Миний сайн найзын түүх – 2
Үргэлжлэл: 00:45:24 мин.
Дүрүүд:
Эр:
Сяо Чжан НаньСуны найз залуу
Ван Юн Чжэн Туслах багш
Аав НаньСуны аав
Ло Цзямин
Ноён Ма
Эм:
Чжу СоСо Нань Суны найз
ЦзянНаньСун Туслах багш
Ээж Нань Суны ээж
Эмээ Нань Суны эмээ
+1-3 эмэгтэй
--------------------------------------------------------------------------------------------------
Нан: Энэ хэн бэ?
Чжан: Ван Юн Чжэнийг хүлээж байна.
Нан: Тэр хаана байна?
Чжан: Хажуугийн өрөөнд.
Нан: Нуугдаж яах юм?
Чжан: Би мэдэхгүй ээ.
Нан: Намайг хүлээж бай.
--------------------------------------------------------------------------------------------------
Ван: Хаалга тогшихыг заагаагүй юу?
Нан: Ван Юн Чжэн! Чи энд байжээ! Би чамайг хайж байлаа!
Эм: Ван Юн Чжэн! Ван Юн Чжэн, битгий гүйгээч!
Чжэн: Энэ юу байв аа?
Нан: Янзтай, одоо бид хоёулханаа. Тайван сайхан ярилцацгаая.
Чжэн: Юун тухай?
Нан: Аавтай муудалцсан тухай.
--------------------------------------------------------------------------------------------------
Эр: Ноён Ма, та... Чи ямар тэнэг юм! Ноён Ма-д билл өгч болохгүй гээд байхад, чи яах гэж ингэсэн бэ? Ноён Ма, тэр юм ойлгодоггүй зөөгч.
Ма: Та бидэнд тийм том өрөө өгсөн. Би төлье.
Эр: Энэ... Танд баярлалаа. Машин таныг үүдэнд хүлээж байгаа.
Ма: За, баярлалаа. Явцгаая.
Сосо: Баярлалаа.
Ма: Сосо. Чи хаана амьдардаг вэ? Би чамайг хүргэж өгье.
Сосо: Хэрэггүй. Би өөрөө явчихна, баярлалаа.
Эр: Хүлээгээрэй. Ноён Ма. Түр хүлээгээч. Би хоёр хайрцаг улаан хавч, энгийн хавчтай паста бэлдсэн юм. Та өөртөө, бас хатагтай Чжуд авна уу. Амсаад үзээрэй.
Сосо: Хэрэггүй ээ, баярлалаа.
Эр: Зүгээр ээ. Чөлөөтэй үедээ байнга ирж байгаарай. Таны тээшинд хийчихье.
Ма: Сосо, би чамайг гэрт чинь хүргээд өгье. Явцгаая. Алив.
Сосо: Санаа тавьсанд баярлалаа.
Ма: Талархах хэрэггүй. Ороорой.
Сосо: Баярлалаа.
Ма: Болгоомжтой.
Сосо: За.
--------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Ноён Ма. Би өөрийнхөө товч намтарыг маргааш компанид явуулъя.
Ма: Танилцуулгын шаардлага байхгүй. Би аль болох хурдан бүгдийг зохицуулна. Хэрэв энэ хоёр өдөрт чи завтай бол би чамаас товч намтрыг чинь аваад цааш нь дамжуулья.
Сосо: Тэгэх хэрэггүй, та маш завгүй байдаг. Эвгүй ш дээ.
Ма: Санаа зоволтгүй. Үнэндээ, манайд хором бүр үнэтэй байдаггүй. Энэ мэдээ, зурагтаар хэтрүүлэг болчихсон юм. Шударгаар хэлэхэд, хүний карьер амжилттай байх тусам тэр хэрээр чөлөөт цаг ихтэй болдог.
Сосо: Баярлалаа.
Ма: Зүгээр.
Сосо: Намайг эхний уулзвар дээр буулгачих.
Ма: Санаа зоволтгүй. Чамайг гэрийн чинь гадаа буулгана.
Сосо: Манай гэр мухар гудамжинд байдаг, эргэхэд их хэцүү.
Ма: Тэнд нь учраа олъё.
Сосо: Та сайн жолоодох юмаа.
Ма: Би машин жолоодох дуртай.
--------------------------------------------------------------------------------------------------
Ма: Май, эднийг ав.
Сосо: Гэхдээ энэ таных ш дээ.
Ма: Би ихэвчлэн гэртээ юм иддэггүй. Ав, ав, гэр бүлтэйгээ идээрэй. Май. Хэрэв хүнд бол би тусалж болно.
Сосо: Үгүй ээ, санаа зоволтгүй. Би чадна. Ямар ч байсан өнөөдөр миний азтай өдөр. Маш их баярлалаа.
Ма: Талархах хэрэггүй. Холбоотой байцгаая.
Сосо: Тий бол би явъя даа.
Ма: За.
Сосо: Баяртай.
Ма: Баяртай.
--------------------------------------------------------------------------------------------------
Ло: Чи хаачаад ирэв?
Сосо: Найзтайгаа оройн хоол идсэн.
Ло: Ийм орой юу? Би чамтай холбогдож чадаагүй.
Сосо: Утасны цэнэг дуусчихсан.
Ло: Чамайг ингэж оройтохгүй бол би санаа зовдоггүй.
Сосо: Юунд санаа зовдог юм? Явж унт, орой болчихож.
Ло: Чиний утасны цэнэг тийм ч хурдан дуусдаггүй. Би чамд маргааш пауэр банк авч өгье.
Сосо: Би ийм жижигхэн цүнхтэй. Би түүнийг энд хаана нь багтаах юм? За яахав. Дараагийн удаа би гарахаас өмнө утсаа бүтэн цэнэглэж байя. За юу?
Ло: Би чамайг буруутгаагүй ээ. Зүгээр л чамд нэг юм тохиолдсон байх гэж санаа зовсон. Алга болсон тухай зөвхөн 24 цагийн дараа цагдаад мэдэгдэж болдог.
Сосо: Явж унтахгүй юм уу?
Ло: Би чамайг унтахаар л унтана.
Сосо: Юу? Би хувцсаа сольж байгааг чи хармаар байна уу? Энэ даашинз ямар бариу, онцгүй гэдгийг чи мэдэх үү?
Ло: Ойлголоо.
Сосо: Сайхан амраарай.
Ээж: Энэ Цзяминыг хар даа. Авъяастай, АйТи салбарт ажилладаг. Гэвч тэр яагаад ийм ухаангүй байдаг юм? Хэдийгээр манайх баян биш ч гэсэн тохирох эмэгтэй олох асуудал биш, тийм үү? Яг чам шиг, бүх эрчүүд харалган. Журамтай, халамжтай хүүхнүүдийг тоож ч харахгүй. Та нарт яг ийм нь таалагддаг.
Аав: Над шиг эрчүүд гэж юу гэсэн үг вэ? Надад чи таалагддаг. Чи юу хэлээд байна? Өөртөө гомдоллоод байна уу?
Ээж: Тэр Сосог хар. Би бүгдийг сайн ойлгож байна. Гэхдээ тэр өдөр бүр яаж хувцаслаж байгааг хар. Утсаа маажихаа болиоч! Би чамтай ярьж байна. Түүний ширээн дээр ямар үнэтэй гоо сайхны хэрэглэлүүд байдгийг мэдэх үү? Би тэднийг Пэсифик их дэлгүүрт харсан. Огтхон ч хямдхан биш. Аав нь түүнд илгээсэн мөнгийг бүгдийг нь үрсэн. Ядаж амьдрах юм үлдэж байгаа нь яамай даа. Тэр гартаа ном барьсан байхыг би хэзээ ч хараагүй.
Аав: Тайвшир л даа. Тэр чиний мөнгийг үрж байгаа биш. Чиний зөв. Зарим нь унших, бичих чадварынхаа ачаар амжилтанд хүрдэг. Харин зарим нь гадаад үзэмж, нүүр будалтын ачаар. Хүн болгонд хүчтэй тал байдаг. Түүнд санаа зовох хэрэггүй. Сосо үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлтэй. Түүний хувь заяа тийм ч муу биш.
Ээж: Чи ямар тэнэг юм! Би түүнд санаа зовоогүй. Би хүүхдээ санаа зовох юм. Сайхан бүсгүйчүүдэд дурласан эрчүүд муугаар дуусдаг.
--------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Эгч ээ, амсаад үз. Болох уу?
Ээж: Энэ чиний өчигдөр орой авчирсан улаан хавчны паста юу?
Сосо: Тиймээ.
Ээж: Их үнэтэй юу?
Сосо: Найз маань дайлсан юм. Нэг үнэтэй ресторанд хоол захиалаад. Би ах та хоёрт зориулж авчирсан юм.
Ээж: Тэр найз чинь эрэгтэй юу, эмэгтэй юу?
Сосо: Эрэгтэй. Цзямин босоогүй байгаа юм уу?
Ээж: Тэр автобусанд амжиж суухаар өглөө эрт гарсан. Энэ сард түүний цалинг нэмсэн.
Сосо: Тийм үү?
Ээж: Одоо тэр их завгүй болно.
Сосо: Цзямин үнэхээр зорилготой залуу. Эгч ээ, та их азтай шүү.
Ээж: Чамд хэлэхэд, хүүхэд байхаас нь өдий том болтол нь би түүнд санаа зовж байгаагүй. Эгч нь бяцхан хүүгээрээ онгирч байна гэж битгий бодоорой. Одооны нийгэмд ийм залууг олох их хэцүү. Сосо, чи энд хүүхэд байхаас амьдарч байгаа. Шуудхан хэлчихье. Бид хоёулхнаа ярилцаж болно. Би ингэж боддог. Энэ амьдралд бидэнд хийх ёстой юм байдаг гэж би боддог. Чи карьераас илүү гэр бүлээ дээгүүр тавих ёстой. Тэгвэл Цзямин өөрийнхөө карьерт бүрэн төвлөрч чадна. Дараа нь та хоёр гэрлэнэ, хүүхэдтэй болно, өөрсдийн бяцхан гэр бүлийг босгоно. Тийм биз дээ, а? Миний зөв үү?
Сосо: Эгч ээ.
Ээж: Чи юу хийж байна аа? Чамд эвгүй байна уу?
Сосо: Ус уучих. Загас ихээр үнэртэж байна.
Аав: Сосо.
Сосо: Ичсэн байх нь.Чиний аав дэндүү сайхан сэтгэлтэй юм. Энэ сард 200 доллараас ч ихийг зарцуул гэж өгсөн. Үнэнийг хэлэхэд, энэ мөнгө бүх гэр бүлээрээ амьдрах зардалд хангалттай хүрэлцэнэ.
Сосо: Аав бодвол 2 сарын төлбөр хоцроосонд харамссан байх л даа.
Ээж: Та хоёр гэрлэнэ, уучлалт гуйх ямар хэрэг байна? Аавдаа мөнгө явуулахаа боль гэж хэлээрэй. Тэр сар болгон холбоо барьж, чиний амьдрах зардалд мөнгө явуулдаг.
Сосо: Би дуудлаганд хариу өгөх ёстой, уучлаарай.
Ээж: Хэн бэ?
Сосо: Байна? Ирчихсэн үү? Би одоохон буулаа, тиймээ.
Аав: Явах нь уу? Оройн хоолонд ирэх үү?
Сосо: Би оройн хоолонд ирэхгүй, ах аа.
Ээж: Хойноос нь бууж очоод хараад ир.
Аав: Юуг нь харах юм?
Ээж: Юуг нь харах вэ? Үгүй чи... Явах нь уу?
Сосо: Би явлаа. Баяртай, ах аа, баяртай эгч ээ.
Аав: Хөөе, болгоомжтой байгаарай.
Ээж: Чи өөрөө надад хэлсэн шүү.Чи Цзяминд яг хүү шигээ хандана гэж хэлсэн. Тэнд юун машин ирснийг явж харахгүй юм уу? Санаа алдалгүй түргэлээч! Бушуул, бушуухан шатаар буу. Би эндээс харъя.
Сосо: Ийм эрт цагаар.
Ма: Тиймээ. Суугаарай.
Сосо: Баярлалаа.
Ма: Тохируулаад өгье. Болсон уу?
Сосо: Тиймээ, тийм.
Аав: Юун машин байна?
Ээж: БМВ. БМВ бололтой.
--------------------------------------------------------------------------------------------------
Нан: Чи хүргэлтийн компанийг хэдий хугацаагаар захиалсан бэ?
Чжан: Би тэдэнтэй яриагүй, найзынхаа машиныг түр авсан. Хүргэлтийн компани хайхрамжгүй хандаж эд зүйлс гэмтээх байх гэж эмээсэн юм. Бас энэ мөнгө хэмнэнэ.
--------------------------------------------------------------------------------------------------
Чжан: Сайн бариарай.
Нан: За.
--------------------------------------------------------------------------------------------------
Чжан: Хэдийгээр жаахан юм байгаа ч өрөөнд замбараагүй байгаа шүү. Бэлэн байгаарай.
Нан: Санаа зоволтгүй. Би чамд туслана.
Чжан: Ван багш. Чи энд орох юм байна.
Ван: Тиймээ.
Нан: Чи арай эрт ирсэн байна. Дараа ир.
Ван: Би өрөөний өмнөх эзэн 12 цагт явна гэсэн мэдэгдэл авсан.
Чжан: Ван багш аа, надад харамсалтай байна. Дахиад баглаж боох юмнууд үлдсэн. Нэг бол яваад хоол идэж байх уу? Энэ зуур бүгдийг хайрцаглаад эндээс явна гэдгээ амлая.
Ван: Би хэдийн идчихсэн. Би хагас цагаар хоцорч ирсэн, гэтэл та нар дуусаагүй байдаг.
Нан: Энэ зочид буудал биш. 12 цагаас өмнө гарах ёстой гэж хаана ч бичээгүй. Мэдэгдэлд түүнийг өдрийн сүүлч хүртэл гэсэн байгаа. Одоо дөнгөж өдрийн хагас. Өдрийн сүүлч хүртэл... 11 цаг үлдсэн байна. Үгүй ээ. Яг нарийн хэлбэл 11 цаг 25 минут.
Ван: Бид адилхан мэдэгдэл авсан гэж бодох юм. Энэ өрөө 30 минутын өмнө... аа, яг нарийндаа 35 минутын өмнө минийх болох ёстой байсан.
Чжан: Ван багш аа, харамсалтай байна. Би цагтаа гарч амжсангүй. Тав алдуулсанд уучлаарай. Бид одоохон гарлаа. Алив, эхлээд орцгооё.
Нан: Чи иймэрхүү хүмүүстэй яагаад ийм эелдэг байдаг юм? Дэндүү сайхан сэтгэлтэй.
Чжан: Асуудал бага тусам амар байдаг.
--------------------------------------------------------------------------------------------------
Ма: Үнэхээр сайхан байлаа. Чамайг англиар ийм сайн дуулдаг гэж ер бодсонгүй. Ийм хөөрхөн.
Сосо: Ноён Ма. Ямар ч байсан танаас асууя, би компанид дадлага хийхээр хэзээ очиж болох вэ? Би таныг яаруулмааргүй байна. Зүгээр л саяхан манай гэр бүлд нэг юм тохиолдоод. Жаахан мөнгө олж чадна гэж найдсан юм. Тэгвэл манай гэр бүлийн гишүүдэд аятайхан байх болно.
Ма: Би маш сайн ойлгож байна. Гэхдээ, үнэнээ хэлэхэд, ийм сайхан бүсгүй мөнгөнд санаа зовохыг би тэвчиж чадахгүй. Тэр ч яахав. Одоо бид уулзсан болохоор, надад мөнгөний бүх асуудлыг зохицуулахыг зөвшөөрчих. Тэгэх үү?
Сосо: Баярлалаа. Та яагаад уухгүй байна?
Ма: Би согтууруулах зүйл уудаггүй.
--------------------------------------------------------------------------------------------------
Нан: Чамд зөндөө юм байна ш дээ. Энийг одоо хэрэглээд хэрэггүй байх. Би эднийг хаялаа.
Чжэн: Хөөе, хөөе. Болохгүй. Хэдийгээр энэ хуучин ч гэсэн хагараагүй байгаа. Шинэ жилээр гэртээ харихдаа эднийг авч яваад гэр бүлдээ өгчихнө.
Нан: Би бусад юмнуудыг цуглуулахад туслая.
Чжэн: Хэрэггүй дээ. Намайг сонс. Зүгээр л энд сууж бай. Миний Нансунь ийм хүнд ажил хийх ёсгүй.
Нан: Тэгвэл надад тушаагаач. Хаямаар байвал хэлчих, би чиний өмнөөс хаячихъя.
Чжан: Хэрэггүй ээ. Би өөрийнхөө эд юмсыг хаана байгааг сайн мэднэ. Үүнийг би өөрөө хийвэл илүү хурдан.
Нан: Хөөш! Чи юундаа инээсэн юм?
Чжан: Нансунь...
Ван: Дуусчихсан уу?
Чжан: Бидэнд жаахан хугацаа хэрэгтэй.
Ван: За, за.
Нан: Ван багш аа. Чи гараад хүлээж байвал дээр байхсан. Бидэнд тухтай байх хувийн орон зай хэрэгтэй.
Ван: Ойлголоо, би татгалзахгүй.
--------------------------------------------------------------------------------------------------
Эм: Яваад өгөөч!
Лун: Хөөе, энэ бидний шинэ гэр!
Эр: Очиж сонирхоцгооё.
Эр: Энэ давхар уу?
Лун: Тиймээ, энэ мөн.
--------------------------------------------------------------------------------------------------
Ван: За яахав... Хэрэв та хоёр, хоёулаа баймаар байгаа бол би гадаа хүлээж байя.
Лун: Ван Юн Чжэн! Бид ирлээ!
Ван: Лун!
Лун: Алгаа өгөөрэй!
Нан: Зогсоорой, зогс, зогс!
Ван: Ороод ирцгээ, тавтай морилцгоо!
Луэн: Сайн байшин!
Ван: Би хэлсэн ш дээ.
Эр: Янзтай!
Эр: Муугүй шүү.
Ван: Үдэшлэгт маш сайхан тохирно!
Чжэн: Нансунь?
Ван: Уух юм хаана байна? Чиний найз охин явчихлаа, чи хойноос нь явахгүй юу?
Чжэн: Ван багш аа. Чи түүнд санаа зовох хэрэггүй. Энэ тухайд. Би цуглуулсан юмаа авч гаргая. Та нар зугаацацгаа.
Ван: Мартсанаас, чи бидэнд аягнуудаа түр өгөхгүй биз?
Чжан: Аягнуудыг хэдийн хайрцагласан. Тэнд тавагнууд бий. Авч болно.
Ван: За яахав. Надад аягнууд алга, харин тавагнууд байна.
Эр: За.
Ван: Аваарай. Саванд хийж ууж болно шүү.
Эр: Ойлголоо.
Ван: Алив бүгдээрээ ууцгаая.
Чжан: Уучлаарай. Тавагнууд авч болно, хоолны сав үгүй.
Эр: Тэгвэл...
Эм: Шилээр нь уу л даа.
Ван: Шилээр нь уух уу?
Эр: Тэгье ээ, тэгье.
--------------------------------------------------------------------------------------------------
Нан: Эгч ээ. Тэнд маш их шуугилдаад байх юм, та тэднийг хөөж гаргах ёстой.
Эр: Тулгацгаая.
Ван: Ууцгаая.
Эр: Баяр хүргэе!
Жижүүр /эм/: Энд та нар бүгдэд саад болоод байгаа юм уу, а? Та юу хийж байгаа юм? Аа? Чи, чи, бас чи манай их сургуулийнх биш. Өрөөний эзэн хэн бэ?
Эр: Тэр.
Ван: Тэр.
Эр: Аа, тэр.
Нан: Эгч ээ, Чжан Ань Жэнь хохирогч.
Эм: Би мэднэ, Чжан Ань Жэнь замбараагүй юм хийдэггүй. Явцгаая, бүгдээрээ намайг дагаад явцгаа. Нийтийн байрны захиргаанд та нарын нэрийг бичиж өгнө!
Ван: Эгч ээ. Би танай их сургуулийн шинэ туслах багш.
Эм: Чи туслах багш эсвэл багш байх надад хамаагүй! Нийтийн байранд би эзэн нь! Бүгдээрээ доошоо бууцгаа! Түргэлцгээ!
Ван: Чи аспирантурт элсэж, профессор Дон багшид очно гэж сонссон. Би чиний ахлах болно. Болгоомжтой л байгаарай.
Эм: Түргэлцгээ!
Ван: Хөөе. Намайг хүлээ!
Эм: Ван Юн Чжэн! Хамгийн их үймүүлэгч!Ухаантай байгаач!
Чжэн: Түүнээс айх хэрэггүй.
--------------------------------------------------------------------------------------------------
Ма: Сосо.
Сосо: Аан.
Ма: Чи нэг онцгой газарт очмоор байна уу?
Сосо: Та өнөөдөр ажилгүй юм уу?
Ма: Байсан, гэхдээ яаралтай биш, тиймээс би өөрчилчихсөн.
Сосо: Та надаас болж ажлаа өөрчилсөн юм уу?
Ма: Чамд хүйтэн байна уу? Эмэгтэй хүн даарч болохгүй
Сосо: Санаа зоволтгүй.
Ма: За, ойлголоо. Нэг бол дэлгүүр хэссэн ч болно. Нанкин роудад олон дэлгүүрүүд байдаг. Бүсгүйчүүд дэлгүүрээр орох дуртай, тийм үү?
Сосо: Би таны ажлыг сатааруулмааргүй байна.
Ма: Сосо, чи үнэхээр эгдүүтэй юмаа. Хэрэв би өөр эмэгтэйд юм авч өгөхөөр дэлгүүр авч явж байна гэхийг сонссон бол тэр эхлээд бид аль дэлгүүрт очих, ямар брэндийнх гэдгийг асуух байсан.Гэтэл чи үүний оронд миний ажилд санаа зовох юм.
Сосо: Мэдээж санаа зовж байна. Та дараа нь намайг буруутгахыг сонсмооргүй л байна.
Ма: Би яаж чамайг буруутгаж чадах юм? Миний хувьд... чи л хамгийн чухал. Үнэндээ, миний түвшний хүнд нэг хоёр өдрийг зүгээр өнгөрүүлэх асуудал биш. Үүний төлөө хэн ч надад юм хэлэхгүй.
Сосо: Та надад үнэхээр сайн хандах юм.
Ма: Бид аль дэлгүүр орохыг чи шийдсэн үү?
Сосо: Та дуртайгаа газраа л оч. Би танд хань болъё. Тэгэх үү?
Ма: Мэдлээ. Тэгье.
--------------------------------------------------------------------------------------------------
Чжан: Би туслая. Нааш нь. Энд юмнуудаа харж байгаарай, би зөөж оруулъя.
Нан: Би тусламаар байна.
Чжан: Хэрэггүй ээ. Гүнж яаж ийм хүнд ажил хийж болдог юм? Зүгээр л юмаа харж бай.
--------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Ноён Ма, танд аль нь илүү таалагддаг вэ, зангиа юу, ороолт уу?
Ма: Сосо, чи надад юу ч худалдаж авах хэрэггүй.
Сосо: Тэгж таарахгүй. Та надад цүнх авч өгсөн, би танд нэг юм авч өгөх ёстой. Би эцэг эхтэйгээ хамт өсөөгүй ч ах эгч хоёр намайг ёс зүйд сургасан юм.
Ма: Чамайг маш сайн хүмүүжүүлсэнийг харж байна.
Сосо: Уучлаарай, энэ ямар үнэтэй вэ?
Эм: Энэ 1850 юань.
Сосо: Харин энэ?
Эм: 1050 юань.
Сосо: Тэгвэл би энийг авъя. Баярлалаа.
Ма: Сосо. Энийг ав. Энэ надад таалагдсан.
Сосо: Сайхан харагдаж байна.
Ма: Энэ халаасанд сайхан харагдана.
Сосо: За, би энийг авлаа. Энийг бэлдээд өгөөч.
Эм: За, одоохон. Тэнд сууж байна уу.
Сосо: За.
Ма: Очоод суучих, Сосо.
Сосо: За.
Ма: Чи ядарсан уу?
Сосо: Үгүй ээ. Надад харамсалтай байна, ноён Ма. Би ийм байдалтай үнэтэй зүйл худалдаж авч чадахгүй байна. Би Цзинь Юнд ажиллаж эхлэхээр танд сайхан зангиа авч өгнө өө.
Ма: Сосо, тоглоомгүй, чи тийм зүйл хийх хэрэггүй. Миний хувьд, чамтай учирсан нь хамгийн сайхан зүйл. Би зүгээр л чамайг жаргалтай болгомоор байна.
Сосо: Хэтдээ би тантай хамт дэлгүүрээр явж чадахгүй шүү. Би дөнгөж л тэр цүнхийг хартал та хэдийн надад авчихсан байсан. Надад тиймэрхүү зүйлс сонин биш.
Ма: Ойлголоо. Чи бусад эмэгтэйчүүдтэй огт адилгүйг би харж байна. Чи дадлагжих тухайд санаа зовох хэрэггүй. Би үүнийг зохицуулж байгаа. Чамд аль болох тохирох хэлтэс олж өгнө.
Сосо: Үнэндээ ямар ч хэлтэс байсан болно. Би дургүйцэхгүй, бүр тэнд ядаргаатай, замбараагүй байсан ч хамаагүй. Дадлагчийн цалин надад болно.
Ма: Санаа зоволтгүй, надад үүнийг даатгачих.
Сосо: Танд баярлалаа.
--------------------------------------------------------------------------------------------------
Чжан: Жаахан заваан байгаа. Дуртай газраа сууж болно.
Нан: Энэ будаг хаанаас гараад ирэв?
Чжан: Энэ засварын дараах үлдэгдэл. Би их сургуулийн сайтаар ороод солилцохоор тохирсон байгаа. Удахгүй хэн нэгэн ирээд авах байх.
Нан: Ийм жаахан юм хэнд хэрэгтэй гэж?
Чжан: Гэхдээ л хямдхан. Оюутнуудад энэ их ашигтай. Ээж чинь залгаж байна.
Нан: Миний өмнөөс авчих.
Чжан: Чанга дээр нь тавилаа.
Ээж: Нансунь. Аав чинь Чжан Анжэнийг оройн хоолонд урих гэж байгаа. Аавыгаа залгахаар нь нэг шалтгаан олж хэлээд түүнээс нь татгалзаарай. Тэр мөнгөгүй болсон. Тэр одоо Чжан Анжэнийг байшингаа зарж, хувьцаанд хөрөнгө оруулаач гэж гуйх арга олсон.
Нан: Ойлголоо.
Ээж: За.
Чжан: Яадаг байсан, хоёулаа очъё. Ах биднийг урьж байхад бид очихгүй байх нь сайн юм биш.
Нан: Би хүсэхгүй байна. Түүнд далд шалтгаан байгаа. Чи сонссон ш дээ. Тэр чамайг байшингаа худалдахад хүргэх гэж байна.
Чжан: Цзян гүнж ээ. Чи дахиад л уурлачихсан уу? Ирээдүйд бид нэг гэр бүл болох учраас харилцаа тогтоох хэрэгтэй. Бидний ирээдүйн төлөө өөрийнхөө бардам занг гээх хэрэгтэй. Зөв үү?
Нан: Би бардам зангаа яаж гээхийг мэдэхгүй. Би очихгүй.
Чжан: Цзян гүнж ээ. Чи одоо 3 настай юу? Дахиад л зөрүүдэллээ.
Нан: Энд ганцхан чи л сайхан сэтгэлтэй.
Чжан: Наадахаа надад өгчих. Сууж бай.
--------------------------------------------------------------------------------------------------
Ма: Сосо. Би өнөө орой уулзалттай. Үгүй бол би чамтай хооллох байсан.
Сосо: Зүгээр ээ. Өөрийнхөө ажлыг л амжуул. Би гэр бүлтэйгээ оройн хоол идэх гэж байгаа. Танд баярлалаа. Хэдийгээр бид танилцаад хэдхэн өдөр болсон ч та надад зөндөө их тус боллоо.
Ма: Харин би л чамд талархах ёстой. Чи маш үзэсгэлэнтэй, бас ялдам зантай. Надад энэ яваа насандаа... бүр хэд ч амьдраад чам шиг бүсгүйг олоход хэцүү. Бид уулзсан тэр мөчөөс эхлэн би чамд сайтар санаа тавих болно.
Ээж: Утсаа болиоч. Хоол идэх цаг боллоо. Одоо болно, Цзямин. Чи харсаар байсан ч тэр чинийх болохгүй. Тэр чиний эхнэр болохгүй. Цзямин, би чамд нэг юм хэлье. 3-р давхарын Чэнь эгч чамайг нэг дажгүй бүсгүйтэй танилцуулмаар байна гэсэн. Тэр Сосог ч дутахгүй бүсгүй. Миний үгэнд ор. Тэр нэртэй их сургууль төгссөн. Зөндөө их ном уншсан. Чамд хэлээд байна, Сосог ч илүү байх. Сонс... Сосо шиг ийм хүүхнүүд эхнэр болохгүй. Тэр нөхөр, гэр бүлдээ санаа тавих гэж муу зуршлаасаа салж чадахгүй. Тийм зүйл болохгүй, хүү минь.
Ло: Сосогийн тухай битгий тэгж ярь.
Ээж: Ойлголоо, би ярихгүй байя. Бушуухан явж хоолоо ид. Миний бэлтгэсэн загас удахгүй хөрөх нь байна.
Аав: Цзямин аа, очиж хоолоо ид. Ээжийнхээ үгэнд ор.
Ээж: Энийг хар даа. Үнэтэй машин түүнийг авчирч, авч явдаг. Үнэтэй дэгжин хувцас өмсөнө. Танихгүй хүмүүс биднийг муу хүмүүжүүлсэн байна гэж бодох болно.
Ло: Ээжээ, түүний хүмүүжил нь яасан гэж? Тэр юм унших дургүй юу? Тэгээд юу гэж? Хүн болгон өөрийн сонирхолтой.
Ээж: Ойлголоо, ойлголоо. Би нэг ч үг хэлэхгүй. Би юу ч хэлэхгүй. Ээжид нь чамд сайн эхнэр олж боломж алга даа.
Аав: Одоо болно, боль. Хэрэв Сосо биднийг сонсвол эвгүй юм болно.
Ма: За, болгоомжтой.
Сосо: Баярлалаа.
Ээж: За, за.
Аав: Хөөе? Чи хаачих гэж байна?
Ээж: Хогоо хаяна.
Ма: Би үүнийг тусгайлан худалдаж авсан юм. Энэ, гэр бүлтэйгээ хамт идээрэй. Үүнийг Шанхайгаас олох хэцүү.
Сосо: Бид өмнөх хоолыг идэж бараагүй байгаа ш дээ.
Ма: Зүгээр ээ. Дээр нь би чиний дуртай улаан хавчтай паста авсан.
Сосо: Баярлалаа.
Ээж: Өө! Ингэж таарах гэж!
Сосо: Эгч ээ.
Ээж: Ямар их аз вэ.
Сосо: Энэ хүн миний найз.
Ма: Сайн уу, намайг Ма гэдэг.
Ээж: Сайн уу. Би хогоо хаяж явна. Хөгшин байх хэцүү юмаа. Хогоо хаяхаа мартахаар гэрээр дүүрэн ханхлах юм.
Ма: За, за, би явлаа.
Сосо: Баяртай, биеэ бодоорой.
Ээж: Ямар ганган машин бэ. Түүнийх үү? Чамд хэлье. Одоо ихэнх хүмүүс үнэтэй машин хөлсөлдөг болсон цаг, залуухан бүсгүйчүүдийг урхидах гэж. Та хоёр яаж танилцсан бэ? Тэр ямар ажилтай вэ? А? Чамд яагаад ийм олон юм байгаа юм?
Сосо: Тэр эднийг авсан юм. Та нарт зориулсан гэж хэлсэн.
Ээж: Бид өчигдөрийн хавчны махыг идэж дуусгаагүй байгаа.
Сосо: Энэ шинэ. Шинэ хоол.
--------------------------------------------------------------------------------------------------
Чжан: Нансунь. Би маргааш өглөө 8-д ирнэ. Санаа зоволтгүй. Учир нь тэр чиний эцэг. Би түүнд таалагдахын тулд бүхнийг хийнэ.
Нан: Чи надад, би чамд таалагддаг нь чухал. Чи бусад хүмүүст таалагдах гэж хичээх хэрэггүй.
Чжан: Би чиний амьдралын нэг хэсэг болохыг хүсдэг.
Нан: Миний гэр бүл гаднаа сайхан юм шиг харагддаг. Гэтэл ногооны захын эгчийн гэр илүү аз жаргалтай байдаг.
Чжан: Чамд их аз таарсан. Чи үргэлж азтай байсан. Тиймээс чи азгүй хүмүүс яаж шаналдагийг ч мэдэхгүй. Хорвоо ийм л байдаг. Олон гэр бүлүүд сайхан ч биш, жаргалтай ч биш.
Нан: Би жаргалтай баймаар байна, дараа нь сайхан болъё. Баяртай.
Чжан: Баяртай.
--------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Баярлалаа.
Нан: Зүгээр дээ.
Чжан: Чиний дуртай улаан лоольтой рагу.
Сосо: Чжан Ань Жэнь чиний хувийн асрагчтай адилхан юм.
Нан: Тэр надад санаа тавьдаг юм. Намайг Чжан Ань Жэнь шиг хайрлах хоёр дахь хүн энэ хорвоод байхгүй.
Сосо: Харин би яахав?
Нан: Чи үргэлж миний №1.
Сосо: За яахав, хүлээж авлаа. Байна уу? Хэрэггүй ээ. Надад хөл гар байгаа. Өөрөө харьж чадна. Өөрийнхөө ажлыг л амжуул. Таныг залгасанд би их баярласан. Баяртай.
Нан: Улаан хавчтай паста юу? Ноён Ма? Чамд нээрэн тэр ноён Ма таалагддаг уу?
Сосо: Таалагддаг. Яагаад болохгүй гэж?
Нан: Тэр чамд өдөр болгон бэлэг өгч, очиж авч, хүргэж өгдөг. Тэр дэндүү яараад байгаа юм биш үү?
Сосо: Эрчүүд санаа тавьж, бэлэг өгч байх үед зарим эмэгтэйчүүд үүнээс болж сандарч мэдэх байх. Харин тэр надад таалагддаг. Тэгээд юу гэж? Тэр ямар нэг юм бэлэглэх дуртай, зүгээр л чи түүнийг нь баяртай хүлээж авна гэж найддаг учраас. Тэгвэл бүгд сэтгэл хангалуун байна, тийм биз дээ? Нэгэнт тэр чамайг баяруулахыг хүсэж байвал чи зүгээр л баярласнаа харуул. Энэ хамгийн сайн хариу. Би талархаж мэднэ.
Нан: Боддог л бодол.
Чжан: Энэ тахиа.
Сосо: Миний улаан лоолтой рагу хаана байна?
Нан: Энэ, энэ бүгдийг чамд.
Чжан: Энийг ав.
Сосо: Хэрэггүй дээ.
Нан: Энэ хорвоод яаж ийм хүн байдаг байна аа? Тэр ийм насны байж биеэ авч явааг нь. Дургүй хүрмээр.
Сосо: Тэр хэн бэ?
Нан: Солиотой амьтан.
Ван: Дүү минь, би өлсөөд байна.
Сосо: Ах аа!
Ван: Намайг хүлээж бай.
Эм: Битгий яваач.
Ван: Түр хүлээ. Яагаад японоор ярьчихав аа? Тэд надад солонгос хэл заадаг.
Нан: Яах гэсэн юм?
Ван: Чамд нэг юм хэлэх гээд, сүүлийн үед би их завгүй байгаа, тиймээс эгчийн чинь байшин...
Нан: Энэ хоолны газар. Би яг одоо энэ тухай яримааргүй байна.
Ван: Яагаад?
Чжан: Нансунь. Эгчийн чинь байшин Ван багш хоёр холбоотой юм уу?
Нан: Үгүй, тийм биш.
Ван: Тэр мэдээгүй байгаа юм уу?
Нан: Чи завгүй биш билүү? Хэрэв завгүй бол энэ ажлыг орхи. Би эгчид хэлчихнэ.
Ван: Тэг ээ. Жаахан хойшлуулахаас араггүй гэж түүнд хэлээрэй, гэхдээ долоо хоногийн дараа...
Нан: Боль!
Чжан: Нансунь. Тэгэхээр, Ван багшийн хэлснээр эгч чинь түүний санааг сонгосон байх нь. Чи түүнийг зүгээр л амны цаасан дээр нэг юм зурсан гэж хэлсэн.
Ван: Тэгсээн. Оройн хоолны үеэр надад бал, цаас байсангүй, тэгээд л би зөөгчөөс амны цаас, бал авч...
Нан: Эгч түүнд хууртагдсан юм. Би эгчтэй ярилцана. Чи тэр зураг төсөл дээр зөндөө ажилласан. Харин тэр ердөө л амны цаасан дээр зурсан. Энийг яаж харьцуулж болох юм?
Ван: Би эгчид чинь зүгээр л бүгдийг овжноор тайлбарласан.
Нан: Чи өөдгүй амьтан.
Ван: Чи яагаад үүн дээр анхаараад байгаа юм? Хэрэв чиний хүч хүрэхгүй юманд өөрийгөө хүчилж хийвэл энэ маш хэцүү, ямар ч баяр авчрахгүй. Миний зөв үү?
Нан: Ухаалаг загнахаа болихгүй юу? Чиний давуу тал бол чи гадаадад сурч байсан. Бардамнах хэрэггүй. Чи Ань Жэнь шиг хэмжээний оноо цуглуулж чадах уу? Чи шударга өрсөлдөөнд өрсөлдөгч болж чадахгүй.
Чжан: Ван багш аа. Үл ойлголцол гарсан гэж бодож байна. Би... би чамтай өрсөлдөх гээгүй. Эгч өөрт ньилүү тохирох хувилбарыг сонгосон байна. Энэ чинь шударга.
Ван: Янзтай. Жаахан тодруулаад хэлчихье. Би гадаад хүндээ биш, харин царайлаг болохоор үргэлж ялдаг юм. Хөөе? Чи Нансуны найз уу?
Нан: Түүнийг тоох хэрэггүй.
Ван: Чамайг хэн гэдэг вэ?
Сосо: Нансунь чамайг битгий тоо гэсэн. Уучлаарай.
Ван: Зүгээрээ. Би Ван Юн Чжэн.
Эм: Ах аа, юу хийгээд байна аа? Босооч!
Эм1: Ах аа, та хаана байна аа? Хурдхан наашаа ирээч!
Ван: Одоохон. Одоохон.
Эм: Ах аа, наашаа ир л дээ.
Ван: Уучлаарай. Тэгээд, чиний нэр хэн бэ?
Нан: Чиний хүүхнүүд хүлээж ядаж байна.
Сосо: Чжу Сосо.
Ван: Сайн уу, Сосо. Очлоо, очлоо. Би үнэхээр өлсчихөж.
Сосо: Уурлах хэрэггүй.
Нан: Дургүй хүрмээр.
--------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Хөөе. Ван Юн Чжэн царайлаг юмаа. Тэр Чжан Анжэнтэй таардаггүй юм уу?
Нан: Энэ залуу юмыг шударга бусаар хийдэг. Чжан Ань Жэнь нилээн нэр хүндтэй. Тэр их сургуульд бүх хүмүүст таалагддаг. Яахав, тэр хангалттай мэргэжлийн биш, гэхдээ л тэр ирээдүйтэй.
Сосо: Харин Ван Юн Чжэн сайн мэргэжилтэн үү?
Нан: Тэр авъяаслаг гэж би сонссон. Саяхан түүний хувийн үзэсгэлэн нь болсон. Гэсэн ч би үнэндээ түүнийг тэвчиж чаддаггүй. Тиймээс би тийшээ очоогүй.
Сосо: Чи дараа нь юу хийх гэж байна? Гэртээ харих уу?
Нан: Чи харихгүй юм уу?
Сосо: Надад хүсэл алга. Юу гээч, хэрэв ээ Ло Цзямин энэ дэлхийн сүүлчийн хүн байсан ч би түүнтэй гэрлэхгүй байх байсан. Би ахиад хэн нэгнээс хамааралтай баймааргүй байна. Хэрэв түүнтэй гэрлэвэл би өөрийнхөө амьдралыг өөрчилж чадахгүй.
Нан: Ло Цзямин журамтай хүн. Тэр үргэлж чамд санаа тавьдаг. Хэрэв чи яг түүний хамар дор өөр хүнтэй гэрлэвэл тэр үүнийг тэсвэрлэхгүй.
Сосо: Тэр тэсвэрлэнэ. Энэ хорвоод иймхэн юмнаас болж хэн ч амьдрахаа больдоггүй юм.
--------------------------------------------------------------------------------------------------
Чжан: Ах аа, өнөөдөр би анх удаа та нартай уулзаж байна. Та нарт эрүүл мэндэд тустай хүнс авчирлаа. Энэ эмээд зориулсан самарын хольц. Эрүүл хооллолтонд зориулсан юм. Их тустай.
Цзя: Ноёнтон. Хоол бэлэн. Одоо зооглож болно.
Аав: Явцгаая. Сяо Чжан, чи уудаг уу?
Чжан: Уудаггүй, ах аа.
Цзя: Хатагтай, таны дарс.
Нан: Баярлалаа, эгч ээ.
Чжан: Чи хэзээнээс уух эхэлсэн бэ?
Нан: Бид “Согтуу хавч” идэж, дулаацахын тулд халуун будааны дарс уудаг. Эмээ түүнийг өдөр болгон уудаг.
Чжан: Тэгвэл би ч гэсэн жаахан ууя. Эгч ээ, та надад аяга авчирч болох уу?
Цзя: Аан, за.
Чжан: Баярлалаа.
Цзя: Энэ, таны дарс.
Чжан: Баярлалаа. Эгч бидэнтэй хамт идэхгүй юм уу?
Нан: Тэр хөзөр тоглохоор явсан. Оройхон ирнэ. Цзя эгч дараа нь ээжид хоол хийнэ.
Чжан: Би хийгээд өгье.
Нан: Хүлээ. Эмээг хүлээх хэрэгтэй.
Аав: Ээж.
Эмээ: Сууцгаа, сууцгаа.
Чжан: Сайн уу, эмээ.
Эмээ: Чамд Цзя эгчийн чинь Хуайяны хоол таалагдах үгүйг мэдэхгүй юм.
Чжан: Эмээ, би хоол голдоггүй. Надад зориулж ийм их хоол бэлдэх хэрэггүй байсан юм.
Эмээ: Бид ердөө л бөөрөнхийлсэн гахайн махан таташ нэмсэн. Өөр юм байхгүй.
Нан: Бид үргэлж ингэж хооллодог.
Эмээ: За, идэцгээ.
Цзя: За энэ ногоо.
Эмээ: Манайд дугуй таваг байдаггүй билүү? Урт зууван тавгийг загасанд хэрэглэж бай.
Цзя: Дахиад л мартчихаж. Та надад зөндөө хэлж байсан. Би бүр мартчихаж. Одоохон сольё.
Нан: Эмээ их сонголттой.
Эмээ: Сяо Чжан.
Чжан: За?
Эмээ: Чиний бүтэн нэр хэн билээ? Суу, суу.
Чжан: Эмээ намайг Чжан Ань Жэнь гэдэг.
Эмээ: Чи сайхан харагдаж байна. Чиний гадаад байдлаас харвал, чи их амжилтанд хүрнэ. Хэрэв тэд гэрлэхийг хүсч байвал үүнийг нь гүйцдүүлэх хэрэгтэй. Чи охиноо дэргэдээ байлгаад байж болохгүй.
Аав: Сяо Чжан. Хэдийгээр чи залуу ч гэсэн Шанхайд байшин авч чадсан. Бүр Пудуны захад ч бай, энэ сайн хэрэг.
Чжан: Зүгээр ээ. Би таны зэрэгтэй болох дахиад хол байна.
Аав: Мэдээж, чиний эхний алхам маш бахархалтай зүйл.
Чжан: Баярлалаа, ах аа. Алив, хоолоо идэцгээе.
Нан: Өөр дээрээ асгачихсан уу?
Эмээ: Цзя нагац аа. Алчуур аваад ир.
Цзя: Очлоо. Очиж байна. Ноёнтоон, би арчъя.
Чжан: Баярлалаа.
Цзя: Удаанаар уугаарай. Дахиад нэг амны алчуур авчих.
--------------------------------------------------------------------------------------------------
Ээж: Хүү минь. Энэ хавчтай баншнаас идчих. Үнэнийг хэлэхэд, энэ хавчтай банш маш амттай. Чи яагаад идэхгүй байна? Эхлээд идчих, дараа нь ярилцъя.
Ло: Ээж, та энийг өөрөө худалдаж авч чадах уу? Бусдын өгсөн юмыг яагаад идээд байгаа юм?
Ээж: За яахав, битгий ид. Дараа нь иднэ биз. Цзямин, чи бүтэн өдөр юм идсэнгүй. Хэрэв ийм байдалтай байвал чиний бие муудна.
Ло: Би юм идмээргүй байна. Намайг зүгээр орхи.
Аав: Цзямин, ээжийнхээ үгэнд ор. Үүнийг дахин халааж болохгүй, тэгвэл муудна. Би бүгдийг нь идэх болох нь.
Ээж: Чи юу яриад байна?
Аав: Яасан бэ?
Ээж: Би үүнээс хүүдээ жаахныг үлдээсэн гэж хэлсэн. Тэрийг авсан хэнтэй ч би үзэлцэнэ шүү.
Ло: Өөрсдөө наадахаа идэцгээ! Би өлсөж үхсэн нь дээр!
Ээж: Ойлголоо, ойлголоо. Энийг ав, эхлээд халаагаарай. Цзямин, битгий уурла. Битгий уурла. Би хоолыг чинь халаачихъя. Өлсөхөөрөө иднэ биз. Мэдлээ, мэдлээ! Ойлгосон, ойлгосон. Ойлголоо, битгий тэгтлээ уурла.
--------------------------------------------------------------------------------------------------
Чжан: Хэрэггүй ээ, эгч ээ. Баярлалаа.
Цзя: Аа? Зүгээр, би ердөө л ус солино. Дарс хэдийн хөрсөн байна.
Аав: Сяо Чжан. Дөнгөж сая бид эхний алхамын тухай ярьсан. Чи сайн байна. Хоёр дахь алхамд би чамд 2 хувилбар санал болгоно. 1-рт. Та хоёр хангалттай мөнгө олж хамтын байшин худалдаж авах хүртэл 5-10 жил хүлээнэ. 2-рт. Илүү хурдан арга зам. Чи Пудуны захад байдаг байшингаа зараад мөнгөө надад өгнө. Би чамд биржид хувьцаа худалдаж авахад чинь туслана. Аан тийм. Би биржээс авахаар зориглосон, учир надад дотоод мэдээлэл байдаг. Чамд хэлэхэд, Нансуны эгч нь Цзинь Ян Группын Е Цзинь Яныг таньдаг. Мэдээлэл авахад ер асуудалгүй. Мөнгө олонгуут би чамд тэднийг буцааж өгнө, тэгээд ирэх жил та хоёр гэрлэсэн ч болно. Гар барих уу?
Чжан: Ах аа, би таны юу хэлснийг ойлгосонгүй.
Нан: Ааваас асуух хэрэггүй. Хүн болгон өөрийн замтай. Нэгдэх, хоёр дахь алхамууд гэж хаана ч бичээгүй.
Аав: За, за, за. Энэ Нансунийг битгий анхаарч сонс.
Төгсөв.
Back to episodes Go home