүхийн судалгаанд хамруулах ёстой”.

Эр 5:     Наадах чинь хууль биш. Харин нэг хүний үзэл бодол төдий.

Нин:      Тийм ээ, үзэл бодол., Гэхдээ энэ таны үзэл бодол шүү дээ, нөхөр шүүгч ээ. 1960 онд “Зөвлөлт дэх шударга ёс” сэтгүүлд нийтлэгдсэн “Нүүр тулах нь” гэдэг нэртэй таны бичсэн өгүүлэл.

Эр 5:     Гарцаагүй байдалд оруулчихлаа гэж бодож байна уу? Бидэнд хэн нэгэнтэй нүүр тулах үе зайлшгүй тохиодог. Өмгөөлөгч сануулж хэлээгүй байхад шүү дээ. За за, тавьсан хүсэлтийг чинь үндэслэлтэй гэж үзэж байна. Киноны хэсгээс үзүүлэхийг зөвшөөрч байна.

Нин:      Баярлалаа.

Эм 2:    Би алчихлаа. Алчихлаа.

Эр 5:     Тийм ээ, гайхалтай тоглож гэж хэлмээр байна. Агуу тоглолт.

Нин:      Тийм шүү. Шүүгдэгч торны цаана суугаагүй байсан бол энэ кино Бүх Зөвлөлтийн кино наадмаас шагнал авах байсан.

Эр 5:     Би киноны тухай яриагүй байна, Нина Владимировна. Завсарлага.

Бор:      Нинь? ., Ярих юм байна. Би...

Нин:      Ярь л даа.

Бор:      Намайг уучлаарай. Оройтсон хойно нь, нөгөө...

Нин:      Боря...

Нин/Бор:     ... би яг одоо бэлэн биш байна./ Нинь, хүлээж бай.

Бор:      Би зүй зохисгүй үйлдэл ер гаргахгүй.

Нин:      Гаргахгүй гэнэ ээ?

Бор:      Энэ.

Нин:      Эргэлзэж байна шүү.

Бор:      Энэ сорви.

Нин:      Цэрэгт байхдаа ийм сорвитой болсныг чинь мэднэ ээ.

Бор:      Цэрэгт байхдаа олж авсан сорви биш. Намайг ийм сорвитой болгосон хүн бол.. Журавлёва Лариса Леонидовна. Тэр үед үнэхээр.. аз таарсан гэх үү дээ. Журавлёва нэлээн согтчихсон байсан.

Нин:      Ийм юм бас байдаг аа.

Бор:      Юу л даа, энэ хэргийг өмгөөлөх саналыг.. хамгийн анх надад тавьсан. Харин би татгалзсан. Зүгээр л би Журавлёва-г дэндүү сайн мэддэг болохоороо татгалзсан юм. Бас над шиг ийм сорвитой өөр нэг эрийг мэддэг болохоороо тэр. Яг цээжин дээрээ.

Нин:      Энэ бүхнийг одоо хэлдэг чинь ямар учиртай юм? Энэ бүхнийг одоо хэлдэг чинь ямар учиртай юм бэ?

Бор:      Чамайг ямар хариу үйлдэл үзүүлэх бол гэдгээс айсан.

Нин:      Хариу үйлдэл гэнэ ээ? Тэгвэл одоо айхгүй байгаа юм биз дээ?

Бор:      Яах вэ...

Нин:      Чамайг Журавлёва-тай унтсан гэж хардаад бөөн юм болно гэж бодоо юу?

Бор:      Тийм ээ, тэгж хэлж болно.

Нин:      Очиж очиж өнөө Журавлёва-тай юм биз дээ?

Бор:      Тэр үед бид маргалдчихсан байсан...

Нин:      Яасан бэ?

Бор:      Яасан бэ, Люда?

Люд:     Намайг уучлаарай.

Бор:      Одоо ажлаар нэг энэ тухай шивэр авир хийлдэнэ дээ.

Нин:      Тэгнэ л биз. Чи зүгээр ч нэг надаас нуугаагүй. Боря, чи надад тусалсан. Хэдэн мөр үг олоход, надад туслаад яваад байсан биз дээ? Яах гэж тэр вэ?

Бор:      Ажил дээрээ нэг шат ахиж, амжилт гаргахад чинь нэмэр болж магад гэж бодсон юм.

Нин:      Одоо би яаж өмгөөлөх юм бэ? Яаж? ., Яагаад одоо надад энэ бүхнийг хэлж байгаа юм бэ? Яагаад?

Бор:      Яах юу байх вэ дээ, зүгээр л чадаагүй. Нина, би хэлж чадаагүй. Яагаад гэвэл Журавлёва солиотой эмэгтэй., Харин.. өнөө.. Кларк Гэйбл чинь овоо юм гээч. Аягүй бол бас бүгдийг мэдэж байгаа даа. Журавлёва-гийн тухай бас... ямартаа ч чамаар энэ хэргийг өмгөөлүүлэхээр болгож чадсан байна шдээ.

Нин:      Чи нөхцөл байдлыг улам дордуулчихлаа._ Та яах гэж энэ бүхнийг хийсэн юм бэ?

Эр 3:     Сайн мэдэхгүй байна., Би тантай хамт байхын тулд, таны үсний үнэрийг ахин дахин үнэрлэхийн тулд, юу хийх ёстойгоо би мэдээгүй. Утгагүй сонсогдож байгаа биз?

Нин:      Үнэхээр харгис тоглоом аж.

Эр 3:     Энэ тоглоом биш ээ. Би гэм буруугаа яаж цайруулах вэ? Яах ёстойг минь хэлээд өгөөч. Хүсвэл шүүх танхим руу явж очоод, Журавлёвагийн тухай мэддэг бүхнээ хэлэх үү?

