Монгол Телевиз
Төрөл: ОАК Хуудасны тоо: 18
Нэр: Троцкий Бичлэгт орсон:.... он .... сар .....өдөр
Орчуулагч: Р. Хасбаатар Эфирт гарсан:..... он ...... сар ..... өдөр
Шинэ дүр:
Нат: Лёва, чи амьд уу?
БИЧИГ: ТРОЦКИЙ ХОЁРДУГААР АНГИ 01:17
Нат: Лёва, хаачих нь вэ? Чи чинь галзуураа юу? Яагаад байгаа юм бэ? Үүнийг ялалт гэж бодож байна уу? Тэдний доор ажиллаад шүү. Троцкий сүрлэгээр гарч явснаар ялалт байгуулна, тийм үү? Яг харагдаач! Ингээд бууж өгнө гэж бодсоны ч хэрэггүй шүү. Бууж өгөхийг чинь би зөвшөөрөхгүй.
Тро: Наталья! Харин ч хулчийж нуугдах юм бол намайг бууж өгч гэж бодно. Ойлгохгүй байна уу? Лев Троцкий хүссэн үедээ, хүссэн газраа алхахаас айдаг болсон цагт л тэр ялна.
Фрэ: Буун дуу сонсоод гүйгээд ирлээ.
Тро: Би зүгээр ээ. Хөөе, хөөе.
Фрэ: Лев Давидович, гэртээ буцаад ор л доо., Лев Давидович.
Нат: Лёва. Харья л даа.
ЭрЦаг: Эрхэм ээ, та зүгээр үү?
Тро: Зүв зүгээр. Муусайнууд... намайг хороох гээд сачий нь хүрсэнгүй яваад өглөө._ Би суманд өртөөгүй ээ, зүгээр.
Фрэ: Гэхдээ л хөөрхий залуу.
Тро: Баярлалаа.
Фрэ: Үнэнийг хэлэхэд, Троцкий та ч байнга л эргэн тойронд байгаа хүмүүстээ аюул гай дуудаж байдаг хүн дээ.
Тро: Битгий намайг буруутга. Би ямар гар барьсан хүн болгоноо хөнөөж явдаг алуурчин биш. Би ямар хэдэн сая гэмгүй хүмүүсийн амиар наадсан биш. Би ямар шөнөөр бусад руу алуурчин явуулдаг биш.
Фрэ: Үүний цаана үнэхээр Сталин байгаа гэж үү? Ухаан орооч дээ, Троцкий. Өөрийгөө бүү дөвийлгө. Сталин аль хэдийн ялсан. Одоо таныг ангуучилж яах юм? Та аюул байхаа больсон.
Тро: Харалган байна даа, харалган байна Жексон. Сталин үргэлж намайг аюул гэж харна. Амаа хамхисан ч, бууж өгсөн ч намайг ангуучилсаар л байна. Гэхдээ би амаа хамхихгүй ээ. Өөдөө шидсэн чулуу яадгийг мэдэх үү?
Фрэ: Та чинь гэнэт юун чулуу яриад унав аа?
Тро: Би мангас бүтээсэн. Бүтээсэн мангас маань бүтээгчээ устгаж байж л сая нэг сэтгэл нь амарна.
БИЧИГ: ГҮРЖ. 1903 ОН
ЭрЦэр: Туслаарай.
ЭрДээ: Буугаад ир.
ЭрЦаана: Бушуул.
Ста: Наадахаа яаж онгойлгох гэж байгаа юм? Хуруугаараа юу?
ЭрДээ: Үүнийг хар даа.
Тро: Алтан мөрдөст, саарал сахалт дээрэнгүй үзэлт өвгөд өө. Гял цал өрөө тасалгаант тухтай суугч, ажилчин ангийн эрх чөлөөг үгүйсгэгчдээ намайг сайн сонсоцгоо. Та нар үнэхээр шөнө бүтэн нойртой хононо гэж бодож байна уу? Үгүй ээ. Яагаад гэвэл бид та нарыг хараандаа авсан, тайван амгалан байх өдрүүд чинь дууссан. Бид та нараас илүү хүчтэй, илүү залуухан, бас үнэн зөв бидний талд бий. Тиймдээ ч заавал ялна. Үүнийг би хэллээ, санаж авагтун. Лев Троцкий.
Ста: Марксист уу?
ЭрЦэр: Д-д-дэмжигч.
Ста: Тэгвэл чи яагаад мөлжигчдөд үйлчилдэг юм, нөхөр дэмжигч ээ?
ЭрЦэр: Ээж эгч хоёрыгоо тэжээх хэрэгтэй шүү дээ. Би айлын ганц эр.
ЭрОф: Муу нохойн гөлөг!
Ста: Ээж, эгч... Гэр бүл хувьсгалыг чөдөрлөдөг юм. Бидэнд дэмжигчид хэрэггүй. Харин тэмцэгчид хэрэгтэй._ Сайн байна, залуу минь.
Тро: Наталья. Өдрийн мэнд.
Нат: Троцкий, намайг мөрдөөд байгаа юм биш биз?
Тро: Мөрдсөөн? Тийм ээ. Чамаас нэг зүйл асуух гээд л хүлээж байлаа.
Нат: Асуу л даа.
Тро: Жимс идэх үү?, Зиа за... Яагаад чамд надтай болзохоор уйтгартай... байдаг юм?
