Монгол Телевиз
Төрөл: Орос ОАК Хуудасны тоо: 19
Нэр: Троцкий-3 Бичлэгт орсон:.... он .... сар .....өдөр
Орчуулагч: Ч.Ганцэцэг Эфирт гарсан:..... он ...... сар ..... өдөр
Эр 1: Ноён Жексон, таныг нэгжихийг зөвшөөрнө үү. Шинэ дүрэм.
Фрэ: Хөөх, ноён Троцкий харуул хамгаалалт гаргахыг эцэст нь нэг зөвшөөрчээ?
Эр 1: Ноён Троцкий-гоос зөвшөөрөл аваагүй ээ. Манай хотод амьдарч байгаад бусдын гарт амиа алдчихвал хамаг амьтан биднээр доог тохуу хийгээд салахгүй., Энүүгээр та яах гэж байгаа юм?
Фрэ: Цаас зүсдэг энгийн хутга.
Эр 1: Би энийг чинь аваад үлдлээ. Явах үедээ эргүүлээд аваарай.
Фрэ: Өдрийн мэнд, ноён Троцкий? ., Танд хийх өөр юм алга уу?
Тро: Би энд ирснээсээ хойш энэ сандал дээр л сууж ажлаа хийдэг байлаа. Өчигдөр оройн явдлаас хойш, би үзэл санаанаасаа татгалзаж, үйл хэргээ орхих бодолгүй болсныг та анзаарсан байх. Таны шүтээн Сталин, над руу хичнээн ч алуурчин илгээсэн би ухрахгүй.
Фрэ: Та мужаан дуудаж засуулахгүй яагаа вэ? Танаас дээр янзлах байлгүй.
Тро: Наашаа ирэхээс татгалзсан. Энд болсон таагүй явдлын үр, гэрт нь цацагдах вий гэж айсан хэрэг. Чөтгөр алгад.
Фрэ: Алхаа нааш нь өгчих., Айх хэрэггүй. Би яаж ашиглахаа сайн мэднэ.
Тро: Тэгвэл болгоо.
Фрэ: Та Сталин-ыг цаг үргэлж алуурчин гэх юм. Харин та өөрөө харгис дарангуйлагч шүү дээ. Хичнээн хүний аминд хүрснээ мэдэх үү?
Тро: Нөхцөл байдал ноцтой болох үед шийдэмгий арга хэмжээ авах хэрэгтэй болдог юм. Хичнээн хүний амийг золиосолсон нь биш харин юуны төлөө золиосолсон нь чухал.
Фрэ: Үхсэн хүн үг хэлэх биш.
Тро: Тиймээс л амьд үлдэгсдийн тухай бодолцох хэрэгтэй. Ирээдүй тэдэнд хамааралтай. Өнгөрсөнд хамаарах үхэл өнөөдрийг тэтгэж, ирээдүйн учир шалтгаан болдог. Гүйцээ.
Фрэ: Их үйлс, агуу зорилгын төлөө золиос гаргасныг нь одооны хүмүүс ойлгохгүй гэж ялагдал хүлээсэн дарангуйлагч болгон ярьдаг.
Тро: Хүмүүсийг үхэл рүү нь илгээж, халуун амь золиослохгүйг хичээж би чадах бүхнээ хийсэн. Зарим нэг тохиолдолд өөрөө ч хохирч явлаа.
Бичиг: Троцкий
Гуравдугаар анги (03:41)
Хөдөлмөрчин депутатуудын зөвлөлийн хурал
Санкт-Петербург, 1905 оны 10-р сар (03:46)
Нос: Ноёд оо? Петроградын хөдөлмөрчин депутатуудын зөвлөл, нэн яаралтай бүх нийтийн ажил хаялт эхлүүлэхийг санал болгож байна.
Эрчүүд: Тийм ээ. Зүйтэй. Зөв ярьж байна.
Тро: 1-р сарын 9-нд та нарын эхлүүлсэн тайван жагсаал ямар үр дүнд хүрснийг бид харсан. Одоо хангалттай. Ажил хаялт зарлалаа гээд тэдний зэр зэвсгийг дийлж чадна гэж та нар бодоод байгаа юм биш биз дээ? Бид илүү шийдэмгий алхам хийх хэрэгтэй.
Нос: Тэгээд та юу санал болгох гээ вэ?
Тро: Эрүүл ухаантай, эгэл жирийн эрэгтэй ганц л зүйлийг санал болгоно. Зэвсэг барих. Өөрсдийгөө бас хөдөлмөрчин олныг зэвсэглэе. Зэр зэвсгийн далд үйлдвэрлэлийг нэн даруй өргөжүүлэн тэлж, хэвлэх үйлдвэрүүдийг гартаа оруулж, хувьсгалд уриалан дуудсан ухуулах хуудас гаргах хэрэгтэй. Тэр үед, тэгсэн цагт л.. тэд бидний үгийг сонсож, бид тэдэнтэй эн тэнцүү ярих боломжтой болно.
Кра: Хэтэрхий том алхаж байна даа, Троцкий. Тэгж байж өмдөө урчихав даа.
Эрчүүд: Бүтэхгүй юм ярьж байх шив. Хэт туйлширч байна.
Нос: Нөхөд өө? Нөхөд өө? Нөхөд өө? Зэр зэвсэг агсаж хувьсгал хийх замыг бид сонгохгүй. Нөхөр Троцкий, та одоо болтол энийг ойлгоогүй бол, зөвлөлөөс гарсан нь дээр гэж бодож байна.
Эрчүүд: Түргэн явсан чинь дээр. Зүйтэй, тэгсэн чинь дээр байлгүй. Эндээс явж үз. Зөвлөлд тохирох хүн биш юм байна.
Коб: Эндээс яагаад иссэн байцаатай шөлний үнэр гараад байгаа билээ, доктор Гельфанд?
Пар: Хэвлэх үйлдвэрийн бэхний үнэр. Би бага байхын энэ үнэрт дургүй.
