Троцкий 5

Монгол Телевиз

Төрөл: Орос ОАК                              Хуудасны тоо: 17

Нэр: Троцкий-5                                  Бичлэгт орсон:....  он ....  сар .....өдөр 

Орчуулагч: Ч.Ганцэцэг                            Эфирт гарсан:..... он ...... сар ..... өдөр

Тро:      Юу болоод байна аа? Чамд юу хэрэгтэй юм? ., Чи намайг өрөвдөлтэй гэж хардаг байсан. Харин би хөдөлмөрчдийн хувьсгалт армийн тэргүүн явсан хүн юм шүү. Ариун шүтээн. Чөтгөр.

Бичиг: Троцкий

             Тавдугаар анги     (00:45)

             Мексик, 1940 оны 8-р сар (00:49)

Фрэ:      Таны түлхүүр.

Фри:      Баярлалаа, танилцахад таатай байлаа.

Фрэ:      Хүлээгээрэй, гэхдээ.. чухам юу болоод өнгөрчихөв?

Фри:      Өдий насан дээрээ иймхэн юм ч мэдэхгүй гэж үү?

Фрэ:      Юу? Үгүй ээ, би өөр зүйлийн тухай ярьж байна. Ноён Троцкий-г цонхны цаанаас харсан. Өөрөө өөртэйгөө яриад байсан. Хий юм харж, ухаан санаа нь самуурдаг болчихоо юу?

Фри:      Лев шиг хүмүүс солиорно гэж байдаггүй юм., Тэд бидэн шиг энгийн хүмүүсийн харж чадахгүй зүйлсийг олж хардаг. Тэгээд бас юу гээч? Өнөөдөр гэнэт ингэж санагдсан. Би ч бас.. олж харж чадах юм шиг.

Фрэ:      Таны эзгүй байсан шалтгаан ийм учиртай байжээ?

Нат:      Сайн уу, Жексон? Та юун тухай яриад байна?

Фрэ:      Фрида-г нааш нь дуудсан хүн та байж. Ноён Троцкий-г эндээс явахыг ятга гэж гуйсан байх нь. Харин өөрөө тэдэнд саад болохгүй гээд гарч явсан. Таны үгийг сонсохоо больсон болохоор залуухан амрагийнхаа үгэнд орж магад гэж бодсон.

Нат:      Лев-т хэлдэг л юм бол, би чамайг тонилгож орхино шүү.

Фрэ:      Танд яагаад хайртай байдгийнх нь учрыг одоо л ойлгож байна.  

Тро:      Эрх мэдлийн тодорхойгүй, хоёрдмол нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Петроград-ын зөвлөл, түр засгийн газраас гаргасан аливаа санал санаачилгыг дэмжих боломжгүй хэмээн үзэж байна. Иймд, ажилчин хөдөлмөрчин, цэрэг дайчдыг хамарсан бүхий л байгууллагуудад, түр засгийн газрын, ялангуяа Александр Фёдорович Керенский-н гаргасан тушаал шийдвэрийг дагаж мөрдөхгүй байхыг хатуу анхааруулж байна. Петроград-ын зөвлөлийн дарга, Троцкий.

Нат:      Лев Давидович, та хэлээч. Петроград-ын зөвлөлийн дарга Троцкий, хэзээ нэг өдөр бичгийн машин дээр шивж сурах болов уу?

Тро:      Наташечка, техник хэрэгсэл дээр ажиллахдаа тааруухан гэдгийг маань чи мэднэ дээ. 

Бичиг: Петроград, 1917 оны 10-р сар             (03:46) 

Тро:      Хүн ирнэ гэсэн билүү? ., Зина, Нина? 2 охин маань залуу хатагтай нар шиг харагдаж байх чинь вэ. Наташ, хэн ирснийг хар даа.

Зин/Нин:     Сайн байна уу?

Тро:      Лёва, Серёжа, эгч нар чинь ирлээ.

Зин:      Сайн уу?

Нин:      Сайн уу?

Тро:      Саша, эрхэм найз минь.. сайн явж ирэв үү?

Сок:      Сайн уу?

Се:        Алив хувцсаа нааш нь өгчих.

Зин:      Та 2-н нэрийг хэн гэлээ? Лёва, Серёжа билүү?

Лев:      Тийм ээ. Та 2-т өрөөнүүдээ харуулъя.

Се:        Нааш ир. Тийшээ.

Нин:      Тийшээ юү?

Сок:      Сайн байна уу?

Тро:      Тэгээд ээжтэйгээ амьдрах юм биз дээ?

Зин:      Тийм ээ. Эндээс холгүй. 2 барилгын цаана байрлахаар болсон.

Нин:      Өдөр болгон уулзах боломжтой боллоо.

Тро:      За тэгээд өвөө чинь ямаршуу байна даа? Та нарыг Петроград руу явуулахгүй гэж баахан зөрүүдэлсэн байлгүй.

Нин:      Хэлэх ч юм биш. Бүр түгжинэ гэж сүрдүүлж үзсэн. Гэсэн ч бид зүтгэсээр байгаад хүрээд ирсэн. Зина-гийн юу хийснийг та харсан ч болоосой.

