Star wars: The rise of Skywalker

 Star wars: The rise of Skywalker

Үргэлжлэх хугацаа: 141мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Гол дүрүүд:

Рей:  эм, Рей, Жидай

Финн: эр, Финн Рейгийн хамтрагч

По: эр,  По Дамерон, сансрын хөлгий  нисгэгч

Кай: эр, Кайло Рен, дээд командлагч, Вейдерын ач хүү

Л: эм, Лейа Органа, генерал  

Люк: эр, Люк Скайвокер

К: эр, Клауд нялцгай биет

Р2: Ар-2 дройд

Вей: эр, Дарт Вейдер

Си: Си-3ПО дройд

Д: урт хошуутай дройд

Хаан: эзэн хаан

 

Бичиг: Эрт дээр үед алс холын гараг дээр...

9-р анги.  

Гарчиг: Оддын дайн: Скайвокер эргэн ирсэн нь

Үхсэн хүн ярьдаг. Галактик эзэн хаан Палпатины харгис хоолойгоор хэлсэн өшөө авах аюулын тухай нууцлаг дохиог хүлээн авав. Генерал Лейа Органа тагнуулын мэдээлэл цуглуулахаар нууц туршуулуудыг илгээсэн бол Жидайн сүүлчийн найдвар болох Рей аюулт тулаанд оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Энэ хооронд дээд командлагч Кайло Рен эрх мэдэлд нь заналхийлэгч үл үзэгдэгч хааныг хайж байлаа.

Эр: Арай гэж... Снөүк чамайг сайн бэлтгэж.

Кай: Би Снөүкийг алсан.

Эр: Хүү минь... Би Снөүкийг бүтээсэн юм. Чиний... толгойдоо сонссон бүх дуу хоолой... би байсан. Эхний тулаан дөнгөж эхлэл байсан. Би чамд хавьгүй илүүг өгнө.

Кай: Чи эхлээд үхэх болно.

Эр: Би үхэж байсан. Харанхуйн хүч зарим хүний байгалийн бус гэж үздэг олон чадварт хүрэх зам болдог.

Кай: Чи надад  юу өгч чадах юм?

Эр: Бүгдийг. Шинэ эзэнт гүрэн. Эцсийн тулаанд удахгүй бэлэн болно. Миний хэлснээр хийвэл чинийх болно. Охиныг

 ал.  Жидайг үгүй хий. Өвөг эцэг Вейдерын чадаагүй зүйлд хүр. Чи галактикийг бүхэлд нь захирах болно. Шинэ эзэн хааны хувиар. Гэхдээ болгоомжил. Тэр чиний бодож байгаа хүн биш.

Кай: Тэр хэн юм?

*******************

По: Чи явахгүй юм уу?

Финн: Тэр биднийг байнга ялж чадахгүй.

По: Байнга л тэгэх юм байна шд.

Финн: Яаж тэгдэг юм бол?

По: Энэ залуу  юу? Булхайцдаг юм. Тоглож байна аа.

Финн: Боль доо.  Чиний ээлж болчихоод байна шд.

По: Чи 250 настай  шд.

Финн: Чи удаад байна.

По: Бид нараас дээр байх нь ойлгомжтой шд.

Финн: Энэ чинь булхайцаж байгаагаас өөрцгүй. Тэгээд л чамайг булхайцаж байна гэж байгаа юм... Санаа зоволтгүй ээ.

По: Бид хоёр унтраахгүй дээ.

Финн: Тэр булхайцаж байна.

По: Эргэлзээгүй.

Финн: Клауд, энийг зассан гэж найдъя.

К: Тэгсэн. Тэгсэн.

По: Ти хасах тав.

Финн: Ар хоёр. Буулио, чамайг харах сайхан байна. Бид нарт хэлэх юм байна уу?

Б : Шинэ холбоотноос. Нэгдүгээр тушаалын тагнуул.

Финн: Тагнуул аа? Хэн?

Б: Мэдэхгүй ээ. Зурвасыг дамжуул. Лейад өгөөрэй, хурдан.

Финн: Ар хоёр оо, энэ том байж магадгүй.

Эр: Байг ониллоо.

По: Финн,  биднийг чанах нь.

Финн: Бараг болчихлоо. По, болчихлоо. Чамд яаж талархах вэ?

Б: Дайнд ял.

По: Уучлаарай. Уучлаарай. Мэдэж байна. Финн, чи энэ юмнуудаас салах ёстой.

Финн: Нэгийг нь унагачихлаа.

По: Хэд үлдсэн бэ?

Финн: Хэтэрхий олон.

По: Юу? Сайн бодож, Чюи. Финн, тэрний холбооснуудыг нь тасалж болно.

Финн: Яг тэгж бодож байлаа. Биднйг буцаагаад баазад аваач.

По: Энэ мөсөн хана хэр зузаан гэж бодож байна?

Финн: По.

По: Мэдэж байна аа. Мэдэж байна.

Финн: Чи юу хийгээд байна аа?

По: Гэрлийн хурдаар үсэрч байна.

Финн: Энийг чи яаж мэддэг юм?

По: Тийм ээ, Рей энд алга. Тийм биз дээ? Сүүлчийн үсрэлт. Магадгүй, үүрд. Бариарай.

****************

Рей: Надтай бай. Надтай бай. Надтай бай. Тэд надтай биш...

Л: Рей. Тэвчээртэй бай.

Рей: Өмнө нь ирж байсан Жидайн дууг сонсох боломжгүй гэж бодогдох боллоо.

Л: Боломжгүй зүйл гэж байхгүй.

Рей: Боломжгүй зүйл гэж байхгүй. Би бэлтгэлдээ гарлаа... Үгүй ээ.

Кай:  Надтай нэгд. Надтай нэгд.

Вей: Надтай нэгд.

Люк: Бен, үгүй ээ.

Вей: Тэрнийг чи алсан.

Эр: Бен.

Рей: Биби- 8, намайг уучлаарай.

***************

Рей: Би бэлтгэлээ дуусгаагүй. Сатаархчихсан. Зүгээр л... би нэг л өөр байна. Ямар харагдаж байгааг мэднэ ээ. Шалтаг тоочиж байгаа юм шиг харагдаж байгаа.

Л: Яаж харагдаж байгааг хэлэх хэрэггүй. Юу гэдгийг нь л хэл.

Рей: Би ядарсан байх. Тэгээд л тэр.

Эм: Генерал аа. Фалкон ирээгүй байна. Захирагчид заавар хүлээж байна.

Рей: Би ахын тань илдийг өөрөө авах болно. Нэг л өдөр. Үгүй ээ, чи миний өмнөөс хийж чадахгүй.

Л: Дройдыг хэзээ ч бүү дутуу үнэл.

Рей: Мэдлээ, багш аа.

*****************

Эр: Үргэлжлүүл. Үргэлжлүүл. Анхааралтай. Анхааралтай... болж байна. Дээш нь. Зүүн тийшээ.

О: Рей. Фалкон эргээд ирлээ.

Эр: Алив ээ, наашаа хүрээд ир.

Эр: Гал сөнөөгчдийг дууд. Ард талд нь дахиад нэгийг. Яваарай, яв.

Эм: Очилоо.

Эр: Дахиад хэрэгтэй байна.

По: Шатаж байна... Галд автчихаж. Бүхлээрээ. Шатаж байна.

Рей: Сайн уу.

По: Сайн уу.

Рей: Тагнуул  уу?

По: Тэнд чиний тусламж хэрэгтэй байна.

Рей: Юу болсон бэ?

По: Маш муу гэж хэлж болно. Маш муу.

Рей: Ханы хөлөг...

По: Дройдыг яачихаа вэ?

Рей: Фалконыг яагаа вэ?

По: Фалкон тэрнээс хамаагүй дээр байгаа.

Рей: Биби-8 шатаагүй байна.

По: Тэрнээс үлдсэн нь шатаагүй байна.

Рей: Юу болсныг хэлээдхээч.

По: Чи эхлээд хэл.

Рей: Чи юу гэдэгээ мэдэх үү?

По: Юу?

Рей: Хэцүү. Маш хэцүү.

По:  чи...  

Рей: Чи хэцүү хүн.

По: Чи бол...

Финн: Рей.

Рей: Финн. Чи эргээд ирж.

Финн: Тийм ээ, арай гэж.

Рей: Тэгээд, сэтгэл тавгүй байна уу?

Финн:  Би юу? 

По: Өөрийгөө хараач. Аймшигтай болчихож.

Рей: Тэр...

Финн: Үргэлж. 

Рей: Тагнуул байгаа юм уу?

Финн: Тэр...

Рей: Чи гэрлийн хурдаар үсрээ юу?

По:Тийм ээ, тэрний ачаар энд ирчихээд байна.

Рей: По.

По: Тэгээд...

Рей: Насос/ночоос/  эвдэрсэн байна.

По: Мэднэ ээ, би тэнд байсан.

Финн: Дандаа л...

Рей: Фалконоор гэрлийн хурдаар үсэрч болохгүй шдээ.

По: Үнэнийг хэлэхэд болж байна лээ.

Финн: За за, залуус аа. Бид дөнгөж газардаад байна. За юу?

Рей: Юу болсон юм?

По: Муу мэдээ, тийм л юм болсон.

Рей: Тагнуул биш үү?

По: Үгүй. Тагнуул.

Рей: Бид нар тагнуултай холбоо барьсан юм уу, үгүй юу?

Финн:  Эхний тулаанаас үлдсэн тагнуул байна. Тэд бидэнд мэдээ явуулсан.

По: Чи тэрэн дээр мод унагаа юу?

Рей: Чи хоёр дэд хөдөлгүүрийг шатаасан байна.

По: Юу гээч, чи тэнд бидэнтэй байхгүй яасан юм.

Финн: Залуус аа. Залуус аа.

Рей: Би тэнд байхыг хүсч байгааг чи мэднэ.

По: Тийм ээ, гэхдээ чи байхгүй. Чи энд бэлтгэл хийж байгаа. Юуны төлөө? Чи бидэнд байгаа хамгийн сайн тулаанд. Чи бидэнд хэрэгтэй. Тэнд, энд биш.  Жуниор... Ар хоёрыг засварт оруул.

Финн: Энэ үнэн.

Эр: Мэдлээ, захирагч аа.

Рей: Мэдээ нь юу гэж байна?

