Монгол Телевиз
Төрөл: ОАК Хуудасны тоо: 22
Нэр: Троцкий - 4 Бичлэгт орсон:.... он .... сар .....өдөр
Орчуулагч: Р. Хасбаатар Эфирт гарсан:..... он ...... сар ..... өдөр
Шинэ дүр:
Керенский – эр, 30 орчим нас, Троцкийтой ярина
Диэго Ривера – эр, 40 орчим нас, Фридагийн нөхөр
Фрида – эм, 30 орчим нас, Троцкигийн амраг
Николай Маркин – эр, 20 орчим нас, атаман
Корнилов – эр, 40 орчим насны, генерал
Дэв: Баяртай, Лейба.
Нат: Лёва. Чамд захиа ирж. Фридагаас.
Тро: хачин юм шүү. Надаар яах гэсэн юм бол?
Фри: Чи надаар хөрөг зургаа зуруулсангүй. Оронд нь минийхийг ав даа. Хонгор Троцкийгоо би их л үгүйлж санах юм.
БИЧИГ: ТРОЦКИЙ ДӨРӨВДҮГЭЭР АНГИ
ПЕТРОГРАД 1917 ОНЫ ТАВДУГААР САР 01:35
Арх: Нөхөр Троцкий! Нөхөр Троцкий! Таныг хамгийн эхний тэрэгний гадаа л хүлээгээд байлаа. Тохь тухтай үнэтэй суудлаар явж ирэх байх гэж бодтол бидэнтэй адил эгэл хүн юм шив дээ. Ийшээ. Та Америкт нэлээд удлаа шүү, нөхөр Троцкий. Хамаг хувьгал эзгүйд чинь болоод дуусчихлаа.
Тро: Хувьсгал дөнгөж л эхэлж байн.
Арх: Ленин ч гэсэн тэгээд л байгаа. Харамсалтай нь ихэнх хүмүүс бидний үзэл суртлыг дэмжихгүй юм.
Тро: Танайх. Би намд чинь элсээгүй байгаа шүү.
ЭмЦаана: Зөвлөлт засаглал мандан бадраг!
Бүгд: Зөвлөлт засаглал мандан бадраг.
ЭмЦаана: Зөвлөлт засаглал мандан бадраг.
Арх: За хүрээд ирлээ дээ, нөхөр Троцкий. Танай хуучин бас ирээдүйн гэр.
Се: Ээж ээ, энэ хүмүүс яагаад бидэн рүү ингэж хараад байгаа юм?
Нат: Сергей энд байх хугацаандаа Оросоор ярь л даа.
Арх: Гэртээ тавтай морил, нөхөр Троцкий.
Лев: Нью Йоркод харууд л ингэж амьдардаг байх даа.
Тро: хувьсгалын дараа хэн ч ингэж амьдрахгүй ээ, Лев.
Арх: Цүнхнүүдийг чинь яах вэ?
Тро: Нөгөө өрөө рүү оруулаад тавьчих.
ЭрТус: Сайн байцгаана уу. Ноён Троцкий тантай хэдэн үг сольж болох уу?
Тро: “Ноён” гэдэг үгийг ашиглахгүй байвал сайн сан.
ЭрТус: Александр Керенский Фёдорович тантай ярилцъя гэж хэлүүллээ. Ардын түр засгийн газрын тэргүүлэгч дарга.
Кер: Та аль хэдийн мэдэж байгаа биз. Өнөөгийн Орос улс хэрхэн хоёр засаглалд хуваагдаж тогтворгүй байгаа талаар.
Тро: Миний л мэдэхээр өнөөгийн байдлаар цэрэг цагдаагийн хүчин бүрэн таны гарт байгаа шүү дээ. Хөрөнгөтний давхарга бол мэдээж хэрэг хуучин засагтаа үнэнч. Харин ажилчин анги та бүхэнд нэг их анхаарал хандуулаад байхгүй.
Кер: Тийм ээ, таны түмэн зөв.
БИЧИГ: АЛЕКСАНДР КЕРЕНСКИЙ
ХУУЛЬЧ, УЛС ТӨРИЙН ИДЭВХТЭН, ТҮР ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН, ЦАГААЧИЛЖ ЯВААД АМЬ ҮРЭГДСЭН. 04:14
Кер: Ажилчин анги биднийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тийм болохоор л энэ их жагсаал цуглаан, бослого үймээнийг дарж намжаахад хэцүү байна.
Тро: Хөдөлмөрч депутатуудын жинхэнэ төлөөлөгчид л ард иргэдийг тайвшруулж чадна.
Кер: Хуурамч амьтад! Бүгд Ленин гэж галзуу амьтны үгэнд автаад, чихээ дэвсэж суудаг улс. Ленин бол эрх мэдлийн төлөө л тэмцэж яваа хүн. Тэгээд л Зөвлөлтийнхөн бидний бүх санал санаачлагыг эсэргүүцэж, унагаж байна. Хорлон сүйтгэх зорилготойгоор.
Тро: Үгийг чинь бүдүүлгээр тасалж буйдаа хүлцэл өчье, Александ Фёдорович. Надаас юу хүссэн юм?
Кер: Бичсэн зүйлийг тань бага сага эргүүлж үзсэн хүний хувьд таныг бусдаасаа арай ул суурьтай хүн юм уу гэж харсан юм. Дээрээс нь ажилчин анги таныг Ленинээс дутахааргүй хүндэлдэг. Тэдний дэгдээж буй бослог үймээнийг цурманд оруулж авахын тулд түр засгийн газарт тан шиг хүний тусламж хэрэгтэй.
Тро: Таны хүсэлтэд ганц л асуудал байна. Би энэ бослого тэмцлийг толгойлох гэж буцаж ирсэн болохоос унтраах гэж ирээгүй.
Кер: Аан гээд сонс доо, Лев Давидович. Бүгд л энэ хувьсгалыг дэмжсэн. Хаан эрх мэдлээс унасан нь Орос улсад шинэ боломжийг нээж байна. Соёлт Европийн жишгийг дагаж цааш хөгжих боломж. Ардчилсан, Бүгд найрамдах улс болох боломж.
Тро: Би тэр соёл Европт чинь танаас хавьгүй удаан амьдарсан. Ардчилал, Бүгд найрамдах засаглалыг нь мэдэрсэн. Хэрэггүй хог. Хаант засаглалаас ялгарах зүйлгүй.