Нат: Бид чинь Европт байна, Троцкий. Энд музей, театр, уран зургийн үзэсгэлэнгүүд олноороо би. Амьдралаар дүүрэн. Гэтэл чи булангийн жижиг кафед суучхаад өөрчлөлтийн тухай л яхриад байдаг. Амьдралыг мэдэхгүй хүн яаж амьдралыг өөрчлөх болж байна? Ойлгохгүй байна уу?
Тро: Үгүй ээ, үгүй, үгүй, чиний зөв. Би ийм амьдралыг сайн мэдэхгүй. Би цөллөгт 4 жил амьдраал ирсэн. Ямар ч музей, театр, тэр бүү хэл ирээдүй байхгүй. Тэнд хүмүүст амьдрах шалтгаан ч байхгүй. Харин би тэдэнд шалтгаан өгмөөр байна.
Нат: Фройд.
Тро: Тийм ээ.
Нат: Босогчийн уншиж суух ном ч биш дээ.
Тро: Сонирхолтой санагдаад л. Фройд ид моодонд орж байгаа шүү дээ.
Нат: Их сониуч хүн. Бэлгийн амьдралын талаарх үзэл нь жаахан сонин ч, бусдаар бол ярих юмгүй гоц сэтгэгч. Баяртай.
Тро: Наталья. Хэрэв би чиний дуртай амьдралаар амьдарч үзье гэвэл яах вэ? Хаанаас яаж эхлэх ёстой юм бэ?
Нат: Өнөө орой би нэг хүлээн авалтад уригдсан байгаа. Хүсвэл чи хамт яв л даа.
Тро: Хүлээн авалт гэж юу билээ?
Нат: Оройн хоолны үдэшлэг.
Тро: Тэгвэл бодож үзье.
Нат: Хөөх! Троцкий, гайхшруулж ханахгүй хүн юм аа чи.
Эр1: Бурхан минь. Наталья. Хүрээд ирсэн юм уу? Би ямар баяртай байна гээч.
Нат: Оройн мэнд, Нэл. Найзтай маань танилцаач. Лев Троцкий.
Эр1. Сайхан залуу байна., Уурлахаараа бүр ч царайлаг юм гээч. Өршөөгөөрэй.
Нат: Болдог бол бүр Нэлийг шатаах нь.
Тро: Шатаана. Ганц саяын хүнийг ч биш. Бүгдийг нь.
Нат: Тэгвэл намайг ч гэсэн шатаах юм уу, Троцкий? Хэл л дээ, би чамайг ойлгож чадах байх. Чиний дотор бусдын сэтгэл татам байдал, ухаан, эр зоригт атаархсан жаахан хүүхэд байдаг шүү дээ. Өөрөөс чинь дээр хүн бүрийг үгүй хийх нь чиний туйлын зорилго, тийм биз?
Тро: Чи, бас энд байгаа бүх хүмүүс бузар булай үйлэндээ баясаж суухад эрхэм нөхөд минь цөхрөл зовлон дунд живж байгаа. Хоногийн талхаа олохын төлөө боолын хөдөлмөр хийж, та нарт ингэж утгагүй заваан тансаглах боломж олгодог. Гэтэл та нар өөрсдийгөө тэднээс илүү дээр гэж бодно. Үгүй ээ, би биш харин та нар л жинхэнэ бодит амьдралаас нуугдаж байгаа хүүхдүүд байх. Шуурга айсуй яваа, удахгүй энд ирэхэд нь л та нар хэчнээн жил хөөрхий ардыг дээрэлхэж, дээрэмдэж байснаа ухаарах вий., Уучилж өршөө, би наргиж цэнгэж чаддаггүй хүн байгаа юм. Бүгд оройг сайхан өнгөрүүлээрэй.
Нат: Троцкий, намайг хүлээж байгаач.
Коб: Ажил хэрэг чинь урагштай юу?
Пар: Бүгд төлөвлөгөөний дагуу, ноён Коберт. Өнөөхийг чинь сонинд оруулчихсан.
Коб: Маш сайн байна.
Пар: Яриулах гэж уулзалт чуулга зохиож байгаа. Ер нь л нэрд гарч байна. Багагүй зүтгэл гаргалаа шүү.
Коб: Тэр асуудалгүй ээ., Цаг маш бага байгаа гэдгийг мартаж болохгүй шүү., Битгий санаа зов. Ахиад ч өгнө. Одоо тэгээд яая гэж бодож байна?
Пар: Чуулганы өмнө үг хэлбэл жинхэнэ улс төрч гэж тооцогдоно.
Коб: Ленин л зөвшөөрөхгүй бол цаадуул нь мань нөхрийг үг хэлүүлэхгүй дээ.
Пао: Би тэрийг аль хэдийн зохицуулчихсан.
Коб: Маш сайн байна.
Нат: Аав маань сайн хүн ч гэлээ хэтэрхий хуучинсаг. Намайг юу хүлээж байсан гэж санана? Алтан тор, сайн айлын хүү, бас ирээдүйд өвөр дүүрэн хүүхэд... Тэгээд л би зугтчихсан юм. Европ руу. Эрдэм сурна гэж хэлээд.
Тро: Манай аав ч гэсэн намайг ойлгосон удаагүй. Би өдий насанд хүрч, эр хүн болчхоод жаахан хүүхэд шиг аавынхаа бахархлыг төрүүлж, мөрөөдлөө ойлгуулалах хүслээ огт гээгээгүй юм.
Нат: Эцэг эхийнхээ үгийг эс дагавал, хайраас нь урваж байна гэсэн үг үү?
Тро: Магадгүй ээ. Магадгүй. Өөрийн маанв зөв гэдгийг мэдсээр байж хааяа гэмших юм. Логик зөрчилдөөн.
