Монгол Телевиз
Төрөл: Орос ОАК Хуудасны тоо: 22
Нэр: Өмгөөлөгчид-1 Бичлэгт орсон:.... он .... сар .....өдөр
Орчуулагч: Ч.Ганцэцэг / Редактор-Ч.Ганчимэг Эфирт гарсан:..... он ...... сар ..... өдөр
Сви: Алив., Хил хагас. (1.5 кг)
Эр 1: Хил хагас. Стукалов, яагаад ийм бага байгаа юм?
Олигтой жин татахгүй. Наад нэг юмаа цааш нь өгөөд ачуул. Мезенцев?
Саш: За.
Эр 1: Зүйтэй, энийг л хэлээд байсан юм шүү дээ.
Сви: Хараач гэм, онц сайн.
Эр 1: Эвлэлийн гишүүн Мезенцев-ээс үлгэр жишээ авцгаа. Хэд болж байна?
Сви: 15 кг.
Эр 1: 15. Хаанаас ийм их “эрдэнэс” олоо вэ?
Саш: Номын сангаас. Баахан хог хаягдал хайрцагт хийж байхад нь таарсан юм. Дан хуучин ном, сэтгүүл гэсэн. Виктор Данилович авч явахыг зөвшөөрсөн юм л даа.
Сви: Бурхан минь.
Эр 1: Хог хаягдал гэлүү?
Бичиг: Өмгөөлөгчид
Нэгдүгээр анги (01:12)
Эм шүү: Хэлэлцүүлэг үргэлжилж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч, та үгээ хэлнэ үү.
Нин: Нөхөр ардын шүүхийн дарга болон, гишүүдээ? Александр Мезенцев анхаарал болгоомжгүй байдлынхаа золиос болсон гэдэг нь хэн ч харсан илт байна. Номын санч хаягдал цаастай хайрцаг авч явахыг зөвшөөрсөн боловч Мезенцев андуураад шинэ номтой хайрцаг аваад явчихжээ.
Эм шүү: Ямар номтой андуурсан гээч? Ямар гээч?
Нин: Тийм ээ. Владимир Ильич-ийн иж бүрэн боть байсан. Зөвлөлт хүн бүрийн эрхэмлэн дээдэлдэг, үнэлж баршгүй бүтээл. Гэхдээ нөхөд өө, энийг хулгай гэнэ гэж үү дээ?
Эм шүү: Тэгээд өөрөөр юу гэх болж байна?
Нин: Өсвөр насны хүүд ямар юмных нь хувийн ашиг сонирхол байхав дээ?
Вик: Сайн хүн болж, сайшаалын үнэмлэхээр шагнуулах гэж тэр!
Эм шүү: Виктор Данилович, та том дуугарахгүй шүү! Ном сониноо олигтой харж хямгадаагүй байж шүүх дээр юу юу гэнэ вэ? Дахиад ганц л үг хэлвэл танхимаас албадан гаргана.. Үргэлжлүүл.
Нин: Александр Мезенцевт ямар ч ашиг сонирхолын сэдэл байгаагүй гэдэгт би бат итгэж байна. Байх ч боломжгүй. Энэ бол өсвөр насны хүүхэд бүрт ажиглагддаг ердийн нэг хайхрамжгүй зангийн үр дагавар. /бүдэг, галт тэрэгний дуунд яриа нь сонсогдохгүй/. Мезенцев хийсэн үйлдэлдээ туйлын ихээр гэмшиж байна. Иймээс санаатай хорлон сүйтгэх сэдэл байхгүй байсныг онцолж үзээд, Александр Мезенцевийг Зөвлөлт Оросын эрүүгийн хуулийн 89-р зүйл ангиар буруутган ял тулгасныг зөвтгөх бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.
Эм шүү: Ингээд шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцуулъя. Иргэн Александр Мезенцев-т 2 жил хорих ял шийтгэж, ялыг жирийн дэглэмтэй засан хүмүүжүүлэх ангид эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. Ялын хугацааг 1966 оны 1-р сарын 28-ны өдрөөс эхлэн тооцсугай.
Саш ээж: Саша... Хүү минь, ээж нь хайртай шүү.
Нин: Би ерөөсөө ойлгохгүй байна. Тэгвэл шүүх хурал явуулах ямар хэрэг байсан юм бэ?
Бор: Нина?
Нин: Шүүхийн шийдвэр ээ.... хэдийнээ гаргачихсан байж. Ойлгож байна уу?
Бор: Тийм ээ, ойлгож байна.
Нин: Шүүх хурал биш хошин жүжиг болчихлоо. Хууль, дүрэм журам байгаад ч хэрэг гарсангүй. Бүгд худлаа. Миний хийх ажил биш байна. Би хүлээн зөвшөөрч чадахгүй нь.
Боря?
Бор: Яасан?
Нин: Чи сая эргэхээ мартчихлаа.
Бор: Мартаагүй ээ. Жуковк-д байдаг “Нарсхан” амралтын газар явцгаая.
Нин: Тэгье.
Бор: Тэгье.
Нин: Боря.
Бор: Тэнэг толгой, өөрийгээ болон залуухан гэргийгээ золтой л бэртээчихсэнгүй.
Нин: Хайр татам тэнэгхэн минь.
Вад: Таалагдаж байна уу?
Миш: Тийм ээ.
Вад: Цаадах чинь чөтгөр шиг зальтай. Гэхдээ бид ангайсан амьтад биш ээ. Айна л гэж байхгүй шүү.
Миш: Айсан хүн алга аа.
Вад: Ажрахгүй гэсэн ухаантай юм. Америк руу гарахын тулд тэнэг болж жүжиглэх хэрэгтэй., Америкийн Нэгдсэн Улс. Хязгааргүй боломжийн эх орон.
Миш: Нөгөөх чинь үү?
Вад: Танилц, Майк. Миний найз. Дуу хөгжимд амиа тавьдаг.
Пол: Тийм ээ, чи хэлж байсан.
Вад: За, ийм байна, Пол. Майк Троицк-т амьдардаг. Москвагаас холгүй байдаг буйдхан жижиг хот. Тэнд нэг хаалттай үйлдвэр байдаг. Пуужин үйлдвэрлэдэг. Цэнэгт хошуутай.