Кер: Тэгвэл та энэ хөл толгойгоо алдсан нийгмийг илүү таалж байгаа хэрэг үү?
Тро: Юу таалдгаа танд хэлэх үү? Би танай энэ засгийг хэдэн хэсэг болгож бутаргана. Петроградыг өөрийн болгож мэдэлдээ авна. Тэгээд тэндээсээ дэлхийг хамарсан том хувьсгал хийнэ. Тэр хүртэл надад юу л тохиолдвол тохиолдог. Би тантай ч тэр, өөр бусадтай нь ч тэр тохиролцоо хийхгүй.
ЭрЦаана: Ноёд оо, бидэнд хэдхэн хором зарцуулаач.
ЭрЦаана: Наашаа хараарай, ноён Троцкий.
БИЧИГ: МЕКСИК
1940 ОНЫ НАЙМДУГААР САР 06:18
Диэ: Чи бид хоёрт ядаж л нэг нийтлэг зүйл байна, Троцкий. Бид хоёр хоёул эхнэрийг маань нүцгэнээр нь харсан.
Фри: Гайхуулах хэрэггүй дээ, хөвгүүд ээ. Нүцгэн биеийг минь хорвоо тэр чигтээ харсан.
Тро: Фрэнк. Наашаа ороод ир. Танилцацгаа. Энэ хүн бол Фрида Кало. Харин тэр нөхөр нь. Диэго Ривера. Дэлхийд танигдсан авьяаслаг зураачид, бас дээрээс нь социалист үзэл санааны идэвхитэн дэмжигчид.
Фри: Дахиад л чиний зөв байж дээ, Леон.
Фрэ: Юу тэр вэ?
Фри: Чамайг гомдож тунирхаад явсан ч гэсэн...
Тро: Чимээгүй ээ, чимээгүй.
Фри: Эхлүүлсэн зүйлээ дуусгахаар эргээд ирнэ гэж хэлсэн юм.
Фрэ: Хэлсэн 10 үгийнх нь 9-д нь ач холбогдол өгдөггүй гэдгийг маань ноён Троцкий дурдсан болов уу? Бидний харилцааны гол түлхүүр байгаа юм.
Фри: Өө тийм үү?
Фрэ: Би дараа эргээд ирье дээ. Энэ өдөөн хатгалгыг чинь удаан тэвчиж чадахгүй нь.
Диэ: Уучлаарай даа, уучлаарай нөхөр минь. Энэ завхарсан хүүхнийг хөгшин Троцкигийн хөргийг зуруулахаар явуулъя. Тэр хооронд нь хоёулаа ганц нэг юм хөнтөрч л байя. Наашаа суу л даа.
Тро: Үгүй ээ, үгүй Фрида. Ерөөсөө ч зохихгүй байна. Ийм хачин юм өмсөж байж зуруулна гэвэл би болилоо.
Фри: Леон. Наад хувцас чинь чиний түрэмгий занг илүү тодруулж өгч байна. Гэгээлэг өнгө сүнстэй чинь сайхан зохицдог шүү дээ.
Тро: Би материалист хүн. Сүнс мэтийн зүйлд итгэдэггүй.
Фри: Чи зүгээр л өөрийнхөөрөө зүтгээд сурчихсан хүн. Бусдын үгийг сонсдоггүй чинь л харагдаж байна.
Тро: Тийм ээ, чи яг оноод хэлчихлээ.
Фрэ: Тэгээд л та өдийг хүртэл жинхэнэ хамтрагчгүй явж байгаа юм. Ленин хүртэл тантай ажиллаж чадаагүй.
Тро: Тэр Ленин чинь надад атаархдаг байсан юм шүү. Улс төрийн амьдралаас намайг бүрмөсөн арчиж хаях сонирхолтой. Түүнийгээ ч намын нөхдийнхөө өмнө ил далд олон удаа илэрхийлж байсан.
БИЧИГ: ПЕТРОГРАДЫН ХӨДӨЛМӨРЧ ДЕПУТАТУУДЫН ЗӨВЛӨЛ
1917 ОН ТАВДУГААР САР 08:19
Лен: Хэдий нөхөр Троцкий болшевик хүн биш ч гэлээ, манай намын зүгээс түүнийг удирдах зөвлөлийн шинэ гишүүнээр дэвшүүлж байна. Нөхөр Троцкий 1905 онд Хөдөлмөрч депутатуудын зөвлөлийн гишүүн байсныг мөн сануулах нь зүйтэй байх. Арвин туршлагатай. Тухайн үедээ нийт олонхийн дунд Оросын анхдугаар хувьсгалын бэлгэ тэмдэг болж явсан. Хамгийн гол нь – гол нь ажилчин ангийн дунд туйлын нэр хүндтэй нэгэн билээ. Бидний хувьд энэ нөлөөлөл ихтэй нөхрөө үл ойшоох нь туйлын мунхаг хэрэг болно. Хүндэт нөхөд өө, нөхөр Троцкийд саналаа өгч Петроградын хөдөлмөрч депутатуудын зөвлөлийн удирдах зөвлөлд ороход нь дэмжлэг үзүүлээрэй.
Нат: Сайн байцгаана уу.
Хүү1: Туранхай Еврей.
Хүү2: Дэгээ хамарт.
Хүү1: Цаг хэд болж байна?
Хүү2: Еврей хоёр цаг.
Хүү3: Удахгүй гурван цаг болно.
ЭмХөг: Маш их баярлалаа, Мариа.
Нат: Сайн байна уу.
Эм1: Талх дууссан.
Нат: Үгүй ээ саяын эмэгтэй... дөнгөж сая...
Эм1: Сая байсан. Одоо бол байхгүй.
Лен: За нөхөд өө, эсэргүүцэж байвал гараа өргөн үү.
Лев: Серёжа. Серёжа. Та муусайнууд цаашаа бай.
Нат: Лёва. Серёжа!
Лев: Цаашаа бай гэж хэлсэн шүү.
Нат: Юу болж байгаа юм?
Лен: Баярлалаа, нөхөд өө.
Тро: Ленин муу новш. Тайзан дээр намайг магтаад л... харин ардуур нэрийг минь баастаж, хорлон сүйтгээд л. Баярлалаа. Эрх мэдлээ алдахаас айдаг хэрнэ, шууд надтай арсалдаж чадахгүй л дээ. Хөдөлмөрч ард надад илүү хайртай.
