Монгол Телевиз
Төрөл: ОАК Хуудасны тоо: 19
Нэр: Троцкий - 6 Бичлэгт орсон:.... он .... сар .....өдөр
Орчуулагч: Р. Хасбаатар Эфирт гарсан:..... он ...... сар ..... өдөр
Шинэ дүр:
Скалон – эр, 30 нас, генерал
Хофман – эр, 30 нас, Германы генерал
Расколников – эр, 30 нас, цаашаа гарна
Хүү: Ноён Жексон! Хөөе, ноён Жексон., Үүнийг танд өгүүлж байна.
Фрэ: Баярлалаа, чамд. _ Савраа татацгаа.
Эрчүүд: Хөөе, хөөе, яасан бэ? Яагаад байгаа юм?
Фрэ: Тонил гэж байна чамайг.
ЭрЦаана: Сүржин зантай бацаан бэ яадаг. Нааш ир чи.
Фрэ: Эмэгтэй хүн ганцаараа ийм газар ирэх аюултай. Өдрийн цагаар ч гэсэн. Хоёулаа манайх руу явъя.
Фри: Үгүй ээ. Чи бүсгүй бүрийн хүсэмжит амраг байж магадгүй. Гэхдээ минийх лав биш. Ор хөнжлийн ажилдаа түүнээс сайн эртэй учраагүй л явна. Леон миний амьдардаг ертөнцийг орвонгоор нь эргүүлсэн. Түүнтэй унтах нь тархи руугаа хар тамхи шахаж байгаатай адил. Яг л бурхантай унтаж байгаа мэт, ойлгож байна уу?
Фрэ: Тэгвэл гэрт чинь хүргээд өгье дөө.
Фри: Яах гэж? Би энд жаргалтай байна. Фрэнк. Леон та хоёрт адил тал олон бий. Чи ч гэсэн ялагдлаа хүлээн зөвшөөрөх дургүй. Энийг цаадахдаа өгчхөөрэй. Тэгээд бас... Юу ч хэлээд хэрэггүй, зүгээр л өгчих.
Фрэ: Би цаадахтай чинь уулзмааргүй байна. Ялангуяа одоо.
Фри: Миний төлөө уулзчих л даа.
Фрэ: За яахав. Угаасаа өнөөдөр хамт зугаалъя гэж уриад байсан.
БИЧИГ: ТРОЦКИЙ 03:00
ЗУРГАДУГААР АНГИ
Тро: Жексон, найз минь. Чи өнөөдөр нэг л өөр байх чинь. Намайг нэг ч удаа хүн төрөлхтний нүгэлд буруутгасангүй. Ямар нэг зүйл болоо юу?
Фрэ: Юу ч болоогүй ээ. Өнөөдөр нэг хүн намайг ялагдлаа хүлээн зөвшөөрөх дургүй гэсэн. Тийм болохоор та бид хоёрыг адилхан гэсэн.
Тро: Тэр хүн чинь эндүүрч дээ. Би хэзээ ч жинхнээсээ ялагдаж үзэж байгаагүй. Ялагдлын ирмэгт бол харин олон удаа очиж байлаа. Нөхцөл байдлыг үргэлж өөрт ашигтайгаар эргүүлдэг байсан. Ойрын жишээ гэвэл: Хуягт галт тэрэгний түүх байна...
Фрэ: Надад таны тэр хуягт галт тэрэгний түүх чинь хамаагүй. Би залхаж байна. Та байнга л мандаж явсан үеийнхээ тухай ярьдаг, амьдралын чинь хамгийн сайхан он жилүүд. Би өөр зүйл сонсмоор байна.
Тро: Энэ чинь л миний мэддэг Фрэнк мөн дөө. За алив өнөөдөр намайг юу гэж буруутгамаар байна?
Фрэ: Брэстийн хэлэлцээр.
Нат: Бодоод үз л дээ. Хүмүүс чамайг яасан ч уучлахгүй. Ийм хэлэлцээр байгуулахгүй байж болохгүй юм уу?
Тро: Болохгүй ээ. Манайд тулалдах хүч алга.
БИЧИГ: ПЕТРОГРАД
1917 ОНЫ АРВАН ХОЁРДУГААР САР 04:40
Тро: Бидний талд тулалдах хүн үлдсэнгүй. Германчуудад хүссэнийг нь өгөхгүй бол өөрсдөө дайрч орж ирээд газар нутгийн маань талыг таслаад авчихна.
Нат: Чөтгөр аваг, тэгээд цэргүүдээ тулалдуул л даа!
Тро: Наташа, чи ойлгохгүй байна уу? Бид армийнхаа сэтгэл зүйг үгүй хийчихсэн. Цэргүүдийг хүчээр тулалдуулж чадахгүй шүү дээ.
Нат: Татгалз. Чамайг хэн ч хэлэлцэл хий гэж хүчлэхгүй, тийм биз дээ?
Тро: Ленин яг наадахыг чинь л хүлээж суугаа: “Троцкий чухал ач холбогдолтой хэлэлцээр хийхээс татгалзлаа. Нөхөр Троцкийг суудлаас нь буулгая” гэж уриална. Тэгж ярихгүй шүү., За за, би явлаа.
БИЧИГ: ВЛАДИМИР СКАЛОН
1872-1917
ОРОСЫН ГЕНЕРАЛ, ХААНТ ЁСЫГ ДЭМЖИГЧ 05:47
Тро: Дургүйцэхгүй биз дээ?
Ска: Тэгэхээр чи Троцкий байх нь. Гадаад хэргийг ерөнхийлөн захирч байгаа эр. Ганц ганц татчих уу? Танилцсаных._ Гурав дахь замыг сонгосон чинь зөв. Большевикууд та нар Оросыг айхавтар хоёр сонголттой л үлдээсэн хүмүүс дээ. Дагаар орох эсвэл мөхөх.