По: Бид Эхний тулааны тагнуулчийн мэдээллийн кодыг тайлсан. Маш муу мэдээтэй. Яаж гэдгийг мэдэхгүй Палпатин эргэж ирсэн.

Бүгд: Юу? Үгүй ээ. Үгүй байлгүй дээ. Яаж тэр вэ?

Эм: Хүлээгээрэй. Энэнд итгэж болох юм уу?

Эр: Тийм байх ёсгүй. Эзэн хаан үхсэн.

Эр: Харанхуйн шид. Хувилах. Зөвхөн Ситийн мэддэг нууц.

По: Тэр өшөө авахаар төлөвлөж байгаа. Тэрнийг дагагчид олон жилийн турш нэг юм хийж байгаа. Галактикт урьд өмнө хэзээ ч байгаагүй арми. Тэд энийг Эцсийн тушаал гэж нэрлэдэг. 16цагийн дараа, чөлөөт ертөнц рүү нэгэн зэрэг дайрна. Эзэн хаан, тэрний арми үл мэдэгдэх бүс нутагт нуугдаж байна. Эксэгол хэмээх ертөнцөд.

Си: Эксэгол сансар огторгуйн газрын зурагт байдаггүй. Гэхдээ домогт Ситийн нууц ертөнц гэж нэрлэдэг.

Эр: Тэрнийг үхлийг хуурахыг хүсдэг тухай ам дамжсан яриа байдаг.

По: Тэгэхээр Палпатин тэнд байсан байх нь. Тэндээс удирдаж байж.

Л: Үргэлж. Сүүдэрт. Анхнаасаа л.

Эм: Тэрнийг зогсоохыг хүсч байгаа бол тэрнийг олох хэрэгтэй. Экэсэголыг олох хэрэгтэй.

Рей: Генерал аа? Тантай ярилцаж болох уу? Би Эксэголд яаж очихыг мэднэ.

Л: Хэл л дээ.

Рей: Люк тэр газрыг хайж байсан. Их удаан. Бараг л олох шахсан. Энд байгаа цифрийг би тайлж чадахгүй байна. Гэхдээ тэнд очихын тулд энэ хэрэгтэй гэсэн байсан. Сит зам заагч. Эксэгол руу хөтлөх луужингууд. Бидний мэдэж байгаа зүйлийг зогсоохын тулд... Би Люкийн эхлүүлсэн зүйлийг дуусгах ёстой. Эксэголыг олбол... эзэн хааныг олно.

Л: Үгүй ээ.

Рей: Би таны зөвшөөрөлгүй явахыг хүсэхгүй байна. Гэхдээ би явах л болно. Явна. Та тэгэх л байсан.

*****************

По: Тэгээд засаад дуусчихсан уу?

Рей: Чиний хэлдэг зөв байж. Би Люкийн Эксэголын эрлийг үргэлжлүүлнэ. Тэрний эрэл зогссон газраас эхэлнэ. Пасаанагийн хориотой цөл.

По: Тийм ээ, би мэднэ. Бид нар чамтай  явна. Чюи, насосоо засчихсан уу?

Рей: Би ганцаараа явах ёстой.

Финн: Тийм ээ. Найзуудтайгаа ганцаараа.

Рей: Энэ маш аюултай, Финн.

Финн: Бид хамт явна.  

Си: Чин сэтгэлээсээ зөвшөөрч байна.

Финн: Рөүз,  сүүлчийн боломж.

Эм: Генерал надаас хуучны сүйтгэгчдийн онцлог шинжүүдийг асуусан. Армийг олбол зогсоохын тулд.

Финн: Олох юм бол оо?

Эм: Олохоороо.

Финн: Олохоороо.  

По: Хөөе. Хөдлөх хэрэгтэй. Юу болоо вэ?

Рей: Юу ч биш.

Си: Хэрвээ би эргэж ирэхгүй бол... Ар хоёр оо, чи миний жинхэнэ найз байсан шүү. Үнэнийг хэлэхэд хамгийн шилдэг нь.

Рей: Танд маш олон зүйл хэлэхийг хүсч байна.

Л: Эргэж ирээд хэлээрэй. Рей. Өөрөөсөө хэзээ ч бүү ай.

Рей: Тийм ээ.

*******************

Эр: Рений хөлөг баатрууд. Гоулууд.   

Кай:  Бидний дунд тагнуул байна. Босогчдод мэдээлэл дамжуулсан. Энэ урвагч хэн ч байлаа гэсэн биднийг зогсоож чадахгүй. Эксэгол дээр миний харсанаар... Эхний тулаан жинхэнэ эзэнт гүрнийг бүтээнэ. Генерал Хакс, миний гадаад төрх танд таалагдахгүй байгааг би мэдэрч байна.

Ха: Багнаас болоод уу? Үгүй ээ, эрхэм ээ. Сайн байна.

Эр: Надад таалагдаж  байна.

Эр: Өршөөгөөрэй, эрхэм ээ. Гэвч Эксэголд байгаа холбоотнууд... шашны бүлэг шиг сонсогдож байна. Илбэчин, мэрэг төлөгчид.

Эр2: Од сүйтгэгчдийн легионуудын нэгдэл. Ситийн арми  бидний нөөцийг арав дахин нэмэгдүүлнэ. Ийм хүч, хүрээ нь Старкиллер баазын алдааг засах болно.

Эр3: Хүнийхээ тоог нэмэх хэрэгтэй. Галактикийн залуусыг авчрах хэрэгтэй.

Эр4: Энэ арми юу юм, бэлэг үү? Тэр хариуд нь юу хүсч байгаа вэ? Энэ...

Кай:  Биднийг эсэргүүцсэн бүх ертөнцийг сүйтгэхэд бэлд. Би хөлөг баатруудтайгаа босогчдыг агнахаар явна.

******************

По: Энэ мөн гэдэгт итгэлтэй байна уу?

Си: Энэ бол Люк багшийн мэдээллийг нь үлдээсэн байршил.  

По: Энэ юу вэ?

Си: Энэ бол өвөг дээдсийн Аки Аки наадам. 42жилд ганцхан удаа тэмдэглэдэг баяр. 

Финн: Азтай л юм.

Си: Азтай нь үнэн. Энэ баяр өнгө өнгийн цаасан шувуу олон төрлийн амтатнуудаараа алдартай.

Эр: /харийн хэлээр ярина.

Рей: Би ийм зүйл харж байгаагүй.

Финн: Зам заагчид ийм цөөхүүлээ байхыг харж байсангүй.

По: Ийм олон хүнтэй газар үргэлж Нэгдүгээр тушаалын эргүүлүүд байдаг. Тийм болохоор анхаарал татах хэрэггүй. Чюи. Тарцагаая. Мэдээлэл цуглуулах гээд үз.

Эр: /харийн хэлээр ярина/

Эм: /харийн хэлээр ярина/

Си: Тэр “тавтай морил” гэж байна.

Эм: /харийн хэлээр ярина/

Си: Нэрийг нь Намби Гима гэдэг гэж байна.

Рей: Гайхалтай нэр байна. Намайг Рей гэдэг.

Эм: /харийн хэлээр ярина/

Си: Чиний овгийг мэдвэл нэр төрийн хэрэг байх болно гэж байна.

Рей: Надад байхгүй. Намайг зүгээр л Рей гэдэг.

****************

Кай:  Палпатин чамайг үхүүлэхийг хүсч байгаа.

Рей: Өөр эзэнд үйлчилдэг болоо юу?

Кай:  Үгүй. Надад өөр төлөвлөгөө  байгаа. Би чамд туслахыг санал болгосон. Чи зөвшөөрөхийг хүссэн. Яагаад зөвшөөрөөгүй юм?

Рей: Чи намайг алж болох байсан. Яагаад алаагүй юм?

Кай:  Рей, чи нуугдаж чадахгүй. Надаа л биш.

Рей: Багны чинь завсраар би харж байна. Чи автсан. Чи аавдаа юу хийснээ харахгүй байж чадахгүй.

Кай:  Эцэг эхийнхээ орхиж явсан хоногийг тоолсоор л байгаа юу? Чиний дотор маш их өвдөлт, уур байна. Би чамайг алмааргүй байна. Би чамайг олоод Харанхуйн талд оруулах болно. Дахиад чамд тусламж санал болгоход... чи авах болно.

Рей: Харж л байя.

По: Бид тэрнийг харсан.

Рей: Эндээс явах хэрэгтэй.  Фалкон руу буцъя. Яг одоо.

Финн: Яагаад?

Рей: Рен.

Эм: Эрхэм ээ, бид энийг шалгасан. Миддиан системийнх байна. Пасаана, Хориотой хөндий.

Кай: Миний хөлгийг бэлд. Тэндхийн цэргүүдэд анхааруул. Дивиз илгээ.

Эм: Мэдлээ, дээд командлагч аа.

*******************

Эр: Бүү хөдөл. Наанаа зогс. Босогчдын оргодлуудын байрлалыг оллоо. Бүх хэсгүүд...

Ла: Дагаад яв. Хурдан. Лейа надад мэдээ явуулсан. /гадаадаар ярина/

Эр2: За.

Финн: Та биднийг яаж олоо вэ?

Ла: Вуукинууд олны дундаас ялгардаг юм. Надад ч бас сайхан байна, анд минь.  

Си: Энэ бол генерал Ландо Калриссиан.

Рей: Бид мэднэ ээ, Гурав Пи Өү.

Финн: Нэр төрийн хэрэг, генерал аа.

По: Генерал Калриссиан бид Эксэголыг хайж байна.

Ла: Тэгж л таарна. Хоёрхон хийгдсэн юм.

Рей: Ситийн зам заагч. Люк Скайвокер энд хайж ирсэн.

Ла:Мэднэ ээ. Би тэрэнтэй байсан. Люк бид хоёр хөгшин Жидайн анчныг дагаж байсан юм. Бестуний Очи. Тэрэнд Зам заагчийг олох мэдээлэл байсан. Бид энд иртэл хөлгийг нь Галактикт хөндлөн гулд дагасан. Тэрний хөлөг дээр очиход хаягдчихсан байсан ямар ч мэдээлэл, зам заагч байгаагүй.

Рей: Очигийн хөлөг энд байгаа юу?

Ла: Тэрний үлдээсэн газар, цөлд байгаа.

Рей: Тэр хөлөг дээр очих хэрэгтэй. Дахиад нэгжье.

Ла: Нэг л муу мэдрэмж төрөөд байх чинь. Очигийн хөлөг  Лурч хавцлын цаана байгаа. Явцагаа.