Нат: Хөвгүүдийг чинь өнөөдөр ахиад л дээрэлхэж.
Се: ... гэж хэлээд цааш хөдөлжээ.
Нат: Болшевекуудтай орооцолдох хэрэггүй л байсан юм. Ингэж амьтан хүнд нүд үзүүрлэгдэх ч гэж.
Тро: Болшевикууд ажилчин ангийн дунд нэр хүндтэй.
Нат: Хүүхдүүдийн чинь сургуульд ажилчин ангийн хүүхэд байхгүй. Бүгд наймаачдын хүүхдүүд.
Тро: Намайг эрх мэдэлд хүрсний дараа наймаачид гэж байхаа болино.
Нат: Өнөөдөр ахиад л талх авч чадсангүй._ Үүнийг ав. Шуурга намжтал хэрэглэхээс биш.
Фри: Леон, дүрсгүйтэхээ болиоч дээ. Ингээд байвал яаж хөргийг чинь зурах болж байна. Хүний цаг дэмий үрээд. Леон!
Тро: Чи хэзээ цаг хугацаанд санаа зовдог болчхоо вэ? Айн? Наашаа ирсэн зорилго чинь хөрөг зураг зурах биш биз дээ? Тийм үү?
Фрэ: Та их сонирхолтой хүн юм, Ривера.
Диэ: Яагаад тэгж бодоо вэ?
Фрэ: Гурван жилийн өмнө Троцкийг дүрвэж явахад нь гэртээ орогнуулсан гэж дуулсан. Гэтэл мань эр танд талархахын оронд эхнэртэй чинь унтчихсан. Дэмий цуу яриа байж магадгүй л дээ...
Диэ: Хайр, авьяас хоёр яг ижил, ганц хүн өмчлөөд авчхаж болдоггүй зүйл.
Фрэ: Троцкий танаас урвасны дараа, та эхнэрээ нэг мөр цаадахдаа тушаачихсан хэрэг үү?
Фри: Ноён Жексон! Ямар чухал царай гаргачхаа вэ. Юу хийж байгаа юм?
Фрэ: Диэго бид хоёр урвалтын талаар ярьж байна л даа. Намайг ухар мөчид бодолтой хүн, бүр хөрөнгөтний үзэлтэй гэх юм.
Тро: Ойлгомжтой шүү дээ, Жексон. Хэрэв хувийн өмч гэж үгүй бол, авч, хүрч болохгүй зүйл огт байхгүй болно. Өмчилж, хувьчлах гэж хүсэх хэрэг юу байна аа? Тийм ертөнцөд урвалт, хулгай ч байхаа болино.
Фрэ: Харин миний хувьд үнэнч шударгуу занг дээдэлсэн ертөнцийг мөрөөддөг.
Тро: Браво! Браво! Браво!
Фрэ: Хэрэв “үнэнч зан” гэдэг үгийг инээд ханиадам болгож, “урвалт” гэдэг үгийг хөрөнгөтний хэрэглэдэг үг гэж цоллож байгаа юм бол, танаас нэг хүний тухай асууя., Николай Маркин.
Фри: Леон, Маркин гэж хэн юм бэ?
Тро: Дээхэн үед таньдаг байсан хүн._ Сайн байна уу.
Эр1: Харлаа. Үзлээ. За олон таван үгээр юу хийх вэ. Танд 25 рубль л өгье. Эелдгээр гуйвал 26 болгож болно. Мэдээж хэрэг миний үнэлгээ бага санагдвал Литенаяа руу очоод Менделтэй уулз л даа. Цаадах чинь 22 л гэнэ. Тэгээд л та буцаад хүрээд ирнэ.
Тро: Алив мөнгөө өгөөд аль.
Мар: За сайн уу, өвгөн ах минь.
Эр1: Николай! Удаан уулзсангүй шүү. Муу юм болчхоогүй байгаа гэж зовж суулаа. Чи яагаад зүгээр зогсоод байгаа юм бэ? Николай ороод ирчихсэн байна.
Мар: За зүгээр дээ, Еврей өвгөн минь. Та биднийг мэднэ. Нэр төр, зөөлөн сэтгэл, шударга ёс., Ингээд л болоо юу?
Эр1: Чамаас сохор зоос ч нууж зүрхлэхгүй ээ, Коля.
Мар: За за, битгий амьсгал хураачхаарай., Явцгаая.
Эхнэр: Энэ арай дэндэж байна.
Эр1: За чи наад амаа мэдээрэй. Ядаж л гудамж маань аюулгүй байна. Николайг байгаа цагт хэн ч надтай Фелдман шиг харьцаж зүрхлэхгүй. Хөөрхий гэртээ унтаж байгаад алуулчихсан. Чиний 26 рубль. Шурович хэзээ ч хэлснээсээ буцдаггүй юм. Дээрэмдүүлж байсан ч хамаагүй.
ЭрДээ: Наадахаа ав., Эсэргүүцээд хэрэггүй шүү. Одоо тэрийг тонгойгоод ав даа.
Мар: Хөөе, хулгайч аа. Ширэнгээсээ төөрчхөө юу?
ЭрДээ: Анд минь, анд минь, яасан бэ? Орлогоо хувааж болно шүү дээ.
Мар: Энэ миний дош, анд аа._ Юундаа ингэтлээ чичирсэн юм бэ. Мөнгөө түүгээд ав. Шурович шунадтай хүн шүү. Танд лав ахиад мөнгө өгөхгүй. Түүгээд ав ав.
Тро: Баярлалаа.
Мар: Баярлалаагаар чинь өлөө дарж болохгүй юм даа. Таван рубль. Залуус маань тэмдэглэг.
Тро: Тэгэлгүй яахав.
Мар: Ишшш чааваас даа., Энэ чинь... энэ таных уу?
Тро: Тийм ээ.
Мар: Та чинь Троцкий байна шүү дээ. Залуус аа, энэ хүн Троцкий байна. Үүнийгээ ав. Уучлаарай, таныг гэж мэдсэнгүй. Тантай нэг гар барьчих уу, тэгэх үү? Алив ээ. Николай Маркин. Лёва! Таны л бичсэн зүйлсийг уншиж хүн боллоо шүү дээ. Үзэл бодлыг чинь зуун хувь дэмждэг. Тэнгэр минь... Хөдөлмөрч ардын дарангуйлал. Бүх зүйл тов тодорхой байх ёстой. Нэр төр, зөөлөн сэтгэл... Тийм биз? Харамсалтай нь та Еврей юм даа.
