Заступники 2

Монгол Телевиз

Төрөл:           ОАК                                 Хуудасны тоо:  23

Нэр:Өмгөөлөгчид 1-2                          Бичлэгт орсон:....  он ....  сар .....өдөр

Орчуулагч:О.Ундрал / Редактор Ч.Ганчимэг Эфирт гарсан:..... он ...... сар ..... өдөр

Але:        Сайн байна уу, Данилыч?

Дан:        Сайн.

Але:        Тантай ярих юм байна. Явах уу? Явъя.

Дан:        Явъя, явъя.

Але:        Та чинь нөгөө ... юу гэдэг билээ дээ, цагаагдсан гэдэг билүү?

Дан:        Тийм ээ.

Але:        Би буруу ярьж байж магадгүй.

Дан:        Тэр яатууд туслах юм уу?

Але:        Яалаа гэнэ ээ?

Пол:        Малковскийн номын сангийн орлогч эрхлэгч, гэрч Прусаков, танд хэлэх зүйл байна уу?

Дан:        Хүндэт ардын шүүгчээ, би үнэнийг хэлэх ёстой. Сашка Мезенцев Лениний ботийг хулгайлаагүй. Бурхан намайг гэсгээг.

Саш/ээж:       Энэ чинь юу болоод байна аа?

Пол:        Танхим чимээгүй!

Дан:        Тиймээс миний мэдүүлэг хуурамч байсан гэсэн үг.

Ант:         Гэрч хуурамч мэдүүлэг өгсөн тохиолдолд ямар хариуцлага хүлээдгийг та эрхбиш санаж байгаа байх.

Дан:        Хамаагүй ээ. Үнэний төлөө би хариуцлагаа үүрэхэд бэлэн. Би бүхэл амьдралынхаа турш шийтгүүлсэн. Би социалист хуулийн гажуудлын хохирогч болсон хүн. Энд надад магадлагаа байна. Намайг цагаатгасан тухай. Тээр, харав уу? Харж байна уу?

Пол:        Зөвлөлт Холбоот Улсын Москва хотын Измайловын дүүргийн ардын шүүхээс Александр Михайлович Мезенцевийг гэм буруугүй гэсэн шийдвэр гаргаж байна. Гэмт хэрэг үйлдээгүй нь нотлогдсон тул шүүхийн танхимаас шууд суллалсугай.

Саш:       Ээж ээ.

Саш/ээж:       Хүү минь! Үр минь...

Але:        Сайн байна уу?

Нин:        Залуу минь, харин таныг би их нарийн байцаах ёстой болох нь дээ. Гэхдээ одоо биш ээ. Яагаад гэвэл би яарч байна.

Але:        Тийм бол, миний унаа танд үйлчилнэ. Хаашаа явах вэ?

Нин:        Шорон руу.

Але:        Бололгүй яах вэ.

Бичиг:    Өмгөөлөгчид. (2:48)

Миш:       Нөхөр шүүх хурлын дарга аа, энэ үйлдвэрт Зөвлөлтийн ард түмний хувьд чухал ач холбогдолтой зүйл үйлдвэрлэдгийг би ч, миний найз Вадимын хэн хэн нь огт мэдээгүй гэдгийг хүндэт хээрийн шүүхэд мэдэгдмээр байна. Би тэр хавьд оршин суудаг. Миний мэдэхийн  трактор засдаг гэдэг байсан. Тэгээд биднийг Пол Америк руу аваачина байх гээд наана цааныг бодолгүй худлаа хэлчихсэн юм.

Нин:        Сайн байна. За тэгвэл шүүгдэгч та яаж Америк руу явах гэж байсан бэ?

Миш:       Дугтуйнд хийгээд дипломат шуудангаар. Мэдэхгүй ээ. Пол ямар нэг арга олно л гэж хэлсэн.

Нин:        Миша.

Миш:       Яасан бэ?

Нин:        Тоглоом хийж, инээж яасан ч болохгүй. Чи маш нухацтай ярина.  Шүүгчийн яг нүд рүү нь гэмшсэн харцаар хар. Одоохон., Чи яг пионер шиг харагд, тэрнээс дэгжирхэх хэрэгггүй. Маргааш яг ингэж самна.

Миш:       Та яаж байна аа? Пионер, нөхөрлөлийн гишүүн шиг үсийг минь самначихлаа.

Нин:        Гэхдээ чи мөн шүү дээ. Комсомолын гишүүн. Онц сурлагатан. Дэврүүн. Тэнэгхэн.

Миш:       Уучлаарай.

Нин:        Үргэлжлүүлье. _     Михаил, та Троицк хотын оршин суугч. Танай байрны эсрэг ямар барилга байдгийг хэлж өгөөч?

Миш:       Өндөр хашаатай саарал байшин байдаг. Дээр үед тэнд трактор засдаг механикийн үйлдвэр байдаг байсан.

Нин:        Харин одоо?

Миш:       Одоо юу? Би сайн мэдэхгүй ээ. Найзуудын маань хэлснээр бол паалантай сав суулга үйлдвэрлэдэг гэсэн. Яагаав, гаднаа нэг их гоё сарнай цэцгийн зурагтай.

Шүүгч/эр:      Шүүгдэгч сууж болно. Өмгөөлөгч Бруштейн.

Бру:        Шүүгдэгч ээ. Резников нууц байгууламжийн талаар юу гэж хэлсэн бэ?

Вад:        Юу... Нэг удаа би гэрт нь зочилсон юм. Бид хоёр...

Бру:        За.

Вад:        ... цонхны дэргэд тамхилж зогсссод би тоглоомоор энэ саарал барилгыг америкчуудад цэргийн үйлдвэр гэвэл итгэх болов уу гэж асуусан юм., Юу гэхээр... Үнэндээ Михаил өөрөө Полд тэгж хэлэхийг надаас гуйсан юм.

Шүүгч/эр:      Өмгөөлөгч Бруштейн, шүүгдэгчээс асуух асуулт дууссан уу?

Бру:        Дууссан.

Шүүгч/эр:      Шүүгдэгч сууж болно.

Ант:         Нөхөр шүүгчээ, Улсын аюулгүй байдлын хорооны шуурхай ажилтныг гэрчээр дуудахыг зөвшөөрнө үү. Онцгой байдал үүсэж, шинэ нотлох баримт гарч ирсэн.