Пол: Юу ярьж байгааг чинь ойлгож байна.
Миш: Гэхдээ би хараахан шийдээгүй л байна.
Пол: Бид ч мөн адил шийдээгүй ээ. Нээрэн, би нэг юм авчирсан.
Вад: Хөөх, чөтгөр аваг.
Миш: Байж боломгүй юм!
Вад: Янзтай.
Миш: Үнэхээр байж боломгүй зүйл...
Пол: Би бусдыг хуурах дургүй. Бас намайг мэхлэхэд дургүй.
Нин: Борь, би дажгүй гулгаад байгаа юм биш үү.
Бор: Тийм ээ, дажгүй л гэж хэлье дээ. Би чинь цагтаа Москвагийн шигшээ багийн тамирчин явлаа шүү дээ. Гэхдээ эдний түрээсний цана таяг нь богинохон, гутал нь хамаагүй том. Тэгээд бас хайлмагтсан цасан дээр гулгах гэхээр цана шигдчихээд зуураад төвөгтэй байна.
Нин: Чи дандаа юмны өө сэв хайж явах юм. Хичнээн сайхан цас байгааг хараач! ,Би л лав эндээс явмааргүй байна.
Бор: Тийм ээ.. Гэхдээ явна аа. Нээрэн.. Мартах шахлаа. Даваа гарагт манай 1-р салбарт хүрээд ирээрэй. Намтраа бичиж ирэхээ мартав.
Нин: Хүн цаашлуулаад л. Тоглоод байна уу? !
Бор: Үгүй дээ.
Нин: Үнэн юм уу?
Бор: Лев Юрьевич Рыбак энэ насандаа анх удаа боловсон хүчнээ зузаатгах хамгийн чухал шийдвэрээ гаргах шиг болсон. Өчигдөр орой утсаар ярьсан чинь, чамайг авна гэж байна лээ.
Нин: Өчигдөр орой юу?
Бор: Өчигдөр орой.
Нин: Чи юу ч хэлээгүй шдээ.
Бор: Хэлээгүй ээ.
Нин: Ёстой өөдгүй амьтан.
Бор: Нин, би гэнэтийн бэлэг барих гэсийм аа.
Нин: Яаж чадаж байна аа?
Бор: Нинка, боль л доо. Би зүгээр л гэнэт баярлуулах л гэсэн. Цаашаа. Холд, холдооч ээ.
Нин: Өөдгүй амьтан.
Бор Боль л доо.
Бор: Бүсгүй, шарсан өндөг нэмээд захиалж болох уу? Нэгийг нь өөртөө, нөгөөхийг нь үзэсгэлэнт гэргийдээ.
Эм 1: Ямар өндөг авах вэ? Нүдэлж шарсныг уу, жигд хутгасныг уу?
Бор: Сонголттой юм бол би жигд хутгасныг авъя. Харин чи?
Нин: Би нүдэлж шарсныг авъя.
Бор: Нүдэлж шарсныг авъя гэнэ.
Эм 1: Ойлголоо.
Нин: Жигд хутгасныг уу, нүдэлж шарсныг уу?
Бор: Өө, би зүгээр л... ийм бүсгүйчүүлийг хаанаас авдаг юм бол гэж бодлоо. Загварын ордноос юм байх даа?
Нин: Боря, би хартай эхнэр шүү.
Бор: Тийм, тийм. Харин би... үнэндээ бол эхнэртээ үнэнч нөхөр., Нээгээд үз.
Нин: Боря?
Бор: Хуримын ойн мэнд.
Миш: Хүрээд ирлээ. Эндээс бүхэлдээ харагдана.
Вад: Ийм учир битүүлэг газраас чиний хувь заяа хаашаа эргэх нь шийдэгдэнэ дээ.
Нин: Бүгдээрээ сайн байна уу?
Сте: Сайн байна уу? Тантай уулзсандаа туйлын баяртай байна. Өөрөө Борис Аркадевич-н эхнэр байх аа?
Нин: Тийм ээ, мөн. Ингэхэд Лев Юрьевич өрөөндөө байгаа болов уу?
Сте: Таны ирэхийг хүлээж суугаа., Тийшээ.
Нин: Сайн байна уу?
Люд: Сайн байна уу? ., Та хаачих нь вэ?
Нин: Уулзахаар ярьсан юм л даа.
Люд: Хүлээж бай. Би эхлээд мэдэгдэх ёстой.
Рыб: За, Метлицкая-гийн бичиг баримтыг боловсон хүчинд аваачаад өгчих. Диплом, намтар, ажил байдлын тодорхойлолт гээд бүгдийг нь.
Люд: Ойлголоо, Лев Юрьевич. Маргааш өглөө болох уу? Өнөөдөр би эрт тарах хүсэлтэй байгаагаа танд өмнө нь хэлсэн.
Рыб: Бололгүй яахав., Тэргүүлэгчдийн дараагийн хуралдаанаар тушаалыг чинь батлуулна. Сар орчмын дараа бүх юм жин тан болчихно оо.
Нин: Танд маш их баярлалаа. Таны итгэлийг.. алдахгүйг хичээнэ ээ.
Рыб: Сайн байна. Надад талархах хэрэггүй дээ. Нэгэнтээ нэрт өмгөөлөгч Плевако Фёдор Николаевич “энэнээс дор байж мэдэх л байсан” гэж хэлж байсан.
Нин: Чухам юунаас дор гэж?
Рыб: Буруугаар ойлгох хэрэггүй шүү. Үг хэлэх бүртээ энэ ишлэлийг дандаа татдаг байсан юм. Зүгээр л тоглоом шоглоом болгож хэлдэг үг л дээ. За, Борис Аркадьевич-д миний мэндийг дамжуулна биз.
Нин: Хорезм руу талийсан..., Узбекстан явчихсан.
Рыб: Аль хэдийн үү? Юун ч яаруу юм бэ дээ.
Нин: Тэнд чухал ажилтай гэсэн.