Тро: Хувьсгалын дараа... Орос хүн гэж байхаа болино. Еврей хүн ч гэж байхаа болино. Нөхөр Маркин бүгд өөрчлөгдөнө.
Мар: Яасан гомдчихсон уу? Гомдох хэрэггүй ээ. Битгий гомд. Хэдий Еврей ч гэлээ ёстой эр хүн байгаа юм даа! За боль доо, буцаагаад ав! Сонсооч... Ямар нэг зүйл хэрэгтэй болбол... надад хэлж байгаарай.
Тро: Баярлалаа.
Хүү: Муу Еврей нар.
Лев: Хэлээд байгаа юм биш үү? Бидэнд битгий хүр. Цаашаа байцгаа.
Хүү: Өчүүхэн еврейчүүд.
Лев: Хэлээд байна шүү дээ. Цаашаа зайлаач.
ЭрБагш: Та хоёр наашаа дагаад яв.
Эм1: Байхгүй ээ, дуусчихсан гэж хэлээд байна. Хэчнээн удаа хэлүүлэх гэсэн юм. Явж үз. Сайн байна уу, Наталия Ивановна. Эртээд ирэхэд чинь талх дуусчихсан байсан. Ирээд хоосон буцсаны чинь тоогоор нөхөөд хийчихсэн байгаа шүү. Нэрэлхэлгүй аваад яв. Николай Грегоровичийг таньдаг гэдгээ эртхэн хэлчихгүй дээ.
Эр2: Анхдугаар хувьсгалд ихээхэн нөлөөтэй оролцсон Кронштатын далайчин эрс бид нөхөр Троцкийд итгэл хүлээлгэж байна. Тийм ч учраас 1905 оны энэ баатрыг Зөвлөлт засгийн тэр дундаа Хөдөлмөрч Депутатын зөвлөлийн нэг хэсэг болгох нь зүйн хэрэг. Лев Давидович Троцкийг Петро зөвлөлтийн хүндэт гишүүн болгохыг дэмжиж буй нь гараа өргөнө үү.
ЭрЗур: Баярлалаа.
Тро: Баярлалаа.
Нат: Ленинтэй гарч барьж байгааг чинь ч харж тэсэхгүй юм.
Тро: Улс төрд яарч болдоггүй юм, Наташа минь. Ленин Большевикуудын толгойлогч шүү дээ, надад хүмүүс нь хэрэгтэй. Зөрчил үүсэхээс сэргийлэх хэрэгтэй.
Мар: та яагаад болшевик болдоггүй юм?
Тро: Арай эрт байна. Тэнгэрт хоёр нар байж болохгүй.
Мар: Юу?
Тро: Алив. Эхлээд Ленинийг зайлуулах хэрэгтэй. Тэрний дараа би хүчлэн орж намыг нь гартаа авна.
Мар: Улс төр гэж хачин эд шүү. Яг л ноход шиг. Эхлээд олзоо шиншилнэ, дараа нь тасар татна., Та хоёр яагаад таардаггүй юм? Ленин дажгүй л хүн байна шд.
Тро: Үгүй ээ, чи эндүү бодож.
БИЧИГ: ОРОСЫН АРМИ ДАВШИЖ БАЙНА 21:46
КЕРЕНСКИГИЙН ДАВШИЛТ АМЖИЛТГҮЙ БОЛЛОО
ПЕТРОГРАДЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ ХУРЦДАВ
ХАГАС САЯ ХҮН БОЛЬШЕВИК ҮЗЭЛ СУРТЛЫГ ДЭМЖИВ
СОЦИАЛИСТ ХУВЬСГАЛЧИД БОЛЬШЕВИКУУДЫГ БУРУУТГАВ
АРМИ, АЖИЛЧИН АНГИЙН ХАМТААР ТҮР ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРОХЫГ ШААРДАВ
КОРНИЛОВЫН ЯЛАЛТ
Кер: Та Оросын армийн цөөн хэдэн чадварлаг ангиудын нэгийг удирдаж байна. Бусад чинь уйланхай жаалууд шиг өмдөндөө сур харваад ухарч байхад та хариуцаж авсан фронтоо бат хамгаалаад зогсохгүй Австри-Унгарчуудыг олзолж чадсан байна.
БИЧИГ: ЛАВР КОРНИЛОВ
Орос-Японы болон дэлхийн нэгдүгээр дайны баатар. 1919 онд большевикуудтай хийсэн тулалдаанд амь үрэгдсэн 22:12
Кор: Эх орондоо зүтгэж байгаа шүү дээ.
Кер: Би таныг батлан хамгаалахын сайд болгомоор байна. Шууд удирдлагадаа хэчнээн ч анги нэгтгэл авч болно. Хараал идсэн Германы дайралтыг л зогсоож байвал хамаа алга.
Кор: Жүжиг тавихаа боль, эрхэм сайд аа. Энэ бүхэн хэний буруу билээ дээ? Би хэлээд өгье. Таны л буруу. Та гараа цустахаас айснаас болж үүссэн нөхцөл байдал шүү.
Кер: Шугамаа давахгүй байвал сайн сан. Би улсын дотоод асуудлаа л шийдэх үүрэгтэй хүн. Гол асуудал нь армид л байна.
Кор: Хүрээд ир дээ. Би танд дотоод асуудлыг чинь харуулаад өгье. Энэ цонхоор хар. Большевик суртал ухуулагч. Петроградад ноёрхлоо тогтоогоод зогсохгүй хүрээгээ тэлж ийм зүйл хүртэл хэвлэж байна. Энэ этгээдийн цэргүүдийн дунд тарааж байсан материал. Өөрөө унш даа.
Кер: “Герман эсвэл Орос хүн гэж үгүй. Энгийн ажилчин анги, дарангуйлагчид л гэж бий. Зэвсгээ газар хаяцгаа. Нэг нэгнээ биш офицер генералуудаа буудацгаа.”
Кор: Үүнийг уншсан цэргүүд маань удахгүй тулааны талбарт ахиад гарна. Танай хараал идсэн либерализм энэ ухуулгыг зогсоож чадсангүй.
Кер: Би энэ улсад цусан далай урсгамааргүй байна.
ЭрЦаана: Галлаад!