Бру:        Гэрчийг дуудна уу.

Нин:        Нөхөр шүүгч ээ, чухал нотлох баримтыг ийм байдлаар танилцуулахыг зөвшөөрөхгүй гэсэн хүсэлтийг минь хүлээж авна уу? 

Шүүгч/эр:      Хүлээж авахгүй. Бид хэргийг онцгой дүрэм журмаар хэлэлцдэг. 

Нин:        Эрүүгийн хууль бүх хүнд адил, тэгш үйлчилдэг.

Шүүгч/эр:      Хаана байгаагаа битгий мартаарай. Нөхөр өмгөөлөгч өө, та сууна уу. Гэрчийг оруулна уу.

Гэрч/эр:  Жаков Николай Поликарпович. Москва хотын Аюулгүй Байдлын хорооны ахмад. Бид Троицк хотод байрлах Резниковын орон сууцыг ажиглаж байсийм. Өнөөдөр өглөө есөн цагт Резниковын шуудангийн хайрцагнаас энүүнийг оллоо. Маркны цомог. Бельгид үйлдвэрлэсэн. Дотроо Америк марктай. Хавтасны дотор тагнуулын үйл ажиллагаа явуулах зааварчилгаатай хуудас байсан. Цохож хэлэхэд англи хэл дээр бичсэн байна лээ.

Шүүгч/эр:      Сонирхолтой юм. Тэгээд юу гэсэн заавар бичсэн байна?

Гэрч/эр: Резниковыг үйлдвэрийн төв хаалганд ажиглалт хийхэд тусалж, орж гарах машины дугаарыг нэг бүрчлэн бичихийг даалгасан байна лээ.  

Ант:         Эрхэм шүүгч ээ, шинэ нотлох баримтыг хавтаст хэрэгт хавсаргахыг зөвшөөрнө үү.

Шүүгч/эр:      Хүсэлтийг хүлээж авлаа. 

Нин:        Нөхө шүүгч ээ, гэрчээс асуулт асуухыг зөвшөөрнө үү.

Шүүгч/эр:      Зөвшөөрч байна.

Нин:        Гэрч Николай Поликарпович, та хариулна уу? Баривчлагдчихсан хүнд яагаад зааварчилгаа явуулсныг надад тайлбарлаад өгөөч. Цомог илгээсэн хүмүүс энэ талаар мэдэж л байх учиртай шүү дээ.

Гэрч/эр:  Энэ талаар надаас биш, харин үйлчлүүлэгчийнхээ гадаад эздээс асуух нь зөв байх.

Нин:        Нөхөр шүүгч ээ, бид завсарлага авах хүсэлтэй байна. Шинэ нөхцөл байдал үүсэж, хэрэгт хавсаргасан материалтай танилцах хэрэгтэй байна.

Шүүгч/эр:      Хүсэлтийг хүлээн авлаа. Маргааш хүртэл завсарлана.

Нин:        Баярлалаа.

Шүүгч/эр:      Аль хэдийн тав өнгөрч байна. Талууд мэтгэлцээндээ сайн бэлдээрэй. Маргааш шүүхийн шийдвэр гарна байх шүү. 

Нин:        Маргааш гэдэг чинь юу гэсэн үг вэ?

Бру:        Хамтрагч минь, үнэнийг хэлэхэд таны өмнөөс ичиж үхэх нь. Харин ч өнөөдөр биш маргааш шийдвэр гаргах болсон нь сайн хэрэг.

Эмч/эр:   Миний хэлэх юм гэвэл... долоон долоо хоногтой., Хүнд жирэмслэлт байна.

Нин:        Яагаад хүнд гэж?

Эмч/эр:   Эхний саруудад тохиолддог булчингийн хэт зангиралт ажиглагдлаа. Та болгоомжтой байх хэрэгтэй. Биеийн хэт ачаалалд автаж болохгүй, сайн амар, тэр тусмаа тайван байх хэрэгтэй. Болдогсон бол ураг тогтоох эмчилгээ хиймээр байна, Нина Владимировна.   

Нин:        Хэвтэх боломжгүй ээ, би ажилтай хүн.

Эмч/эр:   Хамгийн чухал нь та хөл хүнд байна. Та энийг яасан ч мартаж болохгүй. 

Нин:        Би мартахгүй дээ.

Эмч/эр:   Нина Владимировна, хэрвээ таны бие тавгүйрхвэл шууд түргэн  дуудаарай. Хамгийн гол нь бухимдаж болохгүй. Ураг тогтоох эмчилгээ хийлгэх талаар бодож үзээрэй.

Нин:        Ойлголоо.

Маш:       Татах уу?

Нин:        Үгүй ээ, хүсэл алга.

Маш:       Яасан, гарчихаа юу?

Нин:        Тийм ээ, больчихсон. Толгой эргээд байдаг юм.

Маш:       Надад хэл дээ. Яагаад бие чинь муу байна, яагаад толгой чинь эргэдэг юм? Арай дотор чинь муухайрдаг юм биш биз?

Нин:        Дотор муухайрах нь байтугай ходоодоо эргэтэл бөөлждөг болсон. 

Маш:       Чи эмэгтэйчүүдийн эмчид очиж үзүүлсэн үү? ., Ойлгомжтой. Би чамд эмчийнхээ дугаарыг өгье. Намайг хэлсэн гэж хэлээрэй, тэгвэл 5 рублиэр хямд хийнэ.

Нин:        Юу тэр вэ?

Маш:       Юу юу гэж? Үр хөндөлт.

Нин:        Үр хөндөлт гэнэ ээ?

Маш:       Яадаг ийдгийг нь тайлбарлаад өгөх үү?

Нин:        Битгий хүн рүү үлээгээд бай. Үгүй дээ, би үр хөндүүлэхгүй.

Маш:       Чи чинь галзуурчихаа юу? Нөхрөөсөө дөнгөж салчихсан байж хүүхдээ яах болж байна?

Нин:        Би удахгүй 30 хүрнэ шүү дээ.

Маш:       Тэнэг ч бол доо. Тэгвэл ажлаа бодооч. Гэртээ сууж хүүхдээ харна, гэрийн авгай болж гүйцнэ. Хүүхдийн даавуу, нойргүй өдрүүд. Тэгээд хаана гээч, бөгс эргэх зайгүй байранд шүү. Сайн бодоорой доо. Дараа нь харамсана шүү.