Рыб: За, Нина Владимировна, амжилт хүсье.
Нин: Баярлалаа. Яваагүй юм байх даа? Боря яваагүй юм байна.
Бор: Байз л даа, юу ч болоогүй шүү дээ.
Нин: Гараа ав.
Бор: Шал утгагүй юм. Өмнөх амьдралд минь болоод өнгөрсөн.
Нин: Зам тавиадах.
Бор: Цэг тавьчихсан шүү дээ.
Нин: Цэг биш таслалтай юм биш үү?
Бор: Дууссан гэдгийг чи мэднэ шдээ, Нин?
Нин: Асуудал юунд байна гээч? Намайг яаж ч болно гэж бодоод яваа чинь чиний асуудал. Харин ч тийм юм гэж байхгүй. Намайг гомдож гунихыг мэддэггүй гэх нь үү, ёстой уучлаарай. Би чиний үнсгэлжин биш, ойлгов уу?
Бор: Бурхан минь, юугаа дэмийрээд байна аа?
Нин: Өө, нээрэн, май, бугуйвчаа ав., Бөгжөө ч гэсэн.
Бор: Байз, чи хүлээ л дээ. Ам хэлээрээ учир зүйгээ олъё л доо, энэ чинь.
Нин: Холдооч.
Бор: Ингэж болохгүй шдээ. Энийг чинь юу гэж ойлгох вэ? Ичихгүй байна гэж үү дээ? Яаж аашилж байгаа чинь энэ вэ?
Нин: Битгий санаа зов. Би маргааш 1-р салбар руу явахгүй.
Бор Шалихгүй юмнаас сүр бадруулах хэрэг байна уу?
Нин: Ажилд орох өргөдлөө буцаагаад авна. Би чамд болон чиний өнгөрсөн амьдралд дахин саад болохгүй, за юу?
Бор: Нина?
Нин: Овоо том өгзөгтэй юм байна лээ.
Нин ээж: Ингээд хүрээд ирэх гэж. За тэгээд сайн уу?
Нин: Та сайн биз дээ?
Нин ээж: Ээж нь сайн.
Нин: Ээж ээ, би нөгөө...би энд хэд хонож болох уу? Юу л даа.. Боря томилолтоор явчихсан болохоор гэрт ганцаараа уйтгартай байна.
Нин ээж: Бололгүй яах вэ дээ.
Ник: Өө, сайн уу, Нинка?
Нин: Сайн уу?
Там: Сайн уу?
Нин: Би танайд хэд хонох гээд л.
Там: Хэд хоног гэсэн бэ?
Нин: 7 хононо оо.
Там: 7 хононо гэнэ.
Ник: За явж унтъя. Өглөө эрт босно.
Там: Сайхан амраарай.
Ник: Маргааш ярьж хөөрөмц.
Там: Ийм бүдүүлэг байж болох уу? Хэд хоног чихцэлдэх нь. Угаалгын өрөөнд нэг орчихвол гарахаа мэддэггүй.
Ник: Оршин суух хаяг дээр нэр нь байдаг хойно яалтай билээ.
Там: Яагаад би тэрнээс болж зовох ёстой гэж? Яагаад миний.. миний гэдсэн дэх үр бас зовно гэж? Хэлээдэх. Хэрвээ 7 хоногийн дараа эндээс явахгүй бол, би чамаас сална гэж мэдээрэй. Ус аваад ир. Тэгэхгүй бол зулбах нь байна. Яагаад гэнэт зогсиулчихав аа?
Ник: Буцалсныг авчрах уу?
Там: Бүлээн ус.
Рыб: Таны хүсэлтийг би нэг л сайн ойлгосонгүй.
Нин: Ажилд орох өргөдлөө буцааж авъя.
Рыб: Бүсгүй минь, та хаана ирснээ мэдэж байна уу? Загасны дэлгүүрт үү? Аль эсвэл ахуйн үйлчилгээний төвд үү? Авна гэнэ шүү! Хими цэвэрлэгээнээс гадуур хүрмээ авдаг.
Нин: Лев Юрьевич, нөхөр бид 2.. хамт амьдрахаа больсон. Салах гэж байгаа. Товчхондоо тодорхойгүй, хоёрдмол нөхцөл үүсэх учраас би энд ажиллах боломжгүй болчихлоо.
Рыб: Тэгэхээр, Рыбак миний бие, аятайхан бүсгүйчүүлийг дадлагажуулдаг байх нь ээ. Ойлгомжтой. За яах вэ, Рыбак гуай. Үнэнтэй эвлэр, хөгшин толгой минь.
Нин: Та нар надаар дутахгүй ш дээ. Ажил мэргэжлийн хувьд би гойд сайн амжилт гаргаж байсан биш. Ер нь бол би байнга бүтэлгүйтэж явдаг.
Рыб: Та бид хоёр нэг удаа Павловскийн гэр бүлийн шүүх хурал дээр таарч байсан. Санаж байна уу?
Нин: Санаж байна.
Рыб: Мэдээж хэрэг би таныг ялсаан. Гэхдээ ямар ялагдал байсан гээч? Та өөлөх юмгүй гайхалтай сайн өмгөөлж байсан. Таны дотроос хүсэл тэмүүлэл оргилж байсан. Нэг авьяаслаг зохиолч ингэж хэлсэн байдаг. “Бурханд тэврүүлэх тусам цус шүүрдэг” гэж.
Нин: Үнэн үү?
Рыб: Ингээд яваад өгвөл хайран авьяас билгээ үрэн таран хийж байгаагаас өөрцгүй юм болно. Явж ажлаа хий, Нина Владимировна.
Миш: Пуужингийн үйлдвэр шиг харагдахгүй л байна даа.
Вад: Нууцалсан юм чинь аргагүй шүү дээ. Сайн далдалсан гэсэн үг.
Эр 2: Зогс!
Жак: Хэвтэж бай., Чинийх үү?
Эр 3: Одоохон, одоохон дууслаа. За, энэ байна.
Жак: За алив. /бүдэг/ Зэвсэг бэлтгэлийн 14-р анги байна.
Эр 3: Мөн байна.