Зин:      Өөр арга байгаагүй ээ. Энд хувьсгал болох гээд амьдрал буцалж байна. Харин тэнд.. хонь ямаанаас өөр зүйл харахгүй. Өглөөнөөс орой болтол гурил тээрэмдэнэ.

Нин:      Тэгээд ч.. ээж цөллөгнөөс эргээд ирсэн. Өвөөд ямар ч боломж байгаагүй л дээ. Ингээд гэр бүлээрээ цуглалаа.

Се:        Би өвөөгийн царайг ганц ч удаа харж байгаагүй. Өвөөтэй...

Тро:      Та нар маргааш машинд сууж зугаалмаар байна уу?

Зин/Нин:     Та машинтай юм уу?

Тро:      Хувийнх биш албаны машин. Гэхдээ илтгэл тавьсны дараа та нарт Петроградыг танилцуулж, гүүр яаж барьдагийг харуулж болох л юм. Ямар санагдаж байна?

Зин/Нин:     Дуртайяа зөвшөөрнө.

Зин:      Өвлийн ордонг үзэж болох уу?

Тро:      Өвлийн ордон, Таврический ордон. Тэгээд бүр Петергоф-ыг ч үзүүлсэн болно. Дулаан хувцсаа өмсөөрэй. Усан оргилуур ажиллахгүй нь харамсалтай.

Нат:      Яриагаа дараа бол. Бялуу бэлэн болчихлоо.  

Тро:      За бялуу гараад ирлээ. Идэцгээ. Би явж ажлаа хийлээ.

Сок:      Лёва, Серёжа? Охид оо?

Фри:      Өглөөний мэнд, Фрэнк? Хаалга онгорхой байхаар нь ороод ирлээ.

Фрэ:      Нүүр гараа угаагаадахъя., Хог гэж..., Фрида, та тун сонирхолтой эмэгтэй юм. Таны таалдаг чөлөөт дурлал.. зурсан зургууд чинь.. эгэл жирийн хэр нь этгээд зан авир.. үхлийн тухай ойлголт гээд л., Гэхдээ миний сонирхлыг юу хамгийн их татаж байна гээч? ., Энд яах гэж ирээ вэ?

Фри:      Лев , та 2 нэгнээсээ хамааралтай болсныг та мэдэх үү?

Фрэ:      Утгагүй юм. Ноён Троцкий хэнтэй ч хамааралтай байх дургүй. Тэрний хувьд хүмүүс бол.. агуу түүх бүтээхэд ашиглагдах барилгын хэрэглэгдэхүүн. 

Фри:      Гэхдээ та жирийн нэг хүн биш. Лев-ийн хувьд та онцгой нэгэн. Шүүгч.

Фрэ:      Та юу олж хараа вэ?

Фри:      Харж байна уу? Энэ бол хаан эрвээхэй. Хавар зуны улиралд энэ эрвээхэй хэдхэн хоног амьдардаг. Харин намар гарч ирсэн хаан эрвээхэйд бурхан бүхэл бүтэн 7 сар амьдрах хугацаа бэлэглэдэг. Өвөл болохоор дулаан орон руу нисэж тэндээ үр удмаа үлдээх боломж олгож байгаа хэрэг. Инээдтэй байгаа биз?

Фрэ:      Бас шударга бус.

Фри:      Лев өвлийг давж чадахгүй гэдгээ мэдэж байгаа.

Фрэ:      Та энд яах гэж ирснээ хэлээч.

Фри:      Өршөөнгүй шүүгч болж өгөөч гэж танаас гуйх гэж ирсэн юм. 

Фрэ:      Чөтгөр гэж, чи солиотой юм байна.

Фри:      Удаан амьдрахгүйгээ мэдсэн хүмүүс бие махбодийн таашаалаас хэр барагтаа татгалздаггүй.

Фрэ:      Сексийн дараа заавал үхлийн тухай ярих хэрэг байна уу?

Фри:      Секс үхэл 2-т төстэй зүйл олон бий. Татах уу?

Фрэ:      Үгүй ээ. Тархиа хордуулмааргүй байна.

Фри:      Тархийг чинь хордуулахгүй, харин өвчин намдаахад тусалдаг юм.

Фрэ:      Зураач та нарт бүх зүйл өвчин шаналал болж харагддаг биз.

Фри:      Би 18-тайдаа осолд орсон. Миний сууж явсан автобус, трамвайтай мөргөлдсөн. Хөлний яс маань.. 11 хугаралтай. Бас хавирга, эгэм, нурууны яс ч хугарсан. Автобусны бариул намайг шорлог шиг сүлбэсэн байсан. Энүүгээр гарч ирэхдээ аарцагны яс хугалж орхисон. Автобусны бариуланд.. охин биеэ алдана гэдэг тэнэг байгаа биз? ., Энэ тоглоом биш шүү, Фрэнк., Би амьдралынхаа тэн хагасыг бие махбодын өвчин шаналал дунд өнгөрөөж байна. Бас би хэзээ ч хүүхэд төрүүлж чадахгүй.