Коб: Хараал идсэн энэ хотод намайг дэмий ирсэн гэж л битгий хэлээрэй дээ.
Пар: Баяртай мэдээ дуулгаж чадахгүй нь гэж эмээж байна, ноён Коберт. Петербургийн хөдөлмөрчин депутатуудын зөвлөл сул дорой амьтдаар дүүрсэн гэдгийг гишүүнийх нь хувьд баттай хэлж чадна.
Коб: Энэ хотод чиний эрхлүүлээд байдаг өнөө Троцкий ирсэн гэж дуулсан юм байна.
Пар: Тийм ээ, Троцкий ажилчин ангийхны дунд нэр хүндтэй болж эхэлсэн. Гэхдээ бид өмнө нь алхсан замаараа ахиж явахгүй юм байгаа биз дээ?
Коб: 1-р сарын 9-ны тэмцэлд чухам юу үгүйлэгдэж байсан гээч? Ариун өргөл. Тэмцэгчид хэн нэгний нэрийн өмнөөс хаант засаглалийг түлхэн унагаах ёстой байсан.
Пар: Та Троцкий-г.. тэр ариун өргөлийн дүрд тохирно гэж бодож байгаа байх нь ээ?
Коб: Яагаад болохгүй гэж? Ард түмэн Троцкий-д хайртай гэж та өөрөө хэлсэн шүү дээ. Троцкий залуу халуун, зоригтой бас ухаантай.
Пар: Хэв журам сахиулагчид яагаад Троцкий-г хорооно гэж? Өмнөх шигээ баривчилж цөлөх биз.
Коб: Яагаад заавал хэв журам сахиулагчид хорооно гэж та бодоо вэ? Хэлээч.
Пар: Тэгвэл та.. намайг цааш нь харуул гэж байгаа юм уу? ., Энэ боломжгүй зүйл.
Коб: Энэ ажлыг гүйцэтгэхийн тулд танд хэд хэрэгтэй вэ? ., Май, энэ таны 30 мөнгөн зоос. /Иуда, 30 мөнгөн зоосны төлөө Есүсээс урвасан, тэрэнтэй зүйрлэж хэлж байна/ ., Ав ав, айх хэрэггүй. Хамаг бохир ажлыг бид өөрсдөө зохицуулчихна. Таны даалгавар бол аль болох түргэн хугацаанд энэ хотын нохой нь хүртэл Троцкий-г андахгүй таньдаг болгох явдал. Үлдсэн ажил нь танд хамаагүй.
Эр 2: Дэмий л юм хийж. Зөвлөлийн дэмжлэг хэрэгтэй байсан юм сан.
Тро: Зөвлөл нэртэй биднийг эвдрэлцүүлэх гэж хаясан яс. Дэмий чалчиж, хувьсгалын үйл хэргийг нураахаас хэтрэхгүй. Бүгдийг өөрсдийн гарт оруулахгүй л бол бид юу ч хийгээд нэмэргүй. Хувьсгал эмэгтэй хүн л гэсэн үг. Эргэлзэж, сул дорой байдал гаргаж, хайхрамжгүй хандаад ирвэл тэр эмэгтэй шууд л яваад өгнө. Тиймээс бидэнд хүч хэрэгтэй. Зэвсэг барьсан ажилчид хэрэгтэй.
Эр 2: Манайхан байна.
Тро: Явцгаая.
Эр 3: Зогс. Юун хүмүүс вэ? Гараа дээш нь өргө., Эднийг нэгж.
Тро: Эндээс холдоё.
Эр 4: Ухуулах хуудас.
Эр 3: Баривчил.
Тро: Тэнэг хог.
Эр 2: Зугтаарай.
Тро: Ухуулах хуудас хэв журам сахиулагчдын гарт орчихлоо. Нэг маань буудуулсан. Одоо бүх хэвлэх үйлдвэрийн үүдэнд харуул гаргаж таарна.
Нат: Бухимдах хэрэггүй. Бид дөнгөж л эхэлж байна. Сарын өмнө бидэнд юу ч байгаагүй шүү дээ.
Тро: Чи ойлгохгүй байна гэж үү? Орос орон яг одоо жинлүүрийн таваг шиг л болчихоод байна. Аль тал нь илүү жин татах вэ гэдэг нь, ажилчид биднийг дэмжих эсэхээс шалтгаалах болчихоод байна., Бидэнд хэдэн мянга, хэдэн арван мянган ухуулах хуудас хэрэгтэй. Сонин хэвлэл ч хэрэгтэй.
Нат: Лев, над руу хар. Над руу хар гэж байна., Би саад бэрхшээлээс халширч дөлөхийг мэддэггүй хүнд дурласан. Тиймдээ ч урам хугалах зүйл олж харахгүй гэдэгт итгэлтэй байна. Миний дурласан эр бууж өгдөггүй бас зогсдоггүй. Тэр үргэлж ялдаг. Чи бол миний арслан. Чамайг зогсоох хэн ч байхгүй.
Пар: Би германчуудаас мөнгө авахгүй. Хэрэв авбал хохирогч болохын цондон. Тэд намайг ашиглах санаатай байна., Троцкий, та хохирогч биш харин түрэмгийлэгч шүү дээ.
Тро: Тийм ч учраас намайг ашиглахыг би хэнд ч зөвшөөрөхгүй.
Пар: Хоёулаа өөр өнцгөөс харах гээд үзье. Орост хувьсгалын гал дүрэлзэн асаасай гэж германчууд хүсэж байгаа. Тэд таныг ашиглах гэж оролдоход нь зөрүүлээд та тэднийг ашиглаж болно. Мөнгөөр нь хувьсгал хийчих. Герман ажилчдад хувьсгал хийж болдгийг давхар батлаад харуулчихна гэсэн үг.
Тро: Танд одоо болтол баримталж явдаг зарчим гэж байдаггүй бололтой.
