Миний сайн найзын түүх – 3

Миний сайн найзын түүх – 3

Үргэлжлэл:            00:45:24 мин.

Дүрүүд:

Эр:

Сяо Чжан               Нань Суны найз залуу

Ван Юн Чжэн        Туслах багш

Аав          Нань Суны аав

Аав          Логийн аав

Ло Цзямин           

Ноён Ма                

+Гарри            Сосогийн аав

Эм:

Чжу СоСо               Наньсуны найз

ЦзянНань Сун      Туслах багш

Ээж         Нань Суны ээж

Эмээ       Нань Суны эмээ

Ээж         Логийн ээж

+Цзя        Цзян овогтын нагац эгч

+Майла          Гарригийн найз хүүхэн

+Лилиан                 профессор Донгийн охин

--------------------------------------------------------------------------------------------------

Нан:        Нэгдэх, хоёр дахь алхамууд гэж хаана ч бичээгүй.

Аав:        За, за, за.  Энэ Нань Сунийг битгий сонс. Одоо тэр өөрт нь юу ч хамаагүй гэж байна. Гэвч хэсэг хугацааны дараа тэгж хэлэхгүй. Чи ч гэсэн юу ч хэрэггүй гэж хэлэх хэрэггүй. Жишээ нь, өглөөний цай долоо хоногийн 7 өдөр давтагддаг. Хэрэв нэг л өдөр бид тэр өглөөний цайг давтах юм уу, орой нь тремеллад чихэр ахиухан нэмчихвэл охин үүнд дургүйцэж эхлэнэ. Тиймээс... Сяо Чжан. Хэрэв Нань Сунтай гэрлэхийг хүсэж байвал чамд ууттай эрүүл мэндийн хүнснээс бүр их юм хэрэгтэй болно. Цзя нагац аа.

Цзя:        Аа?

Аав:        Хэл дээ, миний зөв үү?

Цзя:        Мэдээж. Манай залуу хатагтай хүүхэд байхаас сайхан амьдралд дассан. Тийм учраас хэрэв ямар нэг юм болохгүй бол түүнд энэ таалагдахгүй байх болно.

Аав:        За тэр. Тархи сайн ажиллахын тулд бөөрөнхий мах идэж, жаахан дарс уу.

--------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Ах аа. Цзянмин юм идэхээр гарч ирээгүй юу?        

Аав:        Тиймээ. Сосо, Цзяминыг ятгахад чи надад тусалж чадах уу? Тэр бүтэн өдөр юу ч идсэнгүй. Ээж нь их санаа зовж байна.

Сосо:      Хэрэв тэр эгч та хоёрыг сонсохгүй байхад би яаж түүнийг ятгаж чадах юм?

Аав:        Сосо, чи мэднэ, Цзямин чамаас болоод ингэж байгаа юм.

Сосо:      Тийм учраас л би чадахгүй, ах аа.

Аав:        Яагаад вэ?

Сосо:      Би түүнд юу гэж хэлэх ёстой юм?

Ээж:        Зүгээр л түүнд худлаа хэлчих. Тэр чамд таалагддаг гэж хэл. Ноён Ма та хоёр зүгээр л найзууд гээд хэлчих. Сосо, яадаг ч байсан тэр эхлээд юм идээд аваг. Үгүй бол тэр өвдөнө.

Сосо:      Гэхдээ надад ноён Ма таалагддаг, харин тэр биш. Би яаж түүнд худлаа хэлэх юм? Хэрэв одоо худлаа хэлбэл дараа нь яах болж байна? Цаг үргэлж түүнд худлаа хэлэх үү? Хэдийгээр энэ хэцүү ч тэр ойлгох ёстой. Эрчүүд эмэгтэй хүнийг тогтоох гэж өлсөглөн зарладаг. Энэ яг дэлхий шиг хуучин арга.

Ээж:        Чи яг эх шигээ. Яг адилхан хатуу.

Сосо:      Эгчээ, би хувцсаа солъё. Уучлаарай.

Ээж:        Чжу Сосо, сонс. Түүнд ямар хэцүү байгааг чи харсан, гэвч чи туслахыг хүсэхгүй байна, тийм үү? Үнэндээ бид чамайг гэр бүлийн гишүүн гэж боддог, гэвч Цзяминд чи таалагдаж, тэр чамтай гэрлэхийг би хүсдэггүй. Тэр чамтай гэрлэвэл зовох л болно. Чи чулуун зүрхтэй хүн. Бид чамд ямар сайн хандаж байлаа, гэтэл чи? Чи харамсана гайгүй, ойлгов уу?

Ло:  Ээж!

Ээж:        Яасан?

Ло:  Сосог загнахаа болиоч. Би өлсөөд байна. Баншаа аваад ир.

Ээж:        Өлссөн? Ойлголоо. Би чамд нэг юм аваад ирье. Идэх хэрэгтэй гэж би чамд хэлсэн дээ. Халуунаар нь. Чи өвдсөн бол яана? Идээрэй. Алив. Энэ жаахан халуун байгаа. Би чамд туслая. Аажуухан ид. Тэгвэл ходоодонд сайн. Энэ үнэн. Сайн идэх хэрэгтэй, тийм биз?

Ло:  Та нар намайг буруугаар ойлгож. Би Сосотой гэрлэх хүсэл алга. Түүний хэмжээнд хүрэхгүйгээ мэднэ. Тэр сайн найз залуутай. Бид үүнд нь баярлах ёстой. Одоо би энэ хоёрт аз жаргал л хүснэ.

Сосо:      Баярлалаа.

Ээж:        Удаан. Хүү минь удаанаар. Битгий түлэгдчих. Удаанаар идэж болохгүй юу? Амаа арч. Би чамд амны алчуур өгье. Амаа арччих. Болгоомжтой. Байз, хүү минь. Хүлээ.