Фрэ:      Надад Троцкий-гийн тухай ярьж өгөөч.

Фри:      Яах гэж? Чи өөрөө Лев-т хүссэн асуултаа тавьж болно шдээ.

Фрэ:      Чи надаас өршөөнгүй хандаач гэж гуйсан. Шүүгч гэрчээс асууж шалах эрхтэй байдаг.

Фри:      За яах вэ. Юун тухай мэдмээр байгаа юм? Лев бид 2 яаж амраг бололцсон тухай юу?

Фрэ:      Үгүй ээ. Наадах чинь надад сонин биш. Хүүхдүүдийнх нь тухай ярьж өгөөч. Ноён Троцкий үнэхээр үр хүүхдүүддээ хайргүй байсан гэж үү?

Фри:      Лев сайн эцэг байж чадаагүй. Гэхдээ тэдний төлөө санаагаа чилээдэггүй байсан гэсэн үг биш. Тунаж үлдсэн хүн чанар нь тэрнийг тайван суулгадаггүй  байсан.  

Нин:      Ийм олон хүн аавын илтгэлийг сонсох гэж ирсэн гэдэгт итгэж чадахгүй нь. Бага байхад өвөө Шаляпин-ы тоглолт руу дагуулж явсныг санаж байна уу?

Зин:      Тийм ээ.

Нин:      Өнөөдрийнхөөс цөөн хүн цугласан байх аа.

Зин:      Нинка минь дээ, Шаляпин хэн юм бэ? Зүгээр л нэг дуучин. Харин энд хувьсгал болж байна.

Эр 1:     Федя, хар даа. Хөөрхөн охид явж байна.

Эр 2:     Нөхөр зөвлөлийн дарга аа, Петроград-ын ажилчдад зэвсэг тараах тухай тушаалд гарын үсэг зураад өгөөч. Керенский хориглосон хэр нь, өөрөө Петропавлов-ын бэхлэлтийн зэвсгийг хураах тушаал гаргасан. Тэгэхээр бүх зэсвгээ казакуудад өгнө гэсэн үг биш үү?

Эр 3:     Эрх мэдэл 2 хуваагдсны л гай. Ленин мөн ч их үгүйлэгдэж байна даа.

Тро:      Владимир Ильич хоргодох байранд нуугдаж, тэндээ суугаад захидал бичихийг илүүд үзсэн.

Эр 3:     Юу? Нөхөр Ленин-г хилийн чанадад байгаа гэж бид сонссон.

Тро:      Нөхөр Ленин олны нүднээс далд, чухам хаана нуугдаж суугааг нөхөр Коба хэлж өгч чадна гэдэгт итгэж байна.

Зин:      Аав аа?

Нин:      Бид энд байна аа.

Зин:      Бид хүрээд ирлээ. 

Тро:      Миний охид. Хувьсгал ямар санагдаж байна? Айхгүй байна уу?

Зин:      Нөхөр Троцкий өөрийн биеэр дэргэд байхад бид юунаасаа ч айж эмээх билээ?

Нин:      Аав аа, машинаар зугаална гэсэн хэвээрээ биз дээ?

Тро:      Хэвээрээ байлгүй яах вэ, би амласан шүү дээ.

Эр 4:     Лев Давидович, бид хоцрох нь.

Тро:      Илтгэл тартал хүлээж байгаарай. Дуусмагц нь явцгаая. 

Зин:      Ойлголоо.

Тро:      Оюун санааг захирч чадсан хүч, дэлхий ертөнцийг захирч чадна. Өнөөдөр бидний оюун санааг хувьсгалын агуу их хүч захирч байна. Ахиад жаахан, ахан дүүс ээ. Эгч дүүс ээ, дэлхий ертөнц удахгүй тэр чигтээ, үүрд өөрчлөгдөнө.

Хүмүүс:      Ура.

Эр 5:     Ура.

Хүмүүс:      Ура.

Тро:      Гэхдээ, ажилчин ард түмэн яг одоо юу олж харж байгаа гээч? Юуны өмнө тэдэнд төр засгийн эмх замбараагүй, ичмээр дүр төрх харагдаж байгаа. 2-рт капиталистуудын тасралтгүй үргэлжлэх.. хулгай дээрэм. Ийм нөхцөл байдал дор ажилчин хөдөлмөрчин хүн бүрт өөрөөсөө ингэж асуух эрх бүрэн бий: Улс орон задардгаараа задарч, капиталистууд биднийг үргэлжлүүлэн дээрэмдсэн хэвээр байх юм бол би яагаад дуугүй суух ёстой гэж? Би тавих ёстой шаардлагыг тавьж, хүртэж чадах бүхнээ хүртэнэ. Өнөөгийн нөхцөл байдлын үр дүн, зайлшгүй гарах үр дүн ийм л байна. Гэхдээ энэ бид бүхний хүсэн хүлээсэн үр дүн мөн юм гэж үү?

Эр цаана:   Биш ээ.

Эр 6:     Түр засгийн газар тонил цаашаа. Төр засгийг түлхэн унагая.