Пар: Зогсож бай., Та хоёрт саад болоогүй биз дээ?
Нат: Үгүй ээ. Бид хоёр хүлээн авалтад оролцчихоод буцаж явна. Лев Европийн амьдралтай танилцъя гэсэн юм л даа.
Пар: Чамд нэг гэнэтийн бэлэг барих гээд ээ, Троцкий. Бэлэг.
Тро: Юу юм бэ?
Пар: Брюселийн чуулганд төлөөлөгчөөр оролцох эрхийн үнэмлэх. Ленин чамайг Искра сонины редакцийн зөвлөлд оруулмаар байгаагаа сэм илэрхийлсэн шүү.
Тро: Гэхдээ би чинь...
Пар: Би яаж мэдэх билээ дээ. Оройг сайхан өнгөрүүлээрэй.
БИЧИГ: ОРОС, 1903 ОН 15:54
ЭрКон: За залуус, бичиг баримтаа шалгуулна даа., Юугаа хийж суусан юм? Бичиг баримтаа. Вах... Вахтанг... Мир... Хвали? Энийг хар даа, эрхэм ээ.
ЭрОф: Бас юу болсон бэ?, Дагаад яв.
Фрэ: Та ч засаршгүй онгироо хүн юм аа. Сталиныг өөрийн гараар бүтээсэн гэж залж суудаг.
Тро: Надтай уулзахаасаа өмнө Коба нэг муу хоолны сав байсан юм шүү. Хувьсгалын нэг жижигхэн ажилтан, өөрөө ч хэлж байсан. Май үүнийг ав. Харин миний нийтлэлийг уншсаныхаа дараа хувьсгалыг насаараа бордуулсан дарга нар биш өөр шиг нь цус асгаруулахаас айдаггүй хүмүүс хийдгийг ойлгосон юм.
Фрэ: Тэгээд та тийм л алсын хараатай хүн байсан юм бол Сталиныг мангас болно гэдгийг урьдчилж харж чадаагүй хэрэг үү?
Тро: Эргэн тойрны маань бусад хүмүүс Сталинаас ч аймшигтай байсан юм. Тэр шавилхан залууг биш бусдыг нь жинхэнэ аюул болно гэж бодсон хэрэг.
БИЧИГ: ПАРИС 1903 ОН 18:37
Лен: Аа Лёва. Өнөөдөр ирэхийг чинь мэдсэнгүй.
Тро: Владимир Илич. Брюселд болох чуулгын үеэр хэлэх үгийг минь яаж зассаныг чинь харлаа. Та бодит үнэнийг гуйвуулаад байна. Плеханов амнаасаа ч, мутраасаа ч ийм үг унагаагүй.
Лен: Плеханов яах вэ. Муу хөгшин илжиг. Хэлж байгаагүй ч гэсэн дотроо бодож л яваа. Хөгшин тэнэгийг татаж буулгах хэрэгтэй.
Тро: Хэрэв минийхийг та засаж байгаа юм бол, би таныхыг гүйлгэж хармаар байна.
Лен: Яах гэж тэр билээ?
Тро: Өөрийнхөө гарыг бузарлахаас айсан эсэхийг чинь харах гэж. Зөв биз дээ?
Лен: Ил гарч ирмээр байгаа юм биз дээ? Дураараа л бол. Би толгой нь. Харин чи бол зэмсэг. Би тушаана, чи биелүүлнэ. Эргэлзэхгүй, асуулт асуухгүй, бас жаахан охин шиг гонгинохгүй. Тушаал л биелүүлнэ. Мэдэв үү?
Тро: Тийм юм бол өөртөө шинэ зэмсэг олж ав даа. Би өөрийн гэсэн толгойтой хүн шүү., Яаж байна аа?
Лен: Амь нас чинь миний гарт байна. Би л хүсвэл чи тэгээд л дуусна. Юуны чинь эр хүн, юуны чинь улс төрч. Тийм болохоор дуугүй л өгсөн тугшаал биелүүл. Үгүй бол чамд үг хэлэх боломж олгохгүй. Гадуур зугаалж чадахаа ч байна гэж мэд., Далд ор.
Тро: Сайхан оролдлого байна. Даана ч намайг айлгаж чадсангүй. Харин надаас айдгийг чинь мэдэж авлаа. Би шинэ удирдагч болно. Хүмүүс чамайг биш намайг дагадаг болно. Нөхөрлөе гээд алингаа алдаад ирэх цаг чинь удахгүй байлгүй.
ЭрЗур: Баярлалаа, та их үзэсгэлэнтэй юм.
Тро: Сайн байна уу, Наталья.
Нат: Сайн байна уу, Лёв. Орчны сайхныг биширч явна уу?
Тро: Хэдэн зуу, бүр хэдэн мянган хүн энэ зургийг чинь харна. Би зүгээр л тэдний дундаас эхнийх нь байж таарлаа.
Нат: Чи дургүйцэж байна, тийм үү?
Тро: Чи намайг мэдэхгүй ээ, Наталья. Эмэгтэй хүнийг биеэ яаж авч явахыг заахгүй гэдэг нь миний суурь итгэл. Ёс суртахуун гэдэг бол өнгөрсөнд үлдэх зүйл, харин би ирээдүйн төлөө амьдардаг.
Нат: Ирээдүй чинь ёс суртахуунгүй бололтой тийм үү?