Кор: Илүү том сүйрлийг зогсоохын тулд ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй., Таны саналыг хүлээн авахад бэлэн байна. Ганцхан нөхцөлтэй. Та Петроградад буцаж очоод армийг маань дотроос нь задлахыг оролдож байгаа тэр муусайн большевикуудын учрыг ол.
Кер: Таны зөв. Большевикуудыг төрийн эрхэнд гаргаж яавч болохгүй. Хуулийн дагуу боломж гартал хүлээж байгаад...
Кор: Хүлээж яах гэсэн юм? Дахиад ийм суртал ухаалга цэргүүдэд маань ирвэл... би фронтоос цэргээ аваад Петроград руу очно шүү. Тэгээд үүнийг хэвлэсэн этгээдийг, хэвлэхийг нь зөвшөөрсөн этгээдтэй хамт өөрөө барьж дүүжилнэ. Баяртай.
ЭрУх: Большевикуудын эгнээнд нэгдээрэй! Бидэнд асуудлын оновчтой гарц гаргалгаа бий!
Нат: Чи Большевик болох гэж байна уу?
Тро: Нэг талаараа Ленинийг үнэлэх хэрэгтэй. Тэр их үзэн ядалтаас өдийг хүртэл яваад ирнэ гэдэг их урт зам шүү. Таньдаг хүмүүс ээ!
Лев: Аав аа! Ээж ээ! Өнөөдөр бид хоёр буудлагын газар очсон!
Тро: Өө тийм үү?
Се: Би урт буугаар буудаж үзсэн.
Тро: Сайн байна. Хөвгүүдэд чихэр авч өгөөрэй.
Хөвгүүд: Баярлалаа, ээж ээ.
Мар: Балтын далайчин Еврей нарын амар амгалан эрье.
Тро: Нөхөр Маркин, миний төлөө гаргаж буй хичээл зүтгэлд чинь талархаж байна. Гэхдээ хөвгүүдийг хичээлээс нь авна гэдэг чинь хичээлээс нь аваад гэрт нь аюулгүй хүргэж өгөхийн нэр болохоос дагуулж явж буугаар тоглуулахын нэр биш.
Мар: Та чинь өнөөдөр яачхаа вэ? Жаалуудтай хамт буудлагын газар очоо л биз, болохгүй юм юу байна?, Эр хүн зэвсэг ашиглаж мэддэг байх хэрэгтэй шүү дээ.
Тро: Би чаддаггүй юм. Тэгээд би эрэгтэй хүн биш үү? Надад бусдын амийг бүрэлгэж, хүчирхийлэл үйлдэх хүсэл түй ч байхгүй.
Нат: Лёва, тайвшир л даа.
Мар: За тайвшир даа. Хөвгүүдэд би заагаад өгнө. Айлтгүй.
Тро: Савраа тат, Маркин., Би явлаа, баяртай.
Мар: Хамт явах уу?
Тро: Надтай явж яах гэсэн юм? Натальяг хөвгүүдтэй хамт гэрт нь хүргэж өг.
Мар: Яасан юм бол? Би буруу юм хийчихсэн үү?
Нат: За явцгаах уу?
ЭрУх: Большевикуудын эгнээнд нэгдээрэй! Бидэнд асуудлын оновчтой гарц гаргалгаа бий!
Нат: Төрсөн нутаг чинь хаана вэ?
Мар: Миний юу? Пэнзад төрсөн дөө. Орос Сиромаз нэртэй тосгон. Яасан бэ? Сиромаз гэдэг нэртэй гол байдаг юм. Татар Сиромаз гэж бас бий. Тийм ээ. Гудамжнууд нь Нэгдүгээр Сиромаз, Хоёдугаар Сиромаз, Гуравдугаар Сиромаз гээд явж өгнө. Төөрөхийн аргагүй газар даа.
Нат: Пэнза чинь далайгаас хол газар шүү дээ. Чи яагаад далайчин болсон юм?
Мар: Болъё гэж болоогүй ээ. Эх орны дуудлагаар л очсон. Гэхдээ баяртай байдаг, би далайн шуурганд дуртай. Үүнээс өмнө энгийн ширээний ажил хийдэг байлаа. Та итгэхгүй дээ. Анх уйдаагаа гаргах гэж сархад хэрэглэж үзсэн.
Нат: Итгэхээргүй зүйл юу байна?
Се: Хоцорсон нь гахай шүү.
Нат: Бидэнд хань болсонд баярлалаа.
Мар: Гэрийн чинь үүдэнд хүргээд өгье л дөө.
Нат: Үгүй ээ, хэрэггүй. Бид гурав өөрсдөө яваад орчихъё, баярлалаа. Коля.
БИЧИГ: ПЕТРОГРАД
1917 ОНЫ ДОЛДУГААР САР 27:22
Ста: Нөхөр Троцкий.
Тро: Яасан?
Ста: Таныг ойлгохгүй байна шүү.
Тро: Яг юуг нь ойлгохгүй байгаагаа хэлээч.
Ста: Хэлье л дээ. Яагаад энэ хувьсгалд оролцож байгааг чинь ойлгохгүй байна. Ажилчин анги, тариачид нийлээд шударга ертөнц цогцлоохын төлөө тэмцэж байна. Харин та чинь цагаан захтан шүү дээ.
Тро: Владимир Илич Ленин ч адил цагаан захтан. Тэгээд юу гэж?
Ста: Үгүй ээ, та андуурсан байна, Троцкий. Ленин бол бурхангуй газрын ганц шүтээн. Харин таны шүтээн гэж юу байх вэ дээ. Муу Еврей юм байж.
Тро: Бид шинэ ертөнц бүтээнэ. Хүн бүрт зориулж.
Ста: Үгүй ээ. Бид л шинэ ертөнц бүтээнэ. Гэхдээ хүн бүрт биш.
Мар: Лёва! Уг нь гэртээ харимаар л байлаа. Гэхдээ чамайг иртэл танай хэдийг харж байя гэж санаад. Ашгүй чи хүрээд ирлээ. Надад битгий уурла л даа, за юу? Уур чинь гарсан уу? Хааяа бодлогогүй үг хэлдэг бол өршөө. Үг маань бодлоосоо түрүүлчих гээд байх юм. Би сийрэг толгойтой хүн биш ч гэлээ, Лёва сэтгэл зүрх минь чамтай хамт шүү. Сэтгэл зүрх минь. Сонсов уу? Үнэн шүү., Ганц юм мултлах уу? Юу гээч... Намайг дураараа л бод. Миний хувьд чи бол хайртай найз минь. Еврей гэдгийг чинь эс тооцвол. Би чиний төлөө юу ч хийхээс буцахгүй. Нэр төр, зөөлөн сэтгэл...
