Монгол Телевиз
Төрөл: Орос ОАК Хуудасны тоо: 20
Нэр: Троцкий-1 Бичлэгт орсон:.... он .... сар .....өдөр
Орчуулагч: Ч.Ганцэцэг Эфирт гарсан:..... он ...... сар ..... өдөр
Лар: Тэр энд тэндгүй, илчит галын дөлөн дунд
Түнэр харанхуйд, тийм гэхийн аргагүй ойрхон
Унгар цэрэг эрийн унасан хүлгэн дээр
Тирольд сонсогдсон буун дуун дунд бий...
Бичиг: Лариса Рейснер (1895-1926)
Оросын хувьсгалч, яруу найрагч, сэтгүүлч. Гэдэсний хижиг өвчнөөр өөд болсон. (01:02)
Лар: Энэ бол Николай Гумилёв-ын шүлэг. Юун тухай гэдгийг нь мэдэх үү?
Тро: Огт мэдэхгүй юм байна.
Лар: Үхлийн тухай., Бурхан.. хүн тус бүрт зүрхийг нь ороосон утастай дүйцэх хэмжээний урттай, амьд явах хугацаа бэлэглэдэг гэсэн яриаг та өмнө нь сонсож байсан уу?
Тро: Би бурхан байдаггүй гэлцэхийг л сонссон.
Лар: Таныг санаагаа илэрхийлэхдээ маруухан гэж би хэлж байлуу?
Тро: Лариса, надад яг одоо яруу найрагтай манатай байна. Каппель, Симбирск-г эзэлчихсэн. Удахгүй Казань-г эзлэх биз. Манай цэргүүдийг махан бөмбөг шиг л зажлаад өнгөрч байна.
Лар: Энүүгээр амь тасалж үзсэн үү?
Тро: Миний хувьсгалт тэмцэл тэс өөр замаар явж байгаа гэж би танд хэдэн зуун удаа хэлсэн санагдах юм.
Лар: Тийм дээ. Та бол амьд тунхаг бичиг. Хувцас хунар, үйл хөдлөл.. үг хэл чинь бүхэлдээ. Таны харц хүртэл өөр. Наранд борлосон царайнд чинь уусаад ямар сайхан харагддаг гэж санана? Гэхдээ энэ бүхэн жагсаал цуглаан биш. Харин дайн.
Тро: Тэгээд юу гэж?
Лар: Исгэрэх сумны дор.. хэн ч тунхаг бичгийн тухай санахгүй. Оюун санаанд нь суулгах гэж оролдовч, зөн билиг нь давж гарна., Үхэл ойртож явааг мэдрэхээс илүү аймшигтай, хүчтэй зүйл байдаг гэж үү?
Жолоогоо алдсан засаглал ноёлсон газарт
Ходоод хоржигнох, уйлж хашхирах чимээ тасрахгүй
Замбараагаа алдсан засаглалын дээгүүр
Тэнгэр элчийн далавч дэвээстэй
Тоо томшгүй зам харгуй
Ромын эвдэрхий туурь руу хөтлөөстэй.
2-р сард Ром ахин мөхөх аваас
Талбай дүүрэн хүмүүсийн дуу хадах аваас
Энэрэнгүй сахиусан тэнгэрийн дүрээр ч гарч ир
Өршөөхийг үл мэдэгч чөтгөрийн дүрээр ч үзэгд.
Бичиг: Троцкий
Нэгдүгээр анги (03:21)
/эрэгтэй испаниар ярина/
Нат: Лёва, бид энд байна аа. Чи ахиад л эмээ уухаа мартчихсан уу?
Тро: Зүгээр ээ. Явцгаая.
Бичиг: Мексик, 1940 оны 5-р сар (04:19)
Тро: Нүгэлтэй халж байна шүү. Ерөөсөө дасаж.. өгөхгүй юм. Өдрийн мэнд, Сильвия?
Сил: Сайн байна уу, Лев Давидович?
Тро: Уламжлалт зан заншлаа өндөр түвшинд авч явж байна шүү.
Сил: Мексикийн эртний заншил. Мөнх бусыг үзүүлсэн хүмүүст энэ өдөр хүндэтгэл үзүүлэх ёстой гэж үздэг., Фрэнк? Миний сүйт залуу Фрэнк Жексон. Би та 2-т хэлж байсан даа.
Тро: Тийм ээ, жигтэйхэн зөрүүд залуу байна лээ.
Бичиг: Фрэнк Жексон (1913-1978)
Канадын сэтгүүлч, Испанийн иргэний дайнд тулалдаж явсан. (04:45)
Фрэ: Хатагтай нар аа?
Сил: Фрэнк?
Фрэ: Ноён Троцкий?
Тро: Жексон, утсаар ярьсан ярианаас юу нь чамд ойлгомжгүй үлдээд хоцорчихов? Ямар ч ярилцлага өгөхгүй гэж би тодорхой хэлсэн санагдах юм.
Жек: Тийм ээ, та эрс шийдэмгий хариу өгсөн. Гэхдээ таны бодлыг өөрчилж магадгүй гэж бодож байна.
Тро: Тийм үү? Эхнэр маань хүртэл заримдаа ятгаж дийлдэггүй л юм даа.
Жек: Ноён Троцкий, би танд талархал илэрхийлэх гэсэн юм. Таны бичсэн ном Испани-д амийг минь аварсан шүү. Ном байгаагүй бол сэлэмний ирэнд би өртөх байлаа.
Тро: Яах гэж энэ номыг авчирсан юм? Та чинь Сталиныг илт дэмждэг биш билүү? Өөрийн чинь талаар судалж мэдээгүй гэж бодсон юм биш биз?
Жек: Төрийн гарамгай зүтгэлтнийх нь хувьд би нөхөр Сталиныг хүндэлж явдаг нь үнэн. Гэлээ гээд...
Тро: Танай Сталин-д онцгойроод байх юм огт байхгүй. Бүр юу ч байхгүй.
Жек: Би нөхөр Сталиныг зүгээр ч нэг хүндэлдэггүй харин бүр биширдэг.