Тро: Эмэгтэй хүн биеэ хэнд тушаахаа зөвхөн өөрөө шийдэх ёстой. Биеэ ч тэр, зүрх сэтгэлээ ч тэр. Хэрэв нэг эрд үнэнч байх сонголтыг хийвэл, аль эсхүл олон эртэй нэгэн зэрэг нөхцөх сонголтыг хийсэн ч, хоёр нүүртэй ёс суртахуунаас хамаагүй үнэн шударга байна. Тэр ч яах вэ, их үзэсгэлэнтэй болжээ.
Нат: Тийм ээ, тэгсэн байна. Бас чиний хэлсэн бүгд зөв. Гагцхүү би л өөрийгөө хэнд тушаахаа шийднэ.
Тро: Чи Фройдыг унших дуртай гэсэн байх аа?, Энэ бэлэг.
Нат: Фройдын лекц үү?
Тро: Тийм ээ.
Нат: Венад юм байна.
Тро: Тийм ээ. Галт тэрэг цагийн дараа хөдөлнө. Хоцрохгүй гэвэл хоёулаа яарах хэрэгтэй.
Нат: Удахгүй чуулга уулзалт болох уу?
Тро: Тэгнэ ээ, би Венаас шууд цаашаа Брюсел явна. Надтай хамт яв л даа.
Нат: Брюсел руу юу?
Тро: Тийм ээ.
Нат: Уйтгартай шд.
Тро: За?
ЭрКон: Хатагтай, ноёнтон. Бичиг баримтаа шалгуулна уу., Христо... Само... Сом... Самоска...
Тро: Христо Самоковалов. Болгарчууд бид урт овогтой байдаг юм л даа.
ЭрКон: Хатагтай Седова. Ноён Самоко... Са...
Тро: Оролдоод ч хэрэггүй дээ. Сайн сайхныг хүсье.
Нат: Троцкий. Энд ямар чөтгөр нь болоод байгаа юм бэ?
Тро: Социал Демократ үзэлтний байнга хийдэг зүйл.
БИЧИГ: ВЕНА 1903 ОН 26:55
СИГМУНД ФРОЙД
СЭТГЭЦ СУДЛАЛЫН ҮНДЭСЛЭГЧ
Эр2: Хэдий тийм ч гэлээ мэдлэг дулимаг эрдэмтэд хүний зан араншинг учир шалтгаан, нийгмийн дүрэм журам, ёс суртахуунд захирагддаг гэж боддог. Шал худлаа! Амныхаа зоргоор бурсан зүйл. Би бол хүний зан араншинг хоёр л зүйлд захирагддаг гэж боддог. Үхлээс айх айдас. Бэлгийн дур хүсэл.
Эр3: Мөнгийг мартаа юу?
Эр2: Мөнгө гэдэг чинь найз минь бэлгийн дур хүслийн хамгийн энгийн, цулгуй хэлбэр юм.
Нат: Мөрөөдөлд захирагдахгүй юу? Бид чинь мөрөөдөлд хөтлөгддөг биш билүү?
Эр2: Урмыг чинт хугалсанд уучлаарай, залуу авхай. Хүсэл мөрөөдөл чинь гэсэн бэлгийн дур хүслийн чинь нэгээхэн хэсэг. Секс бол бүх үйл хөдлөлийн цаадах хөдөлгөгч хүч. Тэрбумтнууд ч, мөрөөдөгчид ч – Дүрэлзсэн амрагийн хүсдэг зүйлийг л хүсдэг. Өөрийнхөө чадлыг нотлохыг, дур ханахыг, эзэрхийлэхийг. Найз чинь юу хүсэж мөрөөддөгийг та мэдэх үү?
Тро: Дэлхийд хувьсгал хийхийг.
Эр2: Болж дээ. Тэр уйтгартай эрийн хүсэл мөрөөдөл ердөө л мөнгө гэсэн. Гэтэл хажууд чинь суугаа найз дэлхийн тэн хагасыг түймэрдэх мөрөөдөлтэй юм. Түүний хувьд секс бол хувьсгал! Өнөөгийн нийгэм ч бэлгийн дүр хүсэл дээр л тогтсон. Нийгмийн жижиг анги бүлгүүд эр эм хүмүүс нэгэндээ татагддагтай ижлээр бий болдог. Эрх мэдлийн төлөөх тэмцэл бол эмэгчингээ авахын төлөөх тэмцэл юм. Эгэл иргэн дүрмийг дагадаг шалтгаан нь...
Тро: Айдас.
Фро: Яг зөв. Гэхдээ бас хайрладаг учраас юм. Бүр ямар янаг халуунаар гээч. Өөрийгөө бусдын хүсэмжит нэгэн болго. Тэд таны өмнөөс хорвоог эргүүлнэ., Асуулт байна уу, ноёд хатагтай нар аа?, Асуу л даа, ноён Хувьсгалч аа.
Тро: Та бидэнд хоёр цагийн турш лекц тавилаа. Бүх анхаарлаа тан дээр төвлөрүүлж энэ хугацаанд бусад зүйлс оршихоо больсон. Тэгэхээр энэ танхимд байгаа бүх хүн таныг хүссэн болж таарч байна уу?
Эр2: Та онолыг маань айхавтар хялбарчилж байна л гэж хэлье дээ. Гэхдээ үнэхээр л хариултыг нь мэдмээр байгаа юм бол эхлээд өөрөө хариул л даа. Чин шударгаар.