Пар: Арилжаа хийхэд саад болоод байдаг юм. Танд индэр хэрэгтэй л биз дээ? Надад бүгд бий. Таныг индэр дээр гаргах мөнгө, холбоо сүлбээ, сонин хэвлэл бүгд бий. Тохирох уу?
Тро: Та надад огтхон ч таатай сэтгэгдэл төрүүлдэггүй гэдгийг хэлэх нь зөв байх.
Пар: Би эмзэглэхгүй ээ. Маргааш өглөө манай сонины газар хүрээд ирээрэй.
Тро: Пролетари нар бусдыгаа хувьсгалт тэмцэлд зүгээр ч нэг уриалан дуудах биш, харин өөрсдөө хувьсгалыг эхлүүлэх ёстой. Хувьсгалыг жагсаал цуглаан шиг цаг өдөр тогтон байж эхлүүлэх боломжгүй билээ. Тушаал зааврын дор хувьсгалт тэмцэл өрнүүлж байсан ард түмэн байхгүй. Гэвч өдрөөс өдөрт гамшигт байдал өсөн нэмэгдэж байгаа тул бид байр сууриа нэн даруй тодорхой болгож, олон нийтийг хувьсгалт уриа лоозонгоор зэвсэглэж, буу барин тулалдахад зааж сургах хэрэгтэй болоод байна. Бүх тохироо бүрдэх тэр мөчид хэрэгтэй газар нь цохилт өгөхийн тулд бид бэлэн байх ёстой. Хувьсгалт пролетариуд хаа сайгүй бий. Тэднийг орос орны өнцөг булан бүрт нэгэн зэрэг нэгтгэн гаргаж ирэх ур чадвар хэрэгтэй. Тэд нэгэн зэрэг нэг үзэл санааг уухайлан хашхирдаг байх ёстой., Цэг.
Бичиг: Херсон муж, 1905 он (13:01)
Эр 5: Амьтан сургагч Томсон болон Ходашевич. Алиалагч ах дүү Дуров.
Эр 6: Давид Леонтьевич, та ойрд ер үзэгдсэнгүй.
Дав: 40-өөд км газар дөмөгхөн шиг алхаад явчихдаг хөг өнгөрчээ. Хүчээр шахуу нааш зүглэлээ. Ач охид маань хот орж үзье гээд салдаггүй.
Нин: Сайн уу? Намайг Петрушка гэдэг. Чамд будаа тариахан бий юү?
Зин: Байхгүй ээ.
Нин: Надад харин байгаа шүү.
Эр 7: Хувьсгалт тэмцлийн хүчээр, ажилчин хөдөлмөрчдийн гарт зэвсэг атгуулж байж, бүх нийтийн тэгш байдал сая хангагдах билээ. Халуун амиа золиослох энэ үйл хэрэг хамгийн агууд тооцогдоно. Эх орон маань шилдэг хөвгүүдийнхээ цусаар эрх чөлөөгөө олж авч байсан билээ.
Дав: Эдэнд зэвсэг атгуулаад ч дэмий дээ.
Эр 7: Бидний юу нь тэгтлээ таалагдахгүй байна? Халтар еврей чи юу гэнэ ээ?
Дав: За за, ойлголоо доо. Хөгшин еврей нь одоо.. явлаа.
Эр 7: Би чамаас асуугаад байна.
Нин: Өвөө?!!
Эр 7: Өхөөрдөм хөөрхөн еврей хүүхдүүд байна шүү дээ. За алив, уйлах хэрэггүй. Битгий уйл. Ахдаа хүрээд ир., Өвөө дээрээ очмоор байна уу? Ах нь аваачаад өгье., За ингээд, өвөө нь энд байна. Энд байгаа хүмүүс өвөөг нь битгий зодож занчаасай гэж бодож байна уу? Тийм байх нь. Сайн охин. За.. тэгвэл.. энийг идэх хэрэгтэй болж дээ. Алив? Ид гэж байна шүү. За алив, жаалхан еврей минь ид л дээ. Идчих. Зүйтэй. Өвөөгөө бодоод идэх хэрэгтэй. Сайн байна. Ахиад нэг хазчихвал өвөөг чинь зодохгүй ээ. Ёстой сайн охин. Харж байна уу? Одоо өвөөд чинь хэн ч гар хүрэхгүй.
Дав: Алив нааш ир. Өвөөдөө хүрээд ир.
Эр 7: За тэгээд одоо бид таалагдаж байна уу?
Дав: Үгүй ээ! Битгий! Хэрэггүй!
Эр 7: Балиар еврейчүүд.
Нат: Лёва?
Тро: Бас яав аа?
Нат: Энд...
Дав: Сайн уу? ., Хүү минь.
Нат: Давид Леонтьевич, цай уух уу?
Дав: Хэрэггүй дээ.. хонгор минь.
Тро: Би бас уухгүй ээ. Аавтай хамт гадуур жаал алхаж байгаад ирье.
Нат: Одоо юу?
Тро: Юу нь болохгүй гэж? Шөнийн цагаар нийслэл хот үнэн төрхөө дэлгэдэг юм шдээ._ Миний Наташа таалагдсангүй юу?
Дав: Би тэрэнтэй биш чамтай уулзах гэж ирсэн., Ямар аймшигтай араатнуудыг суллах гэж байгаагаа.. чи ер нь..
Тро: Хэрэггүй дээ хэрэггүй, зүгээр.
Дав: ... мэдэж байна уу? Энэ бол аймшигтай харанхуйн хүч. Эргэж харж ч амжаагүй байхад хамаг амьтныг залгих хар бараан хүч. Эцэс сүүлд нь чамайг ч бас залгина.
Тро: Аав аа, больж үз. Та энэ талаар юу ч мэдэхгүй шүү дээ. Ирээдүй бидний гарт байгаа. Таны яриад байгаа шиг тийм хар бараан биш.
Дав: Би бол чиний эцэг. Тэдэнтэйгээ ярьдаг шиг.. надтай ярихаа больж үз. Хүү минь, галаар наадах хэрэггүй. Наадах чинь ад чөтгөрийн гал. Өрдөх хэрэггүй.