--------------------------------------------------------------------------------------------------

Нан:        Өөртөө хүлээж авах хэрэггүй. Тэд дэндүү хэтрүүлж байгаа юм. Намайг үүрээч.

Чжан:     Мэдлээ.

Нан:        Урд нь манай гэр бүл баян байлаа. Аав бүх мөнгөө алдах хүртэл. Одоо мөнгө тийм ч их байхгүй. Цзя нагац өдөр бүр ирдэг байсан. Одоо хэмнэхийн тулд 7 хоногт 2 удаа ирдэг болсон.

Чжан:     Ойлгож байна. Хүн бүр тэмцдэг. Би сорилт туулахгүйгээр яаж Цзян гүнжтэй гэрлэж чадах юм?

Нан:        Намайг хэн ч сориогүй, бас бусдыг ч сорихыг хүсэхгүй байна.  Энэ бэрхшээл хэнд хэрэгтэй гэж? Нэг юм асууя. Чи бүгдийг бодсон уу? Үнэхээр гэрлэхийг хүссэн үү? Надад олон дутагдалууд байдаг. Чи айж байна уу?

Чжан:     Миний бодол ийм. Миний нүдэнд чи үргэлж төгс байх болно. Би үлдсэн бүх амьдралдаа чамайг хамгаалж, санаа тавихыг хүснэ.

--------------------------------------------------------------------------------------------------

Нан:        Эмээ.

Ээж:        Аан?

Нан:        Хожсон уу, хожигдсон уу?

Ээж:        Аль нь ч биш.

Нан:        Аль нь ч биш. Тэгвэл яагаад оройн хоолонд ирээгүй юм?

Ээж:        Тэнд ямар нэг сайхан зүйл байсан уу?

Аав:        Нань Сун аа. Би та хоёрт дундын тооцоо хийлээ. Чжан Ань Жэний байшин... хэрэв түүнийг яг одоо зарвал татвар, нэмэлт зардлуудыг хасаад худалдан авах үнийн дүнгээс 200,000-аас ихийг олж болно. 200,000! Энэ маш их мөнгө, ойлгож байна уу?

Нан:        Аав аа, Ань Жэнь бид хоёрын шийдвэрийг эхлээд сонсчих. Эмээ. Бид хоёр ирэх жил гэрлэнэ, мөн байшингаа зарахгүй. Тэр бидний гэр бүлийн байшин болно. Хэрэв та нар зөвшөөрвөл би их баярлана. Хэрэв зөвшөөрөхгүй бол та нарыг ятгахгүй.

Аав:        Нань Сун, Нань Сун. Хэрэв ийм байдлаар нөхөрт гарвал ядуу байсаар үхнэ, ойлгож байна уу? Ядуу хосууд ясаа цайтал зүтгэдэг гэж ярьдаг шиг.

Нан:        Хувьцааны төлөө байшингаа зарснаас энэ нь дээр.

Аав:        Үгүй ээ, ойлго...

Ээж:        Хуримыг аажмаар төлөвлөж болно. Байшинг зарах хэрэггүй гэдгийг би зөвшөөрч байна.

Эмээ:      Эртхэн гэрлэх нь сайн хэрэг. Сяо Чжан их сайн хүү гэж бодсон, гэхдээ гэр бүлийн нөхцөл нь нэг тиймэрхүү. Хуримын дараа манайд ирээд амьдарч болно. Гэхдээ, та хоёр хүүхэдтэй болох үед анхных нь Цзян овогтоор овоглох ёстой.

Нан:        Эмээ. Та бүр ааваас ч хол бодож байна. Тэр мөнгө боддог, харин та ач бодож байдаг.

Эмээ:      Би хөгшин хүн. Тийм болоод ач нарын тухай боддог, би өөр юу бодож чадах юм? Магадгүй, Сяо Чжан зөвшөөрөх болов уу? Би унтмаар байна. Пэн Фэй, намайг дээшээ гарахад туслаадах.

Аав:        Ээжээ, хүлээ. Би охинд дахиад тайлбарлмаар байна. Түрүүлээд явж бай. Хүлээ л дээ. Хар даа, би чамд бүгдийг нь төлөвлөсөн. Энэ хувьцаа маш их мөнгө авчирна. Мөнгөн хөрөнгө тогтвортой ашиг өгнө, ойлгож байна уу? Сайн бодоорой, за юу? Явцгаая.

Нан:        Ээжээ, та миний талд байдагт баярлалаа.

Ээж:        Би тэнэг биш.

--------------------------------------------------------------------------------------------------

Эмээ:      Би чамд чухал үдшээр иймэрхүү зүйл ярихгүй байхыг хичнээн удаа гуйсан билээ?

Аав:        Үгүй дээ, ээжээ. Ойлгооч. Хувьцааны талаар би найзаасаа асуух эвгүй байсан юм. Миний хүсэх юм, Чжан Ань Жэнь мөнгө олж чаддаг болох ёстой. Гэтэл тэд хүсэхгүй байна. Би тэднийг хорлох гэсэн юм шиг. Би түүнийг баяжихад нь туслана, яагаад гэхээр.. Нань Сунь тийм хол амьдрахыг би хүсэхгүй байна. Нэгэнт тэр хүсэхгүй бол мартчих. Би өөрөө хийнэ.

Эмээ:      Надад чамд өгөх мөнгө байхгүй.

Аав:        Үгүй ээ, ээжээ. Охин нөхөрт гарах үед түүнд байшин, эсвэл машин өгөх хэрэгтэй.

Эмээ:      Тэр бүсгүй хүн. Чамд тэр бүгдийг бэлдэх хэрэг байхгүй. Хэрэв энэ хүү байсан бол өөр хэрэг.