Тро: Надад хариулт байна аа. Би таныг хүсээгүй. Би энгийн л эр хүн. Бас та асуултад маань хариулж чадсангүй. Ердөө л тийм эсвэл үгүй гэсэн хариулт. “Тийм” гээд хэлчихвэл та тэнэг хүн шиг харагдана. “Үгүй” гээд хэлчихвэл хоёр цагийн турш ярьсан онол чинь худлаа болчихно. Гэхдээ би гараад явчхаагүй. Яриаг чинь шимтэн сонссон. Яагаад гээч? Яагаад гэвэл таны зөв. Логик зөрчилдөөн.
Эр2: Амьдрал зөрчилдсөн логикуудаас л бүтдэг юм шүү дээ.
Цаана: Браво.
Нат: Энэ хүн нэг бол суут ухаантан, нэг эсвэл секст донтсон солиотой амьтан. Бусдын амыг яаж ангайлгахаа мэдэх юм.
Тро: Ам ангайлгах аа?, Өрөө дүүрэн эрийн өмнө нүцгэн байхаас ичдэггүй бүсгүйг гайхшруулах зүйл бас үлддэг ээ?
Нат: Идэх талхныхаа мөнгийг олох хэрэгтэй шүү дээ. Парвусаар тэжээлгээд баймааргүй байна. Түүнээс биш ямар ч далд дур хүсэл агуулаагүй.
Тро: Сая Фройд хүн бүрт байдаг гэж хэллээ шүү дээ.
Эр2: Ноён Хувьсгалч аа., Та их ховор төрлийн эзлэн түрэмгийлэгч юм аа. Өрөөн дэх эрх мэдлийг минь устгахын тулд надад хавх занга тавих гэж оролдлоо. Гэвч яг намайг унах үед гараа сунгаж татаж босгох юм.
Тро: Ноён Фройд, ахар мөчид асуултыг минь өршөөж болгооно биз.
Эр2: Та шүүмжлэлт сэтгэлгээтэй хүн юм. Таныг хуурах нь хялбар ажил огтоос биш. Олонхид зориулж гаргасан дүрэм журам танд үйлчилдэггүй. Уг нь тан шиг хүмүүс хохирогчоо эргэлзээгүй шууд л хороож орхидог сон. Гэтэл аль хэдийн унагасан өрсөлдөгчөө зүйл дуусгаж чадахгүй байгаагийн чинь учир юу юм бол? Нээрээ тийм шүү дээ, тийм , тийм. Таны сул тал гээд хэлчихье.
Тро: Өөрийн мэхэндээ живж байхад чинь би танд гараа сунгалаа. Танд би сул дорой санагдаж байна гэж үү?
Эр2: Харц чинь ямар хурдан өөрчлөгдөж байна аа? Хүүхэн хараа нь ингэж жижгэрдэг хоёрхон төрлийн хүн л мэдэх юм байна. Цуврал алуурчид, шашинд хэт живсэн этгээдүүд. Сул талаа л ялан дийлчихвэл та аль нь ч болж болно шүү дээ.
Тро: Сул талтайгаа тэмцэх сонирхол алга. Би хүч чадалтай л тэмцдэг. Баяртай.
Эр2: Та Венад хэр удах вэ? Таныг жаахан судалмаар байна.
Тро: Дараа болъё доо, ноён Фройд. Би одоо Брюсел руу явлаа.
БИЧИГ: 1940 ОН МЕКСИК 32:54
Тро: Сайн уу, Хосе.
Хос: Лёва! Ямар сонин хүн бэ. Удаан уулзсангүй шүү, найз минь.
Тро: Би ганцаараа ирээгүй ээ. Фрэнкийг дагуулаад ирсэн. Бид хоёр чамд жаахан тусалъя.
Хос: Дураараа л бол доо, амиго. Чи жаахан галзуу ч гэлээ тэр чинь л надад таалагддаг юм.
Тро: Баярлалаа.
Хос: Хөөе, наашаа хүрээд ир.
Тро: Хосе их сайн хүн. Сайхан ч хоол хийдэг. Би заримдаа бичгийн ширээнээсээ зугтаж энд ирж нуугддаг юм. Хар бараан бодлуудаасаа салах гэж. Гараа бохирдуулахаас айгаагүй биз дээ?
Фрэ: Айгаагүй ээ.
Тро: Сайн байна. Тэгвэл надад тусал. Лев Троцкийг гурил нухаж байхыг харах сонин байна уу?
Фрэ: Үгүй ээ, огтхон ч үгүй. Гитлер зураач. Муссолини машины хорхойтой. Хэрэггүй ээ. Гэхдээ л тэд агуу хүмүүс хэвээр. Та ч мөн адил.
Тро: Зураг зурж, машин засах чинь супер хүмүүсийн л ажил. Харин гурил нухах бол хүн бүрийн чадах зүйл. Эгэл хүмүүсийн алхаж яваа хөрсөнд илүү ойрхон.
Фрэ: Хэлсэн үг чинь хоорондоо их зөрчилдөх юм, нөхөр Троцкий. Өчигдөрхөн л өөрийгөө бурхныг орлосон супер хүн гээд байсан гэтэл өнөөдөр эгэл хүн болчихсон явж байна.
Тро: Харах өнцөг чинь нарийн учраас л байхгүй зөрчилдөөнийг бий болгож хараад байгаа юм. Супер хүний ажил хийж байсан учраас надад супер хүн явсан үе надад бий. Тэр үед хоол хийж байгааг минь хэн ч хардаггүй байлаа. Харин одоо чи харж байна. Би хэзээ мөдгүй эргээд бурхан мэт болохыг үгүйсгэхгүй. Гэвч шүтээнээ ойроос харахад урам хугарах гээд байдаг нэг аюул бий. Бурхан агуу том байх тусам урам хугаралт төдий чинээ их байна.