Тро: Та мэднэ дээ, би бурхан тэнгэр, буг чөтгөрийн алинд ч итгэдэггүй. Түүхийн хүрдийг одоо зогсоох боломжгүй. Ямар ч боломж байхгүй.
Дав: Тэд золтой л охиныг чинь алчихсангүй. Тийм байтал чи тэдэнд зэвсэг атгуулах гээ юү?
Тро: Ийм зүйл үзэж туулах болсонд чинь харамсаж байна.
Дав: Лейба, чи ухаан орж үзээч. Эргэн тойрноо хараач. Чиний яриад байгаа шинэ ертөнц өмнө нь ямар байсан яг л тэр хэвээрээ үлдэнэ. Байтлаа чи энэ адгийн амьтдын төлөө үр хүүхдээ золиослох юм гэж үү?
Тро: Тийм ээ, би золиослоход бэлэн. Эхнэрээ, таныг бас өөрийгөө ч золиослоход бэлэн. Дэлхийн тэн хагас нь өөрсдийнх нь нүглийг үүрээд амиа золиослох нэгэн гарч ирээсэй гэж залбирч байна. Тэгсэн хэр нь өөрсдийнхөө өчүүхэн аз жаргалын нэгээхэн хэсгийг ч золиосолж чадахгүй. Харин би бэлэн. Би чадна. Би золиосолж чадна. Ойлгов уу?
Дав: Лейба, чи хүн биш болжээ. Чи.. энэ мөчөөс эхлээд чи миний хүү биш. Би чамайг харааж зүхнэ.
Тро: Бодож явснаа эцэст нь нэг ил гаргаж хэлэх шив. Намайг гимназиа орхисон тэр үеэс л та намайг харааж зүхсэн биз дээ? Та хэзээ ч надад итгэж байгаагүй. Миний зөв байсан гэдгийг би баталж харуулна. Намайг одоо хэн ч зогсоож чадахгүй.
Фрэ: Би юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна. Бусдын амийг агуу түүх бүтээх барилгын хэрэглэгдэхүүн гэж үзэх нэг хэрэг. Ёс суртахуунгүй ч гэлээ тайлбар өгч болмоор. Гэхдээ мэдсээр байж ойр дотны хүмүүсээ, гэр бүлээ золиослоход бэлэн байна гэдэг....
Нат: Аперитив. /хоолны өмнө уудаг дарсыг ингэж нэрлэдэг гэнэ/
Фрэ: Улс орныг удирдах эрхийг, Наталья Ивановна-гийн амиар солих санал тавьсан бол яах байсан бэ?
Нат: Наталья Ивановна өөрөө тийм саналыг түрүүлж тавих байсан., Бурхан минь, Фрэнк над руу ингэж харах хэрэггүй дээ. Би 2 хүүхдээ алдсан. Хамгийн аймшигтай бүхнийг үзээд туулчихсан., Лев, бидэнд ахиад нэг асуудал гарсан.
Тро: Ямар?
Нат: Тогооч маань ийшээ ирэхээс татгалзсан.
Тро: За байз, шалтгааныг нь таах гээд үзье. Буун дуу гарснаас болсон уу?
Нат: Тийм ээ.
Тро: Ойлгомжтой. Энэ дарсыг азнаж байгаад л уухаас. Фрэнк, та туулайны амь яаж таслахыг мэдэх үү?
Фрэ: Тэгэх шаардлага гарч байсангүй.
Тро: Харин намайг бага байхад аав зааж өгч байсан. Цуснаас айхгүй гэвэл.. надтай хамт яв л даа.
Коб: Ажил хаялт илүү өргөн цар хүрээг хамрах ёстой.
Пар: Тийм л дээ, гэхдээ хүмүүс бэлэн биш байна. Бид одоо л хутган үймүүлэх ажлаа эхэлж байна. Бас зэр зэвсэг байхгүй бол.. та өөрөө ч мэдэж байгаа...
Коб: Та нарыг хараал идээсэй билээ. Европын эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байна. Германд ч ялгаагүй. Яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй.
Пар: Ойлгож байна, гэхдээ...
Коб: Хэрэг явдал буруугаар эргэвэл бидний хамтын ажиллагааны талаар хувьсгалч нөхөд чинь олж мэднэ гэдгийг санаж яв., Энд зогсохгүй юу., Хөдлөөрэй.
Тро: Би үгүй гэж байна. Ард түмнийг яг одоо сэлэмний өөдөөс сөргүүлэх болоогүй. Ажилчин хөдөлмөрчдөд зэвсэгт уриалга тараагаад удаагүй байна шүү дээ.
Пар: Энэ ажил хаялтыг хараал идэг. Уур хилэнд автсан ийм олон хүнийг нэг дор дуудаж гаргаж ирэх боломж бидэнд ахиад гарахгүй ч байж мэднэ.
Тро: Парвус, нэг шөнийн ээлжинд Путиловский үйлдвэрт хууль бусаар хичнээн буу үйлдвэрлэх боломжтойг та ер нь мэдэх үү? 3, ердөө 3. Гурван бууны нэг нь л байгаа алдахгүй ононо. Далайн устай харьцуулбал ганц дусал. Бидэнд хугацаа хэрэгтэй.
Пар: Хүмүүсийн уур хилэн.. хэмжээ хязгаартай, Лев Давидович. Тэдний уур хилэн татарч, үгүй болж байна. Ивээн тэтгэгчдийн маань өгөөмөр зан ч ялгаагүй.
Тро: Аан гэж бай, та тэр ивээн тэтгэгчидтэйгээ чөтгөр лүүгээ тонил. Очоод миний үгийг дамжуулна биз.
Нат: Нэг л түгшүүртэй. Чамд цаг үргэлж санаа зовох юм. Тэнэг байгаа биз?
Тро: Намайг юу үзэж туулсныг чи мэднэ.
Нат: Чамд учир байгаа юм биш ээ. Би Парвус-т итгэхгүй байна.