Тро: Шударга ёс, мэднэ ээ. Николой, би... Надад чиний тусламж хэрэгтэй байна. Чиний бас... танай залуусын. Кронштатад.
Мар: Асуудалгүй шүү дээ, Лёва. Анд минь. Чамд бол хэзээд туслахад бэлэн. За баяртай.
БИЧИГ: КРОНШТАДТ
1917 ОНЫ ДОЛДУГААР САР
Тро: Нөхөд өө! Улаан Кронштат! Хөрөнгөтөн сайдууд сүр жавхлант Орос орныг маань дайны намагт живүүлж байна. Нөхдийг маань баривчилж гяндангийн харанхуй нүхэнд түгжиж байна. Харин энэ хооронд энгийн номхон ардын амьдралд өөрчлөлт, дэвшил огтоос гарсангүй. Хаантай байснаас ялгаа алга, тийм биз?
Мар: Тийм ээ!
Тро: Бид хэр удаа зовж шаналах ёстой юм?
Мар: Сайдуудыг чөтгөр аваг. Шударга большевик засаглал тогтохын төлөө.
Тро: Яг зөв, нөхөд өө. Улаан Кронштат мандтугай, нөхөд өө! Хувьсгалын сүр хүч, яруу алдар мандан бадраг!
Мар: Петроград руу явцгаая! Хэн нь энэ улсын эзэн бэ гэдгийг харуулцгаая!
Тро: Явцгаа! Дуу хоолойгоо өргөцгөө!
Мар: Дахин шаналж зовохгүй! Ленин мандтугай!
Бүгд: Ураа!
Мар: Шударга Большевикууд урт мандтугай!
Бүгд: Ураа!
Мар: Үзэл санаа нэгт ахан дүүсээ чөлөөлж авцгаая!
Бүгд: Тэгье!
Мар: Урагшаа, ахан дүүс ээ.
ЭрЦаана: Хөөе, гадаа юу болоод байна?
ЭрЦаана: Алексейвич, зугтаарай!
ЭрБос: Хайрт хоригдлууд минь! Эрх чөлөө!
Кер: Бүх хоригдлуудыг сулласан гэв үү? Хэний хийж байгаа ажил вэ?, Ойлголоо.
БИЧИГ: ТҮР ЗАСГИЙН ГАЗАР ОГЦОР! 33:16
Кер: Хүлээж байсан мөч маань ирлээ. Цэргүүдэд тушаал өг. Төрийн эрх цэргийн хүчээр авахыг оролдсон учир Большевикуудын толгойлогчдыг яаралтай баривчил. Хамгийн гол нь Ленин шүү.
Хүү: Шуурхай мэдээ! Засгийн газар бослогыг нухчин дарлаа! Большевик намын удирдагчид хотыг орхин зугтлаа! Шуурхай мэдээ! Большевик намын удирдагчид хотыг орхин зугтлаа! Засгийн газар бослогыг нухчин дарлаа! Шуурхай мэдээ! Большевик намын удирдагчид хотыг орхин зугтлаа!
Нат: Унтаж амрахгүй юм уу?
Тро: Миний дулаан хувцсыг бэлдсэн үү?, Битгий айгаарай, за юу?
Кер: Нийслэл хотод маань эмх замбараагүй байдал үүсгэсэн энэ хөдөлгөөн большевикуудын турхиралт байсныг олж мэдсэн. Азаар бид энэ урвалтын галыг бага дээр нь дарч авлаа. Би большевик намын бүх удирдагчдыг нэн даруй баривчлах тушаал өгсөн байгаа. Харамсалтай нь бүгд сүүлээ хавчаад зугтчихлаа. Оюун санааны удирдагч гэгдэх Ленин ч тэдний дунд бий. Тиймийн учир, би нэг зүйлийг тунхаглан зарламаар байна.
Тро: Анхаарлаа түр нааш хандуулахгүй юу. Большевик үзэл санааг ойроос дэмжсээр ирснийг минь та бүхэн надаар хэлүүлэлтгүй гадарлах биз. Харин одоо удирдагчид нь хэдэн зуун мянган энгийн хөдөлмөрчид, хуурай газрын цэргүүдээ орхиод зугтсан энэ цаг дор би өөрийгөө Большевик гэдгээ зарлаж байна.
Кер: Энэ яах гээд байна аа?
ЭрТус: Биднийг буланд шахаж байна.
Тро: Саяхан өрнөсөн эсэргүүцэл тэмцлийг зохион байгуулахад гар бие оролцсоноо ч хүлээж зөвшөөрч байна. Гэлээ гэхдээ би гэмшээгүй шүү. Бас хаашаа ч зугтахгүй.
Кер: Хэрэв тийм бол таныг баривчлах нь зүйн хэрэг. Аваад яв!
Тро: Ялалт биднийх болно. Яагаад гэвэл үнэн бидний талд бий.
ЭрЦаана: Троцкий хувьсгалын баатар!
Тро: Яг зөв!
Бүгд: Троцкий! Троцкий! Троцкий!
Тро: Наташа, бүх зүйл сайхан болно. Чамдаа хайртай шүү.
БИЧИГ: ТРОЦКИЙ БАРИВЧЛАГДЛАА 35:57
Кор: Большевикуудтай хийх тэмцэл чинь овоо урагштай байх шив дээ, ноён Керенски. Бараг бүх тэргүүлэгчид нь зугтаж, та ганцыг л барьж чадлаа. Гэтэл тэр барьсан ганц чинь одоо хүртэл амьд байдаг.
Кер: Троцкийг цаазлавал энд ямар үймээн дэгдэхийг та ойлгохгүй байна. Тэгээд ч би...
Кор: Тэр чинь надад хамаагүй ээ. Троцкийг өнөө орой гэхэд буудахгүй бол би цэргээ аваад Петроград руу хөдөлнө шүү. Тэгээд тэнд очмогцоо та хоёрыг хоёуланг чинь цаазална.