Тро: Тийм үү?
Жек: Коммунист үзэл сурталч, агуу удирдагчийнх нь хувьд мэхийн ёслоход бэлэн. Харин та хөөрхийлөлтэй хэдэн нийтлэлдээ нэрийг нь гутаах гэж оролддог. Сталиныг хувьсгалын дайснуудын эсрэг тэмцсэнийх нь төлөө алуурчин гэж нэрлэдэг хэр нь өөрөө болохоор үзэл бодлыг чинь үгүйсгэсэн хүмүүсийг биш харин улс төрийн талаар юу ч мэдэхгүй хэдэн сая хүнийг үхэл рүү нь илгээсэн.
Тро: Тийм ээ, би өстөн дайснуудаа, өөрийн цэргүүдээ үхэл рүү нь илгээсэн. Гэхдээ надад Коба-гаас /Сталины нууц нэр/ ялгарах ганц зүйл бий.
Жек: Тийм үү? Юу байдаг билээ?
Тро: Сталинд үзэл санаа огт хамаагүй. Өөрийн өө сэв, сул тал болгоноо нууж, үзэл суртлаар халхавч хийдэг. Эрх мэдлийн төлөө улайрч, илүү ихийг хүртэх гэж шунасан. Эрх мэдлийн цаана, өмнөх Сталин тэр л хэвээрээ. Харин би өөрийн үнэн төрхөө гээх дээрээ тулсан. Ор тас алга болох. Ухам-сар-тай-гаар., Би энэ бүхнийг.. агуу үзэл санааны төлөө хийсэн.
Бичиг: Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улс, 1918 он
Большевикуудын хяналт дахь газар нутаг (06:48)
Тро: Ор ор., Ингээд л боллоо юу?
Сер: Цэргүүд Свияжск руу ухарсан. Тэдний нөхцөл байдал тун хүнд байгаа бололтой.
Тро: Цэргүүдийн нөхцөл байдалд та биш би санаа тавина. Сермукс, та явж болно.
Сер: Гүйцэтгэе.
Тро: 1918 он санаанд тод үлдэж. Ар араасаа залгах ялагдал үргэлжилсээр. Ятган сэнхрүүлэх оролдлого ямар ч нэмэргүй болж, цэргүүд аргагүйдээ ухрах биш харин зугтаж байлаа.
Эр 1: Ахан дүүс ээ? Наашаа хүрч ирээд хэлэх үгийг минь сонсоцгоо.
Эр 2: Ер нь яахаараа бид элэг нэгт ахан дүүсийнхээ өөдөөс буу шагайж, гал нээх ёстой юм бэ?
Эр 1: Холбоотнуудын хоногийн тоо дуусч байгаа гэж өөрсдөө ярьж байна лээ.
Эр 2: Сонсов уу? Бидний оронд большевикууд өөрсдөө явж очоод өнөө Каппель-тай тулалдана биз.
Эр 1: Яахыг нь бүгдээрээ харцгаая.
Эрчүүд: Тийм шүү. Зүйтэй.
Эр 2: Харин галт тэрэг гаргаж өгөхгүй гэвэл бид өөрсдөө булааж авна.
Эрчүүд: Яг үнэн. Булааж авна. Ярьж байгаа чинь зөв өө.
Эр 2: Тэгээд гэртээ харьцгаая.
Эрчүүд: Зүйтэй.
Тро: Цэргүүд ээ? Улаан армийн дайчид аа? Бид гар гараасаа барилцан.. дарлал мөлжлөг, нэг хүнийг нөгөөгөөс ялгаварлан гадуурхах явдал, ангийн тэгш бус байдлын хүлээсийг тасар татан хаяснаас хойш.. бүтэн жил ч тойроогүй байгаа билээ. Гэтэл та биднийг дахин зарц боол болгож, хүссэнээрээ захирч зандрах гэсэн зальхай зөрүүд хүмүүс одоо ч байсаар байна. Тэд тэнд, дайны талбарын цаахнатай байгаа. Газрын эзэд, үйлдвэрийн эзэд, цагаан арми. Эгэл жирийн ажилчид, энгийн тариачин ардад большевикуудын бэлэглэсэн эрх чөлөө тэдэнд огтхон ч таалагдахгүй байгаа юм гэнэ. Та нарын эрх чөлөө. Өчигдөрхөн гэхэд 3-хан копейк-ын төлөө 3 ээлжээр ажиллаж байсан хэн бүхэн, өнөөдөр гартаа зэр зэвсэг атгаад тэдэнд ингэж хэлнэ. Үгүй ээ. Бид эрх чөлөөгөө та нарт ахиж яасан ч булаалгахгүй. Үгүй ээ. Бид ахиад хэзээ ч та нарын зарц барлаг болохгүй. Та нар бүгдээрээ хувьсгалын үйл хэрэгт гар бие оролцоход бэлэн байгааг би мэдэж байна. Хувьсгалын төлөө халуун амиа өгөхөд ч бэлэн байгаа гэдгийг мэдэж байна., Алив дүү минь, гараа. Алив, зоригтой бай., За, энэ залуу бид хоёрын хооронд.. ямар ч ялгаа байхгүй. Надад оногдож байгаа бүхнээс энэ залууд оногдохгүй үлдэж хоцрох зүйл ганц ч байхгүй. Ширхэг ч байхгүй., Май. Ав ав. Энийг чамд.
Эр цаана: Үнэтэй бэлэг өглөө дөө.
Лар: Та хэзээнээс эхлээд бугуйн цагнаас татгалздаг болчихоо вэ?
Тро: Өөрөө зүүх гэж цуглуулаагүй.
Лар: Зүүхэд чинь тусалъя.
Тро: Хамаг л.. сайн сайхнаа хуваалцдаг, хэн хүнд хамааралтай ертөнцийг хамтдаа бид цогцлоож чадна. Ура.
Эрчүүд: Урааа. Ура. Ура. Ура. Ура.