По: Баярлалаа, генерал аа.

Ла: Чи ч бас Чюи.

Рей: Лейад нисгэгчид хэрэгтэй, генерал аа.

Ла: Миний нисдэг өдрүүд ард хоцорсон. Гэхдээ надад туслаач. Лейад миний хайрыг дамжуулаарай.

Рей: Та өөрөө дамжуулсан нь дээр байх. Баярлалаа.

По: Тэнд. Тэд хурдан.

Финн: Энийг яаж мэддэг юм?

Си: Санаа зовох хэрэггүй. Би хийсэн юм.

По: Явах боллоо.

Бүгд: /харийн хэлээр ярина/

Эр: Оргодлуудыг харж байна.

Си: Өө. Тэд нисдэг болчихож.

Финн: Нисдэг болсон?

По: Тэд нисдэг болж. Тэднээс салсан уу?

Финн: Тийм юм шиг байна.

Си: Сайн байлаа, эрхэм ээ. Аймшигтай байлаа, эрхэм ээ.

Рей: Одоо биш ээ, Биби-8. Дройдыг хэзээ ч бүү дутуу үнэл.

Финн: По. Тийм ээ.

Си: Яг зөв...

Рей: Очигийн хөлөг. Харж байсан хөлөг байна.

По: Рей.

Финн: Бүгдийг нь буудчихсан уу?

По: Энэ юу  вэ?

Рей: Сордог элс. Юмнаас барихыг бод.

Ми: Энэ зовлон хэзээ дуусах бол?

По: Алив ээ.  

Рей: Биби-8. Үгүй ээ.

Финн: Рей. Рей. Рей, би чамд хэлээгүй...

Рей: Юу? Финн.

**************

Эр: Генерал аа. Өвөг дээдсийн баяраар дайралт болсон тухай мэдээ ирлээ.

Л: Энэ даалгавар маш чухал. Бид бүтэлгүйтэж болохгүй. Рей-ээс хэл ирсэн үү?

Эр: Фалкон хариу өгөхгүй байна.

Эм: Заавал ингэж хэлэх хэрэг байна уу?

Эр: Яаж?

Л: Надад нэг туслаач? Өөдрөг бай.

Эр: Мэдлээ, хатагтай. Энэ бол... энэ үнэхээр... гайхалтай. Бүх зүйл сайхан болно, та ч итгэхгүй дээ. Бүх зүйл сайхан болно.

*******************

По: Рей. Финн.

Си: Та миний нэрийг дуудсангүй, эрхэм ээ. Гэхдээ би зүгээр ээ. Чи зүгээр үү?

Рей: Тийм ээ. Финн хаана байна?

По: Чюи хаана байна?

Финн: Би зүгээр.

Си: Мастер Финн.

Финн: Энэ юун газар вэ?

Си: Энэ хойд нас биш биз дээ? Энд дройдуудыг зөвшөөрдөг бол уу?

По: Бид өнгөрлөө л гэж бодлоо.

Си: Одоо ч тийм байж магадгүй.

Финн: Хаашаа гарах вэ?

Рей: Яаравчлах хэрэгтэй. Тэгээд, юу юм?

Финн: Юу?

Рей: Надад юу хэлэх гэж байсан юм?

Финн: Хэзээ?

Рей: Элсэнд живж байхдаа чи “би чамд хэлээгүй” гэсэн.

Финн: Дараа хэлье.

По: Пог байхгүй байхад уу?

Финн Тийм ээ. Аанхан.

По: Сордог элсэнд үхэх гэж байсан байж нууцаа хадгалах юм уу?

Финн: Чамайг хийдэг тэр зүйлсйнхээ тухай хэлэх юм бол чамд хэлнэ ээ.

По: Энэ хонгилыг юу хийснийг мэдэхийг хүсэхгүй л байна шүү.

Си: Хонгилын ханыг ажиглаад үзвэл...

По: Би мэдэхийг хүсэхүй байна гэсэн. Хүсэхгүй байна. Наадах чинь юу вэ?

Финн: Хөлөг үү?

Рей: Юу? Хуучных байна.

Си: Жолооч нь байж магадгүй.

По: Тийм ээ, Биби-8-аа. Би ч гэсэн тэгж бодож байна.

Си: Хөөх. Зургаан талт сахиус.

По: Юу?

Си: Ситийг дагагчдын хэрэглэдэг бэлгэдэл.

Рей: Сит.

Финн: Энэ Очигийнх уу?

Рей: Люк энийг мэдэрсэн. Очи хэзээ ч эндээс яваагүй.

Финн: Тэр энд ирж.

По: Тэр хөлөг рүүгээ явж байсан. Бидэнд тохиолдсон зүйл тэрэнд тохиолдож.

Финн: Тэгэхээр, Очи яаж гарсан бол?

Рей: Тэр гараагүй.

Финн: Үгүй ээ, гараагүй.

По: Яснууд. Би ясанд дургүй.

Ми: Яс уу? Хэзээ ч сайны ёр биш.

Рей: Тийм ээ, харж байна. Аймшигтай зүйл... энүүгээр хийсэн...

По: Дээр нь бичиг байна.

Си: Би орчуулж чадах байх. Өө. Зам заагчийн байрлалыг энэ чинжаал дээр сийлсэн байна. Мастер Люкийн хайж байсан зүйл байна.

По: Тэгээд?

Финн: Зам заагч хаана байна?

Си: Хэлж чадахгүй гэж айж байна.

По: 20.3 түмэн хэл мэддэг байж уншиж чадахгүй байгаа  юм уу?

Си: Би уншчихсан, эрхэм ээ. Би зам заагч яг хаана байгааг мэднэ. Харамсалтай нь, энийг Ситийн эртний бичээсээр бичсэн байна.

Рей: Тэгээд юу  гэж?

Си: Миний програм орчуулахыг хориглодог.

По: Ганц удаа чиний хэрэг гарахаар чи ярихгүй гэж байгаа юм уу?

Си: Тохуурхал эрхэм ээ. Надад Ситээс орчуулга хийх чадвар байхгүй. Энэ дүрсийг Хуучин улсын сенат баталсан гэж би бодож... Могой. Могой. Могой.

Финн: Рей.

По: Финн.

Финн: Чшш...

Пи: Би энийг дэлбэлнэ.

Финн: Дэлбэлэх хэрэггүй.

Рей: Би жаахан амь шилжүүлсэн юм.  Өөрийнхөө хүчний энергиэс тэрэнд. Чи ч гэсэн тэгэх л байсан.

*****************

Си: Энэ эвдэрсэн хөлгөөр бид нисч чадахгүй байх.

По: Явах хэрэгтэй. Наад чинжаалыг чинь орчуулах хүн олох хэрэгтэй. Жишээлбэл тус болох дройд.

Си: Миллениум Фалкон руу буцахыг санал болгож байна.

По: Тэд биднийг Фалкон дээр хүлээж байгаа.

Финн: Тийм ээ, биднийг Грикийн нүхэнд хаях болно.

По: Тийм ээ. Чамайг дройд бай болгож ашиглана.

Си: Та хоёр яг зөв зүйл хэлдэг, заримдаа.  

Финн: Юу болоо вэ?

Рей: Би удахгүй араас чинь очино. Зүгээр ээ.

По: Юу байгааг харцагаая.  Хөдөлгүүрийг нь асаая.

Си: Ямар заваан хөлөг вэ.

По: Энийг хараач.

Финн: Тэр хааччихав аа?

По: Финн, наашаа ирээд туслаач.

Финн: Чюи, Рейд явъя гэж хэл.

По: Тэр юу хийгээд байна аа? Чюи хааччихав аа?

Финн: Рен байна. 

Эр: За, явцагаая. Хөлөгт ор.

Эм: Хөдөл, амьтан минь.

Финн: Рей. Рей. Чюийг аваад явчихлаа. Аваад явчихлаа.

Рей: Чюи.

Финн: Үгүй ээ.

По: Рей. Явах хэрэгтэй. Тэд ирж байна.

Финн: Рей, алив ээ. Рей.

По: Явах хэрэгтэй.

Финн: Рей.

Рей: Чюи.

Финн: Рей, нааш ир.

По: Рей...

****************

Рей: Би хяналтаа алдчихсан.

Финн: Чиний буруу биш ээ. 

Рей: Миний буруу.

Финн: Үгүй ээ. Рений буруу байсан. Тэр чамайг аргагүй байдалд оруулсан.

Рей: Чюи байхгүй болсон. Тэр хүч надаас гарсан. Финн, чиний мэдэхгүй олон зүйл байгаа.

Финн: Тэгвэл надад хэл л дээ.

Рей: Би ирээдүйг харсан. Ситийн хаан суудал. Бас тэрэн дээр хэн байсныг.

Финн: Рен.

Рей: Бас би.

******************

Ха: Бид босогчдын хөлгийг олсон. Гэхдээ тэр зугтчихсан. Рений хөлөг баатруудын тушаалыг дагаснаар бид алдагдал хүлээсэн. Тээврийн хэрэгсэл сүйдсэн.

Г: Би тайланг харсан. Болсон уу?

Ха: Үгүй ээ, генерал аа. Цөлд өөр нэгэн тээврийн хэрэгсэл байсан. Их чухал хоригдлыг авчирсан.

Г:Хоригдол оо?

Ха: Хан Солотой нисдэг байсан араатан.

Г: Байцаалтын зургадугаар өрөөнд аваач.

Эм: Хөдөл.

*********************

По: Бидэнд наймхан цаг үлдсэн. Тэгэхээр, яах вэ?

Финн: Бид юу хийж чадах вэ? Буцаад бааз руу явах хэрэгтэй.

По: Бидэнд буцах цаг байхгүй. Бид бууж өгөхгүй. Тэгэх юм бол Чюи ямар ч хэрэггүй үхсэн болно.

Финн: По, Чюийд чинжаал байсан.

По: Тэгвэл өөр арга олох хэрэгтэй.

Финн: Тийм юм байхгүй. Тэр зам заагчийг олох ганц боломж байсан. Одоо байхгүй.

Си: Үнэн. Тэр бичиг одоо зөвхөн миний ойд байгаа.

По: Байзаарай. Чинжаал дээр байсан бичиг чиний ойд байгаа юм уу?