Жак: Тийм ч байх гэж таамагласан юм аа.
Сте: Хараач ээ.
Бор: За сайн сууцгааж байв уу?
Сте: Сайн явж ирэв үү?
Бор: Сайн уу, Петька?
Сте Борис Аркадьевич?
Бор: Василий Васильевич, болгоомжтой. Овоо хүнд шүү.
Сте: Үгүй ер өө...
Бор: Болгоомжтой.
Сте: ... ногооноороо байх шив. За тэгээд амжилттай юу?
Бор: Амжилттайгаар барах уу? Үг хэлээ уралдуулаад, хольж хутгаад, бүгдийг алмайруулсан. Прокурор хэргийг нэмэлт мөрдөн байцаалт руу шилжүүлсэн. Ер нь бол Хорезм даяар хөөрч баярласан улс байна.
Сте: Гэхдээ хүүхнүүд нь гашуудаад сүйд болсон байлгүй дээ?
Бор: Василий Васильевич...
Сте: Аваарай.
Бор: ... тийм зүйлд анхаарч явдаг хөг өнгөрсөн шүү дээ., Зоя? Валерий Аронович?
Бру: Эргээд уулзах таатай байна.
Бор: Сайн уу, Нина? ., Үлдэхээр шийдсэн юм биз дээ? ., Зарчимаа яах болж байна? ., Люда? Сайн уу?
Люд: Сайн уу, Боря?
Бор: Сайн, сайн. Энийг аваад яваач. Баярлалаа, хүнд шүү., Өрөөндөө байгаа юу? /бүдэг/ ., Лёва, чи даанч яав аа? Нинаг үлдэхийг ятгаа юу? Нина энд үлдэнэ гэвэл би явлаа.
Рыб: Яадаг билээ, бүр айчихлаа. Нэгдүгээр салбар бол чиний төрсөн нутаг, эх орон чинь. Чи эх орноо орхино гэж үү?
Бор: Тийм ээ, аргагүй байдалд оруулж байна шүү дээ.
Рыб: Тэгвэл халагдахаасаа өмнө Лубянкийн шоронгоор нэг очоод ир. Тэндээс утасдаад амар заяа үзүүлэхгүй нь. Төр түмнээсээ урвасан, тэрсэлсэн, хориотой ном зохиол гээд чиний дуртай хэрэг байна.
Бор: Чи ч арслан биш цох юм даа.
Рыб: Би цох биш, харин ч могой шүү.
Бру: Боря?
Бор: Яасан?
Бру: Рыбак урвагчийн хэргийг чамд өгсөн үү?
Бор: Тэгсэн байг.
Бру: Гайхалтай. Би нөгөөхийг нь өмгөөлнө. Тэгээд суугаад ярилцах уу?
Бор: Илья дараа болъё.
Бру: Яагаад?
Бор: Яг одоо би “эх орноосоо” урвах дээрээ тулчихаад байна.
Бру: Боря, энэ чинь тэсрэх бөмбөгтэй газар шүү. Сонор сэрэмжтэй байгаарай даа.
Эм 2: Энэ талдаа л гэхэд тэр залуу 6 шивээстэй. Нөгөө талдаа ч ялгаагүй 6. Бие нь бараг тэр чигтээ битүү шивээс. Гэтэл байна аа,уучлаарай, тэнгэрийн элч шиг, ариухан охинтой айлын хажууд ийм залууг хөршөөр оруулж болохгүй биз дээ?
Эр 4: Бид юуны тулд мөнгө төлдөгийм? Харуул хамгаалалтын албаны дүрэмийг хаанаас нь ч асуусан та нар цээжээрээ мэдэж байх ёстой. Санал гомдлын дэвтэр чинь хаана байна?
Саш ээж: Нина Владимировна?
Нин: Сайн байна уу, Елена Петровна?
Саш ээж: Намайг уучлаарай, би Саша Мезенцев-ийн ээж байна аа. Хаягдал цаасны хэрэг... Та санаж байна уу?
Нин: Елена Петровна, би танд хэлсэн шүү дээ. Танай дүүргийн холбогдох газар хэргийг өөр өмгөөлөгчид өгсөн. Хяналтын журамд гомдол гаргаснаа би танд хэлсэн шүү дээ.
Саш ээж: 2 долоо хоногийн дараа Измайловын шүүхээр орно л доо. Гэтэл өмгөөлөгч нь гэж яах ийх нь мэдэгдэхгүй, халамцуу эр байх юм. 100 рубль авсан хэр нь засан хүмүүжүүлэх төв рүү зүглээ ч үгүй. Нина Владимировна би танаас гуйя. Хүүгийн минь хэргийг өөртөө авчих л даа. Би таны хэлсэн бүхнийг хийе.
Нин: Елена Петровна, би таны хүүд тусалж чадаагүй шүү дээ.
Саш ээж: Та дахиад нэг оролдоод үзээч. Та л хүүгийн минь төлөө сэтгэл гаргаж, шаналж байсан. Сэтгэл гаргахгүй бол хүнийг яаж өмгөөлөх билээ. Таны зүрх бусдын төлөө цохилдог. Та өмөөрч хамгаалдаг шүү дээ.
Жак: Цэргийн шүүхийн анхан шатны хэлэлцүүлэг 10 хоногийн дараа болно.
Бор: 10 хоног гэнэ ээ? Би энэ хугацаанд юу ч хийж амжихгүй шүү дээ.
Жак: Харин ч.. танд амар юм биш үү? Хийх зүйл бага. Бүгдийг танд дэлгэх боломжгүй. Улсын нууцад хамрагдсан. Зөвлөлт засгийн эсрэг зохиол бүтээлийг ч бас хэлэлцэнэ. “Маш нууц” гэсэн тамгатай учраас танд өгөх боломжгүй.
Бор: Бурхан минь, та юу яриад байна аа? Ямар охид тоглоомоо өгнө өгөхгүй гэж эргэж буцаж байгаа биш дээ. Зөвлөлт засгийн эсрэг гэдэг ойлголт хүний үзэмжийн нэг хэлбэр. Гэтэл та Зөвлөлтийн шүүхэд шалгах боломж олгохгүй, өөрийнхээ үзэмжээр хандахыг тулгаад байна. Хэлэлцүүлэг дээр надаас хэрэгт холбогдолтой хэр нь миний мэдэхгүй зүйл асуувал яах вэ? Би юу гэх болж байна? Эрхэм шүүгч та энэний учрыг өөрөө олоод мэдчих гэх үү?
Жак: Та ч дэндэж байна шүү.
Бор: Үгүй дээ, та харин дэндэж байна, Николай.. Николай... Поликарпович. Загасчилж явахдаа Владимир Ефимович надад юу гэж хэлснийг мэдэх үү? Хэрэг явдалд хөндлөнгөөс оролцож, өөрсдийн дураар ажил хэрэг явуулах гэдэг муйхар арга барилыг үндэсээр нь устгахын төлөө чадах бүхнээ хийнэ гэсэн.
Жак: Нөхөр Семичастный өөрөө танд тэгж хэлсэн гэж үү?
Бор: Тэр.. тийм чухал гэж үү? Ямар ялгаа байна аа? Ирээдүйгээ бодмоор юм даа. Мэдээж би таныг албадаж зүрхлэхгүй.
Жак: Борис Аркадьевич, та намайг.. гүйцэд ойлгоогүй бололтой. Шийдэх аргагүй асуудал биш шүү дээ. Хэдэн удаа... хэрэгтэй газар руу утас цохиод л шийдэгдчихнэ.
Бор: Тэгээд утсаа цохи л доо. Таныг тусална гэдэгт найдаж байна., Баяртай.
Нин: Сайн байна уу, Виктор Данилович?
Вик: Хэн бэ? Саначихлаа. Хулгайн хэрэг. Өмгөөлөгч нь байх аа?
Нин: Та хадгалж байсан номнуудаа өрж байна уу?
Вик: Тийм.
Нин: Нөгөө хэдэн ном яг хаана байсан бэ? Энд, хайрцагт, задлаагүй байж байсан уу?
Вик: Үгүй ээ. Та чинь.. намайг гүйтгэсэн шүү дээ. Би дахиад хэлье. Мезенцов арын өрөөнөөс туучихсан. Хуурай, халаалттай өрөө байдаг юм. Номын агуулах. Ленин миний хувьд амин чухал хүн. Ном бүтээлийг нь чийгтэй газар хадгалахгүй ээ.
Нин: Агуулахаас ном аваад танд харагдахгүй явах ямар ч боломжгүй. Та яагаад хөөрхий хүүгийн амьдралыг бусниулах гээд байна аа?
Вик: Би ял эдлээд гарсан хүн. Тэр ч бас эдлэг. Ямар нударганы хүү биш.
Нин: Танд ичих нүүр гэж алга уу? Ийм ч юм хийх гэж?
Вик: Чи бол шүүгдэгчийн өмгөөлөгч. Нэхэмжлэгчийн гэрчтэй уулзах ямар эрхтэй хүн бэ? Би цааш нь мэдэгдэнэ. Чи өөрөө торны цаана суугаад дуусна даа. Харж л байгаарай., Тийм ээ, эндээс явсан чинь дээр байлгүй. Худалдагдсан хорт могой. Би бүгдийг нь хэлнэ!
Эм 3: Би бүр юу гэж хэлэхээ ч мэдэхээ байлаа. Би зөвлөгөө авч, өмгөөлөгч хөлслөхөөр танайд ирсэн, гэтэл энд холион бантан. Та миний асуултанд тодорхой хариулт өгөх арга байна уу?
Бык: Өршөөгөөрэй, юуны өмнө такси хөлсөлдөг. Харин өмгөөлөгчтэй зөвшилцөж, гэрээ байгуулдаг. Хоёрдугаарт иргэдийг хүлээн авах цаг дуусаад хорин минут өнгөрч байна. Тэгэхээр та танхимыг орхин гарна уу.
Эм 3: Бүдүүлэг амьтан.
Бык: Лёва өрөөндөө бий юу?
Нин: Лев Юрьевич бий, бий.
Бык: Чамайг хэн гэдэг вэ?
Нин: Нина Метлицкая.
Бык: Быков, Алексей Леонидович. Москва мужийн өмгөөлөгчдийн холбооны орлогч дарга. Хүмүүс гомдоовол, залгаарай л даа., Өчигдөр чиний уулзсан хошууч, алтан хошуу өргөж, чамтай ярьсан яриагаа дээш нь мэдэгдчихэж. Семичастный-тай чи тийм ойр дотно юм уу?
Бор: Яахав, худлаа л гайхуулах хэрэг гараад.
Бык: Боря, шүүх танхимдаа л гайхуулна биз. Харин аюулаас хамгаалахад тэгэж болохгүй. Резниковын хэргийг чамд өгөхөө болъё доо.
Рыб: Наад толгой чинь хоосон юм уу?
Бор: Алексей, би..нөгөө.. уучлал гуйхад бэлэн байна.
Бык: Одоо нэмэргүй ээ. Цаг өөр болсон. Анзаарагдахгүй байна уу, Борь? Бүжгийн талбайд хэдийнээ ширээ засчихсан. Гүйцээ. Хэргээ шилжүүл.
Бор: Хэнд?
Бык: Цаадуулын чинь амыг таглахын тулд, шинэ.. туршлагагүй өмгөөлөгчид өгсөн нь дээр байх. Жишээ нь хүлээн авахад хацар нь улайчихсан, тэвдэж суугаа хүрэн үстэй бүсгүйд өгч болох юм.
Бор: Хүрэн үстэй бүсгүй? Хүлээн авахад..тэвдэж суугаа гэсэн үү? Тэг л дээ, тэр хүрэн үстэй бүсгүйд энэ хэргийг өг, өг. Нина Метлицкая, 2 жилийн туршлагатай. Яг тохирно.
Рыб: Байз, байз. Энэ дэмий санаа шүү..
Бык: Лёва, оролцох хэрэггүй. Хэний дэмжлэгээр орсийм? Нөхөр нь хэн юм?
Бор: Дэмжлэггүй, ганц бие, хүүхэдгүй. Бас хоосон толгойтой. Тэгэхээр яг тохирно.
Бык: Сайхан санаа биш гэж үү?_ Ниночка, Лев Юрьевич-тэй нэг уулзаадахаарай. Тэгээд бас.. баяр хүргэе.
Сте: Алив байзаарай., Юу болоод өнгөрчихөв өө? /цаана бүдэг/
Рыб: Нина, нухацтай сайн бод, Тийм ч амар хэрэг биш шүү. Улс төрийн аливаа асуудалд бидний зүгээс нөлөөлөх зүйл бараг байхгүй. Хутганы ирэн дээгүүр алхаж байна гээд бодчих.
Нин: Хэргийн материалыг ядаж харж болох уу?
Рыб: Болохгүй. Харахын тулд эхлээд таныг томилно. Томилсон гээд дээш нь мэдэгдсэн тохиолдолд та татгалзах эрхгүй. Одоо харин татгалзаж болно.
Нин: Татгалзсан хүн байгаа юу?
Рыб: Борис Аркадьевич.
Нин: Томил, томил. Би зөвшөөрч байна.
Рыб: Алив суу., Боря та 2-н бие биенийхээ дээр гарах гэсэн, нэгнийгээ давах гэсэн мөчөөрхөл, энэ бүгд тэнэг үйлдэл. Тэнэглэл. Зөн мэдрэмжээ ажиллуул. Өөрийгээ хамгаалах зөн совин. Намайг сонсож байна уу? Өөрийгээ хамгаалах зөн совин.
Нин: Би энэ хэргийг авна аа.
Рыб: Тэнэг амьтад.
Але: За баяртай.
Эр 5: Баяртай.
Але: Бүсгүй?
Нин: Та намайг дуудсан уу?
Але: Тийм ээ, дуудсан. Таныг хүргээд өгөх үү?
Нин: Өө, зүгээр ээ. Таксинд өгөх мөнгө байхгүй. Баярлалаа.
Але: Мөнгө авахгүй ээ. Манайх урлагийн гавьяат зүтгэлтнүүдэд үнэгүй үйлчилдэг юм л даа.
Нин: Хэнд гэнэ ээ?
Але: Хаягдал цаасны хэрэг. Таны тоглолтыг манай тосгоны тэн хагас нь үзсэн. Танхим дүүрэн хүн алга ташаад л.
Нин: Битгий худлаа ярь. Хэн ч алга ташаагүй.,Очих газар маань хол. Та яв, яв.
Але: Хол гэж хаана юм?
Нин: Троицк.
Але: Хөөх., Аан гээч? Ерөөсөө явцгаая., Суучих, эртхэн хөдлөе.
Нин: Сайн байна уу, Анна Георгиевна?
Миш ээж: Сайн байна уу?
Нин: Орж болох уу?
Миш ээж: Ор ор.
Нин: Намайг Нина Метлицкая гэдэг. Өмгөөлөгч.
Миш ээж: Танилцахад таатай байна. Гадуур хувцсаа тайлна уу.
Нин: Ийм орой ирснийг минь уучлаарай. Хугацаа давчуу учраас ярилцах гэсийм.
Миш ээж: Тэгэлгүй яах вэ. Галын өрөөнд орцгооё.
Нин: Тийшээ юү? За., Анна Георгиевна, Миша яагаад зугтахаар шийдсэн юм бол? Вадимын хувьд ойлгомжтой байсан. Аав ээж нь эмч улс. Орчин үеийн, сэхээтэн дээдсийн гэр бүл.
Миш ээж: Миша, Вадимтай нэг тоглолтон дээр танилцсан. Жазз хөгжмийн тоглолт гэсэн байх аа. Миша, байсгээд л Вадимийн дуу хураагуурыг засаж, радио хүлээн авагчийг нь угсардаг байсан. Хариуд нь Вадим мөнгө өгөхийн оронд, Миша-д гадаадаас авчирсан элдэв зүйлийн хувцас, янз бүрийн ном сэтгүүл энэ тэр өгдөг байсан. Элсэн чихэр.. хэр ихийг хийх вэ?
Нин: Элсэн чихэр хийх хэрэггүй. Замын цаана ямар учиртай үйлдвэр байдаг юм?
Миш ээж: Урд өмнө тоног төхөөрөмжийн үйлдвэр байсан. Харин одоо, та харсан л байлгүй, өргөст тороор битүү хүрээлчихсэн., Хаалттай үйлдвэр гэлцэх юм байна лээ. Трактор үйлдвэрлэдэг гэсэн байх. Надад мэдэх юм алга даа.
Нин: Эх орноосоо урвасан, тагнаж чагнасан, Зөвлөлт засгийн эсрэг ном зохиол тараасан хэрэгт таныг буруутгаж байна. 22-хон настай байж шүү дээ.
Миш: Тийм ээ. Ямартаа ч энэ амьдралдаа хийж бүтээсэн зүйлтэй л юм байна.
Нин: За яах вэ, Михаил. Америкчуудтай холбоо тогтоож, нууц обьектын байрлалыг зааж өгөх бодол толгойд чинь яаж яваад ороод ирэв? Тэр обьектын нууц гэдгийг хаанаас мэдсэн юм бэ?
Миш: За... за байз.. төмс авах гээд дараалалд зогсож байхад шиг санагдаж байна. Эсвэл зайрмаг авах гэж байл уу? Энэ 2-н аль нэгэнд нь зогсож байсан юм даг.
Нин: Ойлгомжтой. Хориотой ном зохиол өөрт чинь байсан гэсэн., Ямар зохиол байсан юм? Номны нэр, бас зохиолчийнх нь нэр.
Миш: Та Лубянкийн найз нөхдөөсөө асуусан нь дээр биш үү? Эсвэл цаадуул чинь бохир зүйл уншуулахгүй гээд танд санаа тавиад байна уу?
Нин: Михаил, бидэнд цаг бараг үлдсэнгүй. Хором мөч бүхэн үнэтэй болчихоод байна.
Миш: Таны хувьд хором мөч, .. минийх үүрд мөнх үргэлжлэх болчихоод байна.
Нин: Оройн мэнд.
Эр 6: Сайн байна уу?
Нин: Өмгөөлөгч Нина Метлицкая.
Эр 6: Оруулахгүй ээ. Өнөөдрийн ажлын цаг дууссан. Та танхимыг орхин явна уу.
Нин Илья...
Аронович, та сонс доо.
Бру: Сайн уу, Нина?
Нин: Ажлын цаг дуусчихсан гэнэ ээ.
Бру: Тэгсээн.
Нин: Би хэргийн материалтай танилцах хэрэгтэй байдаг. Та надад туслахгүй биз?
Бру: Үгүй ээ, би я.. я.. яаж тусална гэж?
Нин: Ядаж яаж өмгөөлөх талаар ярилцаж болно шүү дээ.
Бру: Дараа заавал ярилцана. Гэхдээ Ниночка, манай хүний толгой ойрд өвдөөд хэцүү байна. Өнөөдөр хамт салхилна гээд амлачихсан.
Нин: Та бид хоёр өмгөөлөх чиг баримжаагаа ярилцах ёстой шүү дээ.
Бру: Хоёулаа ярилцана аа. Заавал ярилцана.
Нин: Намайг ойлгооч дээ. Хэргийн материалтай танилцах зайлшгүй шаардлагатай байна.
Эр 6: Дарга 3 давхарт суудаг. Дарга зөвшөөрсөн цагт л оруулна.
Оле тус: Хүлээн авалтын цаг дууссан гэж танд хэлээд байна. Нөгөөдөр эсвэл ирэх 7 хоногоос ирж болно.
Нин: Наана чинь хүний үхэх сэхэх шийдэгдэх гээд байна. Яагаад ойлгохгүй байгаа юм бэ? Та чинь...
Оле тус: Миний буруу, нөхөр генерал аа. Энэ өмгөөлөгч бүсгүй тантай уулзах гээд байна. Харин би таны тушаалын дагуу...
Оле: Алив.. ийм хөөрхөн царайг нулимсаар халтартуулж яаж болохов. Би юугаар туслах вэ, хонгорхон... бүсгүй минь?
Нин: Михаил Резниковын хэрэг., Шүүх хурал эхлэхэд тоотой хэдэн хоног үлдчихээд байна. Гэтэл хэргийн материалыг нууж хаагаад надад үзүүлэхгүй байна. Өмгөөлөгчөөс нь шүү. Ийм зүйл гэж байж болдог юм уу?
Оле: Звягинцев, чи Резников-ын хэргийн материалыг нэн даруй олоод ир. Харин та өрөөнд ороод хүлээж бай., Бас бидэнд цай, энэ тэр бэлдээд аваад ир. Ор ор. Таныг тамлахгүй.
Нин: Энэ тэгээд Зөвлөлтийн эсрэг ном гэж үү?
Оле: Таныхаар бол Зөвлөлтийг сурталчилсан гэх үү?
Нин: Ёс суртахуунгүй гэдэг нь. Зөвлөлтийн бүтээн байгуулалтын тухай бичсэн байна уу?
Оле Шинэ содон юмгүй. Улиг болсноо л бичсэн байна лээ. Коммунистууд хүүхэд иддэг гээд л. Үнэндээ бол гар хүрэхээс ч дургүй хүрдэг.
Нин: Өөр ном зохиол Резниковоос олоогүй юу? Саяынхаас өөр...
Оле: Олоогүй ээ. Одоохондоо., Өнөө орой Их театрт “Хованщина” дуурьтай., Мусоргскийд дуртай юу?
Нин: Дуртай. Өнөө орой юу? Амжихгүй юм байна.
Оле: Би яаруулахгүй ээ.
Нин: Би нөгөө ном зохиол гэгчийг чинь харсан. Байдаг л нэг сэтгүүл байна лээ.
Миш: Тэгээд уншиж үзэв үү? Тэнд Трүмэн, Капотын тухай бичсэн байсан. Манайд бол олж унших боломжгүй. Тэрнээс гадна тэр сэтгүүлд зөвлөлтийн охид бүсгүйчүүдийн нүцгэн зураг дүүрэн бий. Гёрлс оф Раша- Төмөр хөшигний цаадах бүсгүйчүүд. Нээрэн, нэг нь тантай тун төстэй харагдсан шүү.
Нин: Намайг сонсож бай. Чи тагнуулч биш. Чи зүгээр л, санаандгүй таарсан нэг америк нөхөрт хуучин үйлдвэрийн тухай худлаа бурчихсан. Америк руу дагаж явахын тулд хуурч мэхэлсэн. Ойлгосон уу?
Миш: За даа, яг л үнэнийг хэлчихлээ., Ингэхэд та гэрлэсэн үү?
Нин: Боря, чамтай түр уулзаж болох уу?
Бор: Бололгүй яах вэ., За?
Нин: Хоёулаа.. салах асуудлаа нэг тийш болгоё.
Бор: Зарчмын хувьд эсэргүүцэхгүй ээ.
Нин: Тэгвэл энэ хэрэгт нэхэмжлэгчийн хувиар оролцох саналыг чамд тавьж байна.
Бор: Ямар найрсаг юм бэ? Гэхдээ чамд айлтган сануулахад юуны өмнө "Оройн Москва" сонинд салсан тухай зарлалаа нийтлүүлж, Москва хотынхны хов живийг дэвэргэсэн байх ёстой шүү дээ.
Нин: Зарлалаа аваачиж өг.
Бор: Би юу?
Нин: Тэгээд би аваачих юм уу?
Бор: Үгүй ээ, би л лав аваачихгүй. Чи л сална гэснээрээ аваач. Би амжихгүй.
Нин: Өө, тийм бий!?
Бор: Тийм ээ. Миний эхнэр гэр бүл, гэрлэлтийн талаар хуучинсаг үзэлтэй, тэгээд бас хартай, тэнэг бүсгүй байдаг гэдгийг гэрчилсэн бичиг цаас бариад сонины газраар явмааргүй байна. Хадам ээжид мэнд хүргээрэй.
Маш/Нин: Метлицкая?/ Сайн уу?
Нин: Чамайг санасан шүү...
Маш: Уулзаагүй удсан байна. Яасан? Өвдсөн үү? Жирэмсэн үү? Нөхөртөө зодуулсан уу? Аль эсвэл хүчиндүүлчихсэн үү?
Нин: Үгүй ээ, яахав. Хүчиндүүлсэн бол дээр байх сан., Гэртээ байлгаач...
Маш: Ор л доо.
Бор: Ер нь товчхондоо бол ийм байна. Хуулийн дагуу би олон нийтэд мэдэгдэх ёстой юм л даа. Юун тухай вэ гэвэл, эхний бөгөөд эцсийн хайртай бүсгүйгээсээ гэрлэлтээ цуцлуулах гэсэн юм. Танай сониноор л дамжуулж мэдэгдье гэж бодлоо.
Мих: Люськагаас салаад нийлсэн нөгөө оюутан охиноосоо юу?
Бор: Одоо болно оо.
Мих: Ойрын зайн гүйгч Боря.
Бор: За яах вэ. Би Люськагаас салах л байсан.
Нин: Боря миний чухам юунд татагдсаныг үнэндээ би мэдэхгүй. Ажил дээр Люда гэх бүсгүй тонтгор бөгсөө хөдөлгөн өмнүүр хойгуур нь эргэлдэнэ. Боря нүд унагахыг нь яана. Үзэсгэлэнтэй, дэгжин гэж жигтэйхэн., Харин би дэргэд нь.. нэг унхиагүй юм яваад л байдаг.
Маш: Нинка, боль доо. Чи тийм царай муутай гэж үү?
Нин: Үгүй л дээ.
Бор: Аан гээч, Люськаг хүүхэдтэй болмооргүй байна, дэндүү их зардал гарна гэж хэлэх үеэр нүд харанхуйлаад л явчихсан. Люська-гийн сэтгэлд нийцүүлэх гэж хичнээн адгийн амьтдыг өмгөөлсөн гээч. За даа, чи мэдэх хойно юугийг нь ярихав. Харин Нинка бол.. өөр. Юу гэх юм бэ дээ.. хүнийг хайрлаж мэддэг.. халуун сэтгэлтэй бүсгүй. Дэндүү зарчимч. Би Люськатай тэнэгтэж яваад баригдчихсан. Намайг шууд түлхээд хана хэрэм босгочихсон. Хятадын цагаан хэрэм. Ойртвол ална шүү гээд. Семён?
Мих: Яасан?
Бор: Яаралтай шүү. Маргаашийн дугаарт нийтлээрэй.
Мих: Маргааш гэнэ ээ? Ухаан санаа чинь эрүүл үү? Хүмүүс сараар хүлээдэг.
Бор: Найз минь, би аргагүй болоод л чамаас гуйж байна шүү дээ.
Мих: Чамайг ер нь яах вэ, айн?
Бор: Хэлп. /help/
Нин: Бурхан минь, маргааш би эрт босох ёстой юм сан. Намайг 6-д сэрээгээрэй, за юу?
Маш: Би чамайг сэрээнэ ээ.
Нин: Маргааш би Саша-г өмгөөлөх ёстой.
Маш: Алуурчин юм уу?
Нин: Үгүй дээ. Зүгээр л нэг тосгоны залуу. Маргааш бид хоёулаа толгойгүй болно байх.
Маш: Сайхан нойрсоорой.
Нин: Сайхан нойрсоорой.
Бор: Шүүгдэгч Метлицкая, та гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна уу?
Нин: Энд алдаа гарч. Би ямар ч хэрэг хийгээгүй. Би гэм буруугүй. Энэ чинь шударга бус. Би яагаа ч үгүй шүү дээ.
Бор: Худлаа ярихаа боль. Бэртэгчин үзэлтэй гэдгээ чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрвөл чамд л сайн. Чи амин хувиа хичээдэг, явцуу бодолтой, бас төр засгаасаа урвасан.
Нин: Сайн байна уу?
Бру: Бие чинь тааруу байна уу?
Нин: Үгүй ээ, би зүгээр. Та сайн байна уу?
Бру: Сайн.
Нин/Бру: Тэгэхээр байна аа... /Илья Аронович юм асууж болох уу?
Бру: Материалыг хэтэрхий гүн ухах хэрэггүй гэж танд зөвлөе. Бага мэдэх тусам, илүү сайн өмгөөлнө. Өмгөөллийн салбарт 25 жил ажиллахдаа олж авсан туршлагаасаа хуваалцаж байна шүү.
Гра: Шүүх хурал эхэлснийг мэдэгдэж байна.
Эр 3: Ажиглалт тавьснаар бид америкийн иргэн Пол Новаковски, Привальский-н гэрт 5 удаа очсныг тогтоосон. Привальский-н эцэг эхийг ажилдаа явсан хойгуур. Гэдэс хэвлий орчмоо байнга тэмтэрч явдаг байснаас харахад тэрээр нэг юм нууж байсан нь тодорхой.
Ант: Нөхөр шүүгч ээ, надад асуулт байна. Гэрчээс асууя. Новаковски ямар нэг хүнтэй хамт орж, гарч байсан уу?
Эр 3: Үгүй ээ, дандаа ганцаараа явдаг байсан.
Ант: Өөр асуулт байхгүй ээ.
Гра: Өмгөөлөх талд асуулт байна уу?
Бру: Асуулт байхгүй ээ.
Нин: Байна., Гэрчээс асууя. Новаковски, Привальский-н гэрт ирсэн өдрүүдийн чухам аль өдөр нь шүүгдэгч Резников хамт байсныг бидэнд хэлж өгөөч.
Эр 3: Нэг удаа. Энэ оны 1-р сарын 29-ний өдөр.
Нин: Тэгвэл шүүгдэгч Резников, Новаковски-тай ганцхан удаа уулзсан гэсэн үг үү?
Эр 3: Тийм ээ.
Нин: Баярлалаа.
Гра: Түр завсарлая.
Нин: Байна уу? ., Боря? ., Боря, чи мөн үү? ., Байна уу?
Төгсөв.
Back to episodes Go home