Тро: Гэхдээ, өстөн дайснууд биднээс айж эмээсэн тэр цагт бид ялалт байгуулна. Бүгдийг хуучин хэвэнд нь оруулах тухай хумсын толион чинээ бодол тэдний толгойд орж ирэх учиргүй. Хэрвээ бид хот тосгодоо хамгаалахгүй, нэг нэгээр нь хаяж яваад байвал тэд өнөөх бодлоо орхихгүй. Хэрвээ манай цэргүүд айдас хүйдэст автаад эхэлбэл, тэд ахиад л санаархаж эхлэх нь гарцаагүй. Өчигдөр, Петроград-ын 2-р цэргийн хорооны байлдагчид өгсөн тушаалыг зөрчиж, өөрсдийн зоргоор байрлалаа орхиж зугтсан байна. 2-р хорооны ахлагч бас комиссар хаана байна?
Эр 3: Петроград-ын 2-р цэргийн хорооны ахлагч Гнеушев.
Эр 4: Петроград-ын 2-р цэргийн хорооны комиссар Пантелеев.
Тро: Жагсаалын эхнээс тоолж, 10 дахь цэрэг нэг бүрийг гаргаад ир.
Эр 3: 10 дахь нь., 10 дахь нь.
Сер: Лев Давидович, эд бүгд ажилчид. Васильевский-н хэвлэх үйлдвэрээс дайчлагдсан. Буу зэвсэг хараад 7 ч хоноогүй байгаа.
Эр 10: 10 дахь нь., 10 дахь нь.
Лар: Битгий ай. Энэ цаг үеийнхэн таныг ойлгохгүй. Таныг шүүмжилж, эцэстээ Иуда /Есүсээс урвасан дагалдагчдынх нь нэг/ ч гэж дуудна. Гэхдээ ирээдүй хойчис таныг зөвтгөж, өндөрт өргөмжлөх болно._ Үй олноор нь устга.
Эр 10: 10 дахь нь. 10 дахь нь.
Тро: Одоо өөрөө жагсаалд ор., Нөхөр комиссар, та ч бас жагсаалд ороод зогс., Зөвлөлт Холбоот Орос улсаас ичгүүртэйгээр урвасны учир, Петроград-ын 2-р цэргийн хорооны оргон зугтсан этгээдүүдийг цэргийн шүүхийн нэрийн өмнөөс шийтгэсүгэй.
Сер: Онилоод.
Тро: Ахлагч Гнеушев, комиссар Пантелеев нараас эхлээд энэ жагсаалд зогсож байгаа цэргүүдэд ялын дээд хэмжээ- буудан хороох ял оноосугай. Яг одоо гүйцэтгэ._ Энэ бүхэн танд харгис хэрцгий санагдах байх. Гэхдээ үг үйлдэл бүхэн маань цэргүүдийг сахилга баттай болгох оролдлого байгаад зогсохгүй хайрын хамгийн агуу илэрхийлэл байсан. Тийм ээ, та буруу сонсоогүй. Хайр. Дайсан зөвхөн үхэл дагуулах хүчийг эрхшээж байсан. Харин надад цаазлан хороох бас өршөөн энэрэх хүч байлаа.
Фрэ: Тэгвэл та цэргүүддээ 2 дахь бурхан болж харагдах гэсэн юм биз дээ?
Тро: 2 дахь ий? Үгүй дээ Жексон, сайн бодоод үз. Би бурхныг орлох хэрэгтэй болсон. Бурхан-сүсэг бишрэл төдий. Хэн ч гэгээн дүрийг нь олж хараагүй. Харин би тэр хүмүүстэй хамт нэг хөрсөн дээр зогсож байсан. Надад итгэх нь илүү амар байсан. Тэгээд ч тэд итгэсэн.
Фрэ: Тэд сэлэмнийхээ үзүүрийг тань руу эргүүлсэн бол яах вэ?
Тро: Тэгэх магадлал байхгүй биш байсан. Гэхдээ цэргүүд сэлэмнийхээ үзүүрийг над руу биш харин дайснууд руу чиглүүлсэн.
Фрэ: Ойлгох юм алга.
Тро: Би ч бас энэ бүхнийг надад тайлбарлаж өгсөн нэг хүнтэй таарах хүртэл.. ойлгоогүй л явсан.
Бичиг: Одесса, 1898 оны 5-р сар (16:42)
Тро: Муу араатнууд., Бид Троцкий-г шаардаж байна. Троцкий.
Эрчүүд: Троцкий. Троцкий. Троцкий. Троцкий. Троцкий. Троцкий.
Эр 5: Чимээгүй. Чимээгүй болцгоо.
Эрчүүд: Троцкий. Троцкий.
Эр 5: Чимээгүй. Амаа хамхицгаа.
Эрчүүд: Троцкий. Троцкий.
Эр 5: Демидов? Николай Прокопыч-г дууд. Юундаа зогсоод байгаа юм бэ? Троцкий-г дагуулаад ир гэж байна. Дуугаа аяд. Чимээгүй байцгаа.
Эрчүүд: Троцкий. Троцкий. Троцкий. Троцкий.
Эр 6: Бүгд уяанаасаа алдуурсан нохой шиг л болчихсон. Цагийн зүү хөдөлгөдөг эд анги шиг нийцтэй байгааг нь яана.
Ник: Демидов, тайвширч үз. Тэвдэх хэрэггүй. Тэгээд хэн үймээн дэгдээд байгаа гэнэ ээ?
Эр 6: 17-р хэсэгт хоригдож байгаа шавхруу. Бронштейн. /гол дүрийн Троцкий-гийн жинхэнэ нэр нь Лейба Бронштейн/
Ник: Улс төрийн хэргээр суусан байх аа?
Эр 6: Яг тийм.
Бичиг: Николай Троцкий
1898 онд Одесса мужийн шоронгийн ахлах хянагч байсан. (18:16)
Эрчүүд: Троцкий. Троцкий. Троцкий. Троцкий. Троцкий. Троцкий. Троцкий. Троцкий.
Ник: Онгойлго., Яагаад үймэлдээд байгаа билээ?