Аав:        Тийм юм байхгүй. Миний охин бусдаас дор амьдрах учиргүй. Бид үргэлж сайхан амьдралаар амьдарсан. Сүүлийн жилүүдэд л...  Энэ он жилүүдэд хөрөнгө оруулалтын орчин муу байснаас жаахан хүндрэл гарсан. Гэхдээ энэ миний буруу биш, тийм биз дээ? Дээр нь, Нань Суныг бүр багаас нь эрхлүүлсэн. Тэр бэрхшээл гэдгийг мэдэхгүй. Би эцгийнх нь хувьд хийх ёстой... Би охиноо хамгаалж, түүнийг ая тухтай байшингаар хангах ёстой.

Эмээ:      Охин хуримынхаа дараа яаж амьдрах нь чамд хамаагүй. Энэ чиний хариуцлага биш. Чи миний мөнгийг ийм юманд зарцуулахгүй шүү.

Аав:        Ээжээ. Ээжээ. Ээж минь. Надад жаахныг зээлчих. Тэгэх үү

--------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Эзээн. Гахайн махтай, жууцайтай бууз хоёр тавгийг. Нэгэнд нь сонгино битгий тавиарай. Бас гахайн махан котлет нэгийг. Зүсээрэй. Баярлалаа. 

Эр:  Ойлголоо.

Сосо:      Өнөөдөр сайхан өдөр байлаа. Би ашгүй нэг төгс залуугаа олж, Ло Цзямины хий мөрөөдлийг нь болиуллаа. Жаахан харгис ч гэлээ, жаалхүү нас биед хүрэх цаг нь болсон. Чи аавтайгаа хязгаар тогтоож, харин ээж чинь чиний холбоотон боллоо.

Нан:        Аав эмээгээс мөнгө гуйсан гэж би сонссон.

Сосо:      Мөнгө өө?

Нан:        Гэвч эмээд одоо мөнгө байхгүй. Аав бүгдийг нь үрчихсэн. Эмээгийн хүү хүссэнээрээ үрж болдог. Харин ач охинд тийм эрх байхгүй. Учир нь ач охинд өгөх мөнгө бол бусдад зориулагдах мөнгө.   

Сосо:      Миний аав буцаж ирж байгаа.

Нан:        Чамтай харах гэж үү?

Сосо:      Тэр намайг харж яах юм? Харах юм байхгүй юм чинь. Намайг харангуутаа дахиад л ээжийг бодож эхлэнэ. Ээж баяртай ч гэлгүй явчихсан. Нэг хүүхэнтэй танилцуулах юм гэсэн.

Нан:        Энэ сайн биз дээ?

Сосо:      Мэдээж. Нэгэнт аав жинхэнэ хайраа олсон юм бол би тэр хоёрт аз жаргал хүснэ.

Нан:        Миний аавын жинхэнэ хайр нь мөнгө. Тэгэхээр, чиний аав минийхээс илүү байх нь.

Сосо:      Чиний ээж минийхээс илүү.

Нан:        Миний эмээ чиний эгчид дургүй. Бид хайнцлаа.

Сосо:      Ноён Ма-ийн хувьд надад нэмэх нэг оноо.

Нан:        Тэгвэл Чжан Ань Жэний төлөө надад нэг оноо. Хөөе. Хэрэв хүсвэл чинь бусад хүмүүс ноён Ма-г юу гэж боддогийг эгч Е Цзинь Янаас асууж өгч болно.

Сосо:      Март аа, март. Е Цзинь Ян компанийн том босс нь. Хэрэв хөндлөнгийн хүмүүс ажилтных нь тухай асуувал эвгүй юм болно. Тэр Е Цзинь Янд ажилладаг, компанийн машиныг барьдаг. Түүнд худлаа хэлэх юм байхгүй. Тийм биз дээ?

Эр:  Та нарын бууз. Энэ. Энэ таных.

Нан:        Баярлалаа.

Сосо:      Баярлалаа, эзээн.

Эр:  Энэ таных, аваарай.

Сосо:      Сүмс аваад ирээч.

Эр:  За, одоохон.

Сосо:      Баярлалаа.

Эр:  Амны цаасан алчуур.

Нан:        Надад нэг таваг бага бололтой.

Сосо:      Энэ бүгдийг чамд. Котлет минийх.

--------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Хоёулаа хаашаа явах вэ? Байзаарай.

Нан:        Яасан бэ?

Сосо:      Энэ ноён Ма-ийн машин байх шиг байна. Би утасдаад түүнийг харж байна гэж хэлнэ. Би бүр саначихаж.

Ма: Байна? Тиймээ, тэнд миний машин байгаа. Би үйлчлүүлэгчтэй уулзаж байна.

Сосо:      Өө, уучлаарай. Тэгвэл бушуухан ажилдаа буцаж ор.

Ма: Би дараа чам руу залгая, тэгэх үү? За тэгье, яръя. Баяртай. Дууссан уу?

Эр:  Тиймээ. 

--------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Тэр уулзалттай байна. Тэр их завгүй байдаг.

Нан:        Чи гэртээ харимаар байна уу?

Сосо:      Үгүй ээ, харин чи?

Нан:        Би ч гэсэн.

Сосо:      Чи өмхий тофу идэх үү?

Нан:        Би өлсөөгүй.

Сосо:      Явж идье л дээ.

--------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Ямар сайхан юм бэ! Нань Сунь аа. Чи юу гэх вэ, эцэст нь бид жаргалтай болох уу? бидний 60 эсвэл 70 насанд?

Нан:        Мэдээж.

Сосо:      Би ч гэсэн тэгж бодсон.

--------------------------------------------------------------------------------------------------

Нан:        Сосо бид хоёр огт өөр, гэхдээ нийтлэг зүйл нь маш олон.

--------------------------------------------------------------------------------------------------

Нан:        Энэ тэнэг байгаа биз?

--------------------------------------------------------------------------------------------------

Май:       Сайн уу. Чи Сосо юу? Сайн уу. Чи дажгүй юу?

Сосо:      Сайн уу. Өө, муугүй шүү. Шинэ найз охин уу?

Ло:  Тэр чиний хойд эх.

Сосо:      Хойд эх ээ?