ЭрХар: Яасан бэ? Ингээд өнгөрөх чинь энэ дээ, еврей новш минь. Керенски чамайг жаахан хорьж байгаад тавиад явуулчихна гэж санасан уу? Үгүй ээ. Корнилов генерал нааш ирж яваа. Хашир генерал амийг чинь хэлтрүүлнэ гэж санасны ч хэрэггүй. Ирмэгцээ хамгийн түрүүнд чамайг олны нүдэн дээр дүүжилнэ. Чиний төгсгөл.
Мар: Наташа. Намайг сонсооч дээ, Наталья Ивановна.
Нат: Үгүй ээ, би...
Мар: Хэн ч ингэнэ гэж бодоогүй шүү дээ!
Нат: Өөр арга байх л ёстой.
Мар: Наталья Ивановна, ойлгооч дээ. Шоронг манайхан биш Косакууд манаж байгаа.
Нат: Николай, би чамаас гуйя. Яаж ийж байгаад Лёваг тэндээс гаргаж аваач. Миний төлөө. Надад туслаач дээ, чамаас гуйя.
Мар: Хангалттай! Хангалттай. Гэрээсээ битгий гараарай. Би удаад эргэж ирэхгүй бол Петроградаас зугт. Хөвгүүдээ аваад зугт._ Хайрт нөхөд минь! Яагаад гонсойчхоо вэ? Нэг л их бодол болсон хүмүүс. Ийшээ орох хэрэг байна. Даргатай чинь уулзъя. Нэг их удахгүй ээ.
ЭрОф: Энэ бол засгийн газрын тэргүүний хувийн сууц.
Мар: Тэгээд юу гэж?
ЭрОф: Зөвшөөрөлгүйгээр хэнийг ч оруулахгүй байх тушаалтай.
Мар: Нэвтрэх зөвшөөрөл үү? Байзаарай, надад байгаа даа. Одоохон. Хаана хийчихлээ дээ? Сайхан гутал байна., Болгоомжтой бай л даа, найз нар аа.
ЭрОф: Зогс!
Мар: Хөвгүүд ээ, яасан бэ? Яагаад байгаа юм бэ?
Кер: Энд юу болоод байна?
ЭрОФ: Энэ нөхөр хүчээр нэвтрэхийг завдлаа.
Кер: Наадахаа баривчил.
Мар: Тэг ээ, намайг баривчилж болно. Гэхдээ би үг дайж ирлээ. Корнилов генералаас.
Кер: Нааш нь оруулчих.
Мар: Би тийм ч ухаалаг хүн биш л дээ, нөхөр Керенски.
Кер: Цусаа арччих.
Мар: гэсэн хэдий ч цөхөрсөн байгааг чинь ойлгож байна. Та толинд харсан уу? Царай зүс чинь хувхай цайчихсан байна. Урьд шөнө унтаж чадаагүй юм уу?
Кер: Шууд гол яриандаа ор.
Мар: Гол нь гэвэл... Корнилов генерал маргааш энэ хотыг эзэлнэ. Эхлээд большевикуудыг дүүжилнэ. Дараа нь таныг. Троцкийг тавиад явуулчих. Хариуд нь толгойтойгоо үлдэхэд чинь тусалъя.
Кер: Сулла гэж шаардаад байгаа Троцкий чинь... сайн дураараа баривчлагдсаныг мэдэж байгаа биз дээ? Хөдөлмөрчдийг бидний эсрэг босгох санаатай байгаа.
Мар: Тэрийг мэдэлгүй яахав дээ. Гэхдээ Корниловын эсрэг хэн босож чадах вэ? Арми уу? Хэзээ ч үгүй. Хариулт нь энгийн шүү дээ, нөхөр Керенски. Зөвхөн большевикууд л Корниловын эсрэг тулалдах хүн хүч цуглуулж чадна. Яг одоо бол Троцкий л үлдсэн байна.
Кер: За яахав. Чи тэгээд зэвсэглэсэн ажилчин анги түр засгийн газрын эсрэг босохгүй гэдэг баталгаа өгч чадах юм уу?
Мар: Мэдээж чадахгүй.
Эрчүүд: Ураа! Ураа! Ураа! Ураа!
Мар: Манай тосгоны ганц мухлагийн эзэн... Том биетэй баавгай шиг хүн байдаг юм. Уучлаарай. Хэнийг ч байсан ганц цохиод л унагаж дөнгөнө. Нүүр рүүгээ ганц цохиулахад л нөгөө ертөнцөд морилно шүү дээ. Нэг гараа дайнд алдчихсан юм. Германчуудын тавьсан газрын минад өртөөд гаргүй болчихсон юм хөөрхий.
Нат: Ямар өрөвдөлтэй юм бэ.
Мар: Өрөвдөх хэрэггүй дээ. Ирээд л шууд хиймэл гар хийлгэчихсэн. Тийм ээ. Модон гар. Ирснээсээ хойш улам ч аюултай болсон гэлцдэг юм. Модон гарарааа хүн зодоод байгаа юм чинь. Уг нь их аятайхан хүн. Илүү дутуу зангүй.
Нат: Лёва!
Фри: Тэгээд Маркин эхнэртэй чинь унтсан болов уу?
Тро: Унтсан байсан ч надад хамаагүй ээ. Би эрх чөлөөг дээдэлдэг хүн. Бүх хүнд. Бүх зүйлд. Энэ зүгээр нэг хоосон үг биш шүү, Жексон., Харин Корнилов хэзээ ч Петргарадад ирээгүй юм даа. Керенскигийн айдас, Маркины сэргэлэн зангийн тусламжтайгаар би 5000 хүн бүхий хөдөлмөрчдийн армийг толгойлж явлаа.
Фрэ: Наадах чинь Фрида юу?
Рив: Хувьсгалыг дүрсэлсэн юм. Бас тэднийг. Салангид зүйл л дээ. Салангид ч гэсэн нэг нэгэндээ их хайртай.
Фри: Леон хоёулаа ярилцах хэрэгтэй.
Тро: Сонирхолтой л юм.
Фри: Гуйя, хэлж байгаа зүйлийг минь тоглоом шоглоом болгохоо болиоч.
Тро: За маш сайн сонсож байя.
Фри: леон. Троцкийгийн домог л үүрд үлдэх болохоос чи мөнх наслахгүй. Надад мөнгө байна. Чамд шинэ нэр шинэ үнэмлэх гаргаад өгье. Тэгээд хаа нэг тийшээ хэний ч олохгүй газар очиж амар жимэр амьдаръя. Хүсвэл Натальяг ч хамт авч явж болно.