Тро: Харгалзагч нар хоригдлуудыг зодож занчдаг явдлыг нэн даруй зогсоохыг бид шаардаж байна. Бидний анд нөхөр Сиворонов-т яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэхийг шаардаж байна. Буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг шаардраж байна. Тэрнээс гадна та...
Ник: Чи еврей гэлүү?
Тро: Миний хэн байх нь бидний тавьж байгаа шаардлагад ямар ч хамааралгүй.
Ник: Шатар нүүдэг л байлгүй.
Тро: Миний хэн байх нь бидний тавьж байгаа...
Ник: Чамаас гуйх юм байна. Надтай нэг тоглооч._ Итгэхэд бэрх ч эргэн тойронд эгэл жирийн хүмүүс байдаг болохоор учирзүйн талаар ухаж төнхөхөд нэмэр болох хүн олдохгүй юм.
Тро: Баруун талынх нь.
Ник: Суу л даа. Бронштейн, та онцгойрч чадаж байна аа. Эрхгүй ялгарч байна, үнэн шүү. 27 жилийн турш олон ч шорон дамжлаа. Энэ хугацаанд хал үзэж хашир суусан орос хулгайч нарыг бослого тэмцэлд уриалж чадсан еврей хүнтэй ер таарч байсангүй. Ингэхэд өмгөөлж хамгаалаад байгаа өнөө Сиворонов чинь ямар хэргээр ял эдэлж байгааг мэдэх үү?
Тро: Ноён Троцкий, чухам ямар хэргээр баривчлагдсан нь надад огтхон ч сонин биш. Сайн муу аль нь ч бай, эцсийн эцэст хүн шүү дээ. Тэр хүнд эдлэх эрх бий. Харин та нар дарлаж дээрэлхэж байна. Дарлуулсан хэн ч бай эрх чөлөө, шударга ёсыг эрэлхийлдэг.
Ник: Наадах чинь үнэн. Еврейчүүд та нар бас хувьсгалчид Оросын ард түмнийг мэдэхгүй. Мэдэхгүй байж цаг үргэлж хэн нэгнээс аварч, чөлөөлөх гэж оролддог. Оросын ард түмнийг чөлөөлж болохгүй. Чөлөөлчихвөл, тэдний дотор нуугдаж байсан түнэр харанхуй ил болж дэлхий ертөнцийг нөмөрнө. Гэхдээ юун түрүүнд чөлөөлсөн хүмүүсээ залгиж эхэлнэ. Оросын ард түмнийг өөрсдийнх нь тусын тулд зөвхөн хянах боломжтой.
Тро: Таны хэлсэн үнэн байлаа ч, яагаад зодож занчих ёстой гэж? Баригдаад, хийсэн хэргийнхээ ял шийтгэлийг сонсох гээд хүлээж байгаа хүнийг зодох ямар шаардлага байгаа юм бэ?
Ник: Тэднийг өөрөөр яаж хянах болж байна?
Тро: Яаж гэнэ ээ? Өөрийн биеэр үлгэрлэж. Шударга ёсны тухай үзэл санаа руу тэднийг хөтлөх ёстой.
Ник: Өөрийгөө бурхны элч гэж боддог юм биш биз? ., Наад үзэл бодлоо орхилгүй ахиад 5 жил амьдраад үзээрэй. Хүмүүсийг хянаж удирдах цор ганц арга зам байдгийг аяндаа ойлгоно. Айдаст автуулах., Айдас.. аливаа дэг журмын үндэс. Айж эмээхийг умартсан, эмх замбараагүй байдал үүсгэсэн болгоныг шийтгэсэн дор бол гэм буруугүй ганц хүнийг бусдын нүдэн дээр зодож занчих нь хамаагүй үр дүнтэй байдаг юм.
Тро: Дэндүү хүн чанаргүй үйлдэл гэж .. та бодохгүй байна уу?
Ник: Тэр мэдээж. Гэхдээ надад эрх мэдэл бий. Хүн чанарт хүлэгдчихвэл, хүмүүсийн хувь тавиланг шийдэж чадахгүй. Та залуу бас гэнэн байна. Төгс ертөнцийг бүтээх гэсэн биелэшгүй мөрөөдлийг чинь түмэн олон дагана гэж та бодож байгаа нь лавтай. Гэхдээ 2 жилийн дараа, гэнэн зан чинь гээгдэж, эрх мэдэлд санаархсан шунал хүсэл үлдэж хоцорно. Энэ бүхнийг.. би нүднээс чинь олж харлаа, Бронштейн.
Тро: Сайхан үг хэллээ, ноён Троцкий. Гэхдээ болж байгаа бүхэн, хэлсэн үгийг чинь няцаачихлаа. Хэт түрэмгий үзэл нүдийг чинь халхлаад та олж харахгүй байгаа бололтой. Тэгээд хүмүүсийг айдаст автуулах гэж Сиворонов-ыг зодоод юу олж долоов? Таны хүлээсэн үр дүн гарсангүй. Хүмүүс эвлэлдэн нэгдэж, шударга ёсыг.. шаардаад эхэллээ шүү дээ.
Ник: Одоо нам гүм болчихож. Сонсогдох юм алга.
Тро: Ахиад шаардана. Та харж л байгаарай. Ард түмний уур хилэн таныг байх ёстой газар руу чинь авч шидэх үед харин битгий гайхаж балмагдаарай. Их түүхийн хогон дунд хэвтэж байх вий.
Ник: Тэр ч ойлгомжтой. Эзний эд зүйлийг эзэнд л өгөх ёстой гэдэг байх аа? ., Харин бид.. халтар ноход.. гасалж гийнаж, яс горьдохоос хэтрэхгүй. Заяа төөрөг нь тийм юм. “21-р зуунд хамаг олон.. хөөр баярын дуу хадаах зуур, гартаа хутга барьсан ажилчин эр шат тавин өгсөж, Сикстины дарь эхийн сайхан царайнд дөхөж очоод.. бүх нийтийн тэгш байдал, ахан дүүсийн эв найрамдлын нэрэн доор сийчиж хаяна”. Ирээдүйг та ингэж төсөөлдөг үү?