Нин:        Боль л доо, Маша.

Маш:       Маша яасийм?

Там:        Өө, Нина. Яг цагаа олж ирлээ. Дэлгүүр ороод төмс, талх аваад ирээч. Мах шарах гэсэн чинь хачир байдаггүй ээ.

Нин:        Тэгье.

Там:        Хүүе, яасан бэ?

Нин:        Зүгээр ээ, одоохон. Гүнзгий амьсгаа аваадахъя.

Там:        Үгүй ээ...

Нин:        Чи орж бай. Би жаахан зогсож байгаад гарлаа.

Там:        Чи чинь яагаад амьсгаадаад байна аа?

Нин:        Явж бай, явж бай. Бурхан минь гэж...

Там:        Бас бөлжөөд байх юм. Жирэмсэн болчихоо юу? Өө, тийм байна. Тэгэхээр ингэе, нэг эмчийн дугаар өгье, алтан гартай. Боломжийн үнэтэй бас өвчин намдаагчтай хийдэг юм.

Нин:        Өвчин намдаагчтай?

Там:        Өвчин намдаагчтай. Үгүй бол эцэггүй хүүхэд яадгийг мэдэж байна уу? Манай хотын тал нь ганц бие ээжүүд. Заримынх нь эцэг  дайнд үрэгдчихсэн. Тийм хүүхдүүдийг хүүхэд л гэнэ. Харин дайны дараа төрсөн эцэггүй хүүхдийг юу гэж дууддагийг мэдэх үү? Золбин  хүүхэд. Золбин хүүхэд.

Нин:        Би мэднэ ээ, дуулсан.

Там:        Ёо ёо. Өшиглөж байна. Их хүчтэй. Сайн эр байх даа.

Нин:        Нөхөд өө, цагаанаас саарлыг ялгаж үзье. Михаил Резников...

Оле:        Хүндэт Нина Владимировна, сайн байна уу?

Нин:        Сайн байна уу, Олег Васильевич.

Оле:        Яасан? Дүгнэлтээ цээжилж амжаагүй юу?

Нин:        Цээжилж байна аа.

Оле:        Хасах муу. Хонгорхон минь.

Нин:        Олег Васильевич, надад тайлбарлаад өгөөч. Яаж ингэж болдог юм бэ? Ийм хүнд хэргийг хоёр өдөрт багтаан хэлэлцэнэ гэдэг. Та чинь хээрийн шүүхийн дарга шүү дээ. Яагаад та зөвшөөрдөг байна аа?

Оле:        Бүх зүйлийг би мэддэггүй юм., Бүх зүйл сайхан болно оо.

Ант:         Привалский Вадим Григорьевичийг Зөвлөлт Оросын эрүүгийн хэргийн хуулийн 64, 65 болон 70-р зүйлд үндэслэн гэм буруутайд тооцож байна.  Ийм гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ялын дээд хэмжээ цаазаар авах ял ногдуулдаг.  Хийсэн гэмт үйлдэлд  нь эд хөрөнгийг нь хураахгүйгээр 12 жилийн хорих ялаар шийтгэнэ үү. Цааш нь, гэмт хэргийн онцгой хүнд зэргийг харгалзан, буруугаа хүлээхгүй эрс эсэргүүцсэн байдал, түүнчлэн зөвлөлтийн эсрэг гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагааны тухай нотлох шинэ баримт олдсоныг харгалзан үзээд Резников Михаил Андреевичийг мөн дээрх зүйл заалтын дагуу гэм буруутайд тооцон, үйлдсэн гэмт хэрэгт нь .. цаазаар авах ял оноохыг хүсэж байна. Дууслаа.

Нин:        Михаил Резниковын үйлдэл нь өршөөгдөх аргагүй гэдэг нь үнэн боловч сааралаас харыг ялгаад үзье. Тийм ээ, тэрээр эх орноо хаяж зугтах гэж байсан нь үнэн. Улсын чухал нууц объект гэдгийг  мэдэлгүй гэрэл зураг авахад тусалсан. Хийсэн гэмт хэрэг нь энэ шүү дээ.

Шүүгч/эр:      Бид таныг ойлгосоон, ойлгосон, өмгөөлөгч Метлицкая. Танд ялыг эсэргүүцэх өөр зүйл байна уу? Та яасан бэ? Ус авах уу, Нина Владимировна?

Нин:        Түр гарахыг минь зөвшөөрөөч.

Шүүгч/эр:      Бололгүй яах вэ, гар, гар.

Нин:        Баярлалаа.

Шүүгч/эр:      Завсарлага 20 минут. _ Хурлаа үргэлжлүүлье. Нөхөр Метлицкаягийн үгийг сонсож дууссан.

Нин:        Яагаад дууссан гэж?

Шүүгч/эр:      Одоо өмгөөлөгч Бруштейн.

Нин:        Хүлээ л дээ.

Бру:        Хүндэт шүүгч ээ. Вадим Привалский бол зөвлөлтийн залуу үеийн сэхээтэн, дээд сургуулийнхаа коммунист залуучуудын эвлэлийн идэвхтэй гишүүн, хорооны соёлын хэлтсийн дарга, соёлыг өргөн хүрээтэй сонирхдог гэдгээрээ алдартай... Гэхдээ хийсэн үйлдэл нь энэ бүх амжилтыг нь харлуулчихлаа. Тэр чигт нь Миний үйлчлүүлэгч гэм буруутай, ямар буруутай гэж?

Шүүгч/эр:      Үргэлжлүүл, үргэлжлүүл, нөхөр өмгөөлөгч өө.

Бру:        Баярлалаа танд. Хамгийн гол буруу нь миний үйлчлүүлэгч дэндүү итгэмтгий нэгэн. Михаил Резниковтой нөхөрлөсөн нь маш хортой үр дагаварт хүргээ. Резников зөвлөлт засгийг тууштай эсэргүүцэгч хүн. Өмнө нь миний үйлчлүүлэгч Пол Новсковскитэй санамсаргүй танилцаж, тэдний харилцаа барууны хөгжим, Америкийн соёл, Америкийн уран зохиолыг шохоорхсон төдийхнөөр хязгаарлагдаж байсан. Америкийн дэвшилтэт уран зохиол гэдгийг онцолж хэлмээр байна. Гэрт нь нэгжлэг хийхэд Жон Стейнбек,  Теодор Драйзерийн ном олдсон. Тэд бол ялзарсан капиталист нийгмийн үнэн төрхийг илчилсэн зохиолчид юм. Вадимийн амьдралд Резников орж ирснээр бүх зүйл орвонгоороо эргэсэн. Резников миний үйлчлүүлэгчээс ч асуулгүй, нууц объектын байршлын тухай мэдээллийг Новаковскид өгсөн. Тийм биз?