Нин:      Хэрэггүй._ Сергей Левченко, хайртай эмэгтэйгээсээ хагацахыг тэвчиж чадаагүй. Лариса Леонидовна-гийн байр байдал тэр чигтээ, өөрөө өөрийгөө ялын дээд хэмжээгээр шийтгэсэн гэдгийг илтгэж байна. Мөн түүний хэлсэн үг, та бүхэн бас сонссон байх, “Би алчихлаа” гэсэн энэ үг, Журавлёва, Левченко-г хайрлахаа больсондоо гэмшсэний илрэл. Учир нь хайрлахаа болино гэдэг зарим хүний хувьд амь таслахтай адилхан байдаг. Мөн өмгөөлүүлэгч маань, Сергей Левченко-гийн цээжнээс хутгыг сугалж авсны улмаас, өөрийн гараар амь насыг нь бүрэлгэчихлээ гэж бодсоор өдий хүрсэн. Левченко-д амьсгаатай байх 2 хүрэхгүй минут үлдсэн байсан. Энэ нь Журавлёва-гийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж, улам бүр шаналах болсон. Лариса Журавлёва-д.. гэмт хэрэг үйлдэх сэдэл байгаагүй тул.. түүнийг цагаатгахыг шүүх бүрэлдэхүүнээс хүсье.

Эр 5:     Шүүгдэгч танд сүүлчийн удаа хэлэх үг байна уу?

Эм 2:    Үнэнийг эрэлхийлж энэ танхимд хүрэлцэн ирсэн хүн бүрт талархаж байна. Гэхдээ сүүлийн үгээ би та бүхэнд хандаж хэлэхгүй., Серёжа, чи намайг тэнгэрээс, тэртээ дээрээс сонсож байгаа, тийм үү? Би чамд маш их хайртай. Серёжа., Өөр хэлэх үг байхгүй ээ.

Эр цаана:   Браво. Браво.

Эм цаана:   Браво. Браво.

Эр 5:     Яллах шийдвэрийг өөрчилж, Журавлёва Лариса Леонидовна-д 3 хүртэлх хугацаагаар хорих ял оноосугай. Өмнө эдэлсэн ялын хэмжээг харгалзаж үзсэн болно.

Эр цаана:   Браво. Браво.

Хүмүүс:      Браво. Браво. Браво. Браво., Браво.

Эр цаана:   Браво.

Нин:      Сайн байна уу? Александр Гаврилович байгаа юу?

Эм 8:    Бүсгүй, өнөөдөр хэнийг ч хүлээж авч уулзахгүй.

Нин:      Би өмгөөлөгч. Александр Гаврилович-той ярих хэрэг байна. 

Эм 8:    Битгий саад болоорой гэсэн. Хэлсэн үгийг чинь дамжуулаад өгч болно шүү.

Нин:      Нэг хэрэг дээр бид хамтарч ажиллахаар болсон юм л даа. Би өмгөөлөхөөс татгалзахаар шийдсэн. Тэр тухайгаа өөртэй нь уулзаж байгаад хэлэх гэсэн юм.

Эм 8:    Тэгвэл хүлээж л бай.

Юрь:     За, Александр Гаврилович, хэргийг шүүхэд шилжүүлье дээ. Цааш явах газар алга.

Нин:      Юрьев мөн үү? Мөрдөн байцаагч Юрьев-тэй уулзаж байгаа юм уу?

Эм 8:    Тийм ээ, орон нутгийн прокурорын газраас яваа гэсэн.

Вла:      Таны зөв, Павел Иваныч. Гэхдээ нотлох баримт хангалттай байгаа биз дээ?

Юрь:     Хэргээ хүлээх нь хамгийн том нотолгоо болдог гэдэг байх аа?

Нин:      Баяртай.

Эм 8:    Баяртай.

Вла:      За Павел Иваныч, чинийхээр болъё доо. Угаасаа би татгалзаж чадахгүй хойно.

Юрь:     Тэгвэл нөхөр Власов, шүүх дээр уулзах уу даа?

Вла:      Тохирлоо, нөхөр Юрьев.

Эм 8:    Нэг бүсгүй тантай уулзах гээд ирсэн.

Вла:      Ямар бүсгүй?

Эм 8:    Нэг хөөрхөн бүсгүй.

Нин:      Сайн байна уу, Елена Петровна?

Саш ээж:    Сайн байна уу? Та яагаад өмгөөлөхөөс татгалзсан юм бэ?

Нин:      Та яагаад тэгж бодоо вэ? Яалаа гэж татгалзах вэ? Татгалзаад байх зүйл байхгүй шүү дээ. Хараач ээ. Тод гэгч нь бичжээ?

Саш ээж:    Харин тийм ээ. Өдөр болгон л элдэв юм бичнэ, цонх балбана. Өчигдөр амбаарт гал тавьчихсан.

Нин:      Ингэхэд Щербинин-д өмгөөлөгч Власов-ыг хэн санал болгосон юм бэ?

Саш ээж:    Мөрдөгч Павел Иваныч шилдэг нь бас үнэрхдэггүй гэж хэлсэн.

Нин:      Юрьев үү?

Саш ээж:    Тийм ээ.

Нин:      Тийм байж. Тэгэхээр, би өөр өмгөөлөгч олж өгнө. Власов-аас татгалз гэж хэлээрэй.

Саш ээж:    Щербинин-ий ээж тун сэтгэл хангалуун байгаа шүү дээ.

Нин:      Елена Петровна мөрдөгч, өмгөөлөгч санал болгож байгаа бол хэргийн үнэн мөн олдохгүй гэсэн үг.

Төгсөв.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home