Фрэ: Таатай логик. Итгэл үнэмшил, үнэнч байдлыг мартахад тус болох бодол байна.
Тро: Би нэг зүйлд бүх насаараа үнэнч явж байна. Хувьсгал миний шүтээн байсан юм.
Фрэ: Бас минийх.
Тро: Битгий худлаа ярь. Чи хувьсгалыг Сталин гэдэг хүнээр амьдчилж боддог. Чи хүн шүтдэг, энгийн хүмүүстэй адил. Ийм болохоор л бид өөрсдийнхөө талаар хоосон үлгэр зохиодог юм шүү дээ. Сайн бодоод үзэх юм бол би биш та нар л үзэл бодлоосоо урвагчид. Та нар удирдагчаа л дагадаг. Үзэл санааг биш. Нөгөө талаасаа би хэзээ ч хууртаж байгаагүй. Удирдагчдыг энгийн хүмүүс л гэж хардаг, тийм ч болохоор тэднийг шүтэж байсан удаагүй. Тэгээд л тэр.
БИЧИГ: БРЮССЕЛЬ 1903 ОН 35:44
ЭрЗөв: Троцкий ирж байна.
Тро: Сайн байна уу, Владимир Илич.
Лен: Индэр дээр үг хэлэхийг чинь болиулчихсан. Харамсалтай л юм, уг нь их гангалж ирж дээ, Троцкий.
Тро: Би бодлоо өөрчилсөн. Бичсэн үгийг чинь уншихад бэлэн байна.
Лен: Хэлэх үг чинь.
Тро: Баярлалаа.
ЭрБру: Нөхөр Троцкийг та бүхний өмнө урья.
Тро: Нөхөд өө, намайг Лев Троцкий гэдэг. Би цөллөгийн аймшгийг мэдэрч, шоронгийн өрөөнд илжирч үзсэн хүн. Би Орос хүмүүсийн зовлон зүдгүүрийг, тэнд хууль яаж гууль болж байгааг өөрийн нүдээр харсан. Би энэ үгээ хувьсгалчдад зориулж байгаа юм шүү. Энэ танхимд даана ч тун цөөн байна.
Эрчүүд: Юу гээд байгаа юм бэ? Юу гэсэн үг вэ? Хөөе!
Тро: Та нар Парис, Берлин, Лондонд гараа хумхин сууцгаадаг. Улс төр ярьж, уран нийтлэл бичиж, усан гүзээгээ илээд. Европийн нөгөө булангийн кафегаас эгэл ардыг аварч, ажилчдыг уриалан дууддаггүй юм. Кофе уугаад сууж байтал чинь ажилчин анги өөрсдөө зэвсэг бариад босоод ирэхгүй ээ! Өөрсдийгөө нэг харцгаа, тэгээд ичэцгээ! Та нар бол бүгд... тайганууд. Та нар тэмцэхгүй байна, тэмцлийг өдөөхгүй байна. Хувьсгал гэх агуу том үзэл санааг огтоосоо тоохгүй байна! Нөхөр Плеханов, та гүзээгээ зумартал идчихээд хувьсгалын тухай бодож хэвтдэг үү? Тэгж байгаад арай даарч хөрч, тух алддаг юм биш биз? Тариачид яах вэ, хүлээж л байг. Хувьсгалчид нь өндөр хөгжилтэй Евролпт тухтай байгаа юм чинь. Тийм биз дээ, нөхөр Плеханов?
Пле: Одоо хангалттай.
Тро: Бас чи... Ленин, юундаа мушилзаад байгаа юм? Би эднээс дээр юм уу? Ялгаагүй л кафед хамтдаа хоосон яриад суудаг биз дээ? Чи ч гэсэн эднээс ялгарахгүй бөлдөггүй амьтан шүү. Оросын хувьсгал залхуу Парисчууд, Венийн чанга дуутай азарган тахиа нар хэрэггүй. Харин, харин шинэ удирдагчид, шинэ тэмцэгчид хэрэгтэй байна.
Бүгд: Тийм шүү! Зөв өө, зөв.
Тро: Хувьсгалыг би эмэгтэй хүнтэй зүйрлэе.
Бүгд: Сайхан хэллээ! Зөв шүү!
Тро: Хувьсгалд жинхэнэ эр хүн л хэрэгтэй. Жиг жуг хийж ханалаа! Одоо хамтдаа Орос оронд хувьсгал өрнүүлцгээе!
Бүгд: Тэгье! Зөв!
Тро: Эр хүн байцгаа! Хувьсгалын үрийг цацацгаа! Тэгж чадваас шинэ ертөнц, шударга ертөнц бүрэлдэн тогтоно.
Бүгд: Үнэн!
Тро: Жинхэнэ хувьсгалч буугаа бариад гарахад бэлэн байх хэрэгтэй. Жинхэнэ хувьсгалч гараа цустаж, цусанд живэхээс айдаггүй юм. Оросын хувьсгал урт настай байг!
Бүгд: Тийм ээ! Урт настай байг!
Тро: Цусаар угаагдах Оросын хувьсгал мандтугай!, Баярлалаа. Баярлалаа.
Пар: Нөхөр Троцкий, гайхалтай үг хэллээ.
Тро: Баярлалаа.
Пар: Хүлээлтийг минь эвдэж бүр хэд дахин давлаа. Хоёр чөдөр тушааг нэг далайлтаар л хялбархан таслаад хаячихлаа.