Шүүгч/эр:      Сууна уу, нөхөр өмгөөлөгч өө.

Бру:        Та бүхэнд баярлалаа.

Шүүгч/эр:      Шүүгдэгч Привальский сүүлчийн үгээ хэлнэ үү.

Вад:        Би уучлашгүй алдаа хийсэн. Амьдралынхаа энэ шившигтэй хуудсыг арилгаж баллуурдахыг тулд би бүх зүйлээ өгөх байсан. Би эх орон, нам, засаг бас комсомолоосоо чин сэтгэлээсээ уучлалт гуймаар байна. Намайг өршөөгөөч. Гүйцээ.

Шүүгч/эр:      Шүүгдэгч Резников сүүлчийн үгээ хэлнэ үү. 

Миш:       Би...би шүүхээс амийг минь хэлтрүүлэхийг хүсэж байна. Өөрийн мунхаг тэнэгээсээ болж маш олон хүний итгэлийг хөсөрдүүлсэндээ гүнээ харамсаж байна. Гэхдээ би тагнуулч биш. Би зүгээр л Америкт очиж үзэх гэсэн юм, Тэнд сонирхолтой санагдаад. тэгээд л гүйцээ. Боломжтой бол амийг минь өршөөхийг шүүхээс хүсье.

Шүүгч/эр:      Шийтгэх тогтоол гаргахаар шүүх гарч явж байна.

Нин:        Анна Георгиевна, намайг сонсооч, Мишад ялын дээд хэмжээ өгөхгүй гэдэгт би итгэлтэй байна.

Миш/ээж:             Нина минь, юу болоод байгааг чи харж байна шүү дээ. Бүгд Мишагийн минь эсрэг байна. Харин хүү минь ямар ч гэм хийгээгүй.

Нин:        Анна Георгиевна. Бүх зүйл сайхан болно оо.

Шүүгч/эр:      Привальский Вадим Григорьевичийг эд хөрөнгө хураахгүйгээр арван хоёр жилийн хорих ялаар шийтгэж байна. Резников Михаил Андреевичийг ялын дээд хэмжээ болох цаазаар авахаар шийтгэлээ. Шүүгдэгч, та шүүхийн шийдвэрийг ойлгож байна уу?

Миш:       Юу нь ойлгомжгүй байхав дээ. Маш ойлгомжтой байна. Дагзанд минь сум зоогоод баяртай болох нь. Зөвлөлтийн хууль ёс мандтугай!

Шүүгч/эр:      Өмгөөлөгч Метлицкая, биеэ барина уу. 7 хоногийн дотор дээд шатанд давж заалдах боломжтой.

Бру:        Миний үйлчлүүлэгчид эхэндээ дурамжхан байсаан. Харин  Резниковын ялыг сонсоод миний гарыг үнсэх нь халаг байсан шүү.

Бор:        Ийм өчүүхэн юманд цаазын ял өгөх ч гэж дээ. Ежов дахин амилчихаагүй байлтай.

Бру:        Би юундаа шаналах вэ... Загорянк дахь зуслангийн байшингаа  бариад дуусчихсан. Өглөө үүднийхээ гэгээвчинд гэрийн халааттайгаа аяга кофе барьчихсан цасан ширхэг унахыг ширтээд зогсоно. Людочка, энэ л миний хувьд хамгийн сайхан мөч. Боря, дэмий юманд санаа зовж байна даа. Энэ хэргээс болж Нина муугаа үзэж, харин чи бид хоёр амар жимэр сууж байна даа. 

Бор:        Бид хоёр гэнэ ээ? Хэзээ би чамтай нэг тал болчихоо вэ?  

Сте:        Метлицкая, сэтгэлээр битгий уна. Давах хяналтын шатанд хэрэг шийдэгдэнэ дээ. Цаазаар авах ялыг бараг хэрэгжүүлэхээ больсон. Зохиолчид ярьж байна лээ.

Бор:        Май, уу. Аан гээч Нина. Жаахан тайвшраад аяга кофе уучих. Хамт ажиллая. Надад ганц нэг санаа байна.

Нин:        Өө.. тийм, тийм. Тэгье, тэгье. Тэгэлгүй яах вэ, Боря.

Рыб:       Огноо алга. Сайн байна. Би чамайг одоохондоо ажлаас халахгүй юм байна. Мөрөөдөхийн ч хэрэггүй.

Нин:        Лев  Юрьевич, өнөөдөр би өөрийгээ шүүхэд биш циркт байгаагаар мэдэрлээ. Сургуультай сармагчингууд, эцэст нь нэгэн нь алуулна.

Рыб         Хөөх, ямар гайхалтай зүйрлэл вэ? Хорьдугаар зууны нэрт хошин шог зохиолч Крылов шиг л байна.

Нин:        Ямар ч утга учир алга. Би юу ч... би юу ч хийж чадахгүй нь.

Рыб:       Үгүй ээ, Нина, утгагүй биш. Та...

Нин:        Лев Юрьевич...

Рыб:       Үгүй, та очоод тулалд, эцсийн сумаа дуустал зоригтой тулалд. Харин өргөдөл чинь таны хулчийсныг сануулаад надад байж байг., Юу вэ, юу вэ, яагаад байна аа, нус нулимс болоод... Халтайчихаад, хөөрхий дөө, хөөрхий. Та...та дандаа эрч хүчтэй, үзэсгэлэн төгөлдөр байж, инээмсэглэж яв. За, алив инээмсэглээрэй. Инээмсэглээрэй. Тээр...

Нин:        Бид хяналтын шатанд давж заалдах гомдол гаргана.

Миш:       Та мэдээгүй юм уу?

Нин:        Юуг?

Миш:       Өнөөдөр өглөө нэг ах ирээд надад өршөөл үзүүлнэ. Гэхдээ нэг  болзолтой гэсэн. Давж заалдах гомдол гаргаж болохгүй, бас танд өгсөн зөвшөөрөлөө буцааж ав гэж хэлсэн.