Тро: Владимир, өөрсдийгөө хуураад яах вэ дээ. Та, хааны үеийн генерал, та л хайрт Орос орноо дайнд уриалан дуудсан шүү.
Ска: Бид үүргээ л гүйцэтгэж явсан. Харин та нар хувьсгал хийх гэж байна гэж хөл хөөрцөг болж гүйж явахдаа цэргүүдийг маань юу гэж турхирч байлаа? Офицеруудаа бууд, дайсантайгаа нэгдэж нийл гэж байсан.
Тро: Цэргүүд бидний үзэл санааг дэмжсэн нь бидний биш та нөхдийн буруу байх шүү.
Ска: Тэр үзэл санаа чинь тулааны чадвартай армийг сүрэг хонь болгоод хувиргачихлаа, новш минь. Та нарын буруу шүү. Бүгд та нарын буруу. Большевикуудын!
Тро: Танд сануулах хэрэггүй л байлтай. Ингэтлээ их үзэн яддаг Большевикуудтайгаа та гар барьж тохиролцоо хийсэн байх шүү. Тиймээс уур омгоо дарж үз.
Ска: Би та нарыг хүлээн зөвшөөрөөгүй ээ. Оросын хүсэл зоригийг л хүндэлсэн юм. Миний эх орон... Орос бол... хайр татам ч... галзуу бүсгүйтэй адил. Юу хийж байгаагаа ойлгодоггүй юм. Тэгээд хожимдож ойлгоно. Ойлгоод айж сандарч, харамсана. Гэхдээ би Оросыг орхихгүй ээ. Яаж ч дордож, сэхэж байсан.
Тро: Браво. Жинхэнэ эх орончийн үг байна даа. Орос улс. Эх орон. Ганган чамин хоосон үг. Өчигдөр Курланд Оросын нэг хэсэг байсан. Маргааш Германых болох гэж байна. Курландын иргэд аль улсыг нь эх орон гэж бодох хэрэгтэй вэ? Дэлхийн хувьсгал “эх орон” гэдэг ойлголтыг бүрмөсөн үгүй хийнэ. Удахгүй үгүй болно гэсэн үг, яг л таны өдий хүртэл баримталж ирсэн зарчим шиг. Хайрт эх орон Оросоо мартаж үз, Орос улс өөрчлөгдсөн.
Ска: Чамайг яг энд нохой шиг буудаад хаячхад намайг хэн зогсоох юм? Ядаж л би офицерийн нэр хүндээ хадгалж үлдэнэ.
Тро: Зэвсэггүй хүнийг үү?
ЭрКон: Цай уух уу?
Тро: Ширээн дээр тавьчих.
БИЧИГ: ДУНДЫН БҮС
БРЕСТ-ЛИТОВСК
1917 ОНЫ АРВАН ХОЁРДУГААР САР 09:49
БИЧИГ: БРЕСТ-ЛИТОВСК ДАХЬ ЗӨВЛӨЛТИЙН ТӨЛӨӨЛӨЛ
ДАЙН УУ ЭНХ ТАЙВАН УУ? 10:03
АРВАН ХОЁРДУГААР САРЫН 3
ГЕРМАНТАЙ ЭНХИЙН ХЭЛЭЛЦЭЭР ХИЙЖ ЭХЛЭВ.
БИЧИГ: МАКС ГОФМАН 1869-1927
ГЕНЕРАЛ, ДОРНОД ФРОНТЫН ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ
Хоф: Германы засгийн газар Польш, Литва, Курланд, Эстон, Ливон нийт ард иргэдийн хүслийг харгалзан үзэж найрамдлын гэрээг яаралтай байгуулах саналтай байна. Дээр дурдагдсан бүс нутгууд Германтай нэгдэх хүсэлтэй байгаагийн баталгаа болгож Польш, Литва, Курланд, Эстон, Ливоны засаг захиргааны удирдах нэгжүүдээс өнгөрөгч болон энэ сард гаргасан шийдвэрийг танилцуулъя.
ЭрТөл: Ливон Германийн эзэнт гүрний нэг хэсэг болно гэж үү?
ЭрТөл1: Польшийн ард иргэд Германтай нэгдэх санал гаргасан гэв үү? Шал худлаа.
Ска: Хангалттай! Жүжиг тавихаа больж үз. Энэ хоосон баримтуудыг чинь ард иргэдийн чин хүсэл гэдэгт огтхон ч итгэхгүй байна. Оросын эзэнт гүрний эзлэгдсэн мужуудыг өөртөө уусган шингээх даалгавар авсан Германы тавиулуудын цээжнийхээ бангаар зохиосон тоо байна.
Хоф: Ноён Скалон, Хаант Орос улсын хуучин генерал та Оросын эзэнт гүрэн гэж байхаа больсныг мартсан бололтой. Одоо зөвхөн Зөвлөлт Еврейчүүдийн зөвлөл л гэж бий.
Тро: Гадаад харилцаа харилцаа хариуцсан комиссарын хувьд би Зөвлөлт Орос улс тохиролцоонд гарын үсэг зурахад бэлэн гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Гэсэн хэдий ч, би Ливоны цаашдын статусыг илүү тодорхой болгомоор байна.
Хоф: Хэрэв үүнээс өөр асуудал байхгүй бол, энэ долоо хоногийн сүүл гэхэд шаардлагатай бичиг баримтуудыг бэлэн болгоё. Танилцахад таатай байна, нөхөр Троцкий.
БИЧИГ: АРВАН ХОЁРДУГААР САРЫН 4 12:05
Тро: Тушаал нь:
Германд нэн даруй ухуулгын хуудас хэвлэж тараа. Иргэдийн ажил хаялт болоод цагдаагийн харгис догшин байдлыг тодруулж бич. Германд хувьсгал гарах нь цаг хугацааны асуудал болоод байгаа. Бидний үүрэг бол тэр хугацааг наашлуулах.