Тро: Үгүй ээ. Та л 21-р зууныг өөрөө ингэж төсөөлдөг байх. Тань шиг дээрэнгүй үзэлтэй хүмүүс сайн сайхан бүхнийг гажуудуулахаас өөр зүйл мэддэггүй. Хүн бүр ижил хувцас өмсөж, тушаал зааврын дор амьсгалж амьдардаг болно гэж бодож байвал та эндүүрч байна.
Ник: 21-р зууны тухай саяын хэдэн үгийг би биш, Достоевский хэлсэн. Тэрнийг ч бас их түүхийн хог руу чулуудах бодолтой байна уу? Ойлгомжтой.. ноён Бронштейн, би таны тухай буруу бодож байж. Танд үнэн бодитой ямар нэгэн зүйл байгаа гэж бодсон юм сан. Бардам зан, гоё ганган үгнээс хэтэрсэнгүй. Мад., Ганцааранг нь хорь.
Тро: Би хэн ч биш.
Тэнгэрийн өнгө үзэгдэх төдий
Тэг дөрвөлжин давчуу нүхэнд
Ял шийтгэл сонсоогүй хэр нь
Ялтан болж хадагдахаар болов
Энд, өдөр шөнө юм шиг
Шөнө үүрд дуусахгүй мэт үргэлжилнэ
Гагцхүү хүн төрөлхтөнд итгэх итгэл маань л
Галзуурч солиорохоос аварч байх шиг.
Ник: Хүмүүсийг хянаж удирдах цорын ганц арга зам бол айдаст автуулах.
Эрчүүд: Троцкий. Троцкий. Троцкий. Троцкий.
Тро: Ялтан болж хадагдахаар болов
Энд, өдөр шөнө юм шиг
Шөнө үүрд дуусахгүй мэт үргэлжилнэ
Гагцхүү хүн төрөлхтөнд итгэх итгэл маань л
Галзуурч солиорохоос аварч байх шиг.
Хүү 1: Аав аа? Аав аа? Намайг битгий орхиоч.
Ник: Лейба?
Хүү 1: Үлдээч дээ.
Ник: Лейба?
Хүү 1: Аав аа?
Ник: Лейба?
Тро: Аав аа? Энэ та юу?
Ник: Надаас өөр.. хэн байх вэ дээ. За тэгээд Бронштейн, юм ойлгож авав уу?
Тро: Авлаа. Би эндээс.. гарахаараа.. та нарын.. бохир заваан ертөнцийг.. юу ч үгүй сүйдэлж нураана.
Ник: Тийм зүйл болохгүй ээ. Тэр бохир заваан ертөнц чиний дотор оршин байгаа. Санаж яв, Лейба. Эдгээр үгийг чамайг яг одоо няцалж чадах Николай Троцкий миний бие хэлж байна.
Бичиг: Эрхүү, 1902 он
Улс төрийн хоригдлуудын цөллөгийн газар (28:04)
Эр 7: Алив, зуух руу ойртоод дулаац.
Тро: Баярлалаа.
Эр 7: Өнөөдөр ч айхтар хүйтэн байна шүү. Зузаан хувцас хунар асууж сураач. Замдаа осгож балрах вий дээ.
Тро: Би дасчихсан. Бичиг баримт юу болж байна?
Эр 7: Ямар ч асуудалгүй гаргаад өгнө. Хэн ч хардаж сэжиглэхгүй. Харин овгийг чинь хэн гэж бичихийг л хэлээд аль. Петров гэх үү, Степанов гэх юм уу?
Ник: Хүн чанарт хүлэгдчихвэл, хүмүүсийн хувь тавиланг шийдэж чадахгүй.
Тро: Троцкий.
Ник: Эдгээр үгийг Николай Троцкий миний бие хэлж байна.
Тро: Миний овог Троцкий болог.
Фрэ: Өнөө шоронгийн хянагчийн овгийг авсан байх нь ээ?
Тро: Би овгийг нь зүгээр ч нэг аваагүй., Харин бүр.. мөнхөлсөн., Арьсыг нь өвчиж аваад нөмөрсөн гэж хэлсэн ч болох байх. Зарим анчид тэгдэг шүү дээ. Ингэхэд анчин гэж хэнийг хэлдэг гээч? Өөрөөсөө өөр мангасыг дарж чаддаг өөр нэг мангасыг хэлдэг юм. Бараг л онох байх, үгүй гэж үү? 1918 онд би хамгийн аймшигтай мангас болж хувирах ёстой байлаа. Хувирч ч чадсан.
Фрэ: Тэгвэл нөхөр Сталин-ы гаргаж байгаа бүх шийдвэрийг үүгээр зөвтгөж болох нь ээ?
Тро: Мангасуудыг 2 төрөлд хувааж болно. Нэг нь агуу үйлс бүтээхийн тулд мангас болдог. Харин нөгөөх нь зүгээр л дурандаа мангас болдог.
Фрэ: Саяын үгс чинь.. үхлийн шарх авчихаад, өөрөөсөө илүү хүчтэй өрсөлдөгчдөө атаархаж хэвтээ арслангийн үг шиг л сонсогдож байна. Хүн бүхний хүсэж байсан ертөнцийг та биш харин нөхөр Сталин бий болгосон. Сталин чадсан, та бүтэлгүйтсэн.
Нат: Хайрт минь, эм уух цаг чинь болчихож.
Тро: Наташ, би уумааргүй байна. Өнөөдөр миний бие тун аятайхан байна.
Нат: Лёва, гуйя. Зөрүүдэллээ гээд нэмэргүй шүү дээ.
Тро: Жексон, харж байгаа биз? Миний эрх мэдлийг хүлээн зөвшөөрдөггүй хүн танаас өөр бас байна аа.
Фрэ: Эхнэр чинь таныг унтаж амарч, эм уух ёстой эгэл жирийн хүн гэж боддог юм шиг надад санагдлаа.
Тро: Танд л тэгж санагдаж байгаа хэрэг. Эхнэр маань намайг эгэл жирийн хүнээс хавь илүү гэж бодож явдаг гэдэгт би итгэдэг.