Гарри:    Жил онгоцоор ниссэнгүй, онгоцноос буунгуут гэдэс өвдөж байдаг.

Сосо:      Аав аа.

Гарри:    Сайн уу. Миний охин Сосос. Үзэсгэлэнтэй байгаа биз?

Май:       Үзэсгэлэнтэй юм.

Гарри:    Майла, миний найз бүсгүй. Хэдэн өдрийн дараа тэр хатагтай Чжу болно. Майла чамаас тийм ч эгчмэд биш. Түүнийг эгч гэх нь дэндүү хуучинсаг. Эгч гэж дуудах эвгүй.

Май:       Тийм шүү.

Гарри:    Сосо, түүнийг зүгээр л Майлаа гэж дууд. Хялбар байх тусам хэцүү биш. Тийм биз дээ, хайрт минь?

Май:       Тиймээ. Баярлалаа, хайрт минь.

Ло:  Ах эгч хоёрт баяр хүргэе. Маш их аз жаргал хүсье.

Гарри:    Цзямин сайхан ярьж чаддаг юм. Баярлалаа. Хоёр хоногийн дараа бид хоёр Луцзяцуйн “Дорнодын сувд”-дад хуримын зураг авалттай.

Май:       Гарри тэнд өссөн болохоор намайг тийш нь аваачмаар байна гэж хэлсэн юм. Тэр хилийн чандад байхдаа  ч өөрийнхөө төрөлх хотыг мартдаг. Бид энд гэрлэхийг тэр л хүссэн юм.

Сосо:      Аав аа, таны өмнөөс би баярлаж байна.

Гарри:    Тиймээ, өнөөдөр жаргалтай өдөр. Надад баяр хүргээрэй.

Май:       Баярлалаа.

--------------------------------------------------------------------------------------------------

Гарри:    Май.

Аав /Ло-ийн аав/:       Ийм их мөнгө үү? Чи түүний сар бүрийн зардлыг нь төлсөн ш дээ.

Гарри:    Ирэх сард Майла бид хоёрын бал сар болно. Би энэ тухайд мартчих байх гэж бодсон юм. Өнөөдөр нэгэнт уулзсаных, наадахаа ав.    

Аав /Ло/:      Үнэнээ хэлэхэд, чиний охин найз залуутай болсноос хойш манай гэр бүл жаахан хөнгөрсөн шүү.   

Гарри:    Нээрэн үү?   

Ээж:        Тиймээ, тийм. Бас би Сосод сануулсан, хэрэв эр хүн чамд мөнгөө үрж байвал энэ чамд үнэнч гэсэн үг хараахан биш гэдгийг. Аан... Сосо, хэрэв бүтэхгүй юм болбол буцаад ирээрэй. Цзямин чамайг хэзээ ч хуурахгүй, үнэн биз дээ?

Ло:  Ямар амттай юм.

Гарри:    Энэ юмнууд тэднийг бодвол хамаагүй дээр.

Май:       Тиймээ, мэдээж.

Ээж:        Чамайг хэн гэдэг вэ?

Май:       Намайг зүгээр л Майла гэж дууд. Майла.

Гарри:    Майла.

Сосо:      Май-ла.

Ээж:        Майла. Энэ хоёр өдөр чи хаагуур явмаар байна? Чи Цзямин, Сосо хоёрыг дуудаж хамт явсан ч болно.

Май:       Нээрэн үү? Дээр тэнгэр, доор Сучжоу, Ханьчжоу гэдэг.

Гарри:    Би заасан юм.     

Сосо:      Ханьчжоу, бас Нинбо явж болно.

Май:       Гарри?

Аав:        Тэгье.

Ээж:        Сосогийн найз залуу нь машинтай. БМВ, 7-р цувралынх. Түүнээс гуйгаач. Хэрэв тэр чамд санаа тавьдаг бол та нарт үйлчлэх л болно.

Сосо:      Аав аа, хэзээ явмаар байна? Би түүнийг хүргээд өг гэж хэлье.

Гарри:    Бид Ханьчжоу руу явна. Гэхдээ Майла бид хоёр хэдийн галт тэрэгний тасалбар авчихсан. Галт тэргээр явна.

Сосо:      Та хоёрын бал сар гэдгийг би мартчихаж. Тийм бол та хоёрт саад болохгүй.

Гарри:    Үгүй ээ, Сосо, ямартай ч би найз залуутай чинь танилцмаар байна.

Сосо:      Маргааш уу?

Гарри:    Тэгье, маргааш.

Ээж:        Аан тийм, түүнтэй уулзахаараа асуугаарай. Охин чинь асуухад хэцүү байдгийг мэдэрдэг юм. Түүний гэр бүлийн гарал үүслийг асуугаарай. Бас гэрлэх хүсэлтэйг нь. Сосо түүнийг тийм ч сайн мэдэхгүй.

Сосо:      Эгч ээ, бид хоёр яараагүй байгаа.

Гарри:    Би асууна аа.

Ээж:        Чи учрыг нь олох ёстой. Мэдээж Цзямин түүнтэй хамт байхыг хүсэж байдаг.

Аав:        Сосо, түүнтэй ярилц. Эцсийн эцэст тэр чамаас ах, туршлагтай байгаа. Болгоомжтой бай.

Гарри:    За, за. Сосо ойлгосон. Сосо. Яг одоо түүнээс асуу. Би удахгүй явна.

Сосо:      Тэгвэл одоохон залгая.

--------------------------------------------------------------------------------------------------

Ма: Би одоо маш завгүй байна. Ажил дээрээ. Үнэнээ хэлэхэд... маргааш би жаахан хоцрох байх. Бодоод байхад, би аавтай чинь анх удаа уулзах учраас түүнд бэлэг авч өгөх хэрэгтэй. Санаа зоволтгүй, түүнд юу таалагддагийг зүгээр л хэлчих. Зүгээр дээ. Юунд талархсан юм? 

--------------------------------------------------------------------------------------------------

Нан:        Би эгчийн гэрийн гадаа байна. Такси байсангүй. Метрогоор явлаа, дараа нь автобусанд суусан. Хэрэв Ван Юн Чжэн дэмийрээд эхэлбэл би түүнийг хална. Баяртай.

Лил:        Сэтгэлгүй муу новш! Хэлээч, тэр өөр хүүхэнтэй болсон уу? Хэрэв тийм бол хэн юм? Энд зөндөө хаалганууд байна. Би түүнийг хаанаас олох юм?

--------------------------------------------------------------------------------------------------

Лил:        Ван Юн Чжэн!     

Нан:        Ван Юн Чжэн!

Лил:        Ван Юн Чжэн!

Нан:        Ван Юн Чжэн.

Ван:        Аа? Яах гэж ирэв?

Нан:        Эгч харж байгаарай гэсэн юм.        

Лил:        Ван Юн Чжэн.

Ван:        Юу?

Лил:        Чи..

Ван:        Би юу гэж?

Лил:        Яагаад надаас нуугдсан юм? Яагаад утсаа авахгүй байгаа юм? Яагаад энд өөр хүүхэнтэй уулзаад байгаа юм?

Нан:        Чи сая түүнийг хараагаад байсан.

Ван:        Тэр биш л дээ..

Лил:        Тэр найз хүүхэнтэй гэдгйг чи мэдэх үү? Бусдын залуутай хамт байх нь буруу. Тэр ихэнхэд нь таалагддаг ч гэсэн түүнтэй учирсан анхных нь би.

Ван:        Энэ чинь... Бид зөвхөн хамт хоол идсэн, дуу дуулсан. Хэдийдээ хосууд болчихсон юм бэ?

Лил:        Бид шөнө дунд хүртэл ууж идэж, дуулж, наргисан. Бид одоо хосууд биш гэж үү?

Ван:        Ийм байна.... Танилцуулахыг зөвшөөрнө үү. Энэ миний найз охин. Бид уулзаад удаж байгаа. Бас нэг нэгэндээ их хайртай. Түүнд энэ таалагдаггүй. Бид нэг нэгэндээ ямар их хайртайг харав уу? Чи энд бидний хамтдаа байх мөчийг тасалдууллаа.

Лил:        Би итгэхгүй байна. Чамд найз хүүхэн байхгүй. Тэр уйтгартай харагдаж байна.

Ван:        Миний найз хүүхнийг шүүмжлэх хэрэггүй. Тэр сайхан бүсгүй.

Нан:        Ван Юн Чжэн.

Ван:        Айн?

Нан:        Чи уйтгартай биш, гэхдээ уйваггүй. Тэр чамд худлаа хэлсэн. Би түүний найз хүүхэн нь биш. Бид бүр найзууд ч биш. Би энэ байшингийн эзний хамаатан нь. Түүний ажлыг шалгахаар ирсэн юм.

Ван:        Харав уу, тэр хошигнох дуртай.

Лил:        Би чамайг ажилладаг, чиний ажил олгогч энд гэдгийг би мэддэг байсан.

Ван:        Тэр миний найз хүүхэн.

Лил:        Өнөө орой би чамайг олж авна. Утсаа аваарай даа. За за... Надад харамсалтай байна. Би чамайг түүний найз охин гэж бодоод дэндүү цочирдсон байна. Тэр чиний сонирходог нь биш. Түүнд халуухан бүсгүйчүүд таалагддаг. Баяртай. Хөөе? Энэ бүсгүй халуухан биш гэж үү? Гал шиг. Ингэх гэж. Шударга бус явдлыг хараад шууд хохирогсодод туслаач гэдэг ишлэлийг сонссонгүй.

Нан:        Би харлаа, тусаллаа. Чи шударга биш байна.

Ван:        Би түүнтэй ердөө л хосолж дуулсан. Хэзээ нь түүний залуу болчихсон юм?

Нан:        Нотолгоогүй найдваргүй үгс.

Ван:        Харин түүний нотолгоо хаана байна?

Нан:        Чи эмэгтэйчүүдийн сэтгэлээр тоглодог шалиг эртэй яг адилхан. Чи муу нэртэй гэдгээ мэдээгүй байсан юм уу?

Ван:        Хөөе. Та нар шиг залуу хүүхнүүдийн эргэцүүлэл сармагчныхтай яг адилхан. Бид та нараар тоглодог гэж бодсон уу? Дөнгөж сая би чамтай тоглоогүй, гэтэл чи намайг бүр гайхшруулчихлаа. Хүүхнүүд надаар тоглоно гэхээс эмээдэг залуусын нэг нь би. Миний хятад хэл сайн юмаа.

Нан:        Эгч намайг өнөөдөр харсан зүйлээ хэлээрэй гэж хэлсэн. Би харсан бүх зүйлээ яг үнэнээр нь хэлнэ. Чи бүгдийг нь хослуулж чадна гэж бодохгүй байна. Байшинд засвар хийнгээ амрагийн ажлаа амжуулах чинь.

Ван:        Чамд хэлэхэд, би бүгдийг хийж чадна, бас тэр дор нь. Тийм байлаа ч бусдын хийсэн юмыг өөртөө наадаг чиний найз залуугаас ч бүр илүү болно.

--------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Чи яах гэж ийм үнэтэй юмнууд авсан юм? Жимс, амттан байхад л хангалттай байсан.

Ма: Тэгж таарахгүй. Би анх удаа аавтай чинь уулзах гэж байна, бэлэн байх хэрэгтэй. Түүнээс гадна, чи аавыгаа дараагийн удаа хэзээ ирэхийг нь мэдэхгүй гэж хэлсэн. Мартсанаас, чиний ах эгч хоёрт ч бэлэг байгаа. Чамд санаа тавьдагийн талархал.

Сосо:      Чи их халамжтай юмаа.

Ма: Байдаг л юм.

Сосо:      Чам шиг дарга нар өөрсдөд нь бүх талаар санаа тавьдагт дассан байдаг гэж би бодсон.

Ма: Тэр үнэн. Би өөр. Бүгд л өөр өөр.

Сосо:      Эхний эргэлт, тэгээд л бид очлоо. Чи нээрэн, ингэтлээ сандрах хэрэггүй ш дээ. Чи аавд их таалагдана. Яагаад гэвэл аав 20 жил тээсэн хүнд ачаагаа чамд шилжүүлнэ. 

Ма: Би үнэхээр баяртай байна. Миний хувьд энэ баяр, аз жаргалын ачаа. Би аавтай чинь уулзаад чамайг ах эгчийнхээ гэрээс шилжих талаар бодох хэрэгтэйг хэлнэ. Чи бусдаас хамааралтай байж болохгүй, зөв үү? Яасан бэ? Би буруу юм хэлсэн үү? Санаа зоволтгүй. Хэрэв надтай хамт амьдармааргүй бол би чамд ганцаараа амьдрах жижигхэн байшин олж өгнө.

Сосо:      Миний санаж байгаагаар, миний хамгийн том хүсэл өөрийн гэсэн байшинтай болох байсан. Тэгвэл бусдын гэрт амьдрах шаардлаггүй. 

Ма: Чиний хүсэл удахгүй биелнэ.

Сосо:      Баярлалаа.

--------------------------------------------------------------------------------------------------

Ма: Уучлаарай, би хариулах ёстой юм. Байна. Аан, би байна. Би ажил дээрээ байхгүй. Дөнгөж сая гарсан. Ойлголоо, би одоохон буцаад очлоо. Уучлаарай. Би та нартай хамт хооллож чадахгүй нь.

Сосо:      Юу болсон юм?

Ма: Нэг юм болоод. Би буцаж очиж зохицуулах хэрэгтэй байна.

Сосо:      Гэхдээ аав биднийг хүлээж байгаа. Нэг бол явахаасаа өмнө түүнтэй мэндлэх юм уу?

Ма: Үгүй ээ, би компани руу яаралтай буцах ёстой. Уучлаарай. Энэ, бэлэгнүүд. Аваарай.

Сосо:      Дууссан хойноо манайд хүрээд ирээрэй.

Ма: Мэдээж би ирнэ. Уучлаарай. Энэ, Сосо, чиний уруулын будаг.

Сосо:      Машиндаа үлдээчих. Тэртээ тэргүй  чи дараа нь ирнэ.

Ма: Үгүй ээ, энийгээ авчих. Би дуусангуутаа чам руу залгана. Баяртай.

Сосо:      Болгоомжтой яваарай.

Ма: Мэдлээ.

Сосо:      Би хүлээнэ шүү.

--------------------------------------------------------------------------------------------------

Гарри:    Чи алийг нь вэ? Би энийг авна. Өө, Сосо. Чиний найз залуу хаачсан?

Сосо:      Компанид нь нэг юм болоод. Тэр дараа нь ирнэ. Гэхдээ би түүний бэлгийг авчирсан. Аав аа, энийг танд. Майла.

Май:       Баярлалаа, Сосо.

Гарри:    Тэр их халамжтай юм. Майла, чамд энэ ороолт зохино доо.

Май:       Тиймээ. Надад таалагдлаа.

Сосо:      Таалагдсан уу?

Май:       Тиймээ.

Гарри:    Тэр ирнэ гэж амлачихаад ирсэнгүй. Надад хугацаа байхгүй тэр мэдэж байгаа юу?

Сосо:      Компанийн хойшлуулашгүй  ажил. Би... би яаж ч чадсангүй. Дараа нь би түүн рүү Уи Чатаар мессеж явуулна. Тэр хэзээ сулрахыг нь мэдье, тэгэх үү?

Май:       Бизнесмэнүүд ийм л байдаг. Тэд завгүй.

Гарри:    Бизнесмэн адилхан л хүн. Бүх хүмүүсийн хувьд харилцааны зарчим адилхан.

Май:       Одоо боль. Сосог сэтгэлээр унагаачихлаа.

Сосо:      Үгүй ээ, би сэтгэлээр унаагүй.

Гарри:    Би дуугай боллоо.

Май:       Хоолоо захиалцгаая.

Гарри:    Чи юу авах вэ?

Сосо:      Надад хамаагүй. Та нар юу хүсч байна?

Май:       Гарри захиал.

Гарри:    Зөөгч өө.

Сосо:      Зөөгч өө.       

Гарри:    Энийг захиалъя.

--------------------------------------------------------------------------------------------------

Чжан:     За, энэ. Өнөөдөр чиний дуртай рагу байна. Хөөе, хүлээж бай.

Нан:        Яасан бэ?

Чжан:     Факултетийн эрхлэгч тэнд ганцаараа байна. Очиж мэнд мэдье.

Нан:        Чи ядрахгүй байна уу? Чи бүр идэж байхдаа ч байнга өндөлзөж байх юм.  

Чжан:     Үргэлж эелдэг байх хэрэгтэй. Ердөө хэдхэн хором. Намайг хүлээж бай.

Лил:        Энийг чамд.

Нан:        Энэ чи байна.

Лил:        Өчигдөрийн явдалд уучлаарай. Би санаа зовохоор бүх бүсгүйчүүдийг өөрийнхөө өрсөлдөгч гэж боддог.

Нан:        Баярлалаа. Дэлхийн бүх бүсгүйчүүд өөдгүй юмнуудтай тэмцэх тэмцэлд нэгдэх хэрэгтэй.

Лил:        Чиний бодлоор, Ван Юн Чжэн бид хоёрт найдвар байгаа юу?

Нан:        Чамд тэрийг өөдгүй амьтан гэж байхад чи найдвар ярьсаар байна уу?

Лил:        Эмэгтэйчүүд муу залууст дуртай. Тэр бүгдэд нь таалагддаг.

Нан:        Чи надад сүүтэй цай авч өгсөн болохоор чамдшуудхан хэлье. Найдвар байхгүй. Ван Юн Чжэн шиг юмнууд чамд хий хоосон найдвар өгдөг, дараа нь гутрал эхлэнэ. Найз залуугаа олно гэдэг хөгжилтэй байдаг амралт зугаалгын цэцэрлэгт хүрээлэнд очно гэсэн үг биш. Тогтвортой, найдвартай хүн хайх хэрэгтэй.

Чжэн:     Шинэ найз уу?

Нан:        Тиймээ, шинэ найз. Миний жинхэнэ найз залуу.

Чжэн:     Сайн уу. Би Чжан Ань Жэнь, архитектурынх.

Лил:        Сайн уу, би Лилиан. Архитектурын Дон профессор миний аав.

Чжэн:     Тэгэхээр чи Дон профессорын охин юм уу? Танилцсандаа баяртай байна.

Лил:        Үнэн хэрэгтэй тогтвортой бас найдвартай.

Нан:        Өөртөө тийм залуу олж ав. Ван Юн Чжэн муугийн жишээ.

Чжэн:     Болиоч.

Лил:        Дэмжиж байна. Би явлаа.

Нан:        Миний зөв.

--------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Баярлалаа.

Гарри:    Хүлээж байгаарай. Сосо. Ах эгч хоёрын бэлгийг ав.

Сосо:      Аав аа, Майла, надад харамсалтай байна. Тэр өнөөдөр ирнэ гэж хэлсэн юм, гэтэл уулзалттай болчихлоо. Тэр өмнөөс нь уучлалт хүсээрэй гэсэн. Хэдийн орой болж, одоо тэр ирэхгүй.

Гарри:    Санаа зоволтгүй.

Май:       Тиймээ, бүх юм зүгээр.

Гарри:    Тэр уучлалт гуйх хэрэггүй. Тэр ямар ч муу юм хийгээгүй.

Сосо:      Хамт дээшээ гарахгүй юм уу?

Гарри:    Хэрэв дээшээ гарвал тэдэнд хэлэхээс араггүй болно. Мартчих. Өөртөө санаа тавь. Хөлөг дээр би утсанд хариулж үргэлж чадна. Над руу мессеж бич, би чам руу залгана.

Сосо:      Ойлголоо. Тэгвэл утасдахгүй байхыг хичээе. Олон улсын дуудлага үнэтэй.

Гарри:    Зүгээрээ.

Сосо:      Аав аа. Хөлөг дээр гараад биеэ бодоорой.

Май:       Хөлөг дээр ажиллах романтиз шүү. Чи юу гэмээр байна, Сосо?

Сосо:      Та нар явах болчихлоо. Та хоёр хэзээ явах вэ? Би гаргаж өгье.

Май:       Бид Ханьчжоугаас шууд Куала-Лумпур ниснэ.   

Гарри:    Тиймээ, тийм.

Сосо:      Сайн л байна. Нааш цааш явах түвэгтэй байдаг. Тийм бол явцгаа. Машин хүлээж байна.

Май:       Бид явлаа.

Сосо:      Явцгаа.

Май:       Баярлалаа, Сосо.

Сосо:      Зүгээр. Баяртай. Биеэ бодоцгоорой.

Май:       Баяртай, Сосо.

Гарри:    Явцгаая.

Сосо:      Баяртай.

--------------------------------------------------------------------------------------------------

Аав:        Угаагч шингэн дуусчихлаа.

Ээж:        Би хэдэн ширхэгийг авсан ш дээ.

Сосо:      Ах аа.

Аав:        Буцаад ирсэн үү?

Сосо:      Эгч ээ.

Ээж:        Чи ийм их юм аваа юу?

Сосо:      Би аваагүй ээ. Энэ ороолтууд танд бас ахад. Энэ хэтэвчийг Цзяминд.

Ээж:        Зөөлөн юм.

Сосо:      Зүүгээд үзээч.

Ээж:        Энэ ноолуур биз дээ?

Сосо:      Тиймээ. Энэ өнгө танд зохиж байна.

Ээж:        Нээрэн үү? Би үүнтэй жүжигчин Энжи Читэй адилхан байна уу?

Сосо:      Эгч ээ, та Энжи Чигээс ч залуухан.

Ээж:        Би тэртээ тэргүй түүнээс залуухан. Чиний ах тагтаатай адилхан болчихож. Эсвэл Ксу Сианьтай юм уу?

Сосо:      Тиймээ. Ах аа. ороолтоо ав.

Аав:        Надад бас байгаа юм уу?

Сосо:      Тиймээ.

Ээж:        Хөгшөөн, доод давхарын Сяо Бо үүнийг хараад юу хэлнэ гэж бодож байна? Юу гээч, охин нь түүнд нэг ороолт авч өгсөн чинь хүрэх бүрт нь шажигнаад байсан. Бодвол нийллэг байх, тийм үү?

Аав:        Сосо. Энэ бүхнийг ноён Ма авч өгсөн үү?

Сосо:      Тэр аавд бас надад санаа тавьдаг та хоёрт талархахыг хүссэн юм.

Ээж:        Тэр чамтай гэрлэх гэж байгаа бололтой.

Сосо:      Үгүй дээ, бид тэр шатандаа очоогүй. Гэхдээ би эндээс явж магадгүй.

Ээж:        Яагаад? Явмаар байгаа юм уу? Сосо. Суу даа. Суучих, Сосо. Суу. Сосо. Энэ он жилүүдэд би чамд яг охин шигээ хандаж ирсэн.

Сосо:      Би мэднэ, эгч ээ.

Ээж:        Хэдийгээр Цзямин сайн хүү ч гэлээ, тэр одоо ч хүүхдээрээ. Охид бүсгүйчүүд огт өөр хэрэг. Тэд анхааралтай байх ёстой. Цзянмин чамайг авч чадаагүй, тийм үү? Тогтоож чадаагүй. Өөрийнхөө аз жаргалын төлөөх чиний тэмцэлд би чамайг зогсоож дийлэхгүй. Эрт орой явуулахаас араггүй болно, тийм биз?

Аав:        За, за, болно. Сосо. Хэрэв онцгүй байвал буцаад ирээрэй. Эгч бид хоёр чинь эндээ л байна. Гэр бүл бол гэр бүл.

Сосо:      Баярлалаа ах аа, эгч ээ.

Ээж:        Тиймээ, бид нэг гэр бүл. Хэрэв эвгүйтвэл зүгээр л хүрээд ир. Хүзүүний зүүлт бас шинэ үү?

Сосо:      Тиймээ, шинэ.

Ээж:        Үнэтэй юу?

Сосо:      Үгүй ээ, үнэтэй биш.

Ээж:        Мөн л ноён Ма өгсөн үү?

Сосо:      Тэр бэлэглэсэн.

Ээж:        Ноён Ма их сайн хүн юм. Нээрэн шүү. Сяо Ваны охины хуримын бөгжинд байдаг бадмаарагийг харсан уу? Чинийх ч багагүй бололтой.

Гарри:    Сосо.

Сосо:      Аав аа.

Гарри:    Сосо.

Сосо:      Аав. Та яагаад буцаад ирэв?

Гарри:    Буугаад ир.

Сосо:      Ах аа, эгч ээ. Аав намайг дуудаад байна.

Ээж:        Яв, яв, яв.

Аав:        Яв, яв, яв.

Ээж:        Яв, яв.

--------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Аав, та яагаад буцаад ирэв?

Гарри:    Би Майлад түрүүлээд явж бай гэж хэлсэн. Нэг юм хэлэх гээд. Май.

Сосо:      Яах гэж?

Гарри:    Юуны чинь яах гэж? Охиныхоо ирээдүйн амьдралд нь аз жаргал хүсье. Хэрэв гэрлэх гэж байвал хэл өгөөрэй. Би хаана ч байсан яваад очно.

Сосо:      Баярлалаа, ааваа. Би дөнгөж сая ах эгч хоёрт удахгүй нүүнэ гэдгээ хэлсэн.

Гарри:    Би мэднэ ээ, мэднэ. Энэ он жилүүдэд чи их зовсон. Аав чинь ийм л хүн. Ноён Ма чиний хүссэн тэр зүйлийг өгч чадна гэж найдъя. Миний найз хүүхэн чамд ямар байв?

Сосо:      Их дажгүй.

Гарри:    Нээрэн тэгж бодож байна уу?

Сосо:      Өмнөхүүдээс хавьгүй дээр.

Гарри:    Би явъя даа.

Сосо:      Яв даа.

Гарри:    Би явлаа.

Сосо:      Хурдхан яв.

Гарри:    Явлаа.

Сосо:      Баяртай.

Гарри:    Баяртай.

--------------------------------------------------------------------------------------------------

Ээж:        Охиныг явахаар бид засвар хийдэг юм уу гэж бодлоо. Тэр ханыг авч хаяя.

Аав:        Гал тогоо тэртээ тэргүй том.

Ээж:        Чи яагаад энийг хиймээргүй байгаа юм? Цзямины өрөөг томосгоё. Тэнд урд талдаа том цонхтой. Ирээдүйд тэр түүний гэр бүлийн өрөө болно. Хүлээж байгаад хүүгээс асууя. Хэрэв тэр өрөөнд амьдармаар байвал нь өгчихье, харин бид өөрсдөө эндээ амьдрана.

Аав:        Дураараа бол.

Ээж:        Энэ Цзямин яагаад ийм чимээгүй байна?

--------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Асуумаар санагдаад. Цзя эгч сайн хоол хийдэг. Чи яагаад өдөр бүр хоолны газарт хооллодог юм?

Нан:        Чжан Ань Жэнь хамт оръё гэдэг. Тэр хоолны газрын хоол нь хямдхан, цэвэрхэн гэж хэлдэг.

Сосо:      Чи зөндөө юм захиалчихаад бүгдийг нь идэхгүй орхино. Түүнд дахиад л хэцүү санагдана даа.

Нан:        Тэгсэн ч гэсэн тэр намайг зэмлэхгүй.

Сосо:      Нань Сунь аа. Би чамаас нэг юм гуйх гээд. Эгч чинь ноён Ма-г шалгахад надад тусалж чадах уу? 

Нан:        Юу болсон бэ? Та хоёр чинь асуудалгүй биш билүү?

Сосо:      Түүнд асуудал байдаг бололтой.

Нан:        Тэр эхнэртэй юм уу?

Сосо:      Үгүй ээ. Зүгээр л учрыг нь олоход надад тусал. Би тайван биш байгаа.

Нан:        Санаа зоволтгүй.

Сосо:      Баярлалаа.

Нан:        Ард чинь байгаа хүнийг хар. Нүдний шилтэй, буурал үстэй.

Сосо:      Тэр хэн юм?

Нан:        Профессор Дон, миний багш. Дараа нь түүнтэй уулзана аа.

Сосо:      Гилийн ноёны чулуу шиг царай. Эгэл биш бололтой.

Нан:        Хэзээ ч инээдэггүй. Хэн ч түүнийг инээмсэглэлийг хараагүй гэсэн.

Сосо:      Чамд ийм багш ямар хэрэгтэй юм? Мазохист гэдэг нь.

Нан:        Гадаад ертөнцөөс тасарч, шинжлэх ухаанд бүрэн автсан хүн сэтгэл татам гэж чамд санагдахгүй байна уу?

Сосо:      Чиний бодлор, чиний аавтай төсгүй бүх эрчүүд сэтгэл татам байдаг уу? Чжан Ань Жэнь тэвчээртэй, царайлаг. 

Төгсөв           

        

 

        



 

        

Back to episodes Go home