Си: Тийм ээ, мастер По. Гэхдээ хориотой хэлний орчуулгыг гаргаж болохгүй. Тэгэхийн тулд бүрэн засварлагдсан санах ойг тойрох шаардлагатай болно.

Финн: Бүрэн юу?

Си: Энэ маш аюултай бас гэмт хэрэгтнүүдийн дройдууд дээр хийсэн маш том нүгэлт үйлдэл.

Финн: Тэрийг хийе.

По: Би хар зах дээр байдаг дройд засварлагч мэднэ.

Си: Хар захын дройд засварлагч аа?

По: Гэхдээ тэр Кимимийд байгаа.

Финн: Кижими яасан гэж?

По: Кижимийд надад азгүй явдал тохиолдсон юм. Гэхдээ энэ даалгавар бүтэлгүйтэх юм бол, бүх зүйл талаар болно. Бидний өнгөрсөн хугацаанд... хийсэн бүхэн.

Финн: Бид бүгд хамтдаа. Эцсээ хүртэл.

Рей: Чюигийн төлөө.

По: Гар уу?

Финн: Гар.

По: Чюигийн төлөө. Кижими.

Д: Батерей цэнэглэгдлээ. Сайн уу. Сайн уу.

Рей: Сай сайн уу.

Д: үгүй...үгүй ээ, баярлалаа.

Рей: Хэн нэг нь тэрнийг гомдоосон бололтой. Зүгээр ээ. Одоо чи бидэнтэй байна.

*****************

Эр: Ю Эй Ти Ти эргүүл, 60-р гудамж  руу яв.

Эр: Хаалгаа нээ. Чамаас байцаалт авахаар ирлээ.

Эр: Хажуугийн гудамжуудыг шалга.

Эр: /харийн хэлээр ярина/  

Эр: Хаалга нь цоожтой байна.

Эр: Дараагийн хаалгыг шалга.

Эр: Надад байнга мэдэгдээрэй.

Эм: Чи. Хана руу хараад зогс. Бичиг баримтаа харуул.

Эр: Бичиг баримт чинь хаана байна?

По: Тэд хаа сайгүй байна.

Эм: Гуй. Тэрнийг зүгээр орхиоч дээ. Тэр юу ч хийгээгүй.

По: За. Яах ёстойг мэдчихлээ.

Си: Би ч гэсэн. Бид явах хэрэгтэй.

По: Амаа хамхи, Гурав Пи Өү. Дагаад яв. За.   Энэ замаар уруудъя.

Зо: Ламын хаалган дээр явж байна гэж сонссон. “Энд эргэж ирэхээр тэнэг биш” гэж бодсон юм.

По: Чи ч гайхна даа.

Рей: Энэ хэн бэ?

Финн: Юу болоод байна аа?

По: Залуус аа, энэ бол Зори. Зори, энэ бол Рей бас Финн.

Зо: Би яг одоо гохоо дарж чадна.

По: Тэрнээс ч дор зүйл хийхийг чинь би харсан.

Зо: Ялихгүй юмны төлөө.

По: Зүгээр л энэ талаар... ярилцаж болох уу?

Зо: Тархийг чинь  цасан дээр байхыг хармаар байна.

По: Уурласаар л байгаа юм уу? Зори, бидэнд чиний тусламж хэрэг болно. Энэ дройдыг толгойг нээх хэрэгтэй байна. Маш хурдан.

Си: Өршөөгөөрэй?

По: Бабу Фрикийн тухай мэдэх гэсэн юм.

Зо: Бабу? Бабу зөвхөн багт ажилладаг. Чи тийм байхаа больсон.

Рей: Ямар баг?

Зо: Чи яриагүй нь хачирхалтай.

По: Үгүй ээ, үгүй үгүй.

Зо: Танай найз амтлагч хууль бусаар зөөдөг байсан.

Финн: Чи Амтлагч зөөдөг байсан юм уу?

По: Чи цэрэг байсан уу?

Рей: Чи ногоо зөөдөг байсан  юм уу?

По: Чи босогч байсан уу? Шөнөжин ингэсэн ч болно шүү.

Зо: Чамд шөнөжин байхгүй. Босогчидтой нэгдэхээр явахдаа чиний ухаж үлдээсэн нүхнээс би одоо ч гарч чадаагүй байгаа. Чи... Тэд чамайг хайж байсан. Тэрнийг үнэлсэн үнэ биднийг аварч мэднэ. Жаканка.

По: Жаканка хэрэггүй.

Рей: Бидэнд чиний тусламж хэрэгтэй байна. Гуйж байна.

Зо: Чамд хамаагүй байх. Гэхдээ чи давгүй юм аа.

Рей: Надад хамаатай.

Эр: Ти-18-тай холбогдсон уу?

Эр: Тийм ээ, эрхэм ээ. Орчныг шалгаж байна.

Зо: Эргүүлийнхэн. Ойрхон байгаарай.

Финн: По Дамерон, амтлагч тээвэрлэгч. Амтлагч тээвэрлэгч.

По: За.

Финн: Амтлагч аа ав.

Рей: Алив ээ, 3 Пи Өү.

Зо: Бабу хойно байгаа.

Си: Биднийг тоох хэрэггүй. Би яагаад энийг зөвшөөрсөнөө ч ойлгохгүй байна. Миний ажиллагаанд доголдол гарсан байх. доголдол гарсан байх.

Рей:  Бабу Фрик? Чи бидэнд тусалж чадах уу?

Ба: /харийн хэлээр ярина/

Рей: Зори. Энэ бүтэх юм уу?

Зо: /харийн хэлээр ярина/ Танай дройдын хориотой санамжны хэсгээс нэг юм олсон байна. Ситээс орчуулсан үгнүүд.

Рей: Тэр мөн.

Финн: Тийм ээ.        Тэр чинь л хэрэгтэй байгаа юм.

Зо: Чи Ситтэй ярьдаг хэнтэй нийлээд байгаа юм бэ?

По: Тэрүүгээр орчуулуулж чадах уу?  Бабу, тэрүүгээр орчуулуулж чадах уу?

Ба: /харийн хэлээр ярина/

Зо: Тийм ээ. Гэхдээ тэгэх юм бол...

Си: Миний ой санамжийг арчина.

По: Хүлээ хүлээ хүлээ. Тэрүүгээр орчуулга хийлгэчихвэл, тэр юу ч ... санахгүй гэсэн үг үү?

Ба: Дройдын ой санамж хоосон болно. Хоосон. Хоосон.

Си: Өөр арга байх л ёстой.

Финн: Ар хоёр чиний ой санамжийг хадгалаагүй гэж үү?

Си: Гуйя. Ар хоёр хадгалах хэсэг найдваргүй гэдгийг бүгд мэднэ.

Рей: Хэр магадлалтайг чи биднээс илүү мэдэж байгаа. Бидэнд сонголт байгаа юу?

Си: Энэ даалгавар бүтэлгүйтвэл... бүх зүйл талаар өнгөрнө. Өнгөрсөн хугацаанд бидний хийсэн бүхэн.

По: Чи юу хийгээд байна? Гурав Пи Өү.

Си: Сүүлчийн удаа харж байна, эрхэм ээ... найзуудыгаа.

Д: Гунигтай.

Ба: өө-өө.

Зо: Шөнийн дайралт удахгүй эхлэх нь.

Рей: Би ажиглалтанд гарна.

По: Би хамт явъя.

Зо: Надад одоо ч итгэхгүй байна уу?

По: Чи надад итгэдэг байсан гэж үү?

Зо: Үгүй.

*******************

Кай: Генерал Прайд, илтгэ.

Эр: Өөрчлөлт гарсан, эрхэм ээ. Рений хөлөг баатрууд босогчдыг хайж олсон. Кижими гэдэг газарт.  

Ха: Хотыг устгах уу, захи...

Си: Надад нэг санаа байна. Өөр нэг юм туршиж болох юм.

Ба: Хөөх.

По: Ийм болоод хэр удаж байна?

Зо: Эхний тулаан аль дээр эндхийн ихэнх хүүхдүүдийг аваад явсан. Уйлахыг нь тэсэх арга алга. Надад гарах хангалттай мөнгө байгаа. Би колони руу явна.

По: Яаж? Ихэнх замыг хаачихсан. Эхний тулааны ахмадын медаль байна. Би жинхнийг нь харж байгаагүй.

Зо: Ямар ч хаалтаар чөлөөтэй гарч болно. Ямар ч хөлөг байсан, буух эрхтэй. Надтай явах уу?

По: Би энэ дайнаас холдож чадахгүй. Дуусах хүртэл нь. Тийм байж магадгүй. Крейтийн тулааны үеэр бид тусламж гуйсан дохио явуулсан. Хэн ч ирээгүй. Бүгд айсан. Тэд буугаад өгчихсөн.

Зо: Үгүй, чамайг наад үгэндээ итгэж байгаа гэж бодохгүй байна. Хөөе.  Чамайг ганцаараа гэж итгүүлэх юм бол тэд ялах болно. Санаж байна уу? Бид олуулаа.

Д: Хяхтнадаг дугуй. Миний дугуй хяхтнадаг. Хяхтнахаа больсон байна. Баярлалаа. Тун эелдэг.

Рей: Энэ бүхэн нэг л биш байна.

Финн: Аан?

Рей: Энийг хаана харсанаа мэдэж байна. Тэрний байсан хөлөг. Очигийн хөлөг.

Финн: Юу?

Рей: Аав, ээж хоёрын явсан өдөр. Тэд тэр хөлөг дээр байсан.

Финн: Итгэлтэй байна уу?

Зо: Устгагч ирж байна.

По: Одоо явах хэрэгтэй. Авч чадсан уу? Бабу?

Ба: Тийм ээ. Дройд бэлэн.

Си: Эзэн хааны зам заагч хааны бунханд байгаа. Делта 3-6, трансиент 9-3-6, бийрин 3-2,  Эндорын системийн саран дээр. Өмнөд эргээс. Зөвхөн энэ чинжаал хэлнэ. Зөвхөн энэ чинжаал хэлнэ.

Финн: Эндорын систем. Сүүлчийн дайн дууссан газар уу? Рей?

Рей: Рений устгагч.

По: Тэр ирчихэж үү?

Рей: Чюи?

Финн: Тэр яасан гэж?

Рей: Тэр Рений хөлөг дээр байна. Тэр амьд байна.

По: Юу? Яаж?

Рей: Тэр амьд байна. Тэр өөр хөлөгт байсан байх.

Финн: Тэрнийг явж авчрах хэрэгтэй.