Бичиг: Парис, 1902 он (31:05)
/сонин зарж байгаа хүн францаар ярина, скрипт дээр байхгүй/
Тро: Европт дэмий бурж байх хооронд, Орос оронд бодит арга хэмжээ авах хэрэгтэй байна.
Бичиг: Наталья Седова (1882-1962)
Оросын хувьсгалч, нийгмийн зүтгэлтэн (31:18)
Владимир Ленин (1870-1924)
Оросын хувьсгалт тэмцлийн удирдагч (31:23)
Александр Парвус (1867-1924)
Марксист, худалдаа эрхлэгч, адал явдлын эрэлчин (31:32)
Георгий Плеханов (1856-1918)
Орос дахь марксизмыг үндэслэгч (31:47)
Тро: Хувьсгалт үзэл санааг бэхжүүлэхээр Европыг зорьж, та бүхэнтэй уулзахын тулд би ачааны галт тэргээр 12000 км зам туулж ирсэн. Надад юу харагдаж байна гээч? Хувьсгалт үзэл санаа тэр чигтээ алимтай жигнэмэгний үнэрт дарагдчихсан байгааг олж харлаа. “Искра” сонин бүтэн жилийн турш ганц л зүйлийн тухай ахин дахин бичсэн. Баян тансаг европт хэдий болтол хувьсгалын бүтэлгүй онолыг мөрөөдөж суух гэсэн юм бэ? ., Та нар хувьсгалын сүнсийг дуудах гэж оролдож буй, ирнэ гэж итгэж буй сурагч охид шиг харагдаж байна.
Пле: Санал нийлэхгүй байна.
Эр цаана: Үнэн л юм ярьж байна.
Эр цаана: Санал нэг байна аа.
Тро: Яг одоо европт биш харин Орост баян хоосны ялгаа дээд цэгтээ хүрч, хоорондох зай нь 2 туйл руу холдсоор байна. Орос оронд уур бухимдалд автаж, сэтгэл гонсойсон хүмүүс хэдэн саяараа цөхөрч сууна. Орост одоо л хувьсгал хэрэгтэй. Одоо л эхлүүлэхгүй бол төр засгийн тэргүүнүүд европтой ахин дайтаж, хамаг бурууг дайн руу чихнэ.
Пле: Юу яриад байгаа юм бэ? Хувьсгалыг аж үйлдвэржсэн улс орнуудад л хийх боломжтой. Зөвхөн европт.
Тро: Худлаа! Европт тансаг амьдралд тэмүүлсэн, тайван налгар хүмүүс амьдардаг. Тийм хүмүүс манлайлж уриалж чадахгүй. Тиймээс үргэлж бусдын удирдлаган дор амьдарна.
Пле: Орос бол хоцрогдсон орон.
Тро: Тийм ээ, хоцрогдсон, хуучирсан, уух дуртай, уур хилэндээ шатсан орон болж хувирсан. Гэхдээ энэ бол хүч. Тэнгис далайн давлагаа шиг тийм их эрч хүч тэнд оршин бий. Тэр их хүчийг ашиглаач гэж, би та бүхэнд хэлээд байна. Номхруулж гаршуулж аваад гарт нь зэвсэг атгуул. Замдаа таарсан болгоныг арчаад өнгөрнө гэж мэд.
Пле: Браво. Ойрд ийм зугаатай юм олж сонссонгүй. Таны энэ гэнэн занг, таны тэнэг үйлдэл л дарж чадах юм шиг байна. Орос цамц өмссөн залуу минь баяртай.
Тро: Сайн сайхныг хүсье, нөхөр Плеханов. Энд та угаасаа дэндүү удаан суучихлаа.
Пар: Нөхөр Троцкий? Танд өөрийгөө...
Лен: Таны ярьсантай санал нэг байна. Хараа хяналтгүй орхисон пролетариудын эдийн засгийн хэрэгцээ шаардлага хязгаарлагдмал болж таарна. Эрх чөлөө, талх 2-н нэгийг сонго гэвэл талхыг л сонгоно. Тэрнээс авъя. Ленин.
Тро: Таны хэн гэдгийг би мэднэ ээ. Санал нэг байсан юм бол яагаад сая намайг дэмжсэнгүй вэ?
Лен: Плеханов намын дотор нөлөө ихтэй. Маргаж сөргөвөл хөдөлмөрчдийн хөдөлгөөнд сөргөөр нөлөөлнө. Та ингэж дүрэлзээд байвал дорхноо шатаад дуусчихна шүү.
Тро: Тэгээд тань шиг утаа баагиулаад л байх хэрэг үү? Тэгвэл намайг өршөөхгүй биз.
Лен: Хэн?
Тро: Ард түмэн.
Лен: Тэдний төлөө санаа зовнидог байх нь ээ?
Тро: Харин та?
Лен: Би дэлхий ертөнцийг өөрчилмөөр байна. Энэнд ард түмэн ямар хамаатай гэж? Тэд ердөө л зэмсэг шүү дээ.
Тро: Та гартаа барих юм биз дээ?
Лен: Та ч бас. Ард түмнийг талхны оронд хувьсгал шаарддаг болгох нь бидний гол даалгавар.
Тро: Плеханов-той санал нэгдээд байвал яаж даалгавраа биелүүлэх болж байна?
Лен: Георгий Валентинович ч бас ердөө нэг хүн шүү дээ.
Тро: Таны хэлснээр зэмсэг гэж үү?
Лен: Хурдан ойлгож байна шүү. Манайхаар нэг зочлоорой. Зүгээр л энгийн, нөхөрсөг байдлаар.
Тро: Бид анд нөхөр биш.
Лен: Тэгвэл.. талхаа хуваагаад идчихье.
Тро: За.
Пар: Өдрийн мэнд. Өөрийгөө танилцуулахыг зөвшөөрнө үү. Парвус Александр Львович.
Тро: Би хэн гэдгийг чинь мэднэ ээ.
Пар: Чухам юу мэдэж байгаа юм бол?