Нин:        Ямар ах?

Миш:       Иван Иваныч гэсэн. Ямрыг нь би яаж мэдэхэв дээ? Саарал хувцастай, зэвхий царайтай хүн.

Нин:        Би ойлгосонгүй, энэ чинь юу гэсэн...

Миш:       Боль доо, хангалттай. Худлаа дүр эсгэхэээ больж үз. Ариун цэврийн өрөөнөөс салахгүйгээр намайг яаж өмгөөлөхийг чинь харсан. Яагаад? Би чамд итгэсэн. Одоо та надтай  зууралдах хэрэггүй, чөлөөтэй, нөхөр Метлицкая.

Нин:        Намайг сонсооч.

Миш:       Одоо хэрэггүй! Залхаж байна!

Миш/ээж:             Би яахаа ч мэдэхгүй байна. Тэр хүн манайд ирээд өөрийгөө Иван Иваныч гэж танилцуулсан. Хүүд минь 10-аас хэтрэхгүй жил өгнө гээд коммунист хүний ам өчгөө өгсөн.

Нин:        Анна Георгиевна, тэд ямар нэгэн хорон муу үйл хийхээр шийдсэн шиг байна. Та одоо нэн даруй Мишкатай уулз. Надад зөвшөөрөл хэрэгтэй байна.  надад гомдол бичиж өгөх хэрэгтэй байна. Нөгөөдөр арван зургаан цагаас өмнө би давж заалдах гомдол гаргах ёстой.

Миш/ээж:      Таниас болж би ямар хэцүү сонголт хийх болчихоод байгааг ойлгож байна уу? Би яахаараа хэн нэгэн Иван Иванычид биш танд зөвхөн танд итгэх ёстой гэж?

Нин:        Яагаад гэвэл нөгөөдөр бүх зүйл дуусна. Гэхдээ одоо бидэнд залруулах хугацаа байна.

Миш/ээж:      Та явж үз. Эндээс яв, яв. Би жаахан бодох хэрэгтэй.

Нин:        Над руу залгаарай.

Бык:        За, нөхөд өө, баяр хүргэе. Өнөөдөр над руу залгаж ийм хүнд шүүх хурлыг давсан чадварлаг өмгөөлөгчдийг магтсан шүү. Та нартаа их  баярлалаа.

Бру:        Баярлалаа.

Бык:        Илья Аронович, гайхалтай байлаа.

Бру:        Баярлалаа.

Бык:        Илья Аронович, гайхалтай байсан.

Бру          Баярлалаа.

Бык         Анхааруулах нэг зүйл байна. Нина, та үйлчлүүлэгчийнхээ хамтаар хяналтын шатанд давж заалдах гомдол гаргана гэсэн үү?

Нин:        Юу?

Бык:        Дэмий санаа. Хайран хүч хөдөлмөр, цагийн гарз л болно. Хонгор минь, ирээдүй рүүгээ алх, тэрнээс эргэж буцаад байх хэрэггүй, гацчих ч юм бил үү..

Бру:        Тантай бүрэн санал нийлж байна.

Нин:        Би хяналтын шатанд гомдол бичээгүй. 

Бык:        Нина минь, та тэнэг хүн шиг царайлах хэрэггүй. Өнөө өглөө  Резников руу эх нь дайрч ороод алуулж байгаа торой шиг чарлаж байгаад явсан. Дараа нь Резников танд зөвшөөрөл өгөх хүсэлт гаргасан. Энэ бүгд маш буруу. Тиймээс ямар нэг давж заалдах гомдол гаргахгүй байцгаая, тэгж тохирох уу? Их сайн байна.

Бру:        Мөрөөрөө байж үзээч. Би таныг үдэж явуулъя.

Рыб:       Нина. Түр суугаач.

Нин:        Хүсэлт гаргасан гэнэ.

Рыб:       Хүлээ. Чи надтай зөвлөлдвөл яана. Тийм дээ, Лев Юрьевич бол хоцрогдсон, өтсөн хөгшин мөөг.

Нин:        Лев Юрьевич, та чинь өөрөө л эцсийн сумаа дуустал тулалд гэж хэлсэн шүү дээ. Тэгээд л таны өмнө дайнч өмгөөлөгч сууж байна.

Рыб:       Шатарт нэг дүрэм байдаг. Гараа хүргэсэн л бол нүүх ёстой. Быков намайг ч, чамайг ч өршөөхгүй байх. Тэр үед таны өргөдөл хэрэг болж мэднэ. Давах шатанд гомдол гарга.

Бру:        Нина Владимировна, хяналтын шатанд гомдол гаргаа юу?

Нин:        Илья Аронович танд миний гомдол гаргах эсэх ямар хамаатай юм? Таныг гомдол гаргаагүй гэж дуулсан.

Бру:        Бүдүүлэг гэдэг нь. Бүдүүлэг загнамаар байвал уран цэцнээр хэл.

Бор          Нин...

Нин:        Чи л дутаж гэнэ.

Бор:        Сонсооч.

Нин:        Сонсож байна.

Бор:        Бидний салах хурал 4-өөс байх аа?

Нин:        Тийм ээ, сална. Тэгээд юу гэж?

Бор:        Энэ золигийн асуудлыг хойшлуулвал яасийм гэж бодлоо.

Нин:        Больж үз. Тэгдэг ч юм уу. За, болъё, салъя, зүгээр. Өргөдлөө өгөөд буцааж аваад, дараа нь дахиж өгөөд, дахиад буцааж авна. Тэгэх хүсэл алга.

Бор:        Уурлах юу байсийм? Нинка, би өөр нэг ч эмэгтэйг чам шиг хайрлаж үзээгүй. Нэг ч эмэгтэйг. Үнэн шүү.

Нин:        Боря, ойлгооч дээ, чи өөр нэг эмэгтэйг хайрласан бололтой.  Тэр хуучин Нина чинь одоо байхгүй. Одоо чи эрх чөлөөтэй., Октябрийн шүүх рүү явна... уу. Юу вэ, та чинь намайг дагаад байгаа юм уу?

Але:        Үнэндээ, би зүгээр л хажуугаар чинь өнгөрч явсан. Өнөөдөр таны шүүгдэгч хэн бэ?