Зо: Тэр нисдэг хогон дотор найз чинь байгаа юм уу? 

По: Тийм л болж таарлаа.

Си: Өөрийгөө танилцуулахыг зөвшөөрнө үү. би бол Си 3 Пи Өү. Хүн-киборг бүтэцтэй. Та нар хэн бэ?

По: За, энэ том асуудал шүү.

Ба: Сайн уу, намайг  Бабу Фрик гэдэг.

Си: Өө, сайн уу.

По: Гурав Пи Өү, наад төмөр өгзөгөө хөдөлгө. Бид удахгүй хүрнэ.

Си: Яаж чадаж байна аа? Дөнгөж танилцчихаад.

Зо: По.

По: Зори.

Зо: Том хөлөгт суухад хэрэг болж магадгүй. Явж найздаа тусал.

По: Зори, би энийг авч чадахгүй нь.

Зо: Чиний юу бодох надад хамаагүй.

Рей: Бид явах хэрэгтэй. Яг одоо.

По: Бидэнтэй яв.

Зо: По.

По: Чамайг үнсэж болох уу?

Зо: Яв аа.

Эм: Бид буруу юм хийгээгүй.

Эр: Бүү хөдөл.

Эм: Наадах чинь юу вэ? Хөдлөхөө боль.

По: Медаль болж байна. 12-р зогсоол дээр зогсохыг зөвшөөрсөн.

Рей: Тэсээрэй, Чюи. Бид очиж байна.

Си: Чюи гэж хэн ч байлаа гэсэн, энэ бол солиорол.

Эр: бичиг баримт, зөвшөөрлөө шалгуул.

Рей: Та гурав, наанаа байж бай.

Си: Дуртайяа.

По: Хаашаа явах вэ?

Финн: Мэдэх юм алга.  Намайг дагаад яв.

Эр: Зэвсэгээ хая.

Рей: Бид энд байгаа нь сайн хэрэг.

Эр: Та нар энд байгаа нь сайн хэрэг.

Эр: Сайн хэрэг.

Рей: Бид энд байгаад та нар баяртай байна.

Эр: Энд байгаа нь яамай.

Эр: Тавтай морил, залуус аа.

По: Биднийг ингэдэг  бол уу?

Рей: Бид нэг хоригдлыг хайж байна. Бас тэрний эд зүйлс. Камерууд.

Финн: Чюийг ийшээ байгаа гэсэн. Рей, явъя.

Рей: Чинжаал энэ хөлөг дээр байна. Бидэнд хэрэгтэй.

По: Яагаад?

Рей: Мэдрэмж. Буцаад зогсоол дээр уулзъя.

Финн: Рей, чи ингээд явчихаж...

По: Чюи.

******************

Кай: Хотыг дахиад нэгж. Тэр ойрхон байна.

По: Мэдээж, чамайг авахаар ирлээ Чюи.

Финн: Тийм ээ, Рей энд байгаа. Чинжаалыг авчрахаар явсан.

Эр: Энэ хэний хөлөг вэ?

Финн: Хөлөг ийшээ байгаа. Дагаад яваарай.

Эм: Энд байна.

Финн: Буруу зам.

По: Зөв зам гэж байхгүй байх, тийм үү?

Эр: Тэднийг олчихлоо.

Эм: Тэднийг дэлбэл.

Эр: Тэд тэнд байна. Бариад ав.

По: Ойрхон байгаа юу?

Финн: Чигээрээ урагшаа.

Эм: Тэднийг ал.

Эм: Зогс!

Финн: По. Чи зүгээр үү?

По: Үгүй ээ.

Эр: Та нар, гараа өргө! Зэвсэгээ хая, яг одоо!

Эр: Зэвсэгээ хая! Хаяач!

Эр: хурдан хая!

Эр: Яг одоо хая!

По: Сайн уу, залуус аа.

Эм: Амаа тат, луйварчин!

******************

Ээж: Үгүй ээ.

Рей: Үгүй ээ. Үгүй.

Кай: Рей. Чи хаана ч байлаа гэсэн... чамайг олох хэцүү юм.

Рей: Чамаас салах хэцүү юм.

Кай: Чамд харуулахыг хүссэн болохоор би цөлд чамайг  шахсан. Чамд харуулах хэрэгтэй байсан юм. Чиний хэн болохыг. Чиний түүхийг би мэднэ. Рей.

Рей: Худлаа ярьж байна.

Кай: Би хэзээ ч чамд худал хэлж байгаагүй. Чиний эцэг эх хэн ч биш байсан. Тэдний хийсэн сонголт. Чамайг аюулгүй байлгах.

Рей: Боль!

Кай: Чи хэлж байгаагаасаа илүү ихийг мэдэж байгаа. Би чиний толгойд орсон.

Рей: Би ингэхийг хүсэхгүй байна.

Кай: Дурсамжаасаа хай.

Рей:  Үгүй ээ!

Кай: Тэднийг сана. Тэднийг хар.

Ээж: Хайрт минь. Рей, зоригтой байгаарай.

Аав: Чи энд аюулгүй байх болно. Амалж байна.

Рей: Эргээд ирээч. Үгүй ээ...

Кай: Тэд чамайг хамгаалахын тулд зарсан.

Рей: Ярихаа боль.

Кай: Рей, тэдэнд юу тохиолдсоныг би мэднэ.

Эр: Хурдан яв. Генерал аа.  Босогч тэдэнтэй байсангүй.

Г: Тэднийг хороо.

Кай: Хаана байгаагаа хэлчих. Хаана байгаагаа хэлчих. Чи тэр түүхийг бүтнээр нь мэдэхгүй. Палпатин эцэг эхийг чинь авч явсан. Тэр чамайг хайж байсан. Гэхдээ тэд чиний хаана байгааг хэлээгүй. Тэгээд тэр тушаасан.

Эр: Тэр Жаккуд байхгүй. Тэр явчихсан. Үгүй ээ.

Рей: Үгүй ээ.

Кай: Тэнд байгаа байх нь ээ. Эзэн хаан чамайг яагаад алахыг хүсч байгааг чи мэдэж байсан.

Рей: Үгүй. Би очоод хэлье.

Кай: Тэр миний өрөөнд байна. Хөлгийг битүүмжил.

Ха: Үнэнийг хэлэхэд... би өөрөө хиймээр байна.

По: Чи Рейд юу хэлэх гэж байсан юм?

Финн: Мартаагүй л байна уу?

По: Уучлаарай, цагаа олсонгүй юу?

Финн: Тийм ээ. Цагаа олсонгүй, По.

По: Яагаад гэвэл дараа боломж олдохгүй. Сэтгэлээсээ ямар нэг авч хаяхыг хүсч байгаа бол...

Финн: боль...

По: Энэ эцсийн боломж байж мэдэх...

Ха: Би тагнуул.

По: Юу?

Финн: Чи юу?

Ха: Бидэнд цаг бага байна.

По: Мэдсэн юм аа.

Финн: Үгүй ээ, чи  мэдээгүй.

*********************

Эр: Ажиллагааны дугаар чинь хэд вэ?

Ми: /Харийн хэлээр ярина/

Эр: Наадах чинь хэл биш.

Си: Тэнгэр минь. Миний анхны лазерын тулаан.

Рей: Бусад чинь хаана байна?

Си: Эргэж ирээгүй байна.

Рей: Тэднийг ол. Яв.

Си: За.

Д: Найзууд өмнө.

Си: Тийм ээ, тэд  тэнд байна.

Финн. Биби-8, нааш ир.

Ха: Би тэднийг саатуулъя. Та нарт хэдхэн секунд байгаа.

По: Тэр тэнд байна. Тэр амьд үлдэж.

Ха: Хүлээ, хүлээ. Миний гар руу бууд. Хурдан.

Финн: Юу?

Ха: Тэгэхгүй бол мэдчихнэ. Үгүй ээ.

Финн: Яагаад бидэнд тусалж байгаа юм?

Ха: Та нарын ялах үгүй надад хамаагүй. Кайло Рен ялагдах ёстой.

***************

Рей: Эзэн хаан надаар яах гэсэн  юм? Яагаад хүүхэд алахыг хүссэн юм? Хэлээдэх.

Кай: Тэр чиний ирээдүйд юу болохыг харсан. Хүч чамд байгаа ганц зүйл биш. Чамд тэрний хүч байгаа. Чи тэрний ач охин. Чи бол Палпатин. Миний ээж Вейдерийн охин байсан. Чиний аав эзэн хааны хүү байсан. Бид хүчний хоёр гишүүн гэдгийг Палпатин мэдэхгүй, Рей. Хоёр боловч нэг. Бид хамтдаа тэрнийг алж, хаан ширээг нь авна.  Чи яах ёстойг мэдэж байгаа. Чи мэднэ.

Рей: Тийм ээ.

По: Тогтвортой барьж бай. Финн, хурдан хөдлөөрэй.

Финн: Рей. Наашаа. Наашаа. Би барина аа.

Ха: Энэ зохион байгуулалттай дайралт байсан, генерал аа. Тэд хамгаалагчдыг алаад намайг сүрдүүлж хөлөг онгоцон дээрээ хүргүүлсэн.

Г: Тийм байж. Дээд захирагчтай холбоодох.

Эм: Мэдлээ, эрхэм ээ. Тагнуулыг олсон гэж хэл.

******************

По: Яагаад араас дагахгүй байгааг нь мэдэхгүй. Гэхдээ л би итгэхгүй байна. Буух төхөөрөмж эвдэрсэн? Яаж эвдэрсэн юм?ы

Рей: Хамгийн чухал нь зам заагч. Эксэголыг олох.

Финн: Бид тэрийг чинь л хийж байна.

Рей: Тэр миний ээжийг алсан. Аавыг ч бас. Би Палпатиныг олоод... тэрнийг устгана.

Финн: Рей... чи тийм хүн биш. Рей, чи чамайг мэднэ.

Рей: Хүмүүс намайг мэднэ гэж хэлдэг. Хэн ч мэдэхгүй гэж айж байна.

******************

Вей: Жидайн шавь амьд байна. Чи надаас урвасан байж мэднэ. Армиа чиний эсрэг босгоход хүргэх хэрэггүй шүү.

Кай: Тэрний хаашаа явж байгааг би мэдсэн. Тэр хэзээ ч Жидай болохгүй.

Вей: Баттай хийгээрэй. Тэрнийг ал!