Тро: Та хаанаас ч юунаас ч мөнгө олж чаддаг хүн. Хувьсгалаас хүртэл. Өөрөөр хэлбэл боломжийг овжин ашигладаг хүн.
Пар: Гайхалтай боловч хэзээ ч биеллээ олохгүй илтгэл тавьсанд чинь баяр хүргэх гэж би энд ирсэн. Та уран яруу илтгэгч, ухуулан сэнхрүүлэгч. Удирдагч хүнд байх ёстой бүх шинж танд бүрдсэн гэж хэлж болмоор. Тиймээс би танд санал тавихаар ирлээ.
Тро: Баярлалаа, гэхдээ хэрэггүй.
Пар: Энд байх нь илүү дээр гэж бодож байна уу? Ний нуугүй ярилцацгаая. Плеханов, Ленин 2 агуу хүмүүс. Удаан хугацаанд иргэний хөдөлгөөн удирдсан. Даанч ямар ч үр дүн гараагүй.
Тро: Санаагаа шулуухан хэлээч.
Пар: Бидэнд шинэ удирдагч хэрэгтэй. Удирдагч болж чадах хүн байна аа. Хүмүүсийн зүрхэнд гал асааж чадах, олон түмнийг яриагаараа хошууруулаад зогсохгүй шаардлагатай тохиолдолд сэлэм бариулж чадах хүн. Тийм удирдагч бол та, Лев.
Тро: Намайг хэн ч мэдэхгүй.
Пар: Тэр худлаа. Хүмүүсийг алдартай болгох ажлыг би гарамгай сайн хийдэг шүү. Максим Горький. Одоо түүнийг европ даяар шагшин магтаж байна.
Тро: Горький зохиолч хүн. Надад тийм нэр алдар хэрэггүй.
Пар: Хэрэгтэйгээр барах уу? Жишээ нь нэг жүжигчин бүсгүй байлаа гэж бодъё. Алдар нэргүй бол хэн ч бүсгүйг тоохгүй, хэнд ч хэрэггүй хүн болж хувирна. Харин гол дүр бүтээх тэр мөчид бүгд тэрний өмнө бөхөлзөнө. Алт мөнгөнд умбаж, адаг сүүлдээ улс гүрнийг сөхрүүлнэ. Тийм ээ, ийм жишээ олон бий шүү. Хувьсгалын удирдагч гол дүр бүтээх ёстой. Тайзан дээр гармагцаа үзэгчдийг байлдан дагуулах учиртай. Юутай ч төстэй гэмээр юм бэ дээ... секстэй. Үгүй ээ, угаасаа секс л гэсэн үг.
Тро: Би зөвшөөрлөө гэж бодъё. Өөрт чинь ямар ашиг гарах юм?
Пар: Мөнгө олно. Би таныг энэ цаг үеийн хамгийн хүчирхэг хувьсгалч болгож чадна. Харин би таны нэрийн өмнөөс мөнгө олно. Би нууж хаалгүй үнэнээ л хэлж байна. Гэгээнтний дүр эсгэхгүй. Би наймаачин хүн.
Тро: Зөвшөөрч байна. Юунаас эхлэх вэ?
Пар: Зогсоорой., Алив ээ, зоригтой анд минь. Энэ байшин минийх. Санаа нэгт нөхдөд чинь түрээслүүлдэг юм л даа. За ороорой., “Метропол”, “Хилтон” зочид буудлын аль нь ч биш гэлээ амьдраад байж болох аятайхан газар шүү.
Нат: Александр Львович? Тантай таардаг нь ямар сайн хэрэг вэ. Би ирэх сарын төлбөрөө өгөх гэсэн юм.
Пар: Наталья Ивановна би танаас мөнгө авахгүй гэж мөн ч олон удаа хэлж байна даа. Буцаагаад далд хий.
Нат: Харин би танд нийгмийн зүтгэлтнүүдээ л үнэгүй суулга гэж мөн ч олон удаа хэлсэн дээ. Би бусдыг шулж амьдарч чадахгүй. Авахгүй бол би нүүе дээ.
Пар: Таны тааллаар болог. Шинэ хөрштэйгөө танилц, Лев Троцкий.
Тро: Сайн байна уу?
Нат: Таны илтгэлийг нэг удаа сонсож байсан юм байна.
Тро: Тийм үү, тэгээд ямар санагдав?
Нат: Надад таалагдаагүй. Танилцахад таатай байлаа.
Пар: Таны сэтгэлийг засмаар л байна, даанч энэ эмэгтэй амар барж идэх хоол биш. За алив дотогшоо. Орж гарахдаа хаалгаа түлхүүрээр түгжиж болно., Дээрээс дусаал гоожихгүй., За, ямар санагдаж байна?
Тро: Яах вэ, давгүй шүү. Ямартаа ч доод давхраас хамаагүй дээр юм.
Пар: Яг үнэн, ямартаа ч доод давхар биш.
Тро: Ингэхэд сая таарсан эмэгтэйн нэрийг хэн гэлээ?
Пар: Асууж байгаа эхний бас сүүлийн хүн та биш ээ. Наталья Седова. Тэс өөр хүрээллийн хүн дээ, Лёв. Уран бүтээлч гэх юм уу. Театр, үзэсгэлэн гээд л өөр амьдралаар замнадаг. Үзэл бодол нь ч өөр.
Тро: Сайн ойлголоо.
Пар: Амжилт хүсье. _ Плеханов чухал хүн ч гэлээ нас нь явчихсан. Тэрэн дээр байдгаа тавих жаахан учир дутагдалтай. Би л лав Ленин дээр тавих байсан. Арга барил сонгох тал дээр алдаа гаргах нь арай бага.
Коб: Ленин дэндүү зөрүүд. Хувийн өш хонзондоо хэт автсан хүн. Энэ байдал нь бидний гол зорилгод саад болж мэднэ.
Пар: Өөр нэг хувилбар байна.
Коб: Тийм үү? Миний мэдэхийн орост гарч байгаа хувьсгалт хөдөлгөөнд Плеханов, Ленин нартай зэрэгцэх хүн одоохондоо байхгүй.