Тро: Яагаад хүн бүр намайг Лев Троцкий гэдэг нэрнээс минь салгах гэдэг юм бол? Би үгүй бол түүх үгүй шүү дээ. Хэрэв би одоо зугтвал өөрөөсөө урвасан хэрэг болно. Түүхэнд дурсагдах эрхгүй нэгэн болж хувирна шүү дээ
Фри: Чи өөрөө урвалтыг ухар мөчид ойлголт гэж хэлсэн биз дээ?
Тро: Үгүй ээ, би тэгж хэлээгүй. Зорьсон тэр ертөнцөд минь урвалт, үзэн ядалт үгүй болно л гэж хэлсэн. Гэвч бид өөр ертөнцөд амьдарч байна, тийм биз?
БИЧИГ: ОРОС
1918 ОН
Эр3: Цагаантнууд аль хэдийн зугтаад эхэлсэн... Голын эрэг дээр нэг амбаар байхгүй юу. Айхавтар урт эд. Бараг 700 метр урт байсан байх. Эрчүүд маань бүслээд л тал талаас нь дөхлөө. Нөхөд өө!, Яг нөгөө нэг амбаарт чинь дөхөөд очсон чинь...
Тро: Яагаад яриагаа тасалчхав? Үргэлжлүүл л дээ, нөхөр Федотов.
Эр3: За байз, хаана явж байлаа даа... бид хэд дөхөж очоод... тэгсэн чинь...
Тро: Тэгсэн чинь... Дайснууд өөдөөс чинь 4 фулёмот бэлдсэн байсан. Тийм биз, нөхөр Ракицки?
Эр4: Тийм ээ, эрхэм ээ... Нөхөр улс төрийн удирдагч аа.
Тро: Цагаантнууд 4 фулёмот эгнүүлээд бэлдчихсэн байсан. Федотов, удирдаж явсан нэгтгэл чинь хонь шиг хядуулж болохоор байлаа.
Эр4: Нөхөр Троцкий, гэхдээ бидний аз таарч... дайсны фулёмотчид бидэн рүү гал нээхээс татгалзан бууж өгсөн. Гал нээгээгүй...
Тро: Гараа өргөөд бууж өгсөн гэсэн үү?
Эр4: Тийм ээ, тэгсэн. Манай хөдөлмөрчдийн армид...
Тро: Бууж өгсөн цэргүүд Федотов руу биш тан дээр очсон тийм үү?, Би асуулт асуусан шүү.
Эр4: Яг тийм. Над дээр ирсэн. Хаант Орос улсын үед офицер болсон хүн. Цэргийн мэргэжилтэн. Та нар бүгд түүнд эргэлзэж байсан. Гэтэл тэр амбаарыг түрүүлж шалгасан хүн нь тэр. Чиний сэтгээгүй зүйлийг сэтгэсэн байна. Чиний зоригтой тэнэглэл... бардам... анзааргагүй зан... Удирдлага доор явсан цэргүүдийн чинь аминд хүрэхээ шахлаа.
Мар: Өө бүр. Энд чинь юу болж байна вэ? Дайсны өөдөөс явуулах болохоор хамгийн түрүүнд Маркин л биз дээ. Харин найрлах болохоороо намайг мартчих юм. Барьж бай. Хөөе, Лёва. Лёва! Алт шиг толгойтой найз минь. Ёстой шижир алт шиг хүн юм аа чи! Ямар ухаалаг төлөвлөгөө вэ, айн! Их буунуудыг нь устгана гэдэг. Хамгийн анх би энэ хүнтэй уулзахад...
Тро: Нөхөд өө! Хундаганы үг хэлцгээе. Энэ хүртэл хамт ирж чадаагүй бүх баатар нөхдийнхөө төлөө!
Мар: Толгойтой шү, Лёва. Толгойтой! Лёва, чи хаачих нь вэ?
Тро: Шуурхай тушаал. Москвагаас Ленинд хүргэх нь. Бид цааш давших хэрэгтэй. Умардыг хамгаалж байгаа гарнизон руу довтол. Эргийн дагуу байрлуулсан их буунуудыг хамгийн түрүүнд устгах тусгай салаа байгуулж удирдагчаар нь Маркиныг томил. Цэг. Троцкий. Яаралтай шугамаар илгээ.
ЭрБич: Нөхөр Троцкий... шуурай шугам хуучин шүү дээ. Шинээр код тохируулаагүй. Хэрэв энэ мэдээлэл дайсны гарт орвол Маркинд цаазын ял оноож байна л гэсэн үг.
Тро: Хамаагүй илгээ._ Надаас юу хүссэн юм бэ? Яах гэж ирсэн юм?
Мар: Намайг яаж байгаа юм бэ, анд минь? Наташа чамд үнэнч байсан. Бидний дунд юу ч болоогүй.
Тро: Миний шийдвэрт Наталья ямар ч хамаагүй ээ. Би хэзээ ч эхнэрээ хардаж байгаагүй.
Мар: Тэгвэл яагаад?
Тро: Яагаад гэж үү?, Яагаад гэвэл би чамтай амьдралынхаа хамгийн ичгүүртэй үед танилцсан. Миний амьдралын хамгийн доод ёроол! Чи намайг өрөвдөлтэй гэж хардаг байсан. Айж чичирсэн цагаан захтан гэж дурсдаг байсан. Нөмөр нөөлөгт чинь хөл дээрээ боссон арчаагүй амьтан гэж. Хүндлэлгүйгээр яриаг нь тасалж, мөрийг нь хаа хамаагүй балбаж болох хүн гэж:. Гэтэл би Хөдөлмөрчдийн хувьсгалт армийн тэргүүн явсан хүн юм шүү! Ариун шүтээн! Чөтгөр! Чамаас бусад нь бүгд надаас айдаг байсан.
Мар: Заавал айх ёстой байсан уу? Би найз чинь шүү дээ.
Тро: Үгүй ээ... Чи бусдад хүн гэдгийг минь сануулдаг байсан юм. Удирдагчийн хувьд яасан ч зүгээр орхиж болохгүй үйлдэл. Хүнлэг чанар хэзээ ч дайнд ялдаггүй юм. Үргэлж ялагддаг.
Мар: Хагацъя даа, найз минь.
ТӨГСӨВ.
Back to episodes Go home