*****************

Д: Тэр... тэр юу вэ?

Рей: Үхлийн од. Энэ муу газар. Хуучны дайны.

По: Хайж байгаа зүйлээ олоход хэдэн жил шаардагдах байх.

Си: Тэнгэр минь.

Рей: Зөвхөн энэ чинжаал хэлнэ... Зам заагч тэнд байгаа.

По: Анхааралтай.

Жа: Хэцүү газардах шив.

По: Энэнээс ч дорыг үзсэн.

Эм: Би илүү дээрийг үзсэн. Та нар босогчид уу?

По: Харин л дээ.

Жа: Бидэнд Бабу Фрик гэгчээс мэдээлэл ирсэн.

Си: Бабу Фрик. Миний хуучны танилуудын нэг байгаа юм.

Жа: Тэр та нарыг ирнэ гэсэн. Та нарыг сүүлчийн найдвар гэсэн.

Рей: Тэр сүйрсэн хөлөг дээр очих хэрэгтэй байна. Тэр дотор бидэнд хэрэгтэй зүйл байгаа.

Жа: Би усаар хүргэж өгч чадна.

Финн: Усыг харж байна уу?

Жа: Одоо биш. Хэтэрхий аюултай. Маргааш үүр цайхад явж болно.

Рей: Тийм удаан хүлээж чадахгүй. Бидэнд цаг алга.

По: Өөр сонголт алга. Тэр завийг засъя. Та нарт сэлбэг байгаа  юу?

Жа: Зарим нэг нь. Намайг Жанна гэдэг.

По: По.

Д: Сайн уу. Үгүй ээ, баярлалаа. Үгүй ээ, баярлалаа.

Си: Ямар хэцүү  юм бэ? Хүмүүс та нарт өдөр бүр ийм байдаг уу? Солиорол.

По: Тэрний дуу чангалагчийг олсон уу? 

Жа: Энэ Өү-6 байна. Гэхдээ болох ёстой.  

Финн: Баярлалаа. Энэ эхний тулааны үеийн сэлбэг байна.

Жа: Баруун эрэг дээр хуучны хөлөг онгоц байгаа. Сэлбэгнүүдийг нь авчихсан. Биднийг тэр хөлөгт томилсон. Бид тэр хөлгөөр зугтсан.

Финн: Түр хүлээгээрэй. Чи эхний тулаанд орж байсан юм уу?

Жа: Биднийг хүүхэд байхад цэрэгт авсан. Биднийг бүгдийг нь. Би Ти Зэд 1-7-1-9, явган цэрэг байсан.

Финн: Эф Эн 2-1-8-7.

Жа: Чи?

Финн: Би илүү  олон байгаа гэж мэдээгүй.

Жа: Босуулууд уу? бид бүгд явган цэрэгт байсан. Бид Ансетт арлын тулалдаанд бослого гаргасан. Тэд биднийг иргэд рүү бууд гэсэн. Бид тэгээгүй. Бид зэвсэгээ хаясан...

Финн: Бүгд үү?

Жа: Манай хорооныхон бүгд. Яаж тийм зүйл болсныг мэдэхгүй. Энэ шийдвэр байгаагүй. Үнэн шүү. Зүгээр л...

Финн: Совин. Мэдрэмж.

Жа: Мэдрэмж.

Финн: Хүч. Хүч намайг энд авчирсан. Намайг Рей дээр авчирсан. Бас По дээр.

Жа: Чи үнэн гэж итгэдэг юм шиг ярьж байна.

Финн: Энэ үнэн. Тэр үед би итгэлгүй байсан... гэхдээ... Одоо итгэж байна.

По: Юу болоо вэ, анд минь? Тэрнийг хараагүй гэж юу гэж байгаа юм?

Жа:  Хөвөгчөөр явчихаа юу?

По: Юугаа бодож байдаг байна аа?

Финн: По, араас нь явах хэрэгтэй.

По: Фалконыг засаад аль болох хурдан тийшээ явъя.

Финн: Үгүй ээ, тэрнийг алдчихна. 

По: Хар л даа. тэр биднийг орхисон. Чи яах гээ вэ? Сэлэх үү?

Финн: Тэр ухаангүй байгаа. Юутай тулалдаж байгаагаа ч мэдэхгүй.

По: Чи мэдэж байгаа юм уу?

Финн: Тиймээ. Мэднэ. Лейа ч бас.

По: Би Лейа чинь биш.

Финн: Наадах чинь баттай.

Жа: Финн. Дахиад нэг хөвөгч байгаа.

****************

Үл мэдэгдэх шивнэсэн яриа.

Эм: Өөрийнхөө хэн гэдэгээс битгий ай.

Кай: Өөрийгөө хар. Чи миний ээжид өөрийгөө Жидай гэж батлахыг хүссэн. гэвч чи өөр зүйлийг баталсан. Одоо чи тэрэн дээр буцаж очиж чадахгүй.  Яг над шиг.

Рей: Надад өг.

Кай: Хар тал бидний цусанд байгаа. Тэрэнд бууж өг.

Рей: Наадахаа... надад өг...

Кай: Эксэгол руу зөвхөн надтай л очиж болно.

Рей: Үгүй ээ!

************************

Эм: Лейа  юу хийх ёстойг мэдэж байгаа, Ар хоёр оо. Хүүдээ хүрэхийн тулд тэр өөрт байгаа бүх хүчээ шавхах болно.

******************

Финн: Рей. Рей...

Рей: Үгүй ээ!

Жа: Үгүй ээ, дагаж болохгүй.

Финн: Би тэрнийг орхиж чадахгүй. 

Жа: Бид чадахгүй.

Финн: Рей.

Л: Бен.

Рей: Лейа. Би гараас чинь барихыг хүссэн. Бений гараас.

Эм: Баяртай, эрхэм гүнж минь.

******************

Эм: По. Нэг  юм болсон. Финн.

По: Дараа болъё.

Эм: Үгүй ээ.

По: Генералтай уулзах хэрэгтэй байна.

Эм: Тэр нас барсан.

Финн: Чюи.

****************

Люк: Хөөе, жаал аа. Чамайг санаж байна, хүү минь.

Кай: Хүү чинь үхсэн.

Люк: Үгүй ээ. Кайло Рен үхсэн. Миний хүү амьд.

Кай: Та бол зөвхөн дурсамж.

Люк: Чиний дурсамж. Гэртээ ир.

Кай: Оройтсон. Тэр байхгүй.

Люк: Ээж чинь байхгүй. Гэхдээ тэрний хүссэн зүйл, тэрний тэмцэж байсан зүйл... байсаар байгаа. Бен.

Кай: Би юу хийх ёстойгоо мэднэ. Гэхдээ миний хүч хүрэх үгүйг мэдэхгүй.

Люк: Чи мэднэ ээ.

Кай: Аав аа.

Люк: Мэднэ ээ.

*******************

Хаан: Алдерааны гүнж миний төлөвлөгөөг тасалдуулсан. Гэвч тэрний тэнэг үйлдэл юунд ч хүргэхгүй. Эксэголд над дээр ир, генерал Прайд.

Г: Өмнөд дайнуудад танд үйлчилж байсан шигээ... би одоо ч танд үйлчилнэ.

Хаан: Тэдний мэдэх ертөнц рүү хөлөг явуул. Бүгдийг нь шатаа. Эцсийн тулаан эхэлж байна. Тэр ирнэ, найзууд нь дагалдах болно.

Г: Мэдлээ, эзэнтэн.

****************

Эр: Түвшин, 85%, тогтвортой байна.

Эр: Ахмад аа. Кижимийд хүрнэ.

Эм: Галла.

********************

По: Кижими? Яаж?

Эм: Од сүйтгэгч дэлбэлсэн. Ситийн шинэ армийн хөлөг онгоц. Гэнэтхэн гараад ирсэн.

Эр: Эзэн хаан Эксэголоос хөлөг онгоц явуулсан. Тэгэхээр хөлөг болгон дээр нь...

По: Гараг устгах зэвсэг байгаа гэсэн үг. Тэгж л таараа. Бүгд... Тэр ингэж  дуусгахыг хүсч.

Эм: Сонс доо. Бүх долгион дээр байна.

Эр: Бослого үгүй болсон. Ситийн гал шатаах болно. Бүгд бууж өг, эсвэл үх. Эцсийн тулаан эхэлж байна.

Эм: Лейа чамайг захирагч генерал болгосон. Одоо яах вэ?

По: Үнэнийг хэлэхэд би мэдэхгүй байна. Энийг яаж хийхийг... таны хийсэн зүйлд... би бэлэн биш.

Ла: Бид ч бэлэн биш байсан. Люк, Хан, Лейа, би... Хэн ч бэлэн байдаггүй.

По: Та нар яаж чадсан юм? Бараг юу ч үгүй байж эзэнт улсыг ялсан.

Ла: Бид байсан. Тэгж л бид ялсан юм.

Финн: Хөөе, наадахдаа битгий хүр. Наадах чинь миний найзынх.

Д: Уу-уучлаарай. Тэр

Финн: Тийм ээ, тэр явчихсан. Хаашаа гэдгийг нь мэдэхгүй.

Д: Тэрнийг санаж байна.

Финн: Би ч гэсэн санаж байна. Ингэхэд чамайг хэн гэдэг вэ? Чамтай ярих юм байна.

По: Чамтай ярих юм байна. Би энийг ганцаараа хийж чадахгүй. Чи надтай хамт удирдах хэрэгтэй байна.

Финн: Энэ дройд... Баярлалаа. Үнэхээр талархаж байна.

По: Генерал аа.

Финн: Генерал аа. Энэ дройдод Эксэголын тухайн маш их мэдээлэл байна.  

По: Юу? Конусан царайт уу?

Д: Намайг Ди Өү гэдэг.

По:  Уучлаарай, Ди Өү.

Финн: Тэр Бестууны Очитой Эксэгол руу явж байсан.

По:Очи яах гэж тийшээ явж байгаа юм?

Финн: Жаккугаас нэг охиныг аваад эзэн хаан дээр очих  байсан. Тэр амьдаар нь авчрахыг хүссэн.

*****************

Люк: Жидайн зэвсгийг хүндлэх хэрэгтэй.

Рей: мастер Скайвокер

Люк: Юу хийж байгаа  чинь энэ вэ?

Рей: Би харанхуйн хаан ширээн дээр өөрийгөө харсан. Би тийм зүйл болохыг зөвшөөрөхгүй. Би эндээс яасан ч явахгүй. Би таны хийснийг хийнэ.