БИЧИГ: СҮЙРЭЛ ИРЭХЭД ОЙРХОН БАЙНА 12:23
ӨЛСГӨЛӨН
ФРОНТ НУРАН УНАВ
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНИЙГ НУУЖ БАЙНА
АРМИЙН БАЙЛДААНЫ ЧАДАВХИ
ЦЭРГҮҮД СЭТГЭЛ ДУНДУУР БАЙНА
Тро: Германы засгийн газар иргэдээсээ нууж буй нөхцөл байдлын зургуудыг тод томруун, ямар нэг шүүлтүүргүүгэйр ухуулгын хуудас дээр хэвлэ. Цэг. Тушаах нь: Уг ухуулгын хуудсуудыг хагас сая хувь хэвлэн Орос цэргүүд Германчуудтай тулгардаг бүх фронтуудад тараа. Цэг. Гадаад хэрэг хариуцсан ардын комиссар Троцкий.
Ста: Энэ төлөвлөгөө нь бүтэх болов уу?
Лен: Магадгүй.
Ста: Зоргоор нь тавьж болж байгаа юм уу? Үүний дараа Троцкий Оросын аврагч гэгдэнэ шүү дээ.
Лен: Коба. Сүүлийн үед хараад байхад... Чи хувьсгалаас илүү нөхөр Троцкийгийн хувь тавиланд санаа зовоод байгаа юм шиг.
БИЧИГ: АРВАН ХОЁРДУГААР САРЫН 9 (ЦААД БИЧИГ АЛДААТАЙ ТУЛ 12 ГЭЖ ЯВАХ)
ГЕРМАНТАЙ ХИЙЖ БУЙ ЭНХИЙН ХЭЛЭЛЦЭЭР ҮРГЭЛЖЛЭВ. 13:20
Тро: Нойргүй хоноо юу даа, генерал Хофман?, Зиа за... Одоо тэгвэл Герман, Украйн хоёр улсын энхийн хэлэлцээрийн талаар ярилцах уу?
Хоф: Юун Украйн? Тэр гэрээ яасан гэж?
Тро: Та Зөвлөлт Орос улсын бүрэлдэхүүн нэг хэсэгтэй энхийн гэрээ байгуулсан байна. Украйн тусгаар тогтносон улс биш. Хүлээн зөвшөөрөхгүй.
Хоф: Миний янзыг битгий үзээд байгаарай!
Тро: Хофман төлөөлөгч гутлаа цэвэрлэсний дараа хэлэлцээрээ үргэлжлүүлье. Дипломат ёсыг уландаа гишгэлсэн үйлдэл болж байна.
БИЧИГ: ИРГЭД ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА
ЭЗЭН ХААНЫГ СУУДЛААС НЬ БУУЛГАХЫГ ШААРДАЖ БАЙНА
ОРОСУУД ЧАДСАН ЮМ ЧИНЬ БИД Ч БАС ЧАДНА
БИДНИЙ НИЙТЛЭГ ДАЙСАН БОЛ ХӨРӨНГӨТНҮҮД
УСАН ЦЭРГҮҮД БОСОЖ БАЙНА
КИЛЕД БОСЛОГО ГАРЛАА
ЦАГДАА НАР ГЕРМАН ХӨДӨЛМӨРЧДИЙГ БАРЬЖ БАЙНА 14:58
Хоф: Оросууд яриа хэлэлцээрийг хэргээр удаашруулж байна. Бид арганд нь ороод суугаад байж болохгүй. Фронтын цэргүүдээ нэн яаралтай Гродно руу давшихыг...
Эр1: Чи чинь галзуураа юу? Юуны чинь дайн? Юуны чинь Гродно? Улсад чинь хувьсгал гараад байна, ойлгож байна уу?
БИЧИГ: ХОЁРДУГААР ВИЛЬГЕЛЬМ
1859-1941
ГЕРМАНЫ СҮҮЛИЙН ЭЗЭН ХААН 15:20
ЭрГер: Ямар шийдвэр гаргав, эзэн хаантан? Хором минут бүр үнэтэй байна.
Эр1: Армийг босогчдын эсрэг ашигла. Эсэргүүцвэл байлдааны зэвсгээр гал нээж болно.
БИЧИГ: АРВАН ХОЁРДУГААР САРЫН 12
ЭНХИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ЭЦСИЙН ШАТ 15:43
Эр1: Энхийн гэрээнд гарын үсэг зурахын өмнө... Герман улсад гараад байсан төрийн эргэлт хийх оролдлого бүтэлгүйтэж бүрэн намжсан гэдгийг хэлмээр байна. Ажилчид эргээд ажилдаа орсон. Цэрэг дайны үйлдвэрүүд хэвийн ажиллаж байна. Эзэн хаан Хоёрдугаар Вилгельмийн шууд тушаалаар бидний зүгээс Орос улсыг манайхтай 24 цагийн дотор эцсийн байдлаар энхийн гэрээ зурахыг шаардаж байна. Оросын талд дараах шаардлагыг хүргүүлсүгэй. Орос улс цэргийн бүх төвлөрсөн хүчээ тарааж нутгийн гүн рүүгээ татах. Одоогийн засгийн газрын үед байгуулсан цэргийн хүчийг мөн адил. Нэмэлтээр Оросын байлдааны хөлөг онгоцууд Оросын боомтууд руу нэн даруй буцах. Дэлхийн дайн зогсох хүртэл тэндээсээ хөадлөхгүй байх. Аль эсхүл байлдааны бүх зэвсгийг салгаж авах. Төв хүчний улсуудтай дайны байдалд буй бусад улсын байлдааны техник хэрэгслийг Оросын байлдааны техник гэж тооцно.