Пар: Үгүй шүү. Хувьсгалт тэмцлийн хүрээлэл дунд.. тун хурдан хүчээ авч байгаа нэг хүн бий. Хэрэв тэрэнд хөрөнгө мөнгө зарцуулбал...
Коб: Бидэнд цаг бага байна. Дайн хэзээ эхлэхийг мэдэхгүй ч, хэзээ мөдгүй гэдэг нь тодорхой. 20-р зууны босгон дээр, ганц их буугаар ялалт байгуулж чадахгүй. Орост тогтворгүй байдал үүсгэж чадах жинхэнэ хөшүүрэг бидэнд хэрэгтэй., Нээш? ., Нөгөөтэйгүүр.. хэрэв бид тэр Троцкий-г өөрсдийн халаасны хувьсгалч болгож чадвал ч.. сонирхолтой л санаа байна. Та юу гэж бодож байна, хувьсгалын нэрээр Орос орныг задлан тараахад хэр их мөнгө хэрэг болох бол?
Пар: Энэ асуултанд хариулахад үргэлж амаргүй байдаг л даа. Миний бодлоор... тэрбум марк хангалттай гэж бодож байна.
Коб: Танаас асууя гэж бодоод л байсан юм, Гельфанд. Та яагаад Александр Парвус гэдэг нэр сонгож авсан юм бэ? Еврей гарал угсаанаасаа ичсэн юм уу?
Пар: Сайн сайхныг хүсье.
Коб: Баяртай.
Пар: Хүн хэдий чинээ өө сэвгүй харагдана, дотор нь төдий чинээ хорон муу бүхэн хурсан байдаг. Харин хүмүүс гоё сайхан зүйлд дуртай.. хүлээж байгаарай. Тэгээд бас далд, нууц зүйл рүү татагддаг. Сэтгэл нь татагддаг. Муугүй шүү, тун давгүй.
Тро: Үзэгдэх байдалд хэт анхаарч байгаад үйл хэргээ умартчих вий дээ.
Пар: Улс төрд тохиолдлын зүйл гэж байдаггүй. Юм бүхэн чухал. Таны юу ярьж байгаа, яаж ярьж байгаа, ямаршуу харагдаж байгаа чинь бүгд нэгэн цогц байх ёстой. Тунхаг бичиг., Та Наталья-г санаж байна уу?
Тро: Миний яриа таалагдаагүй гээд байсан өнөө эмэгтэй юу?
Пар: Үгүй дээ, та онцгүй илтгэл тавьсан гэсэн үг биш. Таалагдаагүй шалтгаан нь.. юу гэж хэлэх юм бэ дээ.. социал-демократууд бүгд хачин хувцасладаг, хараа булааж чаддаггүйд байгаа юм. Таны үзэл бодол хамгийн чухал нь гэдгийг би ойлгож байна. Энэ хамгийн үнэ цэнтэй зүйл гэдэг нь мэдээж. Гэхдээ гаднах төрхөндөө биш дотор байгаа зүйлдээ анхаарал хандуулагсад, шоовдор хүмүүсийн анхаарлыг л татдаг. Нээрээ, би танд дуулгах сайхан мэдээ авчирсан шүү. Соколовская гэх нэг хатагтайгаас танд захидал ирсэн., Таныг гэрлэсэн гэж ойлголоо. Бас 2 хүүхэдтэй байв уу даа? ., Харамсахгүй байна уу?
Тро: Би хэзээ ч юунд ч харамсаж байгаагүй.
Сок: Сайн байна уу, хайрт Лёва? Чамайг цөллөгөөс зугтсанаас хойш хэдийнэ хагас жил өнгөрчихөж. Чамайг европт хөл тавьж чадсанд баяртай байна. Чадна гэдэгт чинь үргэлж итгэдэг байсан. Охид маань өсөж томорсон.
Бичиг: Александра Соколовская (1872-1938)
Оросын хувьсгалч, Троцкийн анхны эхнэр. Түүнийг буудан хороосон. (43:20)
Сок: Зина чамайг үгүйлж, аав хэзээ ирэх вэ гэж асуусан хэвээр. Нина ашгүй өвчин ээрэхээ больж байх шиг байна. Өөр юу бичихээ мэдэхгүй юм. Бидний сүүлд уулзсан өдөр санаанаас гарч өгөхгүй л байна.
Эр 7: Сайн байна уу? Энэ таны бичиг баримт.
Бичиг: Эрхүү, 1902 он
Улс төрийн хоригдлуудын цөллөгийн газар (43:38)
Эр 7: Сайн далд хийгээрэй.. Троцкий.
Тро: Нина яаж байна?
Сок: Унтаад өглөө., Хэзээ явах гэж байна?
Тро: Өнөөдөр л завдахгүй бол тайгыг давж чадахгүй. Үзээд алдана даа.
Сок: Энэ байдал үүрд үргэлжлэхгүй биз дээ? ., Чи яваад өгнө, дараа нь бид.. ахиад хамтдаа байна биз дээ?
Тро: Тийм ээ, тэгэлгүй яах вэ.
Эр 8: Босооч ээ. Юундаа хэвтээд байгаа юм бэ? ., Бос гэж байна шүү.
Тро: Орой болчихож. Бүх асуултанд чинь хариулж чадсан гэж бодож байна.
Фрэ: Баярлалаа.
Тро: Жексон, хэлэх юм байна., Хэрвээ та үргэлжлүүлэхээр шийдвэл... хүрээд ирээрэй. Өнөөдрөөс эхлээд таныг энэ байшинд найрсагаар угтаж авна.
/эрэгтэй испаниар ярина, скрипт дээр байхгүй/
Сок: Чи яваад өгнө, дараа нь бид.. ахиад хамтдаа байна биз дээ?
Тро: Тэгэлгүй яах вэ.
Сок: Ядарч байна уу?
Тро: Ядарч байна, Сашенька минь.
Хүү 1: Аав аа, би энд байна. Аав аа, намайг битгий орхиоч дээ. Аав аа? Аав аа?
Нат: Лёва, чи амьд уу?
Төгсөв.
Back to episodes Go home