Люк: Миний буруу байсан. Айдас намайг энд барьж байсан. Чиний хамгийн их айдаг зүйл юу вэ?

Рей: Өөрөөсөө.

Люк: Чи Палпатин болохоор. Лейа ч гэсэн мэдэж байсан.

Рей: Тэр надад хэлээгүй. Тэгсэн ч намайг сургасан.

Люк: Чиний сүнсийг харсан болохоор. Чиний сэтгэлийг. Рей. Зарим зүйл цуснаас хүчтэй  байдаг. Айдастайгаа нүүр тулах нь Жидайн хувь тавилан. Чиний хувь тавилан. Палпатинтай нүүр тулахгүй бол Жидайн мөхөж үгүй болно. Дайнд ялагдана. Дүү маань чамд нэг зүйл өгөхийг хүсч байгаа...  

Рей: Лейагийн илд.

Люк:Тэрний бэлтгэлийн сүүлчийн шөнө  байсан. Лейа надад хүү нь Жидайн гарт амь үрэгдэнэ гэдгийг мэдэрсэн гэдэгээ хэлсэн. Тэр надад илдээ өгөөд, “нэг өдөр... тэрний аялалыг дуусгах хэн нэгэн авах болно” гэж хэлсэн. Одоо чиний дотор мөнгөн үе амьдарч байгаа. Гэвч энэ чиний тулаан. Эксэгол руу хоёр илдийг аваад яв.

Рей: Би тийшээ очиж чадахгүй. Надад зам заагч байхгүй. Би Рений хөлгийг сүйтгэчихсэн.

Люк:Чамд хэрэгтэй бүхэн байгаа.

Рей: Хоёрыг хийсэн.

****************

Си: Сайн уу. Би бол Си гурав Пи Өү хүн-киборг. Харин чи? Юу? Надад сайн найз байсан бол би санах л байсан. Миний толгойд юу хийнэ гэнэ ээ? Яаж ч байсан... Ой санамж сэргээж дууслаа. Ар хоёр оо, чи сонссон уу? Би хатагтай Рейтэй анхны даалгаврыг нь биелүүлэхээр явна. Аль хэдийн явсаан? Дохиолол ирлээ? Хэнээс?  

Финн: Эксэгол дээр агаарын  цохилт өгөхөд шаардлагатай бүх мэдээлэл.

По:Тийм ээ, гэхдээ тэнд яаж очих вэ? Энэ мэдээллүүдийг харж байна уу?

Финн: Ойлгогдох юм алга. Хөндлөн соронзон талбайнууд.

Эм: Таталцлын худаг, нарны салхи.

По: Тэндээс яаж хөлгүүд хөөрөх болж байна? 

Си: Үнэхээр уучлаарай. Ар хоёрын ой санамжийн хэсэгт алдаа гарсан гэж айж байна. Тэр Мастер Люкээс дамжуулалт хүлээн авч байна гээд байна.

По: Хуучны хөлгийн нэр байна. Люк Скайвокерын Экс-Вин байна.

Си: Тэмдэглэгээний дохио дамжуулаад байна. Үл мэдэх нутаг руу явж байгаа дохио.

Финн: Рей байна. Тэр Эксэгол руу явж байна. Бидэнд харуулж байна. Яаж тийшээ очихыг харуулж байна.

По: Тэгвэл бид хамтдаа явна.

******************

Эр: Хурдал.

Эр: Цэвэр.

Эр: Алив ээ, анд минь. Чи бидэнд хэрэгтэй.

Финн: Од устгагчид Эксэгол дээр байгаа цагт бид устгаж чадна.

Эр: Яаж тэр вэ?

Эм: Тэр агаар мандлаас гарах хүртэл бамбайгаа идэвхжүүлж чадахгүй.

По: Тийм болохоор Эксэгол дээр амархан. Тийм хөлгүүд хөөрөхөд тусламж хэрэгтэй. Тэнд аль нь дээшээ гэдгийг хэлж мэдэхгүй.

Эм: Тэгвэл тэр хөлгүүд яаж хөөрдөг юм?

По:  Навигацийн цамхагаас өгсөн дохиог ашигладаг. Энэн шиг.  

Финн: Гэхдээ тэгж чадахгүй. Агаарын баг цамхагийг олно, явган багийнхан дэлбэлнэ.

Эр: Явган цэрэг ээ?

Финн: Надад нэг санаа байгаа.

По: Цамхаг сүйрсний дараа хөлөг онгоцнууд хөөрч чадахгүй. Хэдхэн минут. Бамбай байхгүй болохоор, зугтах боломжгүй.

Эм: Бууг нь онох юм бол гол реакторыг нь идэвхжүүлнэ гэж бодож байна.

Ла: Бидний боломж.

Эр: Холдо маневр хийх хэрэгтэй. Том хохирол учруулах хэрэгтэй.

Финн: Боль доо. Наадах чинь саяд ганц л тохионо. Сөнөөгчид болон тээвэрлэгчид биднийг олуулаа байвал буугаа гаргаж ирнэ.

Эр: Бид хангалттай олуулаа биш.

Эм: Тэрний зөв. Тэдний хувьд бид шавьж л гэсэн үг.

Финн: Тийм болохоор Ландо, Чюи хоёр хэрэг болно. Тэд Фалконыг төв системд аваачина. Сонсож байгаа бүх хүнд тусламж хүссэн дохио явуулна.

По: Тэнд бидний найзууд байгаа. Найдвар байгааг мэдвэл тэд ирнэ. Тэд ирнэ ээ. Эхний тулаан бидэнд бид ганцаараа гэж итгүүлсэн болохоор ялсан. Бид ганцаараа биш. Бид уриалж чадвал сайн хүмүүс тулалдах болно.

Финн: Лейа хэзээ ч бууж өгөөгүй. Бид ч бууж өгөхгүй. Бид айхгүй гэдэгээ тэдэнд харуулна.

По: Аав, ээжүүдийнхээ тэмцсээр ирсэн зүйлийг бид орхихгүй. Өнөөдөр биш... Өнөөдөр бид эцсийн байр сууриа илэрхийлнэ. Галактикийн төлөө. Лейагийн төлөө. Бидний алдсан бүх хүний төлөө.

Финн: Тэд биднээс хангалттай авсан. Одоо бид тэдэнд дээр дайныг аваачина.

****************

Эм: Тэр ойртож байна.

Г: Бүх хөлгүүд хөөрөх давхарт гар.

По: Хэцүү гэдгийг мэдэж байна. Гэхдээ Рейгийн дохиоллыг дагаарай.

Эм: Долгион цэвэр.

Эр: Ахмадаа, босогчдын хөлөг ирж байна.

Эр: Генерал аа.

Г: Йоны их буу ашигла.

По: Тэр армийг хараач ээ. Чөтгөр ав. Эксэголд тавтай морил.

Эр: Вексли, баруун талаа хараарай.

Эр: Хөөх.

По: Тэдний өндөрлөгт оч. Тэгвэл нэг нэгнээ онохгүйгээр бидэн рүү буудаж чадахгүй. Битгий бууж өг. Тусламж ирж байгаа.

Финн: Тэр байна. По, би харж байна. Цамхагийг харж байна.

******************

Эр: Тай-ууд ирж байна.

По: Харж байна аа. Финн, надад даатгачих.

Финн: Чи бэлэн үү?

Жа: Хэзээ ч ийм бэлэн байсангүй.

Эр: Тэд хөлгүүдийг хөөргөхгүйн тулд навигацийн цамхагийг устгах гэж байна.

Г: Тэгвэл тэр цамхагийг ашиглахгүй. Навигацийн дохионы эх үүсвэрийг энэ хөлөг рүү соль. Бид армиа өөрсдөө удирдана.

Эм: Навигацийн цамхагийг унтраачихлаа.

Финн: Юу?

Эр: Тэр хөлгүүдэд дохиолол нь хэрэгтэй. Хаа нэгтэйгээс гарч байх ёстой.

По: Бидний төлөвлөгөөг мэдчихэж. Газрын дайралтыг зогсоо.

Финн: Хүлээ. Навигацийн дохиолол тэр удирдлагын хөлгөөс гарч байна. Тэр бидний цохилт өгөх бүс.

Жа: Яаж мэдэж байгаа юм?

Финн: Мэдрэмж.

Эм: Од сүйтгэгч дээр газраар довтолгоо хийх гээ юу?

Финн: Тэгмээргүй байгаа ч, тэр хөлгийн навигацийн системийг агаараас сүйтгэх боломжгүй. Биднийг хамгаал. Тусламж ирэх дайсны армийг байранд нь байлгах ёстой.

Эм: Тэгж л найдъя.

Финн: Тэгж найдъя.

По: Та нар генералын хэлэхийг сонссон.  Бүх хэсгүүд газардагчийг хамгаал.

Эр: Тэд цэрэг зөөвөрлөгчөөр газардсан.

Г: Хурдасгуурт нь хөлөөл.

Эр: Тэгэх боломжгүй эрхэм ээ.

Г: Яагаад.

Эр: Тэд хурдасгуур ашиглаагүй.

Финн: Ганц заалгасан гэхэд муугүй шүү.

Жа: Сайн багшийн чинь ач.

Эр: Яваад байгаарай.

Финн: Сайн байна, анд минь. Цамхаг урд байна.

****************

Хаан: Их удаан хүлээлээ. Ач охиныхоо  гэртээ ирэхийг. Би чамайг алахыг хэзээ ч хүсээгүй. Чамайг энд авчрахыг хүссэн... Хатан хаан Палпатин.  Чи хаан ширээнд суух болно. Эндээс захирах нь чиний төрөлх эрх. Чиний цусанд байгаа. Бидний цусанд.

Рей: Би Ситийг захирахаар  ирээгүй. Би дуусгахаар ирсэн.

Хаан: Жидайн хувиар уу?

Рей: Тийм ээ.

Хаан: Үгүй ээ. Чиний үзэн ядалт, чиний уур. Чи намайг алахыг хүссэн. Би тэгж хүсч байна. Намайг ал... тэгвэл миний сүнс чиний дотор орно. Бүх Ситүүд миний дотор байдаг шиг... чи хатан хаан болно. Бид нэг болно.

*****************

По: Тэр хөлгүүд халуун байна. Юу болж байна?