Нин:        Өнөөдөр би өөрөө шүүгдэгч.

Але:        Хөөх. Юу хулгайлаа вэ? Хэнийг алчихаа вэ?

Нин:        Бүгд амьд сэрүүн, харин нөхөр минь надаас сална.

Але:        Нөхөр гэнэ шүү? Гартаа бөгжгүй болохоор чинь нөхөргүй л юм байх гэж бодсон.

Нин:        Орой гэхэд нөхөргүй болчихно оо.

Але:        Гэхдээ нөхөр чинь яагаад салах юм? Эргүү амьтан уу?

Нин:        Чалчиж дууссан бол хөдлөх үү?

Але:        Тэгье ээ.

Шүүгч/эм:      Танай залуухан гэр бүл ердөө ганцхан жил л оршин тогтсон байна.

Бор:        Тийм ээ.

Шүүгч/эм:      Зан ааш эмгэнэлтэйгээр тохирдоггүй гэсэн шалтгаан дурджээ. Борис Аркадьевич, элдвийн уран цэцэн үг сонгохгүй байж  болсонгүй юу? 

Бор:        Ольга Казимировна, таны мэдээлэл... хуучирсан байна. Би  шүүхээс миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, манай гэр бүлийг, өөрөөр хэлбэл, нийгмийн нэг эд эсийг хэвээр үлдээхийг хүсэж байна.

Шүүгч/эм:      Хариуцагч.

Нин:        Миний нөхрийн нэхэмжлэлийг ёсоор болгоно уу. Одоо бид нэг гэрт байдаггүй, тус тусдаа амьдардаг. Хүүхэдгүй, хайр байхгүй. Тиймээс хэрэв энэ хүн нэхэмжлэлээ татаж авбал би салах өргөдлөө өгнө.  Тэнгэрийг бодоод биднийг салгаж өгнө үү.

Шүүгч/эм:      Тэнгэр бурханыг сүмд л дурсаж болох юм, харин энэ бол зөвлөлтийн ардын шүүх.

Нин:        Уучлаарай.

Бор:        Нина, би үнэхээр маш их гэмшиж байна...

Нин:        Больж үз. Чи чинь юугаа хийгээд байнаа?

Бор:        Ольга Казимировна, би өргөдлөө буцааж байна. Нина энд хэрэлдэхгүй байцгаая л даа.

Нин:        Чи чинь яаж байна аа?

Бор:        Энд хэрэггүй дээ.

Нин:        Би яасан ч шийдвэрээ өөрчлөхгүй.

Бор:        Яагаад тэр вэ?

Нин:        Яадаг юм. Гүйцээ.

Бор:        Болно доо, гарцгаая л даа, яах гэсэн юм бэ?

Нин:        Гүйцээ.

Шүүгч/эм:      Тэгэхээр нөхөд өө, та хоёр одоо болтол нэг шийдэлд хүрээгүй юм байна. Тиймээс та нарт эвлэрлийн хоёр сарын хугацаа олгоё. Дур хүслийн талаарх ёс суртахуундаа анхаарч, ижил хуваарьтай болсон байна уу. Явж болно.

Нин:        Баярлалаа.

Бор:        Баярлалаа.

Шүүгч/эм:      Дараагийнх нь.

Бор:        Нина.

Нин:        Яах гээ вэ?

Бор:        Нина, хоёулаа ярилцъя л даа.

Нин:        Би чамтай ярилцмааргүй байна.

Але:        Тэгэхээр одоо та чөлөөтэй, аз жаргалтай эмэгтэй болчихсон уу?

Нин:        Эрх чөлөөтэй болсонгүй ээ, одоохондоо. Би троллейбусаар явлаа._ Сайн байна уу?

Бык:        Метлицкая.

Нин:        За.

Бык:        Нүд рүү минь харж байгаад, чин үнэн гээд толгой дохисон биз дээ?  Гэтэл ар нуруунд минь хутга зооно гэнэ ээ?

Нин:        Алексей Леонидович, би танд юу ч амлаагүй. Үйлчлүүлэгч маань надаас тусламж гуйсан учраас татгалзаж чадсангүй.

Бык:        Эндээс хөөж орхино шүү, Тэгээд үйлдвэрт очоод чихмэл туулайны нүдийг оёно гэж мэдээрэй.

Нин:        Тэр асуудалгүй ээ. Миний халагдах өргөдөл Рыбакын  ширээний нүдэнд бий.

Бык:        Сайн байна.

Нин:        Хараал ид, дайсны олз болчихлоо. 

Люд:       Нина, хяналтын шатанд давж заалдах шүүх хурал нөгөөдөр 12 цагт товлогдсон.

Бык:        Метлицкаягийн өргөдөл хаана байна? Гарын үсэг зураагүй юу?

Рыб:       Юундаа тэгтлээ яараав?

Бык:        Тэр гичий бүгдийг балалчихлаа. Резниковын хэргийн талаарх бүх яриа хөөрөөг зөрччихлөө. Алив, гарын үсэг зурчихъя. Би одоо дэд сайд дээр очиж нүүрээ улалзуулахаас.

Рыб:       Жаахан улаахад яах вэ дээ, биенд сайн.

Бык:        Лёва, чи тэргүүлэгчээр дахин сонгогдмоор байна уу? Бас өмгөөлөгчдийн салбараа удирдахыг хүсэж байгаа биз дээ?

Рыб:       Людмила, ороод ир.

Люд:       За, Лев Юрьевич.

Рыб:       Метлицкаягийн хяналтын шатны шүүх юу болж байна?

Люд:       Хүлээж аваад дээд шүүхийн цэргийн зөвлөл рүү илгээчихсэн.

Рыб:       Баярлалаа., Ийм л байна, Лёша. Загасчны мэргэн санаа холоос харагддаг юм. Одоо надад хийж чадах юм алга даа.

Нин:        Хэдэн цаг болж байна?

Бор:        Арван хагас. Уучлаарай, би зүгээр л бичиг цаасыг чинь харж байлаа. Энэ “белг.цомог” гэсэн бичиг арай Бельгийн гэсэн үг биш биз?

Нин:        Бруштейн хэлээ юу?