Тро: Гурав. Чинээлэг найзууддаа дахиж миний нүдэнд бүү үзэгд гэж хэлээрэй. Баярлалаа. Ер нь чи ч гэсэн дахиж намайг элээ шиг эргэж тойрох хэрэггүй шүү.
Пар: Гайхалтай.
Тро: Баярлалаа. Баярлалаа. Баярлалаа., Баярлалаа._ Баярлалаа.
Нат: Чи бол танхай балмад этгээд.
Тро: Би хувьсгалч хүн шүү.
Нат: Чи надад бүдүүлэг хандсан.
Тро: Би чамайг жаргалтай л болгосон. Тухайн үед өөрт байсан зүйлээрээ.
Нат: Өөрчлөлт, шинэчлэлт хийх арга чинь ердөө л энэ үү?
Тро: Яагаад болдоггүй юм. Үр дүн гарч л байвал.
Нат: Ямар үр дүн гэж?
Тро: Хувьсгалын дараа хүн бүр аз жаргалтай болох ёстой.
Нат: Хүн бүр үү?
Тро: Хүн бүр.
Нат: Та арай онгироо байгаа юм биш үү, нөхөр Хувьсгалч аа? Айлын жаахан охиныг урхидаж өөрийн болгочхоод одоо бүр улсыг тэр чигээр нь гартаа оруулах гээ юу? Хүн бүрийг үү?
Тро: Улс гэдэг угаасаа л тийм зүйл. Айлын жаахан охин минь. Ард түмэн бүхлээрээ эмэгтэй хүн шиг сэтгэдэг. Хүүхнүүд бол байгалиасаа хүлцэнгүй улс. Эр хүнийг юу санал болгохыг харж байгаад сонголтоо хийж хөдөлдөг. Олонхи ч гэсэн адил. Ялангуяа Оросууд. Ард түмэн нийлэхээрээ сайхан бүсгүй болж хувирдаг. Хэзээ ч эхний алхмыг хийхгүй, харин хүчирхэг, өөртөө итгэлтэй эрийг хармагцаа шууд доогуур нь шургаад орчихдог.
Нат: Аз жаргалтай болгохын төлөө тэмцэж байгаа улсынхаа тухай яаж ингэж доромжилсон байдалтай ярьж чадаж байна аа?
Тро: Доромж утга байхгүй ээ. Зүгээр л бодит байдлыг үнэнтэй зүйрлүүлж хэлж байна.
Нат: Чи өөрийнхөө царайг харсан ч болоосой. Дээрэнгүй төрх царайнд чинь тодорч байна. Жигшиж зэвүүцсэн харц тодоос тод үзэгдлээ.
Тро: Жигшиж зэвүүцсэн байсан ч яадаг юм? Дарангуйллыг хэдэн зууны турш хүлцэж амьдарсан хүмүүсийг жигших нь тийм буруу гэж үү?
Нат: Тийм л юм бол тэр хүмүүсийн төлөө тэмцэж яадаг юм ?
Тро: Зэвүүцэж, басамжилж ханасан учраас тэр. Би тэднийг хайрламаар байна. Хайрлаж болмоор хүмүүсийг хармаар байна. Энгийн, үзэсгэлэнтэй, аз жаргалтай, инээмсэглэсэн царайг хармаар байна. Яг чинийх шиг. Эргэн тойрондоо. Сайхан биз дээ? Надад лав сайхан.
БИЧИГ: ОРОС 1919 ОН 44:04
ЭрЦэр: ... Муу дэгээ хамарт. Алив л дээ. Бид шинэ ертөнц байгуулах гэж байна. Наашаа хүрээд ир!
Сер: Найм болон есдүгээр армийн дундуур шугамыг сэтлэн манай ард гарсан байна.
Тро: Хэн? Хэчнээн цэрэгтэй юм? Хаашаа чиглэж байгаа юм? Тодорхой мэдчихээд илтгэ.
Сер: Мэдлээ, нөхөр дарга аа. Олж мэдээд ирье.
ЭрЦэр: За нааш ир. Инээмсэглэ. Инээмсэглээрэй. Бүгдээрээ инээмсэглэ.
ЭрЦаана: Битгий түлхээд байгаач.
ЭрЦэр: Инээмсэглээрэй, нөхөд өө!
Тро: Энд юу болоод байна?
ЭрЦэр: Босоцгоо, бос. Хамтдаа зураг л даруулах гэсэн юм. Өөр зүйлгшүй. Тэр нөхрийг эндээс барьсан юм. Тэнд зогсож байгаа зурагчныг.
Тро: Энэ юу юм?
эрЦэр1: Энийг нэг баян хувалзнаас армийн хэрэгцээнд хэрэглэх гээд хураагаад авчихсан. Ийм сайхан амьтныг орхиод явж чадсангүй ээ. Тэгээд л аваад ирлээ.
ЭрЦэр: Нөхөр хувьсгалт армийн зөвлөх өө. Бидэнтэй нэгд л дээ. Хамтдаа зураг даруулъя. Дурсгал дээрээс нь баталгаа болж үлдэнэ шүү дээ. Намайг таны удирдлага дор байлдаж явсан гэвэл хэн итгэх билээ дээ? Харин зураг байх юм бол яах вэ?
Тро: Хайрлаж болмоор хүмүүсийг хармаар байна. Энгийн, үзэсгэлэнтэй, аз жаргалтай, инээмсэглэсэн царайг хармаар байна. Яг чинийх шиг.