Финн: Бид дайрч ороод, тэр навигацийн цамхагийг устгана.

Жа: Бүх хаалт нь хамгаалалттай байна.

Финн: За, Биби-8, чиний ээлж.

Жа: Би хамгаалъя... Энэ байхад хангалттай.

Финн: Болчихлоо.

По: Сайн байна, Финн. Навигацийн дохио ажиллагаагүй болсон. Гэхдээ удахгүй.

Эр: Эрхэм ээ, сүлжээгүй болчихлоо.

Г: Навигацийн дохиог шинэчил.

Эр: Хэдхэн минут, эрхэм ээ.

Жа: Финн, явцагаая.

Финн: Үгүй ээ, үгүй. Хүлээ. Сонс доо. Их буунууд нь ажиллахаа больчихлоо. Тэд системээ шинэчилж байна.

Жа: Тэгээд?

Финн: Би ямар нэг юм хийх хэрэгтэй байна.

Жа: Би чамтай үлдэнэ.

Эр: Фалкон, нэмэлт хүч ч алга.

По: Мэдэхгүй ээ, Ар хоёр оо. Өөр хэн ч ирэхгүй ч байж мэднэ.

Эр: Генерал аа, яах вэ?

По: Бид өөрсдөө дайрна.

Эм: Эдний эсрэг бид яах болж байна аа?

По: Амьд байгаарай.

**************

Хаан: Цаг нь болсон. Чи үзэн ядалтаараа миний амийг авах болно. Тэгээд чи хаан ширээнд сууна.

Рей: Чи намайг зөвхөн үзэн ядахыг хүсч байгаа. Гэвч би тэгэхгүй. чамайг ч тэр.

Хаан: Сул дорой. Эцэг эх шигээ.

Рей: Миний эцэг, эх хүчтэй байсан. Тэд намайг чамаас аварсан.

Хаан: Чиний мастер Люк Скайвокерыг тэрний аав  аварсан. Чамд үлдсэн цорын ганц гэр бүл... би... Тэдэнд хугацаа бага байгаа. Тэдэнд хэн ч туслахаар ирэхгүй. Тэднийг чи энд авчирсан. Намайг аль. Хаан ширээнд суу. Шинэ эзэнт гүрнийг захир... энэ арми чинийх болно. Тэднийг аврах хүч зөвхөн чамд байгаа. Татгалзвал, шинэ гэр бүл чинь үхнэ. Сайн байна.

****************

Эм: Финн, та нар хаана байна? Газардагч явах гэж байна. Финн.

Финн: Биднийг орхиод яв. Бид энэ хөлгийг бүхэлд нь устгана.

Эм: Юу? Яаж?

Финн: Удирдлагын тавцан руу нь дайрна. Рөүз, гуйя. Яв.

Эр: Рөүз.

Эм: Рөүз.

Жа: Би гохыг нь хариуцъя.

Хаан: Ёслол эхэлж байна.

Бүгд: /харийн хэлээр ярина./

Хаан: Тэр намайг цавчиж... өөрийгөө Сит хэмээн өргөмжлөх болно.

Бүгд: /харийн хэлээр ярина./

Бүгд: /харийн хэлээр ярина./

Хаан: Тэр зэвсэгээ гаргах болно. Над руу ойртоно. Тэр өшөөгөө авах болно.

Бүгд: /харийн хэлээр ярина./

Хаан: Илдээрээ цавчиж... Ситүү дахин төрнө. Жидайчууд мөхнө.

Бүгд: /харийн хэлээр ярина./

Хаан: Хий!  Золиос гарга. Хамт зогсож, хамт үх. Та нарын холбооны амьдралын хүч... Хос хүч. Амьдралтай адил хүч. Олон үед харагдаагүй зүйл. Харин одоо... Хоёрын хүч нэгийг сэргээх болно. Жинхэнэ эзэн хааныг.

********************

Эр: Снап, араас чинь хөөж байна.

Эр: Тийм ээ, харж байна.

По: Үгүй ээ, үгүй. Снап. Снап? Үгүй ээ.

Эр: Алфа гурав унасан.

Эм: Альфа гурав унасан.

Эр: Миний араас хөөж байна. Би зугтаж чадахгүй...

Эм: Тэд хаа сайгүй байна.

Эр2: Хаа сайгүй байна.

Эр: Делта захирагч оногдсон.

Эм: Өндрөө алдаж байна.

Эр: Генерал аа, одоо яах вэ?

Эм: По, одоо яах вэ?

По:   Найзууд аа... Намайг уучлаарай. Бидэнд боломж байгаа гэж бодсон юм. Гэвч тэд хэтэрхий олуулаа байна.

Ла:  Гэвч бид илүү олуулаа, По. Бид илүү  олуулаа.  

По: Энийг хараач. Энийг хараач.

Финн: Ландо, та чадаж. Та чадлаа.

По: Доод хэсэгт байгаа их буунуудыг бууд. Сөнөөсний тоогоор нэг гараг аварч байна гэж бод.

Эр: Сайхан нислээ, Ландо.

Эр: Дахиад нэг хөлөг сүйрсэн.  Сүйтгэгчдийг алдаж байна.

Эм: Систем хариу өгөхгүй байна.

Г: Хаанаа ийм олон сөнөөгч онгоц олдог байна аа? Тэдэнд арми байхгүй шд.

Эр: Эрхэм ээ, энэ арми биш. Зүгээр л хүмүүс байна.

Эм: Баяртай, тэнгэрийн хаягдал аа.

По: Тэр нисгэгч хэн бэ?

Зо: Таа л даа. амтлагч зөөгч өө.

По: Ха. Зори. Чи ирчихэж.

**********************

Хаан: Юу хийснээ хар даа.

Бүгд: /харийн хэлээр ярина/    

Хаан: Би унасан шиг, сүүлчийн Скайвокер унах болно. Сул дорой довтолгооноос айх хэрэггүй, үнэнч дагагч минь. Ситийн эргэж ирэхийг хэн ч зогсоож чадахгүй.

По: Ар хоёр оо, систем ажиллахгүй байна. Сонсож байгаа хүн байна уу?

Рей: Надтай бай. Надтай бай. Надтай бай.

Эр: Энэ чиний сүүлчийн алхмууд, Рей. Босоод тэднийг ав.

Эр: Рей.

Эм: Рей.

Эр: Рей.

Эр: Рей тэнцвэрийг буцааж авчир. Над шиг.

Эм: Шөнө болоход гэрлийг ол, Рей.

Эр: Чи ганцаараа биш, Рей.

Эр: Би хэзээ ч ганцаараа байгаагүй.

Эр: Амьдарч байсан бүх Жидайн чиний дотор амьдарч байгаа.

Эр: Рей хүч чамайг хүрээлж байгаа.

Эм: Тэрнийг дага.

Эм: Биднийг дагуулсан шиг.

Эр: Рей, өөрийнхөө дотор урсаж байгаа хүчийг мэдэр.

Эр: Тэр чамайг өргөнө.

Эм: Бос, Рей.

Эр: Бид чиний ард  байгаа, Рей.

Эр: Рей.

Эр: Хүчээ шавхан бос.

Эр: Жидайн зүрх тэрний хүчинд байдаг.

Эр: Бос.

Эр: Бос.

Люк: Рей, хүч чамтай байх болно. Үүрд.

Хаан: Бослогын түүхийн эцсийн үг чиний үхэл байх болно.

По: Эргээд ирлээ. Энэ бидний сүүлчийн боломж. Тэр их буунуудыг устгах хэрэгтэй.

Хаан: Чи юу ч биш. Босогч охинд миний дотор байгаа хүчийг дийлэхгүй. Би бол бүх Сит.

Рей: Харин би... би бол бүх Жидай.

Эр: По. Удирдлагын хөлөг.

По: Арми одоо хөдөлж чадахгүй. Шарсан талх л гэсэн үг. Алив... Финн, чи харж байна уу?

Эм: Финн, хөлөгт суугаагүй.

По: Удирдлагын хөлөг дээр байгаа юм уу?

Жа: Үгүй ээ.

По: Би харж байна. Би тэднийг авна аа.

Эм: Генерал аа, та амжихгүй ээ.

По: Надад итгэ, би хурдан.

Ла: Энэ хөлгийг гүйцэхгүй шүү.  Чюи, сайн бариарай.

Жа: Финн...

Финн: Үгүй ээ, Рей.

Рей: Бен.

********************

Финн: Тэр, хар даа. Улаан тав агаарт байна. Рей амьд байна.

По: Би харж байна.

Финн: Хүмүүс галагтик даяар босч байна. По, бид чадлаа.

По:  Бид чадлаа.  

Эм: Чюи.

Д: Баяртай байна.

Эм: Сайн уу.

Эр: Сайн байлаа.

Эм: Чюи. Энийг чамд.

Си: Энийг сонсов уу?

Жа: Та хаанахынх  вэ, генерал аа?

Ла: Алтны систем. Чи хаанаас ирсэн бэ?

Жа: Өө. Мэдэхгүй ээ.

Ла: Тэгвэл олж мэдэцгээе.

*******************

Эм: Энд хэн ч ирэлгүй их удсан. Чи хэн бэ?  

Рей: Рей гэдэг.

Эм: Рей хэн?

Рей: Рей Скайвокер.

Төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир.

 

 

 

Трейлер

Финн: Энэ бол совин. Мэдрэмж. Хүч биднийг нэгтгэсэн.

По: Бид ганцаараа биш. Бид уриалж чадвал сайн хүмүүс тулалдана.

Рей: Хүмүүс намайг мэддэг гэж ярьдаг.  Хэн ч мэдэхгүй.

Кай: Би мэднэ.

Хаан: би удаан хүлээсэн... харин одоо... та нар нэгдсэн нь... та нарыг төгсгөл болно.

По: Юу... Гурав Пи Өү, чи юу хийгээд байна?

Си: Сүүлчийн удаа харж байна, эрхэм ээ. найзуудыгаа...

Энэ зулсараар...

Люк: Айдастайгаа нүүр тулах нь Жидайн хувь тавилан. Чиний хувь тавилан...

Үлгэр домгийн төгсгөл...

Түүх үүрд амьд...

Финн: Рей.

Люк: Хүч чамтай хамт байх болно. Үүрд.

Гарчиг: Оддын дайн. Скайвокер эргэн ирсэн нь.

12-р сарын 20-ноос. Тасалбар зарагдаж эхэллээ.

 

Back to episodes Go home