Эр2: Энхийн гэрээнд гарын үсэг зурахгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ? Дайтах юм уу, болих юм уу?
Тро: Аль нь ч биш. Дайтах ч үгүй, эвлэрэх ч үгүй. Бичээд ав. Комиссар Троцки яаралтай тушаал гаргах нь. Бүх цэргийн хүчийг байрлалаас нь эргүүлэн тат.
Ска: Эрхэмүүд ээ, Троцкий солиорсон байна.
Тро: Хэрэв энэ дайн бүрэн бүтэн байдлаа хамгаалах зорилготой эхэлсэн дайн юм бол хоёр талын хувьд аль эрт дуусах ёстой байсан.
Ска: Та нарт хэлсэн шдээ. Наадах чинь солиорчхож! Троцкий солиорсон байна! Зогсоогооч дээ, нөхөд өө! Урвагч!
ЭрЦаана: Тайвшир! Тайвшир!
Ска: Троцкийг зогсоогоорой! Урвагч! Савраа тат. Энэ чинь солиорол...
Эр2: Тэгээд үнэхээр явах гэж байна уу, эрхэмүүд ээ?
Ска: Явна аа.
Эр2: Германчууд Большевикуудтай холбоо сүлбээгүй хүмүүсийг нөхөрсөгөөр хүлээн авч байгаа гэсэн.
ЭрТөл: Би Герман руу явж чадахгүй ээ. Таныг яаж ийм шийдвэр гаргаж чадсаныг ойлгохгүй юм, Васили Михайлович.
Эр1: Харин та яах вэ, Владимир Естафевич. Ингэхэд та зүгээр үү?
Ска: Санаа бүү зов доо.
ЭрТөл: Скалон, явна биз дээ?
Ска: Азнаж байгаад оръё.
Фрэ: Гайхах зүйл алга. Хөөрхий эр таныг үзэн ядах нь ч аргагүй юм байна. Тухайн үед Зөвлөлт Орост дайтах нөөц бололцоо байгаагүй шүү дээ. Гэхдээ тийм нөөц бололцоотой хүмүүс Орост байсан.
Тро: Хэн байсан гэж?
Фрэ: Коссакууд.
Тро: Тийм л дээ. Тэдэнгүй бол би яг хэн юм...
Фрэ: Больж үз, Лев Давидович. Танд улс тодорх маргаанаа шийдвэрлэж нэгэн цул бодоод гадны дайсныг дарж авах боломж хангалттай байсан. Герман хамаг тамираа барж, ялагдлын ирмэг дээр ирсэн байсан шүү дээ.
Тро: Хэрэв бид тухайн үед Коссакуудтай нэг хөнжилд орсон бол бүтээсэн шинэ ертөнц маань хуучин ертөнцийн ужгирсэн баганагүйгээр оршиж чадахгүй гэдгийг батлаад өгөх байсан юм.
Фрэ: Ядаж л Орос орон бүрэн бүтэн үлдэх байсан юм. Хэрэв тэгсэн бол Сталин Финланд, Галиц, Балтын орнууд руу довтлохгүй байсан шүү дээ. Та Германчуудыг сонгосон. Бардам зан чинь...
Тро: Чимээгүй.
Фрэ: Яасан бэ?
Тро: Нутгийн хүмүүс энэ газрыг юу гэж нэрлэдгийг мэдэх үү? Олла Де Кокодрило. Матартай тохой. Алив өгч бай. Битгий хөдөл, Жексон. Битгий тийчил! Хөдлөх юм бол араатны анхаарлыг өөртөө татна шүү. Тайван бай.
Фрэ: Муу солиотой өвгөн.
Тро: Би Герман шүү. Намайг Герман гээд төсөөлөөд үз. Одоо чи юу хийх вэ? Матарт бариулахаа хүлээх үү? Эсвэл миний гараас бариад уснаас гарах уу?, Өөрөө наад царайгаа хардаг ч болоосой. Айдас, үзэн ядалт хоёр зэрэг тодорчихсон. Худлаа ярьсан юм, энд ямар ч матар байхгүй. Гараад ир., Чамд нэг энгийн зүйл ойлгуулахыг оролдлоо. Би матартай ус руу олон удаа шидүүлж байсан. Тоолж боломгүй олон. Гэхдээ тэглээ гээд би бууж өгөөгүй, тэр тутамд сэлж гарч ирсээр байсан. Харин Ленин ус руу нэг шидүүлээд л Брест-Литовскийн гэрээнд гарын үсэг зурчихсан. Одоо ойлгов уу?
БИЧИг: ПЕТРОГРАД
1918 ОНЫ НЭГДҮГЭЭР САР 21:35
Тро: Олон таван үггүй шууд хэлэх гэж ирсэн зүйлээ хэлчихье. Германтай хийх энхийн хэлэлцээр бүтэлгүйтсэн. Тийм учраас би Комиссарын албан тушаалаас албан ёсоор огцрох санал гаргаж байна.
Лен: Үүнийг чинь хариуцлагаас зугтах гэдэг юм даа.
Тро: Би хариуцлагаас зугтаагүй байна, Владимир Илич. Энэ болсон явдлаас бид бүгд сургамж авах ёстой. Улс орон байлдааны үйл ажиллагаа явуулахад бэлэн хүчирхэг, ёс суртахуунлаг армигүйгээр оршин тогтнодоггүй юм байна.
Ста: Битгий ярианы сэдэв өөрчлөөд бай, нөхөр Троцкий.
Тро: Би өөрийн алдаа дутагдлыг булзааруулаагүй шүү, гэвч... Хэрэв манайх хүчирхэг армитай байсан бол өнөөдөр хэн ч Германчуудын тавьсан байж боломжгүй шаардлагыг биелүүлэх тухай бодох хэрэггүй байлаа. Тийм ч учраас, намайг одоогийн албанаас минь чөлөөлж, зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн албан тушаалд томилж, шинэ Улаан арми бүрдүүлэх боломжоор хангаж өгнө үү.