Фрэ: Наадахыг чинь ч гэсэн бичих хэрэгтэй юу?
Тро: Чиний л ном шүү дээ. Бичих эсэхээ өөрөө шийд. Нэг асуулт асууя, Жексон. Суртал ухаалга юун төлөө оршдог юм бол?
Фрэ: Төр засгийн үзэл бодлыг энгийн ард иргэдэд түгээхийн тулд.
Тро: Сэтгэлийг чинь бүлээн, бодлыг чинь амгалан байлгах зохиомол дүр зураг бий болгохын тулд. Амьдардаг газрын чинь дүр зураг үнэхээр үзэсгэлэнтэй. Сайхан сэтгэлт бурхдаар удирдуулсан газар дээрх диваажин. Бүх муу муухай бүхнээс чамайг хамгаална. Ийм л худал дүр зурагт итгэхийг хүсдэг учраас оюун санаа чинь бодит үнэнийг хүлээж авч чадахаа болино.Харамсалтай. Аяндаа тайтгарал хайсан хүмүүс үнэнд итгэхээ больж, худал хуурмагт уусна.
Фрэ: Үнэн үнэн л гэх юм. Үнэн гэвэл, дэлхийн тэн хагас нь Ленинийг тахин шүтдэг. Харин Сталин Лениний залгамж халаа. Хоосонгүй болоод л энэ хүмүүс өнөөдрийн энэ амжилтад хүрээ байлгүй дээ?
Тро: Чи яг тохирсон үг сонгож ашиглалаа, Фрэнк. Тахин шүтэх. Оюун санаагаа чөлөөл л дөө, хараат бусаар бод! Тахин шүтнэ гэдэг чинь шашин. Бурхангүй үзэлтэн байж хүн тахин шүтэхээ боль. Бас нэмээд хэлэхэд тэд юуг ч шинээр бүтээгээгүй юм шүү. Хуучны домгийг л дахин ашигласан. Ленин бүхний эцэг Бурхны дүрд тоглодог бол, Сталин аврагч хүүгийн дүрд.
Фрэ: Тийм ээ. Харин та бол Иуда.
Тро: Тийм ээ. Тэгж дуудуулж л явлаа. Иуда Троцкий.
Фрэ: Гэхдээ үнэн шүү дээ, яриаг чинь сонсоод байхад. Та Ленинээс ч, Парвусаас ч урвасан. Христийн библээс Иудагаас илүү танд тохирох дүр үгүй.
Тро: Хэрэв Иуда Есүсээс биш Дээд хамбаас урвасан бол Библи дээр хөөрхий Иудаг буруутгаж бичнэ гэж бодож байна уу?
Фрэ: Хэрэв тэр дээд хамба чинь газрын диваажин бий болгосон бол хүмүүс түүнийг шүтэх үү, эсвэл Есүсийг шүтэх үү?
Тро: Сталинист гэхэд чи их ухаантай залуу юм гээч. Маргааш уулзъя даа, Жексон. Бас үүнийг тэмдэглээд ав: Ленин Парвус хоёрт газрын диваажин бий болгох хүсэл байгаагүй юм шүү. Бүү эндүүр. Тийм л байна. Алив би өөрөө._ Чамд юу хэрэгтэй юм?
Эр2: Надад уу? Би аль хэдийнэ энэ хорвоог орхисон хүн. Надад одоо юу ч хэрэггүй. Чи л намайг энд дуудаж авчирлаа шүү дээ.
Тро: Надаас болоод ахиад нэг хүн амиа алдлаа. Гэтэл би юу ч мэдэрсэнгүй. Яг л хөндий төмөр шиг.
Эр2: Тийм ээ. Чи цуврал алуурчин аль эсхүл шашны галзуу номлогч болсонгүй. Тэднээс ч аймшигтай нэгэн болж хувирч.
Тро: Жаахан шинэлэг зүйл олж хэлээч. Зөвлөлтөөс гарснаас хойш би түмэн янзаар л цоллуулж, дуудуулж байна.
Эр2: Цуврал алуурчин өөрөө мэдрэх гэж хүн алдаг. Сүсэг ихтэй хүн бусдад мэдрүүлэх гэж өөрийгөө хөнөөдөг. Та ямар нэг зүйл мэдрэлгүй их удаж байгаа, ноён Хувьсгалч аа. Хайр, харуусал, үзэн ядалт. Хохирогчдоо ч өрөвдөхөө больсон.
Тро: Тэгээд чи юу сонсохыг хүссэн юм? Шалтаг уу?
Эр2: Надтай ярилцаж байгаад бухимдах тэрхэн агшинд хүүхэн хараа чинь гэнэтхэн жижгэрч байсныг харснаа тодоос тод санаж байна. Үзэсгэлэнтэй байсан шүү. Гэхдээ одоо би юу харж байна гээч? Юуг ч биш. Зүгээр л хоосон харц. Нөхдийн чинь үхэл ч, өөрийн чинь үхэл ч чамайг айлгахаа больж.
Тро: Үхлээс айна гэдэг хулчгар хүний л зан, ноён Фройд. Та хамгийн сул дорой үед минь надтай уулзсан. Харин одоо бол би хүчирхэг. Үхлээс айхгүй байна.
Эр2: Айхгүй байгаа чинь аргагүй ээ. Ямар хүн үхлийн хүйтэн үнсэлтээс айдаггүйг мэдэх үү?
Тро: Ямар?
Эр2: Аль хэдийнээ... үхсэн хүмүүс.
ТӨГСӨВ.
Back to episodes Go home