Тро: Аргагүй ээ, тэрэнд итгэх хүн угаасаа байхгүй.
Нат: Тийм ээ. Гэхдээ хачирхалтай нь тэрний зөв. Надад анзаарагдсан бол бусад хүмүүст ч ялгаагүй. Нэг бол хувьсгал болохгүй. Үгүй бол Парвус мэтийн хонжоо хайгчид толгойлно. Чамд ингэж хэлэхээс зүрхшээж байна. Гэхдээ...
Тро: Гэхдээ юу гэж?
Нат: Тэдэнд булаалгаж болохгүй. Энэ бол чиний хийх хувьсгал.
Тро: Яасан? Чи яав аа?
Нат: Зүгээр ээ. Жаахан ядарснаас өөр зүйлгүй.
Тро: За алив, бяцхан найз минь нааш ир. Өнөөдөр чиний ээлж.
Фрэ: Ингэхэд яагаад таван оны тухай яриад байгаа юм бэ? Тэр хувьсгалд та ялагдсан шүү дээ. Дараа нь хийсэн нүглээ зөвтгөх оршил тавиад байна уу?
Тро: Тийм ээ, ялагдсан. Гэхдээ зөв шийдвэр байсан. Бачимдмаар бас ичгэвтэр байсан ч тэрнээс өөр зөв шийдвэр байгаагүй. 1905 онд би алх, дөш хоёрын завсар хавчуулагдсан байлаа. Нэг тал нь миний үхлийг хүлээж байсан бол, нөгөөх нь илүү ухаалаг, илүү зальжин бас илүү аюултай байсан. Өгч байхгүй юу.
Бичиг: Николай Романов, бүх Оросын эзэн хаан. 1918 онд түүнийг буудан хороосон.
Петр Столыпин, Саратовын захирагч. 1911 онд алан хядагчдад буудуулсан. (26:29)
Ром: Манай генералууд гай дагуулсан хувьсгалчдыг хэрхэх тал дээр маргалдаж, нэгнээ хэмлэх шахаж байна. Зарим нь улс орныг цусанд үйх тухай хашхирч, зарим нь тохиролцох санал гаргасан. Эдийн засаг аллага хядлагын араас босож ирэхгүй. Тэднийг маргаж байх хооронд Саратов-ын захирагч бүс нутагт нь өндөлзсөн хувьсгалчдыг бүр мөсөн намжаасан гэж сонслоо.
Сто: Улс орныхоо төлөө зүтгэх нь нэр төрийн хэрэг, эрхэм дээдэс ээ.
Ром: Манай генералуудын мэдэхгүй зүйлийг та мэдэж байгаа бололтой, ноён Столыпин. Нууцаасаа хуваалцана биз дээ?
Сто: Ухаан зарж чадвал угаас боломжгүй зүйл гэж үгүй. Жишээ нь Александр Невский дайсан руугаа дайраагүй. Харин тэднийг нимгэн мөсөн дээгүүр явахад хүргэсэн. Хуяг дуулганыхаа жинд дарагдаж бүгд живсэн гэдэг.
Ром: Пётр Аркадьевич, таны оньсого таавар шиг яриаг сонсох гэж дуудуулаагүй юм шүү.
Сто: Өршөөгөөрэй, эрхэм дээдэс ээ. Невский, германчуудын учрыг олохдоо ямар арга ашигласан яг тэрнээс нь бид санаа авах хэрэгтэй гэж хэлэх гэсэн билээ. Тэрслүү үзэлтнүүдэд хүссэнээрээ авирлах боломж олгоно. 1-р сарын есөн шиг тэдэн рүү буудахгүй. Тэд өөрсдөө түрүүлж цус урсгах ёстой. Ингэснээр хувьсгал болоод удирдагчийг нь ард түмэн үүрд жигшин зэвүүцнэ.
Ром: Тэд цус урсгах бодолгүй байвал.. яах вэ?
Сто: Өөрсдийн хүмүүстээ ажилчны хувцас өмсгөөд дунд нь оруулчихна. Манай хүмүүс түрүүлж гал нээнэ, цэргүүд хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй болж харагдана. Цус асгаруулсан гол буруутан та биш харин хувьсгалчид болж таарна, эрхэм дээдэс ээ.
Бичиг: Санкт-Петербург, 1905 оны 10-р сар (28:05)
Эр 8: Бүх нийтийн ажил хаялт зарлаж байна. Бүгдээрээ жагсацгаая. Айж эмээж байгаа нь араар нуугдаад сууж л бай.
Эр 9: Нөхөд өө, гэмт хэрэгтнүүдийн баталсан хууль гэмтэй л байж таарна.
Эрчүүд: Тийм ээ.
Эр 9: Гэмт хэрэгтнүүд бидэнд яаж амьдрахыг заах ёсгүй. Бид зөвшөөрөхгүй.
Эрчүүд: Зөв өө.
Эр 9: Бидний дуу хоолойг олж сонсог.
Эрчүүд: Зүйтэй.
Эр 9: Бидний хүчирхэг нэгдлийг олж хараг.
Эрчүүд: Харуулцгаая.
Эр 9: Тэд айсандаа дагжин чичрэг.
Эрчүүд: Зүйтэй.
Эр 9: Бүгд жагсацгаая.
Эрчүүд: Жагсацгаая.
/жагсагчдын яриа байхгүй/
Сто: Эхэлчихэж., Эзэн хаанд айлтга. Засгийн газрыг нэн яаралтай хуралдуулах хэрэгтэй боллоо., Бидний оролцох цаг ирлээ, Сергей Сергеевич., Ярьсныхаа дагуу, гэхдээ нууц байх ёстойг санаарай.
Нат: Айж байна уу?
Тро: Айхад оройтсон. Буцах зам бидэнд байхгүй.
Нат: Харин би айж байна. Хүмүүсийн үхэж байгааг анх удаа олж харна гэхээс айж байна.