Бор:        Бруштейн байгууллагад хэрэгтэй гэвэл багалзуурдаж ч мэдэх хүн.  Цомог гэж шаргалдуу өнгөтэй, сайн чанарын арьсан хавтастай,  арав, арван хоёр хуудастай, иймэрхүү хэмжээтэй байна уу? ., Хавтасны завсар нэг икс төлөөлөгчтэй арван есөн цаг хагаст тийм газар уулз гэсэн зурвас хавчуулсан байсан уу?

Нин:        Тийм ээ.

Бор:        Нина, би чамд нэг юм хэлье.,Бидний хоорондох нууц болог. Нууц шүү, Нина.

Нин:        Ойлголоо. Тэгээд хэл л дээ.

Бор:        Жаран онд би Ульман овогтой, гадаадын нэг жуулчныг өмгөөлж байлаа, Бельги, Голланд, Норвег хүмүүсээс бүрдсэн аялалын баг байсан. Найрамдлын далбаан дорх авто уралдаан. Тэгээд яахав,  батлан хамгаалахын зориулалттай үйлдвэрийн хот орчмоор илүү дутуу юм шиншилж, тагнасан. Гэхдээ ямар ч нотлох баримт олдоогүй, ямар ч шүү. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны дундуур гэнэт хаанаас ч юм нэг Бельги цомог гараад ирсэн. Гэхдээ миний үйлчлүүлэгч биш. Харин найзтай нь хамаатай нотлох баримт. Тэр найзыг нь Толя Кричевский өмгөөлж байсан. 

Нин:        Толяг суут ухаантан байсан гэж хүмүүс ярилцдаг юм байна лээ.

Бор:        Харин Толя тэр цомгийг хүчингүй нотлох баримт болгож чадсан юм даа. Жуулчдад хэдхэн жилийн хорих ял өгсөн, зарим нэгийг нь тэр дор нь  манай баригдсан тагнуулчдаар сольсон гэнэ лээ. Хамгийн гол нь хавтаст хэрэгт “Хүчингүй нотлох баримт” гэж бичүүлсэн явдал. 

Нин:        Тэгэж болдог юм уу?

Бор:        Зөвлөлтийн шүүхэд бүх зүйл боломжтой. Хүчингүй гэдэг нь нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн юм уу, аль эсвэл буруу замаар олж авсан гэсэн үг. Тэр цомгийг өөр хавтаст хэргээс аваад өөрийнх нь үйлчлүүлэгчид тохох гэснийг Толя баталж чадсан.

Нин:        Тэгээд би яаж тэгэж батлах юм бэ?

Бор:        Хуулбар хэрэгтэй. Нэг хэрэгт хавсаргасан байсныг гэрчлэх. Яаж олж авахыг нь би мэдэхгүй.

Нин:        Ердөө хуулбар олж авах юм байна ш дээ.

Бор:        Өгзгөө хөдөлгө, чи чаддаг шүү дээ., Хуулбар олж ав. Миний нэрийг битгий дурдаарай. Дурдах юм бол аз ивээлээ гэхэд би ялтан болж, азгүйтвэл  цогцос болно шүү.

Нин:        Надад итгэж болно, одоохондоо.

Бор:        Алив, ээжийнд чинь хүргээд өгье.

Оле:        Зүрхний эм аваад ир.

Нин:        Олег, бие чинь муу байна уу?

Оле:        Юуны чинь Олег. Гарч бай. Яах гэж ирээв?

Нин:        Жүжгийн тасалбар авсан, Таганка театрт 19 цагт “Үрэгдэгсэд ба үлдэгсэд” жүжиг үзье.  

Оле:        Яг л бид хоёр шиг юм. Гэхдээ бид амьдрагсад гэхээсээ үхэгсдэд илүү ойртоно. Таны давж заалдах гомдол миний цол хэргэм төдийгүй амь настай минь холбоотой.

Нин:        Намайг уучлаарай, Олег Васильевич, би явъя даа.

Оле:        Нина. Битгий гомдоорой, театрт хамт явж чадахгүй нь, би амжихгүй. Харин зоогийн газарт сууя, орой 9 цагт. _ Олег Васильевичийг санаж үгүйлсэн байх гэтэл хуулбар хэрэгтэй байжээ? Хаанаас шидсэн чулуу вэ?

Нин:        Олег, би хэлж чадахгүй. Зүгээр л надад тэгэх эрх байхгүй.

Оле:        Хэлж чадахгүй мөртөө нууц хэлтсийн материалыг шууж бол чадах нь ээ.  Солиормоор юм. Ерөнхийдөө ийм байна, хэнээс мэдснээ хэлчих, тэгвэл би бодож үзье.

Нин:        Олег минь, би хэлж чадахгүй нь гээд байна ш дээ., Гэхдээ  Резниковыг аврах цорын ганц боломж. 1960 оны Ульман, Флеминг, Бишопийн хэрэг.

Оле:        Би явъя даа, эхнэр маань хүлээж суугаа. Толгойдоо булуу хураамааргүй байна. Миний өмнөөс тооцоо хийчихээрэй.

Эр1:        ЗХУ-ын соёлын зүтгэлтэн Белла Ахмадулина, Владимир Войнович, Андрей Тарковский нар тэргүүтэй 62 соёл урлагийн зүтгэлтэн хамт олноороо батлан дааж өршөөл үзүүлэх хүсэлт гаргасан ч зохиолч  Синявский, Даниел нарыг Зөвлөлтийн эсрэг суртал ухуулга хийсэн  хэргээр долоон жилийн хорих ялаар шийтгэлээ. Мөн зөвлөлтийн  хоёр оюутан Америкийн тагнуулын албатай хамтран ажилласан гэх хэргээр цаазын ял сонсгоод байна. Энэ нь Сталины асаасан хэлмэгдүүлэлтийн машин урьдын адил ажилласан хэвээр  байгааг нотолж байна. Ард иргэддээ ингэж ханддаг Зөвлөлт Холбоот Улстай дэлхий нийт яриа хэлэлцээ хийхгүй гэдэг нь тодорхой.

Эр2:        Цэргийн шүүхийн даргатай холбоодох.

Шүүгч/эр2:    Өмгөөлөгч Метлицкая, тагнуулын зааварчилгаа бүхий Бельги маркны цомгийн талаар хэлэх зүйл байна уу?