Эр 3:     Хангалттай. Хэдий болтол тэвчих юм бэ? Яасан ханаж цаддаггүй улс вэ?

Эр цаана:   Өөрчлөх цаг нь иржээ.

Эр цаана:   Одоо хангалттай.

Тро:      Надад итгээрэй. Хөдөлмөрчин хүн бүрт хүсэл зоригийнх нь илэрхийллийг олж харах боломжийг олгох, хүсэл зоригийнх нь биеллийг харуулах хүч чадал улс орны оройд гарах тэр өдөр, тэр цагт, “Тийм ээ энэ хүч чадал намайг хуурахгүй, энэ төр засаг намайг дээрэмдэхгүй” юм байна гэж дор бүрнээ хэлэх чухам тэр өдөр, тэр цагт дэлхий ертөнцөд шинэ засаглал гарч ирэх учиртай. Шударга засаглал мандана.

Хүмүүс:      Ура.

Тро:      Харамсалтай нь, хувьсгалаар далимдуулж өөрсдийн өчүүхэн хүсэл сонирхлоо гүйцэлдүүлэх гэсэн.. тэр гэж танигдахгүй, энэ гэж эндүүрэгдэхгүй эрээвэр хураавар хүмүүс олон бий. Тийм хүмүүстэй бид зөндөө таарна. Тэд бидэнд “Цаг нь болоогүй байна” гэж хэлнэ. Тэд бидэнд “Бүх зүйл аяндаа болно” гэж хэлнэ. Харин би “Үгүй ээ. Одоо, үгүй бол хэзээ ч биш” гэж хэлнэ.

Хүмүүс:      Ура.

Эр 6:     Керенский-г зайлуулцгаая.

Эр цаана:   Керенский-г түлхэн унагацгаая.

Хүмүүс:      Тийм ээ, зүйтэй. Зөв ярьж байна аа.

Эр цаана:   Ура.

Эр 7:     Троцкий дүү минь, бидэнтэй хамт уугаач.

Тро:      Баярлалаа. Баярлалаа.

Зин:      Аав аа? Аав аа?

Тро:      Би энэн дээр гарын үсэг зурахгүй ээ. Өөрөө зохицуул бас Керенский-тэй ямар ч тохиролцоо хийхгүй гэж дамжуул.

Ста:      Сайхан ярилаа, нөхөр Троцкий. Мартахгүй санаж явна аа.

Тро:      Тантай ярьж зогсох цаг алга, нөхөр Коба. Намайг хүн хүлээж байгаа.

Ста:      Ленинтэй ч бас ярихгүй гэж үү?_ Айх хэрэггүй дээ, нөхөр Троцкий. Энэ хүмүүс нөхөр Ленин-ий хувийн бие хамгаалагч.

Тро:      Коба, ямар гээч тагнуултай, хямдхан жүжиг тавих гээд байна? Владимир Ильич хаана байна?

Ста:      Явцгаая.

Эр цаана:   Гал гарч байна.

Хүмүүс:      Эндээс түргэн гараарай. Та минь ээ, гал гарч байна. Түргэлээрэй, түргэн гарцгаа.

Нин:      Аав хааччихав аа? Биднийг мартана гэж баймааргүй юм аа.

Зин:      Гомдоллох хэрэггүй ээ. Аав заавал ирнэ. Би мэдэж байна., Нина? Нина? Нина?

Тро:      Браво, Владимир Ильич. Өнгөлөн далдалж, хувийн бие хамгаалагч хүртэл хөлсөлж аваад л. Сүүлд гарсан тагнуултай зохиолуудыг сүрхий уншсан бололтой байна шүү.

Лен:      Доог тохуу биш шүү, Троцкий. Та л намайг оргож зугтах зам руу түлхсэн. Тэгээд эзгүй хойгуур, гардаж байгуулсан намыг маань бага багаар гартаа оруулсан.

Тро:      Таны нам биш шүү дээ.

Лен:      Тийм үү? ., Тэгвэл хэнийх гэж? Таных лав биш байлтай.

Тро:      Хөдөлмөрчин ард түмний нам.

Зин:      Нина, байз. Нина? Нина, гараа нааш нь. Нина? Үгүй ээ.

Хүмүүс:      Замаас холдооч ээ. Гармаар байна шдээ. Битгий түлхээд бай л даа.

Зин:      Нина? Нина?

Лен:      Дараа нь юу болох талаар та бодож байгаагүй гэж үү?

Тро:      Дараа нь гэнэ ээ?

Лен:      Тийм ээ, дараа нь. Та бодоод үз. Хувьсгал болж, эрх мэдэл большевикуудын гарт шилжинэ. Улс орон сүйдэж, дайн болох нь тодорхой.

Тро:      Би наадхаас чинь айхгүй байна.