Тро: Үхлээс айх хэрэггүй. Ялангуяа түүх зөвтгөж байгаа цагт.. бүр ч хэрэггүй. Ямартаа ч өнөөдрөөс эхлээд, дэлхий ертөнц өмнөх шигээ байхаа болино.
Нат: Тийм ээ, мэднэ. Хүүхдүүд маань тэс өөр ертөнцөд өсөж торнино. Тэр ертөнцийн эхлэлийг тавихдаа цус урсгах болсонд л харамсаж байна.
Тро: Наташа, чи хотоос гарсан нь дээр гэж бодож байна. Юмыг яаж мэдэх вэ.
Нат: Би хаашаа ч явахгүй. Юу ч болж байсан би чиний дэргэд үлдэнэ.
Тро: Наташа?
Нат: Лёва, санахын ч хэрэггүй. Чиний уран илтгэх авьяас надад нөлөөлдөггүйг чи мэднэ дээ. Тэгээд ч би өөрөө харж байгаад бүхнийг шийдэж байхаар хоёулаа тохирсон шүү дээ.
Бичиг: 1905 оны 10-р сарын 18 (31:47)
Тро: Ханаж цаддаггүй үйлдвэрийн эзэд, улс төрчдийн сүр хүч сөнөтүгэй.
Хүмүүс: Сөнөтүгэй! Сөнөтүгэй! Сөнөтүгэй!
Тро: Ажилчин хөдөлмөрчдийн хүч мандтугай.
Хүмүүс: Ажилчин хөдөлмөрчдийн хүч мандтугай. Ажилчин хөдөлмөрчдийн хүч мандтугай.
Тро: Ажилчин хөдөлмөрчдийн цээжин дээрээс аархуу цэргүүдийн гутлыг авч шидэцгээе.
Хүмүүс: Авч шидэцгээе! Авч шидэцгээе! Авч шидэцгээе! Авч шидэцгээе!
Эр 10: Болоогүй байхад буугаа харуулж болохгүй. Гэдсээ тат. Нүд рүү нь ширтэх хэрэггүй. Цаад ах нар чинь та нарыг хэдэн хэсэг тасдаад хаячихна шүү. Хамгийн гол нь тэднийг талбай дээр очихоос өмнө буун дуу гаргаж болохгүй.
Хүмүүс: Авч шидэцгээе! Авч шидэцгээе! Авч шидэцгээе!
Пар: Троцкий, мэдрэгдэж байна уу? Мэдрэх нь л чухал. Энэ бол таны түүх, таны хувьсгал.
Хүмүүс: Авч шидэцгээе! Авч шидэцгээе! Авч шидэцгээе! Авч шидэцгээе!
Коб: Яарч хөдлөх хэрэггүй. Олон хүний нүдэн дээр үхэх нь чухал шүү. Хааны цэргүүдээс болгоомжлоорой. /германаар ярина/
Пар: Бид яагаад зогсоод байгаа билээ? Та айж байна л гэж битгий хэлээрэй дээ.
Тро: Дэндүү их цус асгарах нь.
Пар: Тэгээд юу гэж? Та өөрөө энийг хүссэн шүү дээ. Ийм л үр дүн хүссэн. Хувьсгал хийхэд ганц алхам дутуу байхад зогсох гэж байгаа юм биш биз дээ, Троцкий?
Эр 11: Троцкий үг хэлэх нь зөв байх аа.
Хүмүүс: Тийм ээ, зүйтэй. Троцкий! Троцкий! Троцкий! Троцкий! Троцкий! Троцкий! Троцкий!
Эр утас: Жагсагчид талбай руу ороод ирлээ.
Сто: Троцкий-г дага. Толгойноос нь ширхэг үс унах ёсгүй шүү. Бүгдийг ахиад нэг шалга. Ялангуяа тагт болон дээврийн хэсгийг.
Хүмүүс: Троцкий! Троцкий! Троцкий! Троцкий! Троцкий! Троцкий! Троцкий! Троцкий! Троцкий! Троцкий! Троцкий! Троцкий! Троцкий! Троцкий! Троцкий!
Тро: Нөхөд өө? Бид эрх баригчдын цээжин тус газар нь хүрэлцэн ирээд байна. Тэд бидэнд эрх чөлөө, сонгох эрх, хууль тогтоох эрх мэдэл амласан. Өнөөдөр, тэр амласан бүхэн нь хаана байна вэ? Амласандаа хүрээгүй хүмүүст итгэх хэрэг байна уу?
Хүмүүс: Байхгүй ээ.
Тро: 2-р Николай, Ярославль-н ажилчин ардыг хөнөөсөн алуурчдад талархал илэрхийлснээр өөрийн засаглалаа эхлүүлсэн. Та нар шиг ажилчид байсан. Сүүлд өөрөө 1-р сарын 9-ий Ням гарагийг цусаар будсан. Тэрний хувьд Орос орон гудамжны бүсгүй төдий. Хүссэнээрээ ашиглаж болохуйц өчүүхэн нэгэн гэж хардаг. Ийм байхад тэрэнд итгэж болно гэж үү?
Хүмүүс: Болохгүй ээ. Болохгүй. Болохгүй.
Тро: Эргэн тойрноо харцгаа. Өчигдрийнхөөс өөрчлөгдсөн ганц ширхэг ч болов юм байна уу?
Хүмүүс: Алга аа.
Тро: Шорон гяндангийн үүд хаалга нээгдэж үү?
Хүмүүс: Үгүй ээ.
Тро: Хараал идсэн тэр хананы цаанаас ёолж хашхирах, шүдээ хавирах чимээ одоо ч сонсогдсон хэвээр. Цөллөгт явсан ахан дүүсээс маань ганц нь ч болов эргэж ирсэн билүү?
Хүмүүс: Ирээгүй ээ.
Тро: 2-р Николай болон тэрнийг аялдан дагалдагчид өөрсдийгөө энэ улс гэрийн үндэс нь гэж боддог. Харин та нарыг, өөрсдийнх нь ая тухыг бүрдүүлж, хий гэснийг нь хийж гүйцэлдүүлэх ёстой дуулгавартай хэдэн мал гэж үздэг. Гэхдээ үгүй ээ. Тэд андуурч байна. Та бүхэн энэ улс гэрийн үндэс суурь нь.