Ста: Өмнөх хариуцаж авсан ажлаа гүйцэлдүүлж чадалгүй ирсэн байна шүү дээ. Тийм хүнд дайныг хариуцуулах хэрэг үү?
Тро: Зэвсэгт хүчнээ дахин сэргээх ажлыг сайн дураараа гардан хийх хүсэлтэй өөр хүн байвал хамаа алга.
Лен: Түр завсарлаад хурлаа үргэлжлүүлье_ Таныг ухамсарлаж байгаа гэж найдъя, Лев Давидович, хэрэв та дахин Зөвлөлийн итгэлийг алдвал...
Тро: Ойлгохын дээдээр ойлгож байна. Тийм ч болохоор би нэг нөхцөл тавимаар байна.
Лен: Нөхцөл өө?
Тро: Тийм ээ., Шинэ улаан армийн гол албан тушаалуудад хуучин Хаант оросын армийн мэргэжилтнүүд томилогдох ёстой. Ажлаа мэддэг хүмүүс. Бас жинхэнэ эх орончид.
Лен: Тэгэхээр чи армийг сэргээгээд Хаанд үнэнч үлдсэн офицеруудад эрх мэдэл өгөх бодолтой байгаа юм байна.
Тро: Тийм ээ. Гэхдээ зүгээр ч нэг эрх мэдэл өгчихгүй. Хэрэв монархист офицер урван тэрсэлбэл гэр бүлийг нь цаазаар авч байх хэрэгтэй.
Ста: Болохгүй ээ. Өөр дүрэмт хувцас л өмссөн болохоос өнөө л харгис удирдагчдыг бэлдэх гэж хөдөлмөрчдий хувсьсгал хийгээгүй гэдгээ санаарай.
Лен: Санааг чинь дэмжье. Ажилдаа ор.
Тро: Хаанаасаа ийм аятайхан эрс олоод ирэв, нөхөр Сермукс?
Сер: Та хувсгалыг айдас төрүүлэм байгаад зогсохгүй хараад баясдаг байх ёстой гэдэг шүү дээ.
Рас: Нөхөр Троцкий, танд нэг хүн танилцуулах гэсэн юм. Лариса Рейснер. Миний эхнэр. Армийн сурвалжлагчаар ажиллахаар болсон.
Тро: Нэрийг чинь сайн санаж байна. Миний тухай бичсэн аймшигтай эсээг чинь уншсан.
Рас: Эхнэрийнхээ өмнөөс хүлцэл өчье. Лариса маань яруу найрагч хүн юм. Анархизмыг зөв гэж боддог. Бичиж байгаа зүйлээс нь хааяа хувийн үзэл бодол хэт цухуйх гээд байдаг талтай.
Тро: Тайлбар тавьж өөрийгөө зовоох хэрэггүй дээ, нөхөр Расколников. Волга флотыг хэрхэн байгуулах талаараа л бод. За юу?
Сер: Бүгд сууцгаа.
Лен: За за, Лев Давидович. Одоо бүгд танаас л шалтгаална даа. Орос орны хувь заяа ч тэр, дэлхийн хувьсгал ч тэр гарт чинь байна. Бүр шууд утгаараа.
Тро: Чи фронт руу явахгүй юм уу, Коба?
Ста: Надад таных шиг ганган дүрэмт хувцас байхгүй шүү дээ, нөхөр Троцкий. Та бид хоёр хоёулаа л ялалтын төлөө бүхнийг хийнэ, тийм биз?
Тро: Яагаад наад дээрээ гарчихсан юм?
Се: Дайснуудад үзүүлээд өгөөрэй, аав аа!
Тро: Тэгэлгүй яах вэ.
Лев: Аав аа, амьд эргэж ирээрэй.
Тро: Амьд ирэлгүй яадаг юм. Миний хуяг дуулгыг хар л даа. Их буугаар буудсан ч яах ч үгүй. Битгий санаа зов. Ээждээ хань болоорой, аав нь удахгүй ирнэ.
Нат: Үүргээ биелүүлчхээд ир дээ, Лёва.
Лев: Баяртай, аав аа.
Лар: Дөнгөж сая цахилгаан шуудангаар муу мэдээ ирлээ. Казан эзлэгджээ, энэ юу вэ гэхээр, гайхамшиг тохиодоггүй л юм бол Зөвлөлт бүгд найрамдах улс хүнс, түлшний хомстолд орно гэсэн үг. Улаан арми нуран унаж байна. Анги нэгтгэлүүд бүтнээрээ оргон зугтааж байна. Тун удахгүй гамшиг тохиох нь ойлгомжтой боллоо. Яг энэ мөчид л хүмүүний амьд үлдэх хүсэл хамгийн ихээр сэргэнэ.
Тро: Эхлэлийг нь хасчих. Цаашид юу ч болж байсан ялагдлыг бүү дурсаарай. Нөхцөл байдлаас үл хамааран Улаан арми итгэл алдрах болоогүй. Ялалт бидний талд байна. Зоригт дайчин эрс маань дайсныг буцаан шахаж байна. Европийн хөдөлмөрч ард түмэн дарлал боолчлолыг эсэргүүцэн босох цаг ойртож байна гэж бич.
Сер: Лев Давидович.
Тро: Яасан?
Сер: Хүрэх дөхөж байна.
Тро: Ойлгомжтой биз?
Лар: Ойлгомжтой, Лев Давидович.
Эр3: Үүнээс цааш явах боломжгүй ээ, нөхөр Лев Давидович. Каппел бидний араас нэхэн довтолж замын шугамыг тасалсан байна. Удахгүй нааш ирнэ. Таны энд ирснийг мэдсэн. Бас буцах арга алга. Бид бүрэн бүслэгдлээ.
Тро: Хэр их хугацаа байна?
Эр3: Нэг цаг. Голоо дагаад уруудах нэг сонголт байна. Тэндээсээ Богучаевск хүрэх гэж оролдъё.
Тро: Миний энд ирсэн шалтгаан бол... ухралтыг зогсоох. Тэгсэн хэрнэ өөрөө зугтаах юм бол, цэрэг эрсийн маань зориг зүрх үхчихнэ.
Эр3: Та энд үлдвэл амиа үрэгдэнэ.
Тро: Үхэх амьдрах чухал биш. Яаж үхэх нь л чухал. Хэрэв би тулалдаж байгаад амь үрэгдвэл миний дараа ирэх хүний ажил хөнгөрнө.
Эр3: Бид лав тантай үхэж чадахгүй шүү.
Тро: Тэгвэл зэвсгээ хураалгацгаа. Та хоёрыг баривчиллаа. Буугаа өг.
Эр3: Ойлголоо., Цэргүүд бидний тушаалыг л дагана.
Тро: Тэгээд? Одоо тэгээд яах санаатай байна? Албаа орхих уу? Цэргүүдээ тараагаад хаашаа явах юм? Капел руу юу? Тэд нар чамайг гавлаж гинжлээд тэргүүн эгнээнд туух байлгүй. Урвагчид дуртай хүн гэж хаана байх вэ. Ямар ч шийдвэр гаргасан тулалдаж л таарна. Тэгээд үхнэ. Цаг хугацааны л асуудал. Зэвсгээ энэ ширээн дээр тавь., Эднийг шоронгийн бүхээг рүү аваад яв. Үгүй ээ, ер нь гавлачих. Зайлшгүй тулааны өмнө л зэвсэг өгөөрэй. Аваад яв., Биедээ тухтай хувцас олж өмс. Даашинз, өсгийтэй шаахайтай зугтах хэцүү шүү.
Сер: Бидэнд хангалттай зэвсэг сум байгаа ч хүн хүч дутагдаж байна. Цагаантны арми биднээс даруй 3 дахин олон. Мотоциклтой цэргүүд замыг цэвэрлэж галт тэрэг гол хүртэл явна...
Тро: Үгүй ээ! Бүгд эгнээнд орж тулалдана. Нэг ч хүн үлдэхгүй. Офицер, шуудан холбооч, тогооч нар хүртэл.
Сер: Лев Давидович, фронтод ирснийг чинь олон хүн харсан. Хангалттай шүү дээ. Хэдүүлээ цаг байгаа дээр нь зугтвал яасан юм бэ?
Тро: Би ойлгомжгүй юм яриад байна уу? Бүгд энд тулалдана! Яв.
Сер: Мэдлээ.
ЭрЦаана: Нөхөд өө!
Сер: Лев Давидович! Бидэнд хамгаалах гэсэн ганц л сонголт байна.
Тро: Дайсан ч гэсэн тэгж бодож байгаа. Амдаж довтолно гэж төсөөлөх ч үгүй. Бидний цорын ганц боломж бол ялалт! Дайсан биднийг айна гэж бодож байгаа. Гэхдээ үгүй ээ. Бид цагаантнуудыг тасчин хаяна. Тэдний аргыг өөрсдийнх эсрэг ашиглана! Төсөөлөөгүй алхам хийж урдаас нь сөрөн довтолно. Би ч гэсэн та нарын нэгэн адил үхэхээс айж байна. Тиймдээ ч амьд үлдэхийн төлөө тулалдана. Хэрэв амиа өргөх ёстой бол итгэл үнэмшлийнхээ төлөө тулалдаж байгаад амиа өргөцгөөе.
ЭрЦаана: Баруун эргэ. Алхаад марш!
Сер: Лев Давидович, цэргүүд маань ухарч байна.
ЭрЦэр: Ухраад! Ухраад!
Тро: Зогс! Зогс! Хаачих гэж байгаа юм? Урагшаа давш! Дайсны эгнээг сэтэл! Цэргүүдээ намайг сонс! Бид аль хэдийн ялсан. Одоо ганцхан л алхам хийчих. Эргээд харцгаа. Дайсантайгаа нүүр тулцгаа. Ухарсныг нь нохой шиг буудаж орхино шүү.
Эрчүүд: Дайраад! Ураа! Ураа!
Тро: Ураа! Сайн байна. Сайн байна. Болж байна.
Лар: Тайвшир, тайвшир. Хэвтэж бай. Босох хэрэггүй. Та шархадсан байна.
Тро: Тэгээд бид ялсан уу?
Лар: Тийм ээ. Нэмэлт хүч ирж Капелийг бут цохисон. Таныг ингэж чадна гэж төсөөлсөн ч үгүй.
Тро: Морь унаж уу? Би тосгоны хүүхэд шүү. Морь унах дуртай. Маш их.
Лар: Үгүй ээ. Ингэтлээ уурлаж. Бас тийм их хараалын үг хэлж. Эхийг нь хүртэл тэгж хараасны дараа цэргүүд таныг төрсөн эцэг шигээ л хүндэлж байна!ы
Тро: Түрэмгий байхаас өөр арга үлдсэнгүй... Түрэмгий зан бол хамгийн хүчтэй араншин. Давуу тал болдог юм.
Лар: Та Фройдыг уншдаг юм уу?
Тро: Бүр ярилцаж байсан.
Сер: Нөхөр Троцкий, цэргүүд хүлээж байна.
Эрчүүд: Ураа! Ураа! Ураа!
Тро: Цэргийн анги нэгтгэл заасан байрлалаа орхисон тохиолдолд эхлээд хариуцсан офицер, комиссарыг дараа нь арван цэрэг тутмын нэгийг нь буудаж шийтгэнэ. Цэргийн үүргээ умартсан бол 5 цэрэг тутмын нэгийг буудна. Эр зоригтой, шийдэмгий цэргүүдийг офицер болгон дэвшүүлнэ. Амиа хоохойлогч, хулчгар урвагчдыг шууд буудан хорооно. Үхэл эсвэл ялалт. Троцкий.
Сер: Нөхөр Троцкий, Расколников.
Рас: Нөхөр Троцкий. Казан манайх боллоо. Улаан арми шийдвэрлэх давшилтыг хийж байна.
Тро: Баярлалаа. Гарч болно._ Өө Силвиа минь! Сүйт залуу чинь хамаг матар айлгаад явуулчихлаа. Айх хэрэггүй ээ, дурлалт залууг чинь бүрэн бүтэн авчирсан.
Фрэ: Бас л гайхам чанар шүү. Ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй атлаа, ялалтыг ингэж томоор тэмдэглэнэ гэдэг. Бодитой байдал чинь хаана байна?
Тро: Бодит байдал гэдэг их энгийн, Жексон. Амь тавьчихгүй л бол хүн хүчирхэгжиж л байдаг. Ницще онож хэлсэн байгаа юм шүү.
Фрэ: Ницще?
Тро: Тийм ээ.
Фрэ: Сэтгэцийн эмнэлэгт ясаа тавьсан хүн шүү дээ. Та ч гэсэн тэгмээр байна уу? Тэг л дээ. Хийсвэр ертөнцдөө амьдарч л бай.
Тро: Энгийн хүн хорвоог орвонгоор нь өөрчилж, хоёр хувсгал хийчхээд амьд сууж байдаггүй юм даа, Фрэнк минь. Намайг хар л даа, Жексон. Би амьд байна.
Фрэ: Тийм үү?
Тро: Тийм ээ.
Фрэ: Та 60 настай, хөгшин эр. Эх орноосоо хөөгдөөд нуугдаж амьдарч байна. Агуу улс төрчидтэй тэмцэх цорын ганц арга чинь өөрийн намтараа бичих. Даана ч тэрийг чинь хэн ч уншихгүй. Яагаад гээч? Ялагдсан талын түүх хэнд ч сонин биш. Гэтэл та... ялагдсан гэдгээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Та өөрийгөө морины нуруун дээр давхиж яваа гэж бодоо юу? Эсвэл өнөө хуягт галт тэргээ мартаагүй юм уу? Битгий инээд хүргээд бай.
Тро: Энд инээж байгаа хүн нь ганц би л байх шиг байна. Дандаа л үглэж байх юм... Цаг үргэлж. Үглээд л, яншаад л.
Фрэ: Энийг танд өгөх ёстой байсан юм, гэтэл...
Тро: Яриагаараа чамайг сатааруулчхаж, ойлголоо. Ойлголоо.
Фри: Хайрт хонгор Леон минь... Чи хэлдэг биш хийдэг хүн. Би ч гэсэн. Бидэнд тийм ч их хугацаа үлдсэнгүй, ялангуяа чамд. Хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз. Надад мөнгө бий. Энд байх ч шалтгаан алга., Одоо нуугдаж яах юм бэ? Ганцаардалд шаналж явсаар насны эцсийг үзэх юм уу? Амьдралын шоронд хоригдож ханалаа шүү дээ. Эндээс зугтаад шинэ амьдрал эхлүүлцгээе л дээ. Үлдсэн насаа энгийн хүний амьдралаар өнгөрөөе. Далайн эрэг дээр. Хайртай хүнтэйгээ. Уулздаг байсан уушийн газартаа чамайг хүлээж байя. Ирэхгүй гэж шийдвэл чамайг ойлгоно оо. Ойлгохыг хичээнэ. Гэхдээ би эндээс маргааш явна. Чамтай ч, чамгүй ч. Чиний Фрида.
Фрэ: Яагаад буцаад ирэв ээ? Таныг хүлээж байгаа шүү дээ.
Тро: Тийм ээ. Юу гэхээр, Жексон, Фридатай хамт зугтана гэдэг... Би хуучин амьдралдаа цэг тавьсан. Дахиж гэнэтийн шийдвэр гаргахгүй. Хэзээ ч үгүй. Больж үзье., Намайг ойлгосон уу? Больж үзье дээ, чи минь.
БИЧИГ: ӨМНӨД ФРОНТ
ЦАРИЦЫН 1918 ОН 41:49
Сер: Лев Давидович.
Эр4: Нөхөр ерөнхий командлагч аа. Яагаад урьдчилж дуулгасангүй вэ. Юу ч бэлдэж амжсангүй шүү дээ.
Тро: Хүмүүсээ эндээс гар гэж хэл.
Эр4: Яах юм?
Тро: Чамтай ганцаарчилж ярилцмаар байна., Нөхөр Ворошилов, та тулааны талбарт ч ийм шийдэмгий юу?
Эр4: Гарцгаа.
Тро: Таныг суу гэж хэлээгүй байх шүү. Бас Зөвлөлт Оросын Улаан армийн ерөнхий командлагчтай харьцаж байгаагаа санаж журамтай бай., Танаас ганц л асуулт асууя. Яагаад миний тушаалыг биелүүлэхгүй байгаа юм?
Эр4: Би хэрэгтэй гэж бодсон тушаалаа л гүйцэтгэдэг.
Тро: Хэрэв тийм бол таныг баривчиллаа. Шууд Москва руу илгээнэ.
Эр4: Манай хүмүүс хаа сайгүй бий. Надаар оролдоод дэмий байх шүү.
Тро: Тэр үнэн., Энд л цаазалчихъя.
Эр4: Нө-нөхөр Троцкий. Би ердөө л тушаал биелүүлсэн шүү дээ.
Тро: Хэний тушаалыг?
Эр4: Сталин.
Тро: Сталин гэнэ ээ? Та фронтын дээд командлагч, харин Сталин хоол хангамжийг чинь л хариуцаж байгаа хүн. Няравын тушаалыг биелүүлдэг чинь ямар учиртай юм?
Эр4: Сталин бол хувьсгалын баатар! Ардын комиссаруудын зөвлөлийн хүндэт гишүүн!
Тро: Сонсов уу, Сермукс? Коба бүр хувьсгалын баатар болоод орхилоо. Тэр баатрыг нь олоод над дээр аваад ир. Наадахаа баривчил.
Сер: Лев Давидович, орж болох уу?
Тро: За.
Сер: Ороод ир. Энд зогс.
Ста: Танд гэрлээ унтраа гэж зөвлөх байна, нөхөр Троцкий. Биднийг агаараас бөмбөгдөж байна.
Тро: Надад өөр ямар зөвлөгөө өгмөөр байна? Зогсоод яах вэ, Коба. Суу л даа. Хаант Оросын үеийн цэргийн удирдагчдын ачаар манай арми ялалт байгуулж байгааг ойлгож байгаа, тийм үү? Харин энэ фронт дээр л ахиц гарч өгдөггүй. Удирдагч нь хувьсгалын баатар, хүнсний нярав Коба юм гэнэ. Сонсож байна уу?
Ста: Урьд нь ч олон удаа хэлж байсан, Троцкий. Хаант оросын дарангуйлагчдад үргэлжлүүлэн дарлуулах гэж хувьсгал хийгээгүй гэдгээ.
Тро: Чөтгөр ав, Коба! Хэн байснаа хэзээ ч битгий март. Хөгийн дээрэмчин байснаа. Дэлгүүр ч ажиллуулах боловсролгүй арчаагүй хулгайч байснаа бүү март. Чамд улс төрийн ч, дайны стратегийн ч мэдлэг дутна. Юу сэдээд байгаа юм?
Ста: Намайг битгий басамжлаарай, нөхөр Троцкий.
Тро: Би чамайг бас Ворошиловыг чинь фронтоос татаж байна. Москва руугаа буц. Замд хөндөлсөх гэж оролдвол бяцалж орхино шүү.
Ста: санаж л яваарай... нөхөр Троцкий. Таны зөв. Би Москвад очвол энд байгаагаасаа хамаагүй илүү зүйл хийж чадна. Танд нэг ёгт үлгэр ярьж өгье. Эртийн урьд цагт, Кавказын уулс дээгүүр нэг бардам бүргэд нисэж явж л дээ. Доош хартал нууранд зэрлэг нугас байж гэнэ. Бүргэд нэгийг нь шүүрэхээр завдаж, доош шунгатал өнөө нугаснууд бүгд ус руу шумбан орж бүргэд дэмий л баахан будилав. Бүргэдийн уур маш их хүрчээ. Тэгээд буцаад өндрөө авч дээш нисэж байгаад, далавчаа хумин шидсэн чулуу шиг доош хурдлав. “Энэ удаад надаас хаа холдов гэж” гэж хэлээд нуурын ус руу шумбан оров. Гэвч усанд орсныхоо дараа сэлж чадахгүйгээ гэнэт санаж тийчилж эхлэв. Золтой л живчихсэнгүй. Харин нугаснууд нуурын уснаад тайван гэгч нь гарч нисэхдээ: “ Хараач бүргэд гуай, би тэнгэрт ямар эрх чөлөөтэй нисэж байна вэ, харин та усанд яаж живж байгаагаа хараач” гэж гэнэ.
Тро: Сургамжтай л үлгэр байна. Гэхдээ би бүргэд биш. Арслан байна.
Ста: Би ч гэсэн нугас биш.
Тро: Сонсож байгаач, Коба. Би ч гэсэн нэг ёгт үлгэр саначихлаа. Нэг удаа цөөвөр чоно арслан дээр л ирж л дээ. Тэгээд “хүчээ үзье” гэж хэлж. Арслан харин хариуд нь мушилзсанаа яваад өгч. Цөөвөр чоно арслангын араас “надаас айсныг чинь амьтан бүрт хэлнэ дээ” гэж хашхирч. Арслан эвшээгээд “Намайг хулчгар амьтан гэж бодож л байг, гэхдээ цөөвөр чоно чамайг алчихсан байхад хэн ч намайг буруутгахгүй шүү” гэж хэлсэн гэдэг.
Ста: Дахиад нэг анхааруулъя. Бүхээгийн гэрлээ унтраа.
Тро: Наташа, амарч бай даа. Би жаахан сууж байгаад хажуулъя.
Ска: Чи урьд нь өөрийгөө яаж үхэх бол гэж... бодож байв уу?
Тро: Үгүй ээ, бодож байгаагүй.
Ска: Итгэхгүй байна. Энэ хорвоо дээр алхах хоногийн чинь тоо дэндүү цөөн үлдсэн. Дээрээс нь Лев Троцкий жамаараа үхэхийг тэвчихгүй. Чи үхлийнхээ талаар боддог... Магад боддог ганц зүйл чинь ч байж мэднэ.
Тро: Бодсон ч, бодоогүй ч би чам шиг хулчийж өөрийнхөө амийг таслахгүй. Амиа егүүтгэх нь үхлээс айхаас ч илүү хулчгар хэрэг.
Ска: Миний тохиолдолд бол магадгүй. Харин чиний хувьд бол эр зоригийн илэрхийлэл болно. Битгий ай._ Угаасаа чадахгүй гэдгийг чинь мэдэж байсан юм. Би аль хэдийн үхсэн. Яг л чиний зорилго мөрөөдөлтэй чинь адил, Троцкий.
ТӨГСӨВ
Back to episodes Go home