Нин:        Тийм ээ, энэ нотлох баримтыг хуурамч гэж үзэх үндэслэл надад байна., Энэ бол Резниковын шуудангийн хайрцаг, энийг би өөрийн биеэр үйлчлүүлэгчийнхээ гэрийн орцноос салгаж авсан юм. Дараах баримтад анхаарлаа хандуулна уу. Шуудангийн хайрцагны онгорхой зай 2 см. Харин одоо Бельги цомог ашиглахыг зөвшөөрнө үү.

Шүүгч/эр2:    Тийм ээ, зөвшөөрч байна.

Нин:        Гялайлаа. Бельги цомгийн өргөн нь 3,4 см. Тэгэхээр энэ нотлох баримт шуудангийн хайрцагт багтах боломжгүй нь илт байна. Хэрвээ миний энэ тооцоо нотлох баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй гэвэл бид туршиж үзэж болно. Багтахгүй байна. Нөхөр шүүгч ээ, минийхээр бол бүх зүйл ойлгомжтой байна.

Ант:         Нөхөр шүүгч ээ, би эсэргүүцэж байна. Өмгөөлөгч хайрцагийг  сольсон байх боломжтой. Мөн уг цомгийг  гаргаж авахад байлцсан гэрч нар баримтанд гарын үсэг зурсан.   Өмгөөлөгч хуурамч нотолгоо гаргахыг илт санаархаж байна. 

Нин:        Шүүх өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байна.

Бор:        Нина. Нинка.

Нин:        Сайн уу?

Бор:        Яасан? Хуулбараа олсон уу?

Нин:        Бүтээгүй ээ.

Бор:        Хонгор минь дээ, чи тэдний өмнө твист бүжиглэх ёстой байсан. Харин чи хоцрогдсон вальсаа эргээд байна. 

Нин:        Би бүжиглээгүй.Тэгээд ч бүжгийн талбайд биш шүүх танхимд байна.

Бор:        Гэхдээ аймшгийн шүүх биш дээ. За, май, энийг ав.  Энд хэргийн дугаар, нэрс, он сар өдөр нь бий. Алив. Хэрэв тэд энэ мэдээллийг хаанаас авсныг асуувал миний нөхөр Серебренников өгсөн гэж хэлээрэй.

Нин:        Би алуурчин биш. Тэгээд ч Серебренников миний нөхөр байсан. 

Бор:        Энийг өгөхгүй бол чи алуурчин болно шүү. Алив ээ, Нина, авч үз! Тулалдаан эхлүүлэх дохио өгөөдөх!

Нин:        Өгөхгүй ээ.

Бор:        Өгөөдөх.

Эр3:        Нөхөр Метлицкая юу?

Нин:        Мөн байна. Сайн байна уу?

Эр3:        Олег Василич явууллаа. Цаг алдалгүй хурдан унш.

Нин:        Нотлох баримтанд хавсаргасан тагнах зааварчилгаатай гэгдэх Бельги цомог нь жинхэнээсээ хуурамч эд юм. Тэгээд бас цоо шинэ ч биш. 6 жилийн нүүр үзсэн. 

Шүүгч/эр2:    Өмгөөлөгч Метлицкая. Та хэлсэн үгэндээ эзэн болж чадах уу?

Нин:        Тийм ээ, би чадна, нөхөр шүүгч ээ. Цааш нь ярихыг минь зөвшөөрнө үү. Энэ бол Ульман, Бишоп, Флеминг нарыг Эрүүгийн хуулийн жаран тавдугаар зүйл ангиар ял шийтгэл оноосон тухай 1960 оны 9-р сарын 30-ны өдрийн шүүх ажиллагааны хуулбар.

Миш/ээж:      Нина Владимировна, яасан бэ?

Нин:        5 жил.

Миш/ээж:      5 жил гэнэ ээ?

Суд:        Суга дэвшлээ дээ, биеэ тоохгүй биз? Айн?

Оле:        Би тийм хүн биш ээ. Нээрэн, Судаков, энэ байна.

Нин:        Сайн байцгаана уу, нөхөд өө.

Оле:        Танилц, Нина Владимировна. Манай баатарлаг өмгөөлөгч. Эмэгчин арслан зулзаганыхаа төлөө тэмцэж байгаа юм шиг л тэр үлбийсэн новшийн төлөө бүгдийг хөл дээр нь босгосон шүү.

Суд:        Дуулсаан, биширч байна! Манай салбарт ийм л няцашгүй, мятаршгүй хүмүүс хэрэгтэй. За за, саад болохоо больё.

Оле:        Гүйцээ. Нина минь, би явж байна даа.

Нин:        Явлаа гэнэ ээ?

Оле:        Тийм ээ, явж байна.

Нин:        Олег, чи сайн хүн шүү. Ямар ч тохиолдолд мэдэж яваарай. Одоо тэгээд чи яах вэ?

Оле:        Үгүй дээ. Би тушаал дэвшсэн. Дээд шүүх рүү.

Нин:        Яаж тэр вэ?

Оле:        Яаж байх вэ дээ, Нина минь. Дээгүүр их тогтворгүй байна. Аюулаас хамгаалахын хорооны бүрэлдэхүүн хуучны комсомолчууд. Тэд хуучны тогтолцоогоо санагалзаж Леонид Ильичийн дор нүх ухаж, үймээн самуун гаргахыг санаархаж байна. Тэгээд л тэнэг оюутнуудыг тагнуул туршуул болгох гэсэн. Гэвч хол явсангүй. Жаахан дэвссэн юм. Чиний эвлэгхэн ам хэл нэмэр болсон шүү. Хуурамчаар үйлдсэн нотлох баримтын тухай чиний сэтгэл хөдөлгөм яриаг Леонид Ильич өөрөө сонссон. Тэгээд л цамхаг ганхсан даа. Одоо ойлгов уу?

Нин:        Одоо л ойлголоо.

Оле:        Яагаад энэ тулаанд бид ялсныг мэдэж байна уу?

Нин:        Яагаад?

Оле:        Яагаад гэвэл одоо бид нэг тал болсон. Төрснөөс ч илүү гэсэн үг. Тэгэхээр цаашид надаас сайн зүүгдээрэй дээ, ойлгов уу? За, зэвсэг нэгт ахан дүүсийн төлөө.

Бор:        Метлицкая, намайг уучлаач дээ, наддаа буцаад ирээч, хамтдаа байж хүүхдээ төрүүлье. Надад итгээч. Би хүүхэдтэй болмоор байна.

Төгсөв.

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home