Хүмүүс: Тийм ээ. Тийм ээ. Тийм ээ.
Эр 3: Баривчил.
Пар: Яагаад дуугүй болчихов оо? Үргэлжлүүлээд яриач.
Тро: Яг одоо, тэд биднийг өөрсдийнх нь барьсан буу сэлэмтэй, нүцгэн гараараа үзэлцэнэ гэж.. бодож байгаа. Тэд энэ өдрийг ахин нэг цуст Ням гараг болгож, бидний эхлүүлсэн хувьсгалыг та бидний цусанд живүүлж төгсгөхөөр санаархаж байгаа. Гэхдээ тэдний санаснаар болохгүй. Бидний амь нас зөвхөн бидэнд өөрсдөд маань харьяалагддаг. Тиймдээ ч бид халуун амиа хий хоосон зүйлээр дэмий солихгүй. Өнөөдөр бид өөр зам сонгоно. Гэхдээ би та бүхэнд амалчихъя, тэд.. ахан дүүсийн маань цусыг урсгасныхаа шанг айхтар хатуу хүртэнэ.
Хүмүүс: Тийм ээ.
Тро: Нөхөд өө, одоо гэр гэртээ харьцгаая.
Пар: Та чинь яаж байна аа? Юу хийгээд байгаа юм бэ?
Тро: Ингээд тарцгаая.
Нат: Чи зөв шийдвэр гаргалаа.
Тро: Цус урсгаагүй болохоор уу?
Нат: Чиний шийдвэр болохоор л тэр.
Эр 10: Жагсаал тарсан. Цугласан олон ганц ч буун дуу гаргалгүйгээр бүгд гэр гэртээ харьчихлаа.
Сто: Тарсан гэнэ ээ? Юу гэсэн үг вэ? Троцкий яасан?
Эр 10: Гэхдээ та өөрөө хэлэхдээ...
Сто: Яг одоо тэрнийг баривчил!
Эр 10: Гүйцэтгэе.
Сто: Яг одоо!
Пар: Ноён Столыпин?
Сто: Та юу?
Пар: Бурхан минь, надад тэр болгонд үнэхээр тухгүй байдаг. Үнэн шүү...
Сто: Таны тухай төрийн сан хөмрөгт дуулгасан. Яваад очоорой, танд чек бичээд өгнө.
Пар: Одоо Петербург дахь германы тагнуулын сүлжээ байхгүй болсон гэж найдаж болох нь ээ?
Сто: Найдаж л байна. Өршөөгөөрэй, би тун зав муутай явна., Мартсанаас, чек авмагцаа Оросоос явж үзээрэй. Хамтрахад таатай байлаа.
Пар: Надад ч бас.
Сто: Та 2 явж болно.
Тро: Та.. хэн бэ?
Сто: Энэ улс оронд эмх журам тогтоохоор томилогдсон хүн гэж ойлгож болно.
Тро: Тэгээд тэр олон хүнийг хорооход бэлэн байсан гэж үү? Ингэхэд шөнө тайван унтаж чаддаг юм уу?
Сто: Би унтаж чадсангүй гэж гомдоллодог хүн биш. Учир юу гэхээр.. би зайлшгүй шаардлага гарсан үед л золиос гаргах гэж байлаа. Гэхдээ тэгэх шаардлага гарсангүй.
Тро: Худал ярихаа больж үз. Тэгвэл яагаад цэргүүдийг жагсагчдын дунд оруулсан юм?
Сто: Ямар ч нөхцөлд бэлэн байх ёстой байсан болохоор л тэр. Би аливаад бодитоор ханддаг. Эрт орой хэзээ нэг өдөр хувьсгал гарах нь тодорхой. Би цаг хожсон төдий. Мөн хувьсгалын үеэр цус урсгахгүйн төлөө боломжтой бүхнийг хийнэ.
Тро: Энэ тал дээр та харин буруу тооцоолж. Бид эргэж ирээд, та нарыг бүгдийг нь устгана.
Сто: Та нэг зүйлийг ойлгохгүй байна. Цус урсган байж гарч ирсэн ямарваа нэг шашныг мангастай зүйрлэж болно. Хэзээ нэгэн цагт үр хүүхдээ залгидаг аймшигт мангас. Биднийг хоол болгоод өгчихвөл тэр мангас.. тайвширна гэж бодож байна уу? Үгүй шүү., Завтай үедээ энэ тухай.. сайн эргэцүүлээрэй. Тантай жич танилцах тун таатай байлаа.
Тро: Одоо бодохоо больсон чинь дээр. Туулай байхаа болиод хэрчим мах болчихсон. Ус уух уу?
Фрэ: Хэрэггүй ээ. Таны тухай яриандаа эргээд оръё.
Тро: Тэгье ээ.
Фрэ: Та яагаад дайрч давшихаа болиод, бодлоо өөрчилсөн юм бэ?
Тро: Оюун санааны ертөнцөд энийг 6 дахь мэдрэхүй гэж нэрлэдэг юм даа.
Фрэ: Больж үз. Та бурханд итгэдэггүй гээ биз дээ? Айсан гэдгээ шулуухан хүлээн зөвшөөрсөн нь дээргүй юү.
Тро: Үнэнийг хэлэхэд, 1905 онд ард түмэн хувьсгал хийхэд бэлэн болоогүй байсан. Зэр зэвсэг, нарийвчилсан төлөвлөгөө, олонхын дэмжлэг гээд аль аль нь байгаагүй. Тийм ээ, би айсан. Айсан нь үнэн. Шоронд орох эсвэл үхэхээс ер айгаагүй. Харин бидний өглөөнөөс хойш яриад байгаа үй олон золиос гарахаас, олон хүний амь хий дэмий эрсдэх вий гэдгээс айсан.