Лен:      Тийм ээ, айхгүй гэдгийг чинь мэдэж байна. Гэхдээ хувьсгал ялсны баяр хөөр замхран одсоны дараа бурханд хайртай оросын ард түмэн еврей удирдагчтай байхыг зөвшөөрөх болов уу? ., Сайн сонс Троцкий. Танд 2 зам байна. Бууж өгөөд намайг дага үгүй бол үг дуугүй тонилж үз. Ямар ч тохиролцоо байхгүй. Одоо л эргэцүүлж тунгаадаг цаг. Дараа нь ажил төрлөө үргэлжлүүлнэ биз. Яах вэ.. намын 2 дахь чухал хүн болдог ч юм уу., Бодоод үзээрэй.

Тро:      Татгалзвал юу болох вэ?

Лен:      Тэгвэл таныг Керенский шиг, яг ингээд нулимаад л хаяна. Амьдрал чинь сохор зоосны ч үнэд хүрэхээ болино.

Тро:      Тавьсан саналыг чинь.. бодож үзлээ., Та чөтгөр рүү тонилж үз, нөхөр Ленин._ Зиночка, юу болоо вэ?

Зин:      Та бидний тухай ганц ч удаа болов бодсон эсэхийг мэдэх гэсэн юм.

Тро:      Уучлаарай. Яг одоо нэгэн зэрэг дэндүү олон юм давхацсан хэцүү цаг үе таарчихлаа.

Зин:      Та хариулсангүй.

Тро:      Надад.. хүнтэй уулзах чухал хэрэг гарсан.

Зин:      Юу? Чухал хэрэг гэнэ ээ? ., Таныг чухал яриа өрнүүлж байх зуур Нина золтой л олны хөлд гишгүүлээд үхчихсэнгүй.  

Фрэ:      Баяртай.

Фри:      Фрэнк, чи мартаагүй биз дээ? Лев-д зөөлөн хандаарай. Гуйя.

Фрэ:      Хичээе ээ._ Сайн байна уу, нөхөр Троцкий?

Тро:      Үр хүүхдээ алдсан эцэг хүнд ямар мэдрэмж төрдгийг мэдэх үү? Тэрээр.. амьтан болж хувирдаг. Сар руу харж улихаас өөр зүйл.. хийж чадахгүй. Дараа нь тэр амьтан биеийг нь аажим аажмаар орхин одно. Буцаад хүн төрхөндөө орох боловч тэр хүний дотор нь.. хоосон хөндий, тэгсэн хэр нь.. бодож санах нь хэвээрээ. Энэ хамгийн аймшигтай. Учир нь.. бодол санаа нь эзгүйрсэн үед тэр хүн улихаас өөр зүйл хийж чадахгүй. Энэ ч бас гайгүй. Удаж төдөлгүй.. устгаж сүйрүүлэх тухай бодлууд.. толгой дотор эргэлдэж эхэлнэ., Түрүүлж яваад өгөх байсан юм бол, тэд яах гэж энэ хорвоод мэндэлсэн байх вэ? Ямар зорилготой байж таарах вэ? Ингэж болохгүй шүү дээ, ийм байж таарахгүй. Тэдгээр бодол дотроос чинь идэж эхэлнэ. Хоногийн 24 цагийн турш толгой дотор эргэлдэнэ. Пянз тоглуулагч эвдрэхээрээ заримдаа нэг л пянзыг эргэлдүүлж, ахин дахин эгшиглүүлээд байдагтай адилхан. Зогсоохыг оролдовч нэмэр байхгүй. Цаг үргэлж өнөөх л хөг аялгуу сонсогдоостой. Өнөөх л аялгуу.

Фрэ:      Би таныг үзэн ядах гэж оролдсон. Гэхдээ үзэн ядах сэтгэл огт төрөөгүй. Харин өрөвдөх сэтгэл л төрсөн.   

Тро:      Танд үр хүүхэд байхгүй. Тэгэхээр миний юу ярьж байгааг зах зухаас нь ч.. гадарлахгүй., Ёс суртахуунтай хүн юм биз дээ? Хөөрхий дөө.    

Фрэ:      Би зүгээр л таныг...

Тро:      Өрөвдмөөр байгаа бол, явж очоод Сильвия-г өрөвдөж болно шүү. Хөөрхий бүсгүй гэрлэх санал тавихыг чинь хүлээж суугаа. Харин чи Фрида-тай хамт нэг оронд зугаацаж хэвтдэг. Намайг юу ч мэдээгүй гэж бодоо юу? Чамтай өглөөний цай уух бодолтой байгаа тухайгаа Фрида надад хэлсэн. Надад итгээрэй, Фрида-тай өглөөний цай уух үед юу болдгийг би.. сайн мэднэ. 

Фрэ:      Тийм ээ, надад үр хүүхэд байхгүй нь үнэн. Болохгүй ч байж мэднэ. Гэхдээ өөрийгөө аврагч бурхан гээд итгэчихсэн ааваасаа болж, хүүхдүүд нь зовж шаналахаас дор зүйл байхгүй гэдгийг би сайн мэднэ., Тийм ээ, би таныг өрөвдөж байна. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд таны олж авсан зүйл бол бусдын өрөвдөж хөөрхийлсөн харц., Надаас гараа тат.

Сил:      Чи яагаад ингээд байгаа юм бэ?    

Фрэ:      Уучлаарай, энэ ярилцлагаас болоод ухаан санаа самуурч гүйцлээ.

Сил:      Чи над дээр ирэх ч үгүй, чамтай хэзээ сүүлд нэг оронд орсноо бараг мартах дөхлөө.

Фрэ:      Сильвия, би сүүлийн үед өөрийн ухаангүй юм шиг л байна. Тэр бол жинхэнэ чөтгөр. Сүнсийг маань бага багаар сорж дуусах нь. Би шөнө ч унтахаа больсон. Нойрны эм уугаад хэвтсэн ч өглөө болтол унтаж чадахгүй.

Сил:      Чи улам л танигдахгүй болоод байх юм. Өмнөөс чинь санаа зовж байна. Манайх руу явъя. Тэгэх үү? Явцгаая.

Фрэ:      Би чадахгүй ээ. Сильвия?

Сил:      Гуйж байна.

Фрэ/Сил:     Хэрэггүй.. би эхлүүлсэн ажлаа дуусгах хэрэгтэй байна шүү дээ./ Битгий ингээч дээ. /зэрэгцэж ярина/      

Тро:      Ингэж байхаар Фрида та 2-н хооронд юу болсныг.. шулуухан хэлсэн нь дээр юм биш үү? ., Угаасаа, та Сильвия-д хайргүй шүү дээ. За тэгээд энэ нөхцөл байдлаас яаж гарах гэж байна даа?

Фрэ:      Өөрийнхөө хэрэгт санаа тавьсан чинь дээргүй юу.. нөхөр Троцкий., Гарт чинь нэгэнт ороод ирсэн эрх мэдлээс яагаад татгалзсанаа хэлээч.

Тро:      Яагаад ингэж асуух болов? Би юунаас ч татгалзаагүй.

Бичиг: 1917 оны 10-р сарын 25          (28:22)

             Тэнгисийн цэргийн асуудал эрхэлсэн газар      (28:26)

             Цахилгаан холбоо                                 (28:26)

             “Финлянд вокзал” галт тэрэгний буудал       (28:27)

             “Ажилчны зам” сонины газар            (28:30)

             Цахилгаан станц   (28:30)

             Өвлийн ордон       (28:33)

Зино:    Лев Давидович, Каменев залгалаа. Та энд яаралтай хуралдана гэсэн юм уу?

Тро:      Тийм ээ, бүгдээрээ өнөөдөр хийнэ.

Зино:    Юу хийнэ гэж?

Тро:      Хувьсгал.

Бичиг: Григорий Зиновьев (Радиомысльский)

             Хувьсгалч, зөвлөлтийн төр, нийгмийн зүтгэлтэн. 1936 онд буудуулсан.     (28:50)

Зино:    Байзаарай, Ленин 27-нтой холбоотой юм ярьж байсан. Өнөөдөр хорин таван шүү дээ.

Тро:      Бид өнөөдөр хувьсгал хийнэ. Тэнгисийн цэргүүдийг цуглуул.

Эр 8:     Сайхан мэдээ дуулгаж чадахгүй нь. Испани томуу. Бүрэн судлагдаагүй, шинэ вирус. Аминд хүрэх магадлал 20 хувь.

Бичиг: Лев Каменев (Розенфельд)

             Хувьсгалч, зөвлөлтийн төр, нийгмийн зүтгэлтэн. 1936 онд буудуулсан.     (29:45)

Кам:      Лев Давидович, та ингэж болохгүй шүү дээ. Та Петроградын зөвлөлийн дарга гэдэг нь үнэн. Гэхдээ Ленин эсвэл өөрийнхөө аль нэгийг сонгохыг бидэнд хүчээр тулгаж болохгүй. 

Тро:      Ленин. Танай Ленин чинь тэгээд хаана байна? Хэлээч., Чөтгөр аваг.. хааччихсан юм бол оо? Байхгүй. Энд алга. Зөгнөлт зохиол. Өө, хэдэн гүржээр дамжуулж ирүүлсэн захидал. Танай Ленин энд л байна. Ийм байхад, та нар тэрнийг сохроор дагасан хэвээр.

Зин:      Наталья Ивановна, аав хэзээ ирэх юм бэ?

Нат:      Мэдэх юм алга. Сүүлийн хэд хоног ажил дээрээ хонож байгаа. 

Зин:      Би дагуулаад ирье.

Нат:      Зина, хүлээ.

Эр 8:     Наталья Ивановна, надад аяга хүйтэн ус хэрэг болох нь. 

Зин:      Чи хаачих гээ вэ?

Лев:      Би ганцааранг чинь явуулж чадахгүй ээ.

Зино:    Яг одоо та энд, удирдлага таны гарт байгаа нь үнэн. Гэхдээ Ленин манай намыг байгуулсан. Биднийг өнөөдрийн энэ өндөрлөгт хүргэсэн. Биднийг 10 гаруй жил араасаа дагуулж яваа. Харин та хэдэн жил болж байгаа билээ?

Кам:      Хагас жил.

Зино:    Хагас жил.

Тро:      Өнөөдөр та нар надтай хамт түүхэнд нэрээ үлдээж болно. Эсвэл маргааш түүхийн гадна үлдэж хоцорсон ч болно., Сонголтоо хий.   

Бичиг: Тушаах нь, Кексгольмскийн хорооны хүчээр Төв шууданг эзлэн авсугай. Троцкий  (31:47)

Тро:      Төлөвлөгөө ёсоор үргэлжлүүл. Хагас цаг тутамд надад хариу мэдэгд.

/эрчүүдийн яриа байхгүй/

Бичиг: Тушаах нь, зургаадугаар батальон Николаевский галт тэрэгний буудлыг эзлэн авсугай. Троцкий             (32:13)

             Банк

             Николаевский галт тэрэгний буудал

             Төв шуудан

             Өвлийн ордон

             Цахилгаан холбоо      (32:24) 

             Тушаах нь, тэнгисийн цэргийн шилдэг дайчид Төв банкийг эзлэн авсугай. Троцкий  (32:47)

             Тушаах нь, түр засгийн газрын гишүүдийг баривчилсугай. Троцкий     (33:13)

Эр 9:     Түр засгийн газрын гишүүд байна уу? Бууж өгцгөө.    

Зино:    Керенский зугтсан. Түр засгийн газрын гишүүдийг баривчилсан. Эсэргүүцэж байгаа хэдэн хүн бий. Гэхдээ...

Тро:      Хэдэн хүн амиа алдсан?

Зино:    20 хүн.

Тро:      Ердөө 20 гэж үү?

Зино:    Баярлахгүй байна уу даа?

Тро:      Яалаа гэж, баяртай байлгүй яах вэ.

             Жижиг хотод амьдардаг нэг еврей байж гэнэ

             Гүүгээ хөтөлж аваад явж байж гэнэ

             Замдаа нэг еврей мэргэнтэй таарч гэнэ

             Гүүгээ яаж үнэд хүргэх вэ гэж асууж гэнэ ээ.       /дуулна/

Зино:    Лев Давидович, та зүгээр үү?

Тро:      Аз жаргал ирэхийг хүлээх тэр мөч л жинхэнэ аз жаргал байдаг гэсэн яриа сонсож байсан уу?

Зино:    Юу?

Тро:      Хүсэл мөрөөдөл дүүрэн амьдрал чамд агуу хүч чадал хайрладаг. Тэгвэл мөрөөдөл биелсний дараа юуны төлөө, юу бодож амьдрах ёстой вэ? Ингэж бодож байгаагүй юу?

Зино:    Үгүй ээ.

Лев:      Аав аа?

Тро:      Та 2 энд юу хийж явдаг билээ?

Лев:      Серёжа испани томуу тусчихсан.

Тро:      Юу?

Зин:      Маш хүнд байгаа. Үхэж ч магадгүй. Аминд нь хүрэх магадлал 20 хувь гэж эмч хэлсэн. 

Тро:      Ойлголоо. Би 2 цагийн дараа эргээд ирнэ. Бүгдийг нь цуглуул. Бүгдээрээ ялалт байгуулснаа зарлан тунхаглах хэрэгтэй. Яаж үнэд хүргэх вэ? Явцгаая.

Лен:      Троцкий, та юу хийчихэв ээ?

Тро:      Энийг хувьсгал гэдэг юм, Владимир Ильич.

Лен:      Энэ үү? Энэ хувьсгал биш. Харин төрийн эргэлт. Банк дээрэмдэж байгаагаас ялгарсангүй. Бид америкт биш орост байгаа шүү дээ.

Тро:      Та машинаар хүүхдүүдийг маань гэрт нь хүргээд өгөөч. Дараа нь.. намайг ирж аваарай.

Эр 10:   Гүйцэтгэе, нөхөр Троцкий.

Тро:      Зүйтэй. За...

Зин:      Гэртээ заавал ирээрэй. Сайн байна уу?

Эр 10:   Хүүхдүүд ээ, явцгаая.

Тро:      Тийм ээ, би төрийн эргэлт хийсэн. Гэхдээ нэр нүүрээ хамгаалж үлдмээр байгаа бол та нар бүгд энийг хувьсгал гэж нэрийдэх болно. Танд л нэмэртэй., Владимир Ильич, таны зөв байсан. Орос орон хэзээ ч еврей удирдагчийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэзээ ч., Гэхдээ хувьсгал хийхэд заавал удирдагч хэрэгтэй. Сонголт таных.

Лен:      Мартах шахлаа. Өнөөдөр таны төрсөн өдөр юм байна лээ., Баяр хүргэе.

Тро:      Баярлалаа.

Лен:      Нөхөд өө? Нөхөд өө? Нөхөд өө? Энэ бүх хугацаанд большевикуудын хэлж ярьж ирсэн ажилчин, тариачдын хувьсгал өнөөдөр биеллээ оллоо.

Хүмүүс:      Ура! Ура! Ура!

Лен:      Одоо нөхөр Троцкий үг хэлнэ ээ.

Хүмүүс:      Троцкий! Троцкий! Троцкий! Троцкий! Троцкий! Троцкий! Троцкий! Троцкий! Троцкий! Троцкий! Троцкий!

Тро:      Нөхөд өө, бид энэ өдрийг мөн ч их хүсэн хүлээсэн. Өнөөдөр та бидний мөрөөдөл биеллээ оллоо. Пролетариудын хувьсгал ялалт байгууллаа.

Хүмүүс:      Ура! Ура! Ура!

Тро:      Өнөөдөр хувьсгал ялахад большевикуудын нам бодит үүрэг гүйцэтгэлээ., Сүүлийн үед Владимир Ильич Ленин, Петроград-ын зөвлөлтэй тэр бүр хамт байж чадаагүй. Тэрээр ажил үүргээсээ хөндийрсөн., Өнгөц харахад ингэж ойлгогдож магад. Гэхдээ үнэн хэрэг дээрээ өөр байсан юм шүү, нөхөд өө. Юуны өмнө энэ хүний ачаар та бид пролетариудын хувьсгалд ялалт байгуулж чадсан билээ. Чухам энэ хүн л хувьсгал хийх төлөвлөгөө боловсруулсан. Хувьсгалт тэмцэлд оролцсон бүхий л цэрэг дайчид энэ хүний тушаал зааврыг биелүүлсэн. Бослого тэмцлийг энэ хүн л удирдсан билээ. Большевикуудын удирдагч, нөхөр Лениний яруу алдар бадартугай. Түүний яруу алдар бадартугай._ Наташа? Наташа? Чи олоод сонсчихсон байлгүй. Чөтгөр алгад, бид чадлаа, бид ялсан. Ямар вэ дээ?

Нат:      Баяр хүргэе., Төрсөн өдрийн мэнд хүргэе, хайрт минь.

Тро:      Серёжа яаж байна?

Нат:      Овоо дээрдсэн.

Тро:      Юу?

Фрэ:      Та хүсэл мөрөөдлийнхөө араас 20 жил цөхрөлгүй явсан. Зарчмаа үл тоомсорлож, замдаа таарсан болгоныг живүүлсэн. Тэгсэн хэр нь тэр бүх эрх мэдлийг өрсөлдөгчдөө тэгээд л зүгээр өгчихлөө гэж үү? Яах гэж?

Тро:      Еврей удирдагч орос орныг ганц сар ч удирдаж чадахгүй гэдэг нь үнэн байсан. Ленин эрх мэдлийн төлөө намаа хэдэн хэсэг хувааж, бид нэг нэгээрээ сүйрэх байлаа. Эрх мэдэл. Эрх мэдэл хэзээ ч миний эцсийн зорилго байгаагүй. Эрх баригч намын нэг хэсэг болж, Ленинтэй эн зэрэгцсэнээр би өөрийнхөө жинхэнэ, цорын ганц зорилгын төлөө үргэлжлүүлэн алхаж чадах байсан юм.  

Фрэ:      Тийм ээ, би мэднэ. Дэлхий дахины хувьсгалын галыг асаах.

Тро:      Оросын удирдагч болсон бол би өөрийгөө гинжилснээс ялгаагүй болох байлаа. Ялалтанд хүрэх зам үргэлж урагш чиглэлтэй байх албагүй. Нөхцөл байдалд тохируулж чигээ өөрчилнө, шаардлагатай бол зогсоод хүлээнэ.

Фрэ:      Шал утгагүй юм. Өөрт чинь ичгэвтэр санагдахгүй байна уу? Өөрийгөө хар л даа. Энэ та биш. Харин хүмүүсийн хүсэлд таарсан болгоныг амладаг сул дорой нэгэн. 

Тро:      Харин танд жинхэнэ улс төр, хуурамч амлалт 2-ыг ялгах ур чадвар дутагдаж байна.

Фрэ:      Би танд итгэхгүй байна. Хувьсгалын төлөө гэр бүлийнхнээ хүчээр зовлонд унагачихаад дараа нь тэр хувьсгалаасаа өөрөө татгалзчихсан. Үүрэг хариуцлагаас эмээсэн байх л даа. Гэр бүл чинь хий дэмий зовж зүдэрсэн. Хүү чинь таны царайг ч харж чадалгүй амьсгал хурааж мэдэх байсан.

Тро:      Харж чадаагүй ээ. Тэд бүгд.. үхсэн.  

Бичиг: Нина (1092-1928)          (42:41)

Нин:      Аав аа?

Бичиг: Сережа (1908-1937)      (43:07)

             Зина (1901-1933)          (43:22)

             Цөхрөнгөө барахдаа үхэхээр шийдлээ.   (43:52)

             Лёва (1906-1938)          (44:07)

Тро:      Ямар эрт босоо вэ? Чухал ажил байгаа билүү?

Нат:      Ашгүй, шинэ жааз аваад ирж.

Тро:      Май, энд тогтоочих., Суугаарай.

Се:        Аав аа, юу ч болсон бид танд хайртай. Бидний аав болохоор тэр шүү дээ.

Тро:      Нааш ир., Миний хүүхдүүд.

Төгсөв.

 

   

 

 

Back to episodes Go home