Троцкий 7

Монгол Телевиз

Төрөл: Орос ОАК                              Хуудасны тоо: 19

Нэр: Троцкий-7                                  Бичлэгт орсон:....  он ....  сар .....өдөр 

Орчуулагч: Ч.Ганцэцэг                            Эфирт гарсан:..... он ...... сар ..... өдөр

Шинэ дүр: Огранов—35 орчим насны эрэгтэй, 8 дээр гарна

             Дзержинский—40 орчим насны эрэгтэй, 8 дээр гарна

             Соловьянинов—35 орчим насны эрэгтэй, ахиж гарахгүй

             Тухачевский—40 орчим насны эрэгтэй, ахиж гарахгүй

Тв эр:   Сталин төрийн эрхэнд гарснаас хойших 12 жилийн хугацаанд, Орост социализмыг хэрхэн байгуулж байгаа тухай өөр хоорондоо зөрчилтэй олон мэдээлэл гадаад ертөнц рүү тарсан билээ. Тухайлбал, барилга бүтээн байгуулалтын тухай...

Тро:      Өө, Фрэнк. Миний англи хэлний мэдлэг маруухан. Өгүүлэгчийн хэлж байгаа үгийг бүрэн дүүрэн ойлгохын тулд, хальсыг ахин дахин эхнээс нь тавих хэрэгтэй болох юм.

Фрэ:      Та америкийн сэтгүүлчдэд тэгтлээ итгэдэг хэрэг үү?

Тро:      Үгүй ээ. Баруунд энгийн ард иргэдийг ямар сүмсээр мэхэлж байгааг нь олж мэдэх хэрэгтэй байна.   

Фрэ:      Та зүгээр л атаархаад байгаа юм биш үү? Тэр талбай дээр баярын жагсаалын тэргүүн эгнээнд байгаагаар төсөөлөөд байгаа юм биш биз?

Тро:      Намайг өрөвдөхөө больж үз. Би ялагдаагүй.

Фрэ:      Ялсан юм шиг харагдахгүй л байна даа. Гэртээ ч ялгаагүй бусдын хяналтан дор байна. Троцкий, яруу алдарт ялалтууд чинь хаана байна аа?

Тро:      Миний байгуулсан ялалтууд.. энд  харагдаж байна.

Бичиг: Мексик, 1940 оны 8-р сар (00:17)

             Троцкий

             Долоодугаар анги       (01:22)

             Мексик, 1940 оны 8-р сарын 21       (01:29)

Тро:      Тэгэхээр та Сталин-г ялагч гэж бодож явдаг байх нь ээ?

Фрэ:      Мэдээж. Сталин эзэнт гүрэн байгуулсан шүү дээ.

Тро:      Чи эндүүрч байна. Сталин бол хохирогч. Өөрийн айдас хүйдэст барьцаалагдсан хүн. Атаатан дайснаар дүүрэн ертөнцөд тэр амьдардаг. Гэхдээ дийлэнх нь зохиомол байдаг нь хөөрхийлөлтэй.

Фрэ:      Тэгвэл танд ямар ч дайсан байхгүй гэсэн үг үү?

Тро:      Би өөрийгөө илүү чөлөөтэй ертөнцөд амьдарч байгаа гэж боддог шүү. Сталин-г бодвол...

Эр цаана:   Зогс.

Фрэ:      Та яав аа?

Тро:      Хог гэж.

Фрэ:      Лев Давыдович? ., Лев Давыдович?   

Тро:      Хөөе, наадхаа яг одоо унтраа.

Фрэ:      Та юм бүхэнд Сталин-г буруутгадаг. Гэтэл цаазын ялыг Сталин биш та эргүүлж авчирсан шдээ.

Тро:      Тийм ээ, тэгэх хэрэгтэй байсан юм.

Фрэ:      Хэнд хэрэгтэй гэж? Танд уу?

Тро:      Хувьсгалд.

Бичиг: Москва, Кремль, 1918 он (02:48)

Све:      Барьж дадсанаараа энийг авъя. Зэр зэвсэг сонгох цаг уг нь болоогүй юм сан. Цаазлах дээрээ тулбал ямар зэвсэг сонгосон ч ялгаагүй. Бидний амжилтын буухиа үргэлжилж байгаа. Гэхдээ нийслэлийг эзэллээ гээд улс орныг тэр чигт нь гартаа оруулсан гэсэн үг биш. 

Бичиг: Яков Свердлов

             Хувьсгалч, Бүх Оросын Гүйцэтгэх хорооны дарга      (03:03)  

Тро:      Хэдий тийм ч гэлээ, нэгэнт атгаад авсан эрх мэдлийг ямар ч үнээр хамаагүй авч үлдэх нь зөв гэж бодож байна.

Све:      Сталин, Ленин-д яг ингэж хэлсэн. Тэд таныг Щастный-гаар солих боломж бололцоо эрж хайж байгаа.

Тро:      Та хаанаас.. ийм мэдээлэл олж авсан юм?

Све:      Тэр чухал биш ээ. Тэнгисийн цэргийнхний дунд таны эрх мэдэл хязгаарлагдмал. Щастный-тай хамтарвал эрх мэдлээ бэхжүүлэх боломж нэмэгдэнэ. Ялангуяа таныг ардаа орхих боломж бүрдэнэ гэсэн үг.

Тро:      Яков Михайлович?

Све:      За.

Тро:      Та яагаад надад энэ бүхнийг хэлэх болов?

Све:      Ингэж хэлбэл оновчтой байх., Сталин хүчээ авч байгаа явдалд би ч бас түгшиж байна. Тэгээд л өрсөлдөгчид нь тусалж байгаа хэрэг.

Тро:      Харин бид.. өрсөлдөгч биш биз дээ?

Све:      Тийм гэж үү? ., Тэгвэл танд санаа зовох зүйл огт байхгүй юм байна.

Бичиг: Кронштадт, 1918 оны 4-р сар (04:20)         

Сер:      Яагаад энд хүлээх ёстой гэж? Өрөө тасалгаандаа хүлээж авч болоогүй л юм байх даа?

Рас:      Щастный-д өрөө тасалгаа гэж байхгүй. Тэр цаг үргэлж хөлгийн тавцан дээр эсвэл харуулуудыг шалгаж явдаг.

Тро:      Зүгээр л.. бидэнд тэрний нутаг дэвсгэр дээр байгаа гэдгийг сануулахыг хүссэн хэрэг.

Рас:      Тэндээс ирж явна.

Бичиг: Алексей Щастный (1881-1918)

             Балтийн тэнгис дэх Оросын флотын удирдагч (04:48) 

Щас:     Нөхөр хувьсгалт цэргийн зөвлөлийн даргаас хүлцэл өчье. Флотын одоогийн нөхцөл байдал байрлалаа орхихгүй байхыг шаардаж байна.

Тро:      Сайн ойлгож байна, Алексей Михайлович. Оросын анхны баатар хүн заавал тайлбар тавих шаардлагагүй. Таны мөсөн аяллыг баатарлаг үйлс хэмээн сонин хэвлэлүүдээр шагшин бичих болж.

Сол:      Таны хошигнол цагаа олсонгүй, нөхөр Троцкий. Нөхөр Щастный-гийн ачаар л Балтийн флот германчуудын гарт оролгүй энд ингээд бардам байрлаж байна.

Тро:      Хоёулахнаа хэдэн үг солибол дургүйцэхгүй биз? ., Намайг энд тун чухал хэргээр ирсэн гэдгийг та гадарлаж байгаа байх. Германчууд Петроград руу ирж яваа. Бидэнд германчуудыг зогсоох ямар ч боломж байхгүй. Фронтын шугамыг давлаа л бол тэд Кронштадт-ыг эзэлнэ. Балтийн флот бусдад булаан эзлэгдэж, гадныхны гарт орох ёсгүй. Тиймээс бид флотыг устгах шийдвэр гаргасан. Би ойлгож байна. Гэхдээ яг одоо бидэнд энэнээс өөр гарц байхгүй.

Щас:     Германчууд Кронштадт-г эзэлж чадахгүй. Бид эцсээ хүртэл хамгаалан тулалдана.

Тро:      Тэгэлгүй яах вэ. Гэхдээ та сайн мэдэж байгаа. Брестийн гэрээ ёсоор, бидэнд эрх байхгүй...

Щас:     Манай хүмүүс флотыг Ревел-ээс Хелсингфорс руу дараа нь Кронштадт руу шилжүүлэх гэж амь насаараа дэнчин тавьсан. Тэгтэл одоо тэдэнд устгах тушаал өгөх гэж үү?

Тро:      Тийм ээ, амар хэрэг биш. Энэ даалгаврыг нууцаар гүйцэтгэх ёстой. Тиймээс итгэлтэй хэдэн хүн бэлдэхийг танд зөвлөе. Мөн тэдэнд гар татахгүй шан харамж өгнө гэдгийг онцолъё.

Щас:     Би наад даалгаврыг чинь биелүүлж чадахгүй.

Тро:      Таны санал хүсэлтийг асуух гэж би энд ирээгүй, Щастный. Энэ бол тушаал.

Щас:     Тэгвэл би тушаал биелүүлэхээс татгалзаж байна.

Тро:      Танд өргөсөн тангаргийг чинь сануулмаар байна.

Щас:     Би танд биш эх орондоо тангараг өргөсөн. Тэгээд ч та нарын дураар устгуулах гэж энэ флотыг авраагүй юм шүү.

Све:      Романов-ынхныг суллахаар хуйвалдаж байгаа тухай мэдээлэл Зержинский-н туршуулуудаас ирсэн.

Лен:      Тэгэх ч болов уу гэж мэдсэн юм аа. Хааныг Урал-д байлгаснаар тэдэнд туг залж, нэгдэн нийлэх боломж олгосон хэрэг болж байна., Хаантай холбоотой асуудлыг нэг мөр шийдвэрлэх цаг нь болж. Ингээд тоохгүй орхиж хэрхэвч болохгүй. Нөхөд ямар саналтай байна?

Тро:      Энэ асуудлыг шүүн хэлэлцэхдээ нээлттэй.. бүх сонин хэвлэлийг байлцуулах хэрэгтэй. Романов-ын хаанчлалын үнэн дүр зургийг дэлхий дахинд дэлгэн харуулах нь зөв. 2 удаагийн дайн, үймээн самуун, өлсгөлөн. 

Ста:      Улаан арми Николай хааны аюулгүй байдлыг хангаж чадна гэж та бодож байна уу? Төмөр замыг тэр чигт нь Чехүүд хянаж байгаа. Зэвсгийг нь хураах гэсэн таны оролдлогоос болж тэд тэрслэх болсон шүү дээ. 

Лен:      Нөхөр Троцкий хаан эзнийг нааш цааш зөөх ажлыг амжилттай зохион байгуулах байх, би эргэлзэхгүй байна. Гэхдээ эцэст нь ямар үр дүн гарна гэж.. таамаглаж байна? Биднийг дэмжиж байгаа хүмүүс.. хаан эзэн ямар ямар гэмт үйлдэл гаргасныг хэлүүлэлтгүй мэднэ. Харин бидний эсрэг зогсох хүмүүсийг.. бид хэзээ ч ятгаж дийлэхгүй.

Тро:      Сермукс, Щастный-г Москвад яаралтай дуудаж ирүүл. Яах гэж гэнэ ээ? ., Шагнаж урамшуулъя. Баатар хүн шүү дээ. 

Эр 1:     Үнэмлэх ээ? ., Таныг цааш нэвтрүүлэхгүй.

Сол:      Яагаад тэр билээ?

Щас:     Эндээ хүлээж бай. 

Рас:      Болох уу?

Тро:      Ор ор., Сайн байна уу, нөхөр Щастный? Суучих., Алив суу л даа.

Щас:     Шагнал гэсэн... шалтаг төдий байжээ?

Тро:      Та, миний тушаал зааврыг үл тоомсорлосон. Энэ үйлдлийг чинь.. тоохгүй өнгөрүүлнэ гэж бодсон юм биш биз дээ?   

Щас:     Таны тушаалыг биелүүлэх ямар ч боломжгүй. Тэгэхээр хор хөнөөлтэй гэсэн үг.

Тро:      Хэнд хор хөнөөлтэй гэж?

Щас:     Орос оронд.

Тро:      Та бол цэргийн хүн. Цэрэг армид, тушаал биелүүлээгүй бол урвасанд тооцдог гэдгийг сайн мэднэ. Тэрнийг баривчил., Раскольников, та миний хэлснийг сонссонгүй юу?

Рас:      Алексей Михайлович.. зэвсгээ хураалгачих.

Щас:     Ингэлээ гээд та юу ч олж долоохгүй. Шүүх гэм буруугүйг минь тогтооно.

Тро:      Тэгвэл танд айх зүйл байхгүй л юм байна.

Щас:     Би айгаагүй ээ. Таны эрх мэдэл.. хэний сэлэмний ирэн дээр тогтож байгааг битгий мартаарай.

Тро:      Аваад яв.

Дзе:      Щастный-г баривчилсан нь флотыг илт эсэргүүцсэн үйлдэл мөн. Сүүлийн үед большевикуудын засгийн газрыг түлхэн унагаж, Щастный-гаар удирдуулсан флот-д эрх мэдлийг өгөх эрмэлзэлтэй тэнгисийн цэргийнхний тоо эрс нэмэгдсэн.

Бичиг: Феликс Дзержинский (1877-1926)

             Хувьсгалч, Бүх Оросын онц комиссын дарга    (10:58)

Тро:      Тэгвэл тэднийг баривчил л даа.

Ста:      Чехүүдийг баривчилсан явдал давхар нөлөөлсөн биз.

Дзе:      Баривчилгаа үүсээд байгаа нөхцөл байдлыг улам хурцатгахаас хэтрэхгүй.

Тро:      Эрх мэдэл бидний гарт бий. Бид заавал нийцүүлэх албагүй.

Лен:      Лев Давидович, хийх ажил тоос шороо ихтэй, өмссөн хувцас тань гял цал элбэгтэй. Хоорондоо нэг л авцалдахгүй байх шиг.

Тро:      Харин бид хувьсгалын гоё сайхныг хаяж гээгдүүлж болохгүй. Та нар шиг хувцаслаад байвал, ард түмний нүдэнд бид үлдэж хоцрохгүй гэж мэд.

Ста:      Ашгүй нэг гол сэдэв рүүгээ орж байна уу?

Тро:      Нөхөр Коба, бидэнд тулгараад байгаа хамгийн том аюул бол төрийн эргэлт. Щастный төрийн эргэлт хийхийг санаархаж байгаа.

Све:      Танд нотолгоо бий юү?

Тро:      Надад итгэл байна. Итгэл нотолгооноос хамаагүй чухал, нөхөр Свердлов. Щастный бол хувьсгалд заналхийлж буй аюул. Үр дагавартай нь тэмцэх биш өмнө нь урьдчилан сэргийлэх ёстой аюул.

Лен:      Яаж урьдчилан сэргийлэх гэж байгаа юм бэ дээ? Щастный-гийн шоронд өнгөрөөж буй хором мөч болгон бидний эсрэг харин тэрний төлөө үйлчилж байна.  

Тро:      Романов-ынхонтой нэгэн адил.. бид дайснаараа даажигнаж байгаа гэж ойлго. Цаазын ялыг.. эргэж сэргээх хэрэгтэй гэж би бодож байна.

Эр цаана:   Эсэргүүцэж байна.

Эр цаана:   Хаант засаглалаас ялгарахаа болино шүү дээ.

Кам:      Лев Давидович, цаазын ялыг халсан явдал бол хувьсгалын хамгийн агуу ололт.

Тро:      Тийм ээ, харин одоо хувьсгалыг хамгаалж үлдэхийн тулд золиос гаргах шаардлагатай болж байна., Бидний эргэн тойрон битүү дайсан. Бидний эсрэг герман, чех, холбоотнууд, Каппель тэгээд бас дотоодын дайснууд зогсож байгаа. Дайн үргэлжилсээр байна. Ийм зэмсэг гаргаж ирэхгүй бол бид энэ дайнд ялагдана.   

Кам:      Ард иргэд биднээс дөлж эхэлнэ.

Тро:      Харин ч эсрэгээрээ биднийг хүлээн зөвшөөрнө гэж бодож байна. Бид ард иргэдийн эрх ашгийн төлөө эцсээ хүртэл явахад бэлэн гэдгээ харуулна.

Лен:      Тийм ээ, ийм зэмсэг байхгүй бол хувьсгалыг хамгаалж чадахгүй. Асуулт-цаазын ял ямар анги давхаргын эсрэг ашиглагдах вэ? Суучих. Та сууж болгоо. Цаазын ялыг сэргээснээр, цаазын ял гээч зүйл байгаа гэсэн ойлголт олон хүнд нэгийг бодогдуулах хөшүүрэг болох нь дамжиггүй., Би дэмжиж байна.

Рас:      Ийм зүйл болоогүй шүү дээ.

Тро:      Тэрнийг шоронгоос яасан ч гаргаж болохгүй. Щастный бол дайсан. Амьд үлдэх эсэх тухай асуудал яригдаж байна. Та бид бас хувьсгал.

Рас:      Щастный-г цагаатгана. Ганц миний мэдүүлэг хангалтгүй.

Тро:      Би таныг дэмжинэ. Миний хий гэснийг л хийчих. Үлдсэнийг нь би өөрөө зохицуулна. Болж байна уу? ., Тэгээд байна аа, та тэгтлээ айх хэрэггүй. _ Намайг Балтийн флотыг нэг мөсөн устгах гэж байгаа гэсэн ул үндэсгүй цуу яриаг нөхөр Щастный тараасан гэдгийг миний бие флотын офицеруудтай ярилцаж байхдаа олж мэдсэн билээ. Нөхөр Щастный ийм цуу яриа тараасан цорын ганц шалтгаан чухамдаа хувьсгалын эсрэг хуйвалдаан зохион байгуулах явдал байсан гэдэг нь нэгэнт тодорхой болоод байна.  

Щас:     Хэрвээ хуйвалдаан мөн юм бол, бусад үгсэн хуйвалдагчид нь хаана байгаа юм?

Эр 2:     Нөхөр Щастный?

Тро:      Тун удахгүй бид үгсэн хуйвалдагчдыг олж илрүүлэх болно, нөхөр Щастный. Бүгдийг нь. Миний хэлэх үг дууслаа.

Эр 3:     За тэгвэл, өмгөөлөх талын зүгээс гэрчид тавих өөр асуулт байхгүй ээ.

Эр 2:     Тийм бол...

Тро:      Яллах талд өөр нэг гэрч байна. Тэнгисийн цэргийн жанжин штабын комиссар, нөхөр Раскольников мэдүүлэг өгөх хүсэлтэй байгаа.

Эр 3:     Эрхэм шүүгч ээ, Раскольников-ыг гэрчээр дуудаагүйгээс гадна хэрэгт холбогдолтой баримт бичиг дунд нэр нь байгаагүй.

Тро:      Өнөөдөр юу хамгийн чухал юм бэ? Үнэн үү эсвэл дүрэм журам уу? ., Бид.. тун ноцтой хэргийг хэлэлцэж байна., Хэрэв гэрчийн этгээд мэдүүлэг өгөхийг хүсэж байгаа тохиолдолд.. сонсох ёстой биш гэж үү?

Эр 2:     Бид гэрчийн яриаг сонсоход бэлэн.

Рас:      Ахмад Щастный, ардын комиссаруудын дунд хувьсгалыг эсэргүүцсэн суртал ухуулга явуулж байсан. Надад ч бас хуйвалдаанд нэгдэх санал тавьсан. Одоогийн засаглалыг түлхэн унагаж, эрх мэдлийг Балтийн флот руу шилжүүлэх тухай хуйвалдаан. Ер нь бол өөрөө эрх мэдлийг авахаар санаархаж байсан. 

Сол:      Худлаа! Тэрний үгэнд битгий итгэ! Хөгийн новш!

Эр 2:     Чимээгүй. Яг одоо больж үз.

Сол:      Ичих нүүргүй амьтан! Адгийн шаар!

Эр 2:     Наад нөхрөө танхимаас гарга.

Сер:      Суу.

Сол:      Худалдагдлаа худалдагдлаа гэхэд ингэж болохгүй! Тэр худлаа ярьж байна! Битгий итгээрэй!

Эр 3:     Нөхөр Раскольников, энэ бүхэн чухам хэзээ болсон үйл явдал гэдгийг.. бидэнд хэлээд өгөөч.

Рас:      Чухам юуг хэлж байна?

Эр 3:     Ахмад Щастный, танд хуйвалдаанд нэгдэх санал тавьсан тухай яриад байна л даа.

Рас:      Би танд тодорхой өдөр хэлж чадахгүй нь.

Эр 3:     Тийм байж. Тэгвэл ядаж хэдэн сард гэдгийг нь хэлж өгөх боломж байгаа болов уу?

Рас:      4-р сар шиг санагдаж байна.

Эр 3:     Тийм үү? Тэгвэл та яагаад одоо энэ тухай хэлэхээр шийдсэн юм? Яагаад тухайн үед дээд албан тушаалтнууддаа хэлээгүй юм бэ? Мөрдөж шалгах хүсэлт яагаад гаргаагүй юм?

Рас:      Энэхүү явдалд би өөрийн гэм буруугаа бүрэн дүүрэн хүлээж байна.

Эр 3:     Тэгвэл хуйвалдааны тухай яриа хаана болсон юм?

Рас:      Би санахгүй байна. Миний албан тасалгаанд болсон байх.

Эр 3:     Тухайн үед нөхөр Щастный танд ямар нэгэн нэр хэлсэн үү? Аль хэдийнэ хуйвалдаанд нэгдсэн хүмүүсийн нэр ч юм уу?

Рас:      Хэлээгүй.

Эр 3:     Хэлээгүй. Тэгэхээр тухайн үед, та 2-оос өөр хүн байгаагүй гэж ойлгож болох уу?

Рас:      Тийм ээ.

Эр 3:     Ойлгомжтой. За за, надад нөхөр Раскольников-т тавих өөр асуулт алга. Гэрч гэж нэрлэх нь зөв ч юм уу? Өршөөж үзээрэй. Өмнөөс нь ичих ч шиг. Миний өмгөөлж буй хүнийг эх орноосоо, энэ засаг төрөөс урвасан гэх хангалттай нотолгоо би л лав олж сонссонгүй. Эсрэгээрээ энэ танхимд та нарын олж сонссон бүхэн, нөхөр Щастный-г эх оронч, оросын ард түмний үнэнч албат гэдгийг л батлан харууллаа. Хэлэх үгээ ингээд дуусгая.   

Эр 2:     Одоо шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж шийдвэр гаргана.

Эр 3:     Нөхөр Троцкий, та хаачих нь вэ? Нөхөр Троцкий, танд ийм эрх байхгүй шүү дээ.

Сер:      Амаа хамхиад сууж бай! Амаа хамхиад дуугүй сууж бай гэсэн шүү.

Эр 2:     Нөхөр Троцкий, та ийшээ орж ирж болохгүй.

Тро:      Яг одоо улс орны эрх ашигт онцгой ач холбогдолтой хэргийг шүүн хэлэлцэж байгаа тул та бүхэн зөв шийдвэр гаргаж байгаа эсэхийг нягтлах зайлшгүй шаардлага тулгараад байна.

Эр 2:     Бидэнд юу хийхийг зааж зааварлах эрх танд байхгүй. Энд дүрэм журам гэж байдаг юм шүү.

Тро:      Саруул ухаанд саад болж байгаа та нарын дүрэм журмыг чөтгөр авбал таарна. Шүүх танхимд дайсан сууж байгаа гэдгийг та бүхэн сайтар ойлгох хэрэгтэй.

Эр 4:     Баатар шүү дээ.

Тро:      Тийм ээ, гэхдээ, Щастный баатарлаг үйлс бүтээх нэрийдлээр өөртөө алдар нэр олж авч тэрнийгээ зөвлөлт засгийн эсрэг ашиглахыг санаархсан. Хувьсгалын эсэргүү болж тоглосон тоглоом нь бүтэлгүйтсэн. Тэрэнд ялын дээд хэмжээ оноох учиртай., Щастный-гийн ялыг хөнгөрүүлэх гэж оролдсон хэнийг ч болов, би эх орноосоо урвасанд тооцно гэдгийг сануулчихъя. Эхэлцгээ.

Сер:      Цаазын ял тэнгисийн цэргийнхэнд шалтаг болно.

Тро:      Үгүй ээ, бурхан миний дүрээр амилж, шийтгэж байна гэж ойлгоно. Ард олны бодол санааг би сайн мэднэ.

Сер:      Тэд үймээн самуун дэгдээж таарна.

Тро:      Боломжгүй. Тэдэнд удирдагч байхгүй. Нэгдсэн зохион байгуулалтанд орж чадахгүй. Хамгийн гол нь тэднээс түрүүлж хөдлөх хэрэгтэй.

Сер:      Яаж? Щастный-гийн учрыг энд олчих юм уу?

Тро:      Москвагийн төвд үү? Цаадуул чинь сонсчихно.

Сер:      Сонсохгүй ээ., Огранов?

Огр:      Энд зогс. Асаагаарай., Юу ч харагдахгүй байна шдээ. Гэрлээ тэрэн рүү тусга.

Щас:     Өөрсдөдөө төвөг удах хэрэггүй., Цагаан өнгө рүү онилоход л болно.

Огр:      Бэлдээд., Онилоод., Галла.

Бичиг: Москва, 1918 он           (22:02)

Сол:      Троцкий? ., Та өөрөөсөө агуу нэгнийг.. өршөөх сэтгэлгүй цаазлан хороолоо. Таныг цааш харуулж гэмээнэ, Орос орон аврагдана.

Лёв:      Аав аа? Аав аа, би харандаагаа мартчихаж.

Тро:      Тайван, айх хэрэггүй.

Лёв:      Аав аа, өвдөж байна шдээ.

Тро:      Өвдөхгүй ээ., Битгий ай., Бүх зүйл хэвийн., Сайн байна, миний хүү. Явцгаая. 

Фрэ:      Хувийн эрх ашгийнхаа төлөө.. цаазын ялыг эргэж сэргээснээр.. хамаг зовлонгийн хаалгыг дэлгэж орхисон гэдгээ та одоо ч ойлгохгүй яваа бололтой. Тэгээд ч тун удалгүй Романов-ынхон цаазын ял сонссон.

Тро:      Хааны гэр бүлийг цаазлан хороосон нь дан ганц дайснаа айлгах эсвэл дайсны итгэл найдварыг бөхөөх гэсэн алхам байгаагүй. Юуны өмнө өөрсдийн эрх мэдлийг бэхжүүлэх, цаашлаад ухрах зам байхгүй, нэг бол бахдам ялалт байгуулах үгүй бол гутамшигтайгаар ялагдах гэсэн 2 л сонголт үлдсэн гэдгийг харуулах алхам байсан.

Фрэ:      2-р Николай хааны хүү, бяцхан ханхүү буудуулсан дороо үхээгүй болохоор нь сэлмээр цавчсан гэдгийг та мэдэх үү?

Тро:      Иймэрхүү зүйлийг огт сонирхож байсангүй. Сонирхох шаардлага байгаа эсэхэд эргэлздгээ нуухгүй ээ. Ичгүүртэй, гутамшигтай зүйл гэж үздэг., Түүхэн болоод ёс суртахууны үүднээс авч үзвэл, ханхүүгийн үхлийг, хаант засаглалын үед харамсалтайгаар амиа алдсан үй олон хүүхдийн хувь заяатай адилтгаж болно гэж бодож байна. Та тийм өрөвч сэтгэлтэй юм бол яагаад тэднийг дурсахгүй байгаа юм? Эсвэл бурхны нүдэнд тэдний амь нас үнэ цэнэ багатай харагдсан юм болов уу? Бид дан ганц, буруутгаж буруушаах зарчмыг урьтал болгоогүй. Тийм ээ, биднийг зөвхөн түүхэн хэрэгцээ шаардлага хөтөлж байсан. Үгүй ээ, энэ чинь ямар хаашаа юм бэ? ., Намайг яг ажлаа хийж байх үеэр заавал ингэж давхцуулах шаардлага байгаа юм уу?

Фрэ:      Нэгэнт ёс суртахуун гэж ярьсных, таны тухай Ворошилов-ын хэлсэн үгэнд та ингэхэд ямар тайлбар өгөх вэ? “Улаан хядлагыг санаачлагч бас зохиогч Троцкий өөрийн эрх мэдлийг бэхжүүлэхийн тулд нэр төртэй коммунистуудыг үй олноор нь устгасан”.

Тро:      Ворошилов. Чи ч сануулах хүнээ мөн олж дээ.

Фрэ:      Цаазын ял авсан хүмүүсийн нэр бүхий жагсаалтыг энд хавсаргачихаж. Таны гарын үсэгтэй.

Тро:      Жэксон, доторхыг нь өөрчлөхгүйгээр дэлхий ертөнцийг өөрчлөх ямар ч боломжгүй. Ангийн тэмцлийн үүднээс авч үзвэл миний үйлдэл бүгд үндэслэлтэй. Хүмүүсийг эргээд боолчлохыг санаархсан дайснуудыг би цаазаар аваачсан. Бидэн рүү ганц ч удаа буу шагайж байгаагүй гэж бодож байгаа бол том эндүүрэл.

Бичиг: Орос, 1918 он (26:00)

Тух:      Нөхөр хувьсгалт цэргийн зөвлөлийн дарга аа?

Тро:      Нөхөр командлагч үргэлжлүүл.            

Бичиг: Михаил Тухачевский

             Дорнод фронт дахь нэгдүгээр армийн командлагч. 1937 онд буудуулсан.     (26:24)

Тух:      Тэгэхээр, дайсан.. фронтын энэ хэсгийг эргүүлж авахаар оролдож байгаа. Тиймээс бидний гол даалгавар бол энэ хэсэгт хамаг хүчээ төвлөрүүлэх явдал юм.

Тро:      Үгүй ээ, харин ч сөрөг довтолгоог эрчимжүүлэх хэрэгтэй. Дайсан юу болоод байгааг ойлгож амжаагүй байхад нь дайраад гарах нь зөв. Цэргүүдээ алдаж, гарз хохирол амсах нь ойлгомжтой. Гэхдээ, фронтын энэ хэсгийн тухайд... Нөхөр Тухачевский, та хаачих нь вэ?

Тух:      Таны тасалгаа руу. Нөхөр Троцкий, та миний оронд зогсохоор шийдсэн байна. Тэгэхээр би таны оронд очих нь зөв байх.

Тро:      Нөхөд өө, цай уучихаад ирвэл дургүйцэхгүй биз дээ?_ Та яагаад бидэнтэй нэгдсэн юм бэ?

Тух:      Би орос оронд хүчээ өргөдөг.

Тро:      Тэр ч ойлгомжтой. Өөр шалтгаан байгаа л байлгүй.

Тух:      Хагас жилийн өмнө би ахмад цолтой байсан. Харин одоо армийн командлагч болчихлоо.

Тро:      Тэгвэл эрх мэдэл, нэр төрийн асуудал байх нь. Та бидний үзэл бодлыг.. дэмждэггүй бололтой.

Тух:      Танд аль нь илүү чухал юм? Миний үнэнч зан уу, миний үзэл бодол уу? Хэн хэн маань хүчирхэг армитай болохыг эрмэлзэж байгаа. Энэ талаараа адил байж болох л юм., Та боломжгүйг бий болгосон. Энэ армийн сүр сүлдийг цогцлоосон. Агуу бас амиа золиослох шинжтэй. Цэргүүд танд итгэж, таныг хүлээн зөвшөөрсөн. Сар гаруйн өмнө таныг еврей хүн гэж гадуурхацгааж байсан. Харин одоо улаан армийнхан “Кремль-д еврейчүүд суудаг болсон, Троцкий манай хүн” гэцгээдэг болж.

Тро:      Таны үгэнд бялуурч гүйцэх нь. Ард түмний хайр туйлбаргүй, хэзээ ч өөрчлөгдөж мэднэ. Эзэн хааны армид ч бас ард олны хайртай хүн байж л байсан.

Тух:      Тэдэн дунд Наполеон байгаагүй шүү дээ.

Тро:      Сермукс, та яагаад наанаа хөшөө шиг таг зогсчихов? Илтгэ.

Сер:      Лев Давидович, Лениний амь насанд халдахаар завдсан байна. Фанни Каплан гэх эмэгтэй буудсан гэнэ.

Тро:      Яг одоо Москва руу буцах хэрэгтэй.

Ста:      Айдгаа авдартаа хийчихлээ. Эмч нар, Владимир Ильич-ийг.. хөл дээрээ босно гэж.. итгэл дүүрэн хэлж байгаа ч, тийм хүнд шарх тэр дороо аних нь юу л бол?

Кам:      Бидний хувьд ч ялгаагүй. Энэ явдлаас бид том сургамж авах хэрэгтэй гэж бодож байна.

Тро:      Ямар сургамж?

Кам:      Владимир Ильич, хатуу ширүүн арга барилтай хүн. Түүний эзгүйг далимдуулж улс төрийн нөхцөл байдлыг зөөлрүүлж болох юм.

Ста:      Та юу санал болгох гээ вэ, нөхөр Каменев?

Кам:      Цус урсгахыг зогсоох. Үндэсний хэмжээнд эвлэрлийн бодлогыг тунхаглах. Хэлэлцээ эхлүүлэхийг хичээх.

Тро:      Хэнтэй? Хөрөнгөтнүүдтэй юу? Санваартнуудтай юу? Бид ирээдүйд бүтээх ертөнц рүүгээ хүн болгоныг дагуулаад явж чадахгүй. Магадгүй хүн амын 30, 50, 70 хувь нь эрсдэх биз. Харин үлдсэн нь бидэнтэй хамт коммунизм руу явна.

Кам:      Та олж харахгүй байна гэж үү? ., Харгис хэрцгий хандвал дайсан ялгаагүй тийм л байдлаар хариу барина.

Тро:      Үгүй ээ, бид илүү харгис арга хэрэглэнэ. Дайсны зориг зүрх хүрэхгүй.. тэр хязгаарт бид тулгах болно. Библитэй дүйж очих.. харгислал үйлдэнэ. Шүүх, хуулийг үл хэрэгсэнэ., Биднийг үгүйсгэж, бидэнд дайсганасан хэсэг бүлэг хүмүүсийг буудан хорооно. Хорих лагериуд бий болгоно. Хувьсгалын эсэргүү болгоныг дарж авах нарийн төлөвлөгөө боловсруулна. Гэм буруутнуудыг төдийгүй аюул учруулж болзошгүй хүн болгоныг чанга хатуу шийтгэнэ. Бидний дусал цус болгоны төлөөсийг, дайсан өөрсдийнхөө цусыг гол болгон урсгаж байж төлөхөөс өөр аргагүй болно. Удахгүй шинэ ертөнц мэндлэх гэж байна. Цус нөжгүй цэвэрхэн төрдөг хүүхэд гэж байхгүй. Хэн нь амьд үлдэх вэ гэдэг асуулт урган гарна. Бид үү, тэд үү? Дайсны зогссон тэр газар, бид зогсохгүй гэдгийг даамай сайн ойлгуулах нь чухал. Чухам тэр үед бид дайсны хүсэл зоригийг нухчин дарна.

Ста:      Би нөхөр Троцкий-той санал нэг байна.

Све:      Би таны байр суурийг нөхөр Ленин-д уламжилъя.

Тро:      Үгүй ээ, хүлээж суух цаг байхгүй. Яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Каплан хаана байна?

Све:      Шоронгоос өөр хаана л байв гэж?          

Тро:      Тэр эмэгтэйг яг одоо цаазал. Энэ тухай маргаашийн сонинд гарсан байх ёстой шүү.

Све:      Байцааж дуусаагүй. Хэрэгт холбоотой хүмүүсийн нэрийг бүгдийг нь хэлээгүй байгаа.           

Тро:      Нэрс бидэнд хэрэггүй. Бид өөрсдийн цогцлоох шинэ ертөнц рүүгээ дагуулж явахгүй гэсэн хүн болгоныг бүгдийг нь цааш харуулна. Энэ бол ангийн тэмцлийн сонгодог жишээ. _ Удахгүй, тун удахгүй.. миний цогцлоосон зөвлөлт засаг, дэлхийн тэн хагасыг дараа нь дэлхийг тэр чигт нь захирна. За тэгээд хэлээч. Таныхаар би ялж уу аль эсвэл ялагдаж уу?

Фрэ:      Энэ асуултын хариу таны цогцлоосон ертөнц танд өөрт чинь таалагдаж байгаа эсэхээс хамаарна. Энэ таны хүсэж мөрөөдсөн ертөнц мөн үү эсвэл.. арай өөр зүйл болоод хувирчихаж уу?

Тро:      Энэ бол үргэлжилж байгаа үйл явц. Тийм ээ, амьдрал хүссэн хүсээгүй байнга өөрчлөгдөж байдаг жамтай. Ямартаа ч би хувьсгалын эсэргүүнүүдийг дарахын тулд шаардлагатай бүхнийг хийсэн. Бүгдийг.

Фрэ:      Өөрөөр хэлбэл большевикуудыг дэмжээгүй хүн болгоныг.

Тро:      Тийм ээ. Яагаад гэвэл большевикууд өөрсдөө хувьсгал байсан болохоор тэр. Тэд л энгийн номхон ард иргэдийн төлөө тэмцэж байсан. Ажилчид, тариачид, цэргүүдийн төлөө. Зөвхөн большевикууд.

Фрэ:      Тэгвэл та Кронштадт-д хэнтэй тулалдаад байсан юм? Тэнд язгууртан болоод санваартны аль аль нь байгаагүй. Таныг эрх мэдэлд хүргэсэн өнөөх л тэнгисийн цэргүүд, өнөөх л ажилчид байсан шүү дээ.

Бичиг: Кронштадт, 1918 оны 3-р сар (33:24)

Сол:      3 жил хагас, большевик булаан эзлэгчид.. төрийн эрхийг атгаж сууна. 3 жил хагас, тэдний гар хөл бологчид тариачин ардыг шулж дээрэмдэн өлсгөлөнд нэрвэгдүүлж үхэл рүү түлхсээр байна. 3 жил хагас, тэд цусанд дуртай бурхаддаа өргөл тахил барьсаар ирлээ. Ленин бас Троцкий-д.

Тро:      Хувьсгалт тэнгисийн цэргүүдийн тухай зохиосон үлгэр дэндүү үнэмшилтэй байсан болохоор тэд өөрсдөө ч итгэх болсон.

Тух:      Тэднийг Петроград-ын ажилчид дэмжихгүй гэдэгт та итгэлтэй байна уу?

Тро:      Хэвлэлийн эрхийг атгаж байгаа хүн, ард олны оюун санааг хааш чиглүүлэхээ шийддэг юм. Бослогыг хаант засгийн генерал Козловский өдөөсөн гэж бичнэ. Ажилчид тэднийг биднээс ч илүү үзэн яддаг.

Тух:      Ажилчид та нарыг үзэн яддаг гэж үү?

Тро:      Зарим нэг нь. Бүгд санал нэгдэнэ гэж байхгүй шүү дээ. Гэхдээ энэ сүртэй асуудал болохгүй.

Сол:      Ард түмэнд жинхэнэ эрх мэдэл өгөхийг шаардаж байна.

Эрчүүд:       Тийм ээ.

Сол:      Намд харьяалалгүй хүмүүст боломж олгохыг шаардаж байна.       

Эрчүүд:       Зүйтэй.

Сол:      Коммунистуудын.. төмөр саварт дарагдсан эрх мэдлийг энгийн ард иргэдэд эргүүлэн өгөхийг шаардаж байна.

Эрчүүд:       Тийм ээ.

Сол:      Тариачин ардад тариа тарьдаг газрынхаа эзэн нь байх боломж олгохыг шаардаж байна.

Эрчүүд:       Зүйтэй.

Тро:      Бослогыг яаж дарах төлөвлөгөөтэй байгаагаа ярьж өгөөч.

Тух:      Боломжтой гэвэл би энэ даалгавраас татгалзмаар байна.

Тро:      Яагаад?

Тух:      Энэ дайны талбар биш. Гадны дайсантай тулалдах нэг хэрэг. Харин өөрсдийнхөө хүмүүсийг хорооно гэдэг тэс өөр хэрэг. Ажилчид, тэнгисийн цэргүүд.

Тро:      Тэд хэзээнэс эхлээд танай хүмүүс болчихдог билээ, нөхөр Тухачевский?

Тух:      Ямартаа ч сайшаагаад байх хэрэг огт биш.

Тро:      Арай өөр өнцгөөс харах гээд үзье. Энэ бол эх орны дуудлага. Таны удирдаж, чиглүүлэх чадварыг шалгах нэг сорил. Өдрийн мэнд. Энэ бүхнийг аялан тоглолт гээд л бодчих.

Тух:      Аялан тоглолт гэнэ ээ?

Тро:      Тийм ээ, аялан тоглолт. Та чинь хийл тоглодог шүү дээ. Аялан тоглолтоор анх удаагаа тоглох гэж байгаа болог. Та мэргэжлийн, авьяаслаг хүн болохоор өгсөн үүрэг даалгаврыг ягштал биелүүлдэг. Тийм болохоор танд нэг их хэцүү санагдахгүй гэж бодож байна.

Сол:      Эндээс, энэ цаг мөчөөс эхлэн, бид Кронштадт-ын хувьсгалт тэнгисийн цэргүүд. Аль эрт хийх ёстой байсан зүйлээ.. хийж дуусгах цаг нь болжээ. Орос орныг чөлөөлцгөөе. Бид Николай хааныг түлхэн унагасан. Одоо харин коммунистуудыг. Ура. Ура. Ура.

Тро:      Зогс. Зогс гэж байна., Юу үнэртээд байна?

Сер:      Шингэн түлшээр цогцоснуудыг шатааж байна.

Огр:      Нөхөр Троцкий? ., Та намайг санаж байна уу? Огранов Яков. Бид таны тушаалаар Щастный-г буудаж хороосон, санаж байна уу? ., Би онц комисс-т харьяалагддаг болсон., Бидэнд хийх ажил.. мундахгүй их байна. Эдний гэр бүл, найз нөхөд нь үлдэж хоцорсон. Ямар хүмүүс гэдэг нь ойлгомжтой. Бүгдийнх нь учрыг олж цэгцлэх хэрэгтэй.

Бичиг: Москва, 1921 он    (37:26)     

Нат:      Лениний бие тааруу байгаа гэнэ. Ажил дээрээ үе үе ухаа алдаж байгаа гэж Надя хэлсэн. Ажлынх нь өрөөнд тавьж өгсөн буйдан дээр байнга шахуу хэвтдэг болсон гэнэ.

Тро:      Үйл хэргийг нь хэн хариуцаж байгаа юм?

Нат:      Сталин. Чамайг эзгүй хойгуур эрх мэдэл нь нэмэгдсэн. Таньж мэдэхгүй хүмүүсээр хүрээлүүлж тэднийг удирдах албан тушаалд тавьсан. Хааны шадар зөвлөх шиг л байдаг болсон.

Ста:      Сайн байна уу, нөхөр Троцкий?

Тро:      Сайн байна уу?

Ста:      Нөхөр Ленин-тэй одоо уулзах боломжгүй. Ажлаа өглөөгүүр л хийхийг эмч нар зөвлөж байгаа. 

Тро:      Би удахгүй ээ.

Ста:      Бид бүгд.. нөхцөл байдалд дасан зохицож сурч байна, нөхөр Троцкий. Та ч ялгаагүй сурвал сайн сан.

Тро:      Тэгвэл маргааш ирье.

Ста:      Нөхөр Ленин маргааш Горки явна. Тэгэхээр өглөө 8 гээд хүрээд ирээрэй. Хоёулаа бүхнийг ярьж тохирох нь зөв байх. Уг нь тантай одоо ярилцмаар л байна, даанч надад хийх ажил их байна. Юмс өөрчлөгддөг шүү дээ. Дайн дууссан. Таны хийх ажил ч дууссан. Одоо харин бидний ээлж.

Лен:      Намайг бага байхад.. Симбирск-т байхад.. манай хашаанд.. нэг цэцэрлэгч амьдардаг байлаа., Энэ дэлхий дээр болж байгаа муу муухай бүхний гол буруутан нь ном гэж тэр хүн үздэг байсан., Тэрний хувьд ном зохиол болгон, ад зэтгэрийн ертөнцөөс илгээсэн.. заавар зааварчилгаа төдий байв., Номноос болж хүмүүс сохорно гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг байсан. Тухайн үед би тэрнийг шоолж зогссон. Харин одоо зөв ч юм шиг санагдах боллоо., Бид сохорчихсон ч юм билүү?

Тро:      Би юу хийж байгаагаа сайн мэддэг байсан. Миний үйл хөдлөл болгон ухамсарт бодлын үр дагавар. Тиймдээ ч би юунд ч харамсдаггүй.

Лен:      Тийм үү? ., Харин би хаан эзэнд тийм шийтгэл оноосондоо харамсдаг., Тэрээр юу ч ойлгож амжаагүй. Тэрэнд боломж олгоогүй. Үхэл зайлшгүй гэдгийг.. ухаарч ч амжаагүй., Хүүхдүүддээ худал хэлэх шаардлага.. тэрэнд гараагүй. Бүх зүйл сайхан болно гэж тань шиг худал хэлэх шаардлага гараагүй. Та хүүхдүүддээ бүх зүйл сайхан болно гэж амласан биз дээ? Тийм ээ. Үхэл ойртож явааг.. дайсандаа мэдрүүлэх чухал байдаг юм байна. Айдас түүнийг бүрхэн авч, дотроос нь аажим аажмаар идэж байгааг харж баясах. Яг Сталин шиг.

Тро:      Сталин надад ер хамаагүй. Энэ шорон биш. Би эрх чөлөөтэй байна.

Лен:      Өөрийгөө хуурах хэрэггүй, Лев. Таныг айдас аль хэдийнэ бүчээд авчихсан болохоор хоосон төсөөлөл, хий үзэгдлийн ертөнц рүү хальтирч ороод байгаа хэрэг шүү дээ. Та өөртөө юу ч гэж хэлээд нэмэргүй. Орост суугаа сахалтай нөхөр зөвшөөрсний хүчинд л та өдий болтол амьд яваа гэдгээ надаар хэлүүлэлтгүй сайн мэднэ.

Тро:      Одоо болно.

Лен:      Та хором мөч тутамд эргэн тойронд чинь байгаа хүмүүсийн царайг ажиглаж, хэн нь өөрөөс чинь урвах бол гэж хардаж сэрдэж суудаг. Хэн нь, чухам хэзээ?

Тро:      Амаа тат.

Лен:      Дотор хүн чинь байж сууж ядахдаа “Түргэлээч, бушуулаач” гэж хашхирдаг. Учир нь танд цаашид тэвчих тэнхэл байхгүй болсон.

Тро:      Би.. үхлээс огтхон ч айхгүй байна.

Лен:      Айж байгаа. Бүгд л айдаг юм. Та ч ялгаагүй. Та бусдын л адил хүн шүү дээ. Ямар нэгэн бурхан сахиус биш. Мах цуснаас бүтсэн хүн. Тиймээс та нөгөө талд таныг чухам юу хүлээж байгааг мэдэхгүй учраас айж эмээж байгаа. Заавал хариулах шаардлага гарвал яана? Айн? Та тэдэнд юу гэж хариулах болж байна? ., Айхгүй байна гэж худлаа хэлээд л., Гараад яв, алив ээ. Эндээс гараад энэ бүхнийг яг одоо нэг мөр дуусгаж орхи.

Тро:      За тэгээд хүрээд ир. Би та нараас айхгүй байна. Намайг сонсож байна уу? Та нар хааччихав?

Эр 5:     Эрхэм ээ, бүх зүйл хэвийн үү? Эрхэм ээ, та зүгээр үү? ., Эрхэм ээ? ., Пабло, түргэн тусламж дууд. Ухаан алдчихлаа.

Нат:      Лёва? ., Сильвия, эмч дуудаарай.

Төгсөв.

       

 

 

                 

                          

 

 

                                       

Back to episodes Go home