Фрэ: Энэ бол таны л үг. Баримт нотолгоон дээр эсрэгээрээ байдаг юм билээ.
Тро: За яах вэ, танд ахиад нэг.. баримт дэлгэе. Намайг тэр үед цааш харуулчихсан бол, ямар ч хувьсгал гарахгүй байсан. Та одоо болтол ойлгохгүй байна гэж үү? Хувьсгал гэдэг чинь.. би юм шүү дээ._ Яагаад зогсчихов?
Эр 12: Манай нүүрс дуусчихлаа. Калязин руу ойртох үед би нөхөр Сермукс-т мэдэгдсэн шүү дээ.
Сер: Би нүүрс хаанаас олох болж байна? Түлээ мод ол гэсэн байх аа?
Эр 12: Тэгвэл би түлэх мод хаанаас олох болж байна? Ойр хавьд ой мод байхгүй. Сандал ширээгээ түлэх хэрэг үү?
Сер: Өөрийг чинь хийгээд өрдчихөлтэй билээ. Цэргийн шүүхээр орох чинь дутаа юу?
Тро: Яг одоо хүмүүсээ цуглуул., Түлээ модтой болгоод өгье.
Эр 14: Нөхөр Сермукс?
Эм 1: Харгис амьтад. Та нар чинь яаж байна аа? Наана чинь миний хүү нойрсож байгаа. Бурхнаа умартсан бузар амьтад. Тэнгэрийн гэсгээл хүртэнэ дээ. Зүгээр орхихгүй.
Эр 15: Хөгийн новшнууд.
Тро: Ачиж дуусгаад түргэн хөдөлцгөөе. 2 цагийн дараа Николаев-т хүрсэн байх ёстой.
Сер: Лев Давидович, эднийг яах вэ?
Тро: Явцгаая. _ Золиос гаргаж үзээгүй хүнд.. ойлгоход хэцүү байх л даа.
Фрэ: Дайнд оролцож явсныг минь та мартсан бололтой. Би танаас дутахгүй сайн мэднэ.
Тро: Тэгвэл яагаад идэхгүй байгаа юм? Энгийн зүйл шүү дээ. Бид идэх ёстой. Тийм ээ, тэгээд л бид туулайг өвчсөн. Гүйцээ. Хэрэгтэй болоод л золиос гаргасан.
Фрэ: Энэ бол өөр хэрэг.
Тро: Тийм үү? Амьдрал надад өөр шиг чинь болох бололцоо олгоогүй.
Фрэ: Над шиг гэдэг чинь юу гэсэн үг вэ?
Тро: Залуухан тэнэг байхыг хэлж байна. Үнэнийг эрж хайх мөртөө үнэнтэй тулахаараа нүүрээ буруулчихна. Үнэн, харгис байдаг юм. Харин.. чи Фрэнк, ямар нэг зүйлийг мөрөөссөн хэвээр.
Фрэ: Таны доромжлолыг тэвчиж суух арга алга. Насыг тань хүндлээгүй сэн бол би хэдийнэ...
Тро: Энэ доромжлол биш, харин үнэн, Фрэнк. Хэлж ярьж байгаа маань таалагдахгүй байгаа бол чөтгөр рүү тонилоод эргэж ирэх хэрэггүй.
Фрэ: Та надад юу ч баталж харуулж чадсангүй. Яагаад гэвэл миний ертөнцөд үнэн үнэнээрээ л байдаг.
Тро: Наташа, Фрэнкийг гаргаж өг.
Фрэ: Үнэн гэдэг Лев Троцкий-д ухамсартайгаар буулт хийх боломж олгодог зүйл огтхон ч биш.
Тро: Наташа, тэрнийг гаргаж өг., Аав аа, та яах гэж ирээ вэ?
Дав: Чи намайг дуудаагүй гэж үү?
Тро: Тийм ээ, тантай.. ярилцмаар байсан юм.
Дав: Чи бараг өөрчлөгдөөгүй байна. Чамайг бага байхад.. боловсролтой, эрдэм мэдлэгтэй хүн болоосой гэж хүсдэг байж билээ. Их сургууль төгсөж, нэр хүндтэй нэгэн болоосой гэж. Тэгтэл чи өөр зам сонгосон. Нэрээ хүртэл сольсон. Харин одоо сэтгэл зүрх чинь таг хоосорчихож. Энэ ч муу шүү.
Тро: Тэгш бус байдал дээр тогтсон дэг журмыг би тэр чигт нь үгүй хийхийг хүссэн. Энэ тийм муу зүйл гэж үү?
Дав: Чи хүмүүсээс асууж үзсэн үү? Наадах чинь хүмүүст хэрэгтэй эсэхийг. Надаас чи асуусан билүү? Хүү минь, би бүх насаараа ажилласан. Тариа будаа тарьж, байшин сав босгосон. Харин чи сүйрүүлж устгахад л хамаг амьдралаа зориулж.
Тро: Хүн бүр.. эрх тэгш зэрэгцэн оршдог, шударга ёс.. ноёлж байдаг.. тийм л ертөнцийг.. би бүтээхийг хүссэн. Эрт орой хэзээ нэгэн цагт би хийх л болно. Хүмүүс тэр өдрийг үзнэ.
Дав: Ямар хүмүүс вэ? Чи чинь еврей шүү дээ, Лейба. Тэд хэзээ ч чамайг хүрээлэлдээ оруулахгүй. Жижиг хотод амьдардаг нэг еврей гүүгээ дагуулж яваад нэг еврей мэргэнээс гүүгээ яаж үнэд хүргэх вэ гэж асууж гэнэ. Тэгтэл өнөө мэргэн хүн ингэж хариулжээ. “Гүүгээ нядалчих. Нүдийг нь лаагаар, гэдэс дотрыг нь номоор солиод авч болно. Харин сүүлэн доор нь байгаа юмыг еврей ноёндоо зүгээр л өгчих” гэж хэлсэн гэдэг юм., Хагацъя даа, Лейба.
Төгсөв.
Back to episodes Go home