Троцкий 8

Монгол Телевиз

Төрөл: ОАК                                               Хуудасны тоо:  20

Нэр: Троцкий - 8                                Бичлэгт орсон:....  он ....  сар .....өдөр 

Орчуулагч: Р. Хасбаатар                        Эфирт гарсан:..... он ...... сар ..... өдөр

Шинэ дүр:  

Максим Горький – эр, 50 орчим насны эр

Фрэ:     Хараал ид. Та юу.

Эр1:     Чамд сэтгэл дундуур байгаа шүү., Цаадах чинь чамайг...

Фрэ:     Дахиад жаахан л хугацаа өгчих.

Эр1:     Өнөөдөр. Та намайг ойлгож байна уу? Өнөөдөр.

Фрэ:     Ойлголоо.

БИЧИГ: ФРЭК ЖЕКСОН
СЭТГҮҮЛЧ
РАМОН МЕРКАДЕР
УЛСЫН АЮУЛААС ХАМГААЛАХ ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨГЧ

БИЧИГ: ТРОЦКИЙ
НАЙМДУГААР АНГИ 01:45

Нат:      Фрэнк.

ЭрЦаг: Та орж болно.

Нат:      Сайн байна уу. Харамсалтай нь өнөөдөр ярилцлага хийж чадахгүй юм шиг байна.

Фрэ:     Ямар нэг зүйл болоо юу?

Нат:      Цаадах чинь зүрхний шигдээс болчихлоо. Одоо айлтгүй ч, амрах хэрэгтэй гэнэ. Дараа ир дээ.

Фрэ:     Бүх зүйл сайхан болно гэж найдъя.

Тро:      Фрэнк! Яг чамайг хүлээгээд сууж байлаа. Дээшээ гараад ир._ Юундаа зогссон юм бэ? Хурдлаач. Бидэнд цаг бага байна шүү. _ Наташинка, би хорин наст шиг л цовоо сэргэлэн байна. Жексон, урьд шөнө унтаж амраагүй юм уу?

Фрэ:     Бараг л.

Тро:      Яагаад?

Фрэ:     Хар дараад. Та дажгүй юу?

Тро:      Эмч нарын хэлж байгаагаас бол дээр. Тэр эмч намайг хэр удаан амьдарна гэсэн? Жил үү? Хагас жил үү? Эсвэл бүр бага уу? Эмч нарын үгийг тоох хэрэггүй. Байнга л худлаа ярьж байдаг юм.

Нат:      Өнөөдөртөө ганц өдөр амарчихгүй юм уу? Хамтдаа нуурын эрэг орцгооё л доо.

Тро:      Санаагаа бүү чилээ, Наташа минь. Тэгээд ч бид хоёр бараг л дуусаж байгаа, тийм биз, Фрэнк?

Фрэ:     Тийм ээ.

Тро:      Ашгүй ард нь гарах нь. Дэмий зогсож цаг үрээд яах вэ._ Зиа. Эхлэх үү дээ?

Фрэ:     Хүүхэд насны чинь хамгийн гэгээлэг дурсамж юу вэ?

Тро:      Хөөх. За байз юу билээ дээ. Би дөрвөн настай л байсан байх. Асрагтайгаа гадаа цэцэрлэгт тоглож байлаа. Манай тогооч авгайн охин байсан юм. Гэнэт нөгөөх чинь усны могой олж хараад модоор учир зүггүй балбаад уналаа. Гэтэл өнөө могой нь усны биш хорт могой байж таарсан. Асрагч ч яах вэ зугтаад явчихна. Харин би чадахгүй. Айсандаа хамаг бие минь мэдээ алдчихсан юм шиг. Юу ч хийж чадаагүй. Хөл маань бул хар чулуу шиг л хүндэрихсэн. Аз таарахад, тэр могой намайг хатгаагүй ээ. Мөлхөөд явчихсан.

Фрэ:     Ялалтын мэдээ хүлээж авсан үеэ одоо санаж байна уу? Тэр талаараа яриач.

Тро:      Саналгүй яах вэ. Маш тод санаж байна. Надад Тухачевскигаас цахилгаан ирээд л. Тухачевски тухайн үед Антоновтой үзэлцэж байсан юм л даа. Бидний сүүлийн жинхэнэ өрсөлдөгч. Тэр цахилгааныг үг бүрчлэн санаж байна.”Бослогыг бүрэн дарсан. Цэг. Зөвлөлт засаг Орос оронд бөх бат тогтлоо. Цэг.”

БИЧИГ: ОРОС
1921 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 16 05:48

Тро:      Энэ түүхэн мөч шүү, Сермукс. Санаж аваарай. Би ард түмэнд хандаж үг хэлмээр байна. Хамгийн ойрын өртөө рүү түрүүлж мэдэгд. Бүх хүнийг өртөөн дээр цуглуул. Иргэд, цэргүүд, бүгдийг нь.

Сер:     Олдсон бүх хүнийг л цуглууллаа, Лев Давидович.

БИЧИГ: ХӨДӨЛМӨРЧДИЙН ДАЙСНУУДЫГ ДАРЛАА
ЯЛАЛТ
ЭНХ ТАЙВАН
ХОРТ МОГОЙГ УСТГАЛАА
ОКТЯБРИЙН ХУВЬСГАЛ МАНДАН БАДРАГ
ДЭЛХИЙД ХУВЬСГАЛ ХИЙХИЙН ТӨЛӨӨ
07:50

БИЧИГ: МОСКВА 1921 ОН 07:58

Хүү:      Задгай мөнгө байвал өгөөч.

Лев:      Уучлаарай надад мөнгө алга.

Хүү:      Гурван өдөр хэлэн дээрээ юу ч тавьсангүй. Өлбөрч үхэх нь. Юу ч байсан хамаагүй өгчих л дөө.

Лев:      Уучлаарай, надад үнэхээр чамд өгөх юм алга.

БИЧИГ: МАКСИМ ГОРЬКИЙН ЗУСЛАНГИЙН БАЙШИН
1921 ОН 08:35

Лев:      Хөөрхий.

ЭрЦаана:    Намайг ёстой уучлаарай.

Лев:      Зүгээр дээ.

ЭрЦаана:    Танд баярлалаа.

Эр2:     Чи чөлөөт цагаараа физик судалдаг юм уу?

Лев:      Судалдаг ч биш ээ, зүгээр л сонирхдог юм. Учир зүйг нь ойлгох гээд л. Хааяа хааяа сөхөж хардаг төдий.

Эр2:     Чиний энэ чанар л одоогийн улс төрч, удирдагчдад дутагдаад байгаа юм даа. Тэд өөрсдийгөө аль хэдийн бүхнийг мэддэг гээд бодчихсон. Бодит байдлыг онолд тааруулах гэж хичээдэг улс.

Лев:      Та хэнийг хэлээд байна вэ?

Эр2:     Горький хэнтэй ярилцаж байгааг харж байгаа биз дээ?

Гор:      Лев Давидович, Орос оронд 30 сая хүн өлсгөлөнгөөр шаналж байна. Ядуу тарчиг ард иргэд илүү зовж байна. Бид энэ л хүмүүсийн төлөө энэ том улс нийгмийн өөрчлөлтүүдийг хийж байгаа шүү дээ.

Тро:      Зөвлөлт засгийн газар чадах бүхнээ хийж байгаа.

Гор:      Би энд ард иргэдийн тухай ярьж байна. Миний найз. Профессор Пропокович. Нэртэй эдийн засагч. Өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүст зориулж хандивын сан нээе гэдэг санал гаргасан.

Тро:      Өнөө маргаашаа гэж байгаа хүмүүс илүүчилж хандив өгөх болов уу даа. Хэнээс мөнгө гуйх юм? Улсад лав мөнгө алга.

Эр2:     Лев Троцкий үнэхээр л өөрийгөө бурхан гээд итгэчхэж. Нийгмийн болон эдийн засгийн дүрмийг шинээр бичих юм байх.

Лев:      Тэгж болохгүй гэж итгэх шалтгаан бий билүү? Өдийг хүртэл зорьсон бүхнээ биелүүлж ирсэн хүн шүү дээ.

Эр2:     Хэрэв чи үнэхээр аливаа юмс яаж ажилладгийг мэдмээр байгаа бол, технологийн дээд сургуульд элсэж суралцаач.

Лев:      Би тэр сургуульд сурдаг л даа.

Эр2:     Тийм үү?

Лев:      Механик, Математик.

Эр2:     Би тэнд багшилдаг юм. Эдийн засаг. Пропокович Сергей Николайвич.

Лев:      Седов. Лев Седов.

Эр2:     Танилцахад таатай байна.

Гор:      Барууныхан Орос орны талаар сайн мэднэ. Гадны тусламж дэмжлэг бидэнд нэн хэрэгтэй байгааг ойлгож ухаараачдээ. Гадны орнуудаас хоол хүнс худалдаж аваад ядуу тарчиг бүс нутгуудад илгээх нэг арга бий. Гэхдээ та бүхний дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байна.

Тро:      Ойлголоо. Өөр асуудал байна уу?

Гор:      Би саяхан Блоктой уулзаад ирсэн. Хүндээр өвдсөн байна лээ. Эмч домчид үзүүлье гэтэл хотод нь нэг ч эмч үлдээгүй. Финлянд руу явж эмчлүүлэх шаардлага буй ч аюулаас хамгаалахынхан зөвшөөрсөнгүй. Хилийн дээс алхуулахгүй байх тушаалыг нь Держински гаргасан.

Тро:      Би цааш нь уламжилж ойлгуулахыг бодьё.

Гор:      Баярлалаа, баярлалаа. Лев Давидович би танд анхнаасаа л итгэж байсан.

Лен:      Би професор Прокоповичтой санал нэг байна. Америк жил бүр шахуу арвин ургац авч байна. Агуулж хадгалж чадахгүйгээ бүр шатаадаг. Гахайгаа сүүгээр хооллодог. Тэр илүүдлээсээ бидэнд дуртайяа зарна.

Ста:      Улс төрийн үр дагаврыг нь бодож үзэх хэрэгтэй. Орос улс сул дорой харагдана шүү дээ.

Тро:      Тэр хамаагүй ээ. Иргэдээ л гэдэс цатгалан байлгаж байвал, баруунтай учраа олох өдөр ирнэ.

Ста:      Нөхөр Ленин, Барууны хөрөнгөтнүүд, капиталистуудаас тусламж авахдаа үнэхээр итгэлтэй байна уу?

Лен:      Ядуу өлсгөлөн хүмүүст туслах нь зарчмын хувьд зөв зүйл. Гэхдээ хандиваар авах юм бол өөрсдийгөө шившиглэсэн хэрэг болно, нөхөр Сталины зөв. Тэр үнэн. Мөнгийг нь төлж авах хэрэгтэй. Үгүй гэвэл ард түмнийхээ нүдэнд бид дорой харагдана шүү дээ.

Тро:      Хоосон ходоодтой ард иргэд чинь юун бидний сул дорой эсэхийг анзаарахтайгаа байгаа. Өлбөрч үхэж байна шүү дээ.

Лен:      Тэгвэл түүнийг нь л өөрсдөө ашигтайгаар ашиглацгаая. Яг одоо. Өлсөөд өрөөл бусдыгаа барьж идээд эхлэхээр нь сүмийнх нь үнэтэй цайтай эдлэлүүдийг нь хураая. Тэгээд түүнийгээ зарна.

Ста:      Сүсэгтнүүд эсэргүүцэл үзүүлж таарна даа.

Лен:      Тэр тусмаа сайн. Шалтаглаад л номлогчдыг нь буудаад бай. Олныг тусмаа сайн.

Ста:      Би энгийн сүсэгтнүүдийг яриад байна л даа.

Лен:      Энгийн тариачдын амийг битгий нэг их юманд бод. Тосгоны ард иргэд босоод босоод хаа хүрэв гэж. За нөхөд өө, өнөөдрийн хэлэлцэх асуудал ингээд дууссан бол...

Тро:      Владимир Илич, би танд нэг зурвас явуулсан. Блок, Гумилев хоёрын тухай. Та уншиж амжсан уу?

Дзе:      Блок бол хувьсгалыг эрчимтэй эсэргүүцэж байсан хүн. Хилийн дээс алхуулж яавч болохгүй. Харь оронд очмогцоо биднийг яаж илчилж, ямар цуу тараахыг нь мэдэхгүй шүү дээ.

Тро:      Та юунаасаа айсан юм, Феликс Эдмундович? Биднийг шоолно гэж үү? Яруу найрагчдыг илт хяхаж хавчих нь сул дорой байдлыг маань улам зарлана.

Дзе:      Хяхаж хавчих аа? Та аюулаас хамгаалах хорооны гүйцэтгэлд эргэлзээ юу?

Тро:      Би...

Лен:      Хангалттай! Нөхөд өө. Өршөөгөөрэй. Миний бие таагүй байна. Энэ яриаг дараа үргэлжлүүлье. Баяртай., Лев Давидович.

Тро:      За?

Лен:      Та түр үлдэж байгаач.

Тро:      Тэгье ээ.

Лен:      Надад нэг их хугацаа үлдээгүй байх вий.

Тро:      Владимир.

Лен:      Очиж очиж чамаар өрөвдүүлэх дээрээ тулаагүй байна, Троцкий. Чи бид хоёр нөхөрлөж байсан удаагүй. Гэвч нэг нэгэндээ яаж үнэнийг хэлэхээ сайн мэддэг. Энэ... энэ чинь л ямар ч нөхөрлөлөөс үнэ цэнэтэй зүйл юм шүү дээ. Шуудхан л хэлье. Насаараа бүтээсэн зүйлийг маань амьсгал хураасны минь дараа зөв хүн үргэлжлүүлэх ёстой. Энэ л санааг минь зовоож байна. Сталин бүдүүлэг хүн. Тийм ч ухаалаг биш. Гэхдээ удирдах хүсэлтэй. Харин нөгөө талд нь чи, энэ нам дотор чамд дуртай хүн нэгээхэн ч алга. Надад хэлээдхээч Троцкий, чи наад дүрэлзсэн хүслээ түр дарж чадах уу? Держинскиг дайснаа болгох хэрэггүй. Держинскид эрх мэдэл бий. Тэр нь бидэнд хэрэгтэй.

Тро:      Чамтай санал нэгдлээ гэж бодъё, тэгээд би яах хэрэгтэй вэ?

Ста:      Нөхөр Держински. Төлөвлөгөөгөө эхлүүлье.

Эр2:     Аливаа эдийн засгийн онол түүхэн баримт судалгаан дээр үндэслэн гарсан байх учиртай.

Огр:      Профессор Пропокович мөн үү?, Биднийг дагаад явна даа.

Эр2:     Би хичээлтэй байна. Ядаж дуусгаад явъя.

Огр:      За зүгээр дээ.

Лев:      Яагаад байгаа юм бэ? Наад хүнээ тайван орхи!

Огр:      Чимээгүй байцгаа! Хамт буудчихна шүү!

Лев:      Аав аа. Би танаас юм гуйж үзээгүй дээ. Танаар биш ээжээр овоглож өдийг хүртэл таны дэмжлэггүйгээр өөрийнхөө амьдралыг босгож явна.

Тро:      Багш чинь гэмгүй бол тавиад явуулчихна. Санаа зоволтгүй.

Лев:      Гуйж байна, тусалчих л даа.

Тро:      Хоёулаа энэ тухай аль хэдийн ярилцсан.

Лев:      Профессор Пропокович үнэхээр дайсны тагнуул байх боломжтой гэж үү?

Тро:      Дотоодыг аюулаас хамгаалах хорооны офицеруудад эргэлзэх хэрэггүй. Миний бодол энд хамаагүй. Үнэн мөн нь тодорно биз.

Нат:      Хүүгийн чинь зөв.

Тро:      Айн?

Нат:      Саяхан манай архивын ажилтныг баривчилсан. 70 настай хүн. Москвагийн сэхээтэн давхаргыг хяхан хавчиж байна. Зохиолч, яруу найрагчид. Тэд чинь алан хядагчид биш.

Тро:      Дуугаа татацгаа!

Гор:      Сайн байна уу, Лев Давидович. Та дэндүү завгүй яваад энэ мэдээг дуулж амжаагүй байж магад. Тэгвэл би танд дуулгая. Блок гурван долоо хоногийн өмнө нас барсан. Гумилевийг өчигдөр буудан хороолоо. Нөхдийнхөө үхэлд би таныг буруутгахгүй ээ. Буруутай гэвэл бид бүгд л буруутай. Дайснаа устгахын тулд араатан бүтээж түүнийгээ даврааж, дайснуудынхаа цусаар хооллосоор дэндүү том болгочхож. Өнөөдөр дайснууд маань үгүй болсон ч өнөө араатны өлсгөлөн дарагдсангүй. Одоо бүр нөхөр үү, дайсан уу, гэмтэй юу гэмгүй юу хамаагүй барьж иддэг боллоо. Араатан өлсгөлөн байна. Шунал нь хэзээ ч дарагдахгүй нь. Үзэгнээс өөр зэвсэггүй юм болохоор яруу найрагчдаас эхэлж байна. Удахгүй улам даварч илүү том олзны араас хөөцөлдөх вий. Та дарангуйлагчдыг буулгаж авч чадсан. Өөрөө бүү дарангуйлагч болооч дээ. Өршөөл энэрэл үзүүлээч. Максим Горький.

Фрэ:     Та засгийн газрын хоёрдугаар хүн байсан. Яагаад тэр хядлагыг зогсоогоогүй юм?

Тро:      Иргэний дайн дууссан байсан. Гэвч хувьсгалын зам дөнгөж эхэлж байсан юм. Хамгийн чухал дайн болох сэтгэлгээний дайн дөнгөж л эхэлж байсан үе.

Фрэ:     Та байнга л тэр их харгислалыг цаг үеийн ороо бусгаа байдал руу чихэж байх юм. Яг үнэндээ та гэмгүй иргэдийг мянга мянгаар нь хядсан шүү дээ. Үүнийгээ яаж цагаатгах юм?

Тро:      Бүгд ирээдүйн ялалтын төлөө. Заримдаа зарчмаасаа ухрах хэрэгтэй үе байна. Тийм ээ, би тэднийг золиосолсон. Тэр золиосыг хийсний хүчинд илүү олон амь аврагдсан юм шүү.

Тро:      Хэзээ вэ?

Лен:      Бүгд нийтийн хурал дээр. Хоёулаа хүч хамсраад босвол Сталинг зайлуулах хялбар болно.

БИЧИГ: ГОРКИ
1922 ОН

Тро:      Сталин тийм амархан бууж өгөхгүй дээ.

Лен:      Тийм ээ, тэр мэдээж хэрэг. Төрийн эргэлт хийхийг оролдоно. Гэхдээ хэнтэй? Хэн дагах юм? Иргэд Сталиныг танихгүй. Үсрээд л Держинский, Чека хоёрын дэмжлэгийг авна.

Тро:      Хэрэв тэгэх юм бол би хувьсгалыг хамгаалах арми бүрдүүлье дээ.

Лен:      Тэгээд үйлээ үзэж байж босгосон зүйлээ үгүй хийх гэж үү? Ахин иргэний дайн гарах юм бол энэ улс сүйрнэ. Хоосон цөл захирч суух гээ юу?

Тро:      Держинксий арай хэтэрч байна. Одоо айдас заналхийлэл хэрэггүй шүү дээ, гэтэл шорон хоригдлуудаар сагаж байна. Жинхэнэ дайснуудыг баривчилж байсан бол ч яая гэх вэ. Эрдэмтэн багш нарыг хүртэл.

Лен:      Эхлээд зохиолчид, дараа нь эрдэмтэн багш нар. Лев, тайвширч үз. Улс эх орны ирээдүй яригдаж байна. Бас хувьсгалын маань. Гэтэл чи сэхээтнүүд сэхээтнүүд л гэх юм.

Тро:      Та зүгээр үү, Владимир Илич?

Лен:      намайг битгий өрөвдөж хөөрхийл. Хэнийг ч өрөвдөж хөөрхийлөх хэрэггүй. Чи хүчирхэг хэрцгий байх ёстой.

Эм1:     Валодик!

Лен:      Тэгж байж л ялалтад хүрнэ! Надинка би зүгээр дээ.

Эм1:     Мөн зүгээр байгаа бол доо. Харсан шүү. Орондоо амарч байх ёстой хүн ажиллаж байх юм. Битгий хүн уруу татаад байгаач, Лев Давидович.

Лен:      Би өөрөө дуудсан юм.

Эм1:     Тэгвэл би яв гээд хэлчихье. Гуйя, Лев Давидович, явж үз.

Лен:      Троцкий. Намайг ойлгосон биз?

Тро:      Тэглээ, ойлголоо. Тайван амар даа.

Эм2:     Нарийн бичиг. Фотиева сонсож байна.

Ста:      Лидиа Александровна, Сталин байна.

Эм2:     Сайн байна уу, Йосеф Виссарионович.

Ста:      Өдрийн мэнд. Владимир Иличтэй ярих хэрэг байна.

Эм2:     Түр салхилах гээд гарсан байгаа.

Ста:      Ганцаараа юу?

Эм2:     Лев Давидовичтой уулзаж байх шиг байсан. Ямар нэг зүйл хэлүүлэх үү? Дамжуулаад өгье.

Ста:      Хэрэггүй дээ. Баярлалаа, Лидиа Александровна.

БИЧИГ: ЗАРЛАН ДУУДАХ БИЧИГ 21:42
ДОТООДЫГ АЮУЛААС ХАМГААЛАХ ХОРООНЫ ТӨВ БАЙР
МОСКВА 1922 ОН

Огр:      Ямар их сэтгэл вэ. Нөхөр Ильин. Та суу л даа. Журмын нөхдийг чинь хайгаад өч төчнөөн ажил болж байхад та өөрөө хүрээд ирж байдаг. Ухаантай хүн юм.

Эр3:     Үүрд нуугдаж амьдарна гэж байхгүй шүү дээ. Намайг яасан гэж буруутгаж байгааг чинь мэдэх гэсэн юм.

БИЧИГ: ИВАН ИЛЬИН
1913-1978 ОРОСЫН ГҮН УХААНЧ, ЗОХИОЛЧ, НИЙТЛЭЛЧ 22:01

Огр:      Тэр тийм чухал гэж үү?

Эр3:     Хамаагүй ч сонсмоор байна.

Огр:      Зөвлөлт засагтай хамтарч ажиллахаас татгалзсан гэдэг үндэслэлээр.

Эр3:     Би танай зөвлөлт засгийг чинь эсэргүүцээгүй л юм сан.

Огр:      Танай гэнэ ээ? Танай ч бас засаг биш хэрэг үү, нөхөр Ильин? Бид таныг боолчлолоос чөлөөлч эрх чөлөө бэлэглээгүй билүү?

Эр3:     Хүмүүст эрх чөлөө өгсөн гэдэг чинь үнэн. Гэхдээ арай өөр эрх чөлөө. Тэднийг ёс суртахуунаас чөлөөлсөн.

Огр:      Энэ барилгыг хүмүүс юу гэж нэрлэдгийг мэдэх үү?

Эр3:     Нөгөө ертөнцөд хүрэх завь.

Огр:      Тийм ээ... тавтай морил.

ЭрБагш:      Үг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг боомилж байгаа нь хараат бус боловсролын системийг алгуурхан устгаж байна. Сурган хүмүүжүүлэгчдийг маань баривчилж, алс нутаг руу цөлж байгаагаас үүдэн манай их сургууль энэ мөчөөс эхлэн тэмцлийн хурц хэлбэрт шилжих болно. Та бүхэн оюутнууд, профессор багш нар минь, Оросын орны боловсролд санаа зовнидог л бол бидэнтэй нэгдэн тэмцэхийг хүсье.

Лев:      Шинэ дарангуйлагчид огцор! Шинэ хаад сөнөтүгэй! Шинэ дарангуйлагчид огцор! Шинэ хаад сөнөтүгэй!

Бүгд:    Шинэ дарангуйлагчид огцор! Шинэ хаад сөнөтүгэй!

Лев:      Шинэ дарангуйлагчид огцор! Шинэ хаад сөнөтүгэй!

Тро:      Баярлалаа, Комиссар аа.

Огр:      За зүгээр дээ, нөхөр Троцкий. Би ч бас ойлгож байна. Залуу халуун насны алдаа. Бүгд л туулаад гарсан., Дээш нь мэдэгдээгүй шүү.

Тро:      Дахиад талархал илэрхийлье.

Огр:      Баяртай. Явцгаая.

Тро:      Ямар чөтгөрөө хийж байгаа чинь энэ вэ?

Лев:      Таны хийх ёстойг л хийж байна. Шударга ёсны төлөө тэмцэж байна.

Тро:      Чи шударга ёсны тухай юу мэдэх юм, жулдрай минь?

Нат:      Лев.

Тро:      Чи дут. Би төрсөн хүүтэйгээ ярилцаж байна. Дайснууд маань чиний энэ үйлдлийг миний эсрэг ашиглана. Чи эцгийнхээ ар зоо руу хутга зоолоо шүү. Бүтээсэн бүхнийг маань арчиж хаяж байна!

Лев:      Та юу бүтээсэн юм? Гэрэлт ирээдүй юу? Өөр үзэл бодолтой хүн болгоныг барьж буудаад байвал та ирээдүйд хэнийг удирдах юм? Өөрийн бодолгүй боолууд л үлдэнэ. Би тийм ирээдүйг хүсэхгүй байна. Та хувьсгалч иш. Та бол худалч, алуурчин, бас урвагч! Та бол адгийн хүн!, Би таныг хайрладаг байсан шүү. Танаар хорвоог төсөөлдөг байлаа. Харин жинхэнэ төрхийг чинь, ямар өчүүхнийг чинь олж харсны дараа, таныг үзэн ядаж байна. Дахиж хармааргүй байна.

Нат:      Лёва!

Тро:      Зүгээр явуулчих! Муу усан тэнэг._ Хэн нь олны дунд хамгийн нэр хүндтэй вэ?

Огр:      Ильин гэх этгээд.

Тро:      Ямар хэрэг үйлдсэн юм?

Огр:      Гэмгүй хүнийг барьж хорихгүй шүү дээ.

Тро:      Асуултад хариул.

Огр:      Хувьсгалч бус хандлага.

Тро:      Яг яасан юм?

Огр:      Байцааж л байна.

Тро:      Би тэр хүнтэй чинь ярилцъя.

Огр:      Тэгж цагаа үрээд яах вэ дээ., Мэдлээ, гүйцэтгэе.

Тро:      Намайг хэн болохыг мэдэх үү?

Эр3:     Мэднэ.

Тро:      Сайн байна. Тэгвэл шууд гол яриандаа оръё. Та болон танай нөхдийн дэмжиж дэгдээгээд байгаа энэ дотоод зөрчлийг арилгамаар байна. Мөн танд шийтгэлээс мултрах боломж олгоё. Хариуд нь та Зөвлөлт засагт үнэнч гэдгээ батлах ёстой. Ард иргэдийн өмнө Зөвлөлт засгийг дэмжиж буйгаа илэрхийлж, хамтран зүтгэгсдийн гарын үсгийн хамт надад хүлээлгэж өг. Та нар бидэнд хэрэгтэй. Тархи чинь, мэдлэг чинь хэрэгтэй байна. Эх орноо дахин хөл дээр нь босгох хүндтэй үүрэг бидэнд ноогдоод байна шүү дээ. Та бүхний дэмжлэгийн хариуд амьдралын нөхцлийг чинь сайжруулж өгье. Та болон танай гэр бүлийн. рХари

Эр3:     Харамсалтай нь тэгэх боломж алга даа.

Тро:      Яагаад тэр вэ?

Эр3:     Та бол худалч, хулгайч, алуурчин. Та нарын эрх чөлөө гээд байгаа чинь... хамгийн адгийн боолчлол. Та нар аль ч дайнаас илүү олон хүний аминд хүрсэн. Тийм байж надаас “яагаад” гэж асуулаа гэж үү?

Тро:      Айн гээч? Гараа савчихаа больж үз. Та аль хэдийн хожигдсон. Ирээдүйгээ бод л доо.

Эр3:     Ирээдүй. Таны ирээдүй энд байна. Энэ хэдэн хананы дунд, сайн хаарад ав. Та бүхний ололт амжилт зовлон зүдүүр, айдсаар дамжин биеждэг. Бусдыг тамлан зовоож, айлган сүрдүүлж байж өөрсдийн талд оруулдаг.

Тро:      Та нарын тавьж байгаа жүжиг надад хамаагүй ээ. Гэхдээ та тавьсан зорилгодоо үнэнч хүн бололтой. Хэрэв бид үнэхээр л тийм ад чөтгөрийн хүмүүс юм бол ард иргэд яагаад биднийг дэмжинэ вэ?

Эр3:     Та нарыг ард иргэд биш ядуус л дэмжиж байгаа. Хувьсгал гэж нэрлээд байгаа чинь ердөө л эрх мэдлийг хууль бусаар булаасан явдал. Бусад нь айсан эсвэл шунасандаа нэгдсэн. Газрын диваажин гэдэг чинь Сатаны л хэрэглэдэг худал үг.

Тро:      Бид шударга ёсыг дахин тогтоосон төдий. Таны диваажин 1913 оны Орос орон байж дээ. Гараад хүмүүст хэл л дээ. Лонх архиар удирдаж, номхон дөлгөөн байлгаж байсан өлсгөлөн ард түмэндээ гараад тэгж хэл. Еврей хүмүүст наадахаа хэл. Та нартай мөр зэрэгцэн амьдрах ч боломгүй байсан.

Эр3:     Та нарын устгасан ертөнц, Троцкий... мэдээж төгс байгаагүй. Алдаа дутагдал байсан. Харин чи... бүхнийг алдаа дутагдал болгож өөрчиллөө. Чи нэг бол зандалчин болоод л эсвэл өрөвдөлтэй боолын дүрд тоглоод л. Энэ хувьсгал чинь хараал. Маш аймшигтай хараал. Айдас ашиглаж тогтсон эрх мэдэл удалгүй нурдаг юм шүү. Ард түмэн та нарыг буулгахгүй юм гэхэд дээдүүл нь нэг нэгнийхээ хоолойг хэрчсээр удусна.

Тро:      Ойлголоо. Тэгээд та гарын үсэг зурах уу?

Эр3:     Үгүй ээ.

Тро:      Үгүй ээ? За яахав. Үхэхэд бэлэн байгаа юм бол би юу ч хэлэх вэ дээ. Та нөхдөө ч гэсэн үхэл рүү нь илгээлээ шүү.

Эр3:     Үгүй ээ. Чи л тэднийг үхэл рүү нь илгээлээ.

БИЧИГ: КРЕМЛЬ 1922 ОН 29:42

Ста:      Багш нарын тэмцэл... надад Кронштатын бослогыг санагдуулж байна. Ялгаа нь буугаар биш номоор зэвсэглэсэн, бас тулааны талбар байсангүй. Гэвч бослого гэж үзэж байгаал бол адилхан дарах хэрэгтэй. Тэмцлийг бяц гишгэ, хэчнээн гарз хохирол гарах нь хамаагүй.

Дзе:      Бид хамгийн аюултай гол үүрэг гүйцэтгэсэн багш нарыг баривчилсан байгаа. Нийт 63 хүн. Тэднийг цаазалснаар үлдсэн багш болон оюутнуудын эрүүл ухааныг сэргээгээд өгнө биз. Үгүй бол арынх нь хүмүүс бэлэн бий.

Тро:      Хэзээг хүртэл хүн буудах вэ?

Лен:      Юу гэнэ ээ?

Тро:      Багахан эргэлзээ байна. Энгийн байдаг л зүйл шүү дээ. Мунхаг хүмүүс л эргэлздэггүй юм. Аа бас хулчгар хүмүүс. Үзэл бодол зөрчилдсөн хүн бүрээ буудаад байвал бид ямар хүмүүстэй үлдэхээ бодох хэрэгтэй.

Лен:      Лев Давидович бидний адил энэ профессоруудыг үзэл санааны дайсан гэдгийг маш сайн мэдэж байгаа гэж бодож байна. Хувьсгалын эсрэг үйл ажиллагааг нь үүрд хараагүй мэт царайлаад байж болохгүй шүү дээ.

Тро:      Тэр үнэн. Гэхдээ тэднийг цаазлах шалтгаан бидэнд байхгүй.

Дзе:      Энэ хүмүүс хувьсгалын эсрэг хуйвалдаанд оролцсон!

Тро:      Зохиомол зүйл. Чиний сэдсэн зохиол. Эдний эсэргүүцсэн зүйл нь ердөө л хөдөлмөрлөх боломжгүй өнөөгийн нөхцөл байдал. Дэлхийд танигдсан эрдэмтэн багш нараа цаазална гэдэг чинь, барууны ертөнцийг өөрсдөөсөө түлхэнэ гэсэн үг. Өнөөдөр ихэнх нь бидэнд тусалж байгаа. Үүнээс болоод бид хүндлэл, технологийн дэвшил, мэргэжилтнүүдээ сүйдлэх гэж байна. Дээр дурдагдсан зүйлс үгүй бол улсын маань үйлдвэржилт амжилтгүй болно.

Ста:      Тэгээд чи барууныхны тэжээвэр гөлөг болох гээ юу?

Тро:      Хэрэв хөгжил дэвшилд хэрэгтэй бол яагаад болохгүй гэж? Улс маань сул дорой байна. Бардам зангаа түр мартах хэрэгтэй шүү дээ. Сурах зүйл үлдсэн бол зусардаж байгаад сурах хэрэгтэй.

ЭрХар: Ильин. Гараад ир.

Эр3:     Ноёд оо, миний хугацаа болсон бололтой. Хагацъя даа. Хагацъя.

ЭрЦэр: Хурдан хөдлөөд өгөөч. Юундаа удаад байгаа юм?

Тро:      Дайны үед л хүчирхийллийг хүлцэж тэвчиж байсан. Айдас, хавчлагаар удирдах нь сул дорой төрийн арга. Харин өршөөл бол хүч чадлын илрэл. Ялагчид л байх тансаглал. Өршөөл үзүүлснээр дэлхий ертөнц даяар ялснаа зарлаж болно. Итгэлтэй байна гэдгээ, эсэргүүцлээс айхгүй байна гэдгээ.

Лен:      Чамайг ойлгож байна.

Ста:      Нөхөр Ленин...

Лен:      Ганц хором., Тэгээд чи ямар арга санал болгож байгаа юм? Эцэс төгсгөлгүй дайралтыг нь тэвч гэж үү?

Тро:      Үгүй ээ. Нийгэмд хэрэгцээгүй иргэн гээд цөлж болно.

Дзе:      Наадах чинь бэлэг байна. Хаанаас ч байсан хувьсгалын эсрэг ажлаа үргэлжлүүлэх л болно.

Тро:      Хилийн цаана тэртээ тэргүй эсэргүүцэл өрнөж байгаа. Баруунд дайснууд маань багшралдаж байна. Энэ багш нар үсрээд л тэдэнтэй нэгдэнэ биз. Ингэснээр бидний хожих зүйл... хавьгүй их болж ирнэ.

ЭрТөл: Эрсдлийг ч бас тооцох хэрэгтэй.

Лен:      Битгий үгийг нь таслаад бай. Тэгээд бид үүнээс юу хожно гэж ?

Тро:      Хүмүүс. Одоохондоо бидэнд итгэхгүй байгаа хүмүүсийн итгэл сэтгэлийг. Тэдэнд айгаагүй гэдгээ тод томруунаар харуулъя. Ноход хуцаж л байга, гагцхүү энд л биш. Зайлцгаа. Энд та нарын хэрэг алга.

Дзе:      Энэ нэг бол маш том тэнэглэл аль эсвэл хувьсгалын эсрэг төлөвлөсөн үйлдэл байна.

Лен:      Феликс, хоёр эсрэг санааг бүгд ойлгосон гэж бодож байна. Ингэж маргалдахаар санал хураачихъя. Зөвхөн улс төрийн товчооны гишүүдээс санал хураана. Феликс, түтгэлзээрэй. За тэгээд нөхөр Сталины саналыг дэмжиж байгаа гишүүд гараа өргөнө үү.

Огр:      Гарын үсгээ зур.

Эр3:     Зурахгүй гэж та нарт хэлсэн...

Огр:      Зур гэж байна.

Эр3:     Нөхөр Троцкигийн саналыг дэмжиж байгаа нь.

Огр:      Гарын үсгээ зур. Суллагдсанаас хойш ахин Орос улсын газар нутагт нэвтрэх юм бол чамайг үхлийн ял хүлээж байгаа гэж мэдээрэй. Хэрэв ял хүлээгч Зөвлөлт Холбоот улсаас 5 өдрийн дотор гарч явах тохиролцоонд гарын үсэг зурвал шууд тавьж явуулна. Үгүй гэвэл тусгай хорооны мэдэлд шилжүүлж хүнд хөдөлмөрийн лагер руу илгээгдэнэ. Бүгд ойлгов уу?

Лен:      Дөрван саналын эсрэг гурав. Нөхөр Троцкигийн санал дэмжигдлээ. Феликс, энэ аюултай этгээдүүдийг хилийн чинад руу тээвэрлэх бэлтгэл ажлыг танайд бүрэн даатгалаа. Орос улсыг цэвэрлэцгээе.

Нат:      Лёва.

Лев:      Ээжээс бүгдийг дууллаа... Аав аа, би...

Огр:      Карсавин! Лосски! Трубетскоё! Пропокович! Франк! Бердеев! Вешестлавски! Кизеветер!

Тро:      Энэ чиний хүссэн зүйл биш. Аав нь мэдэж байна. Гэхдээ л энэ хүмүүс амьд үлдлээ. Магад хожмын нэг өдөр буцаж ирнэ, гаргасан бүх алдаагаа зассаны минь дараа.

Огр:      Ильин. Баккал! Новиков! Яасински! Угримов! Цветков! Метелски! Протазановски! Сибирский!

БИЧИГ: ГОРКИ 1922 ОН 37:04

Эм1:     Владя, орондоо ор л доо. Унтаж амрах хэрэгтэй шүү дээ.

Лен:      Надад амралт хэрэггйү ээ. Амрах юм бол булш маанв улам ойртоно.

Эм1:     Юу яриаад байгаа юм бэ?

Лен:      Надинка, чи юу яриад байгааг минь сайн ойлгож байгаа. Миний бие сайн байна, сайн. Үнэн шүү. Тэгээд ч бид хоёр бараг дууслаа.

Тро:      Тавхан минут. Надежда, амлаж байна.

Эм1:     Үнэн хэлж байгаа л гэж найдъя, Троцкий.

Лен:      За яв даа. Баярлалаа. Хоёулаа хэтэрхий эрт өөрсдийгөө илчилчихлээ.

Тро:      Владимир, бид айдастаа бууж өгч болохгүй. Держинскийг алдсан маань үнэн, гэхдээ л улс төрийн товчооны олонх бидний гарт байна. Ардын их хурал дээр бол улам ч олуулаа.

Лен:      Тэгвэл миний эрх мэдлийг, чиний эрч хүчтэй хослуулж хэрэглэе.

Тро:      Тийм ээ, эцсийн тулаанаа хийх цаг болж.

Лен:      Маргааш, би нээж үг хэлнэ. Дараа нь Сталин. Гуравт чи шүү. Би эхний довтолгоог хийнэ, чи бүрмөсөн дуусгаарай. Бидний эсрэг юу ч хэлж чадахгүй. Газар дээрээ сэтгэх чадвар муутай. Үгээ олж ядаж байхад нь, чи гарч ирээд шууд үгүй хий! Намын гишүүдийн өмнө тэгж шившигтэйгээ хутгуулсан хүн, ямар ч эрх мэдэлгүй болж таарна., Уншив уу?

Тро:      богинохон ч, үхлийн аюултай.

Лен:      Тийм байна уу? Хамаг бие сэргэчихлээ байна. Лидиа, ороод ирээч., Наадахаа хуулбарлаад аль., Би тулалдмаар байна.

Эм2:     Сталинтай холбоод өгөөч.

ЭмНар: Лев Давидович, Кремлинээс яаралтай цахилгаан ирсэн байна.

Тро:      Юу болж гэнэ? Унш.

ЭмНар: Владимир Илич даралт харвачхаж. Бие нь мэдээгүй болсон, ярьж чадахгүй. Улс төрийн товчооны гишүүд таны эзгүйд ардын их хурлыг хойшлуулахгүйгээр тогтсон байна.

Фрэ:     Юу гэж нэрлэх нь таны дур. Ялагдсан гэдэг чинь өөрчлөгдөхгүй.

Тро:      Урагш тэмүүлж байгаа хүнд, хугацаа тун бага байдаг юм. Ухарч зугтана гэдэг сонголт биш. Тийм ч болохоор ар нуруу руу нь хутга зооход дэндүү хялбар. Яасан бэ, Наташа?

Нат:      Канадын элчин сайдны яамнаас хүн иржээ. Яаралтай гэнэ. Захидал авчирч.

Тро:      Эртээдийн халдлагын дараа Мексикчүүд ойр хавьд байсан гадны иргэдийг нарийвчлан шалгажээ. Жексон бидний бодож байгаа шиг хүн биш байж.

Нат:      Би харуулуудыг дуудъя.

Тро:      Хэрэггүй ээ, тэднээр яах юм. Эрт орой хэзээ нэгэн цагт энэ өдөр ирэхийг мэдэж байсан шүү дээ, Наташа.

Нат:      Үгүй ээ, гуйя, чамаас гуйж байна.

Тро:      Чимээгүй ээ, чимээгүй гэм. Би шийдвэрээ гаргасан. Ингэсэн нь дээр. Надад итгэ. Хагацъя даа., Чамдаа хайртай шүү. Үргэлж чамдаа хайртай байсан, зөвхөн чамд.

Нат:      Мэднэ ээ. Би ч гэсэн чамайг л хайрласан. Зөвхөн чамайг.

Фрэ:     Үргэлжлүүлэх үү?

Тро:      Тэгье! Ленин харвасныхаа дараа албаа өгсөн. Харин би орь ганцаар үлдсэн. Яг л вакум орчинд байгаа мэт. Сталин хаа сайгүй өөрийн хүмүүсээ томилсон. Тэр хүмүүс нь хоосон нүдтэй, сүнс сүг шиг хүмүүс. Зөвхөн удирдагчийнхаа л тушаалыг дагахаар. Тэр үед л тоглоом дууссан юм даа.

ЭрТөл: Та бүхний мэдэж байгаачлан, Троцкийгийн тэргүүлж байсан бүлэглэл Лениний эсрэг идэвхитэй ажиллаж байсан.

Тро:      Сандар хэрэггүй шүү.

ЭрЦаана:    Троцкий коммунист хүн биш! Яагаад биш вэ гэвэл Еврей зан нь хэтэрхий давамгайлчихсан!

ЭрТөл: Лениний хамгийн ойрын залгамжлагч нөхөр Сталиныг эсэргүүцээд байгаа нь ч цаанаа нэг далд учиртай!

ЭрУхуу:      Лев Троцкий Оросын ард түмний хүчинд итгэдэггүй учраас Оросын Социализмд итгэж чадахгүй!

Бүгд:    Муу новшийг бууд! Дүүжилбэл таарна! Троцкийг бууд!

Огр:      Бүгд бэлэн үү? Зогс! Хаачих гэж байгаа юм? Явцгаая!

Лев:      Аав аа! Аав аа! Хүмүүс ээ, Лев Троцкийг бариад явчихлаа! Энэ чинь галзуурал! Яагаад нэг ч үг дуугарахгүй байгаа юм бэ, хүмүүс ээ?

ЭрХоо: Нөхөр Лев Давидович Троцкийгийн үг үйлдэл хувьсгалыг эрс эсэргүүцсэн шинжтэй байсан тул коммунист нам түүнийг Зөвлөлт Холбоот Улсын нутаг дэвсгэрээс бүрмөсөн цөлөх шийдвэр гаргаж байна.

Фрэ:     Сүүлийн асуулт. Хэрэв танд буцах боломж олдсон бол...

Тро:      Орос руу юу?

Фрэ:     Өнгөрсөн рүү. Хэрэв энэ бүхний эхлэл рүү эргээд очсон бол, та яг юуг өөрөөр хийх байсан бэ?

Тро:      юуг ч өөрчлөхгүй.

Фрэ:     Хүүхдүүдээ яах юм? Аавыгаа, найзуудыгаа... Цагаантнуудыг, хохирогчдыг?

Тро:      Чи юу ч ойлгож чадаагүй бололтой. Жижиг сажиг зүйлсэд дэндүү их анхаарал өгч. Би хорвоог өөрчилсөн.

Фрэ:     Үгүй ээ, үгүй. Та зөвхөн оролдсон, тэгээд бүтэлгүйтсэн. Үр дүнд нь энд байна. Айдас, үзэн ядалтаар дүүрэн амьдралаар амьдарч байна. Цаашид улам л дордоно. Та дотроосоо ялзарна. Өөр өөртөө хийсэн бүх үйлдлээ цагаатгана. Бодит байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Амиа хорлоод ч тайвшралд хүрч чадахгүй. Өөрийгөө егүүтгэх юм бол алдаа хийсэн гэдгээ л улам лавшруулж батлахаас цаашгүй. Баяртай, Троцкий.

Тро:      Жексон. Өөрсдийгөө адилхан гэж хэлж байсныг минь санаж байна уу? Тэр үгийг мартаарай. Чи өөр хүн. Чи бол хулчгар амьтан. Авсан үүрэг даалгавраа ч биелүүлэх чадалгүй сул дорой хүн. Сэтгэл хөдлөлөөсөө болж үзэл бодлоосоо урвах өчүүхэн урвагч. Намайг буцаж очмоор байна уу гэж асуулуу? Тийм ээ, тэгмээр байна. Гэхдээ өнгөрсөн рүү биш. Ирээдүй рүү. Би үр суулгасан. Тэр үр маань удахгүй ургана. Цус, зовлонгоор дамжуулж би хүмүүст шинэ ертөнцийг харуулсан. Ахин хэн ч хуучин ертөнцийг дурсахгүй. Хэзээ ч. Би хорвоо ертөнцө түймэр тавьсан. Чамд хиншүү үнэртэхгүй байна уу? Хиншүү, хярвас... үнс. Би илүү тууштай, илүү харгис байж чадаагүйдээ л харамсаж байна. Хатуу гар хэрэгтэй үед би хэтэрхий зөөлөн байсан. Урагш алхах хэрэгтэй үед би эргэлзэж хойш суусан. Алдаж байгаа боломжоо ухааралгүйгээр. Гэлээ ч гэсэн дэлхий аль хэдийн шинэ дайны дөлөөр дүрэлзэж байна. Үүний дараа юу болохыг хэн тааж мэдэх юм, айн? Тэр Сталин чинь хаана орогнох вэ? Би хүчээ мэдэрч байна. Хүчээ мэдэрч байна. Би явахад бэлэн байна. Бэлэн байна.

Тро:      Энэ дайн... бол бүхнийг ариусгах гал! Шинэ шударга ертөнцийг бүтээх гал! Миний үзэл санаа үхэшгүй мөнх. Тиймдээ ч би мөнх амьдарна.

ТӨГСӨВ